Цикады 7

                                                                                        Метраж : 52 минут

Дүрүүдэд :

Ан -    Антон эр, 16 настай

Сон -  Соня эм, 16 настай

Мар - Марк эр, 16 настай

Анд - Андрей эр, 38 настай

Нин - Нина эм, 35 настай

Ром - Роман эр, 40 настай

Ол -    Ольга эм, 36 настай

Дим - Дима эр, 40 настай

Харилцааный зарчим :

Ан - Сон

Ан – Мар

Нин – Анд

Ром – Ан

Дим – Ол

                                                  ххх

Сон -  Сайн байна уу. Намайг Катя Воронина гэдэг, би Сонягийн дүрийг бүтээсэн.

Мар - Намайг Илья Виногорский гэдэг. Би маркын дүрд тоглосон.

Али - Намайг Соня Аржаных гэдэг. Би Алинагийн дүрд тоглосон.

Кат -  Намайг Паутова Ирина гэдэг, би Катягийн дүрд тоглосон.

Мар - Манай цувралд аймшиг үйл явдлын гэрч болсон өсвөр насныханы тухай гарна. Өсөж том болж байгаа, хувийн асуудлууд ихтэй. Найзууд ба эцэг эхтэйгээ харилцааны асуудалтай.

Кат -  Дэлгэцэн дээр үйл явдлууд зохиомол гэвч ихэнхи сэтгэл хөдлөл жинхэнэ.

Сон -  Бид бүгдээрээ үе үе хүнд сонголт хийх хэрэгтэй болдог. Заримдаа үе тэнгийхэн харгис байдаг. Эргэн тойрны хүмүүс биднийг ойлгодоггүй.

Али - Царцаанууд киноны зарим нэг хэсгүүд үзэгдчийн хувьд хүнд тусаж магадгүй. Тийм учраас бид анги болгоны өмнө анхааруулдаг. Цувралыг болгоомжтой үзээрэй, гуйя.

Кат -  Хэрвээ та дэлгэцэн дээр гарч байгаа шиг нөхцөл байдалтай учирсан бол дуугүй байж болохгүй.

Мар - Таны эргэн тойронд танд туслахад бэлэн хүмүүс байгаа. Итгэдэг хүмүүстэйгээ ярилцаарай.

Сон -  Үүнээс гадна та “Эгч дүүс” төвд хандаж болно. “Чамд итгэнэ” байгууллага, эсвэл хүүхэд ба өсвөр насныханд зориулсан нэгдсэн үнэгүй утсаар ярьж болно.

                                                  ххх

Эм -   Чи яагаад хувцасаа тайлахгүй байна? Халуунд цохиулчихна. Алив дотоожоо тайлчих.

Хүү -  Үгүй.

Эм -   Хүү минь чи том болчихсон хүү ш дээ. За алив ээ, алив, алив дотоожоо тайлчих. Вадь, алив тайлаач. За ингээд, сайн байна. Алив, алив, алив хөлөө өргө. Ингээд болоо. Май барьж бай, би биеэ зайлчихаад хүрээд ирнэ.

 Бичиг  “Царцаанууд”.

Эм -   Ёстой янзтай.. Одоо намайг аваарай. Сайхан үдэшлэг байна.

Ан -    Баярлалаа.. Алив, аягаа өгөөрэй. Бүсгүйд аяга олж өгөөч, юугаа гөлрөөв. Тийм ээ.

Эм2 - Төрсөн өдрийн баяр хүргэе.   

Ан -    Баярлалаа. Сайн уу, ороорой.

Эм2 - Үүнийг чамд.

Ан -    За, тийшээ тавьчихаж болно.

                                                  ххх

Ан -    Алив орооч, уух юм хийгээд өгөөрэй.

Сен -  Хэн ч хөдөлж болохгүй, энэ бол дээрэм.

Дру -  Гараа өргө.

Сен -  Мөнгө бас алтан эдлэлүүдээ өгцгөө, хурдал.

Кат -  Билан, чи тэнэг юмуу?  

