ИВАНОВЫ С5 15-анги

                                                                                   Метраж : 24 минут

Дүрүүдэд :

Ан -    Антон эр, 38 настай            Вас -      Вася эм, 22 настай

Ол -    Олег эр, 50 настай               Нина - эм, 40 настай

Лид - Лидия эм, 35 настай           Степ -   Степан, эр 45 настай

Вик -  Виктор эр, 55 наастай

Алек -   Алексей эр, 35 настай

Ван -  Ваня эр, 16 настай

Пол - Полина эм, 38 настай

Анас -   Анастасия эм, 36 настай

Дани -  Данила эр, 22 настай

Эля -  эм, 22 настай

Боря -   эр, 40 настай

Сем - Семён эр, 55 настай

Харилцааны зарчим :

Пол – Лид – Вик – Алек

Ван – Анас

Ол – Пол

Дани – Эля

Ан – Боря

                                                  ххх

Нина -  За ямар байна?

Боря -   Дажгүй юмаа.

Нина -  Арай өөрөөр хэлж болохгүй юу? Чи бүх даашинзнуудыг дажгүй гэлээ.

Боря -   Өөр юу гэх юм бэ, дажгүй байхад чинь.

Нина -  Сайн мэдэхгүй байна, гоё юмаа, гайхалтай Ниночка чамд маш сайхан зохиж байна гээч. Өргөст хэмх амттай байна уу?

Боря -   Дажг.. маш амттай сайхан өргөст хэмх байна. Сайхан зохижээ.

Нина -  Боря...

Боря -   Нина битгий санаа зов чамайг дахиад сонгоно. Нүцгэн очсон ч хамаагүй. Үнэхээр амттай байна.

Нина -  Би үнэхээр санаа зовж байна. Яагаад гэвэл тэд нэр хүндийн самбар шаардаад байна. Шил нь хагарсан хүрээ нь далий, суурь нь зэвэрсэн.

Боря -   Аан гээч чи одоо дарга хэвээрээ байгаа юм чинь надад гааз авахав туслаач.

Нина -  Юу гэнээ?

Боря -   Юу юу гэж чи ямар өөртөө авах биш. Зөндөө хүмүүс ирээд байна.

Нина -  Тайвшир ингэхэд би шударга дарга шүү. Борис манайх гааз авах оёертой байгаа. Та анхны хүн бишээ.

Боря -   За тэр, харав уу Нина чи ойлгож байгаа ш дээ, шударга бус байна ш дээ.

Нина -  Хэвийн зүйл.

Бичиг ”Ивановынхан Ивановынхан”

Вик -  Лида хар даа.

Лид - Яагаад дотоожтойгоо яваад байгаа юм бэ, хувцасаа өмс.

Вик -  Ийм өмд өмсөх ичгүүртэй байна ш дээ. Туслаач дээ гуйя.

Лид - Боллоо.

Вик -  Баярлалаа.

Лид - Зүгээр.

Вик -  Хурдхан шиг угаачих юмуу?

Лид - Хэн хоол хийх юм бэ, төмс арилгана, салат хийнэ.

Вик -  Дахиад төмстэй салат уу?

Лид - Бас зайдас байгаа. Полинад баярлалаа гээрэй замаасаа авсан юм.

Вик -  Зайдас, төмс дахиад зайдас ямарч сонголт алга.

Лид - Сонголт гэнэ шүү тийм юм бол өөрөө хоолоо хийгээч.

Боря -   Юун тэтгэврийн тайчигч гараад ирэв? Хөөе өвөө та өнөөдөр захиалга хөргөж өгнө. Битгий ийм хувцастай яваарай.

Вик -  Хэн миний өмдийг угаах болж байна?

Боря -   Өөрөө угаа.

Лид - Тийм ээ.

Вик -  Би үйлчлэгч нарын ямар их санаж байна аа.

                                                  ххх

Эля -  Сайн уу.

Ван -  Сайн уу. Чи энд нөхрөөсөө нуугдаж байна уу?

Эля -  Чи надад фермээс авч ирэх зүйлс.

Ван -  Эля чи Данягаас гуйгаач тэр чамайг хайж байгаа. Өмнө нь ядаж надад биш чамд гомдоллодог байсан. Би энэ бүхнийг олох гэж удна ш дээ.

