ИВАНОВЫ С5 14-анги

                                                                                   Метраж : 24 минут

Дүрүүдэд :

Ан -    Антон эр, 38 настай            Вас -      Вася эм, 22 настай

Ол -    Олег эр, 50 настай               Нина - эм, 40 настай

Лид - Лидия эм, 35 настай           Степ -   Степан, эр 45 настай

Вик -  Виктор эр, 55 наастай

Алек -   Алексей эр, 35 настай

Ван -  Ваня эр, 16 настай

Пол - Полина эм, 38 настай

Анас -   Анастасия эм, 36 настай

Дани -  Данила эр, 22 настай

Эля -  эм, 22 настай

Боря -   эр, 40 настай

Сем - Семён эр, 55 настай

Харилцааны зарчим :

Пол – Лид – Вик – Алек

Ван – Анас

Ол – Пол

Дани – Эля

Ан – Боря

                                                  ххх

Вик -  Чамайг эх орондоо ийм хайртай гэж санасангүй.

Алек -   Намайг авахаар ирэв үү?

Вик -  Мөөг түүе.  Ийм сайхан хусны мөөг оллоо. Гэртээ авч очихоор бүгд гайхна.

Алек -   Би тэр гэрт чинь очихгүй, ойлгов уу? Тэнд тэрнийг байхад би хэзээч очихгүй.  

Вик -  Битгий орилоод баавгай сэрээчихлээ.

Алек -   Зүгээр ээ, малын эмч бүгдийг нь аргалчихна. Бас эмчлээд өгнө.

Вик -  За больж үз, явцгаая. Чиний амин зуулга чинь бүгд дуусчихаж. Лидка ямар чиний амь амьдрал биш.

Алек -   Үгүй ээ аав аа, амь амьдрал мөн. Явж мөөгөө түү, мэдэв үү. тэнд мөөг байхгүй. Би бүгдийг нь идчихсэн.

Вик -  Гера түгшүүрийн улаан дохио.   

Бичиг ”Ивановынхан Ивановынхан”

Боря -   Өглөөний мэнд.

Нина -  Мэндээ. Чи шөнөжингөө намайг ширтсэн гэж үү?

Боря -   Тохойгоороо цохих хүртэл чинь.

Нина -  Уучлаарай.

                                                  ххх

Пол - Лидочка ингэтлээ сана зовох хэрэггүй. Алексей яах ч үгүй гэдэгт би итгэлтэй байна. Ямар анх удаа алга болж байгаа биш.

Лид - Шинэ жил байсан бол хамаагүй надаас болсон юм ш дээ.

Боря -   Энийг амсаад үзээрэй.

Пол - Өглөөний мэнд.

Боря -   Өглөөний мэнд.

Лид - Сайн байна уу.

Нина -  Би өглдөөний цайнд чинь бин авч ирлээ.

Пол - Маш их баярлалаа, баярлалаа.

Лид - Би одоохондоо идмээргүй байна дараа болъе.

Пол - Уучлаарай би одоохон.

Боря -   Ингэхэд би заан ч идэхэд бэлэн байна.

Нина -  За болиоч дээ. За хөрөхөөс нь өмнө идээрэй.

Боря -   Тэгье. 

Нина -  Яасан бэ?

Боря -   Халуун байна.

Нина -  Би үлээгээд өгье.

Боря -   Имй ихээр яах юм бэ.

Нина -  Бүгдэд нь хүрнэ харин чи тамир тэнхээтэй байх хэрэгтэй. За ингээд.

                                                  ххх

Анас -   Чи ямар өхөөрдөм юм бэ, ёстой хөөрхөн. Тэвэрмээр санагдчихлаа.

Ван -  Ойлголоо одоо гарлаа. Би галт тэргээр туулайчлаад сурчихсан.

Анас -   Үгүй ээ Ваня өнөөдөр амжихгүй захирал яаралтай хурал зарласан.

Ван -  Настюха тасалчихвал яадаг юм. Би заагаад өгнө маш амархан. 

