Alliance 9

Alliance-9

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 Нэмэгдсэн дүр: 

Шу: эм, Гү Шүгийн найз

В: эм, Вей эгч

Шиао: эр, Вей эгчийн нөхөр

Хө: эм, хүний нөөцийн ажилтан

 

Гарчиг: ........ 9-р анги

Жиан: Яасан? Надад чамайг хайрлах эрх ч байхгүй  гэж үү?

Вей:   Жиан Ши. Чи солиорсон байна. Солиорчихож. Сайн сонс. Чамд анхааруулчихъя. Энэ мөчөөс хойш, чи бид хоёрын тоглоом дууссан.

Жиан: Би дуусахыг хүсэхгүй байна.

Вей:   Дууссан.

Жиан: Вей Мин. Надаас тийм амархан салж чадахгүй шүү. Битгий мөрөөд. Яасан ч зөвшөөрөхгүй.

Вей:   Чамд анхааруулчихъя. Аркт цаашид ч ажилламаар байгаа бол... чи бид хоёр өөр өөрийн замаар явах болно. Бид хоёрын зам дахиад яасан ч огтлолцохгүй. Манай эхнэрт ойртохгүй байсан чинь дээр шүү. Ямар нэг юм хэлэх юм бол... Жиан Ши, надад битгий гомдоорой. Чамайг энэ салбарт дахиад ажиллахгүй болгоод өгч чадна шүү.

К: Хөөх. Вей дарга  аа.  Ийм орой болчихсон байхад ажилтантайгаа сэтгэлээ уудлаа юу? Голын эргээр байнга алхдаг бол гутлаа норгох нь ойлгомжтой гэж ярьдаг даа. Үйлийн үр гэж байдаг л юм байна.

Вей:   Юу яриад байгааг чинь би мэдэхгүй.

К: Алив ээ, Вей дарга  аа. Хоёр нүүр гаргах хэрэггүй. Эмэгтэй хүнтэй зугаацсан бол тэр л биз дээ. Хайртай болж жүжиглэх яах гэсэн юм? Ойлгож байна аа. Дурласан эмэгтэйг хянах илүү амархан.

Вей:   Дахиад хэлээдэх дээ.

К: Тэр ухаанаа алдтал дурлачихаад байна. Өөрийнхөө хөл рүү буудсантай адилхан биш гэж үү?

Вей:   Нотлох баримт байгаа юм уу? Нотлох баримт байна уу? Гүтгэсэн хэргээр шүүхэд өгнө шүү. Жиан Ши бид хоёр дарга , ажилтан хоёр. Компанийхан бүгд намайг эхнэр хүүхэдтэйг мэдэж байгаа. Шавар шийдэж байгаа бол эхлээд байгаа сайн хар.

К: Сонсоод байх нь ээ, Жиан Ши та хоёр салчихсан юм шиг байна. Вей дарга  аа. Сайхан ирээдүйн төлөө нууц амрагийг хаях л хэрэгтэй. Ганц л эмэгтэй, тийм биз дээ? Дэд захирал болсныхоо дараа хичнээн л бол хичнээнийг олж болно шд.

****************

Лин: Одоо, тэд хаашаа ч явсан бяцхан нусны алчуур авч явдаг болжээ. Хөршийн эгч ч гэсэн загнахаа больжээ. За, өнөөдрийн үлгэр дуусчихлаа. Одоо бяцхан охид унтах хэрэгтэй.

Гуо: Ээж ээ. Аав зугаалгаар явахаараа өөр аав болчихдог. Хоол идэхээр аав намайг тэвэрч, өвөр дээрээ суулгадаг. Бас надтай сельфи авахуулдаг. Дургүй хүрмээр.

Лин: Өнөөдөр ээжийнх нь буруу. Ээж нь чамтай байх ёстой байсан юм. Аавд чинь дургүй юмыг чинь өмсүүлэхийг зөвшөөрөх ёсгүй байсан юм. За. унтаарай. Ингээд тухтай болгочихъё. За, хэвтээрэй.

*****************

Вей: Унтаагүй байгаа юм уу? Гуогуо унтчихсан уу?

Лин: Хаачсан юм?

Вей: Зохицуулах ажил гараад. Гарчихаад ирлээ.

Лин: Жиан Шийг хэлж байна уу?

Вей: Эхнэр... бид хоёр ганц хоёр удаа сээтэгнэж байсан. Гэхдээ би бүгдийг нь тодорхой хэлсэн. Хойшид ажлаас өөр, бид хоёрын дунд юу ч байхгүй. Уучлаарай. Үзэгслэнгийн  танхимд худлаа хэлсэнд. Тэрнийг зүгээр нэг танил гэж хэлэх ёсгүй байсан юм. Гэхдээ надад итгээрэй. Энэ удаа үнэхээр бүх зүйл дууссан.

