Метраж : 41 минут
Дүрүүдэд :
Юра - эр, 16 настай
Вар - Варсонофий эр, 45 настай
Маш - Маша эм, 30 настай
Анг - Ангелина эм, 30 настай
Кол - Коля эр, 50 настай
Сер - Сергей эр, 40 настай
Харилцааны зарчим :
Юра – Вар
Маш – Анг
Маш – Кол
Маш - Сер
Кол – Сер
ххх
Вар - Чи яагаад унтахгүй байна, цаг хэд болж байна?
Юра - 5.
Вар - Алив унт.
Юра - Нойр хүрэхгүй байна. Аав аа, энэ бүхнийг бодлоосоо авч хаяхад минь туслаач. Би тийшээ явмааргүй байна. Явахгүй, надад энд тантай хамт байхад сайхан байна. Надад туслаач, гуйя.
Вар - Хэтэрхий их ярьж байна, дуугүй байх амлалт аваарай. Амаара нүгэл үйлдэхгүй бол хүн өөрийнхөө бүх биеийг захирч чадна. Чиний толгойд бузар бодлууд орж ирмэгц залбирлаа давтаад бай. Чиний бүх бодлууд ганцхан эх үүсвэртэй гэж төсөөл. Тархи нэг зэрэг хоёр зүйл бодож чадахгүй. Христийн төрөлтийг төсөөл. Түүнийг төсөөл, тэр яаж лазарийг дахин амилуулсан, яаж Иерусалим руу анх удаа оросныг төсөөл. Яаж цовдлуулсаныг төсөөл. Бүгдийг нь сана. Уншиж байсан бүгдийг өөртөө дэлгэрэнгүй ярьж өг. Соломон дуугүй байх амлалт өгч 23 жил яаж агуйд амьдарсаныг сана. Андрей Рублёв олон жил дуугүй байж тэр ч бүү хэл бүр бичиж чадахгүй байсныг төсөөл. Тогтоож ав, чи бол одоо дэлхий дээр дуугүй байгаа цөөн хүмүүсийн нэг. Энийг тогтоож ав, дуугүй байна гэдэг чинь Юра, бурхан өөрөө гэсэн үг.
Бичиг “Сүм”.
Маш - Та нар чинь солиотой юмуу? Елизавета эгч ээ та чинь солиотой юмуу, хүн байна уу? Энд хүйтэн байна. Би энд ганцаараа юу хийж байгаа юм, тайлбарлаач. Би ердөө л буруу ярьсан ш дээ, ямар утгагүй шийтгэдэг юм бэ. Зүгээр нэг юм хэлсэний төлөө шүү... Хөөе, надад ус өгөөч охидуудаа. За алив ээ, алив эгч минь, надад өгөөч. Чи хаачих нь вэ? Өөдгүй амьтан бэ. Елизаветад миний ард том хүмүүс байгаа гэж хэлээрэй. Эрт орой хэзээ нэгэн цагт тэд миний хойноос ирнэ. Туслаарай. Энэ чөтгөрийн хаалгаа онгойлгочээ.
ххх
Эм - Таргаа мартчихаж сүүний тасаг руу гүйгээд ирээч.
Маш - Би гүйхгүй ээ, би явдаг. Ингээд яваад ирэх үү.
Эм - Хурдлаарай Маша.
Маш - Сырок авч болох уу?
Эм - Чи бохь авсан ш дээ, аль нэгийг нь ав.
Маш - Бохь авъя.
Эм - Наадхаа байранд нь тавь. Сайн охин. Сайн охин.
Эм2 - Сая тэр тэнд зогсоод бохь уу, сырок уу гэж сонгож байсан.
Эм3 - Өмнөх 7 хоногт манайхаас 20 орчим сырок алга болсон.
Эм - Тэгээд юу гэж?
Эм3 - Юу ч бишээ, сырок хаана нуусан?
Маш - Юу вэ, би байранд нь тавьсан.
Эм3 - Тийм үү, байр нь хаана юм? Чиний халаас уу?
Эм - Маша, чи сырок авсан уу?
Маш - Би хариулахыг ч хүсэхгүй байна. Би бохь сонгож авсан.
Эм2 - Халаасандаа нуучихсан байх.
Маш - Би танай сырокийг хулгайлаагүй. Надад ямарч хэрэггүй.
Эм - Соёлтой байгаач Маша.
