ИВАНОВЫ С6 14

2 Ивановынхан 6-14

Дүрүүд:

Эр:

Алексей

Өвөө

Боря

Стёпа

Ваня

Лев

Эм:

Нина

Василиса

Лида

Анна

+Валя

+Люба

--------------------------

Анна:   Борис Павлович, ферм одоо таных биш.

Боря:   Миний биш гэдэг чинь? Шинэ эзэн нь хэн юм?

Анна:   Май, энэ, гэрээнд бүгд бичээстэй байгаа.

Боря:   “Шувууны аж ахуй” ХХН /хязгаарлагдмал хувьцаат нийгэмлэг/. Энэ одоо юу вэ? Энэ юун хулхи компани вэ? Би үүний эзэн нь...

Анна:   Борис Павлович, та биеэ барина уу, үгүй бол би цагдаа дуудахаас араггүй.

Боря:   Хүлээ, харин чи чинь... тэдэнтэй хамт юм уу?

Анна:   Би фермтэйгээ хамт. Өмчлөгч нь өөрчлөгдсөн, харин ажилтнууд нь үлдсэн. Аан тийм, та самбараа дурсгал болгож өөртөө авч болно.

Боря:   Хойшоо бол. Зүгээр ээ, би та нарын учрыг олно. Буруу хүнтэйгээ орооцолдож дээ. Үзүүлээд өгөх юмсан.

--------------------------

Ваня:   Гэртээ үлдье л дээ, кино үзье. Одоо гол руу явах ямар ч сонирхол алга.

Вас:      Русик бас тэр залуусаас болж чи уурлаад байна уу?

Ваня:   Чи одоо тоглоод байна уу? Би 25:8 харьцаагаар тулахад ч бэлэн.

Ветха:  Вася.

Вас:      А?

Ветха:  Зогсч бай, хүлээ, сонсооч. Бидэнд чиний тусламж хэрэгтэй.

Вас:      Юу болсон юм?   

Ветха:  Русик улам дордоод байна. Тэр чамаас болоод маш хүнд хямралд орчихлоо. Найз минь бүр дордчихлоо.

Ваня:   Уугаад байгаа юм уу?  

Ветха:  Үгүй ээ, бүр аймаар.

Бүдүүн: Тэр ажилд орсон. Тракторчноор.

Вас:      Залуус аа, та нар надаар тоглоод байна уу? Энэ чинь сайн.

Ветха:  Харин тэр АТМ суга татахаар трактортоо суучихсан. Тэр биднийг сонсохгүй юм. Магадгүй чи л түүнийг ухааруулах байх, а? 

Вас:      Тэр хаана байна?

Ветха:  Сүүлийн удаа трактортаа сууж байсан. Биланыг сонсоод л.     

Вас:      Май. Явцгаая.

Ветха:  Явцгаая.

Ваня:   Васёк, боль л доо, тэр эрт орой тэртээ тэргүй сууна ш дээ.

--------------------------

Лида:   Нина, Нина, чи юу бодсон юм бэ, а? Чи наадахаа боль. Чиний Борька чамд буцаад ирнэ, битгий санаа зов. Чи одоо Васяткаг ээжгүй үлдээмээр байна уу?

Нина:   Вася ээжгүй үлдэнэ, учир нь чи өчигдөр юу ч юм хийснээс болж.

Лида:   Сонирхолтой л юм. Бүгд л миний бүх мөөгийг идсэн, энэ бүх юм хэвийн гэсэн үг. Харин чи кастингт тэнцээгүй, тийм үү?

Нина:   Лид, идэвхжүүлсэн нүүрс хаана байна?

Лида:   Би суулгацад нэмчихсэн.

Нина:   Ойлгомжтой.

Лида:   Чи Борькагаас болоод сэтгэлийн хямралд орж.

Нина:   Үгүй ээ, надад сэтгэл хямрал байхгүй.

Лида:   Байна. Бүр ямар гээч. Чи зүгээр л тайвшир, харин би чамд ханд буцалгаж өгье. Чи суучих. Энэ хандыг бүр Гомелийн элэнц эмээ маань чанадаг байсан юм. Хэрэв тэр хандгүй бол би хуримаа хийсэн эхний жилдээ Лёхаг алах байсан. Ийм байна. 

