ИВАНОВЫ С5 12-анги

                                                                                        Метраж : 24 минут

Дүрүүдэд :

Ан -    Антон эр, 38 настай            Вас -      Вася эм, 22 настай

Ол -    Олег эр, 50 настай               Нина - эм, 40 настай

Лид - Лидия эм, 35 настай           Степ -   Стедан, эр 45 настай

Вик -  Виктор эр, 55 наастай

Алек -   Алексей эр, 35 настай

Ван -  Ваня эр, 16 настай

Пол - Полина эм, 38 настай

Анас -   Анастасия эм, 36 настай

Дани -  Данила эр, 22 настай

Эля -  эм, 22 настай

Боря -   эр, 40 настай

Сем - Семён эр, 55 настай

 

Харилцааны зарчим :

Пол – Лид – Вик – Алек

Ван – Анас

Ол – Пол

Дани – Эля

Ан – Боря

                                                  ххх

Дани -  Бүгдээрээ сайн уу, намагй Данила Иванов гэдэг би он-лайн ферм апликэйшныг бүтээсэн. Харин тэр бол миний ах Ваня. Тэр надад тусласан юм.

Ван -  Сэтгэл санаагаар.

Дани -  Сэтгэл санаагаар.

Боря -   Хөөе өвөө би наадхыг чинь хийчихсэн юм. Малын шарх ариутгах хэрэгтэй байсан юм, уучлаарай.

Вик -  Ёстой нэг, хуурай хуультай байхад ч арай амар байж дээ.

Степ -   Та сайн байна уу. Гунигтай дуу байна.

Лид - Сайн байна уу Степан.

Степ -   Улаан лооль чинь смайхан харагдаж байна.

Лид - Ойлгосонгүй.

Степ -   Ургацыг хэлж байна харин үүнийг танд.

Лид - Баярлалаа.

Боря -   Хар даа ямар гоё цэцэгнүүд байна. Чи яаж байна аа? Энэ чамд зориулаагүй. Алив наш нь өг.

Ван -  За Данёк интернэтээр цацаарай би одоо Настюха руу явах хэрэгтэй байна.

Дани -  Хүлээж бай нэг юм шалгах хэрэгтэй.

Ван -  Юу шалгах гэж, нэг хоёр гурав энтэр гээд болоо.

Дани -  Устачихлаа, чи яаж байгаа юм бэ?

Ван -  Би мэдэхгүй ээ чи програмчин биз дээ. За баяртай Данёк.  

Дани -  Юу баяртай гэж, чи хаачих нь вэ?

Бичиг “Ивановыхан Ивановыхан”.

Боря -   Нина, Нин. Чамтай уулзаж болох уу?

Нина -  Яах гээв?

Боря -   Хүрээд ир л дээ. Та нар өнөөдөр хуйвалдчихсан юм уу хаашаа юм? Май үүнийг чамд. Үлдэгдэл амттай гэдэг байхаа.

Нина -  Би зажилж дуусгах уу?

Боря -   Шууд уурлах хэрэггүй ш дээ. Би уучлалт гуйхаар ирсэн.

Нина -  Гуйгаач.

Боря -   Нина чи намайг уучлаарай, би нөгөө юу яасан даа. Намагй уучлаарай чи бас нөгөө юу яасан, харин би болохоор...

Нина -  Лид.

Лид - Анй.

Нина -  Сонсов уу, тэр бэлдсэн бололтой.

Боря -   Тийм ээ би сайн ярьдаг хүн биш. Чамд ажлаараа харуулад өгч чадна.

Нина -  Мэдэхгүй юм даа, би шинэ цэцгийн хүлэмжтэй болмоор байна.

Лид - Боря чадна, хүрзээр ямар сайн ажилладгийг нь мэдэх үү. Эмэгтэй хүн биш, тийм ээ Боря.

Боря -   Тийм ээ, би чадна. Болгоомжтой.

Нина -  Чи яаж байна аа?

