Alliance 3

Alliance-3

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 Нэмэгдсэн дүр: 

 

Гарчиг: Холбоотнууд/Хамсаатнууд 3-р анги

Лин: Аркт ажилладаг юм уу? Түрүүн Аркийн барилгаас гарч ирэхийг чинь харсан.

Жиан: Би бүтээгдэхүүний хэлтэст ажилладаг.

Лин: Тийм үү? Вей Мин миний нөхөр. Би эхнэр нь, Лин Шуан.

Жиан: Лин Шуан эгч ээ. Ийм юм байх гэж.

Лин: Вей Мин чиний талаар ярьж байгаагүй юм байна.

Жиан: Миний ажлын чадвар гоц биш болохоор... миний тухай яриагүй байх. 

Лин: Чи хөөрхөн бас ухаалаг бүсгүй бололтой. Ямар ч дарга чам шиг ажилтанд дуртай байна. Нэгэнт танилцсан болохоор нэг зөвлөгөө өгчихье. Өөртөө тохирсон найз залуу олж ав. Хүний нөхөрт цаг заваа үрээд хэрэггүй.

Жиан: Хайр. Тэрэнд хайртай.

Лин: Нэр төр, ашгийн төлөө гэдгийг ойлгож байна. Гэхдээ тэр хүн гэр бүлтэй. Ичгүүргүй хэрэг биш гэж үү?

Жиан: Хэдэн жилийн өмнө тэр эхнэртэйгээ цаасан дээр гэрлэсэн. Харин одоо бол тэдний харилцаа тэр цаасан дээр л тогтож байгаа. Эхнэр нь хайр дурлал гэж мэддэггүй, эдийн шуналтай гэж сонссон. Бүдүүлэг эмэгтэй. Гэрийн ажлаас өөр юм мэддэггүй. Аятайхан ч хувцаслаж мэддэггүй. Лаазалсан мах шиг үнэртэй. Бас бараг уулзалдаггүй. Уулзах болгондоо мөнгө нэхдэг. Хүүхэд нь байгаагүй бол, аль хэдийн салчихсан байх байсан биз.  

Лин: Гэр бүлтэйг нь мэдсээр байж, хүний амьдралд оролцоод. Ичих нүүргүй юм.

Жиан: Хайртай бол хайраар дутаах илүү ичгүүртэй. Өөрт чинь хайргүйг мэдсээр байж, наалдчихаад салахгүй байгаа хүн. Цаг заваа үрж байгаа юм.

Лин: Тэр хүн яагаад... ийм хүн хүсээд байхааргүй эхнэртэй байж салахгүй байгаа юм бол? Шалтгаан нь... тэр хэзээ ч явна гэж бодоогүй.

*********************

Бичиг: Лин Шуанаас найзын хүсэлт ирлээ.

Лин: ВиЧатыг чинь бүртгэл дээрээс авсан юм. Холбоотой байя.

Эм: Хөөе. Энэ хэний хүүхэд вэ? Яасан эгдүүтэй юм?

Жиан: Манай найзын хүүхэд.

Эм: Хайр аа, сүүлийн хэд хоног манай дэлгүүрт зөндөө шинэ цүнх ирсэн. Зарим нь бараг шинэ, ганц хоёр удаа л барьсан. Үнэ нь их хямдхан шүү. Очиж харахгүй юм уу?

Жиан: Тэгнэ ээ.

****************

Лин: Очилоо.

Эр: Сайн уу,

Лин: Сайн уу.

Эр: илгээмж авчирлаа.

Лин: Баярлалаа.

Эр: Зүгээр ээ.

Гуо: Хөөх. Яасан гоё юм бэ?

Лин: Байна уу?

Вей: Даашинз авсан уу?

Лин: Аан. Юу юм?

Вей: Маргааш өдөр Ли захирлын үдэшлэгт хамт явъя.

Лин: Маргааш завгүй. Гуогуотой амралтын хүрээлэн явна гээд амалчихсан.

Вей: Гуогуод дараа надтай явна гээд хэлчих. Ли захирал миний хамгийн чухал үйлчлүүлэгч.

Лин: Чиний үйлчүүлэгч, охин хоёрын хэн нь чухал юм?

Вей: Мэдээж, охин илүү чухал байлгүй яах вэ. Манай компаний дэд захирал яваад өгсөн. Фен Кай бид хоёрын нэгийг дэд захирал болгоно гэсэн.

Жиан: Лин Шиан эгч ээ, даашинз авсан уу? Вей дарга намайг авч явах гэж байсан ч, би гэнэтхэн завгүй болчихлоо. Танд төвөг удчихъя. Нээрэн, даашинз миний хэмжээгээр сонгосон болохоор танд таарах үгүйг нь мэдэхгүй байна. Амьдралд олон зүйл хувцастай адилхан байдаг. Таарахгүй хувцасыг хүчээр өмссөн ч биед таарахгүй. Тийм биз дээ, Лин Шуан эгч ээ?

