Will love in spring 3

Эмээ:  Тэгвэл ойлгомжтой. Хараач дээ. Ийм сайхан залуу. Чи ч үзэсгэлэнтэй юм. Та хоёр хамт байхад болохгүй нь юу байна аа?

Жу:     Эмээ...

ДОЛОО ХОНОГИЙН ӨМНӨ

Ван:    Чаддаг юм бол мэс заслын орон дээр гараад чалчаарай._ Эмч ээ, цөсний хүүдийг дурангаар авах мэс засал тийм аюултай биш биз дээ?

ЭмчЭр: Манайд энэ мэс засал нэлээд өндөр хөгжсөн. Гэвч хүн болгоны бие өөр шүү дээ. Жуанжэ мэс заслын дараа ч гэсэн сайн амарч тэнхрэх хэрэгтэй гэж зөвлөе.

Ван:    Гэхдээ бид ийм ажилтай болохоор тэрнийг яаж Шанхайд байлгах билээ?

Эмч:   Тэр яахав...

Ван:    Гэвч санаа зоволтгүй. Би тэрнийг нутагтаа очиж сайн амарч тэнхрэхийг аль чадахаараа ятгана.

Эмч:   Тэгээрэй. Амралт гээд бодчихгүй юу.

Жу:     Амралт аа? Ажлын талбарт гарснаас хойш анх удаа амралт авч байна. Гэвч Ван Шишиа миний нутгийн найз, ажлын найз, бас дотнын найзын хувьд бүхнийг надад зохицуулж өгсөн болохоор, хүссэнээр нь хийхээс өөр аргагүй боллоо. Би олон жил Шанхайд амьдарлаа. Миний төрсөн нутаг Нанпин одоо надад танил бус болжээ. Уул, далай хоёрын хооронд байсан тосгон гэдгээр л би санадаг юм. Тэнд засаг захиргааны 18 тосгон, орон нутгийн тосгон 26 байдаг. Нийт хүн ам нь 390 мянга. Зах зээлд бүртгэлтэй эмийн үйлдвэрүүд тэнд бий. Бас цахилгаан бараа, шаазангийн үйлдвэр байдаг нь сүүлийн хэдэн жил орлогын өсөлттэй ажилласан. Бас аялал жуулчлалын салбар хөгжиж байгаа гэж би дуулсан. Нөлөөлөгчдийн голдуу очдог зээлийн гудамжинд очвол үзэж харах юм их бий шүү. Энэ бол Лиао Тао хатагтайн чанаж шарсан тахианы мухлаг. Лиао Таог та бүхэн өмнө нь харсан. Миний ээж байгаа юм. Ааш авираа агшин зуур хувиргаж чаддаг энэ эмэгтэйн хэлсэн үг болгоныг ойшоох хэрэггүй. Жуан Ян бид хоёрыг том болсон хойно 35 настайдаа Хи ахтай гэрлэсэн. Хи ах бол аавын минь хуучны анд. Дуу цөөтэй, сайхан сэтгэлтэй. Бидний хувьд тэр бол хамгийн сайн хойд аав. Ялангуяа томрох тусам нь ээжийн нүд үзүүрлэх болсон мэдрэмтгий Жуан Янд их сайн аав болсон. Гэр бүлийн эвлэрүүлэгч болсон Хи ах манайх гэдэг айлд үнэ хүндтэй. Лиао Тао хатагтай 40 настайдаа миний охин дүү Хи Ниаониаог төрүүлсэн юм. Энэ охин яг л хаврын сэвшээ салхи шиг. Жуан Ян бид хоёрыг инээд хөөрөөр бялхуулж байдаг охин. Гэвч бас манай ээж, Хи ах хоёрын чихийг халууцуулж дуусахгүй дээ. Гэвч надад гүн сэтгэгдэл үлдээсэн өөр нэгэн хүн байдгийг манай гэр бүлээс хэн нь ч мэдэхгүй. Бид олон жил уулзаагүй, бас түүний ааш авир хүйтэн хөндий хэвээрээ боловч, түүнтэй эргэж уулзсандаа би баяртай байгаа. Тэр хүн бол Чэн Майдун.

Чэн:    Эмээ.

Эмээ:  За, энэ чинь...

Чэн:    Наадах чинь Лин эмээгийн мэргэ биш үү?

Эмээ:  Хөөе, чи. Битгий хүн сатааруулаад бай. Арай гэж ойлгож ядаж байхад.

Лин:    Тэр хоёрын хооронд таталцал байна уу гэж үү? Зүгээр ч нэг таталтал биш байгаа юм. Илүү гүн холбоо байх шиг байна.

Эмээ:  Илүү гүн холбоо?

