back to the future 2

Back to the future-2/1989

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 107мин

 Гол дүрүүд:

Марти: эр

Мк: эр, Марти МакФлай,  Мартигийн хүү 

Же: эм, Женнифер Паркер

Док: эр, доктор Эммет Браун

Ло: эм, Лоррейн Бейнс

Ф: эр, Жорж МакФлай

Би: эр, Бифф Таннен

Г: эр, Биффийн хүү Грифф

Өвөө: Гриффийн өвөө

Мар: эм, Марти, Женнифер хоёрын охин Марлин

Ло: Лоррейн эмээ

Өв: Лоррейны нөхөр, Мартигийн аав

Марти хө: Хөгшин Марти

Же хө: Хөгшин Женнифер

 

Стивер Спилберг үзүүлж байна.

Роберт Земекис филм.

1985оны 10-р сарын 26-ны бямба гараг.  

Же:  Машинаар зугаалах уу, эрхэм ээ?

Марти: Женнифер? Хараагүй удсан хүн байх чинь. Алив, чамайг хараадахъя.

Же:   Марти, долоо хоног уулзаагүй хүн шиг аашлаад байх чинь.

Марти: Уулзаагүй шд.

Же:   Чи зүгээр үү?  Бүх зүйл зүгээр үү?

Марти: Тийм ээ. Бүх зүйл гайхалтай.

Док: Марти. Чи надтай буцах хэрэгтэй байна.

Марти: Хаашаа?

Же:  Буцаад ирээдүй рүү.

Марти: Хүлээгээрэй, та чинь юу хийгээд байна аа, Док?

Док: Түлш хэрэгтэй байна. Алив, хурдан. Машинд суугаарай.

Марти: Үгүй ээ, үгүй үгүй, Док. Би дөнгөж л ирж байна. Женнифер энд байна. Бид хоёр шинэ машинаараа зугаалах гэж байна.

Док: Тэрийг аваад яв. Энэ тэрэнд ч гэсэн хамаатай.

Марти: Хүлээгээрэй, Док. Та юу яриад байна аа? Ирээдүйд бидэнд юу тохиолдсон юм? Бид хөгийн амьтан болчихоо юу?

Док: Үгүй ээ, үгүй үгүй. Женнифер та хоёр зүгээр байгаа. Танай хүүхдүүд, Марти. Тэд нарын төлөө юм хийх хэрэгтэй байна.

Марти: Док, ухарсан нь дээр байх. Энд 88-д хүрэх хангалттай зам алга.

Док: Зам аа? Бидний очих газарт зам хэрэггүй. Зам...

Эр: Марти. Ма... Марти. Би чамд миний машины танилцуулгатай шинэ шүдэнзний хайрцагийг үзүүлэх гээд...Нисдэг ДеЛореан? Энэ ямар чөтгөр нь болоод байна аа?

Гарчиг: Ирээдүй рүү буцсан нь. 2- анги.

Гол дүрүүдэд: Майкл Жей Фокс. Кристофер Ллойд. Лео Томпсон. Томас Эф Уилсон. Жеймс Толкан. Жеффри Вайссман. Кейси Сиймаска. Билли Зейн, Жей Жей Кохэн нар тоглолоо.

Марти: Саяных юу байсан бэ?

Док: Такси.

Марти: Такси гэж юу гэж байгаа юм? Бид нисч байгаа гэж бодсон шд.

Док: Яг зөв.

Марти: За за, Док. Юу болоод байгаа юм? Бид хаана байна? Хэзээ ирчихсэн юм бэ?

Док: Калифорний Хилл Валлийд газардахаар доошилж байна. 2015оны 10-р сарын 21-ний лхагва гараг, 16цаг 29минут болж байна.

Марти: 2015-аа? Ирээдүйд байна гэх гээ юу?

Же: Ирээдүй? Марти, чи юу яриад байна аа? Бид яаж ирээдүйд байх юм?

Марти: Женнифер... Чамд яаж хэлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ... Чи цаг хугацааны машинд байна.

Же: Тэгээд энэ 2015он юм уу?

Док: 2015оны 10сарын 21.

Же: Бурхан минь. Тэгвэл та тоглоогүй байх нь ээ. Марти, бид ирээдүйгээ харж болох нь. Док, та бид хоёрыг гэрлэсэн гэсэн байх аа?

Док: Тий...  тийм.

Же: Тийм үү? Том хурим болсон уу? Марти, бид хуримаа харах нь байна шд.

Марти: Хөөх.

Же: Би хуримынхаа даашинзыг харах нь  байна шд.

Марти: Хөөх.

Же: Өурхан минь. Бид хаана амьдарч байгаа бол. Олон хүүхэдтэй, том байшин байх. Бас... Бид нар хэдэн хүүхэд...

Марти: Док. Та чинь яаж байна аа?

Док: Тайвшир, Марти. Энэ нойр өдөөдөг альфа ритм үүсгэгч. Тэр олон юм асуугаад байна. Хэн ч ирээдүйнхээ талаар ихийг мэдэж болохгүй. Ингэвэл тэр сэрээд бүгд зүүд байсан гэж бодно. 

Марти: Тэгвэл тэрнийг яах гэж авчирсан юм бэ?

Док: Ямар нэг юм хийх хэрэгтэй байсан юм. Тэр цаг хугацааны машиныг харчихсан. Тийм мэдээлэлтэй тэрнийг үлдээж чадсангүй. Санаа зоволтгүй. Тэр миний төлөвлөгөөнд чухал биш.

Марти: Та Док шүү дээ, Док.

Док: Бидний гарц энд байна.

*********************

Док: Эхлээд буугаад хувцасаа соль.

Марти: Одоо юу? Бороо асгарч байна шд.

Док: Таван секунд хүлээчих. Яг цагтаа. Гайхалтай. Үнэхээр гайхалтай. Шуудан цаг уурын үйлчилгээ шиг байдаггүй нь харамсалтай. Дүрээ хувиргасныг уучлаарай, Марти. Чамайг намайг танихгүй байх гэж айсан юм. Би залуужуулдаг эмнэлэгт очиж бүрэн үйлчилгээ хийлгэсэн. Тэд үрчлээс арилгаж, үс өтгөрүүлж, цус сольж... миний амьдралыг 30, 40жилээр уртасгаж өгсөн. Бас миний нугас, бүдүүн гэдсийг сольсон. Ямар байна даа?

Марти: Гайхалтай харагдаж байна, Док. Ирээдүй. Итгэмээргүй юм. Энийг үзэх хэрэгтэй байна, Док.

Док: Цаг нь болохоор, Марти. Бидэнд цаг бага байна.

Марти: Миний ирээдүйг ярьж өгөөч. Би томорсон гэдэгээ мэдэж байна. Гэхдээ яасан? Би баян рок од болсон уу?

Док: Гуйя Марти. Хувь тавилангийнхаа талаар хэн ч мэдэх ёсгүй.

Марти: Тийм ээ, тийм. Гэхдээ би баян биз дээ?

Док: Марти гуйя. Цамцаа тайл. Энэ хүрэм, гутлыг өмсөөрэй. Надад биелүүлэх даалгавар байна. Аанха. Яг хуваарийн дагуу.

Марти: Автомат үдээс. Янзтай. Энэ таарахгүй байна.

Эр: Хэмжээг тохируулж байна. Таарлаа.

Док: Өмднийхөө халаасыг гарга. Ирээдүйн хүүхдүүд бүгд өмдөө буруу харуулж өмсдөг юм. Энэ малгайг өмсчих. Төгс. Чи ирээдүйн хүүтэйгээ яг адилхан байна.

Марти: Юу?

Док: Женниферийг  гаргахад туслаадах.

Марти: Тэгээд яах юм?

Док: Хөлийг нь өргө.

Марти: За. Одоо тэгээд яах вэ?

Док: Яг хоёр минутын дараа булан тойроод байдаг Кафе Эйтийс-т очоорой.

Марти: Кафе Эйтийс.

Док: Эргэн дурсахуй гэдэг газруудтай адилхан. Гэхдээ сайнгүй байгаа. Тийшээ ороод пепси захиал. Энэ тавийг ав. Тэгээд Грифф гэдэг залуу ирэхийг хүлээ.

Марти: За, Грифф.

Док: Яг зөв. Грифф чамаас өнөө оройны тухай асууна. Хийх үү, үгүй юу гэж? Тэрэнд үгүй гэж хэлээрэй. Юу ч гэж хэлсэн, юу ч болсон бай үгүй, хүсэхгүй байна гэж хэлээрэй.

Марти: За.

Док: Тэгээд гараад,  эндээ эргэж ирээд намайг хүлээж бай. Хэнтэй ч ярьж болохгүй, юунд ч хүрч болохгүй, юу ч хийж болохгүй. Хэнтэй ч ярьж болохгүй. Бас юу ч харахгүй байхыг хичээгээрэй.

Марти: Би ойлгохгүй байна. Энэ манай хүүхдүүдэдтэй хамаатай гэсэн биз дээ?

Док: Хүүд чинь юу тохиолдохыг хар.

Марти: Миний хүү? Бурхан минь, яг  би байна шд. Баривчлагдсанаасаа хоёр цагийн дараа Мартин МакФлай Жуниор шүүхээр орж, хорих ангид 15жил хоригдох ялаар шийтгүүлсэн? Хоёр цагийн дотор уу?

Док: Өмгөөлөгчдийг байхгүй болгосноос хойш хуулийн байгууллага хурдан ажилладаг болсон.

Марти: Хөөх, аймаар юм аа.

Док: Наадахаас чинь ч дордоно. Ирэх долоо хоногт охин чинь тэрнийг шоронгоос оргуулах гэж оролдоод, 20жил хоригдох болно.

Марти: Юу... Миний охин? Хүлээгээрэй.  Надад охин байгаа юм уу?

Док: Харж байна уу? Энэ явдлаас болж танай гэр бүл гинжин урвалд өртөж үгүй болно.

Марти: Аан. Док, энэ он сар... Энэ чинь маргаашийн сонин байна шд.

Док: Яг зөв. Би түрүүлж очоод юу болохыг харчихсан. Тэгээд бүх зүйл энэ үйл явдлаас эхэлсэн. Тийм болоод л би өнөөдөр энд, энэ үйл явдлыг болгохгүйн тулд ирчихээд байна. Чөтгөр ав. Би хоцорч байна.

Марти: Хүлээгээрэй.Та хаачих гэж байгаа юм?

Док: Жинхэнэ Марти Жуниорыг саатуулна. Чи тэрний оронд яв. Булан тойроод Кафе эйтийс. Грифф гэдэг залуу. Зүгээр л үгүй гэж хэл!

Марти: Хөөе, Женниферийг яах юм? Тэрнийг энд орхиж болохгүй шд.

Док: Санаа зоволтгүй, тэр яах ч үгүй. Хэдхэн минут л болно. Нээрэн Марти... Грифф гэдэг залуугаас болгоомжлоорой. Тэрний бионик суулгацанд богино холбоо үүсчихсэн юм.

*****************

Марти: Ирээдүй.

Эр: Тексакод тавтай морил. Машинаа одтой системд санаа зоволгүй үлдээж болно. Тосыг шалгаж байна. Газардах төхөөрөмжийг шалгаж байна.

Марти: Халим нь хуурамч харагдаж байна.

