Цикады 5

                                                                           Метраж : 59 минут

Дүрүүдэд :

Ан -    Антон эр, 16 настай

Сон -  Соня эм, 16 настай

Мар - Марк эр, 16 настай

Анд - Андрей эр, 38 настай

Нин - Нина эм, 35 настай

Ром - Роман эр, 40 настай

Ол -    Ольга эм, 36 настай

Дим - Дима эр, 40 настай

Харилцааный зарчим :

Ан - Сон

Ан – Мар

Нин – Анд

Ром – Ан

Дим – Ол

                                                  ххх

Миш -  Амьсгал, гүнзгий амьсгалаарай... Амьсгалаарай. Бэлэн үү? 1, 2, урагшаа.. Урагшаа хар. Сайн бэлдээрэй. 1, 2, марш. Алив ээ, алив, алив. Чадах хүртэлээ давтаад бай. Сатаарч болохгүй над руу хар. Бэлдээрэй, амьсгал.. Алив ээ, алив гараандаа. Алив ээ, алив, алив охин мнив урагшаа, алив ээ... Амьсгал, 1, 2, марш.

Эм -   Миш...

Миш -  За алив ээ, алив, алив эргээд ир. Амьсгал, амьсгал.

Эм -   Одоо болоо юм бишүү, ядарчихсан байна.

Миш -  Өчигдөр бэлтгэлээ тасалчихсан, одоо нөхөж хийж байна.

Эм -   Яахав дээ, кино үзэн л биз. Эцсийн эцэст хүүхэд ш дээ.

Миш -  Чи түүнийг сайн хүн болоосой гэж хүсч байна уу? Тийм бол битгий саад бол. Яагаад зогсчихов, бэлтгэлээ хий.

Охин -  Аав аа...

Миш -  Юу аав аа гэж, битгий энд аав гээд бай. Яв, бэлтгэлээ хий.

Эм -   Миш, ядарчихлаа ш дээ.

Миш -  Зүгээр ээ.

Эм -   Катюнь чи чаднаа, охин минь гүйгээрэй.

Миш -  За алив ээ, алив бэлдээрэй. Гараа, гараа би хараад байна шүү. Зорилго тодорхойл. 1, 2, марш.

Миш -  Амьсгал, амьсгалаарай, амьсгалаарай. Татаж байна, удахгүй зүгээр болчихно. Одоохон зүгээр болчихно.

Эм -   Катюша...

Миш -  Алчуураа өг. Одоохон.. Чамд алчуур байна уу?

                                                  ххх

Бичиг “Царцаанууд”.

Эр -    Алив ээ, үзүүлээд өг.

Эр2 -  Эхэл. Одоо дараагийн уралдахад 4 бэлдээрэй. 20-57-р сургуулиуд, 144-р сургууль, Воробьев ба Головин. Гараандаа. Алексеев сайн эхэллээ. Костенко нэгдүгээр замаар түүний араас нэхэж байна. Хоёулаа бараг адилхан хурдтайгаар эхний үеэ дуусгалаа. Бусад өрсөлдөгч нараасаа хол тасарлаа. Одоо бид Алексеев тасарч эхэлж байгааг харж байна. Эргэлтэн дээр хоцрол илүү багаслаа, гэвч үндсэн багийнханаас...

Дру -  Антон заавал түрүүлнэ.

Сен -  Тэр чамд таалагддаг юмуу?

Дру -  Юу гэсэн үг вэ?

Сен -  Дажгүй залуу шиг санагдсан.   

Дру -  Би юу ч ойлгосонгүй.

Сен -  Би өөр утгаар нь хэлж байна хөөе.

Дру -  Тэр дажгүй залуу юу?

Сен -  Өөрийгөө тэргүүлэгч гэдгийг мэдрэх сайхан байх.

Дру -  Юу гэнээ?

Сен -  Март.   

Эр -    Алексеев үнэхээр сайн байна. тэр хол тасарсан бөгөөд хурдаа улам нэмсээр байна. Алексеевийн түрүүлэх нь гарцаагүй боллоо. Тэр хэдэн секундээр тасарлаа, 3, 2, 1. Алексеев 1 минут 25 секундын амжилттайгаар 1-рт орлоо. Костенко 1 минут 27 секундын амжилттай 2-рт орж байна. Воробьёв 1 минут, 40 секунд.

Дру -  Баяр хүргэе.

Ан -    Баярлалаа.

Эр -    За дараагийн 4 уралдахад бэлдээрэй. Эхэл.

Ел -    Антон, чи авсан уу? Чи санаачилсан уу?

Ан -    Дажгүй юм.

Ел -    Энэ чи биш гэж үү?

Ан -    Би бишээ.

Ел -    Тэгээд хэн гэж? Чөтгөр ав...

Ан -    Мэдэхгүй ээ, чи яагаад надаас асууж байгаа юм?

Ел -    Битгий намайг сандаргаад бай.

Ан -    Байзаарай, хүлээгээрэй би туслах ч юм билүү. Би хэн ингэснийг олж чадвал ямар шагнал өгөх вэ?

Ел -    Надад маш их тус болно, би маш их баярлалаа гэж хэлнэ.

Ан -    Бага байна.

Ел -    Мөнгө төлж чадна. Шантаажчинаас л дээр.

Ан -    Бага байна.

Ел -    Чи юу хүсээв?

Ан -    Бүгдийг.

Эр -    Антон аварга, Антон аварга.

Эр2 -  Чи хамгийн шилдэг нь. Юу хийж байна?

