Монастырь 1

                                                                           Метраж : 45 минут

Дүрүүдэд :

Юра - эр, 16 настай

Вар -  Варсонофий эр, 45 настай

Маш -   Маша эм, 30 настай

Анг -  Ангелина эм, 30 настай

Кол -  Коля эр, 50 настай

Сер -  Сергей эр, 40 настай

Харилцааны зарчим :

Юра – Вар

Маш – Анг

Маш – Кол

Маш - Сер

Кол – Сер

                                                  ххх

Юра - Сайн байна уу, гэгээн эцэг минь. Би юунаас эхлэх вэ?

Лам - Алив Юра яриарай, сандрах хэрэггүй.

Юра - Юу болсоныг сайн мэдэхгүй байна л даа. Төрөл бүрийн бодлууд толгойд орж ирээд, ажил хийхэд саад болоод байна. Харин өчигдөр сүмд хандив өргөсөн. Нэг эмэгтэй надад мөнгө өгсөн. Тэгээд өөртөө ав гэсэн. Маш ихээр шоколад идмээр санагдаад.

Лам - Мацаг барьж байж...

Юра - Би аваагүй. Мөнгө дуганд аваачаад далд хийчихсэн.

Лам - Үүнийхээ төлөө тамд шатна.

Юра - Тийм үү?

Лам - Юугаа гонсойчихов. Аймшигтай нүгэл бишээ. Чамд л өгсөн юм. Хамба ламд хэл, бүү ай.

Саш - Бид бүгдээрээ нэг ариун эцэгт мөргөдөг. Миний амьдралынхаа туршид үйлдсэн бүх гэм нүглийг минь уучил. Өнөөдрийг хүртэл би нэг ч удаа дахин...

Вар -  Чи энэ мөргөлийг хаанаас сурсан юм?

Саш - Юу?

Вар -  Цээжлээгүй гэж битгий худлаа яриарай.

Саш - Интернэтээс уншсан.

Вар -  Ямар нүгэл үйлдсэн юм?

Саш - Олон нүгэл үйлдсэн гэгээн эцэг минь, маш олон.

Вар -  Адуу хулгайлсан уу? Битгий өөрийгөө буруутга Саша.

Лам - Бидний эзэн Есүс Христос, бурханы боол Юрийн гэм нүгдийг уучлаач. Санаатай болон санамсаргүй бүгдийг. Эцэг, хүү, Ариун сүнсний нэрээр, амен.

                                                  ххх

Дас -  Ангелина Андреевна хөлөөрөө идэвхтэй ажиллаарай.  

Анг -  Чи намайг хараагүй ш дээ.

Дас -  Яагаад, би бүгдийг харж байна. Хүчил төрөгч, илчлэг, байршил, тэр ч бүү хэл таны өглөө идсэн круассаныг ч.

Анг -  Сергей миний огт мэддэггүй байсан булчингууд өвдөөд байна.

Маш -   Чи удахгүй цохиур шиг боллоо. Коля чи гольф тоглосон ч болно.

Кол -  Машка, улаан лооль идээч. Өчигдөр эх орноосоо нисч ирсэн.

Маш -   Өөрсдөө онгоцоор нисээд ирсэн үү?

Кол -  Тийм ээ.

Маш -   Ямарч зорчигчгүй гэж үү?

Кол -  Тийм ээ, тийм шүү.

Маш -   Аан гээч, нүдэнд харагдчихлаа, суудалдаа суучихсан улаан лоольнууд  нисээд л. Харин улаан лооль стюардесса тэдэнд зааварчилгаа өгөөд л. Эхлээд улаан лоолийн маскаа зүүгээрэй, дараа нь бүгдээрээ...

Анг -  Николай энэ эмэгтэйг битгий хооллоод бай, бизе шиг хөөнгө болчихлоо.

Маш -   Юу гэнээ?

Анг -  Чи спортоор хичээллээ.

Маш -   Сексээр спорт Гель.

Анг -  Өршөөгөөрэй, ямар булчин хөгжих вэ?

Маш -   Өршөөгөөрэй, ихэвчлэн хамтрагчаас шалтгаална. Гэвч ихэвчлэн уруулын булчин хөгжинө. Заримдаа чамайг аймаар эдэлдэг учраас 3 цаг спортоор хичээллэсэн юм шиг болдог.

Кол -  Маша...

Маш -   Юу Маша гэж. Үнэхээр сайхан дасгал, булчин сулраад л. Гарын булчингаа ч хөгжүүлж болно. Гэхдээ ганцхан гарынхаа булчинг. Гоё юу? Чинийх шиг биш.

Анг -  Сергей, бид яагаад цаг алдаад байна аа?

Сер -  Айн?

