Back to the future-2/1989
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 116мин
Гол дүрүүд:
Марти: эр
Же: эм, Женнифер Паркер
Док: эр, доктор Эммет Браун
Аав: Мартигийн аав
Ло: Мартигийн ээж Лоррейн
Д: эр, Дейв Макфлай, Мартигийн ах
Би: эр, Бифф Таннен
Өвөө: Мартигийн өвөө
Ст: эм, Мартигийн эмээ
Ли: эм Линда Макфлай, Мартигийн эгч
Мк: эр, Марти МакФлай, Мартигийн хүү
Ло: эм, Лоррейн Бейнс
Ф: эр, Жорж МакФлай
Г: эр, Биффийн хүү Грифф
Өвөө: Гриффийн өвөө
Мар: эм, Марти, Женнифер хоёрын охин Марлин
Ло: Лоррейн эмээ, Мартигийн ээж
Өв: Лоррейны аав, Мартигийн өвөө
Марти хө: Хөгшин Марти
Же хө: Хөгшин Женнифер
Юниверсал. Эм Си Эй компани.
Стивер Спилберг үзүүлж байна.
Роберт Земекис филм.
Гарчиг: Ирээдүй рүү буцсан нь. 1- анги.
Гол дүрүүдэд: Майкл Жей Фокс. Кристофер Ллойд. Леа Томпсон. Криспин Гловер. Томас Ф.Уилсон нар тоглолоо.
Эр: 10-р сар худалдааны сар байдаг. Тийм ч болохоор Статлер Тоёота 1985оны бүх загварын Тоёота машинууддаа хамгийн сайхан боломжийг олгож байна. Та Хилл Валлигийн өөр хаанаас ч ийм боломжийн үнэтэй сайн машин олохгүй. Хилл Валлигийн төвд байдаг Статлер Тоёота.
Эм: Өнөөдөр сенатын танхимд санал хураалт болно... Дараагийн мэдээ. Номхон далайн цөмийн судалгааны албаны эрх мэдэлтнүүд хэд хоногийн өмнө алга болсон плутони нь үнэндээ тэдний агуулахаас хоёр 7хоногийн өмнө алдагдсан гэсэн цуу яриаг үгүйсгэлээ. Ливийн террорист бүлэг уг бодисыг хулгайлсан гэдэгээ хүлээсэн байна. Гэсэн хэдий ч албаны хүмүүс энэ хэргйг бичиг хэргийн алдаатай холбон тайлбарлаж байна. Холбооны мөрдөх товчоо уг хэргийг шалгаж байгаа боловч мэдээлэл өгөөгүй байна...
Марти: Сайн уу, Док. Док? Байна уу? Хүн байна уу? Эйнштэйн, нааш ир. Юу болоод байна аа? Бурхан минь. Есүс гэж. Заваан юм аа. Хааччихдаг байна аа? ... Рокн Ролл. За?
Док: Марти, чи мөн үү?
Марти: Хөөе. Сайн уу, Док. Та хаана байна аа?
Док: Ашгүй, чамайг оллоо. Сонсооч, өнөө шөнө нэг 15-д Твин Пайн худалдааны төвд надтай уулзаж чадах уу? Би том ололт хийсэн. Чиний тусламж хэрэгтэй байна.
Марти: Хүлээгээрэй. Хүлээгээрэй. Шөнийн 1:15-д уу?
Док: Тийм ээ.
Марти: Док, юу болсон юм бэ? Та бүтэн долоо хоног хаана байсан юм?
Док: Ажил.
Марти: Эйнштэйн хаана байгаа юм? Тантай байгаа юу?
Док: Тийм ээ, тэр энд байна.
Марти: Док, тө төхөөрөмжөө долоо хоног асаалттай орхиод явчихсан байна лээ.
Док: Миний төхөөрөмж. Нээрэн мартчихаж, Марти. Өсгөгчийг залгах хэрэггүй шүү. Ачаалал их байж магадгүй.
Марти: Тийм ээ. Би мартахгүй ээ.
Док: Сайн байн. Шөнө уулзъя. Битгий мартаарай. 1:15-д Твин Пайнс худалдаан төвд.
Марти: За.
Док: Энэ миний цагнууд уу?
Марти: Тиймээ. Найман цаг болж байна.
Док: Төгс. Миний туршилт болж байна. Бүгд 25минутаар хоцорч явна.
Марти: Хүлээгээрэй. Хүлээгээрэй. Док. 8:25 болж байна гэж хэлэх гээ юу?
Док: Яг зөв.
Марти: Чөтгөр ав. Хичээлдээ хоцорчихлоо. Женнифер.
Же: Марти, ийшээ битгий яв. Стрикланд чамайг хайж байна. Баригдчихвал чи дөрвөн удаа дараалж хоцорсон болно. За, наашаа яв. Зүгээр юм шиг байна.
Марти: Энэ удаа миний буруу байгаагүй ээ. Док цагнуудаа бүгдийг нь 25минуаар хоцруулаад тааруулчихаж.
С: Док? Одоо болтол доктор Эммет Браунтай орооцолдсоор л байгаа юм уу, Макфлай? Хоцорсон баримт, хатагтай Паркер. Чамд ч бас нэгийг Макфлай. Дөрөв дараалж байх шив. Залуу минь, чамд би үнэгүй зөвлөгөө өгье. Тэр доктор Браун аюултай хүн. Тэр галзуу амьтан. Тэрэнтэй нийлээд байвал том асуудалд орно гэж мэд.
Марти: За, эрхэм ээ.
С: Макфлай чамд гэмших зан алга. Хойрго амьтан. Аав чинь энд явдаг байсныг санагдуулчихлаа. Тэр ч гэсэн хойрго байсан.
Марти: Ноён Стрикланд, одоо явж болох уу?
С: Өнөөдөр танай хамтлаг хичээлийн дараа бүжгийн сонгон шалгаруулалтанд бүртгүүлсэн байна лээ. Тэгж яах юм, Макфлай? Чамд ямар ч боломж байхгүй. Чи эцэгтэйгээ яг адилхан. Хилл Валлигийн түүхэнд Макфлайгийнхан хэзээ ч олигтой байгаагүй.
Марти: Тийм ээ, түүх өөрчлөгдөх болно.
****************
Эр: Дараагийнх нь.
Марти: За залуус аа. Рокн Ролл. За. Бид бол... бид Пинхээдс. Нэг хоёр гурав.
Эр: За, болно. Баярлалаа, залуус аа. Болно оо, залуус аа. Та нар хэтэрхий чанга байна. Дараагийнх нь. Дараагийн хамтлагий оруулаарай.
***************
Эр: Захирагч Голди Уилсоныг дахин сонгоорой. Ахиц дэвшил бол тэрний хоёр дахь нэр.
Марти: “Хэтэрхий чанга”. Итгэж ч чадахгүй нь. Хэзээ ч хүмүүсийн өмнө тоглох боломж гарахгүй нь.
Же: Марти. Ганц удаа татгалзлаа гээд хорвоо сүйрчихгүй.
Марти: Зүгээр л би хөгжмийн төлөө төрөөгүй бололтой.
Же: Гэхдээ чи сайн шдээ, Марти. Чи үнэхээр сайн. Чиний энэ сонгон шалгаруулалтын бичлэг ч их сайн. Дуу бичлэгийн компанид явуулах хэрэгтэй. Док үргэлж хэлдэг шд.
Марти: Тийм ээ, мэднэ. Мэднэ. Сэтгэлээ зорулах юм бол хийж чадахгүй зүйл байхгүй.
Же: Сайн зөвлөгөө байна, Марти.
Марти: За. За, Женнифер. Бичлэгээ явуулаад тэдэнд таалагдахгүй бол яах вэ? “Сайн биш” гэвэл яах вэ? “Жаал аа, эндээс гар. Чамд ирээдүй алга” гэвэл яах вэ? Би тийм татгалзсан хариуг тэвчиж чадахгүй байх аа. Есүс гэж, би аав шиг ярьж байна.
Же: Алив ээ. Тийм муу биш шдээ.
Эм: Цагтай цамхагийг аварцагаая.
Же: Ядаж л маргааш шөнө машинаа чамд өгнө гэсэн.
Эм: Юу ч байсан болно.
Эм: Тийм ээ.
Марти: Тэр машиныг хараач ээ. Халуухан юм аа.
Эр: За. ухраагаарай.
Марти: Нэг л өдөр, Женнифер. Нэг л өдөр. Тэр машинаар нуур руу явбал сайхан биш гэж үү? Ард нь хоёр аяны хөнжил шидчихээд л. Оддын дор хэвтээд л.
Же: Больж үз.
Марти: Юу?
Же: Ээж чинь мэдэж байгаа юу? Маргааш оройны тухай?
Марти: Үгүй ээ. Хотоос гарна. Ээж намайг залуустай аялаар явна гэж бодож байгаа. Женнифер, ээж намайг чамтай хамт явж байгааг мэдвэл ээж сандарч, хүүхэд байхдаа хэзээ ч ийм юм хийж байгаагүй гээд баахан лекц уншина. Хар л даа, тэр гэлэнмаа болохоор төрсөн байх.
Же: Тэр чамайг хүндтэй байлгахыг хичээж байгаа.
Марти: Гэхдээ тэр сайн чадахгүй л байна.
Же: Аймшигтай.
Эм: Цагтай цамхагийг аваръя. Цагтай цамхагийг аваръя. Захирагч Уилсон тэр цагийг солих санаачлагыг эхлүүлсэн. 30жилийн өмнө тэр цагтай цамхагт аянга буусан. Тэрнээс хойш цаг нь ажиллахгүй байгаа. Хилл Валлийг хамгаалах манай нийгэмлэг түүх, өв уламжлалын нэг хэсэг болгон байгаагаар нь хадгал ёстой гэж үзэж байна.
Марти: Май хатагтай, 25цент.
Эм: Баярлалаа. Зурагт хуудас авахаа битний мартаарай.
Марти: За.
Эм: Цагтай цамхагийг аваръя.
Марти: Хаана явж байлаа?
Же: Яг энд...
Эр: Женнифер. Аав байна.
Марти: За.
Же: Би явлаа.
Марти: За. Би орой залгая.
Же: Би эмээгийндээ байна. Алив, би чамд дугаарыг нь өгье. Баяртай.
**************
Эр: Браво танго делта 6-2-9. Машин ачих шаардлагатай байна. Боломжтой нэгж хариу өгнө үү.
Марти: Төгс. Зүгээр л төгс.
Би: Машиныхаа харалган хэсэгтэй гэж хэлэхгүйгээр надад машинаа зээлүүлсэнд чинь итгэж чадахгүй нь.
Аав: Харалган хэсэг?
Би: Би үхэж болох байлаа.
Аав: За за за. Бифф. Би машинаа унахдаа өмнө нь тийм харалган хэсэг байдгийг мэдээгүй юм. Сайн уу, хүү минь.
Би: Чи сохор юм уу, Макфлай? Байж байна лээ шд. Тэгээгүй бол тэр сэгийг юу гэж тайлбарлах вэ?
Аав: Бифф, танай... танай даатгал хохирлыг төлнө гэж би итгэж болох уу?