Эля -  Ваня би одоохондоо чадахгүй ээ, бид хоёрын уулзаж байгааг бас миний энд амьдаргийг хэн ч мэдэх ёсгүй шүү.

Ван -  Эля тэр миний дүү.

Эля -  Тэгвэл би аспирант бүсгүйд Янагийн тухай ярьж өгнө харин Янад аспирантыг хэлнэ.

Ван -  Тэр миний төрсөн дүү биш.

Яна -  Тийм ээ.

                                                  ххх     

Эм -   Манай дарга Нинка хэнтэй хамт байгааг мэдэх үү?

Эм 2 - Хэнтэй?

Эм 3 - Хэнтэй гэж?

Эм -   Борятай.

Эм -   Ямар Боря дүнсгэр үү?

Эр -    Солиотой гээч.

Эм 3 - Түлээ хагалдаг уу?

Эм -   Тийм ээ тэрэнтэй хамт.

Эм 3 - Нинка яагаад тэрэнтэй нөгцчихөв?

Пол - Өршөөгөөрэй, энэ зайдаснаас 1 кг авч болох уу?

Эм 2 - Хүмүүс очерлож байгааг харахгүй байна уу?

Пол - Би та нарыг зүгээр ярилцаж байна гэж бодсон. Уучлаарай.

Эр -    Би таныг танилаа та Борягийн фермд амьдардаг.

Эм 2 - Та зайдас гэсэн үү бүсгүй? Би шинэхэнийг өгье.

Пол - За.

Эм -   1 кг жаахан илүү байна. Борька үнэхээ Нинкатай хамт байгаа юу?

Эм 3 - Нинка мөнгөнд нь болсон юм уу?

Пол - Би хүмүүсийг байхгүй байхад хувийн амьдралыг нь ярьмааргүй байна. Сонирхоод байвал өөрсдөө асуу.

Эм -   700.

Эр -    Нинак ямар Слава Валуев байгаа биш. Тэр хоёр сар хүндэтгэлийн самбар будна гэж амласан. Дарга ч бол доо.

Эм 3 - Би Борятай ярьдаг ч үгүй, үнэрнүүд нь миний хашааг эвдэлсэн гэтэл одоо болтол засаагүй.

Эм -   Бас үргэжл сүхтэй явж байдаг. Алуурчин аштай.

Эр -    Алуурчин мөн юм чинь. Би бяслаг авахаар очсон тэгээд санамсаргүй тариалан дэрэ нь шигэсэн чинь намайг гол хүртэл хөөсөн. Гүйцсэн шүү. 

Пол - Баярлалаа.

Эм 2 - Баяртай. Чамд өвчин намдаагч өгөх үү?

Эр -    Тэгээч.      

                                                  ххх

Вик -  За болчихлоо, үгүй ээ жаахан хүлээе.

Степ -   Виктор Алексеевич сайн байна уу.

Вик -  Сайн уу.  

Степ -   Ямар гоё шорт вэ.

Вик -  Манай ачийнх.

Степ -   Ойлгомжтой. Танд сайхан зохиж байна. Виктор Алексеевич...

Вик -  За.

Степ -   Лидия гэртээ байгаа юу? Сүүлийн үед тэр намайг ерөөсөө тоохгүй байна. Надаас нуугдаад нэмэргүй гэдгийг ойлгуулмаар байна. Яагаад гэвэл би гаж донтон биш харин ч эсрэгээрээ би гэрлэх бодолтой байгаа.

Вик -  Тийм үү? Харин чи гэрлэх бодолтой байгаа бол ааваас нь зөвшөөрөл авдагийг сонсоогүй юу?

Степ -   Сонсож байсан гэхдээ хараагүй. Би түүний аавыг хараагүй. Аавыг нь хараагүй гэсэн үг.

Вик -  Аав нь чиний өмнө байна.

Степ -   Виктор Алексеевич маш таатай байна. Би үнэхээр баяртай байна, үнэхээр их. Би үргэлж таныг Алексенй аав гэж боддог байсан.

Вик -  Лёха миний хүү шиг залуу. Харин Лидкаийн аав. Харав уу үсгүй болчихсон боловч зуршил үлдсэн.

