Метраж : 24 минут
Дүрүүдэд :
Ан - Антон эр, 38 настай Вас - Вася эм, 22 настай
Ол - Олег эр, 50 настай Нина - эм, 40 настай
Лид - Лидия эм, 35 настай Степ - Степан, эр 45 настай
Вик - Виктор эр, 55 наастай
Алек - Алексей эр, 35 настай
Ван - Ваня эр, 16 настай
Пол - Полина эм, 38 настай
Анас - Анастасия эм, 36 настай
Дани - Данила эр, 22 настай
Эля - эм, 22 настай
Боря - эр, 40 настай
Сем - Семён эр, 55 настай
Харилцааны зарчим :
Пол – Лид – Вик – Алек
Ван – Анас
Ол – Пол
Дани – Эля
Ан – Боря
ххх
Боря - Энд хэн байна? Алив гараад ир буудлаа шүү. Хурдан гараа өргө.
Эр - Хөөе, хөөе битгий буудаарай.
Нина - Ву болоо вэ?
Эр - Би байна аа. Чөтгөр ав.
Вас - Аав аа, аав аа сайн уу. Сайн уу.
Эр - Васька.
Нина - 5 жилд хоёрдахь удаагаа ирлээ, арай олон ирж байна шүү аав гуай.
Эр - Сайн уу Нинок.
Нина - Би өнөөдөр хутга унагаад чамаас өөр бүх хүмүүсийг дурссан шүү.
Эр - Чи намайг хутгалах шахсаныг би мартаагүй.
Алек - Юу болсон бэ?
Вас - Миний аав над дээр ирсэн харин Боря ах золтой алчихсангүй.
Боря - Боль доо би дээшээ буудсан.
Алек - Сонгодог арга, Лёха.
Эр - Павел.
Алек - Паша тэрэнд эхлээд дээшээ буудаж бай гэж заасан баярла.
Эр - Зочноо оруулах уу?
Бичиг “Ивановынхан Ивановынхан”.
Эр - Борщ хийгээ юу.
Нина - Яах гэж ирсэнээ хэлэхгүй юм уу?
Эр - Би зам зуур явж байна Васькатай уулзая гэж бодлоо.
Нина - Ойлгомжтой, дахиад мөнгө хэрэгтэй болжээ?
Эр - Нина ингэх хэрэггүй юун мөнгө вэ? Ядаргаатай эмэгтэй шүү. Ингэхэд одоо би мөнгөтэй болсон. Өөрийн гэсэн хуулийн компани байгуулсан. Ямар нэг шүүхийн маргаан гарвал, энд гарна гэж бодож байна, надад хандаарай би туслана шүү.
Нина - Боря суугаач би чамд аяглаад өгье.
Боря - Баярлалаа Нина.
Эр - Найзаа намайг уучлаарай. Нина чи өмнө нь борщ илүү амттай хийдэг байж.
Боря - Наад борщийг чинь би хийсэн юм.
Вас - Аав аа, аав аа би мопедоо засчихсан. Та хармаар байна уу?
Эр - Вася яарах хэрэггүй амжина би хэд хононо.
Вас - Ёстой гоё.
ххх
Эля - За энэ талаар маргааш ярилцъя. Тохирлоо... Уучлаарай Даня унтаж байсан уу?
Дани - Шөнийн 2 цаг чи хаана байсан юм?
Эля - Ажил дээрээ би мэсэж бичсэн ш дээ, өөр хаана байвал гэж. Гэнэт аймаар их ажил гараад 3 жилийн бүх тайлангууд, баримтууд алга болчихсон хайж олох хэрэгтэй байлаа.
Дани - Чи яаж ирэв таксигаар уу?
Эля - Үгүй ээ хүргэж өгсөн. Бүх ажилтнууд эхлээд эрж хайсан дараа нь цэгцэлсэн.
Дани - Хэн чамайг хүргэж өгөв?
Эля - Даня чи үнэхээр сонирхоод байна уу?