Вей: Маргааш шууд тэнд уулзъя. Би аяар ВиЧатаар хаягийг нь явуулчихъя.

Лин: Завгүй байна. Тасаллаа. Гуогуо, наадахаа тавь.

Гуо: За. Даашинз нь гоё ч гэсэн. Ээж ээ, танд зохихгүй юм байна.

Лин: Ээжид нь яагаад зохихгүй гэж? Маргааш өмсөх ээжийнх нь ажлын хувцас.

Гуо: Ажлын хувцас гэж юу юм?

Лин: Ажлын хувцас гэж ажилдаа явахдаа өмсдөг хувцасыг хэлдэг юм.

Гуо: Аан.

Лин: Гуогуо. Маргааш ээж нь эмээгийнд нь үлдээнэ шүү.

Гуо: За.

Лин: За, зургаа зурчих.

*******************  

Эм: Сайн уу.

Эр: Сайн уу.

Эм: Сайн уу.

Вей: Эхнэр. Өнөөдөр их хөөрхөн байна.

Лин: Тийм үү?

Вей: Энэ даашинз сайхан зохиж байна. Сайхан харагдаж байна.

Лин: Би ийм загвартай даашинз өмсдөггүй. Гуогуо ч мэдэж байна лээ.

Вей: Хааяа харагдах байдлаа өөрчилбөл илүү сэтгэгдэл үлдээнэ. Би энэ даашинзыг сонгосондоо баяртай байна.

Лин: Чи сонгосон юм уу? Хэмжээ нь багадсан байна лээ. Би оёдолчинд очоогүй бол хичээл зүтгэл чинь талаар болох байлаа.

Вей: Надаас л боллоо. Чамд хувцас аваагүй удсан байна. Уучлаарай. Битгий уурла. Энэ үйлчлүүлэгч надад маш чухал. Чамд найдлаа шүү.

Эм: Сайн уу.

Эр: За алив, сайхан бүсгүйчүүд минь.

Эм: Баярлалаа.

Эр: Сайхан харууц, үзэгслэнтэй бүсгүйчүүд. Өнөөдөр Ли захирлыг заавал согтооно шүү.

Эр: Тийм шүү.

Эр: Вей дарга аа.

Лин: Яаж байна аа?

Бүгд: Сайн байна. Сайн байна. Гайхалтай.

Эх: Хайраа илэрхийлж байна.

Ли: Тийм ээ.

Эх: Гайхуулж байх шив...

Эм: Сайхан хосууд байна.

Вей: Ли захирал аа, уучлаарай. Бэр эгч ээ. Оройтчихлоо.

Ли: Зүгээр ээ.

Эх: Вей дарга аа, царайлаг гэдэгээ мэддэг болохоор... залуу хүмүүс хайраа гайхуулж байгаа юм уу? Бид нар оройн зоог ч барьж амжаагүй байж та хоёрын хайранд цадчихлаа байна.

Ли: За за. алив, би танилцуулъя. Арк компаний бүтээгдэхүүний хэлтсийн дарга, Вей. Энэ миний багын найз, Ма захирал.

Вей: Сайн байна уу, Ма захирал аа.

Ма: Танилцахад таатай байна, Вей дарга аа.

Вей: Аркийн Вей Мин.

Ма: За

Ли: Энэ Ван захирал.

В: Сайн уу.

Вей: Сайн байна уу.

В: Танилцахад таатай байна. Таатай байна.

Вей: Таатай байна.

Эх: Вей дарга аа, эхнэрээ танилцуулахгүй юм уу?

Вей: Миний эхнэр Лин Шуан. Бид хоёр их сургуульд хамт сурч байгаад, дараа нь Аркт хамт ажиллаж байсан. Одоо бол миний арыг ажрахгүй даадаг хүн.

Ли: Аан. Нэг нь гэртээ, нэг нь гадаа ажилладаг байх нь. Авъяас, гоо үзэгслэнг хосолсон байх нь. Төгс хос.

***************

Эр: Ма захирал дандаа надаар тоглож байдаг юм.

Эр: Ажлаас өөр юм мэдэхгүй шүү.

Ли: Ажлын морь байж болохгүй шүү. Өдий насалчихаад...

В: Та нар ч ойлгохгүй л дээ. Би Вей эзэгтэй шиг авъяастай, үзэгслэнтэй хүнтэй учраагүй болоод л тэр. Тэгээгүй бол би юу гэж өдий болтол ганцаараа явах юм?

Эм: Тийм шүү.

