Монастырь 3

                                                                           Метраж : 41 минут

Дүрүүдэд :

Юра - эр, 16 настай

Вар -  Варсонофий эр, 45 настай

Маш -   Маша эм, 30 настай

Анг -  Ангелина эм, 30 настай

Кол -  Коля эр, 50 настай

Сер -  Сергей эр, 40 настай

Харилцааны зарчим :

Юра – Вар

Маш – Анг

Маш – Кол

Маш - Сер

Кол – Сер

                                                  ххх

Ели -  Бурхан чамайг ивээг. Бурхан чамайг ивээг. Эцэг, хүү, ариун сүнсний нэрээр, амен. Эцэг, хүү, ариун сүнсний нэрээр, амен. Юра...

Юра - За? Миний ээж хэн бэ?

Ели -  Чи ааваасаа асуугаагүй юмуу?

Юра - Аав ээж биднийг хаясан гэсэн.   

Ели -  Чи яагаад итгэхгүй байгаа юм?

Юра - Би үргэлж аавд итгэдэг байсан. Бурханд итгэдэг шигээ биш гэхдээ...

Ели -  Юу гэж?

Юра - Тэр яг л надад хэлэхийг хүсэхгүй байгаа юм шиг. Тэр яагаад яваад өгсөн юм бол?

Ели -  Юра, их юм олж мэдэх гэсний хэрэггүй. Чи одоо явж хонхчинд дохио өг.

Юра - Аав надад бодохыг зааж өгсөн.

Ели -  Тэгээд юу гэж, надад ч гэсэн зааж байсан.   

Юра - Нээрэн үү? Дарь эх, Дарь эх бол Христийн ээж. Түүний аав нь Гэгээн Аким, харин ээж нь гэгээн Анна, тэгэхээр тэр Есүсийн эмээ болж таарна. Харин аав нь бидний Бурхан. Гэхдээ түүнд ч гэсэн. Байзаарай, яагаад танд таны аав биш аав заасан юм бэ? Тэр хэн юм? Миний өвөө, эмээ хоёр хэн юм бол? Тэд ч гэсэн дөрвүүлээ байх ёстой, миний өвөө эмээ ч гэсэн нас барсан. Үүнээс гадна...

Ели -  Георгий, аав дээр оч. Тэр чиний хүмүүжүүлэгч, түүнээс асуу.   

Юра - Гэхдээ та түүний эгч, хэрвээ тэр зугтсан бол та өмнөөс нь...

Ели -  Царайлаг байсан юм, завхайрсан байх. Би өөр юу ч хэлэхгүй, одоо яв. Юра, чи өөрөө хальтирчихав аа, болгоомжтой байгаарай. Бид бүгдээрээ чамд итгэдэг, чамагй манай хүн болоосой гэж мөрөөддөг. Бурханы хүслээр.

Юра - Бурханы хүслээр.

Бичиг “Сүм”.

Эм -   Хонхны дуунаас чих өвдөж байна.

Юра - Бас ерөөгдсөн үү?

                                                  ххх

Вит -  Юра чамайг гэр рүү чинь дөхүүлж өгөх үү?

Юра - Сайн байна уу Андрей ах аа.

Эр -    Сайн уу жаал аа.

Юра - Баярлалаа, би жолоо барьж болох уу?

Вит -  Болно.

Юра - Хөөе... Ёстой хөгжилтэй байсан. Би барьж чадна.

Вит -  Чадна гэнэ шүү, шумахер ч бол доо.

Юра - Энэ чинь юу юм?

Вит -  Хэн гээч, уралдаанчин.

Юра - Витя ах аа, та манай энд байнга ирдэг болжээ.

Вит -  Би хотод ажиллаж байгаа, тэнд ядаж мөнгө төлдөг юм.. За энэ чинь бас юу билээ.

Эр2 -  Сайн уу залуус аа. Хаашаа явж байна?

Вит -  Сүмээс явж байна.

Юра - Сайн байна уу.

Эр2 -  Сайн уу. Эрчүүдийн үү сүм үү?

Вит -  Тийм ээ.

Эр2 -  Танайд нэг эмэгтэй ирээгүй биз?

Юра - 7 хоногийн өмнө ирсэн ш дээ. Та мэддэг юм...

Эр2 -  Цайвар үстэй юу?

Вит -  Чи яах гээв?

Эр2 -  Зүгээр л, холбогдож чадахгүй байна. Та нар явж бай, би арас чинь явъя.

