Метраж : 24 минут
Дүрүүдэд :
Ан - Антон эр, 38 настай Вас - Вася эм, 22 настай
Ол - Олег эр, 50 настай Нина - эм, 40 настай
Лид - Лидия эм, 35 настай Степ - Степан, эр 45 настай
Вик - Виктор эр, 55 наастай
Алек - Алексей эр, 35 настай
Ван - Ваня эр, 16 настай
Пол - Полина эм, 38 настай
Анас - Анастасия эм, 36 настай
Дани - Данила эр, 22 настай
Эля - эм, 22 настай
Боря - эр, 40 настай
Сем - Семён эр, 55 настай
Харилцааны зарчим :
Пол – Лид – Вик – Алек
Ван – Анас
Ол – Пол
Дани – Эля
Ан – Боря
ххх
Яна - Ваня өнөөдөр чи хамгийн мундаг байлаа.
Ван - Юу, надаас илүү хүн байхгүй ээ охин минь... Өвөө, өвөө. Та яагаад миний өрөөнд байна аа?
Вик - Юу, би чамайг Настя руу нүүчихсэн гэж бодсон.
Ван - Үгүй ээ, нүүх болоогүй.
Вик - Өвөө чинь танайд зочилж ирсэн гэж бод. Тэгээд хонохоор үлдсэн.
Бичиг “Ивановынхан Ивановынхан”.
Алек - За зөөгөөд байгаарай.
Эм - Хурдан ирсэнд баярлалаа.
Алек - Таатай байна.
Эм - Борягийн бялагыг хоёр өдөрт лдангуун дээрээс аваад дуусчихдаг.
Алек - Одоохон, дахиад хүргэлтийн 1000 нэмэхгүй юм уу?
Эм - Юу гэнээ, Борис үнэгүй хүргэнэ гэж амласан.
Алек - Тийм үү, манайх 30-ийг авбал үнэгүый хүргэнэ. Тэнд 25 байгаа.
Эм - За яахав дахиад нэг бяслаг өгчих.
Алек - Энэ арай үнэтэй, 6500. Бирж дээр үнэ нь өсчихсөн юм.
Эр - Сайн уу, би Паша байна.
Алек - Лёха. Боря үнэхээр гоё бяслагтай юмаа. Би яаж ч оролдоод ийм бяслаг хийж чаддаггүй.
Алек - Гараа ав муухай болгочихлоо. Өрсөлдөгч юм уу?
Эр - Би Борятай өрсөлдөж чадахгүй ээ. Харин Боря бяслаганд мундаг.
Алек - Бас нэг хөлдүү амьтан.
Эр - Тэр бяслагандаа юу нэмдэг вэ?
Алек - Би чамд зүгээр хэлээд өглөө юу? Фермийн нууц.
Эр - Чи тэрний жолооч юм уу?
Алек - Чи өөрөө жолооч. Би хамтрагч нь. Миний гарын үсэггүй фермийн нэг ч үнээ сүүгээ өгөхгүй.
Эр - Борька ч азтай байна шүү. Ингэхэд хэрвээ чи хаа нэгтээ өөрийнхөө авъяасыг гаргахаар бол холбогдоорой.
Алек - Намагй байхгүй бол Боря лаа шиг шатаад дуусна. Эсвэл үнээний хашаанд гацчихна. За гүйцээ, баяртай.
ххх
Ван - Өвөө хавч идсээр байна уу?
Вик - Зовлонгоо нимгэлж байна, хоёрдахь ач маань явлаа. Гэр хоосорлоо.
Ван - Би хаашаа ч явахгүй. Настаяд хайргүй болчихсон.
Вик - Юу явахгүй гэж? Юу хайргүй болсон гэж? Дахиад хайртай болохгүй юу.
Ван - Ярихад амархан, яаж?
Вик - Яаж гэж үү, би чадсан. Антошкагийн хясааны дараа эргээд хавчинд дуртай болсон.
Ван - Үгүй ээ өвөө салах хэрэгтэй юм шиг байна.
Вик - Гэхдээ би Данькагийн өрөөнөөс гарахгүй шүү.. Яах гэж хясааг санав даа.
