Метраж : 43 минут
Дүрүүдэд :
Ан - Антон эр, 16 настай
Сон - Соня эм, 16 настай
Мар - Марк эр, 16 настай
Анд - Андрей эр, 38 настай
Нин - Нина эм, 35 настай
Ром - Роман эр, 40 настай
Ол - Ольга эм, 36 настай
Дим - Дима эр, 40 настай
Харилцааный зарчим :
Ан - Сон
Ан – Мар
Нин – Анд
Ром – Ан
Дим – Ол
ххх
Анд - Зиак, чи яаж байна, ус уух уу?
Мар - Тэгье.
Анд - За тэгэхээр, Марк, намайг Андрей Сергеевич Толбоев гэдэг. Би энэ хэргийг шалгах мөрдөгч байна.. Өөрөөр хэлбэл, чи тэрний буудаж байгааг хараагүй байх нээ?
Мар - Би харсан. Бүгдээрээ тэнд байсан бас.. дараа нь подвал руу зугтацгаасан.
Сон - Тэрнийг буудчихлаа ш дээ...
Мар - Чимээгүй, чимээгүй...
Сон - Би...
Мар - Чимээгүй.
Анд - Хар даа, энэ зочны өрөө, чи хаана байснаа харуулаач.
Мар - Би энд байсан.
Анд - Хэнтэй хамт?
Мар - Сонятай.
Анд - Алуурчин хаана байсан бэ?
Мар - Энд.
Анд - Тэгээд та гарч гүйсэн үү?
Сон - Тийм ээ. Үүдний хэсэгт хаалга нээлттэй байсан тэгээд...
Анд - Харуулаач.
Сон - Энд, тэгээд бид гадагшаа гарч гүйсэн.
Анд - Тэгээд яасан?
Сон - Тэгээд, бид бассеян рүү гүйцгээсэн.
Мар - Би гүйж гараад дараа нь.. зүгэр харж зогссон.
Анд - Аанхаан, чи түүний ус руу унахыг харсан уу?
Мар - Үгүй ээ, Соня бид хоёр зугтсан учраас үгүй ээ, хараагүй.
Анд - Туслаж чадагүй гэсэн үг үү?
Сон - Тэр санамсаргүй хальтираад уначихсан.
Анд - Хальтирч унахыг нь харсан уу? Тэмцэлдсэн үү, хэн нэгэн түүнийг түлхсэн үү?
Сон - Үгүй ээ, хэн ч түүнийг түлхээгүй. Зүгээр л тохиолдол.
Анд - Танд юу дутагдаад байна?
Сон - Та намайг өмгөөлөгчгүй байцааж болох юмуу?
Анд - Би бүгдийг чадна.
Сон - Би гэртээ харимаар байна, намайг явуулаач.
Анд - Тэр үдэшлэг дээр юу болсон учрыг олохоос нааш хэн ч, хаашаа ч явахгүй... Бид хоёр.. хэн буудсан бас хэн рүү буудсаныг мэднэ. Одоо яагаад гэдгийг ойлгох хэрэгтэй.
Мар - Тийм ээ.
Анд - Чиний бодлоор, энэ бүхэн юунаас болсон бэ?
Мар - Миний.. бодлоор Арина, алга болоход бүх зүйл эхэлсэн байх.
Бичиг “Царцаа”.
Мар - За, хэн бэ?
Ол - Байна уу Марк уу?
Мар - Тийм байна.
Ол - Сайн байна уу, би Ольга байна, Алина Тростянецкаягийн ээж. Та Алина хаана байгааг мэдэхгүй биз?
Мар - Сайн байна уу Ольга, Антон руу яриарай.
Ол - Тэр утсаа авахгүй байна. Охин ч ялгаагүй.
Мар - Магадгүй Алина тэднийд үлдсэн байх...
Ол - Танд тэр Антоны хаяг байхгүй биз?
Мар - Уучлаарай, та цаг хэд болж байгааг мэдэх үү?
Ол - Тэр хамаагүй, одоо өглөөний 4 болж байна. Би охиноо хаана байгааг мэдмээр байна. Хаягийг нь явуул.
Мар - За за тэгье.
Ол - Баярлалаа.
Мар - Баяртай.
Але - Сайн уу найзаа.
Мар - Уучлаарай, сайн уу уучлаарай, ингэхэд чи Тростянецкая хаана байгага мэдэх үү, ээж нь асуугаад байна.
Але - Үгүй ээ. Юу болоо вэ?
Мар - Намайг сэрээчихлээ, тэгээд л...
Але - Чи мэдэхгүй юмуу?
