Метраж : 1 цаг 21 минут
Дүрүүдэд :
Ан - Антон эр, 16 настай
Сон - Соня эм, 16 настай
Мар - Марк эр, 16 настай
Анд - Андрей эр, 38 настай
Нин - Нина эм, 35 настай
Ром - Роман эр, 40 настай
Ол - Ольга эм, 36 настай
Дим - Дима эр, 40 настай
Харилцааный зарчим :
Ан - Сон
Ан – Мар
Нин – Анд
Ром – Ан
Дим – Ол
ххх
Сон - Сайн байна уу. Намайг Катя Воронина гэдэг, би Сонягийн дүрийг бүтээсэн.
Мар - Намайг Илья Виногорский гэдэг. Би маркын дүрд тоглосон.
Али - Намайг Соня Аржаных гэдэг. Би Алинагийн дүрд тоглосон.
Кат - Намайг Паутова Ирина гэдэг, би Катягийн дүрд тоглосон.
Мар - Манай цувралд аймшиг үйл явдлын гэрч болсон өсвөр насныханы тухай гарна. Өсөж том болж байгаа, хувийн асуудлууд ихтэй. Найзууд ба эцэг эхтэйгээ харилцааны асуудалтай.
Кат - Дэлгэцэн дээр үйл явдлууд зохиомол гэвч ихэнхи сэтгэл хөдлөл жинхэнэ.
Сон - Бид бүгдээрээ үе үе хүнд сонголт хийх хэрэгтэй болдог. Заримдаа үе тэнгийхэн харгис байдаг. Эргэн тойрны хүмүүс биднийг ойлгодоггүй.
Али - Царцаанууд киноны зарим нэг хэсгүүд үзэгдчийн хувьд хүнд тусаж магадгүй. Тийм учраас бид анги болгоны өмнө анхааруулдаг. Цувралыг болгоомжтой үзээрэй, гуйя.
Кат - Хэрвээ та дэлгэцэн дээр гарч байгаа шиг нөхцөл байдалтай учирсан бол дуугүй байж болохгүй.
Мар - Таны эргэн тойронд танд туслахад бэлэн хүмүүс байгаа. Итгэдэг хүмүүстэйгээ ярилцаарай.
Сон - Үүнээс гадна та “Эгч дүүс” төвд хандаж болно. “Чамд итгэнэ” байгууллага, эсвэл хүүхэд ба өсвөр насныханд зориулсан нэгдсэн үнэгүй утсаар ярьж болно.
ххх
Эм - Одоо хүүхдүүд ээ, бид манай музейн хамгийн том танхимд орж ирж байна. Энд дэлхийн ургамал төрөл зүйлийг харуулсан байгаа. Сүүн тэжээлтнүүдийг үзэцгээе. Сүүн тэжээлтнүүд нуруутангуудын ангид багтдаг. Тэдний гол онцлог нь юу билээ? Тийм ээ, бүгдээрээ үр төлөө сүүгээр тэжээдэг. Нуруутангуудын анги нь дөрвөн хөлтнүүдийн дэд ангид хамардаг.
Хүү - Ямар ангид гэнээ?
Эм - 4 хөлтнийх...
Эм2 - Билан...
Эм - Сүүн тэжээлтнүүд хаа сайгүй амьдардаг. Өндөр уулан, ширэнгэн ойд, хойр туйлд гэх мэт. Энэ ангийн үлэмж биетэй бар ба цагаан баавгайнуудыг харсан байх. Үүнээс гадна мөн хөөрхөн мануулууд ч энэ ангид хамаардаг. Тэр ч бүү хэл бяцхан хулгана ч багтана. Одоо бид яг тэдэн дээр ирж байна.
Охин - Хулганууд.
Охин2 - Хулгана байна.
Охин - Хулгана, хулгана.
Охин2 - Хулганууд.
Эм - Бид саяхнаас хулгана тэжээдэг болсон. Манай аспирантууд тэднийг ажигладаг юм. Ямар сонирхолтой байгааг харав уу. Тэдэнд яагаад ч юм энэ хонхор их таалагддаг юм. Мэдэхгүй ээ, тэд эндээс үргэлж ямар нэг юм олохыг хичээдэг.
Хүү - Би хулгана авч болох уу?
Эм2 - Сеня дуугүй бай, дуугүй байж сур. Манай аспирантууд ажиглалт хийхээр гаргаж ирмэгц нэгийг барьж үзэж болох байх. Илж, барьж үзэж болно.
Хүү - Костенкагийн хулганыг авмаар байна уу?
Эм2 - Ямар хөөрхөн гээч, хар л даа.
Хүү - Чи чинь тэнэг юмуу?
Хүү2 - Би Костенкагийн хулганыг сүүлнээс барьчихсан.
Хүү - Чи тэнэг юмуу.
Эм - Алив хөвгүүд ээ, хөвгүүд ээ... Билан.
