Цикады 6

                                                                           Метраж : 53 минут

Дүрүүдэд :

Ан -    Антон эр, 16 настай

Сон -  Соня эм, 16 настай

Мар - Марк эр, 16 настай

Анд - Андрей эр, 38 настай

Нин - Нина эм, 35 настай

Ром - Роман эр, 40 настай

Ол -    Ольга эм, 36 настай

Дим - Дима эр, 40 настай

Харилцааный зарчим :

Ан - Сон

Ан – Мар

Нин – Анд

Ром – Ан

Дим – Ол

                                                  ххх

Сон -  Сайн байна уу. Намайг Катя Воронина гэдэг, би Сонягийн дүрийг бүтээсэн.

Мар - Намайг Илья Виногорский гэдэг. Би маркын дүрд тоглосон.

Али - Намайг Соня Аржаных гэдэг. Би Алинагийн дүрд тоглосон.

Кат -  Намайг Паутова Ирина гэдэг, би Катягийн дүрд тоглосон.

Мар - Манай цувралд аймшиг үйл явдлын гэрч болсон өсвөр насныханы тухай гарна. Өсөж том болж байгаа, хувийн асуудлууд ихтэй. Найзууд ба эцэг эхтэйгээ харилцааны асуудалтай.

Кат -  Дэлгэцэн дээр үйл явдлууд зохиомол гэвч ихэнхи сэтгэл хөдлөл жинхэнэ.

Сон -  Бид бүгдээрээ үе үе хүнд сонголт хийх хэрэгтэй болдог. Заримдаа үе тэнгийхэн харгис байдаг. Эргэн тойрны хүмүүс биднийг ойлгодогүй.

Али - Царцаанууд киноны зарим нэг хэсгүүд үзэгдчийн хувьд хүнд тусаж магадгүй. Тийм учраас бид анги болгоны өмнө анхааруулдаг. Цувралыг болгоомжтой үзээрэй, гуйя.

Кат -  хэрвээ та дэлгэцэн дээр гарч байгаа шиг нөхцөл байдалтай учирсан бол дуугүй байж болохгүй.

Мар - Таны эргэн тойронд танд туслахад бэлэн хүмүүс байгаа. Итгэдэг хүмүүстэйгээ ярилцаарай.

Сон -  Үүнээс гадна та “Эгч дүүс” төвд хандаж болно. “Чамд итгэнэ” байгууллага, эсвэл хүүхэд ба өсвөр насныханд зориулсан нэг удаагийн үнэгүй утсаар ярьж болно.

                                                  ххх

Ол -    Сандарч байна уу?

Охин -  Үгүй.

Ол -    Сайн байна, сандраад байвал алдаа гаргана. Алив тирког нь татаад өгье. 

Эм -   Алиночка чи дараагийх нь. Дунд хэсэгт битгий хурд аваарай, чи үргэлж хурдлаад байдаг, ойлгов уу. Бас гишгүүр, гишгүүр дээр болгоомжтой байгаарай. Ээн чинь Бах ш дээ. санаж байна уу, хоёулаа бүх дуу сонсогдож байх ёстой гэж ярьсан. Ойлгосон уу? Бас нэгтгэж болохгүй, гараа хумбагар байлгаарай, ойлгов уу? Алдаа гаргаж болохгүй, гүйцээ.

Ол -    За би аавтай чинь дунд хэсэгт сууж байя.

Эм2 - Алина Тростенецкая. Иоганн Себастьян Бах...

Ол -    Чи энд юу хийж байгаа юм, заал руу ор.

Эр -    Юунаас ч битгий айгаарай. Зүгээр, зүгээр...

Ол -    2-р эгнээний гол хэсэгт, бидэн рүү харах хэрэггүй. Харах юм бол сатаараад алдаа гаргачихна. Тохирсон уу?

Али - Тохирлоо.

Эм2 - Алина, би чамагй зарлачихсан, хурдлаарай.

Ол -    Алив, анхааралтай байгаарай.

Эм2 - Хурдал, хурдал, хурдал.

Эм -   Браво... Алина дахи ад эхнээс нь, дахиад эхнээс нь эхлээрэй.   

                                                  ххх   

Эр -    /францаар ярьна/

Бичиг “Царцаанууд”.

Эм -   За алив ээ, алив жаахан үлдлээ, дасгалаа хийгээрэй. Сунаарай. Татаарай, татаарай. Хөлөө хоёр тийш нь болгоорой, өлмийгөө тат, татаарай. Хөлөө тэгшхэн болго... Амьсгалахаа мартав аа. Сунаарай, сунаарай, сунаарай биеэ хайрлах хэрэггүй. Тэгшхэн зогс, тэгшхэн зогсоорой, тэгшхэн, мөрөө өргө. Одоо сунаарай.

Сон -  Сууж болох уу?

Эм -   Суу. 

Сон -  Баярлалаа... Зиак...

Мар - Өчигдөр яагаад ярьсангүй вэ?

Сон -  Хоёулаа мэсэж бичсэн ш дээ. Бүх зүйл ок.

Мар - Ерөөсөө ок биш Соня. Ээж чинь манайханаас болоод маш их уурласан байх.