Кол -  Хэрэггүй ээ Серёга. Дасгалжуулагч зөвхөн порнод үйлчлүүлэгч нартайгаа унтдаг. Харин энэ талаар Маша мэргэжилтэн.

Сер -  Николай Витальевич, би тийм зүйл хийд...

                                                  ххх

Кол -  Бүгдээрээ хөгжилтэй байгаад би баяртай байна. Чамд хөгжилтэй байгаа биз дээ?   

Анг -  Мэдээж.

Кол -  Би маш, маш баяртай байна. цагийн дараа би, ниснэ.

Анг -  Коля, чи дөнгөж сая ирсэн ш дээ.

Кол -  Битгий уурлаад бай, ямар сайхан өглөө байгага хар даа. Явж хүүхдүүдтэй хамт өглөөний цай уу.

Анг -  Би турж байгаа.

Сер -  Баталж байна.

Кол -  Тэгвэл уух хэрэггүй, эсвэл уучихаад дараа нь секс спортоор жин хаячих.

Анг -  Хэнтэй гэдэг нь сонин байна. Чөтгөр ав, клуб, ресторан руу явна гэж байсан.

Кол -  Серёга, охидуудыг цирк, клуб очно гэсэн газар руу нь хүргээд өгчих.

Сер -  Хуучин хот руу явж болох юм.

Анг -  Бид хамтдаа амрана гэж төлөвлөж байсан. Уур хүрчихлээ.

Кол -  Битгий үглээд бай.. Би одоо нэг кино спонсорлож байгаа. Гол баатар эмэгтэйг ганцааранг нь завинд суулгаад далайд орхидог.

Маш -   Тэгээд яасан?

Кол -  Үглээд байвал махчин загаснуудын хоол болгочихно шүү.

Анг -  Огт инээдтэй биш байна. Энд амьдрал биш там болчихоод байна.

Маш -   Үнэн, Хиросима диваажин санагдана. Серёжа, бидэнд хоёр бэлэвсэн эхнэр захиалаад өгөөч.

Анг -  Энд ганц бэлэвсэн эхнэр байгаа нь би. Дэрсэн шүү...

Кол -  Дэрсэн эхнэр минь дээ. Алив улаан лооль идээрэй, сайн байна. Ухаантай охин, ямар ухаантайг нь харав уу?

Маш -   За яасан, явах уу? 

Бичиг “Сүм”.

Маш -   Хөөе залуус аа бидэнтэй нэгдээч. Алив явж зугаацъя, за алив ээ.

Анг -  Чи чинь тэнэг юмуу? Биднийг торгоно ш дээ.

Сер -  Усны хувцастай бол шоронд хийнэ шүү.

Маш -   Хүүхдүүд ээ, ээж дээрээ хүрээд ирцгээ. Та нар намайг эзэмдээрэй.

Анг -  Сергей лонхтой юмаа өгөөч.

Сер -  Зөвхөн та шүү, тэр аль хэдийн согтчихож.

Анг -  Ер нь бол бид эмгэтэйчүүд хэлж эрчүүд гүйцэтгэдэг Эмиратад байна.

Сер -  Ангелина Андреевна Эмиратад бүх зүйл өөр байдаг шүү.

Маш -   Бид өөрийн гэсэн Эмираттай.

Сер -  Үгүй ээ, алив ээ...

Маш -   Сайн уу, хөөрхөн харагдаж байна. Та нар хөөрхөн царайтай юмаа.

Анг -  Энэ хүүхэн тэнэг юмаа.

Маш -   Архи ууцгаая...

Сер -  Алив охидуудаа, би энэ бүхэнд чинь оролцмооргүй байна, мэдэв үү.

Маш -   Юу оролцохгүй гэж, Коля бидэнд амар гэсэн.

Анг -  Сергей энд зогсоод бидэнд ус аваад ирээч.

Сер -  Ачаа дүүрэн ус байна.

Анг -  Би шинэхэн, хүйтэн, хийжүүлсэн ус уумаар байна.

Сер -  Ангелина андреевна гэхдээ...

Анг -  Уумаар байна.

Сер -  Ёстой нэг...

Анг -  Чи яаж байна аа? Чи яах гэж байна?

Маш -   Баяртай.

Сер -  Муу өлөгчин... Хүлээ, Ангелина Андреевна...

                                                  ххх

Эр -    Юра залуусд ус аваачиж өг.                                              

Юра - За тэгье.

Эр2 -  Сайн уу Юрий.

Юра - Сайн уу... Би ус авч ирлээ.. Аваад ирлээ.

Эр3 -  Ашгүй дээ.                        

                                                  ххх  

Маш -   Ангелина Андреевна танд Арабын нутаг дэвсгэр дээр онгон биеэ үлдээх ердөө хоёрхон цаг байна.

Анг -  Ямар гэнээ?