В: Та нараас суралцах юм их байна аа.

Эр3: Ойрдоо ажлаас их юм алга. Ядаж байхад шинэ төсөл эхлүүлчихсэн чинь унтах ч завгүй л явна...

Вей: Миний эхнэр Лин Шуан. Ухаалаг, сайхан сэтгэлтэй.  Гэрлэснээсээ хойш арвилан хэмнэж, бас хүүхдээ их сайн өсгөж байгаа. Үнэнийг хэлэхэд олон жил сэтгэлийг минь гэрэлтүүлж байгаа гэрэл.

Ма: За алив алив, гэрэлний төлөө.

Вей: Алив, төлөө.

Ли: За за. Төлөө төлөө.  

Вей: Лин Шуан жаахан ичимхий л дээ. Олон хүн нүд унагадаг байсан ч, араас нь гүйдэг хүн ховор байсан.

В: Тэгээд л чамд боломж олдсон юм биш үү?

Жиан: Эхнэр нь хайр дурлал гэж мэддэггүй, эдийн шуналтай гэж сонссон. Гэрийн ажлаас өөр юм мэддэггүй. Бас бараг уулзалдаггүй. Уулзах болгондоо мөнгө нэхдэг. Хүүхэд нь байгаагүй бол, аль хэдийн салчихсан байх байсан биз. 

Эх: За, бялуугаа зүсье.

В: За эхлэх нь.

Ли: За за.

Эх: Наашаа ойртоод зогсоорой.

Вей: Хэр их уусан юм?

Лин: Жаахан л.

Вей: Уучлаарай, зөрчихье. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа, уучлаарай.

Эм: Зүгээр ээ.

Вей: Уучлаарай.

Бүгд: Төрсөн өдрийн мэнд хүргэе

             Төрсөн өдрийн мэнд хүргэе

             Төрсөн өдрийн мэндийг хүргэе... Төрсөн өдрийн мэнд хүргэе ээ.   Хаппи бөртдэй.

Вей: Жонатан.

Жо: Аан?

Вей: Мөн байна шдээ, Жонатан? Уулзалгүй удсан байна шүү.

Жо: Би ирээд удаж байгаа шүү. Чи л холбоо барихгүй байгаа болохоос.

Вей: Миний буруу. Алив танилц. Манай эхнэр, Лин Шуан. Лин Шуан, Энэ миний сайн найз, Жонатан.

Жо: Би Лин Шуаныг мэднэ ээ. Их сургуулиудын дунд болдог Олон улсын программ хангамжийн тэмцээнд түрүүлж байсан. Силикон Валлийд ирээгүйд чинь харамсаж байлаа. Одоо хаана ажиллаж байгаа вэ? Ийм авъяастай хүнийг Аркаас хэн хулгайлсныг мэдмээр байна шүү. Баярлалаа.

Вей: Уух хэрэггүй байх. Баярлалаа. 

Лин: Би одоо, аар саар юм хийж өдрийг өнгөрөөж байгаа. Хоол хийж, хувцас угааж, заримдаа жолооч болоод л.

Жо: Хайран авъяас. Цалин чинь хэд юм? Яаж чамайг зөвшөөрүүлсэн юм?

Лин: Цалин байхгүй. Бүгд хайрын төлөө.

Эх: Вей хатагтай наргианч хүн юм аа. Жонатан, Лин Шуан бол Вей Миний эхнэр.

Вей: Жонатан мэднэ ээ. Лин Шуан Аркт байхдаа манай хамгийн чухал ажилтнуудын нэг байсан. Хүүхдээ төрүүлснээс хойш ажилдаа орохгүй байхаар шийдсэн. Би шийдвэрийг нь хүндэтгэж явдаг юм. Би хоёр хүний мөрөөдлийг биелүүлэхээр хичээж явна.

Ли: Вей дарга их хариуцлагатай хүн байгаа юм. Сайн нөхөр, сайн аав.  

Лин: Бас их сайн дарга. Ажилчидаа  ямар ч хариу нэхэхгүйгээр өөрийнхөө төлөө үнэнчээр ажиллуулж чаддаг.

Эх: Жаахан согтсон бололтой. Вей хатагтай амармаар байвал гал тогооны тэнд амралтын өрөө байгаа.

Вей: Манай эхнэр уг нь сайн даадаг юм. Салхинаас болсон байх. Би амралтын өрөөнд аваачаад жаахан амраачихаад ирье. Нэг их удахгүй. Уусаар л байна уу? Чи чинь хэмжээгээ мэддэггүй юм уу? Яагаад зөрүүдлээд байгаа юм? Ус уу.

Лин: Яасан, би буруу юм хэлээ юу? Би согтсон ч гэсэн, худлаа юм яриагүй. Вей дарга ажил гээд завгүй байдаг болохоор, надтай ярих ямар байдгийг мартсан бололтой.

