2 Ивановынхан 6-15
Дүрүүд:
Эр:
Алексей
Өвөө
Боря
Стёпа
Ваня
Лев
Рус
Ветхий
Эм:
Нина
Василиса
Лида
Анна
--------------------------
Лида: За яасан, болох уу?
Нина: Урдын адил, шинэ юм байхгүй, ганцхан зураас.
Лида: Тийм үү? За яахав, Нин, гутрах хэрэггүй. Би яваад чамд цай хийж өгье.
Нина: Явцгаая.
Лида: Яаж ийгээд тайвшрах хэрэгтэй.
--------------------------
Ваня: Өө, үрчлээ гарчихаж.
--------------------------
Лида: Бид хоёр хүүхдүүдээ хамт харах нь гэж би мөрөөдөж байсан гээч.
Нина: Боря бид хоёр хүүхэдтэй болж чадахгүйг чи мэднэ.
Лида: Тиймээ.
Нина: Эмч бараг л шууд тэгж хэлсэн.
Лида: Боряг төлөгчид үзүүлэх хэрэгтэй. Би мэдрээд байна, хэн нэгэн юм хийлгэсэн.
Нина: Энэ тухай ярилцахүй байя.
Лида: За тэгье, явж өглөөний цай ууцгаая. За, энд юу хийж байгаа юм?
Ваня: Би.. аан, хажуугаар өнгөрч байсан, ээж ээ. Аан гээч, хэн хамгийн сүүлд ариун цэврийн өрөөнд орсон бэ?
Нина: Вася байх шүү. Юу болсон юм?
Ваня: Усаа хаахаа мартаж. Одоо зоос бүр тооцоотой болсон ш дээ.
Лида: Сайн байна, хүү минь.
Нина: Тиймээ.
Ваня: За, би явлаа.
Нина: За.
Лида: Тэг ээ. Түүнийг төлөгчид аваачих хэрэгтэй. Бүр яг л...
Нина: Тиймээ.
--------------------------
2 Ивановынхан: 6-15-р анги
--------------------------
Анна: Лев Константинович, танд ямар нэг юм таалагдахгүй байна уу?
Лев: Зураг илүү шүү дээ. Чиний оронд тахианы зураг хэрэгтэй. Хүмүүс ойлгохгүй. Чи өөрийгөө хар даа, голливудын инээмсэглэлтэй, хээнцэр хослолтой. Ажил нь урагштай гэдэг нь илт. Тэд өөр хэн нэгнээс өндөн авахаар хошуурцгаана. Өөрчлөх хэрэгтэй.
Анна: Тэгээд, би одоо танаар өндөг болгоныг батлуулах уу? Та фермийн удирдлагыг түлхүүртэй нь шилжүүлнэ гэж амласан.
Лев: Чи түлхүүрээ хүлээж байгаач. Амжина гайгүй. Байдал тогтворгүй байна. Хүмүүс миний тухай яриа гаргаад байгаа. Боряг дуугай болгох хэрэгтэй.
Анна: Үүнд санаа зовохгүй байж болно. Би хэрэгтэй хүмүүстэй нь хэдийн холбогдсон. Бидний асуудлыг банк шийднэ. Борис Павлович фермээ барьцаалан зээл авсан юм. Гэвч түүнд зээлээ төлөх мөнгө байхгүй. Тиймээс ажиллагаа эхэлсэн.
--------------------------
Нина: Махнаас үлдсэн сүүлчийн зүсэм.
Өвөө: За даа, удаан ч тансагласангүй дээ. Шарзны оронд хамон хулгайлах байсан юм. Зүгээрээ, тэснэ.
Лида: За яавал гэж. Ногооны талбайтай байхад амьдрана.
Боря: Лёх, өргөст хэмх өгөөч.
Алекс: Эсвэл тогоснуудыг золигт гаргах юм уу? Тэжээлд хэмнэлт гаргана. Дээр нь ховор мах.
Өвөө: Өдийг нь ч зарна.
Боря: Мөн дөө. Бүх тогоснууд дуусаж, бүх өднүүд зарагдсаны дараа юу хийх болж байна? Нэг нэгнийгээ идэж эхлэх үү? Та нар бид фермээ яаж буцааж авахыг бодож хуйхаа маажсан чинь дээр.