Анас -   Үгүй ээ үнэхээр амжихгүй. Чухал хуралтай.

Ван -  Настя...

Анас -   Баяртай, бака, бака.

                                                  ххх

Алек -   Герыч чамагй харж байгаадаа маш баяртай байна.

Эр -    Лёхыч намайг таньж байгаа  чинь сайн байна. Сая юу болов оо?

Алек -   За уургаа шидээд 100 грамм татах уу. Та нар яачихав аа, уургаа мартчихсан юм уу, ойлгохгүй байна.

Вик -  Уурга хангалттай байгаа.

Алек -   Тийм үү.

Вик -  Лёха, Лёха.

Алек -   Би хаана байгааг ойлголоо, одоохон. Та нар тэнэг юм уу?

Вик -  Лёха.

Алек -   Үнэхээр загас барихаар ирсэн гэж үү?

Вик -  Лёха одоо болно, гүйцээ.

Алек -   Тийм үү?

Вик -  Тийм ээ, болсон.

Эр -    Лёха чи...

Алек -   Яагаад унагаад байна аа?

Вик -  Одоо гэртээ эргэж очиж хэрэгтэй.

Алек -   Би хаашаа ч яваагүй. Харин Лидка намайг орхиод явсан. Би хаана байгааг мэднэ, тайшир.

Эр -    Хаачих нь вэ?

Алек -   Тайвширцгаа. Бариарай. Ойлгосонгүй, хаана байна? Яагаад дуугарахгүй байна аа, уух юмгүй эхнэр байхгүй бол загасанд явах ямар хэрэгтэй юм? Тэр намайг хаясан.

Эр -    Лёхыч чи цөөрөмд Лидкагаас өөр олон загас байгааг ойлгооч дээ.

Алек -   Тийм үү, одоо намагй сонсоцгоо эрчүүд ээ, та нар юу ч ойлгохгүй байна. Уулзалт дууссан.

Вик -  Лёха чи хаачих нь вэ?

Алек -   Намайг сонсох газар руу явна. Бас архи хундагалж өгнө. Баяртай.

Эр -    Лёхыч чиний байршил тодорхойлогч муу ажиллаад байна. Төөрчихнө.

Эр 3 - Одоо ч төөрчихсөн байна.

Вик -  За яахав явж л байг. 

Алек -   Чөтгөр ав, чи надаар яах гэсэн юм?

Вик -  Айгаад эрүүл болчихно. Арас нь сайн харж байя.

                                                  ххх

Нина -  Борюся.  

Боря -   За.

Нина -  Би чамд нэрсээр компот чанаж өгье.

Боря -   Үгүй ээ хэрэггүй. Төвөгтэй ш дээ би цэврээр нь идэх дуртай.

Нина -  Алив өгөөч, нааш нь өгөөч.

Боря -   За май.

Нина -  Харин би чамд голубцы хийсэн.

Боря -   Ёстой гоё маш их баярлалаа.

Нина -  Амсаад үзээч.

Боря -   Одоохон. Сайхан үнэртэж байна.

Нина -  За ямар байна? Яасан? Амттай байна уу, мэдээд байсан юмаа. Савыг нь битгий идчихээрэй надад хэрэг болно шүү.

Боря -   Бурхан минь ямар муухай юм бэ.

                                                  ххх

Нина -  Жаал аа фуу. Муухай юм идээд байх юм. Хая гэж байна.. шүү. Яадаг новш вэ. чамд хэлээгүй ээ ид ид.

Боря -   Нина чиний голубцы ч ёстой гоё юмаа.

Нина -  Тийм үү.

Боря -   Идээд баймаар.

Нина -  Чи нэмэх үү?   

Боря -   Тийм ээ, май савыг нь угаачихсан цэвэрхэн.   

Нина -  Одоо бас энэ кастрюлийг угаана.

Боря -   За бололгүй яахав.

Нина -  Май чи.

Боря -   Яасан гэж энэ вэ?

