Метраж : 52 минут
Дүрүүдэд :
Ан - Антон эр, 16 настай
Сон - Соня эм, 16 настай
Мар - Марк эр, 16 настай
Анд - Андрей эр, 38 настай
Нин - Нина эм, 35 настай
Ром - Роман эр, 40 настай
Ол - Ольга эм, 36 настай
Дим - Дима эр, 40 настай
Харилцааный зарчим :
Ан - Сон
Ан – Мар
Нин – Анд
Ром – Ан
Дим – Ол
ххх
Эм - Үгүй ээ, чи өөр зүйл яриад байна. Харин Ижил мөрөн, Ижил мөрөн Каспийн тэнгисд цутгадаг. Мөрөн Алтайн нууруунаас эхээ авдаг. Дараа нь улсаар хөндлөн гулд урсаад Каспийн тэнгсид цутгадаг. Ижил мөрөн бол оросын хамгийн том гол. Хөөе Алёша чи намайг сонсож байна уу? Сонсоорой, дахиад хувцасаа муухай болгочихож, тэнгэр минь. Үргэлж заваарч байх юмаа, яадаг юм билээ.
Хүү - Тэнд ээж байна.
Эм - Хаана байна гэж?.. Ингэж болохгүй шүү.
ххх
Нат - Лёня сэрээрэй, чи унтах гэж ирсэн юмуу?
Але - Та юу асуусан бэ?
Анд - Чи яах гэж тэгсэн юм гэж асуусан.
Але - Би яасан гэж?
Анд - Наташа хүйтэн байна уу? Цай уух уу?
Нат - Болох л юм.
Анд - Новш оо, яагаад гэнэн цайраалаад байна? Чи алуурчныг өдөөн хатгасан биз дээ? Тэрний толгойд тийм бодол орж ирэхгүй, та хоёр тохиролцсон байна.
Але - Яагаад би гэж?
Анд - Яагаад гэвэл чиний намтар чинь муу.
Але - Би энгийн нам тартай.
Анд - Чи хэрэг хийж байсан, миний хараанд орчихсон. 18 хүрсэн учраас тэнсэн аваад өнгөрөхгүй.
Але - Би ямарч хамаагүй. Хэрэг хийж байсан ч гэлээ би хүн алаагүй.
Анд - Тэгвэл чи яагаад тэгсэнээ тайлбарлаач. Хэн нэгэн өдөөн хатгасан уу эсвэл магадгүй зодолдсон ч юм билүү. Тэрний уурыг хүргэсэн ч байж болно. Тэр яагаад ингэх болов?
Але - Тэр яагаад тэгсэнийг би яаж мэдэх юм бэ?
Бичиг “Царцаанууд”.
Анд - Чи мотоциклоор ирсэн үү?
Але - Мотоциклоор ирсэн, тийм ээ.
Анд - Их уусан биз дээ.
Але - Сая юу байсан бэ?
Кат - Зогсох хэрэггүй, яваад бай.
Але - Хүн дайрчихлаа Кать.
Кат - Яваад бай гэж байна.
Але - Би саналаа, бороо орж байсан. Би таксигаар ирсэн... Буцах хэрэгтэй.
Кат - Чи галзуурав уу. Баригдах гэж буцах юмуу.
Але - Катя ингэж болохгүй, буцаж очоод юу болсоныг харах хэрэгтэй.
Кат - Явцгаая, би хаашаа ч явахгүй.
Але - Чи эндээ үлдэх юмуу?... Бид нохой дайрчихаж, аймаар юм.
Кат - Одоо тэгээд яах уу?
Але - Одоо юу, нохойг аваад эмч рүү явцгаая.
Кат - Би лав гар хүрэхгүй, бөөстэй байх.
Але - Хүрэмэндээ ороочихъе... Явцгаая.
ххх
Эр - За юу байна?
Эм - Нохойг машин дайрчихсан.
Эр - Чөтгөр ав... Чамд шударгаар хэлэх үү? Нохой амьд үлдэхгүй.
Але - Тэр амьсгаатай байна.