Вит -  Үгүй ээ, бид явлаа, алив Юрка хаазлаарай.

Юра - Уучлаарай.

Вит -  Хөөе яаж байна аа, бид сүмээс явж байна гэж хэлсэн байхаа. Ойлгохгүй байна уу? Бид эрчүүдийн сүмийнх, та нар буруу газраа хайгаад байна. Манайд гадны хүн байхгүй.

Эр2 -  Амаа хамхи тэнэг минь. Хар тамхитай тэмцэх хэлтсийн хурандаа Ергов байна.

Вит -  Ергов аан гээч, юун хар тамхи вэ. Манай сүмд хар тамхи биш мөргөл үйлддэг.

Эр -    За жаал аа, тэр хаана байна?

Юра - 7 хоногийн өмнө бидэн дээр гэгээн эх маань ирсэнийг хэлсэн юм л даа.

Вит -  Гэгээн эх.

Юра - Манай гэлэнмаа.

Вит -  Гэгээн эх.

Юра - Тийм ээ.

Вит -  Сүмд гэнээ, май, май, май.

Юра - Та яаж байна аа?

Эр -    Цаашаа хар, алив яв.

Вит -  Чи яаж байна аа? Тэр санваартны хүү.

Эр -    Алив яв, яв, яв.

Юра - Өршөөж хайрла, өршөө, өршөө.

Эр -    Чи яасан бэ, зүгээр ээ. Тэр хаана байгааг хэлчих, тэгээд гүйцээ.

Вит -  Чи бас ингэх үү?

Эр -    Чи яаж байна аа?

Вит - Тайвшир, тайвшир.

Эр -    Хоёулаа учраа олцгоое.

Вит -  Тайвшир, тайвшир. Түүний аав нь дүүргийн гол санваартан. Тэр та нарыг зүгээр орхихгүй шүү. Сонсов уу, тэрнийг хар л даа, ариун үнээ л гэсэн үг. Огт гар хүрч болохгүй. Чи буруу газраа хайгаад байна.

Эр -    Аваад яв.

Вит -  Чи яачихав аа, алив явцгаая. За алив, алив, аливь. За яв, яв... Үгүй ээ, үгүй Юра тийшээ. Ийшээ суугаарай, за алив.

Юра - Гэгээн дарь эх минь, би тань руу явж байна. Гэгээн дарь эх минь зөвхөн таньд найдаж байна. Бурхан минь танд баярлалаа. Бурхан минь танд баярлалаа.

Вит -  Надад баярлалаа гэж хэлэхгүй юмуу?

Юра - Гадна талд үргэлж ийм аймшигтай байдаг уу?

Вит -  Энэ бол юу ч биш.

Юра - Та яагаад бүсгүйг аварсан юм бэ?

Вит -  Би цагдаа нарт дургүй. Тэгээд ч тэр манайх, тийм биз дээ Юрка? Сайхан бүсгүйгээ хэнд ч өгөхгүй, тийм үү?

                                                  ххх

Эр -    Зөвхөн чөтгөрийн уруу таталт, соритоос дуулгавартай, ариун байдал аварч чадна. Ариун байдал, хөдөлмөр ба мэргэн ухаантай болох хүртэлээ цуцалтгүй хөдөлмөрлө. Хүний сэтгэл гэдэг...

Маш -   Би цуцалтгүй хөдөлмөрлөж байна, хуруу цэврүүтчихлээ.. Та намайг шүүмжилж, үзэн ядаж байна, энэ чинь бардам зан. Номлолоо дуустал ньв сонсооч.

Эр -    Христос дахин амилсан.

Зэрэг -  Үнэхээр амилсан.

Эм -   Христос дахин амилсан.

Зэрэг -  Үнэхээр амилсан.

Ели -  Манай үнээний ферм хүн дутаад байна. Пантелеймона босоорой. Бүтэн сайнд явж чадах уу? Чи яагаад ингэтлээ шаналчихав аа? Дахиад бие чинь муу байна уу? Дахиад өөрөөсөө гадна хэн нэгнийг зовоомоор байна уу?

Эм -   Би явъя, би явъя.

Ели -  Юу гэсэн үг вэ, би тийм харгис хүн үү? Өвчтэй чамайг зовоогоод байна уу? Даахгүй ачааг бурхан хэнд ч өгдөггүй.

Маш -   Би Пантейлемоны өмнөөс явъя. Би онгироогүй шүү, бишээ би сайхан сэтгэлтэй учраас ингээгүй. Тэрний гэдэс өвдөөд байгаа юм.

