Ивановынхан 6-09
Дүрүүд:
Эр:
Алексей
Өвөө,
Боря
Лев Константинович
Стёпа
Ваня
Эм:
Нина
Василиса
Яна
Анна
Лида
--------------------------
Алекс: Та хүн харж бай.
Өвөө: Айх хэрэггүй дээ. Энд хэн ч байхгүй. Бүгд хэдийн гэртээ харьцгаасан биз. Цэлцэгнүүрээ идэцгээж байгаа.
Алекс: Зүгээр ээ, ах хүү, удахгүй хоёулаа шарзтай, хавчтай тансаглах болно. Борькагийн хоолны дэглэмээс бүр залхаж. Шуудайгаа аль.
Өвөө: Май. Бүтэх байгаа?
Алекс: Би бүгдийг тооцсон. Маргааш бидний амьдрал 180 хэм эргэх болно.
Өвөө: Чи арай л хэтрүүлчихлээ. Менделеев боломжит хэм нь 40 гэж тодорхойлсон юм шүү.
Алекс: Явцгаая.
Өвөө: Тэгье ээ.
--------------------------
Боря: Тэгэхээр, маргааш фермд хайрга авчрах ёстой. Ядаж зургаан цагт босох хэрэгтэй. Яг таарна.
Нина: Борь.
Боря: Яасан? Чи битгий шоолоорой. Энэтхэгт Парватти дарь эхийн сүм байдаг гэнэ. Дэргэд нь нэг мод ургадаг. Хосууд тодорхой нэг өдрөөр тийшээ очиж модыг тойроод мөчирт нь нимбэг өлгөх ёстой. Тэгвэл тэдэнд заавал үр заяадаг гэнэ.
Боря: Аан. Өө, мартсанаас, маргааш бас банзнууд авчрах ёстой. Ер нь тав болгох хэрэгтэй байх.
Нина: Боря, тэр модыг тойрч болох сайн өдөр жилд хоёрхон удаа тохиодог. Тэр нь нөгөөдөр эхлэнэ. Яваад ирэх үү?
Боря: Хаашаа? Энэтхэг рүү юу?
Нина: Тиймээ.
Боря: Чи тоглоогүй биз?
Нина: Боря, хэрэв анагаах хүчрэхгүй бол ид шид тусалж мэднэ. Чи бид хоёр хэдийн тохиролцсон ш дээ. Боломж бүрийг ашиглана гэж.
Боря: Яахав, хоёр хоногоор явж болно.
Нина: Үгүй ээ, хоёр хоногт амжихгүй. Тэнд тогтмол нислэг байдаггүй, 7 хоног нисэх хэрэгтэй болно.
Боря: Хэд ээ? 7 хоног оо?
Нина: Аанхан.
Боря: Үгүй ээ, үгүй, би чадахгүй, Нин. Би фермээ хэнд үлдээх юм? Нэгд, тахианы байрны дээврээс ус гоождог, тэрийг солих хэрэгтэй. Өө, мартаж, маргааш бас засварын бригад ирнэ, тэднийг угтах ёстой. Сэрүүлгээ 4,30-д тавъя байз.
Нина: Боря?
Боря: Юу вэ?
Нина: Чи хүүхэдтэй болох уу, үгүй юу?
Боря: Ойлголоо, ойлголоо. Тэгье, явцгаая. Бүгдийг Аняд даатгаж үлдээе.
Нина: Нислэгийн тийз авах уу?
Боря: Ав аа.
--------------------------
Яна: Чи бүр мотоциклтой байж хоцорч л байдаг.
Вас: Өө, уучлаарай. Бодвол энэ хоёр минутанд чиний бүх бизнес сүйрсэн байлгүй.
Яна: За тэгээд, Ваняд ямар тусламж хэрэгтэй вэ?
Вас: Товчхондоо, чамд санал болгосон бидний бизнесийн бүх санаанууд худлаа. Бид зүгээр л чамаас мөнгө салгах гэсэн юм. Учир нь Ваня асуудалтай байгаа. Маш ноцтой асуудал. Тэр нэг танилдаа мөнгөний өртэй.
Яна: Ойлгомжтой. Аан, үгүй ээ, ойлгомжгүй байна. Хэрэв мөнгө тийм их хэрэгтэй юм бол чи яах гэж бүгдийг балласан юм? Чи л түүнд сээтгэнээд байсан. Хэрэв би Ваняд тусалбал энэ биднийг ойртуулна гэдгийг чи мэдэж байгаа. Бодоод үзье, түүнтэй хамт аль тэнгис рүү нисэх вэ?