Дру -  Айлгасан бол уучлаарай. Энэ жинхэнэ буу бишээ.

Эм -   Тэнэг юмнууд, гоё бичлэг баллачихлаа. Дагагчид нэмэгдэх байсан юм.

Ан -    Би итгэх шахлаа.

Сен -  Төрсөн өдрийн мэнд найзаа.

Дру -  Төрсөн өдрийн мэнд.  

Ан -    Ирсэн үү.

Дру -  Найзаа, сайхан үдэшлэг байна, урьсанд баярлалаа.

Ан -    Өөр яах билээ, бид найзууд. Алив ууцгаая.

Дру -  Тэгье.

Сен -  Найзуудаа, би та нарт ямар хайртай гээч.

Дру -  За тэр, зүйтэй.

Сен -  За алив ээ. Алив уугаарай. Нөгөө биеэ үнэлэгчдийн захиалмаар байна ш дээ.

Ан -    Чимээгүй, чимээгүй, чимээгүй. Юун хүүхнүүд вэ, чи солиотой юмуу. Эргэн тойронд чинь зөндөө хөөрхөн хүүхнүүд байна. 

Сен -  Эд нар чинь онцгүй юм байна. 

Ан -    Тийм ээ, тийм мэдээж. За алив, одоо хэрэггүй.

Эр -    Загасны түрс ба гахайн өөх идмээр байна. Бүгдээрээ бүжиглээрэй /дуу/

Сон -  Баярлалаа. Чи яагаад ганцаараа зогсож байгаа юм. 

Али - Тэнд Антон надгүйгээр хөгжилтэй байх шиг байна.

Сон -  Чамд энэ даашинз сайхан зохижээ. Чи үнэхээр үзэсгэлэнтэй байна.

Али - Баярлалаа Соня. Чи ч гэсэн өнөөдөр маш үзэсгэлэнтэй байна.

Сон -  Тийм ээ. Гуйж байна, битгий энд ганцаараа зогсоод байгаач. ЭНэ чиний үдэш, тэр чиний залуу. Энэ чиний титэм.

Али - Чи итгэлтэй байна уу?

Сон -  Тийм ээ, түүн дээр оч. Тийм ээ.

Кат -  Тэд бүгдээрээ өрөвдөлтэй юмаа, тийм ээ. Уйлмаар болох юм.

Але -  Мэдэхгүй ээ, Антон тийм ч өөдгүй хүн биш байх. Яасан, эцсийн эцэст тэр ийм аавтай болсонд буруугүй ш дээ.

Кат -  Тэр тэнэг амьтан. Бүх баячууд тэнэг амьтад, ойлгов уу?

Але -  Чи яагаад галзуурчихав аа? Юу болсон юм?

Кат -  Бүгдийг нь үзэн ядаж байна. Буу аваад духанд нь сум зоочих юмсан. Яагаад зарим нь баян бусад.. ядуу байдаг юм.

Але -  Энэ бол жирийн амьдрал Катя. Би бодохдоо...   

Кат -  Аан гээч, чи тэрэн дээр очоод унтахыг санал болгооч.

Але -  Юу?

Кат -  Чамайг хүсвэл гурвуулаа байсан ч болно, би татгалзахгүй.

Але -  Би татгалзана.

Кат -  Яагаад?

Але -  Яагаад гэвэл би чамд унтах санал тавина. Харин түүнд...

Кат -  Түүнд юу гэж? Юу гэж?

Але -  Юу ч бишээ. Түүнд надад санал болгох юу ч байхгүй.

Кат -  Эндээс явцгаая.

Але -  Үгүй ээ, би явахгүй. Энд үлдмээр байна. Би тэдэн шиг байхыг хүсч байна.

Ан -    За алив ээ.

Слав -   Бүгдээрээ сайн уу, Антон төрсөн өдрийн баяр хүргэе.

Ан -    Сайн уу. Баярлалаа. Зиак, ёстой нэг.

Зэрэг -  Антон, төрсөн өдрийн баярын мэнд.

Ан -    Найзуудаа одоохон, туслаарай.

