ИВАНОВЫ С6 16

                                                                           Метраж : 25 минут

Дүрүүдэд :

 

 

Харилцааны зарчим :

 

 

Вас -   За алив энэ байна. Алив ээ...

Ван -  Ок.

Вас -   Нэг, хоёр. Миний бодож байснаас ч хялбар юм.

Ван -  Энэ л хачин санагдаад байна. Васёк хамгаалагчид ирээгүй дэр явах уу?

Вас -   Зүгээр ээ, тэд яаж ч чадахгүй. Гоё цамц өмссөний төлөө баривчлах уу? Чи өөрөө хэлсэн ш дээ, фермээ аврах ганц боломж бол Аннагаас баримт бичгүүдийг хулгайлах.

Ван -  Тийм ээ. Гүйцээ, өөр хувилбар байхгүй явцгаая Вася.

Вас -   Ваня тэнэгтэх хэрэггүй, надад түлхүүр байгаа.

Ван -  Васёк, цаана чинь сейфны ямар нэг код байхгүй биз? Би одоо тоог нь зүгээр тааж байна. буруу оруулбал дэлбэрэх ч юм билүү.

Вас -   Алив би оролдоод үзье.

Ван -  За тэг, гэхдээ битгий удаарай... Дөрвөн 1 тоог би оруулж үзсэн. За Вась явцгаая, одоо хамгаалагч нар хүрээд ирнэ. Ажлын өдөр эхэллээ.

Вас -   Байзаарай, зүгээр бууж өгөх юм гэж үү?

Ван -  Үгүй ээ, хүлээж байгаад баригдаад цагдаа нарт хүргэгдээд дараа нь бууж өгцгөөе.

Вас -   Та Алёша бас Владислав, Николай нартай тохиромжтой байна. Тэр танилцах сайт дээр бүртгэлтэй байдаг юмуу?

Ван -  Васёк энэ чинь сайн хэрэг. Бидний фермийн гэрээ бүтсэн гэж бод.

Вас -   Яагаад, гэрээг бидэнд Алёша эсвэл Николай Петрович авч ирэх үү?

                                                  ххх  

Лид - Хүү минь уучлаарай, ээж нь зүүрмэглэчихсэн байна. Чи өвдчихсөн юм биш биз?

Нин - Үгүй ээ, үгүй Лида би ханиалгасан юмаа.

Лид - Чи ханиалгаад байна уу? Тийм бол жаахан цаашаа хол зогсоорой.

Нин - Үгүй ээ, үгүй би өвдөөгүй. Би зориуд чамагй сэрээх гээд л.. Чамаас юм гуйх гэсэн юм, Боряд намагй жирмсэн гэж битгий хэлээрэй, гуйя.

Лид - Нина, чи үнэхээр өвдчихсөн байна. Чи Борягаас салах гээд байгаа юмуу? Чи яаж ганцаараа хүүхдээ өсгөх болж байна?

Нин - Лёха чамд тусладаг юмуу? Үргэлж дэргэд чинь байдаг уу?

Лид - Тусладаг, яаж тусладгийг нь чи мэднэ. Юу огт тусладаггүй гэж, ямар том тус болохыг нь чи мэднэ. Харин Боря бол өөр хүн.

Нин - Би түүний ямар болохыг мэдэхгүй байна.

Бичиг “Ивановынхан Ивановынхан”.

Бор -  Юу вэ? Нааш нь өг. Чөтгөр гэж.

Рус -   Борян чи хаачих нь вэ?

Бор -  Юу, би чиний Борян биш.

Рус -   Чамайг нохойноос аварсаны дараа чи өөрө өнамагй тэгж дууд гэсэн ш дээ.

Бор -  Юун нохой вэ?

Рус -   Нэгдэлийн хүлэмжийг хамгаалдаг. Яасан, юу ч санахгүй байна уу?

Бор -  Санахгүй байна.

Рус -   Товчхондоо бид танай эхнэр дээр очихоор төлөвлөж байсан. Уучлалт гуйхаар, мотоцикл дээр суугаад шууд унаад өгсөн. Зориг орохын тулд уухаар шийдсэн. Гэтэл даруулга дуусчихсан. Дараа нь чи надад алив хүлэмж рүү ороод өргөст хэмх авада ир гэсэн.

