Метраж : 36 минут
Дүрүүдэд :
Юра - эр, 16 настай
Вар - Варсонофий эр, 45 настай
Маш - Маша эм, 30 настай
Анг - Ангелина эм, 30 настай
Кол - Коля эр, 50 настай
Сер - Сергей эр, 40 настай
Харилцааны зарчим :
Юра – Вар
Маш – Анг
Маш – Кол
Маш - Сер
Кол – Сер
ххх
Эр - Варсонофий гэгээн эцэг минь одоо яах вэ?
Вар - Эхний ээлжинд хүсэл тачаалаа дараад түүнийг өргө.
Эр - Яаж түүнд хүрэх вэ?
Вар - Гараараа... Охин минь чи хаанаас гараад ирэв ээ? Би энд байна...
Маш - Би үхчисэн юмуу хаашаа юм?
Вар - Энэ бол эрчүүдийн сүм. Энд санваартнууд байдаг.
Маш - Янзтай.
Вар - Цай өгье, дулаацуулъя. Би чамайг буудал руу хүргэж өгнө.
Маш - Болохгүй ээ.
Вар - Баримт бичиг, мөнгө байгаа юу?
Маш - Мөнгө мөнх биш, бурхан минь...
Эр - Тэр халуурч байна, түргэн дуудах хэрэгтэй. Аваад яваг.
Маш - Үгүй ээ, болохгүй. Түргэн аваад явчихна би эндээ үлдэх ёстой.
Вар - Тайвшир, тайвшир, тайвшир, чимээгүй. Хэн ч чамайг хаашаа ч хөөхгүй.
Эр - Тэгж болохгүй, эмгэтэй хүн эрчүүдийн сүмд үлдэх ёсгүй.
Эр2 - Ганц шөнө үлдээхийн тулд хамбын зөвшөөрөл хэрэгтэй. Варфоломей зохицуулах ёстой.
Вар - Зохицуулах юмгүй, Юра, халуун ус аваад ир.
Эр - Бас эмийн сангаа мартав.
Вар - Охин минь чамайг хэн гэдэг вэ?
Маш - Мария, таны танил дарь эх Мария Магдалена.
Эр - Тэнэг хүүхэн, дуугүй байхгүй.
Вар - Чамд халуун ус, саван авч ирлээ. Биеэ угааж янзал.
Маш - Санваартнуудтай унтах миний мөрөөдөл.
Вар - Энд нь хонуулъя.
Эр - Тэр боломжгүй.
Эр2 - Тийм ээ, нүгэл болно.
Эр3 - Вавилоны завхайрагч.
Эр4 - Өвчтэй хүүхэн.
Эр5 - Төөрчихсөн эмэгтэй байхаа.
Эр - Маргалдахаа больцгоо. Шийдвэр гаргасан, явцгаая.
Вар - Эмэгтэйчүүдээс айх хэрэггүй, цэцэг мэт хүлээж ав.
ххх
Эр - Эмгэтэй хүнийг хүсэмжилсэн харцаар харсан хэн ч болов зүрх сэтгэлдээ түүнтэй нүгэл үйлдсэн гэсэн үг. Нүгэлт хүслээс айх хэрэггүй. Хүнд нөхцөлд орвол бурхан чамд туслана, тийм үү. Чөтгөрийн хүслээ дарахад туслана. Гэвч давж гарахад үнэхээр хүнд хүсэл тачаал байдаг.
Эр2 - Ингэж ярьдаг хүний амыг таглах хэрэгтэй.
Эр - Гэгээн Антоний 1-р бүлгийг санаж байна уу?
Юра - Тийм ээ.
Эр - Тийм үү?
Юра - Тийм ээ.
Эр - Зөвхай эмийн тухай. Нэг удаа санваартан дээр бороотой үдэш завхай эм гүйж ирдэг. Намайг дулаацуулаач гэхэд ийшээ хэвт гэдэг.
Юра - Эмэгтэй ч хэвтээд өгдөг. Тэгээд санваартныг уруу татаад, уруу татаад байлаа. Шөнөжингөө чөтгөр түүнийг сорьж хоножээ. Гэтэл санваартан өөрийгөө нүгэлтэн болгохгүйн тулд сүх аваад өөрийнхөө хурууг цавчжээ.