Эр - Нохой зовж байна гэж хэлээд байхад. Унтуулах хэрэгтэй, тэрний нугас гэмтээд бас давсаг нь хагарчихаж.
Але - Одоо яах уу?
Эр - Тариа хийгээд гүйцээ. Чиний нохой юу?
Але - Бишээ, зам дээр хэвтэж байсан.
Эр - Тарилга төлбөртэй.
Але - Би төлье.
Эр - Та нохойг дайрсан уу?
Але - Юу?
Эр - Чи нохойг дайрсан уу гэж байна.
Але - Үгүй ээ, өөр нэг тэнэг амьтан.
Эр - За яахав, хөнгөн дарж бай. Одоо гараа авч болно.
Але - Болчихсон уу?
Эр - Болсон.
Але - Ийм хурдан уу?
Эр - Чи нохойг тарчлаасай гэж хүсээ юу?
Але - Би огт үхээсэй гэж хүсээгүй. Гэртээ аваачих байсан юм.
Эр - Бурханы төлөвлөгөөг таашгүй.
Але - Хүрэмээ авчих уу?
Кат - Би чихэр авчихсан. Идэх үү?
ххх
Бичиг Ээж ээ, би сайн байгаа. Таксинд суучихсан гэр рүүгээ явж байна.
Бичиг Нэр нэмэх.. Блокдох.
Кат - За би орлоо.
Але - Тэгээ, ор.
Кат - Тэр ердөө нохой байсан.
Але - Орж үз.
Кат - Баяртай.
Але - Баяртай.
Эр - Сайн уу.
Кат - Та яагаад энд байга аюм?
Эр - Ээжтэй чинь мудалцаад, хөөгдчихсөн.
Кат - Хамтдаа орцгоое, ээж оруулна.
Эр - Үгүй ээ, орохгүй, энд илүү.. дээр байна.
Кат - Би тантай хамт сууя.. Тамхи авчих уу?
Эр - Болохгүй ээ, уушиггүй болчихно.
ххх
Сон - Яасан?
Мар - Баларсан.
Сон - Марк гуйж байна, энд унтах хэрэггүй.. Хөөе, хөөе унтаж болохгүй гээд байхад. Марк, Марк.. Марк... Чи унтаад байгаа юмуу? Алив босоорой, Харанхуй минь.
Мар - Намайг битгий тэгж дууд. Муухай байна.
Сон - За за. Цай уух уу?
Мар - Ууя.
Сон - Битгий унтчихаарай.
Мар - Би унтаагүй байна, би чамд хайртай.
Сон - Юу?
Мар - Юу ч бишээ... За, үгүй ээ, би Сонягийнд байна. Үгүй ээ, би согтуу биш. Миний хоолой зүгээр л байна, би зүгээр ээ ээж. За за. Өнөөдөр танай ээж ирэхгүй юмуу?
Сон - Яагаад? Ээж хэлэхдээ.. би мэдэхгүй ээ Марк. За би одоо унтмаар байна, чи гэртээ харь.
Мар - За за. Хувцасаа өмсөе.
Сон - Цайгаа аваад яв.
Мар - Ингэхэд чи...
Сон - Найзын үнсэлт.. Баяртай.
Мар - За.
Эм - Энд тамхи татаж болохгүй шүү, мэдэв үү.
Мар - Би татахгүй ээ.
Эм - Өмнө нь үргэлж орцонд татдаг байсан. Би ч ялгаагүй. Татах уу?
Мар - Тэгье.
ххх
Ол - Марк энэ чи мөн үү? Марк...
Дим - Тийм ээ, ээж ээ. Үгүй ээ, би байна. Ирчихлээ.
Ол - Чи ирсэн ч тэнэмэл хүү чинь алга.
Дим - Чөтгөр ав, тэр хаагуур тэнээд байна?
Ол - Сонягийнд байгаа.
Дим - Шөнийн 4-т Сонягийнд юугаа хийж байгаа юм?
Ол - Үдэшлэгээс ирсэн гэсэн. Цай ууж байгаа юм гэнээ, тийм бол сайн л биз.
