Alliance-7
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 45мин
Нэмэгдсэн дүр:
Си: эм, Си И өмгөөлөгч
Жиан: Өглөөний мэнд.
Эм: Жиан Ши.
Жиан: Аан?
Эм: Хоцорсон болохоор гарын үсэгээ зураарай.
Жиан: Гураван секунд шдээ.
Эм: Гурван секунд байсан ч хоцорсон.
Эм2: Уучлаарай.
Эм: Яах ч арга алга.
Жиан: Гарын үсэгээ зур.
Эм2: Би дахиад хоцорчихож байгаа юм уу?
Эм эм: Аанхан.
Вей: Орой уулздаг газраа уулзъя.
Эр: Ойлголоо.
Вей: Наадах чинь юу билээ?
Ми: Вей дарга шинэ улирлын зах зээлийн судалгаа, судалгааны материал аваад ир гэж байна.
Жиан: Ойлголоо.
Вей: Ор.
Жиан: Вей дарга аа, таны асуусан материал.
Вей: Уурласаар л байна уу?
Жиан: Шинэ дүрдээ дасаагүй байна. Ядаж дасах хугацаа өгөх хэрэгтэй шд. Тийм биз дээ?
Вей: Чи, залуу байна. Сайн ажлыг, сайн удирдах хэрэгтэй. Ихэвчлэн, сайн хүнийг дагах нь зорилгогүй хүчилсэнээс илүү дээр.
Жиан: Би энд багшаас суралцаж байгаа байх аа? Амралтын өдөр үзэгслэн гарна гэсэн. Сонирхох үгүйг чинь мэдэхгүй.
Вей: Үзэгслэн? Чи хэзээнээс үзэгслэн сонирхдог болоо ву?
Жиан: Дургүй бол хэрэггүй. Би өөр хүн урьчихна.
Вей: Байз. Тэр чамаас шалтгаална.
***************
Лин: Товчоор хэлбэл бид Вей Миний гэмийг ашиглан зорилгодоо хүрнэ. Энэ бүгд дууссаны дараа би чамд 20%-ийг нь өгье. 10мянган юань гэсэн үг.
Жиан: Вей Мин далдуур авдаг мөнгөтэйгөө нийлээд жилд хэдийг олдогийг мэдэх үү? Эхнэр нь байж надтай тохиролцохыг хүсэ юу?
Лин: Мэднэ ээ. Гэхдээ надад шууд ашиг хамаагүй. Надад охиноо халамжлах эрх бас бидний ирээдүй чухал.
Жиан: 10мянга хэтэрхий бага байна. Миний зарлагыг ч нөхөж дийлэхгүй. Жүжиг тавих юм бол аль болох бодитой хийе. Надад бодсон зохиол байна. Хийж зүрхлэх үү? Намайг алгад. Тэгээд дараа нь надад нэмээд 40мянгыг өг.
Лин: Би хүч хэрэглэх дургүй.
Жиан: Намайг үзэн ядахгүй байна уу?
Лин: Чи юу гэж бодож байна?
Жиан: Тийм. Үгүй гэж үү? Гэхдээ миний бодлоор... гарын гарз гэж бодож байгаа.
Лин: Сайн мэдэж байх шив.
Жиан: Намайг үзэн ядсан ч, үгүй ч, уураа гаргах боломж.
*****************
Жиан: Маргааш 2цагт. Орчин үеийн урлагийн музей. Өөрийгөө хэтэрхий өндрөөр үнэлээд байна. Гэхдээ ааш зан чинь бусдад таалагддаггүй байх гэж бодож байсан уу?
Лин: Тэр талаар би чамаас өөр. Би нэр хүндээ боддог.
Жиан: Нэр хүнд, харагдах байдал, энэ бүгд байлаа гээд яах юм? Унаж байгаа хүнийг хэн ч анзаарч харахгүй.
Лин: Юу хэлэхийг хүсээ вэ?
Жиан: Буруугаар ойлгох хэрэггүй. Өөрийг чинь дооглоогүй. Гэхдээ энэ тоомжиргүй байдлаас чинь болоод хайр чинь бүтэлгүйтсэн гэж бодохгүй байна уу? Гэрлэлт тогтвортой байх ёстой. Хайр алдаа, оноогоор дүүрэн. Эрчүүдийн бодол маш энгийн байдаг. Намайг үзэн ядаж ч чадахгүй байхад... Вей Мин яаж өөрт нь хайртай гэж итгэх юм? Яаж гэмших болж байна?
