Alliance-10
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 45мин
Нэмэгдсэн дүр:
Шу: эм, Гү Шүгийн найз
В: эм, Вей эгч
Шиао: эр, Вей эгчийн нөхөр
Гарчиг: ........ 10-р анги
Вей: Чамд хэлэх юм байна?
Жиан: Юу юм?
Вей: Тэр мэдээг би дамжуулсан. Би ганц өөрийнхөө төлөө тэгээгүй. Чамайг туслах менежерийн албан тавих гээд. Тэгвэл чи миний дэргэд толгой гудайхгүй зогсож чадна. Чи тэгж хүсдэг байсан шд. Намайг муу хүн гэж бодож байна уу? гэхдээ би харамсахгүй байна. Нэг өдөр баригдсан байсан ч би харамсахгүй.
Жиан: Үнэнийг хэлэхэд чамайг мэдээлэл өгснийг би мэдэж байсан. Санаа зоволтгүй, би бүх мэдээллийг чинь устгачихсан. Тэрийг хэн ч мэдэж чадахгүй.
Вей: Чи миний төлөө ийм юм хүртэл хийгээд... Би... би яаж талархахаа ч мэдэхгүй байна. Хариуг нь барих гэж хичээх тусам улам л их өртэй болоод байх шиг.
Жиан: Тэнэг гэдэг нь. Чамайг надад үүрд өртэй байгаасай гэж хүсч байна. Замаа хар.
******************
Лин: Жиан Ши. Жиан Ши.
Хай: Хэн бэ?
Лин: Хаалгаа тайл.
Хай: Лин Шуан эгч ээ. Та энд юу хийж байгаа юм? Эгч гэртээ байхгүй байна.
Лин: Жиан Ши хаана байна?
Хай: Мэдэхгүй ээ. Урд шөнө ирээгүй шд. Илүү цагаар ажилласан байх. Ямар нэг юм болоо юу? Та уучихсан юм уу? Би танд ус хийгээд өгье.
Жиан: Би ирлээ.
Хай: Эгч ээ. Лин Шуан эгч ирсэн. Таныг хайж байна.
Лин: Нотлох баримт хаана байна?
Жиан: Устгачихсан.
Лин: Устгасан?
Жиан: Бүгдийг нь устгачихсан. Хадгалагдчихсан байсан мэдээллүүдийг нь ч гэсэн. Намайг Вей Миний эсрэг ашиглахаа боль.
Лин: Өчигдөр Вей Минтэй хамт байсан юм уу? Жиан Ши. Чамайг гэнэн гэж мэдэж байсан ч арай ч ийм гэж бодсонгүй. Чамд сайн хандаж байна уу? Ийм эгзэгтэй үед яагаад сайхан зан гаргаад байгаа юм болоо гэж чи бодож үзсэнгүй юу? Мэдсэн болоод л тэгж байгаа шд. Чамайг өөрийг нь илчилчихнэ гээд тэгж байгаа юм. Тэрэнтэй энэ олон жил болчихоод. Вей Миний ашигч, урвамтгай занг мэддэггүй юм уу?
Жиан: Уг нь би Вей Миний хувьд хэр чухал вэ гэдэгээ мэдэх гэж чамд зөвшөөрсөн юм. Одоо би мэдэж авсан. Би сэтгэл хангалуун байна.
Лин: Чи тэрэнд хэр чухал юм? Чи өөрийгөө хэтэрхий өндрөөр үнэлж.
Хай: Өө. Лин эгч ээ, өглөөний цай хамт уухгүй юм уу? Та хоёр муудалцаа юу? Найзууд байж...
Жиан: Амаа тат! Бид нар найз биш. Тэрнээс холхон байгаарай.
Хай: За за.. Зарим хүнийг ойлгох хэцүү юм өө.
******************
Гү: Лин Шуан. Чи ахлах сургуулийн хүүхэд үү? Энд ингээд сууж байхаасаа ичихгүй байна уу? Ээж аав чинь залгаад байхад утсаа ч авахгүй. Муу юм болсон юм байх гээд цагдаад мэдэгдчихээд байна.
Лин: Чи энд юу хийж байгаа юм? Бахаа хангахаар ирээ юу? Яасан? Сайхан байна уу? Үргэл чамаас илүү байдаг байсан Лин Шуаны ийм байдалтай байгааг харах. Сайхан байна уу?
Гү: Чи хий юм хардаг болоо юу? Гэртээ хариад ярилцъя.
Лин: Би буруу юм хэлээ юу? Сайн хүний дүр эсгэхээ боль. Намайг янз янзаар хэлээд сайхан байсан биз дээ?
Гү: Ажлын ярилцлагыг хэлж байгаа бол би байгаа байдлыг чинь л хэлсэн.
