Эм: Занданшуулагч нь сэтгэлийн хөдөлгөөнөө ур болгон хувиргаж ёс заншил, соёлыг хадгалах болой. Тэд үхэгсдийг амар амгалан нойрсуулж үдэж хоцрогсдын сэтгэлийг амирлуулна. Анир чимээгүй, тэд амьдралын үнэ цэнийг уламжлуулна. Амь бүхэн энэ хорвоод өөр өөрсдийнхөөр уйлан хайлан мэндэлдэг. Тэднийг эцэг эх болон сувилагч нар болгоомжтой цэвэрлэж энэ хорвоод угтан авах усан баталгааг хүртээдэг. Тиймээс хүмүүний амь бусдыг уйлуулан энэ хорвоогоос хагацан одохуйя, тэдэн мөнхүү усан баталгаа хүртээх нь зүйтэй.
ТИТР
ХАВАР БОЛОХООР ХАЙРЛАНА
1-Р АНГИ
ШАНХАЙ ЯКАН ЭМНЭЛЭГ
Жуан: Наад ээмэг чинь хөөрхөн юм аа.
Ван: За за, чи ав.
Жуан: Лиза руу бичих мэйл яасан?
Ван: Санаа зоволтгүй. Явуулчихсан. Томоотой бай.
Жуан: Хөөе, Ма. Юу идээд байгаа юм бэ? Би яах гэж чамд энзим өгөв өө. Лиу дарга аа, сургалт чинь дуусчихсан юм уу? Шаргуу ажиллаж байгаад баярлалаа.
Ван: Чи болино уу гүй юу?
Эм: Жуанжэ юу даа?
Жуан: Бяцхан мэс ажиллавар аа. Айх хэрэггүй. Хөөе, Чин. Чин, чамайг дараа долоо хоногт Колинтой танилцуулна. Цаадхаа тоног төхөөрөмжийн хэлтэст аваачаарай. Миний утсыг авч бай л даа. Маргаашаас эхлээд би цөсгүй хүн болно. Гуйж байна шүү. За юу?
Ван: Сүрхий зоригтой царайлаад л байж гэнэ.
Жу: Эмнэлэгт хэвтэх тийм амар гэж бодоо юу? Якан эмнэлэгт орохыг хүсдэггүй ямар эмнэлгийн борлуулагч байх билээ? Миний өвчин бол аз завшаан байхгүй юу.
Ван: Чи эрүүл ахуйн салбартаа тэртэй тэргүй шилдэг нь шдээ. Сэтгэл чинь ханадаггүй юм уу?
Жу: Битгий хүн явуулаад бай. Жил болгон тэргүүн байрны төлөө надтай арцалдаж байдаг хүүхэн намайг одоо байгаа байдалдаа хана гэж байх шив.
Ван: За, тийм ээ. Чи сайн шдээ. Чаддаг юм бол мэс заслын орон дээр гараад чалчаарай.
Жу: Нээрээ саналаа. Над дээр орох мэс засалч энэ эмнэлгийн дэд захирал нь гэсэн. Бодох хэрэгтэй. Яаж сайхан сэтгэгдэл үлдээдэг юм билээ дээ?
Ван: Сайн байна. Зүгээр хэвтэж бай.
