Back to the future-3/1990
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 118мин
Гол дүрүүд:
Марти: эр
Док: эр, доктор Эммет Браун
Ир: эр, Мартигийн элэнц өвөө
Мэ: эм, Мэгги Макфлай
Та: эр Галзуу нохой Таннен
К: эм, Клара Клейтон
Мк: эр, Марти МакФлай, Мартигийн хүү
Же: эм, Женнифер Паркер
Ло: эм, Лоррейн Бейнс
Ф: эр, Жорж МакФлай
Би: эр, Бифф Таннен
Г: эр, Биффийн хүү Грифф
Өвөө: Гриффийн өвөө
Мар: эм, Марти, Женнифер хоёрын охин Марлин
Ло: Лоррейн эмээ
Өв: Лоррейны нөхөр, Мартигийн аав
Марти хө: Хөгшин Марти
Же хө: Хөгшин Женнифер
Стивер Спилберг үзүүлж байна.
Роберт Земекис филм.
1955оны 11сарын 12ны бямба гараг.
Марти: Хөөх... Док. Док. Док.
Док: Яасан?
Марти: Док. Тайвшир. Док, би байна. Би байна. Марти байна.
Док: Үгүй ээ, тийм байх ёсгүй. Би дөнгөж сая чамайг ирээдүй рүү буцаасан.
Марти: Мэднэ ээ. Та намайг ирээдүй рүү буцаасан. Гэхдээ би эргээд ирлээ. Ирээдүйгээс эргээд ирлээ.
Док: Агуу Скот.
Гарчиг: Ирээдүй рүү буцсан нь. 3-р анги.
Гол дүрүүдэд: Майкл Жей Фокс. Кристофер Ллойд.
Мери Стийнбурген. Томас Эф Уилсон. Метт Кларк. Ричард Дисарт. Пат Баттрам. Харри Грей Жуниор. Даб Тейлор.
Жеймс Толкан. Марк МакКлюр. Венди Жо Спербер. Леа Томпсон нар тоглолоо.
Эр: Хүүхдүүд ээ, цаг хэд болж байна?
Хүүхдүүд: Хауди Дүүди цаг.
Док: Агуу Скот.
Хүүхдүүд дуулна. Хауди Дүүди цаг. Өдөр. 1955оны 11сарын 13ны ням гараг. 7цаг 1минут. Өнгөрсөн шөнийн аялалын туршилт маш амжилттай болсон. Цагтай цамхаг цахилгаанд яг 10цаг 4минутанд цохиулсан. Яг хэрэгтэй 1,21 гигаваттыг цаг хугацааны машинд өгсөнөөр гайхалтай гэрэл цацарч алга болсон. Галтай мөр нь л үлдсэн. Тиймээс Марти, цаг хугацааны машин хоёр цаг хугацаагаар аялж 1985онд очсон гэдэгт итгэлтэй байна. Дараа нь... Дараа нь... юу болсныг санахгүй байна. Үнэндээ гэртээ яаж ирсэнээ ч санахгүй байна. Магадгүй гигаваттын цэнэг, цаг хугацааны машины шилжилтийн талбайтай хосолж миний тархины долгинод нөлөөлж, түр зуур ой санамжаа алдахад хүргэсэн байх. Нээрэн тийм, одоо л цаг хугацааны машин ирээдүй рүү явсны дараа юу болсныг санаж байна. Марти надад ирээдүйгээс эргэж ирсэн гэж хэлж байна гэж төсөөлсөн юм байна...
Марти: Сайн уу, Док.
Док: Яах аргагүй энэ нэг төрлийн дүрсний...
Марти: Док... Док. Тайвшир л даа. Тайвшраач дээ. Би байна. Марти байна аа.
Док: Үгүй ээ. Чи байх ёсгүй. Би чамайг ирээдүй рүү буцаачихсан.
Марти: Тийм ээ, Док. Гэхдээ би буцаад хүрээд ирсэн. Би ирээдүйгээс эргээд ирсэн. Өнгөрсөн шөнийг санахгүй байна уу? Та ухаан алдчихсан. Би таныг гэрт чинь авчирсан.
Док: Ийм зүйл болох ёсгүй. Чи энд байх ёсгүй. Чи яагаад ч энд байх учиргүй. Чиний энд байгаад би итгэхээс татгалзаж байна.
Марти: Док, би энд байна. Бас энэ учиртай. Сонсооч, би тантай хамт 1985оноос 1955онд тантай хамт ирсэн. Бид хоёр Биффээс ном авсан, санаж байна уу? Тэгээд номыг буцааж авсны дараа та... 1985онд байсан та ДеЛореантай цахилгаанд цохиулаад буцаад 1885он руу явчихсан.
Док: 1885-аа? Их сонирхолтой түүх байна, ирээдүйн хүүхэд ээ. Гэхдээ нэг зүйл яагаад ч тохирохгүй байна. Хэрвээ ирээдүйн би өнгөрсөнд байгаа юм бол чи тэрийг яаж мэддэг билээ?
Марти: Та надад захиа явуулсан. 07-14 -2700
Док: Хүндэт Марти. Миний тооцоолол зөв бол, чи энэ захиаг ДеЛореаныг цахилгаанд цохиулсны дараа энэ захиаг авах болно. Юуны өмнө би амьд, сайн байгаагаа хэлье. Би 1885онд өнгөрсөн найман сард сайхан амьдарч байна. ДеЛореан цахилгаанд цохиулсанаас болж гигаваттын хэт ачаалал үүсгэж, цаг хугацааны хэлхээг эвдэж, урсгалын конденсаторыг идэвхжүүлж намайг 1885он руу буцаасан. Хэт ачаалал нь цагийн хэлхээг богиносгож, нислэгийн хэлхээг сүйтгэсэн. Харамсалтай нь машин дахиад хэзээ ч нисэхгүй. Ниссэн гэж үү?
Марти: Тийм ээ. Та 21-р зууны эхээр агаар дээр тогтдог болгож өөрчилсөн.
Док: Гайхалтай. Цаг хугацааны хэлхээний эвдрэлийг засахын тулд би энд мужааны дүрээр амьдарч байна. Харамсалтай нь 1947он хүртэл тохирох сэлбэг хэрэгслийг бүтээх боломжгүй тул машиныг засах боломжгүй байна. Гэсэн хэдий ч би морь уях, тэрэг засах зэрэгт нэлээд авъяастай болж байгаа. 1885. Гайхалтай. Би Хуучны Баруунд мужаан болсон байна шүү дээ.
Марти: Хэцүү байгаа биз.
Док: Би хавсаргасан газрын зураг дээр байгаа хуучны Бүүт Хилл оршуулгын газрын дэргэд байдаг Делгадо уурхайд ДеЛореаныг нуусан. Чамайг 1985онд энийг мэдэх хүртэл тэнд хүний гар хүрэхгүй, хадгалагдаж байна гэж найдъя. Дотор нь засах зааврыг олж болно. Мини 1955оны хамтрагч... Намайг хэлж байна. Амархан засчих болохоор та нар унаад ирээдүй рүү буцахад асуудал гарахгүй. 1985онд эргэж очсоныхоо дараа цаг хугацааны машиныг устгаарай. Устгах аа?
Марти: Тийм ээ. Энэ их урт түүх, Док.
Док: Битгий... давтан хэлье... Энд ирж намайг авах гэж оролдох хэрэггүй. Би цэвэр агаарт, өргөн уудам нутагт амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байна. Бас шаардлагагүй цаг хугацааны аялал орон зай-цаг хугацааны үргэлжлэлд саад болох эрсдэлтэй гэж айж байна. Эйнштэйнийг миний өмнөөс сайн асраарай. Эйнштэйн?
Марти: Таны нохой, Док. Эйнштэйн. Та 1985онд нохойндоо тийм нэр өгсөн.
Док: Тэрнийг сайхан гэртэй болгоно гэдгийг мэдэж байна. Тэрнийг өдөрт хоёр удаа салхилуулахаа бас лаазалсан нохойн хоолонд дуртай гэдгийг санаарай. Энэ миний хүсэл. Энийг хүндэтгэж, дагахыг хүсье. За Марти, үүгээр салах ёс хийж, бурхан ивээхийг хүсье. Чи миний сайн бас үнэнч найз байсан. Бас амьдралыг минь өөрчилсөн. Би нөхөрлөлөө үргэлж нандигнаж, сайхан бас халуун дулаан мэдрэмж сэтгэлд минь үүрд хадгалагдах болно. Чиний нөхөр, Док. Эммет Л. Браун 1985оны 9-р сарын нэгэн. Би ийм сэтгэл хөдлөм зүйл бичиж чадна гэж бодсонгүй.
Марти: Мэднэ ээ. Сэтгэл хөдлөм байсан.
Док: Зүгээр дээ, Коперник. Бүх зүйл сайхан болно.
Марти: Уучлаарай, Док. Та тэнд гацсан нь миний л буруу. Би Биффээс хол байх ёстой байсан юм.
Док: Хуучны Баруунаас дор газар зөндөө байгаа. Харанхуйн эринд ч очиж болох байсан. Намайг тэрс үзэлтэн гээд гадсанд шатаах байсан биз. Газрын зургийг харъя. За, эндээс харахад цаг хугацаны машин хажуугийн хонгилд байгаа юм байна. Тэслэх хэрэгтэй болж магадгүй.
*******************
Марти: Хөөх. Энэ тэсрэлтээр үхсэн хүмүүс ч сэрэх байх.
Док: Энэ камерыг ав. Бүгдийг нь баримтжуулах хэрэгтэй. Дэлхийн төвд хүрэх гэсэн оролдлогыг маань сануулчихлаа байна. Хамгийн дуртай зохиолч Жюлс Вернийг уншиж байсан юм. Тэр ялалд би хэдэн долоо хоног бэлдсэн. Энэн шиг хол явж үзээгүй. Мэдээж, би тэр үед 12-той байсан. Жюлс Верний зохиолууд миний амьдралд маш том нөлөө үзүүлсэн. 11 настайдаа би анх “Усан доогуур 20мянган бээр аялсан нь” уншиж байлаа. Тэр үед би амьдралаа шинжлэх ухаанд зориулах ёстойгоо ойлгосон юм.
Марти: Док, энийг хар даа. Энийг хараач.
Док: Миний тэмдэг байна. Дэлхийн төв рүү аялсан нь дээр гардаг шиг. Тэгэхээр цаг хугацааны машин энэ хананы цаана байгаа гэсэн үг. Энд 70жил, 2сар, 13хоног булаатай байсан. Биширмээр.
Марти: Харж байгаачлан аянга цагийн хэлхээний хяналтын микро-чипэнд богино холболт үүсгэсэн байна. Хажууд нь хавсаргасан...бүд
Док: бүдүүвч схем...
Марти: Бүдүүвч схем 1955оны эд ангиар солихыг заасан байгаа. Тэгвэл цаг хугацааны машин төгс ажиллах болно.