Лин: Гү Шү, чи намайг дорд үздэг хэн юм? Аан? Тийм ээ, би мөрөөдлөө орхисон. Надад өөр сонголт байгаагүй юм. Яахаа мэдэхгүй болоод гаргасан шийдвэр. Хүн болгон чам шиг биш. Чи ганцаараа. Чи мөрөөдлийнхөө төлөө урагшаа алхахад л болно. Энэ хорвоо дээр мөрөөдлөөс гадна хариуцлага гэж байдаг юм. Тэр хариуцлагын өмнө миний мөрөөдөл юу ч биш. Тийм ээ. Чиний хэлдэг зөв. Гэр бүл, карьер хоёрыг зэрэг авч явах боломжгүй. Боломжгүй болохоор л золиос гаргадаг юм... Чи золиос гэж юу байдгийг мэдэх үү? Хийхийг хүсэхгүй байсан ч хийхээс аргагүй зүйл... Тоох хэрэггүй. Чамд хэлээд ч яах юм билээ? Чам шиг сэтгэл хөдлөлгүй ажлын машин хэзээ ч ойлгохгүй.
Гү: Чи чамайг дорд үзээгүй. Чи салбартаа ажиллаагүй удсан. Чи Паншийд ажиллаж чадахгүй.
*****************
Эм: Чи сонссон уу? Вей дарга удирдлагуудын хурал дээр загнуулсан гэж байна лээ. Шинэ дэд захирлыг гаднаас авч магадгүй гэж байна лээ.
Эр: Вей даргад хэцүү байгаа байх даа. Бороо орохоороо асгараад л. Ерөнхий дарга мэдээлэл алдагдсанаас болоод уур нь гараагүй байгаа байх. Ядаж байхад яг улирлын тайлан гардаг үеэр. Энэ улиралд бүх тайлан муу гарч байгаа. Гэхдээ Вей даргыг шавартай холих байх. Шавраас гарч чадахгүй байх.
эм: Тэр ч яах вэ. Тэрийг бас нэг эмэгтэй ажилтантай дотно харьцаатай гээд цуу яриа яваад байна лээ.
Эр: Нээрэн үү?
Вей: Чи юу гэж бодож байна? Өөр юу гэж байна?
Эм: Уучлаарай, Вей дарга аа.
К: Удахгүй болох үзэгслэн яармаг...
Эр: Лин ерөнхийлөгч өчигдөр хэлсэн. Маркетингийн хэлтэс өөрийн чинь удирдлагад байхаа больсон.
К: Хөөе, чи үнэнч байлаа гээд...
Эр: Хөөе хөөе. Чамайг бүр өрөвдчихлөө. Чамайг компаний төлөө тэгснийг хүн болгон харж байгаа. Чамайг илчилсэн хүнийг л буруутгах хэрэгтэй. Тэр хүн байгаагүй бол бүгд чиний дэд захирал болсныг тэмдэглэж байх байлаа.
К: Энэ юу ч биш. Би энэнээс заавал мултарна.
************
Жиан: Надаар яах гээ вэ?
К: Жиан Ши, миний хэлэхийг сонс. Би чамайг хэд хоног ажиглаж байна. Чи менежер болчихоод, нарийн бичгийн ажил хийгээд байх юм. Бүр өдөр болгон даргадаа кофе хийж өгдөг. Сониуч зан хөдлөөд байна. Ажлын зугаалган дээр болсон явдлын явсны дараа чи яаж буцаад Вей Минтэй эвлэрсэн юм.
Жиан: Юу гэсэн бэ? Би ойлгохгүй байна.
К: Намайг ойлгоогүй бол би тодорхой хэлээд өгье. Тэр мэдээллийг Вей Мин хэвлэлийнхэнд өгснийг би мэднэ. Бас чамайг тэрний тухай нэг юм мэдэж байгааг ч мэдэж байна.
Жиан: Юун дэмий юм яриад байгаа юм?
К: Яаран үгүйсгэх хэрэггүй. Би яриагаа дуусгаадахъя. Би чамтай хамтарч ажиллах тухай ярьж байна. Вей Минийг ялахад туслах юм бол, тэрний чамд өгдөг болгоныг би өгч чадна. Мэдээж, тэрний өгч чадахгүй юмыг ч би өгч чадна.
Жиан: Тэгвэл хэлээдэх... Вей Миний өгч чадахгүй юу юм?
К: Тэнэг болж жүжиглэхээ боль л доо. Бусдыг хуурч чаддаг байлаа ч Вей Мин та хоёр ямар харилцаатайг би мэднэ. Тэр чинь эхнэр, хүүхэдтэй хүн. Чамаар зүгээр л зугаацаж байгаа юм. Би өөр хүн, ганц бие. Хүсэх юм бол чи миний дэргэд нээлттэй байж болно.
Жиан: Солиотой амьтан.
К: Байз л даа. Би энд хайр ярих гэж ирээгүй. Би бизнес ярьж байна. Чамд арыг чинь даах хүн хэрэгтэй. Би Вей Минийг буулгаж авмаар байна. Хэн хэнд нь хэрэгтэй. Хоёуланд нь ашигтай.
