ИВАНОВЫ С5 20-анги

                                                                                   Метраж : 24 минут

Дүрүүдэд :

Ан -    Антон эр, 38 настай            Вас -      Вася эм, 22 настай

Ол -    Олег эр, 50 настай               Нина - эм, 40 настай

Лид - Лидия эм, 35 настай           Степ -   Степан, эр 45 настай

Вик -  Виктор эр, 55 наастай

Алек -   Алексей эр, 35 настай

Ван -  Ваня эр, 16 настай

Пол - Полина эм, 38 настай

Анас -   Анастасия эм, 36 настай

Дани -  Данила эр, 22 настай

Эля -  эм, 22 настай

Боря -   эр, 40 настай

Сем - Семён эр, 55 настай

Харилцааны зарчим :

Пол – Лид – Вик – Алек

Ван – Анас

Ол – Пол

Дани – Эля

Ан – Боря

                                                  ххх

Нина -  Босоорой. Архидсан уу? Эрчүүд ээ, та хоёр архичид болжээ.

Боря -   Бид хоёр бага зэрэг л.

Нина -  Бага зэрэг гэнээ.

Боря -   Ниночкаа.

Эр -    Нинусик.

Боря -   Ниночкааа.

Эр -    Нинель.

Нина -  Юугаа хаүхичаад байгаа юм?

Боря -   Уух ус өгөөч.

Нина -  Одоохон.

Боря -   Баярлалаа... Нина уучлаарай.

Нина -  Та хоёр Чунягийн өмнө уучлалт гуйх хэрэгтэй.  

Боря -   Байзаарай тэрнийг яаж тийшээ...

Нина -  Яаж гэж тийшээ гаргасн нь сонин байна.

Боря -   Чуня ядаж чи битгий загнаад байгаач.   

Бичиг “Ивановынхан Ивановынхан”.

Лид - Пөөх.

Анас -   Өглөөний мэнд.

Лид - Өглөөний мэнд.

Пол - Сайн охин шүү.    

Лид - Өнөөдөр төрсөн өдөр юм уу? Бид мэдээгүй бэлэгч бэлдсэнгүй.

Анас -   Үгүй дээ, миний төрсөн өдөр болох болоогүй. Үнэнийг хэлэхэд та хамгийн том бэлгээ надад өгчихсөн.

Лид - Бид хоёр хамтдаа өгч байгаа юм шүү.

Пол - Тийм ээ.

Лид - Харин Ванечка их сургууль ямарч ашиггүй гээд байсан. Ийм сайхан сүйт бүсгүйтэй боллоо.

Ван -  Тийм ээ олж авсан.

Пол - Явж блинчиктэй идэх жимсний чанамал авч ирье.

Лид - За тэгье, томоотой байгаарай.

Ван -  За тэгээч ээж нараа.

Анас -   Чи тэдэнд надад санал тавьсанаа хэлээгүй юм уу?

Ван -  Үгүй ээ, чи татгалзсан ш дээ. Март.

Анас -   Би танай аав ээжид таалагдсан юм шиг байна.

Ван -  За би одоохон.

                                                  ххх  

Пол - Чи малын эмчид хүүхэдтэй болж байгаагаа хэлээгүй байх нээ?

Лид - Хэлж амжина.

                                                  ххх

Вик -  Хүү минь нэг яриа байна.

Алек -   Аав аа дараа болъе би энд юм хийж байгааг харав уу. Энд сууж чихэр хийнэ.

Вик -  За тэгвэл би хэлье харин чи ойлгоод эр хүн шиг хүлээж авна гэж амла.

Алек -   За.

Вик -  Амьдрал их баялаг хүмүүс ирдэг бас явдаг. Чи миний хэлж байгааг сонсооч.

Алек -   Би сонсож байна. Өдрийн хоолноос өмнө дуусгах хэрэгтэй. Биологийн цагаар яг тэр үед хэцүүхэн юм болох ёстой. Өнөөдөр арай эрт эхэлж байна.