Дим - Хоёулаа амжих уу?
Ол - Юу амжих гэж?
Дим - Юу юу гэж.
Ол - Олег, Олег зүгээр бай, муухай үнэртээд байна.
Дим - Шинэ албан тушаал, хүмүүсийг дайлж шөнөжингөө уух хэрэгтэй болоод. Тийм дүрэмтэй юм. Би ажлыхандаа ямар дургүйг чи мэднэ дээ.
Ол - Олег хүүхэд үрчилж авъя.
Дим - Ойлгосонгүй.
Ол - Юу ойлгоогүй гэж? Асрамжийн газраас хүүхэд авцгая.
Дим - Юу гэнээ, ойлгосонгүй.
Ол - Бурхан минь битгий жүжиглээд байгаач, чи ойлгосон ш дээ.
Дим - Юу болоо вэ?
Ол - Миний бодлоор Марк том болчихсон, удахгүй бид тэрэнд хэрэггүй болно. Хэн нэгэнд хэрэгтэй баймаар байна. Үгүй гэж үү?
Дим - Өөр хүний хүүхдийн ачаар уу?
Ол - Яагаад хүүхэд гэж? Би зүгээр л бидэнд боломж байгаа учраас гэж бодоод. Бас мөнгө байна.
Дим - Өвчтэй хүүхэд үрчилж авъя.
Ол - Яагаад өвчтэй гэж? Үгүй ээ, үгүй өвчтэй хүүхэд хэрэггүй, би чадахгүй. Эрүүл охин.
Дим - Орос уу?
Ол - Орос охин.
Дим - Ксюша, би хүсэхгүй байна. Манай гэрт усдын хүүхэд амьдраасай гэж хүсэхгүй байна. Миний бодлоор мэдээжийн асуудал.
Ол - Олег мэдээжийн бишээ, ойлгов уу? Би огт тоглоогүй байна.
Дим - За яахав, тэгвэл нухацтай ярилцъя. Эцсийн эцэст чи яагаад өөрөө төрүүлж болохгүй гэж? Айн?
Ол - Яагаад гэвэл, яагаад гэвэл би ямар нэг утга учиртай сайн зүйл хиймээр байна.
Дим - Гэгэхээр чи бусдын өвчтэй хүүхдээс утга учир олох нээ.
Ол - Олег эрүүл хүүхэд. Би эрүүл хүүхэд гэсэн.
Дим - За яахав, эрүүл хүүхэд. Амралтаа авах болжээ, бид амрах болсон байна. дэмий юм яриад, амрах хэрэгтэй.
Ол - Амралт ямарч хамаагүй.
Дим - Больцгоое Ксюша, бид өөр хүмүүс, ойлгов уу. Бид хүүхэд үрчилж аваад сайн дураар ажилладаг хүмүүс биш.
Ол - Маш муу байна.
Дим - Үгүй ээ, үгүй муу юм байхгүй. Тийм ээ, би сайн үйлстэнгүүд биш, уучлаарай.
Ол - Бид хэрэглэгчид, шимэгчид болчихож.
Дим - Бид хэвийн хүмүүс Ксюша, бурханы аврал. Бид хулгай хийгээгүй. Татвараа төлдбг тэр ч бүү хэл жагсаалд оролцдог.
Ол - Одоо оролцохоо больсон.
Дим - Гэхдээ утга учиртай байх ёстой, тэр тусмаа гэр бүлийн хувьд.
Ол - За тэр, би үүнийг чинь л хэлээд байна. Энэ чинь утга учиртай болгоно. Харин энэ хангалуун амьдрал, хүн чанаргүй байдал ичгэвтэр байна Олег.
Дим - За за...
Ол - Тийм ээ, ичгэвтэр байна.
Дим - Ксюша амралтанд явцгаая. Шударгаар олсон мөнгөөрөө, энд ичгэвтэр юм огт байхгүй. Чи яагаад гэнэт ийм болчихов, баахан дэмий юм уншчихсан уу?
Ол - За больж үз.
Дим - Хоёулаа хятад руу явцгаая. Хятадад биднийг хүмүүс ойлгоно.
