2 Ивановынхан 6-11
Дүрүүд:
Эр:
Лев Константинович
Алексей
Өвөө
Боря
Стёпа
Ваня
+Рус
+Ветхий
+Цагдаа
+Хошууч
Эм:
Нина
Василиса
Анна
Лида
--------------------------
Анна: Сайн уу, орж болох уу?
Лев: Чи хаачдаг юм бэ? Сая хотын захирагч намайг бүтэн цаг шавартай хутгалаа.
Анна: Би дараа орж ирье.
Лев: Нааш ир, юуны чинь дараа. Алив, нөгөө Борисын ферм шиг нэг юм бодоодох. Учир нь би бодож чадахгүй байна. Би стресстэй байна. Би таван жил үнэнч шударгаар зүтгэсэн, гэтэл тэр тийм гомдмоор юм хэлж байдаг. Ядаж л түүнийг шоронд суулгах юмсан.
Анна: Хэнийг? Хотын захирагчийг уу?
Лев: Чи одоо тэнэг үү? Борисыг.
Анна: Аа.
Лев: Бид түүний бизнес, бүх эд хөрөнгийг нь авч хуваахгүй юу.
Анна: Аан, үүнийг зохицуулж болно.
Лев: Яаж? Би 100 удаа шалгасан. Тэр яг миний нулимс шиг цэвэрхэн.
Анна: Нэг удаа бүдрэхэд л хангалттай. Жишээ нь, хахууль өгч болно.
Лев: Хахууль. Харин энэ чинь зөв. Чи сайн байна. Сонс, чи өөрөө түүнийг хахуультай нь хамт нааш авчир. Харин би Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын танил руугаа залгана. Түүнд отолт бэлдэг.
Анна: Би гүйцэдүүлье.
--------------------------
Вас: Москвад ийм усны хувцас зүгээр үү?
Ваня: Хэрэв чи Москва голоос хэдэн инфузори дэгээдмээр байвал аваад яв.
Вас: Чөтгөр гэж. Бүх залхаачихлаа. За яахав, би түүнийг 7 хоног чангалаад өгөхөөр өөрөө гадарлах байх.
Ваня: Энэ хэн бэ, Рус уу? Таамаглана гэдэг чинь? Чи яагаад одоо болтол түүнийг орхиогүй юм?
Вас: Тэр солиоттой орооцолдох хэрэг алга.
Ваня: Аа, магадгүй зүгээр л орхихыг хүсдэггүй байх.
Вас: Юу гэнээ?
Ваня: Тиймээ, Вась, би ойлгож байна. Гэнэт л чи бид хоёр бүтэхгүй болж мэднэ, тийм үү? Тиймээс эндээ нөөцтэй байсан нь дээр.
Вас: Чи тэнэг үү? Тэр үнэхээр эрүүл бус. Түүнийг мод бэлтгэлээс халах үед тэр дараа нь захирлын тархийг хөдөлтөл нүдсэн. Аа, үгүй, хүлээ. Түүнийг үүний төлөө халсан юм. Товчхондоо, би лав Рустэй ярихгүй. Хэрэв чи тийм зоригтой юм бол урагшаа, өөрөө очоод ярилц.
Ваня: Юу? Энэ зүгээр л тэнэглэл. Тэгж яривал би түүнтэй уулздаггүй.
Вас: Бүгд ойлгомжтой.
Ваня: Чамд юу нь ойлгомжтой байгаа юм? Чи намайг хулчийсан гэж бодоод байна уу? Би түүнийг болгож өгнө, нам цохино, нээрэн шүү.
Вас: Урагшаа.
Ваня: Одоохон. Одоохон цамцаа эвхээдэхье.
--------------------------
Анна: Борис Павлович, ярилцах юм байна.
Боря: Өө, Ань, чи ирсэн нь сайн болж. Алив, нүдээ аниад амаа ангай даа. Амсаад үз.
Анна: Энэ юу вэ?
Боря: Энэ дэгдээхэйнүүдэд зориулсан холимог тэжээл. Би алийг нь авбал дээрийг сонгож байна.
Анна: Борис Павлович, дэгдээхэйнүүд удахгүй идэхтэй манатай болно гэхээс эмээж байна.
Боря: Яагаад тэр вэ?
Анна: Манай фермийн хажууханд химийн үйлдвэр барина гэдгийг би олж мэдлээ.
