ИВАНОВЫ С6 17

                                                                           Метраж : 25 минут

Дүрүүдэд :

 

 

Харилцааны зарчим :

 

 

Нин - За ингээд гүйцээ. Бид дахиж энэ байранд ирэхгүй нь.

Лид - Тийм болж таарч байна. Юу гээхээр бид явахаасаа өмнө жаахан сууя.

Эр -    Эмэгтэй юун суух вэ. Одоохон энэ байрнаас гарч үз. Эсвэл танд туслах уу?

Але -  Алив миний эхнэрийг зүгээр орхи. 

Лид - Яг зөв.

Нин - Бид яах болж байна, бидэнд гэр орон байхгүй, ферм ч байхгүй. Боря, чи Антон руу яриач дээ.

Бор -  Антон руу яриахгүй ээ. Харин байшинг би эргүүлж авна, амлаж байна.

Лид - Гадаа хүйтэн байна, одоо хаашаа явах юм бэ?

Дед -  Асрамжийн газар очиж болох юм.

Нин - Мөн дөө, нохойны юу.  

Але -  Алив тайвширцгаа. Ивановынхан хэзээч асрамжийн газар амьдарч байгаагүй. Нэг санаа төрлөө. Явцгаая.

                                                  ххх

Сте -  Хэн бэ? Чам дээр хүн ирэх үү?.. Сайн уу.

Лид - Танайд хонож болох уу?

Сте -  Манайд уу, болно.

Лид - Орцгоо, тэр зөвшөөрсөн.

Але -  Сайн уу Стёпа.

Дед -  Татгалзаагүй.

Бор -  Сайн уу Стёпа.

Стё -  Сайн уу.

Вас -   Сайн уу.

Ван -  Сайхан амраарай.

Бичиг “Ивановынхан Ивановынхан”.

Сте -  Борис Палыч, та жаахан унтаач.

Бор -  Надад унтах эрх байхгүй ээ Стёпа. Яагаад гэвэл би, би бүгдийх нь итгэлийг алдсан.

Стё -  Цай уух уу?

Дед -  Ингэхэд идчихмээр юм юу ч байхгүй гэж үү? Өглөө цай, өдөр цай, орой цай. Бид одоо тресстэй байгаа, мах идэх хэрэгтэй.

Стё -  Овёс чанаж өгч чадна шүү.

Дед -  Баярлалаа. Үнэхээр оройн цагаар сарамжийн газар руу явдаг байж. Тэнд ядаж мах өгдөг юм.. Би гарч агаар амьсгалъя.

Стё -  Борис Павлович, цай уух уу?

Бор -  Би цай уухгүй ээ.

Стё -  Жигнэмэг идэх үү, жигнэмэгтэй цай.

                                                  ххх

Вас -   Пөөх энд ямар олон сонирхолтой номнууд байдаг юм бэ.   

Ван -  Тийм үү, чи бас вай файд орж чадахгүй байна уу?

Вас -   Ёстой нэг, зөвхөн оройн цагаар асаадаг юм гэсэн. Амьтадаа хорт долгионоос хамгаалдаг юм байх.

Ван -  Гол нь юу гээч, түүний ямаа нь зурагтнаас болоод сохорчихгүй байх явдал.

Лев -  Өнөөдөр бидний ургацын баярт зөвхөн амбан захирагч ирээд зогсохгүй мөн хөдөө аж аухйн орлогч сайд ирнэ. Баяр болж байгаа учраас бүх нийтийн бие засах газрууд үнэгүй ажиллаж байгаа.

Ван -  Вась, би яаралтай тийшээ очмоор бахйна. 

Вас -   Хаашаа, үнэгүй бие засах газар руу юу?

Ван -  Үгүй ээ, энэ бидний сүүлчийн боломж. Орлогч сайд Москвагаас ирнэ. Орон нутгийн хуйвалдаанд оролцоогүй. Түүнд манай фермийг яасаныг хэлнэ.