Чэн: Ерөнхийдөө бол, яг одоо хийх гэж байгаа мэс засалд нэг их асуудал байхгүй. Биеийн байрлал, алхаа гишгээгээ сайтар анхаар. Зогсож байхад хөл чинь Т хэлбэртэй, эсвэл 8-н тоо хэлбэртэй байх ёстой. Тийм байвал тонгойх өндийхөд саадгүй, алхаж явахад төвөггүй. Угаалын өмнө, арьсыг эргүүлж тойруулж сайн шалгана. Жижиг сажиг гэмтэл шархыг цэвэрлэж, халдваргүйжүүлээд оёх хэрэгтэй. Бас, үсийг нь угаахдаа яарч адгаж болохгүй. Чамархайнаас Байхуй цэг хүртэл. Шэнтин цэгээс Байхуй цэг хүртэл. Вангу цэгээс Байхуй цэг хүртэл. Хэдэнтээ давтана. Цээж, нуруу цэх байх ёстой. Хэтэрхий өлийж тонгойж болохгүй. Тэгснээр хүчээ гамнаж удаан ажиллах бололцоотой болно. Нас барсан хүний арьсны нүх суларч, үс нь амархан унадаг болчихдог юм. Тийм болохоор хэтэрхий хүчилж болохгүй. Заримдаа ар гэрийнхэн нь занданшуулах ёслолыг харна гэдэг юм. Тиймээс хийсэн хөдөлгөөн бүр чинь тэдний сэтгэл санаанд нөлөөлнө._ Оюутнууд аа, үхэлтэй тулгарна гэдэг жирийн зүйл огт биш. Эрт дээр цагт бидний ажлыг бохир заваан, бузар, жигшүүртэй гэдэг байлаа. Өнөө цагт ч бас бидний ажилладаг газар хүмүүс удаан байхыг хүсдэггүй. Баяртай гэсний дараа “Дараа уулзъя” гэж хэн ч хэлдэггүй. Гэвч та нар ойлго. Тэд биднээс цэрвэх биш, үхлээс цэрвэж байгаа юм.
Жу: Өршөөгөөрэй. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа._ Чи Нанпиных уу? Чи намайг санахгүй байна уу? Бид танилууд шдээ.
Чэн: Өршөөгөөрэй.
Жу: Ингэх албатай л юм байх даа. Бид нээрээ танилууд шүү. Чэн Майдун. Чи ёстой төвөгтэй залуу юм аа. Би Жуанжэ байна шдээ. Хоёулаа нэг ахлах сургуульд сурсан. Би тийм өөр болчхож уу?
Чэн: Тийм ээ.
Жу: За за. Магтаал гэж ойлголоо. Чи бас их өөр болжээ. Духан дээрх сорвиор чинь л чамайг байна гэж танилаа шд.
Чэн: Уучлаарай, чиний онцгой таних тэмдгийг санахгүй байна.
Жу: Миний юу? Надад алга уу?
Чэн: Уучлаарай. Би үнэндээ чамайг танихгүй байна. Би яарч яваа юм сан. Явлаа.
Жу: Чамтай сээтгэнээд байна гэж чи бодоо юу?
Чэн: Тийм ээ.
Жу: Үнэхээр чамтай сээтгэнэж байсан бол чи ийм байдал гаргах нь ээ?
Чэн: Тийм ээ.
Жу: Унаатай юу? Намайг дөхүүлээч.
Чэн: Байгаа. Гэхдээ завгүй байна. Такси барьчих.
Жу: Күэ ер._ Хи ах аа.
Хи: Чи эргээд иржээ? Очиж явна гээд хэлэхгүй яасан юм бэ? Тосоод авахгүй. Алив наашаа өгчих.
Жу: Зүгээр ээ, такси бариад л ирчихлээ.
Хи: Ах нь гоё хоол хийж өгнө.
Жу: Баярлалаа. Өнөө орой хоёулаа хамт хооллоё. Би дараа нь ээжтэй уулзаж гэнэтийн бэлэг барина.
Хи: За за. Ор ор.
Жу: Гэр хэзээ ийм болчхоо вэ?
Хи: Хи НиаоНиао бид хоёр оройжин дэнгийн тос үрж суудаг болсон. Сурлага нь авах юмгүй. Харахын эцэсгүй.
Жу: Ээж шарж жигнэсэн тахианы жороо сайжруулаа юу даа? Энэ юу вэ?
Хи: Энэ намар хотын цаасан шувууны тэмцээн болох юм. Тэгээд л цаасан шувуу урлалаа сайжруулах санаатай. Ямар байна?
Жу: Зүгээр өөртөө ажил гаргаж байгаа юм биш үү? Эрт унтаж эрт босох танд амаргүй л байна байх даа.
Хи: Надад ч зовсон юм алга л даа. Ээж чинь л харин хэцүү байна. Ах нь ярьж өгье. Өчигдөр орой, ээж чинь Хи НиаоНиаогийн гавлыг хага цохингоо алдсан шүү. Тархийг нь гаргаж ирээд Жуан Ян та хоёрынхоос юугаараа өөр байгааг харах юм байх. Ер нь тэгээд, танай дүү та хоёр нэг эцэгтэй, Хи Ниаониао харин надаас гарсан гэдгээс өөр ялгаа байгаа юм уу? Өөр ялгаа байхгүй шд. Миний дүн ч гэсэн багаасаа л...