Лин: Яаж алгадах вэ?
***************
Вей: Яагаад гэнэтхэн урлаг сонирхоод байгаа юм?
Жиан: Мэддэггүй юм уу. Захирлууд, баян эхнэрүүд брэндийн бараа худалдаж авахаас илүү урлагийн бүтээл худалдаж авдаг болсон.
Вей: Хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Алдартай уран бүтээлчдийн бүтэл хэдэн жилийн дараа хэд дахин үнэтэй болно. Үзэж дууссан уу? явъя.
Жиан: Хөөе. Дахиад жаахан үзье. Сонирхолтой шд. Явъя.
Вей: Үзэж дуусаагүй юу? Гэнэтхэн яагаад байгаа юм? Ингэе. Би интернэтэд тавих зураг аваад өгье. Алив...
Жиан: Надад амалсан шд. Өнөөдөр... миний хүссэнийг хийнэ гэж амалсан.
Вей: За яах вэ. Юу хараа вэ?
Жиан: Тэр зургийг харж байна. Тэнд очиж харъя.
Вей: Харж дуусав уу? Явъя. Би Франц хоолоор дайлъя.
Жиан: Нн...
Вей: Юун ннн гээд байгаа юм? Чамайг явахгүй бол би явлаа.
Лин: Вей Мин.
Вей: Лин Шуан.
Лин: Завхай амьтан. Тэр эмэгтэй хэн юм?
Вей: Зүгээр л нэг сайн мэдэхгүй танил.
Лин: Зүгээр нэг танил гэнэ ээ? Хамт ажилладаг хүн биш үү?
Вей: Юу гэж хамт ажилладаг хүн байх юм? Манай хэлтэст хэдэн хүн ажилладгийг чи мэднэ биз дээ? Чи эртээд кофе тараахдаа тэрийг харсан уу? Одоо хүн болгон намайг ажиглаж байгаа. Дэд дарга болох хамгийн чухал үе ирчихээд...
Лин: Хангалттай, дуугаа тат. Шалтаг хэлэхээ боль. Тэр чамд хайргүй, надад ч бас. Ганцхан өөртөө л хайртай. Тэгээд ч чи энэ боломжийг ашиглаад Вей Мин чамд хайртай үгүйг мэдэж болно.
Вей: Эхнэр... одоо юу ч хэлсэн надад итгэхгүйг чинь мэдэж байна. Яаж ч байсан, энэ миний буруу. Уучлаарай. Намайг уучилчих. Энийг бүгдийг нь мартчихъя, тэгэх үү?
Лин: Намайг яагаад энд ирснийг асуухгүй юм уу?
Вей: Үзэгслэн үзэхээр ирээгүй юм уу?
Лин: Үгүй. Энд ойрхон хоккейн клуб байдаг юм. Жианжоуд байдаг хамгийн сайн Орос дасгалжуулагчтай.
Вей: Ойлголоо. Гуогуо хоккей сурахыг хүсч байгаа биз дээ? Би төлбөрийг нь төлчихье. Би хүүхэд та хоёрын төлөө л мөнгө олж байгаа. Шилжүүлчихлээ. Гэртээ харъя... Би гэрийн хэрэглээний мөнгө шилжүүлчихлээ. Хүрэхээргүй бол надад хэлээрэй. Ээж, аав хоёртой уулзахаар тайлбарлаад хэлчихээрэй. Намайг гэрээнд гарын үсэг зурах гэж байгаа гээд.
Лин: За. Эхнэр. Хуримын бөгж чинь яагаа вэ?
Вей: Мэдэхгүй ээ. Хэд хоног хайгаад олохгүй байна. Алга болгочихсон байх.
Лин: Сайн хайгаад үз. Хайгаад олдохгүй бол би шинийг авч өгье.
Бичиг: орлого: 100мянган юань.
Си: Хэцүү байгааг чинь ойлгож байна. Гэхдээ хүүхдийнхээ ирээдүй, бас асран халамжлах эрхийг бодох хэрэгтэй. Нуусан хөрөнгийг нь буцааж авах бүх боломжийг ашигла. Тэр хөрөнгө чинийх байх ёстой гэдгийг битгий март.