Эр: Сайн уу, найзууд аа. Гуравдугаар Голди Уилсон Уилсоны Шинэчлэлтийн системийг танилцуулж байна. Өвөө маань Хилл Валлигийн захирагч байхдаа замын хөдөлгөөнд санаа зовдог байсан юм. Харин одоо, Замын хөдөлгөөнд санаа зовох шаардлагагүй. Би таны хуучин машиныг 39999доллар 95-хан центээр тэнгэрийг эзэгнэгч болгон хувиргана. Наашаа ирээд, надтай уулз. Гуравдугаар Голди Уилсон. Манай 29 салбараар үйлчлүүлээрэй. Битгий мартаарай, нисээд  бай.

**************

Эр: Гадил...

Эр: Тортилиа пина... халуун салса сүмс, авокадо, бас таныг хүсвэл яншуй, шош, тахиа үх үх үхрийн эсвэл гахайн махтай.

Эр: Зөөгч. Зөөгс.

Эр: Таныг хүсвэл тахианы мах...

Эр3: Кайфе Эйтийст тавтай морил. Америкт үргэлж өглөө болж байдаг. Өд өд өдөрт ч тэр. Манай өнөөдрийн онцгой цэс бол шарсан суши.

Эр2: Барьцааны хүний жорыг сонго.

Эр3: Кажун стилийг.

Эр2: Тийм ээ. Барьцааны хүний тусгай жорыг ав.

Эр3: Та манай онцгой цэсийг...

Марти: Хөөе хөөе хөөе. Хөөе хөөе залуус аа. Би пепси авмаар байна.

Өвөө: Хөөе, Майкфлай. Тийм ээ. Чамайг харсан юм байна. Чи Марти МакФлайгийн хүүхэд байх аа.

Марти: Бифф?

Өвөө: Чи Марти Жуниор. Азгүй л байна даа, жаал аа. Тэнэг амьтны нэрээр нэрлэгдэх хэцүү байдаг байх даа.

Марти: Наадах чинь юу гэсэн үг вэ?

Өвөө: Байна уу?

Марти: Хөөе.

Өвөө: Байна уу? Энд хүн байна уу?

Марти: Хөөе.

Өвөө: Бод МакФлай. Бод. Танай хөгшин... Ноён Азгүй амьтан.

Марти: Юу?

Өвөө: Яг зөв. А үсгээр эхэлдэг азгүй амьтан.

Марти: Сонсооч, Жорж МакФлай азгүй амьтан биш гэдгийг би мэднэ.

Өвөө: Үгүй ээ, би Жорж МакФлайг яриагүй байна. Тэрний хүүгийн тухай ярьж байна. Танай хөгшин Марти МакФлай Сениор. Өөрийнхөө амьдралыг жорлонд хийгээд урсгасан хүн.

Марти: Би юу?

Өвөө: Би... Тэр тэгээ юу?

Г: Хөөе, өвөө. Миний машиныг хоёр давхар вакст гэж хэлсэн биз дээ, Нэг удаа биш.

Өвөө: Хөөе хөөе. Би хоёр дахийг нь өнгөрсөн долоо хоногт давхарлачихсан.

Г: Тийм үү? Нүдээ аньж байгаад уу?

Марти: Та хоёр хамаатан уу?

Өвөө: Байна уу? байна уу? Хүн байна уу? Грифф уйдсандаа намайг өвөө гэж дуудсан  гэж бодоо юу?

Марти: Тэр Грифф юм уу?

Г: Өвөө. Би яах гэж танд мөнгө өгч байгаа юм?

Өвөө: Жаал аа, эмээдээ надаас мэнд хүргээрэй.

Г: Өвөө, гараад ирээч дээ.

Өвөө: Хөөе, зөөлөн гэм.

Г: МакФлай, хаашаа ч битгий яваарай. Дараагийнх нь чи шүү.

Хүү: Видео тоглоом байна. Би ажиллуулчихлаа.

Хүү2: Аав надад энэний тухай ярьж өгсөн.

Марти: Зэрлэг бууч байна.

Хүү: Энийг яаж тоглодог юм бол?

Марти: Би заагаад өгье, жаал аа. Би сайн бууддаг юм.

Хүү: Гараа ашигладаг юм уу?

Хүү2: Жаахан хүүхдийн тоглоом байна шд. 

Марти: Хүүхдийн тоглоом оо?

Мк: Пепси төгс.

Марти: Чөтгөр ав.

Мк: Пепси.

Г: Хөөе Макфлай. Чамайг эндээ байж бай гэсэн байх аа?

Мк: Грифф. Залуус аа, юу байна даа?

Г: Макфлай.

Мк: За?

Г: Макфлай.

Мк: Яасан?

Г: Гутлын чинь үдээс тайлагдчихаж.  За Макфлай, өнөө оройны боломжийн талаар шийдвэр гаргасан уу?

Мк: Тийм ээ, Грифф. Би бодож үзсэн. Би нэг л итгэлгүй байна. Жаахан аюултай байж магадгүй юм.

Эм: Яасан бэ, Макфлай? Азгүй амьтан минь?

Марти: Дорой амьтан байна шд.

Г: Тэгээд яах гэж байна, Макфлай? Хийх юм уу, үгүй юу?

Мк: Би зүгээр л.. би би би хийх хэрэгтэй гэж бодохгүй байна. Яагаад гэвэл би аавтайгаа ярилцсан нь дээр байх.

Бүгд: Аавтайгаа?

Г: Буруу хариулт, Макфлай. Чи ялагдлаа.

Мк: За яах вэ, Грифф. Би хийе. Би хийе ээ. Чиний хэлснээр болог.

Марти: Наанаа сууж бай. Бас амаа тат!

Г: Та хоёр жийхээ үргэлжлүүл. Тэгээд, зөв хариултыг сонсъё. Хөөе. Чи хэзээнээс гар зөрүүлдэг болчихоо вэ?

Марти: Хариулт нь “Үгүй”, Грифф.

Г: Үгүй ээ?

Марти: Тийм ээ, чи дүлий бас тэнэг юм уу? Үгүй гэж байна.

Г: Яасан Макфлай? Тахиа?

Марти: Грифф, чи намайг юу гэсэн бэ?

Г: Тахиа, Макфлай.

Марти: Хэн ч, намайг тахиа гэж... дууддаггүй...

Г: За яах вэ.

Марти: Хөөе, хараач.

Эр: Юу?

Марти: Хөөе хөөе хөөе хөөе хөөе. Хөөе хөөе хөөе хөөе. Зогс! Бяцхан охин минь. Бяцхан охин. Зогс. Сонс.

Охин: Хөөе.

Марти: Би энийг чинь зээлчихье. Нисдэг-борд/ Ховерборд/.

Г: Тэр хаана байна?

Марти: Энийг ав.

Эр: Тэр байна. Нисдэг-бордоор явж байна.

Эр: Бордоо унаад.

Эм: Макфлайг барь.

Эр: Тэрнийг барь. Тийм ээ.

Эм: Тийм ээ, бариад ав!

Өвөө: Нэг л танил харагдаад байх чинь.  

Эр: Болгоомжтой. Хөөе Макфлай, алиалгагч аа. Наадах чинь усан дээр явдаггүй юм.

Эр: Эрчим хүч байхгүй бол.

Г: Холбо. Бэлдээд...

Марти: Новш гэж.

Өвөө: Тэнэг амьтад.

Бүгд: Юу болоод байна аа? Зүгээр үү? Хагарчихсан байна...

Эр: Хатаах горим аслаа. Хүрмийг хатааж байна. Таны хүрэм хуурай боллоо.

Марти: Хөөе хүүхдээ. Бяцхан охин минь, баярлалаа.

Охин: Та ав. Би Пит Буллтай болсон.

Охин2: Алив, явъя.

Эр: Цагны цамхагийг аварцагаая. Хөөе жаал аа. Зуун доллар ийш нь хийчих. Цагны цамхагийг аврахад тусална.

Марти: Би... уучлаарай, үгүй.

Эр: Алив ээ, жаал аа. Тэр түүхийн дурсгалт зүйл юм шүү дээ.

Марти: Дараа болъё.

Эр: Тэрэн дээр аянга бууж байсан юм. 60жилийн өмнө.

Марти: Хүлээгээрэй. Кабс дэлхийн аварга болсон? Маяамийг уу?

Эр: Тийм ээ, давгүй шүү. Хэн ч төсөөлөхгүй. 100:1 шүү дээ. Улирлын эхэн рүү буцаж очоод мөрий тавьж болдог байсан бол ч.

Марти: Маяами гэхээр... Та сая юу гэсэн бэ?

Эр: Улирлын эхэнд буцаж очиж болдог ч байсан болоосой. Каббийст мөрий тавихгүй юу.

**************

Эм: Энэ их сонирхолтой. Тоосноос хамгаалдаг хавтастай. Номнуудыг хамгаалахын тулд ийм хавтас хйидэг байсан юм. Мэдээж, тоос тогтдоггүй цаастай болохоос өмнө л дөө.

Марти: Аан.

Эм: Бас тоос сонирхож байгаа бол манайд 1980-аад оны нэг сонирхолтой юм байгаа. Тоос сорогч гэдэг юм.

Док: Марти.

Марти: Итгэж чадахгүй нь.

Док: Марти, энд дээр байна.

Марти: Хөөе, Док. Юу болж байна?

Док: Наанаа байж бай. Би тэнд тавиадахъя.

Марти: За, тэг тэг. Та яг цагтаа ирлээ.

Өвөө: Нисдэг ДеЛореан. Ийм юм харалгүй гучин жил болж.

Мк: Уучлаарай. Намайг өршөөгөөрэй. Уучлаарай. Хөөе хөөе. Би энд явж байна шд. Би явж байна.

Өвөө: Ямар чөтгөр нь вэ?

Мк: Төмрийн хог унахаа боль. Юу ч мэдэхгүй тэнэг амьтан байж.

Өвөө: Хоёр уу?

Док: Амьтан үржүүлгийн газар түр үлдээчихсэн байсан юм. Эйнштэйн миний явсныг ч мэдээгүй. Марти! Исак Ньютоны нэрээр асууя, энд юу болоод байна аа?

Марти: Нээрэн тийм, Док. Манай хүү гараад ирсэн. Бөөн юм болсон.

Док: Хүүхэд чинь үү? Агуу Скот гэж. Унтуулагч. Энэнээс л айж байсан юм. Женниферт хэрэглэчихсэн болохоор хүүг чинь бүтэн цаг унтуулахад цэнэг нь хүрээгүй байж. Чөтгөр ав.

Марти: Хөөе хөөе. Док. Док. Док. Энийг хар даа. өөрчлөгдөж байна.

Г: Намайг тавь... Намайг гүтгэсэн...

Док: Тийм ээ! Тийм ээ, мэдээж. Саяны нисдэг бордын хэрэг гарсан болохоор Грифф шоронд орно. Тийм болохоор танай хүү өнөө орой тэрэнтэй явахгүй. Тэгэхээр дээрмийн хэрэг гарахгүй. Тэгэхээр түүх... ирээдүйн түүх... одоо өөрчлөгдсөн. Энэ бол нотлох баримт. Марти бид чадлаа. Миний төлөвлөснөөр болоогүй ч, тэр хамаагүй. Явж Женниферийг аваад, гэртээ харьцагаая!

Марти: Сайн уу, Эйни. Анд минь.

Док: Энэ юу вэ?

Марти: Дурсгал.

Док:  50жилийн спортын статистик. Зугаатай унших материал байна, Марти.

Марти: Док, ирээдүйн тухай жаахан мэдээлэлтэй буцахад яах вэ дээ? Ганц хоёр мөрий тавьж болно шд.

