Метраж : 49 минут
Дүрүүдэд :
Ан - Антон эр, 16 настай
Сон - Соня эм, 16 настай
Мар - Марк эр, 16 настай
Анд - Андрей эр, 38 настай
Нин - Нина эм, 35 настай
Ром - Роман эр, 40 настай
Ол - Ольга эм, 36 настай
Дим - Дима эр, 40 настай
Харилцааный зарчим :
Ан - Сон
Ан – Мар
Нин – Анд
Ром – Ан
Дим – Ол
ххх
Ал - Антон, Антоша. Нүдээ нээгээрэй. Нархан минь сэрээрэй, босох болчихлоо. Аан гээч, хоёулаа одоо зугтах хэрэгтэй. Гэхдээ маш чимээгүй. Хоёулаа шинэ жилийн аялалд явна гэж байсан санаж байна уу?
Хүү - Тийм ээ.
Ал - За одоо хоёулаа явцгаая. Зөвхөн чи бид хоёр.
Хүү - Аав мэдчихвэл яах уу?
Ал - Үгүй ээ, мэдэхгүй. Энэ чи бид хоёрын нууц. Чи бид хоёрынх. Зөвшөөрч байна уу?
Хүү - Тийм ээ.
Ал - Сайн байна. Босоорой, явцгаая.
Хүү - Мандарин авч болох уу?
Ал - Чимээгүй.
Ром - Чөтгөр ав, би хулгайч гэж бодлоо. Би ажлын өрөөндөө унтчихаж.
Ал - Бид хоёр байна Ром. Бид хоёр явлаа.
Ром - Хаашаа гэдгийг мэдэж болох уу?
Ал - Манай ээжийнд очно, тэндээ хэсэг амьдарна.
Ром - Ойлгомжтой.. Ойлголоо. Саш, нааш ир.
Ал - Ром, хэрэгүгй ээ.
Ром - Саш.. хөөе, нааш ир.
Ал - Ром, гуйж байна.
Ром - Хөөе. Нааш ир гэж хэлж байна шүү. Нааш ир, Саш чи зүгээр үү? Яана гэнээ, чи Медея болж тогломоор байна уу? Миний хүүг авч явмаар байна уу? Саш, ухаан суугаач.
Хүү - Ээжийг тавь.
Ал - Ром, битгий хүүд гар хүр, алив.
Ром - Алив, над руу хар. Наашаа хар. Над руу хар гэж хэлж байна шүү. Са... Хөөе, болгоомжтой.. Антон, буугаа буулга, сумлачихсан байгаа.
Ал - Антоша, Антош наадах чинь тоглоом биш.
Хүү - Би мэдэж байна. Би одоо бүгдийг чинь ална.
Ром - Буугаа буулга. Намагй сонсов уу, үгүй юу. Буугаа буулга.
ххх
Ан - Эрге, надад нэг аяга кофе хийгээд өгөхгүй юу.
Ром - Чамайг 3 гээд авъя.
Ан - Үгүй ээ, өнөөдөр залуустай уулзана гээд тохирчихсон.
Ром - Тэгвэл өнөөдөр залуустай хамт явъя.
Бичиг “Царцаанууд”.
Эм - Та юу болоод байгааг тайлбарлаж өгөөч. Та Антон Алексеевыг юунд буруутгаж байгаа юм?
Анд - Таны буугаар буулсаныг мэдэж байгаа, тийм үү?
Ром - Тийм ээ.
Анд - Алуурчин яаж бууг авсан юм бэ?
Али - Антон...
Ан - Сумтай байж магадгүй шүү.
Эм - Антон болгоомжтой мэдүүлээрэй.
Ан - Мэдэхгүй ээ, шүүгээ цоожтой байсан.
Ром - Тийм ээ, буу үргэлж цоожтой байдаг. Бүгдээрээ зөвшөөрөлтэй.
Анд - Гэсэн хэдий ч үүнийг тайлбарлах хэрэгтэй.
Эм - Байзаарай, та Антоныг яг юун дээр буруутгаж байгаа юм?
Анд - Хамтарсан. Антон, Антон.. та хоёр яаж хамтарсан бэ, яриад байгаарай.
