2 Ивановынхан 6-13
Дүрүүд:
Эр:
Алексей
Өвөө
Боря
Стёпа
Ваня
Жора
Эм:
Нина
Василиса
Лида
--------------------------
Лида: Тэгээд тэр хэнтэй адилхан байна?
Боря: Тэр хэнтэй адилхан байх юм? Усны дусал шиг гэдэг дээ.
Нина: Ген байна.
Лида: Тийм дээ.
Нина: Генийг өөрчлөх араггүй.
Лида: Одоо би тэдэн рүү ус цацаад өгөхөөр генүүд дороо босож ирнэ.
Борис: Васька өөртөө удам сайтай сүйт залуу сонгож дээ.
Нина: Ваня буурьтай залуу. Тэр Москвад өөрийн гэсэн ажилтай.
Борис: Гурав дахь үеийн хувиараа бизнес эрхлэгч.
Нина: Борь.
Лида: Алив, холдоорой. За сэрээрэй, баатарлаг эцгүүд ээ.
Өвөө: Чи яаж байна аа?
Алекс: Чи галзуурч байна уу? Хэрэв усанд хахсан бол яах вэ? Чи тэжээгчгүй үлдэх байсан.
Лида: Чи одоо юугүй үлдэнэ гэдгээ мэдэх үү?
Нина: Ой! Лида, Лида. Василисатай ирээдүйн хадмуудынх нь талаар ярилцах хэрэгтэй. Тэд насаар бие бие рүүгээ ус цацаж амьдрана.
--------------------------
Вас: Ээжээ, энэ юун дундад зуун бэ? Би хүссэн хүнтэйгээ уулзана, ойлгомжтой юу?
Нина: Вась, гуйя, сонс л доо.
Вас: Хэрэв сонсохгүй бол яана гэж? Түүдэг галд шатаах уу?
Боря: Вась, Вась!
Вас: Юу?
Боря: Би түрээд асаая гэж байна.
Вас: Борь ах аа, түлхэх ямар ч хэрэг байхгүй. Би өөрөө бүх учрыг нь олчихно, ойлгосон уу? Ваняг ч гэсэн.
Нина: Тэдний бүх эрчүүд хараагдсан юм шиг байдаг.
Боря: Хараал биш, харин архины хамаарал гэдэг юм.
Нина: Яг тийм. Мартсанаас, чи ийм зүйл дээр болгоомжтой байх хэрэгтэй. Болгоомжтой бай.
Вас: А?
Нина: Би хэлж байна, ийм зүйл...
Боря: Унтраагаач.
Вас: А?
Нина: Чи одоо биднийг доромжлоод байна уу? Наад хөдөлгүүрээ унтраа. Чи биднээр тохуурхаж байна уу?
Вас: За харав уу? Би өөрөө бүх учрыг нь оллоо. Бас түрэхгүйгээр. Харин Ваняг зүгээр дэмжих хэрэгтэй. Та түүнийг өөртөө ажиллуулж болно ш дээ, Борь ах аа.
Боря: Минийх хариуцлагтай бизнес болохоос хүүхдийн цэцэрлэг биш.
Нина: Боря, нээрэн оролдоод үзэх юм уу, а?
Боря: Нин.
Вас: Тэг л дээ, Борь ах аа, танд хэцүү юу?
Нина: Тэг л дээ.
Боря: За, за.
--------------------------
Зах: Фермтэй удаан зууралдаж байна шүү.
Лев: Тиймээ, тэд бүх шалгалтуудаас мултраад байгаа. Яаж дөхөхийг мэдэхгүй л байна.
Зах: Тэгвэл хуучны арга хэрэгтэй, хууль бусаар булаана. Фермд чиний харх байгаа биз дээ?
Лев: Эм харх.
Анна: Сайн уу, тэр нь би. Намайг уучлаарай. Би зүгээр л илүү сайхан шийдлийг санал болгохыг хүссэн юм. Фермийг худалдаж авцгаая. А?
