ИВАНОВЫ С5 17-анги

                                                                                   Метраж : 24 минут

Дүрүүдэд :

Ан -    Антон эр, 38 настай            Вас -      Вася эм, 22 настай

Ол -    Олег эр, 50 настай               Нина - эм, 40 настай

Лид - Лидия эм, 35 настай           Степ -   Степан, эр 45 настай

Вик -  Виктор эр, 55 наастай

Алек -   Алексей эр, 35 настай

Ван -  Ваня эр, 16 настай

Пол - Полина эм, 38 настай

Анас -   Анастасия эм, 36 настай

Дани -  Данила эр, 22 настай

Эля -  эм, 22 настай

Боря -   эр, 40 настай

Сем - Семён эр, 55 настай

Харилцааны зарчим :

Пол – Лид – Вик – Алек

Ван – Анас

Ол – Пол

Дани – Эля

Ан – Боря

                                                  ххх

Лид - Баярлалаа.

Пол - Баярлалаа.

Лид - Би инжир авмаар байна. Нэг ширхэг нь ямар үнэтэй вэ?

Эр -    Царайлаг бүсгүй чамд бол 200-гаар өгчихнө.

Лид - Би царайлаг юм бол 100-аар өгчихгүй юу?

Эр -    Зуугаар би өөрөө ч идчихмээр байна.

Лид - За яахав.

Эр -    За за 10-аар ав л даа. Би үлдсэнийг нь төлчихнө. Битгий уйлаарай, гуйя.

Лид - Баярлалаа.

Пол - Хоёрыг авъя.

Лид - Баярлалаа.

Пол - Чи ёстой мундаг жүжигчин юмаа. Лида яасан бэ?

Лид - Мэдэхгүй ээ.

Пол - Би мэдэж байна. Чи ганцаараа хамаг ачаагаа үүрдэг өөрөө зүтгээд байдаг. Үүнээс болж сэтгэл санаа чинь хямарчихаж. Харин Борягийн гар шилэн дотор гацахад чи хагас цаг инээсэн биз дээ. Харин дараа нь хүрзээр өт тасдчихаад уйлаад л байсан. Лида, яасан бэ. Чи өтийг өрөвдөөд байна уу?

Лид - Үгүй ээ, хатаасан чангаанз идмээр байна. Хатаасан чангаанз ямар үнэтэй вэ?    

Бичиг “Ивановынхан Ивановынхан”.

Боря -   Түй, Нина чи намайг харчихсан юм уу?

Нина -  Хараагүй.

Боря -   Юу болоо вэ? васькатай муудалцсан юм уу?

Нина -  Ээжтэйгээ муухай харьцдаг хичээлээ таслаад. Шавхай дайрч хэсгийн байцаагч руу ус цацсан.

Боря -   Санамсаргүй тэгсэн ч юм билүү?

Нина -  Санамсаргүй бишээ.

Боря -   Алив би.

Нина -  Санамсаргүй бичлэг хийж интернэтэд тавьдаггүй юм.

Боря -   Иймхэн юманд яагаад уурлаад байгаа юм бэ. Чи залуу байхдаа бас сахилгагүйтэж байсан биз дээ?

Нина -  Сахилгагүйтэж байсан гэхдээ үргэлж ээжийнхээ үгэнд ордог байсан. Харин тэр галзу юм шиг болчихлоо, ойлгов уу. Намагй дисконд явуулсангүй гээд өлсгөлөн зарлачихсан.

Боря -   Миний шинэ гэр бүл өлсгөлөн зарласан бол би баярлах байлаа.

Нина -  Би охиндоо санаа зовоод байна. Ерөөсөө ойлголцож чадахгүй юм. Бас хатуурхаж чаддаггүй.

Боря -   Яасан?

Нина -  Боря...

Боря -   Үгүй ээ, үгүй, үгүй.

Нина -  Чи оролдоод үзээч.

Боря -   Үгүй ээ, үгүй, үгүй. Нина уучлаарай би эмэгтэйчүүд, хүүхдүүдтэй хэл амаа олж чаддаггүй. Үгүй ээ тэгээд ч Вася эмэгтэй бас хүүхэд. ҮЛгүй ээ би чадахгүй.

Нина -  Боря гуйж байна...

Боря -   Чадахгүй ээ.