Вас: Та нар хүссэн зүгтээ нис. Лаптевын тэнгис байсан ч болно. Надад ер хамаагүй. Гол нь Ваня амьд үлдвэл боллоо.
Яна: Чи сайхан сэтгэлтэй юмаа. Ванечка үнэлнэ гэж бодсон уу?
Вас: Аан гээ, чи туслах уу, үгүй юу?
Яна: Тэгнэ. Хэрэв чи дахиад бүгдийг баллахгүй л бол.
--------------------------
Хоёр Ивановынхан: 9-р анги
--------------------------
Анна: Лев Константинович, энэ би байна. Надад танд дуулгах сайхан мэдээ байна.
Лев: Юу юм? Нэг доллар 60 копейк болсон уу?
Анна: Үгүй ээ, бүр илүү. Борис Павлович өнөөдөр ниснэ, намайг ерөнхийгөөр үлдээж байгаа.
Лев: Чамд баяр хүргэе. Болсон уу? Би хоолойгоор татсан их ажилтай байна.
Анна: Үгүй ээ, болоогүй. Тэр өнөөдөр итгэмжлэх хийж өгнө, тэгвэл би ямар ч баримт дээр гарын үсэг зурах эрхтэй болно. Харин тэр 7 хоногоор Энэтхэг рүү ниснэ.
Лев: Тэгвэл би Борист баярлаж байна. Гүйцээ.
Анна: Хүлээ. Та яасан, үнэхээр ойлгохгүй байна уу? Тэр итгэмжлэхэд гарын үсэг зурангуут би түүний фермийг дор нь бидний нэр дээр шилжүүлнэ.
Лев: Аан, үүнээс л эхлэх хэрэгтэй байж дээ. Би одоо бидний өмнөөс баярлаж байна. Чи юундаа зогссон юм? Бушуухан Борис руу очооч. Эсвэл би дахиад л бүгдийн өмнөөс ажиллах ёстой юу? Чамайг яагаад цаг үргэлж шавдуулах ёстой гэж?
Анна: Үгүй ээ, би... Баярлалаа.
--------------------------
Алекс: Бидний араас яг хүн дагаагүй биз?
Өвөө: Юуны чинь хүн? Бид өчнөөн мөрөө буруулж, би өөрөө ч будилчихлаа. Алив, чи юу хийснээ нэг харуулаадах.
Алекс: О!
Өвөө: Хөөх! Байз, энэ чинь Фаберже байна.
Алекс: Та аяар. Миний санааг хулгайлах нь бас дутаж гэнэ.
Өвөө: Би шивнэж магтаж чадахгүй ээ.
Алекс: Янзтай. Ердөө л тэжээлд нь хүнсний будагч нэмэх хэрэгтэй байгаа юм. Улаан өндөгний баяраар өнгө өнгийн цуглуулга хиймээр байна.
Өвөө: Харин 5 сарын 1-нд улааныг.
Алекс: Энэ амархан.
Өвөө: Харин 3 сарын 8-нд яагаан. Үүгээр зөндөө мөнгө хийж болно.
Алекс: Борятай очиж уулзъя. Түүний нүднээс шуналыг нь олж хармаар байна.
Өвөө: Тэг ээ, тэг.
--------------------------
Боря: Нин, чамд энэ чемоданууд их юм шиг санагдахгүй байна уу? Бид ердөө 7 хоногоор л явна.
Нина: Боря, тэнд борооны улирал эхэлсэн.
Боря: Тийм үү?
Нина: Цаг агаар ямар байх нь ойлгомжгүй байна. Дээр нь би хоёр ч сари худалдаж авмаар байна.
Боря: Аан, хэдэн зуун хос сари авна гэвэл итгэх байх даа.
Нина: Дэмий ярихаа больж үз. Чемодануудаа ав, явцгаая.
Анна: Сайн уу. Борис Павлович, итгэмжлэх бэлэн болсон, гарын үсгээ зурж болно.
Боря: Тэгье.
Анна: За, энэ. Өө, та нарын чемоданууд яасан цөөхөн юм бэ? Та нар бүтэн 7 хоногоор явна ш дээ.
Нина: За тэр!
Боря: Тийм шүү. Хүлээ. Утас. Стёпа юу? Байна, Стёпа.