Боря -   Би цэцгийн хүлэмж хийнэ хашааг ч янзална. Тавьчихвал зүгээр байх, үүнийг чамд. Харин энийг надад. Би одоохон энийг.. одоохон.

                                                  ххх 

Дани -  Чи гар утаснаасаа бүгдийг сагс руу хийгээд он-лайн горимд захиалгыг чинь яаж хийж байгааг хянаж болно.

Вас -   Ванёк тахианаас зугтаж байна.

Дани -  Сайн уу, чи сэрчихсэн үү? би Васяд манай он-лайн ферм яаж ажилладгийг харуулж байлаа.

Эля -  Он-лайн юм бол гэрээсээ үзэж болдоггүй юм уу?

Дани -  Хаанаас ч гэсэн үзэж болно. Үнэхээр сайхан санаа байгаа биз дээ?

Вас -   Тийм ээ.

Эля -  Тийм ээ гэхдээ надад илүү дээр санал байна. Би аавтай ярилцсан чамагй ярилцлаганд хүлээж байгаа. Хэрвээ чи тэнцвэл хоёулаа хот руу нүүж болно. Тэгж тохирсон биз дээ.

Дани -  Захиалга ирвэл яах уу?

Эля -  Байхгүй байгаа биз дээ харин ярилцлага бодит.

Вас -   Залуус аа учраа олцгоосон нь дээр байх би явлаа.

Дани -  Хаашаа?

Вас -   Танай реалити шоуг үзье харин камераасаа битгий холдоорой.

Дани -  За.

Вас -   Баяртай.

                                                  ххх

Лид - Сайн уу хөрш минь. Чи наадхаа тайлаад юм хармаар байна уу?

Нина -  Чи юу хэлээд байна?

Лид - Бишээ энэ бол Полина бид хоёрын үздэг нэвтрүүлэг. Одоо тэр хот руу яваад өгсөн. Тэгээд цай уунгаа хоёулаа үзэх үү гэж хэлэх гээд. Хөршүүд шиг ярьж сууя. За чи завгүй байгаа бол дараа болъе.

Нина -  Лид хүлээгээрэй.. Чи эр хүнтэй асуудалд ороо юу?

Лид - Таачихлаа бүр хоёр шүү.

Нина -  Дуугүй хүн ч...

                                                  ххх

Вик -  За Борюшенька чи миний үүрийг ухсан. Одоо миний ээлж.

                                                  ххх

Лид - Тэгээд Степан намайг болзоонд урьсан. Харин би..

Нина -  Чөтгөр ав. Пөөх, уучлаарай бусдын ховыг сонсонгоо чинийхийг сонсоход амар байдаг юм.

Лид - Тийм шүү.

Нина -  За тэгээд яасан?

Лид - Одоо би яах ёстойгоо мэдэхгүй байна явах уу хэрэггүй юу?

Нина -  Бодох ч хэрэггүй. Лида чи тэр тоншуулнаас болоо юу?

Лид - Толгой өвтгөх гээд хүрээд ирж.

Нина -  Хөөе чи одоо боливол яасан юм?

Алек -   За одоохон би сайн үйлс хийж байна. Инээгээрэй, одоо шувуухай ниснэ.

                                                  ххх

дани -   За ямар байна?  

Эля -  Дажгүй ээ, чи ярилцлагандаа толгойгоо угаахгүй явах юм уу?

Дани -  Тэнд компьютерын мэргэжилтнийг авах уу? Биднийг сайшааж байгаа биз дээ?

Эля -  Даня ажил хийхийн тулд илүү цаг хэрэгтэйг чи мэднэ дээ. Удахгүй намар боллоо гэтэл бид хоёрт байшин ч алга.   

Дани -  Тийм ээ, эхний захиалга ирлээ. Миний он-лайн ферм ажиллаж байна.

Эля -  Ярилцлага яах вэ?

Дани -  Захиалга байна тэгэхээр ярилцлага хэрэггүй.