Док: Марти. Би санхүүгийн ашиг харж цаг хугацааны машин бүтээгээгүй. Хүн төрөлхтний тухай илүү сайн ойлгох зорилготой. Бид хаана байсан? Хаашаа явж байгаа? Бидний өнгөрсөн, бидний ирээдүй, тулгарах бэрхшээлүүд, боломжууд, бас амлалт. Магадгүй мөнхийн асуултын хариуг олох. Яагаад?

Марти: Хөөе Док. Би дэмжиж байна аа. Хажуугаар нь хэдэн зоос олоход яах вэ дээ?

Док: Би энийг хогийн саванд хийнэ. Агуу Скот.

Эм: Макфлай, Женнифер Жейн Паркер. Оакхурст гудамжны 3793. Хиллдейл, нас 47.

Эм2: 47? Нүүрний лифтинг сайн байна шүү.

Марти: Тэд нар яагаад байна аа, Док?

Док: Хурууны хээгээр нь мэдээллийг нь уншиж байна. Хурууны хээ хэзээ ч өөрчлөгдөггүй болохоор тэрнийг ирээдүйэ Женнифер гэж бодож байгаа.

Эм: Үгүй ээ.

Марти: Тэднийг болиулах хэрэгтэй.

Док: Юу гэж хэлэх юм? Цаг хугацаагаар аялагчид гэх үү? Шууд барьчихна.

Эм2: Тэр цэвэр байна. Тэгэхээр гэрт нь хүргэж өгье.

Эм: Гэр ээ? Хиллдейлд үү? Тэнд хүрэх гэсээр байтал харанхуй болчихно.

Док: Яг зөв. Тэрнийг гэрт нь хүргэнэ гэж байна. Чиний ирээдүйн гэрт. Дараахан нь очоод тэрнийг гаргаж аваад, 1985онд буцааж очино.

Марти: Хаана амьдардагаа харна гэсэн үг үү? Би өөрийнхөө хөгширснийг харах юм уу?

Док: Үгүй ээ, үгүй Марти. Тэгэх юм бол бөөн... Агуу Скот. Женнифер өөрийнхөө ирээдүйн төрхтэй таарчихаж магадгүй. Үр дагавар нь гамшиг дагуулах болно.

Марти: Док, наадах чинь юу гэсэн үг вэ?

Док: Хоёр хувилбар байна. Нэг. Гучин жилийн дараах өөрийгөө хараад шоконд ороод ухаан алдчихаж магадгүй. Хоёр. Тэдний учрал цаг хугацааны гажуудал үүсгэж орон зай, цаг хугацааны үргэлжлэлийг задалж, орчлон ертөнцийг бөүхэлд нь устгах гинжин урвалыг үүсгэж магадгүй. Гэхдээ энэ хамгийн муу хувилбар нь. Сүйрэл орон нутгийн чанартай байж болно. Манай галактикаар хязгаарлагдаж магадгүй.

Марти: Тэгвэл ашгүй дээ.  

Док: Явъя. Женниферийг өөрийгөө олохоос нь өмнө олох хэрэгтэй. Тэнгэрийн зам бөглөрчихөж. Тэнд очих гэж удах нь дээ. Бас энэ эндээ үлдэнэ. Би мөрий тавих гэж цаг хугацааны машин бүтээгээгүй. Цаг хугацаагаар аялах гэж бүтээсэн юм.

Марти: Мэднэ ээ. Мэднэ, Док.

Би: Тэгэхээр, Док Браун цаг хугацааны машин бүтээсэн байх нь.

***************

Эм: Хиллдейл. Архичид, юу ч хийхээс буцахгүй бас тэнэг амьтдын байдаг газар.

Эм2: Тийм ээ. Энэ газрыг газарт оруулах хэрэгтэй.

Эр: Гэртээ тавтай морил, Женнифер.

Эм2: Зүгээр үү?  Та жаахан мансуурч. Гэхдээ та алхаж чадах байх.

Эм: Хатагтай, та програмаа шинэчлэх хэрэгтэй. Гэрэлгүй бол ингэж орох аюултай шүү.

Же: Гэрлээ асаа?

Эм: Тийм ээ. За хар. Тайван сууж бай, тэгээд зүгээр болно. Ирээдүйд болгоомжтой байгаарай.

Же: Ирээдүй?

Эм2: Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, хатагтай Макфлай.

Эр: 24цагаар үзэгслэнт газрыг харуулна. Та үзэгслэнт байгалийн суваг дээр тавьсан байна.

Же: Би ирээдүйд байна. Би О Лоов сүмд гэрлэсэн юм уу?

Мар: Ээж ээ? Ээж ээ, та мөн үү?

Же: Эндээс гарах хэрэгтэй.

Мар: Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ, та мөн үү? Лоррейн эмээ.

Ло: Хонгор минь.

Мар: Сайн уу.

Ло: Сайн уу.

Мар: Өвөө яагаа вэ?

Ло: Дахиад л нуруугаа шидчихсэн.

Өв: Өвөөгийн бяцхан хулуу ямар байна даа?

Мар: Та яаж ингэсэн юм бэ? Яаж ингэдэг юм?

Өв: Голфийн талбай дээр.

Ло: Танайхан ирээгүй байгаа юм уу? Би бүгдэд нь пицца авчирсан.

Мар: Наадахыг чинь хэн идэж барах юм бэ?

Өв: Би иднэ ээ.

Док: Энэ бөглөрлийг яадаг юм билээ? Женнифер, хөгшин Женнифер энэ үед гэртээ ирдэг юм. Оройтоогүй гэж найдахаас.

Марти:   Наадах чинь юу вэ? Юу болоо вэ, Док?

Док: Арын дэлгэцэн дээр такси харагдах шиг болоод. Биднийг дагаж байна гэж бодлоо. Хачин юм аа.

Ло: Энэ цонх одоо болтол эвдэрхий байгаад итгэж чадахгүй нь.

Мар: Дэлгэцний засварчин аавыг тахиа гэж дуудсанаас болоод аав тэрнийг гаргаад шидчихсэн. Тэгээд засах хүн олдохгүй байгаа.

Ло: Энэ хуучирсныг нь хар даа. Марлин, аавын чинь гол асуудал хэн нэг нь тахиа гэж дуудах л юм бол хяналтаа алдчихдагт байгаа юм. Жорж, энийг бид хэд дэхээ сонсож байна? Ээж ээ,

Ло Өв: Тэд нарт өөрийгөө тахиа гэж бодогдуулж болохгүй.

Өв: Чиний зөв. Чиний зөв шүү.

Ло: Гучин жилийн өмнө аав чинь тахиа биш гэдэгээ батлах гэж оролдсон. Тэгээд автомашины осолд орсон.

Мар: Та Роллс-Ройсыг хэлж байна уу?

Ло: Аанхан.

Же: Автомашины осол.

****************

Док: За, Эйни. Женниферийг олцогооё.

Марти: Итгэж чадахгүй нь. Би Хиллдейлд амьдардаг юм уу? Ёстой гайхалтай. Макфлай, сайн байна.

Док: Марти, эндээ байж бай. Хувцасаа соль. Хэрэг гарвал би дуудна.

Марти: Алив л дээ Док. Би гэрээ хармаар байна шд.

Док: Чамайг хөгшин өөртэйгээ таарах эрсдэлд оруулж болохгүй. Явъя Эйни. Явъя. Женнифер хаана байна? Женнифер хаана байна?

Марти: Хиллдейл. Ёстой догь.

Эр: Нэг, долоо, дөрөв цэг тав тэг.

Эр: 174 тавь болж байна.

Өвөө: Май.

Эр: Болгоомжтой байгаарай, хөгшин минь. Энэ хэцүүхэн дүүрэг шүү.

Өвөө: Баримт хаана байна аа?

Эр: Энд байна аа. Энэ байна.

Тоть: Сайн уу. сайн уу. Цайны мөнгө өгөхгүй юм уу?

Ло: Тэр осол гинжин урвал үүсгэж, Мартигийн амьдрал шууд уруудаж эхэлсэн. Тэр осол байгаагүй бол аавын чинь амьдрал өөр байх байсан юм. Роллс-Ройсын эзэн шүүхэд гомдол гаргахгүй, Марти гараа хугалахгүй, бас хөгжмөө орхихгүй байсан. Бас тэр олон жил өөрийгөө өрөвдөж амьдрахгүй байсан.

Мк: Ээж ээ, гоё өмд байна.

Ло: Миний бодлоор ээж чинь тэрэнтэй гэрлэсэн нь...

Же: Ээж ээ?

Ло:  ...өрөвдсөндөө л тэр байх. Сайн охин шүү.

Мк: Зураг унтар.

Ло: Тэр  үнэхээр...

Мк: За, 18, 24, 63, 109, 87 бас цаг уурын сувгуудыг гарга.

Эр: Цаг уурын суваг танд... 24цагийн турш дэлхийн цаг уурыг танилцуулах болно.

Эр: Наашаа хараарай...

Ур: Цаг агаарын байдал...

Эм: Имплант хийлгэх мэс засал...

Эр: Гэртээ тавтай морил, Марти.

Марти хө: Хөөе хөөе хөөе. Аав нь ирлээ. Тийм ээ. Тэр ирлээ. Аав нь ирлээ.

Эр: Байрны эзэн.

Марти хө: Сайн уу. сайн уу.

Эр: Ордны хаан.

Марти хө: Хүн байна уу? Энэ одоо юу  вэ?

Эм: Литийн горим аслаа.

Марти хө: Тийм ээ, тэр нь дээр. Балай хүүхдүүд.

Эр: Хамгийн шилдэг нь...

Марти хө: Сайн уу, хүү минь. Зурагт үзэхээр шийдээ юу?

Марти: Чөтгөр аваг...

Мк: Хөөе пицца байна. Өлсөж байна.

Марти хө: За за. ээлжээ хүлээж бай.

Мк: Эмээ болохоор нь миний ам руу хийгээд өгөөч?

Марти хө: Тэнэглэхээ болиорой.

Мк: Гайхалтай. Аймшгийн суваг.

Ло: 4-р зэрэглэлийн чийгшил. Ммм...

Мк: Болчихсон уу?

Ло: За, май.

Марти хө: Хөөх хөөх. Ээж ээ, та ч пицца чийгшүүлэхдээ сайн шүү. Уучлаарай, би энэнээс хоцорчихлоо.

Ло: Би Женниферт санаа зовоод байна. Тэр яагаад ирэхгүй байна аа?

Марти хө: Женниферийн хаана байгааг мэдэхгүй байна аа, ээж ээ.

Мк: Хоолоо идэцгээе.

Марти хө: Тэр хэдэн цагийн өмнө ирчихсэн байх ёстой. Сүүлийн үед би тэрнийг мэдэхээ болиод байгаа.

Мк: Хөөе, жимс. Жимс өгөөрэй. Баярлалаа.

Марти хө: Тэр жаахан ууртай байгаа. Мэдэхгүй юм даа.

Ло: Женнифер та хоёр сайн ойлголцдог биз дээ?

Марти хө: Тийм ээ. Гайхалтай ээж ээ. Өсвөр насны хүүхдүүд шиг л.

Мк: Аав аа, утас. Нийдлс байна.

Мар: Аав аа, тантай ярих гэж байна.

Марти хө: За за. Нөгөө өрөөнд авчихъя. Өршөөгөөрэй.

Мк: Буцаад яв.

Марти хө: Байна уу? Би сонсож байна.

Н: Хөөе. Том М. Юу байна даа, Макфлай?

Марти хө: Сайн уу, Нийдлс.