Эм - Лхагва гаригт манайд камерууд суурилуулсан, харцгаая.
Маш - Хар л даа.
Эр - Тэрнийг зүгээр л нэгжиж үзье, тэгээд гүйцээ.
Эм - Нэгжээч дээ, юу ч аваагүй гээд байхад.
Маш - Ёстой нэг...
Эм - Маша тайвшир, Маша...
Маш - Муухай амьтад.. Сырок оо олсон уу, үхлээ юу?
Эм - Маша чимээгүй, бид явж болох уу?
Эм2 - Тэрний цүнхэнд нь үзээч.
Эр - Алив цүнхээ өгнө үү.
Эм - Тэг тэг, үз л дээ.
Эм2 - Цүнхэнд нь хийчихэж.
Маш - Ээж ээ би биш шүү, андгайлж байна. Тэд өөрсдөө хийичхэж, өөдгүй амьтад.
Эм - Больж үз Маша...
Маш - Би болихгүй ээж ээ, би биш гээд байна.
Эм - 20 сырокны мөнгө төлчихвөл би цагдаа дуудахгүй.
Маш - Бид юу ч төлөхгүй, би аваагүй.
Эм - Битгий хашхичаад бай Маша, бид төлчихнө.
Маш - Ээж ээ...
Эр - Алив явцгаая.
Эм - Ямар муухай юм бэ, цүнхэнд хийчихсэн байна.
Маш - Өөдгүй амьтад, өөдгүй амьтад.
Эм - Маша...
Маш - Та нар эндээ сырок уу, бохь уу гэж хулгай хийдэг. хари н би сырок идэж бохь зажилна, мэдэв үү. Би эндээс явна, таныг үзэн ядаж байна. Өөдгүй амьтад.
Эм - Маша...
Маш - Новшнууд...
ххх
Эм - Гэгээн эх Елизавета тэд биднийг сүрдүүлээд байсан. Хүмүүс ирлээ, тэд тэрнийг авч явна гэсэн. Зөвшөөрөл аваад ирсэн байна.
Эр - Зөвшөөрөл хэрэгтэй гэлүү, май энэ байна. Хаана байна?
Ели - Хэн? Та Марияг хэлж байна уу? Тэр манайд байсан дараа нь алдаа гаргаад хөөгдсөн.
Эр2 - Та ч гэсэн хөөгдвөл харамсалтай байна.
Эр - Таныг ч гэсэн хөөчихөж болно шүү. Бүгд бурханд захирагддаг.
Ели - Та хэн билээ?
Эр - Эр хүн, тэр бидэнд хэрэгтэй. Тэр манай хүн, ойлгож байна уу?
Эр2 - Сонсов уу, муу өлөгчин минь. Одоо тэр бидэнтэй хамт явна, манай машинд. Тэр хаана байгааг хэл муу шулам.
Ели - Тэр байхгүй, андгайлъя. Би хөөчихсөн, хэн яах гэсэн нь мэдэгдэхгүй хүн ирсэн. Дараа нь буру узүйл хийж гэлэнмаа нарыг маань уруу татаж эхэлсэн. Тэгээд би хөөчихсөн.
Эм - Өөр газраас хайгаач.
Эр - Хэрвээ чи худлаа ярьсан бол бурханы гэсгээл ирнэ шүү.
Ели - Хүү мниь чи надад бурхантай хамт байхыг зааж өгөөч.
Эр - Аан гээч, би одоо...
Ели - Одоо чиний бодож байгаагаас илүү хурдан ирнэ. Ариун бурхан, ариун итгэл, ариун мөнх амь бурханы боол Елизавета намайг өршөө. Ариун загалмайн хүч өгөгч та намайг хамгаалаач. Нүдэнд харагддаг болон харагддаггүй элдэв бузар муугаас хамгаалаач. Бурхан дахин амилж түүний үүд хаалга нээгдэх болтугай. Бүгийг тольдогч мэлмий тань тэднийг харах болтугай... Яаж хүмүүсийг дуудсан, хэл.
Маш - Би хэнийг ч дуудаагүй.
Ели - Хоёр дээрэмчин чамайг асууж ирсэн, яаж дуудсан юм?
Маш - Би дуудаагүй ээ. Намайг олоод ирж.
Эм - Эгч минь тэрнийг барьж өгөх байж.
Маш - Тэд энд байна уу?
Ели - Үнэнүүд дээр оч, дэмий чалчаад.