ТИТР

ХАВАР БОЛОХООР ХАЙРЛАНА

3-Р АНГИ

Эмм:   Хүү минь. Хүү минь дээ. 17хон настай юм шүү дээ.

Хай:    Цагдаа, эмнэлгийн шинжээч явчихлаа. Сэлж яваад санаандгүй живж нас барсан гэж тогтоосон. Лав л 36 цаг өнгөрчээ. Ердөө 17 настай байсан гэнэ. Хэд хоногийн өмнө эцэг эхтэйгээ маргасан юм байна. Ангийнхаа хүүхдийн гэр лүү яваад өгсөн гэж бодож байж. Тийм болохоор хайгаагүй гэнэ.

Эм:     Хүү минь.

Фэн:    Эмгэнэлийг маань хүлээн авна уу. Бид Нанпины оршоох үйлчилгээнээс явж байна. Хүүхдээ бидэнд даатган өгнө үү. Бид бүгдийг нь зохицуулна. Та санаа зоволтгүй байгаарай.

Эр:      За, алив.

Эм:     Хүү минь дээ. Хүү минь. Миний хүү.

Эр:      Явъя даа.

Эм:     Миний хүү.

Чэн:    Дамнуурга, буяны машин хоёрыг бэлдсэн үү?

Хай:    Хэцүү замтай газар болохоор бид дөнгөж л ирээд байна.

Чэн:    Хохирогчийг олсон залуу мөн үү?

Хай:    Тийм ээ. Өчигдөр зоогийн газар байсан залуу мөн шиг байна. Бүр цочролд орчхож. Усанд ийм удаж илжирсэн цогцсыг жирийн хүн хараад цочирдох нь аргагүй.

Чэн:    Дахиад нэг шалгачих._ Чиний нэр Жуан Ян уу? Бид талийгчийг авч явах гэж байна. Чи зүгээр үү? Гэрээс чинь хүн дуудаж чамайг авхуулах уу?

Ян:      Хаашаа аваачиж байгаа юм?

Чэн:    Ажил руугаа. Бид тэрнийг эцсийн замд нь үдэх юм.

Ян:      Би цуг явъя. Болох уу?

Чэн:    Ёслолыг зөвхөн гэр бүлийн гишүүд нь үзэх эрхтэй.

Ян:      Тэгвэл би энд жаахан байя. Гуйж байна.

Чэн:    Шилун.

Фэн:    Юу?

Чэн:    Энэ хүнийг миний машинд хүргэ.

Фэн:    Намайг дагаад явна уу.

Ян:      Эгч ээ._ Уучлаарай, энд түр зогсооч. Амьсгаа аваадахъя.

Чэн:    Шилун, чи түрүүлээд явж бай.

Фэн:    За, дарга аа.

Чэн:    Чи энд суугаад түр амсхийж болно. Би дараа нь нэлээн завгүй болчихно. Чамд анхаарах цаг гарахгүй байх. Ийм хэцүү юм харсанд чинь гүнээ харамсаж байна.

Ян:      Тэр надтай бараг чацуу байж. Тийм үү?

Чэн:    Дараа жил эдийн засгаар шалгалт өгөх ёстой байсан юм.

Ян:      Нэр нь хэн гэдэг байсан юм?

Чэн:    Аан гэж бай. Чи тэрний талаар хэчнээн ихийг олж мэдсэн ч, сөрөг мэдрэмжээ дарахад чинь нэмэр болохгүй.

Ян:      Нэртэй юм болгон сүнстэй гэж надад анхнаасаа санагддаг байсан. Гоё нэртэй залуу байсан байх аа. Бага байхаас нь их өндөрлөгт хүрнэ гэж найдаж өгсөн нэр. Ямар нэгэн онцгой хүн болно гэж найдаж байсан ч биз. Эсвэл урт удаан амар жимэр амьдарна гэж найдсан._ Эгч ээ. Тэр залуугийн амьдрал эхэлж ч амжаагүй байсан. Мөрөөдлөө биелүүлэх боломж тэрэнд олдсонгүй. Гэнэт л алга болчихлоо. Тэр урт удаан сайхан амьдарсангүй, өөрийнх нь нэрэмжит юуг ч тэрний төлөө босгохгүй. Удалгүй эцэг эхээс нь өөр хэн ч тэрнийг санахгүй болно. Ингэж амьдрахын хэрэг гэж юу байна аа?

Чэн:    Хүний хувьд үхэл гэдэг яах ч аргагүй боловч, бас амьдралын хамгийн шударга зүйл. Хүний чандарлахад 1800-3100гр орчим үнс болдог. Амжилттай, амжилтгүй байсан нь хамаагүй болно. Амьдарч байсан гэдэг нь л хангалттай утга учир юм.