                                                  ххх

Ан -    Хөөе Другой, тайвшир, тайвшир, тайвшир. Чи яаж байна аа?.. Чи солиотой юмуу?

Дру -  Энд зай муутай юм.

Ан -    Дахиад ингэвэл чамайг. Явж нүүрээ угаа, хүн төрхөндөө ор.. Алив хүмүүс ээ, яагаад уухгүй байна аа, алив төрсөн өдрийн эзний төлөө ууцгаая.

Эм -   Тийм ээ.

Ан -    За бүгдээрэнд нь байна уу? Тийм ээ.

Сен -  Слав, чи ямар их сургуульд орох гэж байна?

Слав -   Юу?  

Сен -  Ямар сургуульд орох вэ?

Слав -   Сорбонн руу баримт бичгүүдээ өгчихсөн.

Сен -  Би Вадимын орох сургуульд орох байхаа.

Слав -   Яагаад?

Сен -  Мэдэхгүй ээ.

                                                  ххх

Дру -  Чи яах гээв?

Али - Юу болоо вэ?

Дру -  Тэр хамаагүй ээ, доошоо буу... Би яв гэсэн биз дээ.  

Али - Үгүй... Чи яаж байна аа? Би хашхирна шүү.

Дру -  Хашхирахгүй ээ. Хашхирах муухай.

Сен -  Зөөгч өө, надад хөхнүүд аваад ир... Хөхнүүдийг буцаагаад өг. Алив ээ.. залуус аа, хэн миний хөхийг барьж үзээгүй вэ?

Ан -    Билан, Билан чи Алинаг харсан уу?

Сен -  Миний бодлоор дээшээ гарсан байхаа. Чамд Алина хэрэггүй ээ найзаа, хар даа.

Сон -  Антон, Антон..

Ан -    Айн.  

Сон -  Үдэшлэгт урьсанд баярлалаа, би явъя.

Ан -    За, чи зүгээр үү? Такси дуудах уу?

Сон -  Үгүй ээ, би өөрөө. Сайхан амраарай, төрсөн өдрийн мэнд.      

Ан -    За. Баяртай.

                                                  ххх

Слав -   Лёша...

Ан -    Алина, чи энд байсан уу, би чамагй олдоггүй.

Али - Тийм ээ, үнэн. Чи намагй олоогүй.

Ан -    Ямар нэг юм болоо юу?

Али - Надад битгий гар хүр.

Ан -    Алина, чи юунд уурлачихав аа?

Али - Надад битгий хүр.

Ан -    Би ядаж чамайг хүргэж өгье.

Слав -   Явчихсан уу?

Ан -    Явна л биз. Чи юм уух уу?

                                                  ххх

Ром - Чи унтаад өгсөн үү? Намайг алмаар байна уу?

Ал -    Тийм ээ.

Ром - Чи чадахгүй ээ, чиний гар их сул.

Ал -    Заримдаа би чадах юм шиг санагддаг. Аан гээч, би түүнтэй уулзмаар байна. төрсөн өдөр нь болж байна.

Ром - Бид тэнд хэнд ч хэрэггүй. Байшин тэр чигээрээ доргиж байгаа.

Ал -    Үгүй ээ, яг одоо биш, өглөө. Би бэлэг авч ирсэн. Чамд хориглох эрх байхгүй.

Ром - Би юу ч хориглоогүй. Саша чи өөрөө биднийг хаясан. Одоо юу хүсээ вэ? Гэнэт эхийн зөн совин сэргээд байна уу?

Ал -    Би чамайг үзэн яддаг.

Ром - Сонирхолтой биш байна. Саш. Саш. Хөөе.

Ал -    Чи надаас өөр юу хүсээв?

Ром - За яахав, түүн рүү маргааш яв.

Ал -    Амлаж байна уу?.. Тангарагла.

Ром - Андгайлъя.

Ал -    Рома өвдөөд байна.

Ром - Саша, чи яах гэж надад худлаа ярьж байгаа юм. Худлаа яриад, чи тэнд очсон. Хамгаалагчид надад хэлсэн.

