Alliance 1

Alliance-1

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 45мин

 Гол дүрүүд:

Лин: эм, Лин Шуан

Гү: эр, Гү Шү, Лин Шуантай хамт сурдаг байсан залуу

Вей: эр, Вей Мин, Лин Шуаны нөхөр

Жиан: эм, Жиан Ши

Ш: эм, Шуан Зы Лин Шуаны их сургуулийн найз

Ээж: Лин Шуаны ээж

Аав: Лин Шуаны аав

Х-ээж: Лин Шуаны хадам ээж

Х-аав: Лин Шуаны хадам аав

 

Гарчиг: Холбоотнууд/Хамсаатнууд 1-р анги

Бичиг: Лин Шуан... Жиан Ши...  

Лин: Сая ирэхийг чинь хараад ховсдуулчих шиг л боллоо. Тэр үед би будилж явсан.

Эм: Таны кофе.

Жиан: Мөстэй американо. Бярлалаа.

Эм: За, түр хүлээгээрэй.

Лин: Сонголт ч бас... Яг адилхан байна.

Жиан: Өнөөдөр бид адилхан зүйлд дуртай талаар ярих гэж дуудаа юу?

Лин: Цагаан царай ч бай, тод мэнгэ ч бай. Цаг хугацаа өнгөрөхөөр  наалдамхай будааны бялуу болно. Будааны бялуу, шумуулны цус хоёр ямар ч ялгаагүй.

Эм: Өнөөдөр энэний учрыг олдоггүй юм бол.. чамд анхааруулчихъя, бид дайнснууд болно.

Эм2: Юугаа яриад байгаа юм? Наадах чинь юу гэсэн үг вэ?

Эм: Ичгүүргүй эм.

Эм2: Яах вэ гэсэн чинь...

Эм: Ичгүүргүй амьтан.

Эм2. Хэнийг хэлээд байгаа юм? Өөрийгөө хэл.

Эм: Чи өөрийгөө хэлээч. Чи хэн юм?

Эм2: Чи өөрөө хэн юм? Яахаараа надтай ингэж ярьдаг юм?

Эм: Нүдний булай...

Жиан: Яагаад компани дээр асуудал гаргаагүй юм?

Лин: Чадваргүй хүмүүс л тийм юм хийдэг юм. Уураа гаргалаа гээд ямар хэрэгтэй юм? Ямар ч нэмэргүй.  Өөрийгөө л зовоохын нэмэр.

Жиан: Тэгвэл өнөөдөр намайг Вей Минээс холд  гэж ятгахаар ирээ юу?

Лин: Чи зөв, бурууг мэднэ. Тэгсэн ч чамд нэр хүнд хамаагүй. Тэрнээс салахгүй байгаа шалтгаан байж л таараа.

Жиан: Таавар таахдаа сайн юм аа. Хэл л дээ. Өнөөдөр ямар хэргээр уулзъя гэсэн юм?

Лин: Араар нь тавьсан хэрэгт гуравдагч тал буруутай. Гэхдээ хамгийн өөдгүй амьтан бол эрчүүд. Өнөөдөр уулзъя гэсэн шалтгаан бол нэг санал тавья. Хоёулаа холбоотон болъё.

Бичиг: Хоёр долоо хоногийн өмнө

Лин: Сайн уу, намайг Лин гэдэг. Юм асуух гэсэн юм. Би нөхөртэйгөө гэр бүлийн уулзалт зохион байгуулах гэсэн юм. Тэгээд хувийн тогоочийг захиалах гэсэн юм.  Кантон бас Хуайний хоол хийдэг тогооч. Ирэх сарын гурванд. Бас цаг тохирч байгаад танай тогоочтой уулзаж, хоолныхоо талаар ярилцмаар байна. За... тэгвэл бүтэн сайнд гурван цагт болох уу? Элли, Лин Шуан байна. Миний захиалсан хувцасыг Арк-ын хүлээн авах руу шууд хүргүүлчих. Өдөр жаахан эрт гараарай. Оройтвол бөглөрөл эхэлчихнэ. Өнөө орой нөхөр маань уулзалттай... Хуанхуаны ээж ээ.  Чанжианы бага сургуулийн мэдээллийг би уншиж үзсэн. Цэцэрлэгт байхдаа спортын амжилт гаргасан бол сургуульд ороход нь том түлхэц болдог гэсэн байна лээ. Нийтлэг байдаг, өрсөлдөөн ихтэй спортоос гадна хүүхдийнхээ сонирол, ур чадварыг бодож үзээд манайх хоккей сонгохоор шийдсэн. За за. Би одоо явуулчихъя. Хуанхуаны ээж ээ, жаахан байж байгаад залгая.. Сайн уу, Шуанзи. Чамаар юу байна? Төрчихсөн юм уу?