Боря: Юун химийн үйлдвэр?
Анна: Химийнх.
Боря: Хүлээ, хүлээ, тэгвэл энэ чинь... манай ферм сүйднэ. Хотын захирагч хаашаа харж байдаг юм?
Анна: Борис Павлович, та тайвшир, суучих. Захирагч дугтуй л хардаг. Тэр үйлдвэрийг барих зөвшөөрөл авахын тулд түүнд авчирч өгсөн дугтуй. Гэхдээ асуудлыг шийдэж болно. Зүгээр л түүнд арай зузаан дугтуй өгөх хэрэгтэй.
Боря: Тэр толгойгоо дүүргэх ёстой болохоос дугтуйг биш. За яахав, би одоохон гэрт очоод мөнгө аваад ирье. Харин чи тэр хооронд холимог тэжээлээс сонгож бай. Энэ хэрэггүй, дахиад энэ гурвыг шалгах хэрэгтэй. Харин би одоохон мөнгө аваад ирье.
Анна: Аа.. суучих, та явж яах юм? Та зарлага биш, харин дарга. Би өөрөө яваад ирье, харин энийгээ амсаад сонгож бай.
Боря: За тэгье. Чамд баярлалаа. Ань?
Анна: Аа?
Боря: Алив, би халаасанд чинь хийе, энэ их амттай эд. Замдаа иднэ биз.
Анна: Би глютенээс харшилтай.
Боря: Харамсалтай л байна. Ойлголоо.
Анна: Би явлаа.
Боря: Хүлээ. Сейфны код бичээд ав.
--------------------------
2 Ивановынхан – 11-р анги
--------------------------
Өвөө: Сайн уу. Туслая.
Лида: За бас ямар хэрэг тарьсан?
Алекс: Юунд шууд л хэрэг вэ? Яасан, хайрт ханьдаа туслаж болохгүй юу? Чи ч гэсэн надад туслах байсан.
Лида: Би та нарыг өвдсөн, ажилдаа очиж чадахгүй гэж Боряд дахиж зурвас бичиж чадахгүй шүү.
Өвөө: Тэгэх ч хэрэггүй.
Алекс: Энэ тухай биш ээ. Бүх юм илүү ноцтой. Фермд хуйвалдаан зохиож байна. Бидэнд чиний гоо үзсгэлэн, сэтгэл татдаг чинь хэрэгтэй.
Лида: Юу?
Алекс: Энэ боловсон ёс, юу гэнэ шүү.
Өвөө: Үгүй чи аядаач. Алив би. Товчхондоо, Степан бол сохор номин, бас харх. Тэр нөгөө менежер хүүхэнтэй хуйвалдсан. Лёха тэдний яриаг нь сонссон. Санаандгүйгээр. Тэд фермийг баллах гэж байгаа. Харин яаж гэдгийг нь бид мэдэхгүй.
Алекс: Степаныг жаахан дарж өгөх хэрэгтэй гэж бодлоо.
Өвөө: Тиймээ.
Алекс: Тэр баг дотроо хамгийн сул дорой нь.
Өвөө: Тиймээ. Манай тэр тийм л хүн. Товчхондоо, тэр бидэнд юу ч хэлэхгүй. Харин чамд бол хэлнэ, ийм л байна.
Лида: Зүгээр л явцгаа, а? Би ямар их угаалгатай байгааг харав уу.
Алекс: Энэ ойлгомжтой боллоо. Чадах чинээгээр угаалгаа хий. Яг ингээд. Боря фермээ алдаж, харин бид гуйлагчин болсон тэр цагт л ярилцъя. Явъя ах.
Өвөө: За.
Лида: Зогсож бай. Тэнд юу хийх хэрэгтэй вэ?
--------------------------
Ваня: Сайн уу, залуус аа. Юу тэмдэглэж байна?
Рус: Ветхагийн хуримыг.
Ваня: Тэгвэл түүнд яагаад гэрч гэж бичсэн юм?
Рус: Энэ бол наргиан. Аа, минийхээр, чи мэдээгүй байх нь. Ветхий, хүүхэд байхад чинь чиний хаана өшиглөснийг түүнд харуулаач. Тэр ч яахав, Бүдүүнээгийн эгчийг нөхөрт гаргалаа, тэгээд л бид хоёр дахь өдөртөө бэлдэж байна.
Бүдүүн: Тиймээ.