Лида: За та нар ямар сүртэй юм? Орох оронтой байгаа нь чухал. Амьдрана гайгүй.
Боря: Байна.
Эр: Өдрийн мэнд. Иванов Борис Павлович, зөв үү?
Боря: Тиймээ.
Эр: Энэ банкны аюулгүйн алба байна. Та 48 цагийн дотор өрөө төлөх ёстой. Үгүй бол байшинг чинь дуудлага худалдаанд оруулна.
Боря: Хүлээгээч, хүлээгээч. Байна уу? Байна уу? Манай байшинг хураах нь.
Өвөө: Одоо тогоснууд жинхэнээсээ өнгөрлөө.
--------------------------
Ваня: Муужгай минь, өглөөний мэнд. Одоо болно, дэр ноолохоо боль.
Вас: Чи яасан эрч хүчтэй байх юм?
Ваня: Би зүгээр л унтаж ханалаа. Харин чи? Нэг л ядарсан харагдах юм.
Вас: Тэгвэл миний царай дээрдэх хүртэл би дахиад унтлаа.
Ваня: Вась, үнэхээр зүгээр биз?
Вас: Ямар хачин асуулт вэ?
Ваня: Энэ уг нь жирийн л асуулт.
Вас: Чи ажил сайн уу, өнөөдөр ямар төлөвлөгөөтэй байна гэж асуух чинь жирийн асуулт. Ингэхэд чи хар өглөөгүүр яагаад дургүй хүргээд байна аа?
Ваня: Өөрөөр, бүх юманд бухимдаж байна.
Вас: Би ганцхан чамд бухимдаж байна. Чи надад юу тохиолдсоныг хэлж болох уу?
Ваня: Надад юу ч тохиолдоогүй. Чиний дотор муухайраагүй биз?
Вас: Тийм ээ, Вань, чиний тэнэг асуултнуудаас дотор муухайрч байна. Үнэхээр ч би нэг л биш байна.
--------------------------
Алекс: Юунд дуудсан юм? Тогоснуудын хувьд бодлоо өөрчлөөгүй юу?
Өвөө: Харин чи өөрөө заазлаарай. Тэд надад төрснөөс өөрцгүй.
Боря: Би тогоснуудыг Стёпад өгсөн. Та нараас холхон шиг. Та нар машиныг борлуулахад бэлдэх хэрэгтэй. Энийг зараад зээлийнхээ хагасыг төлнө.
Алекс: Ойлголоо. Гүйлтийг нь тэглэх үү?
Боря: Юу ч тэглэх хэрэггүй. Зүгээр машиныг угаалгын газарт аваач. Тэгээд гүйцээ. Би худалдан авагчийг хэдийн олсон.
Алекс: Ердөө л угаалгын газарт уу?
Боря: Чадах уу?
Өвөө: Юу ярина вэ, мэдээж.
Боря: Харин би банк руу. Тэнд зохицуулахыг оролдьё. Гүйцээ, явцгаа.
Өвөө: Гол руу явцгаая. Өөрсдөө угаана. Олзыг өөрсөддөө. Май.
Алекс: Герагаар ороод гарах хэрэгтэй.
--------------------------
Лида: Нина, би чамд хэлээд байна, биднийг нэг бол хараасан, эсвэл хорлосон.
Нина: Хэн?
Лида: Бодвол зах дээр байсан эмгэн байх. Би түүнд хэдхэн задгай мөнгө хаясан чинь араас нь нэг юм бувтнаад л байсан. Бидэнд хэрэгтэй юм бол маш сайн...
Нина: Өмгөөлөгч.
Лида: Үгүй дээ, сахиус. Харин сайн сахиусны төлөө төлөгч зөндөө мөнгө нэхдэг.
Нина: Алдчихлаа, Нина.
Лида: А?
Нина: Чиний төлөгч бидэнд 11 саяыг хэлж өгөхгүй.
Лида: Тэгвэл чиний экс нөхөр?
Нина: Түүнд хаанаас тийм их мөнгө байх юм?
Лида: Тэр чинь хуульч.
Нина: Луйварчин хуульч.
Лида: Тэр л бидэнд хэрэгтэй.
Нина: Үгүй ээ, би түүнтэй холбогдмооргүй байна. Тэр барьцагүй нөхөр.