Мар - Үгүй ээ Алекс, би яаж мэдэх юм, өглөөний 4 болж байна.
Але - За тэгвэл баяртай.
Мар - Баяртай.
Але - Чи Алинагийн талаар юу ч мэдээгүй биз?
Эм - Яасан бэ?
Але - Марк ярьлаа, түүнийг ээж нь хайгаад байна гэнэ, гэртээ очоогүй бололтой.
Эм - Мэдэхгүй ээ, биднийг явахад гэртээ үлдсэн санагдаж байна. Үгүй ч юмуу.
Але - Чөтгөр ав, би санахгүй байна, шөнө бүгд согтуу байсан.
Эм - Миний бодлоор Антохагийнд үлдсэн байхаа.
Але - Үгүй байлгүй дээ.
Эм - Хачин хүн шүү, би байсан бол тэрнээс салах байсан.
Эм2 - Алёша, Алёшенька наашаа ирээч, миний бие муу байна.
Але - Чөтгөр гэж, ээж сэрчихэж. Үүр цайж байхад шүү.
Эм2 - Алёшенька хонгор минь сэрээрэй.
Эм - Одоо яах вэ?
Але - Яахав дээ, түргэн дуудъя.
Эм - Ёоё.
Але - Хонохоор үлдсэн чинь сайн хэрэг. Сайхан байлаа.
Эм - Тийм үү?
Але - Аанхаан.
Эм2 - Алёшенька, би үхэж байх шиг байна.
Але - За очлоо, очлоо. Үхэхгүй хүн гэж байхгүй.
Эм3 - Таны залгасан дугаар холбогдох боломжгүй, дараа дахин залгана уу.
Дим - За яасан?
Ол - Яагаа ч үгүй. Би бүгдэн рүү нь залгаж үзлээ, нөгөө ахлах Марк руу ярьсан. Тэр надад Антоны дугаарыг өгсөн, Антон утсаа авахгүй байсан, яваад өгсөн гэнэ. Явах хэрэгтэй Дима...
Дим - Алив зогс, надад дахиад түүний хаана байсныг хэл дээ, хэлээрэй.
Ол - Антоны төрсөн өдөр дээр байсан гэсэн. Нөгөө ангид нь ирэн шинэ хүүхэд, би чамд ярьж байсан ш дээ.
Дим - Би санахгүй байна.
Ол - Мэдээж санахгүй.
Дим - Байзаарай, тэр тэндээс ярьсан уу?
Ол - Нэг удаа залгасан, хонож болох уу гэсэн. Би зөвшөөрөөгүй, гэтэл одоо утсаа авахгүй байна.
Дим - За, найзых нь тухайд?
Ол - Дима би найзыг нь мэдэхгүй.
Дим - Чамд тэр Антоны хаяг нь байгаа юу?
Ол - Байгаа, энд байх ёстой.
Дим - Өгч бай.
Ол - Май.
Дим - Хотын зах байна. Ямар чөтгөрөө хийж тийшээ явуулсан юм бэ?
Ол - Битгий над руу хашхичаад бай.
Дим - Хараал идсэн эрх чөлөө...
Ол - Амаа хамхи, зүгээр л амаа хамхи.
Дим - Битгий миний амыг хориод байгаарай. Тэр бас миний охин шүү.
Ол - Одоо л санаж гэнэ.
Дим - За, явцгаая.
ххх
Бичиг Сонь, чи унтаж байна уу? Алинаг ээж нь хайгаад байна...
Ксю - За болоо, элэг хөшлөө.
Оле - Чи миний хатан хаан. Чамтай унтмаар байна.
Ксю - Олежка, новш гэж. За уучлаарай, уучлаарай. Чимээгүй...
Оле - Би айхгүй байна.
Бичиг Хэн нэгэн Алина хаана байгаа мэдэх үү? Бүү мэд, гэртээ байгаа байх. 100% гэртээ. 4,42-т тэмдэглэж болдог юмуу?
Ксю - Чимээгүй. Чимээгүй, чимээгүй. Чимээгүй, Маркыг сэрээчихнэ гээд байна.
Оле - Юу сэрээх гэж, тэр нам унтаж байгаа.. Гутлаа тайлах хэрэгтэй.
Ксю - Байзаарай, одоохон.
Оле - Ёстой хөгжилтэй. Амьтны ертөнц гэдэг нэвтрүүлэгт гардаг шиг.
Ксю - Болиоч ээ.
ххх
Эм - За муугүй шүү.
Эмээ - Одоо сайжрана гэж байхгүй.
Эм - Эмээ өөдрөг байх хэрэгтэй, тийм ээ.
Эмээ - Нэгэнт тийм бол хандлагаа өөрчлөхөөс.