Ан -    Чи яаж байна аа, үгүй ээ, үгүй, үгүй.

Дру -  Эр хүн.

Ан -    Өөдгүй амьтад.

Дру -  Антон аварга, Антон аварга. Тийм ээ.

Ан -    За алив ээ, алив.

Сен -  Антон аварга.

Дру -  Антон ёстой мундаг.

Але -  Болно, битгий дэвэргээд бай илжиг ээ.

Ан -    Юугаа гөлрөөв?

Але -  Зүгээр л харж байна.

Ан -    Сайн байна, харж л бай.

Сен -  Яасан Алекс, нүцгэн байгаа нь таалагдсан уу?

Дру -  Антон өнөөдөр зугаацах уу?

Сен -  Тэгье, бас нөгөө хүүхнүүдийг дуудъя. Уралдаанд байсан, сайхан хүүхнүүд.

Ан -    Залуус аа, өөрсдөө дуудаарай би амжихгүй. Надад амжуулах ажлууд байна. Битгий худлаа дуугай хураагаад байгаарай, хэрэггүй.

Дру -  Ок.

Ан -    За амжилт.. Баяртай.

Дру -  Тэр Алинатай уулзахаар явсан байхаа.

Эр -    Тэр өнөөдөр ирээгүй.

Сен -  Ус нүхээ олноо.

Але -  Хөөе битгий авгай шиг чалчаад байгаач.

Дру -  Чамд ямар хмааатай юм.

Але -  Чи мэдмээр байна уу?

Дру -  Мэдмээр байна.

Мар - Залуус аа, больцгоо. Ямар жаахан хүүхдүүд байгаа биш. Муудалцаж ханахгүй байна уу?

Але -  Залхаж байна.

                                                  ххх  

Нин - Лена.

Ел -    За?

Нин - Чи энд юу хийж байгаа юм, яагаад хичээлдээ ороогүй юм?

Ел -    Би одоо 8-р анги руу явж байна.

Нин - Чи зүгээр үү?

Ел -    Тийм ээ, би зүгээр.

Нин - Өчигдөр шөнө чи хэдээс ирсэн бэ?

Ел -    Санахгүй байна, оройтсон.

Нин - Их оройтсон, би унтаад өгсөн байсан. Шөнийн цагаар гадуур явж болохгүй. Аюултай ш дээ.

Ел -    Би насанд хүрсэн хүн.

Нин - Дахиад нэг л удаа гэртээ шөнө ирэх юм бол би хаалгаа тайлахгүй. Чи хаалганы цаана хөл арчигч дээр унтана шүү. Ойлгов уу?

Бичиг 50 мянга, тэгвэл хэнд ч үзүүлэхгүй. Мөнгө хаана үлдээх вэ? Эрэгтэйчүүдийн хувцасны өрөөнд.

Мар - Соня. Соня, юу болоо вэ?

Сон -  Яасан?

Мар - Би ямар нэг буруу юм хийсэн юм шиг чи өдөржингөө юу ярьсангүй.

Сон -  Чи юунд ч буруугүй.

Мар - Тэгвэл яасан юм? Өчигдөр хамтдаа байсан. Чи өөрөө, чи өөрөө л хүссэн ш дээ.

Сон -  Тимй ээ, хүссэн. Одоо харамсаж байна.

Мар - Надаас болсон уу? Би буруу зүйл хийчихсэн үү?

Сон -  Үгүй ээ, чи ямарч буруугүй. Би зүгээр тийм зүйл хийсэндээ харамсаж байна.

Мар - Соня би бодохдоо...

Сон -  Одоо юу ярих юм?

Мар - Би чамд хайртай Соня. Би үүнийг хэлэх гэсэн юм.

Сон -  Ойлголоо.

Мар - Чи юу ойлгосон гэж?

Сон -  Чиний хэн болохыг ойлгосон. Гэртээ харьцгаая.

Мар - Ямар нэг хариу өгөөч.

Сон -  Асуулт байсан юмуу?

Мар - Тийм ээ.

Сон -  Марк би чамд хайргүй. Чи миний найз гэхдээ би чамд хайргүй. Гэртээ харьж болох уу?

Мар - Яв.

                                                  ххх

Эр -    Эхэл... Зүүн талаар довтолж, баруун тал хамгаална. Гэнэтийн довтолгоон хийхгүй... Зүүн тал сөрөг довтолгоон, баруну тал хамгаална. Зүүн тал хариу үйлдэл хийнэ... Зүүн тал довтолж, баруун тал цохилт өглөө.

Кат -  Тийм ээ.  

                                                  ххх 

Анд - Зиак, энэ Дмитриева Екатерина байхаа.

Сон -  Тийм ээ.

Анд - Тэр ер нь ямар хүн бэ?  

Сон -  Катя энгийн хүн бас хатуужилтай.

Анд - Тэр алуурчинд буу олоход туслах байсан уу?

Сон -  Тийм ээ, чадна. Гэхдээ тэр тэгээгүй.

Анд - Чи яагаад тэгж бодов?

Сон -  Яагаад гэвэл бид шөнөжингөө хамтдаа байсан.

Анд - Буудаж эхэлсэний дараа чи хамт байсан уу?

Сон -  Үгүй ээ. Буудаж эхэлмэгц Марк бид хоёр подвал руу гүйсэн. Би хэд хэдэн удаа үүнийг хэлсэн.

Анд - Соня, чиний бодлоор яагаад тийм зүйл болов?