Лин: Би чамд дахиад итгэж болох уу? Тэр хүнээс өөрөөс нь асуусан нь дээр байх.

Вей: Гуогуод сургуульд сурах хадгаламж нээлгэнэ гэж байсан байх аа? Байшин авч чадаагүй юм чинь би чамд руу 500мянган юань шилжүүлчихье.

Лин: Их өгөөмөр юм аа.

Вей: Гуогуогийн төлөө. Харамсах юм алга.

*******************

Жиан: Лин Шуан, над руу яах гэж мөнгө шилжүүлсэн юм?

Лин: Энийг төлөвлөгөөгүй байсан ч, бид хоёр тохиролцсон байх аа? Тийм болохоор би амалсан мөнгөө ганц ч зоос дутаахгүй өгнө. Чиний гэрээ, тушаал дэвших Вей Минээс болоод бүтэлгүйтсэн гэж сонссон. Тэрнээс авах ёстой юмаа авч байна гээд бодчих.

Жиан: Би мэднэ ээ. Намайг харж бахаа хангахаар ирсэн биз.

Лин: Бүтэлгүйтсэн чинь үнэн ч, 100мянган юаньтай болсон. Тэгээд ч, одоохондоо чи бид хоёрын хэн нь алиалагч гэдэг нь тодорхой болоогүй байна.

Жиан: Чамд хэлчихье. Би энд мөнгөний төлөө ирээгүй.

Лин: Тэгвэл хүссэн юмаа авч чадсан уу? Сая Вей Мин та хоёрын харилцааны талаар халь дурдсан. Гэхдээ би харцнаас нь гэмшсэн шинж олж хараагүй. Тэрний хувьд тэр зүгээр л олон хүний хийдэг алдааг хийсэн.

Жиан: Алдаа? Тэгэхээр би алдаа байсан байж.

Лин: Бодлоо сийрэг байлгах хэрэгтэй. Өөрийгөө зовоох хэрэггүй. Мөнгө чухал биш. Надад бол миний бас охин маань ирээдүй, аюулгүй байдал чухал. Чи ч гэсэн  ялгаагүй. Олон тулгарсан асуудлыг шийдэж өгч чадна, тийм биз дээ? Үнэнийг хэлэхэд мэдмээр санагдаж байна. Вей Миний юу нь тийм сайхан юм? Энэ олон жил яагаад тэрний үгээр явсан юм?

Жиан: Намайг хэн ч үнэлдэггүй байхад... тэр үнэлдэг байсан. Тэр миний бүүдгэр ертөнцөд гэрэл тусгасан. Надад найдвар төрүүлсэн. Бусад эрчүүд намайг дуулгавартай, мэдрэмжтэй, гэнэн байхыг хүсдэг. Тэр өөр зүйл хүсдэг. Надад ажлаа сайн хий гэж урам өгдөг, бас надад олон боломж гаргаж өгсөн. Тэр байгаагүй бол өнөөдрийн Жиан Ши байхгүй байх байсан. Ойлгож байна уу?

Лин: Ойлгохгүй байна. Ягаад ингээд байгааг чинь ойлгохгүй байна. Зүгээр л чамайг эхнээсээ эцсээ хүртэл ашиглаж байна гэж бодож байгаагүй юу? Тэр сэтгэл хөдлөлийг чинь ашиглаж чамтай нийлсэн. Сайн бол чамайг дэргэдээ байлгаж, саар юм болбол чамайг золиос  болгоно.

Жиан: Надад хамаагүй. Ядаж л надад эмэгтэй хүн гэж харж, надад эмэгтэй хүн шиг ханддаг. Чи ойлгохгүй л дээ. Төрснөөсөө хойш үл тоомсорлогдож, гадуурхагдаж, хичнээн  хичээсэн ч чамайг үнэлэхгүй, дорд үзэгдэх ямар байдгийг чи мэдэхгүй. Тийм байх ямар байдгийг мэдэхгүй.  

Лин: Бусдад ашиглагдана гэдэг хүндлэл биш. Чамайг үнэлж байгаа хэрэг биш. Бусдаар хүндлүүлэхийг хүсвэл өөрийгөө хайрлаж, хүндлэхээс эхэлдэг юм.

Жиан:  Дутагдаж гачигдах юмгүй төрсөн чам шиг хүн намайг яаж ч ойлгох вэ дээ?

Лин: Дахиад хэлье. Толгойгоо цэгцэл. Өөр хүнд итгэж найдах хэрэггүй. Вей Мин өөртөө л хайртай. Хэтэрхий гүнзгийрвэл чи л харамсана.