Зах: Энэ бидний арга биш.
Лев: Захирагчид юу санал болгож байгаагаа бодооч.
Анна: Лев Константинович, би тайлбарлаж болох уу? Та одоо ойлгоно. Хар даа, тэгэхээр бид худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Борисын оронд би гарын үсэг зурна. Би зургаан сарын турш бичиг баримтууд дээр нь түүний өмнөөс гарын үсэг зурж байгаа, ялгахын араггүй.
Лев: Тэгвэл тамга?
Анна: Өнөөдөр би тамга, компанийн бичиг баримтуудыг авчихна. Би сейфийн кодыг мэднэ. Ингээд л болоо, ферм манайх.
Зах: Хол явна даа. Нэг харахад дүүргийн дарга ч болж мэднэ.
Лев: Намайг яасан гэж тэр вэ? Би 5 жил үнэнч шударга зүтгэсэн.
Зах: За гүйцээ, ажиллацгаа. Надад хоёрдугаар шугамаар залгаж байна.
Лев: Алив, босоодох, үгүй ер.
Анна: Би ердөө л таныг суудлыг халаасан юм.
Лев: Би одоо чамд халаагаад өгье.
--------------------------
2 Ивановынхан – 13 – р анги
--------------------------
Алекс: Аав, надад үлдээгээч.
Лида: Аа, та нар энд байжээ.
Алекс: Чи биднийг яаж олсон бэ?
Лида: Үнэрээр чинь. Чи зүгээр байгаад байх хэрэггүй. Удахгүй хүргэлт ирнэ, ванн авчирна.
Алекс: Тэгээд юу гэж?
Лида: Юу юу гэж? Би өчигдөр чамд ванны мөнгө өгсөн. Мартчихсан юм уу? Эсвэл чи бүгдийг нь уучихсан уу?
Алекс: Мэдээж үгүй, чи намайг хэн гэж бодоод байна? Аав аа, үлдээгээч гэж байна. Бүр би бүгдийг нь уусан бол чи намайг яах байсан бэ, яг цэвэр таамаглалын хувьд?
Лида: Мотоблокоор дайрах байсан.
Алекс: Манайд мотоблок байхгүй.
Лида: Чи цэвэр таамаглал гэж хэлсэн.
Өвөө: Лидка, чи юундаа тэр ваннтай зууралдсан юм? Манайд тэнд, бааранд.. ээ халуун усанд гоёмсог түмпэн байгаа.
Лида: Тэрэнд чинь сом хөвж байна лээ.
Өвөө: Сайн л байна. Шууд тоглоомтой болох нь.
Лида: Хэрэв чи ванн худалдаж авахгүй бол би өөрөө чамайг өөрийнхөө гараар тэр түмпэнд үйж ална шүү.
Алекс: Аав, мөнгө нь хаана байна?
Өвөө: Чи үнэхээр юу ч санахгүй байна уу? Бид бүгдийг нь уучихсан. Явж сайтар хайцгаая. Хадгалсан юм олдож магад. Явцгаая.
--------------------------
Боря: Иван, надаас чамд ажил хэргийн санал байна, чи миний фермд ажилламаар байна уу?
Ваня: Борь ах аа, юун ферм? Би өөр түвшнийх, криптомайнинг рецессийн менежмент, олон улсын эквайринг.
Боря: Өө, англи хэлтэйг чинь мэдлээ. Надад орчуулагч хэрэгтэй байсан юм.
Ваня: Зүгээр л хэн ингэж мэргэжилтнүүдийг урьдаг юм бэ? Үгүй нээрээ. Надад ямар ашиг байх юм? Ямар ч бонус, ямар ч алтан шүхэр байхгүй, ирээдүйгүй.
