Alliance-5
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 45мин
Нэмэгдсэн дүр:
Си: эм, Си И өмгөөлөгч
Гарчиг: Холбоотнууд/Хамсаатнууд. 5-р анги.
Багш: За, одоо наашаа. Сайн байна. Тийм ээ. Санаа зоволтгүй. Шайбандаа анхаараарай. Толгойгоо дээшээ өргө. Болж байна... Доошоо... Цохиураа зөв бариарай.
Гуо: Ээж ээ. Ээж ээ?
Лин: Уучлаарай, дахиад хэлээд өгөхгүй юу? Сая юу гэсэн бэ?
Эр: Та төгсөөд удаж байгаа байх аа?
Лин: Тийм ээ.
Эр: Манайх шинэ төгсөгчид хайж байгаа юм. Та өөр газар хайсан нь дээр байх...
Лин: За. Жаахан ус уучих. Энийг ав.
Гуо: Ээж ээ, юу хийж байгаа юм?
Лин: Ээж нь их хэцүү шалгууртай тулгарсан.
Гуо: Хоккейноос хэцүү юм уу?
Лин: Магадгүй ээ.
Гуо: Хүүхдүүд намайг шоолоод байсан. Намайг охин гэж шоолсон. Намайг хүчтэй цохиж чадахгүй гэсэн. Бас хурдан гүйж чаддаггүй гэсэн.
Лин: Тэд нар буруу юм хэлээгүй шд.
Гуо: Тэгвэл та яах гэж намайг хоккей тоглохыг зөвшөөрсөн юм?
Лин: Яагаад гэвэл... чи өөрөө хоккейнд дуртай гэсэн шд. Ээж нь бас чамайг мундаг болно гэж итгэж байгаа. Ээж нь хэцүү зүйл тулгарвал амар хялбар болгож өгөхгүй. Хэцүү зүйлтэй тулгарвал бүх чадлаараа хичээгээд ч чадаагүй бол дараа нь сэтгэлээ унаж, шантрахгүй. Бас хэцүү зүйлтэй тулгарсан ч зоригтой байх хэрэгтэй.
Гуо: За.
Лин: Манай Гуогуо мундаг шүү.
Гуо: Та ч гэсэн бүх чадлаараа хичээгээрэй. Миний ээж хамгийн мундаг ээж. Амжилт.
Лин: Амжилт амжилт.
Гуо: Тийм ээ.
*******************
Эр: Лин Шуан. Уулзалгүй тав зургаан жил өнгөрсөн байх шүү?
Лин: Үгүй ээ, долоо найман жил болсон байх.
Эр: Ийм хурдан уу.
Ш: Би ч гэсэн чамтай уулзаагүй шд.
Лин: Харин тийм. Одоо том босс болсон хүн. Хоол идэх гэж нарийн бичгээс нь цаг авсан.
Эр: Юун том босс вэ? Би чинь хүний доор ажилладаг хүн. Хар. Энийг хар. Миний үс халцраад байгаа. Энэ юу болохыг мэдэх үү?
Лин: Юу?
Эр: Бүх нсаараа ажилтан байх тавилантай хүн.
Лин: Боль доо.
Ш: Баян программчид үсээ унаж байгаагаар өрсөлддөг болсон юм уу?
Эр: Тийм ээ. Тийм.
Ш: Шалгалтанд байнга унадаг байсан бүдүүнээг санаж байна уу? Ву... Ву... Ву... Ву...
Лин: Ву Жиамин.
Эр: Тийм тийм тийм.
Ш: Ву Жиамин. Ву Жиамин. Цаг ч хурдан өөрчлөгдөх юм аа. Жиндон их сургуульд цагийн багш болсон байна лээ.
Эр: Гэхдээ манай ангиас хамгийн амжилттай яваа нь Гү Шу байх шүү. Хар л даа. Принстон их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Дараа нь Калтект сурч байхдаа бизнесээ эхлүүлсэн. Тэдний төгсөгчдийн Шинжлэх ухаан сангаас бүр шагнал авсан. Юу гэлээ? “Шинэ залуу судлаач” гэсэн байх шүү. Хүссэн хүн нь аваад байдаг эд биш. Одоо салбартаа их дээгүүр бичигддэг болсон.
Ш: Лин Шуан сайн мэднэ. Лин Шуан, чиний дайсан байсан биз дээ? Мөнхийн хоёрдугаар байр.
Лин: Одоо болно оо.
Эр: Мөнхийн хоёрдугаар байр гэсэн чинь нэг юм саначихлаа. Лин Шуан манай ангид сурлагаараа тэргүүлдэг байсан. Хамгийн сайн нь байсан. Олон улсын Программ хангамжийн тэмцээнд тэр жил түрүүлсэн хүн Лин Шуан байх аа?
Ш: Тэгэлгүй дээ.
Эр: Шагнал гардуулах үеэр их бардам байж билээ. “Ирээдүйд технологи дэлхийг өөрчилж, мөрөөдлийг бодит болгоно гэж найдаж байна” гээд л.