Жу: Хи ах аа. Хи Ниаониаог өмөөрөхөө болиорой. Ухаалаг хүүхэд шдээ. Зөв юманд хэрэглэхгүй л байгаа болохоос биш. Би цаадхыг чинь зохицуулна.
Фэнши: Дарга аа. Дарга аа. Ашгүй та ирэв үү? Таныг явах болгонд л хэрэг мандах юм.
Чэн: Яасан?
Фэн: Та өөрөө дотогшоо ороод хар. Ийшээ.
Эр: Хэн миний найзыг нуучхав аа?
Фэн: Найзууд нь ууж байх хооронд талийгаач өнгөрчээ.
Эр: Ах дүүс чинь энд байна. Гэтэл чи зугтаад явчих юм даа.
Эм: Дуугүй байгаач.
Фэн: Тэгээд л баахан согтуу хүмүүс.
Эр: Хуан, хурдан гараад ир ээ.
Фэн: Цагдаа дуудъя.
Эр: Гараад ир, Хуан. Миний дүү.
Чэн: Та нар бас Хуаны найзууд уу?
Эр: Зүү орох зайгүй найзууд. Чи муу хэн бэ?
Чэн: Сая хэдүүлээ хамт ууж байсан шдээ. Мартчихсан уу?
Эр: За тэгвэл чамтай нэг тулгана.
Чэн: Тэгье. Алив, ийшээ орж ууцгаая.
Эр: Ах дүү нар аа. Энд архи байгаа, ах дүү нар аа. Орцгооё. Архи байгаа.
Чэн: Ийшээ. Ийшээ орж ууцгаая. Би та нарт уух юм авч өгнө. Одоохон авч өгнө. Жаахан хүлээж бай.
Эр: За, чи яваад хурдан аваад ир.
Чэн: Бүгд орчихсон уу?
Фэн: Тэглээ. Тавуулаа байж тавин хүний чадалтай юм аа.
Чэн: Битгий гонгиноод бай. Энд байж бай. Талийгчийг чандарла. Эднийг харин эрүүл болохоор гаргаарай.
Фэн: Яасан хэцүү улс вэ. Ууж болох газар, болохгүй газар гэж байна шд. Хүн амьтанд төвөг удаад.
Чэн: Фэн шилун. Гонгинохоо боль гэсэн шүү. Нааш ир.
Эр: Архи яасан бэ?
Чэн: Антетамын тулаан гэж сонссон уу?
Фэн: Үгүй.
Чэн: Америкийн иргэний дайны хамгийн их хохиролтой өдрүүд байсан юм. Дайны талбарыг цэвэрлэхээс өмнө цэргүүдэд нөхдөө оршуулахдаа архи уухыг зөвшөөрөх хүсэлтийг сумангийн дарга нь дээд удирдлагаасаа тусгайлан хүссэн байдаг. Зарим хүний хувьд тусгай ажил гүйцэтгэхдээ архиар зовлонгоо нимгэлэх хэрэгтэй болдог юм. Согтуу хүмүүс ч гэсэн гашуудах эрхтэй. Цагдаа дуудсан бол тэд эрүүлжүүлэх байранд сэрэх байлаа. Тэгээд цаашдаа найзаа дурсах болгондоо тэд ямар эвгүй байдалд орсноо санана. Зовлонд нь нэрмээс болно.
Фэн: Ойлголоо, дарга аа. Би буруу бодож.
Чэн: Тэдэнд цай хийж өг. Сайн харж бай.
Фэн: За. Эрүүлжээд ирэхээр нь найзтай нь салах ёс хийлгэе.
Эм: Тосгоны хороонд өнөөдөр нэг сонин юм болж байгаа шинжтэй.
Эм: Харин тийм. У Шэхуад яаж ийм өрсөлдөгч гарч ирдэг байна? Нэлээд амаргүй улс гэсэн шүү.
Жу: У хатагтай юу?