Дани - Үнэхээр сонирхож байна хэн бэ?
Эля - Арсен яагаад гэвэл бид хоёр үлдсэн ажлаа хийж дуусгасан. Дараа нь тэр намагй хүргэж өгөхөөр шийдсэн.
Дани - Хүргэж өгөөд баахан хөгжилдсөн. Мундаг эр шүү, тийм үү.
Эля - Чи харж байсан юм уу?
Дани - Ямар хэрэгтэй юм, эндээс сонсогдож байсан.
Эля - Яг эндээс үү?
Дани - Яасан, би дараад байна.
ххх
Лид - Полина чи унтаж байна уу?.. Би нөгөө чамд юм хэлэх гээд. Степан үнэхээр надад тохирох эрэгтэй мөн юм болов уу? Тэр жаахан хачин зантай гэвч...
Пол - За тэгээд?
Лид - Гэхдээ надад хайртай бололтой. Гэхдээ бид хоёрт нийтлэг зүйл бага.
Пол - Та хоёрт нийтлэг зүйл хангалттай байгаа. Энэ нийтлэг зүйлээ та хоёр хамгаалах ёстой. Харин нөгөөхтэй дараа нь учраа олчих. Хоёулаа хэзээ эмч рүү явах вэ хэлээч.
Лид - Би очиж үзсэн.
Пол - Тэгээд?
Лид - Очоогүй бол дээр байж.
ххх
Эм - Ямар нэг юмны харшилтай юу?
Лид - Байхгүй ээ, харин наранд удаан зогсохоор ханиалгадаг. Энэ хэрэгтэй юу?
Эм - Хэрэггүй ээ, Лидия та сандрах хэрэггүй энэ бол нийтлэг асуултууд. Та ямар нэг юм санахгүй байсан ч гэлээ хүүхэд эрүүл бойжино.
Лид - Бурхан өршөөг, бурхан өршөөг.
Эм - За тэгвэл хүүхдийн эцэгт угжирсан өвчин бий юу?
Лид - Байгаа.. гэхдээ би санахгүй байна.
Эм - За яахав, харин цусны бүлэг нь хэд вэ? Хэдэн настай вэ? Та аав нь хэн болохыг мэдэх үү?
Лид - Мэднэ. Та яагаад намайг загнаад байна бас байцаагаад байгаад байх юм. Магадлагаа өгсөн бол болоо юм бишүү. Байцааж гэнэ.
ххх
Лид - Төгсөлтийн баяраар тайзан дээр банзал унахад ч тэгж ичиж байсангүй.
Пол - Би чамд хэлээд байна ш дээ, чи аль эрт Степанд хүүхдийн тухай ярих ёстой байсан юм. Харин тэр чамд ямар харшилтайгаа хэлнэ.
Лид - Тийм ээ чиний зөв, би иүүнийг илүү сайн мэдэж авах хэрэгтэй. Сайхан амраарай.
Пол - Сайхан амраарай. Бас нөгөөхөө хэлэхээ мартав...
ххх
Нина - Би охиноо ийм аз жаргалтай байхыг 2 жилийн өмнө харж байсан. Аав нь шинэ жилийн баяраар ирнэ гэж амласан.
Боря - Тэгээд ирсэн үү?
Эр - За асчихлаа.
Нина - Мэдээж үгүй. Ямар их уйлсан гээч. Гэтэл одоо хар даа. Тэр үнэхээр өөрчлөгдсөн юм болов уу?
Боря - Хэн, тэр үү? Чи намайг гайхшруулж байна шүү. За Васька тэр ч яахав, тэр чамайг хаяж явахдаа бас мөнгийг чинь аваад явсаныг мартчихсан уу?
Нина - Маш эртний явдал ш дээ.
Боря - Нэг удаа хулгайлсан бол дахиад хулгайлна. Лёха, өвөө хоёрыг хар л даа.
Вас - Ээж ээ бид хоёр удахгүй ирнээ.
