Alliance 2

Alliance-2

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 Нэмэгдсэн дүр:

Си: эм, Си И өмгөөлөгч

 

Гарчиг: Холбоотнууд/Хамсаатнууд 2-р анги

Эм2:  Сайн байна уу. Сайн байна уу. Та анх удаа ирж байна уу?  

Лин: Аан.

Эм2: Би танд танилцуулаад өгөх үү? Энэ хавийг танилцуулж өгье.

Лин: Аан.

Эм2: Ийшээ явъя.

Эм: Бүгдээрээ тайван байгарай. Өнөөдөр ямар санагдаж байна? Мөр чинь дээрдэж байна уу?

Эм2:   Харж байгаачлан манай орчин их сайхан. Энд амрах хэсэг байгаа. Гишүүд маань дасгалаа хийснийхээ дараа энд амардаг юм. Эндээс кофе, зайрмаг гэх мэт жижиг зүйлс авч болно. Та юу уух вэ?

Лин: Американо авъя.

Эм: За, одоохон.

Лин. Гоё бугуйвч байна.

Жиан: Баярлалаа. Найз залуу маань өгсөн юм.

Лин: Найз залуу чинь мэдрэмжтэй юм аа.

Эм: Таны кофе.

Лин: За.

Эм2:    Би танд бусад хэсэгээ танилцуулъя. Ийшээ явъя. Энэ манай фитнес хэсэг. Энд шаардлагатай хэрэгслүүд байгаа. Та харж байгаа байх. Манай фитнес студи сүүлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Манайх цөөн хүнтэй, үр дүнтэй ангиуд хичээллүүлдэг. Анги болгон зургаан хүнтэй. Эрчимтэй анги гэх мэт олон төрлийн курс санал болгож байгаа. Манай хувцас солих өрөө ч гэсэн их гоё. Би танд харуулж болох юм. Ийшээ... Тэнд байгаа.

Ш: Нөхрөө сайн харж байгаарай. Залуухан, царайлаг бас мөнгөтэй. Тийм эрчүүдэд одооны охидууд нүдээ унагадаг болсон.

Гуо: Ээж ээ.

***************

Ш:  Үеэлийн чинь нөхөр араар нь тавьсан гэж үү?

Лин: Хэний буруу гэдэг нь чухал биш.

Ш: Буруу, зөв нь хамаагүй. Би саяхан нэг нийтлэл уншсан. Надад үнэний ортой санагдсан. Эрчүүд хагас хүүхэд, хагас араатан гэсэн байсан. Амьтны совин тэдний генид байдаг гэсэн.

Лин: Хүн хөгжөөд хэдэн мянган жил болж байна, одоо болтол амьтны совинг буруутгах гэж үү?

Ш: Сэтгэлийг чинь засах санаатай л. Бас үеэлийн чинь сэтгэлийг. Эр хүн шдээ. Зүгээр л түр зуурын зугаа хайсан ч юм билүү. Хэд хоноод хүн чанар нь зулгаагаад больчих ч юм билүү.

Лин: Олон жил хамт амьдарчихаад... хүн чанарт нь итгэж амьдрах гэж үү?

Ш: Чи юу бодож байна? Салах юм уу? Болохгүй ээ. Яасан ч болохгүй. Одоо л тайван байх ёстой шүү. Тэр амрагийнх нь учрыг  сэмхэн олчихгүй юу. Яасан ч хуумгай юм хийж болохгүй. Амьдрал үргэлжилнэ.

Лин: Эрэгтэй нь алдсан байхад яагаад эмэгтэй хүн чимээгүй шаналах ёстой юм?

Ш: Тийм ээ, тийм. Шударга бус гэдгийг мэдэж байна. Эрчүүд араар тавих, ялаа идэхтэй адил. Залгиад өнгөрөх ч хэцүү, нулимаад хаях ч бас хэцүү. Би шуудхан хэльчихье. Нэг нь амжилтанд хүрсэн хүн, нэг нь гэрийн эзэгтэй. Саллаа гэж бодоход... Хэнд нь ашигтай байх вэ? Дарга чинь халчихвал өөр ажил олоод хийчихнэ. Нөхөр чинь яваад өгвөл, нас чинь ч явж байна, яаж дахиад эхлэх юм? Нөхрөөсөө салбал ялагдсанаас өөрцгүй. Бид нарт одоо алдах эрх байхгүй. Алдаж болохгүй.

Лин: Гуогуо тарах цаг болж байна. Би явахаас.