ххх
Ан - Сайн уу.
Али - Сайн уу. Энд юу хийж байгаа юм?
Ан - Зорчиж байна. Хичээлээсө өмнө чамтай уулзмаар санагдаад.
Али - Уулзчихлаа, одоо яах уу? Дараа нь яах ч үгүй ш дээ.
Ан - Юм юм болно. Чи хүсэх юм бол болно. Чи дажгүй юу, юу ч өвдөөгүй ибз?
Али - Мэдмээр байгаа бол бүх юм өвдөж байна.
Ан - Надаас болоод уу?
Али - Анхны сексийн дараа хэвийн үзэгдэл гэж уншиж байсан юм байна.
Ан - Аав ээж чинь юу гэж байна?
Али - Юу ч гээгүй, ээж ажлаа хийгээд анзаараагүй.
Ан - Харамсаж байна уу?
Али - Ээж эжиллаж байгаад уу?
Ан - Алина...
Али - Үгүй ээ. Харин чи?
Ан - Үгүй. Чи надад таалагддаг.
Али - Би хэзээч хэнд ч таалагдаж байгаагүй. Яагаад чамд таалагдах ёстой гэж?
Ан - Би бусадтай адилхан биш... Би бичлэг тавьсан хүнийг олоод толгойг нь тасдана.
ххх
Нин - Аав чинь ярьсан.
Ел - Юу гэнээ?
Нин - Аав чинь ярьсан.
Ел - Ээж ээ, таны юу яриад байгааг сонсохгүй байна.
Нин - Сонсохгүй байгаа бол наашаа ир.
Ел - За, юу гэж байна?
Нин - Аав чинь ярьсан. Ажлаар Москвад ирнэ, ороод гаръя гэсэн.
Ел - Ойлголоо.
Нин - Би ирээд хэрэггүй гэсэн.
Ел - Яагаад тэр билээ?
Нин - Дахиад надаас мөнгө гуйна, би өгөхгүй.
Ел - Та өг л дөө.
Нин - Би ямар мөнгө тарьдаг биш, яалаа гэж өгөх юм.
Ел - Ээж ээ, та жаахан дэмжээч дээ, одоо ажилгүй байгаа.
Нин - Бид хамт амьдраагүй 20 жил болж байна. Яасан гэж түүнийг дэмжих ёстой юм?
Ел - Өнгөрсөн удаад бүгдийг нь буцааж өгсөн ш дээ.
Нин - Дараа нь жил болоогүй дампуурчихсан, бизнесмэн ч бол доо.
Ел - За за, хэрвээ над руу яри х юм бол би уулзана.
Нин - Сантехникч дуудаарай манай цорго ус алдаад байгаа.
Ел - Юу гэнээ?
Нин - Чамтай ярьж байхад наадхаа унтрааж бай. Манай цорго ус алдаад байгаа, сантехникч дуудсан уу?
Ел - Үгүй ээ, би байнга ажил дээрэ байж хэзээ завандаа дуудах юм.
Нин - Хагас сайнд дуудчих. Хагас сайнд би гэртээ байна.
Ел - За.
Нин - Харин чи?
Ел - Мэдэхгүй байна, юу гэж?
Нин - Лена...
Ел - Айн.
Нин - Чи найз залуутай юу?
Ел - Юу гэсэн үг вэ?
Нин - Нөгөө чи хэн нэгэнтэй үеэрхэж байгаа юу?
Ел - Үгүй ээ, яасан?
Нин - Хүнтэй болбол надад хэлнэ биз дээ?
Ел - Мэдээж, танд хамгийн түрүүнд хэлнэ. Та хэр удах вэ, би 5 минутын дараа бэлэн болчихно.
Нин - Би бэлэн.
ххх
Кат - Нүүрээ яачихсан юм бэ?
Але - Яагаа ч үгүй, уначихсан.
Кат - Алекс, нүүрээ яачихсан юм бэ?
Але - Өчигдөр орой нэг тэнэг юмнууд өдөөд.
Кат - Чи өөрөө өдсөн юм бишүү? Яагаад уурлачихсан юм?