************************

Гуо: Эмээ.

Ээж: Гуогуо.

Гуо: Эмээ би таныг зөндөө санасан.

Ээж: Эмээ нь гэсэн  санасан.

Лин: Сайн уу.  Ээж ээ, та хоол хийсэн үү? Өлсөж байна.

Ээж: Чамайг ирээгүй байхад яаж хоолоо идэх юм?

Лин: Миний авчирсан жимсийг сайн идээрэй. Битгий муудуулчихаарай. 

Ээж: Юм авчрах хэрэггүй. Идэхээр бол бид хоёр аваад идчихнэ. Гү Шү.

Гү: Аан?

Ээж: Шуан Шуан ирсэн.

Лин: Сайн уу. Чи ирээ юу?

Гү: Тийм.

Ээж: Аав чинь ГүШүтэй заавал шатар тоглоно гээд. Хоёрхон тоглочихоод ядраад байна гээд унтаад өгсөн. Гү Шүг ганцааранг нь үлдээчихсэн.

Лин: Юун үнэр вэ? Ээж ээ, плиткан дээр юу байгаа юм?

Ээж:  Миний загас.

Гуо: Та шатар тоглож мэдэх үү?

Гү: Мэднэ ээ. Чамайг хэн гэдэг вэ?

Гуо: Намайг Пингуо гэдэг.

Гү: Аан. Намайг Гү Шү гэдэг. Таатай байна.

Гуо: Сайн уу.

Гү: Хоёулаа тоглох уу?

Гуо: Таны ээлж.

Гү: Чи өөр юм тоглож мэдэх үү?

Гуо: Ах аа, та манай ээжийг дээр үеэс мэдэх үү?

Гү: Тийм ээ. Чи яаж мэдсэн юм?

Гуо: Өвөөгийнд таны зураг байсан. Ээж та хоёр цуг байсан. Өвөө таныг их мундаг, авъяастай байсан гэсэн. Ах аа, ээж ээж болохоосоо өмнө ямар байсан бэ?

Гү: Тэр үеийн Лин Шуан? Их зөрүүд байсан. Сурлагаараа үргэлж нэгд ордог байсан. Спорт, урлаг хоёртоо ч сайн. Ээж чинь надтай таарсан хамгийн мундаг хүн.

Гуо: Ах аа, танаас мундаг уу?

Аав: Хоёрдугаар сургуулийн хичээл нь ямар  байна?

Гү: Манай хуучин сургуулиас арай илүү хүнд.

Аав: Өмнөх сургуульд байхдаа авсан дүнгүүдийг чинь харсан. Сайн байна лээ.

Эм: Дарга аа, сайн уу.

Аав: Гэхдээ чамаас илүү хүн байдаг гэдгийг мартаж болохгүй. 2-р ахлах сургууль муждаа хамгийн сайн нь. Ийм сургуульд амжилтанд хүрмээр байвал...

Гү: Энэ...

Лин: Захирал аа, сайн байна уу. Уучлаарай, цаасан онгоцоо авах гэсэн юм. Баярлалаа.

Аав: Энэ бол Лин Шуан.  Ангидаа шилдэг нь. Та хоёр нэг ангид сурна. Бас өрсөлдөгчид болно.

Гү: Ээж чинь надаас хамаагүй мундаг байсан. Би дандаа тэрнээс мундаг болохыг хүсдэг байсан.

Лин: Гуогуо.

Гуо: Аан?

Лин: Эмээ нь чиний дуртай том хавч чанасан. Орж хоолоо ид.

Гуо: Гоё доо, том хавч.

Лин: Гараа угаагаарай.

Гуо: За.

Лин: Орж хоолоо ид. Гуогуо дураараа байна уу? Их сэргэлэн. Тэрнийг баярлуулахын тулд худлаа хэлэх хэрэггүй ээ.

Гү: Яагаад намайг худлаа хэлсэн гэж бодоо вэ? Анх уулзсанаасаа хойш л би чамайг миний цорын ганц зорилго гэж боддог байсан. Тэр үеийн Лин Шуан надтай учирсан хамгийн мундаг хүн байсан. Жинхэнэ авъяас гэж юу байдгийг надад ойлгуулсан. Тэр үед би хичнээн хичээгээд ч чамайг дийлээгүй. Харамсалтай  л юм. Чи сэтгэл хөдлөлдөө автаад карьераа орхичихдог. Тэр гайхалтай Лин Шуан байхгүй болчихож.

******************

Хай: Эгч ээ, ирчихсэн үү. Яг таарлаа. Хар даа.  Нэг ногоон, хоёр цагаан. Шанхайн ногоо. Хоёр нүдэлж шарсан өндөг.

Жиан:  Эхлээд плиткаа унтаа.