Вей: Гэртээ хүүхдээ харж байгааг чинь мэднэ ээ, уучлаарай. Чиний гэр бүлийнхээ, бас Гуогуогийн төлөө гаргасан золиосыг би үргэлж санаж явдаг. Тэгээд л би ингэж хичээж байгаа шд. Мөнгө олохын тулд үйлчлүүлэгчдийнхээ аргыг олох гэж  хичээж ажиллаж байна. Чамайг гэртээ тухтай байгаасай гэсэндээ. Бусад эхнэрүүд шиг хуруу хумсаа тоолохгүй амьдраасай л гэж. Би мэднэ ээ. Сүүлийн үед би ажил ихтэй, чиний сэтгэлийг орхигдуулсан байх. Би ч гэсэн илүү цагаар ажилламааргүй л байна. Гуогуо та хоёртой гэртээ баймаар л байна. Тэгвэл хэн гэр бүлээ тэжээж, мөнгө олох юм?

Лин: Би чадна. Вей Мин, чи мартаа юу? Чамайг санаа зоволгүй ажлаа хийгээсэй гэсэндээ би карьераа орхиж, гэрийн эзэгтэй болсон. Яагаад чиний зовж олсон мөнгөөр туйлаад, хийх юмгүй жаргаад байгаа юм шиг яриад байгаа юм?

Вей: Эхнэр... жирэмслэх, хүүхэд төрүүлэхийг би чиний өмнөөс хийж чадахгүй. Гэхдээ ажлаасаа гарч, гэрийн эзэгтэй болох чиний шийдвэр байсан. Би чиний шийдвэрийг хүндэтгэсэн. Тийм болохоор би энэ олон жил гэр бүлээ халамжилж, би гэр бүлээ тэжээх гэж ажилласан. Миний хувьд чи энэ хорвоогийн хамгийн хариуцлагатай эмэгтэй.

Лин: Би харамсаж байна. Би бүх зүйл хэвээрээ байна гэж бодсон.

Вей: Бүгд миний буруу. Энэ олон жил дургүй байгааг чинь ч анзаарсангүй. Надад итгэ.  Чи миний хувьд цалин авдаггүй ажилтан биш. Чи миний хайртай эхнэр. Би чамд хайртай. Өнөөдрийн уулзалт надад бас манай гэр бүлд маш чухал.

Лин: Чамд. Бид нарт биш.

Вей: Чи согтсон байна. Би Ли захиралтай өөрөө учраа олъё. Машин зохицуулчих болохоор түрүүлээд харьж бай. Харихаараа над руу залгаарай. Сайн байна. Үгэнд ор.

Жиан: Даашинз таалагдсан уу?

Лин: Даашинзны загвар нь сайхан юм. Даанч хэтэрхий задгай юм. Гэхдээ ийм уулзалтад бараг оролцдоггүй гэхэд сайн сонгосон байна лээ. Бас хормой нь урт юм байна лээ. Хөөрхий Вей Мин. Намайг тэвэрч явахаас аргагүй болсон.

**********************

В: Хөөе. Тэр Гү Шү биш үү?

Ли: Аан?

В: Гү захирал аа. Хөөе.

Бичиг: Гү Шү.

Ли: Пу Лиугийн Гү Шү юу?

В: Тийм ээ.

Ли: Намайг танилцуулаад өгөөрэй.

В: За. за.  Уулзалгүй уджээ.

Гү: Уулзалгүй удсан байна.

В: Би танилцуулъя. Ли захирал.

Гү: Сайн байна уу.

Ли: Сайн уу, Гү захирал аа.

Гү: Сайн уу.

Ли: Таны тухай их сонссон.

В: Юу туршиж байгаа юм?

Гү: Цаган дээрээ алгоритм суулгачихсан. Өөрийнхөө дасгал хийсэн мэдээллээр туршиж байгаа юм.

Ли: Аан.

Гү: Арван жилийн  дараа ухаалаг утасны дараа спорт, эрүүл мэнд бичигдэх болно.

Ли: Ухаалаг эрүүл мэнд сүүлийн үед их анхаарал татаж байгаа шүү. Гү захирал та ч гэсэн энийг ажиглажээ.

В: Энэнд зориулсан технологи гарсан юм уу? Саяхан нэг хүн марафонд гүйж байгаад нас барсан байх аа? Хэвлэлийнхэн зүүж явсан фитнесийн цагийг нь буруутгаад байсан.

Ли: Тийм тийм тийм.

Гү: Би ч гэсэн санаж байна. Ийм цагнуудын урьдчилсан таамаг сайн байсан болчихвол урьдчилаад анхааруулдаг болно.

