Монастырь 6

                                                                           Метраж : 43 минут

Дүрүүдэд :

Юра - эр, 16 настай

Вар -  Варсонофий эр, 45 настай

Маш -   Маша эм, 30 настай

Анг -  Ангелина эм, 30 настай

Кол -  Коля эр, 50 настай

Сер -  Сергей эр, 40 настай

Харилцааны зарчим :

Юра – Вар

Маш – Анг

Маш – Кол

Маш - Сер

Кол – Сер

                                                  ххх

Бичиг “Сүм”.

Маш -   Та чихээ угаах хэрэгтэй, хулхи чинь битүүрчихэж.

Эр -    Тийм ээ.

Маш -   Ойлгомжтой, бүлээн юм сайн уугаарай, байшиндаа 7 хоног байх хэрэгтэй. Мирамистинээр хоолойгоо зайлна, хамартаа дусаалга дусаагаарай. Сүртэй юм алга, намайг сонсож байна уу?

Эр -    Үгүй ээ.

Маш -   Хулхи битүүлчихсэн байна. Та эмнэлэгт очиж эмчид үзүүлэх хэрэгтэй. хурдан очих тусмаа сайн, эмнэлэгт оч.

Эр -    За ойлголоо.

Маш -   Та эмийн сан ороорой. Эмийн сан. Левшор Даяан.

Эр -    Өө за.

Эр2 -  Жаал ирлээ.

Эр -    Сайн уу баатар эр минь. Чи ирээгүй удлаа шүү.

Эр2 -  Хаашаа алга болчихов оо?

Эр -    Яагаад дуугарахгүй байна, хаашаа алга болов?

Эр2 -  Амлалт өгсөн бололтой.

Эр -    Сайхан өөр юм хийж байсан даа.

Эр2 -  За чи завтай болохоороо бидэнтэй хамт биеэ үнэлэгч нар дээр очих уу?

Юра - Үгүй ээ, очихгүй.

Эр -    За тэр.

Юра - Тэр 10 хоног дуугүй бай гэсэн. Та нарт ганц үг хэлэх ч хэрэг алга.

Эр -    Аан гээч, цаана чинь чиний нөгөөх ирсэн.

Эр2 -  Залууг цэнэглээд өгчихлөө, юмаа гаргах байх хэрэгтэй. 

Эр -    Хичнээн хүссэн ч гэлээ болохгүй. Тэр дажгүй хүүхэн.

Юра - Мария энд ирсэн юмуу?

Эр -    Үгүй ээ, санваартан түүнийг байшинд оруулчихсан.

Юра - Ямар?

Эр -    Эмсийн хүрээлэн.

Эр2 -  Үгүй ээ, Ленины гудамжинд 2 дахь байшинд байгаа.

Юра - Аав одоо хаана байгаа вэ, мэдсэн үү?

Эр -    Бурхан л мэднэ, хүүхэн рүү явсан ч байж магадгүй.

                                                  ххх

Маш -   Тэгээд чихээ цэвэрлэхийн оронд толгой дохиод байсан. Өвдөхгүй, хормын дараа бүгдийг сонсдог болчихно. Гайхамшиг.

Вар -  Тэр сонсох шаардлаггүй.

Маш -   Тэгэлгүй дээ, усанд орж, хувцас өмсөх ч хэрэггүй. Муухай үнэртэй явах хамаагүй дээр. Яагаад бүх католикууд тийм гоё байдаг юм бэ. Сахлаа хусчихсан, гоё хувцастай.

Вар -  Чи Улаан өндөгний баярыг сана.  Бүгдээрээ ямар гоё, цэвэрхэн байдаг билээ.

Маш -   Жилдээ ганц удаа, үлдсэн хугацаанд нь өвдөгөө хүртэл сахалтай, бараг л хулгана үүрэлчихдэг байх. Тэр 70 настай ш дээ, Юраг ч гэсэн тийм болгож байна.

Вар -  Юрагийн тухай ярих хэрэггүй.

Маш -   Тийм ээ, тийм ноцтой асуудал.

Вар -  Тэр бэлэн болмогцоо эргэж ирнэ. 

Маш -   Хүүгээ яг л Монте Кристо гүн шиг арал дээр цөлчихөөд.

Вар -  Түүний очсон санваартан үнэхээр 50 ч хүрээгүй.

Маш -   Яг Хоттабыч ши г харагдаж байсан.