Маш -   Тайвшир, чи таашаал авч зуршил болсон орчноосоо салах хэрэгтэй. Цөлд бедуинчуудтай зугаацсан ч яадаг юм.

Анг -  Чи миний онгон бие эсвэл од эрхэс надад яаж нөлөөлдөгийг яриач.

Маш -   Чи үүнд итгэдэггүй юмуу?

Анг -  Харин чи итгэдэг үү?

Маш -   Үгүй ээ, итгэдэггүй гэхдээ өнөөдөр Сарны 7 дахь өдөр. Би Үтрээнд захиа бичсэн. Хар даа, хар даа, хар даа, тэр надад хариулж байх шиг байна. Зэрлэгүүдийг үзмээр байна гэнээ.. Үтрээ, бид таныг сонсож үгэнд чинь оръе.

Анг -  Ок, үгэнд нь ороод одоо гэртээ харих хэрэгтэй, тийм үү.

Маш -   Геля адал явдал хэрэгтэй, сууцгаа.

Анг -  За яахав.

Маш -   Залуус аа сайн уу, элсний серфинг хийх үү?

Эр -    Бишээ, далайн серфинг хийнэ, чамтай хамт.

Анг -  Үгүй ээ, үгүй баярлалаа.

Эр 2 - Та хоёр хосууд уу?

Зэрэг -  Үгүй ээ, зүгээр найзууд.

Анг -  Солиотой юм, хачин залуус вэ.

Эр -    Өө сайн уу.

Маш -   Залуус аа, гүйцээрэй.

                                                  ххх 

Эм -   Чөтгөрүүд намайг зовоож байна. Шөнө тойрч зогсоод зовоодог гэгээн эцэг минь. Би мацаг барьж залбирч үзсэн. Одоо сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн ч хамаагүй болж. Хөршийндөө орсон чинь тэнд салатнууд байж байсан. Би харчихаад тэсэлгүй гэр лүүгээ гүйчихсэн. Тэгээл сунаж мөргөөд дахиж ийм зүйл болохгүй гээд гуйсан. Унтсан чинь чөтгөр сэрээчихсэн.

Вар -  Энд чөтгөр ямар хамаатай юм? Чөтгөр гэгээнтнүүдийг сорж байсан чи зүгээр өлссөн байна.

Эм -   Би биш юм шиг байсан, андгайлъя. Би өөрийгөө мэднэ. Би өөрийгаөө хянаж чадна, би мацаг барьж жин хассан. Би найздаа хэлсэн, бүр загнасан чи яах гэж мацагтай үед намайг урьсан юм бэ гээд. Чи яах гэж намайг уруу татав гэсэн.

Вар -  Энэ мацаг бишээ. Юу гэхээр хөршийндөө очоод сайтар юм ид.

Эм -   Мацаг барих 7 хоног ш дээ.

Вар -  Би чамд тийм даалгавар өгч байна... Мацаг бол зөвхөн амандаа хоол хийхгүй байх биш. Бас хүмүүсийг зовоохгүй байхыг хэлдэг.

Эм -   Би одоо яах вэ?

Вар -  Чи түүнд баярлалаа гэж хэл, найз хөршдөө. Тэр ямарч буруугүй, найзыгаа тэвэр. Дараа нь унт, өглөө залбираарай. Болохгүй учраас идэхгүй биш өөрөө шийдсэн учраас битгий ид.

Эм -   За мэдлээ, баярлалаа.

Эр -    Завхайрсан.

Хүү -  Аав аа...

Эр -    Яасан?

Вар -  Хүүхэн эргүүлээд байна уу?

Эр -    Үгүй ээ, тэр өөрөө...

Вар -  Гар хангалга гэдэг юм. Хэрвээ та тийм үг мэдэхгүй бол энгийнээр ярь. За?

Эр -    Ажлаа тараад ирэх болгонд порно сайт үзээд сууж байдаг.

Хүү -  Аав аа, битгий.

Эр -    Дуугүй бай. Сүрэн бүсээр зодсон, гэрээсээ хөөсөн, гэтэл ямар нэмэргүй засрахгүй...

Хүү -  Аав аа...

Эр -    Юу вэ?

Вар -  Витя, би аавтай чинь 2 үг солъе. Чи өөрөө хэзээч порно сайт үзэж байгаагүй юу? Гэтэл суран бүсээр зодчихоод өөрөө ариухан сууж байна уу? Яах гэж хүүгээ хүмүүсийн дэргэд гутамшиг болгож байгаа юм. Тэр чамаас болж тийшээ ороогүй бол би хатуу яръя. Хэлээч чи итгэлтэй байна уу?

Эр -    Үгүй.

Хүү -  Би зориуд тэгээгүй.

Эр -    Чи юу мэдэрч байна?

Хүү -  Энд хоосон оргиод, муухай байна.