Лида: Чи эхлээд ярилц, дараа нь шийдээ гарга.
Нина: Зөвхөн зөвлөгөө авна.
Лида: Зөвхөн зөвлөгөө авна.
--------------------------
Гера: Хар даа. Баярлалаа, Стасян, дохионы гэрэл бараг үнэгүй бэлэглэсэнд. Гаралт бага байна, зүгээр ээ, одоохон засна.
Эдик: Үнэгүй ээ? Цаадах чинь согтуу агсан тавьж 15 хоног авсан.
Гера: Өө, нударганчууд ирлээ.
Алекс: Хувиараа хөдөлмөрлөгчдөд мэнд.
Өвөө: Сайн уу.
Алекс: Хэн халтуур хиймээр байна?
Өвөө: Сайн уу.
Гера: Ер нь бол халтууранд мөнгө төлдөг.
Эдик: Харин чамтай хамт бид үргэлж ододыг сэгсэрдэг.
Алекс: Товчхондоо, Борягийн машиныг цэгцлэх хэрэгтэй байна. Ухаандаа, борлуулалтын өмнөх бэлтгэл. Аккумулятор, запас дугуй, гал унтраагч, шалавчийг нь хуучнаар солино.
Өвөө: Харин тэднийг нь зарна. Ашгаа хуваана.
Гера: Болж байна.
--------------------------
Ваня: Ээж.
Лида: А?
Ваня: Ээж, тантай түр ярилцаж болох уу? Надад таны зөвлөгөө хэрэгтэй байна.
Лида: За?
Ваня: Товчхондоо, нэг ийм юм болоод. Надад нэг найз байдаг.
Лида: Аан.
Ваня: Тэр нэг найз охинтой... Яг ч 100% биш, гэхдээ тэр нь жирэмсэлсэн ч юм шиг. Тэгээд л би танаас асуух гэсэн юм, намайг, Пашкаг аавд юу гэж хэлж байсан бэ?
Лида: Мөөн, Василиса юу? Чи зальтай золиг юм гээч. Үгүй ер, Ванька, мөн дөө.
Ваня: Ээж, ээж ээ, гуйя, ээж, тийм биш ээ, нээрэн шүү.
Лида: Чи намайг хуурах хэрэггүй. Чи гунигтай байгааг би харж байна. Ой, Ванька, удаж байна уу?
Ваня: Үнэндээ би мэдэхгүй
Лида: Ойлгосонгүй?
Ваня: Вась надад юу ч ярьдаггүй. Юу ч болоогүй юм шиг, нэг юм нуугаад л.
Лида: Тэр удахгүй ээ. Гэдэс нь томроод ирэхээр гүйцээ. Нуух араггүй болно. Ванечка минь. Хүсвэл би түүнтэй ярилцъя, а? Би түүнийг ятгаж чадна. Тэр надад бүгдийг ярьж өгнө.
Ваня: Тиймээ, ээжээ, ярилцаж болно.
Лида: За.
Ваня: Зүгээр л ийм балай юм надтай өдөр тохиолдоггүй.
Лида: Ванька минь дээ.
Ваня: Ээжээ, одоо боль л доо.
Лида: Болсон, болсон, бүгдийг ойлгосон, ойлголоо.
--------------------------
Гера: Өө, канистр байна.
Эдик: Сонсооч, бензиныг нь соруулъя, тэгэх үү?
Өвөө: Зөв. Гол нь худалдан авагчид хүрэх хэрэгтэй. Цаашаа бидний асуудал биш.
Алекс: Гэрлэн дохиогоор яахнав? Депутат болох гээ юу?
Гера: Үгүй ээ, манай шинэ гэрэлтэй хөгжим. Гараждаа өлгөнө. Стасяныг суллангуут диско зохионо. За, Лёхыч, хуучин аккумулятор аваад ир. Эдик, капот сөх.
Алекс: Хааш нь тавиад байгаа юм? Барааны үзэмж дордуулж мэднэ.
Эдик: Арай ч дээ, Лёхыч.
Өвөө: Сайхан мэдээрэй, Борюсик мэдэх ёсгүй. Үгүй бол бүх насаараа шийтгүүлнэ. Би ч яахав нэг их удахгүй. Харин Лёхаг бодоорой. Бас өөрсдийгөө ч гэсэн.