Вар -  Чам хэлээд байна, үнэн алдартны шашин өөрийгөө золиослох. Бүх амьдралаа зориулна, бурханд зориулна тэгвэл бурханы үгийг сонсоход хялбар байдаг. чи ерөөсөө ойлгохгүй юм.

Маш -   Тийм байх. Одоо та нар сонсдог болж харин өмнө нь киноноос л сонсдог байсан... Бүжгийн талбайн хаан байх шив. Энэ бас юу вэ, би таны хувцасыг угаагаад өгье.

Вар -  Би яаж гэртээ харих юм бэ?

Маш -   Жинс өмсөөд яв, ганц удаа болно ш дээ. За алив явцгаая, явъя.

Вар -  Би ядаж цай ууя л даа.

Маш -   За алив ламтан минь хурдан угаалга хий гэсэн шүү.

Вар -  Чи яагаад наалдчихав аа, цай ч уулгахгүй. Ирээд л шууд загнаж гарах юм Маша.

Маш -   За алив ээ, алив. Хувцасаа өгөөрэй.    

Юра - Сайн уу. Аав хаана байна?

Вар -  Маша, чи яачихав аа?

Маш -   Юра чи буруугаар...

Юра - Завхай эм, чи бас, өөдгүй амьтад. Үзэн ядаж байна.

Эр -    Таныг шүүхэд дуудаж байна. Уучлаарай.

Вар -  Ольга юу?

Эр -    Тийм ээ.

Вар -  Тэр яах гэсэн юм бол?

Эр -    Алиса, Лиза хоёрыг авах гэж байгаа бололтой. Дараа нь сална.

Вар -  ....

Эр -    Дүүрэг рүү явцгаая. Явъя, явъя.

Охин -  Вася ах аа...

Эр -    Сайн уу, сайн уу. Чи маргах хэрэггүй, ямарч боломж байхгүй. Зүгээр л гарын үсгээ зурчих.

Вар -  Үгүй шүү. Алив эндээс явж үз.

Эр -    Чи чинь арай...

                                                  ххх

Эр -    Одоо тэднийг хэн харах уу. Чам руу гэлэнмаа явуулна, хүүхдүүд харж байг. Чи шүүхээр явна.

Вар -  За яахав.

Эм -   Хотынхон бүгдээрээ Владимирыг томоотой, сүсэг бишрэлтэй, сайн эцэг гэдгийг мэднэ. Хүмүүс олон удаа түүнийг охидуутайгаа хамт байхыг харсан, Лизочкатай, Манечкатай...

Эр -    Лизатай.

Эм -   Тийм ээ, гол нь тэр санаж байна. Төрсөн өдрүүдийг нь мартдаггүй. Охидууд ч аавдаа маш хайртай.

Эр2 -  Эрхэм шүүгч ээ, тэр төрсөн охидынхоо нэрийг цээжилсэний төлөө охидуудыг түүнд өгчихгүй биз дээ?

Вар -  Яагаад заавал хэн нэгэнд өгөх ёстой юм бэ?

Эм -   Чимээгүй. Гэрчид өөр хэлэх зүйл байна уу?

Эм2 - Би хэлээд байна, Владимир маш сайн хүн, тэр бурханд итгэсэн. Охидуутайгаа хамт бурханы хөрөг зурдаг.

Эм -   Баярлалаа, сууж болно. Нэхэмжлэгчид хэлэх зүйл байна уу?

Эр -    Байна эрхэм шүүгч ээ. Юуны түрүүнд би хүүхдүүд авах талаар ямарч яриа хариуцагч гаргаагүй. Энэ бол хүүхдүүдийг асрах эрхийг ээжид нь өгөх хууль ёсны асуудал. Ольга Сергеевнагийн орлого өнөөдрийн байдлар сар болгон 4-7 мянган доллар байгаа, тийм ээ. Харин аавын хувьд бүртгүүлсэн орлого гэж огт байхгүй.

Вар -  Ольга Сергеевна тэр орлогоо ямар замаар ологийг мэдэж болох уу?

Эр -    Би эсэргүйцэж байна эрхэм...

Эм -   Хүлээж авахгүй. Асуулт хэрэгт хамааралтгүй.

Вар -  Миний бодлоор харин ч маш хамааралтай.

Эм3 - Хүүхдүүдээ хайрлах хэрэгтэй...

Эм2 - Тэр шоронд сууна. Шоронд суух болно. Тэгвэл охидуудыг яах болж байна?