Эр -    Сэтгэл чинь өвдөж байна. Чи эрх чөлөөтэй боловч шоронд байгаа мэт болж.

Хүү -  Юу гэсэн үг вэ?

Эр -    Хүсэлдээ хүлэгдчихэж. Чи спортоор хичээллэдэг үү?

Хүү -  Тийм ээ, хөл бөмбөг.

Вар -  Сайн байна. Алив, Витя дамжуулаарай, дамжуулалт, дамжуулалт. Талбай гадаа чинь байдаг уу?

Хүү -  Тийм ээ.

Вар -  Хөвгүүдтэй тоглодог уу? Аль болох сайн тоглож бай. Бас өглөө битгий орондоо удаан хэвтээрэй, сэрсэн бол босоод дасгал хийгээд шүршүүрт орно. Харин интернэтэд.. порнографиас гадна олон сонирхолтой зүйлс байгаа. Төрөл бүрийн улс орнууд, гоё газрууд гээд хэзээч сонирхолтой зүйл олж болно. Чи залбираарай тэгвэл гайгүй болно. Гайгүй болохгүй бол, дахиад над дээр ирээрэй.

Хүү -  Баярлалаа.

Вар -  Бурхан ивээг.

                                                  ххх

Эр -    Ийшээ хэвт, ийшээ хэвтээрэй, хэвтээрэй.

Анг -  За.

Эр -    Нэг зэрэг хоёр гараараа сэлүүрдээрэй.

Маш -   Гүехэн юм байна ш дээ, зурган дээрх шиг толгой давбал болох уу.

Анг -  Чи эхлээд тавцан дээрээ унахгүй тогтохыг хичээ.   

Маш -   Олигтой өгзөг дээрээс нь түшээч.

Анг -  Хөөе, хөөе гараа аваарай. Баярлалаа.

Эр -    Царайлаг бүсгүй...

Маш -   Зүгээр ээ, хэрэггүй.

Эр -    Чамд хэлээгүй давалгаанд хэлж байна.

Маш -   Александр та гэрэл зурагчин уу?

Эр2 -  Би кино зурагчин, зураг авалт хийж байна. Болж байна.

Анг -  Кино зурагчин Дубайд ямар кино авдаг юм. Та хоёр ижил хүйстнүүд байна залуус аа.

Эр -    Өршөөгөөрэй, харин та хоёр?

Маш -   Хөөе гаж донтон чи ядаж Кинотаврт оролцож үзсэн үү?

Эр2 -  Одоо киногоо хийж дуусаад явцгаана. Гэхдээ Карловариус байвал дээр.

Маш -   Тэнд чинь ийм гоё юм болохгүй. Би Кинотаврт очиж байсан, тэнд байхгүй юм байхгүй. Надад нэг од хэлсэн, хэнтэй хамгийн гоё секс хийдэг гээч?

Эр -    Козловскийтэй юу?

Маш -   Түүнтэй, үгүй ээ хамгаалагчтай. Эргэн тойронд одууд байхад мориор нүүдэл хийнэ.

Эр2 -  Эсвэл сёрфертэй. Ингэхэд би сёрфер шүү.

 

Анг -  Залуус аа явцгаа. Битгий зураг аваад байгаач. За яасан?

Маш -   Яагаа ч үгүй, хамгаалагчтэй нийлээд 3-лаа зугаацъя.

Эр -    Та хоёр дажгүй бүсгүйчүүд байна шүү.

Анг -  Чи зүгээр л танихгүй залууд эдлүүлжээ.

Маш -   Зугаацаж болно биз дээ.

Анг -  Тэгээд ямар байв, сайхан зугаацав уу?

Маш -   Хамгаалагч дажгүй харин нөгөөх нь өлбөгөр. Эрхэлмээр л байна.

Анг -  Ойрын нэгнээ хүсэмжилж болохгүй.

                                                  ххх

Эр -    Хайч аваад надад өг. Хайч аваад надад өг. Хайч аваад надад өг.

Вар -  Дүү минь, чиний нэр хэн бэ?

Мат - Нүгэлт санваартан Матфей. 

                                                  ххх

Маш -   Би чамайг ийм аз жаргалтай байхыг харж байсангүй.

Анг -  Би жаргалтай байгаагүй. Жаахан байж байгаад гэртээ харьцгаая, тэгэх үү... Одоо хоёулаа явцгаая, баярлалаа залуус аа.

Маш -   Явж нойл орцгоое.

Анг -  За гүйцээ, дуусгаад гэртээ харьцгаая.

Маш -   Үгүй ээ, болоогүй.

Анг -  Чөтгөр ав, Сергей баахан залгаад байна. Маша би хоёр хүүхдийн ээж. Чөтгөр ав...

Маш -   Колька аймаар загнаж байх даа, айж байна шүү.

