Alliance-6
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 45мин
Нэмэгдсэн дүр:
Си: эм, Си И өмгөөлөгч
Гарчиг: Холбоотнууд/Хамсаатнууд. 6-р анги.
Эр: Жиан Ши.
Жиан: Өглөөний мэнд.
Эр: Чи өнөөдөр аймаар хөөрхөн харагдаж байна. Танай хэлтсийн хүмүүст бүр атаархчихлаа. Өдөр болгон өрөөндөө сууж байгаад л ийм сайхан юм хараад л. Би даръя. Би даръя. Ийшээ. Хөөх... Үнэхээр үзэгслэнтэй.
Жиан: Өнөөдөр кофегоор дайлъя.
Эм: Баярлалаа.
Эр: Баярлалаа, Жиан Ши.
Жиан: Энийг тараачих тэгэх үү?
Эр: За.
Жиан: Энэ.
Эм: Баярлалаа.
Эм: Би американо авъя.
Эр: За.
Жиан: Харж байгаад дуртайгаа ав.
Эм: Баярлалаа.
Жиан: Энийг чамд.
Эм: Эгч ээ. Өнөөдөр хөөрхөн болчихсон байна.
Жиан: Баярлалаа.
Эм3: За, хийж байгаа юм аа түр больчих. Ми Шүэд том гэрээ хийсэнд нь баяр хүргэе. Алга ташилт.
Бүгд: Хөөх.
Ми: Баярлалаа, баярлалаа. Бүгдэд нь баярлалаа. баярлалаа.
Эр: Тэгвэл бид нарыг өдрийн хоолонд урина биз дээ?
Ми: Тэгэлгүй дээ.
Эр: Би захиалга өгчихье.
Ми: Доод давхрын хоолны газарт. Чамд найдлаа шүү.
Эр: Дахиад л тэнд үү?
Жиан: Баяр хүргэе.
Эм: Хүлээ л дээ.
Ми: Баярлалаа.
Жиан: Энийг танд.
Эм3: Баярлалаа.
Жиан: Зүгээр ээ.
Эм3: Ми Шүэ, Вей дарга энэ гэрээг хийх гээд чадахгүй удаж байгаа. Чи хийчихдэг. Мундаг юм аа.
Ми: Хичээсний л ач.
Эм3: Дараа уулзъя.
***************
Вей: Жаахан туслаадахаарай. Тийм. Эвдэрснийг нь засах талаар техникийн хэлтэстэй дахиад нэг уулзаад үз. Баярлалаа. Баяртай. Яасан?
Жиан: Фан захирал ирсэн үү?
Вей: Ирсэн.
Жиан: Гэрээнд гарын үсэг зурчихсан уу?
Вей: Энэ байна. Хар хар.
Бичиг: гарын үсэг: Төслийн менежер Ми Шүэ.
Жиан: Миний арай гэж авчирсан гэрээг яагаад Ми Шүэд өгчихөж байгаа юм?
Вей: Жаахан тайвшир л даа. Гэнэтийн юм болсон. Өнөө өглөө Ми Шүэ над дээр ирсэн. Ажлаасаа гарна гэсэн. Ми Шүэд манайд олон жил ажиллаж байгаа. Үнэнийг хэлэхэд манай хэлтэст зайлшгүй хэрэгтэй хүн. Чи мэдэж байгаа. Өнгөрсөн жил манай хэлтсийн биелүүлэлтийн гуравны нэг нь тэрний гараар орсон. Ажлаасаа гарна гэж сүрдүүлсэн. Тавьсан болзлыг нь зөвшөөрөхгүй бол өөр газар орно гэсэн. Фэн Кай бид хоёр дэд захирлын суудлын төлөө өрсөлдөж байгаа, чухал үе. Миний сул талыг ашиглаж байгаа юм. Тушаал дэвшүүлж өг гэсэн байсан ч би татгалзаж чадахгүй. Дахиад жаахан л хичээх угаасаа тушаал дэвшинэ.
Жиан: Тэгээд, миний зовж байж авчирсан гэрээг тэрэнд өгчихөж байгаа юм уу?
Вей: Өөр арга байсангүй. Чамд шударга биш байгааг ойлгож байна. Уучлаарай.
Жиан: чиний хувьд ... би тийм шалихгүй амьтан уу?
