Will love in spring 2

Чэн:    Утас чинь дугараад байна.

Жу:     Тийм үү?

Эмээ:  Би ч бас юм сонсохгүй байна.

Жу:     Өө, дууг нь хаачхаж. Чэн Майдуны хараа хурц юм аа.

Чэн:    Уучлаарай. Би өөртөө сохор болзоо захиалж байснаа мэдсэнгүй. Эмээтэйгээ завиар зугаалах л юм байх гэж бодсон.

Эмм:   Зүгээр ээ. Чи миний нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа биз дээ?

Чэн:    Чи бол сувилагч. Эцэг эх чинь ааш сайтай.

Эмм:   Чи надаас гурван насаар ах.

Чэн:    Тийм ээ.

Эмм:   Би сувилагчийн албан сургуулийн дүүргэсэн. Төгссөнийхөө дараа хотод ажиллах хүсэлтэй. Хотын эмнэлгийн шаардлага өндөр учраас би буцаад ирсэн.

Чэн:    Манай тосгон тийм ч хоцрогдсон биш шүү дээ.    

Эмм:   Яаж харахаас л хамаарах байх. Манай хамгийн сайн найз танил талын холбоогоо ашиглаад хотод үлдчихсэн юм. Хотын эмнэлгийн урамшуулал, хангамж нь энэ тосгоныхтой харьцуулах ч юм биш. Бүр салбар сургуультай гэж байгаа юм чинь. Ирээдүйд, хүүхдийнхээ боловсролд ч санаа зовох шаардлагагүй. Үнэндээ бол, манай найз бид хоёрын сурлага адилхан. Би яахав, арай илүү дадлагын туршлагатай.

Чэн:    Тосгон маань улам дээрдэх болно.

Эмм:   Тийм байгаасай л гэж найдаж байна. Би бол боловсрол, байгаль орчны тал дээр л санаа зовж байгаа. Хүүхдүүдэд маань муугаар нөлөөлбөл яана?

Чэн:    Уух уу?

Эмм:   Би ундаа уудаггүй.

Чэн:    Аан.

Эмм:   Чи ч гэсэн ер нь бага уух хэрэгтэй._ Энэ тосгоны эдийн засаг ер нь дажгүй шүү. Гэхдээ л хэдэн жилийн дараа би хот руу буцна гэж найдаж байна. Хотын соёл урлагийн амьдрал үнэхээр баялаг шүү дээ. Амралтын өдрөөр хүүхдүүдээ номын сан, дуурийн театр, музейд аваачиж болно. Бүр жолоо барьж ч болно. Өвс ногоотой газар зугаалаад, оддыг ширтэж суух нь гоё. Зөвхөн тийм орчинд л хүн аз жаргалыг мэдэрдэг. Тийм биз дээ? У хатагтай чамайг хотод бүртгэлтэй байртай гэсэн.

Чэн:    Тийм ээ.

Эмм:   Одоогийн ажлаа яах юм? Энийгээ хийгээд л байх уу?

Чэн:    Хийгээд байвал юу гэж?

Эмм:   Үнэндээ, би болон манай гэрийнхэн наадхыг чинь удаан хугацааны ажил байхад тохирохгүй гэж үздэг. Нэгэнт сохор болзож байгаа юм чинь эцсийн зорилго нь гэрлэлт байх хэрэгтэй. Би бол хөрсөн дээрх амьдрал ярьдаг. Чиний түүхийг бага сага мэднэ.

Чэн:    Юуг тэр вэ?

Эмм:   Зодоон хийдэг байсан. Эцэг эх чинь салсан. Бас... эмээ чинь их муухай ааштай гэнэ лээ.

Чэн:    Тэр үнэн. Чи зөв зүйлд санаа зовж байна.

Эмм:   Гэхдээ ер нь зүгээр л дээ. Харин чи намайг юу гэж бодож байна?

Чэн:    Сайн.

Эмм:   Би ч чамайг сайн залуу гэж бодож байна. Гадна төрх, өндөр ямар нэг асуудалгүй. Хамгийн гол нь залуу хүн нутагтаа ирнэ гэдэг чинь алтнаас үнэтэй. Цаашдаа бүхнийг 100% надад зориулж байвал болох нь тэр дээ. Би мэдээж хэрэг чамд сайн хандана. Чэн Майдун.

Чэн:    Айн?

Эмм:   Яагаад анхаарал чинь сатаараад байгаа юм?

Чэн:    Уучлаарай. За за, энэ хавьд буучхаж болох байх аа. Тийшээ явъя.

ТИТР

ХАВАР БОЛОХООР ХАЙРЛАНА

2-Р АНГИ

Эмээ:  Чам шиг сайхан инээдэг охин надад таалагдаж байна. Зүгээр харахад л сэтгэл сэргээд явчих юм. Нээрээ санаснаас асуучихъя. Нэр чинь хэн гэлээ дээ?

Жу:     Эмээ, намайг Жуанжэ гэдэг ээ. Ээж маань Лиао Тао. Лиогэн тахианы газрыг ажиллуулдаг.