Док: Энэ жижигхэн зүйл ийм том асуудал үүсгэнэ гэхэд итгэмээргүй юм. Энэ холбоос эвдэрсэнд гайхах юм алга. “Японд үйлдвэрлэв” гэсэн байна.
Марти: Юу гэсэн үг вэ, Док? Хамаг сайн зүйлс Японд үйлдвэрлэгдсэн байдаг шд.
Док: Итгэмээргүй юм...Чи мэдэх үү. Би багадаа үргэлж ковбой болохыг хүсдэг байсан. Одоо ирээдүйгээ өнгөрсөнд өнгөрүүлэхээ мэдсэн болохоор тэтгэвэрт гарсны дараа цагаа сайхан өнгөрөөж болох юм шиг байна. Гэнэтхэн саналаа, Марти. Би 1885онд ирсэн болохоор түүхийн номонд бичигдсэн байж магадгүй. Ингэхэд... номын санд очвол сонины хайчилбаруудаас өөрийгөө харж болох бол уу?
Марти: Мэдэхгүй ээ, Док. Та л өөрийнхөө хувь тавиланг мэдэж болохгүй гэдэг шд.
Док: Тийм ээ, Марти. Би хэтэрхий ихийг мэднэ. Би өөрийнхөө ирээдүйг мэдээгүй байсан нь дээр байх. Коперник. Нааш ир, жаал аа.
Марти: Би аваад ирье Док. Коперник. Коперник, нааш ир. Гэртээ харья. Яасан бэ? Яасан бэ, Коперник. Алив. Алив ээ, явъя. Нааш ир. Нааш ир... Док. Док. Нааш ир. Хурдан.
Док: Яасан бэ, Марти? Чи сүнс харсан юм шиг л байна.
Марти: Тун ойрхон хэллээ, Док.
Док: Агуу Скот.
Марти: Энийг хар даа. 1885 оны 9-р сарын 7-нд нас барсан. Захиа бичсэнээс долоо хоногийн дараа байна шд. Үүрд санаж явах болно, хайрт Клара. Клара гэж хэн юм?
Док: Марти гуйя, наанаа битгий гишгэ.
Марти: Өө. Нээрэн тийм. Уучлаарай. Дахиад зураг аваадахъя.
Док: Бюфорд Танненд нуруундаа буудуулсан... 80доллараас болж оо? Энийг ямар ирээдүй гэдэг юм?
****************
Марти: Бюфорд Таннен алдартай бууч байсан. Муухай ааш, шүлсээ гоожуулдагаасаа болж “Галзуу нохой” хочтой болсон. Түргэн ууртайгаас гадна Хятад, Энэтхэгчүүдийг оролцуулахгүйгээр 12 хүн алсан гэж гайхуулдаг байсан.
Док: Миний тухай байна уу? Би 12 хүний нэг нь байна уу?
Марти: Түр хүлээж бай. Гэхдээ Таннен 1884онд өөрийнх нь тухай таагүй түүх бичсэн сонины редакторыг буудсанаас хойш баттай баримт байхгүй тулд энэ ярианд итгэх боломжгүй юм. Тэгээд л юм олдохгүй байгаа юм байна.
Док: Хар даа. Уиллиам Макфлай-ийн гэр бүл. Танай хамаатнууд уу?
Марти: Элэнц өвөөг маань Уиллиам гэдэг байсн. Энэ байна. Царайлаг залуу байна.
Док: Макфлайгийнхан. Браунсынхан алга.
Марти: Алдаа байсан ч юм билүү, Док. Тэр булш таныг биш ч юм билүү. 1885онд өөр Эммет Браун байсан байж болно шд.
Док: Үгүй ээ.
Марти: Тэр үед танд өөр хамаатан байсан уу?
Док: Брауныхан Хилл Валлийд 1908онд ирсэн. Тэр үед Вон Браунс байсан. Аав маань бидний нэрийг дэлхийн нэгдүгээр дайны үеэр өөрчилсөн.
Марти: Док, хар даа.
Док: Агуу Скот. Би байна. Тэгвэл үнэн байж. Бүгд. Би тэнд очоод... будуулсан байна.
Марти: Тийм зүйл болохгүй, Док. Делореаны цаг хугацааны хэлхээг засаад, дугуйг нь сольсны дараа би 1885он руу буцаж очоод таныг гэрт чинь авчирна.
***************
Док: Хувцас таарч байна уу?
Марти: Тийм ээ. Гуталнаас бусад нь, Док. Гутал бариад байна. Энэ үнэхээр тэр үеийнхтэй адилхан юм уу?
Док: Мэдээж. Вестерн кино үзээгүй юм уу?
Марти: Тийм ээ үзсэн, Док. Клинт Ийствууд ийм юм өмсөж байгаагүй.
Док: Клинт хэн?
Марти: Нээрэн тийм. Та тэрний тухай сонсоогүй байх.
Док: Марти, наад гутлаа өмсөх хэрэгтэй. 1885онд наад ирээдүйн юмаа өмсөж болохгүй. Одоо, 1955онд ч өмсөх ёсгүй.
Марти:За Док. Тэнд очингуутаа өмсчихье.
Док: За. Бэлэн болсон гэж бодож байна. Энэ саванд хий хийчихсэн. Ирээдүйн хувцасыг чинь авчихсан. Юмыг яаж мэдэх вэ, радионд чинь хэрэг болох шинэ батерей. Өө. Нөгөө хөвдөг юмаа яах вэ?
Марти: Нисдэг-борд/Ховерборд/.
Док: Яг зөв.
Марти : Док, эндээс Хилл Валли хүртэл их удаан алхах нь дээ.
Док: Гэхдээ л хамгийн аюултай төлөвлөгөө. Чамайг хүн ихтэй газарт аваачиж болохгүй, эсвэл хэн ч мэдэхгүй газарт. Өнгөрсөнд байсан ямар нэг мод мөргөчихвөл яана. Энд юу ч байдаггүй байсан. Тэгэхээр очихдоо давхих зай байгаа гэсэн үг. Чиний очих газар зам байхгүйг санаарай. Тэнд жижиг агуй байгаа, цаг хугацааны машиныг нуухад яг тохирно. Шинэ цаг хугацааны хэлхээний хянагч халсан байгаа. Цаг хугацааны хэлхээг асаалаа. Би 9сарын нэгэнд захиа бичсэн. Тэгэхээр чамайг маргааш руу нь явуулъя. 9сарын хоёронд. Лхагва гараг байсан. 1885оны 9сарын 2-ны 8цаг. Би 7-ны даваа гарагт буудуулсан. Тэгэхээр намайг олох тав хоног байгаа. Миний захианд бичсэнээр мужаан болохоор хаа нэгтээ дэлгүүртэй байгаа байх. Цаг хугацааны машиаар тэр дэлгэц рүү давхихад болно. Цагт 88км-ын хурдтайгаар.
Марти: Хүлээгээрэй, Док. Энэ дэлгэц рүү давхих юм бол би Индиануудтай мөргөлдчихнө шд.
Док: Марти, чи дөрвөн хэмжээсээр /4ди/ сэтгэхгүй байна. Чи шууд 1885онд очино, тэр Индианууд тэнд байхгүй.
Марти: Нээрэн тийм.
Док: За. Амжилт хүсье. Бидний хэн хэнд нь. Ирээдүйд уулзъя.
Марти: Өнгөрсөнд гэх гээ юу?
Док: Яг зөв. Сайн яваарай, Марти. Марти, бэлэн үү?
Марти: Бэлэн.
Док: Бэлдээд.
Марти: Сайн уу, Силвер.
Док: Ваяа Кон Диос.
Марти: Индианууд. Агуй...
Эр: Дайраад... Новш гэж. Морьт цэргүүд... Чөтгөр ав, шатахууны сав нь хагарчихаж.
Ир: Мэгги. Ус аваад ир. Энд нэг хүн гэмтчихэж.
****************
Марти: Ээж ээ. Ээж ээ, та мөн үү?
Мэ: За за. Та бараг зургаан цаг унтлаа.
Марти: Би аймшигтай зүүд зүүдэлсэн. Би зүүдлээд... Баруунд оччихсон байна гэж зүүдэлсэн. Намайг Индианууд хөөсөн. Бас баавгай.
Мэ: Одоо та Макфлайн эдлэн дээр аюулгүй байна.
Марти: Макфлай эдлэн? Та миний... Та миний... миний... Та хэн бэ?
Мэ: Макфлай гэдэг. Мэгги Макфлай.
Марти: Макфлай? Мэгги?
Мэ: Хатагтай Макфлай. Хатагтай гэхээ мартаж болохгүй шүү. Эрхэм ээ, таныг хэн гэдэг вэ?
Марти: Мэдээж, Мак... Ийствууд? Клинт Ийствууд.
Мэ: Ноён Ийствууд та толгойгоо цохичихсон. Чанга биш. Гэхдээ таны аз болоход Шемус таныг олсон.
Марти: Шемус?
Мэ: Миний нөхөр. Намайг уучлаарай, ноён Ийствууд. Би Уиллиам дээр очих хэрэгтэй байна.
Марти: Уиллиам.
Мэ: Зүгээр дээ, Уил. Зүгээр ээ.
Марти: Энэ Уиллиам уу?
Мэ: Тийм ээ.
Марти: Уиллаим Шон Макфлай. Манай гэр бүлээс Америкт төрсөн анхных нь. Зүгээр дээ, Уил. Энэ бол ноён Клинт Ийствууд. Зочилж байгаа юм. Та тэрэнд таалагдаж байна, ноён Ийствууд.
Ир: Мэгги. Хоол авчирлаа. Би хүний хувийн хэрэгт оролцоод байдаггүй. Гэхдээ... Ингэхэд та яаж энд морьгүй ирсэн байдаг билээ? Бас гуталгүй. Малгай ч үгүй.
Марти: Юу... Миний машин... морь маань эвдэрчихсэн. Тэгээд... тэгээд баавгай гутлыг маань идчихсэн. Би малгайгаа мартчихсан юм шиг байна.
Мэ: Малгайгаа яахаараа мартдаг байна аа? Та ус уух уу?
Марти: Тэгье ээ.
Ир: Би яахаа танд хэлье, ноён Ийствууд. Би танд мужаан найзаа олоход чинь тусалъя. Та шөнө пинд унтаж болно. Маргааш би таныг төмөр зам хүртэл хүргэж өгнө. Тэрийг дагаад явбал шууд хотод очино. Би бас танд малгай өгнө.
Марти: Гайхалтай. Баярлалаа.
Ир: Хөөе, Уиллиам. Яасан бэ? Яасан? Хөөрхий Уил. Тийм ээ. Пин танд тухтай байх байх. Гахайнууд маань хэзээ ч гомдоллож байгаагүй.
Мэ: Шемус. Үг солиодохъё.
Ир: За. Түр тэвэрч байхгүй юу?