Але - Би зүгээр байна. Харин.. заримдаа үнэхээр уур хүрэх юм.
Кат - Чамайг хүсвэл эндээс явж болно.
Але - Хаашаа явах вэ Катька?
Кат - Мэдэхгүй ээ. Далай руу, жишээ нь Сочи руу.
Але - Би явж чадахгүй. Хүсэхгүй байна.
Кат - Би чамтай хамт хаашаа ч хамаагүй явах байлаа.
Але - Яах гэж?
Кат - Бусдад атаархуулах гэж.. Маргааш тэмцээнтэй, Москвагийн аврага, чи ирэх үү?
Але - Би очно, бүү ай.
Ел - Антон тэр бичлэг дээр юу байсныг би мэдэж болох уу?
Ан - Болно.. Би тэртэй тэргүй хариулахгүй гэхдээ та асууж болно.
Ел - Би зүгээр л яагаад зодоон болсоныг ойлгохыг хичээж байна.
Ан - Хоёр талын ашиг сонирхолын зөрчилдөөний улмаас зодоон болсон. Ойлгомжтой ш дээ, таны тухай ярилцъя.
Ел - Битгий жаахан хүүхэд шиг аашлаад бай.
Ан - Энэ юу гэсэн үг вэ?
Ел - Жаахан хүүхдүүд өөрсдийнхөө сэтгэл хөдлөл, амаа захирч чадахгүй эргэн тойрондоо тааруулж байдаг. Та эрхэлчихэн жаахан хүүхэд шиг аашлаад байна.. Та айлын ганц хүүхэд үү?
Ан - Тийм ээ.
Ел - Та ээжгүй аавтайгаа амьдардаг. Та 1-ээс 10 хүртэл өөрийнхөө эцэг эхтэйгээ харилцах харилцааг үнэлнэ үү.
Ан - За гүйцээ, уулзалт дууссан намайг тэнцсэн гэчих.
Ел - Ямарч байсан ярилцах хэрэгтэй.
Ан - Тэгвэл өөр юм хийвэл яаж байна.
Ел - Антон явж болно, би таныг тэнцүүлнэ.
ххх
Сен - За яасан, тархиа угаалгачихав уу?
Ан - Үгүй ээ.
Сен - Юу болсоныг яриач, би нэг ч удаа сэтгэл зүйч дээр орж байгаагүй.
Ан - Билэн намайг орхи.
Сен - Үнэхээр сонирхолтой байна.
Ан - Намайг тайван орхи гээд байна, сонсов уу?
ххх
Ел - Сайн уу.
Сух - Чимээгүй.
Ел - Чи мангар юмуу?
Сух - Чимээгүй.
Ел - Одоо хүн ороод ирнэ ш дээ.
Сух - Би хаалга түгжчихсэн.
Ел - Багшийн өрөөний хаалгыг хэн түгждэг байна аа? 5 минутын дараа хуралтай.
Сух - Би түгждэг юм.
Ел - Тэвчээртэй бай, орой болъе. Орой бассейнтэй. Үгүй ээ.
Сух - Орой болтол.. тэвчихгүй нь... Байзаарай.
Ел - Тоглоод байна уу?
Сух - Чөтгөр ав.
Ел - Чи үнэхээр авна гэж үү?
Сух - Уучлаарай. Байна уу. Хонгор минь цаад шүүгээн дээр чинь түрийвч байгаа, дотор нь карт бий. Дээд талд, тийм ээ. Би одоо ярьж чадахгүй нь, хуралд суух гэж байна. Одоо ярьж чадахгүй нь. За би чам руу эргээд залгая, баяртай. За тэгье. Ойлголоо, за тэгье, баяртай.. Хэрэггүй ээ.
Ел - Гэр бүлийн асуудал уу?
Сух - За боль доо.
Ел - Үгүй ээ, би энэ талаар юу ч сонсмооргүй байна.
Сух - За боль доо.
Ел - Ген, би хаалга онгойлгочихсон. Гена.
Эр - Сайн байна уу.
Сух - Сайн байна уу.
Эм - Сайн байна уу.
Сух - Сайн байна уу.
