Монастырь 4

                                                                           Метраж : 41 минут

Дүрүүдэд :

Юра - эр, 16 настай

Вар -  Варсонофий эр, 45 настай

Маш -   Маша эм, 30 настай

Анг -  Ангелина эм, 30 настай

Кол -  Коля эр, 50 настай

Сер -  Сергей эр, 40 настай

Харилцааны зарчим :

Юра – Вар

Маш – Анг

Маш – Кол

Маш - Сер

Кол – Сер

                                                  ххх

Эм -   Москва руу сайхан аялаад ирсэн үү Лиз? Ээж нь яаж байна?

Лиз -  Муу байгаа. Ямар аймаар болчихсон гээч.

Эм2 - Чөтгөр шүглэж л дээ, галзуурч байна.

Лиз -  Алиса, ээжид чөтгөр шүгэлчиж. Бүгд тэгж ярьж байна.    

Эм3 - Чи тэнэг юмуу. Ёоё.

Лиз -  Чи өөрөө тэнэг.

Эм3 - Яадаг муу...

Лиз -  Битгий цацаарай, битгий цацаарай.

Вар -  Хаана байгаагаа мэдэж байна уу?

Эм3 - Намайг уучлаарай.

Лиз -  Тэр өөрөө эхэлсэн.

Эм3 - Тэр ээжид чөтгөр шүгэлсэн гэсэн бас миний 4 цаг зурж байгаа зургийг маань баллачихлаа.

Бичиг “Сүм”.

Маш -   Тэвчээрэй, тэвч удахгүй хүрээд ирнэ.

Эм -   Чамд баярлалаа, хийсэн бүхний чинь төлөө баярлалаа.

Маш -   Тайвшир, чиний хуримыг удахгүй хийнэ.

Эм -   Хурим хүртэл амьд явах хэрэгтэй.

Маш -   Чимээгүй, чимээгүй.

Эм -   Би явж чадахгүй нь, би цаашаа явж чадахгүй ээ.

Маш -   Хөөе, энийгээ унтраачих.

Эр -    Та ярьсан уу, хаалгаа нээ бид оръе.

Маш -   Би наашаа ир гээд байна.

Эр -    Лёха наадхаа унтраачих.                                       

Маш -   Түүнийг машинд оруулахад туслаарай. Хурдлаарай, тэр босч чадахгүй байна.

Эм -   Мухар олгой бололтой. Өргөх үү? Яагаад ганцаараа байгаа юм, тусламж дуудахгүй. Алив хурдан явцгаая.

Эр -    Ингэж удаж байдаг, эртхэн ярихгүй яасан юм бэ.

Маш -   Болоогүй юмаа, би хамт явъя.

Эм -   Хамт явж болохгүй ээ, таныг тийшээ оруулахгүй.

Маш -   Би хөлд нь суугаад явчихъя.

Эр -    Ганцхан хүний багтаамжтай. Өмнө нь бодож байхгүй яасан юм.

Маш -   Намайг оруулчих би доор суугаад явъя. Тэгэх үү?

Эм -   Болохгүй ээ.

Эм2 - Маша би айгаад байна. Би ганцаараа явахгүй ээ.

Маш -   Би ядаж тэнд сууя, болох уу? Намайг оруулаач ээ, гуйж байна. Багтаад явъя.

Ели -  Хэн түргэн дуудсан бэ?

Эм -   Маша...

Эр -    За сайн уу, Маша хаана байна?

Эм -   Би асууж байна, Маша хаана байна, Машаа яасан бэ?                  

Ели -  Хэн хаалга нээсэн бэ?

Эр -    Битгий орилолдоод бай. Тэгэхээр ийм байна, битгий толгой эргүүлээд бай, түүнийг аваад ир.

Ели -  Ингэхэд та хэн бэ?

Эр -    Хөөе чи сонс, гэлэнмаа минь одоохон тэрнийг авч ирэхгүй бол чи болон бусад чинь амьд үлдэхгүй, ойлгов уу?

Эр2 -  Бид хаана ажилладаг аа хэлэхгүй, биднийг зүгээр дотогшоо оруул.

Эм -   Ерөөл байгаа юмуу, ерөөлгүй бол дотогшоо хэнийг ч оруулахгүй. Ширээт лам дээр очиж зөвшөөрөл авцгаа.

Ели -  Хэрвээ хүч хэрэглэх юм бол бид хамба лам дээр очно. Хэн хаана ажилладгийг нь олж мэднэ, ойлгов уу. Бурхан бивнийг ивээг.

Зэрэг -  Бурхан ивээг.

Эм -   Бидний дайснууд уётах болтугай. Биднийг үзэн ядсан хэн ч болов тамд унана.

Ели -  Дайснуудыг маань дарж өгөөч.

Маш -   Зогс, зогс... Зогс, зогс, зогс. Яваарай.