Жиан: Мөрөөдөхөө боль. Би яасан ч чиний хамтрагч болохгүй.
К: Жиан Ши. Туйлшрах хэрэггүй. Чамд анхааруулаагүй гэж битгий хэлээрэй. Вей Мин шиг хүмүүс бусдад өөрийнхөө сул талыг атгуулах дургүй байдаг юм. Чамайг өөрөөс нь болгоомжлохоо болихыг хүлээж байгаа. Одоо л надтай хамтрахгүй бол над шиг болно шүү. Ойлгов уу? Гүй ээ... Ийм хөөрхөн юм байж яагаад ийм тэнэг байдаг байна аа?
******************
Жиан: Асуух юм байвал асуу л даа.
Вей: Нэг юм мэдмээр байна.
Жиан: Чиний нууцыг мэдэж байсныг чи мэдэж байсан уу?
Вей: Яагаад тэгж асууж байгаа юм?
Жиан: Хэрвээ, чиний шүгэл үлээснийг би мэдээгүй байсан бол... Чиний үлдээсэн нотлох баримтыг би устгаагүй байсан бол... чи намайг бүрмөсөн хаях байсан уу?
Вей: Юун дэмий юм яриад байгаа юм? Би харилцаагаа авч үлдэхийн тулд тэгсэн. Чамд хайртай болохоор. Өмнө нь би чамайг миний төлөө ийм их юм хийснийг мэдээгүй. Надад дандаа тусалдаг.
Жиан: Үнэхээр намайг буруутгахгүй гэж үү? Энийг ... би чамд хэлэлгүй хийчихсэн шд.
Вей: Харин ч чамайг улам хайрлана. Чи өөртөө бас бидний хайранд итгэлтэй байх хэрэгтэй. Тэгвэл бид хоёр удаан хамт байна. Тийм биш гэж үү? Тэнэг гэдэг нь. Хүнээс элдэв үг дуулаа юу?
Жиан: Үгүй.
***************
Хай: Эгч ээ, би орлоо шүү. Би идэх юм аваад ирлээ. Шоштой талх, шарсан талх, бас жигнэсэн мантуу. Энд тавьчихъя. Аяар идээрэй.
Жиан: Хэлэх юм байгаа бол хэл. Цаг үрээд байлгүй.
Хай: Би зүгээр л ирсэн шд. Наад хувцас чинь гоё зохиж байна. Эгч ээ, Лин Шуан эгч та хоёр... Та хоёр сайдаа юу? Та Лин Шуан эгчийг уурлуулчихсан юм уу? Зүгээр ээ, зүгээр л уучлалт гуйчих.
Жиан: Лин Шуан. Лин Шуан. Лин Шуан. Лин Шуан чамайг ховсдчихоо юу?
Хай: Үгүй. Та хоёрын муудалцахыг хармааргүй байна.
Жиан: Бид хоёр муудалцсанаас уу, эсвэл бид хоёр уулзахаа больчихвол... дахиад уулзаж чадахгүй гэж айгаа юу?
Хай: Үгүй ээ.
Жиан: Үгүй ээ?
Хай: Тийм.
Жиан: Жиан Хай.
Хай: Аан?
Жиан: Лин Шуанд сайн юм уу?
Хай: Ү ү ү үгүй ээ, үгүй үгүй. Тийм биш. Үгүй үгүй.
Жиан: Үгүй гэж үү?
Хай: Үгүй ээ, үгүй.
Жиан: Лин Шуан нөхөртэй.
Хай: Нөхөртэйг нь би мэднэ ээ. Би машиныг нь харсан. Дотор хүүхдийн тоглоом байсан.
Жиан: Нөхөртэйг нь мэдсээр байж яагаад сайн болчихдог юм? Галзуурчихсан юм уу?
Хай: Үгүй ээ, зүгээр л сайн хүн шиг санагдаад. Дээр таныг хүргэж ирээд, надад бас тусалсан. Би зүгээр л хариуг нь барих гэсэн юм. Тан шиг биш. Тэгж хэлэх гээгүй юмшүү. Уучлаарай, уучлаарай. Юмаа ид.
Жиан: Дахиад хэлээдэх, би яасан гэж?
Хай: Юу ч бишээ. Юу ч хэлээгүй. Уучлаарай. Би явлаа.
****************
Гү: Чи салбартаа ажиллаагүй удсан. Чи Паншийд ажиллаж чадахгүй.
Лин: Салбартаа ажиллаагүй удсан болохоор ажилд тохирохгүй гэсэн үг. Би ажилд тохирохгүй болохоор, энэ салбарт орж болохгүй. Чөтгөрийн тойрог гэж энийг хэлэх байх. Очилоо.
Эр: Лин хатагтай мөн үү?