Бичиг: Жинжоу хотын эмнэлэг

Ээж: Лин Шуан, яасан уддаг юм бэ? Хурдан яваарай.

Лин: Уучлаарай, уучлаарай. Хаашаа билээ?

Ээж:  Хурдан. Ийшээ, ийшээ.

Эм: Лин Шуан эгч ирлээ.

Ш: Ашгүй дээ.

Лин: Төрчихсөн байна шдээ. Баяр хүргэе.

Ш. Баярлалаа.

Лин: Өдөржин гадуур гүйгээд хүүхдэд нь бэлэг ч авчирч чадсангүй.

Ш: Та ирнэ гэдэг чинь том бэлэг байхгүй юу.

Лин: Тэвэрлээ шүү.

Ш: Танд тэврүүлэх гээд хүлээгээд байна.

Лин: Хөөе, чамтай адилхан юм байна.

Ш: Нээрээ юу? Та гэртээ байрладаг асрагч хөлслөхгүй юм уу? Өөрийгөө битгий ядраа л даа.

Лин: Манайд цагийн ажилтан байгаа. Гэхдээ би гэрийнхээ ажлыг өөрөө хийх дуртай. Тэр нь дээр.

Ш: Тээр тээр. Сонсоод байгаарай. Хонгор минь, Лин Шуан эгчид чинь атаархаж байна шүү. Чамайг тэвэрсэн анхны хүн Лин Шуан эгч чинь шүү.

Эм: Тийм үү?

Ш: Тийм ээ.

Эм: Лин Шуан эгчийгээ сайн хараад аваарай. Тэрэн шиг хөөрхөн бас ухаантай болдог юм шүү. Хамгийн чухал нь азтай байх хэрэгтэй.

Ш: Аанхан.

Лин: Азтай байлгүй яах юм, тийм ээ?

***************

Вей: Уламжлалт алгоритмтай харьцуулахад манай Арк-ийн шинэ алгоритм ухаалаг хэлний технологи ашигладаг болохоор таамаглалын нарийвчлал сайтай, үйлчлүүлэгч бүрийн хувийн сонирхолд нийцсэн байгаа. Өөрөөр хэлбэл бид нар ээж нарт загасны дэгээний сурталчилгаа харуулахгүй, загасчдад живхний сурталчилгаа харуулахгүй гэсэн үг. Ухаалаг хэлний техологи гэж юу вэ? Бас хаанаас гарч ирсэн бэ? Шу ноён.

Бичиг: Вей Мин.

Вей: Заримдаа робот яагаад нууцыг чинь мэдэж байгааг гайхдаг байсан уу?

Шу: Вей ноён ч, хөгжилтэй хүн юм аа. Н

Вей: адад итгэхгүй байгаа бол, Арк Робот болох Бяцхан Арктай танилц.

Шу: Тэгье ээ. Яаж ажилладаг юм?

Вей: Бяцхан Арк.

Эм: Байна.

Шу: Уулзалтын үеэр сэргэг байлгах уух юм хэрэгтэй байна. Гэхдээ энержи дринк бас кофе биш.

Эм: Лам жимсний цагаан цай санал болгоё. Зардаг хамгийн ойрын газар танаас 523м-ийн зайд байгаа. Хүргэлтийн хугацаа 20минут. Лам жимс зөөлөн, цагаан цай уушиг цэвэрлэдэг болохоор уулзалтын үеэр тохиромжтой.

Шу: Вей дарга аа, Бяцхан Арк чинь муугүй байна шүү. Сайн байна.

****************

Ш: Миний мэдэх хүмүүсээс хамгийн азтай нь чи.

Эм: Үнэн шүү. Манай Лин Шуан өдий болтол их сайн байгаа. Сургуульд байхдаа ч удирдагч байсан. Хичээл болгон дээр шилдэг нь байсан. Их сургуулиудын Олон улсын программ хангамжийн тэмцээний ялагч. Манай улсын цорын ганц эмэгтэй ялагч.