Эм -   Сонечка чи хариулахгүй байж болно. Чамайг албадаж чадахгүй, бидэнд Үндсэн хуулийн 51-р зүйл анги байгаа.

Анд - Тэгэлгүй яахав.  

Сон -  Би мэдэхгүй ээ. Заримдаа бүрэн эрх чөлөөтэй баймаар санагддаг.

Кат -  Тийм ээ, тийм. Баярлалаа.

Эр -    1-р зам дээр Ольга Нечаеваг урьж байна.. Мөн Екатерина Дмитриева гарна уу... Тулаанд бэлдээд, эхэл. Зүүн тал довтолж, хамгаалж хариу цохилт хийлээ. Бэлэн үү, эхэл... Бэлэн үү, эхэл... Зүүн тал довтолж баруун тал хамгааллаа. Оноо... Бэлэн үү, эхэл... Бэлэн үү, эхэл.

Але -  Байна уу. Юун карниз вэ.

Эр -    Зүүн тал довтолж...

Але -  Та яах гэж тийшээ авирсан юм бэ? Түргэн дууд, би очлоо.

Эр -    Бэлэн үү, эхэл.

Кат -  Алекс...

Эр -    Зогс, зүүн тал довтолж оноо авлаа. Эхэл... Зүүн тал сөрөг довтолгоон хийж баруун талд оноо... Тулаанд бэлд, эхэл... Баруун талаас довтолж, зүүн тал амуилтгүй хам гаалсан. Оноо, нэг... Бэлэн үү, эхэл... Бэлдээд, эхэл.      

Кат -  Тийм ээ. Тийм ээ.

Эр -    Баруун тал довтолж, зогссон. Зүүн тал хариу барьсан. 15-14 харьцаатайгаар зүүн талын тулаанч яллаа.

Эм -   Тийм ээ.

Кат -  Тэр гадаа гишгэсэн.

Эр -    Гадаа гишгээгүй.

Кат -  Гадаа гишгэсэн, давтаад үз л дээ. Чи замаас гарсан.

Эм -   Үгүй ээ, үгүй гараагүй.    

Эр -    Баруун талын довтолгоот когсож, зүүн тал бариу довтолсон. 15-14 харьцаатайгаар зүүн талын тулаанч яллаа.

Кат -  Гишгэсэн гээд байхад, та нар хуйвалдчихсан юмуу. Та нар галзуурав уу? Та нар чинь бүр галзуурчихсан юмуу?

Эр2 -  Чи солиотой юмуу, одоо чамайг 2-р байрнаас чинь хасчихна.

Кат -  Надад 2-р байр ямар хэрэгтэй юм. Би 1-р байранд орох ёстой. Би харсан тэр гадаа гишгэсэн.

Эр2 -  Гадаа гишгээгүй.

Кат -  Гадаа гишгэсэн, би өөрөө харсан.

Эр2 -  Гадаа гишгээгүй.       

Кат -  Би харсан, гадаа гишгэсэн. Түүний аав нь холбооны дэд ерөнхийлөгчийн найз учраас ингэж байна уу. Та нар чөтгөр лүүгээ тонилцгоо.

                                                  ххх

Али - Сайн уу.

Ан -    Сайн уу.

Али - Чи үргэлж ингэж жолооддог уу?

Ан -    Яасан, чи айгаад байна уу?

Али - Чамтай бол үгүй.        

Ан -    Чи намайг сайн мэдэхгүй байна.. Ингэхэд чи машин жолооддог уу?

Али - Үгүй ээ.

Ан -    Явж сурцгаая.

                                                  ххх

Эм -   Катя, чи явах уу?

Эр -    Дмитриева. Дмитриева, чи яагаа вэ? Очиж шагналаа авах хэрэгтэй, алив явцгаая.

Кат -  Та нар шагналаар үхсэнээ хийдэг юм.

Эр -    Кать, гарах хэрэгтэй тэгэхгүй бол чамайг хасчихна. Катюша.

Кат -  Хасч л байг.

Эр -    Катька, заавал гарах хэрэгтэй. Катюшка, тэгэх хэрэгтэй. Хэрэгтэй.. Катя, би чамайг ямар их хүсч байна аа, Катя.

Кат -  Та чинь солиотой юмуу, энэ чинь ял авах үйлдэл.

Эр -    Катя, хэн ч мэдэхгүй. Би чамагй олон жил хүлээсэн.

Кат -  Таны тархи чинь ялзарчихсан юмуу? Яаж байгаа чинь энэ вэ?

Эр -    Зогс. Уучлаарай. Уучлаарай, уучлаарай, би ингэе гэж бодоогүй.

Кат -  Явж шагналаа авцгаая. Новш юм даа.

                                                  ххх

Кат -  Чи хаана байна? Дахиад эмээ юу? За яахав, би одоо чам дээр очлоо. Үгүй ээ, би очно.

Эр -    Катя.

Кат -  Хэрэггүй ээ, хүлээж бай.

Эр -    Катя.. маргааш бэлтгэлдээ ирнэ биз дээ?

Кат -  Ирнэ, нөгөөдөр ч гэсэн ялгаагүй. Би шигшээд орох ёстой, заавал орно, ойлгов уу? Хэрвээ надад дахиад хүрэх л юм бол...

Эр -    Би дахиж тэгэхгүй ээ. Уучлаарай.

Кат -  Бат баярыг хүргэе.

                                                  ххх

Ан -    Алив хаазлаарай. Алив ээ хаазлаарай, хаазла, хаазла.

Али - Би айгаад байна.