Эр2 - 21 дэх нь.
Эр - Тийм учраас Антонийг гэгээнтнүүдийн тоонд оруулсан юм. Харин тэр эмэгтэй сүмд сууж бурханд итгэсэн.
Эр - Ингэхэд танай багш хэдэн хуруутай вэ, шалгаж үзсэн үү? Чи өөрөө тэр хүүхнийг аргалж чадах уу, үгүй юу?
Юра - 10 удаа.
Эр - Эрүүл мэндэд хэрэгтэй гээд ганц удаа гуйгаад үзээч.
Юра - Больж үз.
Эр - Тэр дажгүй хүүхэн байна лээ.
ххх
Маш - Санваартан байна, жинхэнэ.
Вар - Таныг эдгэмэгц бид хамтдаа явна.
Маш - Хаашаа? Өршөөгөөрэй таныг хэн гэдэг вэ?
Вар - Варсонуфий.
Маш - Нээрэн үү? Эцэг Варсонуфий би явж болохгүй, энд байх ёстой.
Вар - Энэ бол эрчүүдийн сүм.
Маш - Супер.
Эр - Мария, биднийг ойлгоорой чамайг энд байлгаж болохгүй. Хуулийн дагуу.
Маш - Юун хууль вэ, эцэг минь?
Эр - Бурханы хуулиар.
Маш - Хүсвэл болно.
Эр2 - Наад амаа мэдэж ярь.
Эр - Бидний сорил энэ мөн.
Вар - Чи эрүүл байжээ.
Маш - Хөөе, та нар хаачих нь вэ? Хөөе яасан бэ, гомдчихсон юмуу? Хүлээгээрэй Варсонуфрий, хэн гэлээ? Би зүгээр л тоглосон юмаа. Намайг эндээс битгий хөө л дөө, гуйя.
Эр3 - Эмнэлэгт хүргэж өгнө.
Маш - Та нар буруугаар ойлгочихож. Товчхондоо би нөгөө, бурхан дээр очно. Энэ бол миний аврал гэдгийг ойлгосон учраас та нартай хамт баймаар байна. Надад ямарч ажил даалгаж болно, би хоол хийж, гэр цэвэрлэнэ. Та нарын дүү болъе. Хамтдаа цэцгээр титэм хийцгээе. Би тустай байж чадна. Гэлэнмаа ч байж чадна. Би бүх залбирлуудыг цээжилнэ. Та нар надад дасаад надгүйгээр амьдарч чадахгүй болно. Би яг ах нартаа ноосон цамц нэхэж өгсөн Цасан цагаан шиг байх болно.
Вар - Эльза халгайгаар цамц нэхсэн. Одоо унтаж амар.
ххх
Эр - Аан гээч, за яасан тэр ямаршуухан байна?
Юра - Дажгүй ээ.
Эр2 - Бишээ, өөр утгаар, чи ойлгосон биз дээ?
Юра - Үгүй ээ, би ойлгоогүй.
Эр - За за бүү санаа зов гэж дамжуулаарай, бид орой хүргээд өгчихнө.
Юра - Хөөе...
Эр - Гуалин шиг зөөчихье.
ххх
Вар - Ямар учиртайг нь ярьж өгөх үү? Нүгэлт хүн дахин нүгэл үйлдэхээр явахынхаа өмнө бурханы өмнө очиж залбирдаг.
Маш - Яг загалмайлсан эцэг шиг үү?
Вар - Тийм ээ, бүгдийг нь уучилсан гэж боддог боловч нэг өдөр нялх хүүхдийн шарх нь задарч цус урсаж байгааг анзаардаг. Тэр айгаад энэ юу вэ гэж асуухад дарь эх хариуд нь, энэ чиний гэм нүгдийн төлөө өдөр болгон Христийг цовдолж байгаа юм гэдэг.
Маш - Танай энд гоё юмаа.
Вар - Чамайг загалмайлсан уу?
Маш - Үнэндээ санахгүй байна гэхдээ эмээ загалмайлсан байхаа.
Вар - Харин бурханд итгэдэг үү?
Маш - Тийм ээ.
Вар - Ямар бурханд?