Жу:     Ян, чи өмнө нь нэг үг сонсож байгаагүй юу? Заримдаа, азгүйтэл сайн хүмүүсийг чинь дайрч гардаг юм. Намайг харахад л чи энэ үгийг... ойлгох байлгүй дээ. Зарим нэг хүн надад хэлж байсан санагдана.

ЗалууЧэн:  Таяг хүртэл зэвсэг болж болдог юм.

Жу:     Таяг хүртэл зэвсэг болж болдог гэж. Би итгэж байна. Тийм болохоор эгч нь дажгүй амьдарч байгаа. Хүн гэдэг чинь хатуужилтай шүү дээ. Чи гэсэн, тэр хүүхдийн эцэг эх ч гэсэн, бүгдээрээ энэ бүхнийг даваад л гарна.

Чэн:    Ажилдаа явахгүй бол болохгүй нь. Та нар ч гэсэн эртхэн харь даа.

Жу:     За, харья._ Баярлалаа.

Тао:    Жуан Ян унтчихсан уу?

Жу:     Тийм ээ. Нойрны эм таллаад өгчихлөө. Арай л гэж унтлаа.

Тао:    Хэн тэрнийг гэртээ байж байхын оронд тийм зэлүүд газар оч гээв?

Жу:     Одоо болно шдээ. Жуан ян ч гэсэн тийм юм харчихъя гэж бодоогүй. Уурлаад байх хэрэггүй.

Тао:    Эр хүн байж арай л эмзэг гэж надад санагдаад байна аа. Хар л даа. Байдгаараа айчихсан. Хи Ниаониао явж тэр галууг нь олж ирлээ шд.

Жу:     Хөөсөн цогцос харахад цочирдмоор байдгийг задлан шинжээч хэлсэн шүү дээ. Тийм юм харсан ямар ч хүн удаж байж тайвширна. Тэглээ ч та наад эр эм гэж ялгадгаа болих хэрэгтэй. Эрэгтэй хүүхэд айж, уйлж болохгүй гэж хэн хэлээв? Та хүйсээр ялгаварлаж байна шүү.

Тао:    Дандаа дүүгийнхээ талд орно шүү. Бүгд миний буруу л биз дээ? Найдвартай хүн гэнэ шүү. Ерөөсөө ганц чаддаг юм нь шалгалт өгөх. Энэ гэр бүлд сохор зоосны ч нэмэр болж эхлээгүй байж одоо бас сургуулиасаа гарна гэнэ.

Жу:     Өөрийнх нь л бодол шүү дээ, ээж ээ. Та ч гэсэн шууд муугаар хүлээж авах хэрэггүй. Бүгдээрээ харзная. Бүх зам Ром хүрдэг гэдэг дээ.

Тао:    Ром гэнэ ээ? Сургуулиа орхисон ч гэсэн Нанпингийн захирагч болж чадвал би өмнө нь сөхөрч бөгтгөнөсөн ч яахав.

Жу:     Наадхыг чинь хэр удаан чанадаг юм бэ? Эрт унтаж бай л даа. Та ер нь нойр дутуугаас болж их ууртай болоод байгаа шүү.

Тао:    Намайг шинжлэх яах вэ. Намайг дуртайдаа шөнөжин зогсоогоор хоол хийж байдаг гэж бодоо юу? Энэнээс аль эрт залхаж гүйцээд байна. Та хоёр байгаагүй бол би аль ноднин жил хөгжлийн бүсэд үйлдвэрийн газар авчихгүй юу. Хамаг юм нь автомат. Ингэж зовохын хэрэг байх ч үгүй.

Жу:     Гоё л юм. Газар түрээслэх санал чинь надад зөв санагдаж байна.

Тао:    Түрээслэх ээ? Би ямар хоёр бөөрөө зарах уу? Миний хадгаламж, Хи ахын чинь хадгаламж та гуравт байр авч өгөхөд зарцуулагдаад дууссан.

Жу:     Та байр авсан юм уу? Надад бас аваа юу?

Тао:    Чи миний охин биш үү? Тэгэхээр чамд бас авалгүй яадаг юм.

Жу:     Ээж ээ. Би аль дээр танд хэлсэн шдээ. Би буцаж ирэхгүй гэж. Та байр авсан ч гэсэн ядаж түрээсэлчихгүй.

Тао:    Бүх зам Ромд хүргэдэг гээд байсан яасан?

Жу:     Ромд хүргэдэг гэдэг болохоос биш хөдөө, бас Нанпинд хүргэдэг гээгүй шдээ.

Тао:    Юу? Чи бас надтай дотоод ертөнцийн тухай ярих гээ юу? Чиний хувьд Ром Шанхай юм биз дээ? Энэ тосгон жижигдээд байна уу?

Жу:     Тийм утгаар хэлээгүй.

