Tangled 10

                                  “Tangled Ep10”

Ра: Мөрөөдөл биелэх шиг жаргалтай зүйл хаа ч байхгүй. Ялангуяа тэр мөрөөдөл нь Аттила шиг сайн найзынх минь бол шүү дээ. Тиймээс би Корона дах Аттилагийн нарийн боовны газрыг хамгийн түрүүнд угтан авч байна.

Ат: Ээж маань чи гурван Си-г ашиглаж байж л амьдралаас хүссэн зүйлээ олж авна гэдэг байсан юм. Гэмт хэрэг, аллага бас гэмт хэрэг. Гэхдээ Рапунзелийн ачаар, тэр л энэ бүгдийг боломжтой болгосон. Би 4 дэх Си байдгийг ойлгосон. Сайхан сэтгэл.

Ка: Аа..гэхдээ сайхан сэтгэл гэдэг чинь Сигээр…

Ат: Одоо хэн амттан идмээр байна?

Эр: Өө би би.

Эр2:     би…

Ра: Нэг жимстэй бялуу авья.

Ат: Хөөе хөөе залуус аа, алив ээ. Та нар наадхаа төлөх хэрэгтэй шүү. Би энд хууль ёсны бизнес хийж байна.

То: Юу?

Эр: Хөөе чи намайг ингэхдээ сайн гэдгийг мэдэж байгаа биз дээ?

Хүү:      Би жигнэгэ бас кроссант бас жигнэсэн бялуу, бас өрмөнцөр…

Ат: Өдрийн мэнд. Би та нарт…

Хүү:      Ээж ээ, хараач. Аймаар том нүүргүй хүн байна.

Эр: Сонсооч ноёнтоон бид ямар ч асуудал хүсэхгүй байна.

Эв: Өө зугтаж л байг дээ. Чиний амттангууд ямар амттай тухай яриа гарахаар хэн ч чамайг…чи гэж тоохгүй.

Ра: Тэгээд ч эрт байна шүү дээ. Ихэнх хүмүүс өглөөгүүр амттан идэх дургүй байдаг.

Хүү:      Би өглөө амттай юм л идмээр байна.

Бүгд:    Монти ах аа.

Мо: Сайн уу, хүүхдүүд ээ. Рапунзел.

Ра: Монтгомери.

Мо: Би зүгээр л шинэхэн хөршдөө амжилт хүсэхээр ирсэн юм. Бас анхны үйлчлүүлэгчдийнх нь нэг болохоор. Хөөх тэнгэр минь гэж. Би энэ жимстэй бялууаас амсаж үзэх хэрэгтэй байх аа.

Ат: Миний онцгой жор байгаа юм. Би жимсээ өөрөө ургуулсан л даа.

Мо: Атилла энэ үнэхээр гайхалтай амттай юм. Хөөе, Фэлдспар чи энэ жимстэй бялуунаас нэгийг амсаад үзсэн дээр дээ. Үнэхээр амттай шүү.

Эр: Өө баярлалаа Монти ах аа. Би тэрийг чинь… Өө тэнгэр минь. Өө туслаарай. Бурхан минь энэ чинь аварга залуу байна.

Ра: Битгий санаа зов доо. Аттилагийн нарийн боовны дэлгүүр яг л амттаны дэлгүүр шиг амжилттай байх болно оо, тэгэхгүй байсан ч…бид бүгдээрээ туслана, тийм үү залуус аа?

Бүгд:    Тийм ээ, би тусална аа. Тийм ээ.

Жи: Хөөе хэн надтай энэ загасаар наймаалцмаар байна?

Эв: Сонсооч, тэгэхээр минии бодлоор бид Аттила аймаар гэдэг хүмүүсийн бодлыг сайн зүйлээр дарж чадах байх. Би царайных нь талаар ярьж байсан юм л даа, гэхдээ тийм ээ, энэ ч гэсэн болно. Үнэгүй амттан. Хэн авмаар байна? Үнэгүй амттан. Алив ээ, хүмүүс ээ, бүгд үнэгүй шүү. Битгий л намайг уурлуулаарай даа, их өвдөнө шүү.

__________

Эр: За сонс найз минь. Чи одоо бялуу авмаар байгаа. Зөндөө бялуу. Хэрвээ үгүй гэвэл манай найз бид 2…Чамтай хамт Коронагийн урлагийн музеи рүү явган аялал хийх болно. Одоо өдрийг сайхан өнгөрүүлээрэй.  