                                                  ххх  

Анг -  Энд ерөөсөө сүлжээ алга.

Маш -   Бурхан минь яаж энд амьдардаг байна аа, яг л 37 он шиг. Байнга тагнана, би амиа хорлох байлаа.

Анг -  Тэгээд дүүжлээч. Чи аль эртнээс зовж байгаа биз дээ, Колятай шүү.

Маш -   За за, миний найз намагй хүсч байхад Жуг үнсэхгүй байгаад гомдсон.

Анг -  Би чамд найз залуугаа өгсөн ч чадна.

Маш -   Чадахгүй ээ Гелечка, чадахгүй, чадахгүй. Утсаар ярьж, тохирох хэрэгтэй. Энэ чинь бүтэхгүй ажил. Харин энд бүх юм байна. яг одоо эсвэл хэзээч бүтэхгүй.

Анг -  Маша, чи яаж байна аа? Намайг ятгаад байна уу?

Маш -   Хүсээд байвал гэртээ харь, чи өглөө дасгал хийнэ, би үлдлээ.

Анг -  Чи надад болзол тавьж байна уу? Бакины томатанд пологтов уу, ухаан орооч. Гараад салах ёс хийгээд, гэртээ харьцгаая.

Маш -   Уучлаарай, явцгаая.

                                                  ххх

Маш -   За явах уу?

Анг -  Маш, би чамд хайртай.

Маш -   Сонсохгүй байна.

Анг -  Би хөөрхөн үү?

Эр -    Та бол тасархай.

Эр2 -  Сенегалд таныг саваагаар балбах байлаа.

Эр -    Яагаад?

Эр2 -  Хүндлээд тэр.

Маш -   Би согтуу байна.

Анг -  Зүгээр. Би чамд хайртай.

Маш -   Тэр чинь маш зөв шүү... Гоё байна.

Эр -    Хөөе охидуудаа та хоёрт аврагчид хэрэгтэй юу?

Маш -   Үгүй ээ.

Эр2 -  Би Дакарын шилдэг аврагч.

Маш -   Залуус аа, наашаа ирэх хэрэггүй. Бидэнд энд маш таатай байна. Наадах чинь ус нэвтэрдэггүй биз дээ?

Анг -  Хуурамч бололтой, яг л миний гэрлэлт шиг.

Маш -   Цагандаа баяртай гэж хэл.

Анг -  Ингэх хэрэггүй байсан юм.

                                                  ххх

Сер -  За.

Кол -  За юу болж байна?

Сер -  Тэд клубд байгаа Николай Витальевич.

Кол -  Хүүхдүүд яаж байна?

Сер -  Хүүхдүүд аль хэдийн унтчихсан.

Кол -  Серёга сайн харж байгаарай жаахан зугаацна биз. Гол нь чи бүгдийг хяналтандаа байлгаарай.

Сер -  Сүлжээ муу байна Николай Витальевич. Тийм ээ, би мэдээж хянаж байгаа.

Кол -  Аан гээч, тэдэнд сануулаарай, намайг Марианы хонхорт байгаа гээд. Чи тэдний хаана байгааг мэдэж байгаа биз дээ?

Сер -  Тийм ээ, би мэдэж байгаа.

Кол -  За сайн байна, дараа залгаарай.

Сер -  За.

                                                  ххх

Эр -    Сайн уу, сайн уу хатагтай.. Таны зочид буудал аль вэ? Таны зочид буудал аль вэ?

Маш -   Би Москвагаас ирсэн. Орос.

Эр -    Та энд буудалласан уу? Таны өрөөний дугаар хэд вэ?

Маш -   Миний харш хаана байна?

Эр -    Хатагтай та зүгээр үү?

Эр2 -  Хөөе, хөөе та буудалд буусан уу? Харшид бол бид тийшээ холбогдое. Та хаана буусан?

Маш -   Геля, чи даажигнаад байна уу?

Эр2 -  Хатагтай, хатагтай уучлаарай, хатагтай...

Маш -   Намайг тайван орхи. Бишээ, залуус аа та хоёрт баярлалаа, ок? Явцгаа.

Эр2 -  Үгүй ээ, хатагтай, хатагтай та явах хэрэгтэй.

Эр -    Таны пасспортыг үзэж болох уу?

Маш -   Би явах хэрэгтэй байна.

Эр -    Ок, Мария, за ойлголоо.. Уучлаарай, таныг оруулах боломжгүй.

Маш -   Юу гэсэн үг вэ? Би захиалчихсан ш дээ.

Эр -    Тэр хамаагүй ээ, та одоо явах хэрэгтэй.

Маш -   Новш.

Эр2 -  Осман, Осман /харь хэлээр/

Эр -    /харь хэлээр/ Хөөе хатагтай наадах чинь манайх. Хатагтай гуйя, наадах чинь манай эд.