Ш: Дахиад нэг юм хэлье. Үеэлдээ хэлээрэй. Аль ч замын сонгосон хэцүү байх болно. Аль нь ч бай ялгаагүй.  Сайн бод гэж хэлээрэй.

******************

Лин: Да Чуны дээвэр харагдаж байна. Энэ юун чимээ вэ? Өө, төв гудамжинд луугийн бүжиг болж байна. Хаана байна аа? Хаана байна? Сайн харахын тулд би өлмий дээрээ өндийлөө. Гуогуо,  аав нь ирлээ.

Вей: Гуогуо.

Гуо: Аав аа.

Вей: Унтахгүй юу хийж байгаа юм?

Лин:  Чамайг хүлээж байна.

Вей: Намайг уу? Яасан?

Гуо: Аав аа. Хагас сайнд цэцэрлэг дээр аав-хүүхдийн спортын өдөрлөгтэй. Та ирнэ биз дээ?

Вей: Амралтын өдрөөр аав нь ажилтай шд. Их чухал уулзалттай. Гэхдээ... Аав нь очихыг бодно оо. Гуогуогийн төлөө бусад нь хүлээж л байг. Гуогуо манай гэрийн хамгийн чухал хүн юм чинь.

Гуо: Аав мандтугай.

Вей: Тэгвэл багтаа гоё нэр өгөх хэрэгтэй.

Гуо: Аймхай өрсөлдөгчид гэх үү?

Вей: Аймхай өрсөлдөгчид гэнэ ээ? Энэ нэр аймаар биш байна. Гурван толгойтой мангас гэвэл ямар вэ?  Тийм ээ. Тийм ээ... Миний толгой... Хөөх... Агуу мэргэнийг өрөөнд нь хүргээд...

Гуо: Аав аа.

Эм: Гэрлэлт болзоо биш. Сэтгэл хөдлөлөөрөө шийдэж болохгүй. Нийгмийн харилцаа. Чамаас гадна эцэг эхээ бод. Хүүхдээ бод.

Вей: Эхнэр. Сахлын машин цэнэглээгүй байна шд... Эхнэр?

Лин: Аан?

Вей: Юу хараа вэ?

Лин: Юу ч биш. Зүгээр л бие таагүй байна.

Вей: Юу нь таагүй байгаа юм?

Лин: Юу ч биш.

Вей: Сүүлийн үед ядраа юу? Ус авчраад өгье. Эхнэр. Ус цэвэршүүлэгчний товчлуур нь хаана байдаг билээ? Олчихлоо, олчихлоо. Энэ эргүүлдэг нь усны хэмийг нь тохируулдаг юм мөн үү? Хэзээ ийм цус цэвэршүүлэгч авсан юм бэ? Тач скрийн байхгүй юм байна шд. Аяга чинь хаана байгаа билээ? Дээд талын шүүгээнд байгаа мөн үү? Чинийх цагаан нь уу? Шилэн нь үү? Эхнэр? Эхнэр?

Эм: Лин Шуан, өөрийгөө ядрааж болохгүй шүү. Хугацаа чинь болчихоод байхад амрахгүй юм.

Лин: Одоохондоо сураг алга. Тушаал дэвших боломж гарч байхад би яаж хойш сууж болох юм? Шиао Нан.

Эм: Аан?

Вей: Туршилтын үед бүтэн оноо бичихээр, кернеллийн кодын гүйтэтгэл алдаа заагаад байгааг анзаарсан уу? Тэгсэн үү?

Эм: Тийм ээ.

Лин: Тэгвэл Сайз Ти-г нь өөрчлөөд үз.

Эм: За. оролдоод үзье. Яасан бэ?

Лин: Миний ус хагарчих шиг боллоо.

Эм: Ус... Тэг... тэгвэл би Вей Минийг дуудаад ирье. Алив, хурдлаарай.

Эм2: Зүгээр үү? Ус уух уу?

Лин: Хэрэггүй ээ. Хэрэггүй. Залуус аа, мэдээллийг нь солиод үзээрэй.

Вей: Ийм үед хүртэл мэдээлэл засах тухай бодож л байдаг.

Лин: Ханиа, зүгээр байгаа?

Вей: Зүгээр ээ. Би энд байна.

Лин: Дахин тодорхойлолх гэдэг нь тээврийн хэрэгслийг 128-р хэмжээснээс 28- болгож өөрчилсөн байгаа. 16 чинь хэтэрхий бага байна. Тэгвэл сайн нарийвчлалтай байж чадахгүй. Тэрэнтэй ярилцсан юм уу? Тэгвэл... За за. би ярилцаад үзье.