Мэ:Тэрийг гэртээ оруулаад, хараал тусахгүй байгаа? Тэр их хачин хүн байна.
Ир: Тийм ээ. Гэхдээ тэр нэг л өөр санагдаад байна, Мэгги. Тэрнийг харж хандах ёстой юм шиг. Энэ их чухал.
Марти: Хөөе, анд минь. Юу байна даа?
Ир: Хүүхэд яаж байгааг хар л даа. Уил хэзээ ч танихгүй хүмүүст ингэдэггүй. Тэр яг л... бидэнтэй холбоотой юм шиг.
Марти: Хөөе, Уил. Тэгэхээр чи миний элэнц өвөө байх нь ээ. Америкт төрсөн анхны Макфлай. Бас над дээр шээчихлээ.
******************
Хилл Валли.
Эр: Ван, саван өгөөдөхөөч.
Эр: Май, энэ байна.
Эр: Тайван...
Эр: Хаалгаар ямар салхи сэвэлзсэнийг хараач.
Эр: Хотод цирк ирсэн гэж мэдээгүй юм байна.
Эр: Нөгөө үхсэн Хятадаас энэ цамцыг авсан байх.
Эр5: Юу авах вэ, хүн гуай?
Марти: Би нөгөө... мөстэй ус авъя.
Эр: Мөстэй ус аа?
Эр5: Ус уу? Ус авмаар байгаа бол тэнд байгаа морины дундуур толгойгоо шургуулсан нь дээр байх. Энд... бид виски хундагалдаг.
Марти: Өршөөгөөрэй.
Эр5: Яасан гэж?
Марти: Би нэг мужаан хайж байна.
Та: Хөөе, Макфлай. Чамайг дахиад энд ирээд хэрэг... Шемус Макфлай биш байна. Гэхдээ тэрэнтэй адилхан юмаа. Ялангуяа наад нохой шиг малгай чинь. Тэр хадуурчны хамаатан уу? Нэр чинь хэн бэ?
Марти: Март... Ийствууд. Клинт Ийствууд.
Та: Ямар гээч тэнэг нэр вэ?
Эр: Хогийн сав юм шиг байна.
Эр2: Хөөе. Залуус аа. Тэрний цагаан шүдийг харав уу? Дэлгүүрээс аваагүй мөртлөө ийм цагаан шүд хараагүй юм байна.
Эр: Тэр гутлыг нь хар даа. Юуны арьсаар хийсэн юм бол?
Эр2: Тэр бичиг нь юу гэж байгаа юм? Никэ? Юу вэ? Ямар нэг Инжүн хэл юм уу?
Та: Бармен. Би нөгөө хуурамч мужааныг хайж байна. Тэрийг харсан уу?
Эр5: Үгүй ээ, ноён Таннен эрхэм ээ. Би хараагүй.
Марти: Таннен? Галзуу нохой Таннен байх нь ээ.
Та: Галзуу нохой? Би энэ нэрийг үзэн яддаг. Үзэн яддаг. Ойлгов уу? Хэн ч намайг Галзуу нохой гэж дууддаггүй. Ялангуяа чам шиг хэн ч биш, хогийн савнууд. Бүжиглэ. Алив ээ. Алив ээ, новш минь... Чи энэнээс илүү бүжиглэж чадна.
Марти: /амандаа дуулна/
Эр: Новш.
Эр: Зугтсан чинь дээр дээ, хэрэм ээ.
Та: Бариад ав... Бариад ав. Бариач...
Эр: Бариад ав...
Та: Бид шинэ шүүх байртай болсон. Дүүжлэх цаг нь болж.
Эр: Тийм ээ.
Марти: Бурхан минь... Бурхан минь.
Эр: Алив ээ, Бюфорд. Тэрнийг дүүжил.
Эр: Тийм ээ. Яг зөв.
Эр: Больж.
Эр: Байж байгааг нь хараач.
Та: Тийм ээ, хүн дүүжлээгүй удсан байна.
Док: Таннен, энэ нохойны нуруун дээрх бөөсийг 500м-ээс буудна. Яг одоо чиний толгойг онилчихсон байна.
Та: Чи надад өртэй, мужаан аа.
Док: Яахаараа тэгдэг билээ?
Та: Миний морины тах унасан. Тахыг нь чи хийсэн болохоор хариуцлагыг нь чи хүлээх ёстой.
Док: Хийлгэсэн ажлныхаа хөлсийг төлдөггүй болохоор чинь тэнцсэн гээд хэлчихье.
Та: Буруу. Морины тах унахад би нуруун дээр нь байсан, би унасан. Тэгээд миний Кентакки ред айтай лонхоо хагалчихсан. Тийм болохоор мужаан аа, чи надад вискины таван доллар, морины 75долларын өртэй.
Марти: 80доллар.
Док: Сонс, морины чинь тах унасан бол аваад ир, би дахиад хийгээд өгөмз.
Та: Тэр морийг буудчихсан.
Док: Тэр чинь чиний асуудал, Таннен.
Та: Буруу. Чиний буруу. Тийм болохоох хойшид араа харж яваарай. Яагаад гэвэл нэг л өдөр нуруундаа сум зоолгуулна гэж мэд.
Эр: Тийм ээ.
Эр: Яваарай.
Марти: Док.
Док: Марти? Би чамд энд ирэлгүй, шууд 1985он руу буц гэж тусгайлан захисан.
Марти: Мэднэ ээ, Док. Ирэхгүй байж чадсангүй.
Док: Гэхдээ чамайг харах сайхан байна, Марти. Марти, чи наад хувцасаа солих хэрэгтэй. Ийм янзтай хотоор явбал буудуулах аюултай.
Марти: Эсвэл дүүжлүүлнэ.
Док: Ямар тэнэг нь чамд ийм хувцас өмсүүлээ вэ?
Марти: Та.
**************
Док: 80доллараас болж Бюфорд Таннед нуруундаа буудуулсан? 9сарын 7-нд? Ирэх даваа гараг байна. Мөнгийг нь өгчихдөг байж. Энэ хайрт Клара гэж хэн юм? Би Клара гэдэг нэртэй хүн мэдэхгүй.
Марти: Мэдэхгүй ээ, Док. Таны найз бүсгүй юм байх гэж бодсон.
Док: Марти. Энд, 1885онд би бусадтай холбогдох юм бол орон зай-цаг хугацааны үргэлжлэлд нөлөөлөх болно. Эрдэмтний хувиар... би хэзээ ч тийм эрсдэл гаргахгүй. Бидний үзэж туулсан зүйлсийг бодсон ч тэр.
Х: Эммет. Эммет.
Док: Хюберт. Хотын дарга байна.
Х: Өршөөгөөрэй, Эммет. Өнгөрсөн долоо хоногийн хотын хурал дээр чи буудал дээр шинээр ирэх багшийг тосч авна гэснээ санаж байна уу?
Док: Тийм ээ, санаж байна.
Х: Бид сая сураг сонссон. Тэр маргааш ирнэ. Энд тэрний тухай мэдээлэл байна. Тусалж байгаад баярлалаа.
Док: Зүгээр дээ, Хюберт.
Х: Өө. Нэр нь хатагтай Клейтон. Клара Клейтон.
Марти: За, Док. Клара гэж хэн болохыг мэдчихлээ.
Док: Марти. Тэгэх боломжгүй. Би анхны харцаар дурлана гэдэг санаа шал утгагүй зүйл. Энэнд ямар ч шинжлэх ухааны тайлбар байхгүй.
Марти: Алив л дээ, Док. Энэ шинжлэх ухаан биш. Зөв охинтой таарах юм бол тэгээд л өнгөрөө. Аянга цахилж байгаа юм шиг л.
Док: Марти, тэгж хэлэх хэрэггүй.
Марти: Женнифер бид хоёр ч гэсэн тэгсэн. Бид хоёр харцаа салгаж чадахгүй байсан. Бурхан минь, Женнифер. Чөтгөр аваг. Тэр зүгээр байдаг байгаа? Тэрнийг тагтан дээр нь орхисон гэхээр итгэж чадахгүй юм.
Док: Санаа зоволтгүй, Марти. Тэр зүгээр байгаа. 1955онд Алманакийг шатаасны дараа хэвийн цаг хугацаа сэргэсэн байгаа. Эргээд 1985онд очсоныхоо дараа гэрт нь очоод сэрээхэд л болно. Өө, Марти. Тэр халивыг эргүүлээрэй. Баруун тийш нь тултал нь. Тийм ээ. Тултал нь эргүүлнэ. За, эргүүл... Мөстэй цай?
Марти: Үгүй ээ, баярлалаа. Хөргөгч байж.
Док: Хатагтай Клейтон унаа олох хэрэгтэй болж дээ. Хайр сэтгэлийн холбоотой болж магадгүй эмэгтэйтэй уулзах хэрэггүй, тийм биз дээ?
Марти: Та Док шүү дээ, Док.
Док: За. ДеЛореанаа аваад буцаад ирээдүй явцагаая.
Марти: Нээрэн Док. Би газардах гэж байгаад шатахууны савыг нь цоолчихсон. Тэгэхээр тэрийг бөглөөд бас шатахуун хийх хэрэгтэй.
Док: Шатахуун байхгүй гэж хэлэх гээ юу?
Марти: Тийм ээ. Сүртэй юм биш. Ноён Фюжн байгаа биз дээ?
Док: Ноён Фюжн цаг хугацааны хэлхээ болон урсгалын конденсаторыг эрчим хүчээр хангадаг ч гэсэн, дотоод шаталтын хөдөлгүүр энгийн бензинээр ажилладаг юм. Үргэлж тийм байсан. Дараагийн зуун болох хүртэл энд ганц ч шатахуун түгээгүүрийн газар байхгүй. Шатахуун байхгүй бол ДеЛореаныг 88км цаг хүртэл хурдлуулж чадахгүй.
Марти: Тэгвэл, яавал дээр вэ?
******************
Док: Чүү. Чүү . чүү. Чүү.
Марти: 24.
Док: Нэмэр алга, Марти. Дэлхийн хамгийн хурдан морь ч цагт 30-40км-ээс илүү хурдалж чадахгүй.
Марти: Чүү. Чүү
Док: Чүү чүү чүү...
***************
Марти: Бармен тэднийд байдаг хамгийн хүчтэй нь гэсэн.
Док: Асаах гээд үз, Марти. Хаазлаад өг... Чөтгөр аваг. Түлш шахдаг насос нь гараад ирлээ. Хүчтэй л эд байна. Энийг дахиад хийхэд сар болно.
Марти: Сар аа? Док, та нэг дэх өдөр буудуулна.
Док: Мэднэ ээ. Мэднэ. Мэднэ. Надад... хүлээгээрэй. Олчихлоо. Эгц хавцал руу уруудаж болох юм байна. Үгүй ээ. Тэгш газар олдохгүй. Гэхдээ... мэдээж. Мөс. Өвөл болтол хүлээнэ. Нуур хөлдөхөөр ...