Лин: Тийм.
Эр: Илгээмж авчирлаа.
Лин: За. баярлалаа.
Эр: За.
Лин: байна уу, Шиао Чин?
Ч: Лин Шуан, илгээмж авсан уу?
Лин: Дөнгөж сая авсан. Чи явуулсан юм уу?
Ч: Тийм ээ. Манай Паншийд нэг мундаг техникч байдаг юм. Долоо хоногт хоёр удаа Жианжоугийн их сургуульд нээлттэй хичээл заадаг. Тэр хичээлд суувал аудитын шалгалтанд тэнцэх байх. Би цагийн хуваарийг нь явуулчихъя.
Лин: Шиао Чин. Би сүртэй тус болоогүй шд. Надад ингэж тусалж байдаг... чамд яаж талархахаа ч мэдэхгүй байна.
Ч: Талархах хэрэггүй ээ. Эмэгтэйчүүд бидний амьдрал ямар хэцүү билээ дээ. Боломж гарвал нэг нэгэндээ тусалж байх хэрэгтэй. Нээрэн, энэ хичээл том боломж шүү. Боломжийг алдаж болохгүй.
Лин: За. Чамд баярлалаа.
****************
Хүү: Жаахан хүүхдүүд л ээжээрээ туслуулдаг юм.
Гуо: Би жаахан хүүхэд биш.
Лин: Тийм ээ, манай Гуогуо жаахан биш. Алив, энийг өмсчих.
Эр: Манай Пингуо миний бодож байснаас илүү тэвчээртэй бас авъяастай шүү. Гэхдээ үлдэж чадах нь уу харж байгаад шийднэ ээ.
Лин: Би Гуогуод итгэж байгаа.
Эр: Пингуо, амжилт.
Лин: Түр баяртай. Гуогуо. Ээжид нь чамтай ярих юм байна. Ээж нь гурав дахь өдөр болгон чамтай хоккей тоглоход нь ирж чадахгүй.
Гуо: Яагаад?
Лин: Би чамд том нууц хэлье. Энэ долоо хоногоос эхлээд би сургуульд сурах гэж байгаа.
Гуо: Ээж ч гэсэн цэцэрлэгт явах юм уу?
Лин: Тийм. Ээж нь ч гэсэн цэцэрлэгт явна.
Гуо: За яах вэ. Тэгвэл сайн сураарай. Ийм том болчихоод цэцэрлэгт яваад. Ичмээр юм аа.
Лин: Ээж нь сайн сурна гэж амалъя. Яваарай.
Гуо: Явлаа.
Лин: Хүлээгээрэй, хүлээ хүлээ. Тэвэрье.
Гуо: За...
Лин: За, цэнэглэчихлээ. Яваарай.
Гуо: За.
Лин: Бид хоёрын ирээдүй сайхан байхын төлөө ээж нь хичээнэ ээ. Цусан холбоо гэдэг үнэхээр гайхалтай зүйл. Пингуог харахаар өөрийнхөө бага насыг харах шиг болдог. Зоригтой, шийдэмгий, бас бууж өгдөггүй. Заримдаа охин маань манантай өдрийн гэрэл шиг надад ямар байсныг минь сануулдаг. Ийм үед... өөрийгөө өрөвдөөд ямар ч нэмэргүй. Хурдан ажилд ороод, салахад бэлдэх хэрэгтэй.
*****************
Жиан: Яагаад энд уулзъя гэсэн юм?
К: Энэ компанид байдаг хяналтын камергүй ганц газар. Болгоомжилсон нь дээр. Намайг дуудсан чинь бодлоо өөрчилсөн гэсэн үг үү?
Жиан: Би чиний зөв гэж бодож байна. Надад эрх мэдэлтэй хүн хэрэгтэй. Тэгээд ч чи Вей Минээс залуухан. Бас ганц бие. Чамтай байвал алдах юм байхгүй.
К: Тэгэлгүй дээ. Жиан Ши, чамд л гэж хэлэхэд... Би чамайг ухаантай эмэгтэй гэж боддог. Яасан ч урам хугалахгүй. Би чамайг энэ анх компанид ороход чинь л анзаарсан. Өнгөрсөн хугацаанд би чамд хэд хэдэн удаа сонирхож байгаагаа хэлсэн, даанч чи тоогоогүй. Гэхдээ зүгээр ээ. Одоо бодлоо өөрчлөхөд оройтойгүй. Надтай байгаа цагт Аркт ажиллах чамд амархан байх болно. Ирээдүй чинь баталгаатай. Нөгөөх чинь хаана байна?
Жиан: Юу юм?
К: Вей Миний мэдээлэл.
Жиан: Надад байхгүй. Чиний хэлснээр хийсэн. Надад хэл дээ. Энэ ямар хэрэгтэй юм?
Вей: Хүмүүс араас хутгалахад би дургүй гэж хэлсэн байх аа. Тэрэнд сургамж өгөх хэрэгтэй.