                                                  ххх

Нина -  Миний хойноос бас хоёр залуу гүйдэг байсан.

Лид - Үгүй байлгүй дээ.

Нина -  Тийм ээ, нэг нь гэрийн даалгавраа хуулуулдаг байсан. Харин нөгөөх нь цүнх барьж явдаг.

Лид - Тэгээд чи хэнийг нь сонгосон бэ?

Нина -  Бөгж өгсөнийг нь.

Лид - Тийм үү.

Нина -  Гэхдээ тэр илжиг 5 жилийн дараа зугтчихсан.

Лид - Үгүй байлгүй дээ.

Нина -  Харин чи яасан? Лид чамд малын эмч таалагддаг уу? Харин Лёха?

Лид - Лёха...

Нина -  Лчха чамд хамгийн сүүлд хэзээ цэцэг бэлэглэсэн бэ? Би чамд хэлээд байна ш дээ анхны нөхөр үргэлж бүтэлгүйтдэг.

Алек -   Худалч авгай чинь юу юу гэнэ вэ.

Нина -  Степан малын эмч дажгүй эр хүн. Бид хоёр бага зэрэг танил гэтэл намайг маш сайн мэддэг.

Лид - Чиний зөв байх.

Нина -  Тэр бүх насаараа бидний малыг эмчилдэг шиг чамайг эмчилнэ. Чи хурга шиг харагдаж байна.

Лид - За боль доо би ямар мал биш.   

                                                  ххх

Вас -   Ийм хурдан хаашаа явна вэ?

Дани -  Би тэнэг юм шиг захиалга цаг нь хүргэж өгөхгүй бол үнэгүй гээд биччихсэн.    

Вас -   Прохоровка хүртэл 7 минутанд яасан ч амжихгүй.

Дани -  Харж л байя. Байзаарай, чи яаж мэдэж байгаа юм?

Вас -   Яагаад гэвэл өргөст хэмх, улаан лооль чинь би. Чи овгийг нь хараад ойлгосонгүй юу?

Дани -  Анхны захиалга гэж баярлааад хаягийг нь сайн анзаарсангүй. Инээдтэй биш байна.

Вас -   Чмайг ярилцлаганаас мулталж чадсан.

Дани -  Баярлалаа, гэхдээ надад хуурамч захиалгаар туслах боломжгүй. Надад мөнгө хэрэгтэй.

Вас -   Одоо хагас цагийн дотор бүгдийг нь тараачихна. Би нэг арга бодож олсон. Май, би нэг газар мэднэ. Их хөлийн газар.

Дани -  Шинэхэн өргөсит хэмх, улаан лооль аваарай. Тийм ээ, их хөлийн газар байна. Бүгд тоохгүй өнгөрч байна.

                                                  ххх                                       

Боря -   За эзэгтэй би ажлаа дуусгачихлаа. Хүлэмж бэлэн хөрсийг нь ухчихсан хашаа шинэ юм шиг болсон.

Нина -  Хүлэмжин дээрхи зөгийн үүр?

Боря -   Энийг хар даа.

Лид - Бурхан минь.

Боря -   Хүчтэй хатгасан шүү. Харин чи одоо цэцэгээ тайван суулгаж болно. хэн ч дахиж хатгахгүй.

Нина -  Ингээд болоо юу? Ажлаа хийсэн бол явж болох уу? Намайг ч гэсэн тэгэх үү?

Боря -   Байзаарай чи яагаад ингээд байна. Би тэгэхгүй ээ. Ямар нэг юм хэрэгтэй бол хэлээч хийгээд өгье.

Нина -  Сарнайнуудыг шилжүүлэн суулга гэхдээ болгоомжтой.

Боря -   За.

Нина -  Дараа нь...

Боря -   Дараа нь юу гэж?        

Нина -  Хоол хийж өгнө.

Боря -   Би хоолонд дуртай шүү. За явж ажлаа хийе.

