Метраж : 24 минут
Дүрүүдэд :
Ан - Антон эр, 38 настай Вас - Вася эм, 22 настай
Ол - Олег эр, 50 настай Нина - эм, 40 настай
Лид - Лидия эм, 35 настай Степ - Степан, эр 45 настай
Вик - Виктор эр, 55 наастай
Алек - Алексей эр, 35 настай
Ван - Ваня эр, 16 настай
Пол - Полина эм, 38 настай
Анас - Анастасия эм, 36 настай
Дани - Данила эр, 22 настай
Эля - эм, 22 настай
Боря - эр, 40 настай
Сем - Семён эр, 55 настай
Харилцааны зарчим :
Пол – Лид – Вик – Алек
Ван – Анас
Ол – Пол
Дани – Эля
Ан – Боря
ххх
Лид - За тэгэхээр, би энд юмаа цуглуулчихлаа. Полина чи яасан бэ? Симонад өгөхгүй гэж гэрийн бүх сүүг уухаар шийдээ юу? Ингэтлээ гуниглах хэрэггүй анх удаа нүүж байгаа биш. Гомельд дүүгийнд амьдарцгаана чи надад хүүхэд харахад туслаарай. Бүх зүйл смайхан болно.
Алек - Чөтгөр ав гэж. Ядаргаатай юм. За охидуудаа салах ёс хийх үү, бид л үлдлээ. Анхныхаа саяыг олмогцоо шууд та хоёрт явуулна. Өвөө аваад уучихгүй гэж найдъя.
Пол - Явахаасаа өмнө суугаач.
Алек - Яг мартах шахлаа. Үүнийг чамд өгье, надгүйгээр гэрлэлтээ цуцлуулж дүүргээс бичиг авах итгэмжлэл.
Лид - Би бараг өнөөдөр авчихаж амжих байх.
Алек - Дэмий суугаад яахав Камчатка хүртэл 10 цаг ниснэ. Хангалттай суух байх.
Лид - За...
Алек - Сайн сууж байгаарай.
Лид - Сайн нисч хүрээд зөөлөн газардаарай.
Алек - За баяртай.
Пол - Лидочка чи том алдаа гаргаж байна Алексей энэ өөрийх нь хүүхэд гэдгийг мэдэх ёстой.
Лид - Тэр гүйцээ гэсэн тийм болохоор гүйцээ. Хүчээр хайрлана гэж байхгүй. Тэр аз жаргалтай амьдарна биз. Гэр бүл тарж байна хоёулаа гэр бүлийн шаазангуудыг авцгаая. Чи алийг нь авах вэ, вааз уу таваг уу? Өвөө чиний өмнөөс бүгдийг шийдчихсэн байна. Мөнгөн тавга байсан юмсан. Яагаад ийм удаан салах ёс хийгээд байна гэж гайхсан чинь энэ. Чи хаачих нь вэ Полина?
Бичиг “Ивановынхан Ивановынхан”.
Ван - Данёк аан гээч, ГОАТ-ыг юу гэж орчуулах вэ?
Дани - ГОАТ, нэг бол грэйт оф алл тайм гэдэг товчлол байх. Заримдаа агуу тамирчдыг тэгж нэрлэдэг байсан. Эсвэл илжиг байх. Шууд орчуулбал.
Ван - Сүүлийх нь байх.
Дани - Байшингүй боллоо, аав ээж салсан дээрээс нь чемодан эвдэрчихлээ.
Ван - Данила тайвшир чи уурлах хэрэггүй. Би дотуур байр руугаа явна харин чи Элькагийн өмнө нэг сөхрөөд л хамт унтаад өгнө.
Дани - Одоо энэ хувилбар бүтэхгүй ээ. 1-рт Эля намайг оруулахгүй. 2-рт би араас нь гүйсээр байгаад залхаж байна. Одоо тэр жаахан спортоор хичээллэнэ биз.
Ван - Үгүй ээ найзаа, бүтэн жил дотуур байранд ганцаараа амьдарсанаас араас нь гүйсэн нь дээр.
ххх
Пол - Боря би фермийг яаж аврахаа мэднэ.
Боря - Аанхаан.
Пол - Гэр бүлийн квот авчихвал Симонагийн баримтууд хүчингүй болно.
Боря - Полина оролдож үзсэн биз дээ?
Пол - Өмнө нь тэр хүүхэн Симонагийн найз байсан одоо манай найз байгаа.
Эм - Би хашхирна шүү.