Вик -  Бурхан минь.

Эр -    Алексеич сайн байна уу. Лёха хаана байна би салах ёс хийхээр ирлээ.

Вик -  Хийж болно чамтай манатай байна.

Эр -    Та ойлгосонгүй, би одоо Камчатка руу явлаа. Танидаг хүн ярьж өгсөн юм хавч бас загас агнуур хийнэ. Муухай ааштай эхнэрээсээ жил хол байя.

Вик -  Хамгийн төгс газар байна. Шинэ амьдралаа эхлүүлж болно... Герка өөрөө ч явах байсан. Нөхцөл байдал ингэж эргээд байна. Гэвч тэр хэлж чадахгүй эхнэрийнхээ өмнө буруутай учраас мэдэгдэхийг хүсэхгүй байгаа юм. Зөвшөөрөөч чамайг энд юу ч тогтоож бариагүй. Тийм биз дээ Герик.

Алек -   Цалингийн хувьд?

Эр -    Солиотой.

Алек -   Тэгвэл усан цэрэг асуудал байхгүй. Герыч хавчны төлөө чамд баярлалаа. 

Эр -    Юугаа гараа сунгаад байгаа юм бэ ширээгээ засцгаа.         

Алек -   Тэр ямар ууртай байх юм.

Вик -  Атаархаж байхгүй юу.

                                                  ххх

Боря -   Чуня алив бууггаач ээ, за алив ээ.

Эр -    Би татаад л байна дийлдэхгүй байна ш дээ.

Боря -   Би яаж татах ёстойг чамд харуулъя. Паша за алив ээ.

Эр -    Боря чи солиотой юм уу, яагаад заавал би гэж?

Боря -   Чамаас айгаад байна. Чуня чи гахай зан гаргаж байна. Жаал аа фуу. Алив эндээс явцгаа. Чам руу бас юм шидэх үү?

Эм -   Борис та ямар ууртай байх юм.

Боря -   Гараа тат.

Эм -   Та заавал манай спа төвд зочлох хэрэгтэй. Таны газар дээр барьж дуусаад танд урилга ирүүлнэ.

Боря -   Алив...

Эр -    Тайвшир, хатагтай өршөөгөөрэй та ямар үндэслэлээр энэ газрыг авч байна?

Эм -   Та хэн билээ?

Боря -   Хэн ч байсан хамаагүй.

Эр -    Боря тайвшир. Павел Андреевич, Нинагийн хуучин нөхөр Борисын жинхэнэ найз бас түүний ирээдүйн өмгөөлөгч.

Эм -   Таатай байна энэ чинь сайн хэрэг. Тэгвэл Борис та мануухайн хослолыг аваарай шүүхэд уулзъя. Амжилт хүсье.

Эр -    Боря, Боря аан гээч.. тайван бай. Би энэ асуудлыг яаж шийдэхээ мэдлээ.

Боря -   Би ч гэсэн мэдэж байна. Гэвч үүний төлөө эрүүгийн хууль байдаг.

Эр -    Үгүй ээ Боря энийг хүчээр шийдэхгүй. Харин хуулиар шийдүүлнэ.

Боря -   Явъя дотрыг чинь засъя.

                                                  ххх  

Пол - Лида наадах чинь майонез ш дээ.

Лид - Би мэдэж байна. Дахиад муу гэж үглэх үү?

Пол - Малын эмчээс асуу л даа тэр ч гэсэн эмч. Бүгдийг нь яриад өгнө.

Лид - Полина чамаас гуйя битгий ингээч. Би чамд хэлсэн одоохондоо тэрэнд хэлэхгүй харж л байя.

Пол - Ойлгомжтой болохоор юу ч хэлэх хэрэггүй хүмүүс хараад л мэдчихнэ.