Эм2 - Елизавета гэгээн эх минь Пантелеймона...

Ели -  Хүсээд байвал яв. Гэхдээ дараа нь хамгаалаад байгаа бүсгүй шигээ битгий гомдоллоорой.

Эм -   Баярлалаа.

Ели -  Чамайг хайрладаг нэгнийг хайрлавал гавъяа болохгүй. Учир нь нүгэлтнүүд ч өөрсдийг нь хайрладаг нэгнийг хайрладаг.

Маш -   Надад хэлж байна уу? Намагй уучлаарай, дахиад арай удаанаар хэлж болох уу?

Эм2 - Хариуд нь хэн ч хайрлаж чадна. Харин чи ямарч шалтгаангүй хайрлаж сур.

Маш -   Сайхан зөвөлгөө байна. Баярлалаа гэгээн эх минь.

                                                  ххх

Маш -   Хаана ч зурагт байхгүй юу? Би дажгүй кино үзмээр байна, 7 хоног юу ч үзсэнгүй. Тэвчээр ба даруу байдал гэсэн охидуудаа. Юу болохыг нь ойлгож эхэлж байна шүү. Та нарын хэлээр яриагүйг минь уучлаарай, гэхдээ энд хэн ч саад болохгүй. Аймаар юм гэхдээ эрх чөлөөтэй... Маргааш наашаа явуулахгүй биз дээ?

Эм -   Үгүй ээ, үгүй энэ хүнд шийтгэл, хоёр удаа явуулж болохгүй. Ээжлтэй.

Маш -   Би хорих анги шиг гэж хэлээд байсан. Марфа байхаа. Марфа чи Москвад хаана амьдарч байсан бэ?

Эм -   Страдины 2.

Маш -   Чи Патрика дээр зугаалдаг байсан уу? Магадгүй суши, хавч, поки идэж байсан байх. Дараа нь ямар нэг юм өөрчлөгдөөд чи за яршиг гэж шийдсэн байх. Бурхан өршөөг сүмд сууя гэсэн үү?

Эм -   Үгүй ээ, бид бүгдээрээ энд шалтгаантай ирсэн. Би хайр сэтгэлээс болж хохирсон. Намайг жилийн дотор 4 залуу хаясан.   

Эм2 - Харин манай нөхөр бүх мөнгө закинод алдчихсан. Гэрийн мөнгийг нтернетээр тоглочихсон. Би энд нэг зүйлийг ойлгосон, өөдгүй амьтан.

Эм3 - Зарим хүмүүс бурхан дээр ирдэг, харин зарим нь сэтгэлээр унаад өөртөө ч итгэхээ больчихдог. Янз бүр байдаг.

Эм -   Би Библээс хүүхдийн зурарг харсан, Христос хаалга тогшоод зогсож байсан. Над дээр ирсэнийг би шууд ойлгосон.

Эм3 - Сайн байна.

Маш -   Ойлгомжтой, та нарын дунд олигархын эхнэрт экстази хийж уулгаад унтчихсан учраас алуурчид хөөж байгаа хүн байна уу? Жишээ шүү.

Эм3 - Юу гэнээ?

Маш -   Тоглосон юмаа. Би тоглож байна. Энд тийм хүн байхгүй. Би төөрчихсөн хүн, амьдралын утга учрыг хайж байна.

                                                  ххх

Вар -  Хавтгайн огтлолцолын тэгшитгэл.

Юра - Хэрвээ нэг хавгай нь өөр хавтгайтай тэгш өнцгөөр оргтлолцож байгаа бол огтлолцолын талбай перпендикуляр байна.

Вар -  Сайн байна. Пирамидын багтаамжийг санаж байна уу?

Юра - Тийм ээ, суурийн гуравны нэгийг өндөрт үржүүлнэ. Тоо бодож үзэх үү?

Вар -  317-ийн 3-р зэрэг.

Юра - 301 сая гаруй.

Вар -  Сайн байна. Надаас илүү сэтгэж байна.

Юра - Тийм ээ, тийм учраас би ийм тооцоо гаргасан. Хэрвээ та одоо 60-тай харин би төрөөд 16-тай юм бол та 44-тэй байсан. Харин таны хэлсэнээр Елизавета эгч ээжээс 2 насаар дүү. Тэгэхээр намайг төрөхөд Елизавета гэч 14-тэй, харин та 44-тэй байсан, харин ээж 16-тай байж. Ийм байж болдог юмуу?

Вар -  Чи бүгдийг нь хольчихож Юра. Хичээл дууссан.

