ИВАНОВЫ С6 12

2 Ивановынхан 6-12

Дүрүүд:

Эр:

Алексей

Өвөө

Боря

Стёпа

Ваня

Жора

Эм:

Нина

Василиса

Лида

--------------------------

Алекс: За, энийг ийш нь. Энийг ч гэсэн ийш нь.            

Өвөө:   Лёх, туслаж чадах уу? Лидка зөгийний үүрийг үүдний хэсгээс зайлуулахыг гуйсан юм. Чиний хүүхдийг хатгуулахгүйн тулд.

Алекс: Аав аа.

Өвөө:   Тэгээд?

Алекс: Юуны чинь юу? Тэр бас таны ч ач. 

Өвөө:   Тусалсанд баярлалаа, хүү минь.

Алекс: Ямар хэргээр явна?

Стёпа:  Би Лидияд аминдэм авчирлаа, хэрэг болж мэднэ. Гэхдээ болгоомжтой байгаарай, морины тунтай, гурав хуваагаарай.

Алекс: Баярлалаа. Би эмнэлэг явлаа.

Өвөө:   Чи сайн залуу, халамжтай. Чи энэ бядгүй хөгшинд зөгийний үүр зөөхөд нь туслахгүй биз?

Алекс: Миний мэргэжил тохирохгүй.

--------------------------

Ваня:   Вась, Москвагийн галт тэрэг хагас цагийн дараа хөдлөнө. Хэрэв чи өнөөдөр намайг булшлах нөхдүүдэд хийж байгаа бол бид амжина. 

Вас:      Одоохон 5 сек. Харин чи үүний төлөө надад баярлалаа гэж хэлнэ.

Ваня:   Гуйя, явцгаая, явцгаая.      

Нина:   Та нар хаачих гээв?

Вас:      Бид гол руу.

Ваня:   Гол руу.

Вас:      Бүтэн өдөржин.

Нина:   Гол руу?

Вас:      Би усны хувцастай тосгоноор явах юм уу?

Ваня:   Харин тийм.

Нина:   Цүнхэнд чинь юу байна? Шумбагчийн хувцас уу?    

Вас:      Бараг л. Баг, сэлүүр, бас бус юмнууд, гудас. За... хоёулаа явах уу?

Ваня:   Бид явлаа.

Нина:   Хүлээ, хаашаа явах гэж? Өнөөдөр Лида эмнэлэгээс гарна.

Вас:      Янзтай. Гэхдээ энэ орой болно, тийм үү? Бид амжина.

Нина:   Би ийм залхуу хүн өсгөх гэж. Вась, алив, надад тусал л даа. Ширээ засах хэрэгтэй. Хүнс худалдаж авах хэрэгтэй. Алив. Гар, хөлөө нийлүүл, тэгээд урагшаа дэлгүүр лүү. 

Вас:      Вань, тэгвэл чи надгүйгээр гол руу яв.

Ваня:   Би чамгүйгээр явахгүй.

Вас:      Вань.

Ваня:   Юу л даа, тэнд би нуруундаа тос түрхэх хэрэгтэй байгаа юм. Миний арьс их мэдрэг. Толботой болчихно. Би чамайг энд хүлээж байя.

Нина:   Явъя аа, явъя. Битгий уйтгарлаарай.

--------------------------

2 Ивановынхан12-р анги

--------------------------

Лида:   Ирэв үү?

Алекс: Тэглээ. Сайн уу.

Эм:       Сайн уу.

Лида:   Өө, баярлалаа, баярлалаа, баярлалаа.

Алекс: Бүгд жагсаалтын дагуу, яг л эрхэм дээдсийн захиснаар. Энэ.

Лида:   За, нааш нь. Чи яагаад надад өөрийнхөө шампуныг авчрав?

Алекс: Чинийх дуусчихсан.

Лида:   Шинээр худалдаж авах хэцүү юу? Борька эмнэлэгийн мөнгө төлсөн. Чи ядаж мөнгө гаргаж болно доо, а?

Алекс: Гомдоож байна шүү, Лидок. Энэ, аминдэмийн цуглуулга. Хамгийн үнэтэйг нь авсан. 

