Alliance 8

Alliance-8

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 Нэмэгдсэн дүр: 

Шу: эм, Гү Шүгийн найз

В: эм, Вей эгч

Шиао: эр, Вей эгчийн нөхөр

 

Гарчиг: ........ 8-р анги

 

Ээж: Баярлалаа.

Аав: Баярлалаа, сувилагч аа.  

Лин: Аав аа.

Аав: Шуан Шуан, энд юу хийж байгаа юм?

Ээж: Чи яагаад хүрээд ирэв?

Лин: Эмч юу гэж байна?

Аав: Санаа зоволтгүй ээ, сүртэй юм биш. Цуурчихсан байна гэсэн. Хоёр газар хадаад, хэд хонож байгаад эмнэлгээс гарчихна. Миний эмнэлэгт байгааг яаж мэдсэн юм?

Гү: Би хэлсэн юм. Лин багш аа, эрт орой хэзээ нэгэн цагт мэдэх л байсан. Нуух хэрэггүй шд.  Багш гэрээ цэвэрлэж байгаад уначихсан гэсэн. Тэгээд хөл нь хугалчихаж.

Лин: Шууд надад хэлэхгүй яасан юм? Бусдад төвөг болоод л.

Аав: Шуан Шуан, тийм сүртэй юм биш. Чи өдөржин гэртээ юм угааж, хоол хийж, Гуо Гуог хардаг шд. Бас хадмууд чинь байнга төвөг удаж байдаг. Завгүй байхад чинь чамайг зовоогоод юу гэх вэ. Зүгээр ээ, тоох хэрэггүй. Хэн юм? Хурдан ав, хурдан ав. Чухал юм байж магадгүй.

Лин: Би яриадахъя.

Вей: Байна уу? Чи үг хэлгүй хаашаа алга болчихов оо? Аав дуранд орчихоод байхад чи орхиод явчихаж байгаа юм уу? Тэгж болдог юм уу? Ээж утсаар ярихдаа уйлаад байсан. Бэр нь байж ингэж болдог юм уу? байна уу? Юм хэл л дээ.

Лин: Аав хөлөө хугалаад эмнэлэгт хэвтчихсэн байна. Би өрөөнд нь байна.

Вей: Хэзээ тэгсэн юм? Надад эртхэн хэлэхгүй яасан юм?

Гү: Намайг эргээд ирэхэд чамайг миний хамгийн том өрсөлдөгч болно гэж бодсон. Чамтай мэргэжлээрээ нэгийгээ үзнэ гэж бодож байлаа. Лин Шуан, чамд урам хугарч байна. Энэ олон жил, чи юу хийж байсан юм?

Эр: За, жаахан урагшлаарай. Болж байна. Зүүн тийш нь эргүүл. Ухар, ухар, ухар. Удаан. Ухар ухар ухар. За. зогс.

Вей: Баярлалаа.

Эр: Зүгээр ээ. Хажуугийн чинь машин үнэтэй харагдаад л тэр. Зурчихвал та бид хоёр хоёулаа хэцүү юм болно.

Вей: Тийм ээ.

Эр: Эрхэм ээ, би өдөр болгон олон машин хардаг ч, энийг анх удаа л харж байна. Та ямар үнэтэйг нь мэдэх үү?

Вей: Энэ машин... Минийхээс хамаагүй үнэтэй.

Эр: Аан? Таныхаас үнэтэй гэж үү?

****************

Эр: Та хоёр азтай байна. Охин чинь халамжтай, шавь чинь хүртэл сайн хүн байна.

Ээж: Тийм ээ. Гү Шү ч гэсэн амжилттай яваа. Залуухан ч гэсэн Форбес сэтгүүлд бичигдсэн захирал.

Вей: Аав аа.  Бие нь яаж байна?

Аав: Вей Минь, ирээ юу?

 Вей: Өвдөж байна уу?

Аав: Зүгээр ээ. Сүртэй юм биш.

Вей: Ийм том юм болчихоод байхад Лин Шуан бид хоёрт шууд хэлэхгүй яасан юм бэ? Лин Шуантай яриад л мэдлээ шд.

Ээж: Чамд хэлээд нэмэр  байгаа юм уу? Лин Шуан эцэг эхийг чинь хараад завгүй байгаа. Тэрэнд зав байгаа юм уу?

Аав: За. Зүгээр ээ. Зүгээр. Гү Шү ирчихсэн байхад. Гү Шү байхад болно.

Вей: Гү Шү, ийм хурдан дахиад уулзана гэж бодсонгүй. Чамд төвөг удчихлаа.

Гү: Төвөг удаагүй ээ. Ахлах сургуульд байхад Лин багш, эгч хоёрын ачаар би их сургуульд орсон. Ийм үед багшид тусалж, хүндэтгэх нь миний үүрэг.

Вей: Багш, багшийн эхнэр хоёр эцэг эх биш шд. Энэ удаа хэр удах юм?

Гү: Буцаж явахгүй. Энд үлдэхээр шийдсэн.

Ээж: Гадаадад байдаг компаниа яах юм?

Гү: Саяхан зарчихсан. Илүү сайхан боломж олдох байх. Санхүүгийн тал дээр хараат байхаа больсон. Одоо мөнгөнд санаа зоволтгүй болсон. Дуртай юмаа хийхэд болно.

Аав: Би энэ тал дээр Гү Шүг дэмжиж байна. Залуу хүмүүс шинийг эрэлхийлэх хэрэгтэй. Мөнгө мөнгө гээд болохгүй. Тийм биз дээ?

Гү: Багш аа, ингээд баривал эвтэйхэн байх.

Аав: Аан, за.