Нина -  Чи зүгээр л тэрэнтэй ярилц. Хэрвээ чи охинтой ярилцвал би чамд...

Боря -   Махтай юу?

Нина -  Зүгээр бялуу санал болгох уу?

Боря -   За тэгвэл би Васятай уулзахаар явлаа. Битгий уурлаад байгаач.

                                                  ххх   

Эля -  Өглөөний мэнд. Тахиа донгодохоор сэрэхгүй байх чинь ямар гоё юм бэ.

Дани -  12 цагт донгодохгүй ээ Эля.

Эля -  Үглээ юм бэ. Чих амраад сайхан байна.. Нүд чинь яачихав?

Дани -  Дааруулчихсан байх.  

Эля -  Тос түрхэх хэрэгтэй. Гадагшаа гарвал нүдний шилээ зүүгээрэй бид ямар тосгонд байгаа биш.

Дани -  Би хаашаа ч явахгүй ажил их байна.

Эля -  Гадагшаа гарч агаар амьсгал эсвэл жаахан сэргэж болно ш дээ.

Дани -  Чөтгөр ав Эля. Чөтгөр ав...

Эля -  Ажиллаж байна уу? Алчуур авч ирье.

Дани -  Яаж байгаа юм бэ?

Эля -  Байз, байз би алчуур аваад ирье. За одоохон энэ байна алив.

                                                  ххх

Лид - Полина үнэндээ би гитар тоглож дуу дуулсан боловч юу ч тус болоогүй. Чи надад өөр дуу тоглож өгөх юм уу?

Пол - Тоглож өгье.

Лид - Пөөх. Полина чи намайг шархадсан морь шиг ойд дуусгахаар муудаагүй байна. Чи хаана ингэж сурав?

Пол - Зарим нэг нууц нууц хэвээр үлдэх ёстой. Энэ чиний асуудлуду гэж төсөөлөөд гохоо дар.

Лид - Борис бууг нь авсаныг мэдсэн бол бид хоёр тэнд зогсох байх шүү.

Пол - Зогсохгүй ээ, за алив. Онилоорой.

Лилд -  Асуудал гэсэн үү. За тэгэхээр лонх бол ойлгомжтой, Лёха. Харин амтат гуяа малын эмч шиг харагдаад байна. Буудах эвгүй юм даа.

Пол - Лидочка би чамд хүмүүсийг төсөөл гээгүй харин уураа гарга. Алексей чамайг гомдоож байсныг сана.

Лид - Оночилоо, онолоо сэтгэл уужирлаа шүү.

Пол - Полина чамд дэмий зүйл зөвлөхгүй ээ.

                                                  ххх     

Боря -   Туслах уу?

Вас -   Хэрэггүй ээ би өөрөө.

Боря -   Алив харъя. Толгой нь сайн шахвал оч сайн үсэрнэ. Алив.

Вас -   Баярлалаа.

Боря -   Болчихлоо. Би ер нь чамтай ярилцах гэсэн юм Вася. 

Вас -   Ярилцана гэж амлэхгүй харин сонсож болно.

Боря -   Болж байна, чи ээжийгээ уурлуулаад залхахгүй байна уу?

Вас -   Таныг бяслаг шахагч гэж бодсон чинь бас энхийн элч байжээ.

Боря -   Би энхийн эл, элчин, элч биш. Харин чи ээжийгээ уурлуулахаа болиод чамд хэлж байгааг нь сонсож бай.

Вас -   Хөгжилтэй юм. Та хэн болоод надад заагаад байна?

Боря -   Ээжтэй чинь уулздаг болсон цагаас. Яагаад гэвэл чи ингээд байвал...

Вас -   Юу гэнээ?

Боря -   Хэрвээ чи цаашид...

Вас -   Юу гэнээ сонсдогдохгүй байна.

Боря -   Одоо сонсож байна уу?    

Вас -   Уучлаарай тоглосон юмаа та юу гэлээ?

Боря -   Би чамд...

Вас -   Надад хамаагүй.

                                                  ххх

Эля -  Даня чи надад уурласаар байна уу?   

Дани -  Үгүй ээ Эля уурлаагүй. Би У үсгээ алдчихсан учраас уурлаж чадахгүй. Болохгүй байна. Би хэлж чадна, явж чадна харин уурлаж чадахгүй.