Боря: Чи сонс, шүхэрчин ээ, чи Василисатай уулзмаар байна уу? Сайн бод. Үгүй бол зөвшөөрлийн оронд хөөгдөнө гэж мэд.
Ваня: За, за, Борь ах аа, уучлаарай, би хэтрүүлчихлээ. Юу хэрэгтэй юм?
Боря: Маш амархан. Өнөөдөр би гадаадуудтай цахим хуралтай, орчуулагч хэрэгтэй байна. Надад фермд боловсролтой нь ганцхан малын эмч. Харин тэр зөвхөн амьтадтай ярилцдаг.
Ваня: Борь ах, дахиад ярих хэрэггүй. Би энэ англи хэлээр таны фермийг дэлхийн түвшинд гаргана, харин жилийн дараа АйПиО-д.
Боря: Сайн байна. Тохирлоо.
Ваня: Тохирлоо.
Боря: За, өнөөдөр чамайг хүлээж байя. Харин сайфхан хувцаслаарай. Ядаж л бүсэлхийнээс дээш.
Ваня: Харин цалин яах вэ?
Боря: Юу?
--------------------------
Жаал: Ах аа, ах аа, утсаараа яриулаач.
Ваня: Дээр нь крипт хийсэн хэтэвчнийхээ кодыг чамд өгөх үү?
Жаал: Ах аа, би ээжээсээ төөрчихсөн, тэг л дээ.
Ваня: За яахав, хурдан яриарай.
Жаал: Итгэмтгий тэнэг.
Ваня: Хөөе чи, муу гөлөг. Зогсооч, жаалаа.
Рус: Сульдаа, сульдаа, ингэж уулзах гэж. Утсаа гээчихсэн үү?
Ваня: Утас өгөөдөх, би хоцрох гээд байна. Би танай бригадад тоглох зав алга.
Рус: Үгүй ээ, эхлээд чи намайг сонсчих. Урвалтын тухай дорнодын нэг домог байдаг. Нэг удаа бардам бүргэд...
Ветх: Өө, үнэхээр хатуу юмаа.
Рус: Ветхий, чи яаж байна, би домог хараахан яриагүй байхад.
Ветх: Бид түүнийг чинь 100 удаа сонссон.
Рус: Алив наадахаа өргөөдөх. Түүнийг хаа нэгтэй нуух хэрэгтэй.
--------------------------
Өвөө: Цаг өөрчлөгджээ. Бүгдийнх нь бүх юм картанд.
--------------------------
Ваня: Сайн уу.
Борис: Өө, байна уу, чи хаачдаг хүн бэ?
Ваня: Би одоо завгүй байна. Ярьж чадахгүй нь. Намайг биржийн захаас хайгаарай, эсвэл пик пикийн дараа мэдээллээ үлдээнэ үү.
Боря: Муу хувалз. Лёхагийн зулбасга.
Эм: Сайн уу, Борис.
Боря: Сайн байцгаана уу?
Эм: Та бэлэн үү?
Боря: Тиймээ. Хүлээгээрэй, хүлээгээрэй. Та нараас англи хэл мэддэг нь байна уу? Дахиад сайн байна уу. Бэлэн, бэлэн.
Эм: Гайхалтай. Тэгвэл эхэлцгээе. Бид таны саналыг авч үзсэн, бид гарын үсэг зурахад бэлэн байна. Гэхдээ хэд хэдэн заалтуудыг тодруулах гэсэн юм. Борис, та зүгээр үү?
--------------------------
Ваня: Би ойлгосонгүй, энэ юун балай юм бэ? Сонсооч, залуус аа, хурдхан энийгээ онгойлго. Би ферм рүү очих ёстой. Та нар ОУ-ын хэлэлцээг илэрхийгээр тасалдуулж байна. Энэ нүхэнд ганцхан би англи хэл мэднэ.
Ветх: Чи сандрах хэрэггүй. Бид аргална.
Ваня: Юу?
Ветх: Шар айраг өгөөч.