Вей: Чи надад юунаас ч илүү чухал болохоор тийм шийдвэр гаргасан юм. Ми Шүэ ямар хүн билээ дээ? Хүний араас хутгалдаг, ийм чухал үед намайг ашиглаж байна. Хичнээн чадвартай байсан ч, миний итгэлийг олж чадахгүй. Чи өөр хүн. Би чамайг өөрийн гараар сургасан. Алдар нэр ч бай, алдаа дутагдал ч бай бид хоёр хамт. Хүнд хэцүү үед чамайг миний төлөө юу ч хийхээс буцахгүйг би мэднэ. Бага зэргийн ухралт байсан ч чи надад муу санахгүй. Яагаад гэвэл чи, бид хоёрын ирээдүйн төлөө хйиж байгаагаа мэдэж байгаа. Энэ гэрээний шагнал Ми Шүэд очсон ч гэсэн... Би чиний тушаал дэвших өргөдлийг биччихсэн.
Жиан: Дахиад чамд итгэж болох юм уу?
Вей: Чамд амалъя. Удахгүй сайхан мэдээ дуулдана. Орой уулздаг газраа уулзъя. Би хоёр хүний ширээ захиалчихсан. Намайг уучлалт гуйж байна гээд бодчих.
Жиан: Өнөөдөр хүсэл алга. Дараа болъё.
****************
К: Танай хэлтсийнхэн бүгд Тайланд хоолны газар хооллож байхад, чи энд ганцаараа идэж байдаг. Хэлэхгүй байсан ч мэдэж байна. Фан захиралтай гэрээ хийхэд чи том хувь нэмэр оруулсан. Бодоод үз. Манай салбарт мах хаана байгааг бүгд мэддэг. Бүгд харж байгаа. Чамд жаахан л аз дутчихлаа. Ми Шүэ Вей Минийг буланд шахаад л авчихаж байгаа байхгүй юу. Тэгээд л чиний мөнгийг булаачихаж байгаа юм шд. Тэгж хичээж ажиллачихаад чи юу ч үгүй хоосон үлдчихлээ шд.
Жиан: Фан дарга аа, цуу ярианд итгэх сайн биш шүү. Тэгээд л Вей даргад тийм шийдвэр гаргах болсон шалтгаан байгаа. Тийм биз дээ?
К: Мэдээж шд. Вей Минд бодсон юм байж л таараа. Ми Шүэ ч бай, чи ч бай тэрний хувьд чухал хүмүүс. Энэ их энгийн. Хэнд хамгийн ашигтай вэ гээд бодоод үзэхэд л бүгд тодорхой болно...
Жиан: Баярлалаа.
*****************
Лин: Өчигдөр машинд гутлаа үлдээчихсэн байна лээ. Таарсан нь сайн юм боллоо, өгчихье.
Жиан: Миний тийм байдалд байгааг хараад инээд чинь байсан байлгүй.
Лин: Инээдтэй байсан. Гэхдээ л ямар ч ашиггүй. Чиний тийм байдалд байгааг хараад, завхай амьтантай муудалцаж, согтуу хүнийг гэрт нь хүргэж өгсөн. Үнэнийг хэлэхэд дуртай байгаагүй.
Жиан: Ямартай ч... өчигдөр тусалсанд баярлалаа.
Лин: Үнэхээр талархаж байгаа бол миний саналыг бодоод үз.
Жиан: Найдах ч хэрэггүй.
Лин: Удахгүй бодол чинь өөрчлөгдөнө өө.
Жиан: Намайг бодлоо өөрчилнө гэдэгд яасан итгэлтэй байх юм?
Лин: Яагаад гэвэл чи бид хоёр адилхан.
Жиан: Хэн намайг тантай адилхан гэж байна? Тал засах гэж оролдох хэрэггүй. Та баян айлд төрж, дутагдах гачигдахын зовлон үзэлгүй үзсэн. Би яаж та нарыг гүйцэх юм?
Лин: Надад өс санах хэрэггүй. Намайг ийм тийм гэж бодох хэрэггүй. Үнэндээ би чамтай л адилхан. Амьдрал надад хүссэн зүйлээ өөрийн болгохын тулд бусдад найдах хэрэггүй гэж сургасан. Зөвхөн өөртөө итгэ.
Жиан: Санаа зовох хэрэггүй. Би яасан ч тан шиг болохгүй.
Лин: Тэгж найдъя. Бид найзууд биш ч гэсэн, дайсан байх албагүй. Би түрүүн хэлсэн. Бид нэг завинд суусан байсан ч, явах зам нь өөр байсан ч, хүрэх газар нь нэг.
Жиан: Хэн нэг газар очино гэсэн юм. Дургүй хүрчихлээ.
******************
Лин: Аан?
Вей: Эхнэр, хурдхан нэг цамц авчраад өгөөч? Би ханцуйн дээрээ кофе асгачихлаа. Удахгүй хүмүүсийн өмнө илтгэл тавих ёстой. Хурал болох газрын хаяг явуулчихъя. Хурдлаарай, би хагас цагийн дараа тайзан дээр гарна...