Ан -    Хаазла, хаазла, хаазлаарай. Чамд тормос байгаа.

Али - Гэхдээ л айгаад байна.

Ан -    Бүү ай, би айгаад байна. чи юундаа айсан юм. Алив болгоомжтой... Яг ингээд. Энэ миний сүүлийн бичлэг байх шүү.

Али - Тэгж ярьж болохгүй.  

Ан -    Энд бүсгүй байна. Болгоомжтой, болгоомжтой, тоглосон юмаа. Бүх зүйл хэвийн сандрах хэрэггүй... Замаа хараарай, замаа хар.

Али - Үгүй.

Ан -    Сайн байна уу, аньс уу?

Эм -   Тийм ээ.

Ан -    Гүйцээ, өөр юу ч хэрэггүй, хариулт хэрэггүй. Баярлалаа, баярлалаа өөр юу ч хэрэггүй. Май.

Али - Баярлалаа... Яаж байна аа.

Ан -    Алина, тормослоорой. Алина, Алина чи хаашаа яваад байна аа? Алина тормослоорой, зүгээр л баруун хөлөө нааш нь авчих. Хаазлахаа боль. Тормос дээр гишгэ, тормос дээр гишгээч.. Бүх зүйл хэвийн.

Али - Уучлаарай, бодолдоо авчихлаа.

Ан -    Зүгээр ээ, уучиллаа.  

Али - Үнэхээр дэмий санаа байж.

Ан -    Тийм ээ, одоо ойлгосон. Гэхдээ хөгжилтэй байлаа.

                                                  ххх 

Але -  За гэмтлийн эмнэлэг рүү явцгаая.

Эмээ -  Үгүй ээ, эмнэлэг рүү явахгүй. Хөл зүгээр байгаа. Харав уу, би хуруугаа хөдөлгөж чадаж байна, за тэр.

Але -  Бид энэ хөлдөөсөн вандуйтай бүтэн цаг суулаа. Хавдар нь буухгүй байна.

Эмээ -  Буухгүй ээ, яагаад гэвэл үе мултарчихсан.

Але -  За би түргэн дуудлаа. Тэгэх үү?

Эмээ -  За дуудчих, миний даралт 200/100 болчихсон байна.

Але -  Хөгшин зөнөгөө яагаад хэлээгүй юм бэ?

Эмээ -  Толгой руу чинь цохиод өгөхөөр ухаан суух байлгүй.

                                                  ххх  

Але -  Сайн уу.

Эмээ -  Алёша, хэн ирсэн бэ?

Але -  Эмээ над дээр хүн ирлээ. За яасан, юу болов?

Кат -  Юу ч болоогүй, 2-р байр новш гэж. Шүүгчид луйвардсан, нохойнууд.

Але -  Нохойнууд.

Кат -  Новшнууд, ёстой нэг...

Але    За за, одоо тайвшир.

Кат -  Тэнд...

Але -  Яваад өгсөнд уучлаарай. Бүх зүйл хэвийн. Чи шилдэг нь.

Кат -  За.

Але -  Санаж байна уу?

Кат -  Тийм ээ.

Але -  Кат үгүй ээ... Катя, Катя хөөе, яаж байна аа? Хэрэггүй, түргэн ирж байгаа.

Кат -  Яахав дээ, удахгүй.

Але -  Би үгүй гэсэн шүү. Үгүй ээ, үнэхээр болохгүй.

Кат -  Би яах гэж ирсэн юм?

Але -  Юу гэнээ? Зүгээр л байх, үгүй юмуу?

Кат -  Би зүгээр баймааргүй байна Алёша.

Але -  Аан гээч, намгй битгий тэгж дууд гэсэн шүү.

Кат -  Чамайг дандаа тэгж дуудах болно. Надад заах хэрэггүй.

Але -  Чи ч ялгаагүй.

Кат -  За тэгвэл, би одоо явъя.

Але -  Яв яв.

Кат -  Аан гээч, чи итгэлтэй байна уу? Би эргэж ирэхгүй ч байж магадгүй.

Але -  Сонс, чи өөрөө л мэд. Чиний шийдвэр.

Кат -  Чи ёстой мулгуу амьтан Алёша.

                                                  ххх

Ан -    Магадгүй, аав юу ч анзаарахгүй байж магад.

Али - Зүгээр ээ, би бүгдийг тайбарлаад өгчихнө.

Ан -    Үгүй ээ хэрэггүй, би өөрөө хэлсэн нь дээр. Би одоо чамд такси дуудаад өгье.

Ром - Антон, энэ юу вэ?

Ан -    Энэ бол, аав аа би одоо танд тайлбарлая.

Ром - Алив тэгж үзээрэй.

Ан -    Бид, бид явж байгаад...

Ром - Энэ хэн бэ?

Али - Уучлаарай, энэ миний буруу.

Ром - Бүсгүй би чамаас хэн буруутайг асуугаагүй. Би ерөнхийдөө чамаас юу ч асуугаагүй.

Ан -    Аав аа...

Ром - Одоо гэртээ ор, харин та гэртээ харь.

Али - Би...

Ром - Би гэртээ харь гэсэн шүү. Алив яв, дүлий юмуу? Ингэхэд чи ер нь хэн юм бэ? Манай эдлэнгээс гар, гар гэж байна. Хаагаарай.

Ан -    Аав аа, та яагаад ингэж ярьж байгаа юм бэ?

Ром - Чи муу...

Ан -    Аав аа, та яаж байна аа?