Ваня: Тэгээд та нар намайг энд хэр удаан хорих юм?
Ветх: Русик, Васька хоёр эвлэрэх хүртэл.
Ваня: Гайхалтай.
--------------------------
Эм: Та энэ зардлыг өөрөө хариуцах уу? Эсвэл та бидэнд хөнгөлөлт үзүүлэх үү? Та юу бодож байна?
Боря: Хүлээгээрэй. Чөтгөр гэж.
Эм: Бид түүнийг яг шалгасан уу?
Боря: Одоохон, ганцхан хором. Чөтгөр гэж.
--------------------------
Боря: Стёпа. Стёп, алив авраарай. Уучлаарай. Би тэдэндтэй хамтран ажиллахад бэлэн гэж тэдэнд англиар орчуулаад өг.
Стёпа: Борис Павлович, би зөвхөн латин мэднэ.
Боря: Латин бүх хэлний эх гэдэг. Түргэл, түргэл, хүмүүс хүлээгээд байна.
Стёпа: Саадыг давж саруул замд хүрнэ. Хэтэрхий дэгсдүүлж байна.
Боря: Тэд яагаад ийм хачин царайтай сууцгааж байгаа юм? Ойлгохгүй байгаа юм уу?
Стёпа: Юу л бол. Зэрлэгүүд хүртэл ойлгоогүй. Эд нар тэр тусмаа.
Боря: Уучлаарай, би та нартай ажилламаар байна. Би та нарт тахиа нийлүүлж чадна. Өндөгнүүд нь яг ийм том. Тэд яг нударга шиг, дотроо хоёр шартай. Бас үхэр байна, үхрийн мах. Яагаав, нөгөө... Надад энэ гэрээ хэрэгтэй, маш хэрэгтэй.
Эм: Юу болоод байна? Тэр биднийг сүрдүүлж байна уу? Тэр галзуу байх нь. Баяртай, Борис.
Боря: Энэ чинь юу вэ? Тэд тасалчихаж байгаа юм уу? Ийм гэрээг алдах гэж. Чөтгөр гэж.
Вас: Борь ах аа.
Боря: Юу?
Вас: Ваня хаана байна?
Боря: Би энэ нэрийг дахиж хэзээ ч сонсохгүй. Хэрэв тэр энд ирвэл би заалттай хөнгөлнө. Тийм биз дээ, Стёп?
Стёпа: Би уг нь бухыг тэгдэг. Гэхдээ зарчим нь адилхан.
Вас: Ойлгомжтой.
--------------------------
Ветха: Товчхондоо, од хэт хурц гэрэл болж хувирах үед хүчтэй дэлбэлэрэлт болдог. Хар нүх бий болно.
Бүдүүн: Надад энэ мэдээлэл ямар хэрэгтэй юм? Би уумаар байна. Гэтэл мөнгө байхгүй. Шар айраг байхгүй.
Ветха: Би чамд хэлээд байна, дүү минь, өвлийн шил арчигч адилхан үйлчлэлтэй. Өвлөөс үлдсэн нь гэрт байгаа. Явж ууцгаая.
Бүдүүн: Бид ямар амьтан биш дээ. Ядаж чанамал холих хэрэгтэй. Явцгаая.
Ветха: Явцгаая.
Ваня: Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй. Та нар хаачих гээв? Юун шил арчигч? Та нар одоо үхнэ, би энд ганцаараа үлдэнэ.
Ветха: Чиний санаа зоволтгүй, бид идэвхжүүлсэн нүүр авчихна.
Ваня: Залуус аа, залуус аа, зогс, зогс, ойлголоо. Би та нарыг дайлъя, а? Коктейль хийж өгье. Лонг айлэнд, б-52. Би өөрөө дэлгүүр явсан ч болно, асуудалгүй.
Ветхий: Мөнгөө өгчих.
Ваня: Би карттай. Харин эзэмшигчгүйгээр худалдаа хийхгүй.
