Alliance-4
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 45мин
Нэмэгдсэн дүр:
Си: эм, Си И өмгөөлөгч
Гарчиг: Холбоотнууд. 4-р анги.
Жиан: Байна уу? Аан, хүлээн авах мөн үү? Аан, өрөөндөө зангиагаа орхиод явчихаж. Илгээмжээр хүргүүлээд өгөхгүй юу? За, баярлалаа.
Вей: Лин Шуан. Миний амьдралд ирж, цорын ганц хайр минь болсонд баярлалаа. Бүх амьдралаа нэг хүнтэй өнгөрөөнө гэхээр сүрдмээр сонсогдож байна. Гэхдээ тэр хүн нь чи гэвэл... Энэ амьдрал ч хангалтгүй. Бүх амьдралаа чиний гарт атгуулъя. Үлдсэн амьдарлаа, баяр гунигийн алинд ч надтай хамт өнгөрөөх үү? Миний хайртай эхнэр болооч?
Лин: Болохгүй.
********************
Эм: Манайд зөндөө гоё шинэ бараа ирсэн байгаа. Би танд харуулъя. Манай дэлгүүрийн тухай найзууддаа хэлж, олон үйлчлүүлэгчтэй болгосонд баярлалаа. Анх эхэлж байхад бизнесман муу байсан. Гэхдээ сүүлийн хэдэн жил сайжирч байгаа. Хүмүүсийн бодол ч өөрчлөгдсөнөөс болсон байх. Анх дэлгүүрээ нээж байхад хүмүүс намайг ломбарт нээсэн гэж боддог байсан. Тэр үед хүмүүс дампуураагүй л бол ломбардад юмаа тавихгүй гэж боддог байсан үе. Үнэндээ бол манайх хуучин юмаа зардаг газар. Таалагдахгүй юмаа авчирч өгөөд, таалагдсан юмаа авч болно. Энийг хар даа, манайд хэдэн эртний цаг ирсэн. Цөөн хувиар хийгдсэн ч гэсэн, үнэ нь боломжийн. Танил харагдаж байна уу? Фитнетс явдаг Жиан Шигийнх. Чи танина шд. Авчирч зарсан юм. Хөөрхөн бугуйвч.
Лин: Энд байнга ирдэг үү?
Эм: Ирэх нь ч ирнэ ээ. Гэхдээ тэрний нөхцөл байдал арай өөр. Тэрэн шиг цалинтай хүн өдөр болгон үнэтэй брэнд авч чадна гэж үү?
Лин: Найз залуу нь өгдөг юм биш үү?
Эм: Бэлэглэдэг нь үнэн. Гэхдээ тэр найз залуу нь яахыг хэн мэдлээ. Нээрэн, тэр хоёр цүнх ч гэсэн тэрнийх. Тэр залуу юм мэддэг хүн байна лээ. Дээд зэрэглэлийн брэндийн юм авч өгдөг ч, дандаа энгийн загвар авч өгдөг. Их үнэтэй биш, гэхдээ дээд зэрэглэлийнх. Ийм юманд залуу охид л хууртана.
Лин: Мөнгө олох гэж брэндийн бараагаа зардаг. Ухаантай л юм
Эм: Юун ухаантай? Мөнгөгүй болоод л тэр. Хар л даа. Бүгд л амьдрах гэж хичээж байна. Чамд л гэж хэлэхэд одооны охидууд айхтар болсон байна лээ. Баян хүмүүс брэнд л мэдэхээс, нарийн ширийн юмыг тоохгүй. Эрэгтэй хүмүүс бүр ч анзаарахгүй. Жинхэнэ эх хувиа авчирч өгөөд, хуулбарыг нь аваад явна. Мундаг хуурч байгаа биз дээ? Тийм биш бол аль хэдийн баригдчихсан. Би зүгээр л үйлчлгээ үзүүлж байгаа. Заримдаа гунигтай санагддаг. Тэр сайхан охидууд залуу нас, гоо сайхнаа ашиглаж байна. Бусдын нүднээс дальдчиж, инээхээс аргагүй болдог. Эцэст нь хэдэг цүнх, гоёл чимэглэлтэй л болно. Мөнгөтэй байсан бол хэн ч тэгж амьдрахыг хүсэхгүй. Гаднаас нь харахад хичнээн сайхан харагдаж байгаа ч, амьдрал нь амаргүй.
Лин: Хэцүү юм юу байгаа юм? Сайн найз залуутай болж болно шд. Мөнгөгүй байсан ч, өөрсдөө ажил хийгээд мөнгө олж болно. Гэтэл яаж байна? Бусдаас хулгайлж, ажил хийхгүйгээр юмтай болохыг хүсч байна. Энийг ямар зовлон гэх юм? Шившигтэй юм.