Вей: Сүү бэлэн болчихсон уу? Сүүгээ уух цаг боллоо Гуогуо. Заа...

Лин: Ханиа.

Вей: Аан.

Лин: Анх удаа л юу ч хийж чадахгүй юм шиг санагдаж байна.

Вей: Чи Гуогуод хэрэгтэй. Бас чи удахгүй тушаал дэвших гэж байгаа. Ажил, гэр бүлээ хослуулах байтугай аль нэгийг нь сайн хийх ч амаргүй. Сайн бодож байгаад өөрөө шийдвэрээ гарга. Урагш алхах уу? Эсвэл болих уу?

***************

Лин: Болгоомжтой, болгоомжтой.

Вей:  Энэ унаад ирлээ. Нааш ир, аав нь засаад өгье. Гуогуо, нааш нь өшиглөөрэй. Гуогуо.

Лин: Дамжууллаа шүү.

Гуо: Ээж ээ.

*******************

Эм: Энэ таны ВИП карт. Хаяж болохгүй шүү.

Лин: Баярлалаа.

Эм: Нээрэн, та одоо энэ долоо хоногийнхоо хичээлийг манай сайтаар ороод захиалж болно. Та хар даа. Манайх их олон курс санал болгодог.

Лин: Эртээд байсан хүн ямар анги сонгосон бол?

Эм: Та Жиан Шийг хэлж байна уу? Табатагийн үндсэн анги гээд харж болно.

Лин: Их үнэтэй бугуйвч байсан. Би харж байсан ч, авч чадаагүй юм.

Жиан: Энгийн загвар. Үнэтэй биш ээ.

Лин: Дээд зэрэглэлийн брэнд, үнэтэй биш ээ? Найз залуу чинь их мөнгөтэй байх нь ээ?

Жиан: Найз залуу маань эмэгтэй хүн ийм юм зүүж байж гоё харагддаг гэдэг юм. Миний бугуйнд байгаа мөнгө биш, тэрний намайг гэсэн хайр.

Лин: Үнэхээр хайртай бол ийм энгийн загвараар сэтгэлээ илэрхийлэхгүй л байх. Найз залуу чинь хэдтэй юм?

Жиан: Чамтай цачуу.

Лин: Тийм үү? Иймэрхүү насны эрчүүд мөнгөтэй байдаг. Боломжийн хүн байх.

Жиан: Найз залуу маань эхнэртэй.

Эм: За, бүгдээрээ хичээлээ эхэлье. За, гудасныхаа голд зогсоорой. Одоо бид хосоороо хийдэг дасгал хийнэ. Хар хувцастай оролцогч маань наашаа гараад ир. Бусад нь ч гэсэн хоёр хоёроороо баг болоорой.

Эм: Нааш ир. Гараасаа бариад хөлдөө зай аваарай. Намайг дуурайгаад хосоороо хийдэг дасгал хийе...

Лин: Хүний амьдралыг сүйтгээд...

Жиан: Хайр оройтож ирж болно. Гэхдээ ийм зүйлд түрүүлж ирсэн, сүүлдэж ирсэн нь хамаагүй.

Лин: Ганган хувцаслаад ийм боловсон аргаар хулгай хийж байдаг.

Жиан: Булааж,хулгайлах ч гэсэн чадвар юм шүү. Хүн болгон чаддаг юм биш.

Лин: Түр зуурын жаргалыг насных гэж эндүүрэх хэрэггүй. Тэрний хувьд чи юу ч биш.

Эм: Яасан? Зүгээр үү?

Лин: Уучлаарай. Өнөөдөр анх удаа болохоор хөдөлгөөнөө сайн мэдэхгүй байна.

Эм: Гэмтээгүй биз? Шагайгаа хөдөлгөөд үз дээ.

Жиан: Зүгээр ээ.

Си: Хичнээн гүйцэтгэх захирал ч гэсэн, хувьцаанууд нь өөр хүний мэдэлд байдаг хүн. Салах юм бол та  юу ч авч чадахгүй. Тийм ээ. Тийм... Тэр... Яг тийм. Шүүхээс сэтгэл санааны хохирол барагдуулахыг дэмждэг ч гэсэн хэдэн арван мянган юань л өгөх байх. Тийм болохоор үнэхээр араар чинь тавиад байгаа бол гэрлэсний... гэрлэсний дараах хөрөнгөө бодож үзэх хэрэгтэй гэж зөвлөе. Салсныхаа дараа юу ч үгүй үлдсэндээ харамсах хэрэггүй. Бэлтгэлтэй байсан нь дээр. Түр хүлээгээрэй. Тийм ээ. Гэрлэсний дараах хөрөнгө хосуудын дундынх,  гэхдээ энэ хөрөнгөний талаар мэдэх амаргүй. Өөрөөр хэлбэл нөгөө хүнд чинь хэр их мөнгө байгааг мэдэх боломжгүй.