Ветха: Худалдаа хийнэ. Манай тосгонд өөрийн фэйс-ай ди бий.
--------------------------
Рус: Сайн уу, сархан минь. Хонгор оо, намайг сонсооч. Товчхондоо нэг ийм домог...
Вас: Аан гээч, чи замдаа Ваняг хараагүй биз?
Рус: Өнөөдөр яагаад бүгдээрээ үг таслаад байгаа юм? Би... би сэтгэлээ илчилсэн. Өнгийж харвал чамгүйгээр хоосон байдаг.
Вас: Өөрөөр, хараагүй юу? Ойлгомжтой.
Рус: Харсан даа, харсан. Тосгоны дэлгүүрийн дэргэдээс цүнхтэйгээ таксинд суугаад талийж өгсөн. Чамайг хаясан. Москвагийнхан бүгд л тийм байдаг. Вась, одоо түүнийг март, явъя, зугаалцгаая.
Мессеж: Вань, чи хаашаа явчихав?
Мессеж: Би буцаж ирэхгүй. Хизээч. Хүлэх хэрэггүй.
Вас: Тэгэхээр хизээч байх нь ээ. Рус. Сонсооч, чи бүгдийг маш сайн учирлаж хэллээ. Ер нь тэр Ваня яршиг цаашаа. Зугаалцгаах юм уу?
Рус: Оо, би өөрийнхөө охиныг танилаа.
Вас: Харин би жолоодно.
--------------------------
Алекс: Нинкагаас зээлэх үү?
Өвөө: Тэр бариад өгнө. Өөрөө өөрийгөө л мотоблок дор хэвтүүлнэ.
Алекс: За тийм бол гүйцээ. Тосгонд бидэнд хэн ч зээлэхгүй.
Өвөө: Яахав, Борькагаас авч болох юм.
Алекс: Тэгвэло Лидкагаас авах нь амархан.
Өвөө: Үгүй ээ, үгүй. Бид сейфнээс нь авна. Харин Борюсикт хэлэхгүй.
Алекс: Үгүй ээ, би үүнийг зөвшөөрөхгүй. Би хулгай хийхгүй шүү.
Өвөө: Чимээгүй, энэ хулгай биш. Чи Борькад ажилладаг биз дээ?
Алекс: Ажилладаг.
Өвөө: Цалин авдаг уу?
Алекс: Зөвхөн торгуул, зэмлэл.
Өвөө: За тэгвэл сейфэнд чиний цалин байгаа гэж бод. Харин бид тэндээс жаахан урьдчилгаа авна.
Алекс: Та Борькины сейфний кодыг мэддэг юм уу?
Өвөө: Олоод авна. Борькагийн уран сэтгэмж хязгаартай. Яг тахиа шиг. Явцгаая.
--------------------------
Рус: Хонгор оо, чи хаачих гээв?
Вас: Чи одоо мэднэ.
Рус: Васька, болгоомжтой, битгий хурдал, тэнд довцог байдаг.
Вас: Ваня хаана байна?
Рус: Би мэдэхгүй ээ. Васька, би амьдармаар байна. Би саяхан утсандаа хязгааргүй ярих эрх суулгасан.
Вас: Ваня хаана байна?
Рус: Гаражид! Васька, тоормозлооч! Хонгор оо, чи одоо өвчтэй юм уу?
Вас: Рус, чи орос хэл дээр муу авдаг байсан нэг жаахан жаалын тухай домог мэдэх үү? Дараа нь тэр хүү том болоод бусдын гар утас хулгайлдаг болсон.
Рус: Чи юу яриад байна?
Вас: Ваня утсыг өгөөдөх.
Рус: Май. Хонгор оо, ядаж гэрт хүргээд өг. Хүлээ л дээ, энэ чинь миний мотоцикл.