******************
Эр: Чи мэдсэн үү? Динхуй Паншигийн тусламжтайгаар хоёр дахь шатны хөрөнгө оруулалтаа хийчихсэн гэсэн. Гү Шү санал болгосон гэж байна лээ.
Эр2: Тэр докторт сурч байхдаа гурван бизнесээ ар араас нь эхлүүлсэн. 34-тэйдөө компаниа шилдэг компаниудын тоонд багтаасан. Мундаг байгаа биз?
Эм: Ингээд тасалбарын сугалаагаа эхэлцэгээе.
Эр: Галт тэрэгний тасалбах хожих гэж программ зохиогоод л. Манай багшийн тэмцээний сэдэв ч амархан юм дөө.
Ш: Чи хэн авна гэж бодож байна?
Эр: Өнгөрсөн туршлагаас харахад Лин Шуан гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ Гү Шү ч гэсэн мундаг болохоор боломжгүй гэсэн үг биш.
Ш: Мундаг аа? Мундаг байгаад тус болдог байсан бол финалын шатанд үлдэх л байсан шд.
Бичиг: Лин Шуан. 06. Амжилт.
Бүгд: Сайн байна. Гайхалтай. Лин Шуан, сайн байна. Сайн байна. Лин Шуан.
Эр: Гү Шү. Байнга хоёрдугаар байранд орох амаргүй шүү. Хөвгүүд бүгд чамд найдаж байсан юм.
Ш: Болно оо, тоглохоо боль. Лин Шуанд алга ташаарай.
Эм: Алга ташилт.
Лин: Энэ шагнал бол дөнгөж эхлэл. Ирээдүйд технологи дэлхийг өөрчилж, мөрөөдлийг бодит болгоно гэж найдаж байна.
Гү: Лин Шуан.
Лин: Гү Шү.
Гү: Нээрээ, мөн байх шив. Уулзалгүй уджээ.
Лин: Тийм ээ. Уулзалгүй удаж.
Гү: Уулзалтанд оролцохоор ирээ юу?
Лин: Би? Зүгээр л энүүгээр явж байна.
Гү: Ямар компани төлөөлж ирээ вэ?
Лин: Нөхөртөө цамц өгөхөөр ирсэн юм. Би гэртээ хүүхдээ харж байгаа.
Гү: Юу гэсэн үг вэ? Чи ажиллахгүй байгаа юм уу?
Эр: Гү Шү. Мөн байна шдээ.
Эр2: Сайн байна уу. Нуошиний Жан Чидэ гэдэг.
Эр: Яан Чанру. Дачений программч. Танилцсандаа баяртай байна.
Эр2: Би танай сургуулийн доод ангийн төгсөгч. Тэр үед сургуулиас таныг компьютерийн тэнхимийн шилдэг оюутан болохоор Принстоны их сургуульд явуулах шийдвэр гаргасан гэж байсан.
Гү: Наадах чинь буруу мэдээлэл байна.
Бичиг: Гү Шү. Интернет Технологи компаний захирал
Гү: Би тэнимийнхээ шилдэг оюутан байгаагүй. Манай тэнхимийн шилдэг оюутан өөр хүн байсан юм.
Эр2: Аан.
Гү: Баярлалаа.
Эр: Баяртай.
Лин: Байна уу?
Вей: Эхнэр, чи хаана явна аа? Би хүлээлгийн танхимд байна.
Лин: Би үүдэнд нь байна.
*****************
Эм: Шиао Жиан, ажил нь тарчихсан уу?
Жиан: Чен эгч ээ. Та энд юу хийж байгаа юм?
Эм: Дүү чинь утасдаад ус халаагч эвдэрчихсэн гээд. Тэгээд би засуулж байна.
Жиан: Жиан Хай хаачаа вэ?
Эм: Тэр үү? Халуун ус байхгүй болохоор гудамжний эхэнд байдаг халуун усны газар руу явсан.
Жиан: Золиг чинь, мэдрэмжгүй гэдэг нь. Чен эгч ээ, би ирчихсэн болохоор засч дуустал нь харж байя.
Эм: Чи ирсэн нь сайн боллоо. Дараагийн улирлын түрээс өгөх хугацаа болсон.
Жиан: Жаахан хугацаа байгаа биз дээ?
Эм: Ингэе. Энэ сараас түрээс мянгаар нэмэгдсэн.
Жиан: Мянган юань уу? Чен эгч ээ, гэрээнд 4500 гээд биччихсэн байгаа шд. Хоёр жилийн гэрээ. Түрээсээ нэмж яаж болох юм бэ.