Эм - Та хэнтэй амьдардаг билээ?
Бичиг Чи зүгээр үү??? Чамайг ээж чинь хайгаад байна.
Але - Надтай хамт, бид хамт амьдардаг.
Эм - Тийм үү?
Але - Тийм ээ. Би халамжлагч нь, асуух юм байна уу?
Эм - Байхгүй ээ. За би түргэн тусламжийн утсыг үлдээлээ. Даралт дахин ихсэж магадгүй. Худалдаж аваад дэрэн доороо хадгалах хэрэгтэй. Би өөрийнхөө утсыг үлдээсэн, хэрэг гарвал шууд залгаарай.
Эмээ - За.
Эм - Харин одоо эмчид үзүүлэх хэрэгтэй.
Бичиг Сураг гарав уу???
Эм - Энэ эмнүүд чинь танд тохироо больчихсон байна.
Эмээ - Эмч ээ баярлалаа, баярлалаа хонгор минь.
Эм - Хурдан эдгээрэй.
Эмээ - Баярлалаа.. Эмчид өгчих.
Але - Үгүй ээ, энэ тэрний ажил.
Эмээ - Алёша, эмчид өгөх хэрэгтэй.
Алё - Баярлалаа.
Эм - Зүгээр ээ.
Бичиг Соня мэдэж байгаа болов уу? Асуугаарай.
Ксю - Тамхи татмаар санагдаж байна.
Оле - Би хаячихсан, надад байхгүй.
Ксю - Би огт тамхи яриагүй байна.
Оле - Тийм үү, өвс орцоор нэг үнэртэнэ, Маркыг гэж бодно.
Ксю - Зүгээр л заримдаа балайрмаар санагдах юм.
Оле - Чи хангалттай балайрсан. Ксюша, надад итгээрэй, Цонхон дээрээс буугаач.
Ксю - Зүгээр ээ, харж л байг. Марк биднийг сонсож байгаа болов уу, сонин байна. Бид чимээтэй байсан.
Оле - Манай залуу насанд хүрчихсэн, аав ээж нь оройн цагаар юу хийж байгааг сайн мэднэ.
Ксю - Заримдаа тэр биднээс ахмад юм шиг санагдах юм.
Оле - Манай хүү ааштай шүү.
Ксю - Ингэж ярих хэрэггүй, тэр зүгээр л, зүгээр л ухаантай.
Оле - Хэтэрхий ухаалаг.
Ксю - Бид түүний тухай юу ч мэдэхгүй бол яах уу?
Оле - Ил тод хүн гэвэл манай Марк. Санаа зоволтгүй ээ.
Ксю - Чамд огт хамаагүй юу?
Оле - Тийм үү?
Ксю - Тийм ээ.
Оле - Тийм ээ.
Ксю - Тийм ээ, тийм, тийм.
Оле - Тийм ээ, тийм.
Ксю - Тийм, тийм, тийм.
ххх
Пол - Юу болоо вэ?
Мар - Сайн уу, унтаж байсан уу?
Пол - Чи тоглоод байна уу?
Мар - Товчхондоо нэг асуудал гараад, Алина алга болчихлоо.
ххх
Дим - Би эхлээд ярилцъя. Чи эцэг эхийг нь таних уу?
Ол - Үгүй ээ, яах юм тэртэй тэргүй энд байхгүй.
Дим - Чи итгэлтэй байна уу?
Ол - Бурхан минь Дим толгойгоо ажиллуулаач, хүүхдүүд үдэшлэг зохион байгуулж байхад тэд бутанд нуугдах уу?
Дим - Бурхан минь.
Ол - Нүдээ том болгох хэрэггүй. Өөрөө 18-тай ямар байснаа санаач.
Дим - Одоо тэгээд яах вэ? Хашааг нь давах уу?
Ол - Алина.
Дим - Галзуурав уу, одоо боль.
Ол - Алина, ээж нь байна.
Дим - Одоохон боль.
Ол - Алина...
Дим - Хөршүүд нь цагдаа дуудчихна. Эндээс явж чадахгүй юм болно.
Ол - Дим цагдаагийн газар очье.
Сен - Та хэн бэ?
Дим - Чи хэн бэ?
Ол - Сеня Билан, чи намайг танихгүй байна уу Сеня? Чи, чи намайг санаж байна уу?
Сен - Үгүй.
Ол - Би Алинагийн ээж байна. Алина тэнд байгаа юу?
Сен - Асуудал гарлаа.
ххх
Дим - Хөөе би Алинагийн аав байна. Тэр энд байгаа юу?