Маш -   Гараа тат, солиотой юмуу?

Эр2 -  Хатагтай, хатагтай манай эд юмаа.

Маш -   Юу манай эд гэж алиалагчид чинь.

Эр2 -  Ок, би тайлбарлая. Таныг өрөөндөө ормогц би яръя, ок?

Маш -   Залуус аа, би ойлгосон.

Эр -    Хатагтай, танаас гуйя.

Маш -   Намайг тайван орхи, ойлгож байна уу, үгүй юу? Тамд шатацгаа.

Эр -    Хөөе хатагтай гуйя...

Эм -   Орос уу?

Маш -   Тийм ээ. Та хоёр халагдана даа.

Эм -   Баярлалаа.

Маш -   Юу вэ?  

                                                  ххх

Маш -   Өглөөний мэнд хатагтай.

Эм -   Сайн уу.

Маш -   Сайн уу, энэ миний байр овог маань Буркова.

Эм -   Таны найз явчихсан, өрөө тань хураагдсан, уучлаарай.

Маш -   Юу уучлаарай гэж, 7-р байр, долоо.

Эм -   Уучлаарай.

Маш -   Миний эд зүйлс хаана байна? Танай ажилтнууд. Ойлгомжтой.

Кат -  Байна уу.

Маш -   Катюша сайн уу, би Геляг олж чадахгүй байна.

Кат -  Амжилт хүсье, уучлаарай.

Маш -   Байна уу, Катя чи яачихав аа?

Эр -    Та гарна уу, та гарна уу.

Эм -   Галина Викторовна Москва руу ниссэн.

Маш -   Тэгвэл надад ч гэсэн билет авчих.

Эм -   Мария Александровна баяртай.

Маш -   Надад билет авчих гээд байна.

Эм -   Уучлаарай.

Маш -   Намайг хэн нэгэн эндээс авах юмуу үгүй юмуу, новш гэж. Галзуурмаар юм. Ашиглачихаад хаячихаж. Балиар хөрөнгөтнүүд. Юу гэж, юугаа гөлрөөв? Бурхан минь, яадаг юм болоо? За тэгэхээр 6-5...

Вар -  8, 9, 10, сайн байна. Чи шөнө орилоод байсан, яагаад?

Юра - Орилсон гэнээ? Санахгүй байна, хар дарсан байхаа. Би үнэхээр санахгүй байна. Сэрсэн чинь норчихсон байсан. Доор.

Вар -  Тэгдэг л юм. 

Юра - Энэ нүгэл үү?

Вар -  Даяанч хэлж байсан, санамсаргүй тэгдэг гэж. Бас хүсээд тэгдэг гэсэн, харин чинийх?

Юра - Би санамсаргүй.

Вар -  Залбираад ажил хий, тэгвэл сэтгэл чинь, бие чинь ариусна.

Юра - Одоо порно үзэх хэрэггүй юу?

Вар -  Хэрэггүй ээ, ор хөнжлийн ажил илүү дээр. Чи санвартан болохгүй ю-тюбе үзээд өөр хүнтэй болоод эхнэрээ хайрлана. Тэгвэл чи яах ч үгүй. Тэр чинь чөтгөрийн төөрөгдөл.

Юра - Хаанаас уншиж болох уу?

Вар -  Интернетээс.

Юра - Та олон сонирхолтой гоё зүйлс байгаа гэсэн.

Вар -  Хогон дундаас ч сувд олж болно. Гэхдээ хайж байхдаа бохирдоно.

                                                  ххх

Эм -   Москва орох нислэг хойшиллоо. Компани зорчигчдоос уучлалт гуйж байна.

Эм2 - Та тийз авах уу?

Маш -   Үгүй ээ, эндээ үлдэнэ...

Эм2 - Юу?

Маш -   Энэ 70 он уу?.. Натаха сайн уу.

Нат -  Маш чи ирчихсэн үү?

Маш -   Эх орондоо байна.

Нат -  Амьд уу?

Маш -   Юу гэсэн үг вэ?

Нат -  Интернетэд ороорой, мэдээ үзээрэй. Би чамд санаа зовоод байна.

Маш -   Би наранд цохиулсан бололтой.

Бичиг Маш, надад ийм юм үзэх хэцүү байсан. Битгий дахиаж яриарай. Халуухан байна, ирээрэй, Арбат 17. Найзыгаа аваад ир. Саятан Николай Бурковын эхнэр Ангелина Бурковагийн порно бичлэг цацагдлаа. Яг одоо үзээрэй. 

Нат -  Харав уу, чиний өмнөөс айж байна шүү.

Маш -   Өөрийгөө хичээ.

Нат -  Маш, чамайг бүгд хайж байна.

                                                  ххх

Эр -    Залуус аа энэ бол Оскар.

Анг -  Битгий бидэнд гар хүрээрэй.