_________

Ра: Аварга аяган бялуунаас илүү сэтгэл татам зүйл байна гэж үү? Хөөе. Одоо хүмүүсийн анхаарлыг татацгаая.

Ат: Рапунзел үгүй ээ, хонх л биш шүү.

То: Милтон хонхонд дургүй.

Ра: Милтон үгүй ээ, тайвшир хүү минь. Өндөр газарт гараарай.

Жи: Өндөр газар.

Ра: Тэгээд өнөөдөр бид хэр байв даа?

Ат: За түр хүлээгээрэй. Золиг гэж тоогоо алдчихлаа.

Эв: Өө алив би тоолоод өгье. Ингээд 2 юм байна.

Эр: Влад бид 2 өдөржингөө л хүн зодлоо. Тэгээд юу ч үгүй шүү.

Эр2:     Хүмүүс зүгээр л өмнөх шигээ сүрдүүлгэд автахаа больчихож. Хүмүүс ээ гэж.

Мо: Хүмүүс ээ манай хаалаа. Ааа тэнгэр минь гэж. Алив орцгоо.

Хүү;      Баярлалаа Монти.

То: Өө юу бодож байгааг чинь мэдэж байна, найз минь. Мэдээж амттаны дэлгүүр коронагийн уламжлал. Монти Монтид хүн бүхэнд л хайртай байдаг. Дээр нь тэрний чихрийг бүр ч ярилтгүй. Нээрээ шүү. Тэрний чихэр яг л тэнгэрээс шидэт чихрийн дагина буугаад бид бүгдэд ивээлээ хайрлаж байх шиг. Монти болон тэрний бүтээсэн бүхэн нь бид бүгдийн амьдралыг нь  өөрчилсөн.

Ра: Атилла Том хамартын хэлэх гээд байгаа зүйл бол мөрөөдлөөсөө хэзээ ч битгий бууж өг. Би чамд итгэж байна.

Ат: Мэдэхгүй юм даа гүнж ээ. Магадгүй ээ над шиг залуу хэзээ нэгэн цагт ийм юм хийж чадна гэж бодсон нь тэнэглэл байсан байх.

Мо: За за санаа зовох хэрэггүй дээ. Бүгдэд нь хүрэхээр хангалттай чихэр байгаа.

Ат: Магадгүй ээ зарим нэг хүмүүс мөрөөдөх эрхгүй байдаг байх.

____________

Ра: Би шөнөжингөө сэрүүн байж Атиллагийн дэлгүүрт туслахаар маш олон сайхан санаа олсон.

Эв: Хөөх чи үнэхээр зүтгэлтэй байх чинь.

Ра: Би зүгээр л тууз хайчилж үдэшлэг зохион байгуулж энд тэнд зогсохоос залхаж байна.

Эв: За за шаргал үст ээ. Гэхдээ төрийн хүний ажил хэзээ ч дуусдаггүй.

Эв: Төрийн хүн байх нь зүгээр ээ, Юүжин. Гэхдээ би Коронагийн хүмүүст үнэхээр хэрэгтэй юм хийхийг хүсэж байна. аттилад туслах ч юм уу. Өө Үгүй ээ.

Эв: Юу болчхоо вэ?

Эр: Биднийг өршөөгөөрэй гүнж ээ.

Ат: Би буруугүй шүү Рапунзел. Би буруугүй.

Ст: Тэр эвдэн сүйтгэсэн хэргээр баривчлагдсан. Энэ бол ахмадын тушаал. Уучлаарай гүнж ээ.

Ат: Миний зөв байсан бололтой. Зарим хүмүүс мөрөөдөх эрхгүй байдаг юм.

___________

Эр: Шүүх хурал үүгээр эхэлж байна. Эрхэм дээдэс Фредрик хаан хурлыг ахална.

Ра: Атила энийг хийгээгүй ээ. Тэгээгүйг нь мэдэж байна.