Эмээ:  Бас л сайхан тахиатай газар шүү. Алив, намайг Вичат дээрээ нэмчих. Эмээг нь Гу Бэйбэй гэдэг юм.

Жу:     Яасан гоё нэртэй юм бэ? Гу Бэйбэй.

Эмээ:  Ингэхэд манай хүүг яаж таньдаг юм?

Жу:     Бид ахлах сургуульд хамт сурч байсан.

Эмээ:  Би яагаад мэдээгүй байдаг билээ?

Жу:     Би төгсөх ангид байхдаа Шанхай дахь хамаатнууд дээрээ амьдрахаар ярьсан. Коллежийн элсэлтийн шалгалт өгөөд цааш их сургуульд сурсан юм. Тийм болохоор, Чэн Майдун намайг тийм ч сайн танихгүй байх л даа.

Эмээ:  Коллежид сурсан байх нь.

Жу:     Төгсөгч. Би хоёр жил ажиллаад мэргэжил дээшлүүлсэн юм.

Эмээ:  Ёстой мундаг юм байна.

Чэн:    Эмээ. Таны нойр хүрээд байна гээгүй билүү?

Эмээ:  Нойр хүрсэн? Хэний нойр хүрсэн юм? Унтмаар байвал өөрөө унт. Тэр өдөр би яааг чиний тухай ач хүүдээ хэлээд сууж байлаа. Би асуухаа мартчихаж. Чи нөгөөхөө сэгсэрсэн хэвээрээ байгаа юу? Хүнтэй таарсан уу?

Жу:     Эмээ. Надад тэгтлээ яарсан юм алга аа. Би ажилдаа илүү анхаармаар байна.

Эмээ:  Чи манай хүүтэй үе тэнгийнх юм биш үү? Яагаад яарахгүй байгаа гэж? Миний л бодлоор, та хоёр амьдралаа хойш тавьж байна. Хар л даа. Миний ач хүүг. Гучаадхан насны залуу эр. Байр суурьтай төрийн албан хаагч. Тосгондоо нэр хүндтэй. Тийм учраас, өнөөдрийн талархлын зоогон дээр, голын ширээнд суулгахаар урьсан юм шүү дээ. Тэр ирээгүй бол хүлээн авалтыг эхлүүлэх ч гүй байсан.

Чэн:    Эмээ.

Жу:     Эмээ, та ёстой догь юм аа. Голын ширээ гэж мэддэг байх нь ээ?

Эмээ:  Та хоёр яриа таслаад байлгүй сонсож бай. Миний ач хүү. Бие хаа тэгш. Завсар зай гарахаар л дасгал хийж байдаг. Хэчнээн жил ханиад хүрээгүй гэж санана? Бас нээрээ уржнан жил, хоёр өрөөтэй, тусдаа гал тогоотой байр худалдаж авсан. Хотын хамгийн зүүн захад. Ёстой тансаг байр шүү дээ. Ганган чамин ч гэж жигтэйхэн.

Чэн:    Жуанжэ. Утас чинь дугараад байна.

Жу:     Тийм үү?

Эмээ:  Надад бас юм дуулдахгүй л байна.

Жу:     Аан. Дууг нь хаачихсан юм. Чэн Майдуны хараа хурц юм аа. Эмээ, би хүргэлтэндээ гаралгүй бол болохгүй нь. Тантай гоё гоё юм яриад бүр таг мартчихаж. Дараа нь Вичатаар ярилцъя, за юу?

Эмээ:  Битгий яараад бай. Та хоёр нэгнийгээ Вичат дээр нэмсэн юм уу?

Чэн:    Зүгээр ээ. Хүргэлтийг чинь хоцроогоод яахав.

Жу:     Баяртай, эмээ.

Эмээ:  Ямар сайхан охин гэж ийм байдаг юм. Царай зүс сайтай. Нүдэндээ галтай, сайхан бие хаатай. Хамгийн гол нь ганц бие юм байна шүү дээ.

Чэн:    Самар идэх үү?

Эмээ:  Идэх юм л ярих юм.

Чэн:    Суу суу.

Ван:    Чэн Майдуны эмээ хөгжилтэй хүн шүү.

Жу:     Мартаж үз ээ. Ёстой эвгүй байдалтай яриа болсон. Жирийн тохиолдол биш шдээ.

Ван:    Нээрээ эмээд бас тийм ч тухтай байгаагүй бололтой. Чэн Майдун шиг занданшуулагч тосгондоо чухал хүн гэдэг нь үнэн л дээ. Өмнө нь Бээжинд томоохон оршуулгын компанид ажиллаж байсан гэнэ лээ. Нэлээд туршлагатай гэж сонссон.

Жу:     Ван Шишиа. Чамд мэдэхгүй юм гэж байна уу?

Ван:    Юу яриад байгаа юм бэ? Намайг чамаас илүү Нанпины уугуул гэж хүмүүс хэлдэг юм.

Жу:     Тэгсэн мөртлөө эхнэргүй. Эмээ нь бүр санаа зовоод газар дээр нь бид хоёрыг гэрлүүлэхээс буцахгүй байсан шүү.