Хай: Түлэгдлээ, түлэгдлээ. Очоод сууж бай. Би одоохон аваачаад өгнө.

Жиан:  Энийг өөрөө хийсэн юм уу?

Хай: Тийм ээ. Өөр хэн хийх юм? Хөөх хүнд байна шүү.

Жиан:  Гэрээ ч гэсэн цэвэрлэчихсэн байна.

Хай: Тийм. Суу.

Жиан:  Шиао Хай.

Хай: Аан?

Жиан:  Чи мөнгөгүй болчихоо юу?

Хай: Надаа мөнгө байгаа. Эртээд таны өгсөн 2000-ыг би үрж дуусаагүй байгаа.

Жиан:  Хэл дээ. Чи юу хүссэн юм?

Хай: Үнэндээ бол сүртэй юм биш ээ. Би эртээд бодож үзсэн. Гэнэтхэн зочин ирвэл яах вэ? Хаалга онгойлгонгуут,  хаа сайгүй халтар оймс хэвтэж байвал ичмээр шд.

Жиан:  Зочин? Манайд хэзээ зочин ирдэг болчихсон юм?

Хай: Танд найз байхгүй юм уу?

Жиан:  Миний найз аа?

Хай: Аан. Эгч ээ, гоймон нь нялцайхаас өмнө хурдан ид.

**************

Эр: Манай эхнэр утсаа ч авахаа больчихлоо. Хайгаад л олдохгүй байна. Надад хэлээдэх. Хаана нуучихсан юм? Хурдан аваад ир.

Си:   Ван хатагтай салах өргөдлөө гаргачихсан. Шүүх хурал болох өдөр угаасаа  уулзана.

Эр: Хөөе. Хүлээ.

Си: Хөөе.

Эр: Яах гээ вэ?

Си: Яагаад байгаа юм?

Эр: Хаачих гээ вэ?

Си: Гар тавь.

Эр: Манай эхнэрийг өгөөдөх. Өг гэж байна.

Си: Намайг тавь. Хурдан тавиач.

Эр: Манай эхнэрийг өг гэж байна.

Си: Намайг тавь.

Лин: Юу хийгээд байгаа юм? Тавиач.

Эр: Намайг мэдэхгүй гэж бодоо юу? Тэр эм намайг араар нь тавьсан гээд салах өргөдөлд гарын үсэг зурахгүй байна. Намайг бүр шүүхэд өгнө гэнэ ээ. Энэ чиний санаа биз дээ? Та нар миний мөнгийг авах гэж байгаа биз дээ?

Лин: Чи эхнэрийнхээ сэтгэлийг бодохгүй байгаа бол мөнгийг чинь авахад яадаг юм? Гэрлэснээс хойш олсон бүх мөнгөний чинь тал нь эхнэрийнх чинь. Чиний мөнгийг гуйгаагүй, угаасаа өөрийнхийгөө авч байгаа юм.

Эр: Чи хэн юм? Чи манай эхнэр бид хоёртой ямар хамаатай юм?

Си: Жу ноёнтон. Ван хатагтай та хоёрын хөрөнгийг шүүхээр шийдвэрлэнэ. Энд хашгичлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Намайг дарамтлаад байвал би цагдаа дуудна шүү.

Эр: Цагдаа дуудна аа? Чамаас айх юм уу? Аан? За яах вэ. Харж л байгаарай. Та нар яасан ч чадахгүй.

Лин: Зүгээр үү?

Си: Зүгээр ээ. Баярлалаа. Лин Шуан.Чи яахаа шийдсэн үү? Ойлгож байна аа. Чи сая юу болсныг харсан. Зарим хүн ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй. Мэдээж сөргөөцөлдөж байхаар, хүссэнээр нь хийвэл амархан харагдаж байгаа.

Лин: Үгүй ээ. Би урсгалаар явахгүй. Вей Мин надад мөнгөнөөсөө өгсөн. Би ажилд орохоор хайж байгаа.

Си: Тэгвэл шийдчихсэн юм байна.

Лин: Мэдээж.

Си: Сая тусалсанд баярлалаа.

Мэдээ: Арк хэрэглэгчдийн мэдээллийг задруулсан...

***************

Эр: Өглөөний мэнд.

Жиан: Өглөөний мэнд.  Өглөөний мэнд.

Эм: Хурдан.

Эм: Өглөөний мэнд.

Жиан: Өглөөний мэнд. Шиао Яан. Уур амьсгал нэг л хачин байх чинь. Юу болоо вэ?

Эр: Мэдээ хараагүй юм уу? Фен Кай энэ удаа баларсан. Өөрөө үз. Бөөн юм болж байна.