Нина -  Яах гэж миний голубцыг нохойд өгч байгаа юм?

Боря -   Яагаад гэвэл би дэглэм барьж байгаа.

Нина -  Юу? Турж байгаа хэрэг үү?

Боря -   Турж байна. Тэгээд өглөө болгон ор засах болж байна уу? Би одоо ганцаараа амьдраагүй сайхан харагдмаар байна. Хайртай хүндээ сайхан харагдмаар байна ш дээ, ойлгож байгаа биз дээ.

Нина -  Боря миний төлөө юу?   

Боря -   Тийм ээ.

Нина -  Намайг уучлаарай. Би гэж тэнэг амьтан чамд амттай бүхнийг хийж байдаг. Би дахиж ингэхгүй ээ Боря. Май компот уугаад дуусгачих.   

Боря -   Үгүй ээ, сахартай ш дээ.

Нина -  Тийм ээ.

Боря -   Сахар хор.

Нина -  Яваад чамд ус аваад ирье. Миний сайхан залуу.

                                                  ххх

Алек -   Байна уу, хүмүүс ээ туслаарай.

Эр -    Одоо болоо юм бишүү?

Алек -   Хэн нэгэнд уучирмаар юм байна уу?  

Вик -  Эрт байна.

Эр 32 -  Хоолны дуршил нь хөдөлчихлөө. Өвчтөн эрүүлжиж эхэллээ.

Эр 2 - Байзаарай, хүлээ. Жаахан яваг.

Вик -  Уух юм гэснээс.

Эр -    Алив хийгэрэй.

Эр 3 - За ингээд.

Вик -  За Лёхагийн төлөө.

Эр 2 - Бас бидний төлөө. Ийм найзуудтай байх сайхан.

Вик -  Чин чин.

Эр -    Сайхан байна.

Эр 3 - Нөгөөх чинь алга.   

Вик -  Лёха. Дөнгөж сая энд байсан ш дээ.

Эр -    Лёхыч.

                                                  ххх

Пол - Ямар амттай хачиртай талх вэ. Гахайн махтай юу?

Нина -  Боря.

Боря -   Май ав.

Пол - Баярлалаа.

Нина -  Сайхан хооллоорой. Чи юу хийж байна?

Боря -   Би нөгөө юу хөргөгчөө цэвэрлэх гэсэн юм муухай харагдаад байна. Харин Полина хачиртай талх хийж байсан.

Нина -  Чи ямар мундаг юм бэ, чам шиг сэтгэлийн тэнхээтэй болох юмсан. Би чамд хулууны шөл хийсэн. Амсаад үзээч.

Боря -   Байзаарай би нөгөө юу...

Нина -  7 хоногийн дараа бүсэндээ шинэ нүх гаргана.

Боря -   Тийм үү?

Нина -  Амсаад үз.

Боря -   За.  

Нина -  Амтгүй байна уу?

Боря -   Үгүй ээ амттай, амттай байна.

Нина -  Тийм үү.

Боря -   Би зүгээр сэтгэл хөдөлчихлөө. Намайг халамжлаад сайхан байна.

Нина -  За за.

                                                  ххх

Эр -    Анастасия Паюловна уулзалт ямар хэрэгтэй юм бэ. Ойрын хугацаанд шийдвэр гаргана гэж хэлсэн биз дээ.

Анас -   Би мэдэж байна гэхдээ таныг дахиад нэг ятгахыг зөвшөөрнө үү. Энэ албан тушаалд би хамгийн сайн тохирно. Би танд зориулан нэг зүйл бэлдсэн. Та орно уу.

Эр -    Хэрэггүй дээ. Албан тушаалын төлөө хүмүүс их зүйл хийхэд бэлэн байдаг. Машин хүртэл угааж байсан харин энэ чинь арай л. Бүр хөгжим тавьчихаж.

Анас -   Намгй уучлаарай, та буруугаар ойлгож ээн миний бэлсдэн юм биш. Би танд танилцуулга бэлдсэн, би танд...