Юра - Хаашаа?

Маш -   Юра битгий тэнэглээрэй, ухраач.

Юра - Тэнд Елизавета эгч байна...

Маш -   Хамаагүй ээ, хаазлаач.

                                                  ххх

Маш -   Чи намайг аварсан болж таарлаа. Студи руу явъя.

Юра - Юун студи вэ? Бид одоо хаашаа явах вэ?

Маш -   Намайг жаахан аваад явчих тэгээд би буцна.

Юра - Ажилчид орхичихсон байх. Чи аюулд ороод байна уу?

Маш -   Тийм ээ. Намайг аймаар хүмүүс хайж байгаа.. Энэ юу вэ?

Юра - Дугуй буудчихлаа.

Маш -   Чи дугуй сольж үзсэн үү?

Юра - Аав зааж байсан.

Маш -   Чи яаж энд ирэв, намайг авахаар ирсэн үү?

Юра - Үгүй ээ, би өөр ажлаар ирсэн.

Маш -   Шөнө ямар ажил байдаг юм. Ажлаар ирээд шалтгаантай буцав.

Юра - Би тэр машиныг хараад л...

Маш -   Георгий, чи баатар юмуу?

Юра - Болчихлоо, явж болно.

Маш -   Хаашаа явах гэж, эрт байна.. Даарч байна уу?

Юра - Үгүй ээ.

Маш -   Яагаад чичрээд байгаа юм? Айж байна уу, айх хэрэггүй.

Юра - Би айгаагүй.

Маш -   Айх хэрэггүй, харин ч маш тааламжтай... Чиний сандарё байгаа чинь үнэхээр гайхатай. Би чамд атаархаж байна.

                                                  ххх

Маш -   Чи зүгээр үү?

Юра - Би маш хэвийн байна. Би маш олон удаа үүнийг төсөөлж байсан. Гоё юм.

Маш -   Хоёулаа Титаникт гардаг шиг бүгдэнгээс нь зугтчихсан.

Юра - Титаник гэж юу вэ?

Маш -   Юу, чи үнэхээр энэ киног үзээгүй гэж үү? Чи ер нь кино үзсэн үү?

Юра- Тийм ээ, ламтан үзүүлсэн, 3 рублийн кино.

Маш -   Ёстой хөгийн, чи маш их зүйл үзэх хэрэгтэй. Товчхондоо тэр кинонд эмээ нь асар том хөлгөөр аялсан тухайгаа ярьдаг. Тэр маш баян эртэй гэрлэсэн байсан. Гэтэл тэр энгийн нэг залууд дурлачихдаг. Тэгээд маш их хайртай учраас хөлөг дээгүүр гүйлдээд үнсэлдээд байсан. Байзаарай, чи тэр алдартай хэсгийг ч үзээгүй гэж үү?

Юра - Ямар хэсэг?

Маш -   Юра тэд хөлгийн хамар дээр зогсоод, чи тоглоод байна уу? Би чамд харуулъя.

Юра - За тэг.

Маш -   Товчхондоо эмгэтэй нь ингэж зогсоод гараа алдална, залуу араас нь хүрч ирнэ. Алив хүрч ирээд тэврээч, ирээд бүсгүйг маш чанга тэвэрдэг. Тэгээд зогсож байна, хажуугаар нь ус маш хурдан, хурдан, хурдан, хурдан урсаж өнгөрнө. Тэд яг л нисч байгаа юм шиг. Яг ингэж.. Би...

Юра - Би чамд хайртай. Маш их.

Маш -   Үгүй ээ, үгүй Юра. Бид хоёр унтсан ч гэлээ бие биенээ хайрлах албагүй.

Юра - Яагаад?

Маш -   Яахав дээ. Чамд яаж тайлбарлахаа мэдэхгүй байна. Товчхондоо ингэдэг юмаа Юра. Өглөө болчихлоо, одоо тэнд бүгдээрээ босчихсон байх. Чи замаа мэднэ биз дээ?

Юра - Тийм ээ, мэдэлгүй яахав.. Би маргааш чам дээр очье.

Маш -   Хэрэггүй ээ Юра, сайхан байсан, гүйцээ. Нэг өдрөөр амьдарч сур. 

Юра - Хэн ч алга.

Маш -   Баярлоалаа Юра, аав дээрээ очоод томоотой байгаарай, за юу.

Юра - За, харин...

                                                  ххх

Эр -    Египетийн Мариягийн амьдрал боомтод цсан цэргүүдийн дунд эхэлсэн. Түүний өөрийнхөө нүгэлт амьдралд татан оруулж завхайраагүй нэг ч цсан цэрэг байгаагүй. Иерусалимын сүм рүү явж байгаа хөлөг онгоцон дээр сүсэгтнүүдийн дунд орчихсон байж тэр биеэ барьж чадалгүй хүн тус бүрийг уруу татсан.