Юра - Аав аа хүлээгээрэй. Танд миний хүү яаж байна гэсэн юун мэсэж ирсэн бэ?

Вар -  Сүсэгтнүүд асуудаг юм.

Юра - Тэгвэл миний ээж яагаад асуухгүй байна?   

Вар -  Юра асуулт асуухаа боль. Чи том болж ухаан сууснаа мэдээгүй байна.

Юра - Та намайг өсгөж, бүгдийг зааж өгсөн.

Вар -  Чи том болж байж мэдэх ёстой зүйлс байгаа.

Юра - Тэгэхээр би том болоогүй байх нээ?

Вар -  Том болохоор чинь би заавал ярьж өгнө. Гэхдээ одоо биш. Надад итгээрэй. Би чиний ээжийг хэзээч гомдоож байгаагүй, баталгаатай. Бүх зүйл чиний бодож байгаагаас хамаагүй илүү төвөгтэй. Гэхдээ хоёулаа заавал энэ тухай ярилцана. Гэхдээ одоо биш. Одоо биш.

Юра - Ойлголоо.

                                                  ххх         

Вар -  Арбат гэнээ, тэр чинь ямар байгууллага вэ? Зугаа цэнгэл гэнээ. Ольга Шумаковаг дуудаад өгөөч, тэр наана чинь ажилладаг юм. Би нөхөр нь байна. Яагаад чадахгүй гэж, яахаараа...

Бичиг Өглөөний цай...

Эм -   Та хаачих нь вэ?

Вар -  Сайн уу, хонгор минь гэрээ харж байгаарай. Би өглөө ирнэ, оройтож ч магадгүй. Хоол хөргөгчинд байгаа.

Эм -   Би хамт явъя.

Вар -  Болохгүй ээ.

Охин -  Тэр намайг бяцхан гээд байсан.

Вар -  Охидуудаа муудалцаж болохгүй, би та хоёрыг авч явж болохгүй.

Эм -   Аав аа, бид хоёулханаа үлдлээ.

Охин -  Тавтай нойрсоорой багачуудааг үзсэнгүй.

Эм -   За тэр харав уу бяцхан охин минь. Аав аа бид хаашаа явж байна?

Вар -  Ээжид нь нэг юм дамжуулах хэрэгтэй, унтацгаа. Очмогц машиндаа сууж байгаарай, би өөрөө ороод ирнэ. Энэ ээж бид хоёрын чинь асуудал.

Эм -   Бид Москва руу явж байгаа юмуу, хайрцагнуудаа мартчихаж.

Вар -  Санаа зоволтгүй ээ.

Охин -  Москва гэнээ, тэгвэл би огт унтахгүй ээ.

                                                  ххх

Эр -    Энэ юун уранхай юмнууд вэ?

Вар -  Энд миний эхнэр Ольга ажиллаж байгаа, түүнтэй уулзмаар байна.

Эр -    Хүүхдүүдтэйгээ юу, өвчтэй юмуу.

Вар -  Энд юу байгаа юм?

Эр -    Тэнд үү, хүсээд байвал ор л доо, би татгалзахгүй.

Эр2 -  Харав уу.

Эр -    Бидэнд хамаагүй хөөгөөд гаргачихна.

                                                  ххх

Эм -   Миний мөнгийг өг муу өлөгчин. Миний мөнгийг өгөөч.

Вар -  Чихээ таглацгаа.

Эм -   Мөнгө өг, өг гэж байна.

Эм2 - Хөөе залуу, та хаачих нь вэ? Хүүхдүүдээ хөтлөөд шүү. Таныг ер нь хэн оруулсан юм?

Вар -  Уучлаарай, би Ольга Шумаковаг хаанаас олох вэ, би нөхөр нь байна.

Эм -   Тэр 1-р танхимд ажиллаж байгаа. 

Вар -  Ямар ажил?

Эм -   Алив охидуудаа нааш ир, та орж болно. Миша оруулчих.

Эр -    Энд юу болоод байгага харав уу, чи яаж байгаа юм? Би чамаас болж бүх мөнгөө алдчихлаа, мэдэв үү?

Эм -   Чимээгүй, чимээгүй тэрнийг гарга.

Эр -    Май, энүүгээр цадаарай чи.

Эм -   Чөтгөр лүүгээ тонил. Муу... Наташа, намайг орлож байхгүй юу. Уучлаарай... Володя. Володя зогсоорой.

Эм1 - Аав аа зогсоорой, ээж гараад ирлээ.