Вар -  Хаана байгага нь мэдэж болох уу? Тэр одоо хаана байгаа вэ?

Эм -   Чимээгүй, чимэгүй.. Шүүх хурал 20 минут завсарлаж байна.

Эм2 - Үнэн чиний талд байгаа, би мэдэрч байна.

Вар -  Үнэн бид хоёр л үлдэх нь байна.

Эм2 - Энэ шүүх хамаагүй ээ. Өөр шүүх ч байгаа, илүү нэр хүндтэй.

Вар -  Би охидуудаа авахын тулд үхэн үхтэлээ хүлээх болж байна уу?

Эм2 - Владимир тоглох хэрэггүй бас тамхи татах ч хэрэггүй. Зөвхөн бурханыг л хилэгнүүлж байна. Дэдэ хүчинд итгэ, учир нь гуйсан хүн болгон авдаг, хайсан хүн болгон олдог. Тогшсон хүн болгонл хаалга нээгдэнэ. Хэрвээ чи зүрх сэтгэлээ нээвэл тэр чамагй сонсоно. Гэтэл чи яасан, сандраад, барьц алдаад. Өөрөө, өөрөө л гэх юм. Чи шууд л таны хүсэл биелэх болтугай гээд хэлчих. Гэхдээ түүний замд зогсож болохгүй. Туслахад нь бэлэн бай.

Вар -  Би охидуудаа авч үлдэхийн тулд юунд итгэхээс буцахгүй. Яаж гуйх ёстой гэсэн билээ?

Эм2 - Чинь сэтгэлээсээ зүгээр л гуй. Бшх зүйл сайхан болно, мэдэрч байна. тэнгэрт байгаа бидний эцэг минь, таны нэр ариунаар дуурсагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Таны хүсэл биелэх болтугай. Тэнгэрт байгаа шигээ...

                                                  ххх

Эр -    Варсонофий эцэг үү? Та хандивын мөнгө авсан уу, сейф хоосон байна.

Маш -   Бурхан минь өршөө, бурхан минь өршөө, бурхан минь өршөө.

Анг -  Хүн байна уу? Энд хүн байна уу, Маша? Чиний энд байгааг мэдэж байна. Гараад ир. Чамагй одоо хэн ч хайхгүй байгаа, сонсов уу? Би байна Геля.. Чөтгөр ав.

Маш -   Чи энд ганцаараа ирсэн үү?

Анг -  Зочломтгой найзаа наад хутгаа тавьчих. Би ганцаараа. Галзуурмаар юм, 5 одтой хувийн харш уу. Би чамайг өдөржингөө хайсан.

Эм -   Шматкова Ольга, 196 1 оны 3 сарын 6-ны өдөр Падьма хотод төрсөн, ОХУ-ын иргэн таны насанд хүрээгүй охидыг авах эрхийг түдгэлзүүлж, эх Ольга Сергеевнад өгсүгэй.

Охин -  Бид хоёрыг өнөөдөр авах уу?

Эм2 - Авахгүй ч байж магадгүй.

Охин -  Нээрэн үү?

Эм -   Юмаа ид, шүүх шийдвэрээ гаргасан.

Эм2 - Гол нь бурхан шийдсэн.

Охин -  Юу гэж?

Эм2 - Тэр танай ээжийн төлөө тэмцэж байгаа, ширүүн тэмцэл, надад хийгээд өгөөч.

Охин -  Чөтгөртэй юу?

Эм -   Лиза чи тэнэг юмуу.

Эм2 - Чи том нь байтал Лиза илүү ухаалаг байна.

Эм -   Тэр юу нь ухаалаг гэж?

Эм2 - Түүнийг сонсож чаддаг. Чи ээж чинь Москвад нэг л хачин байсан гэсэн, санаж байна уу?

Охин -  Хачин бишээ, аймаар.      

Эм2 - Түүнийг бузар чөтгөр эзэмдчихсэн.

Охин -  Яаж эзэмдсэн юм?

Эм2 - Муу хүмүүсээр дамжуулаад бас мөнгөөр дамжуулаад. Чам руу чөтгөр орж байгааг чи өөрөө ч анзаарахгүй, ойлгов уу?

Эм -   Эгч ээ, та ээжид чөтгөр шүгэлсэн гэж бодож байна уу?

Эм2 - Чи хамт явахгүй гээд хэлээд үз, шууд мэдрэгдэнэ. Аймаар байна уу?