Эм2 - Геннадий Ильич...
Ел - Сайн байцгана уу.
Эм - Сайн байна уу.
Сух - Сайн байна уу.
Нин - Сайн уу.
Мар - Хэн рүү бичиж байна?
Сон - Ээж рүү. Тэр найзуудтайгаа зуслан руу явчихсан, ярьна гэж амлачихаад таг чиг.
Мар - Чи ямар ээжийгээ мэдэхгүй биш. Бүү санаа зов, бүх зүйл хэвийн.
Сон - Тийм ээ, ойлгож байна, тэнд интернэт байхгүй сүлжээ унаад байдаг. За яахав, ирэхээр нь үзүүлээд өгье.
Эм - Харандаагаа өгөөч.
Сон - Яг л жаахан хүүхэд шиг байх юм.
Мар - Чиний зөв өө.
Ел - Би Антон Алексеевтэй ярилцсан, тэр дахиж зодолдохгүй.
Нин - Мэдээж зодолдоно.
Ел - Хэрвээ та миний ажилд ингэж хандах юм бол...
Нин - Хэрүүл гуйх хэрэггүй, ярилцсан бол болоо.
Ел - Та Геннадий Ильчийн эхнэрийг таних уу?
Нин - Биологийн багшийн эхнэр үү? Яагаад асуусан юм?
Ел - Энд ажиллаж байсан гэсэн, сонирхолтой санагдаад л.
Нин - Царайлаг бүсгүй, түүнийг урхидаж аваад гараад явчихсан.
Ел - Юу гэсэн үг вэ?
Нин - Юу юу гэж, тэрнийг нөхрөө болгож авмагцаа шууд жирэмсэн болоод ажлаасаа гарсан. Царайлаг, хар үстэй, тууштай өөрийнхөө эрийг хаашаа ч тавьж явуулахгүй.
Ел - Тийм үү?
Нин - Яг тийм, тавихгүй.
Ел - Би өнөөдөр оройтно, би охидуудтай уулзана.
Нин - Ямар?
Ел - Та санахгүй байх, их сургуулийн.
Нин - Би бүгдийг нь санаж байна. Гэхдээ битгий оройтоорой, би чамайг хүлээнэ.
Ел - Хэрэггүй.
Нин - Хүлээнэ, чи мэдэж байгаа.
Ел - Ээж ээ...
Нин - Битгий ээрээд бай.
ххх
Ел - Антон чи яагаад хичээлдээ суухгүй байна?
Ан - Яасан, дахиад жаахан хүүхэд шиг байна уу?
Ел - Антон..
Ан - Та хэдэн настай вэ?
Ел - Ямар хачин асуулт вэ, та яах гэсэн юм?
Ан - Зүгээр л сонирхоод.
Ел - Би 24-тэй. Сэтгэл чинь амрав уу?
Ан - Амарлаа. Үгүй ээ, огт сэтгэл ханасангүй.
Ел - Та хөгжилтэй юм.
Ан - Энэ чинь сайн биз дээ. Хөгжилтэй байх нь бусдад гай болсоноос дээр биз дээ?
Ел - Та намайг гай болоод байна гэж бодов уу?
Ан - Би тэгж хэлээгүй. Энэ таны асуудал. Би ердөө л таныг метро хүртэл хүргэж өгөх санал тавъя. Гэрт чинь хүргэж өгсөн ч болно.
Ел - Би энэ утгагүй хэрэг гэж хэлсэн. Харин одоо явж хичээлдээ суу.
Ан - Би танд өөрийнхөө зурагнуудыг явуулъя, тэгэх үү?
Ел - Яах гэж?
Ан - Би явуулъя, танд таалагдана.
Хүү - Намайг гэрт хүргээд өгөөч, би айгаад байна.
Сен - Найзаа сонс, тэр чамд амжихгүй гэж хэлсэн ш дээ, ганцаараа яв.
Хүү - Би ээжид бүгдийг хэлнэ үү.
Сен - Ээж чамагй өөрөө явчихаж чадна гэсэн. Гүйцээ, одо яв. Алив явж үз, цаг агаар сайхан байна, гэрэлтэй хүмүүс ихтэй, баяртай.