Ол - Дима түр хүлээ. Энэ бол Антон, Антон, Антон чи надтай ярилцах чадвартай байна уу?
Ан - Асуудалгүй.
Ол - Алина хаана байна? Тэр утсаа авахгүй байна
Дим - Тэнд харъя.
Ол - Хэн ч хаана байгааг нь мэдэхгүй.
Ан - Тэр яваад өгсөн.
Дим - Энд юу гээч юм болоод байна?
Ан - Юу юу гэж, зүгээр л төрсөн өдөр тэмдэглэж байна.
Дим - Алина хаана байна?
Ан - Тэр хаана байна?
Дим - Тэр хаана байна гэж чамаас асууж байна.
Сен - Ойролцоогоор 12 цагийн үед таксигаар яваад өгсөн.
Дим - Хэнтэй хамт?
Сен - Ганцаараа.
Дим - Алив явцгаая. Надад байраа үзүүл, хурдал, тэнд юу байгаа вэ?
Ан - Охидууд.
Дим - Алив явцгаая, миний хойноос. Алив ээ, алив.
Ол - Сеня, тэр хаана байж болох вэ?
Сен - Би мэдэхгүй ээ. Та яагаад намайг загнаад байгаа юм? Тэр миний охин биш харин таных.
ххх
Эм - Миний бодлоор тэр Антоныд үлдсэн байх. Зүгээр л утсаа авахгүй байна.
Але - Магадгүй ээ, би ээжийх нь оронд байсан бол алах байсан.
Эм - Аймаар нойр хүрч байна.
Але - За за би одоохон очлоо.
Эм - За алив.
Дим - Алина. Алина.
Ан - Тэр энд байхгүй ээ. Хүлээгээрэй, цаг хэд болж байна?
Дим - 5 хагас.
Ан - Тэгвэл тэр хаана байна?
Дим - Согтуу чамаас би асуумаар байна, чи найз мөн биз дээ?
Ан - Тийм ээ, гэхдээ бид хоёр муудалцаад тэр уурлаад яваад өгсөн.
Мар - Яагаад уянаасаа алдуурсан нохой шиг Антон гээд байна?
Сон - Тэр тийм л хүн, аюултай. Охидуудад таалагддаг юм.
Мар - Тэр яагаад аюултай гэж?
Дим - Чи чинь мулгуу юмуу? Май, миний утасны дугаар. Ямар нэг юм олж мэдвэл шууд залгаарай.
Ан - За.
Дим - Хэзээч байсасн хамаагүй.
Ан - Би ч гэсэн дугаараа явуулъя, ямар нэг юм олж мэдвэл надад хэлээрэй.
Дим - Хэрвээ охинтой ямар нэг юм тохиолдсон бол төмсөгийг чинь тасдана шүү.
ххх
Ол - Одоо яах уу, цагдаа руу явах уу?
Дим - Үгүй ээ, одоо гэртээ харина. Тэр эргээд ирсэн ч байж магадгүй. За Маруся, сайн уу. Үгүй ээ, одоохондоо олоогүй байна. За тэгье. Үнсье.
Ол - Маруся юм биз дээ.
Дим - Хэрүүл өдөх хэрэггүй.
Ол - Чиний Марусягаас залхаж байна. Охин маань алга болчихоод байна, ойлгож байна уу, үгүй юу?
Мар - Тэднийх рүү дахиж очих хэрэггүй, чамд зохихгүй байна.
Сон - Тийм үү, тэгээд юу зохино гэж? Гэртээ суугаад, чамтай хамт хичээлээ давтах уу? Гүйцээ, би тоглоогүй байна, одоо унтлаа.
Мар - За, Алекс ярьж байна. Байна байна. Үгүй ээ, Соня юу ч мэдэхгүй. За ок, тохирлоо, баяртай. Тэр яагаад сандраад байна аа? Алекс ингэдэггүй дээ.
Сон - Марк чи тэнэг үү, тэрэнд Алина таалагддаг, үүнийг бүгд мэднэ.
Мар - Тэгээд яагаад одоо болтол Катятай байгаа юм?
Сон - Чи бусдын амьдралын талаар юу ч мэдэхгүй. Марк битгий.
Эм - За яасан?
Але - Яагаа ч үгүй, унт унт.
Эм - Унтмааргүй байна. Нааш ир... Зогс, эмээ чинь яаж байна?
Але - Амьд байгаа, даралтыг нь буулгасан.
Эм - Тэгвэл сайн байна.
Але - Тийм ээ.
Эм2 - Алёша, хүрээд ирээч Алёшенька.
Эм - Новш гэж.
Ан - Таксины мөнгө хэрэгтэй юу?