                                                  ххх

Эр -    Эмээ нараа ногоо хэд вэ?

Дани -  Жаахан зүүн тийшээ зогсох уу? Тэгэхгүй бол юу ч зарж чадахгүй нь.

Вас -   Энд тэгж болдоггүй юм. Нюра эгч жаахан зүүн тийшээ боллоо гээд яах ч үгүй. Солигдсоор байгаад Воронеж орчихно.

Эр -    Сайн уу.

Вас -   Сайн уу.

Эр -    Наадах чинь бяслаг уу?

Вас -   Тийм ээ.

Эр -    Ямар үнэтэй вэ?

Вас -   Бяслаг зарахгүй та зөвхөн амсаж болно. Май амсаад үзээрэй.

Эр -    Баярлалаа.

Вас -   Захиалах бол Иванов ферма цэг ру сайтаар захиалаарай. Хүргэлттэй шилдэг фермийн бүтээгдэхүүн ишүү.

Эр -    Тогтоож авъя.

Вас -   Захиалаарай.

Дани -  Чи яаж байна аа?

Вас -   Та нар юу гэдэг билээ маркетингийн арга билүү?

Дани -  Маркетинг чинь дөнгөж сая яваад өглөө бид ногоотойгоо үлдчихлээ. Захиалга ирлээ.

Вас -   Найзаа талархах хэрэггүй.

Эм -   За за алив. Залуус аа, та хоёр эндээс тэр интернэт рүүгээ яваач. Энэ манай зам.

Дани -  Энэ улсын зам шүү.

Эм -   Чи хэдэн настай вэ залуу?

Дани -  2001 оных.

Эм -   За тийм бол чамд 90-ээд оны тухай нэг юм хэлье.

                                                  ххх

Лид - Надад хэн нэгэн ингэж тусладаг ч болоосой. Ганцаараа ажил хийх эхцүү харин чамайг хоол гэсэн чинь юм идмээр болчихлоо.

Алек -   За чамагй хэн сайн мэддэгийг одоо л харъя.

Вик -  Лёха миний шувууны үүр хаана байгааг мэдээгүй биз? Би бялзуухай авсан үүрэнд нь хийе. Пөөх ээн чинь Лидка байна ш дээ. Ээн юун нэвтрүүлэг вэ?

Алек -   Формула 1, хэн тэрнийг түрүүлж авах вэ би юу малын эмч үү?

Вик -  Болж байна, камер хаанаас авсан юм?

Алек -   Хаа сайгүй байгаа, Данька фермээр нэг өлгөчихсөн.

Вик -  Сүйрлээ.

                                                  ххх  

Эля -  Сайн ямаа. Юу болоо вэ, захиалга яасан?

Дани -  Эхнийх нь хуурамч байж.

Эля -  Хуурамч гэж юу гэсэн үг вэ? Ярилцлага жинхэнэ байсан.

Дани -  Бид жинхэнэ үйлчлүүлэгчтэй болсон. Гэхдээ ингэхийн тулд эмээ нарт шавар хаасан.

Эля -  Бид гэж хэн билээ? 

Дани -  Би зүгээр л...

Эля -  Тийм учраас би явмаар байна чиний Васягаас залхаж гүйцлээ.

Дани -  Битгий уурлаад байгаач дээ би зөвхөн чамд хайртайг чи мэднэ ш дээ. Харин Вася надад зүгээр тусладаг яагаад гэвэл би тэр ажлыг хиймээргүй байна. Би энэ зүйлд итгэдэг. Харин чи надад итгэх ёстой.

Эля -  Би чамд итгэдэг. Гэхдээ нэг болзолтой.

Дани -  Хувь авмаар байна уу? Болно 10%. За яахав эхнэр гээд 20% өгье.

Эля -  Тэрнээс харилцаагаа салга, гуйя.

Дани -  За яахав.

Эля -  Бас эхнэрийн хувьд би 50% авна. Тандаас талх авъя.