******************

Лин: Нөхөр маань эртээд сайн судлалгүй үйлчилгээ авчихсан байсан гэсэн. Гэхдээ эртээд таны надад үзүүлсэн баримтад хугацаатай хадгаламж надад зүгээр юм шиг санагдсан. Би жаахан судлах гээд. Боломжтой бол өмнө нь нээсэн хадгаламжууда ч гэсэн солиулах санаатай. Өмнө нь нээлгэсэн хугацаагүй хадгаламжууд байгаа юм.

Эм: Нөхөр тань хэлээгүй юм уу? Хэд хоногийн өмнө ирээд өөрийнхөө нэр дээр байдаг бүх хадгаламжаа өөрчилчихөөд явсан.

Лин: Аан. Тийм үү? Надад хэлэхээ мартсан байх. Байна уу?

Вей: Лин Шуан. Ээж, аав хоёр зөндөө юм авсан гэнэ ээ. Өнөө орой ирж хоол хийнэ гэж байна. Гуогуотой уулзаагүй удсан гэж байна.

Лин: За.

Эм: Лин авхай, өөр асуух юм байгаа юу?

Лин: Байхгүй ээ. За, баярлалаа.

Эм: За.

******************

Эм: Хаалга нээгдлээ.

Х-аав: Өө. Гуогуо, миний охин.

Гуо: Өвөө.

Х-аав: Өвөө нь ямар их санасныг мэдэх үү? Лин Шуан.

Лин: Аав аа.

Х-аав: Амралтын өдөр өвөө, эмээгийндээ очихгүй юм уу? Аан? Өвөө нь амьтны хүрээлэнд үзүүлнэ шүү.

Гуо: Эмээ.

Х-ээж: Миний Гуогуо ирчихсэн үү? Энэ амттай тахианы шөлийг хар даа. Гоё үнэртэй байгаа биз. Хурдан гараа угаачих, тэгээд хоолоо идье. Би өглөө эрт зах яваад тахиа үржүүлдэг хүнээс шинэхэн тахиа авсан. Энэ тахиаг эзнээс нь авсан юм. Тэжээл иддэггүй гэсэн. Гадуур явж хорхой шавьж барьж иддэг гэж байсан. Тэжээллэг байгаа. Дэлгүүрээс авдаг бэлчээрийн тахиа махнаас ч өөр шүү. Миний авсан тахиа жинхэнэ бэлчээр дээр дураараа гүйж байдаг тахиа шүү. Алив, энийг ид. Би бүр алахыг нь харсан.

Х-аав: Хүүгийнхээ буянаар л ингэж байна. Гэртээ бол намайг ингэхгүй шүү дээ.

Вей: Юу гэсэн үг вэ?

Х-ээж: Чи юу яриад байна аа? Надад дээрэлхүүлдэг хүн шиг ярьж байх шив. Үнэн юм ярина шүү. Өдөр шөнөгүй ядарталаа ажиллаж байгаа нь гэр бүлийнхээ л төлөө. Хүүгээ бодохгүй бол өөр хэнийг бодох юм? Лин Шуан. Өнөөдөр миний жигнэсэн загас их зөөлөн байгаа. Алив, сайн ид...

Вей: Зүгээр ээ, ээж ээ. Би өөрөө авчихъя.

Х-ээж: Ид ид. Минмин.

Вей: Аан?

Х-ээж: Чи сүүлийн үед тураад байна шүү. Царай чинь ч цонхийгоод байна. Ээж нь сардаа ганц л ирж хоол хийж өгдөг юм чинь... Өнөөдөр сайн иднэ шүү. Тахианы шөл уу. Май.

Лин: Нээрэн, банкнаас надад хугацаатай хадгаламж санал болгосон. Давгүй юм шиг байна лээ. Хугацаагүй хадгаламжуудаа бүгдийг нь сольдог юм уу гэж бодож байна. Гуогуод зориулж сургатлын мөнгө хадгална гэж хоёулаа тохирсон байх аа? Алив. Аа...