Эля -  Найрамдлын бэлэгдэл болгож авна уу, бүх товчлууруудтай хэрэглэж байсан ноутбук.

Дани -  Чи шүүгээнээс мөнгө авсан гэж битгий хэлээрэй.

Эля -  Авсан байсан ч гэлээ чамд ажил хийх багаж болно.

Дани -  Эля яаж байгаа юм бэ, байрны мөнгө байсан ш дээ.

Эля -  Даня би...

Дани -  Юу Даня гэж, чи бодож болсонгүй юу? Чи сайн санаж ингэж гэтэл өнөөдөр байрны эзэн ирнэ би ямар мөнгөө өгөх юм? Ноутбук өгөх үү? танд энэ сайн ноутбукийг өгье харин энэ товчлуур нь эвдэрчихсэн гэж тайлбарлах уу? Надад хэлээ чи амьдралдаа нэг уда ажил хийж үзсэн үү? Үргэжл аав чинь мөнгө өгөхгүй гэдгийг ойлгож байна уу? Хэрэглэж байсныг авсан гэнэ шүү.

Эля -  Энэ Янагийнх би гуйсан юм. Чиний мөнгө шүүгэнд байгаа.

Дани -  Эля би, Эля...

                                                  ххх

Лид - За алив.

Пол - Зүйтэй.

Лид - Дахиад.

Пол - Дуусчихсан.

Лид - Харамсалтай байна би дахиад буудмаар байна. Бага ч гэсэн тайвширлаа.

Пол - Олон асуудал байжээ. 

Лид - Тийм ээ. Одоо нэг асуудал нэмэгдэх бололтой.

Пол - Одоо яах вэ?

Лид - Уучлаарай би энийг санаачлаагүй. 

Пол - Лида.

Лид - Миний нэрийг дуудах хэрэггүй. Зугтаарай найзаа, зугт.

Пол - Лид.

                                                  ххх

Вас -   За. Сайн уу, намагй явуулахгүй байна. Тмийм ээ бүр өлсгөлөн зарлаж үзсэн мэдээж өмнө нь хоол идчихсэн байсан. Чи өөрөө нусгай жаал ингэж хэлэх амархан л даа. Чи ээжид Васяг явуулаач гэж хэлэх үү ээж галзуурах байлгүй. Надад ээжээс өөр хэн ч байхгүй. Би чам руу эргээд яръя. Хөөе зогсоорой.

Боря -   Чамд тусламж хэрэг болоо юу? Тийм бололтой гэхдээ надад огт хамаагүй.

Вас -   Хүлээ л дээ, та хүлээ л дээ Боря ах аа гуйж байна. 

Боря -   Чи яах гээв?

Вас -   Намайг уучлаарай сүүлийн үед би хямраад байгаа юмаа. Яагаад гэвэл.. Даня яваад өгсөн. Тэр надад таалагддаг байсан. 

Боря -   Вася зүгээр дээ битгий уйл. Нулимсанд би дургүй. Уйлдаг эмэгтэйд дургүй.  

Вас -   Би дисконд явж тайвшрах гэсэн юм харин ээж намайг явуулахгүй байна.      

Боря -   За болно битгий усан нүдлээд бай. Би чамтай хамт дисконд орье ээж чинь надтай хамт явуулна.

Вас -   Үгүй ээ хүүхдүүд намайг шоолно, танд маш их баярлалаа.

Боря -   За битгий уйлаад бай болно. Вася, ингэж тохирье би чамайг шийтгэсэн болъе чи бяслагны цехийг угаана. Шийтгэж байгаа болог.

Вас     Боря ах аа баярлалаа. Та хамгийн сайн бяслаг шахагч.

                                                  ххх 

Ван -  Сайн уу найзаа.

Дани -  Сайн уу.

Ван -  Яагаад шил зүүчихсэн юм бэ?.. Хаалганы дурангаар харахад амар.

Дани -  Тийм ээ.

Ван -  За алив хийгээрэй.

Дани -  Яах гэж ирэв?

Ван -  Лида ээж төмс тарина гэсэн учраас дүү дээрэ ирмээр санагдаад.

Дани -  Ингэхэд чамд мөнгө байна уу?