Эм: Тийм ээ, тийм. Шившигтэй. Тэд нар айл гэр үймүүлнэ. Тийм хүмүүсийг нэг нүдээрээ үзэх хэрэггүй. Сайн юм үзэхгүй. Өнөөдөр юу авчраа вэ? Би нэг хараадах уу? Энэ дөч, тавин хувь л хүрэх байх. Жижигхэн юм байна. Дээр нь чанар нь тийм ч сайн биш бололтой.
Лин: Тэр үед дөнгөж сургуулиа төгсөөд гэрлэсэн юм. Дөнгөж ажилд ороод, мөнгө муутай байсан.
Эм: Хуримын бөгж чинь юм уу?
Лин: Гэрлэлт бүтэлгүйтчихээд байхад бөгжөөр яах юм? Ядаж л мөнгөөр солиод өөрийгөө баярлуулсан нь дээр.
Эм3: Уулын бүсэд амьдардаг охидод тусалцагаая. “Хаврын үр”төсөл. Ирээд танилцаарай. Та энийг үзээч. Ууланд хэцүү орчинд амьдардаг охидод туслаарай. Эд нарыг тэр охидууд бүгдийг нь гар аргаар хийдэг юм.
Эм: Энд биччихвэл болох уу?
Эм3: Тэг тэг, наанаа биччих. Баярлалаа.
Эм: Энийг авлаа шүү.
Эм3: За. Та үзээрэй. “Хаврын үр” төсөл байгаа юм. Энэ гоё байгаа биз? Энэ ч гэсэн гоё шүү. Уулын бүсэд амьдардаг ядуу охидыг дэмжээрэй. Ирээд үзээрэй. Уулан бүсэд амьдардаг ядуу охидыг тусалж дэмжээрэй. 5000? Баярлалаа. Таныг хэн гэдэг вэ?
****************
Си: Анх өөрийг чинь хараад л миний үйлчлүүлэгч болно гэж мэдсэн юм. Нөхрөөс хараат амьдрал. Та өндөр боловсролтой, нөхөр чинь карьер нь амжилтанд хүрсэн. Гэрлээд олон жил болж байгаа ч, харилцаа нь хөндийрсөн. Өнгөрсөн хэдэн жил над дээр ирсэн хэргүүдийн тал нь тийм байсан. Ийшээ. Суучих. Шийдчихсэн үү? Шийдчихсэн бол юу хүсч байгаагаа хэл дээ.
Лин: Хүүхдээ өөрөө авна. Эд хөрөнгөний хувьд авах ёстойгоо авна. Ганц ч зоос дутаахгүй.
Си: Амьдарч байгаа байр чинь хадмуудын чинь нэр дээр байдаг. Анх гэрлэхэд танай эцэг эх засварынх нь мөнгийг төлсөн. Өнгөрсөн зургаа, долоон жил үл хөдлөхийн үнэ их нэмэгдсэн. Харин засвар улам л муудаж байдаг. Одоо салах юм бол хуучирч муудсан хэдэн тавилга, цахилгаан бараатай л үлдэнэ. Байрнаас юу ч олдохгүй. Гэрлэсний дараах хөрөнгө, онолын хувьд эхнэр нөхрийн дундын өмч. Гэвч өөрийн чинь хэлснээр нөхөр чинь тэр хөрөнгийг хувийн үл хөдлөх хөрөнгө болгочихсон. Мэдээж, тэрийг нотлох баримт олох хугацаа шаардана... Дээр нь биет хөрөнгөнөөс гадна биет бус хөрөнгө гэж байна.
Лин: Биет бус хөрөнгө өө? Тэр нь юу юм бол?
Си: Нийгэмд хүнийг эд хөрөнгө, нэр хүнд, байр сууриар нь үнэлдэг. Гэрлэсний дараа ийм биет бус хөрөнгөтэй болохыг хүсвэл зөвхөн өөртөө найдах боломжгүй. Дээр нь эхнэр, нөхрийн гэрийн ажилд оруулсан хувь нэмрийг ч бодолцдог. Хэдийгээр хууль гэрийн ажлыг хөдөлмөр гэж үздэг болсон ч, нөхөн төлбөр нь бодсоноос хамаагүй бага байдаг. Тэгэхээр одоо байгаа мэдээллээс харахад өөрт чинь сайнгүй харагдаж байна.
Лин: Тэгвэл хүүхэд? Хүүхдийн халамжлах эрх?