Эм -   Володя...

Охин -  Би ээжтэй ярьмааргүй байна, айж байна. Аав аа, явцгаая.

Эм1 - Тэр чинь манай ээж.   

Эм -   Володя зогс.

Охин -  Тэр яг ээж биш байсан, тэнд зөндөө чөтгөрүүд цуглачихсан.

Вар -  Дараа нь ухаан орох байх. Энэ бол Москвагийн чөтгөрүүд, түүнийг авах гээд байна.

Эм1 - Та ээжид чөтгөр шүглэчихсэн гэж бодоод байна уу?

Вар -  Мэдэхгүй ээ, гэхдээ тэр манай ээж биш байсан.     

                                                  ххх

Маш -   Хэд хүргэх вэ?

Эм -   Нар жаргатал.

Эм2 - Хоцорч болохгүй шүү.

Маш -   Охидуудаа, залуутай хамт харагдвал яах уу?

Эм -   5-6 сар. Өдөр болгон цэвэрлэгээтэй.

Маш -   Хүмүүс ирэхгүй амар юмуу. Бүх шийтгэлүүд нь яагаад ийм таатай юм бэ.

Эм3 - Зүгээр л хөөчих байх шүү.

Маш -   Сникерс идэхдээ бас загалмайлдаг уу?.. Май.

Эм3 - Баярлалаа.

Маш -   Би бас нэг юм асуумаар байна, Елизавета гэлэнмаа гол сүсэгтэн биз дээ? Тэр юу ч гэмээр юм бэ дээ, эрүүл биз дээ?

Эм -   Елизавета эгч ариун эмэгтэй. Зөвхөн түүний ачаар бид энд амьдарч байна. Түүн дээр сүм тогтож байдаг. Тэр маш их ажиллаж байж биднийг хөл дээр нь босгосон. Зөвхөн түүнд бас Ариун эх Марияд л бид хэрэгтэй. Бурхан минь таны нигүүлсэлд баярлалаа.

                                                  ххх

Маш -   Бурхан минь. За алив гүйцээ.

Эм -   Маша амар, чи их ядарсан. Зун ингэж байгаад нэг бүсгүй нас барсан.

Маш -   Одоо чи үхэх нь, би эм авч ирье.

Эм -   Би мэдэхгүй байна.

Эм2 - Сайн байна уу, эзэн минь.

Вар -  Ямар юмных нь эзэн байх билээ би ширээт лам ч биш.

Эм -   Уучлаарай, уучлаарай ламтан минь. За энэ хүү маань намайг залхааж гүйцлээ. Ганцхан танд л найдаж байна. Түүнийг Коля гэдэг. Алив өрөө яриач.

Кол -  Би...

Вар -  Хэлэх гэснээ хэлчих, айх хэрэггүй.

Кол -  Нохойн баас, адгийн шаар, бузрын лам, өмхий новш, баасны ялаа, хөгшин төгзөг, чөтгөр. Уучлаарай, би...

Эм -   Тэр даажигнаж байна, даажигнаад байна. Чиний өмнө гэгээн эцэг байна. Би бүр даварч байх шив. Биднийг уучлаарай, уучлаарай, бид хоёр бурханд итгэдэг. Манай гэр бүлийнхэн бас Коленька ч гэсэн ялгаагүй.. загалмайлуулсан.

Кол -  Эрхтнийг маань хөх.

Эм -   Амаа хамхи. Амаа хамхи бузар жаал, дуугүй бай. Биднийг уучлаарай, миний хүүд хар хэл ам хүрчихэж. Юу гэхээр манай хаалганд хүртэл зүү зоож байсан. Бас хөл арчигчийн доор бурханы хөрөг хийж байсан. Бурхан минь биднийг өршөөж хайрла. Гэгээн эцэг минь, түүнийг загнаач, чөтгөрийг хөөгөөч, ямар нэг юм хий л дээ. Гуйя...

Вар -  Битгий уйл, битгий уйлаад бай.

Эм -   Та яагаад надтай ингэж харьцаад байна?

Вар -  Яах гэж түүн рүү хашхиачад байгаа юм, тэр Туреттагийн синдромтой болчихож, мэдээгүй юмуу?

Эм -   Тэр эрүүл, хүү эрүүл.

Вар -  Чи өвчтэй, Коля. Айх хэрэггүй энэ бол өвчин, хүн өвддөг юм. Яг л хамрын ханиад тусдаг шиг. Ханиаднаас бид айдаггүй харин эмчилдэг.