ххх
Алек - За ажилтнаа хүлээж ав. Наадах чинь бяслагны шинэ жор уу?
Боря - Чамд хамаагүй. Мөнгөө өг. Би хот руу амтлагчууд авахаар явна.
Алек - Гаа бас нөгөө сунели авах уу?
Боря - Гаа бас сунели бяслаганд хийдэггүй.
Алек - Ингэхэд би чиний улаан бяслагыг 5000 зарсан шүү.
Боря - Чи тэнэг юм уу. Улаан бяслаг 10-ын үнэтэй.
Алек - Тийм үү? Санаа зоволтгүй ээ дарагийн удаад 5000 үнэтэйг 10-аар зарчихъя.
Боря - Лёха чамд юу ч даалгаж болохгүй юм байна. Халуун ус халаагаадах гэвэл тосгонг тэр чигт нь шатаана.
Алек - Өнгөрсөн удаад унтраасан ш дээ.
Боря - Унтраасан гэнэ шүү чи тус гэж огт алга.
Алек - Супермаркетын нөгөө захиалгыг би олж ирсэн.
Боря - Тэгээд юу гэж.
Алек - Одоо би чамд үнэгүй ажиллаж байна, ойлгов уу? Би өөртөө өөр эзэн олно.
Боря - Чамайг хэн тоож авах юм.
Алек - Ежов.
Боря - Ежов гэнээ, тэр чамайг 7 хоногийн дараа хөөгөөд явуулна.
Алек - Боря сайхан мэдээрэй, чи дараа нь хамарсах болно шүү.
Боря - Битгий хаалга саваад бай.
ххх
Вик - Чи сайхан зугаацсан бололтой.
Лида - Аннхаан.
Вик - Азтай юмаа.
Пол - Өглөөний мэнд.
Вик - Мэндээ.
Лид - Мэндээ.
Пол - Өнөөдөр халуун усанд орох уу?
Лид - Өнөөдөр хэрэггүй байхаа. Би ус халаах зэрэг ажил хиймээргүй байна.
Пол - Манайд Виктор Алексеевич энэ бүхнийг хариуцдаг ш дээ, тийм үү?
Вик - Дуртайя. Гэхдээ би ч гэсэн зуухандаа юм хийх хэрэгтэй.
Пол - Ойлгомжтой.
Вик - Тэрэнтэй тохирчих.
Пол - Заавал тохирно.
Вик - Гүйцээ.
Пол - Чи ямар үзэсгэлэнтэй харагдлаж байна аа. Залуу байхад чинь тосгоны бүх хүүхнүүд араас чинь гүйдэг байсан уу?
Боря - Тэгдэг байсан.
Вик - Гартаа сэрээ бариад уу.
Боря - Би залуудаа ямар байсан гээч. Хус шиг гоолиг байлаа нэг хүүхэн бүр зургаар минь ховсдохыг хүссэн.
Вик - Хүссэн гэнэ шүү, дараа нь бодлоо өөрчилж хараасан байх.
Пол - Боренька чи одоо хот руу явлаа юу? Лида бид хоёрт нэг лонх...
Вик - Конъяк аваад ир.
Пол - Тийм ээ.
Вик - Долоо хоног их хүнд байлаа тэр Лидкаг хар л даа.
Боря - За аваад ирье.
ххх
Ван - Настя сайн уу ярилцах хэрэгтэй байна.
Анас - Ваня сайн уу, чи ирсэн чинь сайн хэрэг.
Ван - Тийм ээ, би чамтай...
Анас - Ваня би аав ээждээ чамайг манайд нүүж ирнэ гээд хэлчихсэн. Тэд чамтай танилцахыг хүссэн.
Эр - Манай охин Лондонд мэргэжил дэшлүүлэхээёс татгалзахад хүргээн Ваня мөн гэж ойлголоо.
Анас - Аав аа.
Эр - Танилцахад таатай байна.
Ван - Надад ч гэсэн таатай байна.
ххх
Пол - Чи энд байна уу?
Лид - Тийм ээ.
Пол - За явах уу?