Охин -  Аав аа хаалгаа хаагаарай, би айгаад байна...

Эм2 - Алиса...

Эм -   Аав аа, Патрикейя эгчийн хэлж байгаа үнэн үү?

Эм2 - Би эгч биш гэлэнмаа.

Эм -   Та гэлэнмаа биш.

Эм2 - Чиний хувьд биш байж болно харин сүмдээ бол гэлэнмаа. Чи том болчихсон охин биз дээ, гэтэл юм сайн ойлгохгүй.

Охин -  Аав аа, хаалгаа түгжчих, гуйя.

Эм -   Аав аа яагаад дуугүй байна вэ, энэ бүхэн худлаа гэж хэлээч. Аав аа...

Эр -    Чи яагаад дахиад муудчихав аа.

Эр2 -  Пөөр гэгээн эцэг...

Эр -    Шангаа авах гэж ирж.

Эр2 -  Том болсон залуу.    

                                                  ххх

Вар -  Бие чинь муу байна уу?

Юра - Тэр хамаагүй ээ. 16 жил үзээгүй юмаа одоо үзэж байгаа нь сайн хэрэг. Нөхчихнө. Танд бол болно харин надад яагаад болдоггүй юм, ойлгохгүй байна. Би энэ бүх хугацаанд амлалтаа биелүүлж тэвчсэн гэтэл та...

Вар -  Юу гэж?

Юра - Юу ч биш. Машаг эдэлж байсан, би мэднэ. Тэрнийг дөнгөж ирэхэд нь унтчихсан байх, дараа нь мэдээж хэрэг надад түүнтэй уулзахыг зөвшөөрөхгүй байсан. Мэдээж ш дээ, би бүгдийг ойлгосон аав аа. Бүгдийг ойлгосон.

Вар -  Дуугүй бай.

Юра - Би та хоёрыг харсан.

Вар -  Чи юу харсан гэж? Елизавета авхай түүнийг зовоож сүмээс хөөсөн, тэгээд сүмээс явган алхаж ирсэн.

Юра - Үгүй ээ, тэрийг хараагүй.

Вар -  Би өрөвдөөд гэртээ оруулсан, харин хүмүүс алахаар ирсэн. Чи үүнийг харсан уу?

Юра - Та хоёр байшинд байсан, юун байшин юм?

Вар -  Тэр байшинд өмнө нь хамтдаа амьдардаг байсан. Чиний ээжтэй.

Юра - Ээж хаана байна, тэр яасан юм? Яагаад хэн ч надад миний ээж хаана байгааг хэлэхгүй байгаа юм? Тэр хаашаа явчихсан юм?

Вар -  Чи хэнээс болж уурлаад байгаа юм ээжээсээ юу, Мариягаас уу?

Юра - Танаас болж, би яагаад амлалтаа биелүүлж байхад та тэр үед улаан цамцтай Машатай хамт байсан юм?

Вар -  Зүгээр л тэр миний хувцасыг угаасан юм, тэгээд гүйцээ. Согтуу чамтай ярьмааргүй байна, маргааш учрыг нь ол.с

Юра - Үгүй, маргааш биш. Би тийм тэнэг биш, бүгдийг ойлгож байна. Одоо надтай ярилцаач.

Вар -  Юра...

Юра - Би танд итгэхгүй байна, таны нэг ч үгэнд итгэхгүй байна, ойлгов уу. Яагаад би.. бид яагаад одоо явж миний ээжийг олж болохгүй гэж, ойлгохгүй байна. Та яагаад хэлэхгүй байгаа юм? Та яагаад надад тэр байшингийн тухай юу ч хэлэхгүй байгаа юм? Ярьж өгч болно ш дээ, би танд итгэхгүй байна. Та яаж намайг аавдаа итгэ гэж байгаа юм? Би аавдаа итгэдэггүй.

                                                  ххх

Эм -   Володя, хүн байна уу? Володя гэрэл асч байгага харж байна, Володя.

Эр -    Алив би. Цагдаа байна, Владимир Георгиевич хаалгаа онгойлгооч.

Эм -   Та нар цагдаа биз дээ, ямар нэг юм хийгээч.

Эр -    Володя хаалгаа онгойлго.

Эм -   Охидуудаа...

Эм2 - Өвдөг сөгдөөрэй.

Эм -   Алиса, Лиза би байна.

Эм2 - Залбирах хэрэгтэй.

Эм -   Хөөе...