Маш -   Бурхан минь, бурхан минь намагй уучлаарай, гуйя. Ийм зүйлийг уучилж болохгүй, би мэднэ гэхдээ гуйж байна тэднээс намайг нуугаач, гуйж байна.

Эр -    Тэр сүсэгтнүүдтэй хамт сүмд ирээд Иерусалимын хаалган дээр ирэхэд агуу хүч тэрнийг зогсоож байлаа. Тэгээд Мария сүмийн үүдэнд зогсоод гуйжээ. Дарь эхийг хараад намайг оруулаач, миний гэм нүгдийг уучлаач гэжээ.

Маш -   Бурхан минь гуйж байна, би тэгэх ёсгүй байсан юм. Бурхан минь би маш муу хүн. Би усан тэнэг, дүүрчихсэн амьтан гэхдээ би, би энд бурханы сүм ямар дүрэмтэй байдгийг мэдэхгүй. Бурхан минь гэхдээ би нүгэлтнүүдийг уучилдаг гэдгийг мэднэ, бурхан минь таны байдгийг би баттай мэдэж байна.

Эр -    Нэг хоногийн дараа тэр сүмд ороод тэндээсээ Иордан гол руу явжээ. Тэгээд 17 жил цөлөөр тэнүүчилсэн байна. Тэр зовж шаналж байж, харин цөлд шарсан махны үнэр үнэртэхэд мацаг барилтаа зогсоохгүйн тулд залбирч байжээ. Гэвч үнэнд итгэсэн...

Маш -   Бурхан минь танаас гуйя, намагй битгий алаач. Бурхан минь намагй битгий алаач. Намагй өршөө бурхан минь, намайг өршөө.. Баярлалаа бурхан минь.

Эр -    Цөлд түүнтэй Засим хөгшин учирч уучлахад үхэхээсээ өмнө тэр Иордан голын усыг гаталж гарчээ.

                                                  ххх

Юра - Яах гэж ус цацаж байгаа юм бэ?

Вар -  Чи яачихав аа Юра?

Юра - Юу вэ, би эрт босоод тангы сэрээхгүй гээд гарсан.               

Вар -  Юра чи үргэлж надад үнэнээ хэлдэг байсан. Бид нэг гэр бүл, би чамд сана зовж байна. Надад шударгаар хэлээч, чи хаана байсан юм?

Юра - Миний ээж хаана байгааг хэл.

Вар -  Би чамд бүгдийг ярьж өгсөн.

Юра - Тэр хаашаа явсан юм, би ээжийгээ олмоор байна.

Вар -  Олноо Юра, олно. Гэхдээ одоо биш. Одоо чи шалгалтандаа бэлдэх хэрэгтэй. Тэгвэл улсын шалгалт өгч болно, тэгэхгүй бол дахиад бүтэн жил сууна. Бэлэн үү?

Юра - Тийм гэж бодож байна.

                                                  ххх

Ели -  Мария чи яагаад өглөөний залбиралд байгаагүй юм?

Маш -   Уучлаарай, би унтчихаж.

Ели -  Пантелемонатай эмнэлэгт хоносон уу? Хариулах хэрэггүй, би бүгдэд нь хамааралтай шийдвэр гаргасан. Надад чинь хүслээ бичиж өг. Өдөр болгон толгойд чинь орж ирж байгаа буруу бодлуудаа бичээрэй. Бүгдийг нь ил тод цаасан дээр бичнэ, тэгвэл мартахгүй. Яг одоо эхэлцгээ, бичээрэй.

Эм -   Эгч минь уучлаарай, би нэг зүйл асууж болох уу?

Ели -  Асуу.

Эм -   Одоо бодсон оо бичих үү, эсвэл өглөө юу, эсвэл өчигдрийн бодол уу?

Эм2 - Эгч минь уучлаарай, энэ бичвэрээ хэнд хаяглах вэ?

Ели -  Юунаас болж сэтгэл чинь зовж, зүрх чинь шаналж байгаагаа бич. Бурахнд хандаж бич өөр хэнд байхав.

Маш -   Уучлаарай, надад асуулт байна.

Ели -  Асуу Маша, бид сонсож байна.

Маш -   Бид бодож байгаагаа нүглээ наминчлахдаа хэлдэг, одоо бичиж яах юм бэ?

Ели -  Чамд өөр асуулт орж ирэхгүй байна уу? Яагаад өглөө 6 цагт босох ёстой юм, 10 байвал дээр бишүү. Яагаад бид далайн хавч биш чихэргүй хөц будаа иддэг юм? Яагаад бид зурагт үзэхгүй нуруу тэнийхгүй ажилладаг юм? Суу... Патрикея мацаг барилтын үеэр санваартнууд ямар 3 амлалт өгдөг вэ?

Эм -   Тэвчээр, мэргэн ухаан, хүсэл.    