--------------------------

2 Ивановынхан 14–р анги

--------------------------

Хар1:   Зогс. Нэрсээ.

Алекс: Өө, шинэ хүмүүс ирж. Ивановынхан. Алексей, Виктор. Өлгөсөн хаягийг хар. Ингэхэд тэр хаачсан юм?

Хар2:    Ажилтнуудын нэрсийн жагсаалтанд алга.

Хар1:   Харин та нар хар жагсаалтанд байна.

Алекс: Юун хар жагсаалт? Би бараг хамтран үүсгэн байгуулагч нь. Би одоохон Борис Павлович руу залгана, супермаркетад буцаж очоод эмээ нарыг айлгаарай.  

Өвөө:   За яасан?

Алекс: Сүлжээ муу байна.

Өвөө:   Ийшээ ухар.

Алекс: Борюсик таслаад байна. Өчигдөрийн явдалд занасан байх. 

Өвөө:   Муу санадаг байх нь. Биднийг халахаар шийдэж л дээ.

Алекс: Яагаад биднийг гэж? Та энд ажилладаггүй.

Өвөө:   Би ажилладаггүй. Гэхдээ их бага хэмжээгээр орлогтой шүү. 

Алекс: Ядаж хувийн эд зүйлсээ авъя л даа.

Хар2:   Харин та нар эндээс зүгээр л явчихгүй юу? Тэгвэл бид ч гэсэн та нарыг эрэмдэглэхгүй.

Өвөө:   Золиг чинь үнэн хэллээ. Ингэхэд, бид чамайг эрэмдэглэх юм уу?

Алекс: Аав, та уучихсан юм уу?

Өвөө:   Хүлээ. Бодоод үз, чи фермд даатгал төлдөг. Харин халагдах тушаал гараагүй. Бид чамд яаж үйлдвэрийн гэмтэл учруулна гээч, Борюсик үхэх хүртлээ төлөх болно. Миний хойноос яв.

--------------------------

Боря:   Өөрийнхөө фермийг зарсан гэх ийм хуурамч гэрээ хийчихээд үүгээрээ миний нүүр лүү чичлээд байна. Гэтэл энэ чинь цэвэр луйвар. 

Лев:      Ямар бүдүүлэг арга вэ. Би хамгийн сүүлд 90-ээд онуудад харж байсан.

Боря:   Лев Константинович, та л миний сүүлчийн найдвар.     

Лев:      Санаа бүү зов, бид үүнийг ингээд зүгээр орхихгүй. Одоохон хуульч авчраад тэр луйварчдыг яаж улайлгахыг бодоцгооё.

Боря:   Маш их баярлалаа. 

Лев:      Улс бизнест туслах ёстой. Суу, суу, би одоохон, удахгүй.

--------------------------

Өвөө:   Даатгал төлөх жагсаалт. Өвдөгний үений хугарал - нэг зуун дөчин мянган рубль, энэ нь хангалтгүй. Энд, Лёха, энд бидний сонголт байна: булчин, шөрмөс бүрэн тасрах. Гурван сая рубль хүртэл.

Алекс: Миний утсыг өгөөдөх. Үгүй бол би цагаасаа өмнө зүрхний шигдээс болох нь.

Өвөө:   Цагаас өмнө хэрэггүй л дээ.

Алекс: Алив эндээс орцгооё.

Өвөө:   За тэгье.

Алекс: Та арыг даана шүү. Би унахгүйн тулд.

Өвөө:   Унаж болно, гэхдээ фермийн газар дээр, энд даатгал үйлчлэхгүй.

--------------------------

Вас:      Тэр байна.

Бүдүүн: Гүйцээ, амжсангүй.

Ветха:  АТМ суга татаад амжиж.

Эгч:       Рус, өөдгүй хог, ванн өгөөдөх.

Ваня:   Тэр нааран дээр суух биш ванн дотор нуугдахаар шийдэж.

Ветха:  Тиймээ, тэр сургуулилж байна. 