Марти: Өвөл өө? Док, та юу яриад байна аа? Даваа гараг. Гурав хоногийн дараа.
Док: За за за. Энийг дахиад сайн бодоод үзье. Өөрийнхөө хүчээр явж чадахгүй, чирээд ч нэмэргүйг бид мэдэж байгаа. Гэхдээ... цагт 88км хүртэл хурдаар түлхэх юм олж чадах юм бол... Аан? Тэр байна.
*************
Док: Энэ хэр хурдалж чадах вэ?
Эр: Би 55 хүртэл явж үзсэн. Аймшиггүй Фрэнк Фарго Вердийд иймийг 70км хүртэл худлуулсан гэж сонссон.
Марти:90 хүртэл хурдалж чадах бол уу?
Эр: Ха. 90-ээ? Үхэл хүү минь. Тэгтэл хаашаа яараа вэ?
Док: Бид хоёр мөрий тавьсан юм. Тэгээд л тэр. Онолын хувьд боломжтой юу?
Эр: Хэрвээ газар нь тэгш байгаад ардаа вагон чирээгүй, бас хангалттай халааж чадах юм бол... Би тамын галаас ч илүү халуун байх ёстой гэж байна... Тэгвэл тэгж хурдлуулж болох л байх.
Док: Дараагийн галт тэрэг энд хэзээ ирэхийг хэлээч?
Эр: Даваа гарагийн өглөө, Найман цагт.
*************
Док: Энд. Энэ салаалсан гол гурван км-ын зайд Клейтон Равин хүртэл урсдаг. Энд 1985он хүртэл байх урт зам байгаа. Энд л ДеЛореныг уурын тэргээр түрэх хэрэгтэй. Хачин л юм. Энэ газрын зураг дээр Клейтон Равиныг Шонаш Равин гэсэн байна. Эртний Индиан нэр байх. Төгс. Жалган дээрх гүүрээр ямар ч саадгүй явах болно. Хиллдейлийн ойролцоо байдаг орон сууцны бүтээн байгуулалтыг санаж байна уу?
Марти: Тийм ээ, Док. Гэхдээ газрын зургаас харахад гүүр алга.
**************
Марти: Док. Энэ санааг мартах хэрэгтэй. Энийг дуустал жил хагас хүлээх боломж байхгүй.
Док: Марти, энэ төгс. Чи дөрвөн хэмжээстээр бодохгүй байна.
Марти: Тийм ээ, тийм. Би наадахыг чинь мэдэхгүй.
Док: Харахгүй байна уу? Гүүр 1985онд байх болно. Аюулгүй бас ашиглагдаж байгаа. Тийм болохоор Делореаныг ирмэгт хүрэхээс өмнө цагт 88км хүртэл хурдлуулж чадвал бид шууд л баригдаж дууссан гүүртэй газарт очино. Бидний доор зам байх болно. Тэгээд хавцлын эсрэг талд аюулгүй гарна.
Марти: Уурын тэргийг яах юм?
Док: Гайхалтай сүйрэл байх болно. Харах хүн байхгүй нь харамсалтай.
К: Туслаарай. Туслаарай.
Док: Агуу Скот. Чүү.
Марти: Чүү. Док.
Док: Чүү... чүү чүү.
Марти: чүү.
Док: Наашаа. Наашаа.
К: Хурдлаарай.
Док: Үсэр.
К: Баярлалаа, эрхэм ээ. Та миний амийг... аварлаа.
Док: Эммет Браун таны мэдэлд, хатагтай.
К: Юу... юу... Клейтон. Клара Клейтон.
Док: Клара. Ямар сайхан нэр вэ.
*************
Док: Энийг оруулахад туслах уу?
К: Үгүй ээ дээ, тэгэх шаардлагагүй. Би өөрөө болчихно. Та аль хэдийн хангалттай тусалсан.
Док: Гэхдээ төвөг болохгүй ээ.
Марти: Док. Тэр зүгээр гэж байна. Бид явах хэрэгтэй. Хатагтай. Сургуульд багшлахад чинь амжилт хүсье.
Док: Клара. Би ноён Статлертай түрээсийн асуудлыг шийдчихнэ. Та санаа зовох хэрэггүй. Би болсон явдалд буруутай санагдаад байна.
К: Тэгвэл үнэхээр боловсон хэрэг байна, ноён Браун. Эммет. Үнэнийг хэлэхэд могойноос бол морь маань үргэсэнд би баяртай байна. Тэгээгүй бол бид уулзахгүй байсан байх. Хувь тавилан байсан байх. Хийсэн бүхэнд чинь баярлалаа.
Док: Зүгээр дээ.
К: Тантай дахиад уулзана биз дээ?
Док: Мэдээж, Надтай олон уулзана гэдэгт итгэлтэй байна. Би хотод дэлгүүртэй. Эндхийн эрдэмтэн. Өө, мужаан л даа.
К: Шинжлэх ухаан? Ямар шинжлэх ухаан бэ? Одон орон судлал уу? Хими үү?
Док: Үнэнийг хэлэхэд би бүх шинжлэх ухаанд суралцдаг.
Марти: Хөөе, Док. Бид явах хэрэгтэй байна.
Док: Нээрэн тийм. За. Биднийг өршөөгөөрэй, Клара. Явахгүй бол болохгүй нь. Дараа уулзъя.
Марти: Олон удаа уулзана гэж юу гэсэн үг вэ, Док?
Док: Тэгж байгаад тааралдаж магадгүй шд.
Марти:Алив ээ, Док. Тан руу яаж харж байгааг нь харсан уу?
Док: Тэр их айсан байх тийм үү? Хатагтай Клейтон Клейтон хавцал руу унах шахсан шд. Клейтон хавцал.
Марти: Новш гэж. Док. Клейтон хавцалыг багшийн нэрээр нэрлэсэн юм байна. Зуун жилийн өмнө тийшээ унасан гэсэн.
Док: Зуун жилийн өмнө өө? Энэ жил байна шд.
Марти: Сургуульд сурсан хүүхдүүд энийг бүгд мэддэг. Бид нарт бүгдэд нь хавцал руу унахыг нь харахыг хүсдэг багш байдаг юм.
Док: Агуу Скот. Тэгвэл тэр тэрэгтэйгээ унах ёстой байж. Одоо би түүхийг өөрчилчих шиг боллоо.
Марти: Сонсоос, Док. Энэнээс дор юу л болов гэж дээ? Хавцлыг тэрний нэрээр нэрлэхгүй л биз. ДеЛореаныг бэлдээд эндээс хурдан явцагаая.
Док: Би тэр цаг хугацааны машиныг бүтээгээгүй байсан ч болоосой. Гамшигаас өөр юу ч авчирсангүй.
**************
Марти: Док. Док. Марти байна. Сонсож байна уу, дууслаа.
Док: Байна аа, Марти.
Марти: Гайхалтай, Док. Энэ ажиллаж байна.
Док: За, Марти. Дахиад төлөвлөгөө бас бусад зүйлсээ ярилцъя. Энэ загвар бүдүүлэг байгаад уучлаарай.
Марти: Тийм ээ, мэднэ Док. Хэмжээ нь хамаагүй. Зүгээр дээ, Док.
Док: За. Маргааш шөнө. Ням гараг. ДеЛореаныг бид энд тавина. Төмөр зам дээр. Хуучны хаягдсан мөнгөний уурхайн дэргэд. Шилжүүлэгч зам гол замаас гурван км-ы зайд Клейтон, Шонаш хавцал хүртэл явна. Галт тэрэг даваа гарагийн өглөө 8цагт буудлаас хөдөлнө. Бид энд зогсож байгаад, вагонуудыг нь салгаад замын шилжүүлэгчийг солиод, тэгээд барьцаал... уурын машиныг зээлээд цаг хугацааны машиныг түлхэхэд ашиглана. Миний тооцооллоор бид яг хавцлын ирмэгт хүрэхийн өмнө цагт 88км цагийн хурдтай болно. Яг тэр үед бид шууд 1985онд шилжиж... баригдаж дууссан гүүрэн дээр аюулгүй очих болно.
Марти: Энэ юу юм? Буцах боломжгүй гэсэн байна.
Док: Наадах чинь аюулгүйн цэг. Энэ хүртэл уурын машиныг хавцал руу унахаас өмнө зогсоох боломжтой гэсэн үг. Гэхдээ энэ салхин тээрмийг өнгөрсний дараа бидний ирээдүй үгүй болно.
****************
Док: Май, Марти. Наадахаа эерэг цэнэг дээр холбо. За Марти, бэлэн үү?
Марти: Тийм ээ. Тийм. Эхэл.
Док: Галт тэрэг зогсоолоос хөдөллөө. Салаа зам дээр ирлээ. Замыг шилжүүлээрэй. Шилжүүлээрэй. ДеЛореаныг түлхлээ... ДеЛореаныг түлхэж байна. 88км цаг хүртэл... Энэнээс амар гэж байхгүй.
К: Хүн байна уу? Эммет?
Док: Клара байна. Хурдал. ДеЛореаныг хуч.
К: Сайн уу.
Док: Сайн уу. Ямар гэнэтийн зүйл вэ.
К: Би саад болоогүй гэж найдъя.
Док: Үгүй дээ. Бид зүгээр л төмөр замын загвар хийж байсан юм.
К: Өө. Эммет, ачаа маань тэрэгнээс унахад дуран маань эвдэрчихэж. Тэгээд, чи шинжлэх ухаан сонирхдог гэсэн болохоор чамайг засч чадах бол уу гэж бодлоо. Би төлбөрийг нь өгнө өө. Мэдээж.
Док: Үгүй дээ, үгүй үгүй. Би чамаас мөнгө авахгүй. Эхлээд нэг хараадахъя.
К: Линз нь ховилоосоо гарчихсан байж магадгүй. Яагаад гэвэл... ингэж хөдөлгөхөөр дүрс нь бүдэгрээд байна. Харж байна уу? Гэхдээ нөгөө тийш нь... эргүүлэхээр... Тэгэхээр...
Док: Бүгд тод болж байна. Шууд засаад орой гэхэд өгчихнө өө.
К: Өө. Өнөө орой хотын баяр болно. Ийм чухал өдөр дуранг маань засахаар ажиллана гэж төсөөлж чадахгүй. Та нар очино биз дээ?
Док: Өө.
Марти: Үнэнийг хэлэхэд, хатагтай...
Док: Тийм ээ. Тийм ээ, мэдээж. Баяр.
К: За, тийм бол... Орой баяр дээр уулзъя, Эммет. Ноён Ийствууд.
Марти: Хатагтай.
К: Дуранг маань засч байгаад баярлалаа.
Док: Зүгээр дээ.
Марти: Сайхан дуран байна.