Вас -   Ок, гэхдээ бидний уулзалт түүний хуваарьт байгаад эргэлзэж байна.

Ван -  Тэгвэл багтаах болно. За гүйцээ, явцгаая. 

                                                  ххх

Сте -  Чи пасспортын зураг авахуулахаар явлаа юу?

Але -  Юун пасспорт, ажилд орохоор явна. Боря надад тодорхойлолт бичээд өгөөч. Намайг фермд авна л даа, гэхдээ илүүдэхгүй.

Бор -  Миний фермд үү?

Але -  Тийм ээ.

Бор -  Лёха, чамд жаахан ч гэсэн хүн чанар гэж байна уу?

Але -  Би маш хүнлэг хүн. Би гэр бүлийнхэнийгээ өлсгөж алмааргүй байна. Баярын арга хэмжээнд дүүргийн дарга ирнэ гэсэн. Би ярилцмаар байна.

Бор -  Тэмцэх хэрэгтэй гэтэл чи...

Але -  Би ажлын бус цагаар тэмцэнэ, болох уу?

Бор -  Лёха чи далд орж үз, хурдан алга бол тэвчээр барагдах нь байна.

Але -  Та нар тэнэг юмнууд.

Бор -  Түлээ байгаа юу?

Стё -  Байгаа.

Бор -  Харин сүх?

Стё -  Уураа гаргах уу?

Бор -  Явцгаая.

                                                  ххх

Дед -  За яасан, яагаад над руу гөлрөөд байна? Өлссөн хүн яадгийг мэдэх үү. За алив, нүдийг чинь таглая. Ингээд. Хаачих нь вэ. Хаачих нуу, чи хаачих нь вэ, эндээс зугтах боломжгүй.. Алив, хаашаа, хааш... Нааш ир, хаачих нь вэ тэнэг ээ, үхлээ, дайрууллаа. Өөдгүй амьтан чинь. Тормослохгүй давхичихлаа.

Ван -  Васёк, хурдхан шиг уулзчихаад явцгаая.   

Вас -   Үгүй ээ Саня хүлээгээрэй, бид одоо ормогцоо шууд Анна эсвэл дүүргийн даргатай таарчихна. Хиймэл сахал наачих уу?

Ван -  Надад сахалнаас  илүү сайхан санаа төрлөө. Болж байна уу. 

                                                  ххх

Сте -  Энэ байна, чийгнээс хамгаалж энд хадгалдаг юм.

Бор -  Бүх түлээ чинь үү?

Стё -  Тийм ээ.

Бор -  Би хагалчихвал татгалзахгүй биз дээ?

Стё -  Хагалж болноо.

Бор -  Тэнд юу байгаа юм?

Стё -  Тэнд сонирхолтой юм байхгүй ээ. Таны сонирхолыг татахгүй.

Бор -  Алив байзаарай.

Стё -  Борис Павлович...

Бор -  Энэ чинь манай ферм байна ш дээ.

Стё -  Тийм ээ, Борис Павлович.                                          

Бор -  Стёпа, чи манай хүүхнүүдийг нууцаар хардаг байх нээ. Чи эхнэр авах хэрэгтэй юм байна.

Стё -  Борис Павлович, өндөглөгч тахиануудыг хардаг юм. Шөнө юу ч болох юм билээ. Тэгээд би сэмээрхэн камер тавьчихсан юм. Халагдсаныхаа дараа авахаа мартчихаж.

Бор -  Ойлгомжтой.

Стё -  Үнэхээр ичиж байна. уучлаарай.

Бор -  Та нар яаж байна аа, ингэж болохгүй.. Өөдгүй амьтад, баригдав уу. Би фермээ эргүүлж авна гэж хэлсэн байхаа.

                                                  ххх

Але -  Би ямар мундаг дэвшсэнийг мэдэх үү. Хамгийн доороос эхэлсэн, дараа нь...

Лев -  Яагаад давсгүй байгаа юм? Тэгэхээр ийм байна, сонсож бай, бүх жорлонгуудаар яваад усны савыг шалга, мэдэв үү?