Лид - Хараач хөөе, тэр дахиад салгалаад ирж. Тэр яах гээд байгаа хүн бэ.

Яна -  Даня камеруудыг шалгаарай гэсэн, апликэйш нь гацаад байна гэнэ.

Ван -  Түүнд ах байдгийг мартчихсан юм байх даа?

Яна -  Үгүй ээ гэхдээ тэр хүнд итгэхгүй байна гэсэн. Настя энд байна уу?

Ван -  Тийм ээ, тэр одоо энд амьдарч байгаа. Надтай хамт.

Яна -  Виктор Алексеевич дээр ирээгүйг би ойлгосон. Камерууд хаана байна?

Лид - Одоо дахиад чихэнд нь хонх зүүчихнэ.

Пол - Юаня Яна хоёр зүгээр л найзууд.

Лид - Түүнд гэрлэх санал тавьсан чинь татгалзан гэсэн. Яах гээд өмнө нь өгзөгөө эргэлдүүлээд байдаг юм бол тэвчих чадахгүй нь. Бүр уур хүрчихлээ.

Пол - Би ч гэсэн. Ваня бол уучилсан харин чи бид хоёр бол...

                                                  ххх   

Нина -  Нөхөд өө, манай тосгоны нутаг дэвсгэр дээр спа цогцолбор барих гэж байна.

Эр -    Ийм зүйл болохыг зөвшөөрөхгүй гэж бүгдээрээ энэ мэдэгдэлд гарын үсэг зурах хэрэгтэй.

Боря -   Хэн миний талбай дээр спа барихыг эсэргүйцэж байна?

                                                  ххх

Эр -    За одоо боль чи муудаж байна.

Алек -   Дасаж байна за нэг барьчихъя.

Эр -    Нэг мөсөн шууд живх өмсөхгүй яасан юм.

Алек -   Чамд байгаа бол өгөөч.

Эр -    Чамд бас бүжиг бүжиглэж өгөх үү эсвэл салют буудах уу?

Алек -   Сайхан санаа байна шинэ амьдралын төлөө ууцгаая. Хундганы үг зохиочихлоо.

Вик -  Шинэ амьдралын төлөө.                

                                                  ххх

Эр -    Бид чиний төлөө санал өгч яах юм бэ?

Боря -   Та нар чинь тэнэг юм уу? Снал өгч нэгдэхгүй бол тэр хүүхэн энд төрөл бүрийн дэлгүүр барина, машины зогсоол хийнэ, сап байгуулна.

Эр -    Бидэнд чам шиг хөрш хэрэггүй.

Эм -   Тийм ээ.

Эр -    Шатахуун түгээгүүр барьвал илүү дээр.

                                                  ххх

Алек -   Ингэвэл яаж байна Илон Маск аа.

Эр -    Пуужин яасан бэ?           

Алек -   Фуу хая. Наадах чинь тоглоом биш.

Эр -    Лёха холд.

Вик -  Алив холдоорой.

Эр -    Зугтаарай.

                                                  ххх  

Пол - Сайн уу.

Эм -   Сайн уу, чамайг яаралтай дуудсанд уучлаарай.

Пол - Юу болоо вэ?

Эм -   Надад Боряигийн тухай мэдээлэл хэрэгтэй байна. Пасспортын мэдээлэл, фермийн гэрчилгээ гэх мэт зүйлс хэрэг болоод.

Пол - Чи дахиж тийм зүйл хийхгүй гэж амласан ш дээ.

Эм -   Бурхан минь үгүй э, дахиж тэгэхгүй. Би та нарт зөвшөөрөл авахад туслаж чадна гэж бодлоо. Надад хөдө аж ахуйн яаманд танил байгаа.

Пол - Нээрэн үү?

Эм -   Тийм ээ.

Пол - Тэгвэл маш сайн байна. Чи биднийг аврах хүн байж. За би одоохон яваад Борягаас баримт бичгүүдийг аваад ирье.

