Метраж : 47 минут
Дүрүүдэд :
Ан - Антон эр, 16 настай
Сон - Соня эм, 16 настай
Мар - Марк эр, 16 настай
Анд - Андрей эр, 38 настай
Нин - Нина эм, 35 настай
Ром - Роман эр, 40 настай
Ол - Ольга эм, 36 настай
Дим - Дима эр, 40 настай
Харилцааный зарчим :
Ан - Сон
Ан – Мар
Нин – Анд
Ром – Ан
Дим – Ол
ххх
Дим - Намайг бариарай.
Охин - Чимээгүй... Чи чинь аймхай юм байна.
Дим - Марь, нүдээ нээгээч ээ... За зайрмаг идэцгээх үү?
Хүү - Би сүүтэйг.
Дим - Саня чамд ээж чинь ямар зайрмаг авч өгдөг вэ?
Охин - Би өөрөө худалдаж авдаг юм.
Дим - За тэгэхээр сүүтэй нэгийг, Саня чи ямарыг авах вэ?
Хүү - Түүнд ч гэсэн сүүтэйг.
Эм - Авна уу.
Охин - Баярлалаа.
Эм - Танд 10 рубль байна уу?.. Май аваарай.
Хүү - Аав аа таны бие муу байна уу?
Эм - Архичин юмуу?
Дим - Би...
Эм - Юу? Түргэн дуудаарай, хүний бие муу байна. Түргэн тусламж.
Эр - Юу болоо вэ?
Охин - Зүрхний шигдээс, Марк ээжийн утас хэд вэ? Марк чи дүлий юмуу, ээжийн утас?
Эр - Байна уу, энд хүний бие муу байна.
ххх
Сон - Марк тэд хамгаалагчид байсан. Бүгдээрээ биднийг харсан, бидэнд өөр сонголт байгаагүй, тийм үү. Залуусаас хэн нэгэн хэлчихвэл яах уу? Марк, Марк чи унтчихсан юмуу?
Мар - Үгүй ээ, би унтаагүй сууж байна, бүх зүйл хэвийн. Бид юу болсон талаар хэнд ч ярьж болохгүйг ойлгож байна уу? Бид бүгдийг зөв хийсэн.
Сон - Одоо бид яаж амьдрах вэ?
Мар - Чи цагдаад бүгдийг ярьмаар байна уу?
Сон - Үгүй ээ, чиний зөв. Бид юу ч хараагүй, хэнд ч юу ч ярихгүй. Бүх зүйл сайхан болно биз дээ, тийм үү.
Мар - Тийм ээ.
Сон - Марк би чамд хайртай. Марк, баярлалаа.
Бичиг ”Царцаанууд”.
Ан - Сайн байна уу.
Ел - Сайн байна уу Антон.
Ан - Та өнөөдөр буудал дээр байгаагүй, би хүлээсэн.
Ел - Та намайг өдөр болгон сургууль руу хүргэж өгөх албагүй.
Ан - Надад хэцүү бишээ, зүгээр л тус болж байя гэж бодоод.
Ел - Антон аан гээч, өнгөрсөн удаад би таны машинд суусан нь тохиолдол байсан. Би таныг манай шинэ сурагч гэж мэдээгүй. Ирээдүйд битгий ингэж байгаарай.
Сух - Алексеев хичээл эхлэж байна.. Елена Андреевна таны хөхийг барьж болох уу.
Ел - Тэнэг.
Але - Соня та хоёр зүгээр үү? Хэвийн биз дээ?
Ан - Үгүй ээ.
Але - Солиотой амьтан.
Мар - Надад хамаагүй.
Але - Юу гэнээ, чиний уурыг хүргэдэг юм байна уу?
Мар - Соня, Соня бол чадна.
Сон - Би юу чадна гэж?
Мар - Юу ч байсан хамаагүй.
Сон - Тэнэг амьтан, алгебра хуулуулаач.
Сен - Найзуудаа хэн надад алгебра хуулуулах вэ?
Сон - Хэн ч хуулуулахгүй.
Сен - Надад Тростянецкая хуулуулна.. Тэр бүгдэд нь өгдөг. Би яасан юм?
Але - Ирээдүйг чинь бодоод л...
Ан - Хөвгүүдээ ямар нэг асуудал гараа юу?
Але - Бидэнд бол гараагүй.
Ан - Сая юу болов?
Але - Болох юм болоод өнгөрсөн. Чи яах гээв?
Кат - Сайн уу.
Ан - Сайн уу.
Кат - Намайг Катя гэдэг.
Ан - Антон.
Кат - Тогтоож авлаа. Явж тамхилъя.
Мар - Хоцрох юм бол муу авна шүү, мартаагүй биз.
Кат - Ядаргаатай юм бэ, тамхи татаж сураач.