Эр -    Зэвсэг байж магадгүй гэж үү?

Лев -  Юун зэвсэг, тэнэг юмуу. Хэн нэгэн архи нуучихсан байж магадгүй. Завсарлагаанаар согтчихоод намайг амбан захирагч, сайдын өмнө гутамшиг болгоно. Болгомжтой, болгоомжтой хийгээч.

Але -  Лев Константинович, сайн байна уу, би удахгүй ээ. Намайг ажилд аваач, гуйя.

Лев -  Би тэнэг хүн шиг харагдаж байна уу? Эндээс яв.

Але -  Ер эь бол би Борятай муудалцсан. Би ердөө л ажил гуйж байна. Мөнгөтэй болох гээд, би мөнгөнд маш дуртай. Бишээ ажил хийх дуртай.

Лев -  Алив тэрнийг эндээс гарга.

Але -  Би өөрөө. Танайд баки залуус хэрэггүй биз? Ойлголоо.

Анна -  Лев Константинович, өглөөний мэнд. Та надад өнөөдөр фермийн хамтран эзэмшигч болно гэж амласан. Би баримт бичгүүдээ бэлдчихсэн. Миний нэрийг эзэмшигч нарын жагсаалтанд оруулж болно.

Лев -  Тийм ээ, аан гээч би чамд хэлээгүй билүү? Би мартчихсан байна, юу гэхээр чи хамтран эзэмшигч болж чадахгүй. Амбан захирагч өөрийнхөө хамаатныг оруулахаар шийдсэн.

Анна -  Байзаарай, бид тохирсон ш дээ Лев Константинович.

Лев -  Амбан захирагч хамаатантайгаа бас л тохирсон байж. Тэгэхээр уучлаарай. Чи энэ хавтсыг аваад ажлын өрөөнд оруулаад түгжчих.

Эр -    За ойлголоо.

Рус -   Пөөх, бид өрслөдөгч нартай болжээ. Алив миний хойноос.

Анна -  Хүлээгээрэй Лев Константинович, хоёулаа ямар нэг арга бодож олцгоое, юм хийцгээе. Тэгэх үү?

Лев -  Хэрвээ чи удирдагч хэвээрээ үлдмээр байвал юу ч хийх хэрэггүй. Сүү бага байна. Энэ бас юу вэ, зөгийн бал уу?

Анна -  Сүү нэмээч ээ.

                                                  ххх                                       

Дед -  Ферм рүү эргэж очмоор байна уу?

Стё -  Та надад ямар нэг гэмт хэрэг санал болгох уу?  

Дед -  Тийм дуулгавартай юм бол тэгж их хүсэхгүй байгаа юм байна. Албан хаагчидтай тэдний аргаар үзэлцэнэ.

Стё -  Тэд ямар аргатай юм?

Дед -  Шантаж, дээрэм, хэл ам, хүн амь. Юмаа бэлд, явцгаая.

Стё -  Би одоохондоо зөвшөөрөөгүй байна.

Дед -  Чамд өөр сонголт байхгүй. Нэг бол өлсөж үхнэ, нэг бол амбан захирагчид дайруулж үхнэ.

Стё -  Би юу?

Дед -  Тэгээд би юмуу? Би энэ бүхний бичлэг хийнэ. Амбан захирагч хөөрхий малын эмчийг алах шахсаныг. Тэр үүнийхээ төлөө шоронд суухыг хүсэхгүй. Тийм учраас бидний нөхцөлийг хүлээж авч фермийг буцаахаас өөр аргагүй болно.

                                                  ххх   

Бор -  Сайн байна уу, та энд байжээ. Би тань дээр ирлээ.

Лев -  Би завгүй байна. Амбан захирагчид микрофон бэлдэж байна.

Бор -  Би таны цагийг удаан үрэхгүй ээ. Энийг хар даа.

Лев -  За тэгээд энэ юу юм? Амьтан үржүүлэх гарын авлага юмуу?