Сен - Эндээс хэд гарах бол?
Ан - Май Семён.. Баяртай найзаа. Санаа зоволтгүй.. Чи тэрнигй яасан бэ, айн? Чи тэрнийг яасан бэ? Чи яасан бэ?
Сем - Хөөе боль, хэрэггүй. Ингэж болохгүй.
Ан - Эндээс зайлж үз. Чи тэнэг юмуу, юугаа над руу гөлрөөв, эндээс зайл гэж байна. Бүгдээрээ зайлцгаа, тонилцгоо. За алив ээ, алив, алив.
ххх
Ол - Дима, тэр гэртээ байна. Унтчихаж.
Дим - Одоохон алаад өгье.
Ол - Одоо хэрэггүй, гуйя.
Дим - Үгүй ээ, одоо.
Ол - Гуйя, маргааш ярилцъя.
Дим - Дуугүй бай. Алина...
Али - Аав аа...
Дим - Чи хаана байсан юм?
Али - Төрсөн өдөрт явсан, ээж зөвшөөрсөн.
Дим - Чи өглөөний 5 хүртэл хаагуур тэнэсэн юм?
Ол - Хаана байсан? Санаа зовоод танай Антоныд очоод ирлээ.
Али - Яах гэж? Хэн оч гэсэн юм? Би айлд зочилж болдоггүй юмуу?
Дим - Дахиад ингэх юм бол гэрээсээ гарахгүй гэж мэд. Тэнэг амьтан, та хоёр хоёулаа. 18 хүрээд бүгдийг чадна гээд бодчихож.
Али - Ээжээ уучлаарай, утасны цэнэг дуусаад би такси дуудаж чадаагүй юм.
Ол - Чи үнэхээр зүгээр биз? Согтуу биш биз дээ?
Али - Би унтмаар байна.
Ол - За яахав, унт унт.
ххх
Анд - Тэгэхээр бүх зүйл Алина алга болсоны дараа эхэлжээ?
Сон - Үгүй ээ, өмнө нь. Бүх зүйл манай ангид Антон ирсэний дараа эхэлсэн.
Эр - Хөөе баки эрээ холдоод өгөөч. Намайг зүгээр орхи.
Мар - Залуус аа одоо больцгоо, алив эхэлцгээе, эхлэх хэрэгтэй байна.. Ёстой цагаа олсонгүй, Алекс гуйж байна.
Эм - За алив охидуудаа тайзан дээр гарах боллоо. Гүйгээрэй... Сонечка, хаалгаа хаачихаарай.
Эр - Намайг тавьчих, тэнэг юмуу хаашаа юм. Сонсож байна уу, намайг тавьчих л даа.
Нин - Больцгоо, одоохон больцгоо. Та нар яагаад байгаа юм бэ? Тэд сахилгагүйтэж байна. Манай сургуульд зодоон болдоггүй.
Ром - Зүгээр ээ, зодолдож л байг, би ч залуудаа байнга зодолддог байсан.
Нин - Тийм үү.
Ром - Антонд санаа зовох хэрэггүй. Тэр хэзээч зодолдохгүй, хамгийн томоотой, номхон залуу.
Эм - Нина захи рал аа бид бэлдсэн зүйлээ харуулахад бэлэн.
Нин - Та хаана байсан юм бэ? Тэдний энд яаж байгааг хараач.
Эм - Хүүхдүүд тоглож байгаа юмаа.
Нин - Толглосон гнээ шүү.
Эм - Бид үзүүлэхэд бэлэн.
Нин - За тэгвэл харцгаая.
Эм - За алив эхлээрэй.
Нин - Та үзнэ үү.
Эм - Хөгжим.
Нин - Манайх ийм уламжлалтай, жил болгон 11-р анги 1-р ангийханы сансарын нисгэгчдийн өдөрт зориулсан жүжигт оролцдог... Тэр манай ангийн бэлтгэл дээр үлдэж болно эсвэл шууд маргааш хичээлдээ ирж болно.
Ром - Маргааш болъе, өнөөдөр амжуулах ажил байгаа.
Нин - Та санаа зоволтгүй манайх маш сайн сургууль.
Ром - Бид итгэлийг тань алдахгүй ээ, тийм үү... За сайхан танилцлаа, амжилт. Маш их баярлалаа, танилцахад таатай байлаа.
ххх
Ром - Яагаад дуугүй байв?
Ан - Айн?
Ром - Яагаад ус балгачихсан юм шиг дуугүй зогсоод байв, ганц үг хэлчихгүй.
Ан - Юу хэлэх гэж, сайн сургууль гэж өөрөө сонссон биз дээ.