Ван -  Ховлохгүй байсны төлөө юу? Сайн байна хурдан сэтгэж байна шүү. Хэдэн зуу бол байгаа шүү.

Дани -  Наадах чинь хүрэхгүй ээ. Би Эляг гомдоочихсон гэмээ цайруулах хэрэгтэй байна.

Ван -  Дахиад хүнтэй үнсэлдээ юу?

Дани -  Юу үнсэлдэх гэж.  Хүнтэй үнсэлдээгүй удаж байна. Зүгээр л мөнгө хэрэгтэй байна. Гэхдээ зүгээр ээ би ямар нэг арга бодож олно.

Ван -  Цорго ажиллаж байна уу?

Дани -  Өөрөө хар л даа.

Ван -  За дүү минь би одоо усыг мөнгө болгоно мөнгийг дарс болгоно. Энэ надад хэрэгтэй чамд мөнгө хэрэгтэй.

Дани -  Юу гэнээ?

Ван -  Эвтэйхэн эвдэлчихээд Эзнээс нь засварын мөнгө аваад эргүүлээд өөрсдөө засчихна.

Дани -  Засч чадахгүй бол яах уу?

Ван -  Тайвшир надад Лёха аав заасан.

Дани -  Наадах чинь аймаар санагдаж байна.

                                                  ххх

Нина -  Яаж байна аа. Баярлалаа.

Боря -   Нина хүүхэд ажлаа хийж байхад хоёулаа явж ажлаа хийх үү?

Нина -  За тэгье шидтэн минь.

Боря -   Яагаад шидтэн гэж?

Нина -  Васька ховсдуулчихсан юм шиг ирж уучлалт гуйсан шал шүүрдсэн. Одоо бяслагны цех цэвэрлэхээр явсан. Ёстой ид шидийн юм шиг.

Боря -   Би түүнтэй таван үг сольсон ярилцаж ойлголцсон. Бас тархинд нь юм суулгасан.

Нина -  Чи зодоогүй биз дээ?

Боря -   Чи чинь юу ярьна вэ. Зүгээр л ярилцсан гэхдээ ширүүхэн янзтай.

Нина -  Хэтрүүлээгүй биз?        

Боря -   Ямар хачин юм бэ нэг бол хатуухан ярь гээд нэг бол зөөлөн гээд.

Нина -  Борюня би нэг л хачин болчихож. Би дэмий ийм зүйл эхлүүлэв үү гэж бодох юм. Тэр дисконд нь явуулчихдаг байж.

Боря -   Үгүй ээ, чи өөрөө ойлгосон чинь сайн хэрэг. Би чамд яаж хэлэхээ ч мэдэхгүй...

Нина -  Нөгөө талаас тэр Петров Васяг эргүүлээд л, эргүүлээд л байдаг юм. Бага насны гэмт хэрэгтэн.

Боря -   Байзаарай Петров гэж Валерагийн хүү мөн үү?

Нина -  Тийм ээ тэр чинь, Васька тэр хоёр уулздаг байхад би орой болгон тэднийг цагдаагийн газраас авдаг байсан. Чи яагаад хачин болчихов?

Боря -   Би явах хэрэгтэй байна.

Нина -  Чи хаачих нь вэ Боря?

Боря -   Цай хандлаад орхичихсон гашуун цайнд би дургүй. Очиж авъя.

Нина -  Боря.

Боря -   Би удахгүй эргээд ирнээ.

                                                  ххх      

Дани -  Хэрэгүй юм бишүү, битгий. Грэийн эзэнд яаж тайлбарлах юм бэ баригдчихна.

Ван -  Санаа зоволтгүй ээ бүх зүйл сайхан болно.

Дани -  Сайн гэж чи үеэр буулгачихлаа.

Ван -  Данёк дарс байгаа юу? Дарс.

Дани -  Юун дарс чи уух гээд байгаа юм уу?

Ван -  Үгүй ээ надад бөглөө нь хэрэгтэй байна. Бөглөө, таглачихвал болчихно.

Дани -  Май.

Ван -  Данёк чи бүү санаа зов. Эзнээс нь бас сэтгэл санааны хохирлын төлбөр авна.

Дани -  Эсвэл энэ бөглөө шиг байрнаасаа хөөгдөнө. Би усыг нь хаалаа.

Ван -  За хаагаарай Данчёк зүгээр л хаачих.