Ах: Намайг өршөөгөөрэй эрхэм дээдэс ээ. Атиллагийн сэдэл тодорхой ямар ч үндэслэлгүй төдийгүй нотлох баримтууд асар их байна. Монтигийн нэг сиропны торхонд гарсан нүх Атиллагийн дуулганы эвэртэй яг таарч байсан. Би Атилаг байцаахаар очиход Монти ахаас хулгайлагдсан нууц жоруудын нэг нь тэрний гутлын уланд наалдсан байсан. Тэр ч бүү хэл энэ хэрэг гарахаас хэдэн хормын өмнө манай 2 хүн тэнд Атилатай таарсан. Тэд тэрнийг дуудахад тэр зугтчихсан. Яагаад гэм буруугүй хүн зугтана гэж?

Аав:      Намайг уучлаарай. Гэвч нотлох баримт болон өмнөх хэргүүдийг нь харсны дараа надад Атиллаг алдагдсан тэнгисийн шорон руу цөлөхөөс өөр сонголт үлдсэнгүй.

Ра: Энэ чинь солиорол. Тэр буруугүй шүү дээ. Энийг батлах ямар нэг арга байх л ёстой.

Эв: Бидэнд цаг байгаа гэж бодохгүй байна.

Ра: Цаг цаг. Онус Проседанди.

Ах: Юу?

Ра: Эрхэм дээдэс ээ, би Онус Проседандиг хэрэгжүүлмээр байна.

Ах: Хүлээгээрэй. Тэр чинь юу юм?

Эв: Чшш латинаар байгаа юм. Ухаантай хүмүүс ярьж байна. Санаа зоволтгүй дээ. Тэр удаан ярина.

Ра: Би Коронагийн хуулийг бүгдийг нь уншсан.

Аав:      Чи яасан гэнэ ээ?

Ра: Тийм ээ. Бас онус проседандигийн Аттилад тэрний гэм буруугүй гэдгээ нотлох хорин дөрвөн цагийн хугацаа өгч, төрийн хүний батлан даалтанд авч болно.  Бас гүнж байх нь төрийн хүний шалгуурыг хангана гэж бодож байна.

Эр: Гүнжийн зөв өө эрхэм дээдэс ээ.

Аав:      Сайн байна. Тэгвэл чамд тэрний гэм буруугүйг нотлох 24 цагийн хугацаа байна гүнж ээ.

Эв: Юу гээч та хааяа ном уншиж байх хэрэгтэй шүү. Энэ үнэхээр үнэхээр хөгжилтэй. Дүрсүүд үсэг бүтээнэ, үсгүүд үг бүтээнэ. Үгнүүд бодлыг дамжуулдаг юм. Амьдралын тойрог.

___________

Мягмар гараг оройн 8 цаг 23 минут.

Ра: Бүгдээрээ сонсоорой. Би Атиллаг өнгөрсөн шөнө хаана байсныг нотлох хэрэгтэй байна. Хэн нэгэн тэрнийг төлөөлж чадах уу?

Би: Би чадна аа би чадна. Мэдээжийн хэрэг.

Эв: Намайг уучлаарай. Хэн нэгэн худлаа хэлэлгүйгээр тэрний гэрч болж чадах уу?

Эр: Гол нь л энэ. Атила өнгөрсөн шөнө юу хийснээ хэнд ч хэлэхгүй байгаа.

То: Тэр зүгээр л харуулуудын хэлснийг хийгээгүй гэсэн. Тэгэхээр Аттила бол үнэхээр үнэхээр нууцлаг хүн. Тэр үнэхээр ичимхий.

Ра: Тэр тийм ичимхий харагддаггүй дээ.

Эр: Яагаад тийм дуулга өмсдөг юм бол гэж бодсон уу?

Эв: Аймаар харагдах гэж л өмсдөг гэж бодсон.

То: Тэгэхээр тэр ч гэсэн болно л доо.

Ра: За за хэрвээ хэн ч Атиллагийн гэрч болж чадахгүй юм бол бидэнд хөдөлшгүй нотлох баримт хэрэгтэй. Хэргийн газрыг шалгах цаг болсон бололтой.

_____________

Мягмар гараг оройн 9 цаг 9 минут.

Мо: Би өчигдөр орой бага зэрэг оройтож хаасан ч ямар ч сэжигтэй зүйл байгаагүй. Харин өглөө ороод ирэхэд ингээд л…

Ра: Ийм зүйл болсонд үнэхээр харамсаж байна Монти.

Мо: Зүгээр дээ би угаасаа засвар хийх бодолтой байсан юм. Гэхдээ хэдэн сарын өмнө надад ийм бодол орж ирэхгүй байх байсан байх.