Эм: У хатагтай, та бүр зөндөө ялагдчихлаа шдээ.
Эм: Өршөөгөөрэй.
Эм: Яагаад ганц оноо ч авахгүй байгаа юм бэ?
Эр: Харин тийм. Ёстой далаараа тавиулж байна аа. Өрсөлдөгч нь тусгай бэлтгэлтэй иржээ. Чи гарсан ч гэсэн хожихооргүй юм байна. Ёстой итгэмээргүй юм.
Эм: Бушуул бушуул.
Эм: Очлоо гэм.
Эм: За, гараад ир.
У: Нааш ир. Дахиад үзье. Алив._ За, Ван гуай, таны ээлж.
Эм: За, алив. Алив.
Эм: Хичээгээрэй, Ван гуай. Аз ерөөе.
Эмээ: За, болно шдээ. Зүгээр ширээний теннис тоглож байж. Юун сүртэй бокс тоглох гэж байгаа царайлдаг юм?, За за, та хоёр ер нь зэрэг гараад ир. Гараад ир ээ.
Эм: Үзүүлээд өгөөрэй. За, аз ерөөе.
Эм: Урагшаа. Сайн үзэлцээрэй. Алив. Заавал ялна шүү. Алив.
Эм: Дахиад алдчихлаа.
У: Тосоод авахад яадаг юм бэ?
Эм: Ёстой мундаг.
Эмээ: У хатагтай. Цаашаа тоглох уу?
У: Чэн эмээ, та мэргэжлийн хүн шүү дээ. Биднийг битгий ингэж дээрэлхэж бай л даа.
Эмээ: Чи үндэсний биеийн тамирын элч биш билүү?
У: Гү тэгээд... би чинь эмэгтэйчүүдийн дарга. Өдөржин энд теннис тоглоод байж чадахгүй шд.
Эмээ: Миний харснаар чи лав өдөржин цаг нөхцөөж явдаг. Тийм болохоор би чамайг дасгалжуулж байна.
Жу: У хатагтай, та энд юу хийж яваа юм бэ?
У: Энэ чинь... Жуанжэ юу даа? Хэзээ буцаж ирээ вэ? Ээж чинь надад юм хэлээгүй шд.
Жу: Амралтаараа ирье гэсэн бодол гэнэт төрөөд өө.
У: Хүрээд ирдэг чинь сайн боллоо. Энэ удаад жаахан байх юм байгаа биз дээ? Нээрээ сонин ихтэй. Манай тосгон чинь өдөр болгон хувирч байна шүү дээ. Чи мөддөө уйдахгүй гэж мэд. За юу?
Эмээ: Хөөе хөөе. Хаачих нь уу? Нэг дүйц дуусаагүй байна.
У: За, эгчдээ тусал. Гуйж байна.
Жу: Би чадахгүй.
У: Чадна даа. Алив. За, бэлдээд. Эхэл.
Хүмүүс: Мундаг. Ёстой гоё.
Эмээ: Тосгоны хороонд өөр шийртэй хүн алга уу? Сонирхогчдоор намайг аргалчих санаатай. Та нар миний хэлэхийг тогтоож ав. Та нар миний ач хүүгийн эхнэрийн асуудлыг шийдэж өгөхгүй бол өнөөдөр эндээс хэн ч явахгүй гэж мэд. Миний ач хүү бол мундаг эр. Эх орны тулгуур багана. Энэ тосгоны юугаар ч сольшгүй сод авьяастан. Ийм хүнд эхнэр олдохгүй бол танай хороо байгаад ер нь ямар хэрэгтэй юм? Айн?
Жу: У хатагтай, эмээ ач хүүдээ эхнэр олж өгөх гэж ингэж байгаа юм уу?
У: Харин бүр байнга ирдэг боллоо. Энэ хөгшнөөс болж бүр галзуурах нь.
Жу: У хатагтай, би үзээд алдъя. Би таныг аврах гээд үзье.
У: Сайн охин.
Жу: Эмээ, би ширээний теннисээр гавихгүй л дээ. Гэхдээ хос олохдоо бол сайн шүү.