ххх
Анд - Өөрөөр хэлбэл Антон ангийхантайгаа сайн харилцаатай байжээ?
Дим - Тэд бүгдээрээ сайн харилцаатай байсан.
Мар - Тийм ээ, бүгдээрээ сайн харилцаатай.
Анд - Харин багш нартайгаа?
Мар - Хэвийн. Хэвийн, ажил хэргийн харилцаатай.
Анд - За сүүлчийн асуулт, чиний найз Сонягийн талаар.
Мар - Соня яасан гэж?
Анд - Тэр чамтай хамт байсан уу?
Мар - Тийм ээ.
Анд - Тэр юу хийж байсан?
Сон - Марк...
Мар - Бид хоёр сандарсан, юу ч хийгээгүй. Бид хоёр зугтсан.
Анд - Үгүй ээ, бишээ та хоёр алуурчинтай нүүр тулахад тэр яасан бэ?
Мар - Яагаа ч үгүй. Бид хоёр зүгээр л түүн рүү хараад одоо алуулна гэж бодож байсан.
Дим - Бурхан минь, ямар аймаар юм бэ.
ххх
Ол - Ядарсан уу?
Мар - Үгүй дээ. Би Соня руу явлаа. Сэтгэл санаагаар дэмжих хэрэгтэй, ярилцъя.
Дим - Хурдан эргэж ирээрэй, хамтдаа кино үзэж шар айраг ууя, зүгээр биз дээ?
Мар - Ок.
Ол - Чи юу гэж бодож байна?
Дим - Бүх зүйл сайхан болно. Тэд тун дажгүй байсан. Ийм зүйл болсоны дараа. Улаан уу, цагаан уу?
Ол - Байхгүй байгаа дээр нь өрөөг нь янзалъя.
Дим - За яахав.
ххх
Ан - Өглөөний мэнд. Сайн уу.. Сайн уу найзаа... Хүмүүс ээ.. бяцхан зар тараая. Өнөөдөр орой манайд үдэшлэгтэй, бүгдээрэнг нь урьж байна. Та нар уух юм би байр, сайхан уур амьсгал бүрдүүлнэ. Завшигч нарт дургүй шүү, уух юмтай ирээрэй. Би чат руу хаягаа явуулъя, 7 гэхэд ирээрэй.
Сен - Сайн байна, сайн байна.
Эм - Очих уу?
Эр - Мэдэхгүй ээ, орой давтлагтай.
Сон - Марк очье л доо.
Мар - Тэнд очоод юу хийх юм?
Сон - За алив ээ, алив, алив, алив.
Ан - Чамайг хэн гэдэг билээ?
Слав - Слава бол яах гэж?
Ан - За Слава юу уншиж байна?
Слав - Илон Маскын амьлдралын зарчим.
Ан - Илон юу гэж байна, ирэх үү?
Слав - Чи юу санал болгож чадах юм?
Ан - Бүгдийг. Нээрэн бүгдийг шүү.
Слав - Надад бүгдээс илүү зүйл хэрэгтэй.
Ан - Чи чухал хүн юм биз дээ.
Слав - Тийм ээ, чухал хүн.
Ан - Чухал хүн гуай гэртээ сууж бай. Та хоёр заавал ирээрэй. Биологийн багшийг хэн гэдэг билээ?
Эр - Геннадий Ильич.
Ан - Геннадий Ильич. Би Геннадий Ильчи байна. Би та нарт үржлийн талаар ярьж өгье.
Сух - Үргэлжлүүлээрэй, маш сонирхолтой байна. Чи үржлийн талаар юу олж мэдэв?
Ан - Царцаануудын үржлийн тухай. Царцаанууд газар доор 17 жил амьдардаг. Дараа нь гадаргуй дээр гарч ирээд үржилд орж дара нь үхдэг. Яг бидэн шиг.
Али - Бид үхэхгүй ээ.
Эр - Бид үхдэггүй ш дээ.
Эр2 - Спартак бол аварга.
Сух - Яг зөв, баярлалаа Алексеев. Баярлалаа. Гэхдээ царцаанууд дэмий золиос болоогүй. Үхсэн царцаануудын бие газрын хөрсөнд шингэж хаврын ургамлын бордоо болдог. Алексеев ёууж болно. Алексеев босоорой.
ххх
Кат - За охидуудаа шинэ залуугийн гэр очих уу?
Эм - Очилгүй яахав, тусдаа байртай тохижсон гэсэн.
Эм2 - Миний бодлоор сонирхолтой залуу шиг санагдсан.
Кат - Сонирхолтой гэнээ? Тэнэг амьтан.
Эм - Алина, чи Антоныд очих уу?
Кат - Тэрнийг орхи, их зантай амьтан.
Али - Мэдэхгүй ээ, очих л байх.
Эм - Бид хоёр заавал очно. За болж байна.
Дру - Охидуудаа тамхи өгөөч.