Бор -  Үгүй ээ, энэ танай ажилчид таны ферм дээр тахиануудад хориотой эмнүүд өгч байна. Бүх зүйл маш тод, тодорхой харагдаж байна. 

Лев -  Чи юу хүсээв?

Бор -  Өөрийнхөө фермийг буцааж авмаар байна. Тэгвэл би энэ бичлэгийг устгана. Хэрвээ фермийг буцааж өгөхгүй бол би энэ бичлэгийг зохих газар нь өгнө.

Лев -  За тэг, алив ээ тэр зохих газруудад нь хөлөө хүрэх газруудаар яваад үз. Надад хамаагүй. Чамд ферм өгнө гэж горьдсоны гарз.

Бор -  Чи...

                                                  ххх

Але -  Амттай байна.

Эр -    Одоо болно, хангалттай.

Лев -  Фермийн шинэ удирдагч, баяр хүргэе.

Але -  Хэн, би юу?

Лев -  Тэгэлгүй яахав, танаас илүү мундаг хүн би олсонгүй.  

Эр -    Та шууд хэлэхгүй яасан юм бэ, үүнээс идээч.

Лев -  Тэгэхээр ийм байна, одоо туслах бүх баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Та гарын үсгээ зураад шууд ажилдаа орж болно. Харин би танд 2 сарын цалин өгнө.

Але -  2 гэнээ.

Лев -  За яахав нэмчихье, 3. Гэхдээ та манайд 3 сар ажилласан юм шиг бүртгэчихнэ, зөвшөөрч байна уу?

Але -  Зөвшөөрч байна. дараа уулзъя.

Лев -  Явцгаая.

                                                  ххх

Ван -  Яваарай.

Вас -   Явцгаая.. Ваня баларсан, бид орж чадахгүй нь. Тэр хавтасыг орхиод сайдын орлогчийг олж уулзъя.

Ван -  Васёк, ойлгохгүй байна уу, энэ хавтас бидний аврал. Хавтастай бичгүүдийг авчихвал ферм манайх болно гэсэн үг. Явцгаая, үүдэнд нөөц түлхүүр байгаа байх.

Вас -   Явцгаая.

Эр -    Өө за, тэд мөн байна.

Рус -   Хөөе та хоёр төөрчихсөн юмуу?

Зэрэг -  Бид...

Вас -   Зугтаарай.

Рус -   Хөөе, зогс.

Эр -    Зогс.

Рус -   Би зогс гэж байна.

Эр -    Зогс. Зогс гэж байна.

Рус -   Зогс.

Ван -  Залуус аа, залуус аа яаж байна аа? Энд бүгдэд нь хангалттай багтах зай байна.

Рус -   Наадах чинь бидний хувцас.

Ван -  Хөөе, хөөе наад гараа.

Вас -   Биднийг зүгээр орхи.

Ван -  Наад гараа, гараа гэм.

Вас -   Хамаг хувцас муухай болгочихлоо.

Рус -   Хөөе зөөлөн, зөөлөн гэм.

Эр -    Дахиад энд ирээд үзээрэй.

Ван -  Та нар өвчтэй юмуу. Яагаад гараа савлаад байгаа юм бэ? Аан, асуудал ойлгомжтой.

Вас -   Рус уу? Та хоёр энд ямар чөтгөрөө хийж байгаа юм?

Рус -   Би ч гэсэн тэгж асуумаар байна. Та хоёр энд юу хийж байгаа юм?

Вас -   Бид хоёр, нөгөө юу.. хамаг юмаа алдчихсан учраас жаахан мөнгө олье гээд.

Ван -  Тийм ээ. Зөв.

Вас -   Гэтэл та хоёр хамаг юм баллаад хаячихлаа. Новш гэж.

Рус -   Та хоёр хамаг юм баллачихлаа, би ч гэсэн мөнгө олох гэсэн юм. Өөрийнхөө Анюткад бэлэг авч өгнө. Тэгэхгүй бол миний утсыг авахаа больчихсон.