Стёпа: Борис Павлович, код 17.
Боря: Өвчин? Чи итгэлтэй байна уу?
Стёпа: Би ийм өнгөтэй өндөг хэзээ ч харж байсангүй. Энэ пастареллёзын шинэ хэлбэр байх гэхээс би эмээж байна.
Боря: Чөтгөр гэж. Одоохон очлоо.
Нина: Үгүй ээ. Борь, хүлээ. Аня бүгдийг зохицуулж чадна.
Анна: Тийм шүү, би бүгдийг нь зохицуулна. Борис Павлович, та зөвхөн гарын үсгээ л зурчих.
Боря: Тэнд өвчин гарч. Надгүйгээр яагаад ч болохгүй. Би одоохон. Хурдхан очиж үзээд ирнэ. За юу?
Нина: Үгүй ээ. Боря!
Боря: Ань, миний араас.
Нина: Аня.
Анна: Нина, чемодануудаа цуглуулж бай. Бид удахгүй.
Боря: Аня, түргэл.
Нина: Боря!
--------------------------
Өвөө: Хэрэв өндөгт гялтгануур нэмбэл шинэ жилийн модонд өлгөсөн ч болно.
Алекс: Алив, өндөгөө нааш нь.
Өвөө: Хүлээ, бид хувиа ярилцах хэрэгтэй.
Алекс: Юуг нь ярих юм? Миний бодлоор, бүх зүйл тодорхой: 90/10-аар.
Алекс: Өгөөмөр байна. Эсвэл миний хувь арав юм уу? Би санал нийлэхгүй ээ, би талыг нь авмаар байна.
Алекс: Энэ санаа минийх.
Өвөө: Надад генетик заах хэрэггүй. Чиний санааны 50% нь миний тархинаас гарсан. Тиймээс 50% хувь нь шууд минийх гэсэн үг.
Алекс: Хорь.
Өвөө: Би зөвшөөрлөө. Май.
Боря: Тайвшир. Яаран хаашаа ч залгах хэрэггүй. Одоо бид очоод үүний учрыг олно.
Алекс: Борь, Борь, хар даа.
Боря: Лёх, зав алга.
Анна: Алексей, бид аль хэдийн мэдсээн, Степан бидэнд бүгдийг хэлсэн.
Боря: Ань, түргэл.
Алекс: Ойлгосонгүй, тэр хэзээд нь...? Борь!
Боря: Ойлголоо, хүлээж бай, бид удахгүй наана чинь очно.
Алекс: Борь, надад ердөө гуравхан минут хэлэх нэг юм байна. Борь. Борь, Боря!
Өвөө: Степашка гэж харх. Тэр бидний санааг хулгайлчихаж. Эд нарт бүгдийг хэлжээ. Би чамд хэлсэн дээ, бүх өндөгнүүдийг шууд авах байж. Тэгсэн чи, үгүй ээ, энэ бизнесийн дүрэм, эрсдэлтэй алхам хийж болохгүй ч гэх шиг.
Алекс: Хэрэв мотоцикль онхолдож, бүх сорьцууд нь хагарсан бол яах вэ?
Өвөө: За, одоо яая гэхэв. Степан бүх мөнгийг авна. Уг нь би шинэ спиннинг авах гэж байлаа.
Алекс: Тэр ямар ч мөнгө олохгүй. Бид Борягаас түрүүлж фермд очно. Тэгээд бид түүнд бүх зүйлийг хэлнэ. Би товчхон зам мэднэ. Явцгаая.
--------------------------
Вас: Өө, чи хэдийн явж байна уу?
Ваня: Тийм ээ. Би ердөө л баяртай гэж хэлэх гээд, юу, бүх зүйлд уучлалт гуйх гэсэн юм.
Вас: За, за, далайд чамд амжилт хүсье. Баяртай.
Ваня: Баяртай. Хүлээ, юун далай вэ? Би Москва руу явж байгаа.
Вас: Москва руу?
Ваня: Тийм ээ.
Вас: Юу, чамтай хэн ч утсаар яриагүй байгаа юм уу?
Ваня: Үгүй ээ. Хэн ярих ёстой байсан гэж?
Вас: Би мэдэхгүй ээ, дээрэмчид ч юм уу.
Ваня: Үгүй ээ. Миний мөнгө олох бүх боломжууд дууссаныг би сая л ойлгосон. Тиймээс би явж байна. Би нуугдаж амьдрах болно. Тэд өөрсдөө намайг хайсаар залхах биз.