Ра: Чи хөл нүцгэн байх талаараа дахиад бодож үзэхгүйдээ итгэлтэй байна уу?

Ка: Тийм ээ энэ Атиллагийн дуулганы эвэртэй таарч байна.

Эв: Хөөе энэ Монтигийн шаргал үстүүдэд зориулсан нууц жор байна, шаргал үст ээ. Наадах чинь юу вэ?

Ра: Хаалганы хэлтэрхий. Тэд явган хүний замаар нэг тарчхаж.

Ка: Атилла ч үнэхээр их хохирол учруулжээ. Тийм үү? Би хэлэхдээ хэн нэгэн, хэн нэгэн хохирол учруулж. Хөөх энийг үнэртэж байна уу? Энд ямар нэг юм өмхий үнэртээд байна тийм үү? Тийм ээ энэ бүх сироп муудаж байх шиг байна.

Эв: Хөөе кассандра энэ эвгүй байдлаас чинь гаргаж чадах хэн нэгнийг олцгооё тэгэх үү?

Мо: Сонсооч гүнж ээ Атиллагийн төлөө хийж байгаа зүйл чинь үнэхээр гайхалтай боловч, тэрний тухайд тийм ч сайн харагдахгүй байна.

Ра: Тийм биш гэдгийг нь мэднэ ээ. Гэхдээ би тэрний талд зогсоно. Найзууд ийм л байдаг.

___________

Ра: Нэг л юм дутуу байна.

Эв: Тийм ээ унт л даа. Шаргал үст ээ, 4 цаг болж байна.

Ра: Юүжин, чи яагаад яваад амарч болохгүй гэж?

Эв: Үгүй ээ үгүй. Бид…Бид энэ бүхнийг хамтдаа…

Ра: Мэдэхгүй юм даа, Паскаль. Магадгүй Атилаг гэм буруугүйг батлах арга байхгүй байх. Магадгүй тэр гэм буруугүй биш байх.

Эм: Тэр гэм буруугүй ээ.

Ра: Тэнд хэн байна?

Эм: Атилла тэрийг хийсэн байж таарахгүй.

Ра: Хөгшин хатагтай Кро..Хатагтай Кроули.

Эм: Би тэр тэнэгийг дэлгүүр сүйтгэгдэх үед цэцэрлэгээс цэцэг зулгааж байхыг харсан.

Ра: Та Атилаг цэцэг түүж байхыг харсан юм уу?

Эм: Би сая юу гэж хэлэв?

Ра: Та энэ үгээ маргааш хааны өмнө хэлж чадах уу?

Эм: Мэдээж би чадна аа.

Ра: Өө баярлалаа. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа. Олон хүмүүс таныг залхаадгийг мэднэ ээ. Гэхдээ сэтгэлийн гүндээ та…

Эм: Би зүгээр л тэр тэнэг золиг шангаа хүртээсэй гэсэндээ ийм юм хийж байна. Миний цэцгүүдээр хэн ч оролддоггүй юм.

Ра: За за ойлголоо.

____________

Лхагва гараг. Өглөөний 9 цаг 15 минут.

Ах: Эрхэм дээдэс ээ энэ нотлох баримтууд Атиллаг гэм буруутайг батлахыг та харлаа. Эсрэг нотлох баримт гарч ирэхгүй бол үргэлжлүүлэх шаардлагагүй гэж би үзэж байна.

Ра: Эсэргүүцэж байна. Би шүүх танхимд хатагтай Хортенс Кю Краулыг дуудаж байна.

Эв: Шаргал үст ээ чи арай ч хүн зохиож болохгүй байх аа. Энэ чинь шүүх танхим шүү дээ.

Ра: Хөгшин хатагтай Краули

Бүгд:    Өө маш сайн.

Ах: Мэдээж л дээ.

Лхагва гараг өглөөний 9 цаг 27 минут.

Эм: Тийм ээ. Би тэр орой Атилаг харсан. Тэр миний хайртай цэцгүүдийг зулгааж байсан.

Ра: Тиймээс аав аа, Хэн ч 2 газар нэг дор байж чадахгүй гэдэгтэй бүгд санал нийлнэ гэж бодож байна. Өмгөөлөгч тал боллоо.

Ах: Надад ганц л асуулт байна. Хөгшин хатагтай…Хатагтай Краули. Та цэцэг түүж байхыг нь харсан эр лүүгээ заагаад өгч чадах уу?