Эм - Өөрөө аваач, гуйлгачилж байх юм.
Эм2 - Другой явж үз.
Сем - Охидуудаа харамлаад яахав, тамхи өгчихөөч.
Кат - Тэгвэл Другой нөгөөхөө үзүүлчих.
Дру - Би хүсэхгүй байна.
Кат - За алив ээ.
Эм - Чамд өдөөгч хэрэгтэй байна уу?
Сем - Тэгвэл намайг Полина үнсэг.
Эм2 - Би Кристина байна.
Кат - За алив ээ.
Дру - За яахав ганц удаа.
Кат - За муугүй шүү.
Дру - Баярлалаа. Гал өгөөч.
Эм3 - Бэлэн үү?
Сла - Бурхан минь ямар тэнэг юм бэ.
Ан - Зоригтой юмаа... Юу байна?
Эр - Чи хэн бэ?
Ан - Антон байна. Одоо энд сурах болно. Байнгын үйлчлүүлэгч болно.
Эр - Баяр хүргэе Антон, чи надаас юу хүсээв?
Ан - Үгүй ээ, мөнгө асуудал биш хэзээ, хэдийг гэдгээ л хэлчих.
Эр - Чиний хувьд хууль асуудал бишүү, битгий тэнэгтээрэй. Тогтоож ав. Аан гээч, ингэхэд чи Алексын анги биш биз?
Ан - Мөн.
Эр - Надад тус болоод тэрнийг ална гэж дамжуулаарай.
Ан - Тэр чамд өртэй юмуу?
Эр - Тэрэнд зүгээр л үхнэ гээд дамжуулчих. Чи болсон уу?
Ан - Үгүй.
Эр - Тэгвэл явж үз.
ххх
Мар - Чи юу хийж байгаа юм?
Але - Зүгээр л... Явцгаа. Кать нааш ир. Өнөөдөр явж зугаацна, мөнгө байгаа.
Кат - Үдэшлэг яах уу? Тийшээ очье.
Але - Тэр тэнэгийнд үү, бидний өмнө онгирохоос цаашгүй.
Кат - Би баячууд яаж амьдардагийг бодитоор хармаар байна.
Але - Дэглэмээ яах уу?
Кат - Чөтгөр лүүгээ тонилог. Нечаева заавал явна.
Але - Үгүй ээ, би харсан чи илүү дээр.
Кат - Алекё, бидэн шиг хүмүүс байр сууриа мэдэж байх ёстой.. Үдэшлэг дээр очоод нам согтоод хамаг хивс рүү нь бөөлжинө.
Ан - Сайхан төлөвлөгөө байна гэхдээ манайд хивс байхгүй.
Кат - Шалан дээр чинь бөөлжинө.
Ан - Чи галзуу юмуу?.. Орой уулзъя галзуу минь. Харин чамд Пьер санаад байна гэж дамжуулсан шүү, уулзаарай.
ххх
Анд - Зиак, тэгэхээр чи Алексей Костенкогийн талаар юу ярьж чадах вэ?
Кат - Алекс уу, тэр дажгүй залуу.
Анд - Өөрөөр хэлбэл ямарч муу юм байхгүй.
Кат - Огт байхгүй. Тэр үргэлж сайн залуу байсан.
Анд - Катя чи хэр худалч вэ?
Мих - Хошууч аа, ингэж асууж болдогт юмуу? Тэр гэрсэг шударга охин. Тамирчин.
Анд - Катя...
Кат - Тэр ямарч буруугүй.
Ел - Бас бүх цалингаа шүү, өндөр өсгийттэй хошин амьтан болгож орхисон.
Нин - Би тэнэг чамд мөнгө битгий өрөөндөө үлдээж бай гэж хэлсэн байхаа. Яах гэж картнаасаа авсан юм бэ?
Ел - Би айпад захиалсан юмаа.
Нин - Юу?
Ел - Тэд зөвхөн бэлэн мөнгөөр...
Нин - Мөнгө илүүдээд байна уу?
Ел - Асуудал мөнгөнд байгаа юм бишээ, би тэнэд итгэж чадахгүй нь.
Нин - Тийм үү, чи гайхаж байна уу? Хүмүүсийг өдөөн хатгах хэрэггүй, мөнгө өрөөндөө ил газар тавьж болохгүй.
Ел - Ээж ээ...
Нин - Би сургуульд ажиллаад удаж байна. ухаан суух хэрэгтэй, чи тэдэнтэй адил байна. Ойлгож байна уу?
Ел - Асуугаад нэмэргүй юу?
Нин - Нэмэргүй ээ, ангидаа ороод юу ч болоогүй юм шиг ширээнхйихээ ард суу. Мөнгө үлдээхгүй байхыг хичээ.
Ел - За ойлголоо.