Вей: Гү Шү яагаад гэнэтхэн эргээд ирээ вэ? Бүтэлгүйтчихсэн юм уу?

Лин: Гү Шү, баярлалаа.

Вей: Тэрнийг байгаа гэж надад хэлэхгүй дээ.

Лин: Хэллээ гээд юу өөрчлөгдөх юм.

Вей: Өөр байлгүй яах юм. Ядаж сэтгэл санааны бэлтгэлтэй байхгүй юу. Тэрний хэлж байгаа үг сэжигтэй санагдахгүй байна уу? Санхүүгийн хараат бус байдлыг хүсдэггүй хэн байгаа юм?  Дуртай ажлаа хийхийг хүсдэггүй хэн байсан юм? Алим хальслаад аав, ээж хоёр чинь өгөөд байсан. Эмнэлгийнхэн тэрнийг хүргэн нь гэж бодох байхдаа. Эхнэр. Эхнэр. Ирчихлээ.

Лин: Яагаад энд зогсчихсон юм?

Вей: Эхлээд буучих. Чи түрүүлээд орж бай. Аятайхан ойлгуулаад хэлчихээрэй. Ээж, аав хоёр хөгширч байгаа. Хөгшин хүмүүст зөөлөн хандвал бүх асуудал шийдэгдэнэ. Шалтгаан нь юу ч байсан хэлэхгүйгээр эмнэлэгт орхиод явах чинь бүдүүлэг биз дээ?

Лин: Чи хаачих гээ вэ?

Вей: Илүү цагаар ажиллана.

Лин: Чиний илүү цаг дандаа цагаа олох юм аа. 

Вей: Тохиролцсон биз дээ? Би гадуур ажлыг, чи гэрийн ажлыг зохицуулна гэж. Ядарч байгааг чинь мэднэ ээ. Би ч гэсэн илүү цагаар ажилламааргүй байна. Компаний ажил дуусахгүй юм байна шд. Тэгсэн ч хийхгүй бол мөнгө авахгүй. Гэр бүлээ хэн тэжээх юм? Би Гуогуо та хоёрыг дутагдах гачигдах юмгүй амьдруулж, хамгаалах гэж л ингэж байна. Орж бай...

Лин: Хамгаалах аа? Заримдаа гэр дотрох шуурга илүү хүчтэй байдгийг чи мэдэхгүй байна.

********************

Лин: Тан халаагаад ирлээ.

Х-аав: Баярлалаа.

Х-ээж: Лин Шуан, аавын чинь хувцасыг солиод тавьчихсан. Тэрийг нэг угаачихаарай.

Ээж: Лин Шуан, чи галзуураа юу? Гэртээ хүүхэд харах гэж ажлаасаа гарч байгаа юм уу? Пингоуг харах хэцүү байвал асрагч авч болно шд. Тэгээд ч болохгүй би эртхэн тэтгэвэртээ гараад хараад өгье.

Лин: Ээж ээ, би удаан бодсон. Карьер бол дараа нь дахиад эхлүүлж болно. Хүүхэд ганц л удаа өснө. Вей Мин бид хоёр хамтдаа гаргасан шийдвэр.

Ээж: Надад хэлээдэх. Энэ хүүхэд ганцхан чинийх  юм уу? Яагаад чи амьдралаа өөрчилж, золиос гаргах ёстой юм? Вей Мин юу золиосолсон юм?

Лин: Золиос гаргах ёстой бол Вей Мин бид хоёрын хэн ч байсан адилхан биз дээ? Ээж ээ, би гуравхан жил л болно. Дээд тал нь гурван жил. Пингуог цэцэрлэгт орчихоор би буцаад ажилдаа орж болно биз дээ?

Аав: Шуан, аав ээж хоёр нь чиний гаргасан шийдвэр дэмжсээр ирсэн. Гэхдээ энэ удаа сайн бодоорой  гэж хэлье. Ээж бид хоёрт чинь олон жил, цаг хугацаа, мөнгөө зориулсан. Юуны төлөө? Чамайг үнэ цэнээ мэдэрч, амжилтанд хүрээсэй гэсэндээ. Юм угааж, хоол хийж, залуу нас, авъяасаа гэрийн ажил хийж, бусдад зарцлагдахын тулд биш юм шүү.

Лин: Хүүхдээ харж, гэр бүлээ жаргалтай байлгах ч гэсэн амжилт шдээ. Гэрийн эзэгтэй нарыг ч гэсэн хүндлэх хэрэгтэй биз дээ.

Ээж: Гэрийн эзэгтэй байх ямар хэцүү, ямар олон золиос гаргадгийг мэддэг болохоороо л чамд санаа зовоод хэлж байна.

Аав: Ээж бид хоёр чинь тэгж үзсэн. Чи тэгж бодож үзсэн үү? Вей Мин та хоёрын дунд ямар нэг юм болбол чи яах вэ? Тийм өдөр ирвэл чи л харамсана.

Лин: Тийм юм болохгүй ээ. Тэгсэн ч гэсэн би энэ шийдвэртээ харамсахгүй... Үнэхээр шударга биш. Ээж болсноос хойш харамсал нүгэл шиг санагдах болж. Харамсахгүй, гаргасан золиос бүр маань үнэ цэнэтэй гэж бодохыг маш их хүсч байна. Гэхдээ гаднаа хичнээн тэгж хэлсэн ч, би өөрийгөө хуурч чадахгүй. Тийм ээ, харамсаж байна. Гэхдээ харамслаа гээд бууж өгнө гэсэн үг биш.