Маш - Танайд.
Вар - Ойлгомжтой.
Маш - Шаардлагтай бол загалмайлж чадна шүү.
Вар - Бурханы тухай бодож байсан уу? Ямар нэг юм гуйдаг ч юмуу.
Маш - Үнэндээ одоо надад зөвхөн бурхан тусалж чадахаар байдалд орсон. Тийм учраас бодох болсон. Тийм ээ... Таныг хүсвэл би өөрийнхөө тухай бүгдийг ярьж өгөх үү?
Вар - Нүглээ наминчил. За алив, өнөөдөр пүрэв гариг сүнс болгон ариусахыг хүсч байгаа.
Маш - Нэг тийшээ орох хэрэгтэй бишүү?
Вар - Хэрэггүй ээ, ярь.
Маш - Юу ярих гэж?
Вар - Ямар нүгэл хийснээ ярь.
Маш - Таныхаар бол бүгдийг хийсэн. Хүн л алаагүй болохоос.
Вар - Маш сайн байна, 10-аас нэг оноо.
Маш - Үнэндээ одоо бүгд тэгж амьдарч байгаа. Амьдрахын тулд, амьдрахын төлөө тэмцэлдэж байна.
Вар - Ямар нэг залбирал мэдэх үү?
Маш - Эцэг минь.
Вар - Унш.
Маш - Тэнгэрт байгаа эцэг минь, энэ өдөр бидний, энэ өдөр бидний, за одоохон. Тэнгэрт байгаа бидний эцэг минь, таны нэр ариунаар дуурсагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Амен. Эмээ зааж өгсөн юм. Одоо хөөхгүй биз дээ?
Вар - Чи энд байж болохгүй бас бараг эрүүл болчихсон байна. Москва руу яв.
Маш - Та ч гэсэн эрүүл байна.
Вар - Маша...
ххх
Юра - Аав аа, би танд худлаа ярьчихсан. Би яг нөгөө хүү шиг бодолд автаад байна. би яаж ч чадахгүй байна, аав аа. Надад туслаач.
Вар - Би мэдэж байна. Чи ямарч буруугүй. Удахгүй тэр өдөөгчийг сүмээс явуулна тэгээд бүх зүйл хэвийн болно. Алив унтаарай... Хонгор минь, би 15 жил эхнэр авахгүй андгатай явж байна. Чамаас болж зөрчинө гэж үү?
Маш - Яасан, таалагдахгүй байна уу?
Вар - Таалагдсан. Би ер нь хүмүүсд хайртай. Нүцгэн биеэ далдал.
Маш - Намайг уучлаарай.
Вар - Бурхан уучилна. Өглөөний 6 цагт сэрээнэ, тэгээд явцгаая.
Маш - Уучлаарай.
ххх
Маш - Хаалга онгойлгож өгч болсонгүй юу?... Тэр хэлгүй юмуу?
Вар - Зүгээр л дэмий чалчдаггүй юм, тийм үү Георгий?
Маш - Морьтон Георгий шиг үү?
Юра - Жинхэнэ нэр Юра.
Маш - Жинхэнэ гэнээ, чи ядаж интернет гэж мэдэх үү?
Юра - Би интернетэд ордоггүй.
Маш - Намайг гудамжны биеэ үнэлэгч шиг хаясан. Буудлын дэргэд, алдагдсан сүнсийг хөнөөсөн. Зөвхөн үүнийх нь төлөө шатаачих юмсан. Ялангуяа чи ойлго, учир нь аав чинь хаягдсан Мария намайг эр хүн шиг хамгаалаагүй. Варсанофий гэгээн эцэг минь гуйж байна.
Вар - Больцгоо.
Эр - Цаашаа бол хөгшин минь, алчихна шүү.
Эр2 - Тэд мөнгө авчихлаа.
Вар - Алив больцгоо. Дөрвүүлээ нэг хүн рүү...
Бичиг Баярын мэнд, миний хүү ямаршуухан байна?
Эр2 - Гэгээн эцэг үзүүлж өглөө.
Вар - Эхлээд анхааруулсан шүү.
Эр2 - Сайн байна.
Вар - Мурий хашаагаа янзлаарай.