Эм: Гадуур яваад асуугаад үз. Энэ хавьд минийх шиг нэг унтлаганы өрөөтэй байр 8000 гэж байгаа. Өнөөдөр намайг ирсэн чинь үл хөдлөхийн зуучлагчид харчихаад байр байна уу гээд л бүчээд байна лээ. Байр олдохгүй байгаа гэж байна.
Жиан: Та хар л даа. Энийг яаж нэг унтлагын өрөөтэй гэх юм. Намайг анх түрээсэлж байхад та цэлмэг нартай өдөр тагтан дээрээс телевизийн цамхаг харж болно гээд байсан биз дээ?
Эм: Хөөе.
Жиан: Та хар л даа.
Эм: 20жилийн өмнө. Цэлмэг өдөр харагддаг байсан юм. Ийм олон байшин барьчихна гэж би яаж мэдэх вэ дээ. Тэгээд ч, чамайг даруухан сайн охин байх гээд би хямдруулж түрээсэлсэн шүү. Чамайг дүүгээ авчирна гэж мэдээгүй. Хар л даа. Ямар заваан байна. Юм нь эвдрээд би бас засуулж байна.
Жиан: Би... миний хэлэх гэсэн юм... гэрээгээрээ төлье тэгэх үү?
Эм: Гэрээгээрээ гэж байгаа бол, дураараа л бол. Чен эгч чинь юмны учир мэдэхгүй хүн биш. Үнэтэй гээд түрээсэлмээргүй байгаа бол гэрээсээ цуцлаад, би нэг сарын чинь мөнгийг буцаагаад өгчихье.
Жиан: Үгүй ээ, би тэгж хэлээгүй ээ.
Эр: Эгч ээ, тэр халаагч засч болохгүй юм байна. Дотор тень нь эвдэрчихэж. Үйлдвэрээс нь солиулах хэрэгтэй юм байна.
Эм: Ийм ч юм болох гэж. Залуу, баярлалаа. Чи бодоод үз. Чи байр түрээслэхгүй гэвэл би ус халаагчаа яарч засуулахгүй. Явлаа.
Жиан: Гүй ээ, Чен эгч ээ...
Эм: Байраа түрээслэхгүй байсан ч, хэрэглээнийхээ төлбөрийг төлчихөөд яваарай.
Жиан: Чен эгч ээ. Би байна. Би шийдсэн. 5500юань. 5500юань шүү. Баярлалаа.
****************
Лин: 2018 онд Шинжлэх ухааны төгсөгчдийн сангаас “Шилдэг мэргэжилтэн” шагнал авсан. Форбес сэтгүүлийн “Шилдэг арван залуу” жагсаалтын нэгд бичигдсэн. Сайн байна уу. 6689-өөр төгссөн дугаартай, Анхуй барилга руу явах хүн мөн үү?
Гү: Тийм ээ.
Лин: Намайг барилгын урд хаалган дээр нь буулгахад болно.
Гү: За. Жолоо барьж чаддаггүй юм уу, Лин Шуан жолооч оо.
Лин: Уучлаарай. Андуураад гишгэчихлээ.
Гү: Ийм байж... жолооч хийж байдаг.
Лин: Зүгээр л хааяа жолооч хийж мөнгө олдог юм. Дээр нь замдаа ярих хүнтэй шд. Дээр нь түлш хэмнэчихнэ.
Гү: Түлш хэмнэхээс чинь болоод золтой л хоёула диваажин руу явчихсангүй.
Лин: Хэтрүүлээд л. Би сайн жолооч шүү. Итгэхгүй байвал апп дээр байгаа миний сэтгэгдлүүдийг уншаарай. Би уран жолоодлого дээр хамгийн их лайк авсан юм чинь.
Гү: Хааяа хийдэг ажил гэхэд их сайн хүлээн зөвшөөрөгджээ.
Лин: Зүгээр л цаг нөхцөөх гэж хийдэг цагийн ажил.
Гү: Энэ чиний гол ажил уу?
Лин: Наад баримт чинь уу? Өмнөх үйлчлүүлэгч орхиод буучихсан юм шиг байна.
Гү: Сүүлийн жилүүдэд техологид суралцах арга барил хурдацтай өөрчлөгдөж байгаа. Энийг уншиж байхаад файл кодлох талаар уншсан нь дээр. Төслүүдийг харж, код бичээд үз. Энийг уншиж цагаа гарздах хэрэггүй.
Лин: Улаан гэрэл.
****************
Ми: Чамайг ажлаасаа гарч байгаа гэж сонссон.