Маш - Тэгэхээр та намайг санамсаргүй аварсан байх нээ. Та миний аврагч бурхан тэнгэр. Тийм ээ, одоо надад энэ л дутаад байна. Би түүнийг сонсохгүй байна. Түүнтэй яаж ярихаа ойлгохгүй байна. Та надад юу ч хэлээгүй. Ы
Ели - Чи хэн юм?
Маш - Цуврал алуурчин.
Ели - Тэнэг.
Маш - Намайг алах гээд байгаа юм. Гаргах юм бол бүгдийг ярьж өгье. Ядаж халалтаа асаачих. Ус уумаар байна, ам цангаад үхлээ. Та хаачих нь вэ, та нар ч гэсэн эмэгтэйчүүд ш дээ. Өлөгчингүүд.
ххх
Маш - Би юм идэх хэрэгтэй гэсэн ш дээ.
Эм - Чи одоо энд идчих. Би анхнаасаа наашаа ирэхийг хүсэгүй, мартчихав уу?
Маш - Хэрвээ үүнээс болж намагй авахгүй бол би дахиж тантай ярихгүй.
Эм - Тэр надад хамаагүй ээ.
Эр - Байр байрандаа зогсоорой. Үсээ янзлаарай, бүгдээрээ нүүрээ ил гаргаарай. Гараараа нүүрээ таглахгүй шүү, бүгдээрээ сайхан инээмсэглээрэй. Сайн байна уу, та хэн билээ?
Эм - Сайн байна уу, би бол эмээ.
Эр - Сайн байна, эмээ тийш ээ орно уу. Эмээ жаахан хурдлаарай, жаахан хурдан. Харин таны дугаар. Яах ёстой билээ, инээмсэглээрэй.
Эр2 - Бүгдээрээ бие биетэйгээ мэндчилж алга ташаарай. Өнөөдөр онцгой уулзалттай, та нарт маш том аз дайрлаа. Учр нь өнөөдөр бидэнтэй дэлхийн томоохон агентлагуудын нэг хятадын Песо хамт байна. Охидуудаа энэ бол та нарын хувьд том гэрээ байгуулах боломж. Тэгэхээр тэнэнд таалагдахыг хичээгээрэй.
Маш - Энэ хувцаснаас л боллоо.
Эм - Чиний мэргэжил бол чамайг сонгоно. Дүн гараагүй байна.
Маш - Хэзээ гарах юм, би одоо унтаж чадахгүй ш дээ. Намайг авахгүй бол хэлэх үү?
Эр - За тэгэхээр та Маша байхаа, зөв үү?
Маш - Тийм ээ.
Эр - Явцгаая, тантай шууд уулзъя гэнэ.
Эм - Битгий сандраад бай.
Маш - Явцгаая.
Эм - Эмээ идэвхтэй байгаарай. Маш их баярлалаа. Охидуудаа зүгээр зогсохгүй шүү. Энд сууна уу.
Эр - Сайн уу.
Маш - Сайн уу.
Эр2 - Та сургуульд сурдаг уу?
Маш - Тийм ээ, 9-р анги гэхдээ ажиллаж чадна.
Эр2 - Та түүнд таалагдсан, анхаарал татахаар төрхтэй юм байна. Өөртөө итгэлтэй, гоё галбиртай сайхан хөлтэй. Тэгэхээр бүх зүйл тохирч байна. Та хэдэн сараар хятад руу явж чадах уу?
Маш - Тийм ээ, чадна.
Эр2 - Шинэ гэрээ хийж хэдэн жилээр гадаадад ажиллахад бэлэн байх хэрэгтэй.
Маш - Би сырок ба бохины мөнгө олж чадна биз дээ?
Эм - Таныг хэн гэлээ?
Эр2 - Игорь.
Эм - Игорь, бүгдэд нь хэлээд өгөөрэй, Маша сургуулиа төгсөх хэрэгтэй. Ингэж тохироо хийхгүй ээ...
Маш - Ээж ээ, болиоч.
Эм - Та нар бидэнд албан ёсны захидал ирүүлээрэй. Би Машенькагийн аав, ээжтэй бүгдийг зөвлөнө.
Маш - Юун аав, ээж вэ? Миний аав архичин, ээж бол тоохгүй.
Эр2 - Их мөнгөний тухай яригдаж байгааг ойлгож байна уу? Маша гэр бүлээ тэжээж чадна.