Лин: Боль доо. Би хэзээ тэгсэн юм?
Эр: Тэгсэн биз дээ?
Лин: Хэтрүүлээд л.
Эр: Нээрээ Лин Шуан, чи одоо хаана ажиллаж байгаа вэ? Сүүлийн хэдэн жил ангийн уулзалтан дээр чамтай уулзаагүй.
Лин: Хүүхдээ төрүүлсэнээс хойш би гэртээ байгаа.
Ш: Загас амтлаад үз. Эднийх загасаа голоос барьдаг болохоор их амттай. Хөрөх нь. Хурдан ид.
Лин: Харин тийм.
Эр: За за за... Хүн болгон өөр өөр сонголт хийдэг. Бүгд л өөртөө аль эвтэйхэн гэж бодсон амьдралын хэв маягийг сонгодог. Хүний л сонголт. Гэхдээ л Лин Шуаны авъяас хайран санагдаж байна. Тийм биз дээ? Сургуульд ямар байсныг нь санаж байна уу? Багш нар бүгд Лин Шуанд өндөр шаардлага тавьдаг байсан. Лин Шуан, чамайг гомдоох гээгүй юм шүү. Зүгээр л хэлж байгаа юм.
Лин: Үнэнийг хэлэхэд би гэртээ хүүхдээ харах ичмээр зүйл гэж бодохгүй байна. Бид өөрийнхөө амьдралыг орхиж, жилийн 365хоног цалингүй, хэцүү ажил хийдэг. Энэ үнэхээр нэр хүндтэй мэргэжил. Тэгээд ч би харамсахгүй байна. Би удахгүй ажилдаа орохоор төлөвлөж байгаа. Би олон жил гэртээ байсан ч ажлаасаа бүрмөсөн хөндийрчихөөгүй. Завтай үедээ гэрээгээр ажил авч хийдэг байсан. Тэгээд би та хоёроос зөвлөгөө авах санаатай уулзъя гэсэн юм. Миний нөхцөл байдлыг бодоод үзвэл би яавал зүгээр вэ?
Ш: Хэцүү дээ.
Эр: Лин Шуан, чиний чадварыг мэддэг бидэн шиг хүмүүсийн хувьд бол чи сайхан боломж. Чи бас хэдэн жил ажилласан байх аа? Гэхдээ чи туршлагатай ч гэсэн, нэгд, шинээр хийсэн зүйл байхгүй. Хоёрт, салбартаа гаргасан амжилтын түүх байхгүй. Энэ их чухал. Дээр нь хэдэн жил завсарлачихсан. Гэрээгээр хийлгэдэг ажлууд ихэнх нь хялбар ажлууд байдгийг бүгд мэднэ. Ийм өргөдөл гаргах юм бол компаний хүний нөөц чиний чадвар, туршлага хуучирсан бас олон жил ажиллаагүй завсардсан байна гэж хэлнэ. Шуудхан хэлэхэд бүгд л татгалзах болно. Миний хэлэх гэсэн юм бол одоохондоо өндөр шаардлага тавих хэрэггүй. Шинэ төгссөн хүүхдүүд шиг эхнээс нь л эхлэх байх.
Ш: Үнэнийг хэлэхэд компаниуд шинэ хүн авахаар бол дөнгөж сургууль төгссөн эрч хүчтэй хүмүүсийг л авах байх. Бидний насны хүмүүс ажилд орохоор ирэх нь ховор. Манай салбар чадварлаг хүмүүсийг олж өгдөг зуучлагчдаар дамжуулж хүнээ олдог болсон.
Эр: Лин Шуан гутрах хэрэггүй. Би юу ч гэсэн сураглаж байя.
Ш: Би ч гэсэн хайж л байя. Чи бас салбартаа гарсан сүүлийн үед гарсан өөрчлөлтүүдийг анзаарч л байгаарай. Боломж гарвал мэргэжлээ сэргээж л байгаарай. Манай салбарт угаасаа техникийн чадвар чухал юм чинь.
Лин: Хөөе.
Эр: Жолооч оо, хурдан яваарай. Би яараад байна.
Лин: Машин андуурсан байна.
Эр: Машины чинь дугаар Жиан А3 Кю даблю 20 биш үү?
Лин: Биш ээ.
Эр: Уучлаарай. уучлаарай. байна уу, жолооч оо? Та хаана байгаа юм бэ? Би хоёр хагаст Фэнруи барилгад очих ёстой шдээ. Аль уулзвар дээр байгаа юм бэ? Хаана байгаа юм?
Лин: Хөөе. Сайн уу. Би Фэнруй барилгын ойролцоо очино. Би замдаа хүргээд өгөх үү?
Эр: Баярлалаа, баярлалаа. Ёстой их баярлалаа. Би яг хоцрох гээд байна.
Лин: Техникийн салбарт ажилладаг хүн шиг харагдаж байна.
Эр: Тийм ээ, код бичдэг юм.