Сон - Хүүхдүүдээ, тэд амьд амьтад одоо эрх чөлөөтэй боллоо.
Эм - Гүйгээрэй, гүйгээрэй.
Эм2 - Чи яаж байна аа?
Хүү - Яасан, зугаатай юм байна.
ххх
Эм - Чанга атгачихлаа.
Эр - Уучлаарай.
Бичиг “Царцаанууд”.
Анд - Тогтоож ав, би таныг энд хэрүүл хийгээсэй гэсэндээ пропуск бичиж өгөөгүй юм шүү.
Ром - Та яагаад намайг хэрүүл хийнэ гэж бодоов?
Анд - Яагаад гэвэл өнөөдөр таны хүүг хорих эсэхийг шийднэ. Ойлгомжтой ш дээ.
Ром - Антон ямарч буруугүй. Энэ ойлгомжтой юм шиг санагдаж байна.
Анд - Үгүй ээ, ойлгомжгүй. Мөрдөн шалгаж байна.
Ром - Түүнийг өөрийг нь золтой л алчихаагүй.
Анд - Байцаалтан дээр би танд хэлж байсан. Таны хүү алуурчинд буу авах боломжийг олгосон гэх таамаг байгаа. Бид үүнийг шалгаж байна. Үүнээс гадна таны хүү алуурчныг шархдуулсан.
Ром - Тэр аргагүй хамгаалалт байсан. За яахав, эргэж буцаад яах ч юм билээ.
Анд - Энэ юу вэ?
Ром - Та энэ юу болохыг сайн ойлгож байгаа. Антон батлан даалтанд гарах ёстой. Харин дараа нь энэ хэргийг дарахыг хичээх хэрэгтэй.
Анд - Наадах чинь багадна... Бага байна.
Ром - Тийм ээ, би зөвшөөрч байна.
Анд - Та хүүгийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй нээ.
Ром - Тийм ээ.
Анд - Надад хэлээч, Антон биш юм бол алуурчин буутай сейфний кодыг яаж мэдсэн юм? Та хэлсэн юмуу? Хэрвээ таны хүү өрөө сейф онгойлгосон бол.. яах уу?
Ром - Тэгэхээр үгүй гэсэн үг үү?
Анд - Үгүй. Юу гэхээр би өөрөө 2 хүхэдтэй. Би учрыг нь олмоор байна.
Ром - Антон хэзээч, хэнд ч буу өгөхгүй байсан.
Анд - Та хүүгээ сайн мэддэг гэдэгт итгэлтэй байна уу?
ххх
Ол - Охидуудаа, цай уух уу? Эсвэл кофе юу?
Али - Үгүй ээ.
Сон - Чи зүгээр үү?
Али - Зүгээр бишээ, аав ээж намайг солиотой гэж бодох болсон.
Сон - Тэднийг ойлгох хэрэгтэй.
Али - Тийм ээ, гэхдээ би эрүүл.
Сон - Би юу болсоныг мэдэж болох уу? Эсвэл зөвхөн Антон та хоёрын асуудал уу?
Али - Антон энд огт хамаагүй. Тэр хэнийг ч... Аав, ээж намагй гэртээ байгаасай гэж хүсч байгаа... Харин би сургуульдаа эргэж очмоор байна. Хараал идсэн шалгалтаа өгмөөр байна.
Сон - Эргэж ирээч.
Али - Бүгд над руу солиотой хүн шиг харах болно.
Сон - Тэднийг тоох хэрэггүй. Ямар хамаатай юм.
Али - Тийм л дээ. Марк та хоёр яагаад хамт байхгүй байна?
Сон - Аан гээч нөгөө, тэр намагй хэтэрхий сайн мэднэ тэгээд миний бодлоор хэтэрхий уйтгартай байсан байх.
Али - Харин ч сайхан ш дээ.
Сон - Ингэхэд охидууд чамд мэнд дамжуулсан.
Али - Ок.
Сон - Юм асууж болох уу?
Али - Тэг л дээ.
Сон - Ямар байсан, үхэхэд?
Али - Амйаар Соня. Маш аймшигтай. Чамд цонх онгойлгож өгөх үү?
Сон - Чамд Вадим зурвас дамжуулсан.
Али - Баярлалаа.
Сон - Марк тэр хоёр доор байгаа... Би явъя даа.
Али - Баяртай.
Сон - За сайн амраарай, за явлаа. Баяртай.
Бичиг Би эмнэлэг дээр өдөр болгон очдог байсан. Өдөр болгон чамтай уулзах гэж. Би мэднээ. Би очих уу? Одоохондоо хэрэггүй. Ярилцах хэрэгтэй байна.
Ан - Баярлалаа.
Бичиг Хоёулаа ярилцах хэрэгтэй байна, гуйя. Би чамд хайртай, би тоглоогүй байна. Би өөрийгөө үзэн ядаж байна. Энэ түр зуурынх. Миний зүрх сэтгэл хоосорсон. Энэ чухал бишээ.