Лида:   Энэ дээр яагаад морь байгаа билээ?

Алекс: Энэ морь шиг эрүүл мэндтэй байхын тулд.

Эм:       Ивановынхан.

Лида:   Болсон.

Алекс: Бид байна. Өө, энэ хэн гээч баатар нь вэ?  

Лида:   Чи наад нянтайгаа яах гээв?

Эм:       Сафронова.

Лида:   За ингээд...

Эм:       За энэ таны гадаад.

Алекс: Бодвол нөхөртэй чинь адилхан байх.

Эм:       Харамсалтай нь үгүй.

Лида:   А.. аа.. тэгвэл нөхөртөө чи энэ бүхнийг яаж...?

Эм:       Миний ген ялж, тэр цайрна гэж бодсон юм.

Лида:   Хэцүү ч юм даа.

--------------------------

Боря:   Орцгоо, залуус аа, санаа зоволтгүй. Орцгоо. Иван. Вань. Чамд зочид ирлээ, чиний найзууд.

Эр:        Ваня, бид чам руу залгаад л, залгаад л, харин чи хариулахгүй юм. Сайн уу.

Эр:        За, сайн уу?

Ваня:   Сайн уу, залуус аа. Боря ах аа, эд нар миний хамтрагчид.

Эр1:      Тэр даруухан загнаж байна. Хуучны найзууд. За тэгээд, тэвэрлдье. Нааш ир.

Эр2:      Уулзалгүй уджээ.

Боря:   Аа, ойлгомжтой. За, залуус аа, зогсох хэрэггүй, алив ширээний ард сууцгаа. Одоохон цай, шарвин, чанамал авчирна. Сууцгаа.

Эр1:      О!

Ваня:   Үгүй дээ, Борь ах аа, найзууд бодвол хоцорч байгаа байх. Цаг бол мөнгө.

Боря:   Юу ч сонсохыг хүсэхгүй. Ширээний ард сууцгаа.

Эр1:      Мөнгө бол мөнгө, харин нөхөрлөл үнэлж баршгүй. Тийм ээ?

Боря:   Цай уухаас нааш явуулахгүй шүү.

--------------------------

Алекс: Түүний хамар нь мэдээж чинийх. Би өөрийнхөөрөө солих байсан.

Лида:   Нөхөр чинь хэзээ ирэх вэ?

Эм:       Тун удахгүй. Нисэх буудлаас ирж яваа. Нээрэн солилцох юм уу? Манай хүүхдүүдийг?

Лида:   Чи яагаад тэнэглээд байна аа, аа?

Эм:       Тийм шүү, мэдээж түрхэн зуур. Харин миний Жора ирж харчихаад тайвнаар буцаад Сургут руугаа ниснэ. Тэр мөнхийн томилолттой байдаг.

Алекс: Хараад байхад удаан хугацаагаар.

Эм:       Тиймээ. Аан гээч, тэр минь сайн залуу. Тэр сүмийг сэргээн засварлаж, хүүхдийн цэцэрлэг барьсан. Тэр намайг ална.

Лида:   Гүйцээ, сандрах нь чинь оройтож. Үхэхээсээ өмнө амьсгалж чадахгүй шүү.

Эм:       Би та нарт мөнгө төлье. Хэд вэ? 100,000 уу? 200 юу?

Лида:   Чи юу яриад байна аа, би ойлгохгүй байна.

Алекс: Хүлээ. Ярьж дуусаг.

Эм:       Тиймээ, би алдсан. Би үүнийг үгүйсгэхгүй. Гэвч бид бүгдээрээ хүмүүс. Бүгд л алдаа гаргадаг. 300.

Лида:   Ой, би чадахгүй нь...

Алекс: Үгүй ээ, хоёулаа тохиролцъё л доо. Бид бүгдээрээ хүмүүс. Бид бүгдээрээ хүмүүс. Чи мэднэ дээ. Би ийм мөнгийг зүүдэндээ л олж байсан.

Лида:   За яахав, зөвхөн ганцхан өдөр.

Алекс: Зөвхөн ганцхан өдөр.

Лида:   Тиймээ.