Вас:      Балай юм, түүнийг үнэхээр ухааруулах хэрэгтэй.

--------------------------

Боря:   Чөтгөр гэж.    

Анна:   Лев Константинович, ферм манайх. Тэмдэглэхийг санал болгоё. Борис Павлович? Борис Павлович, та ойлгоогүй байна.

Лев:      Гэрээ хөдөлшгүй гэж хэлээрэй. Түүнд боломж байхгүй. Шүүхийн хүнд суртлын талаар нэмж хэл.

Боря:   Өөдгүй хог. Би чамд итгэж байсан.

Анна:   Борис Павлович, намайг ойлгооч.

Боря:   Харин чи хачиг шиг надад наалдсан байж.

Анна:   Борис Павлович, би бүгдийг тайлбарлая.

Борис: Би одоо... би одоо чамайг тасдаад өгье. 

Лев:      Зогс, зогс. Түүнийг гэмтээвэл 3 жил шоронд сууна.

Боря:   Чамайг ч гэсэн тасдана.

Лев:      Намайг гэмтээвэл 6 жил сууна.

Анна:   Яагаад танд болохоор 6, надад 3 байдаг юм?

Өм:       Учир нь тэр эрх баригчдын төлөөлөл.

Лев:      За тэр.

Боря:   Аан тийм үү? За яахав, ойлголоо, ойлголоо. Энэ байна. Энийг авна уу. Бүх юм хуулийн дагуу. Маргааш би энэ гэрээтэй хамт шүүхэд очно.

Лев:      Яваа, залуу минь, яв. Шүүгч маргааш ууранд суухаар над дээр ирнэ. Яг тэнд бид чиний асуудлыг хэлэлцэнэ.     

--------------------------

Вас:      Рус, Рус, ийм зүйл битгий хий, чамайг суулгана ш дээ.

Рус:      Новш гэж, чи яах гэж тэдэнд хэлсэн юм? Суувал сууна л биз. Энэ сульдаадаа л санаа зов.

Вас:      Рус, надаар амьдрал дуусахгүй. Чи ядаж өөрийнхөө амьдралыг баллахгүй байж чадах уу?

Рус:      Юу хүснэ, тэрийгээ л хийнэ. Амьдрал хүснэ, АТМ хүснэ. Товчхондоо, залуус аа.... Бүдүүн хаачсан?

Ветха:  Тэр өнгөрсөн, бултчихсан.

Рус:      Энэ ванныг суга татсан, тэгвэл АТМ-ийг ч суга татна.

Ваня:   За болсон, Васёк, бид үнэндээ чадах бүхнээ хийлээ. Явцгаая.

Вас:      Хүлээгээч, түүнийг юу хүлээж байгааг тэр ойлгохгүй байна.

Ваня:   Яахав, нарсанд хэсэг сууг, шууд л бүгдийг ойлгоно.

Вас:      Яг үнэн. Бидэнд хэн тусалж чадахыг би мэднэ. Чи түүнийг харж байгаарай, за юу? Бид удахгүй. Явцгаая.

Ваня:   Би чиний оронд байсан бол Бүдүүнээ шиг бултах байсан.

--------------------------

Лида:   Май, уучих. Нэг амьсгаагаар.   

Нина:   Пөөх.

Лида:   Пөөх биш, харин хааны луу мод. Май. Сайн байна. Одоо биеэр чинь халуун оргино. Болсон уу?

Нина:   Болсон.

Лида:   Үйлчилсэн үү?

Нина:   Үйлчилсэн.

Лида:   Нин, гэхдээ л энэ ер нь хордлого байх.

--------------------------

Өвөө:   Хөл мэдээж үнэтэй тусна, гэхдээ Лидкаг туслагчгүй орхиж болохгүй.       

Алекс: Өөрийнхөө гар хөлийг эрэмдэглэхийг би таньгүйгээр шийдье.

Өвөө:   Яваа, яв.

Алекс: Асуудал нь, ямар аргаар?

Өвөө:   Сонго, Лёха, бүх юм чиний төлөө.

Алекс: Баярлалаа, ааваа.       

--------------------------

Боря:   Сайн уу, Сергеич. Сайн уу, Люба. Сайн уу, та нар.    