ххх
Эм - Антон, Антон, Антон.
Эм2 - Антон, сайн уу.
Эм - Антон, товчхондоо бид хоёр үнэнээ хэлхээр шийдсэн. Тэр бичлэгийг бид хоёр хийсэн юм. Нөгөө Алинатай...
Ан - Яах гэж одоо хэлж байгаа юм?
Эм - Яагаад гэвэл бид хамаагүй. Түүний хийсэн зүйлд бид буруугүй.
Ан - Тэгээд хэн буруутай гэж?
Эм - Бид мэдэхгүй ээ.
Ел - Антон түр уулзаж болох уу? Та өнөөдөр миний өрөөндороод ирээч, тестэнд гарын үсэг зурах хэрэгтэй.
Ан - Үгүй ээ, би чадахгүй.
Ел - Цаг гаргаач, гуйж байна. Их чухал хэрэг.
Ан - Амжихгүй ээ, өнөөдөр, маргааш, хэзээч амжихгүй.
Ел - Би ярилцах эрхтэй гэж бодож байна.
Эм - Сайн байна уу.
Ел - Сайн уу.
Охин - Сайн байна уу.
Ел - Сайн уу.
Охин2 - Сайн байна уу Елена Николаевна.
Ел - Сайн уу.
Эм - Елена Андреевна хэдэн цагаас...
Ел - Уучлаарай, би дараа нь тань дээр очье.
Нин - Гайхалтай, одоо чи энд уйлах уу?
Ел - Ээж ээ би ойлгохгүй байна. Үнэхээр юу ч ойлгохггүй байна.
Нин - Чи бүгдигй маш сайн ойлгож байгаа. Чи 11-р ангийн сурагчтай холбоотой болсон. 11 шүү.
Ел - Тийм ээ ээж ээ, би Антонтой холбоотой болсон, үнэн.
Нин - Чи эрүүл үү? Алив надад хэлээч, чи эрүүл үү? Би эхэндээ хутгалдахныг хүсээгүй гэвч одоо чиний алдаа гаргахыг мэдэж байна. Тэгээд гүйцээ.
Ел - Ээж ээ.. та юу хүсээ вэ? Та амьдралынхаа туршид надаас юу хүсээ вэ?
Нин - 1-рт, чи энэ холбоогоо даруйхан тасла, 2-рт, сургуулиас гарах тухай өргөдөл бич.
Ел - Зөвшөөрөхгүй бол яах уу?
Нин - Зөвшөөрөхгүй бол би чамайг дуулиантай хална, охин минь. Бидэнд энэ хэрэгтэй гэж үү, бидэнд хэрэгтэй юмуу? Чи яаж байна аа?.. Манайд 3 дахь өдөртөө цацагт хяруул байна. Идэж дуусгахгүй бол муудчихна. Хөргөгчинд байгаа.
Ел - Би идчихье ээж ээ.
Нин - Бас замаараа багет авчихаарай. Гэрт огт талх байхгүй.
Ел - За би мах иднэ, бас авчихъя.
ххх
Сух - Та нартай урьдчилсан хяналтын ажлын талаар ярилцмаар байна. Костенко, энэ чамд маш хамааралтай шүү. Чи улирлын эцсээр муу гарах гээд байна.
Але - Тэгж л байг.
Сух - Чиний 11-р ангид байгаа чинь том алдаа Костенко.
Але - Бүгд л алддаг ш дээ.
Сух - Чи энэ тухай ярилцмаар байна уу?
Кат - Алекс дуугүй бай.
Але - Би одоо тэнийг тасдаад хаячихъя.
Сух - Бусдын хувьд гэвэл...
Але - Та яах гэж бусдын дэргэд намагй гутааж байгаа юм?
Сух - Чи андуурч байна, би хэнийг ч гутаагаагүй.
Але - Тийм үү, гутаасан, энэ таны хамгийн дуртай үйлдэл бусдыг доош нь хийх.
Сух - Одоо боль.
Але - Би дөнгөж эхэлж байна.
Сух - Ангиас гар, яг одоо.
Але - Та хамт гараач. Би яриагаа дуусгамаар байна.
Сух - Энэ яриа захирлын өрөөнд дуусах болно.
Дру - Одоо боль. Битгий хэрүүл хийгээд бай, үүнээс чинь болоод хүмүүс амиа хорлох гээд байна.
Сен - Зүгээр л биологийн хичээлээ үргэлжлүүлцгээе, гуйя. Удахгүй шалгалт авна.
Але - Би хичээл хийхгүй. Би тэртэй тэргүй тэнэг юм чинь. Тэнэг хүмүүсийг буруутгадаггүй байхаа.
Кат - Алекс...
Али - Чи яах гээд байна? Сургуулиас хасагдмаар байна уу?