Си: Хүүхэд асран халамжлах эрхийг өгөхдөө хэн нь хүүхдэд илүү ая тухтай, сайхан амьдрах боломжийг өгч чадах вэ гэдгийг хардаг. Араар тавих нь хүүхдийн асран халамжлах эрхийг өгөхгүй байх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл Вей Мин хүүхдийг илүү сайхан амьдруулж чадна гэдэгээ батлах юм бол хүүхдийг өөр дээрээ авах боломжтой. Үнэнийг хэлэхэд... өөрөө сүүлийн дөрөв, таван жил тодорхой орлогогүй байсан. Хүүхэд асран халамжлах эрхийг нөхөр чинь авах магадлалтай гэсэн үг.
Лин: Би нүүр тулж чадна. Хэлэлцэж болно.
Си: Хэлэлцээр үү? Хэнд, ямар хөзөр байгаагаас л шалтшаална.
Лин: Надад юу ч байхгүй шд. Араар тавьсан хүн нь тэр байтал, би юу ч үгүй хоосон үлдэнэ гэсэн үг үү?
Си: Хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ энэ боломжгүй зүйл биш. Тийм болохоор л та над дээр ирсэн. Одоохондоо тайван байх хэрэгтэй. Нэгд, энэ хугацаанд ажил хайж, ажилд ор. Хүүхдээ тэжээж чадахаар байнгын орлоготой гэдэгээ нотол. Хоёрт, Нөхрийнхөө санхүүгийн байдлыг олж мэд. Бас аль болох олон нотлох баримт цуглуул. Гуравт, тэрний араар тавьсныг бас эд хөрөнгөө шилжүүлсэн гэдгийг нотлох баримтуудыг цуглуул. Энэ гэрлэлт тэрнээс болж бүтэлгүйтсэнийг батлах хэрэгтэй. Тэгвэл хөрөнгө хуваахад чинь хэрэг болно. Салалт бол оюун ухаан, стратегийн тулаан. Тэр хүнээс хэтэрхий их айж, бас өөрийгөө дутуу үнэлэх хэрэггүй.
Эм: Яагаад? Гадаад руу явах боломж хичнээн ховор билээ дээ. Гадаад руу яваад ирсний дараа тушаал ч дэвшинэ. Тэгээд ч ямар ч компанид орсон энэ туршлага карьерт чинь их том түлхэц болно. Яагаад больж байгаа юм?
Лин: Амьдралд маань бүх зүйлээ зориулсан ч харамсахааргүй юм гарч ирсэн. Би хүүхэдтэй болсон. Охиноо тэврэхээр... хорвоогийн бүх юм өнгөө алдах шиг болдог. Жижигхэн ч гэсэн гэр бүлийнхээ төлөө ийм сонголт хийж байна.
Эм: Чиний шийдвэрийг хүндэлье. Гэхдээ хэдэн жилийн дараа ийм шийдвэр гаргасандаа харамсахгүй гэж найдъя. Амьдралд олон боломж олдоно. Гэхдээ энэ их ховор боломж шүү. Дахиад сайн бодоод үзээрэй.
Лин: Баярлалаа, Дайлин. Амьдралд олон зам тохиолдоно. Гэхдээ алийг нь ч сонгосон би хүссэн газартаа хүрнэ гэж итгэж байна.
*****************
Лин: Өдөр завтай юу? Уулзаж, Вей Миний талаар ярилцъя.
Жиан: Тэгье. Хаана, хэдээс уулзахаа та сонго.
Эр: Таны кофе.
Лин: Гайхсан уу? Үнэндээ чиний зөв байсан. Хайргүй амьдрал, холдож хөндийрсөн нөхөр зүгээр л цагийн гарз. Тийм болохоор... надад цаг үрэх хүсэл алга.
Жиан: Таны хэлэх гэсэн юм...
Лин: Би салмаар байна. Гэхдээ нэг болзол байна. Би хүүхдээ өөр дээрээ авна.
Жиан: Тэр чинь надад ямар хамаатай юм?
Лин: Над шиг гэртээ удсан хүн нийгмийн амьдралаас холдсон гэсэн үг. Санхүүгийн хараат байдалд байдаг хүн хүүхэд асран халамжлах эрх авна гэхээр... бараг л боломжгүй. Тэгээд ч Вей Мин аль хэдийн хөдөлж эхэлсэн. Өнгөрсөн жилүүдэд дундын хөрөнгөө шилжүүлж байсан байна лээ. Хүүхэд асрах эрхийг авсан ч, би одоо амьдарч байгаа шиг нь амьдруулж чадахгүй. Би мөнгийг тоодоггүй байсан. Одоо хүүхдийнхээ төлөө бодохоос аргагүй байна.
