ИВАНОВЫ С6 10

2 Ивановынхан 6-10

Дүрүүд:

Эр:

Алексей

Өвөө,

Боря

Стёпа

Ваня

Эм:

Нина

Василиса

Анна

Лида

--------------------------

Ваня:  Өглөөний мэнд, гүнж минь. Цамхаг руу шууд цэцэг хүргэлт захиалсан уу?  

Вас:    Би өөрийн хүлэг баатрыг үргэлж мөрөөддөг байлаа.

Лида: Вань! Үгүй тэр хаана байна аа. Вань, чи хаана байна?

Вас:    Шүүгээр рүү. Шүүгээ рүү, Ваня, шүүгээнд.

Лида: Васюль, нөгөө.. аан, чи унтаж байсан уу? Уучлаарай. Чи Ванькаг хараагүй биз? Би түүнийг хаанаас ч олдоггүй ээ.

Вас:    Үгүй ээ, би хараагүй. Ингэхэд, та яагаад түүнийг надтай байгаа гэж бодов?

Лида: Би байшингаар нэг хайгаад, та хоёрыг юм хийж байгаа гэж бодсон.

Вас:    Үгүй ээ, бид юу ч хийгээгүй.

Лида: За яахав.

Вас:    Аа, утас.

Лида: Ванягийн дуудлагтай адилхан юм.

Вас:    Аан тийм ээ, бидний сонирхол адилхан. Би яг ийм адилхан гэр хүртэл авсан. Найз охин залгаж байна. 

Лида: Чи хариулмааргүй байна уу?

Вас:    Тэгнэ ээ, тэгнэ, би нэг л.... Кисуль, сайн уу.

Эр:      Чи одоо хэн бэ, а? Нөгөө сульдаа хаана байна?

Вас:    Өө, би ч гэсэн санасан, тиймээ, уулзалгүй их уджээ.

Эр:      Чи одоо тоглоод байгаа юм уу?

Эр:      Товчхондоо, хугацаа дуусахад хоёр өдөр үлдсэн. Хэрэв бид мөнгөө олж харахгүй бол тэр өөрийнхөө хуруунуудыг олж харахгүй шүү.  

Вас:    Өө, тиймээ, маникюр хийлгээгүй их уджээ.

Эр:      Хоёр өдөр.

Вас:    Үнсье, үнсье, баяртай.

Ваня:  Вась, хар даа, би яг хамелон шиг энэ загварт уусчихсан байна. Вась, чи яагаад ийм түгшүүртэй болчихов оо? Хэн ярьсан бэ?  

Вас:    Хамелеонуудын ангуучид.

--------------------------

Боря: Тог, тог, тог. Өглөөний мэнд, нархан минь. Нина, би чамд гамбир шарсан. Маш амттай.

Нина: Хэрэггүй байсан юм. Ажилдаа хоцрох нь байна.

Боря: Би өнөөдөр амралт авсан. Бид цагийг хамт өнгөрүүлэх гэж би зориуд амарсан нь энэ.

Нина: Үгүй ер. Бүтэн өдрийн амралт уу?

Боря: Тийм ээ.

Нина: Надад арай их биш үү, а? Би үүнд дасаж мэднэ.

Боря: Нина, чи юунд хуйсганасан юм? Үгүй ээ, нээрэн. Бид амралтанд явж чадаагүйд би чамаас уучлалт гуйсан. Чи өөрөө бодоод үз, би яаж ум хумгүй шууд л ...

Нина: Энэ зүгээр ч нэг амралт биш. Энэ бол хүүхэд олох боломж байсан. Бидний сүүлчийн боломж байж ч мэднэ. Харин чиний хувьд гэр бүлээс ажил чинь чухал гэдгийг чи нотоллоо.  

Боря: Надад гэр бүл ч гэсэн чухал.

Нина: Тийм бол юу чухал гэдэг сонголтоо хий. Хэрэв чадахгүй бол уралдаан зохио.

--------------------------

Ваня:  Тэгээд, шуудхан хуруундыг нь огтлоно гэж хэлсэн үү?