Ван:    Чэн Майдунд эхнэр олдохгүй байгаа нь ганц ажлаас нь болоогүй л дээ. Залуудаа хулигаан байсан гэх цуу яриа байдаг юм билээ. Бараг хүний аминд хүрчихсэн ч гэлүү дээ.

Жу:     Залуу байхдаа? Хэзээ тэр вэ?

Ван:    Ахлах сургууль төгсдөг жилээ. Чиний шилжээд явчихдаг жил. Байнга л зодоон цохион хийж байдаг байсан шдээ. Тэгэхэд нэг нь амиа алдчихсан гэсэн. Тэр бүлэг дээрэмчидтэй зодолдож байсан гэдэг. Одоо тэгээд ямаршуу болж? Бяцхан танхай этгээдийн янзтай хэвээрээ байна уу?

Жу:     Тэр үед танхай этгээд байгаагүй шдээ. Их л болж дүрсгүй л байсан биз.

Ван:    Нээрээ тийм дээ. Зүгээр цуу яриа байх л даа. Үнэхээр тэгэхэд хүний аминд хүрчихсэн бол тосгонд ажил төрөл хийхэд төвөгтэй байх байлгүй дээ.

Жу:     Би ч тэгж бодож байна.

Ван:    Гэхдээ аан гэж бай. Эмээ нь бас их өвөрмөц хүн байна лээ шүү. Аймгийн ширээний теннисний багийн дасгалжуулагч байсан гэж байгаа. Мундаг нэр хүндтэй. Ажлынхаа хүнтэй муудалцаж шийтгэл хүлээснээс хойш ажил төрөл нь болоогүй юм гэсэн. Чэн Майдун ер нь хулигаан зангаа эмээгээсээ авсан ч байж магадгүй. Ар гэрийнх нь тухай ийм цуурхал байхад Чэн Майдунд эхнэр олоход амаргүй л дээ. Тосгоны ямар л олигтой бүсгүй тэрэнтэй гэрлэж зүрхлэх вэ дээ.

Эмээ:  Чи Жуанжэг нээрээ санахгүй байгаа юм уу?

Чэн:    Орондоо юм идэхээ боль л доо. Хог тариад.

Эмээ:  Хүн юм асууж байхад битгий таслаад бай. Ахлах сургуульдаа ямаршуу охин байсан юм? Хөвгүүд араас нь их гүйдэг байсан байх даа. Одоо ямар ажил хийдэг юм бол?

Чэн:    Би тэрэнтэй уулзаагүй арав гаруй жил болсон. Тэгэхээр би яаж мэдэх вэ дээ?

Эмээ:  Жил болгон төгсөлтөөрөө уулздаггүй юм уу? Жуанжэ их онцгой охин байна. Хөвгүүд тэрний тухай ярихгүй байна уу?

Чэн:    Би лав ярьдаггүй.

Эмээ:  Хүнтэй аятайхан ярь. Наад байгаагаа хар. Ёстой нэг эмэгтэй хүн таних нүдгүй. Би л чиний өмнөөс харж өгөх юм. Ямартай ч Жуанжэгийн удам судар нь мэдэгдэж байна. Бас чамтай нэг үе юм байна. Ичимхий охин ч биш юм. Тэр нэг авгайгаас хамаагүй дээр...

Чэн:    Эмээ. Та өөрөө аятайхан яриач.

Эмээ:  Яасан? Хүн шүүмжилж болохгүй юу? Тэр Сон И чинь авгай л байсан шд. Гэмгүй царайлчхаад. Та хоёр хэдэн жил хамт амьдарсан. Тийм байж араар чинь тавьж байдаг.

Чэн:    Та тийм л сүрхий хараатай юм бол. Жуанжэг хиймэл хөлтэй байсныг анзаарсангүй юу? Таныг ийм царай гаргана гэж мэдсэн юм аа. Намайг ахлах сургуульд байхад, Жуанжэ аавтайгаа явж байгаад осолд орсон юм. Аав нь нас барсан. Харин Жуанжэ баруун хөлөө өвдөгнөөс доош тайруулсан юм.

Тао:    Юмаа гүйцэд бэлдэхгүй яасан юм бэ? Дараа нь шал нойтон болчхоор үсэрч дэвхцээд унана. Уначихвал хэн ч чамайг хөөрхий гэхгүй шд.

Жу:     Баярлалаа, ээж ээ.

Тао:    Бас л өвдөөд байна уу?

Жу:     Угаасаа өвддөг шдээ.

Тао:    Ээж нь илээд өгье.

Жу:     Зүгээр ээ. Ваннанд ороход л гайгүй болчихно. Та зүгээр орондоо ор.

Эмээ:  Чэн Майдун. Бүр хүн алмайруулчих юм. Юу гэсэн үг вэ? Би ямар царай гаргасан юм?

Чэн:    Та юундаа уурладаг юм дээ? Уурлах биед муу шүү дээ.