******************
Х: Хатагтай ноёд оо. Хилл Валли хотын захирагчийн хувиар энэ цагийг Хилл мужийн иргэдэд танилцуулж байгаадаа баяртай байна.
Бүгд: Тийм ээ.
Х: Үүрд мөнх байх болтугай. Хэзээ гэдгийг хэлээрэй, ноёд оо.
Эр: Гурав...
Бүгд: Хоёр... нэг... Одоо.
Х: Баяраа эхлүүлцэгээе.
Док: Чи бид хоёр энд энийг харж байгаа нь сайн хэрэг.
Марти: Камераа авчраагүй нь харамсалтай.
Эр: Бэлэн үү, ноёд оо?
Док: Гол нь бид энэ зургийг хэнд ч үзүүлж чадахгүй.
Марти: Инээ, Док.
*****************
Док: Сайхан хөгжим байна.
Марти: Тийм ээ. Бүжиглэж болохоор хэмнэлтэй юм.
Эр: Ноёд оо, наашаа ирээд хурандаа Самуэль Колтийн Коннектикутын Хартфордод байдаг “галт зэвсэг үйлдвэрлэгч компани”-ий бүтээсэн цоо шинэ бүтээгдэхүүнийг туршаад үзээрэй. За, энэ загварыг нь хар даа. Цоо шинэ, сайжруулсан Кольт Пийсмейкер. Өнөөдөр хамгийн хамгийн хямд үнээр зарж байна. 12доллар.
Док: Оройн мэнд.
К: Оройн мэнд.
Док: Чи их сайхан харагдаж байна.
К: Баярлалаа.
Док: Чи надтай... Надтай хамт...
К: Дуртайяа...
Эр: Залуу, чи яасан? Оролдоод үзэхгүй юм уу?
Марти: Үгүй ээ. Үгүй үгүй. Баярлалаа. Хөөе Док, энэ...
Эр: Хүү минь? Хөөе залуу.
Марти: Док бүжиглэж чаддаг байх нь ээ?
Эр: Хүү минь. Хүү минь. Хөөе хөөе. Нялх хүүхэд ч энэ буугаар буудаж чадна гэж хэлээд байна шд. Нялх хүүхдийн чаддаг юмыг туршиж үзэхээс айгаагүй биз дээ?
Марти: Хөөе, би юунаас ч айгаагүй.
Эр: Сайн байна. Тэгвэл хүрээд ир. Эр хүн шиг ийшээ зогсчих. За энэ. Яах ёстой вэ гэхээр, тэр товчлуурыг хойш нь татаад, гохыг нь дарахад л болно. Үгүй ээ, үгүй. Үгүй. Тийш нь чиглүүлж байгаад, болгоооомжтой. Тэгэх хэрэгтэй. Бурхан минь.
Марти: Сонсооч, дахиад нэг болох уу?
Эр: Тийм ээ. Тэгж үз. Хөөе. Нэг юм хэлээч. Хаана ингэж буудаж сурсан юм?
Марти: Долоо арван нэг.
****************
Эр: Бюфорд, мужаан баярт ирэх нь баттай юм уу?
Та: Ирчихсэн байгаа. Өнөөдөр бүгд ирчихсэн байгаа.
Эр: Ноёд оо, баярт оролцох гэж байгаа бол зэвсэгнүүдээ хураалгаарай.
Та: Тэгээд хэн хураах юм? Чи юу?
С: Би. Маршал Стрикланд.
Та: Хотод эргэж ирснийг чинь мэдээгүй юм байна.
С: Таннен, бичиг уншиж чадахгүй байсан ч, энийг уншиж чадна гэдэгт итгэлтэй байна.
Та: Хүний нуруу руу ангийн буу чиглүүлчихээд эр хүн ч бол доо.
С: Яг чам шиг Таннен, би олдсон бүх боломжоо ашигладаг. Тэгээд, төмрөө өгөх юм уу?
Та: Наргиж байна, орлогч оо. Төмрөө өгөлгүй яах вэ. Бид бүгд. Тийм биз дээ, залуус аа.
Эр: Тийм ээ. Яг зөв.
Эр: Таннен. Хутгаа ч бас.
Та: Инээ Маршал аа. Энэ чинь үдэшлэг.
С: Олсны үзүүрт чамайг уясан үдэшлэг дээр л би инээх болно.
Эр: Сайхан хөгжилдөөрэй.
С: Ингэдэг юм, хүү минь. Өчүүхэн ч бууж өгч болохгүй. Бас байнга сахилга баттай байх хэрэгтэй. Энэ үгийг санаж яв. Сахилга бат.
Хүү: Тэгнэ ээ, аав аа.
*******************
Эм: Баярлалаа.
Марти: Зүгээр ээ.
Ир: Ноён Ийствууд. Уулзахад таатай байна. Сайхан хувцастй болсныг чинь харж байна. Бас дэгжин малгай.
Марти: Тийм ээ. Зарим хүмүүст бусдын над руу харж байгаа нь таалагдахгүй байсан юм.
Мэ: Наадах чинь танд сайхан зохиж. Сайхан харагдаж байна.
Марти: Баярлалаа. Хөөе. Фрисби. Алс хол.
Ир: Энэ юу гэсэн үг вэ?
Мэ: Яг тэрний урд байсан.
Ир: Тийм ээ.
*************
Эр: Хөөе, наадах чинь минийх.
Эр: Наадахаа өгөөдөх.
Эр: Тэр байна. Бюфорд.
Та: Хаана?
Эр: Тэр. Тэр муужгайтай бүжиглэж байна.
Эр: Яах гэж байна даа, босс?
Та: Энэ хошууг нуруунд нь хангалттай гүнзгий зоовол хэн ч буун дуу сонсохгүй.
Эр: Болгоомжтой Бюфорд. Наана чинь ганц л сум байгаа.
Та: Надад ганц байхад хангалттай. Нуруугаа харж яв гэж хэлсэн байх аа, мужаанаа.
Док: Таннен. Чи эрт ирж.
Та: Энэ бол Дерринжер, мужаан аа. Жижиг ч гэсэн үр дүнтэй. Сүүлд буудуулсан хүн хоёр хонож байж үхсэн. Үхтэлээ дотуур цус алдсан. Маш маш их өвдсөн. Даваа гарагт үдийн хоолны цагаар чи үхчихсэн байна гэсэн үг.
К: Өршөөгөөрэй, өөрийн чинь хэн гэдгийг мэдэхгүй. Гэхдээ бид бүжиглэж байна.
Та: Хөөх. Энэ чинь хэн бэ? Намайг хатагтайд танилцуулахгүй юм уу? Би бүжиглэмээр байна.
Док: Чамд тийм боломж олгохгүй. Намайг зүгээр л буудсан нь дээр.
Та: За яах вэ.
К: Үгүй ээ. Үгүй. Эммет. Би тэрэнтэй бүжиглэе, Эммет.
Та: Залуусаа, тэрэнд хань болж бай. Би хүүхэнтэй танилцаадахъя. Тийм ээ... Тийм ээ.
К: Хамтрагч маань буутай байхаар би сайн бүжиглэж чаддаггүй юм.
Та: Сурчихна аа. Сурчихна. Мужаан аа. Би наян доллараа тэрнээр авчих юм уу?
Док: Таннен, тэрнийг зүгээр орхи.
Та: Тийм ээ. Чамд 80долларын өртөгт хийж чадах юм байх ёстой.
К: Ноёнтон, та намайг дутуу үнэлээд байх шиг.
Та: Тийм гэж үү?
Док: Боль. Чамайг чөтгөр аваг, Таннен.
Та: Үгүй ээ. Чамайг чөтгөр аваг. Чамайг чөтгөр аваасай билээ. Чи...
Марти: Тайвширч үз, хөгийн амьтан минь.
Та: Яасан том үг хэлдэг юм. Төмөр тавагнаас өөрөөр чи наад үгээ баталж чадах юм уу?
Марти: Зүгээр л найзуудыг маань зүгээр орхи.
Та: Яасан, анд аа? Чи шар юм уу? Тэгж бодсон юм аа. Хулчгар амьтан.
Марти: Хэн ч намайг хулчгар гэдэггүй юм.
Та: Тэгвэл энийг дуусгая. Яг одоо.
Эр: Одоо биш ээ, Бюфорд. Маршал бидний бууг хураачихсан.
Та: Миний хэлснээр маргааш дуусгая.
Эр: Маргааш бид Пайн хотод дээрэм хийнэ.
Та: Нэг дэх өдөр ямар вэ? Нэг дэх өдөр хийх юм байгаа юу?
Эр:Үгүй ээ, нэг дэх өдөр болно. Нэг дэх өдөр тэрнийг алж болно.
Та: Би нэг дэх өдөр эргээд ирнэ. Тэгээд энийг шийднэ. Яг тэд... гудамжинд. Салоны урд талбай дээр.
Марти: За тэгээд. Хэзээ? Үд дунд уу?
Та: Үд дунд? Би өглөөний цайнаас өмнө алдаг. 7цагт.
Марти: 8цагт. Би өглөөний цайны дараа алдаг юм.
Док: Марти.
С: За, одоо больцогоо. Юу болоод байгаа юм? Хэрэг тарьж явна уу, Таннен?
Та: Хэрэг тариагүй ээ, Маршал. Ийствууд бид хоёрын хооронд үүссэн хувийн асуудал. Хуулинд ямар ч хамаагүй.
С: Өнөөдөр бүх зүйл хуультай холбоотой. Одоо боль. Гар зөрүүлэх юм бол мужийн шоронд 15хоног сууна. За залуус аа, алив. Үдэшлэг болж байна. Алив, хөгжилдөцгөөе.
Бүгд: Тийм ээ.
Та: нэг дэх өдөр, 8цагт шүү. Чамайг ирэхгүй бол, хайж олоод, нугас шиг буудна гэж мэд.
Эр: Нохой Бюфорд. Нохой шиг буудна гэдэг шд.
Та: Явъя, залуус аа. Хатагтай нар үдэшлэгээ хийнэ биз.
Док: Марти. Таннентай уулзана гэж хэлдэг чинь яаж байгаа юм?
Марти: Хөөе, Док. Док, санаа зовох хэрэггүй. Нэг дэхийн өглөө найман цагт бид нар явчихсан байна. Тийм биз дээ?
Док: Онолын хувьд тийм. Гэхдээ галт тэрэг хоцорвол яах юм?
Марти: Хоцрох оо?
Док: Аяар ярилцъя.
Марти: Үгүй ээ, одоо ярилцъя.
К: ноён Ийствууд тусалсанд баярлалаа.
Марти: Үгүй ээ, хатагтай.
К: Та оролцоогүй бол Эммет буудуулж мэдэх байлаа.
Док: Марти. Клинт, би Клараг гэрт нь хүргэж өгье.
Марти: За. Сайхан амраарай, Док, хатагтай Клара.