Жиан: Таны хэлэх гэсэн юм чинь...
Лин: Надад байх ёстой хөрөнгийг Вей Минээс буцааж авахад тусал. Салахад минь тусал.
Жиан: Яагаад намайг тусална гэж бодоо вэ?
Лин: Хэн хэнд ч ашигтай болохоор. Миний авсан мөнгө болгоноос чи хувь авна.
Жиан: Бид ямар харилцаатай хүмүүс гэдгийг бодож үзсэн үү? Миний зорилго бол таныг хөөж гаргах.
Лин: Би явсан ч, чи орж чадахгүй.
Жиан: Энэ зальжин арга чинь утгагүй гэж бодохгүй байна уу?
Лин: Бас нэг юм. Чиний зүүж байгаа бугуйвч, барьж байгаа цүнхнүүд бүгд хуурамч. Вей Мин нэр хүндээ эрхэмлэдэг хүн. Яаж ч байсан хуурамч юм авч хэрэглэхгүй.
Жиан: Танд ямар хамаатай юм?
Лин: Жиан Ши, чи хоосорсон. Буруугаар ойлгох хэрэггүй. Миний бай Вей Мин, чи биш. Би Вей Минд хайргүй. Тийм болохоор чи бид хоёрт өс хонзон байхгүй. Нэг нэгэнтэйгээ дайсагналцаад хэрэггүй. Хамгийн чухал нь энэ аргаар Вей Мин чамд үнэхээр хайртай үгүйг мэдэж болно. Миний саналыг сайн бодоод үзээрэй. Хариулах гэж яарах хэрэггүй. Би хүүхдээ авахаар явлаа. Дараа тухтай ярилцъя.
Жиан: Өнөөдөр ярьсан юмыг чинь Вей Минд хэлчихнэ гэж айхгүй байна уу?
Лин: Би итгэлтэй байгаагүй бол чам дээр ирэхгүй байсан. Бид гурвын харилцаа маш энгийн. Вей Мин араар тавьж, хуурсан. Чи хөндлөнгөөс оролцож миний амьдралыг сүйтгэсэн. Харин би... би анхнаасаа л хохирогч байсан.
Жиан: Энэ зальжин арга чинь утгагүй гэж бодохгүй байна уу? Бид ямар харилцаатай хүмүүс гэдгийг бодож үзсэн үү? Миний зорилго бол таныг хөөж гаргах.
Лин: Би явсан ч, чи орж чадахгүй.
Ми: Сэрүүн зүүдлэхээ боль. Энэ тайлан маргаашийн хуралд хэрэгтэй.
Жиан: Ойлголоо.
Ми: Вей дарга аа.
Вей: Аан?
Ми: Танаар гарын үсэг зуруулах баримтууд байна.
Вей: Аяар аваад ороод ир.
Ми: За.
Лин: Цагаа тулбал Вей Мин та хоёрт сэтгэл санаа хувьд ч, нэр хүндэд чинь ч ямар ч ашиггүй. Тэгээд ч чи Вей Минд бүрэн итгэж чадахгүй байгаа. Хэрэг бишидвэл чиний талд орохгүй байж ч магадгүй.
****************
Лин: Хар даа. Энэ Вей Миний та хоёрт байшин авч өгсөн дүүрэг мөн үү?
Х-ээж: Энэ үү? Мөн. Мөн байна.
Х-аав: Мөөн мөн. Мөн. Зүүн талд нь том ойтой цэцэрлэгт хүрээлэн байсан. Вей Миний найз нь бид хоёр талбай дээр нь Тай Чи дасгал хийж болно гэж байсан. Их боломжийн гэсэн.
Лин: Гэхдээ танд энийг хэлээгүй байх. Энд, хотхоны баруун урд талд нь их том халдварт өвчний эмнэлэг барьж байгаа.
Х-ээж: Хөөе. Халдвартын эмнэлэг ээ?
Лин: Тийм. Тэгээд энэ эмнэлэг тэр хотхоны яг хажууд нь байна. Ээж ээ. Аав аа. Та хоёр хэр баргийн юм тоодоггүй ч гэсэн, сайн бодоод үзээрэй. Өдөр болгон тэр эмнэлгийн хажуугаар явна гэвэл та хоёрын насан дээр аюултай шүү.
Х-ээж: Лин Шуан, чиний хэлдэг зөв. Би бид нар тэр өвчтэй хүмүүсээс хол баймаар байна. Тэгвэл үхтэлээ айх байх.
Х-аав: Лин Шуан, энэ мэдээллийг хаанаас олоо вэ? Баттай юм уу?