Хүү - Би айгаад байна.
Сен - Би хүргэж өгөх ёстой гэж үү.
Дру - Чи түүнтэй өвгөн болтолоо зууралдах нь. Ийм том болчихоод өөрөө хариач. Би 1-р ангиасаа өөрөө явдаг болсон.
Хүү - Үгүй байлгүй дээ.
Дру - Тийм гэж байна, алив эр хүн байгаа, алив яв.
Сен - Алив явж үз, баяртай. Пөөх энэ чинь бас юун анаконда вэ, ээж минь.
Ан - Больж үз.
Сен - Тоглож байна, яасан бэ. Би магтсан чинь түүнд таатай байна.
Ан - Больж үз гэж гуйсан биз дээ.
Дру - Аан гээч, чи түүний юунд болсон юм бэ. Хачин охин ш дээ.
Ан - Хачин бишээ байдаг л нэг.
Сен - Тэр байдаг л нэг юм бол чи яах гэж унтсан юм?
Хүү - Тийм ээ, яах гэж?
Дру - Буба ийм зүйл болж л байдаг.
Сен - Алив чи явж үз.
Ан - Надад маш их таалагдсан.
Хүү - Тэнэг амьтад.
Сен - Өөрөө тэнэг.
Ром - Хөөе залуус аа, явж буудацгаая. Яагаад хөшчихөв өө?
Сен - Юу гэнээ. Би урд сууна.
Ан - Юу?
Сен - Сайн байна уу.
Ром - Сайн уу.
ххх
Эр - Бэлэн үү? Эхэл.
Кат - Тийм ээ... Тийм ээ, зүйтэй.
Эр - Дмитриева, нааш ир. Кать юу болоод байна, яагаад идэвхи буурчихав? Өчигдөр уучихсан юмуу, хөдөлж ядаад байх юм.
Кат - Мэдэхгүй ээ, ядраад байна.
Эр - Ядарсан гэнээ? Тэгвэл тэмцээнд битгий оролц, бидэнд зөвхөн ялалт хэрэгтэй. Ялалт, өнөөдөр секс хийхгүй, ойлгов уу? Тэгвэл яах гэж үзэгч дагуулж ирсэн юм?
Кат - Мэдээж секс хийхгүй.
Эр - Найз залуу чинь уу?
Кат - Тийм гэхүү дээ.
Эр - Дмитриева сайхан мэдээрэй, маргааш хожигдож болохгүй. Чиний ирээдүй шийдэгдэж байна, шигшээд ганцхан хүн авна.
Кат - Би орно, та үүнийг мэдэж байгаа.
Эр - Чинийх Катя, за урагшаа.
Кат - Маргааш би чамайг ялгаагүй балбаад өгнө.
Ел - Харж л байя.
Кат - За ямар байна?
Але - Дажгүй ээ, чи сайн байлаа.
Кат - Тэгвэл би хурдхан шиг хувцасаа солъе. Чи намайг эндээ хүлээж байх уу?
Але - Тэгье. Аан гээч, Алинатай бичлэгийг хэн тавьсан юм бэ?
Кат - Чи үүний төлөө наашаа ирсэн юмуу?
Але - Мэдэж байгаа бол зүгээр хэлчих.
Кат - Мэдэхгүй ээ, одоо явна биз дээ?
Але - Явцгаая.
ххх
Сен - Ёстой солиотой.
Ром - Жинхэнэ эд шүү. За алив битгий сатаараарай. Болгоомжтой, харж бай, гараараа зөөлөн илээд. За алив, болж байна. хуруугаа, хуруугаа ойртуулаарай.
Дру - Аанхаан, за.
Ром - Байгаа онилоорой. Онилсон уу?
Эр - Дамжуулаарай.
Ром - Одоо амьсгаа ав, ухаан алдаж болохгүй шүү, 80% амьсгал.
Дру - За.
Ром - Хариулах хэрэггүй, амьсгаа ав. Амьсгалаа түгжээд гохоо дар, алив. Маш сайн байна. Амарч бай. Чи яагаад буудахгүй байна?