Ром - Чи, чи яаж байна? Миний мшаиныг хулгайлаад. Чи надад юу тайлбарлах гэсэн юм? Муу мал.

                                                  ххх

Миш -  Халуунаар нь уудаггүй хүн биеийн тамирт явахгүй.

Кат -  За архи уухгүй шүү. Одоо хангалттай.   

Миш -  Надад конъяк ч байгаа.

Эм -   Конъяк авах мөнгө хаанаас олсон юм?

Миш -  Хөрш бэлэглээд. Би түүнд машинаа асаахад нь тусласан юм. Тийм ээ.

Эм2 - Машин асаасан гэнээ, алтан гартан байх нь.

Миш -  За, цом, медаль хаана байна?

Кат -  Би клубд хүндэт самбар дээр орхичихсон.

Эм -   Кать, ядаж талархалын бичиг яасан?

Миш -  Кать, талархалын бичиг өгөөгүй юмуу?

Кат -  Аан гээч, намайг тайван байлга. Хоолоо халуун дээр нь идэцгээ.

Охин -  Чи худлаа яриад байна. Аав аа, би интернэтээс Нечаева Москвагийн аварга болсон гэж уншсан.

Миш -  Энэ үнэн үү?

Кат -  Тийм ээ, үнэн, би хоёрдугаарт орсон.

Эм -   Мишечка чи тайван байгаарай. Тайван, тайван...

Миш -  Тэгэхээр, чи шигшээд орж чадахгүй нь.   

Кат -  Танд ямар хамаатай юм. Саравчинд архичидтай суухаас цаашгүй.

Эм -   Кать, Кать чи юу ярьна вэ?

Кат -  Юу Кать гэж?

Миш -  Катя...

Кат -  Та хэн болчихов? Та нар бүгдээрээ хэн болчихов? Яасан? Би энд хамгийн гол хүн, харахгүй байна уу?

Миш -  Катенька, юу гэсэн үг вэ, би засарч байгаа.

Кат -  Чи яаж засрах юм бэ?

Охин -  Аавыг зүгээр орхи.

Кат -  Надад битгий гар хүр.

Эм -   Кать...  

Кат -  Намайг тайван орхи, ойлгов уу? Бүгдээрэнгээс чинь залхаж байна.

Эм -   Мишечка...

Миш -  Би засарна ш дээ.

Эм -   Тийм ээ.

Миш -  Би уг нь, энэ түр зуурын асуудал. Кать...

Эм -   Зүгээр дээ.

Миш -  ...би засарна.

Кат -  Аав аа...

Миш -  Би засарна.

Кат -  Аав аа, намайг уучлаарай.

Миш -  Энэ...

Кат -  Намайг уучлаарай.

Миш -  Энэ түр зуурынх.

Кат -  Намайг уучлаарай.

Миш -  Би засарна.

Кат -  Намайг уучлаарай.

Миш -  Би ярьсан, намайг санаж байна лээ.

Эм -   Тэгэлгүй яахав.

Миш -  Намайг мартаагүй.

Эм -   Тийм ээ, тийм, тийм.

Миш -  Би ярьсан, би засарна.

Эм -   Бүх зүйл сайхан болно.

                                                  ххх

Анд - Соня одоо ингэцгээе. Харж бай, би одоо камераа өөр тийш нь эргүүллээ. Өрөөнд хэн ч байхгүй, харав уу. Хонгор минь, хоёулаа шударгаар ярилцъя. Чи яаж яваад энд ирчихэв?

Сон -  Би энд бусдын адил байцаагдаж байна.

Анд - Үгүй ээ, үгүй чи бусдаас өөр. Чи санамсаргүй хутгалдчихсан, тийм үү?

Сон -  Яагаад би хутгалдсан гэж?

Анд - Юу яагаад гэж, яагаад гэвэл буун дээрээс.. чиний хурууны хээ олдсон. Бас нөгөө хэн билээ, Филатов Марк Олеговичийнх бас, олж тогтоосон. Чи надад бүгдийг ярих хэрэгтэй Соня Карпова.

Сон -  Би худлаа яриагүй. Би андгайлъя.

                                                  ххх

Дим - Охидуудаа одоо хойш тавих хэрэггүй байх. За алив, Чили юу Калифорни уу?      

Эм -   Чили.

Ел -    Калифорни.

Эм -   Аль нь ч яахав.

Дим - Хольчихъе.. Ксюша чи жолооч барьж байгаа юу?

Ел -    Яагаад би гэж, чи ш дээ.

Дим - Өнгөрсөн удаад би барьс ан.

Ел -    Алив чулуу-даавуу-хайч тоглое.

Дим - Юу гэсэн үг вэ Ксюша?

Ел -    Шударга болно, за алив ээ, алив. Чулуу, хайч, даавуу нэг хоёрын гурваа. Чулуу, хайч, даавуу нэг хоёрын гурваа. Чөтгөр гэж, Чулуу, хайч, даавуу нэг хоёрын гурваа. Гүйцээ, би яллаа.

Дим - Чи бэлтгэл хийгээд байсан юмуу? Ксюша чи архичин болно шүү.

Ел -    За алив. Найзуудаа энд шоргоолж байна.

Эм -   Ямар олон юм бэ.

Ел -    Чи хатан учраас чам руу шаваад байна.

Эм -   Сайн сайхны төлөө.

Дим - Сайн сайхны төлөө.

Ел -    Тэд юу боддог бол сонирхолтой байна. Юунд санаа зовдог бол?