--------------------------

Ваня:   Залуус аа, миний бүх юм хэвийн, нээрэн шүү, яг хоёр хоногийн дараа мөнгөтэй болно.

Эр2:      Тэгвэл бид явъя даа, тийм ээ?

Ваня:   Болно ш дээ.

Эр2:      Чи яагаад бидний тэвчээр бараад байна?

Боря:   За, залуус аа. Энэ шарвин. Бүр халуунаар нь шахуу. Алив, идэцгээ.

Эр1:      Мартсанаас, танай байшин сайхан юм. Бүр нэг тохилог. Бизнес хийдэг үү?

Боря:   Тиймээ, миний ферм дүүрэгтээ хамгийн том нь.

Эр2:      Харин Ваня яагаад ч юм ийм мундаг ахынхаа тухай яриагүй.

Ваня:   Юуных нь мундаг байхав, бүх юм зээл, лизинг. Зөвхөн ач гуч нь төлж эхлэх байх.

Боря:   За больж үз, Вань. Даруухан загнах хэрэггүй. Бүх юм зүгээр, бүгд хэвийн.

Эр1:      Бид тэгж л ойлголоо.

Боря:   Шарвингаас идэцгээ.

Эр1:      Бид энийг... нэмж авч болох уу? Их амттай юм.

Боря:   Таалагдсан уу? Сайн байна. Одоо дахиад нэг порц бэлэн болно.

Эр1:      Тэгэхээр байна аа, ахыг чинь хулхидахад туслах юм бол бид тооцоогүй болно. 

Ваня:   Үгүй ээ, үгүй, бүтэхгүй. Залуус аа, нээрэн шүү, тэр итгэдэггүй хүн. Тэр одоо шалгааж эхлэнэ.

Эр2:      Чамд хийгээд байх онц юм байхгүй. Суугаад толгойгоо л дохиж бай.

Ваня:   Сонсооч, өөрөөр тохиролцвол яасан юм, тэгэх үү.

Эр1:      Амархан. 6 сая.

Ваня:   Болж байна.

Эр1:      Сайн байна.

--------------------------

Рус:      Бензин бага байгаа, бүгдийг нь битгий сорчих, юу ч үгүй үлдэж мэднэ.    

Нина:   Алив зогсоолд тавиад ороод ир.

Рус:      Ингэж уулзах гэж. Надад юу ч хэлмээргүй байна уу?

Вас:      Рус, холдчих. Би энд ээжтэйгээ ирсэн. Надад чамд зарцуулах цаг ер алга. Баяртай.

--------------------------

Эм:       Тийм ээ, хайр аа. 15-р палат. Тэр энд ирчихэж. Аваарай.

Алекс: Сайн уу, найз минь.

Эм:       Нааш нь, нааш нь.

Алекс: Чи яасан бэ?

Лида:   Уучлаарай, үр минь. Бурхан өршөөг.  

Жора:  Аа, миний хонгорууд энд байжээ!

Эм:       Сайн уу, хайрт минь.

Жора:  Сайн уу, хулгана минь. Хулгана энэ байх нь. Хулгана ч биш баатар байна.

Эм:       Чамтай их адилхан.

Лида, Алексей:   Үгүй ээ, үгүй, үгүй.

Алекс: Үнсэх хэрэггүй.

Жора:  Юу?

Алекс: Халдвар, өөр юу ч байх юм.

Лида:   Тиймээ.

Эм:       Энэ Лёша, Лидагийн нөхөр нь. Биднийг хамт хэвтүүлсэн юм.

Жора:  Жора.  

Алекс: Таатай байна.

Жора:  Харин би чамайг яагаад ийм баргар байна гэж бодсон. Гэтэл өнөөдөр чамд хар өдөр тохиожээ. За, за, боллоо, боллоо, бүгд ойлгомжтой. Танихгүй гэр бүлийг таах араггүй. Юу л даа, ойлгомжгүй.

Эм:       Сонсооч, муурхан минь, чи бидэнд яагаад дахиад ганцхан өдрөөр ирсэн юм?