Ол - Чи хятад хүнд дургүй ш дээ.
Дим - Дургүй л дээ. Харин чамд бол маш их хайртай, маш их.
Ол - Хятад байсан ч яахав, явцгаая.
Дим - Явцгаая, гоё орон ш дээ. Миний Ксюша масюша.
Ол - Нихао.
Дим - Нихао. Ксюша масюша.
Ол - Масюся.
ххх
Дим - Суучих.
Мар - Яасан бэ?
Дим - Суу суу.
Мар - Ямар нэг юм болоо юу, дахиад хэн нэгэн үхчихсэн үү?
Ол - Суу, хүмүүс үхчихээд байхад ойлгохгүй байна уу? Харин чи...
Дим - Энэ юу вэ?
Ол - Аваад яв.
Мар - Энийг хаанаас олсон юм?
Ол - Өрөөнөөс чинь.
Мар - Миний юмыг ухсан юмуу?
Ол - Би цэвэрлэгээ хийж байсан. Ухсан ч гэсэн ямар хамаа байна Марк. Чи жинхэнэ буу хаанаас авсан юм бэ?
Мар - Минийх бишээ.
Дим - Чи хаанаас авсан юм? Үүгээр буудсан уу? Чи хэн нэгнийг алсан уу?
Мар - Та хорё солиотой юмуу. Би гэрийн гадаа хогийн савнаас олсон юм.
Дим - Марк чи том болсон хүү, тийм үү. Хогийн савнаас гэнэт буу олох юм бол цагдаад хандах ёстойг мэднэ.
Мар - Би сандраад тэгээд санамсаргүй цүнхэндээ хийчихсэн юм.
Ол - Наадах чинь гэмт хэрэг, гэрт галт зэвсэг хадгалж болохгүй.
Мар - Та намайг барьж өгөхгүй биз дээ?
Дим - Тоглоом хийх огт хэрэггүй шүү Марк... Тэгэхээр ийм байна бууг хаях хэрэгтэй. Орой болохоор гаргая хаяна.
Мар - За тэгье, тохирлоо.. Би шүршүүрт орчихоод хэвтлээ. Ядраад байна.
Дим - Тэг тэг.
Ол - Байзаарай.. надад хэлээч чи ямарч муу зүйл хийгээгүй биз дээ?
Мар - Үгүй ээ ээж ээ, бүх зүйл хэвийн.
Бичиг Алекс, бид баларсан. Аав ээж, бууг олчихсон.
Ол - Түүнд итгэж байна уу?
Дим - Одоо тэр хамаагүй.
ххх
Мар - Буцаагаад хогийн сав руу хаячих уу?
Дим - Юун ногийн сав, ус руу шидээд гүйцээ. Үнэнээ хэл, хаанаас олсон юм? Би ээжид чинь хэлэхгүй.
Мар - Би хэлсэн ш дээ.
Дим - Хүү минь намайг тэнэг гэж бодох хэрэггүй. Хүмүүс буугаа хогийн саванд хаядаггүй юм.
Мар - Байзаарай, хүлээ.
Дим - Яадаг новш вэ. Ёстой новш юмаа... Намайг барьж байгаарай.
Мар - Юу гэнээ?
Дим - Алив ээ, намагй барьж бай. Одоохон.
Мар - Аав аа...
Дим - Татаарай... Барьж байна уу?
Мар - Барьж байна.
Дим - Энэ тухай хэзээч, хэнд ч ярьж болохгүй, тийм үү. Хүү минь үзөвхөн бидний дунд, чи үдэшлэг дээр болсон зүйлтэй холбоотой юу? Ойлгож байна уу, энэ чиний амьдрал. Чи үнэхээр даваад гарч чадах уу?
Мар - Тийм ээ, би зүгээр ээ. Та татаад эхэлчихсэн үү?
Дим - Ээждээ битгий хэлээрэй.
ххх
Бичиг Бид бууг хаячихсан.. Хаячихсан бол тэгээд болоо. Би өөр юу ч хүсэхгүй.
Але - Катя нааш ир. Энэ юу вэ?