Эм2 - Бурхан өршөө, бурхан өршөө.. Бурхан минь өршөө, бурхан өршөө...

Эм -   Онгойлгооч.

Эм2 - Энэ ээж чинь дуудаагүй шүү. Дотор нь байгаа чөтгөр хашхирч байна. Бурхан минь биднийг хамгаалаарай...

Охин -  Ээж ээ яваач.

Эм -   Лиза, Лиза аавдаа хаалгаа онгойлго гэж хэлээч. Лиза явцгаая.

Охин -  Бид хаашаа ч явахгүй.

Вар -  Оля...

Эм -   Хаалгаа онгойлго.

Вар -  Хэн ч чамтай хамт явахгүй. Зүгээр эндээс яв, наад хүмүүсээ ч явуул. Хоёулаа ярилцъя.

Эм -   Онгойлгооч, юугаа ярьдаг юм, наад хараал идсэн хаалгаа онгойлго.

Эр -    Наад тэнэг толгойгоо ажиллуулаач.

Эм -   Алив хаалгаа онгойлго.

Эр -    Онгойлго.

Эм2 - Ариун загалмайн хүчээр, миний ээж Оленькаг орхиж яв.

Охин -  Ээжийг минь орхи...

Эм -   Болгоомжтой, хүүхдүүд байгаа шүү.

Вар -  Адгийн амьтад яаж байна аа?

Эр -    Чи яаж байна аа?

Вар -  Би сүхтэй шүү.

Эм -   Чи тэнэг юмуу, хурдан хаалгаа онгойлго.

Эм2 - Бурхан түүний чөтгөрийг зайлуулах болтугай.

Эм -   Боль.

Эм2 - Хүүхдүүдийг хамгаалаач...

Охин -  Чөтгөр яв, биднийг зүгээр орхи. Чөтгөр чи яв...

Эм -   Энд юу болоод байна, солиорчихсон юмуу?.. Алиса, Лиза охидууд аа...

Эм2 - Бурхан минь биднийг... Сүмд, тэднийг сүмд нуучихаж болно.

Вар -  Юунаас ч айх хэрэггүй, хувцасаа өмсөөрэй. Хурдал.

Эм2 - Би утсаар яръя, та нарыг оруулна.

Эм -   Онгойлгооч. Хаалгыг эвд.

Эр2 -  Алив би.

Вар -  Лиза.. Алиса, хонгор минь үсрээрэй, үсэр.  

Эм -   Би айгаад байна.

Вар -  Хар даа, Лиза үсэрчихсэн.

Эм -   Би Лиза биш.

                                                  ххх

Вар -  Явцгаая... Энд охидуудыг хэн ч олж чадахгүй. Тэр үед цаг үе нь өөр байсан. Хаа ч, хэнийг ч худалдаж авч болно харин энд биш. Ольгад хэрэглээгүй арга гэж байхгүй.

Юра - Ольга гэж хэн бэ?

Вар -  Миний эхнэр. Би түүнээс охидуудаа энд нуусан юм. Охидууд маань эхлээд сурагчид болсон, дараа нь гэлэнмаа нар болсон. Энд тэд амьдарч болохгүй байсан учраас санваартнуудын үгэнд орж тэднийг асрамжийн газар өгсөн. Охидууд амьдралын жамаар өсөж том болсон. Их өөр өөр болж хүмүүжсэн. Лиза...

Юра - Хүлээгээрэй, Ольга энд ямар хамаатай юм? Тэр миний ээж биш биз дээ?

                                                  ххх    

Эр -    Хэрвээ мэдэгдчихвэл баларна.

Эм -   Мэдэж л байг.

Эр -    Бид яагаа ч үгүй...

Эм -   Аав аа, аав аа эндээс яваач. Энэ таны амьдрал биш. Танд ямарч хамаагүй, намайг тавь.

Вар -  Чи хаана байгаагаа ойлгож байна уу?

Эм -   Ойлгож байна.

Вар -  Хүүхдийн асрамжийн газар очмоор байна уу?

Эм -   Аав аа, би даруу байж чадахгүй бололтой.

Вар -  Бүгдийг нь хөөнө гэдгийг ухаарч байна уу, та хоёрыг бас намайг.

Эм -   Аав аа, хүмүүсийг хайрла гэж сургадаг биш билүү. Би хайрлахыг хүссэн, та саад болчихлоо.

Вар -  Лиза...

Эм -   Юу вэ? Та хамгийн мундаг нь юмуу? Ээжид болохоор буулт хийгээд.