Эр2 - Өдөржингөө ажиллаж байгаа ш дээ.
Вар - Шөнө янзал... Штирлиц босоорой немцүүд яваад өгсөн. За яахав, санваартан болмооргүй байвал эмэгтэйчүүдийн сүмд хүргэж өгье... Энд хэсэг зуур амьдраарай.
Маш - Өнөөдөр та Санта-Клаус шиг сайхан зантай байх чинь. Охиныг хаяхгүй юу?
Вар - Хурдан яваарай.
Маш - Ойлголоо, муухай ааштай Санта.
ххх
Вар - Елизавета гэгээн эх минь сайн байна уу, бурхан ивээг.
Ели - Сайн байна уу гэгэн эцэг Варсонофий, бурхан ивээг.
Вар - Явцгаая. Тэр энд 7 хоног амьдарч байг.
Ели - Тэр боломжгүй.
Маш - Тэр боломжгүй, бүх зүйл боломжгүй...
Вар - Тэрнийг сонсох хэрэггүй, засрахыг хүсэхгүй бол өөрөө яваад өгнө. Асуудал гарахгүй.
Ели - Тэр ингэхэд хэн юм бэ? Бидэнд тэр огт хэрэггүй, хэн гэдэг нь ойлгомжтой.
Вар - Ингэх хэрэгтэй юм, хүлээгээд авчих.
Ели - Үгүй.
Вар - Чамаас гуйж байна.
Ели - Георгий, ажилтнуудад бидэнд ус зөөж өг гэж хэл. Манай дуганы шахуурга гацчихсан, будаг нь халцарсан, хурдан ирээд янзал гээрэй.
Маш - Ингэхэд надад загалмай байгаа.
Эм - Чи ариун ном уншсан уу? Загайлмайтан минь.
Маш - Түргэн уншлагаар би онц авсан, уншчихна.
Ели - Патриека ажилдаа ор.
Маш - Патриека, Елизавета, Георгий янзтай. Уучлаарай, бурхан минь уучлаарай.
ххх
Эм - Чи ажилтан болно.
Маш - Ажилтан гэнээ? Дуртайя болъе.
Эм - Ойлгосон царай гаргах хэрэггүй. Энд гэлэнмаа, дагалдагчид бас ажилчид гэж байдаг. харин бурханд хүрэх зам гэж юу болохыг ойлгоогүй нь ажилчид болдог.
Эм2 - Ойлголоо.
Эм - Хичээгээрэй.
Маш - Дараа нь дэвших үү?
Эм - Гэлэнмаа нартай хамт үхтэлээ ажиллана.
Маш - Янзтай, би найзтай болно.
Эм - Тоглосоор л байна уу? Дуугүй сонс, даруу, томоотой зан хамгийн гол нь. Өнөөдөр бидний бурхан эцэг Есүсү Христийг цовдолсон өдөр. Ариун баасан гариг. Зөвхөн талх ба ус.
Маш - Залуус дээр илүү хөгжилтэй байж. Бялуу хийнэ, өглөөнөөс орой болтол дарс ууцгаана. Тоглосон юмаа, сүүлийн удаа.
Эм - Охин минь чи хаана ирсэнээ сайн ойлгоогүй бололтой. Тамхи татвал хөөгдөнө, хараал хэлж архи уувал хөөгдөнө, ядах юмгүй.
Маш - За ойлголоо.
Эм - Өглөө 5,30 босно. Таалагдахгүй байвал хаалга тэнд байгаа. Гэгээн эхэд таалагдахгүй бол Александрина руу үнээ рүү явна. Ганц хоног тэнд ажиллахад нуруугаа тэнийлгэж чадахгүй болно. Тэгэхээр чамд хэрэгтэй юу үгүй юу, сайн бодоорой.
Маш - Маш хэрэгтэй... Христос дахин төрлөө охидуудаа. Яанаа...
ххх
Юра - Та яагаад тэрнийг явна гэж бодсон юм? Манай ажилтнууд явахгүй амьдраад л байдаг.
Вар - Тэд өөр.
Юра - Тэд хамаагүй муу хүмүүс. Та зарим нь шоронд сууж байсан гэсэн.