Вас: Чи заавал өнөөдөр явах ёстой юу? Юу л даа, бид ямар нэг байдлаар салах ёс хийх хэрэгтэй ш дээ. Бялуу жигнэж болно.
Ваня: Аан гээч, Вась, нэг бол чи надтай хамт Москва руу явах юм уу? Надад амьдрах газар байгаа, чи тэртээ тэргүй их сургуульд орно, тийм ээ?
Вас: Тиймээ.
Ваня: Хамт байвал хөгжилтэй ш дээ, үгүй бол би ганцаардаад уйтгартай. Энэ нэг тэнэг юм дахиад л залгалаа. Би одоохон түүнд хэдэн аятайхан үг хэлээдэхье.
Вас: Би өөрөө хэлье.
Яна: Байна уу, Вань, би гадаа байна. Буугаад ир, ярилцах юм байна.
Вас: Дахиж ийшээ битгий залгаарай, ойлгосон уу?
Ваня: Хөөх, янзтай. Чи ч чанга юмаа.
Вас: Вань, би зөвшөөрлөө, би чамтай хамт Москва руу явна. Гэхдээ надад нэг дуусгах ёстой юм байгаа. Чи энэ хооронд замд үзэх цуврал кинонууд ноут дээрээ татаж байгаарай.
Ваня: Ойлголоо. Ямар цуврал вэ?
Вас: Ямар ч яахав.
Ваня: Гурван муур маягийн уу?
Вас: Тийм ээ.
--------------------------
Эр: Буцаад явцгаа, ийшээ орж болохгүй.
Алекс: Яагаад болохгүй гэж? Энэ би, Лёха байна. Яасан, таньсангүй юу?
Эр: Зеноид бишийг чинь би харж байна. Болохгүй л гэж хэллээ. Энэ удирдлагын тушаал.
Алекс: Энэ юу гээчийн гадуурхал вэ? Тэр, тэр нөхөр яаж нэвтэрсэн юм?
Өвөө: Тиймээ, Степашка жинхэнэ новш. Тэр бүх мөнгийг хамахаар шийдсэн байна. Бүр хамгаалалтын албаны даргыг ч оролцуулж. Сонсооч, энэ гурван зуун рубль, чи Пилюлкин дээр очоод үүнийг нүднийх нь өмнө сэвж чадах уу?
Алекс: Хэний ч өмнө сэвэх хэрэггүй. Та л надад өртэй. Илүү ухаалаг байцгаая. Би энд хашаанд гарсан нүхийг мэднэ. Боряаг тэнд л барьж авах хэрэгтэй.
--------------------------
Вас: Сайн уу.
Яна: Сайн уу, Ваня хаана байна?
Вас: Сонсооч, Ваня бид хоёр өөрсдөө бүх асуудлыг шийдсэн, тийм ээ. Тиймээс чиний тусламж одоо хэрэггүй. Сайн сайхныг хүсье. Чи хаачих гээв?
Яна: Ваня өөрөө надад хэлэхийг нь би сонсмоор байна.
Вас: Энэ бүтэхгүй. Түүний хоолой нь өвдсөн.
Яна: Аан...
Вас: Бүр ярьж ч чадахгүй байгаа. Тиймээс дараа нь нэг уулзацгаая, тэгэх үү?
Лида: Өө, хэн ирэв ээ?
Яна: Өө, сайн уу.
Лида: Би чамайг ирнэ гэж мэдээд байсан юм. Би шөнөжин хөх цэгцгий зүүдэлж хоносон. Алив, охидоо, бид юундаа энд зогссон юм бэ? Хурдхан гэрт орцгоо, цай ууцгаая.
Вас: Өө, хэрэггүй, Яночка хэдийн явах гэж байгаа.
Яна: Яагаад? Яночка дуртайяа цай уух болно.
Лида: За тэр.
Яна: Ялангуяа чанамалтай цай. Ялангуяа таны алдартай интоортой цайг.
Лида: Тиймээ. Манайд тэр хангалттай бий. Би уг нь чанаад л байдаг, хэн ч идэхгүй юм. Би очиж Ваняд хэлье, тэр үнэхээр баярлах байх.
Вас: Лида эгч ээ, би өөрөө хэлье.
Лида: Тэгэх үү?