Эм - Ойлгож байна. Баярлалаа, амжилт хүсье.
Маш - Ээж ээ, ингэж болохгүй.
Эм - Явцгаая, за алив.
ххх
Эм - Май юм ид.
Маш - Идмээргүй байна.
Эм - тэгвэл өлсгөлөн явахгүй юу.
Маш - Би ресторанд хоол иднэ.
Эм - Ямар мөнгөөр?
Маш - Өөрийнхөө мөнгөөр.
Эм - Хаанаас мөнгө олох юм?
Маш - Худалдаж авна.
Эм - Юугаар худалдаж авах юм?
Маш - Мөнгөөр.
Эм - Маша...
ххх
Эр - Варсонофий ламтан.
Вар - За.
Ели - Чиний Машаг авахаар хүмүүс ирсэн тэр хэн юм?
Вар - Тэр танайд амьдарсаар байна уу?
Ели - Түүнийг алахаар ирсэн, гай болж байна тэрнийгээ ав.
Вар - Би хаашаа авах болж байна?
Ели - Надад хамаагүй. Тэр самуун тариад байна, аюултай хүмүүс ирсэн. Манай гэлэнмаа нарыг уруу татаад байна.
Вар - Алив Лиза, намайг анхаарлатай сонсож бай.
Ели - Хөөе эцэг чи сонс, тэрнээс болж намайг золтой халчихсангүй. Тэр намайг хамба ламын өмнө муулсан. Харин ирсэн нөгөө хүн нь манай гэлэнмааг боож алах шахсан. Ойлгов уу?
Вар - Пантелеймонагаас болсон уу?
Ели - Тэр миний хэрэг.
Вар - Тэр үхсэн.
Ели - Бурханы хүсэл тийм байж.
Вар - Мария чамтай хамт байна уу? Чи түүнийг яагаа ч үгүй биз дээ?
Ели - Тэр ч гэсэн бурханы хүсэл. Намайг иегумения болгосон, би энэ хариуцлагаа үүрнэ.
Вар - Чи хэтэрхий их юм ярих болж.
Ели - Би ийм л хүн эцэг минь, чи хувь нэмрээ оруулсан. Юрад мэнд хүргээрэй, юу ч мэдээгүй байгаасай гэж залбиръя.
Вар - Бурхан минь бүх зүйл таны хүслээр болог. Надад хүслээ мэдүүлж зөв алхам руу чиглүүлээч. Замаасаа гажихгүй байх хүч чадал хайрлаач.
ххх
Зэрэг - Бурхан минь өршөө, бурхан минь өршөө, бурхан минь өршөө...
Маш - Энийгээ унтраагаач, гуйя. Халуун байна.
Зэрэг - Бурхан минь өршөө...
Маш - Халуун байна, би тэвчиж чадахгүй нь.
Зэрэг - Бурхан минь өршөө, бурхан минь өршөө...
Маг - Одоо болиоч.
Юра - Бурхан минь миний амийг өршөө. Бурхан эцэг минь би толгойдоо нүгэлт бодол оруулсаныг минь уучил. Миний амийг авраач, би үүрд таны үнэнч боол болъе. Намайг энд үхүүлэхийг гуйгаагүй. Би тэрний тухай бодохгүй байж чадахгүй нь. Бодохгүй байж чадахгүй нь. Би тэрний тухай бодохгүй байж чадахгүй нь. Хэлээд байна.. Онгойлгооч, тийм хэцүү байна уу.
ххх
Эр - Тараалаа. Бооцоогоо тавиарай.
Эр2 - 1, 2, 3. За хожигдов уу.
Эр - Чи галзуурав уу.
Эр2 - Чи өвчтэй юмуу.
Эр - Яаж байна аа?
Маш - Чамд аз таарсан юм бишүү.
Эр2 - Пөөх, за сайн байна уу.
Маш - Герман, цэрэг.
Эр2 - Пөөх тэр манай талын хүн байна.
Маш - Т анартай хамт, зогсож болох уу?
Эр - Чи ганцаараа явж байгаа юмуу?
Маш - Тийм ээ, яасан?
Эр - Хэдэн настай вэ?
Маш - 18-тай.
Эр2 - Үнэхээр аз таарах шиг боллоо.
Маш - Энд вагон ресторан байгаа юу?
Эр3 - Яасан, чамд мөнгө байгаа юмуу?