Вар - Тэдний нэг нь героин хэрэглэдэг байсан. Хамгийн хүчтэй хар тамхи. Тэр өдөр болгон зовдог байсан ч эргээд ирсэн. Сайн залуу бурханыг сонгосон. Бараг л гэгээрсэн.
Юра - Гэгээрсэн гэнэ шүү, гэгээрсэн гэвэл тэр дарь эх болно.
Вар - Айдас нь гарчихвал уруу таталтанд автаад оргочихно.
Юра - Оргож яах юм, энд хамгийн сайхан байна.
Вар - Бүх хүн чам шиг бишээ. Чи өөрийнхөө замыг сонгосон тэд төөрчихсөн яваа, гүйцээ. Замаа олох хэрэгтэй.
Юра - Аав аа, би нөгөө ээжийн тухай асуух гээд...
Вар - Өнөөдөр чалчиж ханалаа. Би бас сүсэгтнүүдтэй ярилцах ёстой.
ххх
Эр - Сайн байна уу гэгээн эцэг Варфоломей. Би нөгөө юу, өөр өөрөөсөө айгаад байна. Аймшигт нүгэлтэн. Эхнэрээ алчих уу?
Вар - Алчих.
Эр - Та юу ярьна вэ? Надад гэмт бодол байхгүй, гэтэл өглөө босоод ганц л үг дуугарах юм бол алчихмаар санагдаад байх юм. Эсвэл өөрөө амиа хорлоно. Алчихмаар байна.
Вар - Тэр яасан юм?
Эр - Гутаадаг. Намайг бүгдийг буруу хийлээ гэдэг, юу хийснийг ч хараагүй байж.
Вар - Өмнө нь харж байсан уу?
Эр - Харж байсан. Би хэвээрээ үлдсэн харин тэр өөр хүнтэй болсон байх. Гол нь бусдын дэргэд шүү. Найзындаа зочилж очсон чинь тэр муу өлөгчин намайг буруу гараараа хутга авлаа гэж загнасан. Намайг тэнэг гэдэг, гэтэл би тэнэг хүн биш. Би өөдөөс нь хэлдэг боловч буруу зүйл хэлсэнээ ойлгодог. Яг л цэцэрлэгийн хүүхэд шиг, өөрийгөө тэнэг юм шиг шоолдог болсон.
Вар - Тэгээд чи.. ойлгосон гэж бодоо юу?
Эр - Би шийдсэн. Үүнийг худалдаж авсан.
Вар - Энд буун дуу гаргаад үзээрэй.
Эр - Үгүй ээ, би тэрнээс болж шоронд суухгүй. Үнэндээ зүгээр байр суурийг нь мэдрүүлэхээр айлгана. Ширээний ард намайг загнаж болохгүй. Харин айхгүй бол би... Ганцхан удаа ингээд...
Вар - Эмэгтэй хүнийг зодож болохгүй.
Эр - Би бодохдоо чи надад яах ёстойг хэлж өгнө гэж бодсон. Манай христийн ёсоор хэлчихээч. Гэр бүлийн тэргүүн хэн бэ?
Вар - Чамайг бас адислаж өгөх үү?
Эр - Чи юу мэдэх юм бэ? Чи хамгийн сүүлд хэзээ хүүхэнтэй унтаж үзсэн? Чи ямар байдгийг ч мэдэхгүй. Хичээгээд л байхад тэрний хувьд хэн ч биш болчихно.
ххх
Охин - Ээж ээ...
Эм - Миний охин...
Охин - Ээж ээ... Гоё юмаа.
Эм - Таалагдаж байна уу?
Хүү - Аав аа...
Эм - Хараач хөөе...
Вар - Энийг сүм захиалсан юм, би зурж сурна, азтай хүн.
Эм - Тийм ээ, энийг хуулбарлаж болох байх.
Вар - Тавьчих.
Эм - Хөөе яачихав аа, чи чинь сүстэгтэй болчихсон юмуу?
Вар - Яагаад?
Эм - Яагаад гэвэл үү, бурхан гэж байхгүй.
Эм - Ингэхэд ээж ээ, би юу зурсанаа харуулах уу?
Эм - За тэг, би харъя.