Эм -   Үгүй ээ, хэрэггүй юу гэсэн үг вэ. Боря надаас тусламж авахыг хүсэхгүй. Мэдээж үгүй. Дараа нь ярьж өгсөн нь дээр сюрприз болог.

Пол - Ямар их баярлах бол.

Эм -   Яамр их гэдгийг чи төсөөлөхгүй байна.

Пол - Баярлалаа.

                                                  ххх

Вик -  Шатаж байна.

Алек -   Гена.

Вик -  Лёха.

Алек -   Тийшээ шүршээч.

Вик    Бас тийшээ.

Алек -   Тийшээ, тийшээ.

Боря -   Та нар яаж байна аа?

Алек -   Боря санаа зоволтгүй бүх зүйл хяналтанд байгаа.

Боря -   Юу хяналтанд байгаа гэж? Эргэн тойронд дандаа малууд нэг нь ферм сүйрүүлнэ нөгөөх нь аврахгүй саад болно.

Алек -   Бид аль нь вэ? Ойлгосон, хэн авруулахгүй байна?

Боря -   Хөршүүд өөр хэн байдаг юм. Барилга барихыг эсэргүйцсэн баримтанд гарын үсэг зурахгүй байна. 

Эр -    Үхрийн хашаа шатаж байна.

Боря -   Симона надаас илүү сайн хөрш гэж бодож байна.

Алек -   Хараал идсэн Симона. Ямар ядаргаатай хүн бэ.

Эр -    Юу болоо вэ?

Алек -   Юу ч болоогүй Симона энд галдан шатааж байна гэтэл та нар баримт бичигт гарын үсэг зурахгүй гээд.

Эр 2 - Алекчей зөв ярьж байна. Борис та нарт бүгдээрэнд чинь анхааруулсан Симона аюултай эмэгтэй.

Боря -   Тиймэ э, өнөөдөр тэр миний үнээний саравчийг шатаалаа.

Эр 2 - Энэ харцгаа.

Боря -   Харин маргааш тэр яах бол?

Нина -  Тийм ээ, Симонаг барилга барихыг нь хорьчихвол санай тосгоноос явна.

Эр -    За яахав, хаана зурах ёстой вэ өгөөч.

Алек -   За очоорй, очоорой.

Эр 2 - Овог нэрээ бичээрэй.

Алек -   Чи юу ч хэлмээргүй байна уу? Талархах хэрэггүй.

Эр 2 - За гарын үсгээ зураарай сатаарах хэрэггүй.

                                                  ххх

Яна -  Данька дүрс нь гацчихлаа гээд байсан.

Ван -  Өвөө тагнуултай кино их үзсэн бололтой. Өндөг цөөрсөн шалтгааныг ойлголоо.

Яна -  Чи зүгээр үү?

Ван -  Тийм ээ.

Яна -  За тэгвэл би явъя. Ваня бид хоёрын талаар...

Ван -  Яна би бүгдийг санаж байна. Бид хоёр салсан хэн ч гомдоогүй.

Яна -  Тийм биш бол яах вэ?

Ван -  Тэгвэл бүгдийг эхнээс нь эхлэх үү?

Яна -  Гэхдээ худлаа ярихгүй.   

Ван -  За.

Яна -  Бас чёи Настяд үнэнээ хэлэх хэрэгтэй.

Ван -  Тийм ээ би заавал хэлнэ. Түр хүлээгээрэй Данёк одоо харчихна шүү.

                                                  ххх

Ван -  Настя би, хоёулаа ярилцах хэрэгтэй байна.

Анас -   Ваня бид хоёр бүтэхгүй юм шиг байна.

Ван -  Юу?

Анас -   Миний аав ээж зөвшөөрөхгүй байгаад зогсохгүй танайхан намайг араар муулж байна.

Ван -  Чамайг уу?

Анас Чамд өөр хэн нэгэн татгалзсан хариу өгч байсан уу?