Н: Тэгээд?

Же: Нийдлс?

Н : Чи миний бяцхан бизнесийн саналыг тэгээд хараа юу?

Марти хө: Мэдэхгүй юм даа, Нийдлс.

Н: Юунаас нь айсан юм бэ? Энэ бүтэх юм бол чиний санхүүгийн бүх асуудлыг шийдчихнэ.

Марти хө: Нийдлс, энэ бүтэхгүй бол би ажлаасаа халагдана. Энэ чинь хууль бус. Жит хянаж байвал яах юм? Аан?

Н: Житс яасан ч мэдэхгүй дээ.

Марти хө: Бурхан минь.

Н: Алив л дээ. Хөзрөө л хийчих. Бусдыг нь би хийнэ. Дивизийнхэнд тахиа гэж хэлүүлмээргүй байгаа бол.

Марти хө: Хэн ч, намайг тахиа гэж дууддаггүй юм, Нийдлс. Хэн ч.

Н: За за. батлаадах.

Марти хө: За яах вэ. За яах вэ, Нийдлс. Миний карт энэ байна. Уншууллаа. Би орлоо.

Н: Баярлалаа, Макфлай. Маргааш үйлдвэр дээр уулзъя.

Марти хө: Новш.

Эм: Эй Ти Тийг ашигласанд баярлалаа.

Эр: Макфлай.  

Марти хө: /Японоор ярина/ Фужицу сан. Коничива.

Эр: Макфлай. Сая чиний картаа уншуулсныг би ажиглаж байлаа. Чамайг халсан.

Марти хө: Халсан. Үгүй ээ. Үгүй ээ. Эрхэм ээ, энэ миний буруу биш. Нийдлс тэгсэн. Энэ бүгд Нийдлсийн хийсэн хэрэг.

Эр: Чи хамтрагч нь.

Марти хө: Үгүй ээ, би тэгээгүй.

Эр: Энэ хууль бус.

Марти хө: Энэ тусгай ажиллагаа байсан.

Эр: Чи мэдэж байсан.

Марти хө:  Би тэрэнд занга тавьсан.

Эр: Макфлай, миний факсыг унш.

Марти хө:  Үгүй ээ. Гуйя, болохгүй ээ. Намайг халж болохгүй. Би халагдчихлаа. Яасан ч хэцүү юм. Женниферт юу гэж хэлнэ ээ?

Док: Женнифер. Женнифер.

Же: Док. Таныг харах сайхан байна.

Док: Урд хаалгаар гар. Би тэнд байж байя.

Же: Онгойхгүй байна лээ. Бариул байхгүй байсан.

Док: Эрхий хуруугаа товчлуур дээр тавь.

Же: Ямар товчлуур?

Ло: Марти, энэ юун факс вэ?

Марти хө:   Ээж ээ, наргиа. Ажлын наргиа байгаа юм.

Ло: Наргиа?

Марти хө:   Наргианы факс.

Ло: Марти, би чиний хашгирахыг сонссон.

Марти хө:   Ээж ээ, ээж. Ээж. Ээж ээ, тайвшир л даа.

Ло: Үгүй ээ, би...

Марти хө:   Би хашгичаагүй. Нийдлс бид хоёр тоглож байсан юм.

Эр: Гэртээ тавтай морил, Женнифер.

Ло: Марти, чи  ажилгүй болоо юу?

Марти хө:   Ажлаа алдсан? Ээж ээ. Хотоос гар л даа. хар даа, та...

Же: Би хөгширчихөж

Же хө: Би залуу байна.  

Док: Марти. Марти. Марти. Хурдан хүрээд ир. Хурдал. Өөрийнхөө хөгшин хувилбартай таараад цочролд орчихлоо. Яг миний төсөөлснөөр. Тэр зүгээр болно оо. Тэрнийг 1985онд аваачъя. Тэгээд би цаг хугацааны машиныг устгана.

Марти:  Устгана аа? Нөгөө хүн төрөлхтөн яалаа? Хаашаа явж байгаа? Бас яагаад гээд байсан?

Док: Энэ явдлаас харахад эрсдэл маш өндөр байна. Би хариуцлагатай хандсан. Цаг хугацааны машин буруу гарт орвол юу болохыг төсөөлж байна уу? Миний харамсаж байгаа ганц юм бол өөрийнхөө дуртай түүхэн үед очиж чадсангүй. Хөгшин Вест. Гэхдээ цаг хугацаагаар ялах маш аюултай. Хорвоо дэлхийн бусад агуу нууцыг судалсан нь хамаагүй дээр. Эмэгтэйчүүд. Марти, Эйни. Түр зуурын шилжилтэнд бэлдээрэй.

Марти: Болчихсон уу? Буцаад ирчихсэн үү?

Док: Эргээд ирчихлээ. Тэрийг савлуур дээр тавья. Тэгээд би чамайг гэрт чинь хүргэж өгнө. Чи машинтайгаа эргэж ирээд тэрийг сэрээгээрэй. Сэрээд байшингаа хараад, харанхуй байгааг мэдээд бүгд зүүд байсан гэдэгт итгэх байх.

Марти: Хүлээгээрэй. Тэрнийг энд үлдээчих юм уу?

Док:  Зүг чигээ алдвал зүүд байсан гэдэгт амархан итгэнэ.

Марти: Тэр ухаангүй хэр удах бол?

Док: Сайн мэдэхгүй байна. Тэр их том цочролд орсон. Хэдэн минут ч болж магадгүй. Бараг л хоёр цаг болох байх. Ирэхдээ үнэртүүлдэг давстай ирээрэй.

Марти:Та док шүү дээ, Док.

Док:  За. алив явъя, Эйни. Санаа зовох хэрэггүй. Тэр зүгээр.

Марти: Энэ цонх тортой байсан даа.

****************

Док: Миний хэрэг гарвал би лабораторитоо байгаа шүү. Энийг задална аа.

Марти: За. Ямар чөтгөр нь вэ? Хөөе хөөе. Хүлээгээрэй. Түр хүлээгээрэй. Та та та миний өрөөнд юу хийж байгаа юм бэ?

Эм: Туслаарай. Туслаарай. Туслаарай.

Марти: Хүлээгээрэй.

Эм: Туслаарай. Хүчирхийлэгч.

Марти: За за. За.

Эм: Аав аа, туслаарай.

Марти: Хүлээ л дээ.

Эр: Бүү хөдөл. Муу новш.

Марти: Хөөе. Зүгээр ээ. Би асуудал таримааргүй байна.

Эм: Тэр над руу дайрсан. Цонхоор ороод ирсэн.

Эр: Харин ч асуудалд орлоо доо, муу новш. Май чи. Миний охинтой юу хийж байгаа юм?

Марти: Сонсооч дээ. Би буруу байшинд орчихож.

Эр: Чиний зөв. Муу нохойн гөлөг...

Эм: Туслаарай.

Марти: Сонсооч. Би алдаа гаргачихаж.

Эм: Аав аа, үзүүлээд өг.

Эр: Тийм ээ, чиний зөв. Чи алдаа гаргаж.

Хүү: Аав аа, алаад өг.

Эр: Чамайг тасчаад өгнө өө. Тийм ээ. Хурдан зугт. Муу новш. Үл хөдлөхийн компанидаа намайг зарахгүй гэж хэлээрэй. Сонсов уу? Бид нар  тэгж дээрэлхүүлэхгүй шүү.

Марти: буруу жил юм шиг байна. 1985? Тийм байх ёсгүй дээ.

Эр: Наадахаа хая. Миний сонинг хулгайлаад байсан өөдгүй амьтан чи байх нь ээ.

Марти: Ноён Стрикланд. Ноён Стрикланд. Би би байна, эрхэм ээ. Марти.

Эр: Хэн?

Марти: Марти Макфлай. Марти Макфлай. Та намайг мэднэ шдээ. Сургууль дээр, эрхэм ээ.

Эр: Чамайг амьдралдаа харж байгаагүй юм байна. Залхуу амьтан шиг л харагдаад байна.

Марти: Тийм ээ, зөв. Яг зөв. Би залхуу байна. Та намайг өнгөрсөн долоо хоногт шийтгэсэн шд.

Эр: Сургууль зургаан жилийн өмнө шатсан. Одоо төмсөгтэйгээ байсаар байвал гурван секундын дотор эндээс яв. Нэг.

Марти: Гуйя, ноён Стрикланд. Би зүгээр л энд юу болоод байгааг мэдмээр байна.

Эр: Хоёр.

Эр: Хөөе, Стрикланд. Тийм ээ.

Эр: Энийг ав, новшнууд аа.

****************

Эр: Замаа хараач. Согтуу галзуу амьтан.

Марти: Улаан...

Эр: Хатагтай, ноёд оо. Бифф Таннены музейд тавтай морил. Хилл Валлигийн үлгэр жишээ оршин суугч, Америкийн ардын баатар, дахин давтагдашгүй Бифф Таннен. Мэдээж бид бүгд тэрний түүхийг сонссон. Гэхдээ тэр хэн юм бол? Эндээс та Бифф Таннен яаж Америкийн хамгийн баян, хүчирхэг хүн болсныг мэдэх болно. Таннены гэр бүлийн гайхалтай түүхийг сонс. Түүний элэнц өвөг Буфорд Мад Доог Таннены үеэс. Барууны хурдан бууч. Биффийн даруухан түүх. Бас 21 насныхаа ойгоор морин уралдааны газарт яаж ганц шөнийн дотор саятан болсныг мэдээрэй. “Хорвоогийн хамгийн азтай хүн” гэсэн хочийг авчирсан тэрний ялалтуудыг мэдэж аваарай. Бифф олон удаагийн хожсон мөнгөөрөө хэрхэн Биффко вант улсаа байгуулсан бэ? 1979онд Бифф мөрийтэй тоглоомын хууль ёсны болгож, Хилл Валлийн хаягдсан шүүх байрыг гайхалтай казино зочид буудал болгосон түүхийг мэдэж ав.

Би: Ганц л зүйл хэль. Америкийг бурхан ивээг.

Эр:  Биффийн жинхэнэ хайрын эрэлд явахдаа учирсан эмэгтэйчүүдтэй танилцаж, Биффийн хамгийн жаргалтай мөч болох 1973онд удаан хугацааны хүсэл тэмүүлэл болсон ахлах сургуулийн анхны хайрт болох Лоррейн Бейнс Макцфлайтай гэрлэсэн тэр өдрийг эргэн дурсаарай.

Эр3: Гурав дахь удаа аз.

Марти: Үгүй ээ. Үгүй.

Эр: Хөөе. Хөөе. Бид нартай дээшээ гар.

Марти: Намайг тавь.

Эр: Хүү минь, энийг амарханаар эсвэл хэцүү аргаар хийж болно.

Эр: Амархан арга.

********************

Марти: Ээж ээ? Ээж ээ, та мөн үү?

Ло: Тайвшир, Марти. Чи бараг хоёр цаг унтлаа.

Марти: Би аймаар хар дарж зүүдэлсэн. Аймшигтай.

Ло: Одоо чи зүгээр ээ. Буцаад 27-р давхарт гараад ирсэн.

Марти: 27-р давхар! Аа... аа. Ээж ээ? Ээж ээ,  энэ та байх ёсгүй.

Ло: Тийм ээ, би байна Марти. Чи зүгээр үү?

Марти: Би зүгээр ээ. Зүгээр. Гэхдээ та нэг тийм... Нэг тийм... том болчихож.