Ал -    Битгий, өвдөөд байна Ром.

                                                  ххх  

Дим - Анхаарараай, би Алингаийн аав байна. Тэр энд байна уу?

Ол -    Дим хүлээгээрэй, энэ Антон байна. Антон, Антон чи надтай ярих чадвартай байна уу?

Ан -    Мэдээж.

Ол -    Алина хаана байна? Тэр утсаа авахгүй бас хэн ч хаана байгааг нь мэдэхгүй байна.

Ан -    Тэр аль эрт яваад өгсөн.    

Дим - Та нар энд юу гээч заваан юм хийгээд байна.

Ан -    Юу заваан гэж, байдаг л нэг төрсөн өдөр, залуучуудын.

Дим - Алина хаана байна?

Ан -    Тэр хаана байгаа юм?

Дим - Би чамаас асууж байна, тэр хаана байна?

Сен -  Тэр 12 цагийн орчимд таксигаар яваад өгсөн.

Дим - Хэнтэй?

Сен -  Ганцаараа.

Дим - Алив явцгаая, яваарай надад байшингаа танилцуул.

Ан -    Үгүй ээ, наад гараа ав.

Дим - Яваарай.

Ан -    Би өөрөө явчихна.

Дим - Алина.

Ан -    Тэр энд байхгүй.  

Дим - Алина.

Ан -    Цаг хэд болж байна?

Дим - 5 хагас.

Ан -    Бид хоёр муудалцаад, тэр уурлаад зугтчихсан.

Дим - Тийм үү, чи түүнийг явуулжээ. Ганцааранг нь шөнийн цагаар. Чи ямар мулгуу амьтан бэ. За май, чамд өөри йнхөө дугаарыг үлдээе. Ямар нэг юм олж мэдвэл, шууд залгаарай. Хэрвээ түүнтэй ямар нэг юм болбол би төмсөгийг чинь тасдана.

Ан -    За ёстой бүү мэд.

                                                  ххх

Сен -  Уучлаарай найзаа, би тэднийг оруулсан юм.

Ан -    Зүгээр ээ, март. Тэд тэртэй тэргүй орж ирэх байсан.   

Сен -  Аав чинь гэнэт ороод ирэх юм биш биз? Энд замбараагүй байна.

Ан -    Аав бүтэн сайн хүртэл ирэхгүй. Анд явчихсан, би хэлээгүй билүү?

Сен -  Хэлсэн, мундаг юмаа.

 Ан -   Амьтадыг алах нь мундаг уу?

Сен -  Эр хүн байна.

Ан -    Тэнэг амьтан. Амьтад ямар буутай биш.

Сен -  За өөрсдөө учраа олцгоо. Ээж чинь огт ирэхгүй байна уу?

Ан -    Ер нь ирдэггүй.

Сен -  Чи яагаад хамт амьдардаггүй юм?

Ан -    Яагаад гэвэл би түүнд огт хэрэггүй. Ойлгохгүй байна уу?

Сен -  Ойлгомжтой байна. Би ч гэсэн ээждээ нэг их хэрэгтэй биш.

Ан -    Гэхдээ чамайг хаяж яваагүй.

Сен -  Тийм ээ. Хаяагүй, үнэн. Амьдраад л байна. Дажгүй амьдарч байгаа. За найзаа, би ч гэсэн явъя.

Ан -    За тэгээ. Таксины мөнгө хэрэгтэй юу?.. Чи тэрнийг яасан бэ? Айн? Чи тэрнигй яасан бэ, муу новш оо? Чи түүнийг яасан бэ, айн? Чи түүнийг яасан бэ?

Сен -  Одоо боль, ингэх хэрэггүй.

Ан -    Эндээс тонилж үз. Чи тэнэг юмуу, юугаа над руу гөлрөөв? Эндээс зайл гэж байна. Бүгдээрээ зайлцгаа. Алив ээ, алив, алив.

Слав -   Та нар яагаад хашхичаад байна?

Сен -  Би чамайг яваад өгсөн гэж бодсон.