Ром - Мөн дөө, одоо ямарч сургууль өмнөхөөсөө дээр болсон.
Ан - Тэр сургуулийн буруу бишээ.
Ром - Чиний буруу, тэнэг юм шиг хууртаад. Чамд төгсөхөд ялихгүй хугацаа үлдсэн. Битгий нэр хөөдөөрэй, дахиад тэнэгтэх юм бол өөр газар руу явуулчихна шүү. Удаан хугацаагаар, хэцүү газар руу. Новосибирск руу. 18 хүрчихээд сахилгагүйтээд. Байна уу. Тийм ээ Кирилл, аан гээч чи, үгүй ээ, үгүй Кирилл би ямарч Мексик руу нисэхгүй. Бидэнд тийм боломж ч алга, үгүй ээ, чиний хүүхнийг наашаа аваад ирнэ. Бөөтэй хамт, хөргөгчинд 500 грм хийгээрэй, уугад л байна. Үгүй ээ, үгүй баталгаатай үгүй. За тэг, баяртай.
Ан - Айваско.
Ром - Юу гэнээ?
Ан - Манайд Айваско гэдэг юм.
ххх
Анд - Тэр Антон ямар хүн байсан бэ? Яагаад түүнээс хамаг юм эхэлсэн гэж?
Ел - Чи яаж байна аа, явган хүний гарцан дээр.
Ан - Намайг уучлаарай.
Ел - Явган хүний гарцан дээр хаазлаад.
Ан - Намайг уучлаарай.
Ел - Зогс, зогсоорой.
Ан - Танаас дахин уучлалт гуйя. Таныг дөхүүлээд өгье.
Ел - Баярлалаа, хэрэггүй.
Ан - Яасан бэ, айх хэрэггүй. Бүх зйл хэвийн, таны хоцорч байгааг би харж байна.
Ел - Би айгаагүй, шал утгагүй юм.
Ан - Тэр тусмаа.
Ел - За яахав, би хоцорч байгаа учраас л... Дараагийн уулзвараар баруун тийшээ.
Ан - Ойлголоо.
Ел - Ер нь би танихгүй хүний машинд суудаггүй.
Ан - Тийм үү, би ч гэсэн ялгаагүй. Хоёулаа танилцъя, Антон.
Ел - Намайг Елена гэдэг.
Ан - Таатай байна Елена.
Ел - Антон танд ер нь жолооны эрх байгаа юу?
Ан - Тийм ээ, надад бүх юм байгаа, ганцхан чиний утасны дугаар байхгүй. Өгөх үү?
Ел - Уучларай гэхдээ үгүй.
Ан - Яагаад?
Ел - Та яах ч юм билээ.
Ан - Юу яанаа гэж, шөнийн цагаар ярьна. Утас руугаа аахилна.
Ел - Та хөгжилтэй юмаа.
Ан - Хөгжилтэй гэнээ, Нисдэг хөлөг хүүхэлдэйн кино шиг үү?
Ел - Гэсэн ч би дугаараа танд өгөхгүй. Тэр буланд зогсоод өгөөрэй.
Ан - За өөрөө л мэд.
ххх
Ел - Хүүхдүүдээ сайн байцгана уу, охидуудуу суудалдаа суугаарай. Хоцорсонд уучлаарай. Хүүхдүүдээ хурдлаарай. Алив больцгоо. Марк, Соня алив сууцгаа. Өнөөдрийн орос хэлний хичээл дээр тест авна.
Сон - Үгүй ээ, сургуулийн сэтгэл зүйн талаар үзмээр байна ш дээ.
Ел - Тийм ээ, болно.
Эм - Арай чухал зүйлийн талаар ярилцъя. Байнгын стресстэй үед яаж амьдрах вэ гэх мэт.
Сен - Санаа зовохгүйгээр.
Эм - Зөвхөн тэнэгүүд санаа зовдоггүй юм.
Ел - Бид заавал энэ бүхний талаар ярилцана, гэхдээ эхлээд анкет бөглөх хэрэгтэй. Энэ сэдэвтэй холбоотой, Саша энийг тараагаад өгөөч. Хоёр багц байгаа эхнийх нь ажлын байр, 2 дахь нь стресс даах чадвар.
Ан - Сайн уу, 11-ийн А мөн үү?
Зэрэг - Тийм ээ.
Ан - Сайн байна уу.
Ел - Сайн байна уу.
Ан - Алексеев.
Ел - Та яагаад хоцорчихов, та шинэ сурагч уу?
Ан - Намайг Антон гэдэг. Тогтоож авах уу.