Яна: Тэр тусмаа халуун юм хоолойд сайн байдаг, тийм үү, Вась?
Вас: Тийм ээ.
Лида: Чиний хоолой өвдсөн юм уу? Яагаад өвдөж байгааг чи мэдэх үү? Яагаад гэхээр чи агааржуулагчаа асааж явдаг. Урд нь хэн ч өвддөггүй байлаа, учир нь наад агааржуулагч чинь байгаагүй юм.
Яна: Зүгээр ээ, удахгүй дахиад хэн ч агааржуулагчгүй болно.
Лида: Тийм үү?
--------------------------
Вас: За, боллоо, би бэлэн. Харин чи надад подвалаас чемодан гаргахад туслаад өгөөч, тэгэх үү?
Ваня: Яах юм? Тэнд чамд боломжийн үүргэвч байна.
Вас: Ёо, тиймээ, тэр чинь хог. Бид Москва явна, тийм үү? Харин наадахаар чинь өтөг зөөхөд л тохирно. Подвалд хархнууд байвал яах юм? Би айгаад байна.
Ваня: Яг үнэнээ хэлэхэд, би ч гэсэн тэдэнд дургүй.
Вас: Тэг л дээ, Вань.
Ваня: За, за.
--------------------------
Вас: Энэ байна. Чемодан тэр алсын буланд байгаа. Тэр нөгөө юу.. чемодантай адилхан.
Ваня: Янзтай, энд Воронежийг бүхэлд нь тэжээсэн ч болохоор байна. Вась? Чи яаж байна аа?
Вас: Хатгаа тусаж мэднэ.
Ваня: Юуны чинь хатгаа? Энд бүр цонх ч алга.
Вас: Чөтгөр гэж, түлхүүр хугарчихлаа.
Ваня: Вась, Вась, аан гээч, хаалгаа нээ, тоглоомгүй, яг одоо миний клаустрофоби эхлэнэ шүү. Гуйж байна.
Вас: Би одоохон, илүү түлхүүр аваад ирье.
Ваня: Вась.
--------------------------
Стёпа: Борис Павлович.
Боря: Сайн уу.
Х/д: Амрыг эрье.
Боря: Алив, байдал ямар байгааг илтгээрэй.
Х/д: Тэгэхээр байна аа, бид тусгай хамгаалалтын чанартай тусгай хэрэгсэл суурилуулах замаар эргэн тойрныг хаах арга хэмжээ авсан.
Боря: Алив, түр хүлээгээрэй, Аркадий Михайлович. Та надад энэ бүгдийгээ хүний хэлээр хэлж болох уу?
Х/д: Чадна аа. Мөн аж ахуйн болон аж ахуй, ахуйн чанартай барилгуудыг таван хувийн савангийн уусмалаар ариутгах ажлыг хийж гүйцэтгэлээ.
Боря: Аркадий Михайлович, баруун дээд мөчийг атгах замаар талархал илэрхийлэхийг зөвшөөрнө үү.
Х/д: Баярлалаа. Мөн бид тоо толгойг устгах үйл ажиллагаанд бэлэн.
Стёпа: Зогс, зогс, зогс, зогс. Хүлээгээрэй. Та нар тахиануудыг устгалд оруулах гэж байна уу?
Х/д: Яг тийм. Хийн тусламжтайгаар.
Стёпа: Танечкаг бас Петечкаг уу?
Боря: За болно. Хүлээ. Тайвшир. Надад шударгаар хариулаадах, чи тахиануудыг эмчилж чадах уу?
Стёпа: Би ийм шинж тэмдэгтэй хараахан таарч байсангүй. Гэхдээ долоо хоногийн дотор учрыг нь олчих байх.
Боря: Би 7 хоног хүлээж чадахгүй. Энэ ямар эрсдэлтэйг чи ойлгож байна уу? Хэрэв бүх шувуунууд өвчилбөл гүйцээ, энэ ферм дуусна. Тиймээс, Аркадий Михайлович, алив хийгээ хэрэглэ.
Х/д: Мэдлээ, ойлголоо. Эхэлцгээ!
Стёпа: Одоохон, одоохон...
Анна: Эхэл!
Стёпа: Үгүй хүлээгээч, хүлээ л дээ!
--------------------------
Алекс: За, боллоо. Будагчтай шуудайг аваад Боряд үзүүлье, ямар ч малын эмч миний санааг хулгайлах ёсгүй. Ингэхэд, тэр хаана байна?