Лин: Даруухан юм аа. Удирдах албан тушаал хашдаг биз дээ? Үсийг чинь хараад хэлж байгаа юм. Найз маань зааж өгсөн юм.
Эр: Ярих ч юм биш. Жинруйд байдаг төслийн багаас болж галзуурах нь. Хэмнэлт хийж байгаа гээд баахан дадлагын хүүхэд өгчих юм. Өдөр болгон тэд нарын вирусыг засах гэсээр стресстэж дуусч байна.
Лин: Жинруйгийнх юм уу?
Эр: Тийм ээ.
Лин: Фанжоу, Панши, Жинруй. Техникийн салбарын гурван том компани байх аа. Мундаг юм аа.
Эр: Тэр үедээ л. Одоо цаг өөрчлөгдсөн. Жинруйд Фанжоу, Панши хоёр л амьд үлдэхийн төлөө тэмцэж байна. Хэцүү байна аа.
Лин: Хар даа, бараг ирчихлээ.
Эр: Танд баярлалаа.
Лин: Зүгээр ээ. Надад олон мэдээлэл өгсөнд би л баярлалаа.
Эр: Би танд мөнгө шилжүүлчих үү?
Лин: Хэрэггүй ээ. Зүгээр буу буу.
Эр: Баярлалаа.
Бичиг: Машин эзэмшигчийн мэдээлэл. Нэр, машины дугаар, машины марк, машины өнгө, хүсэлт бөглөх...
*******************
Вей: Аууу. Ауу... Ауу...
Гуо: Туслаарай.
Вей: Хаашаа зугтаах нь уу? Ауу аууу аууу... хөөе хөөе хөөе. Өнөөдөр хэдэн шоколад идчихэв?
Гуо: Чшш... Бид хоёрын нууц шүү. Ээжид хэлж болохгүй.
Вей: Аав нь ээжид нь хэлэхгүй. Гэхдээ чи өдөрт ганцхан шоколад иднэ гэж аавдаа амална шүү. За юу?
Гуо: За. Аав мандтугай.
Вей: Май. Ээж нь ирж байна. Хурдан нуугаарай, нуугаарай. Гүйгээрэй.
Гуо: Ээж ирлээ.
Лин: Онгоц хөөрлөө. Газардлаа.
Гуо: Аав надаа ийм гоё обрувч авч өгсөн.
Лин: Аан.
Вей: Би Гуогуотой парк ороод ирсэн. Ороогүй удсан гэж байна лээ.
Лин: Хөөрхөн юм аа. Явж тогло. Ээж нь удахгүй ирнэ ээ.
Вей: Гуогуо өнөөдөр паркт тоглоод гоё байсан уу?
Гуо: Гоё байсан.
Вей: Ээжийгээ ирэхээр нь аавтай тоглоё гэж хэлээрэй. За яв. Том чоно гурав тоолоод араас чинь очино шүү. Сайн нуугдаарай, Гуогуо.
Гуо: Ойлголоо.
Вей: Гурав. Хоёр. Нэг. Ауу... Эхнэр. Ауу ауу ауу... Уур чинь гараагүй юм уу? Намайг буруугаар ойлгосон болохоор чинь... би... жаахан уур хүрээд. Бид чинь эхнэр нөхөр биз дээ. Өс санах хэрэг байна уу. Чи ингэж удаан уурладаггүй шд. Аан? Эхнэр. Миний буруу. За юу? Бодолгүй хамаагүй ярьсан нь миний буруу. Дараа би тэгж хамаагүй ярихгүй ээ. Би уучлалт гуйя. Уучлаарай. Хорон санаат чоно ч гэсэн уучлалт гуйж байна. Эхнэр, намайг уучлаарай.
Гуо: Ээж ээ, хурдлаарай. Зугтаарай. Хорон санаат чоно идлээ шүү. Зугтаарай.
Вей: Хурдан нуугдаарай. Хорон санаат чоно ээжтэй чинь хамт идчихнэ шүү.
Гуо: Туслаарай. Хорон санаат чоно намайг идэх гээд байна.
Вей: Одоо уурлахаа боль л доо. Гуогуог унтахаар нь... хоёулхнаа үдшийг өнгөрөөе.
Лин: Гуогуо. Гуогуо хаан нуугдчихав аа? Хаана нуугдчихав аа? Чи өөрөө баригдчихлаа шд. Баригдсан даа. баригдсан даа.
Вей: Гуогуо. Ээж нь өнөөдөр бие нь сайнгүй байна. Хоёулаа оройн хоолоо хийх үү?
Гуо: Бялуу хийх үү?
Вей: Болно оо. Ауу ауу ауу. Хорон санаат чонын бяцхан туслах... Ауу ауу ауу.
Гуо: Ауу...
Вей: Хорон санаат чонын бяцхан туслах...
Гуо: Ауу ау ауу...
Вей: Зөөлөн шахаарай... болж байна. Дахиад шахаарай. Энд дахиад. Эхлээд чамайг зуръя. Тэгэх үү? Энд нэг цэцэг хийчих. Энд. Чиний дараа хэнийг зурах вэ?