Сон -  Марк тэднийг бүгдээрэнг нь чөтгөр аваасай, амьдрал сүйрч байхад нэг муу аав ээжийн уур яриад. Чи тоглоод байна уу?

Мар - Юу сүйрсэн гэж, яаж?

Сон -  Надад муу совин татаад байна. ямар нэг аймшигтай зүйл болох юм шиг санагдаад байна. би шөнөжингөө унтаж чадаагүй.

Мар - Соня энэ чухал биш...

Сон -  Юу Соня гэж. Чи үргэлж нэг хямдхан өөдрөг үзлээрээ юу ч болохгүй, гайгүй өнгөрнө гэж боддог. Эцэг эхчүүдээ харсан биз дээ, өчигдөр ялихгүй юман дээр галзуурах гахсан. Зөвхөн гал асаахад л гүйцээ.

Мар - Соня сарын юм чинь ирээ юу, яагаад ийм болчихов?

Сон -  Чи өчигдөр яах гэж надад хайргүй гэж бичсэн юм?

Мар - Нөгөө юу, үнэн юм чинь гээд. Чамайг надаас болж шаналаасай гэж хүсэхгүй байна.

Сон -  Би чамаас болж шаналмаар байна, чи энэ тухай бодож үзээгүй юу?

Мар - Бодож байгаагүй.

Сон -  Бодож үз, тэнэг амьтан.. Уучлаарай.

                                                  ххх

Ел -    Орж болох уу?

Нин - Ор ор.

Ел -    Сайн уу, аан гээч, надад мөнгө зээлж чадах уу?

Нин - За.. Хэд вэ?

Ел -    50.

Нин - 50 мянга уу?

Ел -    Миний цалинг хулгайлсан гэж хэлсэн ш дээ. Надад бага зэрэг дутаад байна.  

Нин - Тэгээд бага зэрэг гэж үү. Юун бага зэрэг дутаад байгааг мэдэж болох уу?

Ел -    Нөгөө, ээж ээ...

Нин - Суучих, ярилцъя.

Ел -    Одоо 9-р ангиас тест авах ёстой.

Нин - Тэд чамтай чамгүй тестээ өгчихнө, суу. Хоёулаа чиний амрагийн талаар ярьцгаая. Гэхдээ нуух хэрэггүй, би байдаг гэдгийг нь мэднэ.   

Ел -    Би нуугаагүй, таныг хүсээд байвал ярилцъя.

Нин - Тэр эхнэртэй, хүүхэдтэй гэдгийг ойлгож байгаа биз дээ?

Ел -    Тийм ээ, ойлгож байна. гэхдээ энэ миний асуудал биш, түүний эхнэр хүүхэд. Өөрөө учрыг нь олно биз.

Нин - Тэр тэнэг хүн. Чи тэнэг хүнтэй унтаж байна. Асуудлыг энэ өнцгөөс харъя.

Ел -    Ээж ээ энэ чинь...

Нин - Аан гээч, чи миний охин, чиний ирээдүй надад хамааралтай. Тэрэнтэй ямарч ирээдүй байхгүй. Ойлгож байна уу?

Ел -    Хэнтэй ирээдүйтэй гэж?

Нин - Аан гээч, би чамагй тэр тэнэгтэй ороцолдуулах гэж хоёр хоног төрүүлээгүй. Сургуульд мэдчихвэл яах уу?

Ел -    Та яаж мэдсэн юм?

Нин - Би таамагласан. Арай илүү оймс элээснийх. Хэрвээ тэр чамаас салахгүй бол би зүгээр халчихна, гүйцээ.

Ел -    Би танаас ямар их залхаж байна аа.

Нин - Юу гэнээ?

Ел -    Хүсвэл хална л биз, надад хамаагүй.. Ээж ээ, та надад мөнгө өгөх үү эсвэл би тэрнээс гуйх уу?.. Битгий уурлаарай. Таныг хүсвэл би маргааш гоё хоол хийе.

Нин - Өнөөдөр идмээр байна.

Ел -    Өнөөдөр амжихгүй ээ, орой хүнтэй уулзана. Баярлалаа ээж ээ.

Бичиг Сергей, чамагй хүсч байна хөөрхөн өө.

                                                  ххх  

Бичиг Мөнгө тавьсан, 13-р шүүгээ.

Ан -    Юмаа алдчихсан уу?

Эр -    Чи энд юу хийж байгаа юм?

Ан -    Энэ миний шүүгээ. Харин чи...

Эр -    Намайг бас чи гэх үү.

Ан -    Тэгвэл яанаа гэж?

Эр -    Чамайг захиралд хэлнэ.

Ан -    Хаанаас, цагдаагийн газраас уу?

Эр -    Яагаад цагдаа гэж?

Ан -    Яагаад гэвэл, шантааж хийгчийг цагдаад өгдөг.

Эр -    Намайг сүрдүүлэх хэрэггүй.   

Ан -    Би сүрдүүлээгүй, би анхааруулж байна. Би аавтайгаа яриад чиний хоёр гарыг хугалах уу?

Эр -    Хэрэггүй.