Нин - Үүнээс гадна би мах авах хэрэгтэй байна. Хагас сайнд охидууд ирэхээр болгоод өгнөө. Хичээлээ тараад зах ороод ир.
Ел - За тэгье, үхэр, үхрийн мах авах уу?
Нин - Тийм ээ, би чамд мөнгө өгнө. Зах руу ороод зүүн тийшээ эргээд нэг узбек байгаа. Жижигхэн өрөөтэй, тэрнээс мах аваарай.
Ел - За ойлголоо.
Нин - Баярлалаа. Чи өчигдөр орой хаана байсан бэ?
Ел - Машкатай хамт кино үзсэн.
Нин - Ямар кино үзсэн?
Ел - Ээж ээ яагаад байцаагаад байгаа юм бэ? Би том болсон хүн, кино үзэж болно биз дээ.
Нин - Болноо, болно, хэнтэй гэдэг нь чухал.
Ел - Хичээл эхэлчихлээ.
Нин - Байна уу, Геннадий Ильчич байна уу, эхлээд өгөөч.
ххх
Кат - Би хэн гэдгийг нь ч мэдээгүй. Орой сууж байсан чинь...
Ел - За сууцгаагаарай хүүхдүүд ээ. Сайн байцгана уу.
Кат - Өрөө хүрээд ирсэн. Ёстой залхаж байна.
Ел - За тэгэхээр, тестийн талаар ярилцъя. Манай ангид шинэ сурагч ирсэн.
Ан - Хэрэггүй ээ, нууц хэвээрээ байж байг.
Ел - Би өөрөө юу өөрчлөх юу өөрчлөхгүйг шийднэ, мэдэв үү.
Сух - Елена Андреевна уучлаарай, анги бос.
Ел - Геннадий Ильич...
Сух - За тэгэхээр онцгой нөхцөл байдал үүсээд байна. Одоо бяцхан үзлэг хийнэ. Би та нарын үүргэвчийг үзнэ, харин та нар халаасанд байгаа юмнуудаа ширээн дээр тавь.
Эм - Юу гэнэ үү?
Сух - Би давтаж хэлэхгүй, миний хэлсэнийг хийхгүй бол цагдаа дуудна.
Эм - Юу гэнээ?
Эр - Яасан гэж?
Сен - Юу болоо вэ?
Сух - Энийг хийсэн хүн юу болсоныг мэдэж байгаа. Би тэрэнд яг одоо мөнгө өг гэж зөвлөмөөр байна. Тэгвэл асуудал үүсэхгүй.
Сон - Танд биднийг нэгжих эрх байхгүй, энэ чинь хууль бус.
Сух - Хулгай хийх хууль бус.
Сла - Өмгөөлөгчтэй ярилцмаар байна уу, болно шүү.
Мар - Байзаарай, Сонягийн зөв, танд биднийг нэгжих эрх байхгүй. Та зөвхөн цагдаагийнхан эсвэл гэрч нарын дэргэд нэгжиж болно.
Сух - Чи юу юу гэнээ.
Ел - Геннадий Ильич...
Мар - Би энэ хууль бус бас тэгж болохгүй гэсэн.
Ел - Геннадий Ильич ид өөрсдөө учрыг нь олчихно.
Сух - Үгүй.
Ел - Геннадий Ильич би хэнийг ч сэрдэхгүй. Би тэр мөнгө олчихсон, өөр халаасандаа хийчихсэн байж... Баярлалаа.
Сух - Сууж болно, уучлаарай.
Ел - Хүүхдүүдээ сууцгаа, үл ойлголцол болсонд уучлаарай. Асуулгын нэг хэсэг нууцлагдсан байсан, би...
Сон - Өөдгүй амьтан, яргачин.
Мар - Соня мөнгийг нь үнэхээр хулгайлчихсан.
Сон - Үгүй ээ, тэр үгүй гэж хэлсэн ш дээ.
Мар - Хулгайлчихсан, би хэн гэдгийг нь мэднэ.
Сон - Хэн гэж?
Мар - Нөгөө...
Сон - Одоохон хэл.
Мар - Алекс.
Сон - Хэн гэнээ? Чи яагаад надад юу ч хэлээгүй юм бэ?
Мар - Соня яагаад гэвэл тэр чинь Алекс.
Сон - Чинийхээр хулгай хийх нь зөв үү?
Мар - Асуудал үүнд байгаа юм бишээ, би түүнийг барьж өгч чадсангүй.
Сон - Марк чамаас болж бүгдээрээ нэгжүүлэх шахсан. Муухай юм.
Мар - Би ямар хамаатай юм бэ, би ямар мөнгө...
Сон - За болоо, чиний сайн муугийн талаархи ойлголт буруу тийшээ эргэчихэж. Хэзээ нэгэн цагт чамд гай болно.
Мар - Гай болно гэнээ, чи яг ээж шигээ ярьж байна.