Ван -  Рус аан гээч, тийм хүүхэнд өөр хандлага хэрэгтэй, ойлгов уу. Ийм хувцастай чи бүх насаараа ч ажиллаж магадгүй. Тэр цонхыг харав уу?

Рус -   Тэгээд юу гэж?

Ван -  Товчхондоо, энэ өрөөнд нэг хайрцаг үнэтэй конъяк байгаа. Зарчихвал хүн болгон нисдэг тэрэг авч болно.

Эр -    Би өндөрөөс айдаг.

Рус -   Ветхий амаа хамхи. Биднээр яах гэсэн юм?

Ван -  Та нарт түлхүүр байна.

                                                  ххх  

Стё -  Ямар машин ирэх ёстой вэ?

Дед -  Том, гоё гэрлэн дохиотой. Өөдгүй амьтан ирж байх шив. За алив миний утсыг өг.

Стё -  Юу гэхээр, би болилоо, улс төр миний чадах зүйл биш. Энэ чинь...

Дед -  Түлхээд өгнө.                                     

Стё -  Хэрэггүй ээ.

Дед -  Айх хэрэггүй ээ.. Чөтгөр ав, би бичлэг хийж амжсангүй.

Лев -  Нөгөө амбан захирагч яачихав аа?

Але -  Лев Константинович, би гарын үсгээ зурчихлаа. Мөнгөө хэзээ өгөх үү?

Анна -  Тэр энд юу хийж байгаа юм?

Лев -  Тэр фермийн захирагчаар ажиллаж байгаа. Май энийг ав, эндээс энэ хүртэл цээжлээд тайзан дээрээс мэндчилгээ хэлээрэй.                                    

Анна -  Юун мэндчилгээ вэ, би, би яах болж байна?

Лев -  Чи, чи яах ч үгүй. Манай үйлдвэрлэл өргөжиж байна, 2 захирагч байх хэрэгтэй. тэр тахианы тэжээл хариуцна, харин чи үлдсэн бүгдийг мэд.

Але -  3 дахь сардаа энэ ажлыг хийж байна.

Анна -  Алив, наад үгээ нааш нь өг. Намайг зайлуулахыг хүсч байна уу? Асуудал үүсвэл та намайг оролдсон гэж хэлнэ, мэдэв үү.

Але -  Лев Константинович, ямар нэг юм хэлээч.

Анна -  Микрофоноо өг, би захирагч бас энэ миний хэлэх үг.

Але -  Мөн дөө...

Эр -    Бүгдээрээ сайн байцгана уу.

Лев -  Сайн байна уу, Олег Сергеевич.

Анна -  Сайн байна уу.

Лев -  Сайн явж ирсэн үү.

Эр -    Баахан сэгсрүүллээ, чамайг замаа засчихсан гэж бодсон юмсан.

Лев -  Би зассан, гэхдээ хэзээ гээч, сарын өмнө.

Бор -  Виктор Сергеевич, сайн байна уу. Би тантай нухацтай ярилцмаар байна.

Лев -  Хамгаалагч, хамгаалагч.

Анна -  Хамгаалагч аа.                                            

Эр -    Тайван, тайван. Энд хэрэлдэхгүй шүү.

Лев -  Тийм ээ, таны зөв.

Эр -    Энд хаана конъяк хийдэг билээ?

Лев -  Нөхөд өө, ажлын өрөөнд орцгоое. Очиж хоолойгоо норгоцгоое.

                                                  ххх

Эр -    Хөөе залуу. Амьд уу?

Эм -   Фёдор, Фёдор, Фёдор арай соёлтой байгаач, ямар муур дайрсан биш. Түргэн дууд.

Дед -  Үгүй ээ, хэрэггүй. Сайн байна уу.

Эм -   Сайн байна уу.

Дед -  Тэр эндхийн тэнэг байгаа юм, бүх машин доогуур гүйж ороод байдаг.

