Нэвтрүүлэг 10,07

Нэвтрүүлэг.

Эм:       Амиа дэнчин тавин улсын хил гарах Умардаас дүрвэгсэдийн түүх үе үе кино бүтээл болон гарах хэмжээний санаанд багтамгүй байх тохиолдол их байдаг.

Эр:       2000 аад оны эхэн болон дунд үе хүртэл Умардаас дүрвэх гол зам гэгдэж байсан “Монгол зам”-г сэдэв болгон бүтээгдсэн кино болох “Өмнөдийг зорих зам” дэлгэцэнд цацагдсан байна.

Эм:       Солонгос болон Монгол хоёр улсын кино компаниуд болон жүжигчид хамтран үхэл амьдралыг дэнсэлдэг Умардаас дүрвэх үйл явцыг бодит мэт дүрсэлсэн байна гэдэг үнэлгээг аваад байна.

Эр:       Умардаас дүрвэсэн нэгэн гэр бүлийн бодит түүхээр сэдэвлэсэн кино юм байна. Сурвалжлагч Жан Хэжин найруулагч болон жүжигчидтэй уулзан тэдний мэдэрсэн Умардаас дүрвэгчдийн бодит байдлын талаар сонссон байна. Одоо хамт үзэцгээе.

Эм2:     Бөртийх ч үүлгүй тэнгэрийн доор цөлөөр ганцаар явах нэгэн эр. Хамаг хүчээ шавхан уул мэт өндөр элсэн манханруу авиран гарах боловч нүднийх нь өмнө шаргалтан харагдах цөл эцэс төгсгөлгүй харагдана. Дүнгэнэтэл шарах наран жаргаж хав харанхуй болох мөчид. Ухаан алдан унасан эрийг нүүдэлчид олон асрана. Ухаан орсон эр чин сэтгэлээсээ тусламж хүснэ.

Мёнсү: Хойд Солонгосоос ирсэн Кан Мёнсү байна. Намайг гүтгэж улсаас урвагч гэсэн болохоор би Өмнөдрүү явж байгаа юм. Хүүхэд маань буруу ус уугаад их өвдчихсөн ингэж байгаад нас барчихаж ч магадгүй бидэнд туслаач.

Эм2:     Тэр бол гэр бүлтэйгээ хамт дүрвэгсдийн үхлийн зам гэгдэх болсон Монголын Говийг сонгон яваа Умардаас дүрвэгч юм. Түүний охичхоор зорьсон газар бол Бүгд найрамдах Солонгос улс. Тэд эсэн мэнд Өмнөдөд ирж чадах болов уу? Уг кино нь Монголын говьд 40 хоногийн турш 8000 километр зам туулан асар их тэвчээр тэмцлийн үр дүнд бий болсон байна. Кино бүтээх маш хүндрэлтэй нөхцөлд кино бүтээгчид маань Умардаас дүрвэх гэдэг сэдвийг яагаад орхиж чадаагүй юм бол оо? Киног найруулсан Ким Саннэ найруулагчтай уулзаж нарийн тодорхой мэдээлэл авсан юм.

Найр:   Сайн байна ууе

Эм2:     Уулзахад таатай байна. Сайн байна уу? Өнгөрсөн жил 2 сарын  турш Монголын говьд байрлан зураг авалт хийгдсэн кино. Кино бүтээх үйл явцаас Умардаас дүрвэгсдийн чин хүслийг мэдэрч болохоор хүнд бөгөөд хатуу нөхцөлд зураг авалтууд үргэлжилсэн байна.

Найр:   Монгол хүн хүртэл нэг ч удаа очиж үзээгүй газар л даа тэр газар бол. Хов хоосон, мэдээж хэрэг усан хангамж байхгүй цахилгаан ч байхгүй. Ямар ч дэд бүтэц байхгүй газарт очиж зураг авалтаа хийсэн л дээ.

Эм2:     Киноны гол дүрийн гэр бүл бол 2005 онд хүмүүсийн мэддэгээр “Монгол зам”-р Умардаас дүрвэсэн юм. Түман голыг гатласан Умардаас дүрвэгчид Хятадаас хөдлөн Говийг гатлан Монголд очсоны дараа Солонгосруу ирэх замыг Монгол зам гэж нэрлэдэг юм. Элсэн цөлийн өмнөд хэсгээс хойд хэсэг хүрэх зай нь 800километр. Умардаас дүрвэгчид үхлийн айдсыг сөрөн цөлрүү явдаг байсан гэнэ. Умардаас дүрвэж яваа хүмүүст Монголыг сонгодог байсан шалтгаан бий юу?

Найр:   Хүмүүс хамаагүй ороод байх боломжгүй газар болохоор харин ч харин ч тэр хэцүү газраар дамжин явах нь хэн ч мэдэхгүй дүрвэж болох зам гээд тэр замыг сонгодог байсан гэсэн.

Эм2:     Төмөр хашаа татах ч шаардлагагүй газар зүйн хүнд нөхцөл байдал. Кинон дээрх Умардаас дүрвэгч гэр бүл оддын байрлалаар баримжаа аван хойд зүгрүү алхацгаана.

Мён:     Шанага долоон одны байрлалыг л санаж байвал чиглэлээ олж чадна.