Эм -   Тэр өвдөөгүй харин чөтгөрт эзэмдүүлсэн.

Вар -  Айгаад байвал явж үз.

Эм -   Гэгээн эцэг минь.. эдгээж хайрла.

Вар -  Би Есүс Христос шиг биш, эдгээж чадахгүй. Явцгаая. Харин чи битгий хашхичаад бай, хашхирсанаар зөвхөн байдал хүндрүүлээд байна. Бас над дээр чи ирэх биш зөвхөн Коля ирэх ёстой байж. Түүнд сайн сэтгэл зүйч хэрэгтэй.   

Эм -   Мөн дөө, ядуу бидэнд үү. Бас таны тайлбар чинь үнэн алдартанд тохирохгүй байна.

                                                  ххх    

Маш -   Елизавета танай тэнд байгаа юу?

Эм -   Чимээгүй, тэр залбирч байгаа.

Маш -   Елизавета гэгээн эх минь, Пантелеймона үхэж байна эм өгөөч.

Ели -  Ирээд 3 хонож байж зөв ярьж сураагүй.

Маш -   Үнэхээр бие нь муу байна.

Ели -  Чи яах гэж ирсэн юм? Ерөөл авах гэж үү?

Маш -   За ойлголоо, дахиад нэг удаа. Елизавета гэгээн эх минь, танаас гуйя Пантелеймонад эм өгч туслана уу, тэгэхгүй бол үхэх нь байна.

Ели -  Егумения.

Маш -   Юу?

Ели -  Би гэгээн эх биш егумения.

Маш -   Егумения Елизавета та намайг ерөөгөөч...

Ели -  Юу хэрэгтэй вэ охин минь?

Маш -   Егумения Елизавета, Пантелеймонад эм өгч ерөөгөөч, тэгэхгүй бол тэр яг одоо үхэж далд орох нь. Надад тариур өгөөч, би өөрөө тариа хийж чадна. Надад тариур өгөөч би...

Эм -   Бурхан минь өршөө... Биднийг хараал хэлэхэд дарь эх уйлдаг. Харин хөл доорхи газар шатдаг.

Маш -   Танай энд маш сайхан байна, би таныг маш их хүндэлдэг. Та намайг яваасай гэж хүсч байгаа байх, гэхдээ надад энд үлдээд тантай хамт бурханыг эрж хайх бүрэн эрх бий.

Ели -  Бид энд чамд туслахын тулд байна.

Маш -   Тэгвэл хамтдаа Пантелеймонад туслая. Ядаж анальгин өгөөч.      

Ели -  Шүүгэнд байгаа.

Эм -   Ерөөлгүй юу ч авч болохгүй, сүмд ирэхээс өмнө чи ямар ажил хийж байсан?

Мар - Энэ ямар хамаатай юм? Эмнэлэгт эмээдээ тусладаг байсан.

Ели -  Хэрвээ би танай эмнэлэгт очоод янз бүрийн жор бичээд байсан бол яах уу? Чи яагаад энд өөрийнхөө зоргоор авирлаад байна? Намайг хүн чанаргүй гэж бодов уу?

Эм -   Бид олон жил болсон, түүний гэдэс үргэлж өвддөг.

Ели -  Үнэндээ тэр ажил хийхийг хүсэхгүй байгаа юм. Гэтэл гэгээн Мария ирээд бүгдийг хийхээр болж.   

Маш -   Дэмий ирээгүй ч юм билүү.

Ели -  Дуугүй бай. Чи Гэгээн Марияг Магдалены Мариягаас ялгаж чадах уу? Пөөх, Мария хоёр байж. Яв, бидэнд зааж гэнэ. Яв.

Маш -   Би ойлгохгүй байж болно. Гэхдээ тэр жүжиглэсэн ч гэлээ харамлаад яахав.

                                                  ххх

Вар -  Тэр модыг харав уу? Мөчир нь хугархай ч гэлээ гомдоллоогүй. Амьд бас ногооноороо байна. Мөчрийг нь хугалж болно эсвэл тогтоож болно. Май.

Эм -   Мод тань руу хараал урсгаагүй. Тэр суралцах ёстой, ойлгож байна уу. Сургуулиасаа хөөгдөх гээд байна.

Вар -  Хэрвээ модыг сугалж авбал тэр амьд үлдэхийн төлөө тачигнаж, тэмцэх болно.

Эм -   Та чинь яаж байна аа? Энэ өөрөө өвчтэй юм байна, Костик эндээс явцгаая. Тэнэг амьтан юугаа инээгээв?