********************
Аав: Очилоо. Шуан Шуан ирчихэв үү.
Лин: Аав аа. Гуо Гуо хаана байна?
Аав: Ээжид чинь тусал байгаа.
Гуо: Эмээ, хар даа.
Лин: Бүр үймүүлж байгаа байлгүй.
Ээж: Эмээдээ тусалдаг болсон байна шүү. Гуо Гуо, аав ээж хоёр нь муудалцаа юу? Аав нь гэртээ оройтож ирж байна уу? Аав нь яагаад өвөө, эмээ хоёр дээр нь ирээгүй юм?
Лин: Гуо Гуо.
Гуо: Ээж ээ.
Лин: Тусалж байгаа юм уу?
Гуо: Аан.
Лин: Ээж ээ. Асуух юм байгаа бол надаас асуу л даа. Хүүхдээс дэмий юм асуух хэрэггүй.
Ээж: Чамаас уу? Чи үнэнээ хэлэх үү? Чамайг хэлдэггүй болохоор л Гуо Гуогоос асууж байгаа юм шд. Үнэнийг хэлэхэд Гуо Гуо том болоод чам шиг юу ч хэлэхгүй бүх юмаа дотроо хадгалаад байвал ээж нь байж чи санаа зовохгүй гэж үү?
Аав: Би бүгдийг нь сонслоо. Хүүхэд дөнгөж ирж байхад л үглээд унах юм. Болно болно,хурдан хоолоо хий.
Ээж: Гуо Гуо явъя. Эмээтэйгээ хоолоо хийе.
Гуо: За.
Ээж: Нааш ир.
Аав: Нааш ир, Гуо гуо. Өвөөтэйгөө гараа угаая.
*******************
Гуо: Ээж ээ. Ээж ээ.
Лин: Аан?
Гуо: Өчигдөр цэцэрлэгээс алга болсон цагаан туулай өнөөдөр хүрээд ирсэн.
Лин: Аан.
Гуо: Гэтэл саарал нь алга болчихсон. Яан багш гадуур тоглохоор яваад үсээ халтар болгочихсон гэсэн. Гэхдээ би тэр туулай мөн гэдгийг мэдэж байгаа.
Лин: Хүмүүсийн хоорондын харилцааны хэзээ ч тасрахгүй харилцаа нь эцэг эх, хүүхдийн харилцаа байх. Ямар ч боломжгүй болохоор итгэлтэй байдаг. Тэгсэн ч гэсэн заримдаа холдон одохоос аргагүй болдог. Би хэзээнээс ээж, аавтайгаа муу юмаа биш, зөвхөн сайн зүйлээ хуваалцдаг болсон юм бол? Магадгүй зөрүүдэлсээр нөхөрт гарсанаас хойш байх. Эсвэл өөрийнхөө алдаатай нүүр тулахаас айдаг болсоноос хойш.
Гуо: Ээж ээ, ээж ээ.
Лин: Аан?
Гуо: Ээж ээ. Эмээ буруу хэлсэн. Би том болсон ч гэсэн би бүгдийг нь ээждээ хэлж байна аа.
Лин: Сайн охин.
*****************
Хай: Өнөөдөр эрт ирж байх чинь. Угаачихна аа. Угаачихна. Би идчихсэн. Яачихсан юм бол?
Вей: Маргааш ажилдаа ирэх хэрэггүй. Хүний нүүр харах аргагүй болно. Чөлөө авах хүсэлт гарга. Гурав хоногийн гаргачих, би гарын үсэг зурна.
Хай: Юу вэ? Яачихав аа? Бусад айл тогтой байхад яагаад манайх тасарчихав аа? Эгч ээ, тогныхоо мөнгийг төлөхөө мартчихсан юм уу? Би төлбөрөө хий гэж хэлсэн шд. Тэгэхгүй бол ингээд тог тасалж байгаа юм. Азаар ажлаа хадгалсан нь болж. Та мөнгөтэй болно гээд байсан биз дээ? Хэд хонож байхад мөнгөө аваагүй юм уу? Танд итгэх арга алга. Вай Фай ч тасарчихаж.
*********************
Лин: Маргааш завтай юу?
Жиан: Битгий бултчихаарай.