Эм2:     Бодит дүрвэгсэдийн түүхээр бичигдсэн Өмнөдийн зорих зам кино нь ердөө л сонирхолтой үзэх зүйл биш. Дүрвэх үйл явцыг байгаа чигээр нь харуулах гэж хичээсэн бүтээл гэсэн.

Найр:   Энэ хэсгийг жоохон илүү шаргал, шаргалтсан харагдуулвал зүгээр байна.

Эр2:     Тэнгэр, тэнгэрийн хаяа байгаа болохоор тэр хэсэг хөдлөх хэрэгтэй.

Найр:   Аа тийм. Хөдлөнгөө.

Эм2:     Ялангуяа өөрийгөө золин барин Умардаас дүрвэгч гэр бүлд туслах малчин Дулмаа эмээ бол Говийн замыг сайн мэддэг хүн юм. Дүрвэгсэд Солонгост ирэх хүртлээ Дулмаа эмээ шиг Монголын малчид болон Монголын хилийн цэргүүдийн тусламж их үзүүлсэн гэсэн.

Найр:   Монголын хилээр нэвтэрч Монголын малчидтай л таарах юм бол бараг л амжилттай дүрвэж чадсан гэсэн үг болдог байсан гэсэн. Бараг л 100% шууд Солонгост хүлээлгэж өгдөг байсан гэсэн.

Эм2:     Монголын нийслэл Улаанбаатарт нээлтээ хийсэн кино нь Молонголын үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Саяхан Солонгост ирсэн уг киног хийхээр анх төлөвлөсөн Сумъяа Монголын үзэгчдийн сэтгэгдлийг дамжуулах болно. Өнгөрсөн 9 сард Монголд нээлтээ хийсэн Өмнөдийг зорих замд кино бол улсын хилийг даван үргэлжлэх нөхөрлөл болон эв нэгдлийн тухай түүх өгүүлж олон нийтэд сайхан сэтгэгдэл үлдээж байна. Солонгост ч гэсэн гол жүжигчидтэй хамт киног үзэх боломжтой болж байна. Сөүлд болсон Өмнөдийг зорих зам киноны скриннинг. Кино зураг авалтаас хойш нилээн удаан уулзаагүй байсан жүжигчид болон кино багийнхан бие биетэйгээ баярлан мэндлэнэ. Өндөр хүлээлт тавин суудлыг дүүргэх үзэгчдийн өмнө кино бүтээсэн гол хүмүүс. Хөшиг нээгдэн кино эхлэнэ.

Аав:      Мёнсү гэрийнхнээ аваад хурдан зугтаарай.

Эм2:     Улсаасаа урвасан гэж гүтгэгдэн алтан шар элсэн говийг гатлах гэр бүл болон Умардын тусгай салааны цэргүүдийн тулаан. Тэр дунд дүрвэгчиддэд туслах Монголын хилийн цэргийн адал явдалт үзэгдлүүд үзэгчдийн нүд чихийг сортойлгож байлаа. Гэр бүлээ гэсэн тэр их хайр энэрэл үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөнө. Арай хийн дүрвэж чадсан Мёнсүгийн гэр бүлийн түүх ямар ухаарал үлдээсэн бол.

Эр3:     Амиа золин дүрвэж байгаа нь үнэхээр үнэхээр их зовдог юм байна. Дүрвэгсэд Солонгост оршин суух асуудлыг сонирхож бас туслах хэрэгтэй юм байна гэж бодогдсон.

Эм2:     Уг кино жүжигчдэд ч гэсэн мартахын аргагүй бүтээл болсон гэсэн. Кинонд гэр бүлээ хамгаалж байгаад үхэлтэй нүүр тулдаг Хусоны дүрийг бүтээсэн жүжигчин Чүй Жүнюн энэ кино бол гэр бүлийнхний золиосоор эрх чөлөө олж авч байгаа түүх гэдгийг тодотгон хэлсэн юм.

Хусон:  Ээж нь нас бараад би ч гэсэн эцэст нь нас бардаг. Энэ хоёр хүн золиос гаргаж байж эсэн мэнд дүрвэж чадсан сэтгэл хөдөлгөм түүх байгаа юм.

Эм2:     Эрхэмбаяр бол Молонголын хилийн цэргийн хичээл зүтгэлийг сайн тодруулж харуулахыг хүссэн... Жүжигчдийн хувьд дүрвэлтийн үйл явц бодит мэт мэдрэгдэж туршлага бослон байна.

Бижиг:  Жүжигчин У Сүжон.

Сүжон: Ямар аймшигтай тэгээд сэтгэл хөдлөлтэй хэсгүүд хэзээ ч баригдаж магадгүй хэзээ ч үхэж магадгүй тийм үеүүдийг туулсан юм шиг санагдаад надад бүр үнэхээр их зүйлийг бодуулсан.

Эм2:     Дулмаагийн дүрийг бүтээсэн жүжигчин Сарантуяа бол Өмнөд болон Умардыг хэзээ нэг цагт нэгдээсэй гэж хүсдэг талаараа хэлсэн юм... Өмнөдийг зорих дүрвэх үйл явц тэр чигтээ гайхамшиг байхаас өөр аргагүй энэ харуусам байдал хэзээ нэг цагт эрт холын түүх болон үлдээсэй. Энэ бол бодит түүхэнд сэдэвлэсэн уг киноны үзэгчдэд мэдрүүлэхийг хүссэн хүсэл юм.

Back to episodes Go home