Вас:    Аан гээч, би мэдэхгүй. Чамайг зүгээр л хуруунуудаа харахгүй гэж тэд хэлсэн.

Ваня:  Ёооё, болъё, Васёк, зайлах хэрэгтэй. Тэгээд яахав, чи надтай явах уу?

Вас:    Мэдээж. Чи хуруунуудтайгаа надад илүү таалагддаг.

Ваня:  Вась, би яг одоо тоглоомгүй айж байхад харин даажигнаад байх юм. Гүйцээ, алив, түргэл. Явцгаая.

Вас:    Би ээжид юу гэж хэлэх вэ?

Ваня:  Би мэдэхгүй ээ. Сургуулийн талаар нэг юм зохиож хэлье. Яасан, анх удаа юм уу?

Вас:    Тиймээ.

Ваня:  За, түргэл.

--------------------------

Хоёр Ивановыхан: 6-10 р анги

--------------------------

Алекс: Ах аа, таны тусламж хэрэгтэй байна.   

Өвөө: Харин надад чинийх. Май, амсаад үз. Шинэ жор. Шартуулахгүй. Өглөө хэлээрэй.

Алекс: Үгүй ээ, би уухгүй.

Өвөө: Яасан, Лидка ирчихсэн үү?

Алекс: Асуудал гарсан.

--------------------------

Анна: 7 хоногийн дараа, ихдээ хоёр, энэ компани манайх болно. Харин бүдүүнээ надад хаалт онгойлгож, бас бөхөлзөх болно.

Өвөө: Энэ хүүхэн элдэвтэй байх нь. Борюсикт дуулгах хэрэгтэй. Учир нь хэрэв Анна түүнийг өмдөгүй үлдээвэл бидэнд ч гэсэн халхлах юм үлдэхгүй.

Алекс: Би энийг л хэлсэн.

--------------------------

Алекс: Борь.

Боря: Яасан?

Алекс: Яриа байна.

Боря: Алив, түргэл. Надад бизнес санаа сониг биш, бас мөнгө ч өгөхгүй, Лёха.

Алекс: Чиний Аня чамайг жийх гээд байна. Би өчигдөр бүгдийг нь сонслоо.  

Боря: За, ойлгомжтой. Өглөөнөөс эхлээд шартаастай байх нь, тийм үү? Алив, үлээгээдэх.

Алекс: Тув тунгалаг. Ах аа, нотлоод өгөөч.

Өвөө: Зөвхөн Байгаль нуур л тунгалаг.

Боря: Тийм байж, ойлголоо. Юу болсон юм?

Алекс: Анна өчигдөр орой нэг хүнд чиний компанийн амлаад байсан.

Боря: Чи юу дэмийрээд байна? Тэгж яривал энэ бүх аж ахуй Аннагийн хүчинд тогтдог юм. Бодвол тэр чиний шагналыг хассан болоод чи занасан байлгүй. Гүйцээ, надад зав алга, явахгүй бол болохгүй. Гэр битгий шатаачихаарай.

Өвөө: За даа, хүү минь, чиний нэр хүнд бидний эсрэг ажиллаж байна.

Алекс: Юу?

Өвөө: Юу юу гэж? Түүнд жинтэй нотолгоо хэрэгтэй.

--------------------------

Вас:    Ээж ээ, өглөөний мэнд.

Нина: Сайн уу. Энийг байранд нь тавьчих.

Вас:    Ээж ээ, аан гээч, Ваня яг одоо Москва руу буцаж байгаа юм. Би бодлоо л доо, надад тантай байх сайхан байдаг, гэхдээ би өсөж, өөрийгөө хөгжүүлэх ёстой, тийм биз дээ? Ерөнхийдөө би түүнтэй хамт явна. Их сургууль сонирхоё. Ваняд надад зориулсан байр ч байгаа, тийм ээ?

Ваня:  Тиймээ, асуудалгүй, амархан.

Нина: Тийм шүү. Хамт явцгаая. Би Москвад очилгүй 100 жил болж. Тэр тусмаа Боряд ажлаас өөр юу ч хэрэггүй.