Нина - Хүмүүсд хоёр дахь боломжийг өгч байх хэрэгтэй. Боря чи ч гэсэн хачин хөрш байсан.
Боря - Юу гэнээ?
Нина - Гэтэл гэрэл хийж өгч байна. Гэхдээ өөрөө хагалсан. За тэр ч яахав чамд ирээдүй байна.
Боря - Тэртэй тэргүй надад таалагдахгүй байна. Хачин нөхөр байна.
Нина - За больж үз. Юмыг яаж мэдэхэв.
Боря - Болгомжтой хүнийг хэн ч хохироохгүй. За алив ородхооч.
ххх
Дани - Чи бүр даварч байх шив.
Ван - Данёчек тайвшир, юу болоо вэ?
Дани - Чи айсан уу? Эля ч гэсэн эхэндээ ингэнэ гэж найдъя. Чи орооч. Чи бүр даварч байх шив. Арай дээр болсон уу?
Ван - Хөөе мангас аа юу болоод байгааг тайлбарлаач би ойлгохгүй байна.
Дани - Товчхондоо тэр Элягийн боссын учрыг олох цаг болж. Эхлээд ажилд авсан дараа нь өөрөө гэрт нь хүргэж өгсөн. Бас болоогүй ямар нэг найдлага төрүүлээд байна.
Ван - Данюсик заавал зодолдох хэрэггүй, ерөөсөө хэрэггүй. Зүгээр л өөрийнхөө байр суурийг харуулах хэрэгтэй, гүйцээ.
Дани - Чи зүйрлэж хэлсэн үү?
Ван - Мэдээж зүйрлэл, тэдний офисд очоод бүгдээрэнтэй нь танилц босстой нь ч гэсэн. Тэр офисд байгаа бүх хүмүүс Эля нөхөртэй гэдгийг ойлгох ёстой. Нөхөр нь үнэхээр эвгүй залуу бол бүр ч сайн. Гэхдээ чамд тохирохгүй ээ. Үгүй ээ, маш муу байна.
ххх
Лид - Стёпа саад болсонд уучлаарай.
Степ - Энэ ямар зөрүүд амьтан бэ. Энийг тэнд залуухан ямаа хүлээж байхад энэ нөхөр хүсэхгүй байна. Хэрвээ намгй ямаа руу биш харин эмэгтэй хүн рүү ингэж чангаасан бол ч. Би мэгэтэйчүүдийг ямаа гээгүй шүү...
Лид - Би чамд өөр зүйл хэлмээр байна. Хоёулаа өнөөдөр үдшийг хамтдаа өнгөрүүлэх үү?
Степ - Лидия маш сайхан санаа байна. Би дуртайя хамт байя. Таны хүссэн бүжиг, кино, ресторан бүгдийг хийнэ. Бүгдийг нь хамтатгаж болно гэхдээ үүний тулд их мөнгө хэрэгтэй.
Лид - Яршиг тийм газруудад чимээ ихтэй. Танай гэрт болох уу? Жаахан ярилцаж сууя.
Степ - Сайхан сонголт байна. Кино, бүжгийг гэртээ ч зохион байгуулж болно. хамгийн гол нь хоёулаа хамт байна. 6 цагт таныг хүлээж байя. Би таныг ирж авч болно гэхдээ арын дугуй хий алдаад байгаа. Би...
Лид - Би өөрөө очье. Тийм ээ, орой уулзая.
ххх
Боря - Алив зай гаргаач.
Алек - Боря чи өнөөдөр дахиад бидэн дээр ирж хонох уу? Эсвэл би намайг хөөхийг чинь хүлээхүй халуун усны газар унтах уу?
Боря - Тэнд ороо засаарай.
Вик - Чи тэр Пашкагаас болоод уурлаад байна уу?
Боря - Би уурлаагүй ээ өвөө.
Өалек - Юу болоо вэ?
Боря - Юу ч болоогүй. Тэр Паша миний уурыг хүргэж байна. Нэг гоёчихсон инээмсэглэсэн амьтан ирсэн. Би тэрний хэн гэдгийг мэднэ. Хулгайч хүн.