Ел - Та сууна уу. Антонд ч гэсэн тест өгөөрэй.. За тэгэхээр.. зарим мэргэжилтнүүд кабертэдийг өвчин мэтээр үздэг. Харин надад энэ тодорхойлолт таалагдаггүй, ер нь энэ мөчид хүн их эмзэг болсон байдаг учраас өөртэй нь болгоомжтой хандахыг хүсдэг.
Сен - Би дуусчихлаа, хураалгаж болох уу?
Ел - Семён та сайн байна, мэдээж болно.
ххх
Эр - Охид хөвгүүдээ уснаас гараарай, ухрдал хурдал. Сурах юм их цаг бага байна, маазрахгүй хурдан хөдлөөрэй, за алив. Тростянецкая чи яагаад сэлэхгүй байна?
Али - Би чөлөө авчихсан.
Сен - Биеийн юм нь ирчихсэн.
Ан - Ямар инээдтэй юм бэ.
Эр - Ямар нэг юм хийгээч, чөлөө авсан гэдэг нь үхсэн гэсэн үг биш. Анги өнөөдөр хурдтай сэлнэ.
Эр2 - Ялагч нь юу авах юм?
Эр - Онц тавина.
Ан - Ялагчийг Тростенецкая үнсэг, тэр тэртэй тэргүй юу ч хийхгүй байна.
Эр3 - Хөөе амаа хамхи.
Эр - За тэгэхээр эхлээд хөвгүүд. Эхний 5 гараарай. Алексеев гэж хэн билээ?
Ан - Би.
Эр - Алив эхний 5-д ор, юу чаддагийг чинь харъя. За алив ээ, алив. Охидуудаа бэлдээрэй, эхний 4 усан дотроос гараандаа гарна.. Анхаар... Жилийн эцэс болтол суугаад л байх уу?
Эр2 - Ингээд суугаад л байна. Би чөлөө авчихсан.
Эр - Спортоор хичээллэх хэрэгтэй.
Эр2- Би зааланд хичээллэдэг харин бассейнаас сэжиглэд байна, ойлгомжтой биз дээ.
Эр - Тийм аавтай байж ямар сэжигч болчихсон юм. Аав чинь юу гэж байна?
Эр2 - Юу ч гээгүй, надад чөлөө өгсөн.
Эр - Ойлгомжтой... Охидуудаа бэлдээрэй. Хичээллэж байсан уу?
Ан - Тийм ээ. Насанд хүрэгчидтэй.
Эр - Сайн байна. Онц тавьлаа.
Эр3 - Хөөе үнсэх яасан бэ?
Эр - Бас юун үнсэлт вэ? Охидуудаа 4 ус руу. Яваарай.
Сем - Билан.
Ан - Антон. Билан гэж хоч уу?
Сем - Үгүй ээ, илүү том, овог. Намайг Семён гэдэг. Харин тэр бол Другой.
Эр2 - Другой гэдэг овог биш.
Сем - Тэрний нэрийг мэдмээр байна уу?
Эр2 - Тонил цаашаа.
Сем - Вадик, тэрнийг Вадик гэдэг. Нэр нь хоч л гэсэн үг.
Ан - Антон. Таатай байна.
Эм - Тэр Антон, ашгүй нэг сонирхолтой залуу ирлээ.
Эм2 - Сонирхолтой юм юу байна?
Сон - Алинагаас асуух хэрэгтэй.
Эм2 - Тэр юу ч мэдэхгүй.
Сон - За яршиг.
Али - Миний бодлоор зүгээр ш дээ.
Эм3 - Тэр гомо ч юм билүү.
Але - Бид тэр хогоор яах гэсэн юм, ямар найз дутсан биш.
Эр2 - Ингэхэд чи сайн сэлсэн шүү.
Ан - Баярлалаа, 4 настайгаасаа хичээллэсэн, өнгөрсөн жил хаячихсан.
Эр2 - Яагаад?
Ан - Эрүүл бус амьдралын хэв маягтай.
Эр2 - Ойлгож байна.
ххх
Эм - Другой байна.
Эм2 - Другой утас барьж байхгүй юу, бид рийлс авах гээд.
Дру - Наадах чинь тэнэг гэдгийг мэдэх үү?
Эм - Чи өөрөө тэнэг, утас барьж бай.
Дру - Чадахгүй ээ.
Сем - Охидуудаа би аваад өгье.
Эм - Үгүй ээ, чи авч чадахгүй.
Эм2 - Офер май барьж бай, жаахан хол зогсоорой. За.
Ан - тэнэг юмнууд.
Эм - Чи өөрөө тэнэг.
Эм2 - Чамд ямар дагагч байх биш.