Зах: Яагаад ийм том шийдвэрийг дангаараа гаргаж байгаа юм? Чамд өөрийн гэсэн толгой байна уу? Хэлээч!

К: Лин захирал аа, би энийг компанийхаа төлөө л хийсэн.

Зах: Компаний төлөө гэсэн үү?

Вей: Фен Кай, тэгж хэлж болохгүй шд. Компанид чиний хэмнэсэн Пи Арын 20%-аар дутна гэж бодоо юу? Хийсэн хэрэг чинь илэрсэн болохоор компани хямралын менежмент хийхийн тулд чиний хэмнэснээс их мөнгө зарцуулна. Хүлээн зөвшөөрүүлэхийг  хүсч байгааг чинь мэдэж байна. Гэхдээ л компаний ашиг сонирхлыг хувийн гүйцэтгэлийн хэмжүүр болгох болохгүй шд.

Зах: Сонсов уу? Вей Мин хэлдэг зөв. Одоо чи юу ч гэж хэлсэн, компанид учруулсан хохирлыг нөхөж чадахгүй.

К: Үгүй ээ. Лин захирал аа. Энэ яах аргагүй миний буруу. Гэхдээ надад боломж олго л доо. Би амалъя, заавал...

Зах: Дахиад боломж олгох оо? Ийм юм болсон болохоор хэн нэг нь хариуцлага хүлээх ёстой байх аа? Чиний оронд би хүлээх үү? Сайн сонс. Одоо хийж байгаа бүх төслөө зогсоо. Танай тасгийг би удирдана.

К: Аан?

Зах: Чамд ямар арга хэмжээ авахыг дотоодын аудитын шалгалтаар шийднэ.

Вей: Лин захирал аа. Цай болчихлоо.

К: Вей Мин. Энэ мэдээллийг чи хэвлэлийнхэнд өгсөн үү?

Вей: Намайг тавь.

К: Тавихгүй. Нударга зөрүүлэх гээ юу?

Вей: Тайвширч үз. Юу яриад байгааг чинь би ойлгохгүй байна.

К: Гэмгүй царайлахаа боль. Одоо дэд захирлын суудлын төлөө өрсөлдөөн явагдаж байгаа. Намайг шаварт хутгалдвал чамд л ашигтай.

Вей: Чи нэг юм мартаж. Алдаа гаргаж, мэдээлэл өгсөн хүн нь чи. Бусдыг буруутгах хэрэггүй. Фен Кай, чамд нэг зөвлөгөө өгчихье. Чи өөрөөсөө л болж байгаа юм.

К: За яах вэ. Харж л байгаарай. Чамайг хэвлэлд өгсөн гэсэн нотлох баримтыг би заавал олно. Удирдлагууд чамайг өрсөлдөгчөө дарахын тулд Арк-ийг аюулд оруулсныг мэдэх болно. Чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй.

Вей: Чи явж үз. Зайл.

******************  

Эм: Өнөөдрийн багш давгүй байлаа тээ.

Жиан: Дараа дахиад хамт ирье.

Эр: тэгьеэ.

Жиан: Баяртай.

Эм: Хичээл эхлэх гэж байна.

Лин: Одоо очилоо.

Эм: За.

Жиан: Наанаа эргэлзэж зогсохоо боль.  Хэлэх юм байгаа бол хэл.

Лин: Яг дэд захирал болох өрсөлдөөний чухал үед Фен Кайгийн нууц илэрчихдэг. Тохиолдол гэхэд итгэмээргүй санагдахгүй байна уу?

Жиан: Юу хэлэх гээ вэ?

Лин: Энэ хүн ганц Фен Кай, Пи Ар компани хоёрын мэдээлэл солилцсоныг илчлээд зогсохгүй, Фен Кайг хэрэглэгчдийн мэдээллийг хуулсан гэдэгийг илчилсэн. Арк-т ийм юманд нэвтрэх эрхтэй хүн цөөхөн биз дээ? Вей Мин тэр хүмүүсийн нэг нь. Энэ Вей Миний хийсэн хэрэг байж таараа. Жиан Ши,тэр мэдээллийг Вей Мин хэвлэлд өгснийг нотлох баримт олоход тусалчих. Би мэднэ ээ, энэ удаа өмнөхөөс огт өөр. Чи том эрсдэл гаргана. Гэхдээ Вей Миний сул талыг олчих юм бол тэр салах өргөдөлд гарын үсэгээ зурж л таараа. Гэхдээ чи бид хоёрын тохиролцоо хэвээрээ. Би хэдийг ч авсан чи 20%-ийг нь авах болно. Тэгээд ч чи намайг Вей Минээс салаасай гэж хүсч байгаа биз дээ?