Але - Хамаагүй ээ, 9-р ангиасаа гарах байсан юм.
Али - Тэгээд явахгүй яасан юм?
Але - Эмээ сур гээд. Чи яагаад гараад ирэв?
Али - Мэдэхгүй ээ.
Але - Явж зугаалах уу?
Али - Чамтай байхад аюулгүй юу Алёша? Хамт зугаалж болох уу?
Але - Мэдэхгүй ээ. Зүгээр л зугаална, гүйцээ.
Али - Чи яагаад эмнэлэг бас бусад зүйлийн талаар асуухгүй байгаа юм? Хүмүүсд зөвхөн энэ л сонирхолтой байсан.
Але - Надад ч гэсэн, гэхдээ би асуухгүй ээ. Би... хүсвэл чи өөрөө ярьж өгнө. Гэхдээ хэрвээ хэн нэгэн чамайг гомдоосон бол би тэрнийг...
Али - Юу гэж?
Але - Болгоод өгч чадна.
Али - Хэнийг ч алах хэрэггүй, зүгээр л тайван амьдрах хэрэгтэй.
Але - Би тайван амьдарч чадахгүй ээ.
ххх
Хүү - Сайн уу.
Сен - Сайн уу
Хүү - Сайн уу.
Ан - Буба, сайн уу. Чи сайн уу?
Хүү - Дажгүй ээ. Та хоёр найзлахаа больчихсон юмуу?
Ан - Юу гэнээ, бид найзлаж байгаа. Маш сайн найзууд. Би өнөөдөр Сеняг үдэшлэгт урих гэж байлаа.
Сен - Хэзээ?
Ан - Өнөөдөр.
Сен - Аан гээч, би өнөөдөр амжихгүй ээ, ээжид амлачихсан.
Ан - За за тэгвэл сайн л биз.
Сен - Үгүй ээ, би зөвшөөрч байна, за алив, зөвшөөрлөө.
Ан - Тийм ээ, тийм, тийм.
Сен - Другой?
Ан - Тэгэлгүй яахав, хамт дагуулаад явна. Вадим, нааш ир.
Лру - Тэр миний нэрийг мэддэг юм байна.
Ан - Би бүгдийг мэднэ найзууд аа. Өнөөдөр бүгдээрээ зугаацах биш, харин үхтэлээ хөгжилдөх болно.
Сен - Тийм ээ. Өнөөдөр чи гэртээ ганцаараа харина.
ххх
Сен - Аан гээч, би алинагийн талаар асуух гэсэн юм.
Ан - Айн?
Сен - Алингийн талаар асуух гэсэн юм.
Ан - Хэрэггүй.
Сен - Би зүгээр бодохдоо...
Ан - Билан, хэрэггүй ээ... Урагшаа.
Дру - Үгүй ээ, надад хэрэггүй.
Ан - Юу гэнээ... Чи хүсч байна уу?
Дру - Хүсч байна.
Ан - Бүжиглээрэй, за алив ээ, алив, алив... Уучлаарай Вадик, би санамсаргүй. Гэхдээ ямар гоё бичлэг болсоныг хар даа.
Дру - Хэрэггүй ээ.
Ан - Энэ хөгжмийг одоо зогсоох боломжгүй.
ххх
Сен - Энэ юу вэ?
Ан - Бичлэг.
Сен - Инээдтэй биш байна.
Ан - Чамд таалагдахгүй байна уу?
Сен - Тийм ээ.
Ан - Ойлголоо... Ээж ээ, би... Намагй уучлаарай гэж гуйя. Би уг нь.. танд нэг зүйл хэлэх гээд... за дараа болъе.
ххх
Эм - Вадюш, чи хичээлээсээ хоцрохгүй биз? Чи яагаад дуугарахгүй байна, ээждээ хариулж болохгүй юу?
Дру - За би одоо явлаа.
Эм - Чи зүгээр үү, ноцтой юм болоогүй биз дээ? Чи нэг л хачин байх чинь.
Дру - Зүгээр ээ, санаа зоволтгүй. Би тайван байна.
Эм - Арай хэтэрхий тайван байх чинь. Вадюш, ямар нэг юм болбол чи надад хэлнэ биз дээ? Ээждээ хэлнэ тээ?
Дру - Та бүгдийг хамгийн түрүүнд мэдэх болно ээж ээ.
Эм - Юмаа бэлд.
ххх
Сен - Битгий тоо найз аа.
Дру - Больж үз, намайг өрөвдөх хэрэггүй.
Ан - Өглөөний мэнд. Сайн уу.
Эм - Өглөөний мэнд.
Кат - Чи солиотой юмуу, холд.
Дру - Би зүгээр ээ.
Кат - Сууж чадах уу? Болгоомжтой, болгомжтой, болгоомжтой. Яаж байна?
Сух - Юу болоо вэ?
Дру - Бүх зүйл хэвийн.