Эр -    Тийм ээ ээн бүхэн Лондонтой огт хамааралгүй. Өөрийгөө эвгүй байдалд оруулах хэрэггүй. Таны мэргэжил дээшлүүлэхээр явахыг хүсч байгаг харлаа, би танд...

Ван -  Юу? Бас юун мэргэжил дээүлүүлэх?

Анас -   Ваня чи энд юу хийж байгаа юм бэ?

Ван -  Чи хувийн амьдралаа надгүйгээр болгож байна уу?

Анас -   Ваня уурлах хэрэггүй, гуйя.

Ван -  Би уурлаагүй, тайлбар хийгээч.

Эр -    Анастасия энэ хэн бэ? Энд ер нь юу болоод байна?

Ван -  Тийм ээ хариулаач.

Анас -   Ваня энэ бол, уучлаарай, солилцоогоор багш нар ирсэн юм. Би чамд хэлэх гэсэн боловч... 

Ван -  Би татгалзах байсан.

Эр -    Би одоо ойлгох шиг боллоо. Үл ойлголцол гарч. Харамсалтай байна. Маш сайхан ширээ байлаа гэж. Анастасия шулуухан ярилцъя та хамгийн зөв сонголт учраас виза гаргуулж болно.

Анас -   Би аль хэдийн...

Эр -    Сайн байна.

Ван -  Аль хэдийн. За Анастасия Павловна гуд лак.

                                                  ххх

Лид - Архидаж ханаагүй юу?

Алек -   Чи яах гэж ирсэн юм?

Лид - Чамайг авахаар ирлээ. Ойд нуугдчихвал салах хэрэггүй гэж бодсон уу?

Алек -   Санаа зоволтгүй. Би модны холтос дээр чамд өргөдөл бичээд өгчихье.

Лид - Юугаа орилоод байгаа юм ухна чинь.

Алек -   Орилоогүй. Бидний зам энэ хүрээд салж байна. Чи зүүн тийшээ харин би баруун тийшээ, ойлгов уу. Юугаа гөлрөөв?

Лид - Юу гээч тонил цаашаа Лёша.

Алек -   Тийм биш гэж үү? Чи хаашаа яваад өгөв?

                                                  ххх

Боря -   Чи юугаа гөлрөөв? Чамд юу ч өгөхгүй, голубцыгаа хурдан идэх хэрэгтэй байсан юм.

Нина -  Өдрийн мэнд.

Боря -   Өдрийн мэндээ. Энэ нөгөө, энэ бол амталгаа. Гудамжаар явж хүмүүсд амсуулъя шинэ худалдан авагчид татъя.

Нина -  Харин би чамд аньсны шүүс хийсэн. Бас лууван, шанцай хийсэн. Сонсоход гоё биш боловч амт сайтай маш хэрэгтэй ундаа. Уу уу.

Боря -   Би дараа нь ууя эхлээд дасгалаа хийе. Дасгалаа хийж дуусгая. Ингээд.

Нина -  Чи ямар хачин туухайтай юм бэ.

Боря -   Тийм ээ, сүүгээ хутгаж өөрийнхөө өөхийг хайлуулна. За тэр.

Нина -  За болно Боря, хангалттай.

Боря -   Болгоомжтой.  

Нина -  Чиний яаж зовж байгааг харлаа. Чамд ямар хэцүү байгааг ойлгож байна.

Боря -   Хэцүү.

Нина -  Би чамтай хамт турахаар шийдсэн. Хоёулаа бол илүү хялбархан.

Боря -   Сайн байна.

Нина -  За Боря би явж дээс авъя.

Боря -   За.

Нина -  Одоо улаан лоолийг яаж өлгөхөө олох хэрэгтэй.

Боря -   Тийм ээ. Яасан, би яаж үнэнээ хэлэх юм? Мэдэхгүй юу? Би ч мэдэхгүй.

                                                  ххх

Яна -  Сайн уу Ваня, юу болоо вэ?

Ван -  Настя бид хоёр салчихсан.

Яна -  Ваня надад маш харамсалтай байна.