Сон - Ок.
Мар - Нэг балгаж болох уу?
Сон - Үгүй.
Мар - Нээрэн үү?
Сон - Нээрэн. Хэн нэгнийг алчихвал чи бас л юу ч хэлэхгүй юу? Тийм үү.
Мар - Гай болж.
Сон - Аанхаан.
ххх
Анд - Hэсэг гэртээ байгаарай, хаашаа ч явж болохгүй. Мөрдөх ажиллагаа тодорхой болмогц та нарыг дахин дуудна.
Эр - Бэлтгэлдээ явж байж болно биз дээ? Бэлдэх хэрэгтэй.
Анд - Бэлтгэлдээ явж болно.
Эр - Явцгаая охин минь.
Хүү - Хичнээн хүлээлгэдэг юм бэ, 3-т гэчихээд.
Сен - Дуугүй байхгүй бол гэртээ харина шүү.
Хүү - Би гаж дотнуудаас айдгийг та мэднэ.
Дру - Губа гаж донтон гэж байхгүй.
Хүү - юу байхгүй гэж, өчигдөр Измайловскийн паркад эмгэтэй хүний цогцос олдсон. Толгой нь хаана байсан гэж бодно.
Дру - Юу хаана гэж...
Сен - Чимээгүй, чи бас амаа хамхи. Битгий дэргэд нь хараал хэл ээждээ хэлчихнэ өөдгүй жаал.
Хүү - Чи өөрөө өөдгүй амьтан. Чихэр авах мөнгө өгөөч.
Сен - Гэртээ харьж хоолоо ид. За найзаа амжилт.
Дру - За.
Сен - Орой уулзъя.
Хүү - Түүний аав хүн алж байсан нь үнэн үү?
Сен - Тэнэгхэн чи юу яриад байна, түүний аав дажгүй сайн эр хүн.
Хүү - Аав нь мундаг болохоор чи тэрэнтэй найзалдаг уу?
Сен - Алив хурдан явж үз, үгүй бол чамайг гаж донтнуудад өгчихнө шүү.
ххх
Эр - Тийм ээ, бүгдийг нь савлачихсан, битгий сандраад байцгаа. Пөөх... Хөөе, дахиад ингэж юм бол өөр хүнтэй уулзах болно шүү.
Але - Айлгах хэрэггүй, чацга алдах нь байна.
Эр - Чи үнэхээр өмдөндөө баана шүү. Өөрийгөө хэн гэж бодоов, арчаагүй новш чинь. Нусгай минь. Зүгээр л цагта мөнгө өгч бай, тэгвэл бүх зүйл хэвийн байна. За Антон, товчхондоо бүх үзүйл хэвэндээ, үдшийг сайхан өнгөрүүлээрэй. За.
ххх
Бичиг Пьер, ямар новш нь болоод байна?
Ром - За яасан, сургууль дажгүй юу?
Ан - Бүх зүйл ок.
Ром - Тэнд томроогүй биз?
Ан - Үгүй ээ.
Ром - За би явлаа, хэд хоногийн дараа ирнэ. Их удлаа гэхэд амралтын өдрүүдэд ирчихнэ. Чи дажгүй байна биз дээ.
Ан - Тэгнээ. Аав аа аан гээч, миний картанд мөнгө хийгээд өгөөч.
Ром - За хийнээ, хийнэ, би утсаар ярьна шүү. Битгий гэр орон шатаачихаарай.
Ан - Ок.
Ром - Ок гэж ямар хачин үг вэ, ойлголоо, тэгье, за гээд халчихгүй хачин юм яриад байх юм.
Ан - Ойлголоо, тэгье, за.
Ром - Би чиний боловсролын талаар Смирновтой тохирчихсон. Их сургуульд орж болно, гэхдээ үүний тулд чи ядаж шалгалт өгөх хэрэгтэй.
Ан - Ок, их сургууль бол тэр л биз, хамаагүй. Надад мөнгө өгөх үү?
Ром - Чи надтай хамт анд явж үзээч. Тэнэг юм шиг гэртээ бүгээд.
Ан - Би амьтан алах дургүй. Ер нь хэнийг ч алмааргүй байна.
Ром - Тэгвэл өөртөө эмэгтэй дотоож ав. За би явлаа. Цонхоо хаагаарай. Чамд мөнгө өгнөө, дахин дахин нэхээд байх юм.
Ан - Баярлалаа.
Ром - Тэвэрье.
ххх
Сен - Ээж төсөөл дөө, өнөөдөр сургуульд биднийг бараг л нэгжсэн.
Эм - Байзаарай, би ус хийгээд өгье.
Сен - Энэ чинь буруу биз дээ, хүчирхийлэл болж байна. Тэдэнд тэгэх эрх...
Эм - Сеня чи өөрийгөө л бодох юм.