Жиан: Би сайн байхад, ажлаасаа гарч яах юм?
Ми: Хн. Тэгвэл би буруу сонссон байх... Дахиад жаахан хүлээчих. Энийг хийхдээ... өөртөө төвөг удах хэрэггүй.
Вей: Хурлаа эхэлье. Хувь хүний үзүүлэлт, чадварыг харгалзаж үзээд компаний зүгээс ажлын байрны өөрчлөлт хийсэн байгаа. Би энэ өөрчлөлтийг танилцуулъя. Ми Шүэ. Хичээл зүтгэл, сайн гүйцэтгэл, үйлчлүүлэгчдийн зүгээс ирдэг эерэг саналуудыг харгалзан үзээд хэлтсийн менежерээр томилсон. Баяр хүргэе.
Бүгд: Баяр хүргэе. Баяр хүргэе.
Эм: Дайлаарай. Дайлаарай.
Бүгд: Дайлаарай. Дайлаарай. Дайлаарай. Дайлаарай. Дайлаарай. Дайлаарай.
Ми: За за за.
Вей: Жиан Ши. Стратегийн хөгжлийн тасаг руу ахлахаар шилжүүлсэн. Баяр хүргэе.
Ми: Баяр хүргэе. Жиан ахлах аа.
Жиан: Асуух юм байна. Намайг яагаад шилжүүлж байгаа юм?
Вей: Компаний гаргасан шийдвэр.
Жиан: Ямар шалтгаанаар?
Вей: Компани шулуун шударга, үндэслэлтэй шийдвэр гаргадаг. нэрээ нууцалсан санал асуулга явуулж есөн шатлалтай гүйцэтгэлийн үнэлгээгээр т нарыг бүгдийг нь үнэлсэн. Даваа гарагт бүгд шинэ ажлын байрандаа очих болно. Тарж болно.
Жиан: Тайлбарыг чинь хүлээж байя.
*****************
Лин: Мундаг хүн байх нь ээ. Цагийн гарз гэнэ ээ? Бла бла бла бла бла. Яг хэвээрээ. Нэг хараадахъя.
*******************
Эр: Жиан Ши. Би Аватарын шинээр гарсан анги үзэх гэж байгаа. Сайн кино гэсэн. 6хагасын тасалбар байгаа. Хамт үзэх үү?
Жиан: Хамт уу? Зургаа хагаст уу? Би Аркт олон жил ажиллаж байна. Тийм эрт тарж үзээгүй.
Эр: Манай хэлтэс ажил багатайгаараа алдартай шд. Дарга нарыг хар л даа. Бүгд цагтаа тардаг. Илүү цагаар ажиллалаа гээд яах юм?
Жиан: Бодож байгаад болъё. Өөр гэнэтийн ажил гараад ирэх ч юм илүү.
Эр: Яагаад ажилд ийм дуртай юм? Танил талтай хүмүүстэй адилхан байж чадах юм уу? Тэд нарыг аав, нөхрүүд нь хамгаалж байгаа. Аль нэг хэлтэст ажиллаад уйдахаар уйтгараа тайлах гэж хэлтсээ сольдог. Бид нараас өөр. Нэрэн дээрээ бид нарыг авъяастай болохоор Стратегийн хөгжлийн хэлтэст томилсон гэдэг. Үнэндээ жаахан л асуудал гарах юм бол бид нарыг хамгийн түрүүнд хална. Хөөе. Ао, Аватар үзэх үү?
Эм: Хэдээс юм? Чи үзсэн үү?
Эм2: Үгүй, хамт явах уу?
Эм: Тэгвэл хамт явъя.
Эр: Зургаа хагаст.
Эм: Зургаас хагаст. Тэгьеэ.
Эр: Тэгвэл би таслалбар захиалчихъя.
Эм2: За. тэгээрэй.
*****************
Лин: Байна уу. 2:40-өөс такси захиалсан хүн мөн үү? Тийм ээ. Би Нью Ворлд их дэлгүүрийн гадаа байна. Аан. Урд талын зам дээр үү? Аа, би мэдэх юм байна. За за. Байна уу? Шу багш аа. Аан? Гуогуо бөөлжсөн? Тийм ээ, бараг юм идээгүй. Их бөөлжиж байна уу? Шу багш аа, түр хүлээж байгаарай.
Эр: Ах аа, та зүгээр үү?
Эм: Ах аа, зүгээр үү?
Лин: Та зүгээр үү
Эм: Болгоомжтой яваач ээ.
Лин: Босч чадах нь уу?
Ө: Битгий хүр. Битгий хүр. Өвдөөд байна.
