Paw patrol S2-3

Гөлөгнүүд Жэкийг аварсан нь

 

Зарлагч: Супер нохой Апологийн өөр нэг сонирхолтой адал явдлын цаг!

 

Маршалл: Би Аполод дуртай!

 

Раббл: Тэр бол хамгийн супер нохой!

 

Жэк: Гайхалтай! Чэйс, энд ямар байгааг харцгаая!

 

Чэйс: Гэрэл!

 

Жэк: Догь!

 

Чэйс: Чиний зөв, Жэк. Энэ агуй догь юм, бас том.

 

Жэк: Баруун талаар нь явцгаая. Гайхалтай, тийм үү? Доошоо хэр хол явж чадахыг харцгаая.

 

Чэйс: Болгоомжтой, Жэк. Үнэхээр эгц юм байна.

 

Жэк: Хөөе, санаа зоволтгүй. Би улаан явна.

Миний хөл гацчихлаа.

 

Чэйс: Чэйс даалгавар биелүүлж байна. Уучлаарай Жэк, чи зүгээр үү?

 

Жэк: Тийм ээ, би зүгээр. Гэхдээ миний хөл хаашаа ч хөдлөхгүй байна.

 

Чэйс: Зоригт эргүүлүүдийг дуудах хэрэгтэй. Райдер, байна уу? Байна уу? Райдер?

 

Райдер: Чэйс?

 

Чэйс: Райдер?

 

Райдер: Чэйс, Байна уу?

 

Чэйс: Райдер?

 

Райдер: Чэйс? Чэйс?

 

Жэк: Бид агуйн гүнд байгаа болохоор ажиллахгүй байгаа бололтой.

 

Чэйс: Санаа бүү зов, би агуйн аман дээр очоод Райдер луу залгая. Битгий хөдлөөрэй.

 

Жэк: Залуу минь, би хөдөлдөг бол сайхан л байна.

 

Чэйс: Өө, тийм. Би эргээд ирнэ ээ.

 

Роки: Би очлоо, очлоо шүү!

 

Скай: Эхлээд намайг барь.

 

Роки: Болгоомжтой! Уучлаарай, Райдер. Чамайг арай л хүчтэй барьчихлаа.

 

Райдер: Би баригдчихлаа.

 

Чэйс: Райдер? Байна уу?

 

Райдер: За, би чамайг сонсож байна, Чэйс. Агуйн аялал хэр байна даа?

 

Чэйс: Тийм ч сайн биш! Бидэнд зоригт эргүүлүүд хэрэгтэй байна.

 

Райдер: Юу болсон юм?

 

Чэйс: Бид агуйн нэлээн гүнд нь очсон гэвч Жэк хөлөө гацаачихсан.

 

Райдер: Санаа зоволтгүй ээ, Чэйс! Бяцхан биетэй ч бидэнд чадахгүй зүйл гэж үгүй! Зоригт эргүүлүүд цамхагт цуглаарай!

 

Гөлөгнүүд: Райдер дуудаж байна!

 

Маршалл: Гэхдээ супер гөлөг Аполог яах бол?

 

Раббл: Алив ээ, Аполо.

 

Зарлагч: Аполо өөрийн чадвараараа энэ өдрийг аврах болов уу?

 

Раббл: Харж чадахгүй нь ээ, харахгүй байж чадахгүй нь.

 

Гөлөгнүүд: Алив ээ, залуус аа.

 

Маршалл, Раббл: Очиж байна. Хөөх

 

Зарлагч: Ахиад нэг удаа, Аполо супер чадвараараа өдрийг аварлаа!

 

Раббл: Аполо аварга том аалзнаас ер айсангүй.

 

Маршалл: Тийм ээ, Аполо үнэхээр мундаг! Алив ээ, Раббл. Явцгаая. Чадлаа.

Раббл, чи маскаа тайлахаа мартчихаж.

 

Раббл: Үгүй ээ, тэгээгүй. Би даалгавартай явна! Супер гөлөг бусдад туслана.

 

Маршалл: Байз, Чэйс хаана байна?

 

Райдер: Үнэндээ… тэр биднийг дуудсан.

 

Раббл: Өө, үгүй ээ! Тэр зүгээр үү?