Ло: Бүх зүйл сайхан болно оо, Марти. Чи өлсөж байна уу? Би өрөөний үйлчилгээ дуудчихъя.

Марти: Өрөөний үйлчилгээ?

Би: Лоррейн.

Ло: Бурхан минь. Аав чинь  байна.

Марти: Аав  уу?

Би: Чи Швейцарит байх ёстой, муу нохойн гөлөг.

Марти: Миний аав.

Би: Дахиад л дотуур байртай сургуулиас хөөгдчихөө юу? Чөтгөр ав, Лоррейн. Чиний энэ тэнэг хүүхдэд би хичнээн мөнгө зарцуулж байгааг чи мэдэх үү? Гурвууланд нь шүү.

Ло: Чи юундаа уурласан юм. Юу дутсан гэж. Байгаа мөнгөөрөө хүүхдүүдээ сайхан амьдруулахад зарцуулахад яадаг юм.

Би: Хөөе. Түр хүлээгээрэй. Энийг шударгаар хэлчихье. Марти чиний хүүхэд. Минийх биш. Тэр залхуу амьтанд хорвоогийн бүх мөнгө байсан ч хүрэхгүй.

Ло: Больж үз, Бифф. Боль гэж байна.

Би: Тэрийг хар даа. Яг эцэг шигээ тэнэг амьтан.

Ло: Жоржийг тэгж хэлээд үзээрэй. Чи тэрний талд ч хүрэхгүй.

Марти: Муу хөгийн амьтан.

Эр: Хөөе.

Эр: Хөөе.

Би: Бас ууртай байх нь ээ? Надтай үзэцлмээр байна уу?

Ло: Чөтгөр ав, Бифф. Хангалттай. Би явлаа.

Би:Өө. Тэгээч дээ. Лоррейн гэхдээ энийг битгий мартаарай. Чамд хэн хувцас авч өгөх юм? Аан? Бас гоёл чимэглэл. Бас чиний архийг? Гоо сайхны хагалгааны чинь мөнгийг хэн өгөх вэ, Лоррейн?

Ло: Чи л намайг ийм ийм юм хийлгэ гэсэн. Буцаагаад авмаар байвал аваарай.

Би: Сонс Лорейн. Наад хаалгаараа гарах юм бол би ганц чамаас биш хүүхдүүдээс чинь холбоогоо тасална.

Ло: Тэгээд үзээрэй.

Би: Тийм үү? Эхлээд чиний охин Линда. Би зээлийн картыг нь хаана. Банкны зээлээ өөрөө төлнө биз. Чиний тэнэг хүү, Дейв. Би тэрний тэнсэн харгалзах ялыг цуцлуулна. Харин Марти... Жои ах шигээ гурван хүүхдээ гурвууланг нь торны ард суулгамаар байна уу? Нэг өнөр өтгөн, жаргалтай шоронгийн гэр бүл.

Ло: За яах вэ, Бифф. Чи яллаа. Би үлдье.

Би: Харин чи... би цагийн дараа эргээд ирнэ. Чи байхгүй байсан чинь дээр шүү.

Ло: Тэрний зөв. Миний буруу байсан.

Марти: Ээж ээ. Ээж ээ, та юу яриад байна аа? Та тэрнийг өмөөрөөд байна.

Ло: Надаас л болсон. Тэр миний нөхөр. Бас тэр биднийг бүгдийг нь тэжээдэг. Тэр хүндлүүлэх эрхтэй.

Марти: Хүндлэл ээ? Таны нөхөр! Тэр яаж таны нөхөр байх юм? Яаж тэрний төлөө аавыг орхиж чадаж байна аа?

Ло: Аавыг орхисон? Марти, чи зүгээр үү?

Марти: Үгүй! Үгүй ээ, би зүгээр биш. Би энд юу болоод байгааг ойлгохгүй байна. Яагаад хэн ч надад шууд хариулахгүй байгаа юм бэ?

Ло: Энэ удаа чиний толгой руу чанга цохисон юм шиг байна.

Марти: Ээж ээ, би ганц л юм мэдмээр байна. Миний аав хаана байна? Жорж Макфлай хаана байна?

Ло: Марти. Жорж. Чиний аав, өнгөрсөн 12жил байсан тэр газраа л байгаа. Оак Парк оршуулгын газарт.

*************

Марти: Үгүй ээ. Үгүй. Ийм юм болох ёсгүй. 1973оны 3сарын 15. Үгүй ээ. Гуйя. Бурхан минь, үгүй ээ. Үгүй ээ, бурхан минь гуйя. Гуйя, бурхан минь. Үгүй. Ийм юм байх ёсгүй... Ийм юм байх ёсгүй. Ийм юм...

Док: Би үнэн гэж айж байна, Марти. Энэ бүхэн.

Марти: Док.

Док: Аавын чинь тухай мэдээд чамайг энд ирэх байх гэж бодож байлаа.

Марти: Тэрэнд юу тохиолдсоныг та мэдэх үү? 1973оны 3сарын 15-нд юу болсныг а мэдэх үү?

Док: Тийм ээ Марти, би мэднэ.

****************

Док: Би хотын номын санд очиж энэ бүхнийг учрыг олохыг хичээсэн. Номын санг битүүмжлээд хаачихсан байсан. Тэгээд би нууцаар ороод сонингуудыг зээлчихсэн.

Марти: Док, би ойлгохгүй байна. Яагаад ийм юм болдог билээ? Яг л там шиг санагдаж байна.

Док: Үгүй ээ. Энэ бол Хилл Валли. Би төсөөлж чадахгүй байгаа ч, там энэнээс дор байх ёстой. Эйни. Уучлаарай, жаал минь. Лаборатори аймшигтай аймшигтай аймшигтай замбараагүй байна. Сайн жаал... Цаг хугацааны үргэлжлэл тасалдаж, энэ цаг хугацааны үйл явдлын шинэ дарааллыг бүтээж, амьдралын шинэ хувилбарыг бүтээсэн нь илт байна.

Марти: Англиар ярь, Док.

Док: За за за.  Би би тайлбарлаад өгье. Энэ зураас амьдралыг төлөөлж байгаа гэж төсөөл. Энэ бол одоогийн 1985он. Ирээдүй, бас өнгөрсөн. Энэ мөчөөс өмнө, өнгөрсөн үеийн ха анэгтээ цаг хугацааны шугам шүргэлцэж, хазайснаар өөр нэг 1985оныг бүтээсэн байна. Эйнштэйн, чи бид гурвын хувьд параллель, гэхдээ бусад хүний хувьд бүх зүйл бодит. Энийг таньж байна уу? Спортын сэтгүүл байсан тор. Дотор нь баримт нь байсан болохоор би мэдэж байна. Цаг хугацааны машин дотор байсан. Энэнтэй хамт.

Марти: Биффийн таягны дээд тал байна. Ирээдүйд байсан хөгшин Биффийнх.

Док: Яг зөв. Цаг хугацааны машинд байсан. Тэгэхээр Бифф цаг хугацааны машинд спортын сэтгүүлтэй хамт байсан гэсэн үг.

Марти: Чөтгөр ав.

Док: Харж байна уу. Биднийг ирээдүйд байх үед... Бифф спортын сэтгүүлийг аваад, цаг хугацааны машиныг хулгайлж, цаг хугацаагаар буцаж аялаад, өнгөрсөнд хаа нэгтээ өөртөө тэр сэтгүүлийг өгч. Хар. Энд биччихсэн байна. Бифф анх 1958онд морины уралдаанд бооцоо тавьж сая доллар хожсон гэсэн байна. Энэ аз байгаагүй. “Алманак” дээр бүх мэдээлэл байсан болохоор тэр бүгдийг мэдэж байсан. Тэр тэгээд л баян болж. Халаасыг нь томруулдаг шилээр хар даа.

Марти: Алманак. Өөдгүй амьтан, миний санааг хулгайлчихаж. Тэр сонсож байж. Намайг... Надаас болсон байна. Энэ бүгд миний буруу. Би тэр тэнэг сэтгүүлийг аваагүй бол... энэ бүгд болохгүй байсан.

Док: Бүгд өнгөрсөн хэрэг.

Марти: Ирээдүйг хэлж байна уу?

Док: Хамаагүй ээ. Энэ цаг хугацааны ялалыг буруугаар ашиглаж болохыг бас цаг хугацааны машиныг устгах ёстой гэдгийг харуулж байна. Энэ бүгдийг хэвэнд нь оруулсны дараа.

Марти: Тийм ээ. Тэгэхээр ирээдүйд буцаж очоод, Биффт цаг хугацааны машиныг хулгайлах боломж өгөхгүй байх хэрэгтэй.

Док: Тэгж болохгүй ээ. Ягаад гэвэл бид энэ мөчөөс ирээдүй рүү аялах юм бол энэ бодит байдлын ирээдүйд очих болно. Тэгвэл Бифф авлигад идэгдсэн, эрх мэдэлтэй, бас ээжтэй чинь гэрлэчихсэн байх болно. Харин би ийм болно. Үгүй ээ. Одоо цагийг засах ганц боломж бол өнгөрсөн рүү, энэ цаг мөч үүсч эхэлсэн үед очих хэрэгтэй. Ертөнцийг бидний мэддэг хуучин байдалд оруулж, өөрсдийн бодит байдлыг авчрахын тулд бид... залуу Бифф хэзээ, хаана, яаж тэр Алманак спортын сэтгүүлийг авсан он сар өдрийг мэдэх хэрэгтэй.

Марти: Би асууна аа.

****************

Би: Сум нэвтэрдэггүй хантааз. Сайхан санаа. Ёстой сайхан санаа байна. Энэ залуу гайхалтай. Ямар чөтгөр нь болоод... Хөөе. Чи энд ямар чөтгөрөө хийж байгаа юм?

Марти: Үдэшлэг дууссан, Бифф. Уучлаарай, хатагтай нар аа.

Би: Доор байгаа хамгаалалынхны хажуугаар яаж орж ирсэн юм?

Марти: Бидэнд ярилцах юм байна.

Би: Тийм ээ. Мөнгө л биз дээ? Мартаж үз.

Марти: Үгүй ээ. Мөнгө биш. Грейн Спорт Алманак.

Би: Охид оо, та нар сонссон. Үдэшлэг дууссан.

**************

Би:  Ярьж үз, жаал аа. Чи тэр номны тухай өөр юу мэдэх вэ?

Марти: Эхлээд яаж авсанаа хэлчих. Яаж? Хаана? Бас хэзээ?

Би: За за. Суу л даа. Суу гэж байна. 1955оны 11сарын 12. Тэр өдөр.

Марти: 1955оны 11сарын 12. Тэр чинь миний буцаад... Хилл Валли аянганд өртсөн өдөр байна.

Би: Түүх мэдэж байна. Сайн байна. Тэр бямба гарагийг би хэзээ ч мартахгүй. Хэд хоногийн өмнө би хууль бусаар уралдаж байгаад машинаа унагачихсан болохоор машинаа засвараас авсан юм.

Марти: Та бууцны машин мөргөчихсөн биз дээ.

Би: Чи тэрийг яаж мэдэж байгаа юм?

Марти:  Аав надад хэлсэн юм.

Би:  Чиний аав аа?

Марти:Нас барахаасаа өмнө.