Эр, эм: Сайн уу, Борис Павлович. Сайн уу. Бид хараахан хоцроогүй байгаа юмсан.

Боря:   Би зүгээр л та нарыг угтах гэсэн юм.

Эр:        Юу болсон юм, Борис Павлович?

Боря:   Би та нартай нухацтай ярилцах хэрэгтэй байна.

Эм:       Тэгвэл фермд ярилцвал яасан юм? Тэгэхгүй бол 10 минутын дараа ээлж эхлэнэ. Дараа нь та биднийн хоцорсон гэж торгоно.

Боря:   Дахиад ямар ч торгууль байхгүй. Яагаад гэхээр ферм одоо минийх биш. Түүнийг надаас хулгайлчихлаа.

Эр:        Хэн?

Боря:   Манай менежер хулгайч байж таарсан.

Сергеич:       Харин бид хаачих вэ?

Боря:   Юу хаашаа гэж? Сергеич, юу асуугаад байна? Та нар луйварчинд ажиллах болно.

Эр:        Бурханы аврал.

Боря:   Хаашаа, хаашаа та нар явах нь вэ? Э, хүмүүс ээ. Бид уг нь нэг гэр бүл. Харин гэр бүлд нэг нэгэндээ тусалдаг.

Эм:       Сергеич согтуудаа танд үүнийг хэлэхэд та түүнийг торгож л байсан.

Боря:   За, болно доо, Люба, одоо боль. Харин ч Сергеич дараа нь хагас жил уугаагүй. Сонсооч, энэ тосгонд та нараас өөр фермд ажиллах хэн ч байхгүй. Түүнд ажил хаялт зарла, харин тэр надад фермийг буцааж өгнө.

Эм:       Танаас торгууль авахын тулд уу?

Боря:   Дахиад ямар ч торгууль байхгүй. Та нарын цалинг нэмнэ гэж амлая. Хоёр дахин.

Сергеич:       За яах вэ, та минь ээ, бид сэтгэлгүй биш биз дээ? Борис Павлович, юу хийхийг хэлээд өг.

Боря:   Ферм рүү явцгаая.  

--------------------------

Стёпа:  Сонсооч, энэ чинь хими. Энэ чинь шувуунуудын дархлаанд хүчтэй цохилт болно. Би хэрэглэгчдийн бие организмыг яриагүй байна.

Анна:   Степан, та харин хэлсэн бүхнийг л хий, гүйцээ.

Стёпа:  Өршөөгөөрэй, гэхдээ би ийм зүйл хийж чадахгүй. Борис Павлович хэзээ ч зөвшөөрөхгүй байсан.  

Анна:   Борис Павлович, дахиад фермийн эзэн биш нь харамсалтай, тийм үү? Эсвэл харамсалтай биш үү? Та халагдсан.

Стёпа:  Өршөөгөөрэй, гэхдээ би дуугай байхгүй.

Анна:   Байна аа. Эсвэл бид таныг албадана.

--------------------------

Боря:   Явцгаая, явцгаая, хүмүүс ээ. Явцгаая.

Сергеич:       Чи наад тачигнасан юмаа цааш нь, тэнэг чинь.

Боря:   Алив, удирдлагаа дууд.

Эсвэл:  Эсвэл та нарын өрөвдмөөр хашхираанд гүйж ирнэ. О, хар даа.

Анна:   Өдрийн мэнд, ажилчид аа.

Боря:   Аня, наашаа хүрээд ир.     

Сергеич:       Алив үсрээч. А, хүмүүст мэхийн ёсол. Яг ингэж.

Анна:   Ямар шалтгаанаар цугласан билээ?

Боря:   Ямар шалтгаанаар гэхээр, хамт олон хулгайлагдсан фермд ажиллахыг хүсэхгүй байна. Зөв үү?

Бүгд:    Тиймээ, тийм.

Эр:        Хулгай сөнөтүгэй.

Боря:   Бидэнд тулган шаардах бичиг байгаа.

Эр:        Тиймээ, тийм, тулган шаардах бичиг. Бид ийм л хүмүүс.