Сен - Би зүгээр бодохдоо...
Эм - Талх, идмээргүй байгаа бол орхичихож болно. Харин Сеня чи идэж дуусга.
Сен - Чи бас шөлөө уу, мангар аа.
Эм - Амаа хамхи, битгий мангар гээд бай. Сеня математикд нь туслаарай өнөөдөр дахиад муу авчихсан.
Сен - Би амжихгүй ээ, орой гадагшаа гарна.
Эм - Нөгөө найзуудтайгаа юу?
Сен - Манай ангийн залуу үдэшлэг хийж байгаа, бүгдийг нь урьсан.
Эм - Дахиад л ууцгаах уу? Бүү уугаарай.
Сен - Би уухгүй ээ, амлаж байна.
Хүү - Худлаа, тэд пиво уудаг бас архи.
Эм - Сеня миний алкогольд яаж ханддагийг чи мэднэ. Хүний ёсоор гуйж байна.
Сен - Мэднээ, мэдэж байна, би уухгүй гэж хэлсэн ш дээ.
Эр - Би гэртээ ирлээ.
Сен - Мангар аа явцгаая, чиний математикийн даалгаврыг харъя.
Эр - Бүгдээрээ сайн уу. Зогс.
Сен - Сайн уу.
Эр - Би та нарт бялуу авч ирсэн.
Хүү - Хөөх.
Эм - Ямар баяр болоод байна?
Эр - Зүгээр л амттан идмээр санагдаад.
Сен - Би идэхгүй ээ.
Хүү - Тэр турж байгаа юм.
Эр - Семён дахиад ингэвэл 7 хоног аяга тавга угаана шүү.
Сен - Би угааж л байна.
Эр - Суугаад бялуу ид. Бид бялуугаа гэр бүлээрээ иднэ. Бүгдийг хамтдаа хийнэ.
Эм - Сеня чи яагаад суучихав, хутга аваад бялуугаа зүсээч. За алив би туслая, тавагнуудаа тавьж бай.
Эр - Алив хөдлөөрэй гахай минь.
Эм - Сайн байна. Сеня чи яачихав аа?
Сен - Үгүй.
ххх
Эм - Хөөе би чамд өөрийнхөө ээмгийг өгөөгүй шүү.
Кат - Өгсөн өгөөгүй ямар хамаа байна. Би ямар идэх биш.
Эм - Тэнэг гэдэг нь, би өөрөө зүүмээр байна шд.
Кат - Хэн нь тэнэг бол доо.
Эм - Чи, чи тэнэг гахай.
Дим - Марк чи юу хийж байна?
Мар - Жинс үрчгэр учраас индүүдэж байна.
Ол - Ксюша...
Дим - Хүү чинь жинсээ индүүдэж байна, би айж байна шүү.
Ол - Түүнийг зүгээр орхи, айлд зочлох гэж байгаа юм. Тэр том залуу, хүссэнээ л хийж байг.
Мар - Яг зөв, энэ миний асуудал бас миний хувийн орон зай.
Ол - Бурхан минь юу будчихав аа?
Али - Ээж ээ...
Ол - Би зүгээр л бодлоо хэлж байна. Өнөөдөр аав чинь ирэхийг санаж байна уу?
Али - Чөтгөр ав, би мартчихаж.
Ол - Аав чинь ирэхэд чи байхгүй бол би юу гэж хэлэх үү?
Али - Мэдэхгүй ээ, үнэнийг нь хэлчих.
Ол - Хонгор минь чи өөрөө яриад тайлбралачих. Тэгэхгүй бол дахиад та хоёрыг уулзуулахгүй байна гэнэ. Харин би огт татгалзаагүй.
Али - За тэгье, би аавтай яринаа. Тийм ээ аав аа, би сайн байгаа. Өнөөдөр би гэртээ байхгүй, үдэшлэгт явна. Би насанд хүрсэн хүн шүү. Аав аа...
Эмээ - Алёша чи хэлдэн настайдаа Гашекийг уншиж байснаа мэдэх үү? Нөгөө би Швейк байна, алдарт цэрэг гээд л...
Алё - Эж ээ, яаж байн аа?
Эмээ - Яагаач үгүй, явж цай ууцгаая.
ххх
Кат - За алив явж үз.
Охин - Үзэн ядаж байна, өөдгүй амьтан.
Эм - Соня, цүнх зохиж байна уу?
Сон - Өө ээж ээ, наадах чинь миний цамц.
Эм - Тийм ээ, битгий харамлаад байгаач. Зохиж байгаа биз дээ.
Эм2 - Манай том охин ирж байна, хаашаа явж байна хөөрхөн өө?
Кат - Айлд очно.
Эм2 - Хэзээ ирэх юм?
Кат - Мэдэхгүй ээ, харж байж болно.
Эр - Гэртээ оройтохгүй ирээрэй.