 

Райдер: Тэр зүгээр, харин Жэкд бидний тусламж хэрэгтэй.

 

Раббл: Зоригт эргүүлүүд болон Супер гөлөг Раббл ажиллагаанд бэлэн, Райдер эрхэм ээ!

 

Райдер: Жэк, Чэйс хоёр агуй дотор явж байсан. Жэк хөлөө гацаасан учир бидний тусламж хэрэгтэй байгаа.

Раббл, надад чи хэрэгтэй. Чиний доргиот алх Жэкийн хөлийг чулуунаас гаргахад тус болно.

 

Раббл: Раббл даалгаварт бэлэн.

 

Райдер: Маршалл, чиний рентген дэлгэц Жэкийн хөл гэмтсэн эсэхийг харахад хэрэг болно.

 

Маршалл: Аврах ажиллагаанд бэлэн.

 

Райдер: Зоригт эргүүлүүд замдаа гарлаа!

 

Дуу: Раббл, Маршалл

 

Райдер: За Чэйс, Жэкийг энэ агуйгаас гаргацгаая. Алив найзууд аа, би Жэкийн хөл зүгээр эсэхийг харах хэрэгтэй байна.

 

Чэйс: Хүлээ, Маршалл! Баруун талаар нь яваарай! Маршалл?

 

Раббл: Хөөе, Чэйс? Чи энэ хавьд ямар нэг аалз харсан уу?

 

Чэйс: Үгүй ээ, ямартай ч томыг лав хараагүй. Алив ээ, Чэйс даалгавар биелүүлж байна!

 

Маршалл: Жэк? Жэк? Санаа зоволтгүй, Жэк. Би бараг л очлоо.

 

Чэйс: Жэк ийшээ байгаа. Гэхдээ Маршалл энэ замаар явчихаж.

 

Райдер: За, Раббл. Баруун талаар нь яваад Жэкийг ол. Хөлийг нь гаргаж чадах эсэхийг хараарай.

Чэйс, хоёулаа Маршалл дээр очсон нь дээр.

 

Жэк: Раббл, би энд байна.

 

Раббл: Тэсээрэй,  Жэк. Би чамайг суллана. Яана аа! Сайн уу, аалз минь. Сайхан аалз.

 

Жэк: Бүх зүйл зүгээр үү, Раббл?

 

Раббл: Тийм ээ, зүгээр л том, аймаар аалз байна. Раббл үүнээс жаахан айгаад байна, гэхдээ супер Рабблын хувьд, энэ зүгээр л хөөрхөн, жижигхэн аалз.

Өршөөгөөрэй, аалз минь…. Тийм ээ.

 

Жэк: Тийм ээ. Сайн байлаа, Раббл.

 

Раббл: Супер Раббл, супер аврах ажиллагаанд бэлэн.

 

Жэк: Ойлголоо, супер Раббл.

 

Раббл: Доргиот алх!

 

Жэк: Чи чадлаа, би чөлөөтэй болоо. Ёоё. Өвдөж байна!

 

Раббл: Бидэнд Маршалл хэрэгтэй. Маршалл, байна уу?

 

Маршалл: Ээжээ! Юу байсан бэ? Өө, миний тэмдэг байна. Хмм… одоо аль замаар явах уу? Жэк! Би буруу замаар явчихсан бол яана? Би энэ агуйд төөрчихвөл яана?

 

Райдер: Маршалл!

 

Маршалл: Райдер!

 

Чэйс: Чи айгаагүй биз дээ?

 

Маршалл: Харанхуй агуйд байх тийм ч аймаар биш… та нар байгаа цагт.

 

Райдер: Алив ээ, залуусаа! Жэкэд бидний тусламж хэрэгтэй.

 

Раббл: Зоригт эргүүлүүд ирж байна!

 

Маршалл: Аврахад ажиллагаанд… Би зүгээр ээ.

 

Райдер: Маршалл, рентген дэлгэцээ ашиглаад Жэкийн хөлийг хараарай. Хугарал байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

 

Маршалл: Рентген дэлгэц! Хугарсан яс алга байна. Зүгээр л булгарсан бололтой, Жэк.

 

Жэк: Сайн хэрэг.