Би:  Тийм ээ. Тийм. Тэгэхэд би мөрөөрөө явж байлаа. Тэгсэн нэг галзуу хөгшин амьтан гараад ирсэн. Миний холын хамаатан гэсэн. Надтай адилхан юм харагдаагүй. Надаас “баян болмоор байна уу” гэж асуусан. Би “мэдээж” гэж хариулсан. Тэгээд надад энэ номыг өгсөн. Энэ ном зуун дуусах хүртэл спортын бүх үйл явдлын хариу байгаа гэсэн. Ялагч дээр нь мөрий тавьбал хэзээ ч ялагдахгүй гэсэн. Би “танд ямар ашигтай юм” гэсэн. Тэр “Ямар ч ашиггүй. Зүгээр л нуугаарай” гэж хэлсэн. Тэгээд тэр алга болчихсон. Тэрнийг дахиад хараагүй... Надад бас нэг юм хэлсэн. “Нэг өдөр галзуу нүдтэй хөгшин эрдэмтэн эсвэл нэг хүүхэд ирж энэ номыг асууна” гэж хэлсэн. Тэгэх юм бол... Инээдтэй юм. Чамайг байх юм гэж төсөөлсөнгүй.

Марти: Тиймээ, Бифф. Та нэг юм мартаад байна. Тэр юу вэ?

Би:  Чамайг ална даа, муу новш.

Эр: Хөөе.

Эр: Энэ байна.

Эр: Бариад ав.  Хөөе хөөе.

Эр: Тэнд байна.

Эр: Тийм ээ.

Эр: Хурдан.

Би: За алив, жаалаа. Үсэр. Амиа хорловол цэвэрхэн байх болно.

Марти:  Үсрэхгүй бол яах юм?

Би: Хар тугалганы хор.

Марти: Цагдаа яах бол, Бифф? Тэд сумыг буутай чинь харьцуулна.

Би: Жаал аа, цагдаа миний гарт. Тэгээд ч, чиний эцгийг алсан сумыг тэд харьцуулж чадаагүй.

Марти: муу өдгүй....

Би: Яруу найраг шиг сонсогдох байх. Хоёр Макфлайг... нэг буугаар. Аа... Тэнэг... Ямар чөтгөр нь?

Марти: Сайн байлаа, Док. Та ч итгэхгүй дээ. 1955он руу буцах болох нь.

Док: Итгэж чадахгүй нь.  

**************

Марти: Яг зөв, Док. 1955оны 11сарын 12.

Док: Хөгшин Бифф тэр өдрийг сонгосон гэхэд итгэмээргүй юм. Цаг хугацааны тэр цэг бүхэл бүтэн орон зай-цаг хугацааны уулзвар шиг сансрын ач холбогдолтой мөч байсан гэсэн үг. Эсвэл зүгээр л гайхалтай тохиолдол байж мэднэ. Чөтгөр ав. Энийг засахгүй бол болохгүй болж. За. цаг хугацааны цагийн хэлхээ ассан.

Марти: Цагийн хэлхээ ассан гэж юу гэж байгаа юм? Док, бид одоо явахгүй ээ.

Док: Тийм ээ.  

Марти: Док, Женниферийг яах юм? Эйнштэйнийг яах вэ? Тэднийг орхиж болохгүй шд.

Док: Санаа зоволтгүй, Марти. Бид даалгавраа биелүүлчихвэл энэ 1985 он  жинэхэн 1985он болж өөрчлөгдөөд, Женнифер, Эйнштэйн хоёрыг шууд өөрчилнө. Женнифер, Эйни хоёр яах ч үгүй. Тэд энэ аймшигтай газрыг санах ч үгүй.

Марти: Док. Бид чадахгүй бол яах вэ?

Док: Бид чадах ёстой.

Марти: Ёстой янзтай, Док. Энд өчигдөрхөн байсан юм шиг л байна.

Док: Чи өчигдөр энд байсан. Байсан. Гайхалтай байгаа биз? За. 22минутын дараа нар мандана. Чи хот руугаа яв. Залуу Биффийг олоод, тэрнийг дага. Өнөөдөр хөгшин Бифф ирж, залуу Биффт Алманакийг өгнө. Гэхдээ чи тэдэнд саад болж болохгүй. Хөгшин Биффт залуу Биффт сэтгүүлийг өгсөн гэж итгүүлж, тэрнийг 1955оноос явуулах хэрэгтэй. Тэгвэл тэр ДэЛореаныг ирээдүй рүү буцааж аваачина.

Марти: Нээрэн тийм.

Док: Хөгшин Бифф явсны дараа Алманакийг ямар ч хамаагүй аргаар аваарай. Чи бид хоёрын ирээдүй энэнээс шалтгаалахыг битгий мартаарай.

Марти: Энийг сануулах шаардлагагүй ээ, Док.

Док: Энэ дуран,  бас радио холбоо. Холбоотой байхын тулд. Би эндээ үлдээж цагийн хэлхээний богино холбоосыг засах гээд үзье. Тэгвэл өөр хүн цаг хугацааны машиныг хулгайлж чадахгүй. Бас би  санамсаргүй байдлаар өөртэйгөө таарахгүй.

Марти: Өөртэйгөө? 

Док: Тийм ээ. Энд би хоёр байгаа. Чи ч бас хоёр байгаа. Миний нөгөөх нь 1955оны доктор Эммет Браун. Миний залуу хувилбар, чиний нөгөө хувилбарт 1985он руу буцахад чинь тусалж байгаа. Цагтай цамха аянганд өртсөнийг санаж байна уу?

Марти: Тийм ээ.

Док: Тэр явдал өнөө шөнө болно. Тэгэхээр өөртэйгөө таарахгүйн тулд болгоомжтой байгаарай. Би чамд мөнгө өгье. Мөнгөний бүх хувилбар бэлэн байхгүй бол болохгүй. 50-аад оны үеийн хувцас авч өмс.

Марти: Ойлголоо, Док.

Док: Анхаарал татааргүй юм шүү.

****************

Марти: Док. Хариу, Док. Марти байна. Дууслаа.

Док: Ойлголоо Марти. Док байна. Чи байна уу?

Марти: Тийм ээ, Док. Би байрандаа ирсэн. Номонд бичигдсэн ганц Танненых. Гэхдээ энэ Биффийн гэр биш юм шиг байна. Энд нэг хөгшин хатагтай амьдардаг байх.

Эм: Бифф.

Би: За за.

Эм: Бифф, чи хаачих гээ вэ?

Би: Явж машинаа авъя, эмээ.

Эм: Хзэээ эргэж ирэх юм бэ? Хөлөө гэмтээчихсэн болохоор чамаас хөлөө бариулмаар байна.

Би: Амаа тат, хөгшин зөнөг.

Хүүхдүүд: Бид нарын бөмбөгийг өг. Бөмбөгөө авъя.

Би: Ямар бөмбөг?

Хүү: Наад бөмбөг чинь.

Хүүхдүүд: Бөмбөг өг л дөө. Бид нарын бөмбөг шдээ.

Би:  Юун бөмбөг яриад байгаа юм бэ?

Хүүхдүүд: Та барьчихсан байна шдээ. Наад бөмбөг чинь. Бид нарын бөмбөгийг өгчих л дөө.

Би: Юун бөмбөг вэ?

Охин: Бифф.

Хүүхдүүд: Бөмбөг өг л дөө. Бөмбөгөө авмаар байна шдээ.

Би: Энэ та нарын бөмбөг юм уу?

Хүүхдүүд: Тийм.

Би: Та нарын бөмбөг мөн үү? Авмаар байна уу?

Хүүхдүүд: Тийм ээ. Тийм. Тийм ээ.

Би: Очоод ав.  

Хүүхдүүд: Өөдгүй амьтан.

Марти: Док, Биффийн  гэр мөн байна. Би дагаж байна. Дууслаа.

*******************

Хүү: Хөөе.

Би: Сайхан харагдаж байна, Терри.

Эр: Сайн уу Бифф. Цоо шинэ юм шиг л болсон. Гэхдээ л асахгүй байна. Энийг асаадаг залгадаг утас байгаа юм уу?

Би: Үгүй ээ. Зүгээр л мэдрэмжтэй байх хэрэгтэй. Энэ машины надаас өөр хүн асааж чадахгүй.

Эр: За за. төлбөр нь 302доллар 57цент болсон.

Би: 300доллар уу? Хэдхэн хонхойсны төлөө 300доллар аа? Үгүй ээ. Тийм байх ёсгүй, Терри.

Эр: Үгүй ээ, Бифф. Морины баас байсан. Машин чинь нойтон баасаар дүүрэн байсан шүү. Хөгшин Жонст наян доллар өгүүлж байж хаяулсан.

Би: Хөгшин Жонс зарчихсан байлгүй. Тэрнээс нь би авах ёстой.

Эр: Чи авмаар байна уу? тэгвэл дотогшоо ороод хөгшин Жонс руу утсаар ярь.  Чамд өгнө гэвэл ч яах вэ.

Би: 300 доллар, Терри. Энийг хийсэн хүнийг олох юм бол хүзүүг нь мушгина даа.

Өвөө: Бууц. Санаж байна аа...

Эр: Дөрвөн лааз Варволин шударга шүү, Бифф.

Би: 300долларын ажлын оронд 4лааз уу?

Эр: Тийм ээ. Би хоолны газарт хоол ч идэж чадахгүй байна.

Би: Бүр хайрцагаарн нь өгөх юм байна л даа

Эр: Би эхнэр хүүхдээ тэжээх ёстой.

Би:  300доллараар чинь би наадахыг чинь багцаар нь авна.

Эр: Чи дотор нь байсан. Жорлонгоос ч дор үнэртэй байсан.

Би: Чи дахиад намайг дээрэмдэж байна, Терри. Тийм ээ. Тийм.

Эр: Үнэр нь хэзээ ч арилахгүй Бифф. Яасан ч арилахгүй.

Би: Гайгүй байлгүй.

Эр: Чамд сүүлчийн удаа тусалчихъя.

Би: Тийм ээ. Баярлалаа.

Эр: Сүүлчийн удаа.

Эм: Би харъя. Өө. Төгс юм аа, Лоррейн.

Ло: Энийг хар даа.

Эм: Чамд сайхан зохино доо. Чи үнэхээр сайхан харагдах...

Би: Энд хэн байгааг хараач ээ. Сайхан даашинз байна, Лоррейн. Юу ч өмсөхгүй байвал чи илүү сайхан харагдах байх.

Ло: Бифф. Чи холхон явбал яасан юм?

Би: Сонсооч, Лоррейн. Өнөө орой сургууль дээр бүжиг болно. Би бас машинаа засуулчихсан. Би чамд зав гаргая, чи сургуулийн хамгийн царайлаг залуутай явбал нэр төрийн хэрэг байх болно.

Ло: Тийм ээ, би завгүй.

Би: Юу хийх гэж?

Ло:Үсээ угаана.

Би: Байлдааны хөлөг шилэн хаалгатай гэж байгаа юм шиг сонсогдож байна.

Марти: Шумбагч онгоцны хаалга, илжиг.  

Ло: Бифф, өөр хүн намайг бүжигт урьчихсан.

Би: Хэн? Нөгөө Жорж Макфлай гэдэг шавьж уу?

Ло: Би Келвин Клайнтай явна, болов уу?  

Би: Келвин Клайн? Үгүй ээ, болохгүй. Чи надтай явна, ойлгов уу?

Ло: Савраа тат.

Би: Чиний тархи хэзээ ойлгох юм бэ, Лорейн? Чи миний охин.

Ло: Бифф Таннен. Чамд сая доллар байсан ч би чиний охин болохгүй.

Би: Тийм ээ, чи болно. Чи бид хоёр Лоррейн. Замаа хараач. Заавал болно доо. Нэг л өдөр би чамтай гэрлэнэ, Лоррейн. Нэг өдөр чи миний эхнэр болно.