Эр -    Би энэ бичлэгийг тавьсан одоо стрийм хийнэ.

Бичиг Николайн туслах, чи дамжиж байна уу, бид чамайг тосч авна.

Маш -   Юрочка хонгор минь сайн уу, сонин юутай.

Юр -  Хонгор гэнээ, юу ч алга.

Маш -   Чи сайн найз, видео колл хийе.

Юр -  Хагас жилд ганц удаа залгачихаад бас юун хонгор вэ, Маша.

Маш -   Би үнэхээр балраад байна.

Юр -  Би мэдсэн, тэгээд юу гэж?

Маш -   Намайг нисэх буудлаас авч чадах уу?

Юр -  Чамайг тагтнаас авдаг шиг үү?

Маш -   Юу гэнээ?

Юр -  Далайн эрэг дээр найзууд чинь зүгээр орхисон гэж үү?

Маш -   Юу гэсэн үг вэ?

Юр -  Үнэндээ би баяртай байна. Өөрөөр төгсөх аргагүй...

Маш -   Юра, юу гэсэн үг вэ? Одоо намайг алчихна ш дээ...

Юр -  Маша аан гээч, би яг чамайг мартаж байлаа. Интернет тэр чигээрээ чиний бичлэг. Ёстой янзтай хар байсан. Тэр бичлэгийг хийсэн нөхөр тэнэг амьтан. Миний найз хүүхнийг хоёрх хар балбаж байсан. Ёстой янзтай Маша. Юу гээч Маша, чи чөтгөр лүүгээ тонил.

Маш -   Юу ч санахгүй байна.

Юр -  Тэд ч гэсэн юу ч санахгүй байгаа.

Маш -   Чи намайг хаяж чадахгүй биз дээ?

Юр -  Гүйцээ арилж үз, зүгээр л алга бол. Нэг тийшээ яв, эмээ дээрээ оч. Хэрвээ гадаад байгаа бол битгий ир. Хэрвээ би өөрөө чамайг олбол шууд ална, амлачихъя.

Маш -   Миний данс руу жаахан мөнгө хийгээд өгөөч.. Найзаа, ганц тамхи  өгөөч.

                                                  ххх

Вар -  Бас санваартан болохыг мөрөөдөж байна уу?

Юра - Тийм ээ. Би яг тань шиг болохыг мөрөөддөг.

Вар -  Мөрөөдөх багадна. Шийдэх хэрэгтэй. Зүрх сэтгэлээ чагна. Өөр хэнийг ч биш. Зөвхөн өөрийгөө.

                                                  ххх  

Маш -   Одоохон... Сайн уу Коля.

Кол -  Маша, чи хаана байна?

Маш -   Онгоц гэнэт газардчихлаа, цаг агаар уу, техникийн саатал уу би мэдэхгүй.

Кол -  За, хүлээж байна.

Маш -   Битгий 90-ээд оных шиг хачин зан гаргаарай, сүрдүүлэх хэрэггүй.

Кол -  Маша, чи юу яриад байна?

Маш -   Танай залуус юу бичээд байгаа юм?

Кол -  Юун залуус, чи хаана байна, чамд тусламаар байна.

Маш -   Нөгөө залуусын бичлэг...

Кол -  Юун бичлэг, та хоёрыг хүчиндсэн бичлэгийг хэлээд байна уу?

Маш -   Тийм ээ.

Кол -  Тэд цөөхүүлээ байсан. Өөдгүй амьтад. Тэд та хоёрт мансууруулах юм өгсөн, гэхдээ зүгээр ээ, бид бүгдийг хуулийн дагуу шийднэ. Ном ёсоор нь суулгана, санаа зоволтгүй. Чи хаана байна?

Маш -   Дамжин сууж байна, тэгвэл бүх зүйл ок уу?

Кол -  Чи ямарч буруугүй биз дээ.

Маш -   Би буруугүй.

Кол -  За за охин минь битгий уйл. Байгаа газраа явуулчих, манай залуус очно чамайг хувийн онгоцоор явуулчихна.

Маш -   Яг улаан лооль шиг үү?

Кол -  Яг улаан лооль шиг.  Наана хүлээж бай хүмүүс очно.

Маш -   Хаана хүлээх үү, нисэх буудал уу?

Кол -  Чи тэнд байгаа биз дээ? Наанаа хүлээж бай.

                                                  ххх

Эр -    Сайн уу Юра.

Эр2 -  Георгий, чи санваартанд хэлэхгүй биз дээ?

Эр -    Татах уу?

Юра - Үгүй ээ.

Эр2 -  Сайн байна, санваартан үүний төлөө яадгийг мэдэх үү? Нэг залууг гараашид 2 долоо хоног хорьсон. Дараа нь нэг нэг блок тамхи өгсөн.