Боря:   Энэ бидний шаардлага, Люба. Цаасаа аль.

Эм:       Одоохон.

Боря:   Энэ, авна уу. Энд бүх хамт олны халагдах өргөдөл байгаа. Та нар нэг бол хууль ёсны эзэнд нь фермийг буцааж өг, эсвэл өөрсдөө наад новштойгоо зууралд. Тиймээ, би тахиануудыг хэлсэн юм.

Бүгд:    Юу? Ямар новш? А, тийм, өөрсдөө болгоно биз. Тиймээ.

Анна:   Ажилтнууд аа, би та нарын дургүйцлийг ойлгож байна, бид зөвшилцөнө гэдэгт итгэж байна.

Сергеич:       Чи бидэнд олон юм ярих хэрэггүй. Наад цаасаа өөрийнхөө эзэнд аваач. Үгүй бол өөрөө өндөг дарах байх шүү.

Боря:   Зүгээр ээ, зүгээр. Удахгүй энэ могойн үүр хөдөлгөөнд орно. Удаан хүлээхгүй байх. Тулган шаардалт үргэлж үйлчилдэг.

Эм:       Хэрэв нөхөр архидахаар явахад нь би гавлыг нь цөмлөнө гэж амлавал бас л тулган шаардлага уу?

Эр:        Тэр чинь эрүү, Люба. Ийм л байна.

--------------------------

Вас:      Ерөнхийдөө, та хэрхэн сууж байсан, тэнд ямар аймшигтай, тэнд үл бүтэх юмнууд байдгийг хэлээрэй.

Ваня:   А, тэр дүрсэлсэн юм.

Вас:      Тиймээ.

Эр:        Дүрслэх ээ? Аан.

Вас:      Тиймээ.  

Эр:        Үгүй ээ, эндээ гэхэд, би хоосон дэмий ярьж чадахгүй.

Вас:      Харин бид хоосон биш. Хэрэв ятгаж чадвал бид 5000-ыг өгнө.

Ваня:   Тав.

Эр:        Наарны мэнд, залуус аа. За тэгээд, та нарын хэн нь нарсанд морилох гэсэн бэ? Чи юу?  

--------------------------

Сергеич:       Борис Павлович, тэд яагаад ингэж удаад байна? Чи шууд л сандралдаж эхлэнэ гэсэн. Харин одоохондоо бид л тэвдэж байна.

Боря:   Сандарч тэвдэх хэрэггүй, Сергеич.

Анна:   Ажилтнууд аа, би та нарт дуулгах сайхан мэдээтэй.

Бүгд:    Өө, за.

Боря:   За тэр, би юу гэж хэллээ? Тэд хаашаа ч мултрахгүй.

Анна:   Удирдлага та нарт туслахаар болж, бүх халагдах өргөдөлд гарын үсэг зурсан. Та нарыг саатуулахгүй.

Эр:        Яаж тэр вэ? Тэдэнд гарц байхгүй.

Эм:       Бидэнд тулган шаардах байгаа.

Боря:   Тайван, одоохон бүгдийг тодруулна. Сүрдүүлж байна уу? Фермд ажиллах хэн ч байхгүй гэдгийг чи ойлгож байна уу?

Анна:   Санаа бүү зов. Бид энэ талаар бодолцсон. Хаалтаа өргөөрэй. Тавтай морилцгоо. Сайн байцгаана уу. Та нар орцгооно уу. Сайн уу. Салам.

Сергеич:       Борис Павлович, энэ юун балай вэ?

Боря:   Бид бүгдээрээ эрхийнхээ төлөө тэмцэх болно. Үнэн бидний талд байх болно. Харин тэр энд хэн ч биш. Ердөө л шатрын хүү.

Сергеич:       Ойлгомжтой.

Эр:        Хаашаа тавих вэ?

Анна:   Хамгийн их харагдацтай газар. Энд эзэн нь хэн болохыг бүгд мэдэг.

--------------------------

Вас:      Тэд яасан удаж байна аа. Залуус айсандаа ухаан нь балартчихсан уу?

Эр:        Чи энэ гинж бүхэл бүтэн АТМ чирнэ гэж байна уу?