Вас:    Байзаарай, та Боря ахтай дахиад л муудалцсан юм уу?

Нина: Би хэнтэй ч муудалцаагүй. Бид хэзээ явах вэ?

Ваня:  Бидний явах өдөр хараахан тодорхой биш.

Нина: Тэгвэл хурдхан товлоодох. Би хэдийн юмаа бэлдсэн. За байз, Лидад мэдэгдэх хэрэгтэй.

Ваня:  Янзтай. Одоо яах вэ?

Вас:    Энд олон хувилбар алга. Ээжийг Боря ахтай яаж ийгээд эвлэрүүлэх хэрэгтэй. Тэгээд тайван явцгаая.

Ваня:  Яг үнэн. Түүнтэй уулзацгаая, эрчүүд илүү ухаалаг. Юу л даа, биднийг зохицуулах амархан.

Вас:    Явцгаая.

--------------------------

Ваня:  Та нар Боря ахыг хараагүй л биз дээ?

Алекс: Аа, тэр тэнд, хувалзтайгаа хамт байна. Түүнээс нэг ч хором салахгүй байгаа.

Ваня:  За ойлголоо, явцгаая.

Анна: Борис Павлович, та эхнэрээ ойлгох хэрэгтэй. Тэр таныг ердөө л ажилтай чинь хардаад байна.

Ваня:  Тэгээд юу гэж, би бүр ажил хийхээ болих юм уу?

Анна: Юу л даа, та энэ бүхнийг өөрийнх нь төлөө хийж байгааг нотлох хэрэгтэй. Яг л муур эзэндээ хулганууд авчирч өгдөг шиг.

Боря: Юу?

Анна: Яахав дээ, та түүнд бэлэг барих хэрэгтэй. Та хоёр их муудалцсан уу?

Боря: Маш их.

Анна: Тэгвэл үнэтэй бэлэг барих хэрэгтэй болно.

Боря: Тэгээд би түүнд юу бэлэглэх юм?

Анна: Алив, би туслая. Бодох л хэрэгтэй.

Боря: Аан! Машин. Шинийг. Угаалгын машин.

Анна: Маш зөв бодол байна. Гэхдээ “угаалгын” гэдэг үгийг хасацгаая. Зүгээр л машин гэе.

Боря: Мөөн, зүгээр л машин.

Анна: Жижигхэн, хөөрхөн машин. Аа?

Боря: Асуудал юу байна?

Анна: Тиймээ.

Боря: Тэгвэл энэ нэг нотолгоо болно, би түүнд маш их...

Анна: Хайртай гэдгийг...

Боря: Тийм ээ.

Анна: Тиймээ.

Боря: Харин би тэр эмэгтэйчүүдийн машины талаар юу ч мэдэхгүй. Надад туслахгүй биз?  

Анна: Мэдээж. Гэхдээ та тэр машинаараа шууд л романтик аялалд гарна гэж надад амла.

Боря: Тэгээд...

Анна: Харин би энд бүгдийг хариуцаж байх болно. Санаа зовох хэрэггүй. Тохирох уу?

Боря: Тохирлоо.

Вас:    Тэр хоёр юунаас болж муудалцсан нь ойлгомжтой боллоо.

Ваня:  Васёк, тайвшир. Одоохондоо ямар ч асуудал алга. Энэ ердөө л тэврэлт төдий.

Вас:    Үгүй ээ, одоо хоёулаа тэднийг мөшгөх болно, тэгээд бүх юм тэврэлтээр дуусахгүй гэдгийг чи ойлгоно.

--------------------------

Алекс: За яасан?

Өвөө: Болсон. Борюсиктэй хамт машинд сууна лээ. Шувуухай ниссэн.

Алекс: Түүний торонд юу байгааг одоо нэг үзье.

Өвөө: Чи надгүйгээр яах байсан бол доо. 

Алекс: Ах, та юу хийгээд байна аа? Одоо чулуун зэвсгийн үе биш. Бүх нотлох баримтууд цахим хэлбэрээр хадгалагддаг болсон. Чөтгөр гэж, нууц үгтэй байх нь. Тэгэхээр нуух юмтай гэсэн үг.