Рус: Харин чи яах гэж ирсэн?
Ваня: Эндээ гэхэд, Васийн аав ээж нь түүнийг Москва руу явуулна гэсэн. Удаан хугацаагаар. Ер нь бараг л бүрмөсөн явах байх.
Рус: Ойлгосонгүй, тэр яагаад өөрөө хэлдэггүй, утсаа авдаггүй юм?
Ваня: Түүний гар утсыг нь хураачихсан. Бүр гэрт нь хорьсон. Тэгээд л би өөрөө ирлээ.
Ветха: Чи гэрлэх хэрэгтэй.
Рус: Сонс, амаа тат. Надад Васькагаас өөр хэн ч хэрэггүй.
Ветха: Тэгээд түүнтэйгээ гэрлээч.
Рус: Яг үнэн. Тэгвэл аав ээж нь залуу гэр бүлийг салгаж чадахгүй. Явцгаая, бөгж сонгоход туслаарай. Чи хүүхнүүдэд юу таалагддагийг мэднэ ш дээ. Яагаад гэхээр чи өөрөө яг хүүхэн шиг. Алив ээ, явъя, явъя, явъя. Суу, суучих.
Ваня: Би явмааргүй байна.
--------------------------
Өвөө: Энэ анакондаг хараарай. Өглөөний мэнд, Анечка. Ямар хэргээр явна?
Анна: Нууц.
Өвөө: Харин Борюсик гэртээ байхгүй.
Анна: Би мэднэ ээ.
Өвөө: Хараач хөөе, муу эцэнхий такса.
--------------------------
Алекс: Ерөнхийдөө, чи Стёпкагаас тэд ямар төлөвлөгөөтэйг, фермийг яаж хорлох гэж байгааг болгоомжтой олж мэдээрэй. Боллоо. Би хажууд чинь байж бүгдийг утсанд бичиж авна, дараа нь Боряд үзүүлэхийн тулд.
Лида: За би ойлгосон доо. Нуугдаач.
Алекс: Үгүй хүлээгээч. Гэхдээ байна аа, цаадах чинь эрийн хугархай хэвээрээ шүү.
Лида: Яаж ийгээд аргалж дөнгөнө.
Алекс: Тэр аргална гэнэ. Хэрэв хэрэг нэг л бишдвэл би дохио өгнө. Мөөрнө.
Лида: Ирж байна. Нуугд.
Стёпа: За, энэ цай. Лидия Семёновна, та ингээд зүгээр л манайхаар ороод ирсэнд би их баяртай байна. Эсвэл шалтгаан байгаа юу?
Лида: Ой, Стёп, миний гэрлэлт яг шалны алчуур шиг элэгдэж байна. Яагаад гэдгийг мэдэх үү?
Стёпа: Учир нь архичинтай амьдарснаас тэр.
Лида: Нэг л том байшинд амьдардаг, гэтэл сэтгэлээ уудлах хэн ч алга, ойлгож байна уу. Харин өөрөө энэ бүхнийг тээж явах хэцүү юм.
Стёпа: Хэрэв Алексейтэй таарахгүй бол салчих.
Лида: Алив, цай ууцгаая. Жимсний чанамалтайгаас нь. Гүзээлзэгэнэ. Би гүзээлзэгэнд дуртай. Одоо бас юу вэ?
Стёпа: Юу?
Лида: Аа?
Стёпа: Тэнд юу байнга мөөрөөд байна? Бурёнкатай адилгүй юм, түүнийг арай уянгалаг дуутай. Надад энэ үхэр биш, харин ямаа юм шиг санагдлаа.
--------------------------
Анна: Лев Константинович, бид мөнгөө цуглуулсан. Зочноо хүлээж бай.
Лев: Харин бид найзуудтайгаа та нарыг хүлээж ядаж байна. Алив түргэлээрэй, бид энд дөрөв дэхь данх цай хоосолж байна.
Анна: Энэ юу вэ?
Өвөө: Чи яаж ирсэн хэрэг вэ?
Анна: Одоо яах вэ? Би яаралтай явах хэрэгтэй байдаг.
Өвөө: За... за би чамд яг энд дугуйг чинь сольж өгье.
Анна: Яаж?
Өвөө: Алив түлхүүрүүдээ гарга. Тайвширч үз.
Анна: Өө, баярлалаа. Одоохон.
--------------------------
Ваня: Энэ одоо чиний байшин юм уу?