Вей: Хадгаламжаа эхлээд сайн судалсан нь дээр байх. Судлахгүйгээр солиод дэмий байх. Нээрээ, хэлэхээ мартчихаж. Тэр мөнгийг би яаралтай хэрэгтэй болоод шилжүүлсэн юм.

Х-ээж: Энэ улирлын чанартай хоол шүү, даршилсан шинэ махаар хийсэн юм. Шинэхэн шүү. Ид ид.

Лин: Шилжүүлсэн?

Вей: Аан.

Лин: Хаашаа шилжүүлсэн юм?

Х-ээж: Тэр мөнгөөр байшин авчихсан. Сайн үл хөдлөх хөрөнгө олох амаргүй болсон цаг. Зөндөө урт дараалалтай, ямар хэцүү байсан гээч.

Лин: Манайх байшин авчихаад байхад би яагаад мэдээгүй байдаг юм?

Вей: Чамд хэлэх боломж гараагүй юм аа. Хоолоо идчихээд хэлнэ ээ. Гуогуо, хоолоо ид. Би оччихоод ирье, та нар хоолоо идэж бай. Уурлачихсан уу? Миний буруу. Миний буруу. Миний буруу.

Лин: Эхлээд тайлбарлаадах.

Вей: Эхнэр. Байшин худалдаж авах чинь хөрөнгө оруулалт. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл тогтвортой байгаа. Үнэ нь өдөр ирэх тусам л өөрчлөгдөж байна. Манай нэг үйлчлүүлгч үл хөдлөх хөрөнгийн салбарт байдаг юм. Тэднийг хэдэн хямд үнэтэй байшин байна гэхээр нь... Хар даа. Байрны танилцуулга нь энд байгаа... Энэ... Байрлал сайтай. Бас зохион байгуулалт нь их давгүй. Чиний хэлсэн хадгаламжийн оронд байшин авсан нь хамаагүй дээр гэж бодож байна. Хамаагүй ашигтай. Намайг авахгүй бол өөр хүн авчихна шд. Би яараад чамд хэлж амжаагүй юм.

Лин: Тэгээд тэр байшин, аав ээжийн чинь нэр дээр үү?

Вей: Бид чинь нэг гэр бүл. Хэний нэр дээр байх нь хамаагүй. Хөгшин хүмүүс тиймэрхүү юманд дуртай байдаг шд. Бид нар залуу юм чинь баярлуулахад яах вэ дээ. Би ганц хүүхэд нь. Тэд нарын юм биднийх л гэсэн үг биз дээ?

Лин: Чинийх биз дээ?

Вей: Миний юм, чинийх биз дээ? Бид нар гэрлэсэн хүмүүс.

Х-ээж: Хөөе хөөе. Энэ Лин Шуан... олон юм асууж байх юм. Ямар хүн байцааж байгаа биш. Ёстой.

А-аав: Би та нарт хэлсэн шд. Ийм юмыг хийхээсээ өмнө ярилцах хэрэгтэй  гэж. Одоо хар л даа.   Гэм хийсэн хүн шиг гэлбэлзээд л.

Х-ээж: Хн. Ажил ч хийдэггүй юм байж, бас мөнгө хянах гэчихжээ.

Х-аав: Чи адилхан биз дээ?

Х-ээж: Юу гэнэ ээ? Дахиад хэлээдэх. Дахиад хэлээдэх.  

Вей: Чамайг ирэхээс өмнө аав, ээж хоёр намайг загнасан. Эхлээд чамтай ярилцах ёстой  байсан юм гээд. Манай бэр бид хоёрт хичнээн халамжтай, ямар их санаа тавьдаг билээ дээ гээд л.

Лин: Би тэд нарыг халамжилбал, Пингуо бид хоёрыг хэн халамжлах юм?

Вей: Би байгаа шд. Гэрийн бүх асуудлыг чи шийддэг биз дээ?

Лин: Ийм том юмыг надаас нуучихаад...

Вей: Чамаас нуугаагүй ээ. Хурдан авахгүй бол өөр хүн авчихна шд. Би чинийх шд. За, битгий уурла. Хоолоо идье.

Х-ээж: Минмин, хоолоо идье. Хөрлөө шдээ.

Вей: Очилоо. Битгий уурла л даа. аан?

Х-ээж: Минмин. Хоолоо ид ээ.

Вей: Хоолоо ид. Хоолоо ид. Тахианы шөл амттай байна уу, Гуогуо?