Гуо: Ээж.
Вей: Ээжийг зурах уу?.... Заа, болчихлоо. Ээж ээ, бялуугаа зүслээ шүү.
Гуо: Ээж ээ, бялуугаа зүсье.
Вей: Болгоомжтой, болгоомжтой. Алив... За, ширээн дээр тавиад өгье. Хэдүүлээ зурагаа авахуулах уу?
Гуо: Тэгье.
Вей:За. Нэг...
Гуо: Ээж ээ, инээгээрэй.
Вей: Хоёр. Гурав.
Гуо: Гурав.
Вей: Нэг, хоёр, гурав.
Гуо: Гурав.
Вей: Ээжээрээ бялуугаа зүсүүлэх үү?
Гуо: Тэгье.
********************
Эм: За, өнөөдөр ингээд дуусгая. Хөл, гараа амраагаарай. Хичээл дууслаа. Бүгдэд нь баярлалаа.
Бүгд: Баярлалаа, багш аа. Багшдаа баярлалаа. Баярлалаа.
Эм: Өнөөдөр нуруу хөндүүр байна. Гар чинь яаж байна?
Жиан: Хайраа гайхуулангаа, араар нь хуйвалдаад л. Яавч жирийн нэг эзэгтэй биш юм.
Лин: Тэр чамд хамаагүй хэрэг. Би хамтарч ажиллах талаар ярихаар ирсэн.
Жиан: Хамтарч ажиллах? Би саналын чинь хариуг явуулсан. Аваагүй юм уу?
Лин: Чи... өөрөө л эгэл нэгэн юм. Бүгдийг нь мэдэж байгаа юм шиг царайлаад л. Вей Минийг хуурамч гэдгийг бүгд мэднэ. Хүн хуурахдаа мэргэжлийн. Эрт орой хэзээ нэгэн цагт тэрэнд сэтгэлээ өгсөндөө чи ч гэсэн харамсах болно. Тэр чамд хайргүй, надад ч хайргүй. Ганцхан өөртөө л хайртай. Чиний ирээдүй би байна.
Жиан: Танд хайртай үгүй нь таны л хэрэг. Гэхдээ надад хайртай.
Лин: Тэгвэл энэ боломжийг ашиглаад шалгаад үзэхгүй юм уу? Яарч татгалзах хэрэггүй. Миний санал удаан хугацаанд хүчинтэй. Зарим зүйлийг ганцаараа хийж болдоггүй юм. Хоёр хүн бага хүчээр хоёр дахин үр дүнд хүрч болно.
*****************
Эр: Жиан Ши.
Жиан: Аан.
Эр: Шинээр ирж байгаа Лин захирал удирдах албан тушаалтнуудтай уулзаж байгаа гэж сонссон.
Жиан: Тийм үү?
Эр: Аан. Хар даа. Тэр томчуудын долигонож байгааг хар даа. Удахгүй Аркт олон ангит кино шиг ордны жүжиг болно.
Зах: Сайн байцагаана уу. Сууцагаа.
Эр: Попкорноо бэлдээрэй. Хэн ч биш, жижигхэн байх сайхан байна шүү.
Зах: Техологийн төдийгүй бизнесийн шинэ шалгуурууд ар араасаа гарч ирсээр байгаа. Интернэтийн технологит гарч байгаа өөрчлөлт бидэнд цоо шинэ сорилт, даалгавруудыг өгч байна. Энэ өрсөлдөөний үед би та нар шиг авъяаслаг, чадварлаг хүмүүстэй ажиллах болсондоо туйлын баяртай байгаа. Бас хамтдаа том амжилтанд хүрнэ гэж итгэж байна. За, өнөөдөртөө ингээд дуусгая. Хурал дууслаа.
Эр: Лин захирал аа, та намайг санаж байна уу? Бид хоёр өнгөрсөн жил Интернет инновейшн чуулганы үеэр уулзсан даа.
Зах: Тийм үү?
Эр: Тийм ээ.
Зах: Би Вей Минтэй таарсанаа бол санаад байгаа юм. Вей Мин?
Вей: Лин захирал аа.
Зах: Намайг Тароктийд байхад бид хамтарч ажиллах гээд уулзаж байсан даа. Тэр үед бүтээгүй ч гэсэн, Аркт хамтарч ажиллахаар боллоо. Явъя. Интернэтэд шинээр нээгдсэн Цасан паркт очсон тухайгаа бичсэн байхыг чинь харсан. Хүүхэдтэйгээ яваа юу?
Вей: Манай охин их дуртай. Лин захирал аа, танай хүүхэд бас дуртай юу?
Зах: Дуртайгаар барах уу. Даанч би завгүй байх юм. Чамд атаархчихлаа.
Вей: Тэгэх хэрэггүй ээ. Та завтай болохоороо хэлээрэй. Найз маань тасалбар худалддаг юм. Би хоёр ВИП тасалбар захиалчихъя.