Би: Миний даатгал уу? Чиний машин шд. Танай даатгал төлөх ёстой. Энийг хэн төлөхийг би мэдмээр байна? Машин намайг мөргөхөд би шар айргаа асгачихсан. Миний цэвэрлэгээний мөнгийг хэн төлөх юм? Тэгээд ч миний тайлан хаана байна?
Аав: Тэрийг арай бичиж дуусаагүй байгаа. Хугацаа нь арай болоогүй байгаа болохоор...
Би: Байна уу? байна уу? Энд хүн байна уу? Аан? Бод, Макфлай.
Аав: За за.
Би: Бод. Би тэрийг чинь өөрөө дахиж шивэх ёстой.
Аав: Тийм ээ.
Би: Би тайлангаа чиний бичгийн хэвтэй бичээд өгвөл юу болохыг мэдэж байна уу? Би халагдана. Чи тэгэхийг хүсэхгүй байгаа биз дээ? Тийм үү?
Аав: Мэдээж үгүй, Бифф. Би тийм зүйл болохыг хүсэхгүй. Сонс, би өнөө шөнө тайланг чинь дуусгачихна. Тэгээд өглөө гүйгээд аваачаад өгье. За юу?
Би: Хэтэрхий эрт биш шүү. Би хагас сайнд унтдаг юм.
Аав: За.
Би: Макфлай үдээс чинь тайлагдчихаж. Итгэмтгий байх хэрэггүй Мафлай. Макфлай чи гэрээ сайхан тохижуулж. Би машиныг чинь гэрт чинь авчирч өгч байхад надад шар айрагнаас өөр юм алга уу? Юугаа харсан юм, тэнэг толгой? Ээждээ мэнд хүргээрэй.
Аав: Юу хэлэхийг чинь мэдэж байна, хүү минь. Бас чиний зөв. Чиний зөв. Гэхдээ, Бифф миний дарга. Бас би хүнтэй сөргөлдөхдөө сайн биш л дээ.
Марти: Гэхдээ машин, аав аа. Тэр сүйтгэчихсэн байна шд. Юу ч үгүй болгочихож. Аав, маргааш орой надад тэр машин хэрэгтэй байна. Энэ надад ямар чухал гэдгийг та мэдэх үү? Та ойлгож байна уу?
Аав: Мэднэ ээ. Миний хэлж чадах зүйл... намайг уучлаарай... Надад итгэ, Марти. Бүжгэн дээр тоглох гэж толгойгоо өвтгөж, санаа зовох шаардлагагүй.
Д: Тэрний зөв өө, Марти. Толгой өвтгөсөн юм ямар ч хэрэггүй.
Ээж: Хүүхдүүд ээ. Энэ бялууг өөрсдөө идэх болох нь. Жои ах чинь дахиад суллагдаж чадсангүй. Та нар тэрэнд үориулж үг хэлбэл сайн байна.
Марти: Шоронгийн шувуу Жои ах уу?
Д: Ээж ээ, тэр таны ах шд.
Ли: Тийм ээ. Нагац ах нь шоронд байдаг гэхээр ичиж үхмээр юм.
Ээж: Бид бүгд алдаа гаргадаг юм, хүүхдүүд ээ.
Д: Чөтгөр ав. Би хоцрох нь.
Ээж: Девид, амаа мэд. Ирээд явахаасаа өмнө ээжийгээ үнс. Нааш ир.
Д: Алив ээ,ээж ээ. Хурдан шүү. Автобуснаасаа хоцрох нь. Баяртай, аав. Тосоо солих цаг болж.
Ли: Хөөе Марти. Би чиний автомат хариулагч биш. Чамайг машин харж ангайж байхад Женнифер Паркер хоёр удаа залгасан.
Ээж: Марти, тэр надад таалагддаггүй. Хөвгүүд рүү залгадаг охид сайн юм биш.
Ли: Ээж ээ, эрэгтэй хүүхэд рүү утсаар ярих буруу юм биш.
Ээж: Аймшигтай шүү дээ. Охид хөвгүүдийн араас гүйгээд л. Би та нарын насан дээр байхдаа хөвгүүдийн араас гүйж, утсаар ярьж байгаагүй. Бас машин дотор хөвгүүдтэй сууж байгаагүй.
Ли: Тэгээд би яаж хүнтэй учрах болж байна?
Ээж: Өөрөө аяндаа л болно. Би аавтай чинь учирсан шиг.
Ли: Ёстой тэнэг юм аа. Өвөө тэрнийг машинаараа мөргөсөн шд.
Ээж: Хувь тавилан байсан юм. Ямартай ч, өвөө чинь тэрийг мөргөөгүй бол та нарын хэн нь ч төрөхгүй байсан.
Ли: Тийм ээ. Одоо ч гэсэн аавын зам дээр юу хийж байсныг ойлгохгүй байна.
Ээж: Юу байлаа, Жорж? Шувуу харж байлуу?
Аав: Юу гэнэ ээ, Лорейн. Юу?
Ээж: Ямар ч гэсэн өвөө чинь тэрнийг машинаараа мөргөөд, дараа нь гэртээ авчирсан. Тэр их өрөвдөлтэй харагдаж байсан. Төөрчихсөн гөлөг шиг. Миний сэтгэл шууд л татагдсан.
Ли: Тийм ээ ээж ээ. Бид мэднэ. Та энийг бид нарт сая удаа ярьсан. Та тэрнийг өрөвдсөн, тэгээд тэрэнтэй “Фиш андер дэ сий” бүжгэнд явахаар шийдсэн.
Ээж: Үгүй ээ. “Энчандмент андер дэ сий” бүжиг байсан. Бидний анхны болзоо. Би хэзээ ч мартахгүй. Тэр шөнө аймаар аадар бороо орсон, санаж байна уу Жорж? Тэр бүжгийн талбай дээр аав чинь намайг анх удаа үнссэн. Тэгэхэд би ойлгосон. Үлдсэн амьдралаа тэрэнтэй өнгөрүүлнэ гэж.
Аав: Үгүй ээ.
*****************
Марти: Байна уу?
Док: Марти, чи унтчихаагүй биз дээ?
Марти: Док. Үгүй ээ. Үгүй. Яалаа гэж дээ.
Док: Сонс, энэ маш чухал. Би видео камераа мартчихаж. Чи ирэх замдаа манайхаар ороод аваад ирж чадах уу?
Марти: Тийм ээ. Би... одоо гарлаа...
****************
Марти: Эйнштэйн. Эйнштэйн. Док хаана байна? Аан? Док.
Док: Марти. Чи ирчихэж.
Марти: Тийм ээ.
Док: Миний хамгийн отгон туршилтанд тавтай морил. Энэ миний бүх насаараа хүлээсэн хамгийн том нь.
Марти: За, ДеЛореан байна шд.
Док: Түр хүлээ, Марти.
Марти: Юу хийж байгаа юм?
Док: Асуултуудад чинь хариулна аа. Хуурцагаа хийгээд бичиж эхэл.
Марти: Док. Наадах чинь ДЕВО хувцас...
Док: Үгүй ээ. Тэрийг тоох хэрэггүй. Тэрийг тоох хэрэггүй. Одоо биш. Одоо биш.
Марти: За за. за.
Док: За, би бэлэн. Оройн мэнд. Доктор Эммет Браун байна.Би Твин Пайнс Моолын зогсоол дээр зогсож байна. 1985оны 10сарын 26-ны, бямба гарагийн 1:18минут болж байна. Энэ бол түр туршилт, дугаар нэг. Нааш ир, Эйни. Жаал минь. Ийшээ ороорой. Сайн хүү. Дотор нь ор. Суугаарай. Бүсээ зүүгээрэй. Болж байна.
Марти: Хөөе хөөе. Хөөе. За...
Док: Эйнштэйний цаг миний хяналтыг цагтай яг тохирч байгааг хараарай. Болсон ууе
Марти: Тийм ээ. Болсон, Док.
Док: Сайн байна. Эйнштэйн сайхан аялаарай. Толгойгоо мэдээрэй.
Марти: Энийг машинтай холбочихож байгаа юм уу?
Док: Энийг харж бай.
Марти: За. За. ойлголоо. Есүс гэж.
Док: Намайг биш ээ. Машиныг. Машиныг. Миний тооцоолол зөв бол энэ хонгор цагт 88км хурдтай болоход чи их сонирхолтой юм харах болно. Сайн хар. Сайн хар. Би юу гэж хэллээ? Цагт 88км. Түр шилжилт яг нэг цаг 20минут тэг секундэд болсон.
Марти: Есүс Христ гэж. Есүс Христ гэж, Док. Та Энйштэйнийг сарниулчихлаа шд.
Док: Тайвшир аа, Марти. Би юу ч сарниулаагүй. Эйнштэйн,машин хоёрын молекулын бүтэц нь бүрэн бүтэн байгаа.
Марти: Тэгээд хаана байгаа юм?
Док: Хамгийн чухал асуулт бол тэд хэзээ байгаа бол? Эйнштэйн дэлхийн анхны цаг хугацааны аялагч боллоо. Би тэрийг ирээдүй рүү явуулчихсан. Тодруулбал ирээдүйд, нэг минутын дараа. Яг 1цаг 21 минут тэг секундэд бид нар тэрэнтэй бас цаг хугацааны машинтай таарна.
Марти: Түр хүлээгээрэй. Хүлээгээрэй, Док. Та цаг хугацааны машин бүтээсэн гэж хэлэх гээ юу? ДеЛореанаар уу?
Док: Миний харж байгаагаар цаг хугацааны машиныг машинд хийж болж байгаа юм чинь яагаад дэгжин байж болохгүй гэж? Тэгээд ч зэвэрдэггүй ган хийж нь флюсийг сарниулж... Болгоомжтой.
Марти: Яасан? Халуун байна уу?
Док: Хүйтэн байна. Маш хүйтэн. Эйнштэйн, бяцхан чөтгөр. Эйнштэйний цаг минийхээс яг нэг минут хоцорч байна. Бас ажиллаж байна.
Марти: Тэр зүгээр байна.
Док: Тэр зүгээр ээ. Бас тэр юу болсныг мэдэхгүй байгаа. Тэрний хувьд аялал агшин зуурынх байсан. Тийм болохоор тэрний цаг минийхээс нэг минут хоцорч байгаа юм. Тэр нэг минутыг алгасаад шууд энд ирсэн. Нааш ир. Яаж ажилладгийг нь харуулъя.
Марти: За.
Док: Эхлээд цагийн хэлхээг асаана. Энэ нь хааша явах гэж байгааг. Энэ чиний байгаа газрыг. Энэ нь хаана байсныг чинь хэлж өгнө. Энэ товчлуураар очиж газраа оруулж өгнө. Тусгаар тогтнолын тунхагт гарын үсэг зурахыг хармаар байна гэж бодъё. Эсвэл Христийн төрснийг харж болно. Энэ шинжлэх ухааны түүхэн дэх чухал өдөр. 1955оны 11сарын 5. Тийм ээ. Мэдээж. 1955оны 11сарын 5.
Марти: Яасан? Би ойлгохгүй байна. Юу болсон юм?