Гуо: Амттай байна.

Х-ээж: Минмин. Ээж нь чамд хэдэн удаа хэллээ. Мөнгөө сайн анзаарч бай гэж.Ли Шуан гэрийн бүх асуудлыг хариуцдаг биз дээ? Мөнгө олдог хүн нь чи. Чи мөнгөө өөрөө хянаж байх хэрэгтэй шд.

Вей: Ойлголоо, ээж ээ. Хоолоо ид. Алив, аав аа.

Х-аав: За за за.  

Х-ээж: Алив, эмээ нь аваад өгье. Ингээд... Лин Шуан. Бид нар явлаа шүү.

Вей: Эхнэр. Бэрсүүт жүржийн цай. Тайвширна. Өнөөдөр бүгд миний буруу байсан. Дараа ийм алдаа гаргахгүй. Хойшид манай гэрт том ч бай, жижиг ч бай ямар ч юм болсон чамд хэлж байя. Миний эхнэр бүх шийдвэрийг гаргана... Гуогуогийн хадгаламжид санаа зовох хэрэггүй. Жилийн эцсээр шагналт цалингаа авахаараа хадгалчихъя. Манайд Гуогуогоос өөр хүүхэд байхгүй шд. Байшин ч бай, хадгаламж ч бай бүгд тэрнийх болно шд.

Лин: Холын юм ярихаа больё. Маргааш Гуогоу биеийн тамирын өдөрлөгтэй. Чи өөрөө явна гэж амалсан.

Вей: Би мартаагүй ээ. Маргааш хийх байсан уулзалтаа би хойшлуулчихсан. Хичнээн ч чухал байсан Гуогуо илүү чухал.  Хоёулаа тэгж тохирсон шд. Хос дугуйгаар аварга болохын төлөө хичээнэ гэсэн.

******************

Я: Лин Шуан?

Лин: Яан Юун. Танай хүүхэд бас өвдөө юу?

Я: Харин тийм. Гуогуо бс өвдчихөө  юу?

Лин: Гэдэс нь хэд хоног гүйлгэж байна. Ротаравирус байх вий гэж санаа зовоод.

Я: Ганцаараа ирсэн юм уу? Нөхөр чинь яагаа вэ? Хадам ээж чинь яасан юм? Ээж чинь?

Лин: Вей Мин саяхан тушаал дэвшсэн. Гадагшаа томилолтоор явчихсан. Ээж... би хэлээгүй  юм аа.

Я: Өөрийгөө зовоогоод л. Хүүхэд эмнэлэгт үзүүлэхэд ядаж гурвуулаа явахгүй бол болохгүй. Нэг нь хүүхдээ тэвэрнэ, нэг нь цүнхээ барина, бүртгэл хийлгэнэ, эм авна. Нэг нь машинаа барина.

Лин: Намайг дуудаж байна. Дараа ярья. Би явлаа.

Эр: За.

Я: Хөөе хөөе хөөе. Манай хүнээр туслуул.

Лин: Зүгээр ээ, зүгээр.

Эр: Хөөе.

Я: Би өөрөө чадна аа. Шилдэг оюутан, элит ажилтан байсан. Яагаад ийм болчихдог байна аа? Өрөвдчихлөө.

Эр: За за, дэмий юм ярихаа боль. Хурдан явъя.  

*********************

Лин: Бас яасан бэ?  Гуогуод амалсан биз дээ?

Гуо: Аав дахиад ирж чадахгүй гэж байна уу?

Лин: Аан. Гэхдээ аав нь орой эрт ирээд Гуогуотой цуг хоол иднэ гэж байна.

Гуо: Тэгвэл дахиад нэг удаа итгэсэн юм шиг байхаас.

Лин: За. Хоёулаа дахиад нэг итгээд үзье.

*********************

Вей: Уулзалтын талаар урьдчилаад тохирчихоогүй билүү? Амралтын өдрөөр хүн  дуудаад. Хүүхдийн цэцэрлэг дээр ажилтай гээд байхад.  

Жиан: Ли ноён таныг заавал байх ёстой гээд байсан болохоор өөр арга байсангүй. За за, үнэнээ хэлье. Би чамайг авчирмаар байсан юм.

Вей: Зальт үнэг.

Жиан: Чамайг санаад л тэгж байна.

Лин: Түр зуурын жаргалыг үүрдийнх гэж андуурах хэрэггүй. Тэрний нүдэнд... чи юу ч биш.