                                                  ххх  

Лид - Зугтаж чадах шиг боллоо.

Пол - Эргэж очоод бүгдийг тайлбрарлая.

Лид - Юу тайлбарлах гэж? Буу хулгайлсан гэх үү? Тэд бууг хураагаад хулгайн ан хийсэн гэж шоронд хийнэ.

Пол - Ийм зүйл болсонд уучлаарай.

Лид - Юу ч болоогүй тайвшир. Би гүйж байхдаа яагаад хэцэн дээрх дотоож шиг савлаад байгаагаа ухаарсан.      

Пол - Яагаад гэж?

Лид - Би ичээд байна, хүүхдүүдийн өмнө ичгэвтэр байна. Ойлгов уу? Хэзээ нэгэн цагт аавыг нь хуурсаныг мэднэ ш дээ. Одоо Лёша бүгдийг ойлгож тэвчиж байна. Гэнэт уурлавал яах вэ?

Пол - Лида хүн болгон алдаа гаргадаг ш дээ. Чи харин сайхан харилцаатай байгаа. Салсан гэр бүл болгон ийм байж чадахгүй. 

Лид - Би ингэж амьдарч чадахгүй ээ. Би өөр хүмүүжилтэй. Би яг л Лёшаг хуураагүй юм шиг, Лёшаг биш өөр өөрийгөө хуурсан мэт болчихлоо.

Пол - Жаахан уйлчих.

Лид - Би уйлаагүй.

Пол - Битгий уйлаарай.

Лид - Би уйлаагүй ээ.

Пол - Битгий уйлаарай.

Лид - Би уйлаагүй байна.

                                                  ххх    

Пет -  Товчхондоо амархан боловч ашигтьай ажил. Харин чи шинэ мопед авч болно.

Вас -   Надад таалагдаж байна гэхдээ баригдах юм бол ёстой баларна.

Пет -  Бүх зүйл сайхан болно эсвэл чи хулчийгаад байна уу? За тохирох уу, алив ээ. За алив ээ тохирцгоое.

Вас -   За...

Боря -   Вася, гэртээ харъя.

Пет -  Чиний хойд аав уу? Горшоокондоо суучихаад унтах цаг уу?

Вас -   Хоёулаа тохирсон биз дээ.

Боря -   Тийм ээ тохирсон гэхдээ би нэг зүйл мэдээгүй байж. Одоо гэртээ харъцгаая.

Вас -   Үгүй, та надад заах хэн билээ?

Боря -   Вася.

Вас -   Би сонсохгүй байна хөгжим их чанга байна.

Боря -   За яахав.

                                                  ххх   

Дани -  Яагаад гэвэл эхлээд усаа хаагаад дараа нь цоргыг эвдлэх ёстой байсан юм.

Ван -  Данёк одоо болно. одоо хуурай болтол нь арчаад гүйцээ. Харин Элькап их цэвэрлэгээ хийсэн гэж хэлнэ. Чамайг гэртээ их зүйл хийснийг мэдээд тайвширна.

Дани -  Уучлалт гуйсан болж уу?

Ван -  Тийм ээ.

Дани -  Дажгүй санаа байна шүү.

Ван -  Би хэлээд байна ш дээ дүү минь, шилдэг санаа.

Дани -  Жаахан хожимдчихлоо ер нь бол дажгүй санаа байлаа.

Эр -    Иванов онгойлгоорой.

Дани -  Чадахгүй нээ.

Эр -    Яагаад тэр билээ?

Ван -  Цоож гацчихлаа.

Дани -  Цоож гацчихлаа. Би засварчин дуудчихсан өдөржингөө гарч чадахгүй засахыг нь хүлээгээд сууж байна.

Эр -    За яахав засчихаар нь утсаар яриарай. Байрны мөнгөө авна.

Дани -  Тэгэлгүй яах вэ Евгений Борисович. Ийм зүйл болсонд уучлаарай.

Эля -  Сайн байна уу.

Эр -    Сайн уу.

Эля -  Юу болоо вэ юм эвдэрчихсэн юм уу?

Эр -    За яахав, байрны 25 дээр цоргоны 5. Польш цорго.

Дани -  За би байрны мөнгө аваад ирье харин цоргоны мөнгийг...

Эля -  Одоо өгье.