 

Райдер: Маршалл, хөлийг чинь бооно, Жэк. Нэг боолт гаргалаа.

 

Жэк: Гайхалтай!

 

Райдер: Гишгэж чадах нь уу?

 

Жэк: Мэдэхгүй ээ. Ауу… Чадахгүй юм байна.

 

Райдер: Маршалл?

 

Маршалл: Суга таяг.

 

Райдер: Энийг ав.

 

Жэк: Баярлалаа, Маршалл.

 

Маршалл: Ямар ч асуудалгүй.

 

Райдер: За, найзууд аа! Жэкийг эндээс гаргая.

 

Чэйс: Намайг дагаад яваарай!

 

Раббл: Бид чадлаа!

 

Жэк: Баярлалаа, зоригт эргүүлүүд ээ. Та нар дахиад энэ өдрийг аварлаа.

 

Райдер: Тусалсанд таатай байна. Хөлөнд чинь ямар нэг асуудал гарвал, тусламж хүсээд улиарай.

 

Жэк: Надад нэг зүйл хэрэгтэй байна.

 

Райдер: Юу тэр үү?

 

Жэк: Гэрт минь хүргэх унаа.

 

Райдер: Асуудалгүй ээ. Маршалл үүнийг зохицуулна.

 

Маршалл: Явцгаая.

 

Жэк: Гайхалтай.

 

Жэк: Үнэхээр сайхан байна. Хөл минь ч дээрдэж байна.

 

Чэйс: Раббл зоригтой байлаа.

 

Раббл: Би юү? Мэдээж би зоригтой байсан.

 

Жэк: Тэр гарцаагүй зоригтой байсан. Супер Рабблыг юу ч зогсоохгүй.

 

Раббл: Сүртэй зүйл биш ээ. А-а-аалз! Баярлалаа, Райдер.

 

Райдер: Зүгээр ээ, Раббл. Та нар бүгдээрээ супер гөлөгнүүд.

 

Гөлөгнүүд жагсаалыг аварсан нь

 

Чэйс: Адал явдлын арлын өдрийн бэлтгэл хэр байна, найзууд аа?

 

Маршалл: Сайн байгаа. Энийг хар даа. Усны хоолой.

 

Чэйс: Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй. Машинуудыг норгох хэрэггүй. Жагсаалыг эхлүүлэх гайхалтай санаа байна. Сайн уу, Зума. Гоё далайн дээрэмчний онгоц байна.

 

Зума: Сонсоход таатай байна, найз минь.

 

Роки: Миний машиныг хар даа, Чэйс. Ногоон бол яв. Жагсаал руу.

 

Чэйс: Гайхалтай!

 

Роки: Баярлалаа, Чэйс.

 

Чэйс: Одоо жагсаалын хамгийн гол хэсэг… эвдэрчихсэн юм уу? Скай, чи агаарын үзүүлбэр үзүүлэхгүй юм уу? Энэ яг л “агаарын алдаа” шиг харагдаж байна.

 

Скай: Хөгжилтэй гэдэг нь.

 

Райдер: Бид савнуудыг Скайн нисдэг тэрэгт бэхлэж байна, тэгж байж тэр агаарын үзүүлбэрээ үзүүлж чадна.

 

Чэйс: Цагтаа дуусгаж чадах уу?

 

Райдер: Тийм ээ, хэдэн юм угсраад л боллоо.

 

Скай: Тэгээд энэ охин тэнгэрт дүүлнэ.

 

Райдер: Рабблын чимэглэлд бяцхан асуудал гарсан бололтой.

 

Раббл: Би утгуураа саарал агаарын бөмбөлөгөөр дүүргэж чулуу шиг харагдуулах гэсэн боловч яагаад байгааг хар даа. Энэ төлөвлөгөө бүтэхгүй нь бололтой.

 

Гүүдвей: Адал явдлын арлын өдөрт би дуртай, ялангуяа бөмбөлөгөн гөлөгнүүдэд. Өө, тэндээс Кэти ёслолын машинаа унаад ирж байна. Эднийг барьж байгаарай.

 

Алекс: Сайхан усны онгоц байна, Кэти

 

Гүүдвей: Тийм ээ, үнэхээр хөөрхөн.