Тао:    Тэгээд ямар утгатай юм? Хэл дээ. Хэлээч. Ганц хүү минь хэрэггүй амьтан. Хоёр минь миний санааг зовоож ханахгүй. Ингэж махруу ажиллахаас өөр яах болж байна? Гэрт юмаа гамтай хэрэглэ гэж би хэлдэг шдээ. Ганган байгаад ямар хэрэгтэй юм? Хэн чамайг харах юм? Хи ахынхаа чамд хийж өгсөн халтирдаггүй гутлыг өмсөхгүй яасан юм?_ Юу юм?

Жу:     Мөнгөгүй болсон юм бол надад хэлж бай л даа. Хүү чинь мөнгө олдоггүй ч гэсэн охин чинь бол гайгүй сайн олж байгаа шүү.

Тао:    Би чиний мөнгөөр яадаг юм?

Жу:     Яасан? Хүүгээ охиноос илүүд үзэх нь үү дээ? Ганцхан хүү л таны удам угсааг үргэлжлүүлэх юм байна, тийм үү? Охин чинь мөнгө өгөх гэхээр хөндлөнгийн хүнд өртэй болж байгаа юм шиг санагдаа юу?

Тао:    Та гурвыг хэрүүлээр дийлэх хүн энэ тосгонд лав байхгүй.

Жу:     Ээж ээ. Би Хи ах та хоёртой хамт байхдаа дуртай. Их тухтай байдаг. Даанч дэндүү тухтай байдаг юм аа. Миний ир мохчихдог байхгүй юу. Хэсэг зуур бол байж болно. Гэхдээ насан туршдаа бол байж чадахгүй. Би биеэр бусдаас дутуу болохоор сэтгэлээ хүчилж хатуужиж амьдрах ёстой. Шанхайд очсон цагаасаа эхлээд би жирийн хүмүүсээс илүү шаргуу байх ёстой гэж шийдсэн юм. Би Нанпины баяр бахархал болох болно. Би үндсээ Шанхайд хүртэл суулгана. Би... улам бүр өндөрт авирч, тэр өндөрлөгөөс хорвоо ямар харагддагийг үзэх болно.

Тао:    За, май. Баярлалаа.

Эр:      За.

Тао:    Нэг тахиа гэсэн үү?

У:        Лиао Тао. Хурдлаарай. Энэ маягтыг бушуухан бөглөөд өг.

Тао:    Чи хаанаас гараад ирэв ээ? Байдгаараа хөлөрчихсөн.

У:        Албан ажилтай яваад л тэр шүү дээ. Хотын дарга Хөдөлмөрчдийн баярыг тохиолдуулан өөр аймагт сурч, ажиллаж сурч байгаа бүх оюутнуудыг цуглуулж хамт цай уух гээд цуглуулж байна. Тэгээд тоог нь гаргах гэж айл айлын хаалга татсаар байгаад таарлаа. Танай гэрт очсон чинь Жуан Яны талаар өрхийн мэдээлэл байхгүй байх юм. Энэ хар даа. Ёстой хэцүү юм аа.

Тао:    Олон жил болсон шдээ. Дахиад бөглүүлээд авчхаач.

У:        Гүй тэр хэлж байгааг нь. Би энэ бүртгэлийг жил болгон шалгаж шинэчилдэг байхгүй юу. Намайг мэдээлэл дутаасан гэх гээд байна уу? Та миний ажил мэргэжлийг доромжилж байна шүү. Хамаг уур хүрчихлээ. Цэвэршилт гэдэг чинь айхтар юм байдаг юм байна. Ганц ажил ч зөв хийж чадахгүй, тэгсэн мөртлөө юм л идээд баймаар санагдана. Заримдаа бүр өөрөөсөө жигшчих юм.

Тао:    Би бас адилхаан. Энэ ч цэвэршилттэй хамаагүй л дээ. Заавал буруутгах ёстой гэвэл би лав Жуан Яныг л буруутгана. Тэрний оролцсон нэг ч юм бүтэхгүй.

У:        Яагаад хүүгээ буруутгаад унав? Энэ асуудалд чинь тэр хүүхэд ямар хамаа байна аа?

Тао:    Чамд тийм хүү байхгүй болохоор мэдэхгүй л дээ. Тэрнийг ганц харвал арван нас хорогдоно гэж мэд.

У:        Төгс хүн гэж хаана байхав дээ. Ийм мундаг охинтойдоо баярлах хэрэгтэй шүү. Сая гэхэд л цаадах чинь НиаоНиаог дагуулчихсан Хи та хоёрт хувцас аваад явж байсан шд.

Тао:    Шал өөр хүүхдүүд шүү дээ. Жуанжэ багаасаа бидэнтэй хамт зовж өссөн. Одоо зовоомооргүй санагдах юм байна шдээ.