Охин -  Алиса, чи аавтай ингэж ярьж болохгүй.

Эм -   Аав аа, Лиза галзуурчихсан. Тэр залбирлаас өөр юу ч мэдэхгүй, тийм үү Лиза? 3х7 хэд билээ?

Охин -  Завхай эм, сүмд завхайрсан.

Эм -   Харин чи тэнэг, аав аа тэрний ямар болж байгааг хараач.

Вар -  Чимээгүй. Лиза, чи яагаа вэ? Чиогт өөр болчихож, толгойд чинь ямар бодол байна?

Охин -  Муухай юм яриад байвал чиний тухай бүгдийг хэлнэ шүү.

Эм -   Хэл л дээ.

Охин -  Хэлнэ.

Эм -   За хэл, хэл.

Охин -  Хэлнээ.

Эм -   За алив харуулаач.

Охин -  Тэрэнд эрчүүд ээжийн бэлэг бас захидлуудыг дамжуулдаг. Чөтгөрийн Москва руу уруу татаж байгаа юм.

Эм -   Юу гэнээ, тэнд чөтгөр байхгүй, шал худлаа.

Вар -  Зогс.

Эм -   Залхаж байна, би хүссэн зүйлээ зурмаар байна. Эцэс төгсгөлгүй бурханы хөрөг, залбирах биш хөгжим сонсмоор байна. Үнсэлдэж, зугаацмаар байна. та энэ бүхнийг надаас булаасан. Яагаад гэвэл та сул дорой, зөвхөн өөрөө нуугдаж бас бид хоёрыг нуухаас өөр юм чадахгүй. Та Варсанофий биш, жирийн нэг гудамжны эр. Сансваартан болж эмэгтэй хүнтэй унахгүй байхаар шийдсэн яагаад гэвэл...

                                                  ххх

Юра - Надад бүгдийг хэлээч, бүх үнэнийг үгүй бол би явна.

Вар -  Би хоёр охинтойгоо дажгүй хоёр жил амьдарч болсон. Гэтэл Олеся 16 хүрсэн, харин би охиноо ганцааранг нь үлдээхээс айж байлаа. Лиза ч том болсон. Хэн болсон гэж үү? Алиса зугтчихсан. Тэр ээжтэйгээ маш адилхан байсан. Тэр өөр амьдрал хүсч байсан учраас нэг өдөр надад юу ч хэлэлгүй өвөл зугтчихсан. Харин намар эргээд ирсэн. Гэхдээ ганцаараа ирээгүй Георгий.. Хүүхэдтэй болоод ирсэн. Чамтай хамт. Дараа нь чамайг үлдээгээд ганцаараа өсгөж чадахгүй нь гэсэн.

Юра - Аав хэн юм бэ?

Вар -  Мэдэхгүй ээ. Хэн нэгэнтэй учирсан байх, тэр хугацаанд нэг ч удаа ирээгүй. Зөвхөн захиа бичдэг байсан, захидлуудыг нь би бусдад харуулахгүй гэж нууж байсан. Чамд амар байх болно гэж бодсон.

Юра - Бутач хүүхэд.

Вар -  Георгий би мэдэж байна, энэ том нүгэл.

Юра - Амар гэнээ, надад амар байна гэж бодсон уу?

Вар -  Тэнд маш аюултай, би чамагй хамгаалахыг хүссэн.

Юра - Та надад худлаа ярьсан, өдөр болгон худлаа ярьж байсан. Өдөр болгон амлалтаа зөрчиж байж. Та миний аав биш.

Вар -  Би чиний өвөө. Юра...

Юра - Над руу битгий ойрт. Би Маша дээр очлоо, тэр байшинд хурьцал үйлдэнэ. Би танд хэлээгүй юм байна, нэг удаа тэр намайг уруу татсан надад таалагдсан. Биеэ үнэлэгч нартай байснаас л дээр. Харин танд Маша таалагдсан уу?

Вар -  Юра...

Юра - Дахиж над руу бүү ойрт. Сахалтай хөгшин мангас.

                                                  ххх

Анг -  Ингэж бүр мартчихаж. Маша, чиний ингэсэнд итгэж чадахгүй нь.

Маш -   Би өөрөө ч итгэж чадахгүй байна. Гель, чи яах гэж ирсэн юм?