Док: Тэр өдөр би цаг хугацаагаар аялахыг нээсэн. Би сайн санаж байна. Би жорлон дээрээ гишгээд хананд цаг өлгөж байсан. Жорлон нойтон байсан болохоор би халтираад, толгойгоо угаалтууранд цохичихсон. Ухаан орохдоо би ойлгосон. Төсөөлөл. Толгойд маань зураг байсан. Энэний зураг. Энэ цаг хугацаагаар аялах боломжийг өгч байгаа юм. Урсгалын кондесатор.
Марти: Урсгалын конденсатор аа?
Док: Тэр өдрийн төсөөллийг биелүүлэхийн тулд би бараг бүх амьдралаа бас гэр бүлийнхээ бүх хөрөнгийг зарцуулсан. Бурхан минь. Тэгж их удсан гэж үү? Энд олон зүйл өөрчлөгдөж. Энд хаашаа ч харсан хоосон газар байдаг байсныг санаж байна. Пибоди гэдэг хөгшин энэ газрыг эзэмшдэг байсан. Тэрэнд нарс үржүүлэх галзуу санаа байсан.
Марти: Энэ... Энэ амаргүй үүрэг шүү, Док. Үнэхээр гайхалтай. Энэ ангийн хар тугалгагүй шатахуунаар ажиллах уу?
Док: Харамсалтай нь үгүй. Илүү хүчтэй юм шаардана. Плутони.
Марти: Плутони. Хүлээгээрэй. Та энэ новшийг цөмийнх гэх гээ юу?
Док: Хөөе хөөе хөөе. Бичээд бай. Бичээд бай. Үгүй ээ, үгүй үгүй. Энэ новш цахилгаан. Гэхдээ надад энийг ажиллуулах 1,21гигаватт эрчим хүч гаргах цөмийн урвал хэрэгтэй.
Марти: Док, зүгээр л дэлгүүрт ороод плутони худалдаж авч чадахгүй шд. Та хулгайлсан юм уу?
Док: Мэдээж. Ливийн үндсэрхэг үзэлтнүүдийн бүлгээс. Тэд надаар бөмбөг хийлгэхийг хүссэн. Би плутонийг нь аваад, оронд нь пинболлын машины эд ангиар дүүргэсэн муу тэсрэх бөмбөгний хайрцаг өгчихсөн. Явъя. Чамд цацрагаас хамгаалах хувцас хэрэг болно.
Марти: Есүс гэж.
Док: Дахиад ачаалахад бэлдэх хэрэгтэй.
-****************
Док: Одоо аюулгүй. Одоо бүх зүйл бэлэн. Хуурцагаа алга болгож болохгүй шүү. Надад наад бичлэг чинь хэрэгтэй. Энийг буцаагаад хийчихье. Ингээд боллоо. Тээшээ мартах шахлаа. Ирээдүйд даавуун дотуур хувцас байдаггүй ч юм билүү, хэн мэдлээ. Би нийлэг эдийн харшилтай.
Марти: Ирээдүй? Тийшээ явах юм уу?
Док: Яг зөв. Ирээдүйд, 25жилийн дараа. Би үргэлж ирээдүйгээ, өөрийнхөө харж чадахгүй зүйлсийг харж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийг харахыг мөрөөддөг байсан.
Марти: Яагаад болохгүй гэж?
Док: Би бас дараагийн 25 удаагийн дэлхийн аваргад хэн ялахыг хармаар байна.
Марти: Док.
Док: Аан?
Марти: Тэнд очихоороо намайг харчихаарай.
Док: Тэгэлгүй яах вэ. Бичээрэй. Доктор Эммет Браун миний бие нэгэн түүхэн аялалд гарах гэж байна. Би юу бодоод байна аа? Би плутонио авахаа мартчихсан байна шд. Яаж эргэж ирэх болж байна аа? Ганц саваар ганц л аялна шд. Би ухаанаа алдсан байх. Яасан, Эйни? Бурхан минь.Намайг олчихож. Яаж гэдгийг нь мэдэхгүй ч, намайг олчихож. Зугтаарай, Марти.
Марти: Хэн? Хэн?
Док: Хэн гэж бодоо вэ? Ливиүд.
Гадаадаар ярина.
Марти: Новш гэж.
Док: Би анхаарлыг нь сарниулъя.
Марти: Док, хүлээ! Үгүй ээ! Өөдгүй амьтан.
Гадаадаар ярина.
Эр: Яваач.
Гадаадаар ярина.
Эр: Яваач.
Марти: Алив ээ, яв л даа. Чөтгөр ав. Есүс гэж.
Гадаадаар ярина.
Марти: Новш гэж. Та нарыг 90-тэй явж чадах үгүйг харъя л даа.
Эр: Энэ юу вэ? Энэ юу вэ? Па?
Эр: Онгоц шиг харагдаж байна. Гэхдээ далавчгүй.
Хүү: Онгоц биш байна аа. Хар л даа.
Эр:Хаагаарай. Хүүхдүүд ээ.
Марти: Сонсооч. Хүн байна уу? Өршөөгөөрэй. Пинг чинь эвдэлсэнд уучлаарай.
Хүү: Хүн төрхөнд орчихсон байна. Буудаарай.
Эр: Энийг ав, муу нохойн гөлөг минь.
Хүү: Холдоорой.
Эр: Холдоорой.
Хүү: Буудаарай, аав аа.
Эр: Миний нарс. Чи муу... Муу сансрын новш. Миний нарсыг алчихлаа.
Марти: За за. За. За, Макфлай. Ухаантай байгаарай. Энэ бүгд зүүд. Зүгээр л их адал явдалтай зүүд... Хөөе. Надад тусламж хэрэгтэй байна.
Эм: Битгий зогс, Уилбур. Битгий.
Марти: Үгүй байлгүй дээ. Галзуурмаар юм. Алив ээ. Төг.
********************
Эр:Шилээ арчуулах уу?
Эр: Тийм ээ.сайн арчаарай.
Эр: За.
Эр: Дугуйны хий. Яг зөв.
Хүү: Тав, зургаа, долоо, найм...
Эр: Иргэд ээ, ирээдүй таны гарт гэдгийг санаарай. Хөгжил дэвшилд итгэж байвал захирагч Ред Томасыг сонгоорой. Хөгжил дэвшил бол тэрний хоёр дахь нэр. Захирагч Ред Томас хөгжил дэвшил нь илүү олон ажлын байр, сайн боловсрол, нийгмийн байдлыг сайжруулж, татварыг бууруулна. Сонгуулийн өдөр итгэлтэй удирдагчид саналаа өгөөрэй. Захирагч Ред Томасыг дахин сонгоорой.
Марти: Энэ зүүд л байх.
Эр: Хөөе жаал аа. Чи яагаа вэ? Завинаас үсрээ юу?
Марти: Юу?
Эр: Юун хамгаалах хантааз вэ?
Марти: Би утсаар ярих гэсэн юм.
Эр: Хойно байгаа.
Марти: Браун. Браун. Браун. Браун. Гайхалтай. Амьд байна. Алив ээ... Риверсайд 1640 хаана байдгийг та...
Эр: Жаал аа, чи юм захиалах уу?
Марти: Тийм ээ. Надад тааб юм өгчих.
Эр: Тааб аа? Тааб өгч чадахгүй ээ. Юм захиалахгүй юм бол.
Марти: Пепси фрий өгчих.
Эр: Пепси авах гэж байгаа бол мөнгийг нь төлөх хэрэгтэй.
Марти: Зүгээр л юу ч хамаагүй, чихэргүй л юм өгчих за юу?
Эр: Чихэргүй юм.
Би: Хөөе, Макфлай. Чи юу хийгээд байгаа юм?
Марти: Бифф.
Би: Хөөе Макфлай, би чамтай яриад байна. Ирланд шавьж минь.
Аав: Өө. Сайн уу Бифф. Залуус аа, та нар сайн биз дээ?
Би: Миний гэрийн даалгаврыг хийсэн үү, Макфлай.
Аав: Даваа гарагаас нааш хураахгүй болохоор нь би...
Би: Байна уу? Байна уу? Хүн байна уу? Хөөе, бод Макфлай. Бод. Надад хуулж бичих цаг хэрэгтэй. Гэрийнхээ даалгаврыг чиний гараар бичүүлээд өгчихвөл яахыг мэдэж байна уу? Би сургуулиас хөөгдөнө. Чи тийм юм болохыг хүсэхгүй байгаа биз дээ? Тийм үү?
Аав: Үгүй ээ, мэдээж үгүй.
Би: Үгүй.
Аав: Тийм юм болохыг хүсэхгүй байна.
Би: Чи юугаа хараа вэ, тэнэг толгой минь.
Эр: Бифф, энэ залуугийн аврах хантаазыг авчих. Илжиг өөрийгөө живэх гэж байна гэж бодоод байна.
Аав: Тийм ээ.
Би: Миний даалгаврыг яах гэж байна, Макфлай?
Аав: За за, Бифф. Би өнөө шөнө дуусгачихъя. Тэгээд маргааш өглөө эрт аваачаад өгье.
Би: Эрт хэрэггүй шүү. Би ням гарагт унтдаг юм. Өө, Макфлай үдээс чинь тайлагдчихаж. Битгий ийм гэнэн бай л даа Макфлай.
Аав: За.
Би: Чамайг дахиад энд хармааргүй байна шүү.
Аав: За. За за, баяртай. Яасан?
Марти: Жорж Макфлай байна.
Аав: Тийм ээ, чи хэн юм?
Го: Хэлээч. Чи яагаад тэд нарт дээрэлхүүлээд байдаг юм?
Аав: Тэд нар надаас том.
Го: Залуу минь бардам бай. Өөрийгөө хүндлээч дээ. Одоо хүмүүст дээрэлхүүлээд байх юм бол тэд чамайг бүх насаар чинь дээрэлхэх болно. Намайг хар. Чи намайг бүх насаараа энэ ямбий газар байна гэж бодож байна уу?
Эр: Амаа мэд, Голди.
Го: Үгүй ээ, эрхэм ээ. Би амжилтанд хүрэх болно. Би оройгоор сургуульд сурна. Нэг л өдөр би хэн нэгэн болно.
Марти: Яг зөв. Тэр хотын захирагч болно.
Го: Тийм ээ, би... Хотын захирагч. Наадах чинь сайхан санаа байна. Хотын захирагчид нэр дэвшиж болох юм байна.
Эр: Өнгөт захирагч. Чухал өдөр болох байх.
Го: Та харж л байгаарай, ноён Карутерс. Би хотын захирагч болно. Би Хилл Валлигийн хамгийн хүчтэй хүн болно. Би энэ хотыг цэвэрлэнэ.
Эр: Сайн байна. Хог шүүрдэхээс эхэл.
Го: Захирагч Голди Уилсон. Сайхан сонсогдож байна.
Марти: Хөөе, аав аа. Жорж. Хөөе, дугуйтай залуу. Хулгайгаар хардаг байх нь. Аав аа.
Өв: Хөөе. Хөөе хүлээгээрэй. Хүлээгээрэй. Чи хэн бэ? Стелла, дахиад нэг хүүхэд миний машины урд үсрээд гараад ирлээ. Гараад ир. Тэрнийг оруулахад туслаадах.
******************
Марти: Ээж ээ? Та юу?