Өвөө: Тиймдээ.

Алекс: Зүгээр ээ, би нэг газрыг мэднэ, тэнд энийг дор нь нээгээд өгнө.

--------------------------

Боря: Таалагдлаа. Авъя. Тиймээ.

Эр:      Сайхан сонголт. Зөвхөн бичиг баримт бүрдүүлэх л үлдлээ, тэгээд машин таных. Би одоохон.

Боря: За.

Анна: Маш их баярлалаа.

Боря: За, Ань, надад болох юм шиг санагдлаа.

Анна: Аан гээч, хэрэв надад ийм машин бэлэглэсэн бол би гомдоллохоо мартах байсан.   

Боря: Тийм шүү. Сайхан эд.

Анна: Маш гоё.

Боря: Ань, чамд маш их баярлалаа.

Вас:    Баларсан юм. Ах түүнд машин авч өгч байгаа юм уу?

Ваня:  Мөн дөө. Надад Боря ахыг хамгаалах шалтгаан байсан бол одоо тэр нь бүр байхгүй боллоо.

--------------------------

Эр:      Би чамд дахиад хэлье, одоо надад 5 утас байна. Гозгор өнөөдөр далайн эрэг явна, дахиад хэдийг авчирч магадгүй. Харин тэднийг цэвэрлэх хугацаа л хэрэгтэй. Сонсооч, Вась, мэдээж цэнэглэгчүүд нь байхгүй.

Өвөө: Сэжигтэй газар байна.

Алекс: Та санаа зоволтгүй, ах. Эд нар хажуугаар нь наймаа хийдэг байх. Бас хар даа, ийм сайхан үйлчилгээтэй. Энэ яав аа?

Эр:      Тогны хүчдэл муу. Унтраад байдаг юм. Ямар нэг юм хэрэгтэй юу?

Алекс: Тийм ээ, ах таблетныхаа нууц үгийг мартчихаж. Тэнд хоолны жор байгаа юм, бас...

Эр:      Одоохон үзээдэхье. Сайхан бүсгүй байна.

Өвөө: Миний ач охин.

Эр:      Адилхан юм.

Алекс: Хэд болох вэ?

Эр:      Өнөөдөр тэтгэвэрийнхэнд үнэгүй. Май. Бэлэн болсон.

Алекс: Үйлчилгээ гэж шуурхай. Би үүнийг л үнэлдэг.

Өвөө: Энэ бидний таблет биш байна.

Эр:      Яагаад биднийх биш гэж?

Алекс: Биднийх дутуу хазсан алимтай байсан.

Эр:      Май. Ингэвэл зүгээр үү? Үгүй ээ, эрчүүд ээ, хэрэв таалагдахгүй юм байвал цагдаа дуудсан ч болно. Дээр нь та ач охиныхоо тухай ярьж өгөөрэй.

--------------------------

Боря: За, энэ.

Эр:      Баяр хүргэе. Бусад бичиг баримтуудыг аваад ирье.

Боря: Тэг ээ, маш их баярлалаа.

Анна: Баярлалаа.

Боря: Тэгэхээр, Ань, би одоо гэртээ харилаа. Түлхүүрийг нь Нинад өгнө. Харин би өөрөө ферм лүү явлаа. Өтөг бууц авч амжих байх. Харин чи энд бичиг баримтуудыг гүйцээгээд бөглөчих, тэгэх үү?

Анна: Борис Павлович.

Боря: Аа?

Анна: Таны эхнэрийг ойлгож эхэллээ.

Боря: Юу нь буруу болчихов?

Анна: Юу нь буруу гэнэ ээ?

Боря: Тиймээ.

Анна: Болохгүй байна. Та гэртээ шилтэй майонез аваачих гээгүй ш дээ. Энэ чинь машин.

Боря: Тиймээ.

Анна: Үүнд ямар нэг романтик юм хэрэгтэй.

Боря: Ань, би ийм зүйлд маруухан, нээрэн шүү. Сая дахиад л балрах дөхлөө. Яах ёстой вэ, хэл дээ?