Эдик: Зүгээр ээ.
Гера: Өө, хараал ид. Бушуухан алчуур авчир. Арилгах хэрэгтэй.
Эдик: Юугаар?
Гера: Юу юугаар? Бензинээр. Асга.
Эдик: Тийм ээ, тийм, тийм.
Гера: Асгаад бай.
Боря: Лёх, та нар дууссан уу? Машин бэлэн үү?
Алекс: Шинэ юм шиг гялалзаж байна.
Боря: Тийм бол хүрээд ирцгээ. Би худалдан авагчтай хэдийн ярьсан, тэр хүлээж байна.
Алекс: Ойлголоо, очлоо. Бүгдийг нь буцаагаад хий, 50/50% өөрчлөгдсөн. Ойлгосонгүй. Юу, тэнэг юм уу? Боря намайг дүүжлэнэ дээ.
Эдик: Лёхыч, би одоохонд арилгаад өгье.
Алекс: Эндээс холдож үз. Машин зураад хаячихна. Харин энэ худалдан авагчид бонус болж очиг.
Гера: Лёха, энэ асуудалтай.
Алекс: Надад тэр хамаагүй.
--------------------------
Павел: Би бичиг баримттай танилцах хооронд чи юу ч юм захиж байх уу?
Нина: Харин чи зугтахгүй биз?
Павел: Нин, би одоо өөр хүн. Би охинтойгоо уулзмаар байна.
Нина: Тэгэхээр ингэе, асуудлыг шийдэхэд туслаадах, би охинтой ярилцахыг бодъё.
Павел: Сайн байна. Хараад байхад чиний хархүүг хулхидсан байна. Товчхондоо, гэр бүлийн гэрээ байгуулж, түүндээ эд хөрөнгийн хагас нь чиний гэж бичих хэрэгтэй. Гэрээг өнгөрсөн огноогоор бичээд дараа нь Борягаас салах хэрэгтэй.
Нина: Салах аа? Сайн сайхныг хүсье. Тэгээд надад дуут шуудан илгээх хэрэггүй.
Павел: Хүлээгээч, чи сайн ойлгосонгүй. Хэрэв чи салбал фермыг худалдахыг эсэргүүцэж заргалдаж болно. Өөрөөр хэлбэл, Боря чиний зөвшөөрөлгүйгээр фермийг худалдах эрхгүй байсан. Бичиг цаастай зууралдах хооронд цаг хожно.
Нина: За, Борь.
Боря: Нин, сайн уу, чи хаана байна?
Нина: Би кафед байна.
Боря: Ганцаараа юу?
Нина: Э... хуульчтай хамт.
Боря: Юун хуульч?
Нина: Чи түүнийг танихгүй. Борь, надад түүнийг зөвлөсөн юм. Мартсанаас, түүнд нэг санал байгаа. Уулзаж ярилцах хэрэгтэй байна.
Боря: Хаягаа хэлчих, шууд яваад очъё.
Нина: Хэрэггүй, Борь, тэр их завгүй байгаа. Борьенка, тэгж байгаад утсаар яръя.
Павел: Та хоёр итгэлцэлийн харилцаатайш би харлаа.
Нина: Чи илүү толгойтой юу? Гэр бүлийн гэрээ бэлд.
--------------------------
Рус: О, ирж байна, алив, өргөөрэй. Өргө өө, өргө, өргө, дахиад дээш нь. Сайн уу, хонгор минь. Ажил хэргийн яриа байна.
Вас: Юу юм, дахиад л чиний тэнэг санаа юу? Энэ хэн гийнаад байна аа? Чи гөлөг хулгайлсан юм уу?
Рус: Энэ Ветхий.
Ветха: Сайн уу.
Вас: Сайн уу.
Рус: Зүгээр зогсооч. Товчхондоо, чи бидний бизнест тавыг хандивлахгүй биз? Харин сарын дараа 20 болгож өсгөнө.
Вас: За. Жишээ нь надад 5000 байна. Тэгээд цааш нь?
Рус: Цагаан тагтаанууд худалдаж авна, ИГБББ /иргэний гэр бүлийн байдлын бүртгэл/ өмнө очиж гэрлэгсдийн өмнө тэднийг нисгэнэ. Зураг авахуулахын тулд. Өнөөдөр зарлагаа нөхнө, цаашдаа зөвхөн ашиг. А?