Рус:      Ванн чирсэн ш дээ.

Эр:        Залуус аа, тэгвэл би үүнд оролцоно. Та нар туршлагтай хулгайчгүйгээр яагаад ч барахгүй.

Вас:      Байзаарай, та бид тохиролцсон ш дээ. 

Эр:        Сонс, тэр тавтаа өөртөө үлдээ, за? Энд том юм яригдаж байна. Яв аа, яв, зогсоод байх хэрэггүй. 

Вас:      Баларсан юм. Одоо тэгээд яах вэ? Хэрэв хоёуланг нь суулгачихвал би үхтлээ өөрийгөө уучлахгүй.

Ваня:   Сонс, Вась, эднийг зогсоож чадах ганцхан хүнийг би мэдэх юм шиг байна.

--------------------------

Өвөө:   За тэр. Сайхаан. Шууд л ажлын байрандаа гэмтэл авна. Пуаро /цуврал кинонд гардаг мөрдөгч/ өөрөө ч ул мөр олохгүй. О, багаж энд байна. Чамд аль нь вэ? Зүүн үү, баруун уу?       

Алекс: Аав аа, хуруу дээр биш үү?

Өвөө:   Хуруу бол Лидка ганцхан удаа дэлгүүр явахтай адил. Аль тавь. Гараа тавь. Гурав тоолонгуут. За тэгэхээр.... Гурав.

--------------------------

Лида:   Юу болсон бэ?

Нина:   Ерөнхийдөө бүх юм хэвийн.

Лида:   Тэгээд л болоо юу?

Нина:   Бас эмч намайг хордлогтой байна гэсэн. Тэр жирэмсний шинжилгээ өгөхийг зөвлөсөн.

Лида:   Та хоёр чинь огт...

Нина:   Би түүнд бас яг тэгж хэлсэн, Лид. Одоохон. За, Борь. Хүлээ, юун тулган шаардах бичиг? Чи... чи удаанаар ярьж болох уу? Борягийн фермийг булаасан гэнэ.  

--------------------------

Өвөө:   Тийм ээ, Лёха, чиний мөнгө мултарчихлаа. Одоо Пилюлькин бүх нөхөн олговорыг авна.       

Алекс: Одоо тэгээд, түүнийг яаж дуугай байлгах вэ? 

Өвөө:   Тэр ой санамжаа алдсан бол яахав?

Стёпа:  Би дуугүй байхгүй ээ! Намайг хүчилж чадахгүй!

Өвөө:   Бариад ав.

Алекс: Тэр Борькад бүгдийг нь хэлнэ.

--------------------------

Эр:        Товчхондоо, Хатингар аа, чи энд харуулд зогсож байх ёстой, баруун талд нь. Ойлгосон уу?

Ветха:  За.  

Эр:        Чи Буржгар аа, яг энд, жолоочийн суудалд сууж байна. Би гинжээр АТМ-ийг гинжлээд дохио өгөнгүүт чи хөдлөнө. Энэ маш амархан. Үүний дараа бид эндээ уулзана. Ойлгомжтой юу? Цагийн дараа.

Ветха:  Хэрэв төлөвлөгөөнд ямар нэг саад гарвал?

Эр:        Игорь Северскийн бүх юм төлөвлөгөөний дагуу байдаг. 

Валя:    Чи хоёр дахь удаагаа суухгүй гэж би чамд хэлсэн. За тэгээд, дараагийнх нь хэн бэ?

Вас:      Тэднийг хэр удаан цоожлох вэ?

Валя:    Тэгэхээр, хүмүүс маргааш АТМ-ээс цалингаа авцгаана, тэрний дараа гаргаарай. Юундаа зогссон юм? Миний ухаан муутыг тракторт ачилцаадах.

--------------------------

Стёпа:  Туслаач, авраач, тэд алах нь! Намайг үүрд дуугай болгох гэж тэднийг хөлсөлсөн!

Алекс: Зогсооч! Надад мөнгө л хэрэгтэй. Би жаахан хүүхэдтэй. 

Өвөө:   Тэртээ тэргүй хэн ч чамд итгэхгүй ээ.