Анна: Юу гээч? Би таны гэнэтийн бэлгийг зохицуулъя, харин та надад итгэмжлэх дээр гарын үсгээ зураад амралтаа авч эхнэртэйгээ хамт нисээрэй.

Боря: Янзтай. Амлая.

Анна: Энэ...

Боря: Май.

Ваня:  Балай юм, гүйцээ, би өмгөөлөгч байхаас татгалзаж байна. Явж Нина эгчтэй уулзъя. 

Вас:    Үгүй ээ, үгүй, үгүй, хүлээ. Тэднийг баримттай нь барьж авч бүгдийг нь утсанд бичих хэрэгтэй.

Ваня:  Аа, яг үнэн.

Вас:    Явцгаая.

--------------------------

Боря: Үгүй ер, хямдхан үйлчилгээ гэж. Ороход 1 рубль, гарахад 2.

Алекс: Аан гээч, тоглоомгүй цагдаа дуудах юм уу? Түүнд хулгайлагдсан утаснууд зөндөө байна.

Боря: Тийм дээ, бид хоёр ч гэсэн хууль зөрчөөгүй. Таблетыг хулхидсан нь чухал биш.

Алекс: Тэгвэл бид ингээд өнгөрлөө.

Өвөө: Ха! Чи гонгинохоо боль. Ивановынхан тийм ч амархан бууж өгдөггүй юм. Одоо энэ нөхрийг явахыг хүлээж байгаад энэ оромжийг нь онгойлгож орно.

Алекс: Ухааныхаа хүчээр үү?

--------------------------

Өвөө: Ийм багажыг эвдэх гэж.

Алекс: Энэ чинь л жинхэнэ багаж.

--------------------------

Боря: За яасан, ирсэн үү?

Анна: Борис Павлович, та эмэгтэйчүүдийг муухан мэдэх юмаа. Ирээгүй. Нисээд ирсэн.

Боря: Чи юунд айлгаад байгаа юм?

Анна: За, за. Би таны хүссэнээр түүнийг хамгийн сайхан ширээнд суулгасан, тиймээс бүх юм зүгээр, тайвширч болно. Тэгэхээр, санаж байгаа биз дээ? Бидний төлөвлөгөөний дагуу ажиллана.

Боря: За.

Анна: Тэгээд бэлэн болонгуутаа над руу залгаарай, би машиныг яг гол хаалганд авчрах болно. 

Боря: Ойлголоо.

Анна: Боллоо.

Боря: Би явлаа шүү.

Анна: Тэг ээ.

Боря: За.

Анна: Борис Павлович?

Боря: Яасан?

Анна: Цэцэг ээ.

Боря: Өө!

Вас:    Яадаг өөдгүй амьтан бэ. Машинаа угаалгахаар зочид буудалд ирчихэж.

Ваня:  Хүлээ, ах яагаад ганцаараа явдаг билээ?

Вас:    Нууцалж байхгүй юу. За, алив, яваад тэр хүүхнийг зогсоол руу орохоос нь өмнө саатуулж бай. Харин би түүнд өгөх бэлгээ шинэчилнэ.   

Ваня:  Саатуул гэдэг чинь. Би түүнд юу хэлэх вэ?

Вас:    Юу ч байсан хамаагүй. Гол нь тэр хүүхэн машинаасаа холдох хэрэгтэй, яваач.

Ваня:  Васёк, чи яаж байна аа?

Вас:    Яваач ээ.

Ваня:  Сайн уу, сайн уу. Та Анна биз дээ?

Анна: Тиймээ.

Ваня:  Би Ваня, намайг санаж байна уу?

Анна: Ваня, Алексейн хүү нь.

Ваня:  Тиймээ, тийм, тийм, би байна. Аан гээч, тантай таардаг нь ямар сайн юм бэ. Эндээс холгүйхэн надад тусламж хэрэгтэй болоод. Та туслахгүй биз? Ер нь нэг их удахгүй.

Анна: Нэг их удахгүй бол яахав.

Ваня:  Удахгүй ээ.

--------------------------

Боря: Үүнийг чамд.