Эм: Мэдээж би чадна. Тэр байна. Яг тэнд.

То: Би өөрийгөө барьж дийлээгүй юм аа. Би цэцэгт үнэхээр дуртай.

Ра: Хатагтай Кроули, та өнгөрсөн шөнө Аттилаг харсан гэж надад хэлсэн!

Эм: Тэр биш гэж үү? Би яаж мэдэх юм? Энэ хөвгүүд бүгд адилхан харагдаж байна!

Аав:      Тэгвэл надад сонголт байхгүй гэж айж байна. Аттилаг алдагдсан тэнгисийн шорон луу цөлөх болно.

Ра: Аттила! Намайг уучлаарай!

_____________

Лхагва гараг, 13:48 минут.

Ка: Рапс чи юм идэх хэрэгтэй.

Ра: Би яаж чадах юм бэ? Яг одоо Атиллаг тэрнийг үүрд авч явах хөлөг онгоцонд суулгаж байгаа.

Эв: Сонсоод шаргал үст ээ. Би чамайг хүн бүхнээс сайн сайхныг нь олж харахыг хичээдгийг мэднэ ээ. Бас би энийг чинь гайхалтай гэж боддог. Гэхдээ заримдаа хүмүүс урмыг чинь хугалдаг юм. Бид биш л дээ өөр хүмүүс.

Ка: Чи муухай үнэртэж байна.

Ра: Муухай үнэр тийм байна.

______________

Лхагва гараг. Өдрийн 2 цаг 2 минут.

Ра: Алив ээ, Макс чадах чинээгээрээ хурдан.

Ах: Энэ хөлөг чамайг шоронд аваачна. Чи 3 хоногийн дараа тэнд хүрнэ ээ.

Ра: Хүлээгээрэй.

Ах: Хмм?

Ра: Битгий яваач.

Ах: Гүнжээ?

Ат: Гүнжээ.

Ра: Бид чадна аа Макс.

Ах: Гүнжээ бид энэ талаар ярилцсан.Гүнж ээ, бид энэ талаар ярилцсан.

Ра: Уучлаарай ахмад аа. Гэхдээ бид маш том алдаа гаргаж байна! Би дахиад нэг боломж хүсч байна. Гуйя.

___________

Лхагва гараг. Өдрийн 2 цаг 28 минут.

Ах: Яв яв. Танд хоёр л минут байна.

Ра: Надад ийм л хангалттай. Ахмад аа? Атила тэр шөнө Монтигийнд нэвтрээгүй.

Ах: За за тэгээд хэн тэгсэн юм?

Ра: Хэн ч биш.

Ах: Юу?

Ра: Явган хүний зам дээр хагарсан хаалга нэг л биш гэж би бодсон. Яагаад тэд дотор нь биш гаднаа байгаа юм бол? Яг л Монтигийн дэлгүүрт хэн нэгэн нэвтэрч ороогүй дотроосоо салчихсан юм шиг.

Ах: Энэ ямар ч утгагүй юм.

Ра: Тийм ээ. Хаалга хонхтой байгааг анзаарах хүртлээ би ч бас тэгж бодсон.

Ах: Хонхоо? Гүнжээ энд юу л болоод байна?

Жи: Энэнд би л хариулж чадах юм шиг байна.

Эв: Бид Монтигийнхоос юу болсныг хараач.

Ка: Яг чиний хэлснээр Рапс.

Ах: Гайхалтай. Хэн дараагийнх нь вэ? Алиалагч уу?

Жи: 2 үг адмиралаа. Чихрийн дагина.

То: Яг л шидэт чихрийн дагина тэнгэрээс буугаад ирсэн байдаг юм.

Жи: Би нэг удаа чихрийн дагинад хушгаа зээлсэн ч тэр хэзээ ч буцааж өгөөгүй. Тэгээд Монтигийн чихрийн дагина яаж буцааж авахыг нь мэднэ гэж бодсон юм. Мэдээж тэр үед миний самрыг чихрийн дагина аваагүй гэдгийг би санасан. Хэрэм байсан юм. Бас тэр 2 7 хоногийн өмнө буцааж өгсөн. Ингээд бид идлээ. Зууш шидсэнийхээ дараа Милтон унтаж амрах хэрэгтэй гэж бодсон. Би ч сэтгэлээсээ санал нэг байлаа. Гэтэл дараа нь хонх дуугарсан. Азаар би Рапунзелын өгсөн зөвлөгөөг санаад өндөр газарт гарсан. Тэгээд л эргээд унтаад өгсөн юм.