Ан -    Бичлэгээ устга.. Устга, устга, за алив ээ.. Саяхан устгасан хэсгээс бас. Сайн байна. Намайг гаргаж өгөх хэрэггүй.

                                                  ххх

Ан -    Намайг уучлаарай, орж болох уу, унтчихаж.

Сух -  Хичээлийн хонх бас чамд зориулагдсан шүү.

Ан -    Тийм ээ, тийм уучлаарай, бүгд надад зориулагдсан.

Сух -  Хөөе та хоёр арай даварч байгаа юм бишүү. Хөөе, хаана байгаагаа мэдэж байна уу?

Ан -    Уучлаарай, үнэхээр үнсэлдмээр санагдаад.

Сух -  Үнсэлдмээр байна гэнээ, тэгвэл хоёулаа одоохон ангиас гарцгаа. Одоохон босоод ангиас гарцгаа, тэнд ухаан алдатлаа үнсэлдэж болно. Захиралын өрөөнд ч үнсэлдэж болно шүү. Хэвтсэн ч хамаагүй. Шалгалтан дээр гайгүй уулзанаа.

Дру -  Найзууд аа...

Ан -    Чи яах гээв?

Дру -  Гиббон галзууртлаа уурласан гэж хэлэх гээд, янзтай болгож өглөө.

Ан -    Бид том хүмүүс, тэр огт хамаагүй. Сайхан залуус.

Дру -  Би хамт байж болох уу?

Ан -    Хаашаа?

Лру -  Хаашаа ч хамаагүй, яадаг юм.

Ан -    Найз аа, ийм зүйлийг хоёулаа л хийдэг юм, ойлгож байгаа биз дээ.

Дру -  Би энд байж чадахгүй нь.

Али - Энэ чинь юу гэсэн үг вэ? Чи зүгээр үү?

Дру -  Үгүй ээ, бүх зүйл хэвийн би тоглосон юмаа.

Ан -    Хөөе, хөөе зогс, зогс, зогс. Чи яагаа вэ, бүх зүйл сайхан болно. Удахгүй миний төрсөн өдөр, аав бидэнд байраа үлдээнэ. Сайхан зугаацна, гоё байх болно, тийм үү.

Дру -  Тийм ээ.

Ан -    За тэр.

Али - Би яагаад төрсөн өдрийн талаар мэддэггүй билээ?

Ан -    Мэдэхгүй ээ. Гэхдээ би хамгийн сайхан үдэшлэг болно гэдгийг мэдэж байна.

                                                  ххх 

Дру -  Яасан?

Сен -  Яагаа ч үгүй. Харин чи? Нөгөө юу, тэдэнд саад болох хэрэггүй. Чи тэдэнл нэг их хэрэггүй.

Дру -  Би хэнд ч наалдаагүй.

Сен -  Учир юу гэхээр, тэдэнд хэрэггүй л бол тонил гэнэ. Энэ бүхнээс ангид байх хэрэгтэй.

Дру -  За больж үз, юун сургааль айлдаад байна.

Сен -  Чи бодохдоо намайг Билэн учраас юу ч тоохгүй гэж боддог уу? Огт тийм биш. Би зүгээр л энэ бүхнийг тоодоггүй юм, тэгээд гүйцээ.

Дру -  За яахав, тоохгүй байж чадахгүй бол яах уу?

Сен -  Тэгвэл, чамайг гомдоох хүмүүстэй битгий найзлаарай. Тэгээд гүйцээ.

Дру -  Би юу ч ойлгосонгүй.

Сен -  Чи бүгдийг ойлгосон.

Дру -  Бид найзууд биз дээ, үгүй юу?.

Сен -  Тэгэлгүй яахав найз аа. Надад итгэж болно.

                                                  ххх

Ел -    Алексей аан гээч, надад ч гэсэн хүмүүсийг сэтгэл зүйч дээр оч гэхэд таалагдаггүй.

Але -  Таны ээж л тэгж тушаасан.

Ел -    Манай сургуулийн захиарл тийм тушаал гаргасан гэж хэлээд байна уу.

Але -  Үгүй ээ, би эсэргүйцээгүй. Та асуултаа асууж болно.

Бичиг Зочид буудал, Филатова-13.

Ел -    Юу гэсэн бэ, уучлаарай.

Але -  Таныг сонсож байна гэж хэлсэн.

Ел -    Надад хэлээч, чи аюултай хүн үү?

Але -  Би юу, тийм гэж найдъя. Өөрөөр амьдрах аргагүй.

Ел -    Өнөөдөрбидний сүүлийн уулзалт, магадгүй чамд надаас асуух зүйл байгаа байх.

Але -  Асуух юм байна, гэхдээ танд таалагдахгүй. Би асуухгүй ээ.

Ел -    За яахав, тэгвэл би асууя. Чи гэнэт уурладаг байсан уу?

Але -  Миний бодлоор хүн болгоны амьдралд тохиолддог зүйл байх.

Ел -    Биеэ хянаж чадахгүй уурлаж байсан уу? Яг Антонтой зодолдсон шиг.

Але -  Зодооны үед би биеэ бүрэн хянаж байсан.

Ел -    Чи хар тамхи хэрэглэдэг үү?