Эм -   Тэр амьсгалахгүй байх шиг байна.  

Дед -  Би одоохон амь оруулаад өгье. Стёпа, Стёпа, алив Стёпа босоорой, босоорой. Жүжиглэх хэрэггүй, энэ өөр машин байна. Стёпа, чиний ямаагаар шорлог хийчихэж.

Эм -   Бурхан минь.

Дед -  За тэр...

Стё -  Хаана, амбан захирагч хаана байна?

Дед -  Та тэрнийг сонсох хэрэггүй, толгойгоо хүчтэй цохичихож. Дэмийрээд байна.

Эм -   Одоо больцгоо, энэ бидний буруу. Бид хурд хэтрүүлсэн.

Эр -    Асуудал гарвал та машинд байгаагүй.

Эм -   Түргэн дуудаарай Фёдор.

Стё -  Түргэн хэрэггүй, би эмч хүн. Чамд үзүүлээд өгнөө.

Эм -   Таныг ядаж эмнэлэгт хүргэж өгье.

Эр -    Машин муухай үнэртэй болгочихно. Такси дуудъя, би мөнгө өгнө.

Дед -  Зүйтэй, 5000-аар ямарч гэмтлийг мартана.

Стё -  Би бодохдоо, ариун үйлчийн төлөө захирагчийн машин доогуур орсон. Гэтэл чи зөвхөн мөнгө л бодож явдаг.

Эм -   Байзаарай, та нар чинь луйварчид байжээ. Алив цагдаа дууд.

Дед -  Хүлээгээч, бид луйварчид бишээ. Харин амбан захирагч луйварчин.

                                                  ххх

Бор -  За харав уу, бүх зүйл сайн харагдаж байна.

Эр -    Тийм ээ, юу ч гэхэв дээ, аймаар юм. Тэгээд хэн буруутай юм?

Бор -  Тэд буруутай.

Лев -  Би ямар хамаатай юм? Би энэ тухай анх удаа сонсож байна.

Бор -  Юу гэнээ?

Лев -  Манай тэжээлийг Алексей хариуцдаг.

Анна -  Тийм ээ, Алексей.

Але -  Юун Алексей вэ, би өнөөдөр ажилд орсон.

Лев -  Юу өнөөдөр гэж, баримт бичгээр 3 сар болж байгаа.

Анна -  3 сарын өмнө орсон.

Але -  Юу?

Эр -    Борис баярлалаа, би энэ фермийг эртнээс хаахыг хүсч байлаа. Шалтаг олдохгүй байсан юм.

Бор -  Уучлаарай, би таныг сайн ойлгосонгүй. Хаана гэж юу гэсэн үг вэ?

Эр -    Энэ үйл явдлаас болж хаана гэсэн үг. Харин фермийн оронд хогын цэг байгуулчихна, зөв үү? Харин энийг шоронд хийе.

Але -  Юун шорон бэ, би нэг ч удаа цалин аваагүй.

Анна -  Байзаарай, би яах болж байна? Би хаачих вэ?

Эр -    Хонгор минь, хөдөлмөрийн бирж гэж байдаг биз дээ, тийм үү?

Анна -  Хөдөлмөрийн бирж гэнээ. Ойлгомжтой.

Лев -  Яг зөв.

Бор -  Надад хэлээч, та үнэхээр ичихгүй байна уу? Та нар энд хогын цэг байгуулна гэлээ. Гэтэл энд ойрхон хүмүүс амьдардаг ш дээ.

Лев -  Хүмүүс хаа сайгүй амьдардаг, тэглээ гээд цэг байгуулахгүй байх уу?

Бор -  Тэгвэл тайгад эсвэл цөлд байгуулаач. Хүмүүс байхгүй газарт, харин өөрийнхөө тосгонд би хүмүүсийг хордуулахыг зөвшөөрөхгүй.

Эр -    Тийм үү?

Бор -  Тийм ээ.