****************
Х-ээж: Лин Шуан.
Лин: Аан?
Х-ээж: Бид хоёр Наншанаас хулуу авчирсан. Манай хөрш Жан эгчийн тарьсан хулуу. Танайд сар болгоны нэгэнд ирдэгийг мэддэг болохоор өчигдөр бүр өөрөө хашаанаасаа авчирч өгсөн юм. Шинээрээ байгаа. Жигнээд дээр нь жаахан давс, элсэн чихэр, цуу хийгээд гүнжидийн тостой хольчих. Амттай болно.
Лин: Ойлголоо.
Ч : Лин Шуан. Би чухал мэдээ олсон. Уриад уриад ирдэггүй алдартай интернэтийн могул Жиан их сургуульд бүтэн сар хичээл заана гэж байна. Хичээл нь нээлттэй хичээлийн дараа орох юм байна. Цагаа сайн зохицуулаарай.
Лин: За, ойлголоо. Би заавал сууна аа.
А-аав: Хөөе. Яаж байна аа? Буцаагаад тавьчих.
Гуо: Үгүй ээ, би Спонжбоб үзмээр байна.
Х-ээж: Гуо Гуо, хоёулаа тохиролцох уу? Өнөөдөр өвөө, эмээдээ зурагт үзүүлчих. Маргааш эмээ нь дуут хайрцаг авч өгнө шүү. Эмээ, өвөө хоёр нь хувьцаа үзэж байгаад мөнгөтэй болох гэж байгаа юм.
Гуо: Худлаа яриад л. Ээж ажил хийхээр л мөнгөтэй болдог гэсэн.
Х-аав: Аан. Ажил хийгээд жаахан л мөнгө олно. Хувьцаанаас зөндөө мөнгө олж болно. Ганц шөнийн дотор гэж мэдэх үү?
Лин: Гуогуо. Нааш ир, тарвас ид.
Гуо: Тарвас идмээргүй байна. Жин Юэ буудлын эрвээхийтэй жигнэмэг идмээр байна.
Лин: Ээж нь өнөөдөр оройтоод эрвээхийтэй жигнэмэг дуусчихсан байна лээ. Маргааш аваад ирье, за юу?
Х-ээж: Эрвээхийтэй жигнэмэг юм бол маргааш эмээ нь аваад өгье. Чиний хүссэнээр зөндөөг авч өгнө. Өвөө, маргааш жаахан эрт босоод Гуогуод эрвээхийтэй жигнэмэг авч өгөөрэй. За юу?
Х-аав: Тэгье ээ. Өглөө эрт дугаарлаж байгаад аваад өгье.
Гуо: За.
Х-аав: За за за.
Лин: Ээж ээ.
Х-ээж: Аан?
Лин: Та маажаан тоглоод хүзүү өвдлөө гээд байдаг байх аа?
Х-ээж: Тийм ээ, тийм тийм тийм.
Лин: Би танд массажны аппарат авсан.
Х-ээж: Хөөх. Би зурагтаар сурталчилгааг нь зөндөө үзсэн. Аятайхан юм байна лээ.
Лин: Тийм байгаа биз?
Х-ээж: Тийм.
Лин: Та зүүгээд үз. Их амархан. Ингээд зүүхэд болно. Тэгээд энд дарна.
Х-ээж: Хөөх.
Лин: Ямар байна?
Х-ээж: Сайхан байна. Сайхан байна. Их үнэтэй байх даа.
Лин: Зүгээр ээ.
Х-ээж: Баярлалаа.
Лин: Танд л таалагдаж байвал. Ээж ээ. Би маргааш аавыг эмнэлэгт үзүүлээд, бас машинаа засварт өгөх ёстой. Аав та хоёр Пингуог авчих тэгэх үү?
Х-ээж: Би би ч гэсэн завгүй. Аавыгаа эртхэн үзүүлчихүй юу даа.
Лин: Сүүлийн үед интернэтээр захиалгаа өгдөг болчихсон. Яг үзэх цагийг нь өгдөг болохоор эрт очоод нэмэргүй.
Х-ээж: За за, тэгье.
Лин: Баярлалаа, ээж ээ.
Гуо: Баярлалаа, эмээ. Эмээ хамгийн шилдэг нь.
Х-ээж: Ухаантай гэдэг нь.
Гуо Х-ээж: Ухаантай.
****************
Гү: Сайн байцагаана уу.
Бүгд: Сайн байна уу?
Гү: Өнөөдөр би та нартай лотерейн онол дээр тулгуурлан хөнгөн модель бүтээж, яаж жижиг төхөөрөмжүүд дээр суулгах талаар ярина. Жишээлбэл таблет, гар утас, цаг, чихэвч, бас бусад төхөөрөмжүүд дээр. Энэ жижиг төхөөрөмжүүдэд Эй Ай модель суулгах амархан байдаг.