Кат - Над руу явуулсан юмыг л хуваалцаж байна.
Але - Яах гэж нийтийн чатанд тавьсан юм бэ?
Кат - Зүгээр л хөгжилтэй байгаа биз дээ.
Але - Юу нь хөгжилтэй байна?
Кат - Ингэхэд чи яагаад давшлаад байгаа юм? Ямар би бичлэг хийсэн биш.
Але - Хэн гэж?
Кат - Бүү мэд.
Але - Наадхаа устгачих.
Кат - Юу гэсэн үг вэ?
Але - Би яг одоо устга гэсэн шүү.
Кат - Хэлсэн гэнээ, тэгээд юу гэж. Ядаргаатай юм.
Сен - Харсан уу?
Але - Харсан.
Сен - Ингэх хэрэггүй.
Але - Хөөе, хэн ингэсэн бэ?
Дру - Мэдэхгүй ээ, Антон өрөөндөө камер тавьчихсан юм болов уу?
Але - Яах гэж?
Дру - Зүгээр л зугаацах гээд.
Але - Зугаацах гэнээ, ингэснийх нь төлөө балбаад өгөх юмсан.
Дру - Тийм шүү, утгагүй юм хэлчихлээ.
Але - Байзаарай, зогс, зогс.. Битгий тоо.
Али - Тоохгүй ээ.
Але - Инээдтэй юм юу байна.
ххх
Эм - Яг Антошатай шиг.
Сон - Чи үзсэн үү?
Мар - Чөьгөр ав, бүр нийтийн чатад шүү.
Сен - Алина, Алина.
Сон - Ямар новш нь ингэснийг олох хэрэгтэй. Тэнэг амьтад.
Сух - Өглөөний мэнд, байр байрандаа суугаарай. Гар утаснуудаа хураагаарай, гар утсаа хураагаагүй байвал би авна. Өнөөдөр та нарт дуулгах сайхан мэдээтэй. Өнөөдөр шалгалт авна. Тэгээд хэн юу сурсаныг шалгацгаая. Юундаа инээлдээв? Инээж байгаа хүн, за заа өөрсдөө мэднэ дээ. Охидуудаа тараагаарай, утсаа хураа гэж хэлсэн биз дээ. Юу үзээд байгаа юм? Бурхан тэнгэр минь. Диана. Танай ангийханы юунд ч би гайхахаа больсон. Одоо бүгдээрээ дууг нь чангалаад үзэцгээх үү.
ххх
Ан - Намайг уучлаарай, би унтчихаж. Сайн уу.
Сух - Хөөе.. Хөөе, хөөе...
Сон - Бурхан минь.
Сух - Хөөе Костенко. Алексеев, тэрнийг зүгээр орхи. Костенко, Алексеев.
Али - Больцгоо.
Сух - Хоёулаа босоод ир гэсэн шүү. Больцгоо. Алексеев. Тайвшир. Та хоёр чинь галзуурчихав уу? Одоохон захирал дээр оч. Гарцгаа гэсэн шүү. Харин та нар томоотой сууж байгаарай. За алив, алив явцгаа, одоо ярилцах болно.
Али - Тийм ээ, бид хоёр унтсан. Тэгээд юу гэж.
Анд - Тэгэхээр тэр зодоон ганц удаа болжээ. Дараа нь харилцаа хэвийн байсан уу?
Але - Тэр ер нь надад таалагдаггүй байсан. Би ямар хайрлах албатай биш.
Анд - Бас зодох ч албагүй.
Але - Би зодоон хийх шалтгаан байсан гэсэн ш дээ. Би Антон тэр бичлэгийг тараасан гэж бодсон.
Анд - Үнэндээ яасан гэж?
Але - Юу яасан гэж?
Анд - Хэн тараасан юм?
ххх
Нин - Болиоч... Бид одоо энэ талаар нуцахтай ярилцана. Хүний цус асгарсан.
Ан - Гэхдээ би амьд байгаа биз дээ.
Сух - Утга учиргүй зодоон. Эмх замбараагүй. Та хоёр хоёулаа ичдэггүй юмуу?