Вар -  Та эрүүл, хэн нэгэн илүү гарвал таагүй байна уу?

Эм -   Бурханаас эмээгээч, тэнэг минь.

Вар -  Зогс, Христос хугархай мөчрийг дахин хугалахгүй. Бас унасан нэгнийг дэвслэхгүй. Чи Колькагаа илүү ихээр хайрласан бол ийм өвчтэй болохгүй байсан ч юм билүү. Чи царайлаг, эрүүл хүнийг хайрлаж түүнээс ангижрахыг хүсч байна. Чи түүний ямар их зовж байгааг харахгүй байгаа.

                                                  ххх

Эр -    Бид ирчихлээ.

Эр2 -  Энд үү?     

Эр -    Тийм ээ. Огт өөрөөр ажилладаг ч юм билүү, бид яаж мэдэхэв... Юрка дүү минь чи байсан юмуу. Бид чамайг амарч байна гэж бодсон.

Юра - Би, би залирч байсан юм.

Эр -    Ичихгүй худлаа яриад, муу жаал.

Эр2 -  Ялагч Георгий минь чөтгөр чамайг дийлчихсэн үү?

Эр -    Юра, Юра, Юра, Юра аав чинь чамайг яах бол?

Юра - Битгий хэлээрэй. Битгий хэлээрэй, аавд хэлж болохгүй шүү, гуйя.    

Эр -    Нүглээ наминчлахдаа бүгдийг яриарай. Энийг яах болж байна Юра?

Эр2 -  Юрка ичих хэрэггүй, зүгээр. Бид чамд шинэ амьдралыг харуулна.

                                                  ххх

Маш -   Гэгэнэ эцэг минь уучлаарай, би өнөөдөр нүгэл хийсэн эсэхээ мэдэхгүй байна. Гэхдээ үйлдсэн байхаа.

Эр -    За, мацаг зөрчсөн үү?

Маш -   Үгүй.

Эр -    Залбирал алгассан уу?

Маш -   Үгүй.

Эр -    Итгэлээ алдсан уу?

Маш -   Үгүй. Итгээгүй учраас тэр.

Эр -    Чамайг хэн гэдэг вэ?

Маш -   Мария.

Эр -    Мария. Бидний эцэг Есүс Христос өөрийнхөө хайр нигүүлсэлээр дахин нэг Мариягийн үйлдсэн нүгдийг уучлаач. Эцэг, хүү, ариун сүнсний нэрээр, амен. Ариун номны загалмайг үнс.

Ели -  Юу ярив?

Маш -   Та намайг загнана.

Ели -  Гэгээн эхдээ хэлэхээс айдаг зүйл байдаг юмуу?

Маш -   Аан гээч, би өөрийнхөө ээжид ч...

Ели -  Маша чи чөтгөрүүдийг баясгасаар залхаагүй байна уу?

Маш -   Гэгээн эх Елизавета уучлаарай, надад хэлэх юм алга. Та надад бүгдийг хэлчихсэн.

Ели -  Эндээс яв.

                                                  ххх

Вар -  бурхан минь түүнд ээжийнхээ хүч чадлыг алдахыг битгий зөвшөөрөөч. Тамын галыг давж гарах хүчийг өгөөч. Бурхан минь түүний нүгэлт эцгийг өршөө. Бүгдийг хүлээж авах хүч хайрла.

Юра - Бурхан минь том нүгэл үйлдсэнийг минь өршөө. Би сүмд орох эрхгүй, намайг уучлаарай.

Вар -  Бурхан минь түүнд хэлэх зүйл байхгүй байгааг уучлаарай. Эцэг, хүү, ариун сүнсний нэрийн өмнөөс. Уучлаарай.

Юра - Би аавдаа хэлж чадахгүй. Бурхан минь гуйж байна, намайг уучил. Надад туслаач.

                                                  ххх

Эм -   Гэгээн эх сайн хүн, бидний өмнөөс үхэхэд ч бэлэн.

Маш -   Тийм ээ бэлэн, гэхдээ түүний төлөвлөгөөгөөр чи түрүүлж үхнэ.

Эм -   Маша, чи ойлгохгүй байна, түүнийг томилоход Варсонофий дэмжсэн юм. Харин тэр...

Маш -   Ойлгомжтой.

Эм -   Тэр ер бусын хүн. Маша, би өдөр болгон түүнтэй уулзах юмсан гэж мөрөөддөг. Би түүнд бурхан итгэдэг шигээ итгэдэг. Хэзээч муу юм зөвлөхгүй.