*******************

Лин: Ээж ээ, та өнөөдөр харьж амар. Би аавыг сахия. Вей Миний аав ээж хоёр Наншан руу буццчихсан.

Ээж: Хэрэггүй ээ. Аавд чинь сувилагч хөлслөөд өгчихсөн. Санаа зоволтгүй болсон. 

Лин: Сувилагч олох амархан биш байгаа биз дээ?

Аав: Аан.

Лин: Халуун.

Ээж: Гү Шү тусалсан юм. Тэгээгүй бол мөнгөтэй байгаад ч олж чадахгүй байх.

Лин: Аав аа, ээж ээ. Гү Шү гадны хүн шд. Байнга төвөг удаад байж болохгүй.

Ээж: Гү Шү яахаараа гадны хүн байдаг юм?

Аав: Шуан, чиний хэлж байгааг ойлгож байна. Санаа зоволтгүй. Гү Шүд сувилагч хөлсөлсний мөнгө өгчихсөн. Бас чи өдөржин Гуогуог хараад завгүй. Өдөр болгон завгүй байдаг шд. Тийм биз дээ? Өдөр болгон эмнэлэгт ирэх хэрэггүй. Хөл хамаагүй дээр болсон. Хэд хоногоос гэртээ гарчихна.

Лин: Зүгээр ээ Аа...

Бичиг: Танд захиалга ирлээ. Захиалгаа яаралтай баталгаажуулна уу.

*****************

Эм: Итгэлгүй байна аа. Би зүгээр л нэг дундаж байсан байх аа. Өөр компани байсан бол би тоохгүй байсан.  Панши шдээ. Зөндөө хүн ямар ч хамаагүй аргаар орохыг хүсч байгаа. Над шиг хүнд боломж олдохгүй байх дөө. Удахгүй уулзъя.

Лин: Сая Панши гэхийг чинь сонслоо. Панши ажилтан авч байгаа юм уу?

Эм: Тийм. Эгч ээ, та Паншийг яаж мэддэг юм?

Лин: Манай үеэл Ай Ти салбарт ажилладаг юм. Тэрэнд хэлэх гээд л.

Эм: Аан. Паншин судалгааны төвдөө туслах ажилтан авч байгаа. Тэнд орвол салбарын шилдэг мэргэжилтнүүдтэй ажиллаж, сүүлийн үеийн технологитой танилцах боломжтой. Ховор олдох боломж. Паншигийн судалгааны төвд хоёр жил ажиллачихвал өөр ямарч компанид орох боломжтой гэсэн үг.

*****************  

Эр: Би ирчихлээ.

Эм: Дөрөв хагаст. Дөрөв хагас.

Эр: Ирчихлээ.

Эм: Тийм ээ дөрөв хагаст эхэлнэ.

Эр: Өглөөний мэнд.

Эр: Сайн уу.

Лин: Сайн уу.

Эм: Сайн уу.

Лин: Паншийд очихын тулд аль лифтэнд суух вэ?

Эм: Тэнд байгаа хоёр дахь лифт.

Лин: Баярлалаа.

Эм: За.

Лин: Сайн уу, ярилцлага энд авч байгаа юу?

Эм: Ийшээ орохоор баруун талын эхний хурлын өрөө.

Эр: Саяны хүн сүүлчийнх нь үү?

Эм: Тийм ээ.

Лин: Сайн уу. Судалгааны төвийн туслахын ярилцлагад орох гэсэн юм. Дөнгөж сая мэдсэн болохоор хүсэлт гаргаж чадсангүй. Гэхдээ би товч танилцуулгаа бэлдээд ирсэн.

Эм: Таныг хэн гэдэг вэ?

Лин:Намайг Лин Шуан гэдэг. Бакалавр, мастерын зэргээ хоёуланг нь Жианжоу их сургуульд хамгаалсан. Компьютер, технологийн мэргэжилтэй.

Эм: Таны яриаг тасалчихъя. Та 2015онд төгссөн юм уу?

Лин: Аан. Тийм ээ.

Эм: Судалгааны төвийн туслахын ажилд бид шинэ төгссөн хүмүүсийг авч байгаа. Уучлаарай, та тавьж байгаа шаардлагад тохирохгүй юм байна.

Лин: Би сая сургууль төгсөөгүй ч гэсэн залуу хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллахад бэлэн.

Эр: Уучлаарай.

Эм: Баларсан юм аа. Ичмээр юм. Одоо яах вэ? Уучлаарай. Надад тусалж болох уу? Баярлалаа, баярлалаа баярлалаа.

Лин: Зүгээр ээ, зүгээр.

Эм: Би компаний ажилчдын өмнө аяар танилцуулга хийх ёстой. Та байгаагүй бол би эвгүй байдалд орох байлаа.

Лин: Зүгээр ээ. Хөхүүл үед сүү гоождог л юм. Би хүүхдээ хөхүүлдэг байхдаа гудамжинд хүүхэд уйлахыг сонсоод л сүү гоожчихдог байсан.

Эм: Жирэмсэн байхдаа төрүүлчихвэл болоо гэж боддог байсан. Хүүдээ төрүүлснийхээ дараа л урт аялалын дөнгөж эхлэл гэдгийг мэдсэн. Илүү хэцүү өдрүүд хүлээж байгаа гэж хэн мэдэх вэ дээ.

Лин: Одоо зүгээр ээ.

Эм: Баярлалаа. баярлалаа, баярлалаа.

Эм: Түр хүлээгээрэй.

Эр: Ах аа, найм дээр дарчихгүй юу.

Гү: За.

Эм: Сонссон уу? Шинэ гүйцэтгэх захирлыг  сонгосон гэсэн.

Эр: Хэн болсон гэж байна?