Нина: Борь, юу болоод байна?

Боря: Яасан?

Нина: Бидний уулзалтыг яагаад туслах эмэгтэй чинь зохицуулдаг юм? Хуваарьт чинь цонх гарсан уу? 

Боря: Би зүгээр л ярилцахыг хүссэн.

Нина: Хүссэн байж, тэгээд яриач.

Боря: Нин, товчхондоо, чи мэднэ, би маш их хөдөлмөрлөдөг.

Нина: Тийм аа, би анзаарсан.

Боря: Үгүй чи хүлээгээч, юунд үг таслаад байгаа юм? Би маш их мөнгөтэй болох гэж маш их ажилладаг гэж байна. Тэгээд энэ бүхэн чамаас болдог.

Нина: Надаас болдог гэдэг чинь? Өөрөөр, чи намайг мөнгө үрдэг гэж байна.

Боря: Үгүй ээ, хэн ч чамайг тэгээгүй.

Нина: Чи сая өөрөө хэллээ ш дээ.  

Боря: Нин, үгүй дээ, би... Энэ чинь яг л муур хулганууд бариад эзнийхээ хөлд авчирч тавьдаг шиг. Ийм учиртай.

Нина: Чи яасан, уучихсан юм уу?

Боря: Би уугаагүй. Ерөнхийдөө, жаахан тэвчиж бай.

--------------------------

Өвөө: Хөөх, чи хар даа, муусайн хулгайчуудыг. Энэ өнгөрсөн сард хулгайлагдсан миний гар утас байна.

Алекс: Яагаад авахгүй байгаа юм? 

Өвөө: Үүний сэрүүлэг нь ажилладаггүй байсан юм. Зугаацаж л байг.

Алекс: Болчихлоо, ах аа, олсон. Явцгаач.

Өвөө: Болж дээ.

Цагдаа:      Зогс! Гараа толгой дээрээ, түргэл!

Өвөө: Аяар, аяар.

Алекс: Бурхан минь, бүр айлгачихлаа. Бид энд ажилладаг юм.

Цагдаа1:    Тэгвэл дохиолол чинь яагаад ажилласан юм?

Өвөө: Энэ дохиолол асуудалтай. Агааржуулагч бүх тогыг таслаад байдаг юм. Энэ, хар даа.

Алекс: Чимээгүй. Тайван. Хар даа, одоо залгалаа.

Цагдаа:      Нээрэн асуудалтай юм.

Цагдаа:      За, за. Наад цахилгааны асуудлаа шийдээрэй. Дахиад дуудагдвал хуурамч дуудлага өгсөн гэж торгуулна, ойлгов уу? 

Өвөө: Ойлголоо, ойлголоо, ойлголоо.

Алекс: Явцгаая. Явцгаая.

Цагдаа2:    Эрчүүд ээ.

Өвөө: Өөв?

Цагдаа:      Би эний дэлгэцийг цуулчихсан юм. Гялс солиод өгөхгүй биз?

Өвөө: Аа...

Алекс: Бид дараалал ихтэй, сарын өмнөөс захиалдаг юм. 

Өвөө: Харин тийм.

Алекс: Тэгээд ч манайх их үнэтэй.

Цагдаа2:    Тэгвэл харж үз л дээ. Бид ч гэсэн та нарыг тэгсэн. Эсвэл яахав, хуурамч дуудлагаар торгох уу?

Алекс: Үгүй дээ.

Өвөө: Лёха, солиод өгчих.

Алекс: За даа, би мэдэхгүй байна.

Өвөө: Бид одоо хүн биш юм уу? Алив май, солиодох.

Цагдаа2:    Хөөе чи, наадахаа болгоомжтой. Энэ сүүлийн үеийн загвар.

Өвөө: Чи юу ярина вэ? Тэр мэргэжилтэн. Аяар.

--------------------------

Ваня:  Нэг инээдтэй юм болоод. Би энд сууж байсан юм, вандан дээр, ярилцаж байсан чинь утас уначихаж. Та гэрэлтүүлээд өгөхгүй юу? Энэ хавьд хаа нэгтэй...