Жиан: Би та хоёрыг салаасай гэж хүсч байна. Гэхдээ үр дүнг нь тооцоолж үзсэн үү? Нотлох баримт олоод Вей Минийг компаний ашиг сонирхлыг аюулд оруулсан гээд илчилчихвэл тэрний карье, ирээдүй байхгүй болно. Тэр Пингуогийн аав нь. Тийм хэрцгий байх хэрэг байна уу?

Лин: Надад тэрнийг илчлэх шаардлага байхгүй. Зүгээр л салахын тулд ашиглана. Тэгээд ч чамд ч гэсэн өөрийгөө хамгаалах хэрэгсэл болно.

Жиан: Хэл дээ. Надаар юу хийлгэмээр байна?

Лин: Эхлээд, Вей Миний нууц үгийг ашиглан компаний системд нэвтрэх хэрэгтэй. Тэр нууц үг хийхээрээ нэрнийхээ товчлол, ард нь өөрт нь чухал он сар өдрийг хийдэг.

Жиан: Чи итгэлтэй байна уу?

Лин: Тайван бай. Дахиад хэдэн удаа оролдоод үз.

Жиан: Би хуримын чинь өдрийг, бас Пингуогийн төрсөн өдрийг хийж үзсэн. Дахиад хэдэн удаа оролдож байж болох юм? Лотерей худалдаж авахтай адилхан гэж бодоо юу?

Лин: 0927 гээд хийгээд үз.

Жиан: Орчихлоо.

Лин: Вей Миний Арк-ийн бүтээгдэхүүний хэлтсийн дарга болж, карьерынхаа өндөрлөгт хүрсэн өдөр. Тэрнийг хэтэрхий өндрөөр үнэлж байж.

Жиан: Одоо яах вэ?

Лин: Дотор нь ороод үз. Вей Миний сүүлд орсон, скрийн шот хийсэн  зурагнууд байх ёстой. Фен Кай, бас хэрэглэгчидтэй холбоотой мэдээлэл байна уу үз.

Жиан: Олчихлоо. Скрийн шот нь сонин дээр гарсан мэдээлэлтэй яг таарч байна. Тэгэхээр тэр мэдээлсэн байж.

Лин: Скрийн шотных нь мэдээллийг хурдан татаж ав. Тэгээд системээс аль болох хурдан гар.

Жиан: Ойлголоо.

Ми: Бизнес төлөвлөгөө хэзээ бэлэн болох вэ? Нааш цааш буцаад энийг ярьсаар хугацаа алдаад байна. Хэзээ шийдвэрт хүрэх юм бэ? Вей дарга хариу хүлээгээд байна.

Жиан: За, ойлголоо. Явахаасаа өмнө чамд өгье.

Ми: Хэлсэндээ л байгаарай. Ажил хоцроох юм бол Вей менежерт би үнэнээр нь хэлчихнэ шүү.

Жиан: Ойлголоо.

*****************

Гуо: Ээж ээ. Багш өнөөдөр намайг сайн байна гэж магтсан.

Лин: Ээж нь харсан. Гуогуо ёстой мундаг.

Гуо: Яаняан баяртай.

Хүү: Гуогуо баяртай.

Эм: Баяртай.

Гуо: Баяртай.

Лин: Байна уу.

Эм: Сайн байна уу, Лин Шуан мөн үү?

Лин: Тийм ээ. Хэн бэ?

Эм: Паншигийн Жу Шиаочин байна. Таныг Паншигийн судалгааны төвийн туслахын урьдчилсан шатанд тэнцсэн гэж хэлэх гэсэн юм. Өнөөдөр 5цагт компани дээр ирээд ярилцлагандаа ороорой.

**************

Шу: Би сая хүний нөөц дээр байсан баримтуудыг харсан. Жианжоу сургуулийн танай төгсөлтийн хүмүүс байх шиг байсан.

Эр: Хурдлаарай. Серверт асуудал гарчихлаа.

Эм: Юу болсон бэ?

Эр: Хурдан.

Гү: Юу болоод байна аа? Яасан юм бол?

Эр: Үйлчлүүлэгч шоппингийн хямдрал зарлаад шууд хийж байсан чинь хэтэрхий их захиалга ирсэнээс болоод сервер гацчихлаа. Хэд хоног дараалаад шөнө ажиллаж байгаа ч,  засч чадаагүй л байна.

Эр: Сонс доо.

Гү: Холдож бай. Боломжтой аргуудыг туршиж үзсэн үү?

Эр: Тэгсэн.