Эм: Хамаагүй хөдөлгөж болохгүй байх аа.
Лин: Байна уу? Шу багш аа.
Эм: Пингуог хэзээ ирж авах юм бэ?
Лин: Энд нэг яаралтай ажил гарчихлаа. Та түр харж байхгүй юу?
Ө: Хүн мөргөчихөөд. Хаашаа явах гээд байгаа юм?
Лин: Ах аа, би явахгүй ээ. Би их удаан явж байсан. 10км/цаг л байх. Би таныг мөргөөгүй дээ. Мөргөсөн бол надад мэдрэгдэх ёстой биз дээ.
Ө: Хөөе, би үнэнээ хэлнэ шүү. Жолоо барьж байж утсаар яриад... утсаар яриад байсан биз дээ.
Эм: Тийм үү.
Эр: Би харсан. Утсаар ярьчихсан явж байсан.
Лин: Байна уу? Хэн бэ? Уучлаарай, би очиж чадахгүй болчихлоо. Таны захиалгыг цуцалчихъя. Юу? Мөнгийг чинь автоматаар буцаагаад өгчихнө өө. За. Уучлаарай. Уучлаарай.
Ө: Ингэе. Тэгж их яараад байгаа бол бэлэн мөнгөөр тохирчихъё. 10мянган юань.
Лин: Хэд ээ?
Эм: Хэд гэсэн бэ?
Ө: 10мянга.
Лин: 10мянган юань уу?
Ө: Тийм. Би эмнэлэгт үзүүлж, ретген зураг авахуулна, томографийн зураг авахуулна, Эм Эр Ай, тархины бичлэг хийлгэнэ...
Лин: За за за. Ах аа. Ах аа.
Ө: Өөр олон шинжилгээ өгнө...
Лин: Би таныг мөргөөгүй шдээ.
Ө: Эмчилгээ хийлгэнэ, ослын дараа уух ёстой нэмэлт бүтээгдэхүүнүүд.
Лин: Та албаар ингээд байгаа юм уу?
Эм: Арай хэтэрнэ ээ.
Ө: Арван мянга ч багадна.
Лин: Би танд утасныхаа дугаарыг өгье. Би энэ хүнийг цагдаагийн газар руу аваад явъя, болох уу?
Эм: Тэгж болохгүй байх аа.
Лин: Би яаралтай ажилтай байна.
Эм: Цагдаа дууд. Цагдаа дууд.
Лин: Байна уу? Аан? Халуураад байна аа?
Ө: Хөөе, чи хаачих гээ вэ?
Лин: Би зугтахгүй ээ. Битгий бичлэг хийгээд бай. Боль.
Ө: Эхлээд надад мөнгө өг. Эмнэлэгт үзүүлсний дараа юу ч үлдэхгүй.
Жиан: Ах аа. Тэр завгүй байна. Би тэрний найз нь. Би эмнэлэгт хүргээд өгье.
Ө: Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ?
Эм: Энэ хүүхэд тусалъя гэж байна шдээ.
Жиан: Ах аа. Эндээс холгүй Жинжоу хотын хамгийн сайн хувийн эмнэлэг байгаа. Бүтэн биеийн үзлэг 28мянган юань. Тийшээ явъя. Жаахан үнэтэй ч гэсэн, та хүнд гэмтсэн гээд байгаа болохоор сайн үзүүлэхгүй бол болохгүй.
Ө: Их амархан юм ярьж байх шив. Тэрнийг явуулсны дараа, чи эмнэлэг рүү явж байгаад зугтчихвал би хаанаас олох юм?
Жиан: Ах аа. Айх хэрэггүй. Та үнэхээр гэмтсэн бол бид нар хариуцлагыг нь хүлээнэ. Гэхдээ гэмтсэн дүр эсгэж, мөнгө луйвардах гэж байгаа бол дээрмийн хэрэг болно. Тэгвэл хэлтэс дээр очиж цагдаа нартай учраа олох хэрэг гарна. Бас... үзлэг хийлгэсний 28мянга, дээр нь миний гаргасан бүх зардлыг ах танаар төлүүлнэ.
Ө: Жаахан хүүхэд байж хэтэрч байгаа юм биш үү? Ихдээд байгаа бол чи зүгээр л хэл л дээ. Би би хямдруулаад өгье.
Жиан: Ах аа, Тэгвэл би залгалаа шүү.
Ө: Хэрэггүй, хэрэггүй, хэрэггүй. Байз байз байз. Арай дээр байх шиг байна. Өвдөх нь гайгүй болчихлоо.
Эм эм: Арай ч дээ. Худлаа байсан юм биш үү?
Ө: Босох гээд үзье.