Нин - Юунаас болсоныг нь мэдмээр байна.
Ан - Мэдэх юм алга.
Але - Хувийн асуудал.
Сух - Утсаа үзүүл.
Але - Яах гэж?
Сух - Бидэнд бчилэгийг үзүүл.
Ел - Алексей одоохон боль. Алексей... Алексей та биеэ бариач.
Нин - Би одоохон цагдаа дуудлаа шүү.
Ан - Ер нь бол та тэрний утсыг авч болохгүй, хууль бус үйлдэл.
Сух - Чи юу гэнээ? Чамаас зөвшөөрөл авах байж л дээ.
Нин - За эхнээс нь эхэлцгээе, энэ.. утга учиргүй зөрчилдөөнийг зохицуулах хэрэгтэй.
Ел - Минийхээр бол бүгдээрээ тайвшрах хэрэгтэй.
Нин - Бид тайван байна.
Сух - Тийм үү?
Нин - Тийм ээ, тэр хоёроос ялгатай нь энэ.
Ан - Би маш тайван байна.
Але - Би ч гэсэн.
Сух - Тэгвэл эр хүний ёсоор хорондоо гар барьцгаа. Тэгээд асуудлыг шийдсэн гэж тооцье.
Нин - Нэг болзолтой хоёулаа сургуулийн сэтгэл зүйчтэй уулзах ёстой.
Ан - Сэтгэл зүйч гэнээ, би зөвшөөрч байна.
Але - Би ч зөвшөөрч байна, энэ асуудлыг хаая, тэгэх үү.
Нин - Гар барьцгаа, би хүлээгээд байна. Боллоо, би аавд чинь заавал хэлнэ. Тэр чамайг асуудал гаргахгүй гэж амласан.
Ан - Аавд хэлээд хэрэггүй, гуйя.
Нин - Заавал хэлнэ, явж болно.
Ан - Надад бичлэгийг үзүүлээч.
Але - Чи үзээгүй юм биз дээ.
Ан - Үзээгүй, хэн ч над руу явуулаагүй.
Але - Чи бичлэг хийгээгүй бахй нээ?
Ан - Чи тэнэг юмуу тоглоод байна уу, би бичлэг хийж яах юм.
Але - Сонсож бай, хэрвээ чи түүнийг гомдоовол хамрыг чинь хугална шүү, мэдэв үү.
Ан - Дахиад надад гар хүрвэл би чамайг ална, ядах юмгүй.
ххх
Сон - Антон ирлээ.
Эр - Ор ор.
Ан - Би бишээ.
Али - Би чамайг гэж бодоогүй.
Ан - Нэг тэнэг нь зугаацахаар шийдэж.
Али - Ингэлээ гээд амьдрад дууссан биш.
Эр - Алексеев, хоцорчихоод ядаж саад болохгүй байгаач.
Ан - Уучлаарай.. Чи үнэхээр надад таалагддаг.
Али - Бүгд ширтээд байна.
Сен - Энэ юу вэ?
Дру - Аль эь? Чи чинь солиотой юмуу?.. Чөтгөр ав, тэнэг амьтан.
ххх
Але - Алин, Алина.
Али - Чи яах гээв?
Але - Чи зүгээр үү?
Али - Би зүгээр үү гэж үү Лёша? Муу байна.
Але - Намайг хэн ч Алёша гэдэггүй, зөвхөн эмээ л.
Али - Одоо би чиний эмээ гэж ойлгож болно. Чи яах гэж ингэж байгаа юм?
Але - Уур хүрээд, би Антон тэгсэн гэж бодсон.
Али - Тэр хамаагүй, зодоон болоогүй бол маргааш гэхэд бүгд мартах байсан.
Але - Ок, уучлаарай.
Али - Тонил цаашаа.
Кат - За яасан зоригт эр минь, чамд баярлалаа гэсэн үү?
Але - Ямар тэнэг нь бичлэг тавьсан бэ?
Кат - Чамд хэлэхгүй, тоглосон юм. Хөгжилдөж сурах хэрэгтэй.