 

Кэти: Баярлалаа, Хотын дарга Гүүдвей.

 

Гүүдвей: Ягаан өнгийн бөмбөлөгүүд нь хөөсөөр дүүрэн усны онгоцыг санагдуулж байна.

 

Кэти: Чиний ачаар би бэлэн боллоо. Баярлалаа, Алекс.

 

Алекс: Зүгээр дээ, Кэти. Би агаарын бөмбөлөгөнд дуртай, маш их агаарын бөмбөлөгөнд. Хмм, арай их агаарын бөмбөлөг байгаа бололтой.

 

Кэти: Аа, өө, үгүй ээ. Калли!

 

Гүүдвей: Өө, миний хайртай бяцхан тахиа! Чикалетта! Буцаад ир! Үгүй ээ!

 

Кэти: Үгүй ээ, Калли! Хар даа, усны онгоц зогсчихлоо.

 

Гүүдвей: Гэхдээ Чикалетта жүржийн шүүс уудаггүй. Одоо яах вэ?

 

Алекс: Мэдлээ! Зоригт эргүүлүүдийг дуудъя.

 

Гүүдвей: Тийм ээ, зоригт эргүүлүүдийг дуудъя.

 

Райдер: Адал явдлын арлын мэнд хүргэе, Хотын дарга Гүүдвей!

 

Гүүдвей: Адал явдлын арлын өдөр тийм ч сайнгүй байна. Бидэнд тусламж хэрэгтэй байна.

 

Райдер: Юу болсон юм?

 

Гүүдвей: Кэтигийн хийсэн ёслолын машин дээш хөөрчихсөн, дотор нь хайрт Чикалетта минь байгаа.

 

Кэти: Бас Калли!

 

Гүүдвей: Тэгээд аварга том жүржийн шүүсний соруулан дээр гацчихсан. Та нар ирээд миний Чикалеттаг аюулгүй буулгах хэрэгтэй байна.

 

Кэти: Бас Каллиг!

 

Райдер: Санаа зоволтгүй, Хотын дарга Гүүдвей. Бяцхан биетэй ч бидэнд чадахгүй зүйл гэж үгүй!

 

Гүүдвей: Баярлалаа Райдер.

 

Райдер: Зоригт эргүүлүүд цамхагт цуглаарай!

 

Гөлөгнүүд: Райдер дуудаж байна!

 

Маршалл: Ганцхан агаарын бөмбөлөг үлдлээ.

 

Скай: Байз, Маршалл хаана байна?

 

Маршалл: Намайг хүлээгээрэй! Би яаж буух вэ?

 

Скай: Цахилгаанаа тайл, мангар аа.

 

Зума: Хамраа мэдээрэй, өршөөгөөрэй.

 

Маршалл: Миний хий гарчихлаа.

 

Зума: Маршалл…

 

Чэйс: Зоригт эргүүлүүд ажиллагаанд бэлэн, Райдер эрхэм ээ!

 

Райдер: Хурдан цугларсанд баярлалаа, найзуудаа. Кэтигийн ёслолын машин агаарт хөөрчихсөн.

 

Раббл: Хөөрдөг ваннд усанд орвол ч гоё доо.

 

Райдер: Дотор нь Калли, Чикалетта хоёр байгаа. Тэд аварга том жүржийн шүүсний сорууланд гацчихсан. Бид ёслолын жагсаалаас өмнө усны онгоцыг буулгаж, амьтдыг аврах хэрэгтэй.

Маршалл, чи тэнд давхиж очоод шатаа ашиглан Калли, Чикалетта хоёрыг аюулгүй буулгах хэрэгтэй байна.

 

Маршалл: Би бэлэн!

 

Райдер: Чэйс, чи чанга яригчаа ашиглан, тэднийг буулгах хүртэл талбайг цэвэр байлгах хэрэгтэй.

 

Чэйс: Чэйс даалгаврт бэлэн!

 

Райдер: Бусад нь машинаа чимэглэж дуусгаарай.

 

Гөлөгнүүд: Тийм ээ!

 

Райдер: Роки, чи Скайд нисдэг тэргээ янзлахад нь туслаж чадах уу?

 

Скай: Үгүй бол би ёслолын жагсаалд оролцож чадахааргүй болно.