Эм2:  Шилдэг сурагч байсан. Одоо л гялалзах газар олдохгүй байгаа болохоос?

Ш: Хөөш.

Эм: Лин Шуан сайн хүнтэй суусан юм чинь. Тэрний нөхөр Вей Мин том технологийн компаний элит ажилтан. Ай Ти салбартаа алдартай. Ажил хийх гэж зовж, дарга нарт загнуулж яах юм? Тийм биз дээ?

Эм2: Дарга гэснээс, явах цаг болчихож. Би ажил руугаа явлаа. Та хэд ярилц.

Ш: Ийм хурдан явж байгаа юм уу?

Эм: Жаахан бай л даа.

Эм2: Би явлаа. Явлаа.

Ш: Чамд л гэж хэлэхэд, нөхрөө сайн харж байгаарай. Залуухан, царайлаг, мөнгөтэй. Залуу охид тийм эрчүүдэд нүдээ унагадаг болсон.

Лин: Өөртөө л санаа зов. Хүүхдийн живс, найруулдаг сүү.

Ш: Үнэн шүү. Хонгор минь, надад ус авчраад өгөөч?  

Лин: За, ээж ээ.

*****************

Х-Ээж: Та нар ав  гэсэн биз дээ. Зовж байж цуглуулсан мөнгийг маань хөрөнгө оруулалт хий хий гээд л байсан.

Лин: Ээж ээ, аав аа.

Х-Ээж: Өө, Лин Шуан.

Лин: Юу болоо вэ?

Х-Ээж: Лин Шуан. Лин Шуан. Лин Шуан. Миний хэлэхийг сонс. Аав бид хоёрын чинь цуглуулсан мөнгийг хөрөнгө оруул гээд хуураад авчихлаа. Ямар ч эрсдэлгүй, их ашигтай, ямар ч алдагдал байхгүй л  гээд байсан. Одоо хар, ямар ч ашиг алга. Мөнгөө алдчихаад байна.

Лин: Ээж ээ. Ээжээ.

Х-Ээж: Лин Шуан, одоо яах вэ? Та санаа битгий зов. Санаа битгий зов.

Эм: Энэ манай танилцуулга.

Лин: Би нэг хараадахъя.

Х-Аав: Лин Шуан, чи сайн хараадах. Бид мөнгөө буцааж авъя гэж хэлсэн. Тэгсэн чинь жилийн дараа өгнө гээд байна. Тэгэх юм бол хамаг юмаа алдаад дуусах нь. Хэн тэр болтол хүлээж  байдаг юм? Тийм биз дээ?

Х-Ээж: яг үнэн. Үнэн.

Эм: Ах аа, эгч ээ. Би тайлбарлаад өгье. Та нар гэрээнд гарын үсэг зурсан.

Х-Ээж:  Та нар л зур гээд зуруулаа биз дээ?

Эм: Үгүй ээ...

Х-Ээж:  Энэ чинь луйвар мэдэв үү?

Лин: Одоо болно оо, болно.

Х-Ээж:   Би шөнө ч унтаж чадахгүй байна. Нойрны эм атга атгаар нь ууж байна. Луйварчид байх нь.

Лин: Тайвшир, тайвшир. Гэртээ хариад ярилцъя.

***************

Лин: Зургаан сарын дараа зах зээл сайжрахаар мөнгөө буцаагаад авч болох байх. Хөрөнгө оруулалтын ашиг ч ирж магадгүй.

Х-Аав: Алдагдалд орвол Лин Шуан үлдсэн мөнгийг нь өгнө гэсэн биз дээ? Хар лдаа. Ийм их юм авчихаад...

Х-ээж:   Хямдхан байсан шд.

Лин: Аав аа, ээж ээ. Би хүргэж өгье гэж бодсон ч цаг орой болчихож. Гуогуог авах цаг болчихлоо. Ингэе. Би такси дуудаад өгье.

Х-ээж: Хэрэггүй ээ, хэрэггүй хэрэггүй.

Лин: Тэгвэл та хоёрт амар.

Х-ээж: Манай гэр хүртэлт хорь гаран км гарна. Аав бид хоёрт чинь хийх юм байх биш. Метронд суугаад, автобусанд дамжаад харьчихна. Бид хоёрт ч гэсэн дасгал болно.