Эмээ: Хүүхээн, чи У Шэхуагийн явуулсан туршуул бол би чамайг өршөөхгүй гэж мэд.
Жу: Эмээ.
Эмээ: Хүн хүндээ итгэхээ больсон цаг уу?
Жу: Би урвагч шиг харагдаад байна уу?
Эмээ: За за. Тэгээд хэлээч. Ямар арга байна?
Жу: Орчин цагт эцэг эхийн тохиролцоогоор, бас зуучаар дамжуулж гэрлэх сонин биш болсон. Хосоо олох шилдэг арга бол найзуудаа цуглуулаад хооллож ундлах шүү дээ.
Эмээ: Тэрийг би чамаар хэлүүлээд байхдаа яадаг юм? Манай хүү наргидаг хүн биш.
Жу: Тэгвэл болзооны вэбсайт? Нийгмийн сүлжээ.
Эмээ: Тэр чинь бүр ч найдваргүй. Нөгөө талд нь ямар ч хүн байх юм билээ? Надаас мөнгө саах л гэсэн улс байдаг биз.
Жу: Мөнгө зарцуулмааргүй байгаа юм бий? Эмээ. Та Вичат Шэйк гэж сонссон уу? Зардал бага, боломж өндөр. Яг л танай ач хүүд тохирох хэрэгсэл. Хар даа.
Эмээ: Тэгээд яаж сэгсэрдэг юм?
Жу: Би үзүүлье. Ямрав?
Эмээ: Сэгсрэхээр охин гарч ирдэг юм уу?
Жу: Мэдээж охин л байна шдээ. Сэгсэрч, олж, чатлахын тулд эцэж цуцахгүй сэгсрэх хэрэгтэй.
Эмээ: Наадах чинь муугүй шүү. Гарын ажиллагаа чинь муу боловч тархи чинь цовоо сэргэлэн юм аа.
Жу: Эмээ. Тууштай сэгсрээд байвал та энэ жилдээ багтаа ач зээгийн зулай үнэрлэнэ гэж мэд.
Эмээ: Илүү сайн заагаад өг дөө.
Жу: Харж бай. Энэ хуудсыг харж байна уу? Ийшээ гулсуулж нээгээд дээр нь дарна. Тэгээд чимээ чагна.
Эмээ: Сэгсэр сэгсэр.
Жу: Сэгсэр сэгсэр. Би дахиад үзүүлье. Энэ хуудсыг харж байна уу? Дээр нь дар. Тэгээд чимээ гарна.
Тао: Баярлалаа. Та юу авах уу?
Эр: Тахиа авъя.
Тао: Хоёр мөч үү? За. Хоёр мөч.
Эр: Тийм ээ.
Тао: За, май. Баярлалаа. Та юу авах уу?
Эр: Нэг мөч, нэг далавч.
Тао: Нэг мөч, нэг далавч. За за. Баярлалаа. За. Сайн байна уу? Та юу авах уу?
Жу: Би тахиа огт иддэггүй шдээ. Өөр юм зардаггүй юм уу?
Тао: Чи юу? Энд юу хийж яваа юм бэ? Хаанаас гараад ирэв ээ? Хатагтай.
Эр: Хатагтай. Би нэг тахиа, нэг мөч авъя.
Тао: За. Баяр наадмын үе биш шдээ. Яагаад гэнэт гэртээ ирэх болов? Ажлаасаа халагдаа юу?
Жу: Та ядаж сайн амлаж болно оо доо? Би зүүдэлсэн юм аа. Таныг намайг санаж байна гэж зүүдэлсэн. Тантай хэд хоног хамт байх гээд зориуд ээлжийн амралтаа аваад ирж байхад.
Тао: Нөгөө л сайхан сайхан юм ярьдаг хэвээрээ байх шив дээ. Чамд итгэнэ гэж бодоо юу?
Жу: Ээж ээ, та намайг санаагүй юм уу?
Тао: Жов чи. Хүн эвгүй байдалд оруулаад. Чамайг санаж гансарч байх завтай хүн хэн байна? За, өнөөдөр эрт хаалаа. Таны хоёр мөчийг өгнө. Шинэ амтлагчтай шүү. Улс амьтанд дуулгаарай.