Эр: Та тэрнийг сургаад өглөө, ноён Ийствууд. Тэр өөдгүй амьтны эсрэг хэн нэг нь зогссонд би баяртай байна.
Эр: Ноён Ийствууд та сайн хүн юм. Би таныг уух юмаар дайлъя.
Марти: Сонсооч, би юм уухгүй ээ. Намайг дайлах хэрэггүй.
Эр: Хөөе залуу. Залуу.
Марти: Энэ сүртэй юм биш.
Эр: Чамд энэ цоо шинэ Кольт Пийсмейкер бас бууны тэлээ өгье. Үнэгүй.
Марти: Үнэгүй?
Эр: Бюффорд Танненыг буудсан буу Кольт Пийсмейкер байсныг би хүмүүст мэдэгдмээр байна.
Марти: Хөөе хөөе. Зүгээр дээ. Их баярлалаа.
Эр: Мэдээж, ялагдах юм бол буцааж авахыг ойлгож байгаа байлгүй.
Марти: Дахиад баярлалаа.
Ир: Ноён Ийствууд та үзүүлээд өглөө. Та зүгээр яваад өгсөн ч, хэн ч таныг буруутгахгүй байсан. Зүгээр л тэр алиалагч хоосон үг урсгаж байгаад явах байсан. Гэтэл та уурлаж л байдаг. Тэрний тоглоомоор, тэрний аргаар, тэрний дүрмээр тоглохоор болчихлоо.
Марти: Шемус, тайвшир. Би юу хийж байгаагаа мэдэж байсан.
Мэ: Тэр надад хөөрхий Мартиныг санагдуулж байна.
Ир: Тийм ээ.
Марти: Хэн?
Ир: Миний ах.
Марти: Хүлээгээрэй. Хүлээгээрэй. Танд Мартин Макфлай гэдэг дүү байдаг юм уу?
Ир: Байсан юм. Мартин хүмүүсийн үгийг тэвчиж чаддаггүй байсан. Татгалзвал өөрийг нь хулчгар гэж хэлнэ гэж боддог байсан. Тэгээд л Виржиния хотын салонд гэдсэндээ хутга зоолгосон юм даа. Хөөрхий Мартин ирээдүйгээ хэзээ ч бодож байгаагүй. Амгалан нойрсох болтугай.
Мэ: Ноён Ийствууд таныг ирээдүйгээ бодож байгаа гэж найдъя.
Марти: Би байнга боддог.
------------------
К: Бас баруун хойд хэсэгт байдаг тогоо, дэлбэрч байгаа юм шиг харагдаж байна аа?
Док: Аанхан.
К:Тэрнийг Коперник гэж нэрлэдэг юм. Намайг сонсооч, хичээл зааж байгаа юм шиг л ярьж байна.
Док: Үгүй ээ, үгүй. Гуйя. Хичээлээ үргэлжлүүл. Сар миний анхаарлыг ингэж татаж байсангүй. Та үнэхээр мэдлэгтэй юм.
К:Би 11 настай байхдаа сахуу өвчин туссан. Намайг гурван сар тусгаарласан. Тэгээд аав маань намайг цонхоор харуулах гэж энэ дуранг авчраад орны маань дэргэд тавьж өгсөн. Эммет, хүмүүс галт тэргээр аялдаг шиг сар руу аялж чадна гэж бодож байна уу?
Док: Чадна аа. Гэхдээ 84жилийн дараа. Гэхдээ галт тэргээр биш. Сансрын хөлгөөр. Капсул пуужинг хөөргөөд... аварга том дэлбэрэлт үүсгэдэг төхөөрөмжүүд... Маш хүчтэй дэлбэрэлтүүд. Зүгээр л...
К:Дэлхийн татах хүчнээс тасарч, пуужинг сансар руу илгээх болно. Эммет, би ч гэсэн тэр номын уншсан. Чи Жюлс Верний “Дэлхийгээс сар руу” зохиолыг хэлээд байна.
Док: Чи Жюлс Вернийг уншаа юу?
К: Би Жюлс Вернд дуртай.
Док: Би ч гэсэн. “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь”миний хамгийн дуртай нь. Жаахан байхдаа тэрийг анх удаа уншаад би ахмад Немотой уулзахыг хүссэн.
К: Тоглохоо больж үз, Эммет. Тэрийг чи багадаа уншсан байх ёсгүй. Тэр ном аравхан жилийн өмнө хэвлэгдсэн.
Док: Өө, тийм. Юу... Би жаахан хүү болсон юм шиг л санагдсан. Би хэзээ ч Жюлс Вернд дуртай эмэгтэйтэй уулзаж байгаагүй.
К: Би хэзээ ч чам шиг хүнтэй учирч байгаагүй.
****************
Марти: Док? Док? Тэгээгүй л гэж найдахаас... Надтай ярьж байна уу? Надтай ярьж байна уу, Таннен? Энд надаас өөр хэн ч алга. Тэг л дээ. Миний өдрийг гэрэлтүүл.
Эр: Өглөөний мэнд ноён Ийствууд.
Марти: Өглөөний мэнд.
Эр: Там тат, ноён Ийсвууд. Өнөөдөр миний тусламж хэрэгтэй юу, ноён Ийсвууд?
Марти: Үгүй ээ. Зүгээр. Би энийг...
Эр: Маргааш амжилт хүсье, ноён Ийсвууд. Бид таны төлөө залбирна аа.
Марти: Баярлалаа.
Э: өглөөний мэнд ноён Ийсвууд. Маргааш өмсөх шинэ хослол авах уу?
Марти: Би би зүгээр ээ. Баярлалаа. Док. Юу хйиж байгаа юм?
Док: Өө, юу ч биш. Зүгээр л өглөөний агаар амьсгалж байна. Энд өглөө сайхан байдаг юм. Тийм биш гэж үү?
Марти: Тийм ээ, сайхан байна Док. Бид ДеЛореаныг бэлдэж, замд гарахад бэлэн болгох хэрэгтэй. Хөөе. Тэрийг хар даа. Булшны чулуу байна.
Док: Марти, нөгөө зурагаа дахиад харуул даа. Миний нэр. Алга болчихож.
Марти: Хөөе. Сайн байна, Док. Та ойлгож байна уу? Бид нар маргааш ирээдүй рүү буцна, тэгээд бүгд арилж байгаа юм.
Док: Гэхдээ миний нэр л арилчихаж. Булшны чулуу, бас он сар өдөр нь байж байна. Энэнд утга алга. Энэ зураг юу болохыг харуулж байгааг бид мэднэ. Өнөөдрийн үйл явдал үргэлжилж маргааш болох болно.
Марти: Тийм ээ. Тэгээд?
Эр: Өршөөгөөрэй ноён Ийствууд. Таны хэмжээг авах хэрэгтэй байна.
Марти: Хөөе, сонсооч. Би хослол авахгүй ээ.
Эр: Үгүй ээ, таны авсных.
Марти: Миний авс аа?
Эр: Танд хоёрт нэг боломж байгаа. Бэлтгэлтэй байхад буруудахгүй.
Док: Тэгэхээр, миний нэр байхгүй ч гэсэн, тэр булшны чулуу чинийх болж мэдэх нь.
Марти: Агуу Скот.
Док: Хэцүү гэдгийг мэдэж байна. Марти, яагаад буу авчихсан юм? Маргааш Таннентай нүүр тулах гээгүй биз дээ?
Марти: Док, маргааш өглөө би ирээдүй рүү тантай хамт явна. Гэхдээ Бюфорд Таннен асуудал хүсч ирэх юм бол би бэлэн байх болно. Тэр нохойн гөлөг намайг гэж гэж дуудсаныг та сонссон._
Док: Марти, чамайг нэг үгээр дуудах болгонд ухаанаа алдаж болохгүй. Чи наадахаасаа л болж ирээдүйд осолд орох болно.
Марти: Юу? Миний ирээдүй яасан гэж?
Док: Хэлж чадахгүй нь. Бүр дордож ч мэднэ.
Марти: Хүлээгээрэй, Док. Миний ирээдүй яасан гэж?
Док: Марти, бид өөрсдөө л амьдралаа шийдэх шийдвэрийг гаргадаг. Чи хийх ёстойгоо л хийх ёстой. Би ч гэсэн хийх ёстойгоо хийнэ.
**************
Док: Марти.
Марти: За?
Док: Би шийдвэр гаргасан.
Марти: ААнхан.
Док: Би маргааш чамтай явахгүй. Би энд үлдэнэ.
Марти: Док, та юу яриад байна аа?
Док: Энийг үгүйсгээд нэмэргүй. Би Кларад хайртай.
Марти: Үгүй ээ. Док, бид энд байх ёсгүй. Бид хоёр хоёулаа. Маргааш буудуулах хүн нь та ч байж магадгүй. Энэ булшны чулуу таны ирээдүй байж магадгүй.
Док: Марти. Ирээдүй тодорхойгүй. Өөрчилж болно. Чи мэдэж байгаа. Хүн бүр ирээдүйгээ өөрийнхөө хүссэнээр бүтээж болно. Энэ ганц зураг миний хувь тавиланг тодорхойлох ёсгүй. Би өөрийн зөв гэж бодсоноор өөрийнхөөрөө амьдрах ёстой. Зүрх сэтгэлээрээ.
Марти: Док. Та эрдэмтэн шүү дээ. Надад хэл дээ. Юу хийх ёстойг хэлээд өг. Энүүгээрээ.
Док: Чиний зөв, Марти.
Марти: Хөөх. Сайхан боллоо.
Док: Би ядаж л алах ёс гүйцэтгэмээр байна.
Марти: Алив ээ, Док. Бодоод үз л дээ. Тэрэнд юу гэж хэлэх юм? Би ирээдүй рүү буцах ёстой гэх үү? Тэр ойлгохгүй шдээ, Док. Тантай хамт байгаа мөртлөө би хүртэл ойлгохгүй байхад. Док. Сонс. Магадгүй бид... Мэдэхгүй юм даа. Клараг аваад явах юм уу?
Док: Ирээдүй рүү юу? Чи надад сануулла, Марти. Би эрдэмтэн хүн болохоор шинжлэх ухаанч байх ёстой. Би чамд хувийн ашиг сонирхлоос болж тасралтгүй үйл ажиллагаанд саад болж болохгүй гэж анхааруулсан. Энэ надад ч бас хамааралтай. Бид төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж, 1985онд очмогцоо энэ машиныг сүйтгэх болно. Цаг хугацаагаар аялах төвөгтэй болж байна.
***************
Док: Клара, Эммет байна.
К: Өө. Эммет.Орохгүй юм уу?
Док: Үгүй ээ. Ороогүй нь дээ. Би...
К: Юу болоо вэ?
Док: Би салах ёс хийхээр ирлээ.
К: Салах ёс оо? Хаашаа явах гэж байгаа юм?
Док: Би хол явна. Дахиад уулзахгүй байх гэж айж байна.
К: Эммет.