Эмээ:  Чи сайн сонсож бай. Жуанжэ надад их таалагдсан. Чамд хэлээд байна шүү. Тахир дутуу хүнийг ялгаварлах эрх хэнд ч байдаггүй юм.

Чэн:    Надад ялгаварласан юм байхгүй. Зүгээр надад таалагддаггүй юм.

Эмээ:  Яагаад?

Чэн:    Чалчаа хүн шдээ. Танаас чалчаа хүн.

Эмээ:  Юу гэнэ ээ? Муу өмхий золиг. Чэн Майдун. Чамд сургаад өгье л дөө. Жуанжэ тахир дутуу биш байсан бол аль эрт хүнтэй гэрлэчих байсан юм. Тэглээ ч салхи шиг хөнгөн явдалтай. Хөл нь тийм асуудалтайг хэн ч мэдэхгүй. Зөрүүдэлсээр байгаад насаараа гон бие гозон толгой явахгүй юу чи. Жуанжэ өөрөө ч хэлсэн. Вичат сэгсрээд л хүмүүс хоорондоо нийлээд байна цаана чинь. Гэтэл чи яав? Минийхээр бол чамд унтах ч эрх байхгүй. Унтаж байхын оронд утаснаасаа салахгүй сэгсэрч байгаач.

Чэн:    Юун балай юм ярьдаг юм бэ? Сэгсрэх ээ? Ёстой хуучинсаг шүү.

Жу:     Ээж ээ. Өглөөний цайнд юу байна?

Тао:    Идэхээс өөр юм мэдэхгүй хүн шүү. Энэ дүүгийнхээ дүнг хар. Сурлага нь авах юмгүй. Хэдхэн минутаар эрт босоод хичээлийг нь заагаад өгчхөж болохгүй байна уу?

Жу:     Гэрийн даалгаврыг нь та өөрөө шалгадаг биз дээ? Миний хэрэг байгаа юм уу?

Тао:    Би хичээлийг нь яаж ойлгохов дээ. Их л болж загнаж зандарна биз. Тэглээ ч өдөржин энэ охиныг цагдаад ажлаа хийхгүй байлтай нь биш.

Жу:     Та надад зөндөө ажил өгсөн шдээ. Надад ч бас зав алга. Байнга л гүйж явна. Тэглээ ч надад тийм тэвчээр байхгүй ээ. Би багшилж чадахгүй. Жуан Яны амралт хэд хоногоос эхэлж байгаа биз дээ? Тэрнээр заалгачих. Тэр надаас илүү найдвартай.

Тао:    Жуан Ян аа? Найдвартай? Шал балай юм.

Хи:      Яагаад хүүхдүүдээ байхгүй хойгуур нь муулаад байдаг юм бэ? Коллежийн элсэлтэд тосгондоо нэгдүгээр байр эзлээ биз дээ? Тэгэхээр дунд сургуулийн хичээл заачихтайгаа байлгүй дээ.

Тао:    Онц сурахаар л багш болчихдог гэж бодоо юу? Хэвийн сэтгэхүйтэй байж байж багш болдог юм.

Хи:      Чи наад үг хэлээ. Хүрээд ирэв үү, Жуан Ян аа?

Ни:      Ян ах аа. Ян ах аа.

Ян:      Үгүй, байж бай. Энэ бол ноён Хи буюу Хи Жангуэ. Энэ миний ээж Лиао Тао. Миний эгч Жуанжэ. Бас миний охин дүү Хи НиаоНиао. Энэ бол манай гэр бүлийн шинэ гишүүн. Жисан галуу.

Хи:      Сайн уу, Жуан Ян? Сайн уу, Жисан галуу? Хөөрхөн юм аа.

Тао:    Харж байна уу? Хар хэрээ шиг байж байгааг нь. Жисан галуу ч гэх шиг. Би нээрээ...

Жу:     Тайван бай. Ядаж 24 цаг уурлахгүй бай л даа. Битгий муухай үг хэл.

Хи:      Тайван бай. За, би...

Жу:     Би гэрийн даалгаврыг нь үзээдэхье.

Фэн:    Дарга аа, өнөөдөр чинь баярын өдөр шүү дээ. Манай төрийн албан хаагчид ч гэсэн ээлжээр ажиллах ёстой юм уу?

Чэн:    Хэргийн тайланг дахиад хэл дээ.

Фэн:    За, настай эмэгтэйн толгой нь бяцарсан. Олон тооны ил хагарал, цууралттай. Хүзүүний баруун талаас... уруул, хамар, зүүн нүд тэгээд духны зүүн тал руу дамжсан. Жигд бус хэлбэртэй шалбархай нэг байгаа. Урт нь... урт нь бодвол...

Чэн:    Урт нь ойролцоогоор 15-18 см. Түүний зэрэгцээ нүүр орчмын яс цоорсон гэмтэл олон байгаа. Цэвэрлэсний дараа гучин ширхэг янз бүрийн хэлбэртэй ясны хагархай толгойноос нь гарсан. Тэдгээрийн гуравны нэг орчим нь нүүрэнд төвлөрсөн. Учир нь талийгч арьсны доорх өөх багатай хүн байсан. Тэгэхээр үүнийг шийдэх шилдэг арга нь...