--------------------------

Анна:   Үгүй ээ, энд тохирохгүй, замд хэтэрхий ойрхон байна. Би тоосонд дарагдана.

Боря:   Аня, бид ярилцаж болох уу?

Анна:   Анна Сергеевна.

Боря:   Анна Сергеевна, буцааж ав... өөрөөр, энэ хүмүүсийг ажилд нь буцааж аваач.

Анна:   Борис, чи нэг л чин сэтгэлээсээ гуйхгүй байх чинь.

Боря:   Хүмүүсийг буцаагаад ажилд нь авна уу, учир нь тэд хүүхдүүдээ тэжээх хэрэгтэй байна. Гуйя.

Анна:   За тэр, арай дээр боллоо. Чи хүсвэл чаддаг юм байна. Ойлголоо, би бодъё.

--------------------------

Өвөө:   Лёха, чи зугтах хэрэггүй. Энэ хамгийн сайндаа чамайг эрэмдэг болгохгүй.

Алекс: Энэ төмрийн сэгээс болж би бүр даатгал дампуурахаар гэмтэл авах байлгүй. 

Стёпа:  Туслаарай, туслаарай! Үүнийг яаж зогсоох вэ?

Алекс: Наана чинь гар тоормос бий. Тат!

Өвөө:   Татаач!

--------------------------

Анна:   Би бодож үзлээ.

Боря:   Тэгээд?

Анна:   Миний хариулт “үгүй”. За, алив, энийг замын нөгөө талд тавъя.  

Боря:   Яагаад үгүй гэж?

Анна:   Харин болгоомжтой зөөнө шүү. Битгий урчихаарай. Яасан. Юундаа зогссон юм?

Стёпа:  Аа, юу ч харахгүй байна!

Анна:   Чи намайг алах шахлаа.

Боря:   Тэгж яривал би чамайг аварсан.

Анна:   А?

Боря:   Харамсалтай нь.

Анна:   Аа, ийм учиртай байжээ. Миний анхаарлыг татаж байгаад өөрийн хүмүүсийг явуулж намайг дайрахаар шийдсэн байх нь, тийм үү?

Боря:   Чи хэнд хэрэгтэй юм.

Анна:   Тэгэхээр, би та нарыг өөрийнхөө фермд дахиж хэзээ ч харах ёсгүй. Тарцгаа.

Алекс: Би ойлгосонгүй, тэр одоо энэ фермийн захирал юм уу?

Боря:   Удахгүй.

--------------------------

Нина:   Энд юу болоод байна?

Сергеич:       Борис Павловичийн фермийг булаачихсан. Харин биднийг ажлаас халсан. Харин Борис Павлович жинхэнэ эр хүн юм, сүүлчийн мөнгөө хүмүүст тарааж байна. Үгүй бол тосгон даяар өлбөрөх байлаа. 

Лида:   Бид та нарын төлөө л явдаг. Чимээгүй. Чимээгүй.

Боря:   За, Петрович, гарын үсгээ зурчих. Энэ, май, хүмүүстээ тарааж өг. Энд 3 сарын цалин байгаа.

Нина:   Зам тавь. Борюся.

Боря:   Өө, Нинуль. Яасан?

Нина:   Чи гутрах хэрэггүй, за юу? Бид чамтай хамт чадна.

Боря:   Бүх юм сайхан болно. Нээрэн шүү. Тэр өдөр би чамд хатуу үг хэлсэнд уучлаарай. 

Нина:   Чи юу ярина вэ? Чи л намайг уучил.

Алекс: Зүгээр ээ, даваад гарна.

Нина:   Борь.

--------------------------

Лида:   За яасан, болох уу?     

Нина:   Урдын адил, шинэ юм байхгүй, ганцхан зураас.

Лида:   Тийм үү? За яахав, Нин, гутрах хэрэггүй. Би яваад чамд цай хийж өгье. Эсвэл ямар нэг ханд ч юм уу.  

Нина:   Лид.

Лида:   Зүгээр ээ, боллоо, гарцгаая. Ханд.

Нина:   Ханд.

--------------------------

Төгсөв

             

 

Back to episodes Go home