Бүгд: Хөөе болгоомжтой. Хөгшин хүн шүү дээ. Болгоомжтой. Болгоомжтой.
Эр: Зүгээр үү? болгоомжтой.
Эм: Хамаагүй хөдөлж болохгүй шүү.
Эм: Юу болоод байна аа?
Ө: Би өөрөө эмчид үзүүлчихнэ. Машины чинь дугаар надад байгаа шүү. Дараа нь нөхөн төлбөрөө авна.
Эм: Ах аа, цагдаа дуудахгүй юм уу?
Эр: Хөөе.
Эм: Явж болж байгаа юм уу?
Эм: Явчихлаа шд.
Эр: Тэр хүн худлаа ярьсан юм биш үү. Луйварчин байсан байна шд.
Эмээ: Уучлаарай. Уучлаарай. Би үнэхээр мэдсэнгүй. Охин минь, намайг уучлаарай. Бид нар чамайг буруугаар ойлгочихож. Уучлаарай. уучлаарай.
Лин: Зүгээр ээ. Зүгээр. Та нар ч гэсэн яв даа. Яв яв.
Эмээ: За, тарцагаа тарцагаа. Явцагаая.
Эм: Луйварчин байж...
Лин: Луйварчин гэдгийг нь мэдэж байсан юм.
Жиан: Өөртэй нь орооцолдох хүсэлгүй тан шиг хүмүүсийг албаар сонгож луйварддаг юм. Манай Аркийн хэд хэдэн ажилтан энэ хүнд луйвардуулж байсан.
Лин: Ийм эрт, энд юу хийж байгаа юм?
Жиан: Би юу? Хоолны хүргэлт удаад байхаар нь... Одоо илүүдэл ажилтан болсон болохоор элдэв зараалд явж... шударга бус явдалтай таарвал асуудлыг нь шийдэж өгөөд л... Талархах хэрэггүй. Хурдан хүүхэд дээрээ оч.
****************
Эм: Миний хүү мундаг шүү. Байшингаа барихаар болчихсон болохоор сэтгэл амарчихлаа.
Хай: За. Ээж ээ, эгч ирж байна.
Эм: Аан.
Жиан: Ээж ээ.
Эм: Ши арь. Чи ядаж дүү шигээ сэтгэлтэй байсан бол хичнээн сайхан бэ.
Жиан: Ээж ээ. Би мөнгөгүй байна. Хотод зардал их байх юм байна шд. Зээл авч болохгүй байна. Гэхдээ би өмнө нь нэхсэн мөнгийг чинь өгдөг байсан биз дээ?
Эм: Шуудхан хэлэхэд дүү чинь чамаас илүү халамжтай, өгөөмөр хүн. 25мянган юань. Дүү чинь цалингаа аваад надад явуулсан. Гэтэл чи эцэг эхээ ч тоохоо байж.
Жиан: Би яаж тоохоо больсон гэж. Ээж ээ, та гомдоож байна шүү. Машин, угаалгын машин, зурагт, хөргөгч гээд гэрт байгаа бүх юмыг би авч өгсөн шд. Би гэр бүлээ тэжээж байгаа, надад ч гэсэн хэцүү байна.
Эм: Чамайг өсгөхний хэрэг юу байгаа юм? Сайн сонс. Дандаа хүний уур хүргэж, намайг муу хүн болгох сайхан байгаа биз.
Хай: Хөөе хөөе. Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ. Тэгж ярьж болохгүй шдээ. Эгч бид нарын төлөө зөндөө их юм хийсэн. Тэгж ярьж болохгүй.
Эм: Би эгчийг чинь өсгөх гэж хичнээн зовлоо доо. Бид нар хүнд байдалд орчихоод байхад туслах ёстой биз дээ?
Хай: Тийм ээ. Ээж ээ, таны хэлдэг үнэн. Гэхдээ би... сүл-жээ... у-наад...
Жиан: Жиан Хай. Жиан Хай. Хүрээд ир... Ирээд суу. Асуулт байна. 25мянган юань хаанаас авсан бэ?
Хай: Тэр... нөгөө өнөөдөр таны надад ирэх улирлын түрээс, хэрэглээний мөнгө төлөөрэй гэж өгсөн мөнгө...
Жиан: Аан... Тэгвэл асуух юм байна. Тэгвэл байрны түрээс, хэрэглээний мөнгөө яах юм?
Хай: Та хэд хоногийн өмнө том гэрээ хийсэн, их мөнгөтэй болно гээд байсан биз дээ? Ээж нэхээд байсан болохоор нь би түрүүлээд өгчихсөн.
Жиан: Хэн өг гэсэн юм?