Лин: Би Вей Мин, Жиан Ши хоёрын хамт байгааг хараад Вей Мин бид хоёрын гэрлэлтийг аврах боломжгүйг ойлгосон. Харилцаа зөвхөн хайран дээр тогтдоггүй. Гэрлэлт бол хамтдаа өсч, хэн хэнийх нь хичээл зүтгэл. Гэрийн эзэгтэй ч бай, карьер хөөдөг эмэгтэй ч бай... Тэдний үнэлдэг зүйл өөрчлөгдвөл ойлголцохоо больж, тэр харилцаа богино насалдаг. Вей Мин бид хоёрын хурим салаа замын эхэнд ирээд байна.
******************
Жиан: Вей Минийг охиноо хоккей тоглуулна гэж санасангүй.
Лин: Тэрний зөвшөөрөх үгүй чухал биш. Анх удаа хүн алгадаж байгаа болохоор надад туршлага байхгүй. Хэтрүүлчихсэн байж магадгүй. Уучлаарай.
Жиан: Зүгээр ээ. Тийм чанга байгаагүй.
Лин: Миний амалсан мөнгө.
Жиан: За. Ингээд бид тэнцлээ.
Лин: Вей Мин надад чиний тухай юу гэж ярьсныг мэдмээр байна уу?
Вей: Тэр зүгээр л нэг танил. Өмнө нь надтай хэдэн удаа холбоо барьж байсан юм. Юу хэрэгтэйг нь асуухаар юм хэлэхгүй дүлэгнээд байсан. Би юу хүсээд байгааг нь асуух гэж ирсэн юм. Уулзав уу, үгүй юу над руу дайраад байсан. Чи яг тэр үед хүрээд ирсэн.
Жиан: Сонирхол алга. Энэ явдал дахиад давтагдахгүй. Ирээдүйд чамд төвөг удахгүй. надад ч бас төвөг удах хэрэггүй. Өөр өөрсдийн чадвараар явъя, нэг нэгэндээ өргүй болсон.
Лин: Тийм итгэлтэй байх хэрэггүй.
Жиан: За яах вэ. Дураараа л бол.
**************
Ми: Хэвлээд дуусахаар нь надад өгчих.
Жиан: Яасан гэж?
Ми: Вей меженер шинэ улирлын зах зээлийн судалгааг намайг хариуц гэсэн. Тэрэнд хэлэх шаардлагагүй. Вей дарга чамайг чамайг харахыг хүсэхгүй байгаа болохоор энд шилжүүлснийг чи ч гэсэн мэдэж байгаа. Өөрийгөө хуурч яах гээ вэ? Болгоомжтой бай. Ингэж байгаад ажилгүй болов.
******************
К: Жиан Ши. Хэд хоног хараагүй байсан чинь чи бүр гэрэлтэж байна шд.
Жиан: Баярлалаа.
К: Чи гурав хоногийн чөлөө аваад, компанид мэдэгдэлгүй шинэ ажил хайгаа юу?
Жиан: Фен, дарга аа.
К: Аан?
Жиан: Цуу яриа тараах хэрэггүй.
К: Зөвлөхийн ажил чинь үнэндээ тушаал буруулсан хэрэг гэдгийг бүгд мэдэж байгаа. Вей Мин ингэж байхад чамд юм бодогдохгүй байна уу?
Жиан: Миний хийж байгаа ажил биед амар бас ажил багатай. Өмнөх шигээ өндөр цалин авахгүй байгаа ч, дарамт байхгүй. Фан Жоугийн ухаалаг удирдлаган дор нөхөрсөн, сайхан сэтгэлтэй хүмүүсээр хүрээлүүлээд халуун дулаан сайхан байна. Чи ажлаасаа гарсан ч, би гарахгүй.
К: Тэгвэл чи Вей Минд үнэнч байх нь ээ.
Жиан: Байз.
К: Юу вэ? Чиний үнэнч зан үнэлэхгүй байгаа юм биш үү. Дараагийнхыг нь хүлээхээс.
****************
Вей: Аяар, тасгийнхаа хүмүүст хуралтай гэж хэлээрэй.
Ми: За.
Эр: Нээрэн юм уу?
Эм: Жиан Ши баян найз залуутай болсон юм бол уу? Өдөр болгон бэлэг, цэцэг явуулаад л.