Жора:  Үгүй дээ, хонгор минь. Одоо би хоёрыг орхихгүй. Хууль ёсных болгоно. Чи юундаа хөшчихөв өө? Сонсооч, би түүнд шинэ порше бэлэглэх үедээ яг ийм царай харж байсан юм.

Жора:  За алив, хулгана аа ав, харин би явж эмч нарын хөдөлмөрт нь талархая.

Лида:   Нааш нь, ээждээ ир.

Алекс: Яг одоо бүх мөнгөө авч болох уу?

Лида:   Тиймээ. 

--------------------------

Вас:      Ээж, таны дугуйг хагалчихсан бололтой.

Нина:   Вась, би чамайг замын хажуу руу битгий гараарай гэж хэлсэн.

Рус:      Гамшиг болсон уу?

Нина:   Аа?  

Рус:      Залуус аа.

Бүдүүн: Сайн уу.

Вас:      Өө, нөгөө замын хажуу гараад ирлээ.

Нина:   Баярлалаа.

Вас:      Ээж, би одоохон ачлага дуудъя.

Рус:      Бодлоггүй байна. Би 10 минутад солиод өгнө, тэгээд та нар өөрсдийнхөө ажлаар яваарай. Нөөц дугуй хаана вэ?

Вас:      Хэрэггүй, баярлалаа, бид өөрсдөө.

Нина:   Хэрэггүй гэж юу гэсэн үг вэ? Бид ачлагын машиныг хагас цаг хүлээнэ. Хөвгүүдээ, тээшийг онгойлго. 

Рус:      Та ухаантай эмэгтэй шүү, Нин эгч ээ. Васька том болоод тань шиг болно.

Вас:      Өөрөө том болж үз.

Рус:      Түүний хажууд найдвартай хүн хэрэгтэй. Болж өгвөл алтан гартай. Үгүй бол гар утас нь суувал ачлагын машин ч тэр, тусламж ч дуудаж чадахгүй. 5 минутад бэлэн болно.

Нина:   Баярлалаа, хөвгүүд ээ.

--------------------------

Лида:   Энэ арай ч дээ, шүлсээрээ будаж гэнэ.

Эм:       Тэг л дээ. Ердөө сар болоод би хүүхдийг чинь буцааж өгнө.

Лида:   Чи ер нь өөрийгөө сонсдог уу? Сар гэнэ.

Алекс: Мартсанаас, танай нөхрөөс ёс суртахууны хохирол нэмж авбал сайнсан.

Лида:   Тиймээ.

Эм:       Аваарай. Энэ. Миний машиныг ав. Ердөө ганцхан сар, тэгээд би хүүхдийг буцааж өгнө.

Лида:   Сонсооч, Би Пашкаг хааш нь ч явуулахгүй. Гүйцээ, хаашаа ч явахгүй, ээжтэйгээ, ээжтэйгээ л байна.

Эм:       Тэг ээ, тэг. Тэгвэл, хэрэв бид таныг асрагчаар хөлсөлбөл яахав? Та нар манайд тусдаа байшинд амьдрах болно. Дээр нь машин шагнал болгоно.

Алекс: Лидок. Тэгээд, ганц сар эдлэнд амьдрах юм биш үү? Пашка байртай болно, их сургуульд ч хүрэлцээтэй. Шинэ Порше ямар үнэтэйг чи харав уу?

Лида:   Өө, ямар их тэг вэ.

Алекс: Өөртөө биш, харин хүүгийнхээ төлөө гуйж байна.    

Лида:   Биднийг уучлаарай, хүү минь. Ердөө ганцхан сар.

Эм:       Баярлалаа.

Лида:   Аядаж үз.

Эм:       Баярлалаа.

Алекс: Түүнд өвлийн дугуй бий юу?

Эм:       Байгаа.

--------------------------

Эр2:      Борис Павлович, энэ график. Ерөнхийдөө криптовалют бол шинэ нефть. Та энэ бизнест орсноор саятан болно. Таны тохиолдолд тэрбумтан.

Боря:   Сонирхолтой юм, энэ миний ямар тохиолдолд гэж?

Эр1:      Вань, чи оролцооч. Юундаа хүний хүн шиг суусан юм?