Эм2 - Оройтохгүй.
Эр - Би шалгана шүү.
Кат - Баяртай. Шалгана гэнэ шүү.
Эм - Би буцаагаад өгчихнө. 3-аас оройтохгүй, тэгэхээр намагй хүлээх хэрэггүй. Хайртай шүү, үнсье. Хайртай.
Эр - Хөөе залуу, нохойныхоо баасыг цэвэрлэ.
Эр2 - Надад уут байдаггүй, мартчихаж.
Эр - Мартсан бол гараараа цэвэрлэ.
Эр2 - Та тоглож байна уу?
Эр - Тоглоом шиг харагдаад байна уу?
Эр2 - Үгүй.
Эр - Тэгвэл цэвэрлэ.
Эм - Охин мниь чи яаж байна, зүгээр үү?
Али - Бүх зүйл ок.
Ол - Чиний төлөө маш их санаа зовдогийг чи мэднэ дээ. Цаг тутамд залгаарай, битгий архи уугаарай.
Али - Ээж ээ би хувцасаа сольмоор байна.
Эр - Влад, чи чинь нуугдаад байга аюмуу?
Дру - Үгүй ээ, яг явах гэж байлаа.
Эр - Сайхан зугаацах уу? Цагийг сайхан өнгөрүүлээрэй. За алив.
Дру - Баяртай.
Эр - Хүү минь чамд найзууд байгаад баяртай байна. Сайн байна.
ххх
Эмээ - Тэр гэртээ байгаа юу?
Але - Одоохондоо мэдэхгүй байна.
Эмээ - Карниз тогтоогоод өгөөч, 7 хоног гуйж байна.
Але - За.
Эмээ - Бөас оршуулгын газар руу явах хэрэгтэй. Удахгүй ээжийн чинь ой болно, хашааг нь будах хэрэгтэй.
Але - Та хамт явах уу?
Эмээ - Тийм ээ.
Але - Тэгвэл таксигаар явъя.
Эмээ - Таксигаар хагас цаг явна, яах юм.
Але - Надад мөнгө байгаа, хоёулаа таксигаар явна.
Эмээ - Чи хаанаас мөнгөтэй болсон юм?
Але - Ажил хийгээд.
Эмээ - Хаана ажилласан гэж?
Але - Хаана ажиллаж олсон нь ямар хамаа байна аа?.. Намайг уучлаарай, битгий гомдоорой эмээ.
Анд - Тэр үдэшлэг дээр бүгдээрээ байжээ?
Сон - Тийм ээ, бараг бүгдээрээ. Бүгдээрээ шинэ залуу яаж амьдардагийг харахыг хүссэн.
Анд - Та гэрт нь зэвсэг байхыг харсан уу? Гартаа барьж үзсэн үү?
Сон - Би бол үгүй, яах юм.
Эм - Миний охин тийм юм сонирхдоггүй.
Сон - Би хэзээч гартаа зэвсэг барьж байгаагүй.
ххх
Мар - Ёстой солиотой.
Сон - Би бүр шоконд орчихлоо.
Мар - Мордерыг чөтгөр аваасай.
Сон - Яаж хулгайлахаар ингэдэг байна аа?
Мар - Яагаад хулгайлна гэж, ажилласан ч юм билүү.
Эр - Найзуудаа хурдлаарай, үүдний хэсэг нь манай сургуулиас том юм.
Сон - Гутлаа тайлах уу? Хэрэггүй юм байна.
Мар - Ок.
Сон - Сайн уу.
Эр - Сайн, сайн уу.
Мар - Антон. Сайн уу.
Ан - Сайн уу, май.
Сон - Баярлалаа.
Мар - Солилцоо.
Ан - Баярлалаа. Найзуудаа орцгоо, Петя залуусд уух юм хийгээд өгөөч.
Сен - Намайг Сеня гэдэг.
Ан - За яахав, тэгсэн ч гэсэн хийгээд өгчих. Найзуудаа одоохон байраа үзүүлье.
Слав - За алив.
Ан - Санаа зоволтгүй.
Мар - Соня боль, энэ чинь аюултай.
Сон - Марк битгий ядаргаа бол, яв.
Мар - Чи уучихсан, сум алдчихвал яах юм, өгчих.
Сон - Би жаахан уусан юу гэж, чи ямар миний аав биш.
Ан - Зүгээр дээ, бүү ай. Зэвсэгтэй охидууд хамгийн дур булаам. Тийм биз дээ. гэхдээ хүн буудаж болохгүй шүү.
Слав - Би буудах юм бол онилж байгаад буудна.
Ан - За яасан, үнэхээр таагүй байна уу?
Мар - Тийм ээ, онцгүй байна.
Ан - Алив явж ууцгаая, гунигтай залуу минь.