Бор -  Байзаарай, байзаарай эцэст нь би эхнэр дээрээ очиж чадсан уу?

Рус -   Мэдээж үгүй, шөнөжингөө өргөст хэмх идэж бас их ууцгаасан.

                                                  ххх

Дед -  Гүйцээ, одоо баларсан.

Але -  Чи арай гайгүй болгочихож чадах уу?

Гер -   Одоо хэрэгтэй гэж үү?

Дед -  Маш хэрэгтэй. Энэ биднийг гуйлгачдаас ялгах цорын ганц зүйл. Борькагийн байшинг алдчихгүйн тулд энийг зарах хэрэгтэй.

Гер -   За тэгвэл орон гэргүй болж дээ. Та хоёр чинь даажигнаад байна уу? Живчихсэн машин. Төмрийн хогонд л авна.

Але -  Чиний гэрлэн дохионоос л боллоо, тэнэг ээ.

Гер -   Би сануулсан ш дээ.

Але -  Би хүүхдээ хаана хүмүүжүүлэх болж байна? Шуудуйнд уу, ямар цэцэрлэгт явуулах уу, ой мод уу?

Гер -   За тайвширцгаа, надад сайхан санал байна. Дүүргийн дарга хашаа будаад өгөөч гэсэн юм. Мөнгө их биш ч гэлэ ажил нь амархан. Та хоёрт сонголт байхгүй, мөнгө хэрэгтэй.

Але -  Баярлалаа, сайхан санаа байна. Одоо Боряд сайхан мэдээ дуулгах хэрэгтэй. Аав аа, цаазын тавцан руугаа явцгаая.

Дед -  Хүлээгээрэй, өвдөлт мэдрэхгүйн тулд мэдээ алдуулагч авах хэрэгтэй.     

                                                  ххх

Дед -  Нэг мөсөн, нэг мөсөн хоёрыг авчих уу? Борькад маш муу мэдээтэй очих гэж байна. харин миний өвдөлт даах чадвар муу.

Але -  Үгүй ээ хоёр хэтэрнэ, хэтрүүлээд замаа мартчихаж магадгүй.

Эр -    Бүсгүй минь, бидэнд Сказочная 24 гудамжны байрыг яаж олохыг хэлж өгөөч. Байршил тодорхойлогч болдоггүй ээ.

Эм -   Сказочная 24 үү. Ивановынхан руу юу?

Эр -    Одоохондоо Ивановынхан гэхдээ удахгүй ээ.

Эм -   Ер нь бол тийшээ очиход хэцүү. Би та хоёрт зураад өгье.

Дед -  Гүйцээ, баларсан. Залуус бидний хойноос ирсэн байна. Байшин хураахаар ирж. Чи тэднийг алчих харин би чиний хүүг өөрийн юм шиг хүмүүжүүлнэ.

Але -  Бүр солиорчихжээ. Илүү сайхан санаа байна.

Эм -   За одоо төөрнө гэж байхгүй. Тэгэхээр дэлгүүрийн араар баруун тийшээ. Дараа нь зүүн тийшээ, тэгээд замаа дагаад шуудуйн хажуугаар. Тэнд зам мухардана, хүнээс асуугаарай.

Эр -    Баярлалаа.

Эм -   Зүгээр ээ.

Дед -  Залуус аа, би яг тийшээ явах ёстой. Дөхүүлээд өгвөл заагаад өгье.

Эр -    Болж байна.

Дед -  Мэдээж.

Эр -    Аан гэч, тосгоныхон ямар сайхан сэтгэлтэй юм бэ.

Дед -  За зүгээр дээ. Явцгаая, явцгаая.

                                                  ххх  

Рус -   За за хэн мөнгө олохоос татгалзахгүйг би мэдлээ.

Ван -  Русик, мөнгө олмоор байвал надаас яаж гэж асуу.

Рус -   Тэгээд яаж?

Ван -  Нэг хүүхэн байна, баян хүн. Очоод баримт бичгээ хаана хадгалдагийг нь мэдэх хэрэгтэй.

Рус -   Та хоёр дээрэмдэх гээ юу? Бүр галзуурчээ.

Вас -   Үгүй ээ.

Ван -  Юун дээрэмдэх, Рус харж бай, чи зүгээр л энэ танилцах сайтад бүртгүүлэх хэрэгтэй, ойлгов уу? Түүнд лайк дараад болзоонд урина.