У:        Чи нууцаар тэрэнд байр авчихсан гэсэн яалаа? Тэгсэн биз дээ?

Тао:    Тэгсэнд баярлах хэрэгтэй шдээ. Тэгсэн чинь өчигдөр орой өөдөөс баахан юм яриад. Энүүхэндээ л гэхэд, тийм хөлтэй, бас тийм ширүүн дориун эмэгтэйд Шанхайд нөхөр олдоно гэж байхгүй л байх.

У:        Санаа зовоод яахав дээ. Цаадах чинь буцаж ирнэ л гэж байвал би бүгдийг нь зохицуулаад өгнө.

Тао:    Онгироод эхэлдэг шд. Чи тэр хэцүү Чэн эмээтэй учраа олчхоод надад ингэж онгирч байгаач.

У:        Яадаг билээ. Чэн эмээ бас л тусдаа хүн шүү, нээрээ. Одоо тосгоны хорооныхон бүгдээрээ тэрнийг хараад холуур тойрдог болсон. Миний л бодлоор тэр айлын бэр болох охин ертөнцийн хамгийн азгүй охин байна байх даа. Заримдаа, би тэдний ач хүү Чэн Майдуныг хүртэл өрөвддөг.

Ни:      Эгч ээ, би өөрөө хичээгээд дүнгээ сайжруулж чадна. Та оролцох хэрэггүй.

Жу:     Хурдан яв.

Ни:      Жэ эгч ээ, та бас л намайг төлбөртэй сургалтад явуулах гэж байна уу?

Жу:     Тэрэнд ч мөнгөө үрэхээ больё доо. Харин чамайг төлбөртэй сургалтад явуулах дээр арга олсон.

Ни:      Эгч ээ.

Жу:     Дуугүй бай. Ямар ч яриа байхгүй.

Эмээ:  Хөөх, Жуанжэ юу даа?

Жу:     Хатагтай.

Эмээ:  Хаашаа явж байгаа юм? Би өнөө орой хоол хийхгүй, танайхаас идэх юм авах санаатай энд явж байна.

Жу:     Тэг тэг. Ээж мухлагтаа байгаа. Танд хямдралтай өг гэж би хэлнэ. Манай Жуан Янд хань болж өгсөнд Чэн Майдунд талархаж байна гээд бодчих.

Чэн:    Хэрэггүй дээ.

Эмээ:  Аштай юу даа. Хэдүүлээ нэг гэр бүл юм чинь одооноос тустай дэмтэй явъя.

Ни:      Яагаад нэг гэр бүл байдаг билээ?

Эмээ:  Яагаад гэвэл танай эгч Жуанжэ, миний ач хүү Чэн Майдун, гэрлэх хувь тавилантай юм. Аан гэж бай, хэн ч хувь тавилангаас зөрж чаддаггүй юм.

Чэн:    Таны бүр мэдрэл чинь мууджээ?

Эмээ:  Байз гэм. Нааш ир. Алив._ Жуанжэ, шударга байсныг минь битгий буруутгаарай. Та хоёр нас биед хүрсэн улс. Ичиж эмээх юу байна аа? Би та хоёрыг мэргэлж үзсэн юм аа.

Жу:     Хатагтай, бид мухар сүсэг, мэргэ төлгөнд итгэдэггүй юм аа.

Эмээ:  За тийм байж. Тэгвэл хар ухаанаар бодъё л доо. Чи ганц бие үү? Манай Дун та хоёр ойролцоо насных. Та хоёр нэгнийгээ гайгүй сайн мэддэг биз? Тэгээд л болоо шүү дээ. Хараач дээ. Ийм сайхан залуу. Чи үзэсгэлэнтэй. Тэгэхээр та хоёр хамт амьдарчихад болохгүй нь юу байна аа?

Жу:     Хатагтай. Намайг магтсанд баярлалаа. Үнэнийг хэлэхэд, би танай ачид талтай байсны хувьд байсан. Ахлах сургуульд байхад их дажгүй хөвгүүн шиг санагддаг байж билээ. Гэхдээ эртний явдал шүү дээ. Долоон жил өнгөрөхөд хүний бүх эс солигдож дуусдаг гэж эрдэмтэд тогтоосон юм. Одоо бид огт өөр хүмүүс болсон. Тэр үеийн сэтгэл одоо байхгүй. Танихгүй хүнээс ялгаагүй.

Эмээ:  Тэр тусмаа. Дахиад л танилцчихад болно. Зугаатай шдээ.

Жу:     Би Нанпинд амрах гэж ирсэн. Удахгүй Шанхай руу буцаад явна. Чэн Майдун бид хоёр найз байхаас өөр аргагүй. Ирээдүйг нь баллаад яахав.

Чэн:    Баярлалаа.