Өвөө: Чи эмэгтэйчүүдийн учрыг олчихдог байсан.

Би: Миний машинаас гар, хөгшин.

Өвөө: Тэр охинтой гэрлэмээр байна уу, Бифф? Би тусалж чадна шүү.

Би:  Тийм ээ. Та хэн юм хатагтай Ганцаардсан зүрх үү?

Өвөө: Машинд суу тэнэг толгой.

Би: Хэнийг тэнэг толгой гээд байгаа юм тэнэг ээ? Энийг яаж мэддэг юм? Энэ машиныг надаас өөр хэн ч асааж чаддаггүй шд.

Өвөө: Зүгээр л машинд суу, Таннен. Өнөөдөр чиний азтай өдөр.

****************

Би: Хөөе. Хөөе. Замаа хараач ээ, хөгшин. Хонхойлгох юм бол алчихна шүү. Би 300 доллараар засуулсан шд.

Өвөө: Машин гэж хашгичихаа болиод өгөөч.

Би: Бас нэг юм. Миний хаана амьдардагийг яаж мэддэг юм?

Өвөө: Зүгээр л хамаатан гээд бодчих, Бифф. Тийм болохоор надад чамд өгөх бяцхан бэлэг байна. Чамайг баян болгох юм.  Баян болохыг хүсч байгаа биз дээ?

Би: Тийм ээ, мэдээж. Тэгэлгүй яах вэ. Баян шүү. Намайг баян болгох гээ юу?

Өвөө: Энэ номыг харж байна уу? Энэ ном ирээдүйг хэлж өгнө. Энэ зууныг дуустал спортын бүх үйл явдлын хариуг хэлнэ. Хөлбөмбөг, бейсбол, морины уралдаан, бокс. Энд байгаа мэдээлэл хэдэн саяар үнэлэгдэнэ. Энийг чамд өгье.

Би: Сайхан хэрэг байна. Маш их баярлалаа. Одоо мод болоод явбал яасан юм.

Өвөө: “Арилж үз” тэнэг ээ. Мод болоод арилж үз гэдэг юм. Буруу хэлэх юм бол хараал идсэн тэнэг шиг харагдана.

Би: За за, тэгээд арилаач. Наад номоо аваад яв.

Өвөө: Ойлгохгүй байна уу? Энэ номоор маш их мөнгөтэй болж болно. Би харуулъя.

Эр: Ю Си Эл Эй-ийн 17, 16-р зам. 4:11 болчихоод байна. Тоглолт дуусахад 18-хан секунд үлдээд байна. Ю Си Эл Эй-ийн хувьд дууссан гэж хэлэхэд хилсдэхгүй байх.

Өвөө: Ю Си Эл Эй-г 19:17-оор ялна гэж мөрий тавина.

Би: Хөгшин, та чинь дүлий юм уу? Наадах чинь дууссан гээд байна. Та алдачихлаа.

Өвөө: Тийм үү?

Эр: Деккер өшиглөх гэж байна. Явж байна. Сайхан харагдаж байна, хүмүүс ээ. Сайхан харагдаж байна. Цэвэр гоол... Ю Си Эл Эй 19:17-оор яллаа. Стадионд байгаа хүмүүсийн хашгирч байгааг сонсооч. Жим Деккер...

Би: За, өвгөөн. Хариу нь юу юм? Тооны харьцааг яаж мэдсэн юм?

Өвөө: Энэ номонд байгаа гэж хэлээд байна. Ялагч дээр мөрий тавихад л болно. Хэзээ ч алдахгүй.

Би: За за. Би харна аа.

Өвөө: Тэнэг амьтан. Яасан ч. Энэ номыг яасан ч хамаагүй тавьж болохгүй. Сейф байдаггүй юм уу? Үгүй ээ, сейф байхгүй. Сейф ав. Энийг дотор нь хадгал. Тэр болтол биедээ аваад яв. Ингээд...

Би: Хөөе, та яаж байна аа?

Өвөө: Энэний тухай хэнд ч хэлж болохгүй шүү. Нээрэн, бас нэг юм. Нэг жаал, өөрийгөө эрдэмтэн гэсэн галзуу нүдтэй хөгшин өвгөн ирээд энэ номыг асуувал... өгч болохгүй шүү. Тэгэх юм бол...

Марти: Гацчихлаа. Док. Док, хариу. Док.

Док: Марти. Юу болж байна?

Марти: Бифф явчихлаа. Тэр номыг авсан. Нөгөө хөгшин ч гэсэн явчихсан. Би Биффийн гражт цоожлогдчихлоо. Та ДеЛореаныг унаж ирээд, намайг гаргах хэрэгтэй байна.  Хаяг нь Мейсон гудамжны 1809.

Док: Өдрийн цагаар ДеЛореаныг унаж болохгүй ээ. Санаа зоволтгүй ээ, Марти. Би ямар нэг аргаар наана чинь очино.

Марти: Док, түр хүлээгээрэй. Док. Хөөе, Док. Док. Төгс.

****************

Эм: Бифф. Бифф. Чи бас хаачих нь вэ?

Би: Хэлсэн шдээ, эмээ. Би бүжгэнд явлаа.

Эм: Хэзээ ирэх юм бэ?

Марти: Бүжиг.

Би: Гэртээ ирэхээрээ л ирнэ.

Эм: Гражийнхаа гэрлийг унтраахаа битгий мартчихаарай.

Док: Марти. Марти! Марти. Марти. Марти. Чөтгөр ав. Энэ хүүхэд хааччихав аа?

************ 

Марти: Док. Док, хариу. Хариу, Док.

Док:  Марти. Марти, хариу.

Марти: Док.

Док: Марти. Ёстой... Агуу Скот... Бурхан минь.

Марти:Док, Док хариу.

Док:  Марти, чи яачихав аа? Би Биффийн нэрт очсон. Чи тэнд байгаагүй.

Марти: Та надтай зөрчихсөн байх. Би Биффийн машинд байна. Тэр “Далайн шидэт бүжиг”-рүү явж байна.

Док: Марти, сонс. Төлөвлөгөөгөө болих хэрэгтэй юм шиг байна. Хэтэрхий аюултай болж байна.

Марти: Санаа зоволтгүй. Ном Биффийн машины урд талд байгаа. Сургууль дээр очингуутаа авчихна.

Док: Марти, маш болгоомжтой байх ёстой шүү. Өөртэйгөө таарч болохгүй.

Марти: Өөртэйгөө?

Док: Тийм ээ. Ээж чинь тэр бүжгэн дээр чамтай байгааг мартаж болохгүй шүү. Тийм ээ.

Марти: Нээрэн тийм. Хэцүү юм болж мэдэх нь, Док.

Док: Хэцүү. Хэцүү. Марти, Юу ч болсон бай өөртөө л харагдаж бодлоггүй юм шүү. Үр дүн нь гамшиг байх болно.

Док2: Өршөөгөөрэй, эрхэм ээ. Тийм ээ, малгайтай эрхэм.

Док: Хэн? Би юу?

Док2: Тус болоод тэр багажны хайрцагнаас 5, 8-ын түлхүүр аваад өгөхгүй юу?

Док: Тав найм уу? Гурав, дөрөв биш үү?

Док2: Юу, тийм байна.

Док: Та цаг уурын туршилт хийж байгаа бололтой.

Док2: Тийм ээ. Та яаж мэдээ  вэ?

Док: Би энэ талаар жаахан туршлагатай л даа.

Док2: Тийм ээ.   Би өнөөдөр аянга харна гэж найдаж байна. Гэхдээ цаг уурын алба бороо орохгүй гэсэн.

Док: Бороо хангалттай орно оо. Салхи, цахилгаан, янга. Аймшигтай шуурга болно.

Док2: Баярлалаа, ярилцах сайхан байлаа. Ирээдүйд бид дахиад таарах ч юм билүү.

Док: Эсвэл өнгөрсөнд.

****************  

Марти: Док, Док хариу.

Би: Хөөе, нөгөө Келвин Клайн чинь хаана байна?

Эр: Би яаж мэдэх юм бэ, Бифф. Би нарийн бичиг нь биш.

Би: Яваад олоод ир. Тэр миний машинд 300долларын хохирол учруулсан. Би тэрэнд хачиртай талхны өртэй. Яваач дээ.

Эр: Энийг уу, Бифф.

Би: За, баярлалаа.

Эр: Чи явахгүй юм уу?

Би: Юм уншиж байна.

Эр: за за.

Эр: За за за. Ноён Таннен. Энд байгааг чинь харах сайхан байна.

Би: Ноён Стрикланд. Таныг харах сайхан байна, эрхэм ээ.

Эр: Архи үнэртээд байна уу, Таннен?

Би: Би би мэдэхгүй ээ. Би архи ямар үнэртэй байдгийг мэдэхгүй. Би уухад хэтэрхий залуу байна.

Эр: Тийм байж. Энэ чинь юу билээ? Спортын статистик. Сонирхолтой сэдэв байна. Гэрийн даалгавар уу, Таннен?

Би: Үгүй ээ, гэрийн даалгавар биш. Би гэртээ байхгүй байна.

Эр: Их зан олигтой юм биш шүү, Таннен. Мэдэж байна уу, Таннен? Болгоомжтой л байгаарай. Нэг л өдөр би чамайг сахилгын өрөөнд суулгах болно. Залхуу хог.

Өв/Хөгшин марти/: Бурхан минь. Чи бас тамхи татдаг юм уу?

Ло: Марти, чи яг ээж шиг яриад байна.

Өв: Тийм ээ, зөв.

Ло: Би хүүхэдтэй болохоороо хүссэнээ хийхийг нь зөвшөөрч байна аа. Юу ч байсан тэр.

Өв: Наадахыг чинь бичүүлж авмаар байна.

Марти: Тийм ээ, би ч гэсэн.

Ло: Марти, яагаад сандраад байгаа юм бэ?  

Марти: Тийм ээ. Үгүй ээ. “Үү Ла Ла? Үү ла ла?  Үү ла ла? Док. Док.

Би: хөөе, чи... Ирсэн юм бол гараад ир.

Марти: Док, хариу.

Док:  Марти, юу болов?

Марти: Док. Би асуудалд орчихлоо. Би бүтэлгүйтчихлээ.

Док: Ном хаана байгаа вэ?

Марти: Биффт л байгаа байх. Би хавтсыг нь л олсон.

Док: Бифф хаана байна?

Эр: Чи өөрөө л ингэж хүссэн.

Марти: Мэдэхгүй ээ.

Док: Тэрний хаана байгааг мэдэхгүй юм уу?

Марти: Үгүй ээ. Одоо хаана ч байж магадгүй.

Док: Марти, ирээдүй чамаас шалтгаална. Биффийг олоод номыг эргүүлж ав.

Марти: Мэднэ ээ. Би хаана байгааг нь мэдэхг...

Ло: Боль. Болиоч, Бифф. Гарыг нь хугаллаа шд. Болиоч дээ.

Марти: Мэдээж. Би явлаа. Надад нэг боломж байна. Аав Биффтэй үзэлцэж байна. Тийм ээ.

Эр: Энийг хар даа, залуус аа.

Марти: Дэ Жаву гэдэг байх аа.

Өв: Чи зүгээр үү?

Марти: За залуус аа. Хойшоо болцогоогоорой. Хойшоо болцогоо. Бүгдээрээ хойшоо болцогоо. Тэрэнд жаахан зай тавь. Агаар оруулах хэрэгтэй. Зүгээр ээ. Би хиймэл амьсгаа хийж мэднэ. Хиймэл амьсгаа хийж мэднэ.