Сух - Юу болоо вэ?
Ан - Би санамсаргүй, би, би ингэе гэж бодоогүй.
Сух - Чи ингэсэн үү? Чи ингэсэн үү Алексеев?
Дру - Би өөрөө санамсаргүй ширээний булан мөргөчихсөн.
Слав - Тэр өөрөө мөргөчихсөн. Өөрөө...
Эм - Тийм ээ.
Эм2 - Уначихсан.
Мар - Санамсаргүй ингэчихсэн.
Сух - Үнэн биз?
Эм - Тэр өөрөө.
Сух - Үнэхээр өөрөө биз? Хэн ч түлхээгүй юу?
Сон - Алив түргэн дуудаач ээ.
00,36,50
Али - Алив түргэн дуудаач ээ.
Сен - Тийм ээ, би залгаж байна.
Сух - Алив босгоорой.
Кат - За.
ххх
Нин - Оройн мэнд. Би микрофонгүй ярьж болох уу? Сайн хэрэглэж мэдэхгүй.. Тэгэх үү, сонсогдож байгаа биз дээ?.. 11-ийн А-д ноцтой нөхцөл байдал үүсээд байна. Энэ удахгүй болох шалдгалттай холбоотой гэж бодож байна. Гэсэн хэдий ч бид анги даасан багш болон сургуулийн сэтгэл зүйчтэй хамтран хамтын шийдвэр гаргасан. Сүүлийн хонх болон төгсөлтийн баяр хийхгүй.
Эм - Юу гэсэн үг вэ?
Нин - Та бүхнийг гайхаж байгааг ойлгож байна. Гэвч энэ заавал авах ёстой арга хэмжээ, тийм ээ. Ингэвэл бүгдэд нь амар байх болно.
Дим - Бүгдэд нь гэж хэнд вэ, уучлаарай.
Нин - Бүгдэд нь. Багш нар,
Ол - Чөтгөр ав, чамд нүдний шил байна уу?
Дим - Аан гээч нөгөө хэн хаана байна? Хэн билээ.. нөгөө Антоны аав, Алексеевын.
Эм - Тэд үргэлж хичээлээ хийдэг. Манай Катька спортоор хичээллэж чадахаа больсон.
Сух - Би үнэндээ үүнийг анзаараагүй юм байна.
Ром - Би одоо ярьж чадахгүй ээ. Эргээд залгая.
Сух - Харин шалгалтанд бэлдэх ажлын дүнгүүд муу гарсан.
Ол - Тэр халзан.
Сух - Муу дүн авсаныг та бүхэн мэдэж байгаа. Шагналтнууд хүртэл дүн нь...
Нин - Шагнал авах байсан хүүхдүүд дундаж дүн авсан.
Эр - Ямар ноцтой байдал үүсэн юм хэлээд өгөөч.
Ел - Би хэлж болох уу?
Нин - Тэгээ. Елена Андреевна мнай сургуульд ажиллахгүй байгаа. Гэхдээ би түүнийг зориуд өнөөдрийн уулзалтанд урьсан юм.
Ел - Тийм ээ, би энд ажиллахгүй байгаа ч гэлээ, үнэнийг хэлье. Миний бодлоор энэ шийтгэл арай хэтэрхий ширүүн юм шиг санаглдаа. Хэтэрхий ширүүн, миний бодлоор энэ хэтэрхий ширүүн шийтгэл байна.
Дим - Өршөөгөөрэй, та Антон Алексеевын аав байхаа?
Ел - Гэхдээ тестийн дүнгээс харахад...
Ром - Тийм ээ.
Ел - Сурагчдын түвшин...
Дим - Таны хүү миний охинтой уулздагийг та мэдэх байх. Алинатай.
Ром - Манайд нэг сайн бүсгүй ирсэн байсан.
Нин - Энэ бүхэн асуудалд хамааралгүй.
Дим - Тэгэхээр ийм байна...
Нин - Елена Андреевна ажлаасаа гарсан.
Дим - Тэр дахиж охинтой минь уулзах ёсгүй. Холхон байг.
Эм - төгсөлтийн мөнгө яах уу?
Ром - Би хүүгийнхээ хайр сэтгэлийн асуудалд оролцдоггүй.
Нин - Тийм ээ, энэ том асуудал.
Дим - Би...
Нин - Бүгдийг нь буцааж өгнө.
Дим - Би.. би мэдэхгүй ээ, би албадаж чадна шүү.
Сух - Мөнгө яасан гэж?
Ром - Оролдоод үз.
Дим1 - Нина Шамилевна, намайг уучлаарай гэхдээ тэд бие зөв авч чаддаггүй юм бол бид хамтдаа төгсөлтийн баяр зохион байгуулах уу. Хотын зах руу гарч шорлог хийсэн ч болно ш дээ. Ямарч байсан...