Ваня:   Борь ах аа, яагаад гэвэл та саятан.  

Эр2:      Абхаз дахь манай крипто фермд хөрөнгө оруулна, тэгээд өөрийнхөө хөрөнгийг арвижуулна.

Боря:   Надад шувууны ферм байдаг, би түүнийг ойлгоно. Харин надад энэ ферм ямар хэрэгтэйг ойлгохгүй байна.

Эр1:      Ваня тайлбарлаж өгөг.

Боря:   Тийм үү?

Эр1:      Тийм үү, Вань?

Ваня:   Тиймээ. Борь ах аа, та өндөг худалдаж авсан гэж бод.

Боря:   Тэгээд?

Ваня:   Тиймээ, тэнд 60 дэгдээхэй байгаа.

Боря:   Мутантууд юм уу?

Ваня:   Үгүй ээ, зүгээр л та зургаа дахин ихийг олж болно гэж байна. Жишээ нь, та 6 саяын хөрөнгө оруулаад 36 саяыг олно.

Боря:   Бүр маш сонирхолтой юм. Тийм байж. Эхлэл болгож 100,000-ыг өгье. Минийхээр, дажгүй мөнгө.

Эр2:      Таны боломжийг харахад багаар сэлж байна, тийм үү, Вань?

Боря:   Юу гээч, залуус аа, би сэлэх ерөөсөө дургүй. Тиймээс нэг бол 100,000 эсвэл үгүй.

Эр1:      Тохирлоо.

Боря:   За тэр, энэ чинь ажил хэрэгч, бүтээлч яриа. Одоохон аваад ирье.

Эр2:      Яваад ахыгаа ятгаач.

Ваня:   Үгүй ээ, тэр яг ухна шиг үнэхээр зөрүүд, харсан биз дээ? Бүтээгүй л биз, байдаг л юм. 

--------------------------

Рус:      Бэлэн боллоо. Шинэ юм шиг болсон. Яг Васька бид хоёр шиг.  

Нина:   Залуус аа, та нарт маш их баярлалаа.

Рус:      Өө, хэрэггүй ээ, хэрэггүй. Би ирээдүйн хадам ээжээсээ мөнгө авахгүй.

Вас:      Ээж ээ, явцгаая, би танаас гуйя. Лида эгчийг удахгүй авчирна.

Нина:   Өө, мартсанаас, өнөөдөр манайд баяр тэмдэглэнэ, бүл нэмсэн. Бид та нарыг орой цай уухаар урья.

Рус:      Нин эгч ээ, бид заавал очно. Хамтын баярт дасах цаг нь болсон.

Нина:   Тэгвэл сайн л байна. Гүйцээ, домкратыг хийгээрэй, түлхүүрнүүдийг ч гэсэн.

Рус:      Удахгүй уулзъя.

Нина:   Орой уулзъя.

--------------------------

Боря:   70, 80...

Ваня:   Борь ах аа.

Боря:   90.. 90. 100.

Ваня:   Борь ах аа, би арай дэндүүлчихэж, намайг уучлаарай.

Боря:   Би чамайг яасан гэж уучлах юм? Би эсрэгээр чамд л баярлалаа, ийм ирээдүйтэй залуустай танилцуулсанд.

Ваня:   Үгүй дээ. Энэ тийм биш, тэд луйварчид. Крипт, ашиг энэ бүхэн худлаа. Би яг тэгж хууртагдсан, одоо тэдэнд 6 саяын өртэй.

Боря:   6 сая аа? Чи урд нь яагаад дуугай байсан юм, юу ч хэлээгүй юм?

Ваня:   Таны өмнө, аав ээжийн өмнө эвгүй байсан юм.

Боря:   За, гүйцээ, тайван, Вань. Би одоо чиний найз нараас ашгийн хувийг нь сэгсрээд өгье.

Ваня:   Борь ах аа, тэд зэвсэгтэй.

Боря:   Тэгвэл одоо цагдаа дуудъя.

Ваня:   Үгүй дээ, Борь ах аа, бүтэхгүй. Бичиг баримтаар бол бүгд цэвэр. 

Боря:   Чөтгөр гэж.