Зах: Тэгвэл охиныхоо өмнөөс баярлалаа гээд хэлчихье. Магнайгаа хагартал баярлах байх. Хөөе, явж цай уух уу?
Вей: Тэгье ээ.
Зах: Тэгье.
Эр: Ингээд л үү?
******************
Ми: Хөөе. Вей дарга завгүй байдаг байж хэзээдээ гэр бүлтэйгээ парк явдаг байна аа гэж бодож байсан чинь... тэр парк руу явсан нь өнөөдөр ингэж тус болно гэж бодсонгүй. Шинэ захирлыг шууд дэгээдчихсэн шд.
Эм: Фэн Кай Вей даргатай дэд захирлын суудалд өрсөлдөнө гэж бодож байгаа бол... том эндүүрч байна.
Ми: Явъя.
Бичиг: Вей: Бяцхан гүнж бид хоёрын ертөнц.
Жиан: Эхнэрээсээ хэзээ салах юм?
Вей: Одоохондоо болохгүй.
Жиан: Тэгээд хэзээ юм?
Вей: Жиан Ши. Гэрлэлтийн баталгаанаас илүү хайр чухал биш гэж үү? Тийм биш үү? Би чамд Лин Шуантай солигд гэж хэлбэл чи солигдох уу?
Жиан: Тэгэхээр, чи салах тухай бодоогүй байх нь ээ.
Вей: Би чамд хэлсэн шд. Би чамд хайртай. Чамайг зөвшөөрвөл би чамтай хаашаа ч явахад бэлэн.
Лин: Вей Минийг хуурамч гэдгийг бүгд мэднэ. Эрт орой хэзээ нэгэн цагт тэрэнд сэтгэлээ өгсөндөө чи ч гэсэн харамсах болно. Тэр чамд хайргүй, надад ч хайргүй. Ганцхан өөртөө л хайртай. Би чиний ирээдүй байна.
*****************
Вей: Санаад байна.
Жиан: Жиан Хай, хичээн хэлэх юм бэ? Шүршүүрт орчихоод оймсоо угаачихаж болдоггүй юм уу? Өмхий юмаа сайгүй шидчих юм, заваан юм аа. Итгэмээргүй юм.
Хай: Юун өмхий?
Жиан: Яахаараа ийм байдаг байна аа?
Хай: Эгч ээ, баларлаа.
Жиан: Яасан бэ?
Хай: Эгч ээ, ээж залгаж байна.
Жиан: Аваач дээ.
Хай: Ээж ээ. Ээж ээ.
Эм: Миний хүү. Турчихсан байна шдээ. Дизайны сургуульд ажиллаад хэцүү байна уу?
Хай: Сүүлийн үед дээрдэж байгаа. Гайгүй, бас илүү цагаар ажиллах нь багассан.
Эм: Залуу хүн байж эрүүл мэндээ бодож бай. Дандаа ажил гээд байж болохгүй. Залуу хүн байж өвдчихвөл яах юм?
Хай: За за. Ойлголоо.
Эм: Эгч чинь хаана байна?
Хай: Эгч ээ, ээж ярья гэж байна. Ингээд ярь.
Эм: Жиан Ши.
Жиан: Ээж ээ.
Эм: Хэд хоногийн өмнө гуравдугаар авга чинь барилгын ажилчид авчирч манай гэрийг үзүүлсэн. Байшингаа засаад нэг давхар нэмээд барьчих гэж байна лээ. Тооцоолоод үзсэн чинь 150мянган юань дутаж байна лээ.
Жиан: Наадах чинь хэтэрхий их юм биш үү?
Эм: Нарийн ширийн юм асуух хэрэггүй ээ. Чадахаараа нэмэрлэхэд л болно. Шиао Хай нэг жаахан юм өгнө биз. Чи эгч нь байж арай илүү өгөх хэрэгтэй шд.
Жиан: Би өгөх юм уу? Тэрний хувийг ч гэсэн намайг өг гэж байгаа юм уу?
Эм: Дөнгөж л ажилд орж байгаа хүүхэд, ямар л цалин авав гэж дээ. Чи илүү өглөө гээд яав л гэж дээ.
Жиан: Ажил хйиж байгаа?
Хай: Хөөе хөөе.
Жиан: Ээж ээ.
Хай: Таны хэлснийг бид хоёр ойлголоо. Эхлээд хар зургийг нь гаргах хэрэгтэй болно. Дараа ярья за юу. Баяртай.
Жиан: Алив хэлээдэх. Чи ээжид юу гээд хэлчихсэн юм?
Хай: Би... Дараа хэлчихнэ дээ. Тохиромжтой үед нь.
Жиан: Ямар тохиромжтой үе? Сайн сонс. Чи ингээд л нуугдаад бай. Чи энэ гэрээс гаралгүй хэр удаж байна? Би чамайг тэжээж, бас ээжид худлаа хэлж байна. Ээжийн мөнгөнд дуртайг мэдэж байгаа биз дээ? Энэнийхээ учрыг хурдан олохгүй бол тэр мөнгийг чинь би гаргах болно. Санаа алдахаа болиоч. Сонсоогүй царайлж байна уу? Залгахгүй юм биз дээ. За яах вэ. Би залгая. Би өөрөө хэлнэ.