Гү:  Гол асуудал нь урьдчилсан халаалт байна. Амарханаас тайлбарлавал өвөл машинаа унахаасаа өмнө халаадаг. Гэтэл бид халаасаа өмнө шууд унаад явчихсан. Жаахан байж байгаад хяналтын системийн мэдээллийг шалгаарай. Урсгал маш их болсон үед манай мэдээлэл давалгаа шиг ирж байгаа. Урьдчилж халаахгүй бол өөр газраас нөөцөө өөр газраас татаад систем  гацаж байгаа юм. Би нөөцийг нь өөрчлөөд урьдчилж халаах гээд тохируулчихлаа. Энэ асуудал шийдэгдэх ёстой.

Эр: Өө. Гү захирал мундаг юм аа.

Эм: Эртээд та явахдаа өргөдлөө үлдээчихсэн байсан. Та шинэ төгсөгч биш ч гэсэн танд чадвар бас хүсэл байна. Манай Панши компаний авъяастнуудыг сонгож авах уламжлалт бус аргад та яг тохирч байсан. Тэгээд би таны өргөдлийг Хүний нөөцийн албаны даргадаа өгчихсэн. Тэгээд танд ийм боломж гарч байгаа юм.

Лин: Баярлалаа.

Эм: Та тусалсан болохоор би хариу барьж байгаа юм. Тэгээд л бодчих. Нээрэн,  манайд шинээр ирсэн захирал бас ярилцлага авна. Хичээгээрэй.

Лин: За.

Эм: Амжилт. Хурлын өрөө тэнд байгаа.

Ли: За, явлаа.

Хө: Лин Шуан мөн үү?

Лин: Тийм ээ.

Хө: Наашаа суучих.

Лин: За.

Хө: Сандрах хэрэггүй. Би энд байгаа хүмүүсийг танилцуулъя. Энэ бол Паншигийн захирал Гү ноёнтон. Цаад талынх нь Шу Ман. Би  хүний нөөцийн албаны захирал  Хө Фей. Бид нар зүгээр л ярилцана. Өөрийнхөө бодлыг чөлөөтэй илэрхийлэхэд болно.

Лин: За.

Шу: Таны өргөдөл дээр хүүхдээ харахаар карьераа орхихоор шийдсэн гэсэн байсан. Тэгээд гэрийн эзэгтэй болсон. Яагаад дахиад ажиллахаар шийдсэнээ хэлж болох уу?

Лин: Охиныхоо төлөө, бас өөрийнхөө төлөө. Миний охиныг Пингуо гэдэг. Хоккей тоглох их дуртай. Бас  их авъяастай. Тэгсэн ч гэсэн эргэн тойрны хүмүүс нь хоккейн тамирчин болно гэхийг нь сонсоод хамгийн түрүүнд шүүмжилдэг. Охин маань надаас ингэж асуудаг. “Ээж ээ, яагаад охидууд хоккей тоглож болдоггүй юм. Ганцхан хөвгүүд хийж болдог юм олон байдаг уу?” Надаас олон удаа асуусан болохоор би олон удаа хариулсан. Гэхдээ би одоо ч хангалттай хариулт өгч чадаагүй байх. Миний нас бас энэ салбарт ажиллаагүй удсан болохоор ажилдаа эргэж ороход амаргүй байх нь ойлгомжтой. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэж асуулаа. Охиноо өсөхөд нь дэргэд байхын тулд би ажлаа орхихоор шийдсэн. Энэ шийдвэртээ би харамсдаггүй. Гэхдээ одоо би ажилдаа орохыг хүсч байна. Охиндоо үлгэр жишээ үзүүлэхийн тулд.  Эмэгтэйчүүд ч гэсэн юунд ч баригдахгүйгээр мөрөөдөлдөө хүрч болдог гэдгийг харуулах гэсэн юм. Охины маань эргэлзээ ээжийнхээ үйл хөдлөлийг хараад тайлагдах байх гэж найдаж байна.

Хө: Миний бодлоор Лин Шуанд ажлын туршлага бага ч гэсэн бид нар туслахын орон тоонд хүн авч байгаа. Ажлын туршлагыг яваандаа хуримтлуулж болно. Шу Ман?

Шу: Надад асуулт алга.

Хө: Гү захирал аа. Та юу гэж бодож байна?  

Гү: Алгоритмыг механик аргаар судлах нь  машинаар судалснаас дээр гэж боддог уу? Бас яагаад? Зарим хүн цээжээр сурах нь хар хайрцаг, өөрөөр хэлбэл харанхуйд судалж байгаатай адилхан гэдэг.  Та юу гэж бодож байна?

Лин: Уучлаарай. Би цээжээр судлах технологи судалж байгаагүй. Гэхдээ энэ миний судалгааны туслахын оронд тоон дээр өргөдөл гаргасан нэг шалтгаан. Паншийд хамгийн сүүлийн үеийн технологитой танилцах боломжтой. Боломж гарвал би техникийн мэдлэгээ сайжруулахын тулд олдсон боломж болгоныг алдалгүй ашиглах болно.