Але -  Юу гэж?

Ел -    Чи муу гэдгийг нь мэдэж байгаа биз дээ?

Але -  Заримдаа, цэвэр амрахын тулд. Би хэтрүүлдэггүй.

Ел -    Энэ чинь үнэтэй, хаанаас мөнгө авдаг юм?

Але -  Ажил хийдэг. Хүмүүсийн нохойг салхилуулдаг.

Ел -    Нээрэн үү?

Але -  Тийм ээ.

Ел -    Сайн байна.

Але -  Бүр янзтай.

Ел -    Хаанаас олдог юм, энэ тийм ч амар биш.

Але -  Танд хэрэгтэй байна уу? Туслаж чадна шүү.

Ел -    За алив, больж үз. Бидний ярилцлага дуссан. Хэрвээ миний туслалцаа хэрэг болох эсвэл ямар нэг асуудал гарвал надад хандаарай, тохирох уу?

Але -  За, за. 

Ел -    Тохирлоо.

Але -  Тийм ээ.

Ел -    Явж болно.

Але -  Ганцхан намагй ингэж их халамжлах гэж. Таатай байлаа. Би танай Антоныг дахжи зодохгүй гэж амлая.

Ел -    Баяртай.

                                                  ххх

Али - Чи явж хүргэлтэнд ажиллахгүй юм уу?

Ан -    Үгүй ээ, яах юм?

Али - Би явах байсан. Төсөөл дөө, ээж суши захиалаад хаалгаа нээсэн чинь би зогсож байна.

Ан -    Питер руу явцгаая.

Али - Ээж намайг явуулахгүй ээ.  

Ан -    Яагаад чамагй явуулахгүй гэж? Би очиж ээжтэй чинь уулзая. Хар даа Карлсон. Ээжтэй чинь том хүмүүс шиг ярилцаад, гүйцээ.

Али - Чи фитнесийн багш гэчихээд одоо өөр юм ярих уу.

Ан -    Фитнесийн багш хамгийн найдвартай хүн.

Бичиг Елена Андреевна, удахгүй уулзая.

/францаар/

Али - Чи найдвартай хүн үү?

Ан -    Би юу? Би бол хад.

Али - За тэгвэл Питер руу явцгаая, найдвартай хүн минь.

                                                  ххх

Али - Та яагаад ажилдаа яваагүй юм бэ? Уулзалттай гэсэн биз дээ.

Ол -    Бид маш том дизайн-төсөл эхлүүлсэн. Одоо аавын чинь ажлын өрөөг яаж тохижуулахаа мэдэхгүй байна. Чи баярлахгүй байна уу?

Али - Үгүй ээ, надад хамаагүй.

Ол -    Хэзээ байтлаа чи ийм болчихов?

Али - Ямар гэж ээж ээ?

Ол -    Үл тоомсорлосон.

Али - Та намайг шүүамжилмээр байна уу?

Ол -    Үгүй ээ, зүгээр ярилцах гээд.

Али - За ярилцъя. Би уухгүй ээ.

Ол -    Уугаад байх юу байна, за алив хань болоод уучих.. За чиний найз чинь ямаршуухан байна?  

Али - Надад ямарч найз залуу байхгүй.

Ол -    За боль доо, би харсан ш дээ. Ингэхэд тэр маш.. дажгүй байсан.

Али - Ээж ээ.

Ол -    Та хоёр секс хийсэн үү?

Али - Та согтуу байгаа юмуу?

Ол -    За яасан. Би охиноо том болгосон, нөхрөөсөө салчихсан, яагаад ууж болохгүй гэж?

Али - За би өрөөндөө орлоо.

Ол -    За алив яв яв. Бүгд намагй хаясан, чи ч гэсэн хаяж байна, яв. Тэр найз залуу руугаа.

Али - Ямар муухай юм бэ.

Ол -    Азгүй тэнэг. Чамайг харж чадахгүй нь. 

                                                  ххх 

Але -  Чимээгүй, чимээгүй эмээ сонсчихно.

Кат -  Зүгээр дээ. Тэр бүгдийг мэдэж байгаа.

Але -  Үгүй ээ, эмээ юу ч мэдэхгүй. Намагй хүүхэлдэйн кино үздэг гэж бодож байгаа.

Кат -  Зөнөөгүй байгаа ш дээ.

Але -  Жүжиглэж байна гэж үү?

Кат -  Баталгаатай. Би ч ялгаагүй.

Але -  Юу гэнээ?

Кат -  Чиний Алина руу яаж хардагийг чинь мэднэ.   

Але -  Юу гэсэн үг вэ?

Кат -  Чи түүнд дурлачихсан чинь илт байна Алёша.

Але -  Намайг битгий тэгж дуудаж бай гэсэн шүү.

Кат -  Би мэдэж байна.

Але -  Тэгвэл яах гэж надтай хамт байгаа юм? Намайг түүнд хайртай гэчихээд.

Кат -  Яагаад гэвэл би чамд хайртай.

Але -  Юу гэнээ?

Эмээ -  Алёша, даршилсан ногоотой шилнүүд гаргах хэрэгтэй байна.

Кат -  Тэрнээс салаач.