Лид - Би явахгүй ээ.
Пол - Юу болоо вэ?
Лид - Надад төлөвлөөгүй ажил гарчихлаа.
Пол - Чи бодлоо өөрчлөх хэрэгтэй би маш гоё скраб авч ирсэн. Ийм гоё үнэртэй үз дээ.
Лид - Полина би өдөр болгон чамайг хардаг. Би ганцаараа байж болохгүй гэж үү?
Пол - Бололгүй яахав. Би ганцаараа орье. Ганцаараа цагийг сайхан өнгөрүүлье... Катя сайн уу.
Эм - Сайн уу Полина.
Пол - Аан гээч чи манайд зочилж ирэхгүй юу хоёулаа халуун усанд орье.
Эм - Борисын ажил саад болохгүй юу?
Пол - Үгүй ээ тэр амтлагч авахаар хот руу явсан. Дор хаяж 5 цаг болно. яг би даашинз сонгодог шиг.
Эм - За тэгвэл амжих байх. Удахгүй очлоо. Баярлалаа. Хуульч руу ярь удахгүй их ажил гарах нь.
ххх
Эр - Миний саналыг хүлээж авсанд би баяртай байна.
Алек - Тайвшир тайвшир, хэн ч ямарч санал хүлээж аваагүй байна. Сайн харж болзолуудаа тохирох хэрэгтэй. Би ямар Борягийн фермд өөрийгөө өргөмжилсөн биш. Миний доор хэдэн хүн ажиллах вэ? Одоо харилуахгүй байж болно энд засвар хийх хэрэгтэй будаж янзална. Энэ бяслаг уу? Худалдахгүй гэж найдъя.
Эр - Алексей ийм байна, чи энд ажиллахгүй.
Алек Чи яагаад бултаад байна. Энд засвар хэрэггүй бүх зүйл шинэ байна. Надад бас ажилчид хэрэггүй харин бяслаг чинь дажгүй...
Эр - Тэр хамаагүй ээ би чамд ажлын санал тавъя. Надад нөгөө Борягийн бяслагны жор маш хэрэгтэй байна.. Чамд ийм шагнал өгнө.
Алек - Чи намайг урвагч гэж бодоо юу?
Эр - Юун урвагч мөнгөтэй хүн гээч. Боря хэнийг ч үнэлдэггүй харин би бол үнэлнэ.
Алек - Үнэлж байгаа нь ойлгожмтой гэхдээ.. ийм үнэтэй.
Эр - Ийм байвал зүгээр бишүү?
Алек - Бид бизнес ярьж байна уу тоглоод байна уу?
Эр - За яахав.
Алек - Тохирох уу?
Эр - Тохирлоо.
ххх
Эм - Энд ямар гоё зайтай юм бэ.
Вик - Зайтай байлгүй яах вэ, та Борягийн биеийг харсан уу. Виктор Алексеевич зүгээр Витя гэсэн ч болно. халун ус бэлэн.
Пол - Сайн байна, баярлалаа. Конъяк удахгүй аваад ирнэ.
Вик - Таныг ч дайлмаар байна гэхдээ та 18 хүрсэн гэдэгт итгэхгүй байна.
Эм - Гоё юмаа. Дараа би зкаавал энд өөртөө газар авна.
Пол - Хөршүүд болцгоое.
Лид - Сайн байна уу.
Эм - Сайн байна уу.
Лид - Полина чамтай түр уулзаж болох уу?
Пол - Лида дараа болъе бид хоёр өдөр болгон уулздаг биз дээ. Тэгээд ч халуун усны газар хөрлөө.
Лид - Хөрөхгүй ээ, би зөндөө түлээ хийчихсэн. Намайг уучлаарай, уулзаж болох уу?
Пол - Катя би түр уулзаад ирье.
Эм - Бололгүй яахав би хаана утсаа цэнэглэж болох вэ?
Пол - Тэнд баруун талд зурагтны ар талд.
Лид - Полина би хаанаас эхлэхээ мэдэхгүй байна бүр сандраад...
Пол - Чиний юунд санаа зовоод байгааг би ойлгож байна.