*********************

Хүү: Би Шиао Пингуог дээрэлхээгүй шдээ. Би зүгээр л танай байшинг манайхаас жижигхэн, машин нь үнэтэй биш, бас асрагч байдаггүй гэж хэлсэн. Зуны амралтаас Орос руу туйлын туяа ч үзэхээр явдаггүй шд. Төрсөн өдөр нь ч гэсэн миний дараа болдог. Тэгсэн чинь Шиао Пингуо уйлаад байсан.

Эм: Шу багш аа, Шиао Пингуо үг сонсож сураагүй юм шиг байна. Манай Яаняан үнэнийг  нь л хэлсэн байна. Бусдад сайхан байлгахын тулд худлаа ярьж болохгүй биз дээ?

Лин: Манай Гуогуо хүнээс үг дуулж сураагүй ээ.

Гуо: Ээж ээ.

Багш: Гуогуогийн ээж ээ. Та ирсэн нь сайн боллоо. Гуогуо үг дуулж сураагүйгээс гадна, мэдлэг ч дутмаг байна. Туйлын туяа зөвхөн туйлд л харагддаг. Зуны улиралд Оросы хойд хэсэгт шөнө дундын нар гардаг. Нарны гэрэл цэнэгтэй бөөмсийн бүх ул мөрийг далдалдаг болохоор тэр. Тийм болохоор жуулчин байх, хорвоо дэлхийг ойлгох хоёр өөр л дөө.

Эм: Юу гээд байгаа юм? Манай Яаняаныг дооглоод байгаа юм уу?

Лин: Тэрнээс гадга Гуогуо сайн ойлгож ав, биет бус хөрөнгө машин, байшингаас илүү үнэ цэнэтэй байдаг юм. Даруу зан, мэдлэг ч бас. Гуогуо энийг ойлгодог болсны дараа бүх зүйл дүр эсгэх төдий хоосон зүйл гэдгийг мэддэг болно.

******************

Шу:  Хамтарч ажиллая. Арк шиг том интернэт компанитай хамарч ажиллана гэдэг  миний хувьд нэр төрийн хэрэг.

Вей: Бидний хувьд нэр төрийн хэрэг. Өршөөгөөрэй. Эхнэр, өнөөдөр оройн хоолонд очиж чадахгүй нь. Гуогуо та хоёр намайг хүлээх хэрэггүй. Гадуур хооллосон ч болно шүү. Өдөр болгон хоол хийх амаргүй. Хайртай шүү. Уучлаарай, манай эхнэр...

Шу: Вей дарга та мэдэх үү? Аркийг сонгох болсон шалтгаан нь ганц технологи, бүтээгдэхүүнээс болоогүй. Илүү чухал нэг шалтгаан байгаа.

Вей: Ямар шалтгаан?

Шу: Та.

Вей: Би юу?

Шу: Үнэнийг хэлэхэд би таны цахим хуудсуудыг байнга хардаг. Би таныг үнэнч нөхрөөс гадна, сайн аав гэдгийг мэднэ. Би жаахан хуучинсаг хүн байгаа юм. Тийм болохоор гэр бүлдээ сайн байдаг хүн бизнесийн сайн хамтрагч болж чадна гэж итгэдэг.

Вей: Гэр бүлдээ сайн байх нь мэдээж шүүдээ.

Шу: Гэхдээ л тийм амар хэрэг биш.

****************

Эр: Сайн байна уу.

Лин: Сайн байна уу.

Эр: Вей овогтынх мөн үү?

Лин: Тийм ээ, мөн.

Эр: Энэ Вей ноёны явуулсан илгээмж.

Лин: За. Баярлалаа. Гуогуо.

Гуо: Аан?

Лин: Хар даа. Аав нь Гуогуог өлсөж байгаа гэж мэдэд хоол захиалчихсан байна.

Гуо: Бас цэцэг байна. Ээж ээ, аав энийг танд явуулсан байх.

Лин: За, ширээн дээр тавьчихъя.

Вей: Эхнэр, ямар харагдаж байна? Чиний сонгож өгсөн хувцасыг өмсчихлөө.

Лин: Царайлаг байна. Өнөө орой манай нөхөр анхаарлын төвд орох нь дээ.

Вей: Манай гэрийн анхаарлын төв нь чи шүү. Захиалсан хоол, цэцэг ирсэн үү?

Лин: Аан. Хар даа. Гуогуо бид хоёр идэх гэж байна.