Ан - Мэдэхгүй ээ, буудмааргүй байна, зүгээр л харъя.
Ром - Тэгвэл бид яах гэж ирсэн юм? Битгий тархи гашилгаад бай, ирсэн бол бууд. Андрей түүнийг буудуулаач.
Эр - Бололгүй яахав. Антоша явцгаая. Анхаар... Дайзаа сугалаад, шалгуул. Буугаа ширээн дээр. Сайн байна Антоша.
Ром - Миний хүү мөн дөө.
Анд - Чи буудах дургүй гэсэн, гэтэл энд чамайг өсвөрийнхэний буудлагын 1-р зэрэгтэй гэж.
Ан - Дургүй. Аав намайг сур гэдэг байсан.
Анд - Тэгэхээр чи галт зэвсэг сайн мэддэг байх нээ.
Ром - Би ойлгохгүй байна, энэ хэрэгт хамаатай гэж үү? Миний хүү хэнийг ч буудаагүй.
Анд - Таны хүү алуурчинд буу өгсөн. Тийм биз Антон? Яаж буудахыг бас чи заасан уу?
Эм - Антон, та энэ асуултанд хариулахгүй байж болно.
Ан - Би хэнд ч юу ч дамжуулаагүй, юу ч зааж өгөөгүй. Тэр өөрөө буу авсан. Кодыг мэдэж байсан байх.
Анд - Яаж мэдсэн юм?
Ан - Мэдэхгүй ээ, би хэлсэн байж магадгүй.
Эм - Хариулах хэрэггүй.
Ан - Би хэлсэн байж магадгүй, та үүнийг сонсмоор байгаа биз дээ?
Ром - Чи дуугүй байж болох уу, үгүй юу?
Ан - Надад одоо хамаагүй.
ххх
Ан - Надад гар буу бэлэглэх үү?
Ром - 21 хүрэхээр чинь, өгнө. Бас зөвшөөрөл гаргуулж өгнө.
Ан - Би албан ёсоор алж болох нээ? Амьтадыг.
Сен - Би оночихлоо, оносон... Хэн нь мэргэн бууч байна?
Дру - Би.
Сен - Баярлалаа. Ёстой гоё байлаа.
Дру - Надад маш их таалагдсан.
Ром - Танай аав чинь буутай явдаг ш дээ. Чамд өмнө нь зааж байгаагүй гэж үү?
Дру - Үгүй ээ.
Сен - Бид жаахан байхдаа нэг удаа гар бууг нь аваад золтой биднийг алчихаагүй. Санаж байна уу?
Дру - Үгүй ээ, санахгүй байна.
Сен - Санахгүй байна гэнээ, чамайг аймаар чанга цохисон. Тэгж чанга цохиж болохыг мэдээгүй.
Дру - Санахгүй байна.
Ром - За яахав, одоо манайд очиж хоол идэцгээе.
Ан - Чөтгөр ав. Би нэг газраар орох ёстой ш дээ. Явахаасаа өмнө.
Ром - Чи галзуурав уу, Антон чам дээр найзууд чинь ирсэн. Ингэж болохгүй ш дээ.
Сен - Солиотой юм, энэ виски надаас хөгшин юм байна. Одоо ээж намайг харсан бол алах байлаа.
Дру - Би хэзээч виски ууж байгаагүй.
Ром - За боль доо, та нар бидэнгүйгээр уудаг л биз дээ.
Дру - Зөвхөн шар айраг.
Ром - Унтахгүй шүү залуус аа. За алив.. Буунуудаа сейфэнд хийчих. За?
Сен - Галзуурмаар юм Другой, 20 настай виски. Биднээс хоёр насаар ах. Кола ууж болох уу?
Ром - Энэ бол, энэ бол торф.
Ан - Та кодоо сольчихсон юмуу?
Ром - Үгүй ээ. За алив, хоолны өмнө нэг татчихъя, сайхан болно. Сайн залуу. За би та нарыг хүлээж байя.
Сен - Чөтгөр ав, аав чинь дажгүй эр юмаа.
Дру - Тийм ээ, манай аав хэзээч ингэхгүй байсан. Та нарыг ч гэртээ урихгүй.