Лид - Чи гадарласан юм уу?
Пол - Тийм ээ чиний байгаа байдлаас анзаарагдсан.
Лид - Полинушка, би шаналж гүйцлээ яах ёстойгоо мэдэхгүй байна. Ичээд байна.
Пол - Чи өөрөө буруутай эхлээд сайн бодох хэрэгтэй биз дээ.
Лид - Чамайг ингэж хэлнэ гэж санасангүй. Найз гээд байгаа юмаа. Жирэмсэн болчихоод байхад бас ичгүүртэй гэнэ шүү. Намайг зах дээр аваачаад хүмүүсд зарлах уу?
Пол - Чи, чи жирэмсэн гэж үү?
Лид - Тийм ээ, 3 цагийн туршид би чамд юу яриад байсан юм бэ?
Пол - Чамгй халуун уснаас болж уучлалт гуйж байна гэж бодсон.
Лид - Намгй уучлаарай тэр тосны үнэрээс чинь дотор муухай оргиод байсан.
Пол - Лидочка минь. Харин аав нь?
Лид - Малын эмч.
ххх
Эм - Иван та өөрийнхөө тухай дэлгэрэнгүй танилцуулаач.
Эр - Та ямар төлөвлөгөөтэй, зорилготой хүн бэ? Боломжтой бол үнэнээ хэлээрэй.
Ван - Юу гэхээр би юм төлөвлөдөггүй. Өнөөдрөөрөө амьдардаг гэж болно. Над шиг өөрөөр амьдрах боломжгүй.
Эм - Над шиг гэдэг нь юу гэсэн үг вэ?
Ван - Манай гэр бүл маш сонирхолтой. Би хоёр ээж хоёр аавтай. Гэхдээ нэг нь зугтчихсан харин эхний ээжтэй хамт байгаа хоёрдахь аав маань салж байгаа. Ээжийг ойлгож болно аав уух дуртай. Энэ салат чинь ёстой гоё юм байна. Хугацаа нь дуусаагүй нь мэдрэгдэж байна гэрийн салат байгаа сайн хэрэг.
Анас - Сайн залуу бялуу авч ирлээ. За тавьчихъя.
Эр - Настя чамтай түр уулзаж болох уу?
Анас - Бололгүй яахав. Яасан аав аа?
Эр - Хоёр үг солъе.
Ван - Ээж ээ аан гээч, хоёулаа конъяк гусах уу?
Эм - Намайг уучлаарай.
Ван - Зүгээр ээ, бүү ай. Март.
Эм - Уучлаарай.
Ван - Салат гоё байлаа.
ххх
Пол - Ингэтлээ сэтгэлээр унах хэрэггүй. Тайвшир хамгийн гол нь бүгдийг ярилцах хэрэгтэй. Хоёулаа одоо Катяг явуулъя, хамт ууцгаая.
Лид - Үгүй ээ.
Пол - Үгүй ээ би ууна, харин чи шүүс уу. Ингэхэд Катя хаана байна?
ххх
Пол - Чи энд байна уу, юу хийж байгаа юм бэ?
Эм - Залгуур олж чадахгүй байна. Ингэхэд энэ Борис мөн үү?
Лид - Тийм ээ Боря мөн. Тэр хүрээд ихрлээ та хоёрыг одоо танилцуулъя.
Эм - Нээрэн үү? Охидуудаа бид яагаад одоо болтол халуун усанд ороогүй юм бэ?.. Явцгаая.
Лид - Би мэдрээд байна тэр энэ хавийн зүгээр ч үгүй ухаагүй байх.
Пол - Лидочка би чамагй ойлгож байна. Би жирэмсэн байхдаа бас элдэв юм боддог байсан.
Лид - За гүйцээ Полина. Учрыг нь олье.
Пол - Наадах чинь дан гормон.
Лид - Хангалттай.
Пол - Гормон, гормон. Гормонууд.
ххх
Анас - Аав аа би ойлгож байна. Тэр тийм ч төгс биш байж болно. гэхдээ би түүнд хайртай. Ээж ээ...