Вей: Манай ажилчид наад газрын чинь хоол амттай гээд байсан. Очиж идэх, хүргэлтээр авах хоёр ялгаатай байж ч магадгүй. Өнөөдөр наадахаа идчих. Хоол хийх хэрэггүй.

Лин: Баярлалаа. Гуогуогийн өмнөөс “Шилдэг аав” гэсэн өргөмжлөл өглөө.

Вей: Чамайг бодоод л тэр. Надад “Шилдэг нөхөр” өргөмжлөл өгөхгүй юм уу? Хайртай шүү.

Лин: Хайртай шүү. Баяртай.

Вей: Баяртай.

Лин:  Юун муухай үнэр гараад байна аа? Гараа угаасан уу?

Гуо гуо: Үгүй.

Лин: Үгүй ээ? Гараа угаадаггүй хүүхдийг барьж аваад бүтнээр нь залгина даа.

Вей: Эхнэр, баярлалаа. Дэргэд минь чи байгаад баяртай байна.

Лин: Ханиа, сайн ажиллалаа. Эрт ирээрэй.

Ш: Чи бид нараас хамгийн азтай нь.

Эм: Тэгэлгүй дээ. Лин Шуан дандаа л азтай байсан. Сургуульд байхад шилдэг сурагч байсан. Бүх хичээлд онц сурдаг. Их сургуулиудын Олон улсын программ хангамжийн тэмцээний ялагч.

*******************

Лин: Шөнө хэдэн цагт ирсэн юм? Би мэдээгүй шд.

Вей: Хоёр цагийн үед байх.

Лин: Тийм орой юу.

Вей: Амралтын өдрөөр томилолтоор явна.

Лин: Хүмүүс 9-6-ийн хооронд ажилладаг бол чи 7-12 хүртэл ажиллах юм аа. Гуогуо цэцэрлэгийнхээ хүүхдүүдэд манай аав гар утасны апп гэж хэлсэнд гайхах юм алга. Утсаар л хардаг хүн.

Вей: Паншигийн хийж байгаа өргөтгөл, санхүүжилт манайд аюултай байж магадгүй. Тийм болохоор бүгд л зах зээлээ олох гээд өрсөлдөж байна. Өрсөлдөгч байхаас гадна хамтарч ажиллавал яах бол гэж бодож байна. Эхнэр, Гуогуо сүүлийн үед ямар байна?

Лин: Тэр талаар чамтай ярих гээд. Ханиа, Гуогуог хоккейн хичээлд бүртгүүлчихдэг юм билүү. Хотын жижиг тэмцээнд ялах ч юм билүү. Тэгвэл цэцэрлэгээс гадна дараа сургуульд орох хүсэлт гаргахад ч гэсэн хэрэг болно.

Вей: Хоккей гэнэ ээ? Эмэгтэй хүүхдэд хоккей тохирох юм уу?

Лин: Яагаад тохирохгүй гэж? Би туршилтын хичээлд дагуулж очсон. Багш нь манай Гуогуод авъяас байна гэж байна лээ. Хамгийн чухал нь өөрөө сонирхолтой байна лээ.

Вей: Чамаас мөнгө авах гэж байгаа юм чинь хүүхдэд авъяас байна гэж хэлэх нь аргагүй. Авъяас байхгүй байсан ч байна л гэж хэлнэ. Зүгээр л хэлж байгаа юм шүү. Чи манай гэрийн толгойлогч. Чи л шийд.

Лин: Хоккейн талаар... Гуогуо бид хоёр ярилцаж үзсэн. Яг сурахаар болбол би тэмцээнд оруулахаар бэлддэг багш олж оруулна аа. Гэрийн санхүүд санаа зовох хэрэггүй. Би аргыг нь олчихно. Төсвөөс хэтрүүлэхгүй.

Вей: Мөнгө чухал биш ээ. Хоккей гээд бодоод үз. Мөргөлдөнө бас их өрсөлдөөнтэй. Хүүхдүүд хайнга шүү дээ. Гуогоу гэмтчихвэл яах юм. Тэгээд ч охин хүүхэд. Эртээд баллет гээд байгаагүй билүү? Тэр нь дээр байх. Өөрөө шийд.

Лин: Өчигдөр би аав, ээж хоёртой банк орсон. Эдийн засагч нь чамайг мөнгө шилжүүлсэн гэж байсан. Нууцаар мөнгө хадгалаад байгаа юм биш биз?