Маш - Үгүй ээ, чамагй дайлна гэж бодоод.
Эр3 - Чи тоглоогүй ибз?
Эр2 - Би чамайг энд дайлъя.
Маш - Үгүй ээ, явцгаая.
Эр3 - Босох хэрэггүй, сууж бай.
Маш - Гараа аваач.
Эр3 - Яасан бэ, наадхаа идээд сууж бай.
Эр2 - Зүгээр ээ, битгий орилоод бай. Дуугүй бай.
Эм - Маша...
Маш - Эмээ...
Эр - Зүгээр л тоглож байсан юм. Та яасан бэ?
Эм - Маша, Маша зугтах хэрэггүй. Машенька, чи яагаад надаас зугтаад байна аа? Маша хүлээгээч. Чи даажигнаад байна уу? Чи өөрийгө өхэн гэж бодов?
Маш - Биеэ үнэлэгч.
Эм - Маша, тэр хятадууд чинь захиа бичнэ.
Маш - Үгүй ээ.
Эм - Тэгвэл энэ бүхэн хэрэггүй байж.
Маш - Юу, том боломж байсан, ойлгож байна уу? 100-д ганц тохиолддог боломж.
Эм - Хэн чамд бичихгүй гэж хэлсэн юм? Чи яагаад тэгж бодов?
Маш - Бичихгүй ээ, харин та баярлана. Та намайг бүх насаараа Дальнереченсзд амьдраасай гэж хүсч байгаа. Яг л бусад шиг, харин би хүсэхгүй байна. Таны яах гэж тэр эмнэлэгт ажилладгийг би мэдэхгүй. Хэнд тусладаг билээ, зөвхөн архичин ба гэр оронгүйгчүүдэд. Тэд архи ууж хямд аргаар хүнтэй унтахыг л хүсч амьдардаг.
Эм - Харин чи арай үнэ хүрэхээр шийдээ юу?
Маш - Намайг ажил хий гэж дуудсан.
Эм - Тийм ээ.
Маш - Үнэтэй байвал яаж гэдэг нь хэнд хамаатай юм. Та тэнэг юм, амьдрал ч мэдэхгүй.
ххх
Эм - Хурдлаарай, хурдлаарай, хурдлаарай.
Эр - Елизавета гэгээн эх минь сайн байна уу, бурхан өршөөг.
Ели - Бурхан энэрэнгүй Гавриил эцэг минь.
Эр - Гэлэнмаа Патрекея энд байгаа юу?
Ели - Энд байлгүй яахав.
Эр - Гэлэнмаа нараа, тав зөвлөл шийдвэрээ гаргасан. Патрикея гэлэнмаа одоо сүмийн захирагч болно. Энэ бол бурханы хүсэл. Гэлэнмаа Елизаветад би чинь сэтгэлээсээ талархаж байна. Бурхан чамтай хамт байж зүрх сэтгэлийг чинь амирлуулах болтугай. Түүнийг үргэлжлүүлэн хайрлаж хүндлээрэй.
Эм - Намайг ерөөгөөч.
Эр - Шинэ иегуменд бүгдийг танилцуул.
Эм - Би тэртэй тэргүй бүгдийг мэднэ. Ямарч байсан энд 35 жил боллоо.
Эр - Эмх замбараагүй байдал үүссэн үү, шударгаар хэл.
Эм - Эмх замбараагүй болсон. Захирагч сайн харж чадаагүй. Би өөрөө ч алдаа гаргасандаа харамсаж байна. Зүгээр энд амьдарч бурханд залбирахыг хүссэн юм. Харин одоо ойлгож байна, сүмийг аврах хэрэгтэй.
Эр - Бурхан чамайг ивээг гэлэнмаа.
Ели - Өршөөгөөрэй, би хаашаа явах вэ?
Эр - Хаашаа ч явахгүй, эндээ амьдарч аз жаргалтай байгаарай. Гэлэнмаа нарын нэг шиг.
ххх
Маш - Би юу ч ярьж байсан гэсэн сая нэг юм санав уу. Ядаж ус ууж болохгүй юу.
Эм - Тэрэнд ус аваад ир.
Ели - Тэрэнд хрудан ус аваад ир.
Эм - Битгий захиргаадада бай. Аваад ирнэ.
Маш - Юу болоод байна?
Эм - За гүйцээ, яв.
Маш - Би тийшээ явж болохгүй.