Рус: Одоохондоо үгүй. Эгч надад гэрээслэлээ бичиж өгөхгүй л байгаа юм. Нэг бол завгүй, эсвэл хүүхдүүд нь эсэргүүцэнэ. Яагаад гэдгийг мэдэх юм алга.
Ваня: Бид бөгж авахаар үнэт эдлэлийн дэлгүүр орно гэж би бодсон.
Рус: Эгч хичнээн олон бөгжтэйг чи хараад үнэхээр алмайрна. Гүйцээ, эндээ хүлээж бай. Би одоохон гаргаад ирье.
Ваня: Байна уу?
Вас: Чи амьд байна уу? Түүнд хэлсэн үү?
Ваня: Би ид дундаа. Шархдуулахгүйн тулд зөөлөн аргаар хичээж байна.
Вас: Өөрийгөө юу?
Ваня: Инээдтэй байна, Вась. За, гүйцээ, баяртай. Би даалгавар гүйцэтгэж байна.
Рус: Сонгоодох. Васькад аль нь илүү таалагдах вэ.
Ваня: Ёстой мэдэхгүй юм, бүгдээр маш загварлаг юм байна. О..
Рус: Алив түргэлээч, эгчийг шөнийн ээлжнээс сэрэхээс нь өмнө.
Ваня: Хүлээ, бид хулгайлж байгаа юм уу?
Эм: Руслан! Өөдгүй хог! Миний бөгжнүүд хаана байна? Чи миний зурагтыг хэзээ эргүүлж өгөх вэ, задарсан золиг чинь. Чамайг ер нь дэлгүүрт...
Рус: Гүйцээ, хамууд аа, арилцгаая. Явцгаая.
--------------------------
Лида: Өөрийнхөө аймшигтай нууцыг ярьж болох нэг ч хүн алга. Бүгд л шууд шүүмжлээд эхлэнэ. Өө, Лидка шулам, мангас, чөтгөр гэж хэлцгээнэ. Түүнийг түүдэг галд шатаа гэнэ.
Стёпа: Лидия Семёновна, таныг ямар ч байдлаар хүлээж авах нэг хүн бий.
Лида: Би Борькагаас мөнгө халбагануудыг нь хулгайлсан. Тиймээ. Би тэднийг зарж, үнэтэй нэхсэн торон дотуур хувцас худалдаж авсан.
Стёпа: Доод уу?
Лида: Ямар орных биш дээ. Ийм байна. Харин юу хамгийн аймшигтайг мэдэх үү, Стёп? Надад дусал ч ичгүүртэй санагддаггүй, төсөөлж байна уу. Чамд сэтгэлээ ярьсан чинь сэтгэл хөнгөрчих шиг боллоо. Харин одоо чи яриач.
Стёпа: За тэгье. Би ч гэсэн Борис Павловичид уршиг тарьсан. Би өчигдөр дугуйгаар шувууны байшинг мөргөчихсөн.
Лида: Тэгээд яасан?
Стёпа: Жолоогоо дийлэлгүй эрчиндээ хана очиж мөргөсөн. Тэнд бүр халцарсан байгаа.
Лида: Үгүй ер.
Стёпа: Та зэмлэхгүй биз?
Лида: За, цайгаа ууцгаая, а? Өө, хөрчихөж. Халуун ханд авчрах юм уу?
Стёпа: Одоохон. Одоохон.
Лида: Энд мөөрөхөө болиоч. Чи гацчихсан юм уу, яасан юм?
Алекс: Тактикаа өөрчил. Тэгэхгүй бол хэн нь хэнээсээ баримт цуглуулж байгаа нь ойлгомжгүй байна.
Лида: За би ойлгосон.
Алекс: Ойлгосон гэнэ. Хүлээгээч. Би тийм дотуур хувцас санахгүй байх чинь.
Лида: За...
--------------------------
Ветха: Мултарсан бололтой.
Ваня: Бидний хойноос хэн ч хөөгөөгүй, бурхан минь. Гүйцээ, баяртай, хулгайн хэрэгт холбогдмооргүй байна.
Рус: Э...э... зогс. Ер нь яаж санал тавьдаг юм бэ?
Ваня: Чи чулуун зэвсгийн үед төрсөн юм уу? Кинонд гардаг шиг хий.
Рус: Би үүнд үргэлж маруухан байсан.