Өвөө: Хэн? Малын эмч үү?
Алекс: Шуудай. Та нуусан ш дээ.
Өвөө: Аан, тийм.
--------------------------
Лида: Энэ ямар байна? Миний хүүхэлдэй мөн дөө.
Яна: Амттай байна. Энэ гожийн жимс үү?
Лида: За арай ч дээ, энэ чинь чацаргана. Ингэхэд чи яах гэж ирсэн юм? Ваня та хоёр дахиад л эвлэрсэн үү? Алив, үнэнээ хэлээрэй.
Яна: Магадгүй.
Лида: Өө, магадгүй. Бүгдээрээ их л нууцлаг болчихож.
Вас: Ваня алга. Тэр дулаацахаар усанд орсон биз. Тиймээс түүнийг хүлээгээд дэмий байх.
Лида: Харин бид хаашаа ч яараагүй, тийм үү, Ян?
Ян: Тиймээ.
Лида: Бид хүлээнэ ээ. За, энэ улаан тэснийх. Сая нэг инээдтэй явдал санаанд орлоо. Нэг удаа Лёшка улаан тэс түүж яваад бодонтой таарч л дээ. 5 км гүйсэн гэсэн. Тэгсэн ч жимстэй хувингаа хаяаагүй юм даа.
Яна: Жинхэнэ тэвчээр байна.
Лида: Юуны чинь тэвчээр? Булчингийн агшилт. Үнэндээ дараа нь хадаас сугалагчаар хуруунуудыг нь тэнийлгэж билээ. Энэ одоо юу вэ?
Вас: Манайд сантехникчид ирсэн юм. Юу ч юм сольж байгаа.
Лида: Тэд одоо миний хамаг шилтэй юмнуудыг хагална даа.
Вас: Үгүй дээ, Лида эгч ээ, та сууж бай. Би өөрөө шалгаад ирье.
--------------------------
Стёпа: Борь, чи чинь сайхан сэтгэлтэй хүн, Боря, чамд өрөвч сэтгэл байдаг, тахиануудыг битгий хөнөөгөөч. Танечкаг. Би тэднийг багаас нь, бүр... бүр ийм жаахан байхаас нь мэднэ. Хэн нэг нь ханиалгавал шууд гүйгээд очдог, шөнө ч унтахгүй, сарвууг нь дулаацуулж хонодог.
Анна: Тахиа ханиалгадаг гэж үү?
Стёпа: Бүр яаж гээч. Кхе-кхе, яг ингэж. Надад хугацаа өгчих. Өгчих л дөө, би... би тэднийг эмчилнэ, амлая.
Боря: Стёпа, цаг алга. Энэ маш том эрсдэл. Аркадий Михайлович, хий бэлэн үү?
Х/д: Яг тийм. Тохирох тоног төхөөрөмжийг бүрэн бэлэн байдалд оруулсан. Тухайлбал: хийтэй баллонууд агааржуулалтын системд холбогдсон. Цорго эргүүлэх үлдсэн, тэгээд л гүйцээ.
Боря: Тэр цоргоо эргүүл.
Стёпа: Тэгвэл би тэдэнтэй хамт үхэх минь!
Боря: Стёпа, зогсооч! Стёпа, буцаад ир!
Анна: Степан.
Стёпа: Май, та нар, би тахиануудаа өгөхгүй.
Х/д: Тэгээд яах вэ, болих уу, яахав?
Өвөө: Тэр яачихсан юм? Холимог тэжээл хэтрүүлчихсэн үү?
Алекс: Тэр миний санаагаар хичнээн мөнгө хийж болохыг ойлгосон бололтой. Бүр Борятай хуваалцахгүй байхаар шийдэж.
Өвөө: Арай ч дээ, ийм шуналын туламыг дэлхий яаж даадаг байна аа?
--------------------------
Ваня: Вась, новш гэж, чи солиорсон юм уу? Чи намайг уучилсан гэж би бодсон, гэтэл чи надаар тохуурхахаар шийдсэн гэж үү?
Вас: Тоглоомгүй энэ түлхүүр хугарчихсан.
Ваня: Надад ер сонин биш, гүйцээ, намайг гаргаадах. Сайн сууж байгаарай.
Вас: Ваня, хүлээ. Дээр Яна Лида эгчтэй хамт байгаа. Тэд чанамалтай цай ууж байгаа.