Эм2: Яагаад бэлэг ирээд байгаа юм бол гэж гайхаж байсан юм.
Эм: Харин тийм.
Эм2: Аргагүй юм байна.
Ми: Амаа мэд.
Эм: Вей дарга аа.
Вей: Мин Шүэ.
Ми: Аан?
Вей: Стратеги төлөвлөлтийн тасгийн ажилчдыг ч гэсэн цуглуулчих.
Ми: Ойлголоо. Шиан Яан. Тасгийнхаа даргыг дуудчих, хуралтай. Хуралдаа.
Эр: Хуралдаа.
Эр: Хуралдаа.
Вей: Энэ удаагийн хурлаар Старшайн төслийг ярина. Стратеги төлөвлөлтийн тасгийнхан онлайн бас оффлайн байдлаар Старшайны бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийн анхаарлыг татах эхний ээлжийн шинэ аргуудыг бодож олох хэрэгтэй. Өнөөдөр Старшайны Фан дарга надтай уулзалтын талаар ярилцана. Жиан Ши, чи хамт яв. Старшайнтай хэлэлцээр хийхийг чи хариуцаж байсан. Дээр нь Фан дарга та хоёр хуучны танилууд.
Ми: Вей дарга аа. Жиан Ши Стратеги төлөвлөлтийнх болохоор явахад тохиромжгүй байх.
Вей: Ми Шүэгийн хэлдэг зөв. Би явах хэрэггүй байх. Тэгээд ч, би өнөө орой үйлчлүүлэгчтэй уулзахаар төлөвлөчихсөн.
Эр: Вей дарга аа, тэгвэл манай тасаг Стратеги төлөвлөлтийн багтай яаж хамтарч ажиллавал дээр вэ?
Вей: Энэ талаар, миний бодол... Яасан?
Жиан: Вей дарга аа, уучлаарай. Үйлчлүүлэгч маань ирчихсэн болохоор би явахгүй бол болохгүй нь.
Вей: Тэгвэл яв яв.
Жиан: За.
Эр: Вей дарга аа, тэгвэл бид яавал дээр вэ?
Ми: Вей дарга аа, би өнөөдөр завтай. Би хамт явах уу?
Вей: Харж байж болъё.
******************
Вей: Чи энд юу хийж байгаа юм?
Жиан: Жолоочийг чинь би буцаачихсан. Би хүргээд өгье. Явъя. Жаахан алхаад сэргэ. Салхилчихаад гэртээ харь. Тэгвэл тэр уурлахгүй.
Вей: Баян найз залуугаа орхичихож байгаа юм уу?
Жиан: Тэр сайн хүн. Би л өөрийгөө зовоож байна. Надад баян бас амбицтай чи илүү таалагддаг.
Вей: Авах боломжгүй юм улам их хүсэл төрүүлдэг. Хүн ч ялгаагүй.
Жиан: За за, ойлголоо. Энэ арга чамайг хуурч чадахгүйг мэдэж байсан. Үнэнээ хэлье. Өөр хүн байхгүй. Үргэлж чи байсан.
Вей: Би ойлгохгүй байна. Надаар хардуулах гэж ингэж их хичээж, мөнгөө үрэх хэрэг байна уу?
Жиан: Май. Эхлээд хэл дээ. Хардсан уу?
Вей: Өчүүхэн заль. Ухаалаг биш үр дүнтэй. Ганцхан энэ удаа. Дахиад болохгүй. Би далдуур заль хэрэглэдэг хүмүүст дургүй.
Жиан: Ойлголоо.
****************
Хай: Хэн бэ? Хүргэлт бол сагсанд хийгээд үлдээчих. Хаалганы дэргэдэх сагс. Баярлалаа.
Эр: Сайн байна уу. Хүргэлт биш ээ. Шен Руй архитектур инженийрин менежмент компаниас ярьж байна. Манай компаний борлуулалтын хэлтэст өргөдөл гаргасан байсан. Өнөөдөр хоёр цагт ирж ярилцлагад ороорой гэж хэлэх гэсэн юм.
Хай: Ямар инженерчлэл ээ? Би ажилд орох хүсэлт гаргаагүй шд.
Жиан: Жиан Хай, утсаа өгч бай.
Эр: Тэгвэл...
Жиан: Сайн байна уу.
Эр: Сайн байна уу.