Вик - Нинка юу гэнэ?
Боря - Нинка юу, Нинка өмөөрөөд байгаа. Юу гэсэн үг вэ Боря тэр засарсан хүн боломж олгох хэрэгтэй гээд л. Харин өөрөө мөнгө өөр газарт нуусан.
Вик - Наадах чинь буруу ш дээ. Яагаад гэвэл мөнгийг нуух биш ийм ил тавих хэрэгтэй.
Алек - Яг зөв, тийм хүмүүсийг урхидах хэрэгтэй. Туршлагатай хүнд итгээрэй.
Вик Өгөөш өгч барина, ганц арга.. Уучлаарай май санамсаргүй авчихлаа. Хэрэггүй ээ.
ххх
Дани - Сайн байна уу, Элягийн нөхөр.
Эр - Таатай байна Денис.
Дани - Элягийн нөхөр, сайн уу. Сайн байна уу.
Эр 2 - Сайн уу.
Дани - Эляг харсан уу?
Эр 2 - Тэр чинь хэн билээ?
Дани - Миний эхнэр.
Эр 2 - Үгүй ээ.
Дани - Сайн байна уу.
Эм - Танд яаж туслах вэ?
Дани - Надад Ариэль хэрэгтэй байна дуудаад өгөхгүй юу. Миний эхнэр Ариэль энэ байна. Энэ бол миний эхнэр Ариэль. Би нөхөр нь.
Эля - Сайн уу.
Дани - Сайн уу.
Эля - 1-рт, чи энд юу хийж байгаа юм, 2-рт хүмүүсийн дэргэд битгий намайг Ариэль гээд бай. 3-рт чи юу өмсчихсөн юм бэ?
Дани - Юу гэнээ, сайхан хувцас ш дээ чи яагаад дургүйцээд байгаа юм.
Эля - Чи яах гэж энд ирэв?
Дани - Үүгээр явж байгаад танай ажилтнуудтай танилцъя гэж бодоод бас байрыг чинь харъя.
Эля - Намайг санасан байх нээ. Би маш их ажилтай байна чи гэртээ харь гуйя. Чи хардсаар байгаад хачин болчихож.
Дани - Эля юу гэсэн үг вэ.
Эля - Яасан?
Эр - Эля би танд хувийн мэсэжээр юм явуулсан та харсан уу?
Эля - Амжаагүй байна. Би...
Эр - Явцгаая.
Дани - Бас юун мэсэж вэ?
ххх
Степ - Идээд байгаарай. Би өөрөө хийсэн. Лидия та манайд ирсэнд би маш баяртай байна. Би ганцаараа идмээргүй байна таныг их идээд байна гэсэн үг бишээ харин ч эсрэгээрээ та гоолиг учраас...
Лид - Надад аав ээжийнхээ тухай ярьж өгөөч.
Степ - Сонирхолтой юм байхгүй ээ, аав маань цэргийн хүн Петрозаводскод алба хааж байсан. Харин ээж...
Лид - Ямар нэг харшилтай байсан уу?
Степ - Юу гэнээ?
Лид - Харшил.
Степ - Миний бодлоор байхгүй байхаа.
Лид - Угжирсан өвчин байсан уу? Яагаад нас барсан юм бэ?
Степ - Аав амьд байгаа.
Лид - Намгй уучлаарай би санамсаргүй л. Зураг нь байгаа юу?
Степ - Хэний?
Лид - Ээж, эмээ, өвөө гээд л...
Степ - Тиймэ э байгаа. Тэнд дээр байгаа.
Лид - Нөгөө...
Степ - Унтлагын өрөөнд.
Лид - Тэгвэл унтлагын өрөөнд орцгоое. Чи татгалзахгүй биз дээ.