Лин: Баттай. Интернэтэд тавьчихсан байна лээ. Тийм болохоор тэр хавьд амьдардаг хүмүүс байрнуудаа хурдан зарах гээд байгаа гэсэн.
Х-ээж: Тэгвэл тэр байшинг авч болохгүй юм байна. Хэн тэнд амьдрах вэ дээ.
Х-аав: Вей Мин хүнд хууртсанаас зайлахгүй. Баларлаа. Мөнгөө төлчихсөн шд.
Х-ээж: Тийм ээ. Одоо яах вэ?
Лин: Би өнөөдөр Вей Минтэй ярьсан. Найз нь яах аргагүй халдварт өвчний эмнэлэг барьж байгаа гэж хэлээгүй гэсэн. Тийм болохоор би гэрээнийх нь алдааг ашиглаад байшингаа буцаах хүсэлт гаргачихъя.
Х-ээж: Сайн болж. Сайн болж. Буцааж өгье. Буцааж өгье.
Х-аав: Азаар Лин Шуан эрт олж мэдлээ. Тэгээгүй бол балрах байж.
*******************
Вей: Би сайн дарс авсан. Удахгүй уулзъя.
Жиан: Өнөөдөр ядраад байна. Хүсэл алга. Шүхэр байдаггүй ээ.
Вей: Тийм л байна.
Жиан: Би өнөөдөр Арк дээр ярилцлаганд орно. Хөөе, шүхрийг чинь хамт ашиглаж болох уу? Би нүүрээ будах гэж хоёр цаг болсон. Муухай болчихвол ярилцгадаа орж чадахгүй.
Вей: Ярилцлага ур чадвар шалгадаг юм.
Жиан: Чи мэдэхгүй л дээ. Надад чадвар гэхээр юм байхгүй, туршлага ч байхгүй. Гэхдээ надад нэг давуу тал байгаа. Миний хамгийн том давуу тал бол миний нүүр. Миний ярилцлагын хамгийн том бооцоо.
Вей: Өөртөө итгэлтэй юм аа.
Жиан: Жижиг хотоос ирсэн над шиг хүмүүст амархан юм гэж байхгүй. Тийм болохоор би том хотод амьдрахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй.
Вей: Энэ шүхрийг барь.
Жиан: Аан?
Вей: Чи ав.
Жиан: Баярлалаа.
Хай: За, гараарай. Дахиад дахиад. Чи яаж... Хөөе. Чи яаж дандаа толгойд нь оноод байна аа? Булхайцаад байгаа юм уу? Чи... Ямар ч чадваргүй байж, сайн буугаар яадаг юм? Хөөе, ийм сайн буу авах хэрэг байгаа юм уу? Эгч ээ. Эгч ээ. За за за за. Тэд нар Эй юм уу, Би юм уу? Эй рүү явж байна уу? Тэгвэл хэдүүлээ ч гэсэн Эй рүү явъя. Эй талын жижиг нүхэнд нэг байна. Жижиг нүхэнд.
******************
Ми: Хэвлэлийн талаар анхан шатны л мэдлэгтэй юм байна. Брэнд, маркетингийн бодлогын талаар мэдлэг хомс. Боловсрол, ажлын туршлага ч гэсэн Арк-ийн ажилчдад тавьж байгаа шаардлагад хүрэхгүй байна. Хүний нөөц энэ өргөдлүүдээ шалгаагүй юм байх даа.
Вей: Харагдах байдал нь давгүй юм. Сайн имиж, сайн сэтгэгдэл төрүүлж чадна. Тэрэнд сувгуудыг даатгаад үзье Сурталчилгааг ч гэсэн. Бас зарим хамтын ажиллагааг. Та нар юу гэж бодож байна? Дараагийнх нь.
Жиан: Вей дарга аа, уучлаарай. Би сая л таныг Бүтээгдэхүүний хэлтсийн дарга гэдгийг мэдлээ. Мартсанаас энэ таны шүхэр.
Вей: Чи ав. Ажлаа сайн хийгээрэй.
Жиан: Баярлалаа. Би царайнаас гадна ажлаа ч хийж чадна гэдэгээ харуулна аа.
Вей: Хүсэл тэмүүлэл байна аа. Гэхдээ чадвартай болох хэрэгтэй.
Жиан: За.
Вей: Англи нэр байгаа юу? Аркт ажиллавал гадаадын компаниудтай харилцах болно.
Жиан: Байгаа. Мери.
Вей: Мери?
Жиан: Тийм.
Вей: Чамд тохирохгүй нэр байна. Чамайг зөвшөөрвөл би нэр өгье.