Эмээ:  Гүэ хөөе. Хөөе. Жуанжэ. Аан гэж бай. Би худлаа яриагүй шүү. Та хоёр үнэхээр хамт байх тавилантай.

Жу:     Баярлалаа гэх үү дээ. Баярлаад байх ч юм алга. Яваач.

Чэн:    Эмээ. Хоёр удаа ийм юм боллоо. Намайг амьтан хүний өмнө ичээхээ та болихгүй юм уу? Би Жуанжэтэй огт дотно биш.

Эмээ:  Чи дут, за юу?

Чэн:    Эмээ.

Эмээ:  Надад үнэнээ хэл дээ. Би өмнө нь чамайг хүнтэй танилцуулах гэж ингэж их хичээж байлуу?

Чэн:    Энэ олон охиноос Жуанжэг сонгодог нь яаж байгаа юм бэ? Лин хатагтай танд хараал хийчихсэн юм уу?

Эмээ:  Хөөе, тэр хүнийг битгий муулаарай. Лин ойрд надад шүлэг яаж уран уншихыг зааж байгаа юм.

Чэн:    Уран унших аа? Ямар аймаар юм бэ. Та тэгээд ямар шүлэг уншдаг юм?

Эмээ:  Чэн Майдун, чи жаахан давраад байна шүү. Намайг шалгаж сонжино гэж санаа юу?

Чэн:    За, юу гэж дээ. Би зүгээр танд орчуулж өгөх гэсэн юм. Магадгүй Жуанжэтэй холбоогүй хувилбар гаргаж ч болох юм.

Эмээ:  Тэнгэрийн нууцыг дэлгэж болдоггүй юм. Би аль хэдийн шийдчихсэн. Чи өөрөө хичээхгүй болохоор би бардам зангаа далд хийж байгаад Жуанжэг чиний өмнөөс эргүүлж байна.

Чэн:    Эмээ. Эмээ. Та битгий хэрэг тариад бай л даа.

Эмээ:  Тэр болно. Чамд хоёр дахь сонголт өгье. Эцэг эхээ дуудаад аваад ир. Хоёр, гурав дахиа гэрлэсэн хүмүүсээ, гэр бүлээ бүтнээр нь авч ир гэж хэл. Албан ёсны гэр бүлийн хурал хийгээд чиний хувийн асуудлыг хэлэлцэнэ.

Чэн:    Арай ч тэгэх нь хаашаа юм.

Эмээ:  Хэрэг тарина гэж ингэхийг хэлдэг юм, за юу?

Чэн:    За за. Би... нухацтай бодож үзье.

Эмээ:  Хүүхээ, чиний охин эргүүлэх чадвар муудчихаагүй юм байгаа биз дээ?

Чэн:    Анхнаасаа тийм чадвар байсан ч биш. Охид өөрсдөө л гүйгээд ирдэг.

Эмээ:  Чи муу том том ярина гэнэ ээ? Дахиад нэг онгироодох чи. Муу золиг.

Хи:      Эхнээр, энэ удаад Хи Ниаониао жинхэнээсээ юм сурч байна шүү. Самбар нь бүр пиг дүүрэн харагдаж байна.

Тао:    Нээрээ юу?

Хи:      Нээрээ гэм дээ.

Тао:    Анги дээр хариуцсан хүүхэд нь шидтэн юм байх даа? Энэ муу сурлагатныг ганцхан өдрийн дотор өөрчилчихлөө гэж үү?

Жу:     Сурагчид нь тохируулж заана гэж энийг хэлдэг юм аа. Хи Ниаониао хөөрхөн хөвгүүдэд дуртай. Хариуцагч нь өндөр, хөөрхөн залуу байдаг. Тэгээд хамт хичээл хийхээр чинь сурахгүй гээд яахав дээ.

Хи:      Сайн байна.

Тао:    Гол нь байна аа? Цаадах нь яаж зөвшөөрөв? Жуанжэ, чи дахиад л нэг сүрхий арга хэмжээ авчээ дээ?

Ян:      Та хүүхдүүдээ муулахдаа л хамгийн сайн дөө. Хи Ниаониао хүнд таалагдахаар шийдсэн бол энэ дэлхий дээр хэн ч зогсоож чадахгүй.

Тао:    Юу? Ганцхан ухаантай байгаад амьдарчихдаг гэж бодоо юу? Энэ удаад эгч чинь нэлээн мөнгө зарцуулснаас зайлахгүй.

Жу:     Мэдээж гар хоосон очихгүй шдээ. Би хэдэн ундаа авч өгсөн юм. Гэхдээ тэр сонин биш байсан байна лээ. Намайг аймгийн нэгдсэн эмнэлэгтэй холбогдож гайгүй үнээр үзүүлж өгсөнд л тэднийх гол нь талархаж байгаа юм.