Жиан: Би байгаа юм.
Эр: Аан.
Жиан: Би хүсэлт гаргасан юм.
Эр: Өнөөдөр хоёр цагаас шүү.
Жиан: Хоёр цагаас уу?
Эр: Тийм ээ.
Жиан: За, за. Их баярлалаа.
Эр: Зүгээр ээ, зүгээр.
Хай: Юу вэ?
Жиан: Би хүсэлт гаргасан юм.
Хай: Эгч ээ, юу болоод байгаа юм? Хүний өмнөөс хүсэлт гаргадаг гэж анх удаа л сонсож байна. Тийм байсан ч, энэ одоо ямар компани вэ? Энэ... Ийм нэртэй компани сонсож байгаа юм байна. Хууль ёсных мөн юм уу? Би ажтилд орвол ирээдүйтэй юм уу?
Жиан: Компани ирээдүйгүй бол, гэртээ юу ч хийхгүй цаг үрж хэвтээд ирээдүй юм уу?
Хай: Би хэзээ цаг үрсэн юм? Та харахгүй байна уу? Би өдөр болгон гэртээ бизнесийнхээ санаан дээр ажиллаж байгаа.
Жиан: Чи юу? Бизнес ээ? Инээд хүргэхээ боль, Жиан Хай. Чи сургуулиа төгсөөд жил болж байгаа байха аа? Чи ганц өдөр ажил хийж, ганц зоос олсон уу? Алхаж ч чадахгүй байж гүйх тухай бодоод л. Чамд хэлчихье. Энэ хорвоод чамаас илүү, илүү хөдөлмөрч бас чамаас хараагүй даруухан хүн зөндөө байгаа. Хурдан баян болох боломж байсан ч чамд лав олдохгүй. Ойлгов уу?
Хай: Үглэхээ боль л доо, үглэхээ боль. Хар үүрээр тарни уншиж байгаа лам шиг л байх юм. Бла бла бла гээд л.
Жиан: Би хүссэндээ үглээ юу? Гайгүй байлгүй. Бизнес эхлүүлнэ гэсэн үү? За алив алив. Өнөөдөр чамаас асуучихъя. Надад хэлээдэх. Бизнес эхлүүлнэ гэсэн үү? Тэгвэл мөнгө хэрэгтэй. Чамд хөрөнгө байгаа юм уу?
Хай: Би мөнгөгүй гэдэгээ мэдэж байна. Тэгсэн ч гэсэн намайг шууд ингээд компанид өгчихөж болохгүй шд. Тэгж болдог юм уу? Итгэж болох юм уу? Тийм компани байдаг юм уу? Хуурамч компани байвал яах юм? Тэгээд ч би... би... би... ийм авъяастай байж, тэнд зэврэхийн л нэмэр шд.
Жиан: Тэд нар луйварчид гэж үү? Сайн сонс. Бултах гэж оролдох хэрэггүй. Өнөөдөр явж ярилцлагад ороорой. Явж ярицлагад орохгүй бол би ээжид ажилгүй гэрт сууж байгааг чинь хэлнэ.
Хай: Өөд...
Жиан: Юу?
Хай: Явна гэж байна аа. Явна явна. Би явна. Таныг явахаар шүршүүрт орчихоод удахгүй явна.
Жиан: Хаалга нээ.
Хай: За. Яв аа.
Жиан: Явлаа.
Хай: Болгоомжтой яваарай.
Жиан: За.
******************
Эм: Жиан Хай.
Хай: Шу Мен. Уулзалгүй удсан байна.
Эм: Сургууль төгсөөд удаж байхад чи яг хэвээрээ байх шив.
Хай: Тийм ээ.
Эм: Ингэхэд, чи энд ажилладаг юм уу?
Хай: Би оролдоод үзсэн юм.
Эм: Хувцас чинь тохирохгүй байна. Нээрэн, саначихлаа. Чамайг төгссөнөөсөө хойш ажилгүй байгаа гэж сонссон. Эцэг эхээрээ тэжээлгэж байга гэсэн. Тэгээд, ажлын ярилцлагад орохоор ирээ юу?
Хай: Тийм ээ, оролдож үзсэн юм.