Дани -  Чи хаанаас мөнгөтэй болов?

Эля -  Чи итгэхгүй байх ажил хийж олсон.

Ван -  Данёк би ажлаас зугтсан нь буруу байж гэж бодлоо. Явж Лида ээжид төмс тархиад туслая.

                                                  ххх     

Пет -  Тохиролцоогоо угаах уу? Хамт ууцгаая.

Вас -   Би уудаггүй.

Пет -  Уухгүй хийсэн ч болно.

Вас -   Петров тонил цаашаа.

Пет -  За больж үз битгий гүнж болоод байгаач.

Вас -   Тонил гэсэн шүү.

Эм -   Та яаж байна аа?

Боря -   За Вася одоо сонсож байна уу? Хурдан машинд суу.

Эм -   Васягийнх аав юм уу?

Эр -    Хөөе ах аа яаж байна аа наадах чинь үнэтэй шүү.

Боря -   Санаа зоволтгүй би чамд баян хуур өгнө. Аянд нь бүжиглээрэй.

Пет -  Эвдэлсэн ханыг маань хэн төлөх болж байна?

Боря -   Чи хэн гэгч вэ?

Пет -  Петров, сонсож байсан уу?

Боря -   Петров юу гээч чамайг дахиж Васягийн дэргэд харахыг хүсэхгүй байна. Ойлгов уу?

Пет -  За ах минь та ч үхдэл боллоо.

                                                  ххх

Эля -  За би энд ажилладаг юм. Одоохондоо туслах гэхдээ удахгүй хамтрагч болтолоо өснө гэж бодож байгаа. Надад төсөл хариуцуулсан. Бас байхгүй болсон урдчилгаа ч өгсөн.

Дани -  Намгй уучлаарай би чамд биш өөртөө уурласан юм. Эхнэртээ авахыг хүссэн зүйлийг нь өгч чадахгүй байх муухай.

Эля -  Харин би чиний ачаар ээн ажлг олсон. Сайхан ажил. Сайн дарга ингэхэд тэр тэнд байна Арсен. Тийм ээ манай захирал.

Дани -  Тэр үү? 

Эля -  Ээн албан тушаалд ямар олон хүн өрсөлдсөн гээч. Боловсролтой, туршлагатай байсан ч намайг авсан. Гоё байгаа биз.

Дани -  Гоё юмаа.

                                                  ххх

Боря -   Зогсоорой. За одоо би жолоодъе. Вася...

Вас -   Айн?

Боря -   Чи хаана ингэж 69 жолоодож сурав?

Вас -   Бид хөршүүд ш дээ харин та бөх нойртой.

Боря -   Дахиад миний машиныг оролдвол сайхан мэдээрэй.

Вас -   Та зөрүүд юмаа яг над шиг.

Боря -   Харин чи яг над шиг. Жаахан охин.

Вас -   Ээжээс өөр хэн нэгэн миний төлөө ингэж санаа зовно гэж бодсонгүй.

Боря -   Дасах хэрэгтэй. Бас өнөөдрөөс эхлээд бие биедээ үнэнээ хэлж байя. Тохирох уу?

Вас -   Тохирлоо. Боря ах аа та тураач.

Боря -   Юу?

Вас -   Та үнэнээ хэлж байя гэсэн ш дээ.

Боря -   Хорон үгтэй гэдэг нь яг ээж шигээ.

                                                  ххх

Пол - За болгоомжтой. Хүлдээгэрэй одоо нээх болоогүй шүү. Одоохон. За боллоо одоо нээж болно.

Лид - Пөөх Полинка чи мундаг юмаа.

Пол - Таалагдаж байна уу?

Лид - Бал сараар хүртэл ийм романтик байгаагүй.

Пол - За тэр.

Лид - Бас нөгөө юу...

Пол - Оргилуун дарс уу?

Лид - Үгүй байлгүй дээ. Ямар мундаг юм бэ. Хоёулаа жаахан уух уу?

Пол - Үгүй ээ болохгүй сайхан амрах хэрэгтэй.

Лид - За баярлалаа... Баларсан юм бэ.

 

                                    17-р анги төгсөв.

 

 

 

 

 

    

 

 

 

    

          

 

 

  

 

    

 

 

 

 

   

          

 

 

   

 

    

    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home