Жиан: Зүгээр ээ.
Вей: Тэгвэл... Камелиа. Камелиа гэдэг цэцэгний нэр. Чамд яг тохирно. Тэгж байгаад хамт тоглоё.
*****************
Ли: Тэгье, тэгье.
Вей: Өнөөдөр тухтай ууж ч чадсангүй. Удахгүй хамтарч ажиллана гэж найдъя.
Ли: Вей даргад баярлалаа.
Вей: За. за.
Эр: Баярлалаа.
Вей: Баяртай.
Ли: Баяртай.
Эр: Вей дарга аа, баяртай.
Вей: Маргааш амжилт хүсье.
Жиан: Вей дарга аа, та их уусан уу?
Вей: Хэдэн хундага уусан. Гэхдээ би согтоогүй байна. Гэр рүүгээ яарч байна уу?
Жиан: Яараагүй ээ.
Вей: Яараагүй бол жаахан алхая.
Жиан: За.
Вей: Заримдаа өөрийгөө хэтэрхий хүчлэх хэрэггүй байдаг юм. Тайвширч, стресстэй ажланыхаа тухай бодохгүй байх хэрэгтэй. Ажлынхаа гүйцэтгэлийг бодохгүй, бас түрүүнийх шиг уулзалтаас зугтаж байх хэрэгтэй.
Жиан: Та үнэхээр амрах завгүй байх юм. Та... гэртээ харьж амарч байх хэрэгтэй. Сайн амрах хэрэгтэй.
Вей: Ажил ихтэй үед нойр ч дарамттай санагдах үе байдаг. Голын эрэг дээр ирээгүй удсан байна. Эндээс сайхан харагдаж байна. Ялангуяа чи хамт байгаа болохоор. Жиан Ши... чи ид шидтэй гэдэгээ мэдэх үү? Миний хувьд Арк нэгэн хэвийн харагддаг. Ганцхан чи... хамгийн тод өнгөтэй харагддаг...
*****************
Жиан: Эхнэртэй гэдэгээ яагаад надад хэлээгүй юм?
Вей: Бидний харилцаа ингэж гүнзгийрнэ гэж бодоогүй юм. Уучлаарай. би хэтэрхий хувиа бодож. Чамайг гомдоож, ийм байдалд оруулчихлаа. Лин Шуан бид хоёрын гэрлэлт нэр төдий л юм. Салалт цаг хугацааны л асуудал. Миний хайртай хүн чи. Надад итгэ. Би чамд сайн байна аа. Гэхдээ чамайг сална гэвэл... би чиний шийдвэрийг хүндэтгэнэ ээ...
****************
Хай: Авсан оноогоо хар л даа.
Жиан: Жиан Хай.
Хай: Минийхийг хараач.
Жиан: Жиан Хай.
Хай: Яав аа?
Жиан: Аяга шаазангаа угаа л даа.
Хай: Одоохон. Жаахан байж бай. Энийг дуусахаар угаая... Галзуураа юу?
Жиан: Чи энэ гэрт юу хийдэг юм? Юу ч алга. Хөргөгч өмхийрчихсөн байна. Өндөг дуусчихсан байгааг харахгүй байна уу?
Хай: Дуусчихсан юм бол яваад аваач дээ. Надад уурлаад яадаг юм, галзуу амьтан шиг.
Жиан: Тийм ээ. Энэ гэрт яамд хийдэг юм юу ч алга. Бүгдийг нь би хийдэг. Чи сургуулиа төгсөөд хэр удаж байна? Чи миний төрсөн дүү. Тийм болохоор би чамд санаа тавьж, халамжлах нь аргагүй. Би чамд унтах байх, идэх хоол өгч байна. Чиний завааруулсан юмыг бас би цэвэрлэх ёстой юу?
Хай: Юу ч хийгээгүй ээ? Юу ч хийгээгүй гэсэн үү? Би өдөр болгон гэртээ суугаад шинэ төсөл хайж, хөрөнгө оруулагч хайж байна. Би жаахан ч гэсэн амармаар байна. Тоглоом тоглож болохгүй юу?
Жиан: Хөрөнгө оруулагч хайсан? Бизнес хийнэ гэсэн үү? Өөрийгөө хуурахаа боль. Чиний үрж байгаа зоос болгон чинь минийх. Өөрийгөө хуурахаа боль. Жиан Хай, гуйж байна. Намайг тайван байлгаад өг л дөө.
Хай: Хүнийг дорд үзэхээ боль. Сайн сонсож бай. Миний төслүүдийн нэг л хэрэгжих юм бол хэдэн сая доллар болно. Таны мөнгийг үрлээ гээд яадаг юм? Хн... Тэгээд ч, тэр мөнгө таных мөн юм уу? Таных мөн юм уу?