Эм: Жиан Хай, чи мэдэх үү? Чамд хоёр жил үрсэндээ би хамгийн их харамсдаг. Чамайг эрт хаясандаа хамгийн их баярладаг. Заримдаа чамайг тэгж хаячихаад гомдоосон байх даа гэж боддог юм. Гэхдээ үнэхээр баяртай байна. Өнөөдөр чамайг хараад зөв шийдвэр гаргасан гэдэгээ ойлголоо. Чи аргагүй л итгэх даах хүн биш байж.
Хай: Шу Мен, ийм байна. Бид хоёр их сургуульд байхаас л харилцаатай байсан. Зарим юмыг ингэж хатуу хэлэх шаардлагагүй.
Эм: Буруу юм хэлчихээ юу? Ингэе. Манай найз залуу улсын Үл хөдлөх хөрөнгийн компаний хүний нөөц хийдэг. Тусламж хэрэгтэй бол би өргөдлийг чинь өгчихье. Гэхдээ улсын компаниуд өндөр шаардлага тавьдаг. Чам шиг хүн архитектор болж чадахгүй л байх. Гэхдээ жолооч, хамгаалалтын ажилчин гээд тиймэрхүү ажил бол болох байх.
Хай: За, баярлалаа. За, би явлаа.
Эм: Хөөе. Хүн тусалъя гэж байхад.
****************
Эм: Сайн байна уу. Тавтай морил. Сайн байна уу.
Лин: Американо авъя.
Эм: За, Американо. Өөр юм авах уу?
Лин: Танайд шар айраг байгаа юу?
Эм: Байгаа.
Лин: Тэгвэл нэгийг өгчих.
Эм: За. Өөр юм авах уу?
Лин: Болсон.
Эм: Нийлээд 75юань. Энд төлбөрөө хийгээрэй. За, түр хүлээгээрэй.
Лин: Май. Энийг уучих.
Хай: Эгч ээ.
Лин: Анх удаа ууж байна уу?
Хай: Тийм ээ.
Лин: Түрүүнийх экс найз охин уу?
Хай: Та харчихсан юм уу?
Лин: Тэр охин... сэтгэгдэл төрүүлсэн.
Хай: Тийм биш ээ. Яагаад тэгж уурлаад байгааг нь би мэдэхгүй л байна. Тэр үед өөрөө л миний араас гүйдэг байсан.
Лин: Магадгүй, чи буулт тохиролцсон гэж бодоод, тэр охин чамайг зүгээр л аясыг нь дагаж байна гэж бодсон байх. Чи өөрөөсөө асуугаад үз. Чи тэрэнд сайн болохоор үерхдэг байсан уу? Миний бодлоор эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай өөрийн гэсэн бодол, хариуцлагатай байх ёстой. Үнэхээр хүсч байга зүйлийнхээ араас тэмцэх хэрэгтэй. Эцэст нь бүтэлгүйтсэн ч гэсэн, харамсаж, бусдыг буруутгах хэрэг гарахгүй. Ойлгож байна уу?
Хай: Тийм ээ. Миний буруу. Би л хэрэггүй амьтан.
Лин: Хэн тэгж байна? Эртээд Жиан Шийг хүргэж өгөхдөө би ширээн дээр чинь төслийн төлөвлөгөөг харсан.
Хай: Тэр үү? Зүгээр л цаг нөхцөөж бичсэн юм. Эгч намайг дандаа хоосон мөрөөдөж байна гэдэг юм.
Лин: Мөрөөдөлтэй байна гэдэг муу юм биш. Хичээж чадах юм бол хүндлүүлэх болно.
Хай: Баярлалаа, эгч ээ. Бага байхын л ээж, эгч хоёр намайг байнга загнадаг байсан. Хэн ч надтай тан шиг том хүнтэй харьцаж байгаа юм шиг ярьж байгаагүй. Тэгвэл та? Танд ямар эрэгтэй таалагддаг вэ?
Лин: Би юу? Би эр хүн сонгохдоо сайн биш. Ярих ч хэрэггүй.
Хай: Сүртэй юм биш. Тийм байсан ч, манай эгчээс лав дээр байх. Төлөө.
*****************
Гуо: Ээж ээ, өвөө утсаа авахгүй байна.
Лин: Тэгвэл завгүй байгаа байх. Аяар дахиад залгаад үз.
Гуо: За. Өвөө. Өвөө. Завгүй байгаа юм уу?