ххх
Боря - Үгүй ээ бүсгүй минь би сонирхохгүй байна. Надад юу ч хэрэггүй. Би өөрийнхөө бүх хадгаламжийг саравчиндаа хадгалдаг. Би хадгаламжаа саравчинд хадгалдаг гээд байна. Хөршийнхөө саравчинд. Танай банкнаас илүү найдвартай газар. Танд ч гэсэн амжилт хүсье.
Эр - Борян чи сайн байна. Маш зөв ярилаа. Би ч гэсэн хараал идсэн банкнуудад итгэдэггүй. Ямарч байсан бэлэн мөнгө илүү найдвартай.
Боря - Сайхан хооллорой.
Эр - Баярлалаа.
Боря - Миний даршилдсан өргөст хэмх шүү.
ххх
Лид - Энэ хамаатан чинь яагаад ийм эрт халзарчихсан юм бэ? Би яагаад дандаа уудаг хүмүүстэй таардаг байна аа?.. Ёстой нэг.
ххх
Алек - Чи ганцаараа амбарыг харж байж чадахгүй юу?
Боря - Чадахгүй ээ. Энэ та нарын санаа байсан тийм учраас туслах хэрэгтэй. Тэгээд ч би энд ганцаараа уйдаад байна.
Вик - Бид энд хөгжилтэй байна шүү.
Боря - Чимээгүй. Ингээд баригдав уу өөдгүй амьтан. Одоо би...
Алек - Байз, Нина, Вася хоёрыг дуудаж гэрчтэй хэргийн газар нь баръя.
Боря - Яг зөв.. Өвөө гэрт очоод юмыг яаж мэдэхэв буу аваад ир. Тэр ямар хулгайч гэдгийг хэн ч мэдэхгүй. Хаана байгааг нь мэдэх үү?
Вик - Мэднэ үүдний өрөөнд, нэрмэл нуудаг газар. Гэж бодож байна.
Эр - За ингээд.
Боря - За одоохон та хоёр өөрсдөө харна.
Вас - Юу болоо вэ?
Боря - Чи энд юу хийж байгаа юм?
Эр - Яасан бэ? Юу ч хийгээгүй, би амбаарт юу байгааг харах гэсэн юм.
Боря - Харах гэсэн гэнэ шүү. Миний бодлоор чи энд тодорхой зүйл хайгаад байна. Чи юу хайж байна?
Эр - Би юу?
Боря - Тийм ээ.
Эр - Би нөгөө алх хайж байсан юм. Гэвч энд алх алга. Одоо явж оройн хоолоо идэцгээе.
Боря - Хүлээж бай. Магадгүй чи энийг хайж байсан уу?
Эр - Наадах чинь алхтай адилхан биш байна.
Алек - Жүжиглэх хэрэггүй чамд амбаарт мөнгө хадгалж байгаа тухай мэдээлэл өгсөн. Энд хүн байхгүй хойгуур чи гүйж ирлээ.
Вас - Аав аа энэ үнэн үү?
Эр - Юу гэсэн үг вэ мэдээж үгүй.
Боря - Харав уу миний хэтэвч. Илүү сайн нууж болсонгүй юу хулгайч аа.
Эр - Боря, Боря Нина надаас чамд хэтэвчийг нь өг гэж гуйсан.
Нина - Тийм ээ, би гуйсан.
Эр - Харин амбаарн хувьд гэвэл би алх хайгаагүй ээ. Харин мотоцикл тавих зай гаргах гэсэн юм.
Нина - Ямар мотоцикл?
Эр - Энэ байна. Вася би чиний хоёр төрсөн өдрийг алгассан. Харин одоо нөхөж байна.
Вас - Аав аа баярлалаа. Та хамгийн сайн аав.
Эр - За унаад байгаарай гэхдээ болгоомжтой шүү. Сюрприз барих гэсэн юм. Гэтэл энд сюрприз хийх хэрэггүй гэдгий мартчихаж.
Нина - За зүгээр ээ Паша, Вася явж оройн хоолоо идэцгээе.
Алек - Боря чи эхлээд юу болоод байгааг ухахгүй.
Боря - Би уг нь...
Алек - Сайхан мотоцикл байна.