Эм: Гадны хүн. Пу Луиугийн Гү Шү. Манай ерөнхий захирал Гү Шүг  зөвшөөрдөг л юм бол ямар ч хамаагүй болзол тавьж болно гэсэн гэсэн.

Эр: Чамд л гэж хэлэхэд гаднаас ирсэн элитүүдийн тухай зөндөө л сонссон. Ярихаас цаашгүй. Босс ч мөнгөө дэмий үрэх байх даа.

Шу: Гү Шү.

Гү: Хөөх. Хатагтай Шуман намайг өөрийн биеэр угтаж аваад л. Танай компани намайг өндөөр үнэлээд байгаа юм биш үү.

Шу: Олон жил найзууд байсан юм чинь тэр зэргийн юм байлгүй дээ.

Гү: Минийх үү? Баярлалаа.

Шу: Тэгээд ч, над шиг өчүүхэн хүнд арыг маань даах хүн хэрэгтэй байна.

Гү: Хэтэрхий даруу байна шүү.

Шу: Явъя, ерөнхий захирал хүлээж байгаа.

*******************

К: За, төлөө.  Энэ үзэгслэн яармагийн амжилт бүгдэнгийнх нь хичээл зүтгэл шүү. Өнөөдрийн хурлаар...

Жиан: Сайн уу. кофе авъя.

К: Маркетингийн хэлтэсээс жилийн эцсийн нэмэлт цалин ахиу өгнө өө.

Эр: Нээрэн, чи сонссон уу?

Жиан: Фен Кай үзэгслэн яармаг сайн зохион байгуулснаас гадна Пи Ар компаний жилийн төлбөрийн талыг хэмнэсэн гэсэн. Энэ удаа Ерөнхий захирлын анхаарлыг татаж чадсан. Хүн болгон л Фен Кайг дэд захирал болох байх гэж ярьж байна лээ. Харж л байгаарай. Вей дарга  удахгүй хөдлөх байх.

Эр: Таны кофе.

Жиан: Баярлалаа.

Эр: Алив би дахиад хийгээд өгье.

*******************

Лин: Хаана байна аа? Эмнэлгийн гадна хүлээгээд байна. Хурдан ирээрэй. Гарах бичиг  баримтуудыг зохицуулчихлаа.

Ээж: Вей Мин хэзээ ирэх юм?

Лин: Удахгүй байх аа. Сая зурвас явуулсан хариу ирээгүй байна.

Аав: Яарах хэрэггүй ээ.

Вей: Эхнэр, Гэнэтхэн хуралтай болчихлоо. Очиж чадахгүй нь. Уучлаарай, ээж аав хоёрыг таксигаар хүргээд өгчих.

Аав: Аан?

Лин: Аав аа, ээж ээ. Таксигаар явчихъя.

Ээж: Удахгүй ирнэ гээ биз дээ? Мөнгөний гарз.

Лин: Компани дээр хуралтай болчихож. Ирэхгүй.

Аав: Аан.

Ээж: Ёстой нээрээ. Ганц удаа хэрэг болохоор ингэж ч байх гэж. Одоо ингэж их зан гаргаж байгаа юм чинь хэдэн жилийн дараа яах бол?

Аав: Залуу хүн завгүй байлгүй яах юм. Такси дуудах амархан болчихоод байхад. Шуан Шуан, такси дуудчих. Тэгээд харьчихъя. Хүүе.

Гү: Лин багш аа. Эгч ээ.

Аав: Гү Шү, чи энд юу хийж байгаа юм?

Гү: Өнөөдөр завтай байсан болохоор таныг гарахад тусламж хэрэг болж магадгүй гээд хүрээд ирлээ. Оройтчихлоо гэж бодож байлаа.

Ээж: Ирсэн нь сайн боллоо. Харин ч сайн боллоо. Ашгүй.

Аав: Болж байна. Болж байна.

Гү: Энийг авч бай. Би тусалъя.

Ээж: Зөөлөн.

Аав: Зөөлөн...

Ээж: Зөөлөн. Зөөлөн.

Гү: Алив.

Аав: За, одоо тавьж болно. За. За.

****************

Ми: За, бүгд ирчихсэн үү?

Эм: Тийм.

Ми: За. Хоёр мэдэгдэх юм байна. Эхнийх нь... Ирэх амралтын өдөр компаний зүгээс зугаалга зохион байгуулж байгаа. Вей дарга удирдлагуудад энэ жил “гэр бүл” гэсэн сэдвээр хийхийг санал болгосон. Бүгд гэр бүлийнхээ хүнийг авчирч болно, зардлыг нь компаниас даана.

Эр: Нээрэн үү?

Эм: Тийм ээ.

Ми: За хоёр дахь нь. Зарим ажилчид ганц бие болохоор... жишээлбэл Жиан Ши.. Вей меженер тухгүй байвал ирэхгүй байж болно гэсэн. Оронд нь 2800юаниа авах хүсэлт гаргаж болно гэсэн. Бодоод үзээрэй. За. ингээд хэлэх юм дууслаа.

Эр: Ан эгч ээ. Надаа хийгээд өгөөч.

Эм: Хөөе. Сая хурал дээр сонссон биз дээ?

Эр: Тийм ээ. Сонссон.

Эм: Юу гэсэн үг вэ?

Эр: Баг бүрдүүлэх, баг бүрдүүлэх. Юуг хэлдэг вэ? Бүгд хамт явж, нэг нэгнээ мэддэг болж багийн ажиллагааг сайжруулах. Тэгж байхад Вей дарга Жиан Шийг оролцохгүй байж болно гэж хэлсэн байх вэ?