Эм -   Аан гээч, тэдэнд өгөх үү?

Ел -    Үгүй ээ, хэрэггүй.

Дим - Яагаад?

Эм -   Тэд 18 хүрээд сар болж байгаа.

Ел -    Үгүй ээ, хэрэггүй.

Эм -   Хөгжилтэй байлгахын тулд.

Дим - Соня, Марк.

Сон -  Чиний бодлоор тэд юуны талаар ярьж байгаа бол?

Мар - Бидний тухай. Өөр юу л ярьвал гэж.

Сон -  Улс төрийн тухай ч юм билүү. Бүх зүйл тийм амар биш. 

Мар - Тэдэнд бид хоёроос өөр нийтлэг сэдэв байхгүй. Бодит үнэн.

Сон -  Мэдэхгүй юм даа, заримдаа миний бодлоор би тэднийг...

Мар - Яасан гэж?

Сон -  Үзэн яддаг, ийм л байна. Надад өрөвдөлтэй санагддаг юм. Юуны түрүүнд миний ээж. Явж зугаалъя.

Дим - Тэдний паркад төөрсөнийг санаж байна уу?

Эм -   Аймаар юм.

Дим - Тийм ээ, би маш их сандарсан.

Сон -  Аан гээч, намагй уучлаарай танай аав ээж чинь маш сайн хүмүүс.

Мар - Мэднээ, тэд сайн тал ихтэй.

Сон -  Үгүй ээ, би тоглоогүй байна. Чамд маш их хайртай. Бид ямар аав, ээж болох бол сонин байна.

Мар - Бид үү?

Сон -  Тийм ээ, хэзээ нэгэн цагт өөрийн хүүхдүүдтэй болно биз дээ. Марк чи бид хоёр бишээ, чи ойлгосон биз дээ?

Мар - Тимй э,э ойлгосон, зүгээр.

Сон -  Бид тус тусдаа.    

Мар - Тийм ээ. Харин би.. ууртай, ядаргаатай аав болно.

Сон -  Үгүй ээ, хүүхдүүд чинь чамд эрхэлнэ. Чи хэтэрхий зөөлөн.

Мар - Харин чи?

Сон -  Харин би баахан хүүхдүүд төрүүлчихээд халамжлахыг хүсдэггүй муу ээж болно. Яг л өвс шиг өснө биз гэдэг.

Мар - Тийм ээ, бид хорё сайхан хосууд болох байлаа.

Сон -  Шилдэг хос. Хоёулаа завь авах уу?

Мар - Аан гээч, хурц нартай байна, хоёулаа наршчихна ш дээ

Сон -  Марк, чи яаж манай тагтаар орж ирдэгт одоо болтол гайхаж байна.

Мар - Агуу хайрын хүч.

Сон -  Би өөрөө.

Эр -    Хантааз өмсөөрэй.

Мар - Болох байлгүй дээ.

Сон -  Сонс, чи мэс засалч биш харин шүдний эмч болвол яасан юм.

Мар - Яагаад тэр билээ?

Сон -  Мэс засалч аюултай, хэн нэгнийг алчихвал яах юм.

Мар - Алахгүй ээ, би томоотой.

Сон -  Хэтэрхий томоотой.  

Мар - Өнөөдөр чи яачихсан юм бэ? Яагаад уурлаад байгаа юм.

Сон -  Бүгдэд уур хүрч байна.

Мар - Тэгвэл биеэ бариач дээ.    

Сон -  Чи надад бас заах уу, намайг чи...

Мар - Би чамайг яасан гэж, яасан юм?

Сон -  Би чамтай унтахыг хүсээгүй. Ойлгов уу?

Мар - Ойлголоо. Тэгвэл яах гэж унтсан юм?

Сон -  Яагаад гэвэл чамайг өрөвдөөд. Өрөвч сэтгэл. Марк. Марк.. Марк, Марк. Марк, Марк, Марк.

Мар - Соня, би энд байна.  

Сон -  Марк, чи тэнэг юм уу?.. Чөтгөр ав, чөтгөр ав, чөтгөр ав.. Марк, чи үхэж болох байснаа мэдэж байна уу?

Мар - Үхээгүй л байна. Ээж ээ, хэтрүүлэх хэрэггүй.

Дим - Энэ хэтрүүлэг биш, Марк. Юун хэтрүүлэг, чи золтой л үхчихсэнгүй. Бид галзуурах шахлаа, чи эрүүл үү өвчтэй юмуу?

Мар - Бүх зүйл хэвийн, золгүй явдал тохиолдсон юм.

Эм -   Залуус аа, одоо тайвширцгаа.   

Дим - Хонгор минь тайвшрах хэрэггүй. Хүү маань үхэх шахлаа, одоо түүдэг асаагаад дуулж бүжиглэх үү?

Сон -  Та яагаад түүнд рүү хашхичаад байгаа юм?

Ел -    Чи солиотой юмуу?                                          

Дим - Хүмүүс тэнэг зүйл хийх болгонд би чанга ярьдаг, уучлаарай. Орой болголн унтах гэж эм уусаар байгаад залхаж байна.

Ел -    Олег чи бас чиний эм энд ямар хамаатай юм?

Дим - Хамаагүй, Ксюша ямарч хамаагүй. Би энд зүгээр л дэргэд нь зогсоод...

Мар - Битгий хашхичаад байгаач.

Дим - Автобус хүлээж байна.

Эм -   Тийм ээ.

Эм2 - Соня явцгаая.

Сон -  Явах яахав, яаж эндээс гарах вэ?