Степ -   Виктор Алексеевич таны охины хувьд би хүсэл тэмүүлэл бий...

Вик -  Одоо чалчих биш хийх хэрэгтэй. Би охиноо хэнтэй ч гэрлүүлэхгүй.

Алек -   Новш гэж.

Вик -  Тэгэхээр одоо ийм байна.

                                                  ххх

Ван -  Эля би жагсаалтын дагуу скрабаас бусдыг нь авчихсан. Авахгүй бол болох уу? За за ойлголоо, ойлгосон удахгүй очлоо. Баяртай.

Дани -  Сайн уу.

Ван -  Сайн уу.

Дани -  Эля утсаа авахгүй байна бас их сургуульд нь хэн ч мэдэхгүй. Одоо хаанаас олох вэ?

Ван -  Эляг уу, мэдэх юм алга.

Дани -  Хэнтэй яриад байна?

Ван -  Даатгал, даатгалын хүн. Эмэгтэй байна уу, би байна. Юун даатгал надад машин ч байхгүй. Та андуурсан байна, баяртай.   

Дани -  Харин би эхнэргүй болсон.

Ван -  Данюсик чи дахиад гутарчихсан уу? Чиний Эляг олноо түүнд жаахан цаг хугацаа хэрэгтэй тэгээд гүйцээ.   

Дани -  Чи энд юу хийж байгаа юм бэ?

Ван -  Би шилээ хаячихлаа энд байж магадгүй гэж бодоод.

Дани -  Чи энэ шилээ хэлээд байна уу?

Ван -  Тийм ээ, энэ байна ш дээ. Баярлалаа дүү минь.

Дани -  Чи нэг л хачин байх чинь.

Ван -  Элягийн скраб хэрэгтэй байна. Хаана байгааг нь мэдэх үү?

Дани -  Чи үнэхээр скраб хэрэглэдэг гэж үү?

Ван -  Тийм ээ, арьс сайн амьсгалдаг юм.

Дани -  Би мэдээгүй юм байна, май.

Ван -  Найзаа баярлалаа, би явлаа.

                                                  ххх

Пол - Боря би дэлгүүр яваад ирлээ.

Боря -   Давс, будаа, талх авсан уу?

Пол - Үгүй ээ.

Боря -   Тэгвэл хаашаа ч яваагүй гэсэн үг.

Пол - Тэглээ гэхдээ тэнд чиний тухай ярьж байсан.

Боря -   Дэлгүүрт үү?

Пол - Тийм ээ.

Боря -   Худалдагч Света хов зөөдөг. Тэрнийг тоох хэрэггүй тэнэг хүүхэн. Тэдний юу ярьж байгаа нь надад огт хамаагүй.

Пол - Чиний тухай бас Нинагийн тухай.

Боря -   Нина энд ямар хамаатай юм? Тэр тосгоны зөвлөлийн дарга. Бүгдээрээ түүнд хайртай бас хүндэлдэг.

Пол - Өмнө нь хүндэлдэг байсан Боря.

Боря -   Ойлгосонгүй юу гэсэн үг вэ?

Пол - Хэлсэнийг нь хэлье, Нина сайн эмэгтэй байсан. Гэвч тэр дүнсгэр, галзуу түлээчин Бористой нийлчихсэн.

Боря -   Нэг тийм сахалтай хөгийн эр хэлж байна уу?

Пол - Тийм ээ.

Боря -   Валера.   

Пол - Боря асуудлыг дандаа ингэж шийдэж блохгүй чи Нинагийн төлөө харин ч сайн байх хэрэгтэй. Туслаж, уучлалт гуйх хэрэгтэй.

Боря -   Би хэнээс уучлалт гуйх гэж.

Пол - Борис чи яах гэж тэрнийг цохисон юм бэ?

Боря -   Санахгүй байна. Би юу ч санахгүй байна өдсөн байх.

Пол - Бас тосгоноор сүхтэй явахаа боль.

Боря -   Яаж явах нь миний дур.

Пол - Борис.

Боря -   Юу вэ?

                                                  ххх   

Вик -  Зогс. Яг 24 минут 52 секунд. Дажгүй үзүүлэлт байна шүү.