Тао:    Эгчийгээ хар. Орчин үед хүнд таалагдах гэж ингэж их юм болдог болсон байна. Чи юугаа мэдэхэв дээ. Зургийн самбар бариад л тэнээд байвал амьдарчихна гэж чи боддог шд. Хүнтэй харьцаж сурахгүй бол нэг ч зургаа зарж чадахгүй шд.

Ян:      Жэ эгч байна шд. Хи Ниаониаог хүртэл сурталчилж чадаж байна. Тэгэхээр зураг зарахад ямар ч асуудалгүй.

Тао:    У хатагтай чамайг маргааш хотын даргын цайнд очоо гэсэн. Очих үгүйгээ надад хэлээрэй.

Ян:      Би хүнтэй яаж харьцахыг мэдэхгүй. Жэ эгчийг миний оронд явуулчих.

Жу:     За за, би явъя аа. Жуан Ян, ямааны мах халуун дээрээ гэж, Ниаониог хичээж байгаа дээр нь сайн ажиглаарай.

Ян:      За._ Яасан? Яагаад зальтай царайлаад байна?

Ни:      Ян ах аа, танд хоёр сонголт байна. Нэг бол үзэгч болоод энд суу. Үгүй бол энэ асуудлыг надтай хамтарч шийд.

Ян:      Би алийг нь ч сонгохгүй. Чи дахиад л будилуулчхаа биз. Ээж

Ни:      Ян ах аа. Нааш ир._ Ах аа. Та энэ хүнийг танихгүй байх.

Ян:      Яагаад тэгж бодоов? Дун л байна. Мундаг залуу байдаг шд.

Ни:      Хэдхэн хоногт таны сэтгэлийг хүртэл булаачихсан байх гэж.

Ян:      Юу гэсэн үг юм? Хэзээ чи энэ бүхнийг олоод мэдчихээв?

Ни:      Жэ эгч Чэн Майдунтай нийлж хэрхэвч болохгүй.

Ян:      Яагаад?

Ни:      Учир нь Жэ эгч өнөөдөр ам алдсан.

Жэ:     Би танай ачид талтай байсны хувьд байсан. Гэвч их эртний явдал шүү дээ.

Ян:      Юу?

Ни:      Хачин биш байна уу? Та бид хоёр хоёулаа юу ч мэдээгүй.

Ян:      Тэрийг би яаж мэдэхэв дээ. Жэ эгч тэрний сурдаг ахлах сургууль руу шилжихэд би 4хөн настай байсан. Чи төрөө ч үгүй байсан. Мэдэх байсан ч юм шиг.

Ни:      Тэр ямар хамаатай юм бэ? Гол нь манай эгч байнга шударга байдаг хүн байхгүй юу. Яагаад анхны хайраа өмнө нь бидэнд хэлж байсангүйв?

Ян:      Анхны хайр аа? Юун хайр энэ тэр болоод явчхав аа?

Ни:      Ян ах аа, тэр хоёр ахлах сургуулиас хойш онцгой харилцаатай байсан. Ахлах сургууль, дунд сургуульд хүртэл тэдний харилцааг мэддэг байсан. Яагаад тийм алдартай болсон гэж бодож байна? Хоорондоо таарч тохирдоггүй учраас. Энэ бүх хугацаанд Чэн Майдун манай эгчийн сэтгэлд байсан гэж сэрдэх олон шалтгаан надад байна. Тэр далдын хүчээр манай эгчийг мунхруулж өдий хүртэл ганц бие байлгаад байгаа юм.

1:        Өнжлөө. Өнжлөө. Юу ч алга.

2:        Байхгүй юу?

4:        Хэний ажил вэ?

2:        Тэр ирчихлээ. Зургаа.

1:        Тоглох уу?

4:        Өнөөдөр нэг юм завтай болсон уу?

2:        За, гараарай.

3:        Зургаа.

1:        Ес. Арав.

4:        Дугуй.

2:        Дөрвөлжингийн хүн.

3:        Гилийн хүн. Миний ээлж.

4:        Өнжлөө өнжлөө.

2:        Наймын хос.

4:        Бас эмээдээ зодуулаад энд нуугдах гэж ирээ юу?

Чэн:    Дуугүй бай.

4:        Мадун аа, эмээ чинь гудамжинд нэг охиныг зогсоож хоргоосон гэсэн үү? Наашаа гөлрөөд яадаг юм бэ? Тосгон жижигхэн шүү дээ. Цуу яриа ерөөсөө хоёр цагийн дотор бүрэн тархана.

Чэн:    Над руу л тарахгүй байвал барав.

3:        Дөхөөд ир, Мадуны эмээ эмээ яагаад гудамжинд саатсаныг та нар мэдсэн үү?

1:        Хэн байсан юм?