Эм: Өөдгүй юм аа. Хэл дээ. Вей менежерийг яаж уурлуулсан юм бол?

Эр: Мэдэхгүй ээ.

*******************

Гү: Би таныг үүрье.

Ээж: Гү Шү, болох юм уу?

Гү: Зүгээр ээ. Санаа зоволтгүй.

Ээж: Болгоомжтой.

Гү: За.

Ээж: Зүгээр ээ, ээж ээ. Та түрүүлээд явж бай.

Ээж: Чи даах юм уу?  

Гү: Алив, би би би.

Ээж:  Хүнд шүү.

Гү: Өөрийгөө ядраачихлаа. Алив би авъя.

******************

Эм: Яагаад тэгсэн юм бол оо.

Эм: Мэдэхгүй ээ.

Эм: Нэг л юм болж дээ.

Эм: яг үнэн юм уу?

Эм: Үнээн, үнэн.

Эм: Хүмүүсээс асуусан мэдэхгүй байна лээ.

Эм: Ирж байна, ирж байна.

Жиан: Юу болоод ингэж нууцлаад байгаа юм?

Эм: Эгч ээ, та сүүлийн үед хэн нэгнийг уурлуулаагүй биз?

Жиан: Үгүй дээ. Яасан?

Эм: Сүүлийн үед ажил дээр таны тухай яриа гараад байгаа. Олигтой ч яриа биш. Хүмүүс... Таныг Вей менежерийг оролдсон гээд байна лээ. Гэхдээ Вей дарга үнэнч хүн болохоор таны занганд ороогүй гэсэн. Тэгээд ингээд байгаа гэж байна лээ.

Жиан: Чи тэр ярианд итгэж байна уу?

Эм: Юу гэж итгэх юм? Гэхдээ хүмүүсийн юу бодож байгааг мэдэхгүй. Энэ яриа бүр хэтэрч байна. Компаниар нэг яриа гарчихсан байна лээ. Эгч ээ, та хэнийг уурлуулчихсан юм бэ? Ёстой хорон юм аа.

Жиан: Зүгээр ээ, утгагүй яриа. Тоох хэрэггүй.

***************

Вей: Намайг санаа юу?

Жиан: Би яагаад зугаалганд явж болох гэж?

Вей: Гэр бүлийн өдөр. Лин Шуан очино. Чамайг бодсондоо л хол байлгаж байна. Чи явбал тайван байж чадах юм уу?

Жиан: Тэрнийг гарч ирэх болгонд би нуугдах ёстой гэж байгаа юм уу? Би хэзээ дэргэд чинь бардам зогсох юм?

Вей: Бид хоёрын харилцаа зүгээр л шоу. Ийм хоосон юмаар яах юм? Миний зүрх сэтгэл чинийх. Үгэнд ор. Ажилдаа анхаар.

****************

Лин: Яарвал даарна. Тэгж байгаад гэмтвэл уур чинь бүр л хүрнэ.

Жиан: Хэн намайг уурласан гэж байна?

Лин: Илт байна. Нүүрэн дээр чинь ил байна. Аркийн зугаалганд явах юм уу?

Жиан: Тийм уйтгартай юманд явж яах юм.

Лин: Чи явахгүй гэж шийдсэн үү, эсвэл Вей Мин явуулахгүй гэж байна уу?

Жиан: Зугаалгаар явахгүй бол 2800 юань өгнө. Бүгд хуурамч бас олон хүнтэй газар ядаргаатай. Мөнгө сонгосон нь дээр.

Лин: Вей Миний хэлсэн үгэнд итгэж байна уу? Энэ удаа үнэнээ хэлсэн байх л даа. Гэхдээ талыг нь хэлээд, талыг нь нуусан байх. Нэг талаар энэ зугаалгыг ашиглаад сайн нөхөр гэдэгээ харуулах гэсэн байх. Нөгөө талаас болгоомжилж байгаа юм.

Жиан: Юу гэсэн үг вэ?

Лин: Галерейд болсон хэрэг илчлэгдвэл бүгдийг нь чам руу чихнэ. Имижээ аль хэдийн бүрдүүлчихнэ. Тэгвэл хүмүүс Вей Мин шиг сайн хүнийг уруу татсан нууц амрагийг нь бүгд муулна. Чи эсэргүүцэх юм бол чамайг амбицаа биелүүлж чадаагүй болохоор хорссондоо өшөө авч байна гэж бодно. Вей Миний урьдчилан төлөвлөх чадвар аргагүй сайн юм.

Жиан: Бид хоёрын хооронд яс хаях хэрэггүй. Би саналыг чинь хүлээж авахгүй гэж хэлээ биз дээ.

Лин: Чиний сонсох үгүй надад хамагүй. Зүгээр л чамд Вей Мин чамтай удаан орооцолдох хүсэл байхгүй гэж хэлж байна. Чи анзаарсан л байлгүй. Хэлээд өгөх хүн л байхгүй болохоос.

****************

Жиан: Очилоо,очилоо.

Эр: Сайн уу. Жиан Ши мөн үү?

Жиан: Тийм ээ. Би байна.  Би...  баярлалаа.

Вей: Цэцэг авсан уу? Хайр аа, өнөөдөр уучлаарай. Би хариуг нь заавал барина аа. Хайртай шүү.

Гуо: Аав аа, би сайн биш байна. Би энэ юбкийг өмсмөөргүй байна.

Вей: Яасан бэ? Гуогуо ёстой гоё юбка байна шд. Өмсчихсөн чинь гүнж болчихсон байна шд.

Гуо:  Би гүнж биш ээ. Гуогуо бол Хуа Мулан.