Нин - Олег Владимирович, танай Марк ямарч асуудалгүй байгаа. Бүх хүүхдүүд өөр өөр гэдгийг та ойлгож байгаа байх.
Ол - Тийм э,э тэгэлгүй яахав. Бүх хүүхдүүд өөр.
Эм - Мөн дөө, танай охиноос болоод манай хүүхдүүд төгсөлтийн баяргүй боллоо.
Дим - Энд миний охин ямар хамааатай юм?
Эм - Бүгдэд нь бүх зүйл ойлгомжтой. Энэ талаар ярилцаад яах юм.
Дим - Энэ талаар ярилцмаар байна уу, тэгвэл ярилцъя л даа. Алив одоо хэн буруутайг олж тогтоое. Тайвшир, хэн миний охиныг ийм байдалд хүргэснийг мэдэцгээе.
Сух - Асуудалд хамааралтай зүйлсээ ярилцъя. Энэ огт хамаагүй.
Эм - Хамаатай байдгүй яахав.
Эр - Тэгэхээр сургуулийн захиргаа арга хэмжээ хийхгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ тухай маргалдах ч хэрэггүй. Би зөв ярьж байна уу?
Нин - Яг тийм.
Ром - Уучлаарай, цаг алга, больсон бол тэр л биз. Үнэндээ тэд юу ч хийхгүй зөвхөн зугаацдаг, бидэнгүйгээр баяраа тэмдэглэх арга олно гэдэгт итгэлтэй байна.
Эм - Биднийг сургуулиа төгсөж байхад ийм замбараагүй байгаагүй.
Эр - Эцэг эхчүүд ээ, одоо тайвширцгаа.
Эмээ - Би ойлгосонгүй, шалгалт авах юмуу?
Эр - Энэ баяр сонин биш байна.
Эр - Та надаас асууж байна уу?
Эм - Тэдэнд юу хэрэгтэйг та яаж мэдэж байга аюм?
Ел - Аан гээч, танай хүүхдүүд сайн хүүхдүүд. Миний бодлоор тэд гэмгүй баяр тэмдэглэх ёстой, зүгээр л...
Нин - За ингээд өнөөдрийн хурлаа дуусгая, хэлэх зүйл дууссан. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.
ххх
Ан - Оруулах уу?
Али - Би ганцаараа байна.
Ан - Би мэднэ, бүгд хуралд явсан. Оруулах уу?
Али - Ор л доо.
Ан - Би нөгөө... зүгээр л...
Али - Би Алекстэй үнсэлдсэн. Чи явж болно.
Ан - Яах гэж?
Али - Мэдэхгүй ээ, хүсэд л.
Ан - Үгүй ээ, би үгүй гэж бодож байна. Би.. миний бодлоор, үгүй гэж бодож байна. Миний бодлоор чи зүгээр л өөрийгөө өвтгөе гэж бодсон байх. Өөрийгөө өвтгөөд гүйцээ. Аль болох хүчтэй.
Али - Юу гэхээр, би өрөийгөө толинд ч харж чадахгүй байна. Би юу ч болоогүй юм шиг амьдралаа шинээр эхлүүлэхийг хичээж байна.
Ан - Өмнө нь байсан ш дээ.
Али - Юу?
Ан - Юм бүхэн, бид хоёр байсан.
Али - Чи Вадимыг алж болох байснаа ойлгож байна уу?
Ан - Тийм ээ ойлгож байна, тэр хамаагүй.
Али - Чадах байсан уу?
Ан - Тийм ээ. Чамд энэ хэрэгтэй, тийм үү?
Али - Хэн ч ямарч буруугүй. Хэнийг ч алах хэрэггүй.
Ан - Би чамд хайртай.
ххх
Ан - Би явах уу?
Али - Дахиад 5 минут.
Ан - Ээж чинь?
Али - Тэгээд юу гэж?
Ан - Тэд төгсөлтийн баярыг болиулчихаж.
Али - Хамаагүй ээ.
Ан - Юу хамаагүй гэж?
Бичиг Шинэ мэдээ, төгсөлтийн баярыг цуцалчихсан.
Ан - Энэ бол зарчмын асуудал, би тэдэнд жинхэнэ баяр зохион байгуулнаа.
ххх
Сух - Ленка.. Намайг эхнэр хөөчихсөн. Би одоо ганц бие.
Ел - Баяр хүргэе.
Сух - Чи надтай хамт байхгүй юмуу?
Ел - Чамтай хамт уу? Ганцаарлыг чинь хуваалцах уу? Би чадахгүй ээ Гена.
Сух - Гэхдээ яагаад? Бүх зүйл хэвийн болж байна. Би байна, чи байна. Яагаад үгүй гэж?
Ел - Гена. Хөөе, хөөе, хөөе. Чи тэнэг юмуу эсвэл жүжиглээд байна уу?.. Баяртай.
ххх
Але - Зогс.