Слав -   Би унтаж байсан.

Сен -  Чи гэртээ ирэх юмуу?

Сдав - Үгүй ээ, одоо би үлдэнэ.

                                                  ххх

Ол -    Дим, тэр гэртээ унтаж байна.  

Дим - Би одоохон алаад өгье.

Ол -    Одоо хэрэггүй ээ, гуйя. Би маргааш түүнтэй ярилцана.

Дим - Үгүй ээ, өнөөдөр, өнөөдөр. Алина, чи хаана байсан юм?

Али - Төрсөн өдөр дээр, ээж зөвшөөрсөн.

Дим - Чи өглөөний 5 болтол хаана байсан юм?

Ол -    Чи зүгээр үү? Бид хоёр галзуурах шахлаа. Антоныд очсон.

Али - Тэр юу гэж байна?

Дим - Сонс, дахиад ингэх юм гэрээс гаргахгүй шүү. Тэнэг амьтан, хоёулаа.

Али - Ээж ээ, миний цэнэг дуусчихсан тэгээд такси дуудаж чадаагүй. Уучлаарай.

Ол -    Чи үнэхээр зүгээр биз? Согтуу биш биз дээ?

Али - Би унтмаар байна.

Ол -    За унт унт.

                                                  ххх

Дим - Охинд юм бодогдуулахаар балбах байсан юм. Ингэж алга болж болдог юмуу.

Ол -    Үнэн бол юу гэж? Утас нь цэнэггүй, такси дуудах боломжгүй.. Тэгвэл яах уу?

Дим - Тийм ээ, одоо бүх амьдрал ухаалаг утсанд багтддаг. Утасгүй бол чи хүн биш, такси ч дуудах боломжгүй.

Ол -    Хөгшин зөнөг шиг ярьж байна.

Дим - Би хөгшин зөнөг юм чинь. Чөтгөр ав, уучлаарай. Байна уу. Сайн уу, Антон. Тимй ээ, тэр ирсэн. Утас нь цэнэггүй, такси дуудаж чадаагүй гэнэ. Тийм э,э бүх зүйл хэвийн. Явж унт, надад чиний уучлалт гуйх хамаагүй. Антон.

Ол -    Миний бодлоор тэд учиртай байх. Охин дурлачихсан.

Дим - Буруу хүнээ сонгож.

Ол -    Чиний бүх залуус буруу болно. Дим чи бол аав.

Дим - Тийм ээ.

Ол -    Дим...

Дим - Айн.

Ол -    Эргээд ирээч. Бүгдийг эхнээс нь эхлүүлцгээе. Оролдоод үзье.

Дим - Маруся удахгүй төрнө.

Ол -    Ойлгомжтой. Ойлгомжтой. Би унтлаа, чи явахдаа хаалгаа сайн хаачихаарай.

                                                  ххх 

Ан -    Хэрэггүй ээ, гуйя. Би чадахгүй нь.

Слав -   Чи бүгдийг чадна.

Ан -    Слав, гуйж байна.

Слав -   Би явах уу?

Ан -    Тийм ээ, уучлаарай, тэгвэл илүү дээр байх болно.

Слав -   Тэнд Алина, Вадим хоёрын дунд ямар нэг юм болсон бололтой. Дээр, би түүний дээшээ явж байхыг харсан.

Ан -    Харин би тэндээс бууж байхыг нь харсан. Хэрвээ түүнийг гомдоосон бол би...

Слав -   Яанаа гэж, алах уу?

Ан -    Буудна, амлаж байна.

Слав -   Алинад хайртай юмуу, хачин хүүхэн.

                                                  ххх

Ан -    Чи галзуурав уу?

Эр -    Сайн уу Вадик, сайхан зугаацав уу? Яасан, уучихсан юмуу? Явж унт, унтахаасаа өмнө цай уугаарай.

Эм -   Сайн уу.

Дру -  Та нар яагаад унтаагүй байгаа юм?

Эм -   Чамагй гэртээ байхгүй байхад би хэзээч унтдаггүй. Чи мэдэж байгаа. Хүлээдэг. Цай уух уу?