Ван -  Харин би харамсахгүй байна.

                                                  ххх

Вик -  Лёха, хүү минь.

Эр -    Лёха.   

Вик -  Лёха хүү минь.

Эр -    Алексеич санаа зоволтгүй. Согтуу эр яах ч үгүй. Харин манай Лёха бол мал согтуу байгаа. Живчихсэн бололтой.

Вик -  Лёха тэсээрэй. Лёха...

Эр 2 - Алексеевич та хаачих нь вэ?

Вик -  Энд байхгүй байна.

Эр -    Зүгээ малгайгаа хаячихсан байх.

Вик -  Юугаа зогсоод байгаа юм бэ, алив хурдан наашаа ирцгээ.

Эр 3 - Алив гараа өгөөрэй. Бариарай.

Вик -  Алив татаарай.

Эр -    Цааш мөчирнөөсөө тат.

                                                  ххх

Пол - Нина. Хүүхэд насаа дурсахаар шийдээ юу?

Нина -  Юу?

Пол - Хүүхэд насаа дурсаж байна уу?

Нина -  Борюсикийн төлөө хичээж байна.

Пол - Тийм үү?

Нина -  Унжийсан гуяа чангалъя муухай юмаа.

Пол - Чи сайн байна. Боряд хэн спортоор хичээллэ гэж зөвлөх вэ? Чамагй турж байхад цаадах чинь хачиртай талх идээд л.

Нина -  Тэр ч гэсэн турж байгаа.

Пол - Боря юу?

Нина -  Тийм ээ.

Пол - Ийм янзтай удах байх шүү.

Нина -  Үгүй ээ тэр өөрөө надад хэлсэн. Чи турж байгаа юм уу?

Боря -   Тиймэ э. Одоо би өглөө болгон ороо засах хэрэгтэй болж байна уу? Бас би хартай хүндээ сайхан харагдмаар байна. Чи намайж ойлгож байнаа биз дээ. Сүүгээр өөрийнхөө өөхийг хайлуулж байна.

Нина -  Би шийдсэн, чамтай хамт турна. Хоёулаа бол илүү амархан.

Боря -   Сайн байна.

Нина -  Юу гэсэн үг вэ, тэр намайг турах хэрэгтэй гэж хэлэд байжээ?

Пол - Нина үгүй дээ.

Нина -  Яадаг чөтгөр вэ.

                                                  ххх

Алек -   Хөөе чи хаачих нь вэ?

Лид - Харсан зүгтээ явна чамаас хол байвал боллоо.

Алек -   Чи үргэжл чиний араас гүйх болж байна уу? Хөөе. Битгий надаар тоглоод байгаарай. Сонсов уу. Чи хаана байна? Чи хаана байна? За туки туки хүн болгон амиа бодоорой. Би чиний төлөө юу ч хийхээс буцахааргүй байсан. Харин одоо чи өөрөө зугтачихлаа, бусад нь алга болчихсон.

Лид - Тэгэхээр би буруутай болж байна уу? Би чамайг өглөө болгон хооллож амьдрал сайхан болно гэдэг байсан уу? Би пасспортоо өгч зээл авсан. Би хоёр удаа байраа алдсан уу? Надаас болж миний хүүхдүүдийн төрсөн аваас илүү гадны хүн дотно болсон гэж үү? Хэрвээ би буруутай бол уучлаарай.

Алек -   Би өөрөө хамаг юм балласан. Уучлаарай... Тэр жимсийг идэх хэрэггүй байж.

                                                  ххх

Нина -  За сайхан хооллорой.

Боря -   Үгүй ээ би хөргөгчинд л... би ер нь бол...

Нина -  Тамирчин залуу.

Боря -   Би аль эрт чамд тайлбарлахыг хүссэн юм. Мэдээж хэрэг чи гомдож ч магадгүй. Яагаад гэвэл эмэгтэй хүнд ийм зүйл сонсох таагүй байдаг.

Нина -  Зүгээр ээ Борюсик шулуухан хэлчих.