Вей: Тиймээ. Хуа Мулан. За юу? Гуогуо өнөөдөр томоотой байгаарай. Аав нь дугуй авч өгнө. За юу? Аан? Амлалт. Хурдан хоолоо идчих. Юмаа бэлдчих. Тэгээд гаръя.

Лин: Гуогуо идэж дуусч байна уу?

Гуо:  Идчихсэн.

Лин: Идээд дуусчихсан? Энэ жаахан сүүгээ уучих. Алив... Сайн охин.

Гуо:  Ээж ээ, зугаалгаар явмааргүй байгаа юм уу?

Лин: Баригдчихлаа. Яасан?

Гуо:  Би ч гэсэн явмааргүй байна. Ээж ээ, хоёулаа ааваас зугтчих уу?

Вей: Гоугоу тоглохоо боль. Удахгүй явна шүү.

Лин: Вей Миний жинхэнэ сэтгэлийг мэдмээр байна уу? Өнөөдөр сайхан боломж.

***************

Эр: Олс татах тэмцээн.

Гуо:  Эхлээд.

Бүгд: Татаарай. Чанга тат. чанга. Чанга. Амжилт. Амжилт. Амжилт.... Гүйгээрэй, гүйгээрэй. Хурдан хурдан. Амжилт. Амжилт амжилт. Амжилт. Амжилт амжилт.

Эр: Хурдлаарай.

Вей: Гуогуо. Гүйгээрэй.

Лин: Гуогуо, амжилт.

Бүгд: Амжилт. Амжилт амжилт. Гүйгээрэй.

Эм: Амжилт.

Ми: Пингуо ёстой эгдүүтэй юм аа.

Эм: Харин тийм. Вей эгч ёстой азтай юм аа.

Лин: Өнөөдөр танай тасгийнхан бүгд ирсэн үү?

Ми: Тийм. Бүгд ирсэн.

Бүгд: Амжилт. Амжилт амжилт. Амжилт. Амжилт амжилт.

Ми: Амжилт. Амжилт.

Лин: Амжилт.

Эр эр эр. Хурдлаарай. Гүйгээд байгаарай. Гүй гүй.

Гуо: Тэнэг юбка. Энийг өмсөөгүй бол би түрүүлэх байсан юм. Аав буруу юбка сонгосноос болж байгаа юм.

Лин: Яасан? Юбка нь тухгүй байна уу? Ээж нь жаахан байж байгаад солиод өгье, за юу?

Вей: Гуогуо, бүх зүйлд заавал түрүүлэх хэрэг байхгүй. Өнөөдөр, анхаарал тавиагүй аавынх нь буруу. Чамайг хөөрхөн харагдуулах гээд л. Эхнэр, Сайн байлаа.

Ми: Вей дарга  аа.

Вей: Аан?

Эр: Вей дарга .

Ми: Гурван хөлтэй уралдаанд нэг баг дутаад байна. Та эхнэртэйгээ орохгүй юм уу?

Эм: Тийм ээ, та хоёр орчих.

Вей: Уралдах уу?

Лин: Өнөөдөр би сайнгүй байна. Чи өөрөө очиж тогло.

Бүгд: Вей дарга . Вей дарга  аа. Вей дарга  аа.

Вей: Зүгээр ээ.

Бүгд: Вей дарга  аа. Вей дарга  аа. Вей дарга  аа.

Вей: Сонс л доо, бүгд дуудаад байна шд.

Бүгд: Вей дарга  аа. Вей дарга  аа. Вей дарга  аа.

Вей: За, алив ээ.

Бүгд: Вей дарга  аа. Вей дарга  аа. Вей дарга  аа. Вей дарга  аа. Вей дарга  аа. Вей дарга  аа.

Вей: За, очилоо.

Бүгд: Тийм ээ. Тоо гүйцчихлээ. Хөлийг нь уяарай. Тийм ээ.

Эм: Гуогуо ээжийгээ дэмжээрэй. Амжилт.

Эр: Хэллээ шүү. Би л лав хар үзэхгүй шүү.

Эр: Мэдээж шдээ.

Бүгд: За за. амжилт. Амжилт.

Вей: Болчихлоо.

Эр: Гурав гэхээр шүү. Гурав гэхээр.

Эр: За, бэлдээд. Нэг...

Эр: Гурав...

Бүгд: Хөөе хөөе хөөе... яаж байна аа?

Бүгд: Амжилт. Амжилт. Амжилт. Амжилт. Амжилт. Амжилт.

Ми: Вей дарга эхнэртэйгээ хөөрхөн байна.

Эр: Битгий бууж өгөөрэй.

Эм: Хурдлаарай.

Эм: Романтик юм аа.

Бүгд: Амжилт. Амжилт.

Эм: Яг болж байна.

Вей: Намайг сэрдээд байгаа юм уу? Би энэ айлын төлөө нохой шиг ажиллаж байна. Чамаас залхаж байна.

Бүгд: Амжилт. Амжилт.

****************

Жиан: Ээж ээ.

Эм: Мөнгө явуулна гэсэн яасан бэ? Хэзээ нааш нь мөнгө явуулах юм?

Жиан: Би байрны түрээсээ төлчихсөн. Мөнгөгүй байгаа.

Эм: Жиан Ши. Жиан Ши, чи компанид олон жил ажилласан. Мөнгөө яачихдаг юм бэ? Дүү чинь чамаас хамаагүй дээр байна. Чамд хэлчихье. Би засварын багийн урьдчилгааг өгчихсөн. Чи мөнгө явуулахгүй бол тэр 20мянган юань эргэж олдохгүй.