Ваня: Сайн л байна, суугаад цай ууцгааж л байг. Ядаж хэн нэг нь ээжийн чанамлыг амсаг л дээ, ээж орой болгон чанаад л, чанаад л байдаг. Боллоо, гаргаадах.
Вас: Вань, чамайг дээрэмчдэд өртэйг Яна мэднэ.
Ваня: Юу? Тэр хаанаас мэддэг юм?
Вас: Би хэлсэн юм. Тэгээд юу гэж? Янаг мөнгө өгөх байх гэж бодсон, мэдэхгүй юм, туслах байх гээд. Би юу ч мэдээгүй, бид явна гэдгийг ч мэдээгүй, чи надад юу ч хэлээгүй ш дээ.
Ваня: Вась, би чамайг хэлээдэх гэсэн үү?
Вас: Үгүй.
Ваня: Чи үхсэнээ хийж хэлсэн юм? Чи ер нь яах гэж миний амьдралд оролцоод байдаг юм? Чи яах гэж хэлсэн юм бэ?
Яна: Ванечка, нээрэн чи халуун усанд орсон чинь дээр.
--------------------------
Өвөө: Бид ер нь яах гэж нуугдсан юм? Гарч очоод энэ муугийн намалдагийг нь нээе. Тэр үүгээр мөлхөж шүдээ цуглуулж байх зуур бид Борискад бүгдийг хэлж амжина.
Алекс: Алив, сэмхэн.
Өвөө: Тэгье.
Стёпа: Та нар яаж энд орж ирэв? Фермд өвчин гарсан. Эндээс явцгаа, бушуул.
Алекс: Чи юугаа дэмийрээд байна аа? Юуны чинь өвчин? Бүх гавъяаг нь авахын тулд биднийг зайлуулмаар байна уу, а?
Стёпа: Мөөн, та нар надад итгэхгүй байвал энэ өндөгнүүдийг хар, өндөгнүүдийг. Тэд... тэд цэнхэр, цэнхэр болчихсон.
Алекс: Мэдээж цэнхэр, учир нь энэ бидний санаа байсан юм.
Стёпа: Та нарынх аа?
Алекс: Тиймээ!
Өвөө: Биднийх.
Алекс: Май, хар. Энэ бидний оюуны өмч, ойлгомжтой юу?
Стёпа: Та нар чинь.. та нар.. та нар...
Өвөө: Бид суутнууд.
Стёпа: Малнууд. Та нараас болж шувуунуудыг арай л хөнөөсөнгүй.
--------------------------
Нина: Борь, чи цагаа харж байна уу? Бид нисэх буудал руу хоцрох нь.
Боря: Нинуль, энд бөөн юм болоод, бид тийзээ дахин захиалж болох уу? Энд надад асуудал гарчихлаа.
Нина: Чи тоглоод байна уу?
Анна: Борис Павлович.
Боря: Одоохон.
Анна: Борис Павлович... Борис Павлович, та яв. Би энд бүгдийг зохицуулна.
Боря: Тэгээд энийг яахав?
Анна: Стёпатай эмэгтэй хүн шиг ярилцана.
Боря: Тийм үү?
Анна: Тиймээ. Харин та итгэмжлэх дээр гарын үсгээ зурчих, таныг эзгүй үед би асуудлыг шуурхай шийдэж байхын тулд.
Боря: За тэг. Аня минь, чамгүйгээр би яах байсан юм бол?
Анна: Зүгээр дээ.
Боря: Май. Нинуль, болсон, би очлоо.
Нина: Ойлголоо.
Анна: Одоо та Энэтхэгээс нэгмөсөн ирэхгүй байж болно.
Боря: Юу?
Анна: Аан... би таныг тайван явж болно, харин би бүгдийг харж байя гэсэн юм. Бүгдийг гартаа атгана гэж хэлдэг шиг.
Стёпа: Зогсооч! Борис Павлович, аймшигтай алдаа гарсан байна.
Х/д: Энэ ямар нэг гамшигт зомби байна, ! Борис Павлович, би саатуулъя. Би битгий ойрт гэж байна. Эндээс хурдхан зайлцгаа, би хэлсэн шүү.
Алекс: Болиоч, болиоч!
Боря: Болно оо! Болно!
Анна: Болиоч!
Стёпа: Борис Павлович, шувуунууд өвчтэй биш. Өөрөөр, тэд өвчтэй, гэхдээ өөр утгаар. Энэ будаг байж.