Степ -   Тийм ээ, захиалгуудыг тараачихсан. Гарын үсгүүдийг нь авсан энэ байна.

Вик -  Сайн байна. Цаг барих чинь том соёл шүү. Лидка цаг барьдаггүй хүнд дургүй. Болжээ, харин одоо чиний хүнс хэр олдогийг чинь шалгая.. За яваарай. Тийм ээ, энэ хүнтэй хол явна шүү.

                                                  ххх

Боря -   Валера, бүү ай. Алив цохиоч.

Эр -    Яах юм?

Боря -   Юу яах гэж тэр өдөр би чамайг цохисон биз дээ. Би сайн хөрш учраас одоо чи цохь. Цохь гэж байна би бодлоо өөрчилнө шүү.

Эр -    Боря сайн хөршөө цохидоггүй ш дээ. Уучлалт гуймаар байгаа бол надад туслаач.

                                                  ххх

Степ -   Виктор Алексеевич газар ухаж өт авна ойлгож байна гэхдээ энэ арай хэтэрнээ. Би ямарч байсан малын эмч.

Вик -  Чи Лидкад хайртай юм уу үгүй юм уу? Сайн байна шидээрэй.

                                                  ххх

Боря -   Охин мниь одоо болоо юм бишүү?

Охин -  Одоо болно.

Эм -   Боря ахдаа баярлалаа гэж хэлээрэй.

Охин -  Баярлалаа.

Боря -   За май.

Эм -   Тэр ерөөсөө аймаар биш байгаа биз дээ.    

Боря -   Жимсээ аваарай.

Эм -   Явцгаая.

Боря -   Би танд туслая. Хаашаа тавих билээ?

Эм 3 - Тийшээ. Жинхэнэ эр хүн. Манайд ийм л ажил хэрэгч дарга хэрэгтэй.

                                                  ххх

Степ -   За ингээд, идээрэй.

Вик -  За.

                                                  ххх

Эля -  Ваня энэ чи юу?

Ван -  Би байна хурдан онгойлго.

                                                  ххх

Степ -   За ингээд.

Вик -  Лидка чамтай турж үхэхгүй юм байна. Харин чи түүнтэй бол магадгүй. Сүүлийн үед тэр зөвхөн төмсний нухаш салат хийх болсон.

Степ -   Тийм үү?

Вик -  Гэхдээ тэр сайн хүүхэн. Тийм учраас чи юу чаддагаа харуулаад байгаарай.

Степ -   Виктор Алексеевич.

Вик -  За.

Степ -   Таны зөвшөөрөл надад маш, маш чухал. Яагаад гэвэл Лида миний хувьд хонгилын үзүүрт харагдах гэрэл.

Вик -  Нээрэн тийм, ийм хоолон дээр үндсэн юмаа мартчихаж.

Степ -   За би одоохон. Байзаарай.

Алек -   Аав аа энд юу болоод байна? Би тэр азгүй амьтанд мангал бэлдсэн гэж үү?    

Вик -  Хүү минь бүх зүйл хэвийн би чиний төлөө чадан ядан зүтгэж байна.

                                                  ххх

Дани -  За чи баригдав уу Эля?

Ван -  Чөтгөр ав одоо л биш шүү.

Эм -   Та хэнтэй уулзах билээ?

Дани -  Би юу, эхнэртэйгээ.

Эм -   Хэдэн тоот билээ?

Дани -  3 давхарын нэг байр. Би сайн санахгүй байна. Ьа яаж байна а би тэр Ленаг чинь мэдэхгүй.

Эм -   Тэр маш боловсон бүсгүй тогтоож ав.

Дани -  Би...

Эм -   Ханан дээр юм сараачаад л. Гаднаас нь хараад мэдэхгүй юм.

                                                  ххх

Лид - Сайхан хооллоорой.

Вик -  Баярлалаа.

Лид - Та энэ бүхнийг хаанаас авсан юм?

Вик -  Худалдаж авсан өөрөө хийсэн чи ямар хоол өгөх биш.

Лид - Тэгвэл би Степан хийж байхыг цонхоор харсан. Яагаад ингэв?

Вик -  Танай малын эмч чинь сайн хүн. Настангуудыг хүндэлдэг. Чи үлгэр жишээ авах хэрэгтэй.