Ло: За за. Тайвшир. Чи бараг есөн цаг унтлаа.
Марти: Аймшигтай хар дарж зүүдэллээ. Дээр үед оччихлоо гэж зүүдэлсэн. Аймшигтай байсан.
Ло: Одоо аюулгүй ээ, эргээд 1955ондоо ирчихсэн байна.
Марти: 1955-аа? Та миний... Та миний...
Ло: Намайг Лорейн гэдэг. Лоррейн Бейнс.
Марти: Тийм ээ. Гэхдээ, та... та чинь... та их.. туранхай юм.
Ло: Келвин, тайвшир. Толгой чинь хавдчихсан байгаа.
Марти: Миний өмд хаана байна?
Ло: Тэнд байгаа, миний шүүгээн дээр. Би нил ягаан өнгийн дотуур өмд харж байгаагүй, Келвин.
Марти: Келвин? Яагаад намайг Келвин гээд байгаа юм?
Ло: Чиний нэр мөн биз дээ? Келвин Клайн. Дотуур өмдөн дээр чинь биччихсэн байсан. Тэд чамайг Кел гэж дууддаг байх.
Марти: Үгүй ээ, хүмүүс намайг Марти гэж дууддаг.
Ло: Аан. Танилцахад таатай байна, Келвин. Марти. Клайн. Би энд суувал зүгээр биз дээ?
Марти: Үгүй ээ. Зүгээр. Үгүй ээ. Зүгээр. Болно болно. Энд чинь их том хавдчихаж.
Ст: Лоррейн чи дээр байна уу?
Ло: Бурхан минь, ээж байна. Хурдал. Өмдөө хурдөн өмс.
Ст:Марти хэлээч, чи хэр удаан боомтод байсан бэ?
Марти: өршөөгөөрэй?
Ст: Чи далайчин байх. Тэгээд л аврах хантаазтай байсан байх.
Марти: Аа, эргийн хамгаалагч.
Ст: Сэм, чиний машинаараа мөргөсөн залуу энэ байна. Тэр зүгээр байна. Бурхны авралаар.
Өвөө: Өдий настай байж замын голд юу хийж байсан юм бэ?
Ст: Тэрнийг тоох хэрэггүй. Тэрний ааш нь хөдөлчихсөн байгаа. Сэм, наадахаа оролдохоо боль. Ирээд оройн хоолоо ид. Алив, харъя. Чи Лоррейнийг танина. Энэ бол Милтон. Энэ Салли. Энэ Тоби. Тэр саатуулагчинд байгаа нь бяцхан Жои.
Марти: Чи миний нагаж ах Жои байх нь ээ. Наад торондоо дасч байгаарай, жаал аа.
Ст: Тийм ээ. Жио саатуулагчиндаа байх дуртай. Гаргахаар уялаад байдаг юм. Тэгээд бид байнга энд байлгадаг. Марти, чамайг маханд дуртай гэж найдъя.
Марти: Сонсооч, Би үнэхээр ява...
Ло: Марти, энд суучих
Ст: Сэм, Наадахаа ухахаа болиод,ирж хоолоо ид.
Өвөө: Хэхэ, гарч байгааг нь хар даа. Одоо хоолоо идэнгээ Жеки Глийсоныг үзэж болхо нь.
Хүү: Догь.
Ло: Энэ манай анхны зурагт. Аав өнөөдөр очиж авсан юм. Танайх зурагттай юу?
Марти: Тийм ээ, манайд хоёр байгаа.
Хүү: Хөөх. Танайх баян байх аа.
Ст: Хонгор минь, чамаар тоглож байгаа юм. Хэнд ч хоёр зурагт байхгүй.
Марти: Хөөе. Хөөе. Би энийг үзчихсэн. Би үзэж байсан юм. Энэ сонгодог. Энд Ральф сансрын хүн болж хувцасладаг.
Хүү: Үзсэн гэж юу гэж байгаа юм? Энэ цоо шинэ шд.
Марти: Тийм ээ, би давталтыг нь... үзсэн.
Хүү: Давталт гэж юу юм?
Марти: Удахгүй мэддэг болно оо.
Ст: Юу гээч, чи яагаад ийм танил харагдаад байна аа? Би ээжийг чинь мэдэх билүү?
Марти: Тийм ээ, тийм байж магадгүй.
Ст: Тэгвэл би утсаар ярина аа. Чамд санаа зовоосой гэж хүсэхгүй байна.
Марти: Болохгүй ээ. Нөгөө юу, энд хэн ч байхгүй. Гэрт хэн ч байхгүй.
Ст: Өө.
Марти:Тийм ээ.
Ст: Өө.
Марти:Сонсооч, Риверсайд Драйв гэж хаана байдгийг мэдэх үү?
Өв: Хотын нөгөө захад. Маплаас нэг хорооллын цаана. Хотын зүүн захад.
Марти: Хүлээгээрэй. Маплаас нэг хорооллын цаана. Жон Ф.Кеннедийн зам гэсэн үг.
Өв: Жон Ф. Кеннеди гэж хэн юм бэ?
Ло: Ээж ээ? Мартигийн ээж, аав хотод байхгүй байгаа юм чинь манайд хоносон нь дээр биш үү? Аав тэрнийг машинаараа алах дөхсөн шд.
Ст: Тэр үнэн шүү, Марти. Чамайг энд хоносон нь дээр гэж бодож байна. Бидний хариуцлага гэж бодож байна.
Марти: Мэдэхгүй юм даа.
Ло: Тэр миний өрөөнд унтаж болно.
Марти: Явах болчихлоо. Явах болчихлоо. Маш их баярлалаа. Гайхалтай байлаа. Та нар бүгд гайхалтай. Та нартай дараа уулзъя. Бүр дараа.
Ст: Их хачин залуу байна.
Өв: Тэнэг амьтан. Хүмүүжилтэй нь холбоотой. Эцэг, эх нь ч гэсэн тэнэг байх. Лоррей, чамайг тэрэн шиг хүүхэдтэй болбол би чамаас холбоогоо тасалана.
****************
Марти: Док?
Док: Юу ч битгий ярь.
Марти: Док.
Док: Нэрийг чинь мэдэх хүсэл алга. Чиний тухай ч мэдэх хүсэл алга.
Марти: Док, сонсооч...
Док: Чимээгүй.
Марти: Док.
Док: Надад юу ч хэлэх хэрэггүй.
Марти: Док, би байна аа, Марти.
Док: Чимээгүй.
Марти: Док. Та надад тус...
Док: Чимээгүй. Би бодлыг чинь уншина. Алив хараадахъя. Чи их холоос ирсэн үү?
Марти: Тийм ээ. Яг үнэн...
Док: Хэлж болохгүй ээ. Надаар ямба гарагийн ороны сонин захиалуулмаар байна уу?
Марти: Үгүй ээ.
Док: Ганц ч үг битгий хэл. Битгий хэл. Ганц ч үг хэлж болохгүй. Чимээгүй. Хандив. Юут Оксилиар эргүүлийн албанд хандив гуйж явна уу?
Марти: Док. Би ирээдүйгээс ирсэн. Би таны бүтээсэн цаг хугацааны машинаар ирсэн. Одоо та надад буцаад 1985онд очиход туслах хэрэгтэй байна.
Док: Бурхан минь. Энэ юу гэсэн үг болохыг чи мэдэх үү? Тэгэхээр энэ тэнэг зүйл ажиллахгүй гэсэн үг.
Марти: Док. Та...
Док: энэ ямар ч хэрэггүй...
Марти: ...надад туслах ёстой. Цаг хугацааны машин яаж ажилладгийг танаас өөр хүн мэдэхгүй.
Док: Цаг хугацааны машин? Би цаг хугацааны машин бүтээгээгүй.
Марти: За за. За. Би танд нотлоод өгье. Миний жолооны үнэмлэхийг хар даа. 1987онд хугацаа нь дуусна. Миний төрсөн өдрийг хар л даа. Би бүр одоо төрөөгүй байгаа. Бас, энэ зургийг хар. Миний ах, эгч бас би. Тэр цамцнуудыг нь хар даа, Док. 1984оны төгсөлт.
Док: Байдаг л нэг хуурамч зураг байна. Ахын чинь үсийг тайрчихсан байна.
Марти: Док, би үнэн хэлээд байна. Та надад итгэх хэрэгтэй.
Док: Тэгвэл хэлээдэх, ирээдүйн жаал аа. 1985онд АНУ-ын ерөнхийлөгч хэн байгаа вэ?
Марти: Роналд Рийган.
Док: Роналд Рийган? Жүжигчин үү? Ха. Тэгвэл хэн дэд ерөнхийлөгч болсон бэ? Жерри Луис уу? Жейн Вайман тэргүүн хатагтай болсон байлгүй.
Марти: Док, хүлээгээч.
Док: Жек Бенни сангийн сайд байлгүй.
Марти: Док, намайг сонс л доо.
Док: Ганц оройны дотор хангалттай утгагүй зүйл сонслоо. Сайхан амраарай, ирээдүйн жаал аа.
Марти: Үгүй ээ. Хүлээ л дээ, Док. Док. Док. Хөхөрсөн. Толгойн дээр чинь яагаад хөхөрснийг би мэднэ. Та надад болсон түүхийг нь ярьж байсан. Та жорлон дээрээ зогсоод цаг өлгөж байгаад унахдаа угаалтууранд толгойгоо цохичихсон. Тэгээд та Урсгалын конденсаторын санаагаа олсон. Энэ цаг хугацаагаар аялах боломжтой болгодог.
***********************
Марти: Хөдөлгүүр нь асахгүй болохоор нь би нуучихсан. Энд.
Док: Би жорлон дээрээс унасныхаа дараа энийг зурсан.
Марти: Урсгалын конденсатор.
Док: Ажиллаж байна. Ажиллаж байна. Би арай гэж ажилладаг юм бүтээлээ.
Марти: Ажиллалгүй яах вэ.
Марти: Энийг миний лабораторит нууцаар аваачих хэрэгтэй. Чамайг гэрт чинь аваачих хэрэгтэй.
******************
Марти: За, Док. Болчихлоо.
Док: Энийг тоох хэрэггүй. Одоо тоох хэрэггүй. Энийг тоох хэрэггүй. Тоох хэрэггүй. Хөөх. Би байна. Намайг хараач. Би хөгширчихөж. Оройн мэнд. Намайг Доктор Эммет Браун гэдэг. Би Твин Пайнсын машины зогсоол дээр байна. Ашгүй дээ. Үс маань хэвээрээ байна. Өнөөдөр 10сарын 26. Би юу өмсчихсөн юм бэ?
Марти: Энэ... энийг цацрагаас хамгаалах хувцас гэдэг юм.
Док: Цацрагаас хамгаалах хувцас аа? Мэдээж. Цөмийн дайны үлдэгдлээс болоод. Энэ үнэхээр гайхалтай. Явуулын телевизийн студи. Танай ерөнхийлөгч жүжигчин байгаа нь аргагүй. Зурагтаар сайхан харагдах хэрэгтэй.
Марти: Өө. Энэ байна. Энэ хэсэг дээр гарна, Док.