Өвөө: Зөвөөр хэлбэл будагч. Борюсик, би үүнийг бодож олсон юм.
Анна: Борис Павлович, би нэг сайн эмчилгээний газрын дугаарыг мэднэ, эд нарыг тийш нь өгчихье, а?
Боря: Тэгэхээр ийм байна. Аркадий Михайлович, хийг орхиё. Хуурамч түгшүүр. Харин чи тэр эмнэлгийн дугаарыг дараа нь надад заавал явуулаарай.
Стёпа: Борис Павлович!
Боря: Битгий ойрт, надад ойртох хэрэггүй.
Алекс: Борь...
Стёпа: Борис Павлович.
Боря: Битгий ойрт, надаас холд.
--------------------------
Ваня: За тэгээд, явцгаах уу?
Вас: Замд гарахаас өмнө сууцгах уу?
Ваня: Тэг ээ, алив, сууцгаая, Вася эмээ минь.
Вас: Болчихлоо.
Ваня: Замд гарахын өмнө үнсэлцэх үү?
Вас: Тийм заншил байхгүй.
Ваня: Байгаа.
Вас: За яахав. Харин бид яараагүй биз дээ?
Ваня: Тиймээ, өглөө болтол хугацаа байна.
Вас: Болж байна.
--------------------------
Боря: Сайн сайхныг хүсье.
3: Баярлалаа.
Боря: Тэнэг юмнууд. Бүх фермийг сандралд оруулж л байдаг.
Алекс: Яахав, жаахан үл ойлголцол болсон. Би одоо бүгдийг тайлбарлая.
Боря: Чи дуугай байсан нь дээр, Лёх. Чи дэмий юман дээр яаж асуудал гаргаж чаддагийг би одоо ч ойлгож чадахгүй байна. Өвөө, энэ ямар нэг дугуйланд явсан уу, өөрөө суралцагч уу?
Нина: Боря.
Боря: Юу?
Нина: Миний ойлгосноор бид хаашаа ч явахгүй нь.
Боря: Нин...
Анна: Нина, Борис Павлович, би та нарт өөр такси захиалж өгье. Гэхдээ Борис Павлович, хамт офис руу хурдхан очоод итгэмжлэхээ дахин бичье, учир нь эхнийх нь норчихсон.
Боря: Юу ч дахин бичих хэрэггүй.
Нина: Тэгэхээр бид хаашаа ч явахгүй юу?
Боря: Нин, Нин, хүлээ, чи битгий л хашхичаарай, чамаас гуйя. Юу болоод байгааг чи харж байгаа биз дээ? Би хаашаа явах юм? Дөнгөж эргэнгүүт гүйцээ, бизнес дампуурна. Тэгээд ч тэнд, Энэтхэгт ямар амралт болох юм? Хором бүрт унтахгүй, энд юу болж байдаг бол гэж санаа зовно.
Нина: Борь, би ойлгосон, тахианууд чамд чухал байж.
Борь: Нин. Нин, чи хүлээгээч дээ, Нин. Нин!
--------------------------
Өвөө: Тэнд угаагдаагүй байна.
Алекс: Гүйцээ, миний хувьд болсон.
Өвөө: Аяар.
Алекс: Юуны чинь аяар? Боря тэнд өрөөндөө суугаад шарз шимж, 10 тахиа хэмнэсэн баяр тэмдэглэж байгаа биз. Гэтэл би энд барлаг хийгээд л. Яасан гэж? Булаг шиг ундардаг бодолтой болохоор уу? Түүний бизнесийг сайжруулах гэсний төлөө юу?
Өвөө: Үгүй чи аядаач! Борюсик сонсчихно. Тэртээ тэргүй бид дээсэн дөрөөн дээр байна.
Алекс: Би одоохон очиж түүнд бүгдийг хэлнэ.
Өвөө: Чи, хэрэв ярихаар бол энэ санаа зөвхөн чинийх шүү. Тиймээс намайг чамд тусалсан гэж бүү хэлээрэй. Шударга болно. Тохирох уу?
--------------------------
Анна: Надад даатгачих. Би хаана цохилт өгөхөө одоо сайн мэднэ. 7 хоногийн дараа, ихдээ хоёр, энэ компани манайх болно. Харин бүдүүнээ надад хаалт онгойлгож, бөхөлзөх болно.
--------------------------
Төгсөв
Back to episodes Go home