*****************
К: Би чамайг энэ анх компанид ороход чинь л анзаарсан. Би чамд хэд хэдэн удаа сонирхож байгаагаа хэлсэн, даанч чи тоогоогүй. Гэхдээ зүгээр ээ. Одоо бодлоо өөрчлөхөд оройтойгүй.
Бүгд: Юу болоод байна аа? Энэ юу вэ? Хэн юм болоо? Хэнтэй яриад байна аа?
К: Надтай байгаа цагт Аркт ажиллах чамд амархан байх болно. Ирээдүй чинь баталгаатай. Нөгөөх чинь хаана байна?
Эм: Хэнтэй яриад байгаа юм болоо?
Эм: Юу болоод байна аа?
Эр: Жиан Ши. Чи ч хол явна аа.
Бичиг: Маркетингийн албаны дарга эмэгтэй ажилтанд бэлгийн дарамт үзүүлжээ.
Жиан: Чи яагаад ингэж байгаа юм?
Вей: Чамайг хамгаалж байна. Чи бэлгийн дарамтанд орсон хохирогч. Санаа зовох хэрэггүй. Фен Кай л айх хэрэгтэй.
Жиан: Ийм ярианд орсон бол хохирогч байсан ч хамаагүй. Чи миний нэрээр имейл явуулсан байна лээ. Одоо компанийхан бүгд мэдчихсэн. Би яаж ажил дээр хүний нүүр харах юм? Хэрэглэгчийн мэдээлэл өгсөн хүн нь Фен Кай. Одоо эмэгтэй ажилтныг бэлгийн дарамтанд оруулсан. Одоо тэр яаж ч чадахгүй. Би дэд захирал болохоороо чамайг муу хэлсэн хүмүүсийг Аркаас бүгдийг нь зайлуулна. Битгий уурла. Хоёулаа дэлгүүр тараад шоппин хийе. Дуртай юмаа аваарай.
******************
Х-ээж: Сайн уу. Тоглох хүн хэрэгтэй юм уу? Ойлголоо, ойлголоо. Би ач охиноо авч байна аа. Манай хүү ажилтай завгүй байгаа. Манай бэр байнга л ээж, аав руугаа гүйгээд завгүй байх юм байна шд. Аан?
Гуо: Хөөе, надаа өгсөн шдээ.
Х-ээж: Гуогуо хурдан яваарай. Аан? Аан. За за за. Баяртай. Баяртай. Гуогуо. Гуогуо. Гуогуо. Гуогуо. Гуогуо. Гуогуо. Гуогуо.
****************
Гү: За, нөөдрийн хичээл ингээд дууслаа. Бүгдэд нь баярлалаа.
Лин: За,ээж ээ?
Х-ээж: Лин Шуан. Гуогуо алга болчихлоо.
Лин: Гуогуо алга болсон?
Х-ээж: Хаашаа явчихсан юм, бүү мэд.
Лин: Хэзээ алга болсон юм?
Гү: Намайг орлож байгаарай.
Эм: Асуух юм байвал надаас асууж болно.
Гү: Лин Шуан, суу.
******************
К: Жиан Ши. Зогс! Хүн чамд итгэж байхад. Вей Минтэй нийлж миний эсрэг хуйвалдана гэнэ ээ. Харж л байгаарай. Жиан Ши, ч харж л байгаарай. Чи яах гээ вэ? Намайг мөргөх гээ юу? Харж л байгаарай. Чи яасан ч олигтой амьдрахгүй дээ. Яасан? Айгаа юу? Айгаагүй юм бол намайг мөргө л дөө. Наашаа хүрээд ир. Намайг мөргөөч? Мөргө. Мөргө гэж байна. Та муу хоёр бузар амьтан тамд очино доо.
Вей: За, эхнэр. Яасан?
Лин: Вей Мин, Гуогуо алга болчихож.
Вей: Юу? Гоугуо алга болсон? Байрлалаа явуул.
Гү: Уучлаарай, нэг юм асууя. Хяналтын камерын өрөө хаана байдаг вэ?
Эр: Хяналтын өрөө газар доорх гражийн хоёр давхарт байгаа.
Гү: За, баярлалаа.
Х-ээж: Мин Мин, одоо яах вэ?
Вей: Айх хэрэггүй. Би утаар яриадахъя.
Лин: Юу болсон бэ? Юу болсон?
Х-ээж: Лин Шуан, би Гуогуог авмааргүй байна гэж хэлсэн биз дээ. Чи л намайг ав гээд байсан. Хар л даа, Гуогуо алга болчихлоо.
Вей: Одоо тайвшир. За юу?
Лин: Сураг гарсан уу?
Вей: Эндхийн ажилтан Гуогуо өөрөө явсан байна гэсэн. Энэ хавиар хайж үзье. Тэгээд олдохгүй бол цагдаад мэдэгдье.