Вас: Илүү мулгуу бизнес та нарт алга уу?
Рус: Хонгор минь, сонсооч, би чамайг хөөдөхгүй. Би урд нь өөрийнхөө үгэнд хэзээ ийм итгэлтэй байгаагүй.
Вас: Харин би маш итгэлгүй байна.
Рус: Итгэхгүй байвал ИГБББ рүү явцгаая, бүгдийг газар дээр нь харуулна.
Вас: Рус, би одоо чамтай манатай байна, ойлгосон уу?
Рус: Вась, чи мэднэ ш дээ, би чиний ямар ч саналыг хүлээж авна. Харин энэ зөвхөн бидний дунд шүү. Сульдаад хэлж болохгүй.
Вас: Ойлголоо. Би бодож үзье.
Рус: Э, Ветхий, Ветхий!
Ваня: За яасан, ээжээ? Ярьж чадсан уу?
Лида: Юу... үгүй ээ. Золиг чинь дуугардаггүй. Ванечка, би чамд нэг юм хэлмээр байна, чи чинь хоёр аавтай, тийм үү? Лёшка, Антон хоёр, зөв үү?
Ваня: Зөв.
Лида: Зөв. Зүйтэй. Харин чи хамгийн гайгүй өссөн нь. Бүр хараад баймаар. Маш ухаантай. Ийм царайлаг. Хүүхнүүдийн соронзон. Хэрэв чамайг Лёшка хүмүүжүүлээгүй бол чи ийм байхгүй байх байсан, тийм үү?
Ваня: Ээж, байз, та одоо юу хэлэх гээд байна?
Лида: Чи яаран шийд гаргах хэрэггүй. Тэр охин залуухан, тосгоны танхай залуутай нийлсэн л биз. Хэнд ч тохиолддог биз дээ? Харин бид тэр хүүг нь, эсвэл охиныг нь өсгөж, хүмүүжүүлэх гэж байна, тэр хамаагүй.
Ваня: Рустэй юу?
Лида: Чи Васятай ярилц, зөөлөн байгаарай, цаадах чинь бие давхар. Тэр бухимдаж болохгүй. Ойлгосон уу?
Ваня: Ээж, би түүнтэй ярилцахгүй. Би явж аавтай ярилцана.
--------------------------
Өвөө: Зуслангийнхан. Одоо даваа гараг хүртэл мөлхөнө дөө.
Алекс: Харав уу, депутатын хүч юу чаддагийг? Давхиад өгнө өө.
Өвөө: Дохио хангинуулж болно оо.
Алекс: Атаархахгүй юу, ааваа. Бүгд гацсан байхад харин бид л явж байдаг.
--------------------------
Нина: Боря, чамд 200 рубль байна уу? Таксинд өгье. Миний картны мөнгө дуусчихсан.
Боря: Надад 200 рубль байна. Яасан уддаг юм? Чи ингэхд цагаа хардаг юм уу, үгүй юу?
Нина: Бичиг баримтууд цуглуулаад. Чи яасан бухимдуу байх юм?
Боря: Яасан гэнэ ээ? Банканд хэрүүл хийгээд. Чиний тэр хуульч юу бодож олоов?
Нина: Бид ферм, байшингаа авч үлдэхийн тулд хоёулаа салах хэрэгтэй.
Боря: Юу?
Нина: Сална.
--------------------------
Эм: Ивановынхан уу?
2: Тиймээ.
Эм: Тэгэхээр, хоёулаа салахыг зөвшөөрч байгаа.
2: Тиймээ.
Эм: Бас дундаа хүүхэдгүй.
Нина: Байхгүй.
Боря: Байхгүй. Харин бүх эд хөрөнгийг над дээр бүрдүүлж болох уу?
Эм: Эрэгтэй, үүнийг ИГБББ хийдэггүй.
Боря: Аа.
Эм: За, түр хүлээгээрэй. Бичиг баримт хүлээгдэж байгаа. Би хажуу өрөө рүү орчихоод буцаад ирнэ.
Нина: Борь, хуульч надад эд хөрөнгөө хувааж бүрдүүл гэж зөвлөсөн. Надад гэсэн үг.