Охин2 - Энэ байна, та хэлэхдээ ингэвэл хүүхдийн үлгэр сайн зарагддаг гэсэн, хар даа.
Эм - Маш гоё болжээ. Гэр бүлээ тэжээж байна.
Эм2 - Влада, уулзаагүй олон жил болжээ.
Эм - Тийм ээ.
Эм2 - Би ажлаа хийж байгаа, сав зөөсөөр байгаад ядарч байна. Ямар сонин хүмүүс вэ.
Вар - Усны дэргэд үнэхэрэ хэцүү байдаг.
Эм - Та хүссэнээрээ ашиглаж болно.
Эм2 - За Москвад ямар байна? Дараа нь ярьж өгөөрэй, явцгаая.
Эм - Хүмүүсд туслаад л...
Вар - Яасан бэ? Зүгээр л тусалсан юм.
Эм - Бусдын мөнгөөр гадны хүнд туслах сайхан уу?
Вар - Оля...
Эм - Лиза явцгаая.
Вар - Чи чинь юу ярьна вэ. Би ажил хийдэг ш дээ, бас энэ Алиса хамгийн их ажиллаж байна... Явах болчихлоо...
Эм - Хагас цаг, хагас цаг хүлээж бай.
Вар - Яагаад энд тамхи татаад байна аа?
Эм - Уучлаарай, би догдлоод байна. Товчхондоо ийм байна, би 1 дэхь өдөр 7 хоногийн амралтаа авна. Юмаа бэлдээд, бичиг баримтаа цуглуулаарай. Би эхний ээлжинд 2 өрөө байр хөлсөлсөн. Нэг өрөөнд нь тэд нөгөөхөд нь бид хоёр. Төвд биш ч гэлээ дажгүй дүүрэг.
Вар - Байзаарай, юу гэнээ. Москва руу явах гэж үү, эндээс явахгүй ээ.
Эм - За гүйцээ, би явах болчихлоо. Бүгдийг амжуулаарай, за юу.
Вар - Бидэнд тэр Москва чинь хэрэггүй, охин эндээ үлдээд хайрцаг будах ёстой ш дээ.
Эм - Энд амьдрах утгагүй, тэр чинь Москва ойлгов уу? Энд бид хэнд ч хэрэггүй, тэнд ажил хийхэд огт өөр цалин мөнгө авна.
Вар - Юун ажил вэ?
Эм - 1 дэхь өдөр бүгдийг бэлдээрэй, ойлгов уу? Хүүхдүүдэд маш их хайрхтай, үнсье, хүлээж байгаа шүү гэж хэлээрэй. Шийдэхгүй бол хоёулаа сална гэж мэд. За болоо, битгий над руу ийм хачин харцаар хараад бай. Би илүү өөртөө итгэлтэй хүн олчихно шүү. Алив явж бурхандаа залбир.
ххх
Вар - Чи эцсийн найдвараа алдсан ч гэлээ чамайг хайрлаасай гэж хүссээр байна уу?
Эр - Тэгвэл надад яах ёстойг тайлбарлаад өгөөч. Орой дахиад үглэж эхлэхээр нь яах ёстой тодорхой хэлээд өгөөч.
Вар - Дуугүй бай, юу ч хийх хэрэггүй. Асар их хүчийг мэдэрнэ. Тэр бол сул дорой хүн, надад итгэ. Яг л буддын лам шиг дуугүй бай. Харин буудмаар байгаа бол энд буудаж болно.
Эр - Би буудна. Хаашаа буудах вэ?
Вар - Алив ээ.
Эр - Одоохон буудъя. Одоо буудлаа.
Вар - Буудаач.
ххх
Эм - Гэгээн эцгийг явахаас өмнө очъе.
Маш - Тэнд хүмүүс байна.
Эм - Тэгээд юу гэж, явцгаая... Эгч, ээ та зүгээр үү?
Маш - Тийм ээ, зүгээр. Энэ мөч таалагдаж байна... Аан гээч, тэд яагаад яг зомби шиг ярьдаг юм бэ? Ойлгохгүй юм, нэг өдөр сэрээд л сүмд очье гэж шийдсэн юмуу? Үгүй биз дээ?
Эм2 - Тийм бишээ, энд ярих хориотой.