Х-аав: Хөөе. Гуогуо жаахан хүүхэд. Хаашаа явчихдаг байна аа? Хүний наймаачид аваад явчихаагүй байгаа?
Х-ээж: Битний дэмий юм яриад бай. Хөөрхий Гуогуо минь.
Вей: Одоо явж хайя. Айх хэрэггүй, за юу?
Лин: Ойрхон тоглоомын талбай байгаа. Би тэнд тоглуулж байсан юм. Тийшээ явсан байж магадгүй.
Вей: Аль талбай вэ? Зөөлөн яваач.
Гуо: Хөөрхөн эгч ээ, та манй ээжийн найз юм уу?
Жиан: Ээж чинь тэгж байна уу?
Гуо: Би таасын.
Жиан: Тэгвэл чи буруу таасан байна.
Гуо: Яагаад? Манай ээж ухаантай, бас хөөрхөн. Дэлхий дээрх хамгийн мундаг ээж. Бас ийм хөөрхөн охинтой.
Жиан: Эгч нь сайн биш болохоор тэр байх.
Гуо: Хөөрхөн эгч ээ, надаа утасныхаа дугаарыг өгч болох уу?
Жиан: Хэрэггүй ээ. Бид хоёр дотно биш шд.
Гуо: Тэгвэл... би дахиад төөрчихвөл яах юм? Би тан руу утсаар ярьчиха шд. Дугаараа өгчих л дөө. Өгчих л дөө.
Жиан: Тэгвэл ганцхан удаа хэлнэ шүү. Цээжлээд аваарай. Хар даа, ээж нь байна. Гүйгээрэй.
Гуо: Ээж ээ.
Лин: Гуогуо. Гуогуо. Чи зүгээр үү? Хааччихдаг юм бэ? Ээжийгээ айлгаад. Алив, гэмтээгүй биз дээ?
Гуо: Хөөрхөн эгч намайг авчирсан.
Жиан: Пингуа ганцаараа тоглоомын талбайн тэд явж байна лээ. Тэгээд аваад ирлээ.
Лин: Их баярлалаа.
Х-ээж: Гуогуо. Гуогуо. Манай Гуогуо. Эмээгийн хайртай охин. Ашгүй эргээд ирлээ. Алив нэг хараадахъя.
Жиан: Энэ.
Вей: Баярлалаа.
Х-ээж: Нүүр нь халтар болчихсон байна шд. Бүр сэтгэл өвдчихлөө. Хар даа, нүүр нь халтар болчихож.
Гуо: Эмээ, өвдөөд байна. Өвдөөд байна шдээ.
Лин: Ээж ээ, жаахан зөөлхөн.
Вей: Ээж ээ, зөөлөн.
Х-аав: Юу хийгээд байгаа юм бэ?
Х-ээж: Та нар яагаад намайг загнаад байгаа юм? Хүүхэд чинь хурдан гүйгээд явчихаар, би яаж гүйцэх юм? Хөгшин би яаж хурдан гүйх юм?
Х-аав: Тийм шүү. Лин Шуан өнөөдөр өөрөө авсан бол Гуогуо алга болохгүй байсан юм. Тийм ээ?
Х-ээж: Харин тийм.
Вей: Та хоёр болихгүй юм уу? Лин Шуан. Яагаад хүүхдээ аваагүй юм? Чи өөрөө утсаар ярьчихаад, хамгийн сүүлд ирсэн. Хаана байсан юм? Би гэр бүлээ тэжээх гэж өдөр шөнөгүй ажиллаж байна. Би их юм хүссэн юм уу? Чамайг гэрээ хараад, Гуогуог сайн харж бай л гэдэг шд. Тэгж байхад... Иймхэн юм ч зохицуулчихаж чадахгүй. Арай дэндэж байна шүү.
Гуо: Битгий миний ээжийг загнаад бай.
Вей: Аавынх нь буруу. Аав нь дахиад тэгэхгүй. Гуогуо, уучлаарай.
Лин: Өнөөдөр ийм юм болсон нь миний буруу. Гэхдээ, ээж ээ. Нэгэнт л Гуогуог авна гэсэн юм чинь сайн харах хэрэгтэй биз дээ. хариуцлагаас зугтах хэрэг байгаа юм уу? Май Вей Мин, энийг хар...
Х-ээж: Яахаараа миний буруу байдаг юм? Хүн утсаар ярьж байхад авахгүй байх юм уу? Гуогуо түр зуур утсаар ярих хооронд л зугтаад явчихсандаг.
Вей: Одоо болно оо. Гэртээ харья.
Х-ээж: Яагаад намайг буруутгаад байгаа юм? Намайг ав гээгүй бол ийм юм болохгүй л байсан биз дээ?
Вей: Болно оо.
Х-ээж: Ёстой...
******************
Жиан: Ийм амьдрал... хүсэх хэрэг байна уу?