Маш -   Тэр эгчийг сонгожээ?

Эм -   Маша, ямарч ялгаагүй. Тэд бие биедээ итгэдэг. Би энд бурханыг хайж ирсэн. Үнэндээ би дуу дуулж байхдаа сэтгэлдээ маш их хайрыг мэдэрдэг. Бүгдийг даваад гарах юм шиг санагддаг.. Ойлгож байна уу?

Маш -   Сайн ойлгосонгүй.

                                                  ххх      

Эм -   Маша, маша яагаад унтаагүй юм?

Маш -   Гэдэс өвдөөд.

Эм -   Явж залбир. Маша зогс.. Гарт чинь юу байна? Надад харуул гэж байна шүү.

Маш -   Хөөе болгоомжтой хагаллаа ш дээ.

Эм -   Хулгайлсан уу? Эгч дээр очье.

Маш -   Гараа ав, яагаад байгаа юм бэ. Намайг тавь, сонсооч Пантелемона үхэж байна. ганцхан тариа хийхэд муу юм юу байна, бурхан минь.

Эм -   Эгч минь, өнөөдөр ийм зүйл боллоо. Хар даа.

Ели -  Өнөөдөр надад сонин биш. Ер нь тэр биеэ яаж авч явсан, ферм дээр юу ярьсан?

Эм -   Бурханыг доромжлоод. Залбирлыг шоолдог, одоо ч гэсэн инээсээр л.

Эм2 - Тэр бас итгэлийг доромжилсон. Пантелеймонаг хамгаалдаг, тэд найзууд болсон.

Маш -   Юу?

Ели -  Найзууд гэнээ, найзалсан юм биз дээ?

Эм -   Гэлэнмаа нар найзлах нь сүмд эр авчирсанаас ялгаагүй.    

Ели -  Чи энд ганцхан найзтай, тэр нь эзэн бурхан.

Маш -   Энд юу болоод байгааг огт ойлгохгүй байна.

Ели -  Ойлгохгүй байна гэнээ. Бидэнд яах ёстойг заана гэнээ. Хулгай хийхэрэ наашаа ирсэн үү?

Эм -   Хулгай бол амшигтай нүгэл.

Маш -   Намайг тавьчих би явж унтлаа. Эгч минь уучлаарай. Миний буруу.

Ели -  Үүнийг маргааш хоолон дээр ярилцана. Одоо эндээс яв.

Маш -   Намайг тавь гэж байна. Явж унтахаас.

Эм -   Чи яачихав аа, яагаад ингэтлээ сандарчихав? За одоо тайвшир.

                                                  ххх 

Маш -   Уучлаарай, би чадсангүй, баригдчихсан. Энд яах ёстойг би ерөөсөө ойлгохгүй байна. Хов зөөгч яваад байх шиг. Яагаад зүгээр эм авч болдоггүй юм бэ, Пантелеймона? Чи яасан бэ? Чи намагй сонсож байна уу, бурхан минь. Бурхан минь, чи намайг сонсож байна уу, Пантейлемона?

Эм -   Маша, гүйцээ.

Маш -   юу гүйцээ гэж, чи 30 нас ч хүрээгүй. Би түргэн дуудлаа.

Эм -   Миний бие муу байна.

Маш -   Загалмай хүч чадал өгнө гэдэг билүү. За алив... Байна уу, түргэн тусламж мөн үү? Эмэгтэйчүүдийн сүмийн хаалган дээр ирээрэй.

Кол -  Тэр сүмд байна, байршлыг нь одоо явуулъя. Хараал идсэн өлөгчин.

Эр -    Сайн уу Юра.

Юра - Би нэг юм асуух гээд, та аавд хэлэхгүй байж болох уу?

Эр -    За?

Юра - Та энд удаж байгаа, магадгүй та миний ээжийг мэдэх үү?

Эр -    Үгүй ээ мэдэхгүй, аав чинь санваартан.

Юра - Тэгээд юу гэж? Би төрсөн ш дээ.

Эр -    Тэр ч тийм л дээ.. Аав чинь юу гэж байна?

Юра - Анй? 

                                           Төгсөв.

 

                                   

 

  

 

 

 

 

 

 

  

 

  

 

 

 

 

 

 

  

                                                 

 

 

  

 

 

 

  

 

 

          

                                          

 

 

 

 

 

                                                

 

 

          

 

                                            

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        

 

Back to episodes Go home