ххх
Анд - Дараа нь яасан бэ? Чи гартаа зэвсэг барьсан уу?
Слав - Үндсэн хуулийн 51-р заалт.
Анд - Алуурчин хэрхэн буу барьж байсныг харсан уу?
Слав - 51-р зүйл.
Анд - Сайн байна.
Эр - Өглөөний мэнд. Охиныг байцааж байна уу, өмгөөлөгчгүйгээр.
Анд - Үгүй ээ, үгүй би тэгнэ гэж бодоо ч үгүй.
Эр - Сайн байна. Славочка сайн уу.
ххх
Ан - За ууцгаая.
Мар - Урагшаа.
Ан - Аанхаан.
Али - Юу аанхаан гэж?
Ан - Ямарч байсан ирлээ.
Али - Ирлээ. Май.
Ан - Баярлалаа. Намайг хүлээж байгаарай.
Али - Дарс юмуу? Сайн уу. За за...
Мар - Болохгүй юу?
Али - Чамд бол болно Марк.
Мар - Тэгж бодсон юм.
Ан - Май.
ххх
Сен - Сайхан байна, сайн уу.
Ан - За боллоо.
Сен - Яасан, намагй уриагүй билүү?
Ан - Үгүй ээ, бүгдийг нь дуудсан.
Сен - Алина ирээ юу?
Ан - Тэгсэн, яасан?
Сен - Зүгээр л, тэр хаашаа ч явдаггүй юм.
Ан - Манайд бол ирсэн.
Эм - Сайн уу.
Сен - Сайн уу.
Ан - Юм байна уу?
Сен - Нэмээд өгье. Би авсан чи учрыг нь ол.
Ан - Сайхан төлөвлөгөө. За ороорой, Катя чамд бүгдийг заагаад өгнө. Тэр бүгдийг нь үзчихсэн, бүр хоёр давхарыг ч үзсэн.
Кат - Битгий тоо.
Сен - Бүжиглэх үү?
Слав - Би тэгтлээ согтоогүй байна.
ххх
Сон - Марк одоо болоо. Гэртээ харьцгаая.
Мар - Юу гэнээ, ойлгосонгүй. Би зүгээр байна. Би явахгүй ээ. Хүмүүс ээ, та нар.. та нар жигшүүртэй байна. Жигшмээр, ойлгов уу? Та нар, та нар хэтэрхий бага ууж байна, хүмүүс ээ.
Сон - Марк...
Мар - Илүү их уух хэрэгтэй. Алив, юу Марк гэж? Марк гэгээрсэн. Яасан, та нар хэтэрхий бага ууж байна. Илүү их уух хэрэгтэй. бас хөгжилдөцгөөе.
Ан - Сайхан шийдвэр байна. гэхдээ би чиний оронд байссан бол 94 оны Нью-Йоркын антуакт авах байлаа.
Али - Баярлалаа. би буцаагаад өгчихнө.
Ан - Зүгээр дээ. Явлаа юу?
Али - Онцгүй үдэшлэг байна.
Ан - Баярлалаа. Би ч гэсэн явах байсан, тэнэг юмнууд согточихлоо.
Али - Чи тэнэг биш байх нээ?
Ан - Мэдэхгүй ээ, тэнэг ч байж магадгүй. Чи надад хэлээч.
Али - Чи яагаад өмнөх сургуулиасаа гарсан юм бэ?
Ан - Онцгүй юм болсон, захиралтайгаа муудалцаад. Болсон уу?
Али - Чи ааш муутай байх нээ?
Ан - Тийм ээ, үгүй. Мэдэхгүй.. Харин чи? Чи ямар вэ?
Али - Би, уйтгартай. Бас ганц бие.
Ан - Би ч ганц бие.
Кат - Май.
Але - Эндээс явцгаая.
Кат - Хаашаа?
Але - Мэдэхгүй ээ, хаашаа ч хамаагүй, зугаалцгаая.
Кат - Явцгаая, энэ тэнэгүүдээр яах юм.
ххх
Али - Би айгаад байна.
Ан - Анхны удаа юу? Бүх зүйл сайхан болно.
Эм - Тэрнийг хар даа.
Мар - Хүмүүс ээ.. бороо орж байна.
Ан - Босоорой.
Эр - Ус руу уначихлаа.
Ан - Орцгоое.
Мар - Чи яах гэж намайг авч ирсэн юм бэ? Миний бие маш муу байна.
Сон - Бага ууж бай л даа. Би яаж чамагй авч явах юм бэ?
Мар - Үгүй ээ, үгүй, үгүй би гэртээ харьж болохгүй. Танайд очиж болох уу?
Сон - Болно. Гэхдээ бөөлжихгүй шүү.
Мар - Баталгаатай хэлж чадахгүй нь.
Ол - Олег, Олег.
Дим - Чөтгөр ав.
Төгсөв.
Back to episodes Go home