Өвөө:   Борюсик.

Боря:   Түй, өвөө, та юунд айлгаад байгаа юм бэ?

Өвөө:   Сая намайг зөгий яаж хатгасан гээч...

Ваня:   Өвөө, яг одоо тантай манатай байна, тоглоомгүй.

Өвөө:   Дахиад л надтай манатай.

Эр1:      Та нар яасан уддаг юм? Тусламж хэрэгтэй юу?

Ваня:   Үгүй дээ, бид яг мөнгөө тоолж байлаа.

Эр1:      Харин бидэнд тоолуурын машин байгаа. Мөнгөө хурдхан өгөөдөх.

--------------------------

Алекс: За, Пашка, Поршегийн төлөө тэвчих л хэрэгтэй. Живх солихыг заалаа.

Жора:  Зүгээр дээ, чи юундаа сандарсан юм? Би эр хүний хувьд чамайг ойлгож байна. Тэвэрсэн ч болно.

Эм:       Муужгай минь, чамтай ганц хором болох уу?

Жора:  Мэдээж. Май, онгойлго. Манай жаалуудын төлөө ууцгаая. Тэгээд юу юм, юу вэ?

Эм:       Сонсооч, муужгай минь, чи минь үргэлж л хүмүүст тусалж байдаг.

Жора:  Яахав, тийм юм байх.

Эм:       Харин тийм, би бодлоо л доо, энэ удаа энэ хүмүүст тусалбал яасан юм? Илт сайхан сэтгэлтэй хүмүүс байна.

Алекс: Би үүнийг уухгүй.

Эм:       Нэг тийм ядуу. Нөхөр нь бүр өвчтэй юм шиг, ажилгүй суудаг.

Жора:  Тийм дээ, эхнэр нь яагаад араар нь тавьсан нь ойлгомжтой.

Эм:       Аан гээч, би бодлоо л доо, түүнийг хүүхэд асрагчаар авъя, харин нөхөр нь цэцэрлэгт туслана биз, а?

Жора:  За тэгье. Бид ямар хүмүүс биш юм уу.

Эм:       Чамайг зөвшөөрнө гэж мэдсэн юм. Тэдэнд төрөл садан, найзууд ч байхгүй.

Эдик:   О!

Гера:    Сайн уу.  

Стас:     Сайн уу.

Гера:    Сайн уу, баяр хүргэе. За, манай Пашка Иванов хаана байна?

Лида:   Чимээгүй. Аяар. Хүүхэд айлгах нь байна.

--------------------------

Боря:   За энэ, 100,000. Тохирсон ёсоор.

Эр2:      Чи юу донгосоод байна аа?

Боря:   Дахиад байхгүй.

Эр1:      Би асууъя, мөнгө хаана байна? Та нар тэднийгээ хаана нуусан?

Боря:   Үнэнээ хэлье, дахиад мөнгө байхгүй.

Эр2:      Зогс, зогс, зогс. Тэр өвөөгийн уутанд үз.

Өвөө:   Ямар уутанд? Хөгшин надад тийм их мөнгө хаанаас байх юм?

Эр1:      Алив ээ, алив нааш нь.

Боря:   Гарцгаая, гарцгаая, гарцгаая.

Өвөө:   Түргэл, түргэл, түгжээрэй.

Боря:   Тэгэхээр би буундаа явна. Цагдаа руу залга.

Ваня:   Тийм ээ, тийм, зөв.

Эр2:      Буудаач. Цонх руу бууд!

--------------------------

Жора:  За, найзууд аа, хүүхдүүдийн төлөө ууцгаая.

Гера:    Хүүхдүүд бол амьдралын цэцэгс.

Жора:  Бид тэдэнд байгаа нь чухал. Би  та нарт асрамжинд байсны хувьд хэлж байна.  

Гера:    Тэр ч үнэн шүү. Хүний хүүхэд гэж байдаггүй. Тиймээс эцгийнх нь төлөө ууцгаая, өөрөөр нөхрийнх нь төлөө. Ерөнхийдөө, чиний төлөө, Лёхыч.

Эдик:   Тиймээ, өргөцгөөе.

Гера:    Өргөцгөөе.