Вей: Эхнэр, яалаа гэж дээ? Тэр мөнгө... одоо саначихлаа. Нэг найз маань тусламж гуйсан юм. Надад бонус өгсөн болохоор нь би шилжүүлж өгсөн юм. Надад жаахан халаасны мөнгө байж болох юм уу?

Лин: Хөөе. Би чамаас жилд хэдэн төгрөгний хадгалмж хийж байгаа, чиний халаасны мөнгө хэд вэ гэж асуудаггүй шүү. Юун зөвшөөрөл яриад байгаа юм?

Вей: Миний буруу. Би эртхэн хэлэх ёстой байсан юм. Хойшид ганц зоос байсан ч чамд мэдэгдэж байна аа. Тохирох уу?

Лин: Хм...

Вей: Энэ төслүүдийг дуусахаар Гуогуо та хоёр, өвөө эмээ, аав ээж хоёрыг аваад Хайнаньд амаръя гэж бодож байгаа. Намайг дуудаж байна. Байна уу? Аан... За за, одоо очилоо. Тийм... Жаахан байж байгаад хаалган дээр уулзъя. Ямар байна?

Лин: Царайлаг.

Вей: Эхнэр, баярлалаа.

Лин: Болгоомжтой яваарай.

Ш: Чамд л гэж хэлэхэд, нөхрөө сайн харж байгаарай. Залуухан, царайлаг, мөнгөтэй. Залуу охид тийм эрчүүдэд нүдээ унагадаг болсон.

***********************

Жиан: Өглөөний мэнд.

Эм: Өглөөний мэнд.

Жиан: Лили, энийг надад хувилаад өгөөч?

Эм: За.

Жиан: Баярлалаа.

Эр: Хөөе, өнөөдөр хөөрхөн байх чинь.

Жиан: Баярлалаа.

Эм8: Жиан Ши. Шинхуйгийн файлын хуулбар хэрэгтэй байна.

Жиан: Би Айлинаас асуугаад өгье.

Эм8: Канондоод өгөх тийм хэцүү гэж үү? Тийм завгүй байгаа юм уу?

Жиан: Уучлаарай, Вей дарга энэ баримт яаралтай хэрэгтэй гэсэн. Тэрнээс асуугаад үзэх юм уу?

Эм8: Тахиа юм байж их том гээд бодчихож.

Жиан: Вей дарга аа. Шинхуа манай ажилд сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ тэдний захирал, ноён Фан одоохондоо зөвшөөрөл өгөөгүй байгаа. Үнэ буулгах санаатай байгаа байх. Миний мэдэж байгаагаар бол тэднийх манай өрсөлдөгчдийг хасчихсан байх ёстой. Тэгэхээр, манай саналаа өөрчлөхгүй байхад болно.

Вей: Үнэ ч яах вэ, хамаагүй. Тэднийх шалихгүй юмаар шалтаглаад байгаа. Фан захирал... илүү юм хүсээд байгаа байх.

Жиан: Тэгвэл... яавал дээр вэ?

Вей: Өөгшүүлэх хэрэггүй. Бүх зүйлд хязгаар байдгийг мэдэж аваг. Шинхуйгийн гэрээг жаахан шахаад өг. Зүгээр л хуурч байгаа байх.

Жиан: Аан...

Вей: Энийг хар даа. Чамд зориулж авсан юм.

Жиан: Намайг эд зүйлд дуртай гэж бодох хэрэггүй.

Вей: Тушаал дэвшүүлэхээр бодож байгаа.

Жиан: Үнэндээ тушаал дэвшихээс гадна надад өөр нэг хүсэл байна. Би анхнаасаа л чамайг хүсч байсан.

Вей: Шуналтай байх нь ээ?

Жиан: Хязгаар чинь хаана вэ?

Вей: Чамтай бол байхгүй.

***************

Эм: Энэ үү? Энэ манай хамгийн алдартай загвар. Түр хүлээгээрэй. Энийг  хар даа. Энэ мөн үү? Цагаан даль гэдэг загвар. Та шинэ хүн юм шиг байна. Энийг хийлгэнэ гэвэл би хямдралтай хийж өгье. 350юань болох уу?

Лин: Энэ загвар алдартай загвар уу?

Эм: Тийм ээ. Өдөрт долоо найман хүн хийлгэдэг юм. Ойролцоо байдаг албан газрын охидууд их хийлгэдэг. Авхай, та залуу бас хөөрхөн байна. Царай чинь сайхан бас арьс чинь ийм гоё цагаан. Танд яг зохино. Туршаад үзэх үү?