Сен - Яасан, Алинка мэсэж явуулаад байна уу? Чамд дурлачихжээ.
Дру - Чам руу яаж харж байгааг нь би харсан. Яг л бялуу шиг.
Сен - Сайхан мэдээрэй, чи өөрөө тэрэнд дурлачихав аа. Цаадах чинь 1-р ангиасаа солиотой байсан. Үргэлж тийм байсан.
Дру - Би тэрнээс айдаг.
Сен - Бүгдээрээ айдаг.
Дру - Гэхдээ тэр чамд таалагддаг бол...
Сен - Хэрэггүй шүү.
Ан - За алив больцгоо. Охидуудын талаар ярих биш унтах хэрэгтэй. амьдрал сайхан шүү, явцгаая.
ххх
Эм - Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна.
Мар - За яасан?
Сон - Утас нь салгаатай байна. Найз руу нь залгасан чинь юу ч мэдэхгүй гэнэ. Чөтгөр ав, миний ээж яачихав аа?
Мар - Соня тэр орой ирнэ гэсэн биз дээ.
Сон - Ээж өдөр ирнэ гэсэн, одоо бараг шөнө болчихоод байна. Ямар нэг юм болсон байх. Айгаад байна, цагдаад хандах уу?
Мар - Аан гээч, түүнтэй юу тохиолвол гэж, том хүн ш дээ.
Сон - Миний ээжтэй юу ч тохиолдож болно. Ойд алчихсан ч байж магадгүй.
Мар - За алив, хувцасаа өмс.
Сон - Яах гэж?
Мар - Цагдаад хандая.
Сон - Байна уу. Ээж үү? Та хаана байна аа? Юу? Ээж ээ би санаа зовоод байна ш дээ. Та яачихав аа? Та хэзээ, ээж.. за за.. За би ойлгосон. Сайхан зугаацаарай. Баяртай.
Мар - Яасан?
Сон - Найзуудтайгаа кафед байна. Оройтно гэнээ. Утасных нь цэнэг дуусчихсан. Заримдаа ямар тэнэг зантай болдог гээч. За гүйцээ. Уучлаарай.
ххх
Сон - Хүлээ. Бидэнд энэ хэрэггүй байхаа.
Мар - Чи хүсэхгүй байна уу?
Сон - Хүсч байна. Гэхдээ энэ чухал биш биз дээ?
Мар - Би чамд хайртай.
Сон - Байзаарай... Зогс, зогсоорой.
Мар - Яасан, өвдөж байна уу?... Уучлаарай, өвдөөд байна уу?
Сон - Тийм ээ.
Ром - Зиак, хэн шар айраг уух вэ?
Сен - Би.
Ром - Май.
Сен - Баярлалаа.
Ром - За боллоо залуус аа, би явлаа, 12 цагаас онгоц ниснэ... Эрге, та өнөөдөр явж болно, баярлалаа.. Хэрвээ та нарт гэнэтийн шин санаа орж ирвэл, би чамд мөнгө шилжүүлсэн. За үдшийг сайхан өнгөрүүлээрэй.
Дру - Танд баярлалаа.
Сен - Баярлалаа, баяртай.
Ан - Аав аа баярлалаа, баяртай... Одоо хөгжилдөх үү?
Эм - Гена, та билдэнтэй нэгдээч.
Сух - Тэгнээ, тэгнэ.
Эр - Танай энд халуухан байна шүү.
Сух - Би таныг хайж байлаа. Танд өгөх гээд цуглуулсан юм. Өөртөө хэрэгтэй юмаа аваарай, за юу.
Эр - Та нартай нэгдэж болох уу?
Сух - Үгүй ээ, хувийн хаалттай үдэшлэг.
Эр2 - Елена Андреевна.
Ел - Баярлалаа.
ххх
Дру - Янзтай.
Ан - Тийм үү.
Дру - Тийм ээ.
Ан - Чи яасан бэ?
Сен - Нээрэн үү?
Дру - Юу гэсэн үг вэ?
Ан - Тийм ээ.
Эм - Сайн уу.
Ан - Сайн уу. Алив танилцаарай.