Гү: Алгоритмын ертөнц хором бүр өөрчлөгдөж байгаа. 4жилийн хугацааг тийм ч амархан нөхөх боломжгүй. Уучлаарай, өөрийнхөө мөрөөдөл, карьерийг амархан орхиж чадах хүн Паншийд тохирохгүй. Дараагийнх нь. Бас боломжтой амьдралтай, авъяастай мөртлөө энэ олдсон боломжуудаа хайрлаж чаддаггүй хүн надад таалагддаггүй. Та тийм хүмүүсийн нэг нь.

Ээж: Ээжтэйгээ яриарай.

Гуо: Ээж ээ, ээж ээ.

Лин: Гуо Гуо.

Гуо: Өнөөдөр эмээ надад мантуу хийхийг зааж өгсөн. Хар даа. энэ миний хийсэн туулай.

Лин: Манай Гуо гуо ухаантай шүү.

Гуо: Ээж ээ, уйлаад байгаа юм уу?

Лин: Ээж нь уйлаагүй ээ. Ээжийнх нь нүдэнд юм орчихлоо.

Гуо: Би үлээгээд өгье. Намайг үлээчихээр өвдөхөө больчихно. Ээж ээ, нүд нь өвдөж байна уу?

Лин: Нээрээ, өвдөхөө больчихлоо. Гуогуо мундаг юм аа. Гуо гуо байгаа цагт ээж нь өвдөхгүй ээ.

Гуо: Гуогуо ээжтэйгаа дандаа цуг байна аа.

Лин: Гуогуо дандаа ээжтэйгээ байна.

Ээж: За. Гуогуо хоолоо идье. Ээждээ баяртай гээд хэлчих.

Лин: Баяртай, Гуогуо.

Гуо: Ээж ээ, баяртай.

Лин: Ээжийгээ үнсчих... Нотлох баримтаа аваад ир. Өнөө орой уулздаг газраа, Үгүй бол үгүй.

****************

Вей: Шиао Жан, сайн уу.

Эр: Вей захирал  аа.

Вей: Нэг гуйх юм байна. Ай Тигийн тасаг саяхан миний нэвтэрсэн мэдээллийг цэвэрлэсэн юм бол уу? Хайлт, скрийн шот гээд.

Эр: Үгүй дээ. Яасан, Вей дарга  аа? Юу болоо вэ? Би шалгаад өгөх үү?

Вей: Тэгж болох уу? Ай Пи хаягийг нь олоод өгвөл сайн байна.

Эр: За.

**************

Вей: Хурдан суу.

Жиан: Намайг хааш нь авч яваа юм? Машинаа зогсоочих. Би буумаар байна.

Лин: Би ирчихлээ. Хүлээж байя.

Жиан: Вей дарга  аа, бид нар салахаар шийдсэн байх аа? Зүгээр нэг хамт ажилладаг хүнтэй ингэх зохимжгүй юм биш үү?

Вей: Харамсаж байна. Чиний өрөөнөөс гарсанаас хойш ... харамссан. Би тэр үгийг чин сэтгэлээсээ хэлээгүй. Яагаад тийм үг хэлсэнээ ч ойлгохгүй байна. Би сайн хүн биш. Чамтай анх нийлсэн өдрөөсөө хойш би олон хүний урмыг хугарсан. Тэгсэн ч гэсэн, чамайг явуулмааргүй байна. Төрсөн өдрийн мэнд хүргэе.

Жиан: Чи яаж мэдсэн юм?

Вей: Чамайг эрт ажилд оруулж, гэр бүлдээ тусдахын тулд ээж чинь төрсөн өдрийг чинь 6сараар урагшлуулсан гэж чи хэлж байсан шд. Өнөөдөр чиний жинхэнэ төрсөн өдөр. Би чиний хэлсэн ганц ч үгийг мартаагүй. Жиан Ши. Чамаас уучлалт гуйх эрхгүй гэдэгээ би мэднэ. Миний сайхан сэтгэлээс битгий татгалзаач гэж гуйж байна...

Эм: Уучлаарай, та дахиад юм захиалах уу? Манайх удахгүй хаана.

Лин: Баярлалаа.

Эм: Сайн байна уу, таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. /Англиар ярина/

Вей: Жиан Ши.

Жиан: Аан?

Вей: Юу хийгээд байгаа юм?

Жиан: Би... удахгүй очилоо.

Вей: Хурдлаарай.

Жиан: За.

Эм: Сайн байна уу, таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. /Англиар ярина/

Бичиг: Чи хаана байна?

9-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

 

 

 

Back to episodes Go home