Эм - Тэр бидэнд хамаагүй, яв.
Маш - Ядаж Пантелемонагийн эд зүйлсийг өгөөч, би эмнэлэгт хүргэж өгье.
Ели - Тэр үхчихсэн.
Маш - Юу? Чи сая юу гэсэн бэ? Энэ усаа өөрсдөө авцгаа. Алуурчин, Елизавета гэлэнмаа чи бол алуурчин. Би дахиж хэзээч ийшээ орохгүй.
ххх
Эр - Чи Георгий...
Ели - Яасан?
Вар - Би тэгсэн юмаа.
Ели - Тэгвэл чамаас болж маргааш үүрд явах нь. Чи яагаад надад хайргүй юм, би үргэлж чиний талд байсан. Хэзээч чамаас урваж байгаагүй. Яг л ээж шиг, Алиса шиг байгаагүй, бүх насаараа чиний араас явсан. Чамд итгэж байсан. Чи намайг босгосон.
Вар - Тийм ээ, гэхдээ чи гол зүйлээ мартчихлаа.
Ели - Тэднийг барих ямар байдгийг мэдэх үү?
Вар - Тэднийг хайрлах ёстойг мартаж. Одоо чамд илүү дээр байх болно. Энэ миний алдаа би өөрөө залруулна. Уучлаарай.
ххх
Маш - Чөтгөр ав энэ хэзээ зогсох юм болоо.
Вар - Чи яагаа вэ, явцгаая. Би чамд цай өгье, надад байгаа.
Маш - Яах гэж намайг тийшээ явуулсан юм?
Вар - Гэлэнмаа болох зам амаргүй, их урт би чамд хэлж байсан.
Маш - Урт гэнээ, нүцгэнээр нь 3 хоног өрөөнд хорих нь бас зам уу? Хүүхнүүд ганц хүн рүү дайрах нь бас ариун явдал уу? Түргэн тусламж дуудаагүй учраас Пантелеймона үхсэн нь зөв үү? Та тэнд Елизавета эгч юу хийдгийг мэдээгүй гэж үү?
Вар - Би, би, би, би буруутай. Тэр миний охин.. Явъя, энд удвал өвдчихнө шүү.
Маш - Дахин давтагдах уу?... Би энэ зурагнуудад итгэдэггүй, онцын юм юу ч байхгүй. Намагй загадмайлах үед би одоо л ашгүй хэнд ч хэрэггүй боллоо гэж бодсон. Яагаад гэвэл амьдралд би бүх хүнд хэрэгтэй. Яагаад ч юм бүгдээрээ намайг ашиглахыг хичээдэг. Ашиглачихаад гаргаад хаячихсан. Танай охин тоглосон байж. Ашиглачихаад хог дээр хаясан.. Би тийм хүмүүс байдгийг мэдээгүй. Хүүхэд байхад нэг таарч байсан.
Вар - Чи хаанаас ирсэн?
Маш - Дальнереченск, хятадтай хиллэдэг.
Вар - Хэн нэгэн зүгээр чамагй хайрлах ёстой байж, аав ээж чинь?
Маш - Үгүй ээ, тэд чухал дүрд тоглоогүй.
ххх
Эм - Маша хүлээгээч...
Эм2 - Хөөе бүсгүй гараад ир. Чиний эмээгийн бие муудаад байна, сонсов уу?
Маш - Холдоорой, холдоорой.
Вар - Тэр чиний гоо үзэсгэлэнг үнэлдэг байж. Хариу нэхээгүй, зөвхөн чамайг байгаагаар чинь хайрлаж байсан.
Маш - Тэгээд болоогүй, эмээ эдгэрсэн. Харин намайг Сингапур руу нэг жил сарын 8000 доллараар ажилд урьсан. Тэгэхэд би гэр бүлээ тэжээдэг байсан. Аав ээж гэж арчаагүй амьтад, харин эмээгээ би аваад явсан. Тохиролцоо хийсэн, би томоотой, ажлаа тараад гэртээ ирдэг. Эмээ намайг цагдахгүй. Харин агентлагтай хийсэн гэрээ дуусмагц тэд үдэшлэг зохион байгуулсан. Эмээ гэртээ үлдсэн, намайг 12-т ирээрэй гэж гуйсан.
Эм - Юу гэж дээ, дээд тал нь 40-тэй.
Маш - Яалаа гэж, дор хаяж 50-тай.