Хай: Хөөе хөөе. Эгч ээ. Миний буруу. Миний буруу.
Жиан: Дизайны их сургууль гэнэ шүү.
Хай: Миний буруу. Уучлаарай даа.
Жиан: Хайртай хүү нь хувалз гэж хэлнэ.
Хай: Залгаж болохгүй ээ. Хэлчихвэл хүрээд ирнэ шдээ. Тэгвэл та бид хоёрт л хэцүү. Эгч ээ, мэдэж байна даа. Мэдэж байна. Би танаар тэжээл гэж байгаа. Гэхдээ би чинь эр хүн. Бардам зан гэж байна шдээ.
Жиан: Бардам зан? Тэгвэл би яах юм? Надад тийм их мөнгө байхгүй. Залхаж байна.
Хай: Эгч ээ, ядарч байгаа биз дээ. Баярлалаа. Хар даа, би өнөөдөр тоглоом тоглоогүй. Миний энэ төсөл их ирээдүйтэй. Хэдэн хөрөнгө оруулагч надтай холбоо барьсан. Хөрөнгө оруулалт хийснийх нь дараа хоёулаа мөнгөтэй болохоороо би танд зөндөө мөнгө өгнө өө. 80мянга. 100мянга. Дээр нь хоёр цүнх.
Ф: Өнөөдөр завтай юу? Караокены газарт уулзъя. Хамтарч ажиллах талаар ярилцъя.
Жиан: Уучлаарай. Би илүү цагаар ажиллаж байна. Сая завгүй байлаа. Энэ удаа би Фан захиралтай гэрээ хийчихвэл намайг юугаар шагнах вэ?
Вей: Ми Шүэгийн албанд суулгана. Цалин чинь хоёр дахин нэмэгдэнэ. Дээр нь гэрээ хийсний бонус.
Жиан: Тийм ээ. Тийм ээ.
Хай: Шөнө дунд болж байхад бас нэг нь галзуурчихаж.
Жиан: Тохирлоо. Скрийншот хийгээд баталгаажуулчихлаа. Нээрэн тийм. Одоо очилоо.
Ми: Вей дарга аа. Юу болоо вэ?
Вей: Юу ч биш ээ. Манай хүүхэд надтай хэлэлцээр хийдэг бол?
Эр: Одооны хүүхдүүд айхтар болсон.
Вей: Үргэлжлүүл.
Ми: Шенжений Ли захирлын талаар. Манайхыг хамтарч ажиллаад, явуулын үзэгслэнд нь оролцохыг хүссэн. Би төлөвлөгөөг нь харсан. Манай талаар хоёр техникийн ажилтан явуулахад болох юм байна лээ. Төвөг болохгүй.
Вей: Асуудалгүй.
****************
Бүгд: Төлөө. Төлөө.
Ф: За алив...
Жиан: Фан захирал аа. Фан захирал аа.
Ф: Аан?
Жиан: Манай Аркийн тавьсан үнийн саналыг танай тал зөвшөөрчихсөн биз дээ? Гэрээгээ хэзээ хийж болох вэ гэж асуух гэсэн юм.
Ф: Би Аркийн үнийн саналыг зөвшөөрсөн. Гэхдээ адилхан үнэтэй, адилхан үйлчилгээг бусад компаниуд ч санал болгож болно.
Жиан: Тэгвэл, ингэвэл ямар вэ? Нарийн ширийнийг нь ярилцаад, гэрээгээ сайжруулаад үзье.
Ф: Жиан...
Жиан: За.
Ф: Сайн сурч ав. Чи гэрээ хэлэлцэж байгаа. Гартаа хундага ч бариагүй байж яаж ярих юм? Аан?
Эр: Тийм шүү.
Жиан: Би уудаггүй.
Эр: Хөөе. Бизнес ярьж байж уудаггүй хүн хаана байсан юм? Тийм биз дээ?
Эр2: Хөөрхөн хүмүүс архи сайн даадаг гэсэн. Алив ээ, уучих уучих.
Ф: Өнөөдөр гэрээ хийх үгүй нь Жиан авхайн архи хэр даахаас л шалтгаална даа.
Эр: Тийм ээ.
Эр2: Яг үнэн.
Эр: Фан захирал ингэж хэлж байхад наадахаа уучих. За за за.
Эр2: За алив. За. Архи уудаг л юм байна шд.
Жиан: Фан захирал аа, гэрээгээ хурдан хийхийн төлөө.
Ф: Мэдээж. Мэдээж.
Жиан: Баярлалаа.
Эр2: За, уучих уучих.
Ф: Алив...
Эр: За за за.
Эр2: Төлөө. За алив алив... Уугаарай.
Ф: За дахиад нэг.
Эр2: Дахиад...
Эр: Алив...