Жиан: Чи юу гэсэн бэ?
Хай: Мөнгөө хаанаас авдаг юм? Намайг мэдэхгүй гэж бодоо юу? Тийм үү?
Жиан: Жиан Хай, амаа тат.
Хай: Яасан? Хийсэн юмыг чинь хэлж болохгүй юу? Нүднээс далдуур хөгийн юм хийчихээд, том том юм ярьж, жүжиг тоглоод л. Сайн сонс. Танд нэр хүнд хэрэггүй бол, надад хэрэгтэй. Надад нэр нүүр хэрэгтэй. Би муудалцмааргүй байна за юу.
Жиан: Дахиад хэлээдэх. Чаддаг юм бол дахиад хэлээдэх. Миний мөнгө бохир байна уу? За яах вэ. Идэж, ууж, хэрэглэсэн бүх мөнгөө надад өгөөдөх. Тэгээд эндээс яв.
Хай: За яах вэ. Би тантай маргахгүй. Би маргахгүй. Ядарч байна. Ирчихээд л загнаад байх юм. Зүв зүгээр байж байхад.
Жиан: Би багасаа л хичээлдээ сайн байсан. Яагаад, чи төлбөртэй сургалтанд сууж, би хаа байсан бол автобусаар явж сурах ёстой юм? Шалгалт болохоор чамд амттай шимтэй хоол, витамин өгөөд л. Би? Шалгалтаа өгчихөөд Гэртээ ирээд чиний хоолыг хийнэ. Ээж гэрийнхээ тогоо шанагыг ч хамаагүй зараад чамайг сайн их сургуульд оруулна гэж хэлсэн. Боловсролтой бол амьдралаа өөрчилнө. Тэгээд чи яаж өөрчилсөн юм? Яаж өөрчилсөн юм? Би яагаад хичнээн хичээсэн ч өөрчилж чадахгүй байгаа юм? Яагаад? Сургуулиа төгсчихөөд би чамаас хол байхыг хүссэн. Чи надаас гуйж, гувшсаар байгаад Жианжоуд ирсэн. Энэ том хот, манай тосгон шиг биш. Өдөр болгон сэрээд л мөнгө үрэгдэж эхэлдэг. Би яаж намайг ганцаараа бүгдийг нь тэжээдэг гэж бодож байна? Яаж? ... Яагаад?
Хай: Ойлголоо, эгч ээ. Эгч ээ, битгий уйл.
Лин: Миний саналыг юу гэж бодож байна?
****************
Вей: Нээрэн, нөгөө байшинг авахаа больчихсон. Баярлалаа. Үйлчлүүлэгч маань намайг тэгж хуурна гэж бодсонгүй.
Лин: Больсон нь сайн болж. Мөнгийг нь аваад Гуогуогийн боловсролд зориулъя.
Вей: Энийг чамтай ярих гэж байсан. Би ээж аав хоёрт байшин авч өгнө гээд хэлчихсэн. Энэ удаа авч чадсангүй. Гэхдээ таалагдсан юм олдвол аваад өгчихье. Байгаа байшин нь их хуучирсан байна лээ. Тийм болохоор би тэр мөнгийг байшин авах гээд ээжийн дансанд хийчихсэн. Намайг хэлсэн амандаа хүрсэнгүй эсвэл больчихлоо гэж бодож магадгүй.
Лин: Хотын урд хэсэгт байгаа байшинг би шалгасан. Үнэтэй юм байна лээ. Өнгөрсөн хэдэн жил цуглуулсан хадгаламжаа бүгдийг нь өгчихсөн үү?
Вей: Өөр газар хадгалчихсан байгаа. Ядраад байна, би унтлаа.
***********************
Багш: Ийм жаахан охин авахгүй гээд байна шд.
Лин: Би орон нутгийн бас улсын хэмжээний тэмцээний журмыг уншсан. Ю6, Ю8, Ю10, Ю12 гээд бүгд холимог тэмцээн байна лээ шд. Яагаад жаахан охин авахгүй гээд байгаа юм?
Багш: Албан ёсоор тэгж бичсэн байгаа ч, яг тэмцээнд орох болохоор хэдэн охин байгааг хар л даа. Талбай дээр хэдэн охин байна? Охидууд хүч чадлаараа хөвгүүдийг гүйцэхгүй.
Лин: Манай Гуогуо мөсөн дээр гулгах авъяастай. Бас их уян хатан. Бас их тэвчээртэй.