Чэн: Эмээ. Эмээ. Эмээ.
Тао: Баярлалаа.
Эм: За.
Жу: Би тосгоны хороогоор дайраад ирэхдээ У хатагтайд ач хүүдээ болзох хүн хайсан эмээгийн асуудал шийдэж өгсөн. Ёстой шүлсгүй болтлоо ярилаа. Хамаг тамир дуусчихлаа байна.
Тао: У хатагтай Эмэгтэйчүүдийн дарга болоод зовж байгаа амьтан доо.
Жу: Энийг хаана тавих уу?
Тао: Ээж нь өөрөө.
Жу: Эрт ирээрэй. Өлсөж байна.
Тао: Одоо болно шдээ, Хи. Зөндөө хоол байна шүү дээ.
Хи: За, энэ сүүлчийнх нь. За, одоохон. Чиний дуртай буталсан чихэрлэг төмс.
Жу: Хи ах аа, таны хоолны чадвар сайжирчээ.
Хи: Энэ юу ч биш ээ. Найрын ширээ засах бол ээж чинь заавал хэрэгтэй болдог.
Жу: НиаоНиаогийн хичээл хэзээ тардаг юм?
Тао: Тэрний хичээл хэзээ тарах нь багшийн шийтгэл хэзээ дуусахаас хамаарна даа.
Жу: Та хоёр бүр ээлжлээд охиноо муулаад байх юм аа.
Тао: Намайг өдөр болгон үглэж байхад ердөө тоохгүй юм. Чиний урамшуулдаг аргаар үзсэн бол намайг бүр галзуу амьтан болгох биз.
Хи: Ирж байна.
Тао: Хөөе, наад хаалга үүд. Жаахан тогтуун байж чадахгүй нь үү? Ингэж байгаад эвдэх нь байна шд.
Хи: Болно доо.
Ни: Өлбөрч үхлээ.
Хи: Дэндүү шүү.
Ни: Жуанжэ эгч ээ.
Жу: Алив сайн хараадахъя. Жаахан цайраа юу даа? Миний чамд өгсөн цайруулах маскны хэрэг гарсан байх шив.
Ни: Тэгсээн.
Тао: Ийм жаахан байхад цайрна уу байна уу ямар хамаа байна? Хоёр өвчтэй амьтан.
Хи: Ниаониао, ирж хоолоо ид.
Ни: Хүн ирэв үү гүй юу зандраад л. Харж байна уу? Би энэ гэрт үг хэлэх ч эрхгүй.
Тао: Намайг буруутгах яах вэ.
Ни: Жэ эгч ээ. Намайг бушуухан Шанхай аваад яваач.
Тао: Чи Шанхай явлаа гэхэд, зочид буудлын хаяг ч уншиж чадахгүй шд.
Жу: Ээж.
Ни: Харж байна уу, эгч ээ? Дандаа хүн доромжилж байдаг.
Жу: Үнэн шүү. Ээжийн харилцаа ч нэлээн асуудалтай даа.
Тао: Намайг ярих яахав. Нээрээ би асуугаагүй юм байна. Яагаад гэнэт ажлаа орхиод хүрээд ирэв? Компанийн ажил сайнгүй байна уу?
Жу: Сайн сонсож бай. Манай компани эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбарт дэлхийн шилдэг аравт орно. Охин нь тэнд техникийн ахлах борлуулагч хийдэг. Тэгэхээр цалинтай амарч болно гэсэн үг.
Тао: Шилдэг арав, шилдэг тав байлаа гээд юу гэж? Чи ямар эзэн нь ч биш. Гэр бүлийн бизнесээ жаахан анхаарч баймаар юм даа.
Жу: Таныг борлуулалтын амжилтаа эвдэх болгонд би баяр хүргэдэг шдээ.
Тао: Нээрээ тэрийгээ болиорой. Аан гэж бай. Танай Хи ах бид хоёр бизнесээ өргөжүүлэх бодолтой байгаа. Гэртээ тахиа төхөөрдгөө болино. Цусны үнэр ханхийгээд, байгаль орчинд ч ээлгүй гэж. Сонин тохиолдлоор, чи ч ирчихлээ. Маргаашаас эхлээд чи хүргэлтэд гарна шүү. Тэгвэл Хи ах чинь надтай явж үйлдвэр үзэх завтай болно.