--------------------------
Ветха: Тэгээд энэ антифризээс юугаар илүү юм? Адилхан л химийн бодис.
Ваня: Залуус аа, жаахан ч итгэлцвэл яасан юм? Бүх юм дээд зэргийн болно, бүгдийг нь холих нэг сав хэрэгтэй, шейкер ч юм уу.
Ветха: Тусгаарлагч болох уу?
Ваня: Тусгаарлагч гэж юу вэ?
Ветха: Шейкер гэж юу вэ?
Ваня: Би чамайг ойлгосон.
Вас: Борь ах аа, Ваняг хулгайлчихаж.
Боря: Энэ удаа хэн бэ? Харь гарагийнхан уу? Бабуинууд уу?
Вас: Та юу ярина вэ? Түүнийг аврах хэрэгтэй. Тэд түүнийг тамлаж зовоож байвал яана?
Боря: А, эсвэл үсийг нь эрэгтэй загвараар засаж байгаа биз. Би түүний үсийг зассанаас тэд хавьгүй дээр. Яагаад гэхээр, чиний сүйт залуугаас болж би ОУ-ын гэрээгээ алдчихлаа.
Вас: Алив, би өөрөө чадна. Чадна.
Боря: Сүхээр бүү оролд. Хэрэггүй. Би ойлгохгүй юм, чи юундаа тэрийг үргэлж хаацайлж байдаг юм, а? Надад хэл дээ, Вась?
Вас: Яагаад гэхээр энэ үнэн. Гэтэл та урдын адил надад итгэхгүй байна.
Боря: За яахав, явцгаая. Учрыг нь олъё.
--------------------------
Өвөө: Борька, ганцхан хүнд хайртай, тэгвэл Нинкагийн төрсөн өдөр.
Алекс: Боря амиа хичээгч. Тэр өөрийнхөө төрсөн өдрөөр хийсэн байх. Тохирохгүй байна.
Өвөө: Тиймээ, бид Борькаг муу мэддэг байж. Тэгвэл өвөөгийн хуучны аргаар.
Нина: За энэ, та наашаа ороод ирэхгүй юу? Та нар энд юу хийж байгаа юм?
Алекс: Ойлгосонгүй? Сейф засаж байна.
Нина: Надад Боря юу ч хэлээгүй.
Анна: Надад ч гэсэн юу ч хэлээгүй. Би бичиг баримтууд, тамга авах хэрэгтэй байна.
Өвөө: Тэр мартаад байдаг юм. Толгой томтой, гэтэл юу ч санадаггүй. Би түүнд органайзер ав гэж хэлдэг. Тэр энийг ч мартдаг.
Нина: Түүнтэй утсаар ярих юм уу?
Алекс: Яриа, түүнийг хайртай тахиануудаас сатааруул. Тэр тусмаа бид хэдийн дууссан.
Нина: Ань, би танд цай бэлдэх өгөх үү, а?
Анна: Дуртайяа. Тэгвэл та надад цай, кофе, бялуу бэлдчих, харин би энд байж байя. Би та нарт саад болоогүй юу?
Өвөө: Үгүй ээ.
Анна: Гайхалтай.
--------------------------
Ваня: За тэгээд миний нэрийн коктейль ямар байна?
Ветха: Компот юм уу, хаашаа юм. Нөлөөлөхгүй байна. Хэлээч, Бүдүүн ээ.
Бүдүүн: Бүр ямар ч...
Ветха: Муу сульдаа. Сонс, чи нөгөө сайн шатдагаа хийгээдэх.
Ваня: Баларсан, анд аа, бүх юм дууссан.
Ветха: Би антифриз авчиръя.
Ваня: Үгүй ээ, үгүй, найз аа, юун антифриз вэ? Алив би дэлгүүр гүйгээд ганц юм аваад ирье, а?
Ветха: Хуурах гээд л.
Ваня: Тийм юм байхгүй.