Дани -  Хөөе холд.

                                                  ххх

 

Нина -  Лёха.

Алек -   За.

Нина -  Чи яагаад үхрийн нүд рүү орчихов?

Алек -   Би түүнд түүхэд туслаж байна. Жимс түүмээргүй байна гэсэн ш дээ.

Лид - Юу гэнээ, би хэзээ тэгж хэлсэн юм?

Алек -   Өчигдөр. Эсвэл уржигдар ч билүү би санахгүй байна. За за тэнд миний гурил хөөчихсөн байх. Блинчик хийх гэсэн юм.

Лид - Юу гэнээ? Чи блинчик хийх гэж үү? 

Алек -   Чи идмээргүй байна уу?

Нина -  Идмээр байгаа, тэр иднэ. Ямар мундаг байгааг харав уу?

Лид - Чи дөнгөж сая малын эмчийн талд байсан.

Нина -  Би юу?

Лид - Тийм ээ.

Нина -  Лида би тэрний нөгөө гахайнуудтай ярьж байгааг санахаар л дотор муухайрдаг.

Лид - Тийм ээ.

                                                  ххх

Вас -   Сахилгагүйтэж байна уу?

Вик -  Өвөө нь гэрэл цохичихлоо гэхдээ зүгээр ээ. Би хүүхэд байхдаа чавхаар болжморын сүүлийг онодог байсан.. Дандаа биш л дээ.

Вас -   Танд бичлэг хэрэгтэй бол компьютер дээр хадгалддаг юм.

Вик -  Тийм үү?

Вас -   Тийм ээ.

Вик -  Гэхдээ юмыг яаж мэдэхэв.

                                                  ххх   

Лид - Амттай байна. Лёха ийм амттай блинчик хийж чадна гэж бодоогүй.

Нина -  Чи түүний туха олон зүйл мэдээгүй бололтой. Ер нь бол чи тэрнэс биш тэр чамаас салах ёстой юм бишүү. Яадаг зурагт вэ.

Лид - Яахав дээ ажиллаж л байгаа ш дээ.

Нина -  Яаж ажиллаад байгаа юм ёстой ямбий хог.

Лид - Одоо яая гэхэв өөр байгаа биш.

Нина -  Би хүсвэл өөрийг авчихна. Би нэгийг онилчихсон байгаа. Өнөөдөр ирэх ёстой. Гэхдээ энэ шатах хүртлээ ажиллаж л байг. 

Боря -   Адгийн шаар.

                                                  ххх

Дани -  Сайн уу.  

Вас -   Хүн айлгачихлаа. Сайн уу. Ингэхэд чи Боря ахын бензины сав шиг юмыг харсан уу? Би мопедондоо дахиад нэгийг хийх гэсэн юм. Тэгвэл Воронеж руу ч захиалга хүргэж болно. Энэ байна. Ингэхэд чи яагаад урвайчихав? Халгай залгичихсан уу?

Дани -  Чи дахиж надад туслахгүй бол би эндээ үлдэнэ. Эля бид хоёрыг харилцах ёсгүй гэсэн.

Вас -   За би ойлголоо.

Дани -  Тэр миний эхнэр би эхнэртээ хайртай, уучлаарай.

Вас -   Би яагаад ч юм гайхахгүй байна. Гуравдагч хүн илүү гэхдээ захиалга олсоны төлөө чи надад талархах ёстой биз дээ?.. Эхнэртэй залуу минь болгоомжтой байгаач.

Дани -  Би, би ингэхийг хүсээгүй юм, уучлаарай.

Вас -   Одоо хамаагүй ээ, бид хоёр дахиж уулзахгүй. Тийм болохоор баяртай.

                                                  ххх

Лид - Бүү санаа зов хоёулаа Титаникийг чиний шинэ зурагтаар үзнэ. Ди Каприо илүү гоё гарна гэж бодож байна.

Нина -  Энэ бас юу вэ?