Ли: Гү захирал аа, тэр асуудлыг шийдэх арга олоо юу?

В: Тэгсэн байж таарна. Мэргэжлийн хүн байгаа юм.

Вей: Гү Шү. Мөн байх шив дээ. Би байна. Вей Мин. Лин Шуаны нөхөр. Их сургуульд хамт сурч байсан.

Гү: Аан.

Вей: Алив юм ууя л даа.

Гү: Хэрэггүй, хэрэггүй. Би ууддаггүй. Би туршилт хийж явна. Та нар ярилц.

В: Тэгж байгаад уулзъя.

Гү: Тэгье ээ, тэгье.

В: За.

Ли: За.

В: Вей дарга танилууд юм уу?

Вей: Манай эхнэртэй нэг ангид сурдаг байсан юм.

В: Аан.

*******************

Вей: Ууж чадахгүй бол битгий ууж бай. Би ажил дээр өглөөний цайгаа уучихна.  

Лин: За, Шуан Зы. Юу болоо вэ?

Ш: Хар даа. ийм их хувцас, тоглоом хадгалчихсан.

Лин: Хүмүүс хувцасаа ялгана гэж ярьдаг л юм. Яг ялгахаар хаяж чадахгүй юм байна лээ. Эд нарыг жил болгон гаргаж ирээд, буцаагаад эвхээд хийчихдэг юм. Зай эзлэхээс гадна сэтгэл тайвшруулах шиг болдог юм.

Ш: Вей дарга амралтын өдөр ч гэсэн ажилладаг юм уу? Нээрэн, үеэл чинь гайгүй юу? Дээрдэж байна уу?

Лин: Үгүй ээ.

Ш: Яасан? Юу болсон юм?

Лин: Яалт ч үгүй эхнэртэй хүнд сайн болчихож.

Ш: Сүүлийн үеийн нууц амрагууд жүжиглэхдээ сайн болсон гэсэн. Би нэг нийтлэл уншсан. Нэг хүн амьтны хүрээлэнгийн сармагчингууд дээр судалгаа хийсэн байна лээ. Торных нь гадна зөндөө гадил тавьчихаад байхад нэг ч сармагчин гарч ирж идээгүй. Яагаад гэдгийг мэдэх үү? Торны гадна тлд, гадил байгаа газар аюултай юу үгүй юу гэдгийг мэдэхгүй болохоор. Араар тавьдаг эрчүүд яг адилхан. Гэрлэлт тэд нарын хувьд итгэлтэй торон хашаа. Торон хашааны гадна талд юу байгааг мэдэхгүй ч, сониуч зан хөдөлгөдөг. Сармагчингууд хүртэл түрхэн зуурын сониуч зан байнгын тогтвортой байдлаас илүү байж чадахгүйг  мэдэж байгаа. Эрчүүдэд ч гэсэн аюулгүй бүс хэрэгтэй.  Ялангуяа үеэлийн чинь нөхөр шиг хүнд. Амжилтанд хүрсэн хүн. Карьерт нь тогтвортой гэрлэлт их чухал.  Бас маш том давуу тал.

Лин: Гэрлэлтээс урвадаг нь тэд, гэтэл бид нар юу бодоод байгааг нь мэдэх гэж хичээж л байдаг. Шийдвэрээ гаргахыг нь хүлээгээд л.

Ш: Өөрийнх нь сонгосон хүн биш гэж үү? Чамд л гэж хэлэхэд нууц амраг нь хайртай байгаад ч нэмэргүй. Эрчүүд гэрлэлтээсээ салж чадахгүй.

Лин: Анхнааса эцсээ хүртэл эмэгтэй хүнд ямар байгаа бол гэж хэн ч бодохгүй юм. Бүгд зүгээр л нэг таамаг. Гэрлэсний дараа эмэгтэй хүн үргэлж тэвчих ёстой. Нууц амрагууд жигшмээр ч гэсэн. Нэг үнэн үг хэлсэн.  Өөрөөс нь хөндийрч, хайргүй болсон хүнтэй амьдарна гэдэг яах аргагүй цаг үрсэн хэрэг.

Ш: Яруу найрагч шиг ярьж байх шив. Гэрлээд олон жил болсны дараа, хөгшчүүд, хүүхэд, гэр орны ажил гээд бүгд эмэгтэй хүн л санаа тавьдаг. Сонс доо. Нөхөр нь амжилтанд хүрэх ч гэсэн бид нарын гаргасан амжилт. Тэр гэрийн бүх зүйл бидний залуу насны золиос. Тийм байхад яаж өөр хүнд өгөх юм?