Док: Үгүй ээ, үгүй үгүй. Энэ бол электроник. Гэхдээ надад 1,21гигватт тог гаргахын тулд цөмийн урвал хэрэгтэй... би сая юу гэсэн бэ? Энэ бол электроник. Гэхдээ надад 1,21гигаватт тог гаргахын тулд цөмийн урвал...Хүлээгээрэй, юу? 1,21гигаватт аа? 1,21гигаватт. Агуу Скот.
Марти: Юу... Гигиват гэж юу юм бэ?
Док: Би яахаараа ийм хайхрамжгүй байдаг байна аа? 1,21гигватт. Том, би яаж тийм хүчтэй тог гаргах болж байна? Тэгэх боломжгүй, тийм биз дээ?
Марти: Док, сонсооч. Бидэнд жаахан плутони байхад л болно.
Док: 1985онд плутони булангийн мухлаг болгонд зардаг болох байлгүй. Гэхдээ 1955онд олоход хэцүү. Марти. Намайг уучлаарай. гэхдээ чамайг энд гацсан гэж айж байна.
Марти: хөөх. Хөөх. Док, энд гацсан? Би би энд гацаж болохгүй ээ. Би 1985онд амьдрах ёстой. Надад найз охин байгаа.
Док: Тэр хөөрхөн үү?
Марти: Док,тэр үзэгслэнтэй. Тэр надад их сайн. Энийг хар даа. Док, та энд юу бичсэнээ хар даа. Энэ бүгдийг хэлээд өгнө. Док. Та миний ганц боломж.
Док: Марти, уучлаарай. Гэхдээ 1,21гигиватт тог гаргаж чадах цорын ганц эх үүсвэр бол аянга цахилгаан.
Марти: Та юу гэсэн бэ?
Док: Аянга цахилгаан. Харамсалтай нь, хэзээ, хаана буухыг нь хэн ч хэлж мэдэхгүй.
Марти: Бид мэдчихлээ.
Док: Энэ байна. Хариулт нь энэ байна. Энд цахилгаан цагтай цамхагт 10 цаг 4минутанд, ирэх бямба гарагийн орой бууна гэсэн үг. Тэр цахилгааныг ямар нэг аргаар холбож чадвал... урсгалын конденсатортой холбож чадвал... Бүтэж магадгүй юм. Дараагийн бямба гарагийн орой. Бид чамайг ирээдүй рүү буцаах болно. ы
Марти: За, болж байна. Бямба гараг болж байна. Бямба гараг болно. Би 1955онд 7хоног амьдрах нь. Энүүгээр зугаалаад л. Та надад эндхийг танилцуулж болно шд.
Док: Марти, тийм зүйл байхгүй. Чи энэ гэрээс гарч болохгүй. Чи хэнтэй ч уулзаж, бас хэнтэй ч ярилцаж болохгүй. Чиний хийсэн бүхэн ирээдүйд болох зүйлст ноцтой нөлөөлнө. Чи ойлгож байна уу?
Марти: Тийм ээ. Мэдээж. За за.
Док: Марти, чи өнөөдөр надаас өөр хүнтэй уулзсан уу?
Марти: Би... тийм ээ. Аав, ээж хоёртойгоо тааралдсан гэж хэлж болно.
Док: Агуу Скот. Надад ахынхаа зургийг дахиад харуул даа. Тэгж ч бодсон юм аа. Миний онолыг баталж байна. Ахыгаа хардаа.
Марти: Толгой нь алга болчихож. Яг л арилгачихсан юм шиг.
Док: Оршин тогтнолоос арилсан.
******************
Марти: Хөөх. Энэ газрыг ч сайн цэвэрлэжээ. Цоо шинэ юм шиг харагдаж байна.
Док: Би санаж байна. Чиний хэлсэнээр чи аав, ээжийнхээ анхны уулзалтад саад болсон байна. Тэд таарахгүй бол дурлахгүй. Тэд гэрлэхгүй, бас хүүхэдтэй болохгүй. Тэгээд л ах чинь тэр зурган дээрээс алга болж байгаа юм. Дараагийнх нь эгч чинь. Энэ алдааг засахгүй бол дараагийнх нь чи болно.
Марти: Хүнд сонсогдож байна.
Док: Энэнд жин ямар ч хамаагүй. Аль нь аав чинь вэ?
Марти: Тэр байна.
Аав: За за, залуус аа. Ёоёо... их хөгжилтэй байна. Та нар яг л “том хүн шиг” байна.
Док: Чамайг өргөж авсан байх.
Аав: Үнэхээр насанд хүрсэн хүн шиг байна. За, миний номнуудыг авч өг.
С: Макфлай.
Марти: Стрикланд байна. Есүс, энэ хүн үстэй байж үзсэн юм уу?
С: Залуу минь ухаан орж үз. Залуу амьтан. Чи бүх насаараа залхуу баймаар байна уу?
Аав: Үгүй ээ.
Док: Ээж нь тэрний юунд нь болсон юм бол?
Марти: Мэдэхгүй ээ, Док. Аав нь тэрний машинаар мөргөчихсөн болохоор тэр өрөвдсөн байх. Намайг машинаар мөргөчихсөн.
Док: Наадах чинь Флоренс Найтингейлийн нөлөө. Эмнэлгийн сувилагч нар өвчөндөө дурлахыг хэлдэг юм. Очоод тусал, хүү минь.
Марти: Сайн уу. Жорж. Анд минь. Би чамайг хаа сайгүй хайлаа. Намайг санаж байна уу? Эртээд амийг чинь аварсан залуу байна.
Аав: Аан. Тийм ээ.
Марти: Сайн байна. Чамтай танилцуулах хүн байна. Лоррейн?
Ло: Келвин.
Марти: Миний найз Жорж Макфлайтай танилц.
Аав: Сайн уу. Танилцахад үнэхээр таатай байна.
Ло:Толгой чинь яаж байна?
Марти: Сайн. Зүгээр.
Ло: Эртээд шөнө зугтсанаас чинь хойш санаа зовж байлаа. Чи зүгээр үү?
Марти: Тийм ээ
Эм: Хоцрох нь.
До: Уучлаарай. явахгүй бол болохгүй нь.
Эм: Алив ээ.
Ло: Тэр мөрөөдлийн завь биш гэж үү?
Марти: Док. Тэрэн рүү харсан ч үгүй.
Док: Миний бодсоноос хамаагүй ноцтой байна. Ээж чинь аавд чинь биш чамд ухаан алдтал дурласан бололтой.
Марти: Хөөх. Түр хүлээгээрэй. Док, манай ээжийг надад дурласан гэх гээ юу?
Док: Яг тийм.
Марти: Хөөх. Хүнд юм аа.
Док: Дахиад л нөгөө үг. Хүнд. Ирээдүйд яагаад бүгд хүнд болчихсон юм? Дэлхийн таталцалд асуудал гараа юу?
Марти: Юу?
Док: Тэднийг амжилттай нийлүүлэх ганц боломж бол тэднийг тусад нь уулзуулах. Тэгэхээр аав, ээж хоёрыгоо уулзуулах хэрэгтэй. Ямар нэг нийтийн...
Марти: Юу?Болзоо гэх гээ юу?
Док: Яг зөв.
Марти: Ямар болзоо вэ? Би мэдэхгүй байна. 50-аад оны хүүхдүүд юу хийдэг байсныг би мэдэхгүй.
Док: Юу? Тэд чиний эцэг эх. Чи тэднийг мэдэх ёстой. Тэдэнд адилхан сонирхдог юм юу байна? Тэдний хамтдаа хийх дуртай юм юу вэ?
Марти: Юу ч байхгүй.
Док: Хар даа. Хэмнэлийн баяр ёслол болно гэж байна.
Марти: мэдээж. “Энчантмент андер дэ Сий” бүжиг. Тэд энэнд явах ёстой. Тэд тэнд анх удаа үнсэлцсэн юм.
Док: За, жаал аа. Чи ааваасаа салж болохгүй. Тэрнийг заавал бүжгэнд авч явна шүү.
****************
Марти: Жорж, анд минь. Чамд танилцуулсан охиныг санаж байна уу? Лоррейн? Юу бичиж байгаа юм?
Аав: Түүх. Өөр гарагаас дэлхий дээр ирсэн сансрын зочын тухай уран зөгнөлт түүх.
Марти: Больж үз. Таныг ийм юм хийж байсныг мэдэхгүй юм байна. Гэхдээ би уншаадахъя.
Аав: Өө, үгүй шүү. Үгүй үгйү үгүй. Би хэнд ч, хэнд ч түүхээ уншуулдаггүй.
Марти: Яагаад?
Аав: Тэдэнд таалагдахгүй бол яах вэ? Намайг сайн биш гэвэл яах юм? Энийг хүн ойлгоход хэцүү байх байх.
Марти: Үгүй ээ. Үгүй ээ, огтхон ч хэцүү биш. Тэгэхээр Жорж. Тэр Лоррейн. Чи тэрэнд их таалагдсан. Тэр надад чамайг “Энчантмент андер дэ сий” бүжгэнд өөрийг нь урь гэж хэлээрэй гэсэн.
Аав: Нээрэн үү?
Марти: Тийм ээ. Тэнд очоод тэрнээс асуухад л болно.
Аав: Юу? Яг энд, одоо хоолны газарт уу?
Марти: Үгүй гэвэл яах болж байна? Би тийм татгалзлыг тэвчиж чадахгүй гэж айж байна. Тэгээд ч, тэр өөр хүнтэй явахыг хүсч байгаа байх.
Марти: Хэн?
Аав: Бифф.
Би: Алив ээ. Тоглоогүй байна шд.
Ло: Боль л доо.
Би: Чи хүсч байгаа шдээ. Хүсч байгааг чинь мэдэж байна. Чи ч гэсэн намайг хүсч байгаагаа мэдэж байгаа.
Ло: Өмхий амаа хамхи. Би тийм хүн биш.
Би: Чи тийм гэдэгээ мэдэхгүй ч байгаа юм билүү.
Ор:Бохир сарвуугаа тат.
Марти: Чи тэрнийг сонссон. Чамайг сарвуугаа тат гэж байна. Гуйя.
Би: Чамд ямар хамаатай юм, тэнэг ээ. Чи өөрөө л эхэлсэн шүү.
Бүгд: Хөөе хөөе.
Би: Чи шинээр ирсэн болохоор өнөөдөртөө харж үзье. Тийм болохоод мод царайлаад эндээс гарвал яасан юм?
***************
Марти: Жорж.
Аав: Яагаад намайг дагаад байгаа юм бэ?
Марти: Жорж, сонс. Би хэлээд байна шд, Жорж. Чи Лоррейнийг бүжгэнд урихгүй бол би насан туршдаа харамсах болно.
Аав: Би бүжгэнд явж чадахгүй. Би дуртай нэвтрүүлгээ үзэж чадахгүй, “Уран зөгнөлт театрт”.
Марти: Тийм ээ. Гэхдээ Жорж, Лоррейн чамтай явахыг хүсч байгаа. Тэрнийг харж үз л дээ.
Аав: Сонс. Би Лоррейнийг бүжгэнд урихад бэлэн биш байна. Чи бас энэ хорвоо дээрх өөр хэн ч, миний бодлыг өөрчилж чадахгүй.
Марти: Уран зөгнөлт театр.