Эр: Хөөе. Жиан Ши.
Жиан: Ах аа.
Эр: Ажлаасаа ирж байгаа юм уу?
Жиан: Тийм ээ.
Эр: За, ор ор.
Жиан: Эгч ээ, ах аа.
Эр: Шиао Жиан ирчихсэн үү.
Жиан: Ирчихлээ.
Эм: болгоомжтой яваарай.
Жиан: ах аа.
Эр: Ирчихсэн үү.
Жиан: Ирчихлээ. Би түрүүлээд орлоо шүү.
Эр: Тэг ээ, Сайхан амраарай.
*****************
Хай: Миний алтан их бууг хар даа. Хэн нь занганд орохыг харъя. Хөөе, төвд нэг байна. Төвд нэг байна. Харж байна уу? барьж чадаагүй юу? Би алдчихлаа. За за. дараагийн үед био тохиргоон дээр тоглоё. Дахиад энийг тоглохгүй шүү. Түр хүлээгээрэй, хэдхэн минут. Эгч ээ. Эгч ээ?
Жиан: Яасан бэ?
Хай: Би өлсөөд байна. Утсаар чинь хоол захиалчих уу?
Жиан: Өөрийнхөө утсаар захиал л даа.
Хай: Минийх цэнэг нь дуусчихаж. Нууц үг чинь юу юм бэ? Мартчихаж.
Жиан: Миний төрсөн өдөр.
Хай: Эгч ээ, бургер идэх үү? Би бургер захиаллаа.
Жиан: Орой болчихсон байна идэхгүй ээ. Чи өөртөө захиал.
Хай: За за. захиаллаа шүү.
****************
Лин: Гуо гуо.
Гуо: Аан?
Лин: Өнөөдөр ээжийнх нь буруу байсан. Ээж нь чамайг алдах шахлаа. Дахиад хэзээ ч ийм юм болохгүй гэж амалъя.
Гуо: Тэгвэл ээж хичээлдээ явахгүй юм уу?
Лин: Гуогуо хичээлдээ явмаар байна уу?
Гуо: Тийм. Сун дасгалжуулагч “тэсвэр тэвчээр ялалтанд хүргэнэ” гэж хэлсэн. Дундаас нь бууж өгч болохгүй гэсэн. Ээж ээ, хичээлээ таслаад байвал цэцэрлэгээ хэзээ төгсөх юм бэ?
Лин: За. Гуогуогийнхоо үгэнд орно оо. Ээж нь яасан ч бууж өгөхгүй.
Гуо: За.
Лин: За... Пингуо чамд баярлалаа гэж хэлээрэй гэсэн.
Жиан: Пингуод зүгээр гээд хэлчихээрэй.
Лин: Би хэтрүүлж байж магадгүй ч, ажил дээрээ Вей Минаас болгоомжтой байгаарай. Чамд яг ийм үед сайн байгаа нь шалтгаантай гэж бодогдоод байна.
Жиан: Пингуог сайн хар. Миний хэрэгт санаа зовох хэрэггүй.
Лин: Чамд санаа зовсондоо биш. Вей Минийг хүссэндээ хүрээсэй гэж хүсэхгүй байна.
Х-ээж: Мин мин. Мин мин.
Вей: Яасан?
Х-ээж: Наашаа хүрээд ир.
Вей: Яасан?
Х-ээж: Мин Мин, Яан эгчийгхээ хүүг санаж байна уу?
Вей: Ямар Яан эгч билээ?
Х-ээж: Ээжтэй нь хамт маажаан тоглодог эгч байдаг даа. Яан эгчийн чинь хүү нь дотор нь байдаг хүнээс хоёр хувьцааны үнэ удахгүй тэнгэрт тултал өснө гэж сонссон гэсэн. Сүүлийн хувьцааны үнэ муу байгааг чи мэднэ. Аав бид хоёрын чинь оруулсан мөнгө гацчихаад байна. Аав чинь чамайг түр зуур мөнгө зээлүүлж болох байх гэж байна лээ.
Вей: Юун дотор нь байда хүн бэ? Битгий дахиад луйвардуулчихаарай.
Х-ээж: Үнэн. Өмнө нь тэрний хэлсэн хувьцаанууд яг үнэн байсан. Бид нар мөнгө олсон. Их мөнгө биш ээ. Зуу юмуу хоёр зуун мянга байхад л болно. Бид хоёр ашигаа авахаараа чамд буцаагаад өгчихнө. Болно биз дээ?
Вей: Одоохондоо жаахан хэцүү байна. Лин Шуанд Гуогуод хадгаламж нээлгэ гээд мөнгө өгчихсөн.
Х-ээж: Гуогуо зүгээр байхад чинь. Юун хадгаламж вэ? Ёстой. Тэгээд хэдийг өгсөн юм?
Вей: 500мянга.
Х-ээж: Аан? 500мянга уу?
10-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home