 

Роки: Санаа бүү зов, Скай. Би нисэхэд чинь туслана.

 

Скай: Тийм ээ!

 

Райдер: Сайн байна! Калли, Чикалетта хоёрыг аварчихвал, бид ёслолын жагсаалыг эхлүүлэхэд бэлэн болно. Зоригт эргүүлүүд замдаа гарлаа!

 

Дуу: Маршалл, Чэйс

 

Чэйс: Чанга яригч! Талбайг чөлөөлнө үү. Бидэнд онгоцыг буулгах аюулгүй бүс хэрэгтэй байна.

 

Маршалл: Шатаа дэлгэлээ. Калли, Чикалетта, би та хоёрыг аюулгүй буулгах болно. Сэрээрэй, Чикалетта. Аврагдах цаг боллоо. Воаа, Калли! Би харж чадахгүй байна!

 

Кэти: Өө, үгүй ээ!

 

Алекс: Янзтай!

 

Чэйс: Бүгдээрээ ийшээ явцгаая! Үгүй ээ, тийшээ. Байз, байз, байз. Буцаад нөгөө газартаа. Би чам дээр очлоо, Маршалл.

 

Маршалл: Кэти, энийг яаж жолооддог юм бэ?

 

Кэти: Мэдэхгүй ээ, би ихэвчлэн дотор нь муураа угаадаг.

 

Маршалл: Хөөе, Чикалетта. Надад туслаж чадах уу? Бүгд надаас шалтгаалах бололтой. Аварга том Рокигийн хамар! Аварга том Скайн нүд! Аварга том Зумагийн ам! Аварга том… би! Янзтай!

 

Чэйс: Тор!

 

Гүүдвей: Чикалетта минь! Одоо аюулгүй ээ! Тийм ээ! Адал явдлын арлын өдөр аврагдлаа!

 

Маршалл: Хөөе, арай болоогүй байна. Бид гацчихлаа. Болгоомжтой, Калли.

 

Кэти: Райдер, тэднийг хэн нэгэн аврах хэрэгтэй.

 

Райдер: Бидэнд Скай туслана.

 

Роки: Бэхний савыг суурилуулчихлаа. Одоо чи хөөрч болноо.

 

Райдер: Скай!

 

Скай: Сонсож байна, Райдер. Би үзүүлбэрээ үзүүлэхээр ёслолын жагсаал руу явж байна.

 

Райдер: Уучлаарай, жаахан хүлээх нь дээ. Чи энд ирээд Маршалл, Калли хоёрыг хөөрсөн усны онгоцноос буулгах хэрэгтэй байна. Түргэлээрэй!

 

Скай: Нисэх цаг боллоо!

 

Маршалл: Скай!

 

Скай: Маршалл!

 

Маршалл: Чамайг ирсэнд баяртай байна.

 

Скай: Бариарай!

 

Маршалл: Хар даа, савар алга.

 

Чэйс: Тийм ээ, та нар аюулгүй бас яг миний конусны голд.

 

Маршалл: Тийм ээ, хатуу гадаргуу!

 

Кэти: Калли! Аюулгүй байгаад чинь баяртай байна.

 

Чэйс: Гэхдээ усны онгоц хөөрсөөр байна.

 

Райдер: Чэйс, теннисний бөмбөгөөрөө агаарын бөмбөлөгүүд рүү галла.

 

Чэйс: Теннисний бөмбөгөн их буу!

 

Маршалл: Болж байна!

 

Чэйс: Өршөөгөөрэй, хүмүүс ээ. Байзаарай. Болгоомжтой! Өө үгүй ээ, өршөөгөөрэй. Тийм ээ. Чэйс даалгавараа биелүүллээ.

 

Гүүдвей: Чамд маш их баярлалаа, Райдер.

 

Кэти: Бас Зоригт эргүүлүүдэд.

 

Райдер: Асуудал гарвал, тусламж хүсээд улихад хангалттай.

Чиний ээлж, Скай.

 

Скай: Би нисэж байна.

 

Кэти: Үнэхээр гоё юм аа!

 

Гүүдвей: Гайхалтай!

 

Гөлөгнүүд: Сайн байна, Скай!

Back to episodes Go home