Ели -  Дур хүслээ дарах дээр чи асуудалтай Маша.

Маш -   Хүсэлгүй бол би яаж бурханыг хайх юм?

Ели -  За тэр, цухуйж эхэллээ. Бос. Чи одоо надтай биш, хэдэн зууны уламжлалтай маргаж байна. Чи бурханыг доромжлоод зогсохгүй дээрээс нь тэнэг юм байна. Хэн ч чамайг энд ир гэж уриагүй, хаалга хаана байгааг чи мэднэ. Шөнө чи ямар хэрэг тарьсан билээ, мэдэж байна. Чи даруу байхыг хүсэхгүй байна. Гэгээнтнүүдээс илүү, ариун бичээсд гардаг санваартнуудаас илүү, бидний эзэн Есүс Христээс илүү бурханд яаж үйлчлэхийг мэддэг.

Эм -   Эгч минь тэр зөвхөн хүслийн асуудлаас гадна, оюун ухааны асуудалтай хүн. Пантейлемона энэ хоёр зүгээр нэг найзууд байгаагүй. Тэд дур хүслээ хангадаг байсан. Хайр сэтгэлтэй юм байх.

Ели -  Содомын нүгэл үйлдсэн байх нээ.

Маш -   Юу?

Эм2 - Бузар нүгэл.

Эм -   Ганцхан зүйлээс ичиж байна, Елизавета эгчийн үгэнд ороогүй. Өөрөө утсаар ярихаас айсан, цагтаа түргэн дуудаж чадаагүй. Энэ хоногуудад би энд жинхнээсээ ганцхан хүнд хайртай болсон. Тэр бол гэлэнмаа Пантелеймона. Одоо түүний эрүүл мнэдэд маш их санаа зовж байна. Түүнийг битгий хоцроосой гэж бурханд залбиръя.

Маш -   Би ойлгохгүй байна, бүх бодлуудыг чангаар унших уу?

Ели -  Чамд багшаасаа нуух юм байна уу?

Маш -   Би энд боол болсон уу?

Ели -  Дуулгавартай байна. Чи сүмийн гэлэнмаа, би ч гэсэн дарь эх Мариягийн өмнө гэлэнмаа. Та нарын өмнөөс хариуцлага хүлээдэг. Тийм учраас та нарын юу бодож байгааг би мэдэх ёстой.

Маш -   Боолчлол.

Ели -  Тийм ээ, чи бурханы боол.

Эм -   Бид бүгдээрээ бурханы боолууд.

Ели -  Бид яах гэж энд байгааг мэдэхгүй бол битгий оролц гэж хэдэн удаа хэллээ. Гэлэнмаа гэдэг бол зорилго, ойлгож байна уу. Энэ бол зам мөр. 10 жил өөр дээрээ ажиллана, 10 жил өөрийгөө олох зам. Ганцхан уруу таталт гэхийг ойлгохын тулд 10 жил болно. Чи өөрийнхөө дур хүслийг ч дарж чадаагүй, худлаа гэх үү? Одоо эндээс яв. Та нар юмаа идэцгээ. Чиний буянаар бид хүйтэн хоол идэх нь. Эндээс яв.

Маш -   Явахгүй.

                                                  ххх

Вар -  Пирамидын эзэлхүүнийг олох томъёо?

Юра - Сүүрийн гуравны нэгийг өндөрт үржүүлнэ.

Вар -  Максимумын цэгийг яаж олох уу?

Юра - Максимумын цэгийг. Максимумын цэгийг олно.

Вар -  Сонсохгүй байна, юу гэнээ?

Юра - Юу? Та, та дахиад хэлээд өгөхгүй юу.

Вар -  Чи 2 хоногийн өмнө хариулсан ш дээ.

Юра - Тийм ээ, за би одоохон хэлье.

Вар -  Хэцүү ч гэсэн чи мэдэж байсан.

Юра - Мартчихаж.         

Вар -  Өгөгдэхүүн байгаа хэсэг.

Юра - Аан өгөгдөхүүн байгаа, хасахыг нэмэх болгож хувиргана.

Вар -  Сургуульд чинь хэн ч туслахгүй шүү.

Юра - Би бүгдийг нь санана.

Эр -    Варсонофий эцэг минь. Талх аваад ирлээ, явцгаая.

Вар -  Уурлуулсан, уншсан, эхлүүлсэн. Хэвлэсэн, задласан, задласан гэдгийг өргөлт нь хаана вэ?

Юра - За одоохон.

Вар -  Яасан давтах уу?

Юра - Үгүй ээ аав аа, одоохон.

Вар -  Юра хамгийн энгийн асуулт. Үүнд хариулахгүй бол дараа нь хасах оноо авна. Аяга тавга угаагаагүй, Не юу Ни юу?

Юра - Не гэж бичигдэх ёстой.  