Би: Хөөе...

Эр: Хиймэл амьсгаа гэж юу юм?

Би: Чи...

Марти: Тэр зүгээр.

Эр: Хөөе, чи хэтэвчийг нь авчихав уу?

Эм: Хөөе.

Эр: Тэр энэ залуугийн хэтэвчийг аваад явчихлаа.

Марти: Док. Амжилт. Би авчихлаа.

Док: Ашгүй минь гэж.  Сайн байна, Марти. Хөдөлгүүрийн генераторыг нь асаангуута сургуулийн биеийн тамирын заалны дээвэр дээр яваад очъё.

Марти: Дээвэр дээр. 10:04.

Эр: Хөөе. Мөн байна. Тэр дүрээ хувиргачихаж.

Марти: Залуус аа. Тэр юу вэ?

Эр: Босоорой.

Эр: Бариад ав.

Док: Чөтгөр ав.

*****************

Эр: За.  Дахиад нэгийг.

Эр: Хааччихав аа? Ийшээ л орсон доо.

Марти: Нэг юм болоод байна даа.

Эр: Хар даа, хэзээдээ тайзан дээр гарчихав аа?

Эр: Мэдэхгүй ээ, гэхдээ бууж ирэхээр нь барина шүү.

Эр: Хувцасаа яаж ингэж хурдан сольдог байна аа?

Марти2: За, миний мэддэг хуучны дуу байгаа юм. За залуус аа. Энэ блюз дуу. Миний яаж өөрчилснийг анзаараад,

Эр: Хурдал.  

Марти2: ...дагаад дуулайрай за юу?

Марти: Док. Док, хариу.

Док: Марти, хариу.

Марти: Сонсооч, Биффийн залуус миний араас хөөгөөд биеийн тамирын зааланд ирчихсэн. Тэгээд тэд “намайг” барих нь.

Док: Тэгээд наанаасаа гар л даа.

Марти: Үгүй ээ Док. Намайг биш. Нөгөө намайг. Тайзан дээр Жонни Би Гүүд тоглож байгааг.

Док: Агуу Скот. Чиний нөгөөх чинь цагтай цамхагны аянганд өртөхгүй бол чи ирээдүй рүү эргэж очихгүй. Тэгвэл маш том гажуудал үүснэ.

Марти: Хүлээгээрэй, хүлээ хүлээ. Гажуудал аа? Тэр юмнууд ертөнцийг сүйрүүлж чадна гэж үү?

Док: Яг зөв. Марти, тэр залуусыг ямар ч хамаагүй аргаар  зогсоох хэрэгтэй. Гэхдээ өөртөө, бас эцэг эхдээ харагдаж болохгүй.

Марти: 10:04.

********************

Би: Ямар чөтгөр нь вэ? Тэр хаана байна?

Эр: Хэн?

Би: Келвин Клайн.

Эр: Хээн?

Би: Малгайтай залуу, хаана байна?

Эр: Өө, тийшээ явсан. Хэтэвчийг чинь авчих шиг болсон. Хэтэвчийг нь авчих шиг болсон.

******************

Марти2: Та нар энэнд бэлэн биш бололтой. Гэхдээ хүүхдүүд чинь дуртай болно.  

Марти: Хөөе, Док. Амжилт. Бүх зүйл тайван.

Док: Гайхалтай. Би минутын дараа сургуулийн дээвэр дээр газардана.

Марти: Тэнд байж байя.

Марти2: Лоррейн.

Ло: Марти. Их сонирхолтой хөгжим байлаа.  Чамайг зөвшөөрвөл Жорж намайг чамаар гэртээ хүргүүлчих гэсэн.

Марти2: Тийм ээ, гайхалтай. Лоррейн. Би ч гэсэн чамайг бодож байлаа.

Ло: Би ч гэсэн.

Би: Хөөе, тэнэг амьтан.

Эр: Марти...

Би: Дүрээ хувиргачихаар намайг мэдэхгүй гэж бодоо юу? Учраа ололцъё. Чи бид хоёр. Яг одоо.

Марти: Үгүй ээ, баярлалаа.

Би: Яасан бэ? Чи хаачих гээ вэ?

Марти2: Өө.

Би: Муу тахиа. Энэ мөн байх аа? Муу бяцхан тахиа.

Марти: Намайг хэн ч тахиа гэдэггүй юм. Юу вэ?

Би: Миний юмыг хулгайлаа юу? Миний машины төлөө.

Марти: Док. Док. Би баллачихлаа. Бифф намайг олчихлоо. Номыг аваад явчихсан. Машинтайгаа яваад өглөө. Надаас л боллоо, Док. Би аль эрт явах ёстой байсан юм

Дог: Тэгж байх цаг алга. Тэр хаашаа явсан бэ?

Марти: Зүүн зүгт, Ривер роад хонгил руу.

Дог: Хурдан суу.

Марти: Тийм ээ. Тэр байна, Док. Дээр нь буучихъя. Машин нь явахгүй.

Дог: Марти тэр 46оны Фордтой. Бид ДэЛореантай. Бидний хөнгөн цагаан шиг л няцлаад гарна.

Марти: Тэгвэл яах вэ?

Дог: Надад төлөвлөгөө байна.

Эр: Өнөөдрийн цаг агаарын мэдээллийг дахин хүргэе. Хилл Валлийд хүчтэй шуурга нүүрлэх болно... Хилл Валли болон Хилл мужийн Хилл Валлигийн дуу хоолой болох Кей Кей Эйч Ви сувгийг сонсоорйо. Хуанлигаас харахад Хилл Валлигийн Эмэгтэйчүүдийн клубийн амтат жигнэмэгүүдийн худалдаа маргааш өдөр 2-5 цагийн хооронд Форест замын дэргэд байдаг соёлын төвд явагдана. Спортод дуртай хүмүүст хэлэхэд өнөөдөр коллежийн хөлбөмбөгийн тэмцээн сонирхолтой боллоо. Шилдэг арвын мэдээллийг хүргэе. Ю Си Эл Эй Вашингтоныг 19:17-оор хожлоо. Мичиган муж Миннесотаг 42:14-өөр буулгаж авчээ. Охайёо муж Айоваг 20:10-аар ялсан байна. Мичиган Индианаг 30:0-ээр бут ниргэжээ

Марти: Новш гэж.

Эр: Нотр Дам Ноорт Каролинаг 27:7-оор хожсон байна.

Би: Нохойн гөлөг.

Эр: Оклахома Айов мужийг 52:0-ээр бут ниргэж чадлаа. Вест Виржиния Питтсбургт 26:7-оор хожигдсон байна. Техас Эй энд Эм Райсыг 20:10-аар, Мериланд Клемсоныг 25:12-оор ялжээ. Техас Кристиан Техасыг 47:20-оор буулган авчээ. Өнөөдрийн цаг агаарын мэдээг дахин хүргэе.

Би: Дахиад чи юу? Ном өгөөдөх. Тавиач... Машинаас холд... Хаширсан байлгүй.

Марти: Яваарай, Док.

Дог: Сайн бариарай, Марти.

Би: Новш...

Марти: Тийм ээ.

Би: Бууц.  Бууцыг үзэн ядаж байна.

Марти: Док, бүх зүйл зүгээр  үү? Дууслаа.

Дог: 10:04, Марти. Цаг агаар нисэхэд таарамжгүй байна. Энд газардахад хэтэрхий аюултай байна. Би тойроод өмнө зүгээс ирэх хэрэгтэй байна. Номыг авсан уу?

Марти: Миний гарт байна, Док. Миний гарт байна.

Дог: Шатаа.

Марти: За... Док. Док. Сонин өөрчлөгдөж байна. Док, миний аав амьд. Бүх зүйл хэвэндээ орсон гэсэн үг үү?

Дог:  Даалгавар биеллээ.

Марти: Тэгвэл Женнифер бас Эйни зүгээр гэсэн үг, тийм үү?

Дог: Тийм ээ, Марти. Энэ болж гинжин урвал. Ирээдүй эргэн ирсэн. Гэртээ харьцагаая.

Марти: Тэгье ээ. Буцаад ирээдүй рүү... Док. Док, та зүгээр үү?

Дог: Их ойрхон байлаа, Марти. Би ферм авах шахлаа.

Марти: Болгоомжтой байгаарай. Цахилгаанд цохиулчихвал баларна. Док.  Док? Док, хариу? Док. Док, намайг сонсож байна уу? Сонсож байна уу, Док? Хариу. Док. Док. Үгүй ээ. Тэр явчихлаа. Док явчихлаа.

Эр: Ноён Макфлай.  

Марти: Аан?

Эр: Таныг Марти Макфлай гэдэг үү?

Марти: Тийм ээ.

Эр: Танд өгөх юм байна. Захиа.

Марти: Надад захиа юу? Тийм байх ёсгүй дээ. Та хэн юм?

Эр: Вестерн Юнион. Манай ажлынхан таны энэ талаар хэлж өгөх байх гэж найдаж байлаа. Бид наад дугтуйг чинь 70жил хадгалж байна. Бидэнд 1955оны 11сарын 12-ны өдөр яг энэ цаг, энэ минут, энэ газарт яг тан шиг ийм  Марти гэдэг нэртэй залууд хүргэж өгөөрэй гэсэн заавартай энэ захиаг бидэнд үлдээсэн юм. Бид Марти гэдэг хүн энд байгаа, байхгүй гэж хоорондоо мөрийцсөн. Би ялагдчих шиг боллоо.

Марти: Та 70жилийн өмнө гэсэн үү?

Эр: Тийм ээ. 70жил, 2сар, 12хоногийн өмнө. 6-дугаар мөрөн дээр гарын үсгээ зурчихаарай. Энэ байна.

Марти: Докоос ирсэн байна. Хүндэт Марти. Миний тооцоолол зөв бол, чи энэ захиаг ДеЛореаныг цахилгаанд цохиулсны дараа энэ захиаг авах болно. Юуны өмнө би амьд, сайн байгаагаа хэлье. Би 1885онд өнгөрсөн найман сард сайхан амьдарсан. Цахилгаан... 1985. 1985оны 9сар.

Эр: Хүлээ хүлээ. Түр хүлээгээрэй.  Юу болоод байна аа?

Марти: Тэр амьд байна. Док амьд байна. Тэр Хуучин Баруунд байгаа. Гэхдээ амьд байгаа.

Эр: Тийм ээ. Гэхдээ жаал аа. Чи зүгээр үү? Тусламж хэрэгтэй юу?

Марти: Надад тусалж чадах ганц л хүн байгаа.... Док. Док.

Док: Яасан?

Марти: Док. Док. Док Тайвшир. Би байна. Би байна аа. Марти.

Док: Үгүй ээ, тийм байх ёсгүй. Би дөнгөж сая чамайг буцаагаад ирээдүй рүү явуулсан.

Марти: Тийм ээ. Үгүй ээ, би мэднэ. Та намайг ирээдүй рүү буцаагаад явуулсан. Гэхдээ би эргээд ирлээ. Би ирээдүйгээс эргээд ирлээ.

Док: Агуу Скот.

Марти: Док. Док. Док. Өө. Гайхалтай.

Үргэлжлэл бий.

Эр: Хөөе Макфлай.

Док: Оролдоод үз л дээ, Таннен.

Эр: Алив ээ. Олигтойхон бүжиглээч.

Ирээдүй рүү буцсан нь 3.

Төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home