3:        Жуанжэ. Нөгөө зүгээр алхаж чаддаггүй, биднийг дөнгөж ороод байхад манай ахлах сургуульд шилжиж ирсэн охин шүү дээ.

1:        Аан тэр үү?

4:        Тэр гайгүй. Би хоёр хоногийн өмнө тэрнийг гудамжинд харсан. Надад бол зүгээр л охин шиг харагдсан шд. Орчин үеийн хотын анагаахын технологи мундаг юм аа.

3:        Тийм үү? Би өмнө нь тэрэнтэй таарахаараа юм ч ярьж чаддаггүй байсан юм. Баахан гунигтай амьтан байна л гэж боддог байсан.

Чэн:    Сэдвээ өөрчил.

4:        Тэгье, сэдвээ өөрчилье.

3:        Дөрөв.

4:        Зургаа. Жуанжэ одоо их өөр болсон байна лээ. Олны дунд байгааг нь харахад ёстой харц булаамаар болсон байна лээ. Гоо үзэсгэлэнтэй. Тэгэхээр эмээ нь ингэж хөл алдахаас яахав дээ.

Чэн:    Сэдвээ өөрчил гээд байхад чинь. Сэдвээ өөрчил.

4:        Чэн Майдун, чи жаахан давраад байгаа юм биш үү? Ер нь бид нар ч гэсэн танай эмээтэй санал нэг байна. Чи ахлах сургуульд байхдаа, ёрын муухай ааштай гэдгээрээ, бас баян айлын хүү болохоор бүгдийг нударгаар захирах хандлагатай гэдгээрээ хол ойргүй алдартай байсан. Гэтэл одоо яасан? Борлогдохгүй л байна. Яахаараа тэгдэг байна? Миний санахын, чи явж явж Жуанжэтэй харилцаагаа сэргээсэн нь дээр дээ.

Чэн:    Сэргээнэ ч гэх шиг. Тэр цуу яриаг та нар л тараагаа биз дээ?

1:        Хэн тэгж байна? Ёстой тийм юм байхгүй шүү. Юу гэдэг билээ?

Бүгд:   Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ?

2:        Нээрээ л шаазгай хаана суух билээ?

Бүгд:   Хөөе, хөөе.

3:        За, зүгээр ярилцъя. Зодоон нүдээнээр яах юм бэ?

4:        Чэн Майдун, чи ажил дээрээ сүрхий томоотой л байдаг шд. Манайд ирчхээд яагаад хулигаан царайлаад байна? Би нэг маш ойлгомжтой юм хэлчих үү?

Чэн:    Тэг л дээ. Та нар өнөөдөр намайг дийлэхгүй бол, та нарыг нэг сайн сургаад өгнө гэж мэд.

1:        Хөөе, болиоч. Яагаад байгаа юм бэ?

4:        Чэн Майдун. Чи Жуанжэтэй яагаад нэр холбогдсоноо өөрөө хамгийн сайн мэдэж байгаа. Тэр үед чи дарангуйлагч байсан шүү. Гэтэл чи яагаад зөв алхаж ч чаддаггүй, онцын гойд юмгүй охинд толгойгоо мэдүүлсэн байх уу?

БагшЭм:     Дуугаа аядацгаа. Чимээгүй болцгоо. Та нар жүжигт тоглох гэж байна. Цирк биш. Ингэж орилж байгаад дараа нь дуу чинь гарахаа байчихна. Зураг аваарай.

Охин1: Нээрээ багш аа, манайд хоёр мод дутуу байгаа.

Багш:  Сон Вэй, Ли Ян хоёр мод болно гэсэн яасан?

Ох1:    Тэр хоёр дургүй байна гэнэ. Хэлэх үг байхгүй байна, тэгэхээр харуул болно гэсэн.

Багш:  Тэгвэл... Жуанжэ, чи энэнд оролцож ахлах сургуулийн сайхан дурсамжтай болмоор байна уу? Гэхдээ биед чинь муу гэж бодож байвал хүчлэх хэрэггүй шүү.

Жу:     Би оръё. Гэхдээ, хоёр мод хэрэгтэй гэсэн биз дээ?

Багш:  Нэг мод байхад болно. Гол нь оролцох нь чухал шүү дээ.

Жу:     Чэн Майдун яасан юм? Тэр бас дүргүй байгаа шд. Тэр бид хоёр мод болъё.

Багш:  Чэн Майдун. Жуанжэ оролцож байна гэдэг чинь ховор тохиолдол. Чи ч гэсэн өвчтэй юм шиг царайлахаа болих хэрэгтэй. Та хоёр хамт модны дүрд тогло. За юу?

Чэн:    За яахав.

Багш:  Дахиад хэдэн зураг авхуулчих.

Back to episodes Go home