Эмээ -  Шилнүүд гаргаад өгөөч Алёша.

Але -  Би удахгүй ээ.

Кат -  Сайн байна уу Людмила Евгеньевна.

Эмээ -  Чи сайн л биз дээ.

Кат -  Та хоёр хоёулаа надаар даажигнаж байна. Новш гэж.

Але -  Эмээ... Шат авах хэрэгтэй.

Кат -  Алекс, энэ юу вэ?

Але -  Болгоомжтой, яах гэж авсан юм, буцаагаад хий.

Кат -  Хаанаас авсанаа хэлэхээс нааш хийхгүй.

Але -  Худалдаж авсан.

Кат -  Яах гэж?

Але -  Нэг хүнтэй учраа ололцох хэрэгтэй болоод.

Кат -  Учраа олсон уу?

Але -  Одоохондоо үгүй.

Кат -  Туслалцаа хэрэгтэй юу?

                                                  ххх

Эр -    Пөөх, гайхалтай юм. Хатагтай хаанаас мөнгө олов? Чи үйлчлүүлэгч биш байхаа. Эсвэл тохиролцох юмуу.

Але -  Би үйлчлүүлэгч байна.

Эр -    Миний санахын бидний хамтын харилцаа дууссан.

Але -  Ийм ялихгүй юмнаас болж дуусна гэж үү?   

Эр -    Тийм үү? Чи юу хүсээв? Би чамд бараа өгөхгүй чөтгөр лүүгээ тонил.

Але -  Чи тонил.

Эр -    Ок. Одоо яах уу? Намайг алах уу?

Але -  Үгүй ээ, алахгүй.

Хүү -  Аав аа, аав аа...

Эр -    Дань, чамайг машиндаа хүлээж бай гэж хэлсэн ш дээ.

Хүү -  Би таныг олохоор гараад ирсэн.

Эр -    Сайн хүү.

Хүү -  Пөөх, энэ жинхэнэ буу юмуу?

Але -  Үгүй ээ жаал аа, энэ тоглоомон буу. Бид тоглож байна.

Хүү -  Үзэж болох уу?

Эр -    Миний бодлоор хоёулаа, явцгаая. Тийм үү?

Але -  Тийм ээ, та хоёр явцгаа. Чи яагаа вэ? Намайг хайсан юмуу, миний сайн хүү. Ах, эгч хоёртоо баяртай гээрэй.

Хүү -  Баяртай.

Кат -  Чао.

Эр -    Баяртай.

                                                  ххх

Эр -    Сайн уу.

Али - Сайн уу. Та шинэ машинтай болоо юу?

Эр -    Тийм ээ, би энүүгээр явж байгаад уулзмаар санагдаад.

Али - Тэгээд яагаад гэрт ирээгүй юм?

Эр -    Аан гээч, би дэмий гэж бодоод...

Али - Ээж үү?

Эр -    Аан гээч, тэр банйга хэрүүл өдөөд байдаг. Би залхаж байна.

Али - Та нар бүгдээрээ ямар хурдан ядардаг юм бэ.

Эр -    За тэр ч яахав, чи сайн биз дээ?

Али - Ерөнхийдөө бүх юм ок.

Эр -    Ок гэнээ, алив би машинаа үзүүлье. Алив. Алив, алив суучих. Мангас, суурин дээрээсээ хурд авдаг.

Али - Ингэхэд би жолоодож чадна шүү.

Эр -    Юу гэнээ?

Али - Машин жолодож сурсан.

Эр -    Алина, алив яриад байгаарай.

Али - Антон.

Эр -    За.

Али - Ангийн хүүхэд.

Эр -    Алина, үнэмлэхгүй жолоодож болохгүй шүү.

Али - Би зүгээр тоглосон юмаа. Таны уурыг хүргэх гээд л...

Эр -    Аан гээч, би чамд маш их хайртай. Чи мэднэ дээ, тийм үү. Чамд санаа зовж байна. Тийм учраас л би хамгийн түрүүн чамд Маруся бид хоёр хүүхэдтэй болсоныг хэлмээр санагдаад. Тэр жирэмсэн.

Али - Янзтай, баяр хүргэе.

Эр -    Баярлалаа.

Али - Гэхдээ та ээжид битгий хэлээрэй, бүр архичин болчихно.

Эр -    Нилээн уудаг болчихсон уу?

Али - Өөр яах юм, та биднийг хаясан ээж ууж байгаа. Миний өөрийн асуудлууд багадаагүй, нээрэн шүү.

Эр -    Аан гээч, хэрвээ чамд ямар нэг ноцтой зүйл тулгарвал, надад хэлнэ биз дээ?

Али - За, би явъя даа.  

Эр -    Алина хүлээ, мартах шахлаа. Би чамд бэлэг авсан. Зүгээр л ямарч шалтгаангүй.

Али - Баярлалаа аав аа.

Эр -    Таалагдаж байна уу?

Али - Маш их.

Эр -    Таалагдсанд баяртай байна. Алин.. чи намайг явсанд маш их уурлаж байна уу? Уурласан уу?