Жиан: Шиао Жиан сайн байна шүү.
Эр: Харин тийм.
Ф: За алив...
Эр: За...
Эр3: За, бүгдээрээ сайхан цэнгэж байна уу?
Бүгд: Тийм ээ.
Эр3: Фан захирал аа, сайхан байна уу?
Бүгд: Тийм ээ.
Эр3: Алив, Фан захирлын төлөө.
Бүгд: Төлөө. Төлөө.
Ф: Бүгдээрээ сайхан хөгжилдөөрэй.
Бүгд: Тийм ээ.
Эр2: Фан захирал аа, манай хоёр компани гэрээгээ сунгана биз дээ?
Ф: Би мартаагүй ээ. За алив.
Жиан: Фан захирал аа. Фан захирал аа. Манай Аркийн гэрээ...
Ф: Ёстой. Нойтон хамуу шиг. Тэр гэрээгээ ярьсаар л байна уу. За за за. Ингэе. Маргааш би Аркт очоод гэрээнд гарын үсэг зурна. Болсон уу?
Жиан: Фан захирал аа, баярлалаа. Та үнэхээр сайн хүн шүү. Энэ хундагыг таны төлөө барья.
Ф: Уу уу уу. Ажил ярихаа больё. Шиао Жиан. Ийм сайхан газар ирчихээд. Байн байн гэрээ гэрээ байхаар чинь яах болж байна аа.
Эр: Тийм шүү.
Эр2: Яг үнэн. Уухаар ирж байхад.
Ф: Нааш ир, Фан захирал аа. Нааш ир...
Бүгд: Фан захирал аа. Төлөө. Төлөө.
Эр: За алив...
Жиан: Баяртай.
Эр2: Фан захирал аа. Фан захирал аа.
Ф: Яасан?
Эр2: За алив наашаа...
Ф: Шиао Жиан. Яахаараа ингэтэл согтчихдог байна аа? Ууж чаддаггүй бол бага уухгүй дээ. Алив, алив би гэрт чинь хүргээд өгье. Би хүргээд өгье.
Жиан: Зүгээр ээ, зүгээр. Зүгээр, би өөрөө явчихна.
Ф: Явъя аа, явъя. Ёсорхох хэрэггүй. Хөөе. Хөөе. Яаж байна аа? Шиао Жиан. Ингэж согтчихоод яаж ганцаараа явдаг юм бэ? Би хүргээд өгье.
Жиан: Би өөрөө явчихна аа. Алхаад явчихна.
Ф: За, алив алив алив.
Жиан: Баярлалаа.
Ф: Би хүргээд өгье. Хүргээд өгье өө
Жиан: Би өөрөө харьчихна аа.
Ф: Явъя аа, явъя явъя. За явъя. Ийшээ суучих.
Жиан: Өөрөө явна.
Ф: Ёсорхох хэрэггүй гээд байхад даа. алив... Алив наашаа наашаа.
Жиан: Би өөрөө явчихна аа.
Ф: Яаж ингэж явдаг юм. Чадахгүй ээ, чадахгүй.
Жиан: Би өөрөө...
Ф: Чадахгүй. Хөөе. Чи хэн юм? Хөөш.
Лин: Чамд ямар хамаатай юм? Өөрөө явна гээд хэлээд байгаа юм биш үү?
Ф: Энэ бас хэн бэ?
Жиан: Надад битгий хүр.
Лин: Хаягаа хэл.
Жиан: Ямар хаяг?
Лин: Гэрийн чинь хаяг.
Жиан: Надаа гэр байхгүй. Ямар хаяг?
Лин: Хаягаа хэл.
*******************
Жиан: Энийг уучихаад гэрээгээ хийе. Маргааш өглөө гэрээнд гарын үсэгээ зурна гэсэн. Жолооч оо, сонс доо. Манай гэрт дандаа мөнгө мөнгө мөнгө. Хараал идсэн мөнгө. Энэ жил бизнес хийнэ. Дараа жил байшин барина... Тийм мөнгө хаана байна? Байхгүй. Бүгд хуурамч. Би... Сайн байгаа юу? Сайн биш... сайн биш...
Лин: Хаашаа явах вэ? Аль хаалга вэ? Энэ үү? Түлхүүрээ. Түлхүүр чинь хаана байна?
Жиан: Цүнхэнд.
Хай: Ёстой. Яасан орой ирдэг юм? Арай гэж унтах гэж байхад. Дахиад болзоонд яваа юу? Өө, уу уучлаарай.
Лин: Май.
Хай: Өөр хүн байгаа гэж мэдсэнгүй. Хөөе хөөе. Яачихсан юм бэ?
Лин: Согтсон.
Хай: За за за.
Лин: Шар тайлдаг шөл уулгаарай.
Хай: Хүлээгээрэй. Эгч ээ. Эгч ээ. Шар тайлахад юу уулгах вэ? Би туслах уу?
Лин: Хэрэггүй.
Хай: Манай эгчтэй хамт ажилладаг юм уу?
Лин: Үгүй.