Боря: Үгүй ер, яасан буянтай юм. Сонсооч, Нин, хүсвэл би чамд бүгдийг нь бичиж өгөх үү? Чи ингэтлээ сандрах хэрэггүй. Чи одоо түүнтэйгээ яриад зөвлөлдөж болно. Би хүлээж байя.
Нина: Түүний зөвлөгөө маш үнэтэй байдаг.
Боря: За больж үз. Тэр чамаас мөнгө авна гэж үү, тэр чиний өмнөх нөхөр.
--------------------------
Ваня: Рус, сайн уу. Ярилцах хэрэгтэй байна.
Рус: Тэгэхээр, Ветхий бичил зээл рүү гүй, өөртөө тавыг зээлж ав. Маргааш ИГБББ хүнээр дүүрнэ, аргыг нь олно оо.
Ваня: Яасан, бүр хуримандаа бэлдэж байна уу?
Рус: Вась ярьж л дээ.
Ваня: Май, ав.
Рус: Энэ юу вэ?
Ваня: Жирэмсний тест.
Рус: Минийх юм уу?
Ваня: Васька та хоёрынх. Товчхондоо, түүнийг битгий гомдоогоорой, за юу? Бас аз жаргал хүсье. Дахиад саад болохгүй.
--------------------------
Алекс: Сайхаан. Яг л хурдны замаар давхих шиг. Би мэдээж үзээгүй, гэхдээ сайхан мэдрэмж байна.
Өвөө: Эвдэрчихлээ. Гера сануулсан даа.
Алекс: Тэд юу заагаад байна аа?
Өвөө: Одоохон хараадахъя. Шатаж байна!
Алекс: Ямар утгаар?
Өвөө: Шууд утгаар. Энд ойрхон гол байгаа, замаас гар.
--------------------------
Боря: Чи яах гэж надад худлаа хэлсэн юм?
Нина: Яагаад гэвэл чи уурлана гэдгийг би мэдэж байсан. Би түүнтэй зөвхөн зөвлөлдөж л ярилцсан.
Боря: Намайг юу ч үгүй үлдээх гэж, тийм үү?
Нина: Би дээрдүүлэхийг л хүссэн. Бид байшинтайгаа үлдэх гэж.
Эм: Бичиг баримт бэлэн. Харин та нарын шалтгаан баярлах юм биш. Энэ.
Боря: Үзэг авч болох уу?
Эм: Ав, ав, мэдээж.
Боря: Баярлалаа. Юу гэдгийг мэдэх үү? Хүсэж байвал байшинг ав. Харин ипотекийн зээлээ өөрөө төлөөрэй.
Нина: Би уг нь бидний төлөө хичээсэн юмсан.
Боря: Тиймээ.
Нина: Тиймээ.
Эм: Бид өргөдөлд гарын үсэг зурах уу, үгүй юу?
Нина: Алив, түргэлээч.
Боря: Одоохон, одоохон.
Эм: Би өнөөдөр дахиад гурван бүртгэлтэй.
Боря: Өргөдөл.
Эр: Энэ хэтэрч байна. Би Төрийн үйлчилгээнд гомдол бичнэ.
Боря: Дүү минь, би чамд үнэнийг хэлэх үү? Чи хүүхэнтэй орооцолдохын өмнө дахиад нэг бодсон нь дээр. Үгүй бол дараа нь тэр чамайг хоосон үлдээнэ.
Нина: Салмаар байна уу?
Боря: Тиймээ, хүсч байна.
Нина: Салалт чинь энэ. Харин одоо юу хүссэнээ хэн дуртайдаа бүрдүүлж өг. Тэгээд хэзээ хүссэн үедээ.
--------------------------
Ваня: Ээжээ.
Лида: Үгүй намайг сонсооч, битгий тэнэглээд бай. Юуны чинь Москва. Юу тохиолдохыг тэр гэх юм? Яахав дээ, тэр охин алдсан биз, хүмүүжүүлээд өгнө. Бид Данькаг ч гэсэн хүмүүжүүлсэн.
Ваня: Энэ гэр бүлийн уламжлал уу? Ээж, би хэдийн бүгдийг шийдсэн.
Лида: Үгүй ээ, би чамаас гуйя, тэгэх үү. Өө, эцэг нь гараад ирлээ.
Рус: Ванёк, ярилцах хэрэг байна.