Боря -   Шулуухан уу?

Нина -  Тийм ээ.

Боря -   Шударгаар уу?

Нина -  Тийм ээ.

Боря -   За яахав, үнэндээ бол Нина муухай байна. Чи битгий гомдоорой гэхдээ энэ тал дээр би чамаас илүү шүү. Чи яаж байна аа?   

Нина -  Чи бүр даварч байх шив.

Боря -   Чи тайвшир.

Нина -  Борюсик юу гээч чамд таалагдахгүй байгаа бол эндээс зайл. Харин би байга чигээрээ чамд таалагдах ёстой.

Боря -   Чи ямарч хамаагүй би хоолны тухай ярьж байна. Надад чиний хоол таалагддаггүй.

Нина -  Чи яагаад шууд хэлээгүй юм, дуугүй байгаад байсан.

Боря -   Чамд хэлчихвэл гомдоно ш дээ.

Нина -  Мангар гэдэг нь. Би өөрөө муу хоол хийдгээ мэднэ, ямаа үнээ болох биш. Манай хүүхнүүд бүгд хоолондоо муу. Васькагийн хоолыг амсаж үзсэн бол ч...

Боря -   Тийм үү.

                                                  ххх

Алек -   Та нар усанд сэлэх олигтой газар олсонгүй юу?

Эр -    Лёха.

Эр 2 - Чи хүрээд ирлээ.

Эр -    Олс авч ир.

Алек -   Эндээ байж байгаарай хаашаа ч явж болохгүй шүү. Мод авч ирье.

Эр 3 - Лёхыч би чамд өртэй боллоо.

Алек -   Би чамд өртэй ш дээ.

Эр 3 - Өртэй байсан. Одоо цайрсан.

Эр -    Бид чамайг аврахаар ирсэн. Гэтэл эсрэгээрээ эргэлээ.

Алек -   Үүний төлөө Лидкад баярлах хэрэгтэй. Тэр миний тархийг сэргээсэн.

Вик -  Хэзээ тэр вэ?

Алек -   Дөнгөж сая тэнд ой дотор.

Вик -  Эрүүлжээгүй байна.

Алек -   Юу, юу гэнээ?

                                                  ххх       

Нина -  Миний шидтэн.

Боря -   Би хичээсэн шүү.

Нина -  Давтах уу?

Боря -   Ханадаггүй хайр минь. Таалагдаж байна уу?

Нина -  Дахиад жаахныг идье.

Боря -   Талхтай.

Нина -  Цагаан талх.

Боря -   Гахайн өөх.

Нина -  Жаахныг идье.

Боря -   Бяслагтай.

Нина -  Тэгье.

Боря -   Уух юм?

Нина -  Дарстай.

Боря -   За. Би одоохон. Тзр амраад явъя.

                                                  ххх

Бичиг Настя : Би Лондон явахгүй чамтай хамт баймаар байна.

Яна -  Чи зүгээр үү?

Ван -  Гайхалтай сайхан.

                                                  ххх

Лид - Гэртээ ирээгүй 3 хонож байна. Одоо ийм харагдаж байх ёстой.

Эр -    За хайгаад үзье, олдох байх. Таны хэн гэлэ?

Лид - Нөхөр. Хамт амьдардаг юм. Олоод өгөөч. Харин үүнийг танд.

Эр -    Хэрэггүй ээ.

Лид - Яасан?

Эр -    Бид авилгал бэлэг авдаггүй.

Лид - Юун авилдгал вэ, манай гэрийн бяслаг байгаа юм. Та аваач.

Эр -    Таны нөхөр олдсон.

Лид - Баяртай. Чи хаагуур дэмий тэнэв?

Алек -   Мөөг түүгээд.

Лид - Явж халуун усанд ор би ус халаагаад өгье. Ийм юм болсонд уучлаарай.

Алек -   Намайг ч гэсэн. Уучлаарай.

                                          

                                    14-р анги төгсөв.

          

 

 

    

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home