Лид - Тэгвэл би уулзахдаа энэ бүхнийг хаанаас авсаныг Степагаас асууя.   

Степ -   Виктор Алексеевич чин сэтглээсээ шүү, онгойлгоорой. Та энэ гайхалтай ундааг амсаж үзээд миний талаар зөв шийдвэр гаргах байх.

Вик -  Гаргачихсан.  

Степ -   Ямар шийдвэр?

Вик -  Чи миний охинд ойртож ч болохгүй.

Степ -   Юу, би энэ бүхнийг таны төлөө нэрмэл авч ирсэн бас захиалгууд, загасчилсан.

Вик -  Яг үнэн, би долигнуур хүмүүсийг үзэж чаддаггүй.

                                                  ххх

Вас -   Ээж ээ. Та даргынхаа суудлыг шинэ найз залуудаа өгөхөөр шийдсэн юм уу?

Нина -  Юу гэнээ?

Вас -   Тэгвэл тэр яагаад хөршүүдийн хүүхдүүдтэй тоглом юмыг нь зөөж өгөөд байгаа юм? Люба эмээ хүртэл ийм даргатай болох юмсан гэсэн.

Нина -  Юу гэнээ, шинэ гаазын баллон авахын тулд миний албан тушаалыг булаана гэнээ.

Боря -   Нина.

Нина -  Чи хаачих нуу?

Боря -   Би тосгоны бүх хүмүүс бяслагаа үнэгүй амсуулахаар шийдсэн. Шинэ харилцаа тогтоое гэж бодоод. Үүнийг чамд.

Нина -  Харин үүнийг чамд. Өөдгүй амьтан намайг зайлуулахаар шийдээ юу?

Боря -   Чи яаж байна аа, би чиний төлө хичээж байна.

Нина -  Чиний хичээж байгааг би харсан бүдүүн гахай минь. Би зөвлөлийн даргын суудлаа хэнд ч өгөхгүй. Эцсээ хүртэл тэмцэх болно.

Боря -   Нина би... Нина. Май үүнийг чамд.

                                                  ххх

Дани -  Эля айх хэрэггүй би байна.

Эр -    Эля нааш ир. Энэ хэн бэ?

                                                  ххх                                 

Боря -   За болчихлоо. Одоо явж хүмүүсийг дуудъя хийсэн ажлаа харуулцгаая.

                                                  ххх

Нина -  Ахиухан шиг самар авъя.

                                                  ххх

Эм -   Хайрт минь би тэрнийг анх удаа харж байна.

Дани -  Би давхараа андуурсан байх.

Эр -    Өөдгүй амьтан зогс.

Эм -   Дима, Дима гуйж байна.

Эр -    Надаас холд.

Дани -  Та Элвира гэсэн үү? Манай эхнэрийг бас Эля гэдэг гэхдээ Ариэль гэдэг.

Эр -    Ариэль гэнээ? Тэгвэл чи хэн болж байна?

Дани -  Танаас гуйя учраа олцгоое би...

Эля -  Зогс наадах чинь миний нөхөр.

Дани -  Би хэлсэн биз дээ. Эля үүнийг чамд.

                                                  ххх

Степ -   Лидия би танаас татгалзахгүй. Таны аав биднийг хамт байхыг зөвшөөрөхгүй ч байсан хамаагүй.

Лид - Стёпа чи мангалд хэт халчихсан юм уу? Тэр миний аав биш.     

Степ -   Виктор Алексеевич намгй танд тохирох эсхэийг шалгасан гэвч хэтэрхий хурдан шийдвэр гаргасан.

Лид - Стёпа тэрнийг битгий тоо. Тэр өвчтэй хүн архины хамааралтай эмчлэх хэрэгтэй.    

Степ -   Лидия би алдаа гаргажээ. Өөрийн биеэр түүнд архи өгчихсөн.

                                                  ххх                                   

Нина -  За алив алив. Одоо нисцгээ, нисээрэй. За боллоо. Бүгдээрээ цагтаа ирсэн нь сайн харэг. Одоо хуралаа эхэлцгээе.

Боря -   Нина энэ самбарыг шинэчилсэн юм шүү. Өөрийн гараар янзалсан.