Ваня: Товчхондоо, өвдөг дээрээ сөхрөөд Вась, надтай гэрлээч гэж хэлнэ. Тэр чамд тэгнэ, би чамтай гэрлэнэ гэж хэлнэ. Дараа нь бөгжөө ядам хуруунд нь зүүнэ. Гүйцээ, баяртай.
Рус: Чи юундаа ингэтэл яарсан юм, а? Би сургуулилт хийх хэрэгтэй, би айж эмээнэ, сандрана. Тиймээс энэ бүхнийг өөгүй хийдэг болох ёстой. Алив чи, Вась бол.
Ваня: Чи одоо доромжлоод байна уу?
Рус: Чиний цээжийг цөмлөөд өгөх үү? Зүгээр зогс.
Ваня: Та нар чинь бүр... та нар...
Рус: Василиса, чи надтай гэрлэх үү?
Ветха: Яасан? Чи яагаад дуугай байгаа юм, мод оо?
Ваня: Тиймээ.
Рус: Сайн байна. Туурайгаа нааш нь.
Ваня: Үгүй ээ, хэрэггүй, энэ арай л хэтрэнэ.
Рус: Туурайгаа нааш нь. Боллоо.
Ветха: Гашуун байна.
Рус: Зүгээр, цаг нь ирэхээр гашуун болно. Боллоо, бөгжийг буцаагаад өг.
Ваня: Бурханы аврал.
Рус: Яасан бэ?
Ваня: Ер гарахгүй байна. Чи яах гэж хийсэн юм, новш гэж.
Рус: Тоглоод байгаа юм уу?
Ветха: Саван, эсвэл ямар нэг тос хэрэгтэй.
Ваня: Байгаа юу?
Ветха: Би тэрбумтантай адилхан байна уу?
Рус: Ветхий, чи амбаараас төмрийн хөрөө аваад ир.
Ваня: Солиотой юм уу? Юуны чинь төмрийн хөрөө, өвчтэй юм уу?
Рус: Бид нямбай үзнэ. Яг шумуул хатгах шиг.
--------------------------
Утас: Дохио дуугарсны дараа мэдээллээ үлдээнэ үү.
--------------------------
Анна: Бүгд энд байгаа.
Боря: Баярлалаа, Ань. Ингэхэд, би энэ бүгдийг түүнд яаж өгөх вэ? Эсвэл зүгээр л хаалга доогуур нь шургуулах уу? Ер нь тэгээд...
Анна: Та ороод энэ хахууль өөрт нь гэдгийг тодорхой хэлэх хэрэгтэй. Бас тэр үүний төлөө тодорхой нэг асуудал шийдэх ёстойг.
Боря: Ер нь тэгээд би энэ бүгдийг цүнхэнд хийж явах нь зөв үү? Уг нь нэг дугтуй яригдаад байсан.
Анна: Та хээл хахуульд ямар нэг журам байдаг гэж бодоод байна уу? Борис Павлович, надад итгэ, ийм зүйлд гол нь хэлбэр биш агуулга нь чухал. Гүйцээ, түүний хоёр дахь өдрийн хоол эхлэхээс өмнө яв.
--------------------------
Лида: Стёпа, чамд мөрөөдөл байдаг уу?
Стёпа: Байдаг. Миний өмнө сууж байна. Лидия, надтай гэрлээч. Хуримгүй байсан ч болно.
Лида: За мэдэхгүй юм даа, Стёп, мэдэхгүй байна. Тэгвэл би чамд бүрэн найдах ёстой болно.
Стёпа: Би таны хувьд нээлттэй ном.
Лида: Сайн байна. Маш сайн.
Стёпа: Хүсвэл нэг юм үзүүлэх үү?
Лида: Үзүүлээч.
Стёпа: Танд таалагдана. Бүх эмэгтэйчүүдэд таалагддаг.
Лида: Ой, ямар хөөрхөн юм? Би түүнийг илж болох уу?
Стёпа: Мэдээж. Түүнд таалагдана. Эмэгтэй хүний гарыг санаж байгаа.
Лида: Би хоёр гараараа илж болох уу?
Стёпа: Мэдээж, тэр бараг бэлэн болсон.
Алекс: Аа, чи муу новш. Фермийг булаах нь чамд багадаж. Дээр нь миний эхнэрт санаатай юу?
Стёпа: Би ердөө л Лидия Семёновнад үен... үенгээ үзүүлсэн юм.