Бичиг Өнөөдөр манайд төгсөлтийн баяр тэмдэглэнэ. Бүгд ирнэ, хүсвэл чи бас ирээрэй. Очноо.
Ан - Дахиад нэггэрэл 2 давхарт байрлуулъя бас бөмбөлгийг илүү өндөрт байрлуулна.
Эм - Бид дээш нь татнаа, тийм ээ.
Ан - Эрге, та гал тогоонд зөөгч нарт туслаарай. Баярлалаа.
Ром - Чи энд идэвхтэй байх чинь.
Ан - Та зөвшөөрсөн ш дээ.
Ром - Зөвшөөрсөн, зөвшөөрсөн.
Ан - Үгүй ээ, үгүй наадхаа архитай ширээн дээр, болох уу?
Ром - Генерал, байшинг маань шатаачих вий. Амжилт.
Эм - Баяртай. Үгүй ээ, үгүй гал тогоогоор дамжуулж оруулна.
ххх
Нин - Эрхэм төгсөгч нараа, хүүхдүүд ээ, том болсон хүүхдүүд. Та нарын 1-р ангид ирж байсныг би снааж байна. Бүгдээрээ цэвэр ариун, итгэлээр дүүрэн, зарим нэг нь бүр уйлж байсан. Одоо та нар том болжээ, гэхдээ тэр гэрлээ хадгалдж үлдсэн гэж найдаж байна. Тэр сэтгэл, та нарт байсан тэр ирээдүйд итгэх итгэл. Бид та нарыг том хүний амьдралд үдэж байна. Яг л үүрээ орхиж байгаа дэгдээхэй шиг. Бид та нарыг тэжээсэн, өсгөсөн, хүмүүжүүлсэн. Бид та нарт чадах бүхнээ өгсөн. Та нарт өөрийнхөө нэгээхэн хэсгийг суулгасан.. Энэ бүхэн дэмий байгаагүйд итгэж байна.. Аз жаргал хүсье. Нисээрэй.
Але - Сургуулийг чөтгөр аваасай.
Ан - Сайн байна... Вау.
Сон - Бүх зүйл сайхан болно. Чи бол Нефертити.
Эр - Сургуулийг чөтгөр аваасай, ёургуулийг чөтгөр аваасай.
Эм - Сайн уу.
Мар - За, энэ үдшийн мэнд.
Ел - За явж бусадтай нь мэндчилъе.
Ан - Сайн уу. Чамайг ирсэнд баяртай байна.
Сен - Би их санана даа. Сургуулиа.
Слав - Бүжиглээрэй Билан.
Ан - Сургууль, тамд шатаарай.
ххх
Ел - Слава, энд бие засах газар хаана байдгийг мэдэхгүй биз?
Дру - Байзаарай. Би байзаарай гэсэн шүү.
Ан - Вадь, Вад, энэ юу болоод байна? Чи яах гэж буу авсан юм?
Дру - Би.. би та нар намагй сонсоосой гэж хүсээд буу авсан.
Али - Вадим аан гээч...
Дру - Зогс. Та нар өөрсдөөсөө өөр хэнийг ч сонсдоггүй. Та нарт бусдын сэтгэл огт хамаагүй. Хэрвээ та нар туслах юм бол зөвхөн илүү сайхан харагдах гэж тэгдэг... Би та нарыг үзэн ядаж байна. Би өөрийгөө ч үзэн ядаж байна. Би бид нарыг бүгдийг нь үзэн ядаж байна, новш гэж.
Ан - Вадим, Вадим, Вадим Вадь, буугаа буулга. Битгий савлаад бай, цэнэгтэй байж магадгүй, аюултай.
Дру - Би мэдэж байна, яагаад гэвэл би өөрөө цэнэглэсэн юм... Алина.. намайг уучлаарай, Алина.
Ан - Ваденька...
Дру - Би...
Ан - Алив...
Дру - Уучлаарай Алина...
Ан - Хоёулаа одоо зүгээр л, тайвшир.
Сен - Ингэвэл тэд чамайг сонсохгүй.
Ан - Сеня, Сеня...
ххх
Сон - Марк, тэр буудчихлаа.
Мар - Чимээгүй, чимээгүй, чимээгүй, чимээгүй, тэр сонсчихно. Чимээгүй. Явцгаая.
Але - Катя, Катя хаана байна? хэн нэгэн Катяг харсан уу?
Эр - Энэ хаалттай байна.
Ел - Ямар нэг алдаа гарч, тэр хэвийн хүүхэд. Тэр ингэх ёсгүй.
Слав - Юун алдаа? Тэр биднийг бүгдийг нь ална.
Ел - Бүгдийг нь алахгүй ээ, утас байна уу? Чамд утас байна уу? Новш гэж. Нууц үг нь юу вэ? Тайвшир, чөтгөр ав, нууц үгээ хэл. Хэлээч.
Слав - 114477.