Рус -   Дажгүй юм гээч. Хэдийг өгөх юм?      

Вас -   Рус битгий тэнэглээд байгаач. Ямар байшинд амьдарч, ямар машин унаж байна хар.

Ван -  Алив хар даа.

Вас -   Хүүхнүүдээс яаж мөнгө салгахыг чи сайн мэднэ.

Рус -   Би хэзээч тэгж байгаагүй.

Вас -   Яг ш дээ, алив бүртгүүлээрэй.

Рус -   Аль хэдийн.

Вас -   Пөөх, хараад байхад эрт бүртгүүлчихэж ээ?  

Рус -   Ер нь би хагас жилийн өмнө суулгачихсан байсан.

Ван -  Тийм үү.

Вас -   Байзаарай, хагас жилийн өмнө бид болзож эхэлсэн. Би одоо мэдэж авлаа, аймаар юм.

Рус -   Битгий маяглаад байгаач.

Вас -   Одоо мэдэж байгаа нь сонин байна.

Ван -  Найзуудаа, наадхаа дараа нь учрыг нь олчих тэгэх үү. За Русик тэрэнд лайк дар.

Рус -   За болчихлоо. Одоо яах уу?

                                                  ххх

Бор -  Лида, Нина хаана байна?

Лид - Би чамд 100 удаа мэдэхгүй гэж хэллээ. Андгайлж байна.

Бор -  Худлаа ярьж байгааг чинь нүднээс чинь харж байна.

Лид - Юун нүд, энэ нүд үү?

Бор -  Тийм ээ, энэ нүд.

Лид - Энэ нүд шөнөжингөө цурам хийгээгүй.  

Бор -  Хүүхэд унтуулаагүй байх даа.

Лид - Үгүй ээ, тоглоом татаад шөнөжингөө тоглочихсон.

Бор -  Лида.. миний нүд рүү хар. Үнэнээ хэл, Нина хаана байна?

Лид - Тэр...

Бор -  Тэр...

Лид - Яваад өгсөн...

Бор -  Хаашаа?

Лид - Бүү мэдээ.

Бор -  Новш гэж.

                                                  ххх  

Рус -   Хөөе урт дэлтэй залуу, би заавал тэгж хувцаслах уу? Гайгүй л харагдаж байна ш дээ. Сайн тэлээ байсан бол ч, гавлын ястай.

Ван -  Баян хүүхнийг урхидахын тулд өөрөөс нь баян харагдах хэрэгтэй. тэгэхгүй бол үнэхээр мөнгөнөөс болж танилцлаа гэж бодно.

Рус -   Үнэн юм чинь.

Вас -   Рус.

Рус -   Юу рус гэж. Орох уу?

Вас -   Одоохон, араас чинь оръе.

Рус -   За тэгээрэй.

Бичиг Аав.

Вас -   Байна уу, дугаар андуурсан юм биш биз?

Пав -  Охин минь битгий утсаа салгаарай, ярилцъя.

Вас -   Өмнө нь ярьж байх нь яасан юм, гүйцээ, баяртай.

Пав -  Үгүй ээ, үгүй би өөрчлөгдсөн. Нээрэн шүү. Ээж чинь батлаж чадна, тэр хэлэхдээ...

Нин - За Васенька.

Вас -   Аавтай ярьсан юмуу?

Нин - Яасан, болохгүй гэж үү?

Вас -   Ойлгомжтой. Тийм сайн найзууд юм бол дахиж над руу битгий ярь гэж дамжуулаарай.

Нин - Вась аан гээч, аав нь өөрчлөгдсөн. Тэр үнэхээр гэмшиж байгаа. Надад яаж тусалсаныг мэдэх үү?

Вас -   Надад туслаагүй. Боря ах аа...

Бор -  Яачихав аа?

Лид - Чимээгүй байгаач ээ...

Вас -   Боря ах аа, та ээж аав хоёрт намагй тайван орхи гээд хэлээд өгөөч.

Бор -  Яачихаад байгаа юм?

Вас -   Ээж үргэлж надад аав чинь ийм сайн болсон, өөрчлөгдсөн, туслаж байгаа гээд ядаргаатай. Би түүнтэй уулзмааргүй байна.

Бор -  Аан тэгсэн байх нээ. Өөрчлөгдсөн юм биз дээ. Ойлгомжтой.