Лид - Лёхагийн ажил. Нина чамд улаан лиш байгаа юу?

Нина -  Бага зэрэг байгаа.

Лид - Надад их хэрэггүй ээ. Хоёр байхад хангалттай.

                                                  ххх

Степ -   Алексей. Сайхан өдөр байна, тийм үү?

Алек -   Чи яах гэж ирэв?

Степ -   Та Лидиягаас асуу тэр бид хоёрын болзоотойг хэлээд өгнө.

Алек -   Тэгж хэлсэн юм уу?

Степ -   Шууд хэлэх юм бол ачаан дээр юм дэвсээрэй гэсэн. Би таныг интоороор дайлъя харин та надад цэцэгээ өгчих. Солилцоо хийе.

Алек -   Май ав.

Степ -   Би идэхгүй ээ, Лидияд өгнө.

                                                  ххх       

Вик -  Элечка жаахан түргэлээрэй нөгөө бодон чинь хүрээд ирнэ.

Эля -  Байшингийн ард байгаа.

Вик -  Ямар хэрэг тарьсаныг минь харчихвал таагүй юм болно... Эвгүй юм боллоо.  

                                                  ххх 

Лид - Одоо болно. одоо бол гэж байна, чи хэтрүүлэдэ байна боль.

Алек -   Үхлээ ш дээ.

Лид - Чи шоронд сууна ш дээ.

Алек -   Чи холдож бай... Амьсгал, амьсгал. Ясанд хахаж үхлээ. Амьсгал, амьсгал.

Лид - Чи амийг нь аварсан болж байна уу?

Алек -   Тийм болж байна. Авраагүй бол чи болзоонд биш оршуулганд явах байсан.

Лид - Чамагй түүнийг алах нь гэж бодлоо.

Алек -   Чиний төлөө бол ална.         

                                                  ххх

Боря -   Ботаникийн цэцэрлэг.

Нина -  За тэгвэл та хашаагаа хаачихаарай.

Эр -    Танд зурагт оруулж өгөх үү?

Нина -  Хэрэггүй ээ, надад туслах эр хүн байгаа.

Эр -    Тэгвэл та баталгаа гаргуулах хэрэгтэй юм байна. 

Нина -  Боря. Чи, чи яаж байна аа? Алив одоохон боль.

Боря -   Юу боль гэж би ажиллаж байна. Шатталаа ажиллана.

Нина -  Би боль гэсэн шүү.

Боря -   Эзэгтэй хүлээж бай жаахан үлдлээ. Нар мандаж байна цалин буух болоогүй. Харин чи явж тэр эртэйгээ явж тэврэлд.

Нина -  Юун эр вэ чи юу гээд дэмийрээд байна тэнэг ээ.

Боря -   Би чиний төлөө энийг суулгасан гэтэл чи. Тэрэнтэй хамт.

Нина -  Юу? Тэр чинь зарлага.

Боря -   Юун зарлага?

Нина -  Надад зурагт авч ирсэн юм.

Бояр -   Ямар зурагт?

Нина -  Шинэ харин чи.

Боря -   Тэгээд, байзаарай тэгвэл чи зурагтны тухай ярьж байсан юм уу?

Нина -  Миний цэцэгнүүд. Миний цэцэгнүүд...

Боря -   Нина...

Нина -  Би бүх насаараа...

Боря -   За за одоо болно.

Нина -  Чамайг үзэн ядаж байна өөдгүй амьтан.

Боря -   За одоо тайвшир, тайвшир.

Нина -  Чи яагаад ийм...

                                                  ххх      

Вик -  Борюшенька. Би өөрөө хэлсэн нь дээр байх. Би чиний бяслагыг хулгайлсан. Архиар сольчихсон юм. Бас цонхыг ч гэсэн би хагалсан.

Боря -   За тэр яахав.

Вик -  Өөдгүй амьтан. Дахаид миний шувууны үүр лүү орчихож.

                                                 

                                           12-р анги төгсөв.

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home