Анг -  Юу яах гэж гэж, чамайг эндээс авч явна охин минь. Түүнээс чамайг зүгээр орхи гэж ямар их гуйсан гээч. Одоо зүгээр ээ, тайван байж болно. Эргэж оч... Маша, би оргилуун дарс авч ирсэн, одоохон аваад ирье, хүлээж бай.

Маш -   Би уухгү...

Анг -  Энд аймаар юм. Гэхдээ зугаатай. Сорилт. Маша чи яаваа, хөшиж орхих юм. Хэлээд байхад, айх хэрэггүй.

Маш -   Юун сорви бэ?

Анг -  Одоо чамд ямар учиртайг нь хэлье. Тэр өглөө нисч ирээд шууд намайг зодсон. Төсөөл дөө, үүр цайж байсан, бүгд унтаад. Харин Коленька маань намагй бассенд живүүлж байлаа. Гаргаж ирээд дахиад живүүлнэ. Тэр өдөр би эмнэлэгт хүргэгдсэн. Эмнэлгээс гараад ирмэгц тэр дахиад... Москвад.. гэвч энэ удаад тэр зодож байхдаа зүрх нь хаагдчихсан. Хэт хөөрсөн юм байх, ямар хайртай байсныг төсөөлж байна уу? Тэрний зүрхний тасагт намайг сэхээнд хэвтүүлсэн. Дараа нь өөр тасагт шилжүүлэхэд бид хоёр палатанд тааралдаж эхэлсэн. Хамтдаа тэврэлдээд, үнсэлдээд. Бүх зүйл шинээр эхэлсэн.. Тэр чамд маш их уурлаж байсан. Ална гээд л байсан. Би ч гэсэн ялгаагүй. Тэр бүхэн чамаас болсон, муу өлөгчин. Надад эм хийчихсэн байсан. Одоо бүх зүйл ард хоцорсон. Хайр эргээд ирсэн, улаал лооль дахиад болчихсон.

Маш -   Бас л хувийн онгоцоор нисч байна уу?

Анг -  Маша чамайг ямар их санасан гээч. Надтай хамт Москва руу явцгаая.

Маш -   Үгүй ээ, би энд нэг хүнтэй учирсан. Тэр санваартан. Гель, энэ бүхнийг тайлбарлах гэж удна.

Анг -  Би сайн ойлгосонгүй, чи гэр бүлтэй болоо юу?

Маш -   Үгүй байхаа.

Анг -  Чамагй энд алдчихлаа гэж бодож байсан. Маша чи ийм газар амьдрахаар шийдлээ гэж үү?

Маш -   Чи ойлгохгүй ээ.

Анг -  Хөөе Маша, чи дур булаам, халуун сайхан бүсгүй. Чамайг дурын эр өөрийн болгоно. Коля ямар олон найзтайг мэдэх үү? Бүгд бидний бичлэгийг санаж байгаа гэж бодоо юу? Уучлаарай, одоо телеграммд өөр хүүхнүүд од болсон.

Маш -   Бурхан минь би энэ бүхэнд маш их дасжээ.  

Анг -  Маша чи сүсэгтэй болсоныг ойлгож байна. Асуудал биш, чи өөрийнхөө үүдэнд хувийн сүмтэй болно. Би өөрөө ч сүмд явдаг, Коля ажлынхаа хувьд үнэн алдартны шашинтан байх ёстой. Бид бүгдээрээ сүсэгтэй, бурханд итгэдэг.

Маш -   Геля намагй уучлаарай.. гэхдээ би чамтай хамт явахгүй.

Анг -  Муу өлөгчин, чи миний амьдралыг баллачихаад өөрөө жаргаж байх шив. Өдгийн шаар...

Маш -   Болиоч... Оройн мэнд, манай найз ирчихсэн байгаа чи...

Вар -  Одоо тэрэнтэй хамт яв.

Маш -   Юра хаана байна?

Вар -  Энд байгаа гэж бодсон. Маша чи...

Маш -   Тэгэхэд би юу ч ойлгоогүй байсан.  

Вар -  Явж үз.

Маш -   Гуйж байна...

Юра - Ямарч хамаагүй.. сайн байна уу. Би дуулаад яваад өгнө. Тэгээд.. түүний үр хүүхдүүд... Хэрвээ энэ таг дээшээ харж буувал.. чи байхгүй. Ингээд шийдчихлээ.

Эр -    За жаал аа, алив ээ, алив. Би ч гэсэн уумаар байна. хөөе жаал аа...

Эм -   Энэ хэн бэ?