Алекс: Болсон уу? Бүгд бүх юмаа хэлэв үү? Сайн байна. Ирсэнд баярлалаа, одоо явцгаа, хүүхэд унтах болчихлоо.

Стас:     Чи маш уужим сэтгэлтэй юм, Лёха. Би тэгж чадахгүй байсан.

Лида:   Та нарт  манайд амрах цаг гэж хэлсэн. Тэгэхээр амрах цаг гэсэн үг. Өрөөнөөс гарцгаана уу.

Гера:    Лидок, чи мэдээж намайг уучлаарай, гэхдээ одоо чи тушаах хэмжээнд байгаа биш шүү. Алив, эрчүүд ээ, хүүхдийн төлөө дуустал нь ууцгаая.

Эдик:   Алив, хийгээрэй.

Жора:  Хүүхдийн төлөө биш, харин хүүгийн төлөө. Үр тогтоосон нь биш, үрээ өсгөсөн нь эцэг байдаг.

Алекс: Одоо цэцэрхэхээ болих юм биш үү, а?

Жора:  Мөөн. Чи юундаа хуйсагнасан юм? Би чамд тусламжийн гар сунгасан гэж хэлж болно, гэтэл чи гар мэрээд байх юм.

Алекс: Өөрийнхөө гарыг өөртөө үлдээ. 

Жора:  Ойлголоо. Би чамайг сонслоо. Хулгана минь, юмаа бэлд, гэртээ харьцгаая. Тэд эндээ учраа олог.

Лида:   Хөөе, хөөе, хаачих гээв?

Алекс: Харин миний хүүг үлдээ. Өөртөө энэ... борлосон жаалаа ав.

Лида:   Тиймээ.

Жора:  Юу?

Алекс: Тиймээ. Чи сонссон, нааш нь өгөөдөх.

Лида:   Чи яаж байна аа?

Алекс: Би чамайг одоохон...

Эдик:   Чи яаж байна аа? Чи одоо хүүхэд...

Лида:   Чи галзуурсан юм уу? Чи яаж байна аа?

Эм:       Тэр үнэн хэлсэн.

Жора:  Юу?

Лида:   Юу юу гэж. Томилолтоор бага явж байх хэрэгтэй. Ийм л байна. Нааш нь өгөөдөх.

Жора:  Ойлгосонгүй? Юу вэ?

Эм:       Жор, би чамд бүгдийг тайлбарлана.

Жора:  Хэрэггүй. Надад юу ч тайлбарлах хэрэггүй. Чи хулгана биш, харин харх.

Эм:       Жора.

Жора:  Нааш нь.

Эм:       Жора.

Жора:  Жаргаж амьдраарай.

Эм:       Жор!

Алекс: Хүлээгээч. Чи ийм хатуу байх хэрэггүй. Хүүхэд энд ямар ч хамаагүй.

Жора:  Би хүүхэд өсгөмөөргүй байна.

Алекс: Өөрийн болгож өсгө. Эцэг хүн гэдэг...

Жора:  Тэр бүхэн худлаа.

Алекс: Хүлээгээч! Одоо би чамд үзүүлнэ. Энэ миний том хүү. Одоо италид сурдаг. Мундаг толгойтой. Адилхан байна уу?

Жора:  Төстэй юм байна.

Алекс: Зүгээр ээ. Тэр миний төрсөн нь биш. Өөрийн юм шиг л өсгөсөн. Худлаа энэ байна.  

Жора:  Тэрийг яах болж байна? Уучлах уу? Тэгвэл найзууд Жора хүлцэнгүй гэцгээнэ. Жора дорой гэнэ.

Алекс: Хүүхдийн асрамжинд чамайг сул доройнууд нь барьж өгч. Чи тийм биш биз дээ?

Жора:  Ууцгаах уу? 

--------------------------

Вас:      Ээж, яах гэж ийм их сармис авсан юм бэ? Цус сорогчдоос хамгаалах юм уу? А?

Боря:   Тайван, Вань, би одоо хоёуланг нь хавсраад...

Эр2:      Биднийг хайж байна уу?

Ваня:   Боллоо, боллоо, боллоо.  