Пол - Мэдээж хашхирна. Өвдөх юм чинь.
Эм - Аан гээч, бүх квотуудыг тараачихсан. Би ямар гараараа зурж өгөлтэй биш.
Пол - Сайн бодоод үз.
Эм - За болъе, одоохон бичээд өгье.
Пол - Би бууж өгөөгүй чи бас бууж өгөхгүй.
Боря - Полина, хүлээж бай. Сонсооч, юу хийх ёстойг хэлээч. Тэр квотыг яаж авах вэ?
Пол - Фермийг гэр бүлийн хос удирдаж байх ёстой тэгэхээр хурдан гэрлэ.
Боря - Гэрлэх гэнээ, хэнтэй вэ?
Пол - Сонголт арвин байна уу?
Боря - Гэхдээ тэр.. би, Полина.
Эля - Сайн уу.
Ван - Элька маш их тус боллоо. Тогосны эмийн сан хов хоосон.
Эля - За би явлаа Данятай тааралдмааргүй байна. Виктор Алексеевичид хурдан эдгээрэй гээж дамжуулаарай.
Ван - Чи өөрөө хэлсэн нь дээр байхаа.
Эля - Өвөө хаана байна?
Ван - Өвөө тэнд байгаа. За амжилт.
Эля - Аан би ойлголоо, чиний энэ тэнэг төлөвлөгөө бүтсэнгүй би явлаа.
Ван - Тэр сэтгээгүй юмаа та хоёр ярилцах хэрэгтэй харин би та хоёрын 3 дахь гэрч болно.
Дани - Гэрч биш шүүгч тэнэг ээ. Би ямарч хамаагүй шүү, өнгөрсөн удаад чи эндээс яв гэсэн.
Эля - Намайг зүгээр тэгж хэлсэн гэж бодож байна уу?
Дани - Мэдэхгүй ээ.
Ван - Найзуудаа та хоёр ярилцаж эхэллээ. За за болилоо та хоёр ярилц.
Эля - Даня би зүгээр л миний нөхөр намайг бас миний хүслийг хүндэлдэг бол болоо.
Дани - Чи сая.. дураараа аашлах гэв үү?
Эли - Дураараа гэнээ. Ок тэгвэл дураараа аашлая би Ереван руу явлаа. Аав ээж дээрээ очно. Ваня, Ваня чи яаж байна аа, онгойлгооч.
Ван - Үгүй ээ, найрамдацгахгүй бол онгойлохгүй.
Дани - Бид хоёр энд үхэх юм байна. Чи үүнийг хүссэн биз дээ?
Эля - Ваня хаалгаа онгойлго.
ххх
Эм - Автобусандаа суугаарай.
Эм 2 - 3-р суудал.
Алек - Яах гэж ийм олон хавчны мах авсан юм бэ Камчатка руу нисч байж.
Вик - Нутгийн иргэдтэй солилцоо хийнэ. Тэд ийм юм идэж үзээгүй байх.
Алек - Сайн байна уу.
Эм 2 - Сайн байна уу.
Вик - Сайн байна уу.
Эм 2 - 16-р суудал. 16-р суудал.
Вик - Ее чааваас жаахан норчихлоо гэхдээ идэж болно.
Эм 2 - Би идмээргүй байна. билет байхгүй бол явж болно, дараагийх нь.
Алек - Хүлээгээрэй бидэнд нэг билет зарчих. Онгоцноосоо хоцрох гээд байна.
Вик - Хоцорчихгүй юмсан.
Эм 2 - Би касс шиг харагдада байна уу, билет вокзал дээр зарж байгаа, дараагийх нь.
Алек - Бид хоёр амжихгүй ш дээ.
Вик - Би өвөр дээр нь сууж болох уу?
Эм 2 - Болно. Ггэхдээ би таныг автобусанд оруулахгүй.
ххх
Боря - Сайн уу Нина, шимэгчид зовоогоод байна уу?
Нина - Тийм ээ, ялангуяа хамгийн том биетэй нь.. Яасан, чи яаж, чи яаж байна аа алив босооч.
Боря - Үгүй ээ, миний хэлэхийг сонсохоос нааш босохгүй. Гараа өг.
Нина - Юу?
Боря - Гараа өгч бай.. За болчихлоо. Миний эхнэр болооч, Нин. Ийм бөгж бэлэглэж байгаад учлаарай гэхдээ жинхэнийг авахдаа размерыг чинь андуурахгүй.