Эм2 - Бүгдээрэнд нь баярлалаа, баяртай.

Дим - Мила, Мила нөгөө, уучлаарай...

Сон -  Марк, би чамд мэсэж бичнэ.  

Мар - Намайг уучлаарай.

Дим - Бүгдээрэнд нь амжилт, Мил.

Ел -    Хэзээч битгий ингэж ярьж бай. Ингэж ярихыг би үзэн яддаг.

Дим - Бүгдэд нь амжилт, бүгдэд нь амжилт, бүгдэд нь амжилт.

Мар - Бөөн хэрүүл хийгээд.

Дим - Яах гэж завинаас үсэрсэн юм?

Мар - Үсэрмээр санагдаад.

Дим - 3 аяганы дараа чи үнэхээр муухай ааштай болох юм.

Ел -    Чамаас гуйя, битгий өөлөөд бай.

Дим - Чи...

Ел -    Би зүгээр л хүүхдийнхээ төлөө санаа зовоод.

Дим - Би айгаагүй гэж үү?

Ел -    Тэр живж болох байсан, чи ойлгохгүй байна уу?

Дим - Би бүгдийг ойлгож байна, гэхдээ ингэж хашхирах ямар хэрэгтэй юм? Бас чи, миний эм хамаагүй гээд байсан. Ямар учиртай юм бэ.

Ел -    Олег, чи ер нь яах гэж энэ сэдвийг эхлүүлсэн юм? Чиний юу ууж байгаа нь ямар хамаатай юм?

Дим - Зүгээр л хэлчихсэн, яагаа ч үгүй.

Ел -    За уучлаарай, бид хоёр дэмий уурлачихлаа. За намайг уучлаарай. Мила руу ярих хэрэгтэй, эвгүй юм болчихлоо.

Дим - Би яръя. Уучлаарай.

Ел -    Тэнэг юм болчихлоо.

Бичиг Уучлаарай. Би чамд хайргүй. Би тоглосон юм.

Ел -    Дулаацав уу?  

                                                  ххх

Бичиг Чи яаж байна? Аав чинь аймаар ууртай байна уу? Зүгээр ээ, учраа олцгоосон. Сори. Чамагй одоо хүсээд байна. Би очиж чадна, чи ганцаараа байна уу?

Бичиг Елена Андреевна, дуудлага. Таслах, авах. Маргааш өглөө 8,30-д. Мөнгө хувцасны өрөөнд үлдээх хэрэгтэй. Ок, бүү санаа зовоорой.

Ром - Өчигдөр ээж чинь ирсэн үү?.. Ээж чинь ирсэн үү гэж байна.

Ан -    Ирсэн, та яаж мэдэж байгаа юм?

Ром - Хамгаалагч харсан байна лээ. Яагаад хэлээгүй юм?

Ан -    Харин та юу гэж бодож байна?

Ром - Би ээжийг чинь хөөгөөгүй, чи мэднэ.

Ан -    Тийм ээ, би мэднэ. Ойлгомжтой.

Ром - Хөөе, тэр машин хамаагүй. Би чамд хайртай, мэдэж байна уу? Миний хүү.. Ийм том болчихсон. За.

Ан -    За.

Ром - Найз хүүхэн дээрээ очлоо юу?

Ан -    Тийм ээ.

Ром - Сайн хүн үү? Аан гээч, нөгө миний өмнөөс уучлалт гуйгаарай, миний буруу. Бүсгүй хүнийг тэгж болохгүй.

Ан -    Тийм ээ.

Ром - За яахав. Яв яв.

Ан -    За би явлаа. Би удахгүй ээ.

Ром - За.

                                                  ххх

Сон -  Сая яаж байгаа юм бэ, яах гэж Маркын аав ээжтэй муудалцсан юм?

Эм -   Хэрэгтэй болоод, биднийг доромжлоод байсан. Сүүлийн үед аав нь ямар их биеэ тоогоо вэ. Яг л шинэ албан тушаал нь эрх мэдэл өгсөн юм шиг.

Сон -  Би Марктай унтсан.

Эм -   Юу?

Сон -  Та сонссон ш дээ.

Эм -   Надад хэлж яах гэсэн юм?

Сон -  Ээж мэдээсэй гэж хүссэн юм.

Эм -   Би тэгээд одоо яах ёстой гэж?

Сон -  Мэдэхгүй ээ, ойлгосон бол болоо, цээжилчих.

Эм -   Та хоёр үерхдэг үү?

Сон -  Үгүй ээ, би зүгээр л тэрэнтэй.. унтчихсан.

Эм -   Соня, чиний бие зүгээр үү?

Сон -  Сайн байгаа.

Эм -   Би ийм хурдан гэж бодсонгүй, санаад оромгүй юм.

Сон -  Намайг ингэнэ гэж бодоогүй юу?

Эм -   Тийм ээ.

Сон -  Би ийм л хүн, аймаар уу?

Эм -   Соня чи яачихав аа, өөр хүн шиг болчихож.

Сон -  Миний муу тал.

Эм -   Чи яах гэж ингээд байгаа юм, намайг цус харвуулах гээ юу?

Сон -  Үгүй ээ ээж ээ, би сайхан баймаар байна.

Эм -   Тэгвэл надад муухай байна.

Сон -  Та юу ч мэдэхийг хүсэхгүй байна. Тийм үү? Тэгвэл сэтгэл амар байна. Хайрцаглагдаад.