Лида: Чи юугаа ярилцах гэсэн юм? Муу ярилцагч. Би өөрөө чамд үзүүлээд өгье.
Ваня: Ээж, гуйя, гэртээ ор, Пашка ганцаараа байгаа.
Лида: Би Пашкаг эндээс ч сонсоно.
Ваня: Ээж.
Лида: Би байрнаасаа хөдлөхгүй ээ.
Ваня: Ээж, ээж, ээжээ, намайг сонс, би ярилцах ёстой, за юу?
Лида: За яахав, харин зодолдох хэрэггүй, за юу? Яв, яв. Би эндээ байя.
--------------------------
Алекс: Та энд өвдгөөр татсан гэж хэлсэн.
Өвөө: Яахав, ганц хоёр метр зөрчихөж.
Алекс: Боряд юу гэж хэлэх вэ? Одоо байшингийн мөнгө хаанаас хайх юм?
Өвөө: Мэдэхгүй ээ, гэхдээ үнэмшилтэй юм зохиохгүй бол чи гэртээ харьж болохгүй.
Алекс: Би юу?
Өвөө: Өөр хэн гэж? Миний зөнөглөл сэдэрсэн. Хамгийн сүүлд санаж байгаагаар, Антоны эдлэнг очиж мөргөсөн, гүйцээ. Бид хаана байна? Чи хэн бэ?
--------------------------
Рус: Би бүгдийг тооцоолж үзлээ, миний хүүхэд биш.
Ваня: Тэгвэл би тоо муу сурсан байна, Рус. Дахиад тооцоолоод үз.
Рус: Үгүй ээ, үгүй, үгүй. Тэр бүтэхгүй. Би чиний зулбасгыг өсгөхгүй, ойлгосон уу?
Ваня: Рус, ойлгооч, энэ чинь тоглоом биш. Үүндээ хариуцлага хүлээ, маанаг минь. Май.
Рус: Чи юу гээд байна аа, энэ минийх биш гэж хэллээ...
Ваня: Яагаад гэхээр энэ чиний хүүхэд.
Рус: Энэ миний хүүхэд биш.
Ваня: Чиний хүүхэд.
Лида: Хөөе, алив салцгаа. Гараа татацгаа, бас их ажил хэрэгч байх нь. Зүгээр, айлтгүй, яаж ийгээд хүмүүжүүлнэ.
Рус: Надад хүний хүүхэд өсгөх хүсэл алга.
Ваня: Чамайг өөрийг чинь өсгөх хэрэгтэй.
Лида: Байз, чиний нөгөө хэн, хулгар чихт...
Вас: Алив, хоёулаа тайвширцгаа. Юун хүүхэд вэ?
Рус: Юу юун гэж? Чинийх.
Вас: Энэ миний тест биш.
Рус: Ойлгосонгүй.
Ваня: Тэгвэл энэ хэнийх юм?
Вас: Би мэдэхгүй ээ. Лав минийх биш.
Ваня: Ээж, энэ таных уу?
Лида: Ой, чи юу гэнээ, түй. Би саяхан төрсөн.
Рус: Чи энийг хаанаас олсон юм?
Ваня: Ванны өрөөнөөс.
Лида: Ой, Энэ... энэ Нинкагийнх.
Вас: Ээжийнх юм уу?
Лида: Харин хэнд ч бүү хэлээрэй.
--------------------------
Рус: Сайн уу. Харин Васька таныг уудаггүй гэж хэлдэг.
Боря: Надаас эхнэр минь салчихлаа.
Рус: Харамсалтай. Харин би өнөөдөр хүүхдээ алдчихлаа.
Боря: Уух уу? Май.
--------------------------
Лида: Ингэхэд чи хаачих гэж байна? Гараад л явсан, Пашка юу гэсэн бэ?
Нина: Салахыг зөвлөсөн. Тэгээд би түүгээр нь хийсэн. Бид өргөдлөө өгсөн.
Лида: Нин, сонсооч, би...
Нина: Лид, яг одоо би чиний нөгөө хараал энэ тэр хэрэггүй. Би өөртөө бүгдийг нь шийдсэн. Тэр тусмаа Боря хамраасаа цааш юу ч хардаггүй. Одоо энэ л надад дутаж дээ.
--------------------------
Төгсөв
Back to episodes Go home