Ка: Хөөх энийг үнэртэв үү? Энд нэг юм үнэхээр өмхий байна тийм үү? Тэгээд л тэнд өмхий үнэртээд байсан юм байна.

Жи: Би эсэргүүцэж байна. Татгалзлаа.

Ах: Тэгээд ямаа хаалгыг дотроос нь эвдсэн юм биз дээ? Тэгээд тэр ямаа хаана байна?

Жи: Магадгүй тийм ч холгүй байгаа байх. Хэзээ ч холдож байгаагүй. Ямаа.

Ра: Харж байна уу ахмад аа? Монтигийн шоколадны торхыг цоолсон нь Атиллагийн дуулга биш байсан. Энэ Милтоны эвэр байж.

Жи: Би лав ямаандаа хайртай.

Ах: Тэгвэл бид яагаад Атиллагийн гуталнаас хулгайлагдсан жор олсон юм?

Ра: Жорууд хаа сайгүй тарчихсан явган хүний зам дээр хүртэл. Атила яг л Паскал шиг гишгэчихсэн байж магадгүй. Тэгээд дараа нь дэлгүүрт нь уначихсан байх.

Ах: Хэцүүхэн л юм.

Ра: Хэргийн газартай ойролцоо байсан бүх хүмүүс гутлаа шалга даа. Ахмад аа?

Ах: Алдаа гарсан нь ойлгомжтой байна. Атилла чи явж болно оо.

_____________

Ат: Би танд талархаад барахгүй нь гүнж ээ. Танаас бусад нь бараг бүгд надаас нүүр буруулсан.

Ра: Зүгээр дээ. Би зүгээр л нэг юманд итгэсэн бол хэзээ ч бууж өгдөггүй. Итгэл үнэмшил. Хөөе магадгүй ээ итгэл үнэмшил 5 дахь Си байж болох юм.

Ат: Тийм ээ. К гаар Эхэлдэг нь л харамсалтай юм.

Ка: Итгэл үнэмшил К гаар…

Ра: Атила би чамаас тэр шөнө хаана байсныг чинь асууж болох уу?

Ат: Чи хэлэхгүй биз? За за би Аттилагийн нарийн боовны газар алдаа гэхээс айсан. Би бизнес эрхлэх талаар юу ч мэдэхгүй, Гүнж ээ.  Би зүгээр л амттан хиймээр байна. Энэ бол миний мөрөөдөл. Гэхдээ бүгд баяртай байсан болохоор би хэний ч урмыг хугалахыг хүсээгүй. Тэгэхээр заримдаа би гуниглахаараа ойд байдаг жимсний талбай руугаа сэмхэн очиж дуу дуулж өгдөг юм.

Ра: За за нууц чинь надтай аюулгүй. Зүгээр л ажил чинь ийм байгаа нь харамсалтай. Коронад чамд тусалж чадах хүн байдаг ч байсан болоосой.Хмм Би тэр хүнийг мэдлээ.

____________

Ра: Би та бүхэнд Атиллагийн нарийн боов болон Монтигийн амттаны дэлгүүрийг дахин танилцуулж байгаадаа баяртай байна.

Ат: Монти. Би бүх жорыг чинь танд зориулаад биччихсэн. Хүлээгээрэй. Та уурласан хэвээрээ л байгаа юм уу?

Мо: Өө үгүй дээ хүү минь. Би тэнэг шилээ зүүхээ үргэлж мартах юм.

Аав:      Рапунцел, би чамайг өнөөдөр Коронаг төлөөлж байгаад бахархаж байна.

Ра: Баярлалаа, аав аа.

Ат: Монти, надад ийм боломж олгосонд чинь биталархаад барахгүй нь.

Мо: Энэ чинь л найзуудын хийдэг зүйл. Одоо нааш ир. Чамд гоё юм үзүүлье.. Би шинэ лангуу, шинэ тавиуртай болсон. Би бүр шинэ хаалганы хонхтой болсон.

Ат: тийм ээ, би ойлголоо. Хүлээгээрэй. Хаалганы хонх.

Мо: Хөөе хүмүүс ээ. Хэн амттан авмаар байна?

Ат: милтон үгүй ээ.

 

Back to episodes Go home