Али - Хэрвээ би үнэнээ хэлбэл та гомдох уу? Гэсэн ч хэлье. Надад огт хамаагүй аав аа. За би явлаа. Баяртай.

                                                  ххх

Эм -   Чамаас гуйя, хэнд ч, юу ч хэлэхгүй, дуугүй бай.

Сон -  Май.

Мар - Сайн уу.

Сон -  Өө Марик, сайн уу.

Мар - Сайн байна уу.

Эм -   Манай эгчийн муурыг марик гэдэг байсан. Сайн байна уу.

Дим - Сайн уу. За эвлэрэх болсон байхаа.

Эм -   Би ч гэсэн муудалцах дургүй, зөвшөөрч байна.

Дим - Бүгдээрээ сайн уу.

Эм -   Сайн байна уу.

Дим - Сайн уу, сайн уу.

Эм -   Сайн уу.                                     

Дим - Сайн уу, сайн уу.

Ол -    Баярлалаа, Сонечка, сайн уу хонгор минь.

Дим - Орцгоогоорой.

Ол -    Олег, авч байгаарай.

Дим - Зиак.

Ол -    Явцгаая.

Дим - Янзтай эд байна. Ямар гоё юм бэ.

Ол -    Алив сууцгаа.

Сон -  Бид хоёр Маркын өрөөнд орлоо.

Мар - Тийм ээ.

 Эм -  Үгүй ээ, нөгөө юу...

Дим - Яасан, бидэнтэй хамт суугаач. Гоё амттан энэ байна, хар даа.

Эм -   Зүгээр сайхан ярилцаад...

Мар - Та нар хоорондоо ярилц, бид алгебра хийх хэрэгтэй.

Дим - Алгебра гэнээ, 28-ийн үндэс хэд вэ?

Эм -   Танай алгебрыг бид мэднэ.

Дим - Ямар хичээлтэй юм? За амжилт.

Эм -   Болгоомжтой.

Сон -  Ээж ээ...

Дим - За алив.

Эм -   Ууцгаая.

Дим - За, за, за. Тэр өдөр дажгүй харисан уу?

Эм -   Зүгээр ээ, сайн явж хүрсэн.

Мар - Чөьгөр ав, тэнэг нөхцөл байдал үүсчихлээ.

Сон -  Би ээжид хэлчихсэн.

Мар - Юу хэлсэн гэж?

Сон -  Бид хоёр унтсан гэж.

Мар - Юу гэнээ?

Сон -  Хэлчихсэн. Миний уурыг хүргээд тэгээд би хэлчихсэн.

Мар - Яах гэж? Одоо тэгээд яах уу? Ямар нэг юм хийх хэрэгтэй биз дээ?

Сон -  Юугаа сандраад байгаа юм Мрак аа?

Мар - Ээж чинь хүрээд ирсэн, тэд хамтдаа байгаа. Энийг яаж зогсоох уу? Байзаарай, тэр бүгдийг нь ярьна ш дээ. Манайхан огт мэдэгүй байгаа.

Сон -  Чөтгөр ав, амаа хамхи.

Мар - Соня би..

Сон -  Битгий надад хүрээд бай. Алгебра хийцгээе. Хийх юмуу, үгүй юмуу?

Мар - Тимй ээ, хийнэ, хийнэ.

Эм -   Ганцхан хонох уу?

Ел -    Тийм ээ.

Эм -   Таны пасспорт хэрэгтэй.

Ан -    Тийм ээ, бололгүй яахав.

Ел -    Манай хамаатан Москваг үзэхээр ирсэн юм.

Эм -   Тэр Москвагийн иргэн байна.

Ан -    Үнэхээр үзмээр байна... Баярлалаа.

Эм -   Гарын үсгээ зурна уу.

Ан -    Чиний мөнгө.    

Ел -    Тэр хэн байсныг би мэдмээр байна.

Ан -    Ямар хамаатай юм, тэр дахиж тэгэхгүй.

Ел -    Хэлэхгүй юмуу?

Ан -    Үгүй, гэхдээ бичлэг устсан.

Ел -    Дахиад намайг шантаажилж эхлэвэл яах уу?

Ан -    Тэгэхгүй ээ, тэр мулгуу амьтан биш.

Ел -    Бид юу хийгээд байна аа?

Ан -    Одоохондоо яагаа ч үгүй.

Ел -    Шал утгагүй юм. Аан гэч, би явсан нь дээр байх. Тэгэх үү?

Эм -   Таны пасспортууд энэ байна. 913-р өрөө. Сайхан амраарай.

Ан -    Баярлалаа.

                                                  ххх

Ром - Сайн уу.

Ан -    Өглөөний мнэд.

Ром - Одоо чи архи ууж, тамхи татаж, машинаа жолоодож болно. Алив нааш ир, аавыгаа тэврээч.

Ан -    Юу болов? Та тоглоод байна уу?.. Та тоглоод байна уу, аав аа?

Ром - Яагаад гэвэл чи миний хүү. Нуруу хугаллаа, буулга. Буулгаач, өөдгүй амьтан... За алив ээ хаазлаач, яасан бэ.

Ан -    Аав аа, энд хурдны хязгаартай.

Ром - Хягзаар хамаагүй ээ, алив ээ.