Лин: Уучлаарай.

Эм: Авхай, дахиад харахгүй юм уу? Танд зохино шүү.

*****************

Вей: Эхнэр. Энд юу хийж байгаа юм? Вей эгч ээ, та танилц. Манай эхнэр, Лин Шуан. Манай компаний ерөнхий нягтлан Вей эгч.

Эм: Сайн уу.

Лин: Сайн байна уу. Вей Мин, манай охин Гуогуо хоёр эдний бяслагтай бялуунд дуртай байдаг юм. Энүүгээр явж байгаад хэдэн зүсэм авдаг юм уу гээд ороод ирлээ.

Вей: Надад мессеж явуулчихгүй. Би тараад аваад очино шд.

Лин: Би явъя даа, та хоёр ярилц. Бяслагтай бялуу. Баярлалаа.

Эм8: Бэр эгч ээ. Та ч гэсэн энд хооллож байгаа юм уу?

Лин: Би, хэдэн зүсэм бялуу авах гээд.

Эм8: Танд зөвлөхөд эдний кофе их амттай шүү. Кофе авч өгчихөөд, өөрөө тараана гэдэг чинь.

Лин: Зүгээр дээ. Сүртэй юм биш.

Эм8: Вей хатагтай кофегоор дайлж байгаа юм шүү.

Эм: Сайн байна уу.

Лин: Энэ.

Эм: Баярлалаа. Дайлсанд баярлалаа.

Эм: Баярлалаа.

Эм8: Тийшээ... Залуус аа, Вей хатагтай бүгдийг нь кофегоор дайлж байна.

Бүгд: Хөөх. Баярлалаа. баярлалаа. баярлалаа.

Эм: Хөөрхөн юм аа.

Эм: Хөөх.

Эм: Баярлалаа.

Эм: Баярлалаа.

Эм: Вей даргаа аа, танай эхнэр дайлж байна.

Вей: Баярлалаа. Байнга санаа тавьж байдагт.

Бүгд: Ооё. Ооё...

Вей:  Яасан бэ? Арван минут кофены завсарлага өгье.

Бүгд: Баярлалаа, дарга аа.

********************

Эм: Энийг өрөөнд нь хүргээд өгчих. Сайн байна уу.

Лин: Сайн байна уу. Би хугацаагаа сунгах гэсэн юм.

Эм: Та хэддүгээр өөрөөнийх вэ?

Лин: Уучлаарай, санахгүй байна. Өчигдөр нөхөр маань бүртгүүлсэн юм. Нэр нь Вей Мин. Үнэмлэхний дугаар нь 301152.

Эм: Хоёр хүнээрээ сунгах уу? Өрөөний чинь хаалганы карт байгаа юу? Болж байна уу?

Вей: Болж байна, болж байна. Төгс. Гайхалтай. За.

Лин: За.

Вей: Хөөе, нааш ир. 

Лин: Яасан бэ?

Вей: Тэмцээнд зориулж хамт зурагаа авахуулна гэж хэр удаан ярилаа даа. Төвөг удсанд уучлаарай. Бид хоёрын зургийг аваад өгөөч?

Лин: Ажил, хувь хоёроо ч ялгахгүй.

Вей: Зүгээр ээ.

Эр: Гурав, хоёр, нэг. Бяслаг.

Лин: Энэ төгсөлтийн дизайны тэмцээн маш чухал. Ажилд ороход шууд нөлөөлдөг гэсэн.

Вей: Чи нэгт орох нь баараггүй. Өөрийгөө зовоох хэрэггүй. Зоригтойгоор урагшаа алх. Би арыг чинь даана. Би үргэлж чамайг дэмжинэ. Лин Шуан.

Лин: Яасан?

Вей: Надад итгэ. Би чамайг диваажинд амьдруулна.

Лин: Нээрэн үү?

Вей: Аюулгүй, дулаан гэр. Надад итгэж байна уу?

Лин: Итгэж байна... Амьдрал ямар ч өөрчлөлт авчирсан хүсэл тэмүүлэлтэй байж, хичээх юм бол өөрт тохирох төгс гэрээ олно гэж би боддог байсан. Гэртээ байхаар шийдсэн тэр мөчөөс намагд шигдсэн галуутай адил болдог гэж хэн ч надад хэлээгүй. Өөрийн хүссэнээр амьдрах эрхгүй болсон.