Эр1:      Буугаа доошлуул.

Боря:   Юу?

Эр2:      Буугаа доош нь. Юу нь ойлгомжгүй байна?

Боря:   Би ойлголоо, ойлголоо. Тайван, тайван, тайван. Би ойлгосон. Энэ, ав.

Ваня:   Тайван байцгаа.

Боря:   Аан гээч, залуу, чи тэднийг битгий оролдоорой, за юу?

--------------------------

Рус:      Гол нь битгий их чангалаарай, за юу?  

Ветха:  За, чангалах уу?

Рус:      Новш гэж, Ветхий, чи тоглоод байна уу? Аав надад энэ зангиаг төгсөлтөөр бэлэглэсэн юм. Гүйцээ, одоо хаях болох нь.

Ветха:  Сүртэй юм, чи тэртээ тэргүй дэгжин харагдаж байна. Дахиад нэг товчоо тайлчих. Гинж чинь сайн харагдахын тулд. Алив.

Рус:      Ингэж үү?

Ветха:  За тэр, гүйцээ, ганган байна. 

Рус:      Тийм үү?

Ветха:  Би чамд хэлчихье, тэд чамаас Васькаг эхнэрээ болгооч гэж гуйх болно.

Рус:      Явцгаая.

--------------------------

Боря:   Энэ, байгаа бүх мөнгө.

Эр2:      Шууд л ингэхүй дээ.

Эр1:      Новшроод байвал байшинг чинь шатаана, ойлгосон уу?

Боря:   Юу?

Эр2:      Цагдаад нарт хэлбэл байшинг шатаана.

Боря:   Аан, ойлгомжтой.

--------------------------

Алекс: Давхар стандарт. Хэрэв би ингэж баларсан бол 100 жил уучлахгүй байсан биз. Алив, болгоомжтой. Агаарын бөмбөлөгүүд, бүрээ бишгүүр хаана байна? Та нар яасан, аниматорууд урьсан юм уу? 90-ээд оны маягийн үдэшлэг үү?

Эр1:      Харин чи...

Алекс: Ойлгосонгүй.

Ваня:   Тэр чамайг амаа хамхи гэж хэллээ.

Эр2:      Яг зөв. Ванькаг сонсч бай. Танайд тэр хамгийн сайн ойлгодог нь.

Жора:  За тэгээд Лёха, гэр бүлтэйгээ танилцуулаач.

Эр2:      Сургутскийн Жора юу?

Жора:  Энэ юун замбараагүйдэл вэ, хамууд аа, би ойлгосонгүй?

--------------------------

Жора:  Та нар надад дотно хүмүүст халдсан байна. Тэгэхээр надад халсан гэсэн үг. Тийм байна уу?

Эр1:      Тийм болж таарлаа.

Эр2:      Чи тэнэг юм уу? Үгүй ээ, Жора, тийм юм болоогүй. Ер тийм юм болоогүй.

Жора:  Уг нь дажгүй залуус, гэтэл хуульгүй юм шиг аашилцгааж байдаг.

Эр2:      Жор, эндүүрсэн байна. Битгий шийтгээрэй.

Эр1:      Битгий шийтгээрэй.

Эр2:      Бид явж машинаа дахин байруулъя. Буруу тавьчихсан байна.

Жора:  Мэргэн шийдвэр. Зөвшөөрлөө.

Эр1:      Баяртай. Танилцах таатай байлаа.

Ваня:   Баяртай залуус аа.

Вас:      Би чиний өмнөөс маш их айсан.

Ветха:  Дэлгүүрээс хутга авах хэрэгтэй байсан юм. Баяртай.

Жора:  За юундаа сууцгаасан юм? Алив тэмдэглэцгээе.

Боря:   Нээрэн шүү. Бид юундаа суусан юм бэ? Алив ээ, алив, ширээгээ засацгаа. Хөдлөөрэй, яваарай, яваарай. Лёха, бушуухан сав суулга бэлд, хундагнууд, шилтэй юмаа гарга. Өвөө нэрмэлээ авчир.

--------------------------

Төгсөв

 

 

 

Back to episodes Go home