Але -  Би чиний санаалыг бодож үзлээ л дээ. Ажил хийхэд бэлэн, яаралтай мөнгө хэрэгтэй байна. Тэргүүн гэртээ байгаа юу?  

Гер -   Орой болтол яваад өгсөн гээд байна. Гудамжаар нэг будаг үнэртээд.

Але -  Чи яваад хоолоо идчих, би будаж дуусгая. Сүү угаарай, хор нь гарна.

Гер -   Чи яагаад ийм сайхан сэтгэлтэй болчихов?

Але -  Удмын юмаа.

Гер -   Танай удмыг ямар мэдэхгүй биш. Гэхдээ нөгөө юу, будахдаа. Анхааралтай сонс, дээрээс нь доошоо. Тэгэхгүй бол баруунаас зүүн тийшээ буддаг мангарууд байдаг. Би өөрийнхөө ажилд санаа зовмооргүй байна.

Але -  Үгүй ээ, би тийм хүн биш.

Гер -   За, би удахгүй ээ.

                                                  ххх

Ван -  За тэр.

Рус -   Юу тэр гэж?

Ван -  Энэ...

Рус -   Пөөх, тэр надтай болзое гэнэ.

Вас -   Янзтай.

Ван -  Маш сайн байна. Хувцасны асуудлаа шийдчихсэн, тийм үү.

Вас -   Тийм ээ, тэгсэн.

Ван -  Одоо үлгэр зохиох үлдлээ.

Вас -   За тэгэхээр Рус хэнтэй адил гэхээр.. сүлжээ цайны газрын эзэнтэй.

Ван -  Үгүй ээ, үгүй, үгүй Анна кофенд дуртай хүн, уулзаад л мэдчихнэ.

Рус -   Тэгвэл би загвар өмсөгч болох уу?

Вас -   Рус чи яаж загвар өмсөгч байх вэ дээ, чи намхан, ширээний цаанаас ч харагдахгүй.

Ван -  Тэр фото-модель болог.

Рус -   За тэр.

Ван -  Баригдах боломж бараг байхгүй.

Вас -   За яахав, алив өөрийгөө сайн харуулаач.

Рус -   Сайн уу хонгор минь, намайг Рус гэдэг.

Ван -  Алив зогс, Рус бишээ Руслан бас ямар нэг аялгатай ярь. Гадаадад удаан байсан юм шиг.

Рус -   Сайн уу, намайг Руслан гэдэг.     

Ван -  Энэ бас юу вэ?

Рус -   Би гадаад хүн. Европод олон жил болсон.

Вас -   За...

Рус -   Миний булчинг барьж үзмээр байна уу?

Вас -   Бид ч баларчээ.

Ван -  Алив Васёк тайван байгаарай. Рус юу гээч, би чихэвч рүү юу ярихыг чинь хэлж өгнө.

Рус -   Зиак.

Ван -  Туршаад үзье. Алив.

Рус -   За за.

Ван -  Чи яагаад тэрнийг сонгосон юм?

Вас -   Булчинг нь барьж үзээд.

                                                  ххх

Дед -  Ивановынханы байшин энэ байна.

Эр -    Баярлалаа өвөө, та явж болно.

Дед -  Үгүй ээ, би энд байж байя. Бүх насаараа эд хөрөнгө хураахыг харахыг мөрөөдсөн.

Але -  Өдрийн мэнд залуус аа. Хэнтэй уулзах вэ?

Эр -    Борис Павлович энд амьдардаг уу?

Але -  Би байна.

Эр -    Энд шийдвэр гарсан, уншиж танилцана уу.

Але -  Нүдний шилгүй бол харахгүй.

Эр2 -  Товчхондоо байраа суллаж өг.

Але -  Тэнд юу байна аа?

                                                  ххх  

Лев -  За яасан, амжилттай юу? Тэрнийг гэрээс нь хөөчихсөн үү?

Эр -    Үгүй дээ, тэр хаалгаа хаачихаад гарч ирэхгүй байна.

Лев -  Тэгээд тэр чөтгөрийн хаалгыг нь эвдээч.

Эр -    Тэгвэл хууль бус болно. Цагдаа эсвэл илүү хэцүү хүмүүсийг дуудчихаж магадгүй.