Ветха: Карт чинь надад байгаа. Май, найз аа. Хөөе, Ванёк, зугтахгүй биз?
Ваня: Ийм хамуудтай байж уу? Мэдээж үгүй.
Ветха: За яв.
--------------------------
Өвөө: Ёох.
Алекс: Яасан?
Өвөө: Баларсан юм. Эргэх гол нь гацсан бололтой. Тэгээд гол нь, миний алмазны өрөм гаражид үлдчихэж.
Алекс: Энэ чинь тэгээд, бид сейфийг гараажид аваачина гэсэн үг үү?
Анна: Хаашаа ч аваачих хэрэггүй. Энд миний авах ёстой бичиг баримтууд, тамга байгаа.
Өвөө: Хүлээх л болж дээ. Алив, Лёха, бариарай.
Алекс: За, өргөцгөөе.
Анна: Хаашаа ч аваачих хэрэггүй.
Лида: Гадаа хүргэлт ирсэн, ванна авах хэрэгтэй байна.
Алекс: Очлоо.
Лида: Чи юундаа тэнэглээд байдаг юм? Очлоо гэнэ. Чулуун хөшөө шиг зогсоод л.
Анна: Лида, би тэднээс гуйсан юм. Би сейф онгойлгох хэрэгтэй байна, харин тэнд нэг юм гацсан бололтой, эргэх гол ч гэлүү.
Лида: За яахав, ойлголоо.
Анна: Баярлалаа. За тэгээд шударгаар ярилцъя. Сейф зүгээр байгаа. Та нарт зүгээр л мөнгө хэрэгтэй, учир нь та нар өөрсдийнхөө уучихсан, тийм үү?
Алекс: Энэ бүгд...
Анна: Тийм байж, үнэнээ хэлмээргүй байвал хэрэггүй. Зүгээр л би сейфны кодыг мэднэ, харин та нарыг тэнд ванн хүлээж байна. Баярлалаа. Энэ хангалттай юу?
Алекс: Бид буцааж өгнө.
Анна: Та нар санаа зоволтгүй, Борис юу ч олж мэдэхгүй.
Алекс: Тэгвэл сайн.
Анна: Ниночка, би мэдэхгүй юм, магадгүй энэ миний хэрэг биш байх, гэхдээ Алексей Борис Павловичаас мөнгийг нь хулгайлаад байх шиг надад санагдлаа. Магадгүй танай гэрт энэ байх зүйл байх, би мэдэхгүй юм.
Нина: Нээрэн үү? Баярлалаа, Аня.
Анна: Зүгээр дээ. Бүгдийг та нарын төлөө. За, за, би тамга, бичиг баримтуудыг авчихлаа. Сайн сайхныг хүсье.
Нина: Баяртай, Аня.
Анна: Баяртай.
Нина: Баярлалаа.
--------------------------
Боря: Үгүй, яг шар айрагны баяр шиг.
Вас: Э! Э. Ваня хаана байна? Та нар түүнийг яасан бэ?
Ветха: Тэр нэмж юм авахаар дэлгүүр явсан.
Боря: О, үнэмшсэн үү?
Вас: Борь ах аа.
Боря: Юуны чинь Борь ах? Би чиний тэр Ванягийн тухай дахиад сонсохгүй шүү. Бас харах ёсгүй.
--------------------------
Боря: Нин, чамтай ярилцах хэрэгтэй байна.
Нина: Боря, би ч гэсэн адилхан. Чи Лёха, өвөө хоёрт даалгавар өгсөн үү?
Боря: Өгсөн. Бэлэгний шарзнаас км тойрч яваарай гэж.
Нина: Ойлгомжтой. Тэд чиний сейфийг ухсан байна.
Боря: Яадаг шаарнууд вэ, ядаг хувалзнууд вэ.
Алекс: Лидок, ваннаа аваарай.
Боря: А, та нар миний зөвшөөрөлгүйгээр миний сейфийг ухсан уу, тийм үү?