Эр -    Тэгээд чи яах юм? Хүмүүс биднийг химийн үйлдвэр биш хогын цэг байгуулж байгаад баярлалаа гэнэ.

Бор -  Лев Константинович, та манай хүн энд төрж өссөн. Та хүмүүсийг хордуулахаас ичихгүй байна гэж үү?

Лев -  За больж үз, тэр хүмүүс чинь уухаас өөр юм хийдэггүй, ямарч хоронд хордохгүй. Харин энд амралтын газар биш.

Эр -    Зөв ярьж байна.

Але -  Тэгэхээр ийм байна, би Алексей Иванов, бас хогын цэгийг эсэргүйцэж байна.

Лев -  Хөөе шалгагдаж байгаа хүн гуай, та дуугүй л бай.   

Эр2 -  Лев Константинович, сайдын орлогч удахгүй ирнэ. Таны хэлсэнээр би сэрүүлэг тавьчихсан.

Лев -  Сайн байна.

Эр -    За боллоо. Миний ирээдүйн орлогчийг угтахаар явцгаая.

Бор -  Гүйцээ.

                                                  ххх                                       

Рус -   Яваарай. Явцгаая.

Ван -  Вася, Вася олчихлоо, ферм манайх.

Рус -   Ойлгосонгүй, ганцхан лонх байна ш дээ.

Ван -  Уучлаарай найзаа, бидний хувийг чи авч болно. Харин хоёулаа орлогч сайд дээр очье.

Вас -   Тийм ээ, явцгаая.

Рус -   Сайн уу.

Анна -  Сайн байна уу.

Вас -   Алив хурдан холд...

Рус -   Вась, Вась, Вась...

Вас -   Одоо бид бүгдэд нь тэр манай ферм гэж хэлнэ.

Рус -   Тайвшир.

Анна -  Үнэхээр хүсээд байгаа бол танай ферм гэдгээ хэлээрэй, явцгаая.  

Ван -  Чи биднийг тэнэг гэж бодоо юу?

Анна -  Үгүй дээ, энд ганцхан би л тэнэг. Одоо манай фермийн оронд хогын цэг байгуулна. Намайг ч гэсэн та нарын адил хулхидсан.

Рус -   Хонгор минь гутрах хэрэггүй. Би чамагй хэзээч хулхидахгүй.

Анна -  Чи эндээс конъяк хулгайлж байгаа юмуу?

Рус -   Үүнийг чамд.

Анна -  Орой өгнө, харин хаалгаар орж ирээрэй. Явцгаая, та нарыг хамгаалагч нарын хажуугаар гаргаж өгье.

Рус -   Явъя хайрт минь.

Ван -  Явъя хайрт минь...

                                                  ххх

Лев -  Гол нь хогын цэгийн нэрэн дотор Эко гэдэг үг байх ёстой. Тэгвэл ногоон шошготой болно, хэн ч ямарч асуудал үүсгэхгүй.

Эр -    Ээ чинь миний машин уу? Алив сонс, битгий тэнэг зүйл хийгээрэй.

Лев -  Нөхөд өө, больцгоо. Чи яаж байна аа, алив нааш нь өг. Хөөе зогс. Зогс, зогс, зогсооч.

Эр -    Энд юу болоод байна?

Лев -  Хамгаалагч. Хамгаалагчид аа, энийг хурдан цэвэрлэ.

Бор -  Танай химийн үйлдвэрийн хаягдал биш зүгээр хог байгаад нь баярлаж яв.

Лев -  Та нар ойлгохгүй байна. Манай дүүрэг татаасгүй болно. Гудамжинд гарч гуйлга гуйх уу?

Але -  Гэхдээ цэвэрхэн гудамжинд шүү.

Лев -  Бид заавал энэ газар хогын цэг байгуулна.

Эм -   Энд юу болоод байна?

Эр -    Юу ч бишээ, бүх зүйл хэвийн. Хөгжилдөж байна, баярын өдөр, баяр ш дээ Мария Анатольевна.