Ван -  Үгүй ээ мэдээ чи анхных нь.

Анас -   Хоёулаа сайн учраа олох хэрэгтэй байна.

Ван -  Настя хэрвээ чамд энэ илүү дээр санагдаж байвал би ойлгоно.

                                                  ххх 

Эр -    За Лёша би явлаа. Чи юмаа бэлдэх хэрэгтэй. Бас ядаж ил захидал явуулаарай.

Алек -   Үгүй ээ Герыч би ингэж бодлоо, тийшээ явахгүй ээ. Би алдаа гархагүй бол тэд яаж алдаагүй амьдрах юм бэ?

Эр -    Энэ чинь зөв санаа байна. Маш зөв. За би явъя.

Алек -   Чи өөрөө татгалзсан биз дээ?

Эр -    Намайг Алексеич өөрийнхөө ажлыг чамд өг гэж шахсан юм.

Алек -   Ойлгосонгүй тэр яагаад намайг зайлуулах гээд байна.

Эр -    За яршиг, чи аль эртнээс намайг залхааж байна. Харин аав чинь бүр залхсан байлгүй.

Вик -  За яахав хэлье, харин чи ойлгоод эр хүн шиг хүлээж авна гэж амла. Амьдрал баялаг хүмүүс ирждэг бас явдаг.

Алек -   Аав нээрэн үхэлдээ бэлтгэж байгаа юм болов уу?

Эр -    Юу гэсэн үг вэ, тэр биднээс ч урт насална. Ямарч байсан чамаас хойно үхнэ.    

Вик -  Усан цэргүүдээ хөлгөөс буу гэсэн тушаал өгөөгүй шүү. За алив, алив.

Эр -    Алексеич бод доо лёха явахгүй гэнээ тэгэхээр Лёхагийн эргэж ирсэний төлөө ууцгаая.

Вик -  Тийм үү? Болохгүй шүү, чи дараа нь харамсах болно.

Алек -   Та яагаад намайг Камчатка руу цөлөөд байна?

Вик -  Юу? Хүү минь зоригтой байна шүү.

Алек -   Би зөв бодож байж. Аав аа та бууж өгч болохгүй тэмцэх хэрэгтэй.

Вик -  Одоо нэмэргүй ээ. Байгалийн эсрэг яах ч аргагүй. Зүгээр ээ, зүгээр тайвшир. Одоо тайшир, хэрэггүй. Амьдрал ингээд дуусахгүй. Чи залуу эр хүн өөртөө.. өөр эмэгтэй олж авна.

Алек -   Бас юун эмэгтэй вэ?

Вик -  Өөр хүүхэн. Чи ачийг маань гурвуула өсгөх гэж үү?

Эр -    Юун ач вэ?

Вик -  Юу?

Алек -   Аав аа би таныг үхэж байна гэж бодлоо.

Вик -  Тийм үү?

                                                  ххх 

Лид - Залуус аа та хоёр хаашаа явж байна?

Ван -  Настюха гэртээ харьж аав ээжтэйгээ эвлэрнэ, явцгаая.

Лид - Хүлээгээрэй, тийм бол ядаж баяртай гэж хэлэх хэрэгтэй ш дээ. Аав ээжтэй эвлэрэх сайн хэрэг, эуэг эхээ хүндлэх хэрэгтэй шүү.

Пол - Тийм ээ.

Лид - Бид чамагй дэмжиж байна, зөв шүү.

Анас -   Би эргэлзэхгүй байна.

Ван -  Ээж ээ такси хүлээгээд байна.

Пол - Ванечка ийм сайн сүйт бүсгүйтэй болсонд баяртай байна.

Лид - Тийм ээ, битгий удаарай. Сүйт бүсгүй маань удахгүй эхнэр болно.