*****************

Эм: Эцэг эхчүүд ээ,  манай “Хүүхэд насны мөрөөдөл, спортын амжилт” аав, хүүхдүүдэд зориулсан өдөрлөг эхэлж байна. Гурван хөлт уралдаанд оролцох хүүхдүүд аавуудтайгаа байраа эзлээд бэлдээрэй.

Лин: Гуогуо. Өнөөдөр аавынх нь буруу байсан. Ээж нь өмнөөс нь уучлалт гуйя. Бяцхан Гуогуогийн уралдаанд оролцох боломж надад олдох бол уу?

Гуо: Олдоно оо.

Лин: Байгаа гэж үү?

Гуо: Уралдаанд оролцож болно.

Лин: Тэгвэл амжилт. Амжилт.

Хүү: Пингуо аав чинь хаана байгаа юм? Яагаад ээж чинь ирчихсэн  юм?

Гуо: Хн. Манай ээж бид хоёр мундаг юм чинь. Нэг хоёр. Нэг хоёр. Нэг хоёр. Нэг хоёр. Нэг хоёр. Нэг хоёр. Нэг хоёр. Нэг хоёр. Нэг хоёр. Нэг хоёр. Нэг хоёр. Нэг хоёр. Нэг хоёр.

Бүгд: Амжилт. Амжилт. Урагшаа. Урагшаа. Амжилт. Урагшаа. Амжилт.

***************

Вей: Манай брэндийн үндсэн ойлголт, дөрвөн хэсэгт хуваагдаж байгаа.  Гоо сайхны салбарыг ажиглах, гоо сайхны бичлэг үздэг хүмүүст дүн шинжилгээ хийх, гоо сайхны шинэ бүтээгдэхүүнүүд, бас хэрэглэгчдийн ойлголт. Интернэтэд байдаг  гоо сайхны мэдээллүүд ихэвчлэн гоо сайхны хичээл, шууд хичээл, дотоод хөгжүүлэлт, эсвэл нөлөөлөгчид/инфлюэнсер/, гоо сайхны контент бэлтгэгчид гэсэн гуравдагч этгээдүүд  байдаг. Хиймэл оюун ухааны алгоритмыг ашиглан...

*******************  

Гуо: Яваад байгаарай. Нэг хоёр. Нэг хоёр. Нэг хоёр. Нэг хоёр. Нэг хоёр. Нэг хоёр. Нэг хоёр. Нэг хоёр. Нэг хоёр. Нэг хоёр.  Хурдлаарай. Нэг хоёр. Нэг хоёр. Нэг хоёр. Нэг хоёр. Нэг хоёр.  Хурдан...

***************

Вей:  Ли захирал аа, бусад тодорхой зүйлсийг Ми Шүэ танилцуулна.

Эм: За.

Эм: За.

Ми: Ли захирал аа, миний ярих дараагийн зүйл бол хэрэглэгчдийг цуглуулах.

*******************

Эм: Нэгдүгээр байранд манай Яаняан орлоо. Багш нь зүүгээд өгье.

Эм2. Баяр хүргэе.

Эм: Хоёрдугаар байранд манай Таотао. Орлоо. Гуравдугаар байранд Вей Көшин орлоо. Багш нь зүүгээр өгье.

****************

Ми: Анхнаасаа л энэ виртуал вебсайтаар дамжуулаад олон хүнийг  татаж болно. Вебсайтаар дамжуулаад шинэ компаниуд ч гэсэн зах зээлд нэвтэрч, үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмж болно. Өөрийнхөө брэндийг сурталчлах боломж нэмэгдэнэ гэсэн үг. Энэ маркетингийн суваг нь ямар ч мэдлэггүй хүмүүст гоо сайхны анхан шатнаас авахуулаад цогц  мэдлэгийг олгох болно. Үнэгүй контентын үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчдийг өөртөө татна.

******************

Гуо: Ээж ээ. Миний юу хийснийг хар даа.

Лин: Алив, харъя. Гуогуо, мундаг шүү.

*****************

Жиан: Хөөрхөн байна уу?

Вей: Үзэгслэнтэй. Яагаад ийм хувцас өмссөнийг чинь мэдмээр байна.

Жиан: Хүлээ. Даашинзан дээр гишгэхээ боль л доо. Их үнэтэй даашинз. Бүтэн сарын цалингаараа авсан.

Вей: Надад таалагдах гэж их мөнгө зараа юу? Аан?

Жиан: Хэн чамд таалагдах гэсэн гэж? Ли захирлын төрсөн өдөрт очино гэсэн байх аа?