*****************
Аав: Чи хэн бэ?
Марти: Чимээгүй, дэлхийн хүн ээ. Намайг Дарт Вейдер гэдэг. Би Вулкан гарагаас харин хүн байна.
Эр: Бурхан минь. Үнэхээр сонирхолтой байсан.
Аав: Марти.
Хүү: Хөөе. Хөөе.
Аав: Марти. Марти.
Марти: Сайн уу Жорж. Анд минь. Чи хичээлдээ ирээгүй байсан. Өдөржин юу хийсэн юм?
Аав: Би унтчихаж. Сонсооч, чиний тусламж хэрэгтэй байна. Би Лоррейнийг болзоонд уримаар байна. Гэхдээ яаж гэдэгээ мэдэхгүй байна.
Марти: За, зүгээр ээ. Сонс. Айх хэрэггүй. Тэр кафед байгаа. Бурхан минь. Энийг яаж... Жорж, чи яагаа бодлоо өөрчилчихөө вэ?
Аав: Өнгөрсөн шөнө Варт Вейдер Вулкан гарагаас бууж ирээд надад Лоррейнийг болзоонд урихгүй бол миний тархийг хайлуулна гэсэн.
Марти: За за. Тархи хайлуулна гэснийг өөр хүнд хэлээд хэрэггүй шүү. За юу?
Аав: Тийм ээ. Тийм.
Марти: Сайн байна. За. Тэр тэнд байна, Жорж. Тийшээ ороод тэрнийг урь.
Аав: За. Гэхдээ би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.
Марти: Юу ч хамаагүй хэл, Жорж. Зүгээр л байгаагаараа, санаандаа орсныг хэл.
Аав: Юу ч орж ирэхгүй байна.
Марти: Есүс гэж, Жорж. Би яаж төрсөн юм болоо.
Аав: Юу? Юу?
Марти: Юуч биш ээ. Юу ч биш. Юу ч биш. Сонс. Хувь тавилан та хоёрыг учруулсан гэж хэл. Тэрнийг дэлхий дээр чиний харсан хамгийн хөөрхөн охин гэж хэл. Охид тийм юманд дуртай. Чи... юу хийж байгаа юм, Жорж?
Аав:Бичиж авч байна. Сайн юм байна.
Марти: Тийм ээ. За за. явцагаая.
Аав: Хөөе. Хөөе.
Марти: Наадахаа янзалчих.
Аав: Тийм ээ.
*****************
Аав: Лоу, надад сүү өгчих. Шоколадтай.
Эм: Хий л дээ.
Эм: Хэрэггүй ээ.
Аав: Лоррейн. Миний нягтрал /Англиар хувь тавилан гэдэг үгтэй ойролцоо дуудлагатай үг/ намайг чам дээр авчирсан.
Ло: Юу?
Аав: Миний хэлэх гэсэн үг бол...
Ло: Хүлээгээрэй. Би чамайг мэдэх байх аа?
Аав: Тийм ээ. Тийм ээ. Намайг Жорж гэдэг. Жорж Макфлай. Би бол чиний нягтрал. Юу... чиний хувь тавилан.
Ло: Өө.
Би: Хөөе, Макфлай.
Марти: Ёстой...
Би: Чамайг энд ирэх хэрэггүй гэсэн байх аа. Чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ. Чамд хэр их мөнгө байна?
Аав: Чамд хэд хэрэгтэй юм, Бифф?
Би: За яах вэ, тэнэг ээ. Одоо би чамайг...
Марти: Хөөх. Хөөх. Бифф. Тэр юу вэ?
Ло: Келвин Клайн. Бурхан минь, тэр бол мөрөөдөл.
Марти: Хөөе. Хөөе. Жаал аа. Жаал аа. Зогс. Зогс. Зогс. Зогс.
Хүү: Хөөе.
Хүү: Хөөе.
Марти: Би чамд эргүүлж өгнө өө, за юу?
Эр эр: Тэр байна. Тэнд...
Хүү: Эвдэлчихлээ шд. Эргээд ир. Хөөх. Тэрний явж байгааг хар даа.
Би: Бариад ав. Машин руу. Машин руу. Яваач.
Эр: Тэр юу вэ?
Эр: Дугуйтай банз байна.
Ло: Тэр жинхэнэ мөрөөдөл.
Эр: Алив ээ, алив. Алив.
Эр: Болгоомжтой, машин.
Эр: Яваарай. Яв яв яв.
Эр: Чи зүгээр үү?
Би: Тэрнийг мөргөнө дөө.
Эр: Хөөх.
Бүгд: Новш
Эм: Хөөх.
Го: Хөөх.
Марти: Баярлалаа, жаал аа.
Би: Тэр нохойн гөлгийг заавал барина даа.
Эм: Тэр хаанаас ирсэн юм?
Эм: Тийм ээ, хаана амьдардаг юм?
Ло: Мэдэхгүй ээ. Гэхдээ би олж мэднэ ээ.
*****************
Док: Бурхан минь. Тэд намайг олчихож. Яаж гэдгийг нь мэдэхгүй ч, намайг олчихож. Зугтаарай, Марти... Бурхан минь. Тэд намайг олчихож. Яаж гэдгийг нь мэдэхгүй ч, намайг олчихож. Зугтаарай, Марти...
Марти: Док?
Док: Өө, сайн уу, Марти. Орж ирэхийг чинь сонссонгүй. Энэ видео гэдэг юм их сонирхолтой юм аа.
Марти: Сонсооч, Док. Энэ бичлэгийг хийдэг шөнө би танд нэг юм хэлээгүй.
Док: Гуйя Марти. Надад хэлэх хэрэггүй. Хэн ч хувь тавилангийнхаа талаар мэдэх ёсгүй.
Марти: Та ойлгохгүй байна.
Док: Би ойлгож байна аа. Өөрийнхөө ирээдүйн талаар хэтэрхий ихийг мэдчихвэл, миний оршин тогтнол аюулд орно. Чи өөрийнхийгөө аюулд оруулсан шиг.
Марти: Та... таны зөв.
Док: Тэгэхээр... чамайг гэр рүү чинь явуулах төлөвлөгөөгөө харуулъя. Энэ загвар бүдүүлэг байгааг өршөөгөөрэй. Надад илүү томыг хийх, бас будах зав байсангүй.
Марти: Сайн болж.
Док: Баярлалаа. баярлалаа. За, тэгэхээр. Бид үйлдвэрийн зориулалттай тогны утсыг цагтай цамхагны дээд талаас доош нь татаад, гудамжаар явуулж, энэ гэрлийн шонд холбоно. Үүний зэрэгцээ бид цаг хугацааны машины урсгалын конденсаторыг энэ том шон, дэгээтэй холбосон байх болно Тооцоолсон мөчид болоход чи гудамжнаас энэ кабелийн зүг хөдөлж, цагт 88км-ын хурд авна. Зурагт хуудсан дээр байснаар энэ бямба гарагийн орой 10цаг 04 минутад аянга цагтай цамхаг дээр бууж, кабелаар тог дамжуулж, холбогч дэгээтэй холбогдож, 1,21гигватт цахилгааныг урсгалын конденсаторт өгнө. Тэгээд чамайг 1985он руу буцаах болно. За, одоо. Энийг харж бай. Машиныг цэнэглээд тавиадах. Би аянгыг дуурайлгана... Бэлэн. Анхаар... Тавь. Өө...
Марти: Та итгэл төрүүлж байна шүү, Док.
Док: Санаа зоволтгүй. Би аянганы учрыг олчихно. Чи аавдаа л санаа тавь. Мартсанаас, өнөөдөр юу болсон? Тэрнийг болзоонд урьсан уу?
Марти: Тийм гэж бодож байна.
Док: Тэр юу гэсэн бэ? Ээж чинь байна. Чамайг олоод ирчихэж. Хурдал. Цаг хугацааны машиныг хучъя.
Ло: Сайн уу, Ке... Марти.
Марти: Ээж. Лоррейн. Миний энд байгааг яаж мэдээ вэ?
Ло: Чамайг дагсан юм.
Марти: Аан. Энэ миний Док. Нагац ах. Док Браун.
Ло: Сайн уу.
Док: Сайн уу.
Ло: Марти, энэ жаахан эвгүй санагдаж магадгүй ч. Чамайг намайг бямба гарагт болох “Энчантэд андер дэ сий” бүжгэнд урих бол уу гэж бодсон юм.
Марти: Тэр нөгөө... чамайг хэн ч уриагүй юм уу?
Ло: Үгүй ээ. Одоохондоо үгүй.
Док: Нөгөө... Жорж яагаа вэ?
Ло: Жорж Макфлай уу? Өө... тэр ч эгдүүтэй л дээ. Гэхдээ биш... Би эр хүн хүчтэй байх ёстой гэж боддог. Өөрийгөө хамгаалахын тулд. Бас хайртай хүнээ хамгаалдаг. Тийм биш гэж үү?
Марти: Тийм ээ.
***************
Аав: Би тэгсэн чойлгохгүй байна. Тэр чамтай бүжгэнд явах гэж байхад, би яаж тэрэнтэй явах болж байна?
Марти: Жорж, яагаад гэвэл тэр чамтай явахыг хүсч байгаа. Одоохондоо мэдэхгүй л байгаа болохоос. Тийм болохоор бид тэрэнд чи, Жорж Макфлай тэмцэгч гэдгийг харуулах болно. Чи өөрийгөө хамгаалж чаддаг хүн, тэрнийг хамгаалж чадах хүн.
Аав: Тийм э. Гэхдээ би амьдралдаа хэзээ ч зодоон эхлүүлж үзээгүй.
Марти: Та зодоон эхлүүлэхгүй ээ, аав аа. Аав аауу... чи тэрнийг аврах болно. Тийм биз дээ? За, дахиад төлөвлөгөөгөө ярья. 8:55-д чи хаана байх билээ?
Аав: Би бүжгэн дээр байна.
Марти: Яг зөв. Би хаана байх вэ?
Аав: Чи машин дотор тэрэнтэй байна.
Марти: Зөв. За тэгэхээр 9цагийн үед тэр надад маш их уурлах болно.
Аав: Тэр яагаад чамд уурлана гэж?
Марти: Жорж, сайн охид тэдэнд гар хүрэхээр уурладаг юм.
Аав: Хөөе. Чи тэрэнд хүрэх гэж үү, тэрний...
Марти: Үгүй ээ. Үгүй, Жорж. Сонс. Энэ зүгээр л жүжиг, тийм биз дээ? За. тэгэхээр 9цагт чи машины зогсоол дээр ирнэ. Чи бидний машинд мудалцаж байгааг харна. Чи алхаж очоод, хаалгыг онгойлгоод хэлнэ. Үгээ хэл, Жорж.
Аав: Өө. Хөөе, хараал идсэн гараа тэрнээс ав. Заавал хараах хэрэгтэй юм уу?
Марти: Тийм ээ, заавал. Чөтгөр ав, Жорж. Хараана. За. тэгэхээр одоо чи ойртож ирээд миний гэдэс рүү цохино. Би ухаан алдана, за юу? Тэгээд Лоррейн та хоёр амар сайхандаа жаргана.
Аав: Сонсоход ч амархан л байна. Би зүгээр л... үнэхээр их айж байна.