Вас - За за хараад байсан чинь нялуурч өгч байх шив. Май ав.
Боря - За.
Вас - Цэцэггүй бөгж өгдөг юм уу?
Боря - Баярлалаа. Үүнийг чамд.
Нина - Баярлалаа Боря. Чи нөгөө хэтэрхий яараад байх шиг. Одоо чи фермийн асуудалтай байгаа, тимй биз дээ?
Боря - Тийм ээ Нина фермтэй холбоотой. Палина сайхан төлөвлөгөө зохиосон. Гэр бүлийн квот хоёулаа гэрлэнэ тэгээд фермийг аварч тэр хараал идсэн Симонаг ялна.
Нина - Энэ бүхэн фермээс болсон байх нээ?
Боря - Тийм ээ. Үгүй ээ, яалаа гэж зөвхөн ферм биш бас би чамд хай.. яагаав нөгөө юу, юу яасан ойлгож байгаа биз дээ?
Нина - Би бүгдийг ойлгож байна Боря. Май тэр ферм рүүгээ явж үз. Тэнд нөгөө юугаа яа. За урагшаа, явж үз.
Боря - Чөтгөр ав.
ххх
Вик - Лёха би сая бодлоо л доо, чи ганцаараа яв би хавчинд тийм ч дуртай биш.
Алек - Аав юу гээч цаашаа бол харагдаад байна.
Эм 2 - Юу нь мэдэгдэхгүй юм зөөх юмаа. Та ганцаараа явахаар болоо юу?
Алек - Тийм ээ ачаагүй явахаар шийдсэн. Би туслая.
Эм 2 - За тэг.
Алек - Ямар хүнд юм бэ?.. Хоолой сэрвэгнээд.
Эм 2 - Байзаарай.
Алек - Аав аа та энд байсан юм уу? Би хайгаад байлаа.
Вик - Сайн байна уу.
Эм 2 - Сайн уу.
ххх
Пол - Боря юу болоод байна?
Лид - Сүйт бүсгүйд бөгж таалагдсангүй юу?
Боря - Татгалзсан. Нина бид хоёрын зам нийлэхгүй бололтой.
Пов - Тэгвэл бидэнд өөр бүсгүй хэрэгтэй.
Лид - Тийм ээ. Санал нэг байна.
Боря - Өөр бүсгүй гэнэ шүү хаанаас олох юм бэ?
Лид - Би, би юу? Үгүй дээ, битгий тоглоод байгаач би чадахгүй ээ.
Боря - Май энэ бөгж.
Лид - Багж гэнээ? Чулуугүй бөгж учраас Нинка татгалзсан байна.
Боря - Май энэ бөгж харин энэ бол чулуу. Алив хурдан гэрлэе.
Лид - Байзаарай би салсан гэрчилгээгээ ч аваагүй байна.
Пол - Тэнд очоод ав.
Лид - Үгүй ээ, үгүй. Би зөвшөөрөхгүй.
Пол - Лида хурдлаарай бидэнд цаг бага байна.
Лид - Овгоо өөрчлөх хэрэггүй нь сайн хэрэг.
ххх
Дани - Ваня онгойлгоорой бид хоёр найрамдсан, нээрэн шүү.
Ван - Үгүй ээ, үгүй шүү найзуудаа хоёрдахь удаагаа намайг хуурч чадахгүй шулуухан хэлье.
Вас - Хөөе та нар нүүгээгүй юм уу?
Ван - Сайн уу, аав ээж асуудлыг шийдэхээр явсан санаа зоволтгүй.
Вас - Тийм үү тэгвэл тэр бульдозер та нарт пицца авч ирсэн юм уу?
Ван - Юу? Юун бульдозер вэ?
Дани - Ваня, чи гармаар байгаа бол надад туслаач.
Эля - Ваня бид бие биедээ хайртай онгойлгоорой.
Дани - Тэр яваад өгсөн бололтой.
Эли - Онгойгооч ээ.
Дани - Зүгээр гуйх ёстой байж, гайхалтай. Онгойгооч гуйж байна.
Эля - Чамаас залхаж гүйцлээ.
Дани - Чи солиотой юм уу?
ххх
Эр - Алив орооч.
Вик - Эрчүүд ээ яаж байна аа? Эрчүүд ээ яасан бэ тоглож байхад чинь.
Эр - Инээдтэй байна.
Вик - Тэр энд юу хижй байгаа юм?