Дру -  Тийм ээ, цай ууя.

Эм -   Ямар нэг юм болоо юу?

Дру -  Үгүй ээ. Үнэнийг хэлэхэд би архи уучихмаар байна.

Эм -   Аймаар юм. Вадюш, чи архи уухад арай балчир байна.

Дру -  Тэгж бодож байна уу?

Эм -   Вадюш... Чи ямар нэг юм нуугаад байна уу?

Дру -  Та миний тухай бүгдийг мэднэ.

Эм -   Битгий над руу дуугаа өндөрсгөөд бай.

Дру -  Уучлаарай, дахиж тэгэхгүй. Би сайн хүү.

Эм -   Сайн. Тайван. Вадюш, чи яагаад зараа шиг хамаг өргөсөө гаргачихав аа?

                                                  ххх

Сен -  Унтахгүй байна уу?

Эм -   Шүд нь гарч байна. Яагаад оройтов, аав ажилдаа явчихсан.

Сен -  Зугаацаад.

Эм -   Уусан уу?

Сен -  Бага зэрэг л.

Эм -   Гахай.

                                                  ххх   

Али - Ээж ээ, ээж ээ. Их өвдөж байна.

Эр -    Шарх нь их гүн, зөвхөн мэс заслын өрөөнд оёж болно.

Дим - Чи гэртээ байсан биз дээ?

Ол -    Би мэдээгүй, унтаж байсан.

Эр -    Тэгэхээр та бидэнтэй хамт явж болохгүй. Араас дагаад явж болно.

Дим - Чамайг алсан ч багадна.

Ол -    Би буруугүй, Дим.

Дим - Машинд суу.

Ол -    Новш гэж, би буруугүй.

Дим - Харж байхгүй яасан юм.

Ол -    Энэ бүхэнд чи буруутай. Чи гэж тэнэг миний амьдралыг балласан.

                                                  ххх

Ан -    За, яасан?

Дру -  Антон, сонсооч.. нэг эвгүй юм болоод.

Ан -    Ольга, юу болоо вэ? Тэр хаана байна?

Ол -    Мэс заслын дараа унтаж байгаа. Гарыг нь оёсон. Антон, надад хэлээч тэр төрсөн өдөр дээр юу болсон юм бэ? Тэр яагаад ингэх болов?

Ан -    Би мэдэхгүй ээ, ноцтой юм болоогүй. Тэд юу гэж байна, Алина яагаа вэ?

Ол -    Охин одоо зүгээр. Антон, бид одоо яах вэ?

Дим - Тонил эндээс. Чамагй дахиад охинтойгоо хамт харвал уу. Тонил цаашаа.

                                                  ххх

Ел -    Антон, Антон хүлээгээрэй.

Ан -    Одоо бишээ.

Ел -    Зогс, зогс, зогс. Надад хэлээч Алинатай юу тохиолдоо вэ, тэр ямаршуухан байна?

Ан -    Таныхаар би түүнийг үхээсэй гэж бодох уу?

Ел -    Яагаад?

Ан -    Яагаад гэвэл би түүнд хайртай.

Ел -    Антон би өөр зүйл хүсэж байсан, ямарч байсан үүнийг биш.

Ан -    Өөр юу гэж?

Ел -    Үгүй ээ...

Ан -    Чи хардаад байгаа, өөр юу хүсч байсан гэж?

Ел -    Намайг уучлаарай.

Ан -    Надад хамаагүй. Надад огт хамаагүй. Хамаагүй.

Ел -    Антон, чи я ёстой хүн юм даа. Новшийн амьтан.

Охин -  Сайн байна уу.

Ел -    Сайн байна уу.

Эр -    Эстетизмын гол санаа нь юу вэ? Ямар утгатай вэ? Дэлхийн бол.. Антон, та суудалдаа сууна уу, сайн уу. Алина яаж байна? Дажгүй биз дээ?

Ан -    Алина зүгээр байгаа. Өөр зүйлийн талаар ярилцъя, тэгэх үү.