Эм - Сайн уу, хөвгүүд ээ. Намайг Маша гэдэг, харин энэ бол Саша.
Ан - Орцгоо, орцгоо, ороорой.
Дру - Сайн уу, намагй Вадик гэдэг.
Эм - Сайн уу.
Сем - Семён, Сеня.
Эм2 - Антошаг бид эртнээс мэднэ. Тэгэхээр нэрэлхэх хэрэггүй.
Дру - Та нар хаана танилцсан юм бэ?
Ан - “татлер баалан дээр.
Дру - Нээрэн үү?
Эм - Антон тоглож байгаа юмаа. Хүнийг цаашлуулах друтай хүн, тийм үү Антон?
Ан - Тийм ээ, би тоглоом хийх дуртай. Бүгдээрээ хөгжилтэй байхын тулд...
ххх
Дру - Хатагтай нараа, юм уух уу? Би дайлж байна.
Эр - Таных хоосон байна.
Али - Баярлалаа.
Бичиг Таалагдаж байна уу?
ххх
Ел - Энд хэн байна? Хөөе хэн гэрэл унтраачихав аа? Хөөе гэрлээ асаагаарай, инээдтэй биш байна... Гена тэнэг амьтан. Чи энд юу хийж байгаа юм бэ?
Сух - Чимээгүй.
Ел - Одоо хүн ороод ирнэ ш дээ.
Сух - Чимээгүй. Чимээгүй, тэд тоглоом хийж байгаа. Чимээгүй.
Ел - Чи удирдагч болмоор байна уу?
ххх
Сен - Нааш ир.
Ал - Бурхан минь.
Ан - Ээж ээ, та энд юу хийж байгаа юм бэ?
Ал - Би юу ч хараагүй, одоо явлаа.
Ан - Хү-хүлээгээрэй. Ээж ээ, гал тогоонд орж бай.
Ал - Аан за, за.
Ан - Ээж, гал тогоонд орж бай.
Дру - Сайн байна уу.
Ал - Сайн байна уу... Намайг уучлаарай. Уучлаарай, би энд.. хүмүүс байгааг мэдсэнгүй.
Ан - Та яах гэж ирсэн юм?
Ал - Би Москвагаар дайрч өнгөрсөн. Тэгээд уулзахыг маш их хүссэн. Аав чинь хэзээ явах бол гэж хүлээж байлаа.
Ан - Та юу хүсээв?
Ал - Антоша чи, чи буруугаар ойлгож. Би юу ч хүсээгүй, нээрэн шүү. Би зүгээр л чиний ямаршуу байгааг мэдэх гэсэн юм. Чи ямар өндөр болоо вэ.
Ан - Би насанд хүрсэн эр хүн ээж ээ. Бас юун Антоша вэ.
Ал - Битгий над руу хашхичаад бай.
Ан - Би хашхичаагүй.
Ал - Дахиад хашхичаад байна. Уурлах хэрэггүй, чамд зохихгүй байна.
Ан - Намайг уучлаарай. Та юу мэдэхийг хүсээв? Би сайн байгаа. Аавтайгаа амьдарч байна, бүх зүйл хэвийн.
Ал - Би маш баяртай байна. Сайн хэрэг. Антоша, надад хэлээч, чи намайг санадаг уу? Хаяа ч гэсэн. Чи намагй хүлээдэг үү?
Ан - Би хэнийг ч, юуг ч хүлээдэггүй ээж ээ. Би байгаагаараа амьдардаг, таны намайг хамт орхисон аавтай хамт.
Ал - Би орхиогүй. Чи том болсон учраас үүнийг ойлгох ёстой.
Ан - Би танд ямарч өргүй. Би хэнд ч ямарч өргүй, би юу ч ойлгохыг хүсэхгүй байна. би.. та нарыг ямар их үзэн яддаг гээч. Би өдөр болгон ажил олоод эндээс явахыг хүсдэг. Манаач, цэвэрлэгч байсан ч хамаагүй. Та нарыг харахгүй бол хэн ч байсан хамаагүй.
Ал - Миний хүү...
Төгсөв.
Back to episodes Go home