Эр2 -  Сүмийн залуу байна. Тэр... мөргөж чадахаа больжээ. Нааш ир. Нааш ир миний найз.

Юра - Надад архи байгаа... Энэ юу вэ?

Эр -    Нурофен.  

Эм -   Сүмээс ирсэн залуу шүү.

Эр -    За алив ээ... Уу, уу сайн байна.

Юра - Энэ юу юм бэ?

                                                  ххх

Маш -   Бурхан минь...

Анг -  Чи залбираад байна уу?

Маш -   Намайг буулгачих.                                                

Анг -  Би ойлгосон, ойлгосон. Эргүүлээд хүргээд өгье.

Маш -   Хэрэггүй ээ.   

Анг -  Зогсоорой... За баяртай Маша, Коля бид хоёр удахгүй далай руу явна. Биднийг яаж олохоо чи мэднэ.

                                                  ххх

Эр -    За алив ээ, алив, алив, алив.

Эр2 -  Ероолыг нь гартал ууна.

Эр -    Алив ээ...

Маш -   Юра...

Юра - Хөхнүүдээ би чам дээр ирлээ...

Маш -   Сонсож байна уу? Та нар түүнд юу өгчихсөн юм, тэнэгүүд ээ?

Эм -   Ингэхэд чи хэн бэ?

Эр -    Нөгөө гэлэнмаа юу.

Маш -   Түүнд юу өгсөн бэ гэж асууж байна.

Эр2 -  Гоё юм, тэр өөрөө гуйсан юм.

Маш -   Алив явцгаая.

Юра - Үгүй ээ, надад энд сайхан байна.

Маш -   Чи юу өгсөн юм...

Эр -    Зүгээр уусан, өөр юмгүй.

Маш -   Чи тэрэнд юу өгсөн бэ?

Эр -    Юу ч бишээ, жирийн нэг циклодол. Ямар ууртай эмэгтэй вэ.

Маш -   Алив явцгаая. За алив, алив, алив намагй сонсож байна уу Юра? Над руу хар. Хүн байна уу, нашатыр өгөөрэй, хүний бие муудаад байна. Тайван, тайван, тайван. Мөнгө байгаа юу?

Юра - Тийм ээ, бид ирсэн...

Маш -   Алив холд.

Эм -   20.

Маш -   Хурдлаач, тэр энд үхлээ ш дээ... Тайвшир, тайвшир бүх зүйл сайхан болно. Юра, бүх зүйл сайхан болно. Намагй сонсож байна уу? Алив Юра, амьсгалаарай, за алив, алив. Амьсгалаарай Юра, амьсгал...

Вар -  Бурхан эзэн минь миний Юркагийн амийг битгий аваач. Бурхан минь миний Юркаг хамгаалаач. Бурхан мниь миний Юркаг хамгаалаач...

Маш -   Уучлаарай. Юра зүгээр байгаа.. Энэ надад хамаагүй л дээ, гэхдээ түүнд шийдвэр гаргахад туслаач. Таньгүйгээр тэр яаж ч чадахгүй байна.

                                                  ххх

Эм -   Байна уу.

Юра - Сайн байна уу, би Юра байна. Аав надад дурааг өгсөн юм, бишээ өвөө. Сайн байна уу.

Эм -   За сайн уу Юра. Тэр бас ярьсан. Чиний автобус хэдээс вэ?

Юра - Одоохон, 22,30.

Эм -   Вокзал нь?

Юра - Зүүн хаалга, автовокзал.

Эм -   Ойлголоо, би тосч авъя. Төв хаалган дээр хүлээж байя.

Юра - Баярлалаа.

Эр -    Хаагуур яваад байна аа, хурдан наашаа ирцгээ.  

Юра - Та итгэлтэй байна уу?

Вар -  Гол нь чи итгэлтэй байх хэрэгтэй.

Юра - Би тэнцэхгүй бол яах уу?

Ван -  Тэнцэнээ.  

Маш -   Уучлаарай... Мэдээж тэнцэнэ, ямар хүмүүс ордогийг мэдэх үү? Харин чи царайлаг бас ухаантай.

Эм -   5-р суудал, ороорой.

Маш -   Та хамгийн сүүлд хэзээ үсээ засуулсан бэ Варсонофий эцэг минь?

 

                                                  Төгсөв.

 

 

 

 

 

    

 

 

 

         

 

 

 

      

 

 

 

    

    

    

       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                   

 

 

Back to episodes Go home