Эр -    Яагаад өөр зүйл гэж, эцсийн эцэст бид ч гэсэн санаа зовж байна. Бүгдээрээ.

Мар - Антон, тэр яаж байна?

Ан -    Чи яах гэж бүгдэд нь ярьсан юм?

Дру -  Тэртэй тэргүй бүгдээрээ мэднэ гэж бодоод. Надаас сонссон дээр биз дээ.

Ан -    Чи тэнэг юмуу?

Сен -  Тэрнийг зүгээр орхи.

Ан -    Чи дээр тэрнийг яасан бэ? Чи түүнийг яасан бэ, новш оо?

Сен -  Тайвшир гэж байна.

Ан -    Юу гэнээ?

Сен -  Одоо боль, ингэх хэрэггүй.

Эр -    Гүйцээ, ярилцаж дууслаа. Антон, алив...

Ан -    Тонил цаашаа.

Эр -    Байрандаа суу.

Ан -    Та нар бүгдээрээ чөтгөл лүүгээ тонилцгоо. Та нар бүгдээрээ чөтгөр лүүгээ тонилцгоо.

                                                  ххх

Але -  Чи муу новш, чи яасан юм?

Ан -    Алекс, Алекс, Алекс...

Але -  Би чамд битгий худлаа ярь гэсэн байхаа. Битгий худлаа ярь.

Ан -    Би яагаа ч үгүй, уучлаарай. Би түүнийг яагаа ч үгүй.

Але -  Чи түүнигй яасан бэ?

Мар - Алекс, чи галзуурав уу? Буугаа далд хий.

Але -  Холд.

Мар - Буугаа далд хий, солиотой юмуу? Тэр биш гэдгийг чи харж байгаа ш дээ.

Але -  Тэгээд хэн гэж?

Мар - Би, би мэдэхгүй, Алина харьж яваад ямар нэг юм болосон байж магадгүй.

Але -  Чи түүнийг яасан юм?

Мар - Тэр өглөөний 4 хүртэл хаана ч юм явж байсан.

Ан -    Би түүнтэй ярилцана. Заавал ярилдцах ёстой.

Мар - Чи солиотой юмуу, хаанаас буутай болчихов?

Але -  Худалдаж авсан.

Мар - Чи цагдаад бүртгэлтэй, шоронд сууна.

Але -  Би одоо яах юм, буутай бол илүү тайван байдаг.

Мар - Надад өгөөд хадгалуулчих.

Але -  Чи буугаар яах юм, марк?

Мар - Өгчих, чөтгөр ав. Тэртэй тэргүй намайг хэн ч нэгжихгүй.

Але -  Болгоомжтой.

Мар - Энийг хаячих уу?

Але -  Хаяад үзээрэй, мэдэв үү. Өөртөө хадгалж бай, миний юмнаас эмээ олчихно.

Мар - Нааш нь өг. Буу цэнэгтэй байгаа юу?

Але -  Үгүй.

Мар - Чи цэнэггүй буугаар ер нь яах гэсэн юм?

Але -  Яагаад гэвэл буу чиний амьдралыг өөрчилдөг. Чи ойлгож байна уу? Буутай бол чи огт өөр хүн болно.  

Мар - Өөр гэнэ шүү. Зэвсэг минь баяртай.

                                                  ххх

Анд - За энэ бичлэгийг анхааралтай үзээрэй. Чиний гарт юу байна? Зэвсэг үү?

Але -  Яагаад зэвсэг гэж, ямарч зэвсэг байгаагүй?

Анд - Чи юу авах гэж гараа сунгасан юм, хурдан хариул, хурдал.

Але -  Тэнд юу ч байгаагүй. Маажсан юм, тэгээд болоо.

Анд - Маажсан гэнээ... Алёша аан гээч, танай ангийн баян айлын хүүхдүүдийг мултлаад авчихна. Аав нь, ээж нь, чамагй хэн өмөөрөх юм? Наташа юу? Магадгүй эмээ чинь үү? Би чамд туслахыг хүсч байна. Тэнд юу болсон бэ?