Ан -    Аав аа, аав аа...

Ром - Зүйтэй.

Ан -    Та айхгүй байна уу? 

Ром - Үгүй ээ, би юунаас ч айдаггүй.. Гоё юу?                                         

Ан -    Тийм ээ.

Ром - Хөгжим.

                                                  ххх

Али - Зогс, зогс, зогс. Жолоогоо бариач, гуйя.

Ел -    Юуны түрүүнд сайн байна уу.

Сух -  Сайн уу.

Ел -    Юу болоо вэ?

Сух -  Болсон. Эхнэр бид хоёрыг мэдчихсэн.

Ел -    Баяр хүргэе. Бидний тухай юу.

Сух -  Тийм ээ, бидний тухай. Тэр миний утсыг ухаж байгаад мэсэжнүүдийг харчихсан.

Ел -    Сүүлийн үед юу ч бичээгүй.

Сух -  Өмнө нь бичдэг байсан.

Ел -    Геннадий Ильич би танд юугаар туслах вэ?

Сух -  Эхний ээлжинд бүх мэсэжнүүдээ устгах хэрэгтэй. Чиний утаснаас ч гэсэн.

Ел -    Миний утсыг өгөөдөх.

Сух -  Наадах чинь юу вэ?

Ел -    Юу ч бишээ, хичээлээс гадуурх ажлын хүрээний харилцаа. Тоглоом.

Сух -  Тоглоом гэнээ?

Ел -    Тийм ээ, тоглоом.     

Сух -  Наадах чинь тоглоом юмуу Лена? Наана чинь 11 ангийн сурагч шалдан зогсож байна.

Ел -    Дуугүй байгаач.

Сух -  Чи чинь солиотой юмуу?

Ел -    Эндээс явж үз.

Сух -  Чи өвчтэй юм байна. Жинхэнэ гаж донтон.

Ел -    Бурхан минь Гена, чамаас үнэхээр залхаж байна. 

Сух -  Чи ял авч болохыг ойлгож байна уу?

Ел -    Яваад бүгдээрэнд нь миний ямар гаж донтон, өлөгчин болохыг яриач. За алив.

Сух -  Чи яачихсан юм бэ? Чи мансуурчихсан байж л дээ. Мансуурчихсан уу?

Ел -    Би одоо цонхоор үсэрнэ шүү, мэдэв үү? Би одоо очоод цонхоор үсэрлээ, ойлгов уу?

Сух -  Тэр чамайг хаяна, тэр чамайг хаяна.

Ел -    Би одоо цонхоор үсэрлээ.

Сух -  Тэнэг амьтан. 

Бичиг Өнөөдөр тохирсон ёсоороо. Санаж байна.

Ан -    Хүмүүс ээ, сануулчихъя, өнөөдөр манайд 8 цагаас шүү. Хоцорч болохгүй. Бэлэг хэрэггүй, би бэлгэнд дургүй. Зүгээр л цагтаа ирээрэй.

Бичиг   Дуудлага, Елена Андреевна, таслах, авах.

Ан -    Хөгжилтэй байна.

Бичиг Өнөөдөр тохирсон ёсоор уу? Санаад байна.

Али - Нууц харилцаа юу?

Ан -    Үгүй ээ, Аав бичиж байна, өөрийнхөө вискийг битгий уучихаарай гэнээ.

Али - Нуучих, олчихвол уучихна. Чамайг хүсвэл эртхэн очъе, би хоол хийхэд туслая.

Ан -    Чөтгөр ав, би эрт очиж чадахгүй. Нэг ажил байна, ээж дээр очиж бэлгээ авах хэрэгтэй. харин дараа нь би чамайг аваад хамтдаа явцгаая.

Али - Ок.

Сух -  Өдрийн мэнд. Байр байрандаа суугаарай. Тэгэхээр ийм байна, өнөөдөр хичээлийн дараа бүгдээрээ үлдэж цэвэрлэгээ хийнэ. Өнөөдөр субботниктой.

Эм -   Бидэнд тэгж хэлээгүй ш дээ.

Сух -  Тэгвэл би та нарт анхааруулъя. Би энэ сургуулимйн багш, энэ миний сургууль энд миний дүрэм үйлчилнэ. Би дүрэм тогтооно, өнөөдөр субботниктой.

Сен -  Өнөөдөр Антоны төрсөн өдөр.

Сух -  Антоны төрсөн өдөр гэнээ? Тийм бол тэр тусмаа хоёр субботник хийнэ, 2 цагаар.  

Ан -    Санаа зоволтгүй, Геннадий Ильич...

Сх -    За?

Ан -    Намайг уучлаарай, үнэхээр хэн ч цэвэрлэгээ хийхгүй. Танд биднийг албадах эрх байхгүй.

Мар - Түүний зөв. Гэхдээ бид өөр өдөр цэвэрлэгээ хийж болно.

Сла -  Би одоо цэвэрлэгээ дуудчихъя, тэгээд асуудлыг шийдчихъе.

Але -  Хөөе, хэн ч цэвэрлэгээ хийхгүй.

Эм -   Тийм шүү.

Але -  Огт үгүй.