Фэн:    Хоногтой углуургын арга.

Чэн:    Шалтгаан нь?

Фэн:    Шалтгаан нь... Тэр...

Чэн:    Хоногтой углуургын аргыг голдуу толгой болон нүүрэнд хэрэглэдэг. Хавтгай яс тэгшлэх гэж. Ган хадаас ба утсыг ясны хавтан доторх зөөлөвтөр ясанд суулгана. Хавтангуудыг цавуудаж нийлүүлээд хагарсан яснуудыг холбоно. Энэ арга нь бас гэмтлийг далдлах давуу талтай. Ясыг сэвгүй гадаргуутай болгоно. Илэрхий хагарал, гэмтэл харагдахгүй. Хэзээ хэрэглэж болохгүй билээ?

Фэн:    Хэрэглэж болохгүй тохиолдол нь... болохгүй тохиолдол нь... 70-аас доош хэм, 120-иос илүү хэмийн налуу хэсгүүд байгаа үед хэрэглэж болохгүй.

Чэн:    Ясыг сэргээх нь мэс заслын хамгийн чухал хэсэг.

Фэн:    Тийм ээ.

Чэн:    Бас энэ нь бусад эдийг сэргээх обьектив үндэслэл болно. Чамайг илүү сайн төвлөрнө гэж найдаж байна.

Фэн:    За, дарга аа. Би шаргуу ажиллах болно.

Чэн:    Шилун аа. Чамайг албан ёсны ажилтан биш гэдгийг ойлгож байна. Тэглээ ч чи чөлөөт цагаараа нягтлан бодох бүртгэлийн шалгалт өгч байгаа. Хэрвээ чи нягтлан бодогч болохоосоо өмнө занданшуулагчийн ажлыг түр зуур хийж байлаа ч гэсэн жаахан сэтгэл гаргана гэж найдаж байна.

Фэн:    Заавал сэтгэл гаргах ёстой гэж үү? Тантай харьцуулахад би чинь нуруу туруу муутай, зогсолт сайнгүй. Жаншин уу даа? Яагаад өнөөдөр энд явж байгаа юм бэ?

Шин:   Сүүлчийн нийтлэлээ дуусгаж байна. Дун, чи орой завтай юу? Би бүгдийг нь хоолоор дайлах гэсэн юм. Хамт явъя.

Чэн:    Тэгье.

Фэн:    Гарч байгаа хүнийг хүндэлж байна шүү. Би даргыг хэдэн удаа урилаа даа? Надтай хамт нэг ч удаа хоолонд ороогүй.

У:        Чэн эмээ. Чэн эмээ. Та чинь цай ууна гээд байсан биз дээ? Яагаад явах болчхов? Юу болсон бэ? Хөөе, Чэн эмээ. Чэн эмээ.

ШИАШИ ТОСГОН

ЛИН БАОБАО МАЛЫН ЭМНЭЛЭГ

Эмээ:  Лин. Лин, чи байна уу? Лин хүүхээ? Би орлоо шүү.

Лин:    Та ирчхээ юу? Яг шинэ хоол туршаад дууссан чинь та хүрээд ирж. Кофетой цэлцгэнүүр.

Эмээ:  Юу хийгээд байгаа юм бэ? Чамайг хайгаад хоолойгоо сөөтөл бархирлаа байна. Яагаад удав?

Лин:    Арын хашаанд хонинд тариа хийж байсан юм аа. Үржүүлгийн фермээс авчирсан юм. Хургалснаас хойш олигтой юм идэхгүй байгаа юм.

Эмээ:  Би хэлсэн шдээ. Эмч хийхээ боль оо гэж. Чи хэдтэй билээ дээ? Биеэ ядраагаад.

Лин:    Сүртэй юм биш ээ.

Эмээ:  Алив, ийшээ суу. Суучих. Би чамд нэг айхавтар юм хэлье.

Лин:    Миний усан үзмийн чанамал бэлэн болсныг мэдээ юу? Тэрийг л авах гэж наашаа ирсэн биз дээ?

Эмээ:  Үгүй би идэш уушнаас илүү чухал хэрэгт оролцож болдог юм байгаа биз дээ? Май. Энэ охины мэдээллийг чи нэг хараадах аа. Манай Дунтай хэр сайн нийцэх бол?

Лин:    Та хүртэл намайг хайрын төлөгч гэж байна уу?

Эмээ:  За, боль доо. Миний өмнө нууж хаах ямар хэрэг байна аа? Би чамайг хэр сайн мэддэг билээ дээ? Би хэлээд байна шүү. Май. Энийг У Шэхуагаас зээлж авах гэж ямар их болсон гэж санана? Нэг хараадах аа. Битгий намайг элдвээр хэлэх гээд бай. Ач хүүгийнхээ төлөө л ингэж байна. Мадуны төлөө бол би юу ч хийхэд бэлэн.

Лин:    Шил аваад ир.