Анна: Би зүгээр л залгаад болох юм биш үү?

Ваня:  Үгүй ээ, үгүй, минийх дууг нь унтраачихсан.

Анна: За яахав, гэрэлтүүлье.

Ваня:  Энэ хавьд байх...

Анна: Энд үү?

Ваня:  Би тийшээ мод руу явсан санагдах юм.

Анна: За?

Ваня:  Аа.. энэ хоёр дахь нь. Хэрэв нэгийг нь хаявал гэж. Нээрэн, Ань, би өөрөө гэрэлтүүлж чадах байна ш дээ. Боллоо, уучлаарай, цаашаа би өөрөө хайя.

Анна: Юу гээч, Иван, чи аавтайгаа гайхалтай адилхан юм. Үнэхээр гайхалтай.

Ваня:  Баярлалаа. Удам юм даа.

Анна: Амжилт.

Ваня:  Гэрэл... цааш нь би өөрөө...

--------------------------

Нина: Боря, юу болоод байгаа юм?

Боря: Чи юундаа бухимдсан юм бэ? Чи юунд цаг үргэлж үг таслаад байдаг юм? Би тэртээ тэргүй ярьж чаддаггүй, гэтэл дээр нь чи... Товчхондоо, жаахан тэвччих, би одоохон нэг юм... одоохон, одоохон.. чи одоохон өөрөө бүгдийг нь харна.

Анна: За, Борис Павлович? Очлоо.

Ваня:  За яасан, сэтгэл ханав уу?

Вас:    Тиймээ. Тэр миний бэлгийг харангуутаа царай нь яахыг би хармаар байна.   

--------------------------

Алекс: Нэг нь байна.

Өвөө: За тэр.

Цагдаа2:    Яасан уддаг юм?

Өвөө: Чанар яарахыг тэвчдэггүй юм. Залуус аа, та нар яваад кофе ууж байвал зүгээрсэн.

Алекс: Засварчныг сатааруулах хэрэггүй.

Өвөө: Тиймээ.

Цагдаа:      Явж юм идье, аа?

Эр:      Ойлгосонгүй. Энд юу болоод байна? Та нар энд юу хийж байгаа юм?

Алекс: Ойлгосонгүй?

Цагдаа:      Иргэн та хэн бэ?

Алекс: Харин тийм.

Эр:      Би эзэн нь байна.

2:        Худлаа хэллээ.

Эр:      Хар, миний гэрчилгээ ханад өлгөөтэй байна.

Өвөө: Ха! Лёха, зугтацгаая!

Цагдаа:      Гараа толгой дээрээ!

Өвөө: Харин кинонд болоод л байдаг.

--------------------------

Нина: Борь, чи намайг хааш нь авч яваа юм?

Боря: Явцгаая, явцгаая. Тайван, гэнэтийн бэлэг байгаа.

Нина: Юун гэнэтийн бэлэг? Чи надад хэлж болох уу?

Боря: Би... одоохон. Алив, цэцгийн баглаагаа өгчих. Нүдээ аниарай.

Нина: Юу?      

Боря: Нүдээ ань гэж байхад.

Нина: Ойлгомжтой, би нүдээ анина, харин чи ажил руугаа явна.

Боря: Үгүй ээ, би хаашаа ч явахгүй.

Нина: Боллоо, би нүдээ нээлээ шүү.  

Боря: Үгүй нээрэн, одоохондоо тэвчээртэй байгаач.

Нина: Борь, гуйя. Одоо болсон. Борьү, би нүдээ нээлээ.

Боря: Өө, хүлээ, хүлээ, битгий нээгээрэй. Хүлээ.

Нина: Ой, Боря, Боря, Боря, Боря.

Боря: Хүлээ. Яваач, яваач ээ!

Анна: Нина, манай Борис Павлович ярьж чаддаггүй та мэднэ, түүнд илүү амар нь..

Машин дээр:   ЯНХАН

Нина: Бичих. Борь, чи доромжлоод байна уу?

Вас:    Ээж, ээжээ, ээжээ, намайг уучлаарай. Энэ бүгд минийх. Борь ах аа, би бүгдийг тайлбарлая.