Лин: Амьдралд хөрөнгө мөнгөнөөс илүү чухал юм юм зөндөө байгаа. Эхнэр нөхөр хоёр нэг нэгнээ гэсэн хүндэтгэл, итгэл байхгүй бол өдөр бүр зовлон.

Ш: Чиний хэлдэг үнэн. Тэгсэн ч гэсэн амьдрал үргэлжлэх ёстой. Миний найзуудаасаа ажигласнаар салсан хүмүүс жаргалтай харагдахгүй байгаа юм. Эрчүүд бол өөр. Эрчүүд хоосон явсан ч, хэдэн жил болоод л хөл дээрээ босчихно. Эмэгтэй хүн байшин, машин, хүүхдүүдээ авсан ч, бидний насан дээр ажил олдохгүй, дахиад хүнтэй суух бүр ч хэцүү. Чи энэ хувцаснуудыг ч хаяж чадахгүй байна шд. Сална гэвэл бүр ч хэцүү.

Лин: Болсоон. Хурдан яв... Яв даа. Би бусад гэрийн эзэгтэй нар шиг болохгүй гэж боддог байсан. Сизифийн эцэс төгсгөлгүй тахил шиг болохгүй гэж. Одоо эргээд харахад... би өмнөх шигээ сэргэлэн, авхаалжтай байхаа больсон байна. Өдрөөс өдөрт улам анзааргагүй болж байна. Хэзээнээс өөрийгөө алдаж эхэлсэн юм бол?

*******************

Жиан: Шүрэн улаан. Найз залуугийн маань дуртай өнгө. Гоё байна уу?

Лин: Болзоонд явах нь уу? Эхнэр нь та хоёрыг мэдэх үү?

Жиан: Мэддэг үгүй нь хамаагүй. Эрт орой хэзээ нэгэн цагт салахаас хойш.

Лин: Тэгсэн ч  гэсэн тэрний дэргэдэх орон зай чинийх болно гэсэн үг биш.

Жиан: Эмэгтэй хүний хувьд алхам бүр нь мөрийтэй тоглоом. Тийм болохоор би оролдоод үзэхээр шийдсэн.

Лин: Өөрийн болгож чадна гэдэгтээ хэр итгэлтэй байна даа?

Жиан: Ялах магадлал хэр гэдгийг мэдэхгүй. Гэхдээ тэрний эхнэр ялагдаж чадахгүй гэдгийг мэдэж байна. Мөрийтэй тоглоомонд алдах юм их байх тусам, ула их айдаг. Би бол өөр. Надад юу ч байхгүй. Тийм болохоор алдахаас айхгүй. Тэгээд ч, би ялагдахгүй ч юм билүү.

Лин: Чи буруу ойлгосон байна. Мөрий тавих юмгүй хүмүүст тоглох боломж ч байхгүй. Сэтгэл хөдлөлдөө хэт автах хэрэггүй. Чи ямар төлөөс төлөхөө одоохондоо ухаараагүй байна. Тэгээд ч, чи юу авна гэж найдаа вэ? Ийм үед, эр хүнд найдаад ямар ч хэрэггүй. Яаж ч дууссан бай, нууц амрагууд үргэлж ялагддаг.

Эм: Нууц амраг?

Лин: Тэгээд ч, ямар ч шалтгаантай байсан бусдын амьдралыг сүйтгэх хэрэггүй.

Эм2: Уучлаарай, хүн байгааг харсангүй.

Эм: Дандаа ил задгай хувцаслаад байсанд гайхах юм алга. Эхнэртэй хүний нууц амраг байж.

Эм2: Даанч, сайн хүн шиг харагдахгүй байсан юм. Тэрийг мэддэг юм уу?

Эм: Тэр эм ямар учиртай юм?

Лин: Та хэд андуурсан байна. Бид хоёр гадуур яригдаад байгаа цуу яриа ярьж байсан юм.  

*********************

Жиан: Дин дин.

Вей: Ширүүн бороо орж байхад ирчихэж байгаа юм уу?

Жиан: Чамайг харахаар ирлээ. Энд дараалсан өгөгдлийг оруулах хэрэгтэй юм байна. Би аяар төстэй мэдээлэл олоод өгье. Эхлээд хоолоо идье. Хурдан.

Вей: Яг өлсөж байсан юм. Хөөх, ямар ихийг авраа вэ.

Жиан: Хар даа. Ямар байна?

Вей: Их сайн болж.

Жиан: Мэдээж.

Вей: Товч бөгөөд тодорхой.

Жиан: Тэгэлгүй дээ, би хэний шавь билээ дээ.

******************

Гуо: Ээж ээ. Загатнаад байна. Ээж ээ, загатнаад байна. Ээж ээээээээ...

Лин: За, очилоо. Очилоо.

Гуо: Ээж ээ, загатнаад байна.