Вар -  Өмнө нь чи шууд хариулдаг байсан. Аяга тавга үнэхээр угаагаагүй байсан учраас дахин угаасан.

Юра - Аав би бүгдийг санаж байна, шалгалтаа сайн өгнө.                   

Вар -  Юра чи төвлөрч чадахгүй байна. Өөрөө бэлд.

                                                  ххх

Ели -  Гэлэнмаа нараа, баяраар бидэн дээр ширээт лам болон хөгшин Афонагрек нар ирнэ. Хэн англиар ярьж чаддаг билээ?

Маш -   Хэллоу, май нэйм из Мария.

Ели -  Их санасан газар есөн шөнө хоосон гэж энэ дээ.

Маш -   Уух ус руугаа нулимах хэрэггүй байсан юм. Ам цангавал яах юм.

                                                  ххх

Эм -   Бүх зүйл урьдын адил. Одоо ганцхан түүх үлдлээ.

Юра - 4.

Эр -    Бэлдэх хэрэгтэй юу?

Юра - Үгүй, 13-р зууны эхэнд төв азийн тал нутагт тара-монголчууд феодал-цэргийн эзэнт гүрэн байгуулсан. Тэгээд дараа нь...

Эм -   Баярлалаа болно, хангалттай. Чамайг бид ойлголоо.

Эр -    Чи сурах юмуу үгүй юмуу?

Юра - Анй?

Эр -    Их сургуульд орох уу?

Юра - Үгүй ээ, би аав шигээ санваартан болохыг хүсч байгаа.    

Эр -    Санваартнууд улсын шалгалт өгдөггүй юмуу?

Юра - Өгдөг, семинарт сурах гэж.    

Эр -    Харамсалтай, ийм мундаг залуу ингэх гэж. Москвад сурч болох байлаа. 

Юра - Хаана?

Эм -   Миний бодлоор хаашаа ч хамаагүй. Баярлалаа, өнөөдөр хангалттай, шалгалт дууссан.

Юра - Баярлалаа.

Эр -    Аав нь, ийм мундаг залуугийн амьралыг баллаад.

Эм -   Гэгээн эцэг бас байна.

                                                  ххх

Эр -    90 дэхь өдөр өнгөрлөө, би чадахгүй нь.

Вар -  Ярь, ярь.

Эр -    Шулуухан хэлье эцэг минь, найз бүсгүй зовоогоод байна. би өөрөө хэрэглэдэг байхдаа 7 хоног томоотой байсан. Гэтэл сая мэсэж бичсэн чинь шууд ахриулаад хүрээд ир гэсэн. Ёстой аймаар.

Вар -  Чи очих уу?

Эр -    Надад улам илүү сайхан болж байна, ойлгов уу? Би ажлаа хийж чадахгүй байна. Би хэнд ч хэрэггүй, тэр бүлэг архичид, тэр мансуурагчид бүгд намайг бүр залхааж гүйцлээ. Би хэвийн амьдармаар байна, удаан биш ч гэсэн аз жаргалтай амьдармаар байна, ойлгов уу?

Вар -  Чи ганц хундага уух юм бол эргээд нөгөө амьдралдаа орно. Дараа нь чи юу хийснээ бодоод өөрийгөө уучилж чадахгүй, амиа хорлоно.

Эр -    Тэгвэл сайхан ш дээ Варфоломей. Жаргалтай амьдрах нь амьдралд нухлагдсан бие цогцостой оршихоос хамаагүй дээр. Би ямар зүүд зүүдэлдэг гээч.

Вар -  Ямар?

                                                  ххх

Эр -    Хөөе чи яаж байна аа? Дөнгөж бичлэг хийж байхад, алив босгоод тавь.

Эр2 -  Чи тэнэг юмуу, эвтэйхэн тавьчихаж болохгүй байна уу?

Юра - Яагаад тэнэг гэж? Би тавьчихлаа.

Эр -    Чи хэдэн тоотынх вэ?

Юра - Юу гэнээ?

Эм -   Аан тэр сүмээс ирсэн.

Эр2 -  Танай тэнд Москвагийн тухай юу ч мэддэггүй бололтой.

Эр -    Аана гээч, чи ямар дуу сонсдог вэ? Сүмийнх, арти гээд алийг нь?

Юра - Үгүй ээ, би өөр хөгжим сонсдог.

Эр2 -  Алив бид энд юу хийж байгааг хэлээч. 

Юра - Бүжиглэж байсан. Би үнэндээ, үүнийг хэзээч харж байгаагүй.

Эр2 -  За алив хараарай, энэ нөхөр тик-ток гэж юу байдгийг мэдэхгүй, янзтай.

Эр -    Аймаар, ингэхэд чи тэндээсээ бараг гардаггүй байх, тийм үү?

Эм -   Алив зүгээр байгаач.