Боря: Нин, чи намайг уучлаарай, гэхдээ үүнийг аль хэдийн хийх ёстой байсан юм.

Нина: Борь, Борь, Борь. Болиоч!

--------------------------

Алекс: Эрчүүдээ, тохиролцвол яасан юм?      

Цагдаа1:    Юу?

Алекс: Яахав....

Цагдаа1:    Та нарт яасан, хаалга эвдэлж орсон чинь багадаад байна уу? Дээр нь албан хаагчийг хахуульдах гэсэн гэж нэмүүлмээр байна уу?

Алекс: Би өөрсдийнхөө авмаар байна, тэд хулгайн юм зардаг.

Өвөө: Надад бүр нотолгоо нь бий. Алив, халааснаас гаргаадах. Гаргаа, гарга. Энэ. Мэдээллийн сангаас хай. Эзэд нь олдох байлгүй. Түүнд ийм хогоор дүүрэн агуулах байна лээ.

Цагдаа1:    Алив, шалгаадах.

Өвөө: Яасан? Хулгайчуудаас хулгайлсан юм.

Цагдаа1:    2-4-5-9, хулгайн цахилгаан барааны дэлгүүр байж болзошгүйг илрүүллээ. Нэмэл эргүүл дуудаж байна. Намайг ойлгосон уу? 

Өвөө: Гурван хэрэг илрүүллээ гэж бод. Хэрэв бүхэл бүлгээр нь барьж авбал та нарт бүр маршал цол өгнө. Талархал болгож биднийг фермд дөхүүлж өгч болно. Бүх юм ойлгомжтой. Бид өөрсдөө явчихна. Баяртай.

Алекс: Бид таблетгүй яах гэж ферм рүү явах юм?

Өвөө: Хэрэв чи хүсч байвал үлдэж болно.

--------------------------

Боря: Тэнд, бариул дор нь дахиад байна.

Нина: Ийм зүйл сэдэж байх ч гэж дээ.  

Боря: Би ер ойлгохгүй байна, Вась, би ээжийг чинь хуурдаг гэж яаж толгойд чинь ордог байна аа.

Нина: Борюсь, маш гоё машин байна. Их л үнэтэй байх, тийм үү?

Боря: Надад бол чиний төлөө юу ч хайран биш, хайрт минь. Би чинь муужгай, бишээ, муур. Бас хулагнуудтай.

Нина: За, би хэдийн ойлгочихсон.

Боря: Чамдаа хайртай.

Ваня:  За, Васёк минь. Даалгавар биелэгдсэн. Дараагийн зогсоол Москва. 

--------------------------

Өвөө: Яасан, буцаасан уу?

Алекс: Маргааш дахиад буцаж ирэх юм уу?

Өвөө: Дээр нь өнөөдөр ч дуусаагүй байна.

Анна: Та нар энд юу хийж байгаа юм?

Алекс: Энэ бидний үдшийн алхалт байгаа юм. Явцгаая, ах, дахиад явж амжина.

Өвөө: Аа, тийм, бидний хувьд...

Стёпа:  Энэ хоёрын ачаар би удахгүй “Архи ба түүний тархинд үзүүлэх эргэлт буцалтгүй нөлөө” диссертацаа бичнэ ээ. 

Анна: Степан, та үүний төлөө намайг ийшээ дуудсан юм уу?

Стёпа:  Би урьдчилгаа авах гэсэн юм. Миний унадаг дугуйны энэ дохио нь эвдэрчихсэн. Нэг ийм, харин утсаар ийм асуудал ярих эвгүй байдаг. 

Анна: Явцгаая.

Алекс: Баригдах шахлаа.

Өвөө: Харин тэд л баригдлаа.

Алекс: Та юу ярина вэ?

Өвөө: Хараажаар илт байна, хувалз, Пилюлькин хоёр нэг дор.

Алекс: Түүнээс шинжилгээнээс өөр юу авах юм? Муу худалдагдсан нохой.

--------------------------

Төгсөв

Back to episodes Go home