Марти: Жорж, энд айх зүйл байхгүй. Зүгээр л өөртөө жаахан итгэлтэй байхад болно. Чи нэг л шийдэх юм бол, хүссэндээ хүрч болно.
*********************
Эр: Хилл Валлигийн бямба гарагийн үдшийн цаг агаарын мэдээ. Ихэнх нутгаар цэлмэг, бага зэргийн үүлтэй. Агаарын чийгшил 40. Дээд тал нь жар...
Док:. Шуурга болно гэдэгт итгэлтэй байна уу?
Марти: Цаг агаар хэзээ үнэн хэлж байсан юм? Тэр тусмаа ирээдүйн тухай?
Док: Марти, чамайг явчихаар би гуниглах болно. Чи миний амьдралыг өөрчилсөн. Намайг хийх зүйлтэй болгосон. 1985онд амьд байна гэж бодохоор л... Ийм юм хийж чадна гэхээр... цаг хугацаагаар аялна гэхээр... Өнгөрсөн хэдэн өдөр болсон зүйлийг чамтай ярихын тулд гучин жил хүлээнэ гэхээр... Чамайг их санах байх, Марти.
Марти: Би таныг санах болно. Док, ирээдүйн талаар...
Док: Үгүй ээ! Марти. Ирээдүйн тухай мэдэж байх нь маш аюултай гэж бид тохирсон. Сайн зүйлийн төлөө байлаа ч, буруугаар эргэж мэднэ. Надад хэлэх гээд байгаа зүйлийг чинь би цаг нь болохоор олж мэднэ.
***************
Марти: Хүндэт доктор Браун. Миний хугацаагаар буцаж аялсан шөнө... та... террористуудад буудуулна. Энэ аймшигт үйл явдлаас хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг аваарай. Таны найз... Марти.
Бичиг: 1985 он хүртэл нээж болохгүй.
*****************
Эр: Оройн мэнд доктор Браун? Юун утас вэ?
Док: Аан, зүгээр л... бяцхан цаг уурын туршилт.
Эр: Өө. Энэ доор юу байгаа юм?
Док: Болохгүй ээ. Наадахдаа битгий хүр. Цоо шинэ цаг уур мэдэрдэг төхөөрөмж.
Эр: Энэний зөвшөөрөл байгаа юм уу?
Док: Мэдээж байгаа. Түр хүлээгээрэй. Энд байна уу үзээдэхье.
******************
Марти: Энд түр байвал дургүйцэхгүй биз дээ?
Ло: Сайхан санаа байна. Би машинд суух дуртай.
Марти: Аан?
Ло: Марти, би бараг 18-тай. Зогсоол дээрх машинд сууж үзэж байсан.
Марти: Юу?
Ло: Марти, чи сандарсан харагдаж байна. Ямар нэг юм болоо юу?
Марти: Үгүй ээ. Үгүй. Лоррейн. Лоррей, чи яаж байна аа?
Ло: Хөгшин хатагтайн дарсны шүүгээнээс авчихсан.
Марти: Тийм ээ. Ууж хэрэггүй.
Ло: Яагаад?
Марти: Яагаад гэвэл... чи... чи харамсаж магадгүй.... сүүлд...
Ло: Марти, ингэхээ боль л доо. Бүгд л уудаг шд.
Марти: Бурхан чинь, чи бас татдаг юм уу?
Ло: Марти, чи миний ээж шиг яриад байна шүү.
******************
Эр: Ингээд түр завсарлая. Гэхдээ, бид удахгүй эргээд ирнэ. Тийм болохоор хаашаа ч битгий яваарай.
Ло: Марти, чи яагаад сандраад байгаа юм?
Марти: Лоррейн. Чи хэзээ нэгэн цагт... нэг юм хийх ёстой байсан ч, яг цаг нь болохоор хийж чадахгүй байх тийм тохиолдолд орж байсан уу?
Ло: Анхны болзоон дээр яах ёстой талаар ярьж байна уу?
Марти: Нэг тиймэрхүү.
Ло: Би сайн ойлгож байна.
Марти: Тийм гэж үү?
Ло: Тийм үед би яадаг гээч?
Марти: Юу?
Ло: Би санаа зовдоггүй. Энэ бүгд буруу. Би юу гэдгийг нь мэдэхгүй байна. Гэхдээ чамайг үнсэхээр яг л дүүгээ үнсэж байгаа юм шиг... Энэ ямар ч утгагүй сонсогдож байгаа байх, тийм үү?
Марти: Надад итгэ. Маш ойлгомжтой байна.
Ло: Хүн ирж байна.
Би: Нохойн гөлөг минь, чи миний машинд 300долларын эвдрэл учруулсан. Чамаас гаргуулж авна даа. Барьж бай.
Ло: Тэрнийг тавь, Бифф. Чи согтуу байна.
Би: Энд юу байгааг хараач ээ. Үгүй ээ, үгүй. Чи энд надтай үлдэнэ.
Ло: Цаашаа...
Би: Нааш ир, Лоррейн.
Ло: Намайг тавь.
Би: Нааш ир ээ, Лоррейн. Хэн ч мэдэхгүй.
Ло: Цаашаа бай.
Марти: Тэрнийг тавь. Новш минь.
Би: Тэрнийг аваад явж бай, за юу? Би удахгүй очино. Хүсч байгаагаа хэл л дээ. Алив ээ.
Эр: явъя.
Би: Алив ээ. Алив. Яваач дээ. Та нарын үзэх шоу биш. Зүгээр дээ. Чи хүсч байгаа шд.
Эр: Хөөе, тийш нь хийчихье.
Эр: Тийм ээ.
Эр: Миний үсийг завааруулсны төлөө.
Эр3: Миний машинд юу хийгээд байгаа юм?
Эр: Хөөе, чөтгөрөө. Чамд ямар ч хамаагүй.
Эр4: Хэнийг чөтгөр гэсэн бэ, тоншуул аа?
Эр: Хөөе, хөөе. Залуус аа, сонсооч. Би донтогч нартай холбогдмооргүй байна, за юу?
Эр: Гэртээ харь, ээжийн жаал аа.
Эр: Хурдлаарай. Зугт.
Эр: Бифф.
Эр: Хурдлаарай, Бифф.
Марти: Намайг гаргаач. Туслаарай.
Эр: Режиналд, түлхүүр чинь хаана байна?
Марти: Түлхүүр чинь багажинд байна.
Эр: Дахиад хэл дээ.
Марти: Түлхүүр нь энд байна гэж байна.
*********************
Би: Алив ээ.... болиоч... Алив л дээ... Алив...
Аав: Хөөе чи, хараал идсэн гараа ав... Өө...
Би. Макфлай, чи машинаа андуурчихаж.
Ло: Жорж, надад туслаач. Гуйя.
Би: Макфлай эргэж хараад, цаашаа яв.
Ло: Гуйя, Жорж.
Би: Дүлийрчихээ юу, Макфлай? Хаалгаа хаагаад, тонил.
Аав: Үгүй ээ, Бифф. Тэрнийг тавь.
Би: За яах вэ, Макфлай. Чи өөрөө хүссэн болохоор би чамд үзүүлээд өгье.
Ло: Бифф, боль. Бифф, гарыг нь хугаллаа шд. Бифф, боль.
**************
Эр: Режиналд, туслаарай. Ёоёо... чөтгөр ав. Гара зүсчихлээ.
Аав: Ээ хэнийх вэ?
Эр: Минийх.
Марти: Баярлалаа. Их баярлалаа.
Ло: Гарыг нь хугаллаа шдээ. Бифф. Бифф. Тэрнийг зүгээр орхи. Тэрнийг тавь. Тэрнийг тавь.
Аав: Чи зүгээр үү?
Эм: Тэр залуу хэн бэ?
Эр: Жорж Макфлай байна.
Эм: Тэр Жорж Макфлай юм уу?
Марти: Өршөөгөөрэй.
Док: Шуурга.
Марти: Хөөе, залуус аа. Та нар ороод бүжгээ дуусгах хэрэгтэй байна.
Эр: Хөөе, залуу. Марвины гарыг хар. Ийм гартай тэр тоглож чадахгүй. Тэрэнгүйгээр бид тоглож чадахгүй.
Марти: Тийм ээ, Сонсооч, Марвин. Марвин, чи тоглох ёстой. Тэд нар бүжгийн талбай дээр анх үнсэлцэх ёстой. Хөгжим байхгүй бол тэд бүжиглэж чадахгүй. Тэд бүжиглэхгүй бол үнсэлцэж чадахгүй. Тэд үнсэлцэхгүй бол дурлахгүй. Тэгвэл би түүх болно.
Эр: Залуу минь, бүжиг дууссан. Чи өөр гитар тоглодог хүн мэдэхгүй бол шүү дээ.
Эр: Дурлалт хосуудад зориулъя.
Дуулна.
Ло: Жорж, намайг үнсэхгүй юм уу?
Аав: Би би мэдэхгүй ээ.
Эр: Тонил Макфлай. Би бүжиглэнэ.
Эр: Хөөе, залуу. Чи зүгээр үү?
Марти: Би тоглож чадахгүй байна.
Ло: Жорж. Жорж.
Марти: Жорж.
Аав: Өршөөгөөрэй.
Эр: Тийм ээ. Сайн байлаа шүү. Дахиад нэг тоглочихъё.
Марти: Үгүй ээ. Би явах хэрэгтэй байна.
Эр: Алив л дээ. Жаахан цоглог юм тоглоё.
Марти: Цоглог юм уу? За яах вэ.
Эр: Тийм ээ.
Марти: За. Энэ хуучны дуу. Гэхдээ... миний ирсэн газрын хуучны дуу л даа. За залуус аа. Блюз шүү, Би-гээс эхэлнэ. Миний өөрчлөлтийг сонсож байгаад, дагахыг бодоорой. За юу?
Эр: Хөөе Жорж. Биффийг болгож өгсөн гэсэн. Сайн байна.
Эм: Жорж, чи ангийн даргад нэрээ дэвшүүлмээр байна уу?
Эр: Чак. Чак. Марвин байна аа. Чиний үеэл, Марвин Берри. Чиний хайгаад байгаа шинэ дуу байна даа? Энийг сонс.
Марти: Та нар энэнд бэлэн болоогүй бололтой. Гэхдээ хүүхдүүдэд чинь таалагдана аа. Лоррейн.
Ло: Марти, их сонирхолтой хөгжим байлаа.
Марти: Тийм ээ.
Ло: Чамайг дургүйцэхгүй гэж найдъя. Жорж намайг хүргэж өгмөөр байна гэсэн.
Марти: Гайхалтай. Сайн байна. Сайн байна, Лоррейн. Та хоёр сайхан тохирно.
Ло: би ч гэсэн тэгж бодож байна.
Марти: Сонсооч, би явах хэрэгтэй байна. Гэхдээ би олон зүйл сурсан гэдэгээ хэлэх гэсэн юм.
Ло: Марти, бид дахиад уулзах уу?
Марти: Амалъя.
Аав: За Марти, сайн зөвлөгөө өгсөнд чинь баярлалаа. Би хэзээ ч мартахгүй ээ.