Алекс: Энэ одоо тийм нэртэй болсон уу, аа?
Лида: Лёх, үнэхээр үен байсан юм.
Алекс: Чиний үен хаана байгаа юм?
Лида: Чамаас зугтаачихлаа. Би төрөх нь ээ.
Алекс: За больж үз. Төрлөө гэнэ. Чи түүний юуг нь илсэн бэ?
Лида: Тэр, хараач.
Алекс: Үен.
Лида: Бушуухан түргэн дууд, тэнэг ээ.
Алекс: Лидок, түргэн цагийн дараа ирнэ гэнэ. Чи гэдсээ цаг бариад байж чадах уу?
Лида: Чи юундаа тэнэгтээд байна аа? Үнэндээ чадахгүй...
Стёпа: Тайвшир. Би эх барьж авна.
--------------------------
Лев: Хошууч аа, намайг хэр сонсч байна? Хариу. Аан гээ, битгий мартаарай, би “хахууль” гэж хэлэнгүүт шууд орж ирээрэй. Гүйцээ, чимээгүй, тэр ирлээ.
Боря: Болох уу?
Лев: Тиймээ, тийм, орооч.
Боря: За.
Лев: Юугаар туслах вэ?
Боря: Аан, би энэ юмыг... юу... ус ууж болох уу?
Лев: Чамд ямар нь вэ, хийжүүлсэн үү, хийжүүлээгүй юу?
Боря: Хийжүүлээгүй нь.
Лев: Харин зөвхөн хийжүүлсэн байдаг. Гэхдээ чи суу, суу.
Боря: За, баярлалаа.
Лев: Тэгээд, ямар хэргээр ирснээ чангаар, тодхон хэл дээ.
Боря: Барилга.
Лев: Юун барилга?
Боря: Энэ.
Лев: Энэ юу юм?
Боря: Яасан, энэ юу болохыг та ойлгохгүй байна уу?
Лев: Өөрөөр, энэ миний бодсон тэр зүйл үү?
Боря: Тиймээ?
Лев: Хахууль уу?
Эр: Бүгд байрандаа үлдээрэй. Гар аа, гараа ил харагдахаар. За тэгээд, ноён авилагчид аа, баригдлаа даа.
--------------------------
Рус: Өө, Ветхий.
Ваня: Үгүй ээ.
Рус: Хурууг нь сайн барьж бай.
Ваня: Хэрэггүй ээ, гуйя, би турахаар тэр өөрөө сугарчихна. Битгий л дээ, Рус. Гуйя, хэрэггүй.
Вас: Э! Түүнийг одоохон тавь.
Рус: Өө, москвагийн бүсгүй, сайн уу.
Вас: Би хэн хэлсэн бэ? Вань, нааш ир.
Рус: Хонгор минь, чи үүнийг харах хэрэггүй, үгүй бол дараа нь сонирхолгүй болчихно.
Вас: Харин дараа нь бүр байхгүй болно. Чи одоо түүнийг зэрэмдэглэвэл би чамд эргээд очно гэж бодсон уу?
Рус: Би нэг л будилчихлаа. Тэр ер нь энд ямар хамаатай гэж?
Вас: Яагаад гэхээр, тэр чам шиг дүүрсэн тэнэг биш. Тэр хүмүүсийг зоддоггүй, үнэт эдлэл хулгайлдаггүй. Ер тэгээд тэр мөнгөнөөс болж надтай нийлээгүй, чи ойлгосон уу?
Рус: Ингэж эргэх гэж.
Ветха: Бөгжийг авчихлаа.
Рус: За сульдаа минь, ашгүй чамайг гүвших боломж гарав уу?
Вас: Рус, хэрэггүй, гуйя.
Ваня: Та нар юундаа олуулаа дайрсан юм? Хоёулаа ганц ганцаараа үзье.
Эгч: Тэр, тэр миний бөгжийг хулгайлсан.
Рус: Эгч?
Цаг: Тайван, учрыг нь олно. За, халааснуудаа эргүүлцгээ.
Рус: Бөгжөө хая.
Ветха: Болохгүй нь дээ.
Рус: Яагаад?
Ветха: Тэр гацчихсан.
Цаг: Зүгээр ээ, хэсэг дээр сугалчихна. Яваарай.
--------------------------
Цаг: Гэрчүүд ороорой.