Лин: Хаана загатнаад байна? Алив харъя. Энд өвдөж байна уу?

Гуо: Тийм.

Лин: Алив ээж нь хараадахъя. Өөр газар байна уу? За... Зүгээр ээ. Зүгээр. Аав руу нь яриадахъя. Зүгээр ээ.

Гуо: Ээж ээ, амьсгалж чадахгүй байна.

Лин: Алив, явъя... Ээж нь эмнэлэг рүү аваад явъя.   Зүгээр ээ, Гуогуо. Зүгээр. Амьсгалаарай. Зүгээр ээ зүгээр. Ээж нь эмнэлэгт аваад очино. Суугаарай. Суугаарай. Ээжтэйгээ яриарай. Ааа... Зүгээр болно оо...

Гуо: Ээж ээ, амьсгалж чадахгүй байна. Амьсгалж болохгүй байна.

Лин: Удахгүй эмнэлэгт очино оо. За юу?

***************************

Вей: Ажил дээр чи миний баруун гар. Амьдрал дээр чи намайг өдөр болгон халамжилдаг.

*******************

Гуо: Ээж ээ, амьсгалж чадахгүй байна.

*****************

Вей: Жиан Ши. Зальтай гэдэг нь. Намайг үргэлж дэргэдээ байлгахын тулд тэгж байна уу?

Жиан: Өөр очих газар байгаа юм уу?

Вей: Байхгүй. Ингээд чамайг тэврээд л баймаар  байна.

Жиан: Хэзээ салах юм?

Вей: Удахгүй. Гэрлэлт зөвхөн цаасан дээр л байгаа. Миний сэтгэл, зүрх  бүгд чинийх.

*****************

Лин: Сувилагч аа. Сувилагч аа. Хүүхдэд харшил өгөөд байна.

Эм: За одоохон.

Лин: Үзээд өгөөч. Гуогуо...

Эм: Хурц хэлбэрийн чонын хөрвөс байна. Та хэтэрхий хайхрамжгүй байна. Ийм болтол нь хүлээж яаж болдог юм?

Лин: Эмч ээ, энэ ноцтой юу?

Эм: Би тариа бичиж өгье. Тэнд очоод төлбөрөө хийчих.

Лин: Уучлаарай, та Гуогуог түр харж байхгүй юу?

Эм: Ганцаараа ирсэн юм уу?

Лин: Тийм.

Эм: Шиао Жоу.

Эм2: За.

Эм: Энд ирээд түр хүүхэд хараад өг.

Эм2: За.

Эм: Зүгээр ээ, айх хэрэггүй.

Лин: Энэ усных нь сав.

Эм2:  Зүгээр ээ. Надаа өгчих. Таны гар халуун байна шд. Царай чинь ч гэсэн цонхийчихсон. Та халуураа юу?

Лин: Зүгээр ээ. Гуогуо, ээж нь удахгүй ирнэ. За юу? Сайн охин.

Эм2: Өвдөөд л байна уу? цангаж байна уу? Ус уух уу?

Ээж: Гуогуо өвдөө юу? Бие нь яаж байна?

Х- Ээж: Гуогуод юу идүүлчихсэн юм бэ? Яахаараа гэнэтхэн харшил өгчихдөг байна аа?

Ээж: Улирал солигдож байна. Хүүхдийн дархлаа сул байдаг юм. Сайн анзаарч байгаарай.

Х- Ээж: Чамд илүү үглээд байгаа  юм биш. Хүүхдээ анхаарч бай л даа. Хүүхэд чинь жаахан байна. Болгоомжтой байсан бол юу гэж харшил өгөх юм.

Лин. Гуогуо, гэртээ ирчихлээ. Дахиад жаахан унтчих. Алив. Алив... Унтаад босоод ирэхээр зүгээр болчихно оо. Хэвтээрэй. Ингээд... Хэвтээд сайхан унтчих.

******************

Вей: Ирчихсэн үү. Гуогуог цэцэрлэгт нь хүргээд өгчихсөн үү?

Лин: Гуогуо шөнө харшил өгснийг чи мэдсэн үү? Яаралтай тусламжийн төвд очсон.

Вей: Тэгээд яасан? Одоо дээрдсэн үү? Болгоомжтой байхад яадаг юм.

Лин: Чи хаана байсан юм?

Вей: Хаана байдаг юм? Үйлчлүүлэгчтэй уулзсан.

Лин: Үйлчлүүлэгчтэй байсан хүн утсаа авдаггүй юм уу?

Вей: Цэнэг нь дуусаад унтарчихсан байна лээ.

Лин: Би ганцаараа Гуогуотой эмнэлэг явсан. Эмч дахиад жаахан л оройтсон Гуогуо шоконд орох байсан гэсэн. Би чам руу 12 удаа залгасан.