Док: Клара. Чи надад маш их таалагддаг гэж хэлэхийг хүсч байна. Гэхдээ би энд байх ёсгүйгээ ойлгосон. Бас би ирсэн газар руугаа буцах ёстой.
К: Тэр чинь хаана юм?
Док: Чамд хэлж чадахгүй нь.
К: Хаашаа ч явсан бай, намайг аваад яв.
Док: Чадахгүй нь, Клара. Ийм зүйл болоогүй байсан ч болоосой. Гэхдээ чамайг хэзээ ч мартахгүй гэдэгт минь итгээрэй. Бас чамд хайртай гэдэгт.
К: Юу хэлэх гээд байгааг чинь би ойлгохгүй байна.
Док: Клара. Чи энийг яагаад ч ойлгохгүй байх.
К: Гуйя, Эммэт. Гуйя. Би мэдэх ёстой. Чи үнэхээр надад хайртай бол, үнэнийг хэл.
Док: За яах вэ. Би ирээдүйгээс ирсэн. Би энд өөрийнхөө хийсэн цаг хугацааны машинаар ирсэн. Маргааш би 1985он руу буцах ёстой.
К: Тийм ээ, Эммет. Би ойлгож байна. Намайг Жюлс Верний зохиолуудыг унших дуртай болохоор намайг ашиглахын тулд чи худал хуурмаг зүйл зохиосон гэдгийг чинь ойлголоо. Би олон утгагүй үг сонсож байсан, чиний энэ утгагүй дэмийрэлд итгэнэ гэж бодсон бол намайг доромжилж, гутааж байгаа хэрэг. Зүгээр л би чамд хайргүй, дахиад уулзмааргүй байна гэж хэлсэн бол болох байсан юм. Ядаж л хүндэтгэлтэй байх байлаа.
Док: Тэр чинь үнэн биш.
********************
Эр: Эммет. Юу уух вэ? Уудагаа юу?
Док: Үгүй ээ, Честер. Өнөөдөр илүү хүчтэй юм хэрэгтэй байна.
Эр: Сарсапарила.
Док: Виски, Честер.
Эр: Виски? Эммет, итгэлтэй байна уу? 7сарын дөрвөнд яаснаа санаж байгаа биз дээ?
Док: Виски.
Эр: За за. би аав чинь биш. Буруу юм хийхийг чинь хармааргүй байна.
Док: Лонхтой нь үлдээчих.
Эр2: Эмэгтэй хүнээс болсон. Тийм үү? Мэдсэн юм аа. Би хаа сайгүй эрчүүдийн ийм царайтай байхыг харж байсан. Чамд хэлэхэд найз минь... тэрнийг мартчихна даа.
Док: Үгүй ээ. Клара саяд ганц. Тэрбумд ганц. Хязгааргүйд ганц. Мөрөөдлийнхөө эмэгтэйг би үүрд алдлаа.
Эр2: Эрхэм ээ, өөр эмэгтэйчүүд байгаа гэж танд батлах байна. Энэ утсыг улс даяар байрлуулж явахдаа би нэг зүйл сурсан юм. Ирээдүй юу авчрахыг хэн ч хэлж мэдэхгүй.
Док: Ирээдүй... би ирээдүйн тухай ярьж өгч чадна шүү.
Марти: Үгүй ээ, нам унтчихаж. Док, цаг хэд болж байна? Үгүй ээ. Док?
******************
Та: Сэрээч. Босооч. Явъя. Тэр новшийг алах ёстой.
Эр: Эрт байна шдээ, босс. Юунд яарсан юм бэ?
Та: Өлсөөд байна.
Док: Ирээдүйд морь хэрэглэхгүй. Автомашин гэдэг мотортой тэргээр явах болно.
Эр: Хүн болгон тэр авто юутай болох юм бол явж, гүйдэг хүн үлдэх юм уу?
Док: гүйлгүй яах вэ? Гэхдээ зугаацахын тулд. Хөгжилдөхийн тулд.
Эр: Хөгжилдөхийн тулд гүйнэ ээ? Тэрэнд хөгжилтэй юм юу байгаа юм?
***************
Марти: Док. Док.
Эр: Тэр хэр их уусан юм?
Эр: Уугаагүй. Тэр эхнийх нь. Уугаагүй л байна. Зүгээр л барих дуртай.
Марти: Док. Док. Юу хийгээд байгаа юм?
Док: Марти, би тэрнийг алдчихлаа. Энд надад юу ч үлдсэнгүй.
Марти: За. Тийм болохоор та надтай явах хэрэгтэй байна.
Док: Хаашаа?
Марти: Буцаад ирээдүй рүү.
Док: Тийм ээ. Явцагаая.
Марти: Гайхалтай.
Док: Ноёд оо, өршөөгөөрэй. Гэхдээ би найзтайгаа галт тэргэнд амжих хэрэгтэй байна.
Эр: Чиний төлөө, мужаан аа.
Эр: Бас ирээдүйн төлөө.
Эр: Амэн.
Док: Амэн.
Эр: Эммет, битгий...
Марти: Док. Док. Док. Алив ээ, Док. Сэрээрэй. Сэрээч ээ, Док. Тэр хэдийг уусаөн бэ?
Эр: Ганцхан.
Марти: Ганцхан уу? Боль доо, Док.
Эр: Архи даадаггүй хүн гэж тэрийг л хэлэх байх.
Марти: Кофе өчих. Хар.
Эр: Жои, кофе.
*****************
Эр: Хатагтай.
К: 8цагийн галт тэрэг хаа хүртэл явдаг вэ?
Эр: Эцсийн зогсоол нь Сан Франциско.
К: Нэг талын тасалбар авъя.
******************
Эр: Хүү минь, хурдан сэрээмээр байгаа бол кофеноос хүчтэй юм хэрэг болох байх.
Марти: Тийм үү? Юу байвал дээр вэ?
Эр: Жои. Сэргээдэг шүүс хийе.
Марти: Алив ээ, Док. Залги л даа. энийг уучих. Алив... ухаан орооч дээ.
Эр: Арван минутын дараа... тэр ням гарагийн номлогч шиг эрүүл байх болно.
Марти: Арван минут уу? Яагаад цагийг нь тулгаж байдаг юм дээ.
Эр: Май. Энэ хавчаараар хамрыг нь хавччих. Тэгээд амаа ангайхаар нь энийг хоолой руу нь гулгуулчих. Өө, хол зогсоорой.
Марти: Ухаан ороогүй байна.
Эр: Саяных уу? зүгээр л хариу үйлдэл. Тэр юм толгойг нь цэвэрлэтэл дахиад хэдэн минут болно.
Марти: Төгс.
*******************
Марти: Алив ээ, Док. Алив. Сэрээч дээ. Сэр л дээ, Док. Алив. Алив.
Эр: Шемус, чамайг өнөө өглөө ирнэ гэж бодсонгүй.
Ир: Тийм ээ. Юу ч юм намайг энд ир гээд байсан юм. Миний ирээдүйтэй холбоотой ч юм шиг.
Эр: Алив ээ. Тэр удахгүй сэргэнэ ээ.
Марти: Алив ээ. Алив Док. Явъя л даа, Док. Хурдан сэр л дээ. Алив ээ.
Та: Чи байна уу, Ийствууд? Найм болчихлоо. Би чамайг дуудаж байна.
Марти: Найм болоогүй байна.
Та: Миний цаг болчихсон байна. Энийг нэгмөсөн шийдье. Эсвэл тэгэх зориг алга уу?
Марти: Сонс. Өнөөдөр би сайнгүй байна. Тийм болохоор би бууж өглөө.
Та: бууж өгсөн. Бууж өгсөн? Энэ юу гэж байгаа юм?
Эр: Чи тулалдахгүйгээр ялсан гэсэн үг.
Та: Буудахгүйгээр үү? Тэгж болохгүй... Хөөе тэгж болохгүй. Миний юу бодож байгааг мэдэх үү? Чи бол аймхай хулчгар амьтан. Намайг арав тоолохын дотор гарч ирээд миний буруу гэдгийг батлаадах. Нэг.
Марти: Док. Алив ээ. Сэрээч дээ. Явъя л даа.
Та: хоёр.
Марти: Алив ээ.
Эр: Гарсан нь дээр дээ, хүү минь. Би чам дээр хорин доллар тавьчихсан. Урам хугалах хэрэггүй.
Та: Гурав.
Эр: Би чиний эсрэг 30доллар тавьчихсан. Тэгэхээр урам хугалах хэрэггүй.
Та: 4.
Эр: Нүүр тулсан нь дээр дээ, хүү минь. Яагаад гэвэл, чамайг гарахгүй бол...
Марти: Юу гэж?
Та: 5.
Марти: Би гарахгүй бол яана гэж?
Эр: Чи хулчгар болно.
Та: 6.
Эр: Чамайг насаар чинь хулчгар гэж дуудах болно.
Эр: Хүн болгон, хаа сайгүй Клинт Ийствууд эндхийн хамгийн том хулчгар гэх болно.
Та: 7.
Эр: Май.
Та: 8.
Марти: Надад буу байгаа.
Та: 9. 10. Намайг сонсож байна уу? Би арав гэж хэллээ. Арчаагүй, аймхай, хулчгар минь.
Марти: Хөгийн амьтан байна. Таннены юу хэлэх надад хамаагүй. Бусад ч гэсэн юу гэж хэлэх нь надад хамаагүй. Док. Док, та зүгээр үү?
Док: Тийм юм шиг байна. Толгой өвдөж байна.
Марти: Сонсооч, арын хаалга байгаа юу?
Эр: Тийм ээ. Хойно байгаа.
Марти: Явъя, Док.
Та: Чи гарч ирэх гэж байна уу? Эсвэл би чам дээр очих юм уу?
Док: Энд өвчин намдаадаг эм л дутаад байгаа юм.
Эр: Хөөе.
Эр: Зогс, мужаан аа.
******************
Эр: Тийм ээ, эрхэм ээ. Тэр хөөрхий амьтан өнгөрсөн шөнө хайр дурлалаас болоод маш их шаналж байсан. Тэр бяцхан бүсгүйг их гомдоосон болохоор үлдсэн амьдралаа яаж амьдрах ёстойгоо мэдэхгүй байна гэсэн. Би тэрийг их өрөвдсөн. Үнэн шүү. Энд мэдэрсэн.
Та: Сайн сонс, Ийствууд. Би өнөөдөр хэн нэгнийг буудах л болно. Чи байвал сайн л байна. Гэхдээ чи хулчийгаад байвал чиний найз мужааныг л буудахаас.
Док: Марти, намайг март. Өөрийгөө авар.
Та: Чамд шийдэх нэг минут байна. Сонсож байна уу? Нэг минут.
Эр: Би эмэгтэй хүнээр болж тэгж шаналж байгаа хүн хараагүй. Нэр нь хэн гэлээ дээ? Кара? Сара?
Эр2: Клара.