Анна: Сайн байна уу.
Цаг: За ингээд, өнөөгийн хахууль ямар болохыг харъя.
Анна: Тэг ээ.
Цаг: Энэ юу вэ?
Боря: Өт.
Цаг: Тэр одоо танаас өтөөр хахууль авсан юм уу?
Боря: Тиймээ. Манай фермд маш бүдүүн өтнүүд үрждэг. Мөрөг загас барихад их тохиромжтой.
Анна: Яадаг новш вэ.
Өвөө: Би яг энд дугуйг чинь солиод өгье. Тайвширч үз.
Анна: Баярлалаа, одоохон.
Цаг: Уучлалт хүсье.
Анна: Ээ... баяртай.
Боря: Энэ саяных юу байсан бэ?
Анна: Борис Павлович.
Боря: Хүлээ.
Лев: Тэд намайг аварлаа. Миний хадам эх гурван өдөр яагаад ялдам инээмсэглээд байсныг би бодлоо. Тэр л намайг цагдаа нарт хэлж, муу шулам.
Боря: Худлаа ярихаа боливол яасан юм?
Лев: Хайртай хадмынхаа эрүүл мэндээр андгайлъя. Аан тийм, чи мөнгө авчраагүйд маш их баярлалаа.
Боря: Харин түүнд л баярлалаа гэж хэл. Тэгээд, үйлдвэрийг яахаар болсон?
Лев: Би... химийн үйлдвэр яасан гэж?
Боря: Түүнийг барьж болохгүй ш дээ.
Анна: Болохгүй.
Лев: Аан, тийм л дээ, болохгүй, тиймээс болохгүй. Тиймээс ямар ч үйлдвэр байхгүй гэсэн үг. Баяртай.
Анна: Баяртай.
Лев: Хэрэггүй, энийгээ үлдээчих, өтнүүдийг үлдээчих. Би... би загаснуудаа хооллоно. Аан тийм, мөрөг загасанд сайн гэдэг.
Боря: Явцгаая, Ань.
Анна: Баяртай.
Лев: Баяртай.
--------------------------
Стёпа: Чимээгүй, амьсгал.
Алекс: Боллоо, ус халаасан. Цааш яах вэ?
Стёпа: Цааш хамгийн гол нь тугалыг гаргаж авна. Үгүй ээ, хүүхдийг.
Алекс: Э, миний эхнэрээс савраа тат, ойлгов уу? Би өөрөө эх барина, харин чи заагаарай.
Лида: Одоо хардахаа болиоч, бурхан минь, алив эхэлцгээ.
Алекс: Тайван! Тэнд хэн нэгэн байна.
Стёпа: Алексей. Алексей.
Лида: За зүгээр, тэндээ хэвтэж байг. Ядаж саад болохгүй. Түүнийг орхи.
--------------------------
Өвөө: Чи түүнд сейфнээс мөнгө ав гэж хэлснийг би хаанаас мэдэх юм? Анхааруулах хэрэгтэй ш д.
Анна: Таныг бүр захирлуудын зөвлөлд оруулах юм уу?
Өвөө: Би дургүйцэхгүй.
Боря: За, чимээгүй. Шоронгоос аварсанд чинь маш их баярлалаа.
Өвөө: Явж болох уу?
Боря: Чи юу ч мартаагүй биз?
Өвөө: Э... аа.... минийхээр, мянга дутуу байгаа. Тэр алга болчихсон.
Боря: Тэр хамаагүй, тэр мянгыг хэлж байна. Чи Аннагийн өмнө уучлалт гуймааргүй байна уу?
Анна: Борис Павлович, хэрэггүй.
Боря: Чимээгүй.
Өвөө: Ёстой, ёстой. Уучлаарай, Анюта, би чамайг сэтгэлгүй, увайгүй, хоёр нүүртэй новш гэж бодсонд. Баяртай.
--------------------------
Стёпа: Сэрээрэй. Сэрээч, сэрээрэй.
Алекс: Лидка. Лидка. Лида төрж байгаа.
Лида: Чамд баяр хүргэе, тэнэгхэн минь. Хар даа, яг чи шүү.
Алекс: Хүү юу?
Лида: Мэдээж хүү.
Алекс: Бид хүүтэй болсон.
Лида: Гүйцээ, унт. Унт, унт, унт, унт.
--------------------------
Төгсөв
Back to episodes Go home