Эр -    Бүгдийг нь татаад ногоорчихсон гарч ирэхийг нь бүгд харсан.  

Юра - Би мэдээгүй юм байна. Тэгээд тамхинаас гарчихсан уу?

Эр2 -  Хэн ч байсан гарна... За, тоглосон юм. Бүх зүйл хэвийн, зүгээр сануулсан юм.

Эр -    Чи бас ингэмээр байна уу?

Юра - Шийдээгүй л байна.

Эр2 -  Чи явахгүй байсан ч болно.

Юра - Бурхан шийднэ. Хэрвээ тэр, тэр намайг санваартан бол гэвэл би явна.

Эр2 -  Тэгвэл чи эхнэр авч болохгүй болно.

Юра - Тийм ээ, санвартнууд гэрлэж болохгүй. Би бас пап шиг болж амьдарч чадна.

Эр -    Аймаар юм, чи мэдэхгүй байна уу? Тэнд хүн шиг амьдрахыг хүсэхгүй байна уу?

Юра - Та нар яагаад энд байга аюм?

Эр -    Тэнд бид амьтан болно. Харин чи залуу байна.

Эр2 -  Манай санваартан аймаар амьдарсан учраас чамайг авсан юм. Тийм биз дээ?

Юра - Санвартан миний гэгээн эцэг. Сайхан амраарай.

                                                  ххх

Охин -  Та-нд ма-ш их бая-рла-лаа.

Вар -  Чамд баярлалаа, одоо чи энэ гоо үзэсгэлэнгийн нэг хэсэг. Хэнийг сонсож байна?

Охин -  Дэгдээхэйнүүд.

Вар -  Өөр хэн байна?

Охин -  Га, галуунууд.

Вар -  Дэгдээхэйнүүд хөөрхөн. Чиний толгой дотор сонсогдож байгаа юм. Май. Дэгдээхэйг тавьчихвал одоохон ээрэхгүй болно. За алив. Яриарай. Яриарай. Базах хэрэггүй, зүгээр тавьчих. Барих хэрэггүй, за алив. Яриарай.. Ярь... Ярь.. Яриач.

Охин -  Юу ярих гэж? Би тавьчихлаа, одоо яах юм?

                                                  ххх

Эр -    Мария Александровна юу?

Маш -   Тийм ээ.

Эр -    Николая Витальевич явууллаа, явцгаая.

Маш -   Николая надад Москва руу явна гэж хэлсэн.

Эр -    Яг зөв, явцгаая.

Маш -   Хаашаа?

Эр -    Санаа зоволтгүй, явцгаая, явъя.. Ингээд...

Юра - Бурхан минь надад туслаач. Ямар нэг тэмдэг илгээгээч, би үнэхээр санваартан болмоор байна. Сан хүртэхэд бэлэн болсон. Би таны хүү өмнө тань ирээд байна. Бурхан минь надад туслаач, тэмдэг илгээгээч, би санвартан болохыг маш их хүсч байна. Би сан хүртэхэд бэлэн. Би таны өмнө ирээд байгаа хүү тань байна.

                                                  ххх  

Маш -   Ингэж чадах уу?

Эр -    Ингэж чадна.  

Эр2 -  Паар асаах уу?

Маш -   Баярлалаа, тэгье. Нэг л даараад байна. Хол явах уу?

Эр2 -  Чөтгөр ав.

Эр -    Гарч бай.

Эр2 -  Машинаа холдуулаарай. Хөөе хурдан машинаа холдуулаарай.

Эр -    Хаачих нуу.. Нааш ир. Машинд суу.

Маш -   Чимээгүй, чимээгүй, тайвшир. Чимээгүй.

Эр2 -  Битгий сандраад бай.

Эр -    Юу гэнэ,э хэн сандраад байгаа юм.

Эр2 -  Байршил тодорхойлогчоор ол.

Эр -    Муу өлөгчин.  

Юра - Өдөр тутмын минь талхыг бидэнд өгөөч. Бид өртнүүдээ уучилдагийн адилаар өрийг минь уучлаач. Хорон санаатны савраас биднийг хамгаалаач. Бурхан минь өршөө, бурхан минь өршөө. 16 настайдаа санваартан болж болохгүй нь харамслатай.

Вар -  Яарах хэрэггүй.

Юра - Би бүгдийг шийдсэн.

Вар -  Чи маргааш ялзарсан төмсөө эхлэдэ хаашаа хаяхаа шийд.

Эр -    Гэгээн эцэг Варсонофий, таныг сүмд дуудаж байна.

Эр2 -  Цэгэ минь, гэгээн эцэг ээ...

Вар -  Юу болов?

Эр2 -  Энд байна.

                                           Төгсөв.

                                   

                                          

 

 

 

        

  

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

            

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        

 

Back to episodes Go home