Марти: За, Жорж. За за, Та хоёрт амжилт хүсье. Өө. Бас нэг юм. Та хоёр хүүхэдтэй болбол тэдний нэг нь найман настайдаа зочны өрөөний чинь хивсийг санамсаргүй шатаачихвал тэрнийг харж үзээрэй.
Аав: За за.
Ло: Марти. Сайхан нэр шүү.
******************
Док: Чөтгөр ав. Энэ хүүхэд хааччихав аа? Чөтгөр ав. Чөтгөр ав. Чөтгөр ав. Чи хоцорч байна. Цаг гэж мэддэг юм уу?
Марти: Хөөе, алив ээ. Хувцасаа сольсон юм. Тэр тэнэг хослолтой буцна гэж бодоо юу? Манай аав ухаан орсон. Бүгд бүтсэн.
Док: Юу?
Марти: Биффийг ганц цохиод унагачихсан. Тэрнийг тэгнэ гэж бодсонгүй. Тэр хэзээ ч Биффийн эсрэг зогсч байгаагүй.
Док: Хэзээ ч үү?
Марти: Үгүй. Яасан? Юу болоо вэ?
Док: За за. Очих газрын чинь цагийг тохируулъя. Энэ чиний явсан цаг. Яг энэ цаг руу чинь буцаая. Хэзээ ч яваагүй юм шиг л. Би энэ гудамны нэлээн цаана цагаан зураас зурчихсан. Тэндээс эхэлнэ шүү. Би аянга буух үед туулах зам, хурдаа авах хурд, салхины эсэргүүцлийг харгалзан нарийн тооцоолсон байгаа. Яг 7минут 22секундын дараа. Энэ сэрүүлгийг дуугарахаар хаазаа гишгэнэ шүү.
Марти: За.
Док: За, ингээд боллоо. Ингээд болох шиг боллоо.
Марти: Баярлалаа.
Док: Чамд баярлалаа. 30жилийн дараа уулзъя.
Марти: Тэгж найдъя.
Док: Санаа битгий зов. Тэр утсанд цагт 88км-ын хурдтай холбогч дэгээгээр хүрэх мөчид, аянга цамхаг дээр бууж... бүх зүйл сайхан болно.
Марти: Тийм ээ.
Док: Энэ чинь юу юм?
Марти: 30жилийн дараа мэдээрэй.
Док: Ирээдүйн тухай биз дээ? Ирээдүйн тухай мэдээлэл.
Марти: Түр хүлээгээрэй.
Док: Би чамд анхааруулсан шд. Үр дүн нь гамшиг авчрах болно.
Марти: Док, энэ эрсдлийг заавал туулах хэрэгтэй. Таны амьдрал энэнээс шалтгаална.
Док: Үгүй ээ. Би хариуцлага хүлээхээс татгалзаж байна.
Марти: Тэгвэл би хэлээд өгье.
Док: Агуу Скот. Чи кабелыг барь. Би доош нь олс шиднэ.
Марти: За. Ойлголоо. Док.
Док: Алив ээ, алив. Хурдлаарай.
Марти: За. Татаарай. Тат. Док.
Док: Юу?
Марти: Танд ирээдүйн талаар хэлэх хэрэгтэй байна.
Док: Юу? Ирээдүйн талаар хэлэх хэрэгтэй байна.
Марти: Юу?
Док: Миний цаг хугацаагаар буцаж очих шөнө, та...
Марти: Док.
Док: Яв.
Марти: Үгүй ээ, Док.
Док: Цаг хар. Чамд минут хүрэхгүй хугацаа байна. Гуйя, хурдал. Тийм ээ.
Марти: Чөтгөр ав, Док. Тэр захиаг яах гэж урав даа. Дахиад хугацаа байсан бол ч... хүлээгээрэй. Надад хугацаа байгаа шд. Надад цаг хугацааны машин байгаа. Би эрт буцаж очоод, анхааруулж болно. За. Арван минут байхад болно. За. Цаг хугацааны машин ассан. Урсгалын конденсатор, ажиллаж байна. Хөдөлгүүр ассан. За. Үгүй ээ. Үгүй үгүй. Алив... Алив ээ, одоо цаг нь биш. Алив ээ, алив.... Алив ээ. Эхэллээ. Эхэллээ. Энэ удаа. Алив ээ. Гуйя. Гуйя. Алив л дээ... Док...
Эр: Галзуу, согтуу жолооч.
Марти: За. Фред. Та сайхан харагдаж байна. Бүгд сайхан харагдаж байна. Нэг хорин дөрөв. Надад хугацаа байна. Бурхан минь. Үгүй ээ. Үгүй, дахиад л биш шүү. Алив ээ. Алив. Ливиүд. Үгүй ээ. Муу новшнууд.
Эр: Яваач...
Марти: Док. Док... Үгүй ээ. Үгүй. Та амьд байна. Хамгаалалтын хантааз? Та яаж мэдсэн юм? Надад танд хэлэх боломж олдоогүй. Ирээдүйд болох зүйлийг баллана гээд байсан чинь яалаа? Орон зай, цаг хугацааны үргэлжлэл?
Док: Яавал ч яаг гэж бодсон юм.
******************
Марти: Та хэр хол аялах гэж байна?
Док: 30орчим жил. Сайхан тэгш тоо.
Марти: Тэнд очихоороо намайг харчихаарай, за юу? Би 47 настай байх байх.
Док: Тэгнэ ээ.
Марти: Болгоомжтой байгаарай.
Док: Чи ч гэсэн.
Марти: За. баяртай, Эйни. Нээрэн, гарцан дээр болгоомжлоорой. Донсолдог шүү.
Док: Тэгнэ ээ.
*******************
Марти: Ингэж хар дарах гэж.
Ли: Полыг залгавал намайг өнөөдөр орой болтол дэлгүүрт ажиллана гэж хэлээрэй.
Д: Линда, би чиний хариулагч биш. Хоёрт, Грег ч билүү, Крейг ч билүү түрүүхэн залгасан.
Ли: Тэгээд аль нь юм? Грег үү? Крейг үү?
Д: Мэдэхгүй ээ. Найз залуусыг чинь цээжилж бүгдийг нь чадахгүй нь.
Ли: тэ..
Марти: Хөөе. Энэ чинь юу юм?
Ли: Өглөөний цай.
Д: Өнгөрсөн шөнө дахиад л хувцастайгаа унтаа юу?
Марти: Тийм ээ. Би... Тийм ээ, Дейв, чи юу өмсчихсөн юм?
Д: Марти, би ажилдаа үргэлж хослол өмсдөг. Чи зүгээр үү?
Марти: Тийм ээ.
Ло: Жорж, дахиад тоглох хэрэгтэй гэж бодож байна.
Аав: Дахиад уу? Чи булхайцаа юу?
Ло: Үгүй ээ.
Аав: Сайн уу.
Ло: Өглөөний мэнд.
Марти: Ээж ээ. Аав аа.
Ло: Марти, чизүгээр үү?
Аав: Толгойгоо гэмтээчихээ юу?
Марти: Залуус аа. Залуус аа, та нар сайхан харагдаж байна. Ээж ээ, та туранхай байна.
Ло: Бярлалаа, Марти. Жорж... Өглөөний мэнд, унтамхай минь.
Марти: За...
Ло: Өглөөний мэнд, Дейв.
П: Өглөөний мэнд ээж ээ.
Ло: Линда.
Ли: Өглөөний мэнд ээж ээ. Марти, мартах шахлаа. Женнифер Паркер залгасан.
Ло: Марти, тэр надад таалагддаг. Тэр их хөөрхөн охин. Өнөөдөр том болзоотой байх аа?
Марти: Юу? Юу гэнэ ээ ээж ээ?
Ло: Өнөөдөр нуур руу явна гэсэн биз дээ? Хоёр долоо хоног төлөвлөсөн биз дээ.
Марти: Ээж ээ, бид энэ талаар ярилцсан. Би яаж нуур руу явах юм? Машин эвдэрчихсэн шд.
Аав: Эвдэрсэн?
Д: Эвдэрсэн?
Ло: Юу вэ?
Д: Хэзээ тийм юм болсон юм? Яагаад надад хэлээгүй...
Аав: Тайвшир. Машин зүгээр байгаа гэдэгт итгэлтэй байна.
Д: Би яагаад үргэлж хамгийн сүүлд мэддэг юм бэ?
Ли: Ингэхэд юу болоод байна аа?
Аав: Харав уу? Бифф тэнд өнгөлж байна. Бифф, энэ удаа хоёр удаа өнгөлнө шүү. Нэг удаа биш.
Би: Яг хоёр дахийг нь дуусч байна.
Аав: Бифф, намайг хуурах хэрэггүй.
Би: За за. Намайг уучлаарай, ноён Макфлай. Би би хоёр дахь өнгөлгөөг эхэлж байна гэх гэсэн юм.
Аав: Тийм ээ. Бифф ч мөн дөө. Үргэлж хуурах гэх юм. Ахлах сургуулиасаа хойш Биффээс салсангүй. Гэхдээ... тэр байгаагүй бол...
Ло: Бид дурлахгүй байсан.
Аав: Тийм шүү.
Би: Ноён Макфлай. Ноён Макфлай. Дөнгөж сая ирлээ. Сайн уу, Марти. Таны шинэ ном байх аа.
Ло: Хөөе. Хонгор минь. Чиний анхны зохиол.
Аав:Би байнга хэлдэг. Санаж явбал хүрнэ ээ гэж.
Би: Өө, Марти. Марти, энэ түлхүүр чинь. Өнгөлчихсөн. Өнөө орой унахад бэлэн.
Марти: Түлхүүр?
Же: Машинаар зугаалах уу, ноёнтон?
Марти: Женнифер. Ямар сонин хүн бэ? Алив нэг хараадахъя.
Же: Марти, долоо хоног уулзаагүй хүн шиг аашлаад байх юм.
Марти: Уулзаагүй шд.
Же: Чи зүгээр үү? Бүх зүйл зүгээр үү?
Марти: Тийм ээ. Бүх зүйл гайхалтай.
Док: Марти. Чи надтай буцах хэрэгтэй байна.
Марти: Хаашаа?
Же: Буцаад ирээдүй рүү.
Марти: Хүлээгээрэй, та чинь юу хийгээд байна аа, Док?
Док: Түлш хэрэгтэй байна. Алив, хурдан. Машинд суугаарай.
Марти: Үгүй ээ, үгүй үгүй, Док. Би дөнгөж л ирж байна. Женнифер энд байна. Бид хоёр шинэ машинаараа зугаалах гэж байна.
Док: Тэрийг дагуулаад яв. Энэ тэрэнд ч гэсэн хамаатай.
Марти: Хүлээгээрэй, Док. Та юу яриад байна аа? Ирээдүйд бидэнд юу тохиолдсон юм? Бид хөгийн амьтан болчихоо юу?
Док: Үгүй ээ, үгүй үгүй. Женнифер та хоёр зүгээр байгаа. Танай хүүхдүүд, Марти. Тэд нарын төлөө нэг юм хийх хэрэгтэй байна.
Марти: Док, ухарсан нь дээр байх. Энд 88-д хүрэх хангалттай зам алга.
Док: Зам аа? Бидний очих газарт зам хэрэггүй.
1-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home