Эм - Настя миний бодлоор, бидний бодлоор тэр залуу чамд тохирохгүй ээ.
Эр - Охин мниь чи алдаа гаргаж байна. Тэр хүнийг гэр бүлдээ оруулж болохгүй.
ххх
Вик - Боря конъяк яасан бэ?
Боря - Өвөө та хүлээж бай одоохон өглөө.
Вик - Өгөөч.
Боря - Энэ байна өг өг гээд шалчих юм.
Вик - Охидууд хүлээж ядаад байна.
Лид - Боря...
Боря - Лида надад туслаач.
Лид - Наадхаа орхи алив явцгаая.
Боря - Хаашаа?
Лид - Чам дээр хүн ирсэн.
Боря - Хэн бэ?
Лид - Чи өөрөө хар. Хэн гэдгийгн олж мэдэцгээе.
ххх
Пол - Катя чи хаачих нь вэ?
Эм - Би алчуур авах гэсэн юмаа. Марчихаж.
Пол - Тэнд цэвэрхэн алчуур байгаа.
Эм - Тийм үү.
Пол - Тийм ээ.
Эм - Харин энэ илүү гоё санагдаад.
Лид - Охидуудаа түр анхаарлаа хандуулаач нэг хүнтэй танилцуулмаар байна. Борис.
Эм - Катерина маш таатай байна.
Боря - Борис.
Эм - Би малгайны оронд авчихъя, тэгэх үү.
Пол - За. Гэхдээ тэнд малгайнууд ч байгаа.
Эм - Намайг уучлаарай дөнгөж сая хүн ярилаа би явах хэрэгтэй.
Лид - Харин надад чи энд зүгээр нэг ирээгүй. Одоо Боряд харагдахгүйн тулд зугтаж байна.
Пол - Лид...
Лид - Яах гэж өрөөг нь онгичоод байсан юм надад хэлээч.
Эм - За яахав ингэсэн нь илүү дээр байх.
Лид - Тийм ээ.
Пол - Байзаарай энд юу болоод байна?
Лид - Хар даа энэ бол манай Боряг зургаар нь ховсдох гэж байсан нөгөө хүүхэн. Чи эрт баярлах хэрэггүй зуух халж байгаа шулам минь.
Пол - Ингэж болохгүй ш дээ, боль. Тэр бол Катя миний найз.
Эм - Үгүй ээ Полина.. түүний зөв.
Пол - Чи Борягаас болж ирсэн юм уу?
Эм - Би түүнд хайртай. Эрчүүд нэг бол хайрлана нэг бол хайрлахгүй.
Лид - Үгүй ээ чи...
Эм - Би ямар тэнэг хүн бэ.
Пол - Уйлах хэрэггүй.
Лид - Би чамайг ойлгож байна. Одоо уйлах хэрэггүй ээ.
ххх
Алек - Юу вэ бяслагны шинэ жор уу?
Боря - Чамд хамаагүй.
Алек - Би өөр эзэнтэй болно.
Боря - Чамайг хэн ч авахгүй.
Алек - Ежов, тийм ээ.
Боря - Лёха адгийн шаар.
ххх
Анас - Ваня хоёулаа ярилцах хэрэгтэй байна.
Ван - Яасан бэ Настя? Би аав ээжид чинь таалагдсангүй юу?
Анас - Зөөллөж хэлбэл тийм.
Ван - Настя.
Анас - За.
Ван - Миний бодлоор тэдний зөв байх. Би чамд тохирохгүй ээ. Чи ухаантай, царайлаг харин би царайлгаас цаашгүй тэгээд над шиг амьдралтай хүн чамд...
Анас - Надад тэр чухал бишээ.
Ван - Настя надаас болж чи ээж аавтайгаа муудах хэрэггүй. Тийм учраас би явсан нь дээр.
Анас - Бидний харилцаа муудахгүй ээ. Яагаад гэвэл бид хамтдаа явна. Танай аав ээжийн байшинд надад булан олдоно гэж найдъя. Би хамт явна. Би жижигхэн хулгана шиг нам гүм байна.
Ван - Олдолгүй яахав. Мэдээж олдоно Настя.