Вей: Аанхан.

Жиан: Манай Арк-ийн гол үйлчлүүлэгчдийн нэг. Манай мөнгөний эх үүсвэр. Гоёхгүйгээр би яаж Аркийг төлөөлж очих юм?

Вей:Аан.

Жиан: Вей дарга аа, хар даа. Би ийм юм материал бэлдсэн. Энийг хийх гэж хэд хоног нойргүй хоносон.

Вей: Энэ удаа чи оройн зоогонд очиж чадахгүй байх.

Жиан: Яагаад? Чи амалсан биз дээ? Ли захирлын захиалгыг надад хариуцуулна гэсэн шд.

Вей: Өөр хэрэг. Ли захирлын ажил хэргийг чамд хариуцуулна. Төрсөн өдрийн зоог бол хувийн урилга. Ли захирал эхнэртэйгээ очино. Би... чамайг дагуулж очвол зохисгүй хэрэг болно. Энэ бол нийгмийн бичигдээгүй хууль... Хувийн үдэшлэг... уйтгартай шд. Тэнд очвол Ли захиралтай сайн харилцаа тогтооно гэсэн үг. Чамд хэрэгтэй.  Төсөл амжилттай болчихвол тушаал дэвших шаардлага чинь хангагдана биз дээ? Тийм үү?

Жиан: Тэгвэл үдэшлэгт очиход хэрэгтэй юм байна уу? Надад хэлчих. Би бэлдээд өгье.

Вей: Чиний давуу тал юу гэдгийг мэдэх үү? Хүнийг сайн ойлгодог.  

Жиан: Болно оо. Хурдан гэртээ харь. Үлдсэн танилцуулгыг чинь би дуусгачихъя.

Вей: Хэтэрхий хөөрхөн болохоор чинь үдэшлэгт дагуулж очиж хүмүүст харуулмааргүй байна. Чи минийх.

Жиан: Буцаад ганц бие болохоор чинь... гэрт чинь ч, ажил дээр ч... чамайг хамгийн сайн ойлгодог хүн би байх болно.

********************  

Эм: За, бүгдээрээ гар сунгалтын дасгал хийе. Алгаа газар тавиад... духаараа газар хүрнэ. Сайн байна. Гараа сайн тулаад, ташаагаа урагш нь түлхээд, мөрөө гадагш нь сунгана. Энийг кобра байрлал гэнэ. Дахиад гараа түлхээд өгзөгөө өсгийн дээрээ тавилаа... Гараа цээжнийхээ урд хавсраад... эрхий хуруугаараа духандаа хүрнэ. Амьсгалаа авлаа, тойхойгоо дээш нь өргөлөө. Амьсгалаа гаргалаа, зүүн гараараа гуяныхаа гадна талаас барина. Баруун гараа хойш нь, урагшаа эгц хараарай. Баруун мөрний сунгалт... Амьсгалаарай. За, биеэ тэгшлээрэй. Одоо завилаад суугаарай. Хичээл дууслаа. Бүгдэд нь баярлалаа.

Бүгд: Баярлалаа, багш аа. Баярлалаа.

Эм: Хөөе хөөе.

Эм2: Аан? П

Эм: Нааш ир. Энийг хар даа. Миний чамд хэлээд байсан цүнх. 2018онд хэдхэн хийгдсэн цүнх. Хар л даа. Гурван жил ч болоогүй байхад үнэ нь хоёр дахин өсчихөж.

Эм2: Тийм үү?

Эм: Манай нэг үйлчлүүлэгч энэний бүх өнгөнөөс авсан гэж би чамд хэлээ биз дээ. Юм мэддэг хүн аргагүй л...

Эм2: Энгийн загвар шдээ. Үнэнийг хэлэхэд үнэтэй брэндийн юмны үнэ жилд 20%-аар өсдөг. Дотоодын бүтээгдэхүүний үнийг дагуулахгүй.

Эм: Жирийн хүмүүст бол цүнх авна гэдэг цэвэр хэрэглээ. Баян хүмүүсийн хувьд бол үрсэн мөнгө болгон нь хөрөнгө оруулалт.

Лин: Чи Аркт ажилладаг юм уу? Аркийн барилгаас гарч ирэхийг чинь түрүүн харсан.

Жиан: Би бүтээгдэхүүний хэлтэст ажилладаг.

Лин: Тийм үү. Миний нөхөр Вей Мин. Би эхнэр нь, Лин Шуан.

2-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home