Эм - Тэр ирж байна. Хай Питер. Питер би текилла ууя. Мундаг эр гэж хэлсэн биз дээ.
Маш - Хөгшин юм байна ш дээ.
Эм - Чи тэнэг юмуу. Тэр маш их мөнгөтэй, дуусдаггүй юм. Охидууд хагас жил наргисан гэсэн. Дараа нь дахиад гэрээ хийдэг.
Маш - Би шинэ гэрээ хийнэ.
Эм - Итгэхгүй байна, яагаад гэвэл хийгдэхгүй. 3 жилийн дараа бид хэнд ч хэрэггүй болно. Швейцар руу аялна.
Маш - Мөн дөө.
Эм - Яасан бэ, алчихаад ирэхэд тал нь чинийх. Мөнгө яасан ч болно, өвчтэй хүүхдүүдэд ч өгч болно. Эсвэл ядаж өөртөө боловсролын зэрэг олж ав. Баярлалаа Питер. Энэ миний найз.
Маш - Сайн уу.
Эр - Сайн уу, би чамайг Маша гэж дуудаж болох уу? Энд танилцсандаа баяртай байна. хятадуудаас бүр залхаж байна. ийм бүсгүй энд байж байдаг.
Эм - Хоёулаа бүжиглэх үү.
Эр - Бүгдээрээ бүжиглэе... Чи хэтрүүличхэж. Бас миний мөнгийг авмаар байна уу, муу өлөгчин.
Маш - Зогс.
Эр - Тэгж бодож байна.
Маш - Цагдаа дуудаач.
Эр - Чи хэдтэй вэ?
Маш - 18.
Эр - Хонгор минь, миний эхнэр болооч, гуйя. Эхнэр минь болооч.
Эм - Адгийн амьтан.
Эр - Нааш ир.
Маш - Яасан, тэнэг юм хийчихсэн үү?
Эр - Маша, нэг юм авах уу? Энийг хар даа. Май.
Маш - Чамайг хэн гэдэг вэ?
Эр - Питер. Питер Пэн.
Маш - Чи асуудалтай болсон Питер. Би 16-тай.
Эр - Би гайхаж байна. Би 64-тай.
Маш - Чи намайг эзэмдсэн.
Эр - ...би юу ч санахгүй байна. Харин одоо бол болж байна.
ххх
Маш - Дараа нь би зочид буудалдаа эргэж очсон. Тэгэхдээ л эмээгээ санасан. Ресепшн дээр эмээ анмайг шөнөжингөө хайсан гэж хэлсэн. Хараал идсэн эм, би таг мартчихсан байсан. Би яаж тайлбарлах вэ гэж бодож эхэлсэн. Тэгээд сарын юм ирээд, гэдэс өвдөөд байна гэсэн. Эмийн сан орох хэрэгтэй байсан. Даанч зөвхөн лифтэн дотор тэгж сэтгэсэн. Хаалгаа онгойлголоо өрөөнд нам гүм. Би нэг тийшээ гараад явчихаж гэж бодсон. Маш чимээгүй зөвхөн зурагт дуугүй ч асаалттай байсан. Мэдээ гараад. Эмээ гартаа тайвшруулах эм барьчихсан, бас утастай хэвтэж байсан... Би түүнийг алчихсан. Дараа нь би тэр талаар огт бодохоо болсьон. Тэр бодлоосоо салахын тулд бүгдийг хийсэн. Тэр тэнэгтэй гэрлэсэн, хамт амьдарч байгаад салсан. Би тийм амьдралд дассан. Өдөр болгон, хором бүрт. Би мартах ёстой гэж бодсон, мартаад дахиж хэзээч дурсахгүй. Би ч тэрэндээ дассан. Хэрвээ би ядаж ганц өдрийн өмнө Пантелеймонад түргэн дудусан бол тэр амьд үлдэх байсан. Гэвч би өөрийнхөө... амьдралаас өөр юу ч сонирхдоггүй байсан. Би түүнийг аварч чадаагүй.
Вар - Тэр үнэн. Гэвч одоо өнгөрсөн. Бусад хүмүүстэй тохиолдсон зүйлс ч чамайг өөрчилдөг юм.
Маш - Энэ юун газар вэ?
Вар - Би эрчүүдтэй хамт амьдарч байхад миний гэр байлаа. Одоо чи энд байнга амьдарсан ч болно.
Төгсөв.
Back to episodes Go home