Юра - Үгүй ээ, бүх зүйл хэвийн, би үнэхээр бараг гардаггүй.

Эр2 -  Жаал аа, чи татдаг уу?

Юра - Үгүй.

Эр2 -  Алив бидэнтэй хамт яваач. Явугаая, явъя.

Эр -    Явцгаая. Бүгдээрээ сайн байна уу, Серый салам. За яаж байна, миний хэнийг дагуулж ирсэнийг хараач. Бүгдээрэнд нь хай, өнөөдөр бидэнтэй хамт сүмийн жаал хамт байна. тэр тик-ток гэж юу байдгийг мэдэхгүй. Чамд гар утас байгаа юу?

Юра - Байхгүй.

Эр -    Солиотой, тэр хаана ч бүртгэлгүй, ватсап, телеграмм...

Эр3 -  Бүгдээрээ сайн уу, би Юра Дудев байна, одоо бидэнтэй хамт, чамагй хэн гэдэг билээ?

Юра - Георгий.

Эр3 -  Чи... Георгий.

Эр -    Ядаж ганц удаа ингээд...

Эр3 -  Тэр ... гэдэг үг мэддэггүй бололтой. Чи үзсэн үү, секс хийсэн үү?

Юра - Тийм ээ.

Эр3 -  Гар утас хэрэггүй юм байна.

Эм -   Урт эрхтэнтэй бололтой. Бэлгэвчтэй, бэлгэвтэй юу үгүй юу?

Эр -    Битдэнтэй хамт сүмийн жаал байлаа. Тэр бэлгэвчтэй гэж юу болохыг мэдэхгүй. Манай сувагт бүртгүүлээрэй, лайк дараарай. Урагшаа.

                                                  ххх

Эр -    Товчхондоо хачин зүүд, би зүүдэндээ нэг хуралд сууж байсан. Хэн нэгнийг алчихмаар болсон. Хэнийг гэдгээ санаж чадахгүй байгаа юм. Ёстой хөгийн, би бүгдийг баллаж амжаагүй, ойлгож байна уу? Энэ амьдралд би хэнд ч хэрэггүй, би урлагийн хүн ая зохиодог юм. Гэтэл намайг хэн ч тоодоггүй, ойлгож байна уу? Би өөр өөртэйгөө 5 минутаас илүү хамт байж чаддаггүй, уур хүрээд байх юм. Уурандаа дижей нь тавцанг хага цохимоор санагддаг. Өөртөө итгэхээ больсон. Өмнө нь клубд феназипам уучихаад хөгжим тавина. Муухай хөгжим гэдгийг мэдсээр байтал хүмүүс бүжиглээд л юу ч тоохгүй. Надад ч таатай. Харин одоо бүгдийг байгаагаар нь харах болсон. Бодит үнэнийг харж байна. бодит үнэнийг харж чадахгүй нь, амьдралыг байгаа чигээр нь хүлээж авч чадахгүй. Зугтмаар санагддаг, ойлгож байна уу? Мэдээгээр дандаа ажилгүйдэл, бүх зүйл муухай байна. Хамгийн аймшигтай нь цаашлах тусам улам муудна. Чөтгөр ав, хүүхэнтэй болсон ч гэлээ хаягдана, найзууд амь үрэгдэнэ, эсвэл чамайг хаяад яваад өгнө. Би хэнд ч хэрэггүй, ууртай шаар.

Вар -  Яагаад ууртай гэж, хэвийн л байна ш дээ.

Эр -    Яагаад гэвэл миний өвчин надаас хагас цагийн өмнө сэрдэг. Гал тогоонд орж кофе хийгээд намайг тэндээ хүлээж суудаг. Намайг яваад ороход өчигдөр чамагй гоё харагдаж байсан гэж худлаа ярьсан гэнэ. Яагаад гэвэл тэр өөрөө фитнесд явдаг учраас тэр. Турчихсан, наранд шараад л гоё болчихсон. Уучлаарай ламтан гуай, чиний ямар харагдаж байгага хэлэх үү, чи доошоо орсон хулгайч гэнэ.. Ийм амьтан хэнд ч хэрэггүй. Энэ уур хилэн, айдас яг л зэв шиг хүнийг иддэг, тийм үү? Харин надад хайр хэрэгтэй байна. Одоо хаана ч хайр байхгүй новш гэж, миний дотор ч, хаана ч байхгүй.

Юра - Аав аа...

Вар -  Сайн уу Юра, юу болов?

Юра - Би хүндэт санваартан танаас асуух зүйл байна. Та хоёр яригаа дуусгачих би дараа нь асууя. Дайрч орж ирсэнийг минь уучлаарай.

Вар -  Алексей үргэлжлүүлээрэй.

Эр -    Би хэлэх гэснээ бүгдийг хэлчихлээ.

Юра - Хүндэт санваартан минь надад хэлээч, тик-ток гэж юу вэ?