Боря - Гэхдээ би уг нь...
Алек - Одоо явж үз.
Боря - Чөтгөр ав.
ххх
Эля - Би өмнөх төслийг харсан жаахан дутуу санагдсан. Ярилцах хэрэгтэй байх.
Эр - Эля та орно уу. Суугаарай. Хаанаас эхлэхээ мэдэхгүй байна танд тавих санал байна. Мэдээж хэрэг таны ажлын үүрэгтэй хамааралгүй учраас та татгалзаж болно. гэхдээ би танаас нэг зүйл асуумаар байна.
Эля - За юу юм бол?
Эр - Юу гэхээр би...
Эм - Василь Романович тантай уулзаж болох уу?
Эр - За, би одоохон.
Эля - Солиотой амьтан.
Дани - Хурдан зөвшөөр маш сайхан санал байна, ийм.
Эр - За боллоо, гүйцээ. Тэгэхээр миний асуух зүйл гэхээр, тийм ч таатай санал биш гэхдээ та Маринад архив янзлахад туслаж чадах уу?
Эля - За тэгье, ээн миний ажлын үүрэгт багтах байсан гэж бодож байна.
Эр - Маш сайн байна. Үүнийг танд.
Эля - Баярлалаа.
Эр - Ингэхэд би таны ажлыг ажиглаж байгаа. Надад маш их таалагдсан. Юу гэхээр би таныг дэвшүүлэх бодолтой байгаа. Үүнийг танд. Яг одоо тушаал гаргая. Энэ биш байна. Цэвэр цаас, гарахгүй байна. Хэн нэгэн таныг дэвшүүлэхийг хүсэхгүй байх шиг.
Эля - Артур би, уучлаарай.
Эр - Чи хэн бэ?
Дани - Сайн байна уу.
Эр - Сайн байна уу.
Дани - Элягийн нөхөр.
Эля - За баяртай.
Дани - За яасан?
Эля - Эхлээд намагй дэвшүүлэх гэж байсан одоо хувийн амьдралаа цэгцэл гэсэн. Дараа ярилцъя.
Дани - Эля...
Эля - Дараа ярилцъя.
ххх
Боря - Нина, Нина онгойлгооч ээ хаалганы цаана зогсож байгааг чинь мэдэж байна. Би ярилцмаар байна.
Нина- Бид хоёрт ярилцаад байх юм байхгүй.
Боря - Нина хүлээ л дээ, Нина. Нина надад ядаж ганц үг хэлэх боломж өгөөч, Нина.
Эм - Боря тайвширч үз тэрэнд хугацаа хэрэгтэй. Нина гомдомтгой эмэгтэй. Гэхдээ амархан уучилдаг. Өглөө гэхэд юунд уурласнаа мартчихна надад итгээрэй.
Боря - Паша чи намайг уучлаарай. Муу санаагүй юм шүү.
Эр - За тэр явдлыг мартая. Би нэр муутай чиний оронд байсан бол өөртөө ч итгэхгүй байсан.
Боря - Тийм ээ.
Эр - Боря аан гээч бүгдийг эхнээс нь эхэлцгээе. Хүлээгээрэй. Уумаар байна уу?
Боря - Сайхан танилцъя.
Эр - Тэгвэл ч өөр хэрэг шүү.
Боря - Би болсон.
Эр - Бага багаар.
ххх
Пол - Болзоо ямаршуухан өнгөрөв?
Лид - Муу мэдээ гэвэл хүүхэд манжингийн харшилтай болж магадгүй. Яг Степаны эгчийн ээж шиг. Сайн мэдээ гэвэл үс нь буржгар болно. тэднийхэн ямар үстэй байгааг хар даа.
Пол - Миний ойлгосноор чи малын эмчид хүхэдтэй болсоноо хэлээгүй байх нээ.
Лид - Дараа хэлье. Манай энд юу юу болж өнгөрөв?
Вик - Юу юу гэнээ?
19-р анги төгсөв.
Back to episodes Go home