Жу: Хүн амрахаар ирж байхад.
Тао: Танхил золиг. Чи сайн сонсож бай Жуанжэ, чамайг Шанхайд Эшли гэнэ үү, Жэссика гэнэ үү надад падгүй. Чи энэ гэрийн босгоор давсан л бол миний ажилтан гэсэн үг.
Хи: Үнэн шүү.
Тао: Буталсан чихэрлэг төмс шүдэнд наалдчихлаа.
Ни: Чалчихаа боливол наалдах нь гайгүй шд.
Хи: Өглөөний цай бэлэн боллоо.
Ни: Аав аа, би энд өглөөний цай уух дургүй гэж хэлсэн шдээ. Та бодолцож үз л дээ.
Хи: Дараагийн удаа өөр дэлгүүрээс авч өгнө өө. Тэглээ ч энийг чамд аваагүй юм.
Ни: Эгчид л аваа биз. Нээрээ та битгий яараад явчхаарай. Миний гутал...
Хи: Мөнгө хэрэгтэй бол ээждээ хэл ээ.
Тао: Жуанжэ. Жуанжэ, битгий сэрчхээд нойрмоглоод байгаарай. Өнөөдөр Ниаониаогийн гэрийн даалгавар дээр туслаарай. Дуулав уу, чи? Би бүр тэдний ангийн Вичатын групп руу орохоос айж байна. Бас нээрээ үдээс хойших хүргэлтийг чамд даатгалаа шүү. Наад даахирсан үз зүсээ хар. Наадхаа янзалж байж гадуур гараарай. Лиагэн тахианы нэр сүрийг унагаад яваад байв. Өдөр болгон үд хүртэл унтаад л.
Ни: Ээж...
Тао: Завгүй байна. Ярих юм байвал орой ирээд яриарай.
Ни: Ээж.
Жу: Хи Ниаониао, чи өттэй юм уу хаашаа юм бэ?
Нэ: Эгч ээ, би таны талд орохоор шийдсэн. Намайг дайснаа болгоод дэмий л байх шүү.
Жу: Ниаониао, чи ахиухан хэдэн цаас олмоор байна уу?
Ни: Жаахаан үстэй юм байж, бас хүнээр хөлсөөр угаалгана.
Жу: Хотынхон ингэдэг юм.
Ни: Нээрээ эгч ээ, үс угаасны хөлс 30 юан гэдгийг хэлэхээ мартсан байна. Хуйхны иллэг 50.
Жу: Угаалга, иллэг нийлээд 50.
Ни: 60.
Жу: Тохирлоо. Гэхдээ дор хаяж 15 минут илээрэй.
Ни: Тохирлоо.
Жу: Ниаониао, эгч нь энд амрах үеэрээ чамаар үсээ угаалгана. Чи цуглуулсан мөнгөөрөө гүнзгий ангитай сургуульд ор. Ямар санагдаж байна?
Ни: Бодож үзнэ. Би чинь бас завгүй хуваарьтай хүн. Мөнгөөрөө тоглолт үздэг юм уу гэж бодож байна.
Жу: Үнэнээсээ ярь л даа, Ниаониао. Би ирснээсээ хойш чиний математикийн дүн өөрчлөгдсөнийг харсан шүү. Ээж анзаарахгүй байж болох ч, надаас бол нуух аргагүй. Би одоохондоо ээжид хэлэхгүй. Харин чи хүссэн хүсээгүй гүнзгий ангитай сургуульд орох л болно доо.
Ни: Эгч ээ, би бас нэг юм хэлэхээ мартсан байна. Хоёр дахь сав ус тал үнээр буюу 30 юан.
Жу: Юу?
Ни: Хийлгэх юм уу? Хийлгэхгүй байсан ч болно л доо.
Жу: Буцаад ир. Муу шулаач.
Ни: Тэр чинь яг л би. Би Вичатын төлбөрийг авч болно, гэхдээ төлбөр хоцроохыг хэрхэвч тэвчихгүй шүү.
Жу: Өөрөө шилжүүлээд ав. Тохирсноос илүүг авчхав аа.