Хай: Тэгвэл найз нь байх. Луувангийн шөл үү? Сайхан үнэртэж байна.
Лин: Арван минутын дараа болчихно.
Хай: За.
Лин: Харж байгаарай. Би явлаа.
Хай: Аан. За. Баярлалаа. Эгчийн өмнөөс ч гэсэн баярлалаа. баяртай. Сайхан амтагдаж байна. Хөөх. Эмгэн тэнгэрийн дагина буугаад ирчихсэн юм шиг л. Хар даа, хэдхэн хундага уугаад ийм болчих гэж. Энийг уу. Алив... Уухгүй бол би уулаа.
*******************
Вей: Энэ юу вэ?
Лин: Хоккейн хэрэгсэл.
Вей: Гуогуог яагаад заавал хоккей сургах гээд байгаа юм?
Лин: Аяархан л даа. Гуогуо унтаж байгаа. Өөрөө болгоомжтой байхгүй юу.
***************
Жиан: Жиан Хай. Жиан Хай. Байна уу? Өчигдөр хэтрүүлээд уучихад. Би өдөр очъё тэгэх үү?
Вей: Өнөө өглөө хуралтай. Ми Шүэ чамайг зүгээр орхихгүй байх даа.
Жиан: Дотор муу байна. Бас толгой ангалзаад байна. Гэхдээ би Фан захиралтай гэрээгээ тохирчихсон. Өнөө өглөө ажил дээр гэрээгээ хийнэ гэж амалсан.
Вей: Сайн байна. Сайн байна. Чамайг чадна гэж мэдэж байсан юм. За яах вэ. Үдээс өмнө чөлөө өгье. Сайн ажилтнаа ядрааж болохгүй шд. Манай хэлтэс чамд найдаж байгаа шүү.
Жиан: Худлаа яриад л. Хөөе. Өнөө өглөө нээрээ очсон уу? Ингэе. Хүлээж байгаарай би одоо очилоо. Намайг очтол байлгаж байгаарай.
Вей: Санаа зоволтгүй. Надад даатгачих. Зөгийн балтай ус уухаа мартав.
Ми: Вей дарга аа, танд ажлын талаар хэлэх юм байна.
****************
Хай: Ши эгч ээ. Шөнөжин унтаад сэргэчихсэн үү?
Жиан: Чамд хамаагүй.
Хай: Би доор байдаг дэлгүүрээс бэлэн гоймон, өндөг аваад ирлээ. Тогоонд өчигдрийн луувангийн шөлний үлдэгдэл байгаа. Луувангийн шөлөнд гоймон чанаад өгье.
Жиан: Луувангийн шөл үү?
Хай: Тийм.
Жиан: Надад хоёр өндөг шарчихаарай.
Хай: Хоёр өндөг үү? Өнөөдөр тансаглаж байх чинь.
Жиан: Чи мэдэхгүй л дээ. Ажлаа сайн хийсэн гэж шагнаж байгаа юм. Хөөе. Би өчигдөр том гэрээ хийсэн.
Хай: Алт олоо юу?
Жиан: Бараг л.
Хай: Таны өмнөөс баяртай байна.
Жиан: Чи хийсэн юм уу?
Хай: Өөр хэн хийх юм?
Жиан: Итгэхгүй байна. Бэлэн гоймон ч чанаж чаддаггүй хүн... надад луувангийн шөл хийлээ гэж үү?
Хай: Тийм ээ. Би хийгээгүй. Танай найз чинь хийсэн юм.
Жиан: Найз аа?
Хай: Аан.
Жиан: Хэн юм?
Лин: Чамд ямар хамаатай юм? Өөрөө явна гээд хэлээд байгаа юм биш үү?
Ф: Хөөе, байз байз байз.
Лин: Битгий хүрээд бай. Дахиад хүрэх юм бол цагдаа дуудчихна шүү.
Хай: Сайн найз байна лээ шүү. Өчигдөр та ямар байснаа харсан бол ч... Шал согтуу, архи, бөөлжис үнэртүүлчихсэн...Тийм байдалтай бол замын хажуугаас таныг хэн ч тоож авахгүй.
Жиан: Хэтрүүлэхээ боль. Миний найз биш.
Хай: Найз биш юм уу? Хар л даа. Таныг тэгвэл уучихсан байхад ганц ч муу үг хэлээгүй. Харин ч таны гэрт чинь хүргэж өгөөд, шөл хийж өгсөн. Тийм байхад найз биш гэж хэлж болдог юм уу? Тан шиг муухай ааштай хүний найз байх ч амаргүй л дээ. Би л лав танд ганц ч сайн найз байхыг хараагүй юм байна.
Жиан: Олон юм ярихаа боль. Өөрийгөө л хичээ. Дизайны сургууль гэж баахан худлаа ярьчихаад. Тэрийгээ яах гэж байгаа юм?
Хай: Тантай таван үг ч сольж болохгүй юм аа. Гоймонгоо нялцгай чанах юм уу, зажлууртай юу?
5-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home