ЭРЭГТЭЙ ЖУАН ЯНЫ ХУВИЙН ХЭРГИЙН ДУГААР

Хи:      За, шил ирлээ. Май.

Тао:    Наадхыг чинь би тахиатай цуг нядалчихвал яах уу? Юундаа гөлрөөв? Би чамайг бишгүй л тэвчлээ. За юу? Идэж дуусчхаад наад хэрээ хар хувцсаа тайл. Нүдэнд хүйтэн гэж.

Ян:      Жисан галуу. Намайг ийн нэрийдсэнээс хойш энэ галуу жирийн хоол хүнс биш болсон. Гэр бүлийн гишүүн.

Тао:    Чиний нэрийг би өгсөн. Гэтэл чи яагаад шувуунаас дор байдаг юм? Би наад мэт шувууг нядалж чамайг сургууль сургасан. Би та нарыг ер нь яах уу?

Ни:      Ээж, таны ааш улам авахгүй болоод байх юм. Ян гэртээ ирээд гурван цаг ч болоогүй байхад аль хэдийн яншаад эхэлчихдэг шүү.

Тао:    Чи дут. Чи хэд дэх аягаа идэж байна аа? Яагаад идсээр байгаа юм? Хоолоо тавиад явж хичээлээ хий. Дараа нь гэрийн даалгавар хийх болохоор нойрмоглоод унана.

Жу:     Ниаониагийн өсөх нас шдээ. Идэх хэрэгтэй. Жуан Ян бяр сууж байна. Харин би хоолны дэглэм барьж байгаа. Хүн болгоны хооллох янз өөр шдээ. Битгий тэр болгонд уурлаад байгаач.

Тао:    Хүний сайхан арьсанд биш ясанд байдаг юм. Ямар байх чинь удмаар тодорхойлогдоно. Би ямар харагдана, та нар бүгдээрээ тэгж харагдана. Дэглэм барьж, булчин суух ямар хэрэгтэй юм? Шал утгагүй юм. Тэгж байх завтай юм бол, наад тархи толгойгоо цэнэглээч. Олигтой амьдарч байгаа юм байхгүй шүү. Харахаас нүд хорсмоор юм.

Ян:      Ээж ээ. Та бүгдийг нь хамруулаад байлгүй надад дургүй бол өөрт минь шууд хэл. Зураг зурах бол анхнаасаа миний мөрөөдөл байсан. Яагаад та олиггүй гэж байгаа юм?

Тао:    Наад мөрөөдөл энэ тэрээ битгий надад яриад бай. Амьтны элэг доог болоод явах юм. Чи хүүхэд байхын л жил болгон өөр мөрөөдөлтэй байсан даг. Нэгийг нь ч гэсэн биелүүлсэн үү? Энэ айлын хамгийн хуйсгануур хүн гэвэл чи л байна. Их сургуульд нүүж очоод хэд хонож байж шинэ аялгаас өөр юу ч сураагүй. Наад худлаа аялгаараа урлаг, зураг гэсэн хачин юм битгий яриад бай. Чихэнд чийртэй юм.

Ян:      За за. Тэгж байгаа бол би шуудхан хэлчихье. Их сургууль угаасаа таалагдахгүй байна. Та намайг гарахыг зөвшөөрөх үү? Би зургаараа дагнамаар байна.

Тао:    Юу гэнэ ээ? Дахиад хэлээдэх чи. Дахиад хэл.

Хи:      Хоолоо идэж дуусаадахъя л даа. Дэлгүүр чинь чамайг хүлээж байна. Алив, суучих.

Ян:      Ээж ээ. Би танд өмнө нь хэлсэн. Би таныг бодож л элсэлтийн шалгалт өгсөн. Одоо миний даалгавар биеллээ. Би энэ удаад тантай ярилцах гэж ирсэн юм. Миний өвөрмөц байдгийг хүлээн зөвшөөрөөч.

Лин:    Таны олсон энэ хүн Дунзид тохирохгүй юм шиг байна.

Эмээ:  Олигтой хараагүй байж яагаад шууд таарахгүй гэж байгаа юм бэ?

Лин:    Хүн болгон санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг зарим зүйлс бий шүү дээ.

Эмээ:  Битгий наад охиноо янз бүрээр гоочлох гээд бай. Би мэдэж байна. Чи ч мэдээлэл сайтай хүн. Чи сайн мэддэг байж болно. Гэхдээ би наад охинтой чинь биечлэн уулзсан. Ёстой хөөрхөн, ааш ааль сайтай. Бусад нь ямар хамаа байна?

Лин:    Таны сэтгэхүй намайг гайхшируулах юм аа. Сонин хүн шүү.

Эмээ:  Үнэндээ бол, би жаахан эргэлзэж л байна. Эхэндээ бол хүлээн зөвшөөрмөөргүй санагдсан. Гэхдээ бодоод байхад... ер нь яадаг юм? Бид ямар цагт амьдарч байгаа билээ? Жаахан доголдлоос болоод хоёр хүүхдийн жаргах замд би садаа хийж болох уу?