Жиан: Мөнгө мөнгө мөнгө. Мөнгөнөөс өөр юм мэддэггүй юм уу? Надад санаа зовж байсан уу? Жианжоуд намайг яаж амьдарч байгаа бол гэж бодож үзсэн үү? Намайг бусдад дээрэлхүүлж байгаа бол уу гэж?

Эм: Юундаа хашгичаад байгаа юм? Хэзээ би чамайг үл тоомсорлосон юм? Чамайг хүнтэй суу гэсэн, чи суусан уу? Эмэгтэй хүн хичнээн амжилт гаргалаа ч, сайн хүнтэй суусан эмэгтэйг гүйцэхгүй гэдэг. Чи одоо хэдтэй билээ? Манай тосгонд чиний насны охидууд аль хэдийн хүүхдээ хөтлөөд явж байна. Чи, голох хэрэггүй. Мөнгөтэй бас Хайг харж хандаж чадахаар айл бол хангалттай. 

Жиан: Юу вэ? Би та нарыг тэжээгээд болохгүй, хүнтэй суусан ч гэсэн та нарт мөнгө өгөх ёстой юм уу?

Эм: Би чиний төлөө л хэлж байна. Эрэгтэй хүнд найдаж болохгүй. Одоо чи залуухан, хөөрхөн байна. Хөгшрөөд үрчийчихвэл чамайг хэн тоох юм? Тэгвэл чамайг гэх хүн бид нараас өөр олдохгүй.

Лин: Вей Миний хэлсэн үгэнд итгэж байна уу? Вей Минд чамтай удаан орооцолдох бодол байхгүй гэж хэлж байна. Нэг талаар энэ зугаалгыг ашиглаад сайн нөхөр гэдэгээ харуулах гэсэн байх. Нөгөө талаас болгоомжилж байгаа юм.

Жиан: Лин Шуаны хэлдэг үнэн. Өнөөдөр Вей Миний жинхэнэ бодлыг шалгахад яг тохирно.

***************

Гуо:  Ээж ээ.

Лин: Аан?

Гуо:  Энэ даашинзыг өмсмөөргүй байна. Загатнаад байна. Өмсмөөргүй байна.

Вей: Гуогуо, охидууд гүнжийн даашинзтай бол хамгийн хөөрхөн харагдана. 

Гуо:  Өмсмөөргүй байна. Өмсмөөргүй байна.

Лин: Гуо гуо, ээж нь тос түрхээд өгье. Тэгвэл загатнахаа больчихно. За юу? Энэ мөн үү? Жаахан тос түрхчихье.

Вей: Эхнэр, Хурдлаарай. Хүмүүс хүлээлгээд байж болохгүй. Гуогуо, хурдлаарай.

Гуо:  За. ойлголоо.

Лин: Гуогуо, тэнд очоод жаахан байж байгаад, ээжтэйгээ эргээд ирье. За юу?

Гуо:  За.

Лин: Одоо Гуогуо  дуртай зурагтай шархын лентийг сонгоорой. Аль нь гоё байна?

Гуо:  Энэ шар нь гоё байна. Танилцуулъя. Энэ миний эхнэр Лин Шуан. Лин Шуан, энэ манай техникийн хэлтсийн дарга  Чен.

Лин: Сайн байна уу.

Эр: Сайн байна уу. Вей дарга  таныг байнга ярьдаг юм. Одоо л танилцах боломж олдож байна. Энэ миний эхнэр Шаншан.

Вей: сайн уу, сайн уу.

Лин: Сайн уу.

Эм: Танай охин манай хүүхэдтэй ойролцоо настай юм байна.

Эм: Вей дарга аа, хамт зурагаа авахуулъя.

Вей: Тэгье. Хамт зурагаа авахуулъя. Одоо манай хэлтсийнхэн дээр очъё. Болгоомжтой яваарай. Шат байна. Гуогуо болгоомжтой яваарай.

Эр: Вей дарга аа.

Вей: Сайн уу сайн уу. сайн уу. Тийшээ явъя. Алив, манай хэлтсийн шилдэгүүд.

Эм: Алив.

Эм: Бэр эгч ээ.

Вей: Бүгд гэрийнхэнтэйгээ ирсэн биз дэ?

Эр эм: Тийм ээ.

Вей: Таатай байна. Таатай байна. Гуогуо эгч нартай мэндлэхгүй юм уу?

Гуо: Эгч ээ, сайн уу.

Ми: Гуогуо ёстой томоотой юм аа.

К: Вей дарга  аа. Нэг тулгачихъя. Сайн уу, бэр эгч ээ.

Эр: Сайн байна уу.

Вей: Чи ганцаараа ирсэнх юм уу?

К: Би угаасаа л ганц бие шд.

Вей: Гуогуо ясан бэ?

Эм: Вей дарга  аа, хамт зурагаа авахуулъя.

Вей: Тэгье, Бүгдээрээ хамт авахуулъя. Бүгдийг нь дуудчих. Гуогуо, зурагаа авахуулъя. За юу? Алив.

Эм: Баярлалаа.

Вей: Явъя. Тийшээ урагшаа очих уу?

Гуо:  Аав аа, загатнаад байна.

Вей: Яасан бэ, Гуогуо? Хаана загатнаад байна Гуогуо дахиад жаахан тэсчих. Өнөөдөр аавынх нь чухал өдөр. Дахиад жаахан тэсчих тэгэх үү? Окей?

Лин: Вей Мин, одоо болох байх. Гуогуо бид хоёр өрөөндөө очилоо.

Вей: Нэгэнт ирчихээд, одоо явчихаж болохгүй шд. Ядарч байгааг чинь ойлгож байна. Юу болсон юм?