Эр -    Аймаар юмаа.

Эм -   Ийм юм хийж байдаг.

Эр -    Яагаад нэрийг нь өөрчлөөгүй юм бэ? Баасны самбар гэвэл илүү тохирох байж.

Нина -  Би ерөөсөө мэдээгүй юмаа.

Эм 3 - Мэдээгүй гэнээ, ганц юм гуйсан чинь баас болгочихож.

Боря -   Яагаа давшлаад байгаа юм ямар тэр ингэсэн биш шувуу баачихсан.

Эм -   Түүнийг хаацайлах хэрэггүй, Боря манай дарга дарга биш харгалзагч болохыг харуулсанд бярлалаа Боря.

Эр -    Гаазын баллоны хатан хаан.

Нина -  Би амласан хэрвээ та нар намайг дахин сонгох юм бол...

Эм -   Үгүй шүү одо хангалттай. Би Боряд саналаа өгсөн нь дээр.

Эм 3 -   Тийм ээ.

Боря -   За алив больцгоо. Хүнлэтгэлийн самбарыг Нина засварласан. Харин би шувууны баас болгочихсон. Өрсөлдөгчөөсөө ангижрах гэсэн юм. Өнөөдөр та бүхний төлөө хийсэн зүйл гэсэн та нарын саналыг авахын тулд санаатай хийсэн зүйл.

Эр -    Ойлгомжтой, Боря чи тэнэг амьтан байсан яг хэвээрээ үлдэж.

Боря -   Валера чи гэртээ харь.

Эм 3 -   Чи шал дэмий тэрэнтэй зууралдсан юм.

Эм -   Тэр аль хэзээний юмтай гэдгийг мэдээд байсан юм.

Боря -   Нина намайг уучлаарай би аль болох сайнаар хийхийг хүссэн. Чамгй би яаж ажлаас чинь...

Нина -  Боря тэд чиний тухай юу гэж ярих, бодох нь надад хамаагүй. Хамгийн гол нь би чамд хайртай. Гаазын баллоныг ч гэсэн өгнө.

Боря -   Нина...

Нина -  Боря.

                                                  ххх

Вик -  Тэгэлгүй дээ, өвөөд ямар нэг юм хэрэгтэй бол гоньж. Харин авах болохоороо, за за. За чиний аалз чинь хаана байна заагаарай.

Лид - Тэр байна.      

Вик -  Би ийм аалз гэж бодоогүй. Чи яах гэж ирэв?

Степ -   Виктор Алексеевич чи таны асуудлыг мэднэ гэхдээ та санаа зоволтгүй. Одоо танд тариа тариад танд туслах газарт хүргэж өгнө.

Лид - Архинд донтоно гэдэг ноцтой асуудал аав аа. Кодлуулах хэрэгтэй.

Степ -   Таны охинтой би бүгдийг тохирсон.

Вик -  Тэр миний охин биш.

Лид - Харав уу, төрсөн охиноо ч танихгүй байна. Аав аа кодлуулах хэрэгтэй танд л хэрэгтэй.

Вик -  Явцгаа чөтгөрүүдээ.

Степ -   Тайвшир.

Лид - Аав аа.

Степ -   Тайвшир.

Лид - Аав аа.

Степ -   За болчихлоо.

Лид - Стедан намгй уучлаарай тэр үнэхээр миний аав биш. Лёхагийн аав анзаарагдаж байгаа биз дээ.

Вас -   Би ийм залууг хэн тооддог юм гэж бодсон. Битгий гомдоорой гэхдээ надад хамаагүй.

Дани -  Тэр үнэн ярьсан. Чамд хайртайг ч хэллээ. Хөрш чинь сайн ойлгоогүй намайг яг алах шахлаа.

Эля -  За уучиллаа. Гэхдээ энд амьдарна.

Дани -  Хамт байвал хаана ч яахав.

Эля -  Ваня хаана байна? Тэр 2 цагийн өмнө миний юмнуудыг авч ирэ ёстой байсан.

Дани -  Надад туслаарай гуйя.

Эм -   Миний Ленкагийн тухай ханан дээр юм бичнэ гэнээ.

 

                                           15-р анги төгсөв.

 

 

  

 

            

 

   

 

    

    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home