Але -  Би бүгдийг ярьсан.

Анд - Энд гарын үсгээ зурчих. Явж болно.

Эм -   Маргааш 10 цагт.

Але -  За.

Эр -    Эмэгтэй, та хаачих нь вэ?

Эмээ -  Би хөдөлмөри йн баатар, надад бүү хүр. Надад ийм эрх байгаа.

Эр -    Та яах гэж ирсэн юм?

Эмээ -  Миний ач хүү ганцаараа байгаа учраас ирсэн юм.

Эр -    Юун хүү вэ, хэн гэдэг юм?

Эмээ -  Костенко Алексей. Алёша сайн хүү, тэр ямарч муу зүйл хийгээгүй.

Але -  Түүнийг тавьчих. Бид одоо явлаа. Та яах гэж ирсэн юм, хэвтэх байх ёстой ш дээ.    

Эмээ -  Хэвтмээр байвал чи хэвт. За юу болж байна? Чамайг зодоогүй биз?

Але -  Мэдээж зодоогүй. Та яагаад сандарчихав, явцгаая. Замд би танд бүгдийг ярьж өгье.

Эмээ -  За тэгээрэй.

Але -  За явцгаая.

                                                  ххх

Эр -    За алив хүү минь, аав чинь, ээж чинь чамаар бахархахаар амьдраарай. Тийм үү. Эцэг, эх чинь чамаар бахархахыг хүсч байна. Яагаад гэвэл бид байхгүй болсон ч гэлээ, бид заавал байх болно, ойлгож байна уу? Чамаар бахархах ёстой. Өвөг эцэг чинь дайнд дэслэгч цолтой амь үрэгдсэн. Өвөө чинь бэлтгэл ахмад байна. Аав чинь удахгүй тушаал дэвших болно.

Эм -   Сайн байна.

Эр -    Сайн байлгүй яахав. Илүү их ажилтай болно гэхдээ л нусгайнуудыг хөөж байхаас л дээр.

Эм -   Дээр байлгүй яахав.

Эр -    Яагаад дуугаа хураачихав вадик? Баярлахгүй байна уу?

Дру -  Баярлахгүй байна.

Эр -    Яагаад тэр билээ? Чи тоглоод байна уу, гадны хүн шиг суугаад байх юм.

Эм -   Мэдээж тэр манай Вапик биш байна.

Дру -  Танай Вадик мөн. Танай Вадик ийм, би ийм, ойлгов уу тэнэгүүд ээ?

Эм -   Вадюш, чи яагаа вэ? Чи яагаад бидэн рүү ингэж хараад байна?

Дру -  Зүгээр ээ, та хоёрт хайртай. Заримдаа би та хоёрыг байхгүй болоосой гэж хүсдэг.

Эм -   Хөөе, хүүхэд зодож болохгүй.

Эр -    Уучлаарай, уур хүрээд.

Дру -  Би хүүхэд биш. Би яагаад хүүхэд байх ёстой юм?

Эм -   Гуйж байна, битгий хараал хэлээрэй.

Дру -  Та хоёр юу ч харахгүй байхад өөр яах юм? Та нар өөрсдөөсөө өөр юу ч хардаггүй, танайг огт тоодоггүй. Гэтэл би энэ байна. Би хараал идсэн хүүхэд байхаа больсон. Би хараал идсэн том хүн байна. ийм л байна аав аа, гэнэтийн зүйл болов уу?

Эр -    Дахиад ингэх юм бол толгойг чинь тасдана шүү.

Дру -  Тасдахгүй ээ, би таны тайван хүү чинь байна... Би явж унтлаа, сэрээд илүү тайван болчихно.

Эм -   Би ойлгохгүй байна, эмчид үзүүлэх хэрэгтэй юм болов уу?

Эр -    Тэгье. Өөрийгөө үзүүл. Намайг ч гэсэн. 

                                                  ххх

Анд - Таны бодлоор.. танай хүүтэй юу тохиолдсон бол?

 

                                           Төгсөв.

 

 

 

 

  

                                          

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

              

Back to episodes Go home