Анас -   Ичмээр юм, насанд хүрсэн хүмүүс та хоёр ичихгүй байна уу? Над руу харж инээгээд араар муулж байдаг. Энэ чинь хэвийн зүйл үү?

Пол - Бид хоёр уу?

Лид - Хэзээ вэ?

Анас -   Би өөрөө хоёр чихээрээ сонссон. Танай Ванека надад санал тавихад би татгалзсан гэсэн. Одоо өгзөгөө хөдөлгөөн араас нь гүйгээд гэдгийг сонсох тийм сайхан биш. Аан би Янагийн тухай ярьж байсан юм.

Анас -   Чи Янад бас санал тавьж басан уу?

Пол - Байзаарай, чи Настяд гэрлэх санал тавьжээ?

Лид - Тийм үү?

Ван -  Тийм ээ. Гэхдээ 100 жилинй өмнө болсон зүйл. Би санал тавьсан боловч мартчихсан. Настюха ч гэсэн санал тавьж байсан. Бас мартчихсан.

Анас -   Чи зөвхөн надад санал тавьсан гэж худлаа ярьсан юм.

Ян -    Яагаад гэвэл тэр шударга амьдарч чадахгүй. Үнэнээ хэлэхийн оронд ээжийнхээ ард нуугддаг жаал.

Ван -  Би...

Яна -  Хот руу дөхүүлж өгч болно шүү.

Лид - Хүү минь чи ёстой хүнд байдалд оржээ. Яагаад бид хоёрт шууд хэлээгүй юм бэ? Дуугүй яваад байсан. Яг аав шүү.

Пол - Ээжйигээ дуурайсан байх.

Ван -  Би ярих гэж байсан.               

                                                  ххх

Лид - Би...

Степ -   Лидия би тийм зүйл болсонд уучлалт гуймаар байна. Би өөр юм болно гэж бодож байсан. Мэдээж хэрэг ноцтой зүйл биш л дээ харин.. 

Лид - Би чиний юу хүсч байсныг мэдэж байна. Би жирэмсэн болсон Стёпа. Хүүхдээ би өөрөө өсгөнө. Чи амралтын өдрүүдээр ирж байж болно гэхдээ хүүхдийн тэтгэлэг бол төлнө. Хуулийн дагуу.

Степ -   Юун тэтгэлэг вэ? Бид хоёр үнсэлдээж ч байгаагүй. Гэхдээ.. чи Алексейтэй хамт байсан.

Лид - Тэгвэл Лёха аав нь байх нээ?

                                                  ххх 

Эм -   Би сандраад байна.

Пол - Май чихэр.

Эм -   Боря яаж хандах бол?

Пол - Бидний зөвшөөрөл авсаныг мэдээд чамайг үнсэнэ.

Боря -   Сайхан цайлаарай.

Пол - Баярлалаа.

Боря -   Тэр энд юу хийж байгаа юм?

Эм -   Сайн байна уу Борис.

Пол - Боря өмнө нь та хоёрт асуудал гарч байсныг ойлгож байна. Энэ бүхэн ард хоцорсон одоо бид хоёр найзууд болсон.

Боря -   Найзууд гэнээ, Антон тэрнээс болж чамаас зугтсан гэтэл чи найзлаж байдаг.

Пол - Гэхдээ Катя энд ямар хамаатай юм бэ?

Боря -   Юун Катя?

Пол - Нөгөө...

Эм -   Симона гэхдээ чи намагй Катя гэж дуудаж болно.

Пол - Яадаг шаар вэ. Адгийн амьтан.  

Эм -   Тайван, тайван. Полиночка ингэх хэрэггүй, бид хоёр найзууд биз дээ?

Нина -  Боря. Сайн байан уу. Бүх зүйл бүтсэн баримт бичиг бэлэн.

Эр -    Байзаарай ойлгосонгүй тэр яах гэж ирсэн юм?