Багш: Үнэнийг хэлэхэд, би жаахан охин бэлтгэж үзсэн. Хоёр сар ч болоогүй. Хүүхэд чинь үнэхээр дуртай бол арилжааны газруудад өгөөд үз. Манай баг тэмцээнд амжилт гаргахын тулд бэлтгэл хийдэг. Нээрэн, уучлаарай. Бэлтгэл эхлэх цаг болчихлоо.
Лин: Дасгалжуулагч аа, боломж олгооч дээ. Бид нар үнэхээр сурах хүсэлтэй байгаа, тоглоогүй. Ингэвэл ямар вэ? Хоцроод бусдыгаа гүйцэхгүй бол бид нар өөрсдөө гаръя.
*********************
Жиан: Харж байгаачлан энэ миний энэ улирлын тайлан. Эхлээд гүйцэтгэлийн хэмжүүр... тавьсан зорилгоосоо илүү гарсан.
Вей: Бярлалаа.
Жиан: Энэ улиралд бүртгүүлсэн хэрэглэгчдийн
Ми: Яагаад бүх тоо нь тэг байгаа юм? Юу болоод байгаа юм?
Жиан: Би шалгаадахъя... Уучлаарай, би...
Вей: Компьютераас болсон юм бол уу? Би шалгахдаа хуулаад авчихсан. Минийхийг ашигла.
Жиан: Харж байгаачлан сар бүр шинээр бүртгүүлсэн хэрэглэгчдийн тоо 300%-аас давсан. Хадгалалт 50%-аар нэмэгдсэн. Төлбөртэй хэрэглэгчдийн тоо 2%-аар өссөн байгаа. Энэ бол энэ улиралд гарсан гарсан хамгийн том өөрчлөлтүүд энэ.
*****************
Багш: Пингуо, чи зүгээр л бэлтгэлд оролцож байгаа шүү. Зургаан сар тэсч чадах юм бол дараагийн бэлтгэлийн талаар ярилцана, за юу?
Лин: Сайн хичээгээрэй, за юу?
Гуо: За.
Багш: Сайн байна.
Багш: Шайбаа авч явахдаа, толгойгоо дээш нь, урагшаа харна шүү. Болж байна. Чанга цохиорой.
Эр: Лин Шуан мөн үү? Уучлаарай, манайх алгоритм зохиох залуу инженер авч байгаа юм. Манайх дөнгөж мастер төгссөн хүмүүсийг авч байгаа.
Лин: За за. Зүгээр ээ, зүгээр.
Ми: Вей дарга аа, би Ан Ан-аар хурлын протокол бичүүлээд танд руу явуулчихъя.
Вей: За. Хурдлаарай.
Ми: Би түрүүлээд явлаа.
Вей: Жиан Ши, ороод ир...
Жиан: Би өчигдөр ажлаас явахаасаа өмнө бүх материалаа шалгасан. Бүгдийг нь.
Вей: Жижиг алдаа, тоох хэрэггүй. Ууртай царай хармааргүй байна. Инээ дээ... Жинхэнэ инээмсэглэл биш байна.
Жиан: Хн...
Вей: За, болно оо. Ажилдаа ор.
Жиан: За.
Вей: Яасан?
Жиан: Тэгвэл би явлаа.
Ми: Дахиад шалгаад үз. Түрүүний хэсгүүдийг нь хасчих.
Эм: За, би өөрчилчихье.
Жиан: Уучлаарай, саналыг чинь хүлээж авч чадахгүй нь.
Вей: Ор ор.
Ми: Дарга аа, ярилцах юм байна.
Вей: Хэл хэл.
Ми: Өнөдөр азаар дотоод тайлан байлаа. Удахгүй шинээр ирсэн Лин захирал ажлаа хүлээж авна. Тэрний өмнө ямар нэг юм болох юм бол бид нар бүгд асуудалд орно.
Вей: Сандрах хэрэггүй. Би Жиан Шигийн асуудлыг анзаарсан. Би тэрэнд өндөр шаардлага тавьсан ч, биелүүлж чадахгүй байна. Суугаад ярилцъя. Чи бүтээгдэхүүний маркетингийн тасгийн гол хүн. Миний баруун гар, итгэлт хүн, бас миний тавьсан шаардлагад нийцдэг
Ми: Баярлалаа, Вей дарга аа. Та хэтрүүлж байна.
Вей: Ми Шүэ, завтай үедээ ажил дээр Жиан Шийг ажиглаж байгаарай. Би ч гэсэн ажил дээр биеэ зөв авч явж бай гэж сануулна аа.
Ми: За. ойлголоо. Тэгвэл би буцаад явъя даа.
4-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home