Лев -  Илүү муу гэж хэнийг, чөтгөрийг үү? Эвд гээд байна. асуудал гарвал миний нэрийг хэлчих. Гүйцээ.

Эр -    Товчхондоо хаалгыг нь эвдэх хэрэгтэй.

Дед -  Саад болсонд уучлаарай. Надад тохиолдлоор танил тракторчин байгаа шүү. Сонирхож байна уу?

                                                  ххх    

Бор -  Онгойлго гэж байна шүү, хаалгыг чинь эвдлээ.

Пав -  Өө Боря, чи энд юу хийж байгаа юм?

Бор -  Битгий жүжиглээд бай, тэр чам дээр ирсэнийг би мэднэ. Би түүний ичгүүргүй нүд рүү нэг харъя.

Пав -  Хэн, хэний нүд гэнээ?

Бор -  Нина, Нинатай уулзмаар байна.   

Пав -  Нина гэнээ, миний эхнэр үү?

Бор -  Юу?

Пав -  Бишээ, чиний, чиний эхнэр. Тэр нэд байхгүй, Боря баяртай.

Бор -  Би харуул гэж байна. Үгүй шүү, найзаа. 

Пав -  Би байхгүй гээд байна. Боря...

Бор -  Нина...

Пав -  Зогс.

Эм -   Сайн байна уу.

Бор -  Сайн байна уу. Нина, хаана байна?

Пав -  Боря, би бусдын гэр бүл үймүүлдэггүй.

Эм -   Ганцхан минийхийг л.

Бор -  Уучлаарай.

                                                  ххх

Ван -  Рус хариу, сонсож байна уу?

Рус -   Сонсож байна, битгий шуугиад бай. Картанд чинь хэд байгааг эхлээд хэлчих.

Ван -  Чинийхээс л их гэж мэд. За Рус, Рус тэр ирчихлээ, за амжилт. Чи гадаадын иргэн шүү.

Анна -  Руслан.. Уучлаарай хоцорчихлоо, ажил гараад.

Ван -  Тэнэг ээ, гарыг нь үнсээч.

Рус -   Сууцгаая.

Анна -  Тэгье.. Таны аялга их ер бусын юмаа.

Ван -  Би Будапештэд 12 жил амьдарсан гээд хэлчих.

Рус -   Би Будапешт 20 жил амьдарсан.

Вас -   Тэнэг чинь хамаг юм баллах нь. Тэрнийг хурдан согтоох хэрэгтэй. Русийг виски ав гэж хэлээч.

Анна -  Би үнэндээ их өлсөж байна. Хоёулаа ямар нэг юм захиалах уу?

Ван -  Үгүй ээ, огт хоол идэхгүй. Ууцгаа, юм уу.

Рус -   Юу гээч, манай продюсер надад хоол идэхийг хориглосон. Тийм ээ.

Анна -  Яагаад?

Рус -   Загвар өмсөгч бүдүүн болохгүй гэсэн. Ядуу, өлсгөлөн загвар өмсөгч хэрэгтэй.

Анна -  Харгис юмаа. 

Рус -   Гэвч уухыг бол зөвшөөрсөн. Тийм ээ. Цагаан дарс, улаан дарс, тийм ээ. 2 лонх, 3 лонх...

Анна -  Ууна, ууна.

Рус -   Тийм ээ.

Анна -  Тэгвэл яах уу, 2 лонх авах уу? Эхний ээлжинд.

Вас -   Тэр уудаг нь бидний аз.

Ван -  Танай тосгоныхон бүгдээрээ ийм бололтой.

Вас -   Юу гэнээ?

Ван -  За за.

                                                  ххх

Эр -    Иргэн Иванов гараад ир. Үгүй бол хаалгыг чинь эвдэнэ.

Але -  Наад нүүрээ эвдүүлчихэв ээ.

Эр -    Яваарай... Тэр хаана байна?

Лев -  За яасан, би одоо баярлаж эхэлж болох уу?

Эр -    Тийм ээ, бараг л.. Гэхдээ нэг асуудал байна, тэр байшинд ороод түгжчихлээ.

Лев -  Тэгээд наад хараал идсэн хаалгаа эвдээч. Тэрнийг байшингаас гаргаж хая.

Эр -    Хаалга эвд гэнээ.

                                                  ххх

Бор -  Лид Нина хаана байна? Уучлаарай Лид. Нина энд байгаа юу? Би юу гэж бодсон гэхээр, хачин юм бодогдоод.