Алекс: Борь, чи яг миний оронд дээр хэн унтсан гэдэг үлгэрийн баавгай шиг байх юм. Чи битгий бухимд.
Боря: Би бухимдаагүй байна. Харин энэ миний гэр, миний сейф, миний мөнгө.
Өвөө: Чи юундаа түлхээд байна? Ванн эвдэх нь, энийг чиний мөнгөөр аваагүй.
Лида: Сонсооч, юундаа орлилдоод байгаа юм? Хүүхдийн ор чичирч байна.
Нина: Лида, энэ сайхан залуус Борягийн сейфийг ухсан.
Лида: Тэгвэл цэвэр таамаглалаар уу? Боря холдож бай.
Алекс: Лидка.
Өвөө: Бид биш...
--------------------------
Ваня: Энэ юун мэлхий нинжанууд вэ?
Лида: Бүр залхааж байна. Ганцхан найдвар чамд, миний ухаантай хүү. Харин одоо болгоод өгье.
Ваня: Ээж, ээжээ, ээж.
Алекс: Эндээс яваач.
Боря: Тэр ямар ч ухаантай биш. Яг аав, өвөө шигээ дүүрсэн тэнэг.
Ваня: Борь ах аа, намайг хулгайлж, гаражид хорьсон, ойлгосон уу?
Боря: Аливь, энд хүрээд ир, над руу амьсгал. Чамаас архи үнэртэж байна.
Ваня: Би зугтах гэж уусан юм.
Боря: Худлаа ярихаа боливол яасан юм? Тэр ямар ч бизнесмен биш. Тэр тусмаа ухаантай ч биш. Тэр дээрэмчдэд 6 саяын өртэй.
Лида: Хэд ээ?
Боря: Түүнээс болж өчигдөр биднийг арай л алчихаагүй. Тиймээс одоо гүйцээ, эндээс зайлж үз, миний нүдэнд бүү үзэгдээрэй.
Вас: Тэгвэл би ч гэсэн явна.
Нина: Хүлээ, Борь, бүгдийг ярилцъя.
Боря: Ярилцаад байх юмгүй. Охиноо сайн хүмүүжүүлэх хэрэгтэй байсан юм.
Нина: Юу?
Боря: Юу ч биш. Сургуульд ч ороогүй. Үл бүтэх юмнуудтай нийлдэг. Бидэнд дахиад хүүхэд ямар хэрэгтэй юм? Чи энэ охиноо чадахгүй байж.
Нина: Би... Чи мэдэх үү, Борюсик?
Боря: Юу?
Нина: Чи бяслагны жижигхэн үйлдвэртэй байхдаа надад илүү таалагддаг байсан. Би чамайг хармааргүй байна.
Боря: Нин, хүлээ.
Нина: Юу гээв?
Боря: Хүлээ.
Нина: Тэгээд?
Боря: Хичээх хэрэггүй. Би явна. Та нар надгүйгээр энд яаж жиргэхийн нь харъя.
--------------------------
Анна: Тэр самбарыг ч гэсэн.
Боря: Ань, чи шинэ самбар захиалсан юм уу?
Анна: Борис Павлович, та фермээ худалдаж, амралтаа авах гэж байгаа гэж надад хэлсэн.
Боря: Би зөвхөн үхсэнийхээ дараа амралтаа авна.
Анна: Тиймээ, би хүртэл гайхсан. Гэвч энэ бичиг баримт, худалдах, худалдан авах гэрээ.
Боря: Би юу ч худалдаагүй. Яаж байна аа, залуус аа?
Анна: Борис Павлович, таныг дахиж ийшээ оруулахгүй гэхээс эмээж байна. Шинэ удирдлагын заавар.
Боря: Солиормоор юм.
Анна: Борис Павлович, ферм дахиж таных биш.
--------------------------
Төгсөв
Back to episodes Go home