Ян:      Та миний эрх чөлөөг өгч болох уу? Миний гар бол зурахаар бүтээгдсэн. Компьютерын гар товшиж, дэлгүүрт тахианы мах амталж байх ёстой хуруу биш. Зөвхөн цэвэр урлаг л миний санааг амирлуулж чадна. Үнэнийг хэлэхэд Жисан галуу намайг танаас илүү ойлгож байна.

Жу:     Хөөе.

Хи:      Хөөе. Жуан ян аа.

Тао:    Чиний санаа? Чи наад сэтгэцийн өвчнөө санаа гэж байна уу?

Хи:      Хоолоо ид ээ.

Тао:    Чамайг сайн мэддэг амьтныг чинь нядалчихъя л даа. Чиний ээж хэвээрээ байгаа гэдгээ сануулаад өгнө гэж мэд.

Ни:      Ян ах аа. Ирж галуугаа авар л даа, Ян ах аа.

Хи:      Яах гэж ингэдэг юм бэ?

Эмээ:  За, яг хуучин шигээ. Хөзрөө харж байгаад нэг сайхан яриадах. Гоё юм ярьж өгөөрэй.

Лин:    Эхний хөзөр дээр нар мандаж байна. Бага зэрэг жаргалтай, таатай.

Эмээ:  За тэр шүү.

Лин:    Тайван бай. Хайр гэж дан ганц аз жаргалыг хэлдэггүй. Дунгийн хувьд хамгийн чухал нь дотно харилцааг тууштай урт хугацаанд үүсгэх. Найдвар байгаа боловч, шийдвэр гаргах явц өөрөө их хүндрэлтэй. Бас зовлонтой.

Эмээ:  Байдаг л асуудал. Дун ямар хүүхэд биш дээ. Тэсээд гарна.

Лин:    Хоёр дахь зургийг харъя. Энэ эрэгтэй дэнлүү авч байна. Хажууд нь таяг байна.

Эмээ:  Ёстой ёстой. Яг онож хэллээ.

Лин:    Тэгэхээр энэ охин ганцаардаж яваа гэсэн үг. Тэр түнэр харанхуйд урагш сарвайж байна. Ихэд бодлогоширч байна. Гэвч тэр сурлага хичээл, бясалгалаар бодлоо тогтуун байлгая гэж хичээж байна. Гэвч нэг л чадахгүй байна. Тэр ч яахав, миний бодлоор энэ охин, тийм ч аз жаргалтай хүн биш байна.

Эмээ:  Тийм үү? Тэгж харагдаагүй дээ.

Лин:    Гурав дахь хөзөр. Энэ их хачин эмэгтэй байна. Түүний байр байдал нь эзэрхүү шинжтэй. Энэ хоёрын хооронд гэвэл нэг тийм...

Эмээ:  Нууц амраг уу?

Лин:    Битгий тасалдуул аа. Энэ хөзөр тийм ч муу хөзөр биш. Би зүгээр хэлж байна. Хоёр хүүхдэд ямар нэг байдлаар нөлөөлөх юм байна аа л гэж байна.

Эмээ:  За за. Энэ хүүхэн яах вэ. Битгий тоо. Надад зүгээр хэл. Дун маань энэ охинтой хамт амьдрах тавилантай юу, үгүй юу?

Лин:    Тэр ч... юу ч гэмээр юм дээ?

Эмээ:  Зүгээр шулуухан хэл ээ.

Лин:    Яг хамт амьдрах тавилантай юу гэвэл... яг ч хувь тавилангаар холбогдсон биш, харин ч бүр хяслантай амрагууд гэж харагдаж байна.

Шин:   Мадун, Хай, Шилун, одоогоос эхлээд та нартай дахиж хамт ажиллах боломж гарахгүй байх. Энэ бидний салах ёслолын зоог болог. Гэвч та нартай учрах нэр төрийн хэрэг байлаа. Төлөө.

Фэн:    Өнөөдөр чамтай олигтой ч ууж чадахгүй нь харамсалтай байна.

Шин:   Зүгээр ээ, бид ойлгож байна. Энэ хэлтэст ажиллах дөрвөн жилийн хугацаанд, би ганц ч дусал архи амсаагүй. Тэгэхээр өнөөдөр согтоод байвал намайг харж үзээрэй. Шилун, удахгүй чиний салах ёслолын зоог барих ээлж биз дээ?

Фэн:    Юу яриад байгаа юм бэ? Би ойрдоо ур чадвараа сайжруулах гэж хичээж ажиллаж байгаа. Ажлаас гарах бодол надад огт байхгүй. Чи ч яахав, гэрлэх гээд байж ядаж байгаа хүн.

Шин:   Боль доо. Ийм газар ажиллахаар хэн ажилдаа дургүй байгааг хараад л мэддэг болчихдог. Чиний үнэр биднээс ялгаатай.

Фэн:    Хөөе, чи өөрөө оргон зайлагч шүү. Тийм байж намайг юу юу гэнэ ээ? Хай, чи юм хэл л дээ. Миний үнэр яагаад та нарынхаас өөр гэж? Ер нь ямар үнэр байдаг юм?