Эр - 20-р зүйл анги 6-р хэсэг.
Вик - Тийм зүйл анги байдаг юм уу?
Алек - Цэцэрлэгт шээвэл мэднээ. Хөөе чи энд юу хийж байгаа юм? Лидка чам руу нүүж байгааг мартсан уу? Түүнд архичин хэрэггүй.
Сем - Над руу хэн ч нүүхгүй. Би ер нь гэрлэнэ гэж амлаагүй.
Алек - Юу амлаагүй гэж, тэр жирэмсэн ш дээ.
Сем - Яг үнэн, надад хүүхэд хэрэггүй.
Алек - Энээ арай дэндэнээ. Эрчүүд ээ, эрчүүд ээ онгойлгоорой. Эрчүүд ээ. Эрчүүд ээ би яаралтай хуримын ордон явах ёстой. Эхнэр маань надаас салж байгаа.
Эр - Баярлах хэрэгтэй ш дээ.
Вик - Лёха чи яаж байна аа?
Алек - Би Лидкаг ганцааранг нь үлдээхгүй.
Вик - Миний хүү мөн дөө. Та нар Камчаткийн шинэхэн хавч өгье. Ямар вэ?
Эр - Наад хавч чинь чиний тархитай адил байна. Авилгал өгч байна уу?
Вик - Юу гэсэн үг вэ, юун авилгал энэ чинь бэлэг. Харин авилгал чинь энэ байна. мөнгөн шүүлтүүрг эртний эд дээ 18-р зууны хоёрдугаар хагас.
Эр - Энэ ч өөр хэрэг шүү. Явцгаая. Алек - Яваарай, яваарай хурдлаарай эрчүүд ээ.
ххх
Эм - За.
Пол - Сайн байна уу, орж болох уу?
Эм - Болно.
Пол - Алив наашаа ороорой.
Боря - За. Сайн баййна уу.
Лид - Сайн байна уу.
Боря - Бид хоёрыг бүртгээд өгөөч.
Эм - Манай улсад хоёр эхнэртэй байх хориотой.
Пол - Үгүй ээ, энэ хоёрыг бүртгэх юм би зүгээр л гэрч.
Боря - Тийм ээ. Тэгээд бас яаралтай.
Эм - Эхний яаралтай бүртгэл 2 сар хагасын дараа байна. болох уу?
Лид - Өнөөдөр хэрэгтэй байна, би жирэмсэн.
Боря - Чи жирэмсэн юм уу?
Лид - Тэр мэдэж тоглож байгаа юм.
Боря - Хэнийх вэ Андрюха юу, Стёпа юу?
Лид - Хошин гэдэг нь ийм учраас л би чамд хайртай.
Эм - За ойлголоо, 10 минутын дараа ёслоолын зааланд очоорой.
Лид - Бид энэ бүхэнд дургүй ээ.
Пол - Ёслол хийх дургүй юмаа.
Лид - Тийм ээ.
Эм - Би анзаарсан. Үүдэнд түр хүлээж байхгүй юу.
Боря - Гаръя.
Лида - Баярлалаа.
Боря - Андрюха юу Стёпа юу?
Лид - Дуугүй бай.
ххх
Ван - Байна уу, тимй ээ би объект дээр ирээд байна, тийм ээ. Хөөе залуу та бригадир уу?
Эр - Тийм ээ.
Ван Симона Альбертовна танд ажлын хэсгийг харуулаарай гэсэн. Та буугаад ир би хаанаас эхлэхийг зааж өгье.
Эр - Би аль хэдийн зааварчилгаа авчихсан.
Ван - Байна уу, тэр надтай ярихгүй байна одоо яах вэ? Дажгүй эр хүн байна тэгж хатуурхах хэрэг байна уу? Та өөрөө ярьмаар байна уу, за за ок. Тантай яръя гэнэ.
Эр - За за буулаа.
Ван - Буугаад ирлээ, болчихлоо, болсон. За баяртай. За явцгаая би танд харуулъя би маш сайн судалчихсан. Тэгэхээр эндээс эхэлнэ...
ххх
Алек - Би удахгүй ээ, өвөөг барьцаанд үлдээлээ.
Эр - Тохирлоо.
Эм - Гэр бүл болно гэдэг сайн дурын зүйл.
Боря - Хэний хүүхэд вэ?
Эм - Тимй учраас би асуумаар байна. Та хоёрын гэр бүл болох хүсэл чинь сэтгэлийн...