Ээж: Гуогуо, эмээ нь байна.
Гуо: Эмээ. Би өвөө та хоёртой видео коол хиймээр байна. Та хоёрыг санаад байна.
Ээж: Гуогуо, өвөө эмээ хоёр нь гадуур явж байна. Одоо видео коол хийж чадахгүй нь.
Лин : Гуогуо, нааш нь өг дөө. Ээж ээ.
Ээж: За за.
Лин: Хаана байгаа юм?
Ээж: Бид хоёр... бид хоёр гадуур явж байна.
Эм: Лин Ювен, гурав дугаарын өрөөнд орно уу. Ли Ювен гурав дугаарын өрөөнд орно уу.
Ээж: Бид хоёр банкин дээр байна. Бид хоёрын дугаар болчихлоо. Ярьж чадахгүй нь. Дараа залгая.
Лин: За за.
Ээж: Баяртай.
Лин: Гуогуо. Май, тогло тогло.
Аав: Хурдан явъя.
Гуо: Ээж ээ, аав ярьж байна.
Лин: Аан.
Вей: Эхнэр, аав ээж хоёр гэнэтхэн залгаад Жианжоуд эмчид үзүүлмээр байна гэж байна. Миний төсөл их чухал үе дээрээ явж байгаа. Чи хэд хоног туслаадахаач.
Гуо: Өвөө. Эмээ.
Х-аав: Гуогуо.
Х-ээж: Гуогуо, эмээгээ санасан уу?
Гуо: Тийм ээ.
Х-ээж: Тийм үү?
Гуо: Өвөө, гутлаа соль.
Х-аав: Өө за за за за.
Лин: Би аваад өгье. Май.
Х-аав: Баярлалаа.
Х-ээж: За.
Лин: Вей Минээс аавын бие сайнгүй байгаа гэж сонссон. Юу болоо вэ?
Х-аав: Юу ч биш ээ. Юу ч биш.
Х-ээж: Гэдэс нь эвгүй байна гээд байна. Мэдэхгүй.
Х-аав: Гуо гуо.
Х-ээж: Тэгээд Жианжоуд ирээд үзүүлэх санаатай.
Х-аав: Гуогуо... Өвөө нь энийг авчирсан.
Х-ээж: Тэгвэл аав чинь олон юм бодохгүй. Лин Шуан, бид хоёрт ус, жимс аваад ирээч?
Лин: За.
Гуо: Гоё байна. Өвөө, чанга байна.
Лин: Ээж ээ, аав аа жимс ид.
Гуо: Ээж ээ. Аяархан болгоорой.
Лин: Аав аа, жаахан багасгачихъя.
Х-ээж: Хөөе. Лин Шуан. Би хоёр загас авчирсан, таг мартчихаж. Тэрийг цэвэрлээд аяар хэдүүлээ идье.
Лин: За.
Х-аав: Золиг.
*****************
Х-ээж: Юу гэж байна?
Х-аав: Сая дуранд харуулахад эмч юу ч алга, зүгээр байна гэсэн. Тэгж байхад нэхсээр байгаад баахан эм бичүүлчих юм.
Х-ээж: Чи юугаа мэддэг юм? Би ийм эмч олныг харсан. Сайнаар хэлбэл мөнгө хэмнэж байгаа юм шиг харагддаг ч, үнэндээ албаар тэгж байгаа юм. Тэртэй тэргүй ургамлын тан юм чинь. Дархлаагаа сайжруулж байна гэж бод.
Х-аав: Бүх эмэнд гаж нөлөө байдаг юм. Тийм ээ, Лин Шуан?
Х-ээж: Нээрэн, Лин Шуан. Би аавтай чинь амарч байя. Чи яваад аавынхха эмийг аваад ир.
Х-ээж: Хоёулаа явбал мөнгө төлнө шд.
Гү: Лин Шуан.
Лин: Гү Шү? Ингэж таарах гэж.
Гү: Таарлаа гэнэ шүү. Яагаад утсаа авахгүй байгаа юм?
Лин: Сая залгасан чи юм уу? Ярих юм байгаа юм уу?
Гү: Айлын охин байж ингэж болдог юм уу гэж асуумаар байна. Аав чинь хөлөө хугалаад эмнэлэгт хэвтчсэнийг мэдэж байна уу?
7-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home