Дру -  Баасан дунд амьдаръя.

Эм -   Зүйтэй.

Эр -    Тийм ээ.

Эм2 - Тийм ээ.    

Эр -    Тийм ээ.

Сух -  Чимээгүй. Чимээгүй.. Чимээгүй... Чимээгүй... Чимээгүй.

Эм -   Амаа хамхи.

Эр -    Янзтай.

                                                  ххх

Ел -    Юу гээч Антон, би сургуулиас гарахад бэлэн болжээ.

Ан -    Тийм үү, би тийм эрхтэй болов уу?

Ел -    Миний бодлоор чи маш царайлаг. Бас чамд төрсөн өдрийн баяр хүргэе.

Ан -    Баярлалаа. Чи зүгээр үү?

Ел -    Тийм ээ, зүгээр л.. чи одоо яваад өгнө. Тэнд Алина байх уу?

Ан -    Чи яагаад асууж байгаа юм?

Ел -    Би хардаж байна.

Ан -    Би энэ тухай ярьмааргүй байна.    

Ел -    Яагаад?

Ан -    Яагаад гэвэл би хэнтэй ч түүний тухай ярьдаггүй.

Ел -    Чи чинь.. Антоша чи надтай ямарч сэдвээр ярилцаж болохыг мартчихсан уу?

Ан -    Чи муудалцмаар байна уу?

Ел -    Би чамд ямар хэрэгтэй юм?

Ан -    Бид цагийг сайхан өнгөрүүлдэг биз дээ?

Ел -    Тэгэхээр надтай зүгээр л цаг нөгцөөдөг гэсэн үг үү?

Ан -    Чи юу хүсээд байна?

Ел -    Миний хүсэл гэвэл, бид хоёр хамтдаа байхыг хүсч байна. Бас бид хоёр хосууд байгаасай гэж хүсч байна.

Ан -    Лен, миний бодлоор энэ тийм ч сайхан санаа биш байх.

Ел -    Тэгэхээр чи сексээс өөр юу ч хүсээгүй байх нээ?

Ан -    Тийм ээ. Миний бодлоор хоёулаа энэ талаар шууд тохиролцсон байх.

Ел -    Чи өөдгүй амтан шиг ярьж байна. гэхдээ чи өөдгүй амьтан биш биз дээ, тийм үү, Антоша? 

Ан -    Тийм ээ, би энэ талаар бодож байсангүй.

Ел -    Миний бодлоор чи баяраасаа хоцрох гээд байна.

Ан -    Одоо явах хэрэгтэй. Чамайг дөхүүлж өгөх үү?

Ел -    Үгүй ээ, хэрэггүй би энд жаахан байя. Такси дуудчихна.

Ан -    Энэ юу гэсэн үг вэ, ингээд салах уу?

Ел -    Бодох хэрэгтэй байна. Төрсөн өдрийн баярын мэнд.

                                                  ххх

Нин - Та яаж мэдсэн юм?

Сух -  Тохиолдлоор, би утасных нь мэсэжийг харсан юм.

Нин - Зиак, за одоо бид яах ёстой вэ?

Сух -  Мэдэхгүй ээ, тэр таны охин та л учрыг нь ол.

Нин - Та надаас илүү дотно ш дээ.

Сух -  Ойлгосонгүй.

Нин - Та сайн ойлгож байгаа Геннадий Ильич. Миний охин та хоёр дотно, одоо явж тэр солиорлыг нь зогсоо. Ямар нэг юм хийгээч, эр хүн шиг байгаач.

Сух -  Би танай сургуульд ажилладаг нь таны аз.    

Нин - Тантай танилцсандаа азтай байна.

                                                  ххх

Ол -    За.

Али - Ээж ээ, би нүцгэн юм шиг санагдаад байна.

Ол -    Билл Гэйтсын хувцастай бол илүү дээр гэж үү?

Али - Энэ надад таалагдахгүй байна.

Ол -    Алив, чиний найз залууд, намайг уучлаарай, фитнесийн дасгалжуулагчид чинь таалагдах уу? Сонирхолтой ш дээ, шинэ юм мэдэж авцгаая.. Чи ямар үзэсгэлэнтэй байна, хараач. Ямар туранхай, галбиртай байгаагаа хараач. Гар чинь бас хөл чинь ямар тэгшхэн гээч. Хөлөө ил гаргах хэрэгтэй.

Али - Ээж ээ...

Ол -    Яасан бэ, за за болилоо. Алив хар л даа, би чамагй хувцаслая, тэгэх үү? Гуйж байна. Гуйя, гуйя, гуйя.

Али - Болно.

Ол -    Баярлалаа.

                                                  ххх  

Анд - Алина алуурчинтай ямар харилцаатай байсан бэ?

Ол -    Сайн. Ангидаа бүгдээрээ сайн харилцаатай байсан... 5-р ангид нь би тэдэнд театр үзүүлсэн. Гэтэл охиныг минь алчихлаа. Яагаад?    

 

                                                 Төгсөв.

            

 

 

  

 

 

 

 

   

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

  

                                                 

 

 

 

 

  

 

 

 

  

 

            

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

              

Back to episodes Go home