Эм -   Хайрцаглагдсан. Чи яагаад над ру удавшлаад байгаа юм?

Сон -  Заримдаа та үнэхээр уур хүргэх юм.    

Эм -   Би чамд ямар муу юм хийсэн гэж? Яагаад намайг өрөвддөггүй юм?

Сон -  Яагаад гэвэл та том хүн, ээж ээ. Том хүмүүсийг өрөвддөггүй юм, одоо нэг юм ойлгов уу? Та том хүн харин би жаахан хүүхэд.

Эм -   Хараад байхад тийм ч жаахан хүүхэд биш байна.

Сон -  Муухай юм.

Эм -   Яагаад?

Сон -  Надад хамаг ачаагаа үүрүүлэх нь муухай. Миний бүх асуудлуудыг үл тоомсорлох нь муухай бас утгагүй.

Эм -   Би үл тоомсорлоогүй, би би үл тоомсорлоогүй, охин минь, хонгор минь.Надад хэлээч нөгөө та хоёрын хийсэн, хамтдаа хийсэн зүйл чинь асуудал мөн үү?

Сон -  Чөтгөр ав аз жаргал, мэдээж асуудал.

Эм -   Чи яах гэж тэгсэн юм бэ? Би ойлгохгүй байна.

Сон -  Та тэнэг юмуу.

Эр -    Наад охиныг чинь болгоод өгөх юмсан.

Эм -   Та юу гэсэн бэ?

Эр -    Миний охин байсан бол болгоод өгөх байлаа гэж байна.

Эм -   Та ер нь амаа хамхи.

Эр -    Наадах чинь нэг шөнө чамайг боож ална эсвэл буудна. Тэгвэл хэнд хамаатай болох бол?

Эм -   Та зүгээр л дуугай машинаа жолоодож болох уу?

                                                  ххх

Али - Сайн уу.

Ан -    Сайн уу. Гэрт чинь өөр хүн байгаа юу?

Али - Ээж ажил дээрээ.

Ан -    Болж байна. Энэ чинь маш сайн хэрэг, ээж чинь ажил хийдэг... Чиний энэ юу вэ?

Али - Юу ч бишээ, битгий тоо.

Ан -    Чи өөрийгөө зүссэн юмуу?

Али - Зүгээр л.. аав явсаны дараа ээж зөндөө уусан. Би ерөөсөө тэвчиж чадаагүй.

Али - Дахиж өөрийгөө зүсээгүй биз?

Али - Мэдээж үгүй.

Ан -    Юу ч хийж болохгүй шүү. Хэзээч, ойлгов уу?

Али - Амлаж байна.. Яанаа ээж.

Ол -    Алина аан гээч, би чамд...

Али - Ээж ээ энэ бол Антон, мангай ангийн хүүхэд. Тэр надад дасгал үзүүлж байсан юм.

Ан -    Сайн байна уу. Намагй Антон гэдэг, Алингаийн ангийн хүүхэд, тэр сая хэллээ. Би фитнес багшийн ажил хийдэг юм. Тэгээд сая байрлал зааж өгч байлаа. 2-р гол байрлал.

Ол -    Яг нөгөө байрлал уу, би зөв ойлгосон уу?

Али - Үгүй ээ. Ямар гэж?

Ол -    Үгүй ээ, би ойлгосон. Би ойлгосон.

Али - Байрлал гэнээ, тоглоод байна уу?

Ол -    Дима сайн уу, би чамд нэг юм хэлмээр байна, яаралтай. Юу ярьж чадахгүй гэж? Охины талаар бол яах уу? Чи үргэлж завгүй байх юм Дима. Өөдгүй амьтан, өөдгүй амьтан гэж байна. Чи өөрөө чөтгөр лүүгээ тонил... Махотина юу. Би удахгүй эмээ болох юм шиг байна.

                                                  ххх   

Ром -            Антон чи юу?

Ан -              Би.

Ром - Нааш ир, надтай хамт суугаач. Уух уу?

Ан -    Би уухгүй ээ. Та ч гэсэн одоо болсон байна.    

Ром -            Би болсон... Чи хаана байсан юм, найз охин дээрээ юу? Бүх зүйл хэвийн үү?

Ан -              Ер нь бол бүх зүйл ер бусын сайн байсан.

Ром -            Бүртгүүлсэн үү.

Ан -              Чөтгөр ав, аав аа...

Ром -  Болж байна... Ядарч байна... Яг л зүрх зогсох гэж байгаа юм шиг ядарч байна. Юу   гээч, би үнэндээ хэзээч хүүхэдтэй болохыг хүсч байгаагүй. Үргэл ямар нэг хууран мэхлэлт шиг санагддаг байсан. Яагаадл хүмүүс хүүхдээрээ бахархдаг юм бэ? Онцгой юу юм юу байна? Сармагчин ч төрж чадна.

Ан -    Та яах гэж одоо нада хэлж байгаа юм?

Ром -  Үнэхээр бодит, бас үргэлж шүү. Ядуучууд тэтгэлэг авах гэж хүүхэдтэй болдог. Харин баячууд? Яах гэж? Ганцаарддаг уу? Ганцаардаад байвал муур тэжээ. Чөтгөр ав. Эсвэл тоть ч юмуу.

Ан -    Тэгээд муур бас ототь авч тэжээ. Аав та ёстой нэг...

 

                                                  Төгсөв.

 

 

      

 

                                                 

 

  

  

 

 

 

   

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

   

 

  

 

 

 

 

 

  

 

 

        

 

  

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

              

Back to episodes Go home