Вей: Сонсохгүй байна уу? Утасны цэнэг дуусчихсан байна лээ.

Лин: Энэ удаа цэнэг чинь дууссан. Дараагийн удаа томилолтоор явсан. Шалтаг чинь яасан барагддаггүй юм.

Вей: Юун шалтаг гэж? Би үнэнээ л хэлж байна.

Лин: Вей Мин. Энэ гэр чамд хэрэгтэй юм уу? Хүүхэд ийм хүнд өвдчихөөд байхад...

Вей: Битгий хүүхдийн нэр бариад бай. Намайг тоодоггүй гэсэн үү? Би үүрийн гэгээнээс харанхуй шөнө болтол ажиллаж байна. Ингэж байж зав алга.

Лин: Наанаа зогс! Энэ асуудлыг өнөөдөр заавал шийднэ.

Эр: Сайн байна уу.

Вей: Сайн уу.

Эр: Вей ноён мөн үү?

Вей: Тийм ээ.

Эр: Илгээмж.

Вей: Баярлалаа.

Лин: Вей ноён та сайн уу. Өнгөрсөн шөнө өрөөнд та зангиагаа мартчихсан байна лээ. Найз чинь гэрийн чинь хаягаар хүргүүлчих гэж хэлсэн юм.

Вей: Наргиа л байна. Хэн нь ингэж тоглодог байна аа?

Лин: Вей Мин. Чи үгүйсгэсээр л байх уу?

Вей: Юу үгүйсгэсэн гэж? Би энэ буудалд очиж ч байгаагүй.

Лин: Очиж үзээгүй ээ?

Вей: Очиж үзээгүй.

Лин: Очоогүй юм бол энэ чинь юу юм?

Вей: Маркетингийн тасгийн хэдэн залуучууд л согтчихоод надаар тоглож байгаа биз. Хийх юмаа олж ядсан амьтад ингэж  байдаг юм.

Лин: Тийм ээ. Жүжиглээд бай.    

Вей: Ийм удаан хамт амьдарчихаад надад итгэхгүй байгаа юм уу? Ажил дээр надад хоол ч идэх зав алга. Ийм юм хийж явах зав хаана байгаа юм?

Лин: Наадахыг чинь би л асуумаар байна.

Вей: Би энэ айлын төлөө нохой шиг зүтгэж байна. Чиний гомдоллохыг хүртэл тэвчиж байна. Иймхэн юмнаас болж уурлаад байгаа юм уу? Би яавал чиний сэтгэл ханах юм бэ?

Лин: Вей Мин. Чи юу хийснээ өөрөө мэдэж байгаа. Нууж чадахгүй болохоороо над руу чихэхээ боль. Чамд ичих нүүр алга уу?

Вей: Лин Шуан, чамаас залхаж байна. Хийх юмаа олж ядаад бүр Шерлок Холмес болж жүжиглэдэг болж. Зүгээр мөрөөрөө амьдарч чадахгүй байгаа нь чи. Чи л байнга төвөг уддаг.

Лин: Хүнд буруугаа чихэхээ боль.

Вей: Би тийм юм хийгээгүй гэж байна.

Гуо: Аав аа.

Вей : Чи дандаа...

Гуо: Ээжийг загнахаа боль. Ээж өвдчихсөн. Ээж халуунтай байгаа...

Вей: Гуогуо. Битгий уйл. Битгий уйл. Битгий уйл. Аав нь ээж нь өвдсөнийг мэдэж байгаа. Үгэнд ор. Битгий уйл. Аавынхаа өмнөөс ээжийгээ сайн асраарай. Ээж нь сайн амраад зүгээр болчихно.

Гуо: Ээж ээ.

Лин: Аан?

Гуо: Та зүгээр үү?

Лин: Ээж нь зүгээр ээ. Ээж нь зүгээр.

Гуо: Аав явчихсан. Одоо таныг хэн ч дээрэлхэхгүй.

Лин: Ээж, аав хоёр нь зүгээр л муудалцсан байхгүй юу.

Гуо: Томчууд муудалцахаараа чанга хашгирдаг юм уу?

Лин: Ээж аав хоёр том асуудал ярилцаад. Гуогуо.

Гуо: Аан?

Лин: Ээж нь жаахан халуунтай байна. Эмээг нь ирээд чамайг ав гээд хэлчихье. Тэнд хэд хоночихоод ир. Ээж нь жаахан амраадахъя. Тэгэх үү?

Гуо: За.

Лин: Аав, ээж хоёрыгоо муудсан гэж эмээ, өвөөдөө битгий хэлээрэй. Аан?

Гуо: Ойлголоо.

Лин: Зүгээр ээ. Ээж нь зүгээр.

3-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home