Але - Чи тэнэг үү? Чамаар тэгж тоглосон бол яах уу?
Кат - Чи тоглоод үзээч.
ххх
Пье - Жаал аа, чи илүү гартай байсан байжээ.
Але - Үгүй ээ.
Пье - Яах гэж бусдын хэрэгт оролцоод байгаа юм?
Але - За за ойлголоо, дахиж тэгэхгүй ээ.
Пье - Мэдээж дахиж тэгэхгүй... Намайг анхааралтай сонс, дахиж битгий нүдэнд үзэгдээрэй. Нусгай жаал минь.
Бичиг Үхэл гэж байхгүй.
ххх
Эр - За буурч эхэллээ.
Эмээ - Би үхэхгүй юм биз дээ.
Эр - Тэгэлгүй яахав, урт насална.
Эмээ - Миний урт наслах юу л бол.
Эр - Яагаад тэр билээ, ач хүү чинь зовоогоод байна уу?
Эмээ - Үгүй ээ, яалаа гэж Лёша сайн залуу. Томоотой биш ч гэлээ маш сайн хүү.
Эр - Тусладаг уу?
Эмээ - Үргэлж биш л дээ. Насны онцлогоос болоод надаас холдчихсон. Гэхдээ би гомдоогүй ээ, гэр орноо авч явдаг хүү. Харин цаашид яахыг мэдэхгүй, их сургууль уу, цэрэгт явах уу?
Эр - За танд хоёр эм өгье. Үлдсэнийг нь эмийн сангаас өөрөө аваарай.
Эмээ - Баярлалаа.
Эр - Таныг хүсвэл би туслаж байя. Эрүүл мэндэд чинь анхаарч эм тариа, хүнс авч ирж байя. Харин таны Лёша хүссэнээ хийнэ биз.
Эмээ - Яасан гэж тэр вэ, бидэнд мөнгө байхгүй.
Эр - Бэлэглэх гэрээний дагуу. Та надад барйныхаа талыг өвлүүличх харин би бүх насаараа танд туслаж байя. Та гайхах хэрэггүй би хуурахгүй, одоо бүгд тэгдэг болсон.
Эмээ - Эмээ энэ Алёшагийн байр.
Эр - Тэгвэл Алёша хуваалцана биз. Харин та сайн ар талтай болно. Та өөрөө бодоод үз л дээ, тэр таны бие муудахаар халамжилж чадах уу?
Эмээ - Юу гээч, чи эндээс зайлж үз.
Эр - Та ингэх хэрэггүй, надад гурван өвчтөн байгаа...
Эмээ - Одоохон яв, тархийг чинь хага цохино шүү.
Эр - Та түүнийг гараас чинь атгаад сууна гэж бодож байна уу, үгүй. Залуус өөр болсон.
Эмээ - Энэ чулууны цуглуулга байна, минйи өвөө цуглуулж эхэлсэн юм. Би энэ чулуугаар, яг энэ чулуугаар тархийг чинь хага цохино. Хаалга тэнд байгаа, яв.
Эр - Та бодоод үз л дээ, одоо бүгд тэгдэг болсон.
Эмээ - Явж үз.
Эр - Баяртай.
Эмээ - Бурхан минь...
Эр - Одоо таны ач хүү хаана байна? Таны даралт 200 хүрчихээд байхад.
Эмээ - Хөөе чи явж үз, залхаж гүйцлээ.
ххх
Ром - Үгүй ээ Вова, 13 гэхэд яагаад ч амжихгүй. Өө чи ирэв үү. Вов дараа яръя, би эргээд залгая. Юу болоод байна, над руу захирал чинь ярьсан. Юун зодоон бэ, чи зодоон хийдэггүй санагдах юм.
Ан - Юу ч бишээ, ялихгүй юм. Тэр гэнэт над руу дайраад гараараа цохиж эхэлсэн.
Ром - За за ойлгосон, би өөр юм асууя. Тэгээд балбаад өгөхгүй яасан юм?
Ан - Юу гэсэн үг вэ?