Боря - Үнсэлдэх хэрэгтэй бол би чадахгүй шүү.
Эм - Бас сайн дурын байна.
Лид - Тийм ээ, тийм.
Боря - Тийм ээ.
Эм - Надад өгөгдсөн эрхийн дагуу...
Алек - Зогс, энэ бас...
Пол - Алекс би чамд дараа нь тайлбарлая, битгий саад бол.
Эм - Энэ хэн бэ?
Алек - Нөхөр нь.
Пол - Хуучин нөхөр нь, та үргэлжлүүлээрэй.
Алек - Энд юу болоод байгааг мэдэхгүй гэхдээ үгээ хэлмээр байна. Лидок, чи малын эмчээс жирэмсэн болсоныг мэднэ гэхдээ надад хамаагүй ээ.
Лид - Камчатка яасан?
Алек - Камчатка чөтгөр лүүгэ тонилог. Би чамд хайртай. Хүний хүүхдийг өсгөсөн ч чадна. Нэгийг өсгөж болсон хоёрыг өсгөж болох л байлгүй.
Лид - Энэ чиний хүүхэд Лёша.
Алек - Юу гэнээ?
Лид - Өвөөгийн нэрмэлээс асуу.
Эм - Би цааш нь үргэлжлүүлэх үү?
Лид - Тийм ээ.
Пол - Үргэлжлүүлээрэй.
Лид Үргэлжлүүлж болно. Бид хоёр хурдхан шиг гэрлэх хэрэгтэй. Дараа нь чамд бүгдийг тайлбарлана.
Пол - Тайлбарлаад өгчихнө. Хурдлах хэрэгтэй.
Алек - Хэрэгтэй юм бол яахав, үргэлжлүүлээрэй.
Эм - Хэний хүүхэд болохыг нэгэнт олсон бас хэн хэнтэй гэрлэх цаашид яаж амьдрахаа ойлгосон болохоор би үргэлжлүүлье.
Боря - Үгүй ээ үргэлжлүүлэх хэрэггүй, би чадахгүй нь.
Пол - Боря...
Боря - Би ингэж чадахгүй нь. Үгүй ээ...
Пол - Боря тохирсон биз дээ.
Боря - Үгүй ээ.
Пол - Ферм яах болж байна?
Боря - Тэр фермийг чөтгөр аваг. Би, би Нинад хайртай. Би түүнд маш их хайртай. Маш хайртай.
Алек - Нэгэнт төлбөрийг нь төлчихсөн юм чинь бид хоёрыг батлаад өгөөч.
Лид - Надтай гэрлэх гэж байна уу?
Алек - Тмй ээ тохиолдол таарчихлаа.
ххх
Боря - Сайн уу Нина,
Нина - Залуу чи цэцэг сонгох гэж байгаа бол танд ямар нь хэрэгтэйг хэлээч. Авахгүй бол би танд туслаж чадахгүй нь.
Боря - Нина миний эхнэр болооч.
Нина - Дахиад уу? Ядаж цэцэг аваач.
Боря - Тэгэлгүй яахав май мөнгө ав. Май цагаан цэцэг эсвэл улааныг авах уу?
Нина - Боря би чамтай гэрлэе фермийг чинь аваръя. Харин дараа нь чөтгөр лүүгээ тонилоорой.
Боря - За, үгүй ээ байзаарай надад ферм хэрэггүй. Надад чи хэрэгтэй. Яагаад гэвэл би чамд...
Нина - Нөгөө юу билээ?
Боря - Тийм ээ, бишээ үгүй. Нөгөө юу...
Нина - Нөгөө юу гэж?
Боря - Байзаач дээ. Товчхондоо би чамд маш хай.. хайр...
Нина - Юу гэнээ?
Боря - Хай, хайртай.
Нина - Сонсогдохгүй байна.
Боря - Чамд маш хайртай. Би чамд хайртай. Би чамд хайртай. Тимй ээ энэ эмэгтэйд хайртай. Миний эхнэр болооч.
Нина - Боря...
Боря - Би чамд маш их хайртай.
Нина - Одоо болно.
Боря - Би Нинад хайртай.
Нина - Би зөвшөөрч байна Боря.
ххх
Эля - Чи хаячихсан юм уу? Үнэхээр амттай байна чиний хийх ёстой ажил юм болов уу?
Дани - Тийм ээ, харамсалтай нь фермийг бяслагны цехтэй Симона авчихна. Тэр апликэйшнд ямар их хүч цаг зарсан билээ.