Пол - Хамрыг чинь хугална шүү.
Эм2 - За боль доо, тоглож байхад чинь. Бид бүгдэд нь хайртай Пол, тийм үү?
Эм - Тэгэлгүй яахав, хайртай.
Мар - 10 мянган дагагч гэнэ үү, энэ юу вэ, пранк юмуу? Хэн үздэг байна аа?
Сон - Зүгээр л тэнэг бичлэгүүд.
Ан - Тэдний толгойд суучихсан тэнэг бодлууд.
Сон - За алив хурдан явцгаа. Тэнэг бодлууд хэнийг ч алчихгүй нь сайхан.
Сух - Алексеев, алив манай өрөөнд орцгоое. Намайг Сухов Геннадий Ильич гэдэг. 5-р анги даасан багш.
Ан - Таатай байна.
Сух - Антон аан гээч, танайх төгсөх анги асуудал гаргаасай гэж хүсэхгүй байна. чамд ч асуудал хэрэггүй, надад ч асуудал хэрэггүй. Найзууд болъе, ок уу?
Ан - Ок.
Сух - Манайх тайван, байдаг л анги. Сайхан уур амьсгалтай, чи зохицож чадвал бүх зүйл сайхан болно.
Эм - Геннадий Ильич орж болох уу?
Сух - Танай аав чинь сургуульд туслахад бэлэн гэсэн. Сайн хэрэг, аав шигээ байгаарай.
Ан - Аав шигээ юу?
Сух - Тийм ээ.
Ан - Ок.
Сух - Бас хичээлээсээ битгий хоцроорой, муу зуршил шүү. Тохирсон уу?
Ан - Тийм ээ.
Сух - Эрчүүд хэвээрээ байя. Эрчүүд шиг зан гаргана шүү.
Ан - Тэгье.
ххх
Мар - Тийм ээ, Антон ангид ирсэнээс хойш бүх зүйл эхэлсэн гэж бодож байна.
Ол - Марк, бурхан минь. Марик чи зүгээр үү?
Дим - Чи бэртээгүй биз?
Ол - Тэнгэр минь, энэ чиний цус уу?
Мар - Үгүй ээ, үгүй бүх зүйл хэвийн, би зүгээр ээ.
Анд - Сайн байцгаана уу.
Дим - Сайн байна уу. Яагаад түүнийг өмгөөлөгчгүй байцааж байгаа юм?
Анд - Би байцаагаагүй. Зүгээр ярилцаж байна... Зиак, маргааш бүгдээрээ 9 гэхэд ирээрэй. Хэнтэй ч уулзахгүй, мэдээ үзэхгү, эм уугаад унтаарай, ойлгов уу?
Ол - Бид өөрсдөө учраа олчихно.
Анд - Тэгэлгүй яахав, хотоос гарахгүй гэсэн баталгаа ав.
Эм - Өршөөгөөрэй, өршөөгөөрэй ямар эм уух вэ?
Анд - Нойрны эм.
Эм - Баярлалаа.
ххх
Эр - За алив эрчүүд ээ.
Эр2 - Алексей Роман Петрович уу?
Ром - Тийм байна.
Эр2 - Ороод ирэхгүй юу.
Анд - Тэгэхээр түүний буудаж эхэлсэнийг харжээ?
Лен - Тийм ээ.
Анд - Яаж буугаа гаргаж ирэхийг харсан уу?
Лен - Үгүй.
Анд - Баярлалаа Лена, баярлалаа. Одоо яах вэ гэхээр, өнөөдөртөө та явж болно. Одоо гэртээ харьж амраарай, унтаж амар.
Нин - Лена, охин минь...
Лен - Ээж ээ...
Нин - Лена.
Лен - Ээж ээ.
Нин - Бурхан минь.
Лен - Ээж ээ, ээж ээ...
Анд - Өршөөгөөрэй, та хэн билээ?
Нин - Би, би энэ хүүхдүүдийн сургулийн захирал. Лена миний охин, би ээж нь байна.
Анд - За ойлголоо. Би таныг маргааш дуудна.
Нин - Юу маргааш гэж? Би өнөөдөр яах болж байна?
Анд - Өнөөдөр та гэртээ хариад тайвшир, би учрыг нь олчихно, амлаж байна.
Нин - Бүх зүйл сайхан байсан. Тэд сайн хүмүүжлтэй хүүхдүүд, ойлгож байна уу? Тайван, томоотой хүүхдүүд. Хэн нэгэн ятгасан ч юм билүү, мэдэхгүй. Би олж мэдэж чадна.. Хэн алагдсан бэ?
Төгсөв.
Back to episodes Go home