Лид - Ашгүй дээ, сайхан цэцгийн баглаа байна, мундаг.

Бор -  Баярлалаа.

Лид - Би чамд хүүхдийн тухай ярих гэж хэл загатнаад.

Бор -  Юун хүүхэд вэ?

Анна -  Руслан чи Будапештэд юу хийж байснаа ярьж өгөөч.

Рус -   Би фото-модель. Дотуур хувцас рекламддаг байсан.

Анна -  Эрэгтэй юу?

Ван -  Инээгээч.

Рус -   Инээгээч.

Анна -  Яах гэж?

Ван -  Чи усан тэнэг юмуу? Чи өөрөө инээгээч рус. Үнэртний рекламны зураг авалтын үеэр заримдаа ингэдэг юм гэж хэл.

Рус -   Би мориноос уначихсан юм, тэгээд ой санамжаа алдчихсан.

Анна -  Хүчтэй унасан бололтой. Толгойгоороо юу?

Рус -   Тийм ээ.

Анна -  Харамсалтай. Би сая гэнэт саналаа, маргааш эрт босох ёстой. Баримт бичгүүдээ цэгцэлнэ.

Вас -   Тэр одоо явлаа ш дээ. Хоёулаа яах вэ?

Анна -  Танилцахад таатай байлаа.

Вас -   Ваня...                                 

Рус -   Миний хэвлийн булчинг барьж үзэх үү?

Ван -  Бурхан минь, чи яаж байна аа?

                                                  ххх

Бор -  Лида, юун хүүхэд вэ?

Лид - Чимээгүй.

Бор -  Нина жирэмсэн юмуу?

Лид - Тэр намайг хэнд ч битгий хэлээрэй гэсэн.

Бор -  Тэр хаана байна? Лида чи ам алдчихсан, хэлээч...

Лид - Чимээгүй.

Бор -  Тэр хаана байна?

Лид - Яваад өгсөн, хаашаа гэдгийг нь би яаж мэдэх юм.

Бор -  Чамайг чөтгөр аваасай, би заавал олж мэднэ. Васька надад утсаараа байршил олохыг зааж өгсөн.

Лид - Чимээгүй.

Бор -  Одоохон.

Лид - Чимээгүй, чимээгүй.

Бор -  Тэр эмнэлэгт юу хийж байгаа юм?

Лид - Мэдэхгүй шүү.

Бор -  Би одоо тийшээ яръя.

Эм -   Нөхөн үржихүйн эмнэлэг, юугаар туслах вэ?

Бор -  Сайн уу бүсгүй, манай эхнэрийг дуудаад өгөхгүй юу. Иванова Нина Анатольевна.

Эм -   Түр хүлээгээрэй. Тэр одоо үзлэгтэй байна.

Бор -  Ямар үзлэг вэ?

Эм -   Хэлж чадахгүй нь, гэвч та бүү санаа зов маш сайн эмч дээр орсон. Уучлаарай хүн залгаж байна. Нөхөн сэргээх...  

Бор -  Байна уу бүсгүй, байна уу...

Лид - Чимээгүй.

Бор -  Алив тэр яагаад эмнэлэгт байгаа юм? Яагаад надад бүх зүйл хэвийн бас юун үзлэгт орочихов оо? Бас юу болов?

Лид - Бурхан минь. Ямар нүгэлтэй юм бэ. Боря түүнийг зогсоо. Боренька зогсоогооч.

Бор -  Бурхан минь. Ёстой нэг... Зиак.

                                                  ххх  

Анна -  Манай гэрт хивсэнцэр бас дасгалын хувцас байгаа. Хэвлийн булчин яаж зөв хийхийг зааж өгөх үү?

Рус -   Хувцасгүй хийсэн ч болно.

Анна -  Өөрөө л мэд дасгалжуулагч аа.

                                                  ххх                    

Лев -  Энэ чинь, энэ... Та нар юу хийчихэв ээ тэнэгүүдээ?

Эр2 -  Юу юу гэж, танд утсаар бүгдийг ярьсан ш дээ.

Лев -  Буруу байшин байна, энэ чинь манай гэр, манайх. Та хоёрыг ямар хаягаар ир гэсэн бэ?

Эр -    Сказочная 24.

Лев -  Харин энэ бол Лебедево 82.