Эля - За яахав борлуулалт муу байсан юм чинь. Байзаарай, энд камер байхгүй биз?
Дани - Камерууд. Яг зөв Элечка чи суут ухаантан.
Эля - Тэгээд байгаа юм уу үгүй юм уу?
Вас - Наад гараа аваач.
Эр - Чимээгүй бай.
Вас - Битгий захиргаадаад бай, ойлгов уу.
Эм - Юу болоод байна?
Эр - Тэр охин бульдозерыг маань живүүлэх шахлаа.
Вас - Юу гэнээ, би жолоодож ч чадахгүй.
Ван - Чи мундаг юмаа.
Вас - Ах чинь ээжтэй гэрлэсэн битгий намайг эргүүлээрэй.
Ван - Үгүй ээ.
Эм - Хүүхдүүдээ өөр газар очиж тоглоцгоо.
Ван - Яг ш дээ.
Эм - Эсвэл энэ фермийг тэгшилтэл хүлээж болно.. За Борис ч ирлээ.
Нина - Боря ччи хаачих нь вэ?
Боря - Сууж бай би одоохон эргээд ирнэ.
Эм - Борис надад битгий саад болоорой ферм минийх болсон.
Боря - Би саад болохгүй ээ. Ваня, Вася.
Ван - За.
Боря - Хаалганаас холдоцгоо.
Эм - Энд бүгдийг нураана гэдгийг мэдэж байна уу?
Боря - Мэднээ. Гэхдээ өнөөдөр амжихгүй. Чамаас өмнө энд Лёха үхрийн хашаа эвдэлчихсэн.
Эм - Энэ таны хайртай ферм, таны өсөж том болсон газар. Дахиж уулзахгүй нь харамсалтай.
Боря - Яагаад уулзахгүй гэж уулзана. Хоёулаа хөршүүд болно.
Эм - Та ямар хачин хүн вэ хамаг баяр хөөр байхгүй болгочихлоо. Алив бүгдийг нь нураа. Авч амжаагүй хог үлдсэн бол мартаж болно.
Ван - Чөтгөр ав, Данёк. Данёк.
Дани - Ваня онгойлгоорой.
Эли - За хоёулаа зэрэг, 1, 2, 3.
Дани - Зогс, та фермийг нурааж болохгүй.
Боря - Даня тайвшир нурааж л байг надад хамаагүй.
Дани - Үгүй ээ Боря ах аа надад Симонад тавих санал байна.
Эм - Энэ фермийг нураахаас илүү сайхан юу байхав?
Дани - Солилцоо. Та надад наад хавтастай баримт бичгийг өг харин би танд ээн флэшийг өгнө. Он-лайн ферм апликэйшн байгаа.
Эм - Чи миний нэг минутыг үрчихлээ лимит чинь дуссан.
Дани - Дахиад 1 минутыг чинь үрье сайн бодоорой энэ маш сайхан апликэйшн. Фермийн хаа сайгүй камерууд байгаа. 24/7 горимд энд болж байгаа бүхнийг бичиж байдаг. Бас ярьсан бүхнийг бичиж авдаг.
Эм - Зарим нэг хүнийг сүрдүүлж, заримд нь авилгал өгөх хэрэгтэй болсон. Гэхдээ өөрөө баримтуудыг надад өгсөн Полиночкаг хуурах амархан байсан.
Дани - Та өөрөө сонголтоо хийгээрэй гэхдээ хурдан бодох хэрэгтэй. Үгүй бол илүү нөхөрсөг худалдан авагчийг олчихно шүү.
Эм - Явцгаая, эрчүүдээ явцгаая.
Ван - Данёк чөтгөр ав, Данёк чөтгөр ав. Гавал шүү.
Боря - Данёк чи ёстой мундаг байлаа.
Вас - Ээж ээ та ирэв үү.
Нина - Ээж нь энд байна.
Вик - За Полиночка.
Пол - Симона хаашаа яваад өгөв?
Ван - Тэр хамаагүй ээ ээж ээ ферм манайх хэвээрээ.
Алек - Үгүй байлгүй дээ.
Эм - Зүгээр ээ дахиад уулзана гайгүй.
Лид - Фермээ авч үлдлээ гэр бүлээ ч халгалж чадлаа.
Дани - Флэш аминд орлоо.
Пол - Байна уу. Антон уу?
Ан - Сайн уу, би байна.
Төгсөв.
Back to episodes Go home