Эр: Клара.
К: Өршөөгөөрэй.
Эр: Хатагтай.
К: Тэр хүн өндөр, том бор нүд, зөөлөн харцтай, урт намирсан саарал үстэй байсан уу?
Эр: Тэрийг мэддэг байх нь ээ.
К: Эммет.
Та: Цаг дууслаа. Мужаан аа, бүтээгчтэйгээ уулзахад бэлд.
Марти: Энд байна, Таннен.
Та: Ав.
Марти:Үгүй ээ. Эр хүмүүс шиг шийдчихье гэж бодлоо.
Та: буруу бодож, анд аа. Баярлалаа.
Ир: Сайн байлаа.
Эр: Би юу бодож байгааг мэдэх үү?
Эр2: Үгүй.
Эр: Бюфорд шоронд орох байх.
Эр2: Чиний зөв.
Ш: Тэрнийг тэр бааснаас гаргаад ир. Тэднийг барь. Бюфорд Таннен. Пайн хотод дээрэм хийсэн хэргээр таныг баривчилж байна. Хэлэх юм байна уу?
Та: Бууцыг үзэн ядаж байна.
Док: Хар даа.
Марти: Тийм ээ.
Док: Галт тэрэг.
Марти: Бид амжих уу?
Док: Коёотэ даваагаар товчлох хэрэгтэй.
Хүү: Хөөе. Хөөе ноёнтон. Ноён Ийствууд. Ноёнтон, энэ таны буу.
Марти: Баярлалаа, жаал аа. Шемус. 12долларын үнэтэй. Ашиглаж байгаагүй.
Ир: Шинэ малгайгаар сольчихдог юм билүү.
Марти: Тэг ээ. Хүүхдээ сайн хараарай.
Ир: Тэгнэ ээ.
К: Эммет. Эммет. Эммет. Цаг хугацааны машин.
Док: Алив, Марти. Үсэр.
Марти: Үгүй ээ, Док.
Док: Алив ээ, гараа өг. Дээшээ гар... Наашаа, Марти. Алив, явъя. Багаа зүү. Рийч.
Эр: Барьцаалж байгаа юм уу?
Док: Шинжлэх ухааны туршилт. Урд байгаа салаа замд хүрэхээс өмнө галт тэргээ зогсоогоорой.
Марти: Док. Вагонуудыг зүтгүүрээс салга.
Док: Энийг бүх насаараа хүсдэг байлаа.
Марти: Эд нар юу юм?
Док: Миний хийсэн шахмал мод. Антарцидийн тоостой модны үртэсийг шахаад удаан шатааж, илүү халуун болгохын тулд химийн аргаар боловсруулсан юм. Байн байн нэмэх шаардлагагүй. Энэ гурвыг зууханд хийчихвэл нэг нэгээрээ ээлжлэн асч, илүү их халуун ялгарулж, бойлерын даралтыг нэмсэнээр галт тэрэг улам хурдан явна.
К: Чүү. Чүү.
Марти: Хөдлөхөд бэлэн.
К: Эммет.
Док: Марти, цагийн хэлхээ асаалттай байна уу?
Марти: Тийм ээ, Док.
Док: Хүрэх газар, цагаа оруул. 1985оны 10сарын 27ны 11цаг.
Марти: Болчихлоо. За, одоо цагт 25км хурдтай явж байна, Док.
Док: Престо модыг одоо хийлээ. Марти, хянах самбар дээр байгаа шинэ хэмжигч, бойлерын температурыг зааж байгаа. Мод болгоныг өсч дэлбэрэхэд өнгө нь өөрчлөгдөх ёстой. Ногоон, шар, улаан. Дэлбэрэлт болох бүрт хурд нэмэгдэх болно.
К: Чүү. Чүү.
Док: Зүү нь 2000захаас өмнө бид 88км- хурдтай болно гэж найдъя.
Марти: Яагаад? Юу? 2000 хүрвэл яана гэж?
Док: Бойлер дэлбэрнэ.
Марти: Төгс. Док. Хурд 35 болчихлоо.
Док: За, Марти. Би одоо очилоо.
К: Эммет. Эммет.
Марти: Алив ээ. Алив.
Док: Юмнаас сайн бариарай, Док. Шар мод дэлбэрэх гэж байна.
К: Хөөх...
Марти: Док, 40-өөс давчихлаа.
К: Эммет. Эммет. Эммет.
Марти: 45 болчихлоо, Док. Яваад байгаарай. Тавь.
К: Эммет.
Док: Клара.
К: Би чамд хайртай.
Марти: Док. Док. Юу болоод байна аа?
Док: Клара байна. Тэр галт тэргэнд байна.
Марти: Клара? Төгс.
Док: Тэр бүхээгт байна. Би тэрэн дээр очилоо.
Марти: Салхин тээрэм, Док. Салхин тээрэм. Хурд тавиас дээш гарчихсан. Та амжихгүй ээ.
Док: Тэгвэл тэрийг аваад явъя. Хурдаа хэлээд байгаарай. Клара. Наашаа хүрээд ир.
К: Чадах үгүйгээ мэдэхгүй байна.
Док: Чи чадна аа. Доошоо битгий хараарай. Яг зөв...
Марти: цагт 60км, Док.
Док: Сайн байна. Тайван, яваад бай. Наашаа. Дахиад жаахан...
К: Эммет, би чадахгүй нь. Би айгаад байна.
Марти: 70.
Док: Яваад бай, Клара. Алив ээ. Наашаа. Яг болж байна. Наашаа. Яг болж байна... Доошоо битгий хар. Болж байна. Сайн байна...
Марти: Док. Улаан мод дэлбэрэх гэж байна.
Док: Клара.
К: Эммет. Би чамаас барих гээд үзье.
Док: Клара, тэсээрэй.
К: Чадахгүй...
Марти: Док, би нисдэг борд явуулъя.
Док: Марти, болгоомжтой.
К: Эммет. Туслаарай.
Док. Тэсээрэй, Клара.
Марти: Док. Бэлэн үү, Док? Бариарай. Тийм ээ. Тийм ээ.
К: Эммет.
Док: Тэсээрэй.
Марти: Тийм ээ.
******************
Марти: Новш. За за, Док. Ингээд устгачихлаа. Яг таны хүссэнээр.
Би: Хөөе тэнэг толгой. Наанаас холд...
Марти: Болгоомжтой байгарай, Бифф.
би: Марти. Чамайг айлгах гээгүй юм шүү. Ийм хувцастай болохоор чинь таньсангүй.
Марти: Чи юу хийгээд байгаа юм?
Би: Зүгээр л хоёр дахь өнгөлгөө хийж байна. Ковбой болчихоо юу?
Эр: Алив ээ, залуус аа. Бранч идэхээс хоцрох нь.
Эм: Алив ээ, аав аа. Тэд нар захиалгаа өдөржин хүлээхгүй шд.
Эр: Би шилээ олохгүй байна. Миний шилийг харсан уу? Лорейн миний шилийг харсан уу?
Ло: Хилэн хүрмэнд чинь байгаа, хонгор минь. Марти. Юу болоо вэ? Чамайг нуур руу явсан гэж бодсон шд.
Эм: Наадахтайгаа нуур яваа юу?
Марти: Ашгүй дээ. Та нар буцаад хэвэндээ орчихож.
Эр: Хөөе, Марти. Чи хэн юм, Клинт Ийствууд уу?
Марти: Тийм ээ. Би Женнифер рүү явлаа.
Би: Малгай чинь таалагдаж байна, Марти.
Марти: Баярлалаа, Бифф.
***************
Марти: Женнифер. Жен. Женнифер.
Же: Марти. Марти. Би аймаар хар дарж зүүдэлсэн. Марти тэр зүүд яг жинхэнэ юм шиг байсан. Ирээдүйн тухай. Бидний тухай. Бас чи халагдчихсан.
Марти: Хүлээгээрэй, халагдсан гэж юу гэсэн үг вэ? Хиллдейл. Хиллдейл. Бидний амьдардаг газар. Нөгөө юу... энэ... бид энд амьдрах болно. Хэзээ нэгэн цагт.
Же: Марти, энэ зүүд байгаагүй, тийм үү?
Н: Хөөе. Том М. Юу байна даа, Макфлай?
Марти: Сайн уу, Нийдлс.
Н: Сайхан машин байна. Тэрний юу чадахыг харъя. Дараагийн ногоон гэрлээр.
Же: Үгүй ээ, баярлалаа.
Н: Юу болоо вэ? Тахиа юу?
Эр: Яг зөв.
Эр: Тийм ээ.
Же: Марти, битгий.
Марти: Сайн бариарай.
Эр: Алив ээ. Үзүүлээд өг.
Н: Тийм ээ, урагшаа. урагшаа . урагшаа . урагшаа.
Эр: Алив ээ.
Же: Чи албаар тэгсэн үү?
Марти: Тийм ээ. Намайг тэр тэнэгтэй уралдахаар тэнэг гэж бодоо юу? Тэнгэр минь. Би тэр Роллс Ройсыг мөргөх байж.
Же: Арилчихлаа.
****************
Же: Чиний зөв. Юу ч үлдээгүй байна.
Марти: Док хэзээ ч эргэж ирэхгүй. Би тэрнийг санана даа, Жен. Ямар чөтгөр нь вэ? Док?
Док: Марти.
Марти: Док. Док.
Док: Марти. Энэ уураар ажилладаг. Гэр бүлтэй танилц. Клараг чи мэднэ.
К: Сайн уу, Марти.
Марти: Хатагтай.
Док: Энэ манай хөвгүүд. Жюлс. Бас Верн. Хөвгүүд ээ. Энэ бол Марти, Женнифер хоёр.
Марти: Док, тантай дахиад уулзахгүй гэж бодож байлаа.
Док: Сайн эрдэмтний урмыг хугалж болохгүй. Эйнштэйнийг авахаар ирэх хэрэгтэй байсан юм. Бас чиний санааг зовоохыг хүсээгүй юм. Өө. Чамд бяцхан дурсгалын зүйл авчирсан.
Марти: Гайхалтай, Док. Баярлалаа.
Же: Доктор Браун? Би энэ бичгийг ирээдүйгээс авчирсан чинь, арилчихлаа.
Док: Арилалгүй яах вэ.
Же: Энэ юу гэсэн үг вэ?
Док: Та нарын ирээдүй бичигдээгүй байгаа гэсэн үг. Бүгдийнх нь. Та нарын ирээдүй та нараас шалтгаална. Тийм болохоор сайхан ирээдүй бүтээгээрэй. Та хоёр хоёулаа.
Марти: Тэгнэ ээ, Док.
Док: Хойшоо болоорой. За залуус аа. Бүсээ зүүгээрэй.
Марти: Хөөе Док. Одоо хаачих юм? Ирээдүй рүү буцах уу?
Док: Үгүй ээ. Тэнд очоод ирсэн.
Төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home