Ром - Юу юу гэж, наад нүүр царайгаа харсан уу? Чи ямар гаргүй биш, яах гэж боксоор хичээлэсэн юм?
Ан - Аав аа 1-рт би удаан хичээллээгүй, 2-рт би зодолдохгүй, ямар хэрэгтэй юм?
Ром - Антон чи бол Алексеев.
Ан - Тэгээд юу гэж?
Ром - Цохиж байвал хариу барь.
Ан - Аав аа би зөндөө хэлсэн ш дээ, би та биш.
Ром - Гараа өргө.
Ан - Яах гэж?
Ром - Гараа өргө.
Ан - Аав аа...
Ром - Гараа, гараа өргө. Сайн байна, хөдлөөрэй. Гар, гар чинь хаана байна, эрүүгээ доош нь. Хуураад цохино, за алив, бултаад. Яасан бэ, яасан? Хөл, хөлөө хөдөлгөөрэй. Хөл, алив ээ.. Чөтгөр гэж, арчаагүй гөлөг.
ххх
Мар - Новш гэж Алекс уу?
Але - Гэрийнхэн чинь байгаа юу?
Мар - Байхгүй ээ, орооч.
Але - Ийм байдалтай харьж болохгүй. Эмээ харвал цус харвана.
Мар - Чи итгэлтэй байна уу, эмнэлэгт очих хэрэггүй гэж үү.
Але - Итгэлтэй биш байна гэхдээ хэрэггүй. Уучлаарай.
Мар - Зүгээр ээ.
Але - Угаалгын өрөөнд орж болох уу?
Мар - Тэгээ. Тэг тэг орж болно. Одоохон алчуур аваад ирье.
Але - Хар байгаа юу, цусанд будагдчихна ш дээ.
Мар - Олоод ирье.
Але - Кинонд дандаа цагаан алчуураар арчдаг. Хамаг юм цус болгоод.
Мар - Манайд дандаа цагаан байна.
Але - Өгчих, яг кино шиг.
Мар - Чи өлсөж байна уу?
Але - Тийм ээ, пицца захиалъя би төлчихнө.
Мар - Зүгээр ээ, би өөрөө.
ххх
Але - Шар айраг байхгүй биз?
Мар - Байхгүй ээ, манайхан шар айраг уудаггүй.
Але - Баярлалаа. Ямар хачин хүмүүс вэ.
Мар - Жирийн л хүмүүс. Гудамжинд тэднийг барьж авч зоддоггүй.
Але - Хэн ч гудамжинд зодуулж болно. Гудамж л бол гудамж.. Аан гээч, чи сүүлийн удаа хэзээ тэгсэн бэ? 6-р ангид уу? Нээрэн Шинэ жилээр ш дээ.
Мар - Тийм ээ, тэгэхэд Леснин та хоёр зодолдсон.
Але - Тэнэг амьтад.
Мар - Юу болоо вэ?
Але - Асуух ч хэрэггүй Харанхуй минь. Онцын юм бишээ, тэнэг юмнууд өдөөд гал өгөөч, тамхилаач гээд.
Мар - Тэр бичлэгийг хэн тавьсан юм бэ?
Але - Мэдэхгүй ээ.
Мар - За яахав.Эцсийн эцэст бидэнд хамаагүй.
Але - Би чамайг ойлгочихлоо Харанхуй минь. Чиний Соня бичлэг дээр байсан бол яах уу?
Мар - Тэр яг ч миний Соня бишээ.
Але - За больж үз.
Мар - Бид хоёр найзууд.
Але - Дахиад удаан найзлах уу? За за, найзалж л бай.
Бичиг Алина : Сайхан амраарай. Сонин юутай. Би дажгүй ээ. Тэднийг огт тоохгүй. Антон, чи юу хүсээ вэ?
Эмээ - Алёша, чи мөн үү?
Але - Тийм ээ, би байна эмээ. Та дажгүй юу?
Эмээ - Урьдын адил үхэж л байна.
Бичиг Хайлт : гар буу хаанаас авах вэ?
Эмээ - Алёша...
Төгсөв.
Back to episodes Go home