Эр -    Танай хүү юу, хараад байхад бас асуудалтай бололтой.

Юра - Надад тайлбарлаач, би яагаад юу ч мэдэхгүй болчихоод байна?

Вар -  Чи шалгалтандаа уначихсан юмуу?

Юра - Өгчихсөн, бүгдийг нь онц өгсөн. Гэтэл би юу ч мэдэхгүй болж таарсан.

Вар -  За одоо хоолны танхим руу явцгаая, чи ч гэсэн хамт яв. Оройн хоолоо идчихээд дараа нь хашхичиж болно. Бас нохойгоо дагуулаад явъя, хоол өгье.

                                                  ххх

Маш -   Сайн байна уу.

Эм -   Сайн байна уу.

Маш -   Та намайг санахгүй байна уу?

Эм -   Үгүй ээ.

Маш -   Энд хэвтсэн гэлэнмагийн найз охин байна.

Эм -   Аан тийм, Пантелеймона.

Маш -   Тийм ээ, тэр ямаршуухан байна?

Эм -   Бие нь муу байгаа, сэхээнд орсон.

Маш -   Сэхээнд гэнээ. Түүнтэй уулзмаар байна, гуйя. Аан гээч, энэ миний хувьд маш чухал.

Эм -   Охин минь энэ чинь сэхээ. Биеийн байдал нь сайжирхаар танд хэлье. Баярын мэнд.

Эр -    Ах эгч дүүс нараа, бурханы авралаар өнөөдөр бидэнтэй хамт ширээт лам Янис Сколадис Афон ариун уулнаас ирээд байна. Грекэд маш нэр хүндтэй хөгшин.

Эр2 -  Ясүс.

Зэрэг -  Бурхан өршөөг.

Эр2 -  Уучлаарай, би орос хэл мэдэхгүй. Биднийг англи хэлээр ойлголцоход туслах хүн байна уу?

Ели -  Алив нааш ир.

Эр2 -  Ок?

Маш -   Би чадна.

Ели -  Таныг манай сүмд ирсэнд маш баяртай байна.

Эр2 -  Баярлалаа.

Маш -   Бид баяртай байна.

Эр -    Аксиос.

Зэрэг -  Аксиос.

Эр2 -  Үүнийг танд, авна уу.

Ели -  Баярлалаа.

Маш -   Баярлалаа.

Эр2 -  Баярлалаа.

Эр -    Аксиос.

Эм -   Аксиос.

Зэрэг -  Аксиос, аксиос.

Эр2 -  Баярлалаа.

Ели -  Манайх ийм гоё байгаа биз.

Эр2 -  Баярлалаа.

Ели -  Намайг анх энд ирэхэд өвөл заримдаа халаалтгүй байдаг байсан...

Маш -   Энд их хүйтэн байсан ч Елизавета нөхцөлийг сайжруулсан.

Эр2 -  Сайн байна, маш сайн.

Ели -  Бид нэг өрөөнд 4-өөс дээш гэлэнмаа оруулдаггүй. Нөхцөл байдал маш сайн..

Маш -   Амьдрах орчин маш сайжирсан.

Ели -  Тийм үү Маша?

Маш -   Тийм ээ, үнэн гэхдээ би энд байхыг хүсэхгүй байна.

Эр2 -  Гэхдээ зарим сүмүүдийг засах хэрэгтэй болсон байна.

Маш -   Гэхдээ надад тийм мэдэл байхгүй.

Ели -  Чи юу яриад байна?

Маш -   Биднийг Грек рүү ярьж байна. Бас энд том асуудалтай болсон.

Ели -  Юу, яасан?

Маш -   Таныг бүсгдийг босгосон гэлээ. Энд нэг бүсгүй байгаа хэвлий нь өвдсөн. Тэр өвчтэй боловч хэн ч түүнд туслахыг...

Ели -  Тэр юу яриад байна?

Маш -   Эмчийн тусламж авахыг зөвшөөрөөгүй. Зөвхөн залбир гэсэн. Одоо тэр эмнэлэгт байгаа, нэрийг нь Пантелеймона гэдэг.. Та эндхийн гэлэнмаа Пантелеймонагийн биеийн байдлыг асууж өгөөч. Бид түргэн тусламж дуудсан Елизавета эгч санаачилсан юм. Тэр байгагүй бол гэлэнмаа үхэж ч болох байсан. Гэгээн эгч түүний амийг аварсан. Биеийн байдал нь ямра байгага мэдээд өгөөч.

Эр -    За тэгье, олж мэдчихээд хэлье.

                                                  ххх

Юра - Би бүх шалгалтуудаа онц өгсөн, аав аа.

Вар -  Сайн байна Юра. Сайн байна. Алексей, хамтдаа залбираад дараа ньт очих гэсэн газар руугаа яв, болох уу.

Эр -    Санаа зоволтгүй.  