Лин: Гоугоу өдөржин тухгүй байлаа.

Вей: Дахиад жаахан л.

Зах: Вей Мин.

Вей: Шиао дарга аа. Ийм хувцас өмсчихсөн чинь таныг таньсангүй. Манай эхнэр.

Лин: Сайн байна уу.

Шиао: Сайн уу.

Вей: Гуогуо Шиао ахтайгаа мэндлээрэй.

Гуо:  Шиао ах аа, сайн уу.

Шиао: Сайн уу.

Вей: Вей эгч яасан?

К: Лин дарга аа. Дэд захирлын асуудлыг хурдан шийдсэн нь дээр байх. Хүмүүс тааваг дэвшүүлээд байгаа.

Вей: Би очиж мэндэлчихээд ирье.

Шиао: Тэг ээ.

К: Хурдан шийдэгдчихвэл хүмүүс ч гэсэн ажлаа тайван хийнэ.

Зах: Фен Кай.

К:За.

Зах: Бид нар чиний чадварыг харж байгаа. Чиний юм бол чиний л юм. Яарах хэрэггүй.

К: За.

Вей: Лин захирал аа. Энэ манай эхнэр Лин Шуан.

Зах:. Сайн байна уу.

Вей:  Энэ манай охин Пингуо. Лин ахтайгаа мэндлээрэй.

Гуо: Лин ах аа, сайн уу.

Зах: Бяцхан Пингуо. Яасан ч хөөрхөн юм. Манайд ч гэсэн жаахан охин байгаа. Чи хамт тоглох уу?

Гуо: Тэгье. Би охидуудтай тоглох дуртай.

Зах: Хөөрхөн гэдэг нь.

В: Сайхан гэр бүл бол амжилтын үндэс гэж ярьдаг. Вей дарга  аа, үнэхээр азтай юм аа.

Вей: Тийм ээ. Сайн эхнэртэй болсон нь миний аз.

К: Вей дарга хүн болгоны атаархлыг төрүүлж байна шүү.

Вей: Юун атаархал вэ? Алив. Нэг тулгачихъя.

Лин:  Гуогуо, нааш ир. Яасан байна? Ээж нь хараадахъя. Энд үү? Алив...

Эм: Тэрийг хар даа.

Ми: Гуогуо. Яасан бэ?  Бэр эгч ээ, би хараадахъя. Хувцас нь загатнуулаад байна уу?

В: Сайхан гэр бүл бол амжилтын үндэс гэж ярьдаг. Вей дарга  их азтай юм аа.

Вей: Тийм ээ. Сайн эхнэртэй болсон нь миний аз. 

К: Вей дарга  аа э, тэр танай хэлтсийн Жиан Ши биш үү? Гоёлын даашинз өмсчихсөн чинь хөөрхөн болчихож.

Лин: Тэр бас танай хэлтсийнх үү?

Ми: Тийм ээ.

Лин: Яагаад одоо ирж байгаа юм бол?

Ми: Мэдэхгүй ээ. Вей дарга ирээд хэрэггүй гэж хэлсэн шд. Хүмүүс гэр бүлтэйгээ ирнэ гээд байхад. Яагаад ойлгодоггүй байна аа.

Лин: Вей дарга ирээд хэрэггүй гэсэн юм уу?

Ми: Тийм. Вей менежер...

Вей: Жиан Ши ирсэн нь болж. Бүгд нэг дор ажилладаг хүмүүс юм чинь нэг нэгнээ мэддэг болох хэрэгтэй.

Лин: Аан, нэг дор  ажилладаг гэсэн үү?

Вей: Өлсөж байгаа байх. Явж юм идье.

Лин: Өлсөхгүй байна.

Жиан: Вей эзэгтэй. Анх удаа уулзаж байна. Тусалж дэмжиж байгаарай.

Лин: Би Лин Шуан гэж дуудуулах дуртай. Чамайг хэн гэдэг вэ?

Жиан: Намайг Жиан Ши гэдэг. Заримдаа ажлынхан маань Англи нэрээр маань дууддаг юм. Камилия.

Лин: Камилия? Цэцэгний нэр байх аа? Нээрэн, энэ нэр чамд таалагддаг байсныг саначихлаа.

Вей: Тийм үү? Эндүүрсэн байх.

Лин: тийм юм бол уу.

***************

Вей:   Чи юугаа хийгээд байгаа юм?

Жиан: Би ажлын зугаалганд ирсэн.

Вей:   Манай эхнэр ирэхийг мэдэж байсан байж. Юу хийгээд байгаа юм?

Жиан: Эхнэрт чинь бид хоёрын тухай мэдэгдэх гэсэн юм. Бүгдэд нь мэдэгдмээр байна. Гэр бүлдээ үнэнч эрэгтэй ажил дээрээ араар нь тавьдагийг.

Вей:   Солиороо юу? Намайг сүйтгээд чи юу олж долоох юм?

Жиан: Тийм ээ, би солиорсон. Гэхдээ чамайг сүйтгэх гээгүй. Вей Мин, би чамд хайртай. Би дахиад ганц ч өдөр ингэж амьдарч чадахгүй. Би чамайг өөр хүнтэй хуваалцмааргүй байна.

Вей:   Хайр аа? Би яагаад чамд итгэх ёстой юм?

Жиан: Яасан? Надад чамайг хайрлах эрх ч байхгүй юу?

Вей:   Жиан Ши. Чи солиорсон байна. Солиорчихож. Сайн сонс. Чамд анхааруулчихъя. Энэ мөчөөс, чи бид хоёрын тоглоом дууссан.

8-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home