Вей: Тийм ээ. Гэртээ ирчихлээ. Яасан? Юу болоо вэ? Байнга манай бүтээгдэхүүнийг буруутгаад байж болохгүй биз дээ? Тэгээд асуудал гарвал  хариуцлагыг нь хэн хүлээх юм? Би дахиад ярилцаад үзье. Маргаашийн уулзалтаар би шийдвэрлээд өгье. Болж байна уу? Маргааш өдөр хамт уулзалт хийх үү? Бүгдэд нь мэдэгдээрэй... Байна уу? Хэн бэ? Аан. Шу ноён уу? Тийм ээ. Саналгүй яах вэ. Санаж байна. Санаж байна. Эртээдийн хурал дээр уулзсан шд. Би маргааш өдөр хуралтай. Хурлын дараа уулзвал ямар вэ? Тэгье. Маргааш уулзъя. Эхнэр... Өнөөдөр нэг л хачин байх чинь.

Лин: Чиний цамцнаас хурц үнэртэй ус үнэртэж байна.

Вей: Нээрэн үү? Өнөөдөр өдөр шанаган тогоонд ороод, дараа нь үйлчлүүлэгчтэй уулзсан. Ми Шүэ надаас үнэртээд байна гээд үнэртэй усаа цацаж өгсөн юм.  Муухай үнэртэй байна уу? Сая Жишин Тек-ийн Шу ноён ярьж байна. Тэгж харахаа боль л доо. Итгэхгүй байвал өөрөө залгаад үз. Аан.

Лин: Хэрэггүй.

Вей: Сүүлийн үед гэртээ уйдаад байгаа юм уу?

Лин: Тийм ээ, уйдаж байна.

Вей: Уйдаад байгаа бол... дасгал хийж болно шд. Эсвэл найзуудтайгаа уулзаж цай уудаг ч юм уу. Өөрийгөө завгүй байлга. Гэртээ удаан байх сайн биш шүү. Сэтгэл гутралд ордог гэсэн. Тэгвэл миний сэтгэл зовно шд... Эхнэр... Өнөөдөр би гольф тоглосон. Тоглоогүй удсан байна лээ. Тоглож байгаад нуруугаа жаахан эвгүй болгочихсон. Дасгал хийж байх ёстой юм шиг байна. Гольф ч хачин спорт юм аа. Өөртэйгөө өрсөлдөж байгаа ч юм шиг. Хичээх тусам бөмбөг хол явахгүй. Нурууны дээд хэсэг эргэчихсэн юм шиг санагдаад, гэхдээ мэдрэмж, бодит байдал хоёр огт өөр. Байнга тоглож байхаас. Ажил дээр удаан сууж болохгүй юм байна. Миний тамир муудаад байх шиг. Сайжруулах хэрэгтэй...

Лин: Би тусалъя.

Вей: Энд, далны тэнд. Өнөөдөр чамайг явсны дараа манайхан зөндөө магтсан. “Эхнэр чинь хөөрхөн, бас дур булаам байсан” гээд ярьж байна лээ. Намайг сайн халамжилдагийг чинь сайн мэдэж байгаа. Бид хоёрыг гэрлээд хэр удсан бэ гэж асууж байна лээ. Би манай хүүхэд том болчихсон гэж хэлсэн. Ялангуяа манай компаний залуу охидууд бид хоёрыг яаж одоо болтол нэг нэгэндээ ийм хайртай байдаг юм гээд асуугаад байсан. Эхнэр... чи бид хоёрын сайхан харилцаатай байдгийн нууц нь юу юм бол? Чи минь... энэ хорвоогийн хамгийн сайхан эмэгтэй. Зүгээр ээ. Зүгээр зүгээр зүгээр. Нааш нь өгчих. Өгчих. Зүгээр ээ.

********************

Эм: Мөрөө суллаарай. Хөл дээрээ сайн зогс. Толгойгоо дээш нь... Сайн байна. Одоо зүүн хөлөө өргөөрэй... Гуятайгаа ойрхон бариарай. Хоёр гараа өргөөд нийлүүлье. Мөрөө суллаад... Тайван... Тайван. Эхнээс нь... Баруун хөлөө хажуу тийш нь сунгаад... Гараа алдлаад... мөрөө доош нь болгоорой... Гараа нэг мөрөнд... Амьсгалаа авахаа мартав аа.

1-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home