Боря -   Нулимсандаа будагдах гэж ирсэн. Полина санаа зоволтгүй тэр энд юу ч барьж чадахгүй. Энэ баримттай танилцаарай. Танай спаг барихыг хориглосон заалт. За одоо эндээс зайлцгаа. Яагаад дуугүй болчихов уншиж чаддаггүй юм уу? 

Эм -   Борис та уншиж мэддэггүй юм байна энэ барих зөвшөөрөл байна.

Боря -   Зөвшөөрөл гэнэ шүү.

Эм -   Павел чамд баярлалаа, бүх зүйл бүтэмжтэй.

Эр -    Бидний асуудал шийдэгдсэн гэж найдъя.

Эм -   Тэгэлгүй яахав.

Эр -    Маш их баярлалаа.

Боря -   Яадаг новш вэ.

Пол - Боря, Боря...

Лид - Боря.

Эр -    Нина намайг уучлаарай би хүнд байдалд орсон. Харин Васькад намайг...

Нина -  Үхсэн гэж хэлнэ.

Эм -   Борис та өөрөө надад газраа өгнө гэж хэлсэн байхаа. Зарим хүнп авилдга өгч заримыг нь айлгах хэрэгтэй болсон. Гэвч хамгийн амар нь Полиночкаг хуурах байсан. Тэр өөрөө надад баримт бичгүүдийг өгсөн. За бид явлаа. Гаргаж өгөх хэрэггүй хамгаалагч буутай. Та нарт миний газрыг чөлөөлж өгөх 2 хоногийн хугацаа байна.

Пол - Боря, Боря намайг уучлаарай. Надад үнэхээр харамсалтай байна.

Боря -   Харин би та нарыг гэртээ оруулсандаа харамсаж байна.

Нина -  Боренька хонгор минь ямар нэг арга олдоно.

Боря -   Чи дуугүй бай.

Нина -  Яагаад?

Боря -   Би чамд Пашагийн талаар зөндөө хэлсэн харин чи итгээгүй.

Нина -  Гэхдээ...

Боря -   Ингээд гүйцээ, бүх зүйл дууссан. Би чамтай ер нь дэмий зууралдаж.

                                                  ххх

Вик -  Май, аз ивээг. Эргэж ирээд буцаагаад өгөөрэй.

Алек -   Яасан?

Лид - Юу, чи үнэхээр Камчатка руу явах гэж байна уу?

Алек -   Тийм ээ, баярласандаа болоод уйлах шахсан. Амьдралаа бүхлээр нь өөрчлөх том боломж.

Лид - Тийм үү.

Алек -   Би одоо энд байх шаардлаггүй болсон.

Лид - Лёша харин би тэгж хэлмээргүй байна.   

Алек -   Лида би нэг зүйл ойлгосон. Бидний хайр дууссан. Миний сэтгэл одоо амарлаа. Бид хоёр сайхан амьдарна. Тус тусдаа. Степаныч та хоёрт аз жаргал хүсье.

Вик -  Сайн байна хүү минь чи зөв алхам хийлээ. Чи хүнд хууртаж бүх насаараа зовох байсан. Одоо тэр аз жаргалтай амьдрана гэж бодог. Тэгвэл шинэ амьдрал эхлүүлэхэд илүү хялбар байна. Чи ч гэсэн жаргах ч юм билүү.

                                                  ххх

Дани -  Боря ах аа танайд хонож болох уу? Намайг хөөчихсөн.

Боря -   Намайг ч гэсэн эндээс хөөчихсөн.

Эм -   Хэрэглэгчийн утас салгаатай байна.

 

                                           20-р анги төгсөв.

 

 

                                                   

 

 

          

  

 

 

 

 

 

    

 

 

 

 

 

 

 

 

 

 

            

 

 

 

 

 

 

 

    

 

 

 

 

 

 

 

    

 

 

 

  

 

 

 

 

 

    

 

 

 

    

          

 

 

  

 

    

 

 

 

 

   

          

 

 

   

 

    

    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home