Эр -    Тийм байх ёсгүй. Эндхийн өвөө бидэнд энэ байшинг зааж өгсөн. Одоо тэр өөрөө батлаад өгнө. Тэр хаана байна?

Лев -  Одоохон очиж хаалга, хашааг янзал. Хөршүүд харахаас өмнө, бас эд зүйлсийг байсан байранд нь тавьж байж эндээс явна шүү.

Эр2 -  Аан гээч, машин руу багаж авахаар явлаа гээд эндээс зугтая.

Лев -  Би та хоёрыг сонсоод байна, тэнэгүүдээ.

Але -  За янзтай төлөвлөгөө байв уу?

Дед -  Трактор байгаагүй бол төлөвлөгөө онц болохгүй.

Але -  Ямарч байсан өр нэхэгчдээс хэсэг зуур саллаа. Зөвхөн үүний төлөө таныг алчихгүй.

                                                  ххх                                

Бор -  Хаана, тэр хаана байна? Уучлаарай. Тэр хаана байна?

Эм -   Та эвтэйхэн хэлээрэй, тайвшир. Таны бие муу байна уу?

Бор -  Тэр хаана байна?                                                 

Эм -   Тэр гэж хэн?

Бор -  Манай эхнэр, Нина Анатольевна Иванова.

Эм -   Одоохон, одоохон.

Бор -  Хаана, ямар өрөөнд вэ?

Эм -   За тэр одоо үзлэгтэй байгаа. Та хүлээж байгаарай.

Бор -  Үзлэгээ зогсоо. Үзлэгээ зогсоо гэж байна, энэ миний буруу.

Эм -   Та тайвшир, үгүй бол хамгаалагч дуудлаа шүү.

Бор -  Хэнийг ч дуудсан хамаагүй буулгаад өгнө шүү. Миний хүүхэд эхнэр хоёрыг эргүүлж өг. Нина, Нин...

Нин - Боря.

Бор -  Нина...

Нин - Боря, чи яагаад хашхичаад байгаа юм?

Бор -  Яасан бэ, болчихсон уу?

Нин - Тийм ээ, хувцасаа сольж амжсангүй. Чи муухай хашхичаад.

Бор -  Яаж байгаа юм? Би тэнэг амьтан, мулгуу мал, хүүхэд ямарч буруугүй. Нина, би хүүхдээ хайрлах байсан. Маш ихээр. Яг чамайг хайрладаг шигээ хайрлах байсан.   

Нин - Хайрлана гэнээ? Намайг хүүхдээ авахуулна гэж бодоо юу?

Бор -  Тийм ээ.

Нин - Чи тэнэг юмуу? Надад тийм бодол ч төрөөгүй Боря. Би энд жирэмсэн байна уу, үгүй юу гэдгээ мэдэхээр ирсэн.

Бор -  Тэгээд?

Нин - Жирэмсэн. Энэ байна.

Бор -  Нина би... Би та хоёртоо маш их хайртай.

Вас -   За яасан, амжилттай юу?

Рус -   Энэ зөвхөн бид хоёрын асуудал. 

Ван -  Үгүй ээ, бид гэрээг асууж байна. Хаана хадгалж байгага нь мэдсэн үү?

Рус -   Түүнд баталгаатай байхгүй. Тэгээд ч Анюта сайн бүсгүй, гэгээлэг эмэгтэй. Тэр баталгаатай ямарч холбоогүй.

Ван -  Русик, юу гэсэн үг вэ. Тэр Боря ахын фермийг булаачихсан.   

Рус -   Миний хайртын тухай дахиж муу юм хэлбэл ална шүү, мэдэв үү.

Вас -   Хайрт гэнээ, та хоёр танилцаад 3 цаг болсон.

Рус -   Тэгээд юу гэж, заримдаа бүгдийг ойлгоход ганцхан хором хангалттай. Гүйцээ, Василёк тайвшир, тэр миний сэтгэлийг эзэмдсэн.

Вас -   Чи шаахайтай явж байна дурлалт залуу минь.

Рус -   Эргэж орох шалтагтай байх гэж л... Сурч ав.

Вас -   Ингээд дуусаа юу? Төгсөв үү?

Ван -  Тийм бололтой. Төгсөв.

                                                  Төгсөв.

 

 

  

 

 

Back to episodes Go home