Маш - Яагаад болохгүй гэж, хэн ч мэдэхгүй ш дээ. Аан ууучлаарай, мартчихаж бурхан бүгдийг хардаг.
Эм2 - Зөвхөн бурхан биш, энд хов ярьж болохгүй, харж байна уу.
Маш - Найз нөхөд. Чи яагаа вэ? Юу чинь өвдөөд байна?
Эм2 - Зүгээр болчихно.
Маш - Юу болоо вэ?
Эм2 - Зүгээр болчихноо, хэнд ч битгий хэлээрэй.
Маш - Тоглоод байна уу, эм ууж болно биз дээ?
Эм2 - Энд болдоггүй юмаа. Ёоё.
Маш - Эндээ байж байгаарай, би өвчин намдаагч авч ирье.
Эм2 - Зогс, хэнд ч битгий хэлээрэй, өөрөө зүгээр болчихно. Бурхан минь, миний энэ өвчнийг надаас аваач. Би таны сүмийн зарц байна, таны хүч чадалд итгэн залбирч байна.
Маш - Чи чинь залбиралд итгэдэг юмуу?
Эм2 - Эзэн таны боол намайг энэ өвдөлтөөс ангижруулаач. Таны ариун хүсэл энэ сүмд төгс биелэх болтугай.
Маш - Зүгээр үү?
Эм2 - Явцгаая. Хэнд ч битгий хэлээрэй.
Маш - Аймаар юм.
ххх
Эр - Царайлаг хүүхэн шүү. Тэр эндхийнх биш. 1-2 долоо хоногийн дараа өөрөө хүсэлдээ автаад мөлхөөд ирнэ. Лонх юмаар мөрийцөх үү?
Юра - Ирэхгүй гэж мөрийцъе, лаагаа унагачихав.
Эр - Бас юун ариун мөртүүд вэ.
Юра - Чам шиг нүгэлт юмны үгс. Битгий саад болоод байгаач.
Эр - Нэрэлхэх хэрэггүй, өгзөгнөөс нь базаад өгөхөөр чинийх болно.
Маш - Баярлаад энэ үү?
Эм - Тийм ээ.
Маш - Худлаа ярих нүгэл шүү.
Эм - Сайхан байгаа биз, би үүнийг бүтэн жил хүлээсэн.
Маш - Чи солиотой юмуу, өвдөлтөө тэвчээд байж болохгүй. Өвдөөд удаж байна уу?
Эм2 - Наадах чинь хүнд хэлээгүй удаж байна.
Эм - Маша би зүгээр ээ, чи юу гэлээ, энэ хором сайхан. Ямар сайхан байгага хараач.
ххх
Вар - Бурхан минь түүнийг уруу таталтаас хамгаалаач. Эх шигээ болохыг битгий зөвшөөрөөч. Халуун тамд унахаас хамгаалж өгөөч. Түүнд таныг олох замыг заагаач. Эцэг, хүү, ариун сүнсний нэрээр, эцэг, хүү, ариун сүнсний нэрээр, эцэг, хүү, ариун сүнсний нэрээр...
Эр - Христос дахин амилсан Юра.
Юра - Үнэхээр амилсан.
Эр - Мацаг барилт дуссан, энд байхад зугаатай. Хараал хэлэхгүй, амьдрал ч үзээгүй юу ч байхгүй. Эцэг чамагй хавирганаасаа бүтээсэн юмуу?.. Алив оч оч, дахиж ийм боломж гарахгүй шүү. Алив оч, эцэг энд байхгүй байна, алив ээ. Яваач.
Ели - Христос дахин амилсан.
Зэрэг - Үнэхээр амилсан.
Ели - Христос амилсан.
Зэрэг - Үнэхээр амилсан.
Ели - Христос амилсан.
Зэрэг - Үнэхээр амилсан.
Юра - Тантай түр ярилцаж болох уу?
Ели - Христос амилсан хүү минь.
Юра - Үнэхээр амилсан Лиза эгч ээ. Би юм асуух гээд.
Ели - Тэгээ, асуу.
Юра - Миний ээж хэн бэ?
Ели - Юра, маргааш ярилцъя. Яв.
Төгсөв.
Back to episodes Go home