Ни: Эгч ээ, зүгээр сайхан амрахын оронд яагаад сэгсрээд байгаа юм бэ?
Жу: Би хэнийг сэгсэрсэн байна?
Ни: Энд нэг хүн таныг сэгсэрч байна. Хуучин алимны цуу гэнэ үү? Нэг эмээ байх шиг байх юм.
Жу: За за, нэмчих.
Ни: Эгч ээ, та надад дахиад 100 юан өгөх болох нь дээ. Дуугүй байсны хөлс.
Жу: Хи Ниаониао. Чи ичиж зовно гэж мэдэх үү?
Ни: Мөнгө өгөхгүй бол таныг явдалтай охин шиг сэгсэрдэг болсныг ээжид хэлнэ дээ.
Жу: Ниаониао, утас аваад ир.
Ни: Үгүй.
Жу: Ниаониао, чи миний үсийг угааж дуусаагүй байна шдээ.
Ни: Өөртөө найдаж сур, эгч ээ.
Жу: Хи Ниаониао.
Эм: Юун 300 мянга вэ? 3 сая байсан ч намайг зогсоох зүрх зориг хэнд байх юм?
Эр: Чи!
Эмм: Ашгүй хүрээд ирэв үү? Бид талархлын зоог барьж байна. Хоол дуусчихвал баларна.
Жу: Юуны талархал? Хөл хөөртэй байх чинь.
Эмм: Хэд хоногийн өмнө аавын оршуулга болсон юм аа. Зөндөө олон хүн оролцож тусалсан.
Жу: Мэдээгүй юм байна. Тэгвэл хөнгөлөлт үзүүлье.
Эмм: Хэрэггүй. 97 нас хүрсэн юм аа. Бид харин ч баяртай байгаа.
Жу: Тэгвэл танд баяр хүргэе. Биш ээ, азтай юм аа. Танд саад болохоо больё доо. Би явлаа.
Эмм: Нэгэнт ирчихсэн юм чинь юм хум идээч дээ.
Жу: Яах юм бэ.
Эмм: Тэгвэл дуурь үзээч.
Жу: Та нарыг баясгаж байна гээд бодчих оо.
Эмм: Өнөөдөр талархлын баяр болж байна. Алив, ийшээ суучих.
Жу: Эд нарыг аймгийн төвөөс тусгайлан ирүүлсэн байхгүй юу. “Татвар эм минь баяртай” гэдэг жүжиг тавьж байна. Үз үз.
Эм: Жирийн нэгэн эр. Гэтэл чи эмэгтэй хүнийг дурлуулах шидтэй ажээ. Хүсэл тачаал хийгээд самуунтай энэ ертөнцөд, ийм сайхан сэтгэлтэй, шулуун шударга, гүн сэтгэлтэй эр хүн та байна гэж үү? Тэр үеэс хойш, та миний зүрхэнд сийлэгдсэн билээ.
Эр: Бүгд худал үгс. Хэлээч. Лиу Бан мөн үү? Тэр намайг ятгах гэж чамайг илгээсэн үү?
Эм: Би ердөө сэтгэлийн дуудлагаар сонсож байсан төдий. Тэр Лиу Бан чинь золигийн этгээд. Дээрэмчин. Тэр тансаг гэрлийг бөхөөж, эр эмийн хоорондын ин ян барилдлагыг үл тоомсорлосон.
Жу: Чэн Майдун. Ямар сонин тохиолдол вэ.
Чэн: Зүгээр ээ. Би хоол идэх гэж л ирсэн юм.
Жу: Тэгээд чи юу ч идэхгүй л байна шдээ. Чи зүгээр хайрын гурвалжинг харах гэж ирсэн юм биш үү?
Чэн: За за, Чи миний эмээгийн суудал дээр сууж байна.
Жу: Заавал ингэх хэрэгтэй юм уу? Намайг хөөх гэж эмээ өвөөгөө дурдаад л.
Эмээ: Яасан бэ, охин минь. Заавал хүний эмээ байж байж энд суух уу?_ Өө чи юу? Сэгсэрдэг охин.
Жу: Ач хүү нь чи юм уу?
Back to episodes Go home