ххх
Эр - Бяслаганд гаа бас сунели нэмж байсныг санахгүй байна.
Алек - Борягийн бяслагны нууц зөвхөн сүү гэж бодоо юу?
Эр - Ингэхэд чи намайг хуурч байгаа юм биш биз?
Алек - Би луйварчин шиг харагдаад байна уу? Боряг бол чадна.
Эр - Тэгвэл чи өөрөө энэ жороор хийж байсан уу?
Алек - Олон удаа.
Эр - Энд саармагжуулагч хэдийг хийх ёстой гэнээ, бичиг нь харагдахгүй байна.
Алек - Юу хэд гэж, хэд гэсэн байна тиймийг л хийнэ.
Эр - Юу?
Алек - Нэг чимхийг, амсах хэрэгтэй ш дээ. Их хийх юм бол бяслаг чинь олон нүхтэй болно.
Эр - Ойлгомжтой.
Алек - Юу ойлгосон гэж?
Эр - Энд ямарч саармагжуулагч байхгүй.
Алек - Юу гэнээ?
Эр - Одоо би чамагй өөрийг чинь гаа, сунелигээр чигжээд өгье.
Алек - Байзаарай, авмааргүй байгаа бол би өөр хүн олье. Борягийн дайснууд чиний муу бяслагны нүх шиг олон.
Боря - Чи чинь яачихсан хүн бэ? Чи яах гэж миний жорыг зарсан юм?
Алек - Зарсан, зөвхөн миний хувь.
Боря - Чиний хувь гэнээ?
Алек - Тийм ээ.
Боря - Би чамайг гэртээ оруулсан. Харин чи миний нуруунд хутга зоолоо.
Алек - Яах гэж цаашаа харсан юм, хохь чинь.
Боря - Цаашаа харсан гэнээ, одоо би чамайг цааш нь харуулъя. Чи юугаа гөлрөөв? Миний жорыг нааш нь өг.
Эр - Үгүй шүү Боря, үгүй. Гаа бас сунели гэнээ, сайн байна. Харуул.
Боря - Гаа бас сунели гэнээ? Тэгэхээр чи...
Алек - Тийм ээ, би мөнгө олсон. Бас өрсөлдөгчийг чинь хуурсан. Харин чи яаж байгаа юм?
Боря - Би одоохон...
Алек - Мөнгө цуглуул.
Боря - За одоохон чиний мөнгийг цуглуулъя, намайг уучлаарай би...
Эр - За.
Боря - Яадаг адгийн амьтан бэ. Муухай амьтан, тийм ээ.
ххх
Пол - Бүү ай Боря алга.
Эм - Охидуудаа баярлалаа. Хэрвээ тэр намайг харчихвал аймшигтай юм болно.
Пол - Бид хоёр хэнд ч хэлэхгүй. Гэхдээ чи бас амласан.
Эм - Тийм ээ би шийдсэн сэтгэлээ барина.
Лид - Сайн байна, за гүйгээрэй. Тэргэл сартай шөнө гэтэл надад чамайг ариусгах ус алга.. Сүүлчийн даршилсан өргөст хэмхээ өгсөн нь муу харамсалтай. Би идмээр байна.
Эр - Амжилттай юу?
Эм - Мэдээж. Ашгүй нэг даршилсан өргөст хэмхийг олж авлаа.
Эр - Баяр хүргэе.
Эм - Чамд ч гэсэн баяр хүргэе. Энэ чиний цалин.
ххх
Ван - Өвөө танилц энэ бол Настя.
Анас - Сайн байна уу.
Вик - Виктор Алексеевич. Та орно уу.
Ван - Настя ор ор.
Вик - Гэртээ байгаа юм шиг байгаарай.
Анас - Баярлалаа Виктор Алексеевич.
Вик - Чи хаана унтах гэж байна?
Ван - Өвөө за боль доо.
Вик - Гэхдээ би өөрийнхөө дэрийг авна.
Ван - Манай өвөө жаахан тийм, битгий тоо.
ххх
Алек - Мөнгө үнэргүй гэдэг.
18-р анги төгсөв.
Back to episodes Go home