Ел - 114477, байна уу, сайн байна уу, энд Рублёвка дээр хүн буудчихлаа.
Але - Кать...
Кат - Би энд байна.
Але - Тэр хаана байна?
Кат - Би мэдэхгүй ээ. Чи кодыг нь мэдэх үү?
Але - Үгүй ээ. Яваарай, яваарай.
Ел - Бид 2-р давхарт байна, угаалгын өрөөнд ороод түгжсэн. Хоёулаа байна. Би мэдэхгүй ээ.
Мар - Одоохон...
Сон - Марк битгий яваач. Битгий яваач, гуйж байна.
Мар - Бүх зүйл сайхан болно, би, би энд байна.
Сон - Тийм ээ, тийм...
Мар - Би одоохон...
Сон - Гуйж байна, битгий яваач. Битгий яв л даа.
Мар - Чимээгүй, чимээгүй.
Сон - Надтай хамт байгаач.
Мар - Чимээгүй, Соня. Тайвшир.
Сон - За.
Мар - Тайвшир.
Сон - Би тайван байна.
Мар - Бид дээшээ гарах хэрэгтэй. Тийм ээ, дээшээ гарах хэрэгтэй.
Сон - Үгүй ээ, үгүй битгий яваач дээ.
Мар - Соня, тэр биднийг олчихно.
Сон - Би үүнийг хүсэхгүй байна.
Мар - Ийм жижигхэн газар тэр биднийг заавал олно.
Сон - Чамаас гуйя, би хүсэхгүй байна...
Мар - Тэр биднийг олчихно.
Сон - Би юу болоод байгааг ойлгохгүй байна. Би хүсэхгүй байна.
Мар - Соня.. чөтгөр ав. Соня, миний эхнэр болооч.
Сон - Юу?
Мар - Би чамд хайртай.
Сон - Би, би ойлгохгүй байна.
Мар - Би тоглоогүй байна. Миний эхнэр болооч.. Чимээгүй, чимээгүй, бүх зүйл сайхан болно. Одоо дээшээ гараад гудамжинд гарч явна. Ойлгов уу?
Сон - Гүйцээ.
ххх
Мар - Гүйгээрэй.. Юугаа суучихав, гүйгээч.
Сон - Хурдлаарай.
Сен - Зогс.
Мар - Зогс, битгий буудаарай, хүлээ.
Сон - Ээж ээ... ээж ээ...
Мар - Чи, чи яаж байна аа? Чи яаж байна аа?
Сен - Мэдэхгүй ээ.
Сон - Гуйж байна... Марк...
Мар - Хэрэггүй.
ххх
Эр - Андрей Николаевич...
Эр2 - Серяга, байшин руу орж болохгүй, хүлээнэ.
Сер - Хүлээж болохгүй ээ, бүгдийг нь буудчихна ш дээ.
Эр2 - Хүлээ гэсэн шүү, би вадик руу яръя.
Сер - Бид хүлээж болохгүй, орох хэрэгтэй.
Эр2 - Серёга, чи ойлгоогүй юмуу? Тэнд миний хүү байгаа.
Эм - Таны залгасан дугаар холбогдох боломжгүй...
Эр2 - Хүлээе.
ххх
Сон - Би түүнийг алчихлаа. Би түлхчихсэн юм. Би түүнийг алчихлаа.
Мар - Юу ч болоогүй... Хэн ч, юу ч хараагүй. Юу ч болоогүй. Тэр буу авсан.. буудсан.. дараа нь живсэн... Гүйцээ.
Эр - Бүгдээрээ хэвт... Газар хэвт, доошоо хар.
Эр2 - Вадим, Вадим. Вадик.
ххх
Анд - Энд гарын үсгээ зураарай, гомдолгүй гэсэн.
Ан - Тийм ээ.
Ром - Би гомдолтой, миний хүүг хууль бусаар 3 хоног саатуулсан.
Анд - Бүх зүйл хууль ёсных, шүүх түүнийг батлан даалтанд гаргасан. Мөрдөх ажиллагаа явж байх хойгуур гэртээ байгаарай.. Баяртай.
Ром - Гэртээ харьцгаая.
Ан - Би.. үгүй ээ, би.. би ангийхан дээрээ очих хэрэгтэй. Би явлаа.
Ром - Тоша, чи.. намайг уучлаарай. Би.. би бүгдийг буруу хийсэн. Яаж туслахаа мэдэхгүй байна, гэхдээ би дэргэд чинь байна.
ххх
Але - Суллачихсан уу?
Ан - Тэгсэн.
Мар - Найзууд аа, ингээд зогсоод байх уу? Нэг тийшээ явцгаая.
Слав - Манай гэрт очье, хүн байхгүй. Бөөлжиж болохгүй.
Эр - Марк л бөөлждөг.
Але - За алив, явцгаая.
Төгсөв.
Back to episodes Go home