Хай: Тэр...
Жиан: Авахаасаа өмнө надаас асуухгүй яасан юм?
Хай: Би...
Жиан: Одоо бид нар яах юм? Хамаг юмаа чирээд гудамжинд унтах уу?
Хай: Үгүй ээ, эгч ээ... эгч ээ... Үнэхээр тэгэх юм уу? Том гэрээ чинь бүтээгүй юм уу? Бонус өгөөгүй юм уу? Ганц ч зоос уу? Юу ч өгөөгүй юм уу? Новш новш новш новш новш. Эгч ээ, баларлаа. Эгч ээ. Би... Үнэхээр... Миний буруу биш шүү. Би юу ч мэдээгүй шдээ. Тэр шөнө та баярлаад гайхуулаад байсан болохоор би таныг мөнгөтэй болчихож л гэж бодсон шд. Тэгээд би мөнгийг чинь өгчихсөн юм. Би үнэхээр мэдээгүй шүү. Би... Би ээж рүү яриад мөнгөө буцааж авах гээд үзээдэхье.
Жиан: Жиан Хай. Чи муу тэнэг амьтан.
Хай: Уучлаарай. Утсаа авахгүй байна.
Жиан: Байна уу? Уулзъя.
--------------------
Жиан: Надтай дахиад уулзахгүй юм байх гэж бодож байлаа.
Вей: Завгүй гэсэн биз дээ?
Жиан: Намайг шилжүүлснийг яагаад надад урьдчилж хэлээгүй юм бэ?
Вей: Би чамд олон хэлсэн. Хүний нөөцийн албаны гаргасан шийдвэр. Би чадах бүхнээ хийсэн. Тэгээд ч, би амалсандаа хүрч чамайг тушаал дэвшүүлсэн.
Жиан: Би Маркетингийн албаны менежер болохыг хүсдэг байсныг чи мэднэ. Тэр... Стратегийн хөгжлийн хэлтэс ч гэлүү.. Тэнд байгаа хүмүүсийг хэзээ ч халчихаж магадгүй. Тийм ээ, миний цалин нэмэгдсэн. Гэхдээ миний нэмэлт цалин байхгүй болчихсон. Миний орлого хасагдчихаад байна. Бас... Ми Шүэ... Ажлаасаа гарч байгаа гэлүү гээд хачин хачин юм асуугаад байсан. Халагдсанаас ямар ялгаа алга.
Вей: Чиао Ли ажлаасаа гарч байгаа. Чамд л гэж хэлэхэд хүний нөөц тэрэнтэй уулзсан. Уг нь бол тэр чамаас удаан ажилласан. Манайх ганцхан хүн халж байгаа. Яагаад чамайг биш, тэрийг халсан гэж бодож байна? Нэрээ нууцалсан үнэлгээгээр чиний үнэлгээ муу гарсан. Чиний эсрэг гаргаж байсан дугуйны гомдлоос болоод хүний нөөцийнхөн чамайг мэдэж байгаа. Дээр нь чи ажлаа хийж байхдаа ч байнга хүний анхаарал татдаг. Хамт ажилладаг хүмүүстэйгээ ямар харилцаатай байдагаа чи өөрөө мэдэж байгаа.
Жиан: Би мэдэхгүй.
Вей: За тээр... би чамйг тушаал дэвшүүлсэн. Чи зав олдохгүй байна гээд надад дэлгүүр, хэсч амармаар байна гээд байнга гомдоллодог байсан шд. Жаахан амар, ном унш, өөртөө дасах хугацаа өг.
Жиан:Гэхдээ би... би бүтээгдэхүүний тасагт буцаж ормоор байна. Захиалга авч, гэрээ хийж, шагналт цалинтай. Тэр нь хамаагүй нэр хүндтэй. Энэ надад... маш чухал.
Вей: Тэгвэл сайн ажилла. Өөр хэлтэст очсон ч гэсэн бид хоёр уулзалдана. Чи Миний доор ажилладаг хэвээрээ гэсэн үг.
Жиан: Надад жаахан тусалж болохгүй юм уу? Дэргэд чинь байж, чамаас суралцмаар байна. Санаа битгий зов. Би чиний төлөө улам хичээж ажиллана.
Вей: Тэгвэл сайн хичээгээрэй.
Эм: Вей дарга аа, хурдлаарай. Хүмүүс хүлээгээд байна.
Жиан:Хурдан яв. Хурдан яв.
Вей: Сайн ажиллаарай.
****************
Жиан: Юуны чинь Камилия. Чи зүгээр л луувангийн цэцэг.
Эм: Жиан Ши, ирчихсэн үү.
6-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home