Эм -   Би чиний Мариа Анатольевна биш, харин орлогч сайд байна. Витя, чи яагаад дээрэмчин шиг хууль ёсны эздээс нь эд хөрөнгийг нь булааж байгаа юм?

Лев -  Марич Анатольевна...

Эм -   Зөвтгөх гэсний хэрэггүй, надад сайн хүмүүс хэлсэн.

Бор -  Мария Анатольевна, тэд миний фермийн оронд хогын цэг байгуулах гэсэн юм. Харин бид бүгдээрээ үүнийг эсэргүйцэж байна.

Зэрэг -  Эсэргүйцэж байна, эсэргүйцэж байна.

Эм -   Эндээс явцгаа.

Эр -    Тэр бол миний ферм. Би юу хүссэнээ хийж болно. Яасан хувийн өмчтэй байж болохгүй болчихсон уу?

Анна -  Болиогүй, болиогүйд хамаг учир байна. Энэ баримт бичгүүдэд фермийн цорын ганц эзэн нь Борис Павлович Иванов гэж бичсэн байгаа. Үүнийг шүүхэд гэрчлэхэд бэлэн байна.

Лев -  Анюта, Анюта би хүчинд автсан. Үнэндээ би маш сайн хүн гэдгийг чи мэднэ ш дээ.

Анна -  Лев Константинович...

Эм -   За тийм байж, Борис Павлович...

Бор -  За.

Эм -   Та фермээ эзэмших эрхтэй.

Бор -  Баярлалаа.

Анна -  Баярлалаа.

Эм -   Энд хогын цэг байгуулахгүй биз дээ?

Бор -  Амлаж байна, баярлалаа.

Эм -   Харин та хоёр миний машинд сууцгаа. Прокурорын газар руу явцгаая. Эсвэл би цагдаа дуудах уу?

Эр -    Сууна уу.

Анна -  Баяртай Лев Константинович.

Але -  Боря, ингэхэд надад удирдах ажлын туршлага байгаа шүү.

Бор -  Сайн байна.

Анна -  Надад ч гэсэн байгаа.

Бор -  Сайн байна. Маш сайн байна. Сайхан амьдарнаа.

Лид - Винегрет идээрэй.

Нин - Тимй ээ, хамтдаа сууж байна.

Лид - Яг үнэн.

Нин - Та хоёр хоцрох вий дээ?

Вас -   Хоцорсон ч гэлээ өөр билет авчихна.

Ван -  Тийм ээ.

Вас -   Ингэхэд найз залуу маань сайн мөнгө олдог. Тийм ээ.

Дед -  Тийм үү.

Ван -  Тэгээд ч одоо билетний үнэ хямдарчихсан.

Лид - Нина алив чи хэлээч, би жимсний чанамал гээд юмнууд хийчихсэн.

Нин - Одоо чамайг яалтай билээ.

Лид - Амттай ш дээ

Вас -   Багтахгүй бол яах уу?

Лид - Тэгээд хэн идэх болж байна?

Нин - Энд нэг ховдог нөхөр байгаа.                                              

Ван -  Тийм шүү.

Нин - Хөөе Боря...

Бор -  Яасан?

Нин - Хаашаа алга болчихов оо? Хүүхдүүд удахгүй явлаа.

Бор -  Зүгээр, санаа зоволтгүй би өөрөө хүргээд өгчихнө.  

Ван -  Баярлалаа.

Лид - Хөөе Лёша...

Але -  За.

Лид - Чи яг хоцрох гэж байна, энд...

Але -  Чи одоо гайхах болно, харж бай. Надад супер бизнес санал тавьсан.

Бор -  Тийм үү?

Але -  Тулаанч ноход үржүүлнэ.. Ямар их мөнгө босгож болохыг мэдэх үү? Би бүр зээл авсан гээч.

Бор -  Энэ кокер спаниэль гэдгийг чи мэдэх үү?

Але -  Юу гэнээ?

                                                  Төгсөв.

 

                        

      

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home