Хай:    Нээрээ л чи шарил занданшуулах төрлийн хүн биш л дээ. Чиний зөв.

Фэн:    Шинэ хүн гээд дээрэлхэж байх шив. Өглөө дарга бас намайг сэтгэлгүй гэж загнаад байсан. Гэхдээ би ойлгохгүй байна. Ямар үндэслэлээр тэгж байгаа юм?

Чэн:    Тэгвэл би Хай-н тухай хэлье. Хай ах бол оршуулгын өргөөнд 20 гаруй жил ажилласан. Шарил зөөх, тордох гээд, бүх төрлийн үүрэг гүйцэтгэж ажилладаг. Хятад улсад эрэгтэй хүний дундаж жин 75 хэвээрээ байна. Эмэгтэй дундаж жин 65 килограм. Талийгчийн асаргааг бүрэн хийж дуустал түүнийг багадаа таван удаа зөөдөг. Бусад нэмэлт үйлчилгээг тооцохгүйгээр шүү. Зүгээр статистик хар л даа. Хайн гаргаж байгаа хөдөлмөр мэргэжлийн тамирчныхаас дутаад байх юмгүй. Тэгэхээр Хайг энэ мэргэжилд сэтгэл гаргадаг гэхгүй юу?

Хай:    За, би нэг хундага өргөе.

Фэн:    За, төлөө.

Жу:     Жуан Ян. Би чамайг хайж тосгоныг хоёр тойрлоо. Оройн хоол бэлэн болсон. Харьж хоолоо ид.

Ян:      Үгүй, би эндхийн яриаг сонсмоор байна. Биш ээ, би дахиад идмээр байна.

Жу:     Хөөе.

Фэн:    Дарга аа, таны таньдаг хүмүүс үү? Ширээгээ нийлүүлье л дээ. Тэгвэл илүү зугаатай.

Чэн:    Би сайн танихгүй.

Жу:     Тэгж л бай. Чи архи сайн даадаг болжээ? Сайн уусан байна. Жисан бас чамтай ууж байгаа юм уу?

Шин:   Сэтгэл гэж яривал Чэн Майдун хамгийн шилдэг нь.

Чэн:    Бүгдээрээ адилхан. Намайг ярих хэрэггүй.

Шин:   Энэ ажил дээр хэчнээн олон хүн таныг харж урам авдгийг та мэдэж байна уу? Фэн Шилун. Чи ямар мундаг багштай болсноо мэдэхгүй л байна даа. Ноднин жил нэг өвөрмөц талийгч Дун ах дээр ирсэн юм. Бараг таван удаа ирсэн. Тус бүрд нь 15 цаг гарны ажил болсон шүү. Бас тэр хажуугаар нь өөр газруудад очиж хэцүү талийгчдад тусалж байсан. Манай аймгийн яс сэргээх техник бүхэлдээ манай Дун ахын мэдэлд байдаг. Тэрэнгүй бол осол эндэгдлээр өөд болсон хүмүүс олигтой зүс царайтай энэ хорвоог орхиж чадахгүй байх байлаа. Ажлаа гэсэн сэтгэл, хайр үгүй бол яах гэж энэ ажлыг хийх юм бэ?

Чэн:    Бага уугаарай.

Жу:     Бага уу.

Шин:   Би ерөөсөө ойлгохгүй юм. Эмэгтэй хүн яагаад 25 наснаас хойш яаралтай дурлаж хүнтэй суух ёстой болдог байна? Яагаад хүнтэй гэрлэхийн тулд дуртай ажлаа орхих ёстой болдог байна? Намайг хэлэхээр хэн ч итгэхгүй байх л даа. Гэхдээ оршуулгын ажилдаа би үнэхээр дуртай. Миний асарч тордсон талийгч болгон миний найзаас өөрцгүй. Би тэдний амьдралыг төсөөлж ч чадахгүй боловч амьдралын эцсийн өдрүүд нь ямар байсныг тодорхой харж болдог юм.

Чэн:    Төлөө.

Фэн:    Битгий гунигла, Жаншин.

Жу:     Харих цаг боллоо.

Чэн:    Энд ажилласнаа санаж явдаг юм шүү. Ямар байсныг чинь хүн болгон ойлгох албагүй. Ялзрал бол үхлийн олон үнэний ердөө нэг нь. Хараа болон үнэрээр бидний махан бие ямар хэврэг болохыг сануулж байдаг. Цогцос ялзрахыг ажиглах замаар амьдралын ухаарлыг олдог Буддын хуврагууд ч байдаг юм.

Фэн:    Тэд яаж ажигладаг юм?

Чэн:    Ялзралын үе шат болгонд, цогцос өөр өөр харагддаг. Хөөлт, задрал, цус шүүрэл, өмхийрөл, өнгө алдалт... хуврагууд энэ аргаар махан биеийн шунал хүслээ бүрмөсөн огоорч сурдаг юм. Би шөнийн ээлжинд гарлаа. Явлаа шүү.

Back to episodes Go home