Вар -  Ариун номны залбирлаас уншихгүй, зүгээр намайг дагаад хэлээд байгаарай. Би хар тамхичин, архичин Алексей, өөрийнхөө хүслээс бүрэн хамааралтай болсон. Өөрийгөө хянаж чадахгүй байна.

Эр -    Ойлгожмтой, дахиад нэг бүлгэм. За үргэлжлүүлээрэй.

Вар -  Бурхан минь намайг уучлаач.   

Эр -    Бурхан минь намагй уучлаач.

Вар -  Өөрийгөө бүрэн таны эрхэнд өгч байна.

Эр -    Өөрийгөө бүрэн таны эрхэнд өгч байна.

Вар -  Өөрийгөө захирахыг хичээсэн боловч чадахгүй нь.

Эр -    Чадахгүй нь.

Вар -  Өөрийгөө захирах ямарч мэдэлгүй гэдгээ зөвшөөрч байна.

Эр -    Өөрийгөө захирах эрхгүй.

Вар -  Би өөрийнхөө амь амьдралыг захирч чадахгүй золбин нохой шиг энэ тэнд тэнүүчилж явааг минь уучил бурхан минь.

Эр -    Захирах чадалгүй.

Вар -  Надад ганцхан боломж...

Эр -    Надад ганцхан боломж...

Вар -  өгөөч бурхан минь.

Эр -    ганцхан боломж бурхан минь.

Вар -  Өөрийгөө таны гарт даатгая.

Эр -    Өөрийгөө таны гарт өгье.

Вар -  Яг л нохойг гэртээ оруулж байгаа эзэн шиг. Намайг бүрэн хүлээж аваач.

Эр -    Нохойг хүлээж аваач.  

Вар -  Миний сүнсийг авраач, учир нь би би өөрөө хариуцлага хүлээх чадваргүй болсон.

Эр -    чадваргүй болсон...

Вар -  Намайг өөрийнхөө боол болгооч. Надад үхэх өөр боломж байхгүй.

Эр -    Өөр боломж байхгүй...

Вар -  Миний эзэн болооч. Учир нь би таны гарт амар тайвныг олно. Танаас хамааралтай байхыг зөвшөөрөөч.

Эр -    Хамааралтай байя...

Вар -  Үгүй бол би үхлээс хамааралтай болно.

Эр -    Үхлээс хамааралтай болно.

Вар -  Одоо гэртээ харь. Бурхан ивээг... Одоо энэ чиний нохой. Харин чи эзэн нь. Харин чиний эзэн бол бурхан. Хэрвээ чи үхвэл нохойг хооллох хүнгүй болно. Бурханд санаа тавих хүнгүй болно, түүнд итгэ. Дээд хүчинд итгэ. Чамагй сонсох сонирхол алга Юра. Явмаар байгаа бол яв, би саад болохгүй. Үгүй гэвэл явж унт, орой болчихлоо. Ядарч байна.

                                                  ххх

Ели -  Эцсээ хүртэл явахгүй яасан юм?

Маш -   Би тийм хүн биш.

Ели -  Намайг өрөвдсөн үү?

Маш -   Би үнэхээр санаа зовж байна, тэр сэхээнд байгаа.

Ели -  Эдгэрнээ, цай уу.. Би энд 14 настайдаа ирсэн. Эгч маань зугтчихсан харин би энд өсөж том болсон. Асрамжинд. Бусад охидуудын хамт... Бурханы цэцэгс боловч хүүхдүүд маш харгис. Биднийг сахилгагүйтэхээр гэлэнмаа нар шийтгэдэг байсан.

Маш -   Надаас илүү хатуугаар уу?   

Ели -  Халгайтай авдранд хийж болно. Нүцгэлээд хулганатай харанхуй өрөөнд түгжинэ. Миний хувьд хамгийн том баяр хөөр юу байсныг мэдэх үү? Дуу хоолойг нь дотроосоо сонсох. Бурхантай уулзах нь санваартны хамгийн том баяр. Чи үүнийг ойлгохгүй ээ.

Маш -   Гоё юмоо. Би үзэх юмсан.

Эм -   Тэрнийг одоо явуулж болохгүй. Илүү юм ярьчихаж магадгүй.

Ели -  Өөрөө л мэд, хүссэнээ хий, чи илүү сайн мэднэ.

Маш -   Охидуудаа битгий намайг чирээд байгаач ээ. Тавиач. Та нар өөрсдөө залхахгүй байна уу?... Та нар чинь солиорчихсон юмуу хаашаа юм?

Эм -   Ор.. Ингэвэл чамд илүү амар байх болно, завхай эм.

 

                                                  Төгсөв.

 

 

                                               

 

 

  

 

 

 

 

         

    

